Good doctor S1-13

Пэй-     Би хоцорчихсон.

Тэс-      Зүгээр дээ, хүү минь. Чиний буруу байхгүй.

Пэй-     Гаригийнд дахиад ганцхан тоглочихъё л гэж бодсон юм.

Тэс-      Чи сайн байсан. 911 дуудсан чинь зөв болсон.

Пэй-     Үхчихсэн юм шиг харагдсан.

Тэс-      Аав чинь үхээгүй. Удахгүй босоод ирнэ, за юу?

Алл-     Зүрхний шигдээс.

Тэс-      Боломжгүй.

Алл-     Томографаар зүрхний судас нь бүдүүрсэн гэж гарсан. Яаралтай хагалгаа хийж, цус алдахыг нь болиулж, дотоод даралтыг нь буулгая.

Тэс-      Үгүй ээ, нөхөр маань зургаан жилийн өмнө шигдээс болоход дилтиазм тавьсан ш дээ.

Клр-      Бид аавыг чинь сайн эмчилнэ ээ.

Мар-     Нажа моди, хориннайман настай, зүүн гараа түлсэн шархтай. Хоол хийж байгаад осолдсон.

Шон-    Жарэд бид хоёрыг шийтгэж байгаа юм уу? Энэ чинь сонирхолтой тохиолдол биш байгаа биз дээ?

Мар-     Нэгдүгээр хичээл, мэс заслын ахлахтай ажиллаж байгаа мэс заслын ахлахыг шийтгэж байна гэж битгий бод.  

Шон-    Мэлэндэз эмч Жарэдын ажилдаа эргэж орсон аргад их дургүй байгаа. Мэлэндэз эмч намайг хоёр өдөр, хоёр өдөр ажлаа тасласанд дургүй байгаа.

Жар-    Тэр энэ тухай ярих дургүй байх шиг байна, Шон.

Наж-     Би тэнэг юм аа. Зуухан дээр байсан болохоор халуун байж таарна биз дээ?

Мар-     Иймэрхүү осол зөндөө болж л байдаг юм шүү дээ.

Наж-     Тэгвэл тэнэг хүн олон байдаг юм байна.

Мар-     За, энийг хэрхэн эмчлэх вэ, Мёрфи?

Шон-    Арьсны хэсэгчилсэн гүн түлэгдэлтийг уламжлалт аргаар эмчлэх нь зөв. Шархыг нь цэвэрлэж, зөөлөн самбайгаар боож, микробын халдвараас сэргийлсэн нимгэн түрхлэгээр хамгаална.

Мар-     Юу гэсэн үг вэ гэхээр, сорви багатай эдгэрнэ гэсэн үг. Нажа, цээж чинь өвдөж байна уу?

Наж-     Зүрхний шигдээс болж байх шиг байна. Амьсгалахад хэцүү байна.

Мар-     Болж өгвөл тайван байгаарай. Хүчилтөрөгч залгаж, 12-ын ЭКГ залга, зөөврийн цээжний рэнтгэн захиал. Мёрфи, ажилдаа ор. Алив ээ.

Шон-    Амин эрхтэнүүд нь хэвийн байна.

Мар-     Тэгээд ямар чөтгөр нь болоод байна аа?

Шон-    Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ сонирхолтой юм.

Бичиг-  САЙН ЭМЧ.

Клр-      Тархины дотоод бүрхүүлдээ цус алдсан байна. Соруулаарай. Аневризмийг нь тусгаалах хэрэгтэй. Хөөрхий жаал. Аавыгаа ийм байдалтай олох ч гэж дээ.

Алл-     Би л лав ингэж үхмээр байна.

Клр-      Аав нь амьд үлдэж чадахгүй бол хүүхэд тэр мөчийг хэзээ ч мартахгүй үргэлж тэрэндээ шаналж амьдарна.

Алл-     Аавдаа хайртай болохоор тэр. Бусдыг шаналгахгүйгээр үхнэ гэдэг санаа хоосон хүлээлгийн өрөөнд үхэхээс л дээр. За, чамд юу харагдаж байна?

Клр-      Урд хэсгийн холбогч артерид бөглөрөл үүсчээ.

Алл-     Судасны бүдүүрлийн улмаас урд тархинд цусы эргэлт саатсан байна. 11 мм-ийн стандарт хавчаар бэлтгэ.

Клр-      Та гэрлэсэн үү?

Алл-     Одоо салсан. Надаас ч долоон дор хандлагатай хүн байсан юм даа. Гажиг гэснээс, Койлийг шилжүүлсэн тухай дуулсан уу?

Клр-      Хандыг  нь хага дарсанд нь баярлаж байна.

Алл-     За, тийм дээ, тэгэх л байлгүй. Хүүхдийн гэмтлийн эмнэлэгт мөнгө гаргасан бол дээрсэн. Цалинг нь нэмсэн байна лээ. Хавчаар.

Шон-    ЭКГ-аар таны зүрхний шигдээс болоогүйг тогтоосон.

Наж-     Би худал дүр эсгээгүй. Тэгж яах юм?

Жар-    Мэдэж байгаа. Таны уушгинд үрэвсэл үүссэн байж болзошгүй байна. Та утаагаар амьсгалсан уу?

Наж-     Амьсгалсан байхаа. Бага хэмжээний тос шатсан. Тэгээд одоо яах вэ?

Жар-    Таны уушгийг дурандана. Хоолойгоор чинь камер оруулж, юунаас болж, хэр хэмжээний эмчилгээ хийхийг харах шаардлагатай. Гэхдэ айлтгүй. Өвчин намдаагч хэрэглэнэ.

Наж-     Тэгэх хэрэггүй.

Жар-    Өө, уучлаарай, энэ шинжилгээ туйлын шаардлагатай.

Наж-     Шинжилгээ хамаагүй ээ. Гэхдээ,, эмчилгээний зориулалтаас бусдаар миний биед битгий хүрээрэй.

