Doraemon 2025 117-119

117-р анги

1-р хэсэг

Дүрүүд

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Такэши (Жайан)

Хүү

Сүнэо

Хүү

Шизүка

Охин

 

Дораэмон:                     Дэлхийг дахин будах нь

Нобита, Дораэмон:             Би иднэ!

Дораэмон:                     Авчихлаа!

Нобита:                  Ээ, наадахаа өг л дөө! Хөөе, түр хүлээ дээ! Өө, баларлаа!                                    Яана аа, одоо яах вэ энэ чинь!?

Дораэмон:                     Би юу ч хийгээгүй шүү дээ!

Нобита:                  Дораэмон, энэ чинь чиний хариуцлага шүү!

Дораэмон:             Олон өнгийн будагтай палет. Энэ бол хүссэн өнгөндөө хувиргадаг багаж! За, улаан өнгийг нь гаргая.

Нобита:                  Хөөх!

Дораэмон:             Гайхалтай байгаа биз?

Нобита:                  Би ч бас туршиж үзмээр байна! За тэгвэл…

Дораэмон:             Нобита!

Нобита:                  Хахаха! Ёстой хөгжилтэй байна! Үнэхээр хөгжилтэй!

Дораэмон:             Хүлээж бай!

Нобита:                  Дараа нь юу буддаг юм билээ?

Эмэгтэйчүүд:        Энэ юу вэ?

Өвөө:                       Юу? Яадаг билээ, яадаг билээ..Жинхэнэ нь хаана байна аа?

Охид:                       Хичээгээрэй!

Жайан:                    Би өөрөө шийднэ шүү!

Сүнэо:                     Тэгэхийг чинь зөвшөөрөхгүй ээ!

Нобита:                  Би чамд интоорын цэцэг харуулъя, Шизүка!

Шизүка:                  Ийм үед интоор цэцэглэдэг ээ...

Нобита:                  Түр хүлээнэ үү. Алив ингээд... Хараач, хар даа, интоорын цэцэгс цэцэглэчихлээ. Харин одоо...

Шизүка:                  Мундаг юм аа, агч модны навч шиг болчихлоо.

Нобита:                  Харин энэ өнгө бол ямар байна? Ингээд, ингээд, ингээд...
Ямар байна?

Шизүка:                  Янзын юм аа, цас орсон юм шиг болчихлоо!

Дораэмон:             Хөөе, энийгээ буцаагаадах! Чи намайг ийм болгочихоод, яаж буцаах юм болж байна?

Нобита:                  Дораэмон, юун чимээтэй юм бэ!

Дораэмон:             Хээ!

Шизүка:                  Харагдахгүй болчихлоо!

Дораэмон:             Нобита!

Нобита:                  Ийм л байна даа. Золиг гэж, Дораэмон. Чи намайг ингэж загнах хэрэггүй байсан юм... Хөөх, ёстой гоё! За тэгвэл!
Юу вэ? Зугаатай юм аа! Ер нь үүлэрхэг өдрүүд сайхан биш юм.
Одоохон ингээд романтик! Дараагийнх нь...

Жайан:                    Ингэж нэг!

Сүнэо:                     Юугаа хийгээд байгаа юм бэ?

Жайан:                    Одоохон бариад ав!

Сүнэо:                     Барилаа!

Жайан:                    Юугаа хийчихэв ээ!

Сүнэо:                     Чамайг уучлахгүй дээ!

Нобита:                  Хав хар болж! Арай хэтрүүлчихэв үү? Дэндүү их хар өнгө болчихлоо! Яах вэ? Юу вэ? Хав хар байна! Та нар хаана байна аа? Жайан! Сүнэо! Шизүка! Дораэмон! Дораэмон! Хаана байна аа?

Дораэмон:             Хэцүүхэн хэрэг болчихлоо. Хурдан Нобитаг олж, энэ хар өнгө ихсээд байгааг зогсоох хэрэгтэй! Гэхдээ яаж...Энэ чинь...
Юун гэнэтийн шүршүүр вэ? Сайн байна, одоо буцаад явна аа!
Нобита, чи хаана байна? Хаашаа явчихав даа?

Нобита:                  Надад туслаач ээ, бүх юм хав хар болчихлоо!

Дораэмон:             Айн?

Нобита:                  Дораэмон, туслаарай!

Дораэмон:             Чамайг энд чинь жаахан байлгана аа!

2-р хэсэг

Дүрүүд

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Такэши (Жайан)

Хүү

Сүнэо

Хүү

Шизүка

Охин

Дээрэлхэгч хөвгүүд

2 хүү

Белл

Охин

Дораэмон:             Дораэмоны амралтын өдөр

Дораэмон:             Яасан сайхан амгалан өдөр вэ! Ойрд ийм байгаагүй удаж ээ!

Жайан:                    Хүлээж бай, Нобита!

Нобита:                  Дораэмон, туслаарай!

Дораэмон:             Уг нь сайхан амарч байсан юмсан...

Жайан:                    Хүлээ, муу моньд минь!

Нобита:                  Чи намайг аварлаа, Дораэмон!

Дораэмон:             Чи ёстой төвөгтэй хүн юм даа...Бүгд хаашаа ч юм явчихжээ! Нэмэргүй нь дээ. Гэхдээ тусгай дораякигаа иднэ ээ! Сайхан харагдаж байна! Тавтай хооллоорой!

Нобита:                  Дораэмон, туслаарай!

Дораэмон:             Өө, залгичихлаа шүү дээ!

Нобита:                  Уучлаарай, санамсаргүй гишгэсэн юм аа!

Дораэмон:             Нобита! Аа, өвдөж байна!Битгий байнга ингэж санаа зовоогоод бай л даа. Би ч бас өөрийн гэсэн ажилтай, завгүй хүн шүү дээ!

Нобита:                  Юу гэнэ үү? Сургуульд ч явдаггүй байж!

Дораэмон:             Сонс доо, миний ажил бол чиний арын хаалга шиг асуудлуудыг шийдэх шүү дээ! Тэгэхээр би Бямба, Ням гараг, баярын өдөр, өдөр шөнөгүй чамайг бодсоор амрах завгүй байдаг гэж мэдэж ав! Заримдаа нэг сайн амарч, юу ч хийхгүй хэвтмээр санагддаг юм даа...

Нобита:                  Тэгэхээр чинь...За тэгье! Маргаашийн Ням гарагийг Дораэмоны амралтын өдөр болгоё!

Дораэмон:             Айн?

