Дорэймон хүүхэлдэйн кино 120-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Маруёо |
Нобитагийн хажуу сургуулийн охин |
|
Өвөө |
Маруёогийн өвөө |
|
Охид 2, 3 |
Маруёогийн найз охид |
Ноби робот бол хэрэггүй зүйл.
Дораэмон: Амарчихсан юм чинь одоо даалгавраа хийнэ биз дээ?
Нобита: Хийнэ ээ.
Дораэмон: Маргааш өглөө босоод гэрийн даалгавраа
хийгээгүй гээд бөөн асуудал болохгүй шүү.
Нобита: Хийнэ ээ.
Надад ерөөсөө итгэхгүй байгаа юм уу?
Дораэмон: За явчихаад ирье.
Гэхдээ итгэж чадахгүй нь ээ.
Шуурхай робот.
Нобита: Шуурхай робот оо?
Намайг орлож байх юм.
Толгой нь энэ, их бие нь энэ.
Ингээд наагаад...
Миний тархийг хуулбарлавал бэлэн болно.
Нобита: Аа, хөөрхөн юм аа.
Дораэмон: За, сайн харж байгаарай.
Явчихаад ирье.
Нобита: За байз.
Миний бие ингээд болох байх аа.
Яасан бэ?
Даалгавраа хий гэж үү?
Дараа хийе ээ.
Хийнэ, хийнэ гээд байхад.
Үнэхээр Дораэмон байна даа.
Тэгэхээр чинь...
Дораэмонтой адилхан юм байна.
Даалгавраа роботоор хийлгэнэ ээ.
Өөрийнхөө роботыг хийе.
Ингэхэд болно.
За ингээд боллоо.
Чи чинь би юм чинь, миний хиймээр байгаа зүйлийг мэдэж байгаа тэ?
Юу бодоод байгаа юм?
Өдрийн унтлага хийх нь бодит би өөрөө чи гэрийн даалгавар хийнэ.
За алив.
Зөв хийсэн юм болов уу?
Жоохон сэжигтэй байна.
Гэхдээ миний хуулбар шүү дээ.
Тийм ээ, би нэг гоё зүйл саначихлаа!
Тэкисүги?
Тэкисүги: Энэ юу вэ?
Нобита: Санаа зоволтгүй ээ, зүгээр.
Дараа уулзая.
Ингээд боллоо.
Дараа нь нүүрийг нь зураад...
Өө, яг адилхан!
За, даалгаврыг чамд даатгая.
Хурдан юм аа.
Өө, Тэкисүги мундаг юм аа.
За тэгээд, ингээд санаа амар унтаж болно.
Хөөе?
Энэ чинь миний дэр!
Ээж: Нобита?
Нобита: Яасан?
Ээж: Цэцэрлэгийн зэрлэгийг түүж өгөөч.
Энэ чиний ажил шүү.
Үндсээр нь сайн зулгаахгүй болохоор түргэн ургаад байгаа шүү.
Нобита: Үнэхээр залхуутай юм аа.
Тийм ээ, би нэг гоё зүйл саначихлаа!
Ямар ч байсан хоосон талбай дээр л байгаа байх.
Сүнэо: Манай гэрийн зурагт дижитал болчихсон шүү.
Шизүка: Өө, гайхалтай!
Үнэхээр гоё харагдаж байгаа биз?
Жайан: Дижитал гэж юу юм бэ?
Сүнэо: Зурагт гоё гардаг юм.
Жайна: Тэгвэл би өдөр бүр танайд очиж үзнэ шүү.
Сүнэо: Дижитал зурагт гэхдээ тийм онц юм байхгүй
юм байна лээ.
Нобита: Энд байна.
Та нарыг цуглуулсан шалтгаан бол
Энэ цэцэрлэгийн зэрлэгийг түүх.
Хийцгээ! Маш сайн үндсээр нь сугална шүү.
Ойлгосон уу? За сайн хийгээрэй.
Одоо сайхан амарч болон доо.
Би яагаад ийм ухаантай юм бол?
Суут ухаантан.
Ээж: Нобита?
Нобита: Яасан ээж ээ?
Ээж: Зэрлэг зулгаах юу болсон?
Нобита: Аан тэрэнд санаа зоволтгүй.
Би хийлгэж байгаа.
Ээж: Айн?
Нобита: Үгүй ээ, хийнэ, хийнэ!
Гэснээс би ээждээ илүү их туслахыг хүсэж байна.
Шалаа арчих, цонхоо арчих, гутал тослохыг ч хийж чадна.
Тийм болохоор...
Ээж: Халаасны мөнгө гэж үү?
Тэгвэл найдлаа шүү.
Би гадагшаа явлаа.
Бүр орой ирнэ.
Май, сайн хийгээрэй.
Нобита: Тэгэлгүй яахав.
Сүнэо: Тийм биз дээ?
Нобита байна.
Нобита: Өөрсдийгөө зэрлэг зулгааж байгаа гэж
мэдэхгүй байгаа даа.
Жайан: Энэ яачих аа вэ?
Сүнэо: Харин тийн.
Нобита: За, би авчихлаа, авчихлаа!
Шинэ комикс болон дораяки!
Хөөе, битгий залхуураад бай!
Түр нүд салгахад л...
Хэн нүцгэн робот харахыг хүсэхэв дээ.
Яах ч арга алга. Ингэж залхуураад байвал.
За бодлоо өөрчилье.
Хөөе, юундаа унтаад байгаа юм бэ?
Тэкисүги, хичээл хийх цаг биш, хурдхан зэрлэгээ зулгаа.
Ингээд санаа амарлаа.
Даалгавраа хийсэн үү гэж үү?
Дуусчихсан шүү дээ.
Нээрээ тийм. Чи бусдаараа зэрлэг түлгүүлвэл энийг яамд өгнө шүү.
Май.
Хамгийн дуртай гэж үү?
За май.
За, ээж ирэхээс өмнө зэрлэг түүх болон
бусад ажлуудыг дуусгавал илүү их өгнө шүү.
Яасан бэ?
Юу хийнэ гэнэ ээ?
Намайг дээрэлхэхээ боль!
Энэ бол чамд барьж байгаа хариу.
Бүгдээрээ хичээгээд хийгээч ээ.
Айн, Шизүка болон Тэкисүги алга!
Болохгүй!
Та хоёр сайн найзууд байж болохгүй!
Уучлаарай, Шизүка битгий уйл.
Зүгээр л жаахан дотно байна шүү.
За, ээжийг ирэхээс өмнө бүгдийг нь дуусгаарай.
Бүгдээрээ хурдлаарай!