Жар-    Тийм ээ, мэдээж.

Шон-    Нэг л авцалдахгүй байна даа.

Жар-    Зарим нэг шашинд биед хүрэхийг хатуу цээрлэдэг юм. Сайн ойлгохгүй байна гэхдээ,,,

Шон-    Тэр ч ойлгомжтой л доо. Хүндэтгэх шалтгаангүй л бол хүн бусдын биед хүрэх хориотой.

Жар-    За, тэгвэл,,, юу авцалдахгүй байна гэж?

Шон-    Тос шатсан гэсэн.

Жар-    Тос шатсанаар утаа гарч, гараа түлсэн гээд бүгдийнх нь шалтгаан болсон.

Шон-    Тэр бидэнд зуух халуун байгааг мартсан гэж хэлсэн. Зуухаа асаачихаад халуун болсныг нь мартана гэж юу байх вэ дээ?

Жар-    Шон, хэрэв тэр зүрхний шигдээс болж байна гэж бодоогүй бол бид энэнээс ч өөр олж сонсох байсан шүү.

Клр-      Яагаад тэрнийг халаагүй юм бэ?

Алл-     Яагаад гэвэл тэрний яриа таныхаас өөр байсан.

Клр-      Та тэрний ярианд итгэчихэж байгаа юм уу?

Алл-     Би чиний ярианд итгэж байгаа. Гэвч чи баталж чадахгүй. Эмэгтэй хүн бүрийн гаргасан гомдлыг дагаж шийдвэрлэнэ гэдэг зарчимд харш.

Клр-      Хэдэн мянган жил эсрэгээр нь хийчихээд залрууллаа гэхэд аминд халтай биш шүү дээ.

Алл-     Найз залуу чинь тэрэнд халдсан нь намайг аргагүйдүүлсэн. Би чадах бүхнээ хийсэн. Эмч хүн хамтран зүтгэгчидтэйгээ эсвэл өвчтөнүүдтэйгээ зохих хэмээс хальж харьцаж болохгүй. Энэ бол олиггүй хэрэг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр гарна.

Клр-      Тэгээд өөр газар ажилд орно.

Алл-     Чамд арай дээр санаа байгаа бол, надад шууд хэлж болно шүү.

Лим-     Та тун азтай юм. Судасны бүдүүрэл багахан хэмжээний газар авсан байна. Тархины өвчилсөн хэсгийн бөглөөсийг гаргаж дахин цус урсаж эхэлсэн. Нөхөр тань алзахгүй ээ.

Тэс-      Бурханы минь аврал. Үүнээс хойш амьдрал маань иймээрээ байх уу? Цаашдаа иймэрхүү юм давтагдсаар л байх уу?

Лим-     Нөхрийг тань хэдэн өдөр хэвтүүлнэ, нэмэлт шинжилгээнүүд авч эмчилгээнд нь хэд хэдэн өөрчлөлт хийнэ. Тэрний дараагаас жинхэнэ шалтгааныг нь олно. За, би явлаа. – Дахиад нэг үү?

Клр-      Хагалгааны дараах зургаас харахад гол артерид нь 26 мм-ийн бүдүүрэл үүссэн байна.

Лим-     Ийм хэмжээтэй, ийм байрлалд, судас задрах эрсдэл өндөр.

Клр-      Холбоос эд дэх генийн гаралтай өвчлөл байж мэдэх л юм.

Лим-     Эмчлэх хүртлээ бүх мэдлэгээ шавхана даа.

Нэй-     Багалзуураар дамжуулан эмээгийн гэр хүртэл явуулна. Төвөнхийн дээд хэсэг, дууны хөвчинд хүрнэ.

Жар-    Эмнэлгээ шүүхэд өгсөнд та дургүй байгааг мэднээ. Гэхдээ би тэрнийхээ төлөө уучлалт гуйхгүй.

Нэй-     Илүү хялбар болчихлоо.

Жар-    Би ажилдаа орохын тулд л тэгсэн юм. Би танаас байтугай нохойн үүрнээс чинь ч их зүйл сурна гэж бодож байгаа. Надад боломж олгоно гэж найдъя, эрхэм ээ.

Нэй-     Энд ясны гувруу байна. Мөгөөрсөн хоолойгоор дамжуулан зүүн талын уушигт орлоо.

Шон-    Сүйт бүсүйгээсээ салахад сэтгэл чинь зовсон уу? Нэг эмэгтэйг буудуулахыг харсан чинь хүмүүс их зовлонтой байна, намайг гэртээ харь гэж билээ. Та гэртээ харих уу?

Нэй-     Эсийн дээж авах салслаг сойз өгөөч.

Жар-    Одоохон орууллаа.

Шон-    Хайртай бүсгүйгээсээ салсан шаналгаа арилтал хэр удах вэ?

Нэй-     Үрэвсэл их хэмжээтэй ч гэлээ утаанаас үүдэлтэй биш байна.

Шон-    Одоо ой-ойлгогдож байна.

Нэй-     Утаа амьсгалсан гэхээр нь дурандаж байгаа ш дээ.

Шон-    Тэр утаа амьсгалсан гэсэн. Би лав итгэхгүй байна.

Жар-    Шалтгаан нь юу ч байлаа гэсэн үрэвсэл, өвчлөл нь бодит шүү.

Нэй-     Салсын шинжилгээ хийе. Дурангаа улам доошлууллаа,,, Дуран мөгөөрсөн хоолойн хананд туллаа. Өвчтөн цус алдаж байна.

Шон-    Энэ ч муу шүү.

Нэй-     Хагалгааны өрөө бэлтгэ. Хоёр сав цус бэлтгэ. Алив, түргэлж үзье.

Жар-    Өвчтөн түлэгдсэн. Тос шатсантай холбоотой юу, эсвэл тусдаа санамсаргүй ослынх уу?