Нобита:                  Намайг бүрмөсөн мартаад, хаа нэгтээ гарч тоглоод ир!

Дораэмон:             Болох юм уу? Нээрэн үү?

Нобита:                  Мэдээжийн хэрэг!

Дораэмон:             Гэхдээ... үгүй ээ, болохгүй юм байна. Санаа зовж байна...

Нобита:                  Хөөе! Намайг битгий тэгж дорд үзээд бай! Нэг өдөр чамайг байхгүй байсан ч би бол зүгээр шүү!

Дораэмон:             За ойлголоо! Тэгвэл би амарч авна аа! За ашгүй! Маргааш чин сэтгэлээсээ амраад нэг сайхан суниана даа! Юу хийвэл зүгээр бол...? Өө, ямар сайхан амралт болох бол оо! Нээрэн бороо орчихвол яана аа, амралтын өдөр шүү дээ! Тийм болохоор би нарлаг өдөр болгочихно оо! Гэхдээ өдөржин юу ч хийхгүй амрах нь бас зүгээр юм байна даа... Гэхдээ үгүй ээ, хаа нэг тийшээ явна аа! Түргэн түргэн!

Нобита:                  Шөнө дунд болчихсон байна, жаахан чимээгүй бай л даа!

Дораэмон:             Маргааш амралтын өдөр гэж бодохоор хэт догдлоод унтаж чадахгүй байна!

Нобита:                  Чи ч үнэхээр дэндүү хөөрч байна шүү!

Дораэмон:             Сэрчихлээ! Би удаан хугацааны дараа 22-р зуун руугаа буцаж очих гэж байна.

Нобита:                  Тийм үү?

Дораэмон:             Тэнд хамгийн амттай дораякины дэлгүүр байдаг. Тэгвэл...

Нобита:                  Сайн яваарай!

Дораэмон:             Баяртай, түр яваад ирье! Сонс доо, үнэхээр зүгээр үү?

Нобита:                  Зүгээр ээ, санаа зоволтгүй!

Дораэмон:             Хмм... худлаа л байна даа! Өө, Нобита!

Нобита:                  Үнэхээр зүгээр дээ, хурдан яв л даа!

Дораэмон:             Үгүй ээ, яах ч аргагүй санаа зовоод байна! Хэзээ ч хамаагүй дуудлага илгээгч! Энийг чамд үлдээе.

Нобита:                  Энэ чинь юу юм?

Дораэмон:             Хэрвээ ямар нэгэн юм болбол, үүнийг дар! Чи хаана байсан ч би очно!

Нобита:                  Тэгвэл энэ чинь амралт болохгүй шүү дээ!

Дораэмон:             Зүгээр дээ. Санаа бүү зов, хэрэг гарвал энэ товчийг дараарай!

Нобита:                  Ингэж хэлчихээр улам ашиглаж чадахгүй нь дээ...

Жайан:                    Дораэмонд амралтын өдөр өгсөн гэж үү?

Шизүка:                  Дораэмон их баярласан биз?

Нобита:                  Тийм ээ, өчигдрөөс л хэт хөөрөөд, бүр унтаагүй!

Шизүка:                  Дуудлага өгөх хэрэг гарахгүй бол сайнсан даа.

Нобита:                  Тийм ээ.

Жайан:                    Үгүй дээ, бүтэшгүй!

Сүнэо:                     Нобитагийн тухай ярьж байгаа биз дээ, удалгүй л...

Жайан:                    Дораэмон, туслаач! гэж хашгирах нь гарцаагүй!

Сүнэо:                     Дораэмон, туслаарай, би үхэх нь ээ! гээд л...

Жайан:                    Тэгэлгүй яах вэ!

Нобита:                  Өнөөдөр бол миний шийдвэрийн өдөр! Өнөөдөр юу ч болсон би өөрөө бүгдийг давж гарна! Би өөрийгөө даах болохоор та нар ч бас харж байгаарай!

Шизүка:                  Сайн байна, Нобита! Ёстой урам зориг өглөө!

Нобита:                  За дараа уулзъя!

Жайан:                    Нобита байж даварч байна шүү!

Сүнэо:                     Аа, тийм юм байна! За тэгвэл тэр дуудлага илгээгчийг нь ажиллуулаад өгье!

Нобита:                  Дуудлага илгээгч ашиглахгүй байхын тулд аль болох осол аваараас зайлсхийх хэрэгтэй!

Жайан:                    Хөөе, Нобита!

Нобита:                  Өө, юу болоо вэ! Ямар ч шалтгаангүй байж яагаад байна аа?

Жайан:                    Шалтгаан гэвэл...Шалтгаан нь гэхээр нөгөө...Юу ч санаанд орохгүй байна...Бүр цухал төрчихлөө байна...Уур хүрээд байна, нэг сайн цохимоор байна!

Нобита:                  Энэ бол бүр тэнэг балайрал!

Жайан:                    Хүлээгээрэй!

Нобита:                  Хөөе! Туслаач, Дора...Болохгүй ээ! Өөрийн хүчээр давж гарна шүү!

Жайан:                    Нобита, чи хаана байна? Чи гарч ирэхгүй бол бид нар Дораэмоныг дуудна шүү!

Нобита:                  Баларлаа, Дораэмоныг яасан ч дуудуулж болохгүй юм сан.

Сүнэо:                     Нобита, наашаа! Би чамайг зугатаалгаад өгье өө, наашаа хүрээд ир!

Нобита:                  Сүнэо чи надад тус болж байна!

Сүнэо:                     Алив, энийг даваад гарвал аюулгүй болчихно оо!

Нобита:                  Баярлалаа, Сүнэо!

Жайан:                    Хөөе, Нобита!

Сүнэо:                     Дораэмоныгоо дуудахгүй байсан юм уу?

Нобита:                  Ингэж болохгүй шүү дээ!

Жайан:                    Одоо хурдан Дораэмон руу залгаад дууд!

Нобита:                  Үгүй ээ, яасан ч залгахгүй! Даанч гар мэдээ алдаад байдаг, унах нь ээ! Дораэмон!

Сүнэо:                     Залгаач дээ!

Жайан:                    Тэр чинь л Нобита шүү дээ!

Нобита:                  Үгүй ээ! Өнөөдөр Дораэмоныг амраана гэж шийдсэн!

Жайан:                    Яасан зөрүүд юм бэ? Зүгээр үү?

Сүнэо:                     Битгий албадаад байгаарай, Дораэмон руу залга!

Нобита:                  Хэзээ ч үгүй!