Шизүка зүгээр байж болно шүү.
Юу вэ? Сүнэо алга.
Сүнэо: Тийм шүү.
Шизүка: Ваа, хөөрхөн юм аа!
Сүнэо-г яг дуурайсан байна.
Сүнэо: Нээрээ тийм байна.
Нобита: Дораэмон, дораяки авахыг хүсвэл илүү хичээ!
Хөөе, Жайан юу хийгээд байна?
Сүнэо: Нобитагийн гэр байна.
Нобита: Хурдан хий.
Жайан: Яаж надаар зэрлэг түлгүүлж
чадаж байна аа?
Шизүка: Аа, намайг яг хуулбарласан робот ч байна!
Жайан: Нобита, чамайг яадаг юм бил ээ?
Түр наашаа хүрээд ир.
Нобита: Аа, байхгүй байна. Хаашаа явчихав аа?
Дораэмон: Хураачихсан.
Нобита: Дораэмон!
Хураачихсан гэдэг чинь юу гэж байгаа юм
Дораэмон: Хиймэл зүйл ашиглаж болно гэж
хэн хэлсэн юм?
Эцэст нь дандаа буруу зүйл болдог юм чинь!
Битгий сонин зүйл хийгээд бай.
Нобита: Гэхдээ зэрлэгээ ч ядаж түүж
дуусаагүй байгаа шүү дээ.
Ийм үед ээж ирвэл...
Дораэмон: Би мэдэхгүй ээ.
Ээж: Гэртээ ирлээ.
Шал арчиж, цонх арчиж, гутал тослох ажлаа хийгээгүй байх нь ээ.
Нобита: Дахиад ганц удаа гаргаад өг л дөө,
Дораэмон.
Ээж: Зэрлэгээ ч түүж дуусаагүй байх нь ээ.
Энэ юу болж байна?
Хийж дуусгана гэж амласан биз дээ?
Зэрлэг зулгааж дуустал оройн хоол идэхгүй шүү.
Нобита: Гэдэс өлсөж байна.
Нобитагийн танилцах каталог.
Сүнэо: За за, санаа зоволгүй идээрэй.
Жайан: Идье.
За тэгээд, надаас юу гуйх гэсэн юм?
Сүнэо: Ийм юм л даа.
Кавай гэдэг охиныг мэдэх үү?
Хажуу талын ангийн охин.
Нобита: Мэднэ, мэднэ!
Тэр сургуулийн хамгийн хөөрхөн охин шүү.
Сүнэо: Би ирээдүйд тэр охинтой гэрлэхийг хүсэж байна!
Жайан: Хөөе, хөөе! Ийм зүйл бодоход чинь одоо хэтэрхий эрт шүү дээ.
Нобита: Бага ангийн хүүхэд байж.
Сүнэо: Та нар ойлгохгүй байна.
Олон өрсөлдөгч байгаа шүү дээ.
Насанд хүрсэн хойно бол оройтно.
Одооноос эхлэн ойр дотно байх хэрэгтэй.
Нобита: Юу?
Гэхдээ өмнө нь Сакурад сайн гэж
ярьж байгаагүй бил үү?
Сүнэо: Тэр охинд ч гэсэн сайн.
Гэхдээ ирээдүй яаж эргэхийг мэдэхгүй.
Нэг хүнээр хязгаарлалгүй, боломжуудыг нээх хэрэгтэй.
Амьдралд иймэрхүү төлөвлөгөө
байхгүй бол болохгүй шүү.
Тийм болохоор миний гуйх гуйлт бол...
Намайг ямар сайн хүүхэд болохыг
тэр охинд мэдүүлээсэй гэж хүсэж байна.
Жайан: За, болно оо.
Сүнэо: Зүрх сэтгэлийн анд минь.
За сайн идээрэй.
Жайан: Боломжоо нэмэгдүүлэх гэнэ үү?
Нобита: Хэтрүүлж байгаа юм биш үү?
Жайан: Үгүй ээ, чухал зүйл шүү.
Би ч гэсэн энэ талаар сайн бодох хэрэгтэй.
Нобита: Би ч гэсэн ямар нэг алхам
хийх ёстой юм болов уу?
Би ирлээ.
Дораэмон: Тавтай морил.
Нобита: Яг тийм. Дораэмон, чамаас хүсэх гуйлт байна.
За байз яах уу?
25 нас хүртэлх хугацаанд надтай танилцах
бүх охидын жагсаалтыг мэдмээр байна.
Дораэмон: Ямар сонин хүсэлт вэ?
Нобита: Тийм хэрэгсэл байхгүй гэж үү?
Дораэмон: Аан, байгаа юм байна.
Найз охидын каталог хийгч.
Чиний ирээдүйд танилцах эмэгтэйчүүдийн
одоогийн зураг, бүх мэдээлэл гарч ирнэ.
Гэхдээ юунд ашиглах гэсэн юм?
Нобита: Нууц шүү! Үнэндээ бол олон охидтой гэрлэх
боломжоо нээж үзье гэж бодсон юм.
Дораэмон: Гэхдээ чи Шизүкатай цаг хугацааны машинаар
үзчихээд ирээгүй бил үү?
Нобита: Тийм л дээ. Гэхдээ ирээдүй өөрчлөгдөх тохиолдол ч байдаг шүү дээ.
Тийм болохоор боломжоо нээж байсан нь дээр биз дээ?
За тэгээд, миний ирээдүйд ямар охидууд байх бол?
Сэтгэл хөдөлж байна шүү.
Гараад ирлээ.
Хэн гэнэ ээ?
Тоо нь их ч, чанар нь яасан муу юм бэ?
Энэ хоёр, миний дуртай охидууд!
Шизүка: Орж болох уу?
Дораэмон: Сайн уу, Шизүка.
Нобита: Уучлаарай, жоохон завгүй байна даа.
Одооноос эхлээд энэ хоёртой найзлахгүй бол болохгүй.
Ээ, энэ охины гэр нь... аа, энд байна.
Ээ, том юм аа.
Ханага Сакикотой ирээдүйд нэг компанид
ажиллах юм байна.
Шизүка-гаас өөр сэтгэл татам зан чанартай юм аа.
Гоё юм аа.
Хэзээ ч сонссон гоё юмаа, Бетховен.
Охин: Энэ чинь Чайковский.
Нобита: Аа, тийм, тийм, тэрэнд ч дуртай.
Охин: Үгүй ээ, энэ бол улирал тус бүрийг төсөөлсөн юм.
Чи хэн бэ?
Тэгээд чи хаанаас ирсэн юм бэ?
Юу...
Дээрээс нь гуталтай шүү!
Нобита: Баяртай.