Шон-    Танд таамаг алга уу, эсвэл Жарэдтэй яримааргүй байгаа юм уу?

Нэй-     Бактери орж, халдвар тархахаас өмнө энэ цоорхойг эмчлэх ёстой болохоор дуугарахгүй байгаа юм.

Шон-    Тэр үнэн.

Нэй-     Утсыг тасла. Ирэмгийг нь чимхүүрээр хэмжээрэй.

Шон-    Жарэд та хоёр одоо ч гэсэн үү? Тэр алдаа гаргасан. Та ч гэсэн адил.

Нэй-     Би яг ямар алдаа гаргасан билээ?

Шон-    Энэ таны алдаанаас болсон. Сэтгэлийг чинь зовоож байна уу? – Би өглөөний цайгаа ганцаараа уусан. Та хаана байсан юм бэ?

Аар-     Намайг уучлаарай. Хоёулаа өнөөдөр хамт өглөөний цай уух байсан билүү? Би өглөө эрт зөвлөлгөөнтэй байсан.

Шон-    Тийм ээ, хоёулаа даваа гараг бүрийн өглөөний цайг хамт уудаг.

Аар-     Тийм билүү?

Шон-    Даваа гараг бүр. Даваа гараг бүр.

Аар-     Баярлалаа. За тэгвэл бидний уламжлал тасарсан шиг байна, тийм үү?

Шон-    Дуран шинжилгээний үеэр мөгөөрсөн хоолойд цоорхой үүсвэл алдаанд тооцогдох уу?

Аар-     Алдаанд тооцохгүй гэвэл би мэл гайхна. Яасан? Чи яачихсан юм бэ, Шон?

Шон-    Мэлэндэз эмчийг мэдэгдэх ёстой, ёсгүйг бодож байлаа.

Аар-     Мэлэндэз эмч цоолчихоо юу?

Шон-    Протоколь маш тодорхой шүү дээ. Би мэдээлэх ёстой. Гэхдээ Жарэдад хэрхэн харьцахыг нь би харсан. Мэлэндэз эмч надад муухай хандвал би мэдээлэх ёстой юу?

Аар-     Мэдээж тэгэх ёсгүй л дээ. Гэхдээ хүний мөн чанар гэдэг бол,,,

Шон-    Хүний мөн чанар аа?

Аар-     Шон, чи аан гээ? Чи ийм шийдвэрийг өөрөө гаргах ёстой. Үнэндээ, үнэндээ, үүнээс хойш чи бүхий л шийдвэрээ өөрөө гаргаж байгаарай. Хоёулаа ингэж тохирсон, тийм үү?

Мар-     Эндоваскуляр эмболизацийн талаар бодож үзэв үү?

Лим-     Бодож үзсэн. Эрсдэл багатай ч гэлээ би олон удаа хийж үзээгүй болохоор яавал дээр вэ гэдгийг мэдэхгүй байна.

Мар-     Би эмч нарын жагсаалтаас илүү туршлагатай хүн байна уу үгүй юү харах уу?

Лим-     Би тусламаар байгаа ч тэг л дээ.

Мар-     За, нэг хүн байна. Үгүй ээ, завгүй байгааюм байна.

Лим-     Тэгвэл зав гаргаж өг л дөө. Миний өвчтөн арванхоёр цагийн дотор хоёр удаа судасны бөглөрөл боллоо шүү дээ.

Мар-     Боломжгүй юм байна. Яг одоо хэрэгтэй мэс засалчийг саяхан шилжүүлчихжээ.

Клр-      Боломжгүй.

Лим-     Энэ ажилд хамгийн тохирох мэс засалч бол Койл.

Клр-      Койлыг ажлаас нь халах ёстой, тэрнийг халсан бол одоо ингэж яригдахгүй байх байсан юм. Ингэж яригдаагүй бол та энэ ажлыг хийх хамгийн тохиромжтой мэс засалч нь болно.

Лим-     Бидний туйлын зорилго бол өвчтөний эрүүл мэнд.

Клр-      Үгүй, тийм биш. Та бас тэрнийг халах ёстой гэсэн.

Лим-     Мэдээж.

Клр-      Тэр энэ эмнэлгийн шилдэг эмч байсан ч гэсэн ажлаас нь халах ёстой, үгүй юү?

Лим-     Тийм ээ.

Клр-      Тэгэхээр хэн хамгийн чадвартай нь вэ гэдэг хамгийн чухал биш. Койлыг мэргэжилдээ сайн гээд толгойг нь илээд байвал тэр дараа нь яах бол? Нэг бол тэр, эс бол бид.

Жэс-     Хагалгааны үеэр сэтгэл чинь самуурсан уу?

Шон-    Мёрфи намайг зовж байна гэж хэлээ юү? Чи намайг хаясан болохоор би хүн алчихаж магадгүй гэж бодоо юу?

Жэс-     Чи надад хаягдсан гэж ярьж байгаа чинь чиний сэтгэл санаа тогтворгүйг илэрхийлж байна.

Шон-    За, би зүгээр. Чи зүгээр. Хэн ч зовоогүй.

Жэс-     Гайхалтай. Гэхдээ би чамаас хэдэн зүйл тодруулж, мэдүүлэг авах ёстойг ойлгож байгаа байлгүй дээ.

Шон-    Тийм ээ. Би мэдүүлгээ өгье, Миний анхаарал сарниагүй, ажлаа муу хийгээгүй. Чи ойлгосон уу?

Жар-    Дурангийн шинжилгээний үеэр таны мөгөөрсөн хоолой цоорсон, гэхдээ эмчилчихсэн.

Наж-     Яаж? Яаж тийм юм болов оо?