Сүнэо:                     Аа, энэ ч бүр боломжгүй боллоо шүү!

Жайан:                    Нобита тэнэг минь ээ!

Жайан, Сүнэо:     Нобита!

Жайан:                    Дуудлага илгээгчээ дараач ээ!

Нобита:                  Дуудлага илгээгч үү...Дораэмон! Болохгүй ээ, ямар ч хэрэг гарсан бай энийг л....

Сүнэо:                     Нобита!

Жайан:                    Тэнэг золиг!

Дораэмон:             Хаа, сайхан амттай байна даа. Шилдэг нь байлаа. За, эндээс хаашаа явдаг юм билээ?

Белл:                       Чамайг ингэж их норгосондоо харамсаж байна.

Дораэмон:             Зүгээр дээ, би өөрөө л өөр тийшээ харж явсан болохоор...

Белл:                       Уучлал хүсээд үүнийг өгье.

Дораэмон:             Баярлалаа.

Нобита:                  Яана аа, болохгүй нь ээ! Улаан гэрэл асчихлаа. Одоо гэр рүүгээ явъя, байз. Хэтэрхий хол газар яваад ирж дээ. Бушуухан гэртээ хариад, томоотой байж байя!

Дээрэлхэгч1:         Хөөе, алив!

Нобита:                  Намайг уучлаарай!

Дээрэлхэгч2:         Чамайг ер харж байгаагүй юм байна!

Дээрэлхэгч1:         Чи юу хийж байгаа юм бэ?! Намайг гэмтээчихээд одоо яая гэж бодож байна?

Нобита:                  Тэр чинь...

Жайан:                    Тэр залуу ямар болхи юм бэ?

Дээрэлхэгч1:         Алив!

Нобита:                  Би юу?

Дээрэлхэгч2:         Зүгээр хамт явъя аа!

Дээрэлхэгч1:         Чамд том талархал хүртээнэ ээ!

Нобита:                  Дахиж тэвчиж чадахгүй. Дораэмон! Дораэмон! Үгүй ээ, энийг хэзээ ч дарахгүй юм шүү.

Дээрэлхэгч1:         Чи юу гэж бувтнаад байгаа юм бэ?

Дээрэлхэгч2:         Хөөе!

Нобита:                  За, одоо тэгээд зодооч дээ!

Жайан:                    Нобитаг ийм их сэтгэлийн хаттай байх юм гэж бодсонгүй.

Сүнэо:                     Аанхан.

Дээрэлхэгч1:         За тэгэхээр би чамайг өрөвдөхгүй шүү.

Дээрэлхэгч2:         За, үзүүлээд өгье дөө!

Жайан:                    Наанаа хүлээж бай! За ороорой, Сүнэо! Нобита! Би чамд туслая!

Дээрэлхэгч1:         Өнөөдөр чамайг зүгээр өнгөрөөлөө шүү!

Дээрэлхэгч2:         Гэхдээ санаж яв, дараагийн удаа бол өөр шүү!

Нобита:                  Жайан! Сүнэо!

Дораэмон:             Би ирлээ! Хөөх, хөгжилтэй сайхан амралт байлаа.Нобита, дажгүй байсан уу?

Нобита:                  Мэдээж хэрэг, тайван өдөр байлаа.

Дораэмон:             Яаж?

Нобита:                  Яахав юу ч болоогүй л дээ.

Дораэмон:             Тийм бол болж дээ.

Нобита:                  Ингэхэд байна аа, Дораэмон...өнөөдөр хаана юу хийв дээ?

Дораэмон:             Хэ хэ, би нөгөө...

Нобита:                  Хөөх, сайхан цэцэг байна.

Дораэмон:             Тэр үзэсгэлэнтэй, нямбай, би тэрнийг найз охиноо болгомоор байна.

118-р анги

1-р хэсэг

Дүрүүд

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Нобитагийн аав

Эрэгтэй

Нобитагийн ээж

Эмэгтэй

Нобитагийн ангийн багш

Эрэгтэй

Олны дүр

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс

 

Дораэмон:                     Адал явдлын цай

Нобитагийн аав:          Би хүүхэд байхдаа ингэж байсангүй. Адал явдал шүү!

Нобита:                  Адал явдал гэж үү?

Нобитагийн аав: Эцэс төгсгөлгүй агуу адал явдлыг эрэн гадаа гүйж явдаг байсан даа. Цаг үе өөрчлөгдсөн юм даа. Үгүй ээ, энэ бол зүгээр сэтгэлийн асуудал. Би одоо ч сэтгэл дотроо адал явдлыг мөрөөдөж байдаг юм шүү. Энэ замаас гарч зүрх дэлдэм, догдлом агуу адал явдалтай учрахыг хүсэж байна.

Нобита:                  Ингэтлээ агуу адал явдал хүсэж байгаа бол заавал боломж олгох юм сан.

Дораэмон:             Яг тохирох нэг хэрэгсэл бий. Адал явдлын цай. Үүнийг уугаад гадагшаа гарвал үнэхээр гайхалтай адал явдал эхэлнэ!

Нобита:                  Үнэхээр үү?

Дораэмон:             Нэг залгилтаар таван минутын турш адал явдал мэдэрнэ.
Айх хэрэггүй ээ, зүгээр! Сэтгэл хөдөлж, зүрх чинь дэлсэх л байх, гэхдээ бүрэн аюулгүй шүү.

Нобита:                  Тэгвэл жаахан л ууж үзье. Гэхдээ юу болох нь ер нь төсөөлөгдөж байна даа. Эцэст нь Жайан эсвэл Сүнэо хоёр намайг хөөж гүйцэх байх л даа. За, больё доо! Хар даа, яг ингэнэ гэж бодсон юм аа!

Дораэмон:             Хаана байгаа юм бол доо? Аль хэдийн таван минут өнгөрчихсөн шүү дээ.

Нобита:                  Дораэмон! Бууж чадахгүй байна аа!

Дораэмон:             Тийм газарт юу хийж байгаа юм бэ?

Нобита:                  Аав аа, та гайхалтай адал явдалтай учирна аа! Та оролдож үзээд нэг хараарай.

Нобитагийн аав: Хөөх, амттай цай байна!

Нобита:                  Тэгж ихээр нь ууж болохгүй шүү дээ!

Дораэмон:             Бүр аугаа их адал явдал болох нь дээ!

Нобитагийн аав: Аугаа их адал явдал аа? Тэрийг чинь л хүсэж байна шүү.

Нобитагийн ээж: Дээврийн цоорхойг хэзээ засах гээд байгаа юм бэ?