Дараагийнхийг сайн хийнэ ээ.
Цүкигата Маруёо
Ахлах сургуульд нэг анги болох юм уу?
За.
Хаана юм бол оо?
Өвөө: Хөөе.
Юу хийж байгаа юм?
Нобита: Үгүй, тэр... зүгээр л...
Маруёо: Яасан бэ, өвөө?
Аан? Чи чинь Нобита биш үү?
Нобита: Намайг мэддэг юм уу?
Маруёо: Тийм ээ. Хажуугийн сургууль ч гэсэн,
яриа, цуурхал их байдаг шүү.
Нобита: Тийм алдартай юм уу?
Маруёо: Тийм ээ.
Өвөө: Юу гэнэ ээ?
Маруёо: Өвөө, саад болохоо боль.
Өвөө: Саад болсон гэнэ ээ?
Маруёо: Уучлаарай, төвөгтэй байна уу?
Боломжтой бол дараа тайван ярилцах уу?
Нобита: М-мэдээж зөвшөөрч байна!
Маруёо: Үнэн үү? Тэгвэл дөрвөн цагт голын дагуух цэцэрлэгт хүрээлэнд.
Нобита: Тийм ээ!
За, миний ирээдүй гэрэлтэй юмаа
Хүлээгээрэй. Нуугдах шаардлага байхгүй юм байна.
Аа, яарах хэрэгтэй!
Удаан хүлээлгэчихлээ.
Маруёо: Яг цагтаа ирлээ шүү.
Нобита: Мэдээж шүү дээ.
Охин 2: Яахлаараа ийм эрт?
Охин 3: Ирчихсэн юм уу?
Заавал хоцорно гэж бодож байсан чинь...
Нобита: Т-тийм биш шүү дээ.
Маруёо: Чи чинь хоцролтоороо алдартай биз дээ?
Цуу яриагаар бол 22 өдөр дараалан хоцорсон амжилт эзэмшдэг гэсэн.
Нобита: Тэр чинь... хоцролт их ч... арай тийм биш
Маруёо: Урам хугаллаа шүү.
Нобита: Юу вэ? Ямар цуу яриа сонссон юм бэ?
Маруёо: Цуваа хоцролтын амжилт!
Шийтгүүлж зогсохын амжилтыг ч мөн
үргэлжлүүлэн шинэчилж байгаа гэсэн.
Охин 2: Шалгалтанд байнга тэг авдаг,
биеийн тамирт хамгийн муу нь.
Охин 3: Зам мэддэггүй, дээрээс нь нүхэнд их унадаг гэсэн.
Нобита: Үгүй ээ, тэр..
Охид: Түүхүүдийг чинь сонсмоор байна.
Сонсмоор байна.
Нобита: Нөгөө юу?
Охид: Хүлээгээрэй.
Нобита: Гуйж байна.
Миний тухай сайн яриа тараагаад өгөөч.
Сүнэо: Яагаад?
Нобита: Ирээдүйд олон охидуудтай найзлахын тулд.
Жайан: Юу гээч, чи арай хэтрүүлээд байх шиг байна.
Сүнэо: Чи өөрийгөө ямархуу хүүхэд болохоо сайтар тунгааж бод.
Царай муутай, толгой муутай, спортод муу.
Сонголт хийж чадна гэж үү?
Жайан: Тийм тийм.
Аз таараад чам шиг хүний эхнэр болъё гэсэн хүн байвал
Сүнэо: Баярлаад хүлээж авах ёстой.
Жайан: Гэхдээ тийм хүн байхгүй л дээ.
Сүнэо: Тийм шүү.
Нобита: Тийм үү?
Тийм байх аа.
Гэтэл би...
Шизүка, намайг уучлаарай.
Салаад би буруудлаа.
Намайг уучлаарай, гуйж байна...
Шизүка: Юу гэсэн үг бил ээ?
Нобита: Дахиж би тэгэхгүй ээ.
Дорэймон хүүхэлдэйн кино 121-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Кавагүчи |
Цэцэгчин залуу |
|
Сорано |
Цэцэгчний хайртай залуу |
|
Робот |
Робот сурвалжлагч |
Хайрын цуу яриаг зогсоож болохгүй.
Сүнэо: Тэгээд Ямадагийн эхнэр уурлаад
Дахиад төрсөн гэр лүүгээ явчихсан гэнэ.
Шизүка: Хөөх, хэд дэхь удаагаа вэ?
Нобита: Тийм болохоор сүүлийн үед харагдаагүй юм байна.
Сүнэо: Энэ нууц яриа шүү.
Нобита: За.
Сүнэо: Тэр цэцгийн дэлгүүрийн Кавагүчи олон удаа уулзаж байгаа ч
тэр хооронд...
Шизүка: Хөөх.
38 дахь удаагаа юу?
Нобита: Нөгөө хүн нь ямар хүн бэ?
Шизүка: Энэ удаад шийдэгдэх болов уу?
Сүнэо: За, тэрийг бол мэдэхгүй.
Бүгд: Уначихлаа.
Сүнэо: За шинэ мэдээлэл орж ирвэл хэлнэ ээ.
Охин: Өө, Сунэо. Ямар нэг сонирхолтой
яриа байна уу?
Сүнэо: Байна шүү. Гэхдээ нууц яриа шүү.
Маш сонирхолтой яриа.
Охин: Үгүй байлгүй дээ.
Шизүка: Сүнэод мэдэхгүй зүйл гэж байхгүй юм аа.
Нобита: Тийм ээ.
Шизүка: Яриа нь сонирхолтой байдаг болохоор охидын дунд их алдартай шүү.
Нобита: Би үнэхээр уйтгартай юм байна.
Дораэмон?
Дораэмон: Аа, ирчихсэн үү?
Нобита: Дораэмон, тэр чинь?
Дораэмон: Дөрвөн хэмжээст халаас. Бага зэрэг
бохирдсон болохоор нь угаасан юм.
Нобита: Гэхдээ хатаах зуур төвөгтэй биш үү?
Дораэмон: Зүгээр ээ. Нөөц халаас байгаа.
Нобита: Нөөц өө?
Дораэмон: Хоёр халаасны дотор нь холбогдсон байдаг юм.
Нобита: Холбогдсон?
Дораэмон: Хар даа.
Аль ч халааснаас хэрэгсэл гаргаж болно.
Нээрээ сая нэг юм хэлэх гэж байсан уу?
Нобита: Тийм шүү.
Би ч гэсэн сонирхолтой мэдээ цуглуулж охидод таалагдмаар байна.
Ямар нэг хэрэгсэл байна уу?