Шон-    Яагаад худал хэлсэн юм бэ? Та утаагаар амьсгалсан гэсэн, гэвч утааны ул мөр олдсонгүй. Тэгэхээр эмчдээ худал хэлэх ямар шаардлага байгаа юм?

Наж-     Би худал хэлээгүй. Би зүгээр л,, будилсан юм шиг байна. Маш их өвдөөд байсан, тэгээд ч маш хурдан болж өнгөрсөн. Гэдэс минь.

Жар-    Нажа, яаж зовиурлаж байна?

Наж-     Их хорсож байна, би яг нөгөө,,,

Жар-    Хүн байвал наашаа хүрээд ир ээ?

Шон-    Дөрвөн мг ондансэтрон.

Жар-    Амьсгалын замын үрэвсэл, гэдэсний өвчин, дотор муухайрах, Цусны бүтэн шинжилгээ хийж, хэвлийг хэт авиагаар харъя.

Лим-     Хагалгаагаар судасны бүдүүрлийг зогсооно, гэхдээ тархинд бага хэмжээний гэмтэл учруулж, харааны эсвэл ярианы чадвар доголдож, бага зэрэг саажна. Гэвч хагалгаа хийхгүй бол амиа алдана.

Тэс-      Үгүй ээ, би хагалгааг зөвшөөрөхгүй.

Клр-      Өөр олон сонголт байхгүй шүү дээ. Хагалгаа хийхгүй бол, анх зүрхний шигдээс болоход, эдгэрэх гэж маш их удсан. Нөхөр маань сэтгэл гутралд орж, зовж шаналсан.

Лим-     Гэхдээ эдгэрсэн ш дээ.

Тэс-      Амьдрал бууж өгч амьдармааргүй байна гэсэн. Өршөөгөөрэй.

Шон-    Надтай хамт өглөөний цай уусанд баярлалаа.

Клр-      Зүгээр дээ.

Шон-    Хүмүүс их худал ярьдаг тийм үү?

Клр-      Үгүй ээ, үнэнээсээ шүү, Шон. Чамтай хамт цагийг өнгөрөөх сайхан байдаг.

Шон-    Миний бодлоор долоон шалтгаан байна. Бүр ч олон баж магадгүй. Хүмүүс шалтгаангүйгээр худал ярьдаг уу?

Клр-      Үгүй.

Шон-    Зургаадугаар шалтгаан. Та сая худлаа ярих шиг боллоо. Ямар нэгэн юмнаас зайлсхийж, худал ярих шиг боллоо. Та надтай ярилцах дургүй байна.

Клр-      Шон. Шон, намайг уучлаарай. Би зүгээр л, анхаарал сарничихлаа. Манай өвчтөн,, бид судас нь хагарахаас сэргийлж, өвчтөндөө даралт буулгах эм өгч байгаа.

Шон-    Уг нь эндоваскуляр эмболизаци хийх байсан юм.

Клр-      Өвчтөн өөрөө дургүй байгаа. Тархийг нь гэмтээж магадгүй.

Шон-    Өвчтөн чинь ухаангүй байгаа биш билүү?

Клр-      Тийм ээ. Эхнэр нь өмнөөс нь шийдэж байгаа. Гайхамшигтай. Би зүгээр л,,, би л байсан бол тэгж чадахгүй байхаа. Эхнэр нь өөрөө мэдээд аз жаргалаа, ирээдүйгээрээ дэнчин тавьж байна ш дээ,,,

Шон-    Худлаа ярьж байгаа юм. Худлаа ярьж байна.   Энэ шалргаан дөрөв байж магадгүй эсвэл,,,

Клр-      Үгүй ээ, худал хэлээгүй, Шон. Тэр нөхөртөө хайртай.

Шон-    Нөхөртөө хайртай бишээ.

Клр-      чи тэрэнтэй уулзаа ч үгүй ш дээ. Тэрнийг нөхөртэйгөө, хүүтэйгээ яаж харьцдагийг нь чи хараагүй.

Шон-    Би хүнийг танихдаа сайн биш байж болно.

Клр-      Би мэднэ,,

Шон-    Хүний танина гэдэг хувийн талтай болно гэсэн үг. Би талтай болохоос зайлсхийх хэрэгтэй гэж боддог.

Клр-      Хүний араншинг мэддэг болсноор биднийг мэдлэгтэй, зөн совингийн шийдвэр гаргахад тустай.

Шон-    Минийх нь арай дээр юм. Үйлдэл дээр суурилдаг юм. Тэр худал ярьж байна.

Клр-      За за.

Шон-    Хүн хэн нэгнийг хайрладаг бол үхлээс аврахын тулд бүхнийг хийдэг юм.

Жэс-     Ийм,, нөхцөлд,, ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. Тэгэхээр хуулийн албанаас өөр хүн авч ирж энэ хэргийг шийдүүлье.

Нэй-     Тийм ээ, санал нэг байна. Чи тун сайн хуульч, гэхдээ,,,

Жэс-     Гэхдээ юу гэж? Чи миний асуудал гэж бодож байгаа юм уу?

Нэй-     Ойлгомжтой шүү дээ. Дөчиннаймхан цагийн өмнө бид сүйт хос байсан. Харин одоо, гэнэт,, намайг байцаагаад байгаа юм уу?

Жэс-     Тийм ээ. Бас солиотой үйлдэл хийж байна, зохих ёсны асуултад минь зохих ёсны хариулт өгөөч?

Нэй-     Чи Мёрфигийн талыг хэт барьж байна. Тэр миний байдлыг дүгнэлээ гэж үү? Арай ч дээ?

Жэс-     Би чамаас асуулт асуусан шүү.

Нэй-     Чи намайг дөнгөх гээд байна.

Жэс-     Чи өөрөө өөрийгөө хөөдсөн. Тэгээд юу гэж? Тэгэхээр зүгээр л асуудлаа шийд. Гэхдээ чи өөрийгөө төгс биш гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг,, тэгвэл би,,,

Нэй-     Би төгс бишээ. Үнэн, би амьдралдаа алдаа гаргаж байсан. Гэхдээ энэ удаад биш шүү. Мөгөөрсөн хоолой цоорсонд би буруугүй.