Нобитагийн аав: Амарч байгаа өдөр болохоор жаахан тайван баймаар юм сан.

Нобита:                  Адал явдал нь...

Дораэмон:             эхэлчихсэн бололтой...

Нобитагийн аав: Аа, яана аа, яах вэ?

Эмэгтэй1:               200 грамм тахианы мах авъя.

Нобитагийн аав: Яагаад ийм юм...Одоо хангалттай, гэртээ харья. Аа, дайруулах нь ээ! Балрах шахлаа байна.

Нобитагийн багш:       Өө, ямар сонин хүн бэ? Нобигийн аав уу даа?

Нобитагийн аав: Багш аа?

Нобитагийн багш:       Яг таарлаа. Нобитагийн тухай ярих юм байна аа. Гэхдээ бодитоор нь ярьж сонсоогүй тул...анхаарал нь дутагдаад байна. Хүүе, хаачих нь вэ? Аав та сонсож байна уу?

Нобитагийн аав: Тийм ээ, би сонсож л байна.

Нобитагийн багш:       Мэдээж хэрэг. Энэ чинь жаахан аюултай байж магадгүй. Гэртээ ч хамаагүй заавал сайн ярилцаад өгөөрэй.

Нобитагийн аав: Ойлголоо, сайн тайлбарлаж, ойлгуулна.

Нобитагийн багш:       Юутай ч, эцэг эх ч, хүүхэд нь ч нэг л тайван биш юм аа даа.

Нобитагийн аав: Болгоомжтой!

Эмэгтэй2:               Тэр дотор хүүхэд минь байгаа!

Гал сөнөөгч эрэгтэй:  Аюултай байна!

Эмэгтэй2:               Надад туслаач! Та ядаж нэрээ хэлээч дээ?

Нобитагийн аав: Нэр мэрний хэрэг байхгүй дээ! Намайг өршөөж үзээч дээ!

Нобита:                  Юу вэ?

Дораэмон:             Яасан бэ?

Нобита:                  Аав аа, зүгээр үү?

Дораэмон:             Адал явдал хэр байв даа?

Нобитагийн аав: Юу хийхээ ч мэдэхээ байлаа...

Нобитагийн ээж: Аав гуай, хаачаад ирж байгаа юм бэ? Гоожсон дээврийг засна уу, үгүй юу?

Нобитагийн аав: Магадгүй дахин зогсоох цаг болсон байх. Зүгээр л байж байя.

Нобита:                  Аав, юу болсон бэ?

Нобитагийн аав: Нобита, гадаа аюултай. Битгий гар.

Нобита:                  Хачин юм аа.

Дораэмон:             За яахав. Янзын адал явдалтай учирсан бололтой.

 

2-р хэсэг

Дүрүүд

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Сүнэо

Хүү

Шизүка

Охин

Такэшигийн ээж

Эмэгтэй

Такүго

Такэши/Жайаны дүү

Охидууд

 

Гэнко Казүка

Зохиолч эрэгтэй

Сэтгүүлчид

Эрэгтэй, эмэгтэй

Өвөө

Зохиолчийн хөрш

Эмэгтэй1

Ирээдүйд таардаг

 

Дораэмон:             Өөрийн амаар ирээдүйг зөгнөх нь

Нобита:                  Зуушаа авчихлаа.

Охидууд:                Яаж хийдэг юм бэ?

Сүнэо:                     Харин тийм ээ.

Охин1:                    За, би өөрөө нэг харъя.

Охин2:                    Өө, би харъя л даа.

Охин3:                    Хөөх, сэтгэл догдолж байна!

Шизүка:                  Би хамгийн сүүлд харсан нь дээр байх аа.

Охин1:                    Тэгэлгүй яах вэ, эвгүй шүү дээ.

Шизүка:                  Нэгдүгээрт гарна гэдэг чинь чин үнэндээ...

Охин2:                    Зүгээр дээ, зүгээр!

Охин3:                    Хар даа!

Сүнэо:                     Хөөх, ямар үзэсгэлэнтэй хүн бэ, үнэхээр сайхан юм аа!

Шизүка:                  Үгүй ээ, тэгж хэлж болохгүй ээ.

Сүнэо:                     Гэхдээ чамайг таван жилийн дараа скаут болно гэж! Амьдралд чинь салхи шуурга мэт сорилт тулгарна гэж гарч байна!

Шизүка:                  Худлаа биз дээ!? Үнэн үү!?

Сүнэо:                     Тийм ээ, үнэн, үнэн!

Нобита:                  Иийй! Даанч дээ, Сүнэогийн худал зурхай байжээ! Байнга “од болно”, “компанийн захирал болно” гээд л худлаа хэлдэг юм!

Жайан:                    Сүнэо! Би дуучин болох уу, спортоор хичээллэх үү, аль нь дээр вэ? Яг одоо шийдэж чадахгүй л байна! За тэгээд, нэг хар даа!
Аль нь илүү тохирох бол гээд мэргэлээд өг!

Сүнэо:                     Айн? За байз... Минийхээр спорт л илүү тохирох байх даа.

Жайан:                    Үнэн үү?

Охин1:                    Одоо намайг!

Охин2:                    Гайхалтай!

Нобита:                  Тэрийг хар даа, бүгд баярлаад итгэчихлээ! Нээрэн бүгд нэг ижилхэн шүү!

Охин1:                    За, хурдан намайг үзээд өг!

Охин3:                    Тийм ээ, тийм!

Охин2:                    Хараад өг!

Жайан:                    Өө, харин би дуучин болохыг хүсэж байгаа шүү дээ! Тэр чиглэлээр л хар даа!

Сүнэо:                     Өө, тэгье! За, ойлголоо! Дуучин болох ч бас муугүй сонголт шүү!

Жайан:                    Үнэн үү?

Нобита:                  Тэрний балайрахыг харж чадахгүй нь ээ! Ямар гээч дэмий худал зурхай вэ! Тэр чинь хэзээ ч онож таарахгүй шүү дээ!

Гэнко Казүка:       Тийм ээ, яг тийм! Би ч бас санал нэг байна! Хэрвээ хүн ирээдүйгээ мэдэж чаддаг байсан бол хэн ч зовохгүй байх байсан биз!

Нобита:                  Энэ ах хэн юм бол оо? Үнэхээр хүн болгон ирээдүйгээ мэдэхийг хүсдэг бололтой, тийм ээ? Тийм байна! Би ирлээ!

Дораэмон:             Яваад ирэв үү? Хаашаа явж байгаа юм бэ?