Дораэмон: Ямар гэнэн юм бэ!
Болохгүй, болохгүй.
Нобита: Тийм багаж байхгүй биз дээ?
Дораэмон: Битгий тэг. Байгаа шүү.
Сурвалжлагч робот!
Нобита: Хөөх.
Дораэмон: Гэхдээ зээлдүүлэхгүй шүү.
Хүний цуу яриаг сонирхох нь муу зуршил.
Алдартай болохыг хүсвэл өөрийн хүчээр өрсөлдөх ёстой.
Нобита: Байгаа юм байж өгөхгүй гээд, харамч юм.
Тийм ээ.
Халаасны дотор тал нь холбоотой байгаа гэдэг чинь...
Олчлоо. Сурвалжлагч робот.
Энэ юу вэ?
Робот: Бид бол таны сурвалжлах баг.
За юу сурвалжлах вэ?
Нобита: За байз эхлээд...
Кавагүчигийн уулзалтын үр дүн яаж шийдэгдсэнийг мэдмээр байна.
Робот: Ойлголоо.
Кавагүчи: Дуртай, дургүй, дуртай, дургүй, дуртай, дургүй
Робот: Цэцэгчний ууган хүү болон төрж,
34 жил шударга амьдарсан Кавагүчи Ёнсэй
Энэ удаад бүтэмжтэй болсон 38 дахь уулзалт.
Түүний ирээдүй...
Тэгэхээр, та нөгөө эмэгтэйн талаар
ямар сэтгэгдэлтэй байна?
Кавагүчи: Т-тэр үзэсгэлэнтэй л дээ...
Робот: Цэцгээр зүйрлэвэл ямар цэцэг вэ?
Кавагүчи: Энэ... өвдөж байна.
Робот: Хүсэл тэмүүллийн сарнай.
Бүр дурлачихсан гэж үү?
Кавагүчи: Юу... нөгөө... тийм ээ.
Робот: Нэг хараад л Кавагүчи залуугийн хайр гал мэт дүрэлзсэн байна!
Нобита: Тэгээд тэгээд?
Тэгээд та хурдхан гэрлэхийг хүсэж байгаа юм байна тийм үү?
Кавагүчи: Т-тийм биш ээ!
Робот: Хүсэхгүй байна гэж үү?
Кавагүчи: Үгүй ээ, хэрэв боломжтой бол.
Робот: Кавагүчи залуу зорилго өвөртөлж байгаа аж.
Нобита: Хөөх, том мэдээ.
Шизүка?
Шизүка: Ээ, шууд гэрлэх юм уу?
Нөгөө хүн нь ямар хүн бэ?
Хурим нь хэзээ вэ?
Бал сарын аялалд хаашаа явах юм бол?
Тийм тийм.
Хэрэв хүүхэд төрвөл хэнтэй төстэй байх бол?
Нобита: Тэр... судалчихаад ирье.
Түр хүлээгээрэй.
Робот: За.
Нобита: Илүү дэлгэрэнгүй мэдээлэл мэдмээр байна.
Робот: За. Гүнзгийрүүлж судалъя.
За, камер бэлдээд.
Бид тусгай сурвалжлах баг байна.
Тэгвэл Кавагүчи-гээс асууж үзье.
Гэрлэх саналын талаар... хурим нь хэзээ вэ?
Бал сарын аялалд хаашаа явах вэ?
Хүүхэд төрвөл хэнтэй төстэй байх бол?
Кавагүчи: Тэр зүйл болохгүй болсон.
Робот: Яагаад? Үргэлж л ийм зүйл тулгардаг шүү дээ
Одоогийн сэтгэл санаагаа нэг үгээр хэлээч.
Кавагүчи: Тайван байлгаад өг.
Робот: Кавагүчи! Түр хүлээгээрэй.
Ганц үг хэлээч. Ганц үг.
Байдал хурц байна. Эмэгтэй талаас ч мөн
мэдээллийг сонсох шаардлагатай.
Нобита: Хөөх, сонирхолтой болж байна шүү.
Сүнэо: Нууц яриа хэлэхэд Кавагүчи нөгөө хүндээ их таалагдсан
юм шиг байна.
Охин: Тэрийг мэдэж байгаа шүү.
Хуучин мэдээ байна.
Охид: Тийм ээ!
Нобита: Сенсаац, сенсаац.
Кавагүчи татгалзсан байна.
Охид: Үгүй байлгүй дээ?
Нобита: Үнэн, үнэн.
Одоо сурвалжлагч робот
эмэгтэйг сурвалжлахаар явна.
Зурагтаар шууд дамжуулна.
Шизүка: Би ч гэсэн тэр зурагтыг үзмээр байна.
Охид: Би ч гэсэн. Би ч гэсэн.
Сүнэо: Харамсалтай.
Гэхдээ би ч бас үзье.
Нобита: Аа, тийм үү?
За тэгвэл аваад ирье.
Дораэмон: Юу хийж байгаа юм?
Нобита: Зүгээр ээ.
Дораэмон: Арай үгүй байлгүй дээ.
Байхгүй байна.
Нөөц халааснаас авсан байх нь ээ?
Асуудал үүсгэхээс нь өмнө хурдан зогсооё.
Олчлоо.
Наанаа хүлээж бай.
Түр хүлээгээд сонсооч ээ.
Робот: Болохгүй!
Би та бүхний төлөө үүнийг хийж байгаа юм.
Дораэмон: Наанаа байж бай.
Робот: Болохгүй ээ.
Ямар ч зүйл сурвалжлагчийн замыг хааж чадахгүй.
За. Газар дээр нь шууд ирлээ.
Энэ бол Кавагүчид татгалзсан хариу өгсөн
Сорано бүсгүй байна.
Охид: Аа, хөөрхөн юм аа.
Сүнэо: Ваа, тийм байна.
Охин: Кавагүчид хэтэрхий хөөрхөн юм байна.
Тийм шүү.
Робот: Татгалзсан шалтгаан юу вэ?
Сорано: Уйтгартай санагдсан.
Робот: Дөнгөж эхлээд л айхтар үг хэллээ.
Сорано: Ямар ч эр хүний шинжгүй, буурь суурьгүй.
Робот: Яг үнэн. Үзэсгэлэнтэй сарнайд тохироогүй байна.
Охин: Хэцүү юм аа.
Шизүка: Кавагүчи хөөрхийлөлтэй юм аа.
Охин: Тийм ээ. Яриа муутай ч сайн хүн шүү Кавагүчи.
Охин 2: Гэхдээ надад ч гэсэн эр хүний шинжгүй санагддаг шүү.
Тийм шүү.