Тэс-      Сувилагч амин эрхтэнүүд нь хэвийн байна гэсэн. Өөрчлөлт гараагүй.

Клр-      Ашгүй дээ. Таны,, нөхрийнхөө хүслийг дэмжиж, хүндэтгэж байгаа чинь яах аргагүй их золиос шүү. Та нөхөртөө маш их хайртай байхдаа. Гэхдээ,,, өөр тайлбар байж мэдэх л юм. Та нөхрөө үхүүлэхээр их хайртай, эсвэл та нөхрөө үхүүлэхээр хэмжээний дургүй.

Тэс-      Та юу ярьж байгаагаа мэдэхгүй байна.

Клр-      Манай нэг эмч намайг оролдсон юм. Тэр намайг хэт эмзэг, үнэ цэнэгүй болгох гэсэн, гэвч би тийм биш. Гэхдээ тэр намайг яаж чадаагүй. Хэрэв тэр санасандаа хүрсэн бол надад ямар байх байсан бол, би яах байсан бол, тэрнийг яах байсныгаа мэдэхгүй байна. Нөхөр тань таныг яасан юм?

Тэс-      Тэр бол сайн аав.

Клр-      Үгүй ээ, сайн аав биш. Сайн аав хүн ээжүүдийг зовоодоггүй.

Тэс-      Пэйтон аавдаа хайртай.

Клр-      Ямар ч шалтгаанаас илүү,,,

Тэс-      Үгүй. Пэйтон юу ч мэдэхгүй. Мэдэх ч ёсгүй.

Клр-      Нөхөр тань араас чинь ирэхвий гэхээс та айж байгаа, гэхдээ тусалж чадах хүмүүс бий.

Тэс-      Пэйтон үнэнээс илүүтэйгээр хайрлам эцгийн дурсамжтай үлдвэл дээр. Битгий амьдруулаарай.

Шон-    Мэтанолоос хэвлийн өвдөлт үүсч байна.

Жар-    Модны архи уусан гэж үү?

Нэй-     Хүмүүс ууж чадахаа уудаг шүү дээ.

Жар-    Лалын шашинтай болохоор биедээ хүргэхгүй байна.

Нэй-     Шүтлэгтэй хүмүүс хоёр нүүртэнд дархлаагүй байдаг юм.

Шон-    Мэтанолын гарлыг тайлбарлах өөр шалтгаан байгаа. Биед идэмхий химийн бодис нэвтэрсэн үед элгэнд мэтанол үүсдэг юм. Амьсгалвал, идэмхий химийн бодис уушгинд үрэвсэл үүсгэдэг. Идэмхий химийн бодис түлдэг, тэгэхээр шинж тэмдгийнх шалтгаан энэ.

Нэй-     Ийм нөлөөтэй идэмхий химийн бодиснуудын жагсаалтыг гаргасан уу?

Шон-    Димэтил сульфат, эм үйлдвэрлэлийн салбарт ашигладаг.

Жар-    Сургуулийн багш шүү дээ.

Шон-    Бас усан эмчилгээ, аж үйлдвэрийн шавжны хор, химийн зэвсэгт ашиглагддаг. Өвчтөн усан эмчилгээ, аж үйлдвэрийн шавьжны хортой ямар ч хамааралгүй, тэгэхээр тэр сургуулийн багш бас террорист байж магадгүй.

Клр-      Тэгээд одоо яах вэ?

Лим-     Хагалгаа хийнэ.

Клр-      Эхнэр нь зөвшөөрөөгүй шүү дээ.

Лим-     Зарчмын хувьд бид өвчтөний зөвшөөрөл байхгүй. Өвчтөний зөвшөөрлийг авч чадахгүй учраас эхнэрээс нь асуусан, өвчтөний ашиг сонирхлын төлөө бид хамгийн сайн хагалгааг хийх ёстой. Гэвч тийм юм болохгүй нь дээ. Эхнэр дээр нь очиж бодлоо өөрчлөхийг ятга, үгүй бол шүүх дээр очъё.

Клр-      За.

Лим-     Хөөе, яагаад сэтгэл дундуур байгаа юм?

Клр-      Яагаад гэхээр нөхрийг нь эмчилснээр тэр дахиад л эхнэрээ хүчирхийлнэ.

Лим-     Тэр ёстой далан худалч юм даа. Нөхрөө үхүүлж орхичихоод дасгалжуулагчтайгаа зугтаах санаатай байгаа юм байна л даа.

Клр-      Би зөвшөөрлийг нь авна аа.

Лим-     Баярлалаа.

Жар-    Мэтанолийн хордлого тайлах эмчилгээ хийлгэхгүй гэнэ. Этанол болохоор,, лалын шашинтай болохоор хэрэглэдэггүй.

Шон-    Биед нь алкоголь байгаа боловч бидэнд алкоголийн хордлого тайлахыг зөвшөөрөхгүй, учир нь биедээ алкоголь агуулах дургүй. Өвчтөниийг фэмопин,,,

Нэй-     Мёрфи эмч ээ, энэ чиний тэрний тэррорист гэдгийг батлах нотолгоо юу? Лалын шашинтай болохоор уу? Лалын шашинтнууд бүгдээрээ тэррорист биш.

Шон-    Таны тэрнийг тэррорист биш гэдгийг батлах нотолгоо энэ үү? Худлаа ярьж байгаа бас шинж тэмдгийг нь нотлох хамгийн амархан нотолгоо болохоор өөр арга алга. Танд өөр нотолгоо байна уу?