Нобита:                  Өө, уучлаарай, гэхдээ ээжид тэнд тавьсан юмыг өгчихөөрэй!

Дораэмон:             Айн, яана гэнэ ээ? Дораяки энэнээс илүү юм байна өө.

Нобита:                  Энэ байна!

Дораэмон:             Янз нь чи ахиад л нэг тэнэг юм сэдэж олж ээ дээ!

Нобита:                  За, жаахан хүн хуурах тоглоомоор тоглоно оо.

Хүүхдүүд:               Хэлээр шинжих гэнэ ээ?

Нобита:                  Тийм, гар болон биеэр шинжих чинь хуучирсан шүү дээ. Одоогийн залуус хэлээрээ л шижүүлж мэддэг болсон.

Хүүхдүүд:               Хэлийг нь үзэж өгнө өө?

Нобита:                  Хэлний шинжээр ирээдүйг зөгнөнө.

Сүнэо:                     Ингэж хуурамчаар мэргэлэх цорын ганц зөв арга гэж байхгүй!

Жайан:                    Нобита чи одоо намайг үзээд өг дөө!

Сүнэо:                     За тэгвэл бид нарыг мэргэлээд өг!

Нобита:                  Болно оо!

Жайан:                    Шизүкаг ч гэсэн!

Нобита:                  Тэр ч болно.

Сүнэо:                     Луйвар байвал төлбөргүй үзнэ шүү!

Нобита:                  Баталгаатай хэлэх болохоор гайхалтай эд шүү! Сунэод галтай холбоотой гамшиг харагдаж байна. Тэр гал эсвэл халуунтай холбоотой гамшигт өртөж магадгүй юм. Өө хонгор Шизүка минь чи живэх аюулд орсон бололтой. Жайан чи аварга чөтгөр хөөх аюулд оржээ. Энэ юу гэсэн үг вэ?

Жайан:                    Юу юм бэ, чөтгөрийг хөөх юм уу?

Нобита:                  Харин ээ!

Сүнэо:                     Битгий дэмий юм ярь! Хэлийг хараад ийм юм болдог эсэхийг би өөрөө харна.

Хүүхдүүд:               Сүнэо!

Жайко:                    Энийг хар даа, надад алтан загас байна!

Жайан:                    Тэр байна! Сүнэо, хэлээ гаргаарай!

Нобита:                  Харж байна уу, дараа нь...

Жайаны ээж:        Хөөе Такэши! Дөнгөж сая худалдаж авсан алтан загасыг яаж байгаа юм бэ?

Жайан:                    Ээж ээ, энийг тайлбарлах учир шалтгаан бий.

Нобита:                  Сайхан хошигнолоо.

Шизүка:                  Аан, алтан загас энд байна.

Жайан:                    Яана аа! Алтан загас амьд байгаа шүү дээ!

Нобита:                  Өө, ямар сонирхолтой байв аа! Үнэндээ би үүнийг цаг хугацааны машинаар харчихсан юм шүү дээ!

Гэнко Казүко:       Хөөе, чи! Битгий яв! Түр хүлээ! Миний хэлийг уншаад өгөөч!

Нобита:                  Аа, уучлаарай.

Гэнко Казүко:       Чи надад туслаач. Миний хэлийг харж өгөөч!

Нобита:                  Хэлийг үү? Үгүй ээ, тийм юм бол худлаа шүү дээ!

Гэнко Казүко:       Худлаа гэж үү?! Би бүгдийг нь харсан шүү! Бүгд яг таг онож байсан! Бүр аймшигтайгаар зөв хэлж байсан!

Нобита:                  Үгүй ээ, тэр чинь... би зүгээр л цаг хугацааны машинаар харсан юм! Цагийн ма...Ямар ч байсан, ийм юм болохгүй ээ!

Гэнко Казүко:       Өө, үгүй ээ! Гуйж байна! Намайг энэ эргэлзээнээс авраад өгөөч! Өө, уучлаарай, буруу газар орчихлоо. Тэр булангаар эргэцгээе дээ.

Нобита:                  Та яагаад шүхэр барьсан юм бэ?

Гэнко Казүко:       Нарны халхавч болгож байна аа. Хэт халж байгаа болохоор зүгээр алхахад ч хэцүү байна. Гэртээ байхаар бүр бухимдаад, тэгээд энд л суудаг болсон доо. За, суугаарай.

Нобита:                  За.

Гэнко Казүко:       Миний нэрийг Гэнко Какүзо гэдэг. Би зохиолч болохыг мөрөөддөг.

Нобита:                  Зохиолч гэж үү?

Гэнко Казүко:       Тийм ээ, оюутан цагаасаа хойш байнга өгүүллэг бичиж ирсэн. Гэхдээ нэг нь ч худалдаанд амжилт олсонгүй ээ.

Нобита:                  Яагаад тэр вэ?

Гэнко Казүко:       Би зүгээр л авьяасгүй юм болов уу даа. Сүүлийн үед нэг зүйлийг бодоод байгаа. Ингэж үргэлжлээд байх нь утгагүй юм шиг ээ. Ажил мэргэжлээ өөрчлөх үү гэж бодоод байгаа. Гэхдээ би уран зохиолоо орхиж чаддаггүй ээ. Чулуу шиг хатуу шийдээд хичээх ёстой гэж боддог. Гэхдээ үгүй ээ, би чадваргүй хүн юм даа... Үгүй, бууж өгч болохгүй, үхтлээ хичээвэл болдог юм! Үгүй ээ, ингэж байхаар үхсэн нь дээр ч юм шиг...Ингэж л өдөр бүр эргэлзсээр амьдарч байна даа...Яах вэ, зохиолч болох уу, зохиолч болохгүй нь дээр юм болов уу? Чи! Тиймээс гуйя. Надад тустай гэж бодоод хэлээд өгөөрэй.

Нобита:                  Ойлголоо. За, түр хүлээнэ үү.

Гэнко Казүко:       Хаашаа явж байгаа юм бэ?

Нобита:                  Одоохон эргээд ирнэ ээ!

Гэнко Казүко:       Зөгнөл нь юу гэж байх юм?

Нобита:                  Харчихаад ирье ээ!

Гэнко Казүко:       Хараад ирэх ээ?

Дораэмон:             Ямар нэг дүрмийн алдаа байхгүй гэж үү?

Нобита:                  Тийм шүү дээ, гайхалтай биш гэж үү!

Дораэмон:             Үгүй, болохгүй! Цаг хугацааны машиныг ийм ашиглаж болохгүй шүү дээ!