Робот: Тэгээд Кавагүчи далайгаас ч гүн шархалсан байна шүү дээ.
Сорано: Уучлаарай. Танд энэ ямар хамаатай юм бэ?
Робот: Ганцхан үг байхад болно.
Сорано: Одоо буцаад яв.
Робот: Сорано, ганц үг гуйя! Сорано.
Хэцүүхэн юм болж ээ.
Кавагүчи: Сорано!
Робот: Сорано дээр хүрээд ирлээ.
Магадгүй өөр хайртай хүн байгаа юм биш үү?
Удахгүй тодруулна аа.
Сорано, зогсоорой.
Сорано: Болиоч ээ.
Кавагүчи: Сорано?
Сорано: Туслаарай.
Кавагүчи: Сорано?
Май чи.
Охид: Мундаг юм аа, Кавагүчи.
Робот: Саад хийвэл уучлахгүй шүү.
Кавагүчи: Сораног гоочлохыг би зөвшөөрөхгүй.
Сорано: Кавагүчи?
Робот: Ганц үг хэлээч.
Сорано: Үгүй ээ.
Кавагүчи: Сорано?
Сорано: Аа, туслаарай.
Кавагүчи: Сораног зүгээр байлга.
Робот: Намайг тавь.
Кавагүчи: Тавихгүй шүү. Тавихгүй.
Робот: Тэгвэл энийг хүрт.
Сорано: Кавагүчи?
Кавагүчи: Сорано, хурдхан зугтаарай.
Робот: Намайг тавиач. Тавь.
Кавагүчи: Тавихгүй. Огт тавихгүй шүү.
Бүгд: Хичээгээрэй, хичээгээрэй.
Кавагүчи.
Кавагүчи: Би Сораног хамгаална.
Сорано: Кавагүчи?
Кавагүчи: Заавал хамгаална.
Сорано: Кавагүчи?
Кавагүчи?
Кавагүчи: Со Сорано?
Сорано: Ашгүй зүгээр байна.
Кавагүчи: Аа, нөгөө юу...
Робот: Та хоёр хэзээнээс?
Боль! Юу ч харагдахгүй байна.
Миний мэдэх эрхийг яах юм бэ?
Хоёул: Тийм ээ.
Бүгд: Тийм ээ.
Нобита: Тэгээд тэрнээс хойш тэр хоёр үерхэж эхэлсэн байна.
Эцэст нь сүй тавьсан байна.
Дораэмон: Т-тэр чинь баяр хүргэх зүйл ч...
Нобита?
Нобита: Би чинь хайрын бурхан болчихсон юм биш үү тэ, Дораэмон?
Дораэмон: З-за, үр дүн тийм болсон л доо...
Нобита?
Нобита: Би ч гэсэн заримдаа хүнд хэрэг болдог юм байна.
Дораэмон: Загнах цагаа олж чадахгүй нь.
Нобита: Өнөөдөр цаг агаар сайхан байна аа.
Цаг хугацааг зогсоо.
Нобита: Аа, мэдэхгүй юм байна аа.
Дораэмон: Өө Нобита, даалгавраа дуусаагүй юм уу?
Нобита: Ядаргаатай юм.
Дораэмон: Цэвэрлэгээ бас хий гэсэн шүү.
Дараа нь хийнэ ээ.
Ээж: Нобита, Такешигаас дуудлага ирсэн байна.
Нобита: Завгүй байхад яах гээд байдаг юм.
Байна уу?
Жайан: Нобита! Юундаа удаад байгаа юм бэ!
Бейсбол эхэлж чадахгүй байна.
Нобита: Ойлголоо, удахгүй очлоо.
Ээж: Нобита, даалгавраа дуусачихаад тоглохоор
явна гэж амласан биз дээ?
Нобита: Дараа нь хийнэ ээ.
Хүүхэд: Сайн байна. Дахиад гарчихлаа.
Жайан: Муу юм аа, яасан муу тоглодог юм.
Бөмбөгөө сайн хар!
Илүү хурдан гүйгээч.
Сүнэо: Юундаа удаад байгаа юм бэ?
Жайан: Чамаас болоод дахиад ялагдчихлаа.
Бүгд: Тийм шүү.
Шизүка: Нобита?
Нобита: Шизүка?
Өмнө нь зээлсэн номыг буцааж өгөөч.
Би талыг нь л уншсан байгаа юмсан...
Шизүка: Тийм үү, удаан юм аа.
Нобита: Яаж ч хичээсэн би үнэхээр удаан юм аа.
Дораэмон: Нээрээ тийм, энийг туршаад гаргаж үзье.
Зогсоогч цаг.
Эхлээд эхлэх товчийг дарна.
Наашаа хүрээд ир дээ.
Нобита: Хөөх, нулимс зогсчихлоо.
Дораэмон: Зөвхөн нулимс ганцаараа биш дэлхий ертөнц зогсож байгаа юм.
Нобита: Нээрээ юу?
Хөөх, бүгд үнэхээр зогссон байна.
Үнэхээр нам гүм юм аа.
Дораэмон: Тийм ээ! Дахиж энэ товчийг дарахгүй бол нар ч, дэлхий ч хөдлөхгүй!
За, буцааж хөдөлгөе!
Нобита: Гайхалтай юм аа!
Энэ байвал удаан гэж хэлэгдэхгүй юм байна.
Дораэмон: Гэхдээ больё. Цаг хугацаа урагшаа хөдлөх нь зөв!
Дээрээс нь Нобитад зээлдүүлбэл... хөөе.
Нобита: Зүгээр дээ, зээлдүүлчих.
Дораэмон: Нобита?
Нобита: Гадаа гарч туршиж үзье.
Дораэмон: Гэрийн даалгавар, цэвэрлэгээ яах юм?
Нобита: Дараа нь хийнэ ээ.
Дораэмон?
Дораэмон: Юу вэ?
Нобита: Хачин юм аа!
Хэн ч байхгүй байх ёстой юмсан...
За явъя.
Шизүкад үзүүлбэл...
Алив.
Зогсчихлоо.
Муурыг хөдөлгөөд...
оронд нь энийг аваачъя.
Ингээд боллоо.
Энийг байвал юу ч хийж чадах юм байна.
Хүүхэд: Баларлаа.
Эрэгтэй: Хөөе!
Нобита: Туслаад өгье.
Өршөөгөөрэй.
Аа!
Эрэгтэй: Чи ийм зүйл хийсэн үү?
Нобита: Би биш ээ.
Одоо илүү зүйл хийхээ больё.
Жайан: Нобита ер нь яагаад ийм удаан юм бэ?
Сүнэо: Аргагүй шүү дээ. Нобита юм чинь!