Нэй-     Тэр осолд орж, маш их айсан. Эсвэл бид айлгасан байх. Бүр эсвэл эмнэлэг тэр чигээрээ тэрнийг айлгасан байх. Гэмт хэргийн сэдлээс гадна хүмүүсийг худал хэлүүлдэг олон шалтгаан бий.

Шон-    Зургаан шалтгаан байгаа. Бууны сумны шархтай хүн ирвэл, бид мэдээлэх ёстой. Химийн зэвсэг хийж байж болзошгүй хүнийг яагаад мэдээлэхгүй байна гэж?

Нэй-     Яагаад гэвэл үндэслэлгүй таамаглал хүний амьдралыг сүйтгэж мэднэ.

Шон-    Хэрэв үнэн мөн нь илэрвэл хүмүүс юу гэх бол доо?

Жар-    Хүмүүс үнэн мөн илрэхээс өмнө бодлоо цэгцэлчихсэн байдаг.

Шон-    Хэрэгтэй үедээ арьсны үзлээр шалтаг хийсэн хүн ч байдаг. Чиний зөв байлаа ч, тэр манай эмнэлэгт байхдаа бөмбөг хийгээгүй. Бас чиний буруу. Надад мэдэгдэж байгаарай. Хоёр цагийн дараа бие нь сайжрахгүй бол надад мэдэгдээрэй.

Клр-      Таны нөхөрт хагалгаа хийх зөвшөөрөл хэрэгтэй байна.

Тэс-      Би татгалзсан.

Клр-      Илүү дээр арга бий, Тэсса. Салчих л даа. Шинэ амьдрал зохио.

Тэс-      Би айж байна.

Клр-      Ойлгож байна. Гэхдээ, энэ,, энэ чинь хариулт биш. Та зөвшөөрөхгүй бол, бид шүүхэд хандаж, мэддэг бүхнээ шүүгчид хэлнэ.

Тэс-      Би чамд нууц шүү гэж хэлсэн шүү дээ.

Клр-      Манай өвчтөн нөхөр чинь болохоос та биш. Хоёр зүйл болно. Бид танаас зөвшөөрөл авна, эсвэл Пэйтон үнэнийг олж мэднэ. – Тэсса? Та өөрийнхөө бодож байгаагаас хүчирхэг.

Шон-    Мэтанолын хордлого тайлагдаж, эмчилгээ үйлчилж байна.

Наж-     Ашгүй дээ, намайг удахгүй гаргах болов уу?

Шон-    Таны хордлого димэтил сульфатаас гаралтай юм байна лээ.

Наж-     Огт сонсож байгаагүй юм байна, димэтил,,,,

Шон-    Димэтил сульфатыг химийн зэвсэг хийхэд ашигладаг.

Наж-     Таныг ийм үг хэлнэ гэж бодсонгүй.

Шон-    Би мэдээлэл өгчихсөн.

Наж-     Та нэг л өөр юм.

Шон-    Би аутизмтай.

Наж-     Та их муйхар хүн юм.

Шон-    Тийм ээ.

Наж-     Хүмүүс танд үйлчлэхээс татгалзаж байсан уу? Танаас болж хүмүүс нислэгээ өөрчилж байсан уу? Хүмүүс таныг амаа нээхээс ч өмнө буруу харж байсан уу?

Шон-    Намайг хүмүүс гадуурхаж байгаагүй. Надад нотолгоо бий.

Наж-     Хэнийг ч гадуурхаж болохгүй. Хүн бүрт нотолгоо бий. Би үргэлж сэргэлэн явдаг. Магадгүй та өөр биш бололтой.

Шон-    Хөлөрч байна ш дээ. Хөлөрнө гэдэг бол худал хэлсний шинж тэмдэг.

Наж-     Миний цээж.

Шон-    Түгшсэнээс болж цээжээр хатгуулдаг. Гэхдээ энэ удаад та зүрхний шигдээс болж байна. Сувдилагч аа, кардиодиаграм.

Нэй-     Эндотэлийн дотор жигд үрэвссэн, гэхдээ архаг шинжтэй, түүнээс гадна мөгөөрсөн хоолойн хавантай. Би ямар нэгэн байдлаар огцом хөдөлгөөн хийгээгүй, бас хэт хүч гаргаж дараагүй.

Эмм-    Тэгсэн мөртлөө мөгөөрсөн хоолой нь цоорсон.

Нэй-     Иймэрхүү төрлийн үзлэг хийх явцад ийм цоорол үүсэх эрсдэл бага хэмжээтэй байдаг.

Эмм-    За, баярлалаа. Таныг үнэн зөвөөр хариулсанд талархаж байна. Би өөрөө сайн ойлгоогүй л дээ, гэхдээ хэрэгтэй мэдээллээ авчихсан байхаа. Би ямар нэгэн юм хэлэх ёсгүй л дээ, гэхдээ хатагтай Прэстон та хоёрыг салсныг мэдсэн.

Нэй-     Энд ямар ч хамаагүй шүү дээ.

Эмм-    Мэднээ, мэднэ. Ердөө л,,, хатагтай Прэстон даваад гарна л даа, харин,,, та даваад гарвал илүү дээр шүү. Иймэрхүү явдлаас болж, гэрээ байгуулах ч юм уу, таны ажлаа хийж байх үед анхаарал сарних шалтгаан болж мэднэ.

Лим-     Будагчийг шах.

Клр-      Будагчийг шахаж байна.

Лим-     Нурууны артерийн зүүн тал руу. – За, хөтлөгч утсыг татаж гаргалаа. Цагаан алтан матрицыг орууллаа. Заримдаа зөв алхам хийхэд багахан зэрэг л сайжирдаг. Харин заримдаа бүх юм утгагүй хэвээрээ. Аневризмд нэвтэрч байна. За.

Клр-      Цусны даралт огцом өслөө.

Лим-     Яагаад тэр билээ?

Клр-      Судас хагараагүй, цус алдаагүй, шигдээс болоогүй.