Нобита:                  Ямар нэг арга ол л доо!

Дораэмон:             Болохгүй ээ!

Нобита:                  Тэр хүн өрөвдөлтэй байна шүү дээ! Ядаж ирээдүйд нь найдвар байгаа эсэхийг л мэдмээр байна! До... Дораэмон?! Тэгэх үү л дээ...

Дораэмон:             За, ойлголоо, одоо явъя!

Нобита:                  Боллоо доо! Ингэх ёстой байсан юм!

Дораэмон:             Таван жилийн дараахыг харъя даа.

Нобита:                  Тийм ээ, тэр үед зохиолч болсон байгаасай гэж хүсэж байна.

Дораэмон:             За ингээд таван жилийн дараа ирлээ!

Нобита:                  Хүмүүсийн яриаг сонсоё доо. Уучлаарай!

Эмэгтэй1:               Аан за, юу болов?

Нобита:                  Энд нэг зохиолч байдаг гэсэн. Гэнко Какүзо гэдэг хүн?

Эмэгтэй1:               Гэнко гэж үү? Хм, үгүй ээ, сонсоогүй юм байна.

Дораэмон:             Алдартай хүн лав биш болж таарлаа.

Нобита:                  Энд л байх ёстой юм сан, сонин юм даа.

Гэнко Казүко:       Уучлаарай, энийг аваарай.

Эрэгтэй1:               Аа, тийм үү, за, за.

Гэнко Казүко:       Өнөөдөр их халж байна аа.

Дораэмон:             Хэцүү байсан ч бичсэн гар бичмэлээ...

Эрэгтэй1:               За, энийг аваарай.

Гэнко Казүко:       Гэхдээ цаас биш...жишээ нь, бэлэн гоймон шиг юмаар солимоор байна. Тэгж болох уу?

Эрэгтэй1:               Уучлаарай, тийм юм боломжгүй байна аа.

Гэнко Казүко:       Тийм үү...

Эрэгтэй1:               Тэгвэл солихоо больё доо.

Гэнко Казүко:       За, цаасаа өгчих.

Эрэгтэй1:               Май.

Нобита:                  Энэ ч бүтэхгүй нь дээ. Магадгүй одоо л бууж өгсөн нь дээр байх. Тэгвэл түүнд ч амар байх биз. Гэхдээ энэ үгийг хэлэх хэцүү юм аа. Үгүй ээ, би хэлж чадахгүй.

Дораэмон:             Чи хэлээч!

Нобита:                  Үгүй ээ, чи өөрөө хэл!

Дораэмон:             Яагаад заавал би гэж?

Гэнко Казүко:       Өө, чи байна шүү дээ! Би чамайг хүлээж байлаа! Тэгээд яахаар байна даа? Би зохиолч болох уу, үгүй юу? Тийм байжээ...
Тэгэхээр, эцэст нь бүтсэнгүй дээ...За! Ингэж байхаар бизнес эрхэлж эхэлнэ дээ! Тэгээд сайн ашиг олно оо! Одоо бол бүр урам зориг дүүрэн байна! Хүн болгон л уран зохиол бичих албагүй шүү дээ. Эр хүн хаана ч байсан амжилт олж чадна!

Нобита:                  Тэр хүнд хэцүү байгаа даа...

Дораэмон:             Олон жил мөрөөдсөн зүйлээ орхино гэдэг чинь хэцүү шүү дээ.

Нобита:                  Гэхдээ бод доо, хэрвээ тэр уран зохиолоо орхисон бол,

Дораэмон:             мэдээж Гэнко гуайн дараагийн хувь тавилан өөрчлөгдсөн байх ёстой.

Нобита:                  Тэр хүн хэлж байсан шүү дээ!

Дораэмон:             “Одоо би мөнгө олно!” гэсэн!

Нобита, Дораэмон:    Тэгэхээр... магадгүй чинээлэг баян хүн болсон байх!?

Нобита:                  Хоёулаа дахин очоод шалгаж үзье!

Дораэмон:             Одоо тэр яаж амьдарч байгааг мэдье!

Нобита:                  Хүмүүсийн яриаг сонсоё. Уучлаарай!

Эмэгтэй1:               За, юу болов?

Нобита:                  Энд Гэнко гэдэг баян хүний асар том харш байдаг уу?Их сүрлэг том байр байх ёстой...

Эмэгтэй1:               Үгүй дээ, тийм юм сонсоогүй юм байна.

Нобита:                  Сонин л байна...

Дораэмон:             Эндхийн хөршүүд нь мэдэхгүй байна гэдэг сонин шүү!

Нобита, Дораэмон:    Өө, энэ чинь... юу болж байна аа?

Нобита:                  Тэр газар бүр...

Дораэмон:             өмнөхөөсөө ч илүү дордчихсон байна шүү! Хүн байна уу...?

Нобита:                  Өршөөгөөрэй! Би хэтэрхий яарч үйлдэл хийсэн юм болов уу...

Дораэмон:             Хөөе ээ, битгий хачин юм яриад бай.

Нобита, Дораэмон:    Гэнко гуай! Та зүгээр үү?

Өвөө:                       Тэр айлын хүн бол одоо ажилд явдаг шүү дээ. Үйлдвэрийн гадна байрлах бэлэн хоолны дэлгүүрт ажилладаг юм.

Дораэмон:             Тэр хүн уран зохиолоо үнэхээр бүрмөсөн орхисон гэж үү?

Гэнко Казүко:       Хөөе, хүүхдүүд ээ...Та нар намайг зориод ирсэн үү? Энийг угааж дуусгачихаад гэртээ харих гэж байгаа юм, жаахан хүлээж болох уу? Хоол хүнстэй холбоотой ажил хийдэг болохоор өөртөө идэх хоол байдаг, өлсөх асуудал байхгүй ээ. Гэхдээ бодсон чинь таван жил өнгөрсөн байхад та нар яагаад огт томроогүй байдаг билээ?

Дораэмон:             Аа, үгүй ээ, тэр нь чинь... тэр нэг...

Нобита:                  Тэгээд одоо бичихээ больсон гэж үү?