Жайан: Удаан хүмүүсийн олимп байсан бол алтан медаль авах нь гарцаагүй!
Сүнэо: Хэрэггүй шүү дээ, тийм алтан медаль!
Нобита: Юу дуртайгаа хэлж байх шив.
Яадаг юм бил ээ?
Түр зээлдүүлээч.
Баярлалаа.
Хоёул: Наад царай чинь яачих аа вэ?
Жайан: Хэн нь ийм тоглоом хийдэг байна аа?
Сүнэо: Нобита, тэрний хийж байгаа ажил.
Жайан: Хөөе Нобита, хүлээж бай.
Хоёул: Хүлээж бай, Нобита.
Хүлээж бай.
Жайан: Новш гэж, гүйгээд гүйгээд барьж чадахгүй нь.
Сүнэо: Юу болоод байгаа юм бол оо?
Нобита: Гоё юм бодоод олчихлоо.
За эхэлцгээе.
Жайан: Нобита муу амьтан хаана байна?
Сүнэо: Тэр биш үү?
Нобита: Хоёр оо, энд байна шүү.
Нобита.
Хаха, уначихлаа.
ЖАйан: Новш гэж, дараа нь чамайг болгож өгнө дөө.
Сүнэо: Өвдөж байна, ээж ээ.
Нобита: Аа, сэтгэл онгойлоо.
Нэг хэсэг зогсоогоод үзье.
Хүүхэлдэйн хот шиг юм аа.
За.
Хөөх, том соно байна.
Гэхдээ ингэж барих нь арай муухай юу?
Бүх зүйл тэр чигээрээ минийх болсон юм шиг.
Нээрээ тийм, Шизүка руу явах гэж байсан шүү дээ.
Нүднийх нь өмнө товчийг дарвал
үнэхээр их гайхах байх даа!
Хүн байна уу?
Аймаар юм аа.
За байз, яах вэ? За байз, нээрээ тийм.
Түр хүлээж байгаарай, Шизүка.
Хөнжил.
Ингээд тавьчихвал гэмтэхгүй юм байна.
Зогсоодог цаг?
Энд байна.
Юу вэ?
Үгүй байлгүй дээ.
Эвдэрчихсэн гэж үү?
Дораэмон?
Алив, Дораэмон?
Аймаар юм боллоо.
Зогсоодог цаг эвдэрчихсэн байна.
Засаад өг л дөө, Дораэмон?
Яах вэ? Энийг засахгүй бол...
Бүх зүйл энэ хэвээрээ үлдэнэ гэж үү?
Тоглоом биш юм уу?
Хурдхан засахгүй бол болохгүй нь.
Задлаад засаж чадсангүй.
Хэн нэгэн туслаарай.
Ээж ээ, яах вэ?
Хэн нэгэн засаад өгөхгүй биз?
Хэн нэгэн
Хэн нэгэн байна уу?
Хөдөлж байгаа хүн байхгүй юу?
Жайан, Сүнэо?
Уучлаарай.
Үүрд ганцаараа байна гэж үү?
Би чадахгүй ээ.
Одоо хэдэн цаг болж байна?
Нээрээ тийм, цаг хугацаа
зогсчихсон шүү дээ.
Дораэмон: Хүүе, Нобита. Гэрийн даалгавраа хийж
дуусгаагүй байгаа юм уу?
Өрөөний цэвэрлэгээ ч гэсэн хий гэж хэлсэн биз дээ?
Нобита: Тийм ээ.
Юу ч байсан шууд хийхгүй бол болохгүй юм байна.
Нээрээ тийм, цаг хугацааны машинаар буцааж болох болов уу?
Гуйж байна, хөдлөөрэй.
Зүгээр дээ. Түр зээлчих.
Дораэмон: Нобита?
Нобита: Гадаа гарч туршиж үзье.
Дораэмон: Гэрийн даалгавар, цэвэрлэгээгээ?
Юу вэ?
Нобита, юу болоо вэ?
Нобита: Дораэмон, хөдөлж байна.
Дораэмон: Өвдөж байна шүү дээ, Нобита.
Нобита: Дораэмон.
Дораэмон: Аан, ийм зүйл болоо юу?
Нобита: Шизүкад үзүүлээд ирье.
Дораэмон.
Дораэмон: Нэг хэсэгтээ ингэж орхиод сургамж өгдөг юм бил үү?
Дорэймон хүүхэлдэйн кино 122-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сүнэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
Тэгээд бид аялалд гарав.
Жайан: Дурсамжтай юм аа, энэ.
Сүнэо: Жижигхэн байхдаа энийг унаж үзье гэж бодож байсан уу?
Хоёул: Бодсон, бодсон.
Сүнэо: Үнэхээр хүсэж байсан биз дээ?
Болохгүй ч гэсэн.
Нобита: Тийм тийм. Ийм жижигхэн болж чадахгүй болохоор.
Жайан: Жижигхэн гэнэ ээ?
Сүнэо: Тийм шүү, Нобита?
Нобита: Дораэмон?
Унтаж байх цаг биш шүү дээ.
Жайан...
Жайан: Жижиг болгодог хэрэгсэл аваад ир.
Нобита: Гаргаад өг л дөө.
Дораэмон: Ав ав.
Шөнөжингөө багажаа засаад...
Нобита: Зүгээр ээ, би өөрийгөө хайя.
Жижиг болгодог гэрэл.
Энэ яг болно. Зээлээд авлаа шүү.
Жайан: За болж байна.
Хөөх жижигхэн юм аа.
Хөөх ширэнгэн ой байна.
За алив.
Түлх, түлх, түлх.
Сүнэо: Жайан ч гэсэн түлх л дээ.
Жайан: Дуугүй бай. Гомдоллохоо боль.
Сүнэо: Хэцүү байна шүү дээ.
Жайан: За, ард нь гар.
Нобита: Баруун биш зүүн эргээрэй.
Жайан: Мөргөлөө!
Сүнэо: Зогсоорой.
Жайан: Новш гэж. Эдвэрчихсэн байна.
Нобита: Эвдэрчихлээ.
Жайан: Хэврэг юм байна.
Сүнэо: Муухай юм бэ, минийх шүү дээ.
Жайан: Эвдэрчихсэн болохоор яах ч аргагүй шүү дээ.
Хөөе Нобита, буцаагаад том болгоотох.
Нобита: За.
Юу вэ?
Жайан: Нобита!
Буцаад том болгодог хэрэгслээ мартчихсан юм уу?
Нобита: Тийм юм шиг байна аа.
Жайан: Тэнэг амьтан.
Яах болж байна?