Лим-     Даралт энэ хэрээрээ нэмэгдвэл өвчтөн зүрхний шигдээс болно. Мэс ажилбарыг зогсооё. Лэбэталол хорин мг-ийг хий, яаралтай. – Мэс ажилбарыг дахин эхлэхийн өмнө өвчтөний байдлыг тогтворжуулах хэрэгтэй, тэгж байж, юун дээр алдсанаа мэдэж авна.

Клр-      Бидний буруу байгаагүй. Орж ирэхдээ даралт нь хэвийн байсан. Өвчтөн зургаан жилийн турш кальцийн сувгийн бөглөрөлтэй байсан.

Лим-     Бид ямар нэгэн юм алдсан байна. Даралт шалтгаангүйгээр тэнгэрт тулдаггүй юм. Бүтэн шинжилгээ хий.

Нэй-     Хориннайман настай мөртлөө шалтгаангүйгээр зүрхний шигдээс болно гэнээ?

Шон-    Зүрх нь шатаж байна.

Нэй-     Шатаж ий?

Шон-    Идэмхий химийн бодисоос болж.

Нэй-     мёрфи.

Шон-    Бүх биеэр нь тархаж байна. Биеийн хэт халуунаас ялгаатай нь, химийн бодис цагийн эрхээр улам шатдаг. Бас энэ нь мөгөөрсөн хоолой цоорох шалтгаан. Идэмхий химийн бодис мөгөөрсөн хоолойн ханыг нимгэлсэн. Та алдаа гаргаагүй юм байна.

Жар-    Цорын ганц шалтгаан нь болохгүй. Гэхдээ би одоо амаа хамхия.

Нэй-     Чамд илүү дээр санаа байгаа, гэхдээ одоо амаа хамхина гэж үү?

Жар-    Цоорхойгоор алдагдсан бактериас гаралтай байж магадгүй.

Шон-    Эмчилгээ тэс өөрөөр нөлөөлж, халдвар авсан бол антибиотик, үрэвсэл үүссэн бол стэройд, Хэрэв өвчтөнд антибиотик өгвөл, оронд нь тэрэнд стэройд хэрэгтэй, стэройд дархлалын систэмийг нь дарангуйлж, халдварыг газар авахуулж, аминд нь хүрнэ. Хэрэв тэрэнд стэройд хэрэгтэй бол оронд нь антибиотик өгвөл,,

Нэй-     Ойлгож байна. Бидний зөв байгаасай.

Шон-    Тийм ээ.

Жар-    Эрхэм ээ, энэ шийдвэрийг гаргахын тулд өөр нэг эмчтэй давхар зөвлөлдөх хэрэгтэй.

Нэй-     Яагаад?

Жар-    Шоны зөв байвал та цагаатна шүү дээ. Миний зөв бол, таны гаргасан алдаанаас болж энэ эмэгтэй үхнэ.

Нэй-     Намайг эсрэгүүцнэ гэж бодож байна уу?

Жар-    Би таныг гайхалтай мэргэжилтэн,,,

Нэй-     Амаа хамхи, Жарэд. Би алдаа гаргасан байх магадлалтай. Өвчтөнд антибиотик өгч эхэл.

Шон-    Таны буруу. Алдаа гаргасан байж болзошгүй гэдэг дээрээ шийдвэр гаргах чинь алдаа. Та хэт бардам юм. Иймээс ч гайхалтай мэс засалч болсон.

Нэй-     Харамсалтай нь надад чиний зөвшөөрөл хэрэггүй.

Клр-      Бид өвчний цаад шалтгааныг олж тогтоолоо.

Лим-     Юунаас болж нөхрийн тань судас хагарч, даралт нь огцом өссөнийг олж мэдлээ.

Клр-      Шинжилгээний хариунаас харахад нөхөр тань эмээ уухгүй байсан байна.

Тэс-      Миний мэдэхээр ууж л байсандаа. Уг нь эмээ тогтмол уудаг хүн шүү дээ.

Лим-     Бид ч гэсэн тан шиг бодож байна.

Тэс-      Та нар намайг хамаатай гэж бодоод байгаа юм уу? Би яасан гэж? Эмийг нь гаргаж хаясан гэж үү?

Лим-     Нөхөр чинь байнга эмээ уудаг. Харин та эмийнх нь бортгыг суллаж, элсэн чихэр аль эсвэл давсаар орлуулдаг байсан бол,,

Клр-      Таны хар дарсан зүүд дуусна.

Тэс-      Би тэрнийг үхээсэй гэж бодож байсан, гэвч хэзээ ч,,, би тэрнийг алахаар хүчтэй байсан бол,

Клр-      Хүү чинь таны бодсоноос ихийг мэддэг юм биш биз дээ?

Жар-    Зүрхний цохилт ер.

Шон-    Хэвийн байдалдаа орсон нь.

Жар-    Гэхдээ наянгурав байсан. Өдийд буурсан байх ёстой.

Шон-    Бусад шинж тэмдэг нь намжсан. Чиний зөв байжээ. Зохих эмчилгээ нь энэ.

Жар-    Ерэнтав. Өвчтөнд стэройд хийлээ.

Шон-    Өвчтөнд стэройд өгөх юм бол, дархлалын систэмийг дарангуйлж, халдварыг нь газар авахуулж,,,

Жар-    Өвчтөнд дөчин мг мэтилпрэднисолонь тарилаа.

Шон-    Амиа алдана.

Жар-    Би хариуцнаа.

Шон-    Мэдэж байнаа.

Жар-    Өвчтөнд мэтилпрэднисолонь тарьсан. Үйлчилж байгаа.

Шон-    Таны буруу байжээ.

Нэй-     Тийм ээ, ойлгож байна.

Жар-    Зөвхөн эмчилгээн дээр л алдсан. Та хагалгааны үеэр алдаа гаргаагүй.