Гэнко Казүко:       Үгүй ээ, үнэндээ би өдий хүртэл зохиолоо бичсээр байгаа. Тэр үед миний зурхайг зурж өгсөн шүү дээ. Тэгээд би амьдралын минь утга учир зөвхөн уран зохиол гэж ойлгосон юм. Зохиол маань зарагдсан ч бай, зарагдаагүй ч бай, одоо надад  хамаагүй ээ. Би хажуугаар нь цагийн ажил хийж эхэлсэн. Ингэж хэлэхэд жаахан ичмээр ч юм, уран зохиолд хэт улайрсныхаа улмаас өмнө нь би бараг нэг ч удаа жинхэнэ ажил хийж үзээгүй байсан. Гэхдээ уран зохиол биш ч аливаа ажилд хэцүү, бас урам зоригтой тал байдаг юм байна. Тэгэхээр хэрвээ хөдөлмөр, зовлон ижил юм бол, уран зохиол ч бай, жирийн ажил ч бай ялгаагүй, заавал нэгийг нь сонгох шаардлага байхгүй юм байна. Хоёуланг нь зэрэгцүүлж амьдарч болдог юм байна. Мэдээж энэ нь хэцүү ч гэлээ, би уран зохиолоо улам сонирхож эхэлсэн. Тэгээд саяхан нэг зүйл болсон. Би өөрөө сэтгэл хангалуун байхуйц зохиол бичиж чаддаг болсон. Хэдийгээр олон нийт хүлээж авахгүй байж болох ч, би өөрөө зохиолынхоо үнэ цэнийг мэдэрдэг. Тэр мэдрэмж надад одоо хангалттай аз жаргал авчирдаг. Ийм л сэтгэлээр амьдарч байна даа.

Сэтгүүлчид:           Эндэх мөн үү?

Сэтгүүлч1 (эрэгтэй):   Кэнзо гуай! Кэнко Казүко гуай!

Сэтгүүлч2 (эрэгтэй):   Өршөөгөөрэй!

Сэтгүүлч1 (эрэгтэй):   Ганцхан өгүүлбэр байхад болно оо!

Сэтгүүлч3 (эмэгтэй):   Гуйя!

Сэтгүүлчид:           Профессор оо, баяр хүргэе!

Гэнко Казүко:       Миний зохиол хэл уран зохиолын шагнал хүртсэн гэнэ ээ?

Дораэмон:             Ирээдүйг мэргэлж өгөх тал дээр санаа зоволтгүй дээ!

Нобита:                  Итгэсэн замаараа явсан нь сайн хэрэг байлаа.

Жайан:                    Нобита! Хөөе, надад мэргэ төлөгч хэрэгтэй байна! Би дуучин болохыг үнэхээр хүсэж байна. Үүндээ хүрч чадах эсэхийг минь хэлээд өгөөч!

Нобита:                  Бүх эргэлзээгээ хаяж, итгэлтэй замаараа урагшлаарай!

Жайан:                    Хайрт найз минь! Шинэ дуу дуулж өгөхийг минь зөвшөөрнө үү! Нэрийг нь сая шууд бодоод олчихлоо!

Сүнэо, Шизүка:    Хөөе, Нобита! Намайг үзээд өгөөч! За, баяртай!

Дораэмон:             Больсон байхад дэлхий илүү сайхан болох цорын ганц зүйл гэж энэ байх даа!

119-р анги

Дүрүүд

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Нобитагийн аав

Эрэгтэй

Нобитагийн ээж

Эмэгтэй

Робот

Эрэгтэй

ТВ нэвтрүүлгийн эрэгтэй

 

 

Дораэмон:                     Нобита алслагдсан арал дээр 3000 өдөр болсон нь

Нобитагийн аав:          Ийм орой болтол гадуур явж байдаг!

Нобитагийн ээж: Чи хаана тоглож байгаад ирж байна? Хэрэв чи амласандаа хүрч чадахгүй бол чамайг дахиж гадаа тоглохыг зөвшөөрөхгүй!

Нобитагийн аав: Гэрийн даалгавраа ч хийдэггүй! Гэртээ туслахгүй! Хүүхэд байж ийм байж болдог юм уу?

Нобита:                  Яагаад намайг ингэж загнаж байгаа юм бэ? Жаахан л оройтсон байхад чинь...

Дораэмон:             Хэдэн удаа ч загнуулав, алдаагаа давтдаг нь яаж байгаа юм бэ?

Нобита:                  Юу болоод байна даа, Дораэмон чи хүртэл надад лекц уншаад л...

Дораэмон:             Аав, ээж хоёрын хэлж байгааг жаахан сонс л доо. Чи ганцаараа амьдардаггүй юм чинь...

Нобита:                  Хангалттай! Ойлголоо. Их сайн ойлголоо.

Дораэмон:             Юу хийгээд байгаа юм бэ?

Нобита:                  Би гэрээсээ явлаа!

Дораэмон:             Хөөе, больж үз, битгий тэнэгт!

Нобита:                  Би хатуу гэгч нь шийдчихсэн!

Дораэмон:             Чамайг ойлгохгүй юм байна дөө, яахав хэсэг зуур толгойгоо сэргээнэ биз.

Нобита:                  Чамайг дээ! Дораэмон!

Дораэмон:             Яасан?

Нобита:                  Май!

Дораэмон:             Хулгана байна!

Нобита:                  Гэнэт тэгдэг чинь яаж байгаа юм бэ! Одоо зүгээр болчихлоо!
За, гэртээ харьцгаая! Нээрэн, Дораэмоны халааснаас хэдэн юм аваад явъя! Цараан! Юу гээч нь вэ? Цараан! Энэ юунд зориулагдсан болохыг мэдэхгүй юм. За, юу ч хамаагүй нэг юм авчихъя! Чишш! Аав, ээж хоёр их л гайхах байх даа!
Тэгвэл сайн л биз! За, хаашаа явдаг билээ дээ? Хэрвээ баригдаад буцаад очвол утгагүй шүү дээ. Хол, бүр хол газар явмаар байна! Сайхан байна аа, үнэхээр сайхан! Хөөх, ямар том усан онгоц вэ! Жаахан амраад авъя даа. Аа, агаар гэж ямар сайхан юм бэ! Хязгааргүй далай, тэнгэрийн хаяа, үнэхээр эрх чөлөөний амьсгал мэдрэгдэж байна! Гэхдээ би эрх чөлөөтэй ч гэлээ өөрийнхөөрөө зөв амьдрахыг харуулна аа.
Өнөө шөнөдөө хаа нэгтээ сайхан газар олно доо.
Болдогсон бол хүнгүй, нам гүм дулаахан арал дээр очмоор байна. Зөөлөн, хөвсгөр өвсөн дээр хэвтэх сэн!

Нобитагийн ээж: Нобита! Хэд хүртэл унтах гээ вэ!