Буцаад том болж чадахгүй нь байна!
Сүнэо: Тийм, Нобитагийн буруу.
Нобита: Яах вэ гэж хэлээд ч нэмэргүй...
Дораэмонд найдах л үлдлээ.
Манай гэр рүү явах л арга байна.
Жайан: Арга алга. Явъя.
Сүнэо: Юундаа амархан юм шиг яриад байгаа юм?
Бид нар маш жижигхэн болчихсон байна.
Нобита: Тийм болохоор манай гэр ойрхон...
Сүнэо: Тэнэг, тэнэг, тэнэг!
Хэрэв Нобитагийн гэр хүртэл
200 метр орчим байгаа бол...
Бид 100 дахин жижг болсон болохоор...
20км болно шүү дээ.
Ийм хол байхад одоо бид яах болж байна аа?
Жайан: Битгий уйлаад бай, Сүнэо!
Явахаас өөр арга алга.
Юутай ч зам хүртэл явъя.
Нобита: Тэр зүг рүү биш бил үү?
Жайан: Нааш ир. Ирлээ, ирлээ.
Нобита: Хүлээж байгаарай.
Жайан: Хурдан ир.
Хөөх зам байна.
Сүнэо: Эцэст нь гараад ирлээ.
Нобита: Үхлээ л гэж бодлоо. Гэхдээ...
Жайан: Сэтгэлийн хаттай бай.
Хүрээд ир.
Нобита: Юу...
Сүнэо: Нобита?
Нобита: Би чадахгүй ээ.
Жайан: Хурдан хий.
Сүнэо: Нүдээ аниад үсэрчих.
Нобита: Түр хүлээж бай.
Тэгж хэллээ гээд...
Аймаар байна.
Жайан: Хурдлаач ээ.
Нобита: Чадахгүй нь ээ.
Жайан: Өөрийнхөөрөө л бол.
Сүнэо: Эр хүн биш юм аа.
Нобита: Хүүе, хүлээж бай л даа.
Жайан: Бид том болохоороо буцаж ирээд чамайг авъя.
Сүнэо: Том болоод ирье ээ.
Нобита: Ийм газар битгий орхиод яв л даа.
Жайан, Сүнэо?
Сүнэо: Ий, аймаар юм аа.
Жайан: Яаж байна аа?
Сүнэо: Жайан үнэхээр ийм үед хань болж байна шүү.
Жайан: Тийм үү?
Сүнэо: Тийм ээ! Би чамгүйгээр юу ч хийж чадахгүй юм байна.
Жайан: Намайг дагаад явбал зүгээр ээ.
За, ингээд явъя.
Дөт зам.
Сүнэо: Жайан?
Аюултай юм шиг байна.
Жайан: Зүгээр ээ. Би байна.
Сүнэо: Гэхдээ...
Жайан: Юу гэнэ ээ?
Саяхан надгүйгээр юу ч хийж чадахгүй
гээд байсан биз дээ?
Сүнэо: Гэхдээ...
Жайан: За өөрөө мэд.
Жайан?
Сүнэо: Хөөе, Жайан?
Би энүүгээр явъя.
Нобита: За алив. Нэг хоёр гурав гээд үсэрье.
Нэг хоёрын гурав.
Дөрөв, тав, зургаа, долоо.
Үсэрч чадахгүй нь ээ.
Жайан: Ямар ч байсан, явж чадахгүй байна гэж үгүй.
Юу вэ?
Айхгүй байж болно. Дугуй хорхой байна.
Алив энэн дээр суугаад явъя.
Яваарай, яваад байгаарай.
Юу вэ? Яах гээд байгаа юм?
Нээрээ тийм.
Хурдан байна, хурдан байна.
Салхи шиг байна.
Өвдөж байна. Өвдөж байна.
Сүнэо: Салхи байсан юм уу?
Хүүхэд: Явчихаад ирье.
Ээж: За болгоомжтой байгаарай.
Сүнэо: Аврагдлаа.
Одоо болно оо, ээж ээ.
Жайан: Туслаарай.
Жайан: Чи муу муур. Өнөөдөр яахав чамайг уучлаад орхиё.
Нобита: Ганцаараа баймааргүй байна.
Гэхдээ хэцүү юм аа.
Нээрээ тийм.
Үүгээр зөөлөн буух нь зөв.
Хөөх, манай гэр байна.
Их азтай байлаа шүү.
Баярлалаа. Чиний ачаар зөөлөн газардаж чадлаа.
Яагаад ч юм бэ, ингэж алхахад ердийнхөөс огт өөр байна.
Машин явахаар аймаар юм аа.
Жайан: Эцэст нь гарлаа.
Нобитагийн гэр хүртэл одоо жоохон л үлдлээ.
Нобита: Сүнэо?
Уйлж байсан юм уу?
Сүнэо: Би юу гэж уйлах вэ.
Нобита: Би зөндөө уйлсан шүү.
Та хоёр орхиод явчихсан чинь ганцаардаад...
Сүнэо: Удаад байсан чиний буруу.
Нобита: Хамт явах уу?
Сүнэо: Хамт явмаар байна уу?
Нобита: Тийм.
Яах ч арга алга даа.
Сүнэо: Чи тэгж хэлж байгаа бол Би ч гэсэн хамт явъя.
Нобита: Баярлалаа.
Сүнэо: Хамт явахаас өөр арга алга.
Нобита: Жайаны хоолой байна.
Жайан: Туслаарай.
Нобита: Ийшээ явъя.
Хоёул: Жайан?
Хаана байна?
Жайан: Туслаарай.
Хоёул: Жайан?
Жайан: Надад туслаарай.
Хөөе та нар! Юунд зүгээр хараад байгаа юм бэ! Хурдан туслаач!
Сүнэо: Хүнээс юм гуйж байж яаж яриад байгаа юм?
Жайан: Юу гэнэ ээ? Новш чинь.
Сүнэо: Орой болчихож ээ. Явъя, Нобита.
Нобита: Ээ, гэхдээ...
Жайан: Хүлээ. Ойлголоо! Туслаач. Гуйя!
Нобита: Сүнэо?
Сүнэо: Туслаад өгөөч гэж хэлэх ёстой биз дээ?
Жайан: Чи муу...
Гуйж байна. Туслаад өгөөч.
Сүнэо: Туслаад өгвөл,
миний хэлснийг бүгдийг хийх үү?
Жайан: Битгий мөрөөд.
Сүнэо: Өө, тийм үү! Тэгвэл зүгээр ээ.
Тэгээд л байж байгаарай.
Жайан: Хийнэ, хийнэ! Юуг ч хэлсэн хийе!