Нэй-     Битгий бялдуучил.

Шон-    Жарэд өвчтөний амийг аварсан. Тэр маш хурдан арга хэмжээ аваагүй бол өвчтөн үхэх байлаа, тэгсэн бол таны буруу болох байсан.

Нэй-     Тийм ээ, тэгэх байсан.

Шон-    Та Жарэдад талархах хэрэгтэй.

Нэй-     Талархлаа, Калу эмч ээ.

Зал-     Хөөе. Ямар хэрэг гараа вэ?

Шон-    Намайг эмч Шон Мёрфи гэдэг. Чи миний шинэ хөрш, 34 тоот.

Зал-     Тийм ээ, янзтай шүү. Орж ирж шар айраг уух уу?

Шон-    Үгүй.

Лим-     Сайн байна.

Клр-      Та ч гэсэн.

Лим-     Чи гавъяа байгуулсан шүү.

Клр-      Анх удаа л гэрийнхэнд нь хагалгаа сайн болсон гэж хэлэхгүй өнгөрч байна.

Жар-    Одоо та зүгээр болсон.

Наж-     Эмчилгээ нөлөөлсөн үү?

Жар-    Хоёр дахь нь нөлөөлсөн. Эхнийх нь бараг аминд чинь хүрэх дөхсөн.

Нэй-     Та одоо амьд байна гэдэг чинь димэтил сульфаттай ажилласны нотолгоо.

Шон-    Та тэррорист юм байна, тийм үү?

Наж-     Ах маань эмийн үйлдвэрт ажилладаг юм. Тэднийх нэг эмээ үйлдвэрлэхдээ димэтил сульфат ашигладаг. Ах надад хулгайлж өгсөн юм.

Шон-    Химийн зэвсэг хийх гэж тэр үү?

Наж-     Сүрчиг хийх гэж байсан юм. Энийг үнэртдээ.

Шон-    Их гоё юм. Гэхдээ маш тэнэг.

Наж-     Тийм ээ. Энэ талаар мэдэгдэх юм бол ах маань ажлаасаа халагдана.

Нэй-     Чи итгэж байна уу?

Шон-    Хүнийг хамгаална гэдэг, гуравдугаар шалтгаан.

Жар-    Тэгэхээр, болчихсон уу?

Нэй-     Гол нь хамаатай эсэх нь л байна. Ирэх жил намайг гурван дагалдан авч болно гэсэн.

Жар-    Тэгвэл гайхалтай.

Нэй-     Харин ч үгүй шүү. Койлийг шилжүүлсэн болохоор дагалданг нь би авна.

Жар-    Рэзник үү? Тэр чинь гай шүү.

Нэй-     Гай харин ч урам өгч мэднэ. Амжилт хүсье.

Жэс-     Чиний зөв байжээ. Би чиний буруу байгаасай гэж бодсон нь миний алдаа. Намайг уучлаарай.

Нэй-     Бас чиний ч зөв байсан. Би өөрийгөө зүгээр гэж хэлж байсан боловч, хэцүү байсан. Өөрийгөө үл тоосноороо бодолд минь нөлөөлсөн байх л даа. Мэдэхгүй юм даа.

Жэс-     Хэрэв бид их зовсон бол алдаа гаргасных байх л даа.

Нэй-     Үгүй. Бидэнд юу хамаатай байсан нь чухал. Гэхдээ зөв гэсэн үг биш. Бодоод байсан чинь,,, бардамнал намайг сайн мэс засалч болгосон. Гэхдээ сайн нөхөр болгоно гэсэн үг биш. Уучлаарай.

Клр-      Прэстон уу? Сайн уу, намайг Клэйр гэдэг.

Пр-       Сайн уу? Баярлалаа.

Клр-      Би Койл эмч дээр судалгаа хийж байгаа юм л даа. Хамт ажилладаг эмэгтэйгээсээ болоод ажлаасаа гарсан тухай юм л даа.

Пр-       Би Мунигийн эмнэлгээс ажлын санал авсан.

Клр-      Койл эмч надад халдсан юм л даа. Чамайг ч бас тэгж байсан бололтой. Зөв алхам хийж, байдлыг сайжруулж болно, харин хамтарвал бүр илүү.

Шон-    Би шинэ хөрштэй болсон.

Аар-     Тэгвэл Лиа үнэхээр явчихжээ?

Шон-    Хоёулаа маргааш хамт өглөөний цай уух уу?

Аар-     Тэгмээр л байна, Шон, гэвч,,, хоёулаа,,, энэ тухай ярилцсан тийм үү? Би хэлсэн шүү дээ чамд,, чамайг үлдвэл зайгаа авна гэж, тийм үү? Аав байх биш зай тавьж өгнө.

Шон-    Надад аав хэрэггүй. Би аавуудад дургүй.

Аар-     За, тэгэхээр,,,

Шон-    Надад найз хэрэгтэй.

Аар-     Шон, би тусладаг биш зөвлөгөө өгдөг хүн шүү дээ? Би чадах үгүйгээ мэдэхгүй байна.

Шон-    таныхаар би өөрчлөгдөж чадна, харин та чадахгүй юм биз дээ?

Аар-     Чи бид хоёрын дунд нэг  төрлийн харилцаа байдаг. Хүсвэл өөрсдийнхөөрөө өөрөөр нэрлэж болно, гэхдээ, ид шид шиг гэнэт өөрчилж чадахгүй. Чи орон зай хэрэгтэй гэсэн. Чи орон зай хэрэгтэй гэсэн шүү дээ.

Шон-    Би таныг найзаа болгоё гэж бодож байна.

Аар-     Шон?

Шон-    За за.

Аар-     Шон?

Лиа-     Чамд яг одоо юу үнэртэж байна вэ?

Шон-    Нарс модод.

 

 

 

Back to episodes Go home