Сүнэо: За яахав.
Нобита: Яах болж байна?
Сүнэо: Шоргоолжны хамгийн дуртай зүйл.
Амттай, амттай чихэр! Энэ амтат үнэрт
шоргоолж нар цуглаж ирнэ.
Нобита: Тийм амархан болох уу?
Сүнэо: Тэд чинь зөвхөн мэдрэмжээрээ амьдардаг.
Маш хурдан цуглана.
Нобита: Цугларчихлаа, одоо яах уу?
Сүнэо: Битгий сандар.
Сая хэлсэнчлэн, тэд тэнэг болохоор.
Эндээс энэ чихрийг хол шидвэл, үнэрт нь татагдаад явна.
Нобита: юу ч хамаагүй хурдан хийгээч дээ.
Сүнэо: За тэгвэл.
Жайан: За, яг зөв. Ингээд шоргоолжийг татна.
Хоёул: Туслаарай.
Жайан: Битгий ир. Яах гээд наашаа ирээд байгаа юм?
Сүнэо: Шоргоолнууд ирж байна.
Жайан: Унах нь байна.
Нобита: Туслаарай.
Жайан: Сүнэо, чи түрүү яана гэнэ ээ?
Сүнэо: Яасан бэ, Жайан?
Би юу гэж жинхэнээсээ тийм юм хэлэх вэ дээ.
Тэрнээс гадна хурдхан
Нобитагийн гэр лүү явъя.
Нобита: Аа, энэ манай гэр байна.
Жайан: Ашгүй дээ.
Сүнэо: Ирчихлээ.
Нобита: Буцаад хэвийн болно.
Сүнэо: Гэртээ харина даа.
Жайан: Ашгүй дээ.
Нобита: Ээж ээ!
Дораэмон?
Сүнэо: Сонсохгүй байна.
Ээж: Хэцүү юм аа.
Будаа, төмс, темпура! Будаа, төмс,темпура!
Жайан: Одоо.
Нобита: Өвдөж байна
Нобита: Арай ч дээ. Энэ хүртэл ирж байхад.
Дораэмон?
Дораэмон?
Жайан: Алив.
Өвдөж байна.
Нобита: Дораэмон?
Жайан: Дораэмон?
Сүнэо: Дораэмон гээд дуудаарай.
Бүгд: Дораэмон?
Нобита: Дораэмон, хүлээгээрэй.
Жайан: Хүлээ.
Сүнэо: Дораэмон, гуйж байна.
Зогсооч дээ.
Нобита: Дораэмон?
Сүнэо: Болохгүй нь ээ.
Ээж ээ?
Нобита: Битгий уйл аа.
Жайан: Бууж өгөө юу?
Сүнэо: Гурвуулаа дуудсан ч сонсохгүй байна.
Жайан жоохон хүн чанартай байгаач.
Жайан: Юу гэнэ ээ?
Муудалцахаа боль л доо.
Сүнэо: Ер нь Нобита том болгодог гэрлээ мартаагүй
байсан бол ийм зүйл болохгүй байлаа.
Нобита: Тийм л дээ... Гэхдээ муудалцахаа болиод хичээцгээе л дээ.
Жайан: Яах ч арга алга.
Нобита: Энийг хэрэглэвэл...
Сүнэо, энийг ашиглаад дээшээ гарна шүү.
Сүнэо: Эхний хүн нь яаж гарах болж байна?
Нобита: Тийм үү?
Сүнэо: Тэрний оронд энийг хар даа.
Нобита: Наадах чинь юу вэ?
Сүнэо: Сандаалны зөөлөвчийг авчихсан.
Энийг ашиглаад үсэрнэ ээ.
Арай хүрэхгүй нь ээ.
Жайан: Энийг ашиглая.
Хамаг хүчээрээ дээшээ гарна.
Юу вэ?
Сүнэо: Болохгүй юм байна.
Жайан: Юу гэнэ ээ?
Нобита: Хүлээгээрэй.
Гурвууланг нь ашиглавал болох юм биш үү?
Жайан: Бэлэн үү, Нобита?
Нобита: Тийм.
Жайан: Үсэрлээ шүү.
Гурваа ий.
Үсэрлээ шүү.
Гурваа ий.
Жайан: Энэ хүртэл явсан юм чинь одоо асуудалгүй.
Энэ арай?
Хоёул: Тийм ээ, мөн байна.
Хоёул: Жайан?
Жайан: Та хоёр дийлэхгүй, олсыг тасал.
Нобита: Чадахгүй байна гэж байхгүй шүү.
Сүнэо: Тийм шүү.
Жайан: Сүнэо, Нобита...
Нобита: За эхэлье. Гурваа ий.
Хоёул: Жайан?
Нобита: Дораэмон?
Жайан: Хамтдаа дуудъя. Гурваа ий.
Бүгд: Дораэмон?
Дораэмон?
Жижигхэн болчихоод буцаж чадахгүй байна.
Дораэмон: Яасан гэнэ ээ?
Буцаж чадахгүй байна аа?
Нобита?
Юу вэ?
Нобита?
Хаана байна вэ?
Нобита?
Нобита: Ашгүй явчихлаа.
Жайан: Гишгүүлэх нь гэж бодлоо шүү.
Сүнэо: Ердөөсөө сайн биш. Дораэмон байхгүй бол хэн бид нарыг буцаах болж байна?
Энэ ерөөсөө болохгүй нь
Энэ хэвээрээ үлдэх нь.
Нобита: Бууж өгч болохгүй.
Энэ хүртэл ирчихээд...
Жайан: Тийм шүү.
Үнэхээр боломжгүй гэсэн зүйлсийг бид хамтдаа даван туулсан биз дээ?
Сүнэо: Тийм шүү.
Жайан: Бидний ялалт бол алмаз чулуунаас илүү хатуу.
Сүнэо: Буцаад хэвийн болчихлоо.
Жайан: Яаж тэр бил ээ?
Нобита: Аа тийм. Мартчихсан байна.
Жижигрүүлдэг гэрлээр жижигхэн болсон ч
Хугацаа нь болохоор буцаад хэвийн болдог.
Жайан: Мартаад байхдаа яадаг юм?
Сүнэо: Тийм шүү.
Юуны төлөө тэгж их зовж зүдэрсэн юм бэ?
Жайан: Бүх зүйл Нобитагаас болсон байна.
Нобита: Сүнэо жижигхэн болъё гэж
эхлээд хэлсэн биз дээ?
Сүнэо: Нобитагийн буруу гээд ярьчихсан биз дээ?
Дораэмон: Нобита?
Нобита?
Аа, Нобита байна.
Back to episodes Go home