Нобита:                  Унтчихаж....Уу...уучлаарай! Байзаарай! Би гэрээсээ зугтсан шүү дээ. Хэн ч надад уурлахгүй. Энэ сэрүүлэг байсан уу? Би нэг муухай юм аваад иржээ. Би одоо хаана байна? Өө, энэ арал байна. Газардаж байна! Үзэсгэлэнтэй арал байна гээч!
Өнөөдрөөс энд! Чөлөөтэй байж, амарч тухлан..амьдарна аа!
Аврах хантааз авчирдаг байжээ. Энд ер нь өөр хүн амьдардаг юм болов уу? Хөөе! Уучлаарай! Хүн байна уу?
Юу вэ, шувуу байж...Хэрэв хүн байхгүй бол байшин байхгүй байх ёстой.
Гайхалтай! Төсөөлж байснаар энэ өвсөн дунд зүүрмэглээд унтвал ч...Сайхан зөөлөн өвс...Яг л төсөөлж байснаар боллоо.
Сургууль гэж байхгүй, төвөгтэй ээж аав ч гэж байхгүй.
Сайхан арал байна аа! Өглөөний хоолоо идээгүй юм сан.
Хоо! Наргил модны жимс! Энийг бол идэж чадна гэж бодож байна шүү. Авч чадахгүй бол идэж чадахгүй. Баахан юм авчирсан атал юу авчирсанаа ч мэдэхгүй байдаг.
Энэ юу юм бол оо, бүр гайхчихлаа. Юу вэ?
Тэр чинь? Тоос сорогч!

Робот:                     За, дараагийн асуулт! Хариулт нь...

Нобита:                  За! Зургаа.

Робот:                     Тааж бодолгүй, анхааралтай хичээ!

Нобита:                  Би үнэхээр хичээж байна шүү дээ!Гар буу? Үүгээр буудаж унагааж болох болов уу? Хүнгүй арал дээр ид шидийн үзүүлбэр хийгээд ч яах юм бэ дээ...
Гэр лүүгээ буцсан нь дээр болов уу даа...Үгүй, тийм сул дорой бодол гаргаж болохгүй!
Би чинь зорилготойгоор гэрээсээ явсан хүн шүү дээ! Тийм болохоор тууштай бай! Хоолой цангаад ирлээ...
Ус! Тийм байна! Усгүй бол хүн амьдарч чадахгүй шүү дээ!
Ус гаргах зүйл... ус гаргах зүйл...Энэ байна! “Огура” бээлий!
Худаг, халуун рашаан ч юм уу...Нүх ухвал ус булгилж гардаг гэсэн шүү дээ! За...Одоо энд ухъя. Хэрэг алга аа, энд ус алга байх гэж? Ус алга байна? Ус гарахгүй байна! Алга!
Гарахгүй байна шүү дээ!
Ус! Паа, давстай байна! Ийм газарт байх юм бол үхэх юм байна! Харьдаг юм билүү? Харьж болохгүй шүү дээ.
Худлаа байлгүй дээ...Харьж чадахааргүй болчихлоо...
Энэ арал дээр наранд хатаж үхэх юм байна, би...би...
Бороо? Энэ шүхэр яагаад байна аа? Хачирхалтай байлаа гэж.
Дораэмоны багажууд гэж дандаа хачин зүйлс байх юм.

Дораэмон:             Нобита чи өөрөө дандаа хүнээр тоглож байдаг юм чинь!

Нобита:                  Дораэмон! Санаа зовж байгаа болов уу? Ээж, миний гэдэс өлсөөд байна! Дораэмон!

Дораэмон:             Яасан бэ, Нобита?

Нобита:                  Санаа зоволтгүй, Дораэмон намайг аврах нь гарцаагүй.
Уулзах хүртлээ хичээе! Энд байна! Ингээд энэ миний гэр!
Чадлаа! Миний гэр ямар байна? Бүгдийг нь өөрөө хийсэн болохоор би мундаг байгаа биз? Яагаад гэвэл би энд байна...
Удахгүй ирж намайг авааай!
Намайг бүр хайхгүй байгаа юм байна дөө...Дораэмон, юу хийгээд байгаа юм бэ? Яагаад хүрч ирэхгүй байна аа?
Намайг хайхгүй би энд үлдээд...Хөлөг онгоц байна! Хөөе, туслаарай, туслаарай! Тэр хөлөг онгоц руу л очихгүй бол бүр аргагүй болно. Явах ёстой! Хүлээгээрэй! Гэр рүүгээ явах хэрэгтэй! Гэртээ хариад хоолоо идэж, шүүс ууна аа!
Хүлээ, зогсоорой! Хүлээгээрэй! Наашаа! Буцаад ир ээ!
Туслаарай! Туслаарай! Дораэмон! Баярлалаа, чи надад тусаллаа. Дораэмон бол...заавал ирнэ гэдэгт итгэж байна.
Би итгэж байна. Одоо болтол ирэхгүй юм, Дораэмон!
Аль хэдийн нэг сар өнгөрчээ. Маргааш хүрээд ирэх байх аа!
Хагас жил болсон ч тэр одоо болтол ирээгүй байна.
Маргааш ирнэ гэж бодож байна. Нэг жил болсон ч тэр одоо болтол ирээгүй байна. Магадгүй хэзээ ч ирэхгүй байх...
Арга ч үгүй биз дээ... Эцэст нь...10 жил өнгөрчээ.
Аав, ээж, Дораэмон нар маань хэр байгаа бол доо гэж бодох юм. Юу болоод байна аа? Намайг том болчихоор энэ шоу чинь дуусна шүү дээ! Би юу болох болж байна аа? Улам бүр нас ахиж... өвгөн болсон ч энд ганцаараа... Би үүнийг дэмий гэж бодоод аль эрт хаячихсан даа. Хуучны өдрүүдээ санаж байна.
Яваад ирлээ! Ээж ээ, гэдэс өлсөөд байна!

Нобитагийн аав: Хариад ирэв үү, Нобита!

Нобитагийн ээж: Түр байж бай, Нобита!

Нобита:                  Хөөх, амттай байна!

Нобитагийн ээж: Чамайг хүлээгээд л суугаад байлаа.

Нобита:                  Өршөөгөөрэй! Тавтай хооллоорой! Тэр үе ч үнэхээр хөгжилтэй байж дээ...Үргэлж Дораэмонтой хамт байж, тэнэг юм хийж, чангаар инээгээд л...зодолдоод л...Дораэмон! Аав аа, ээж ээ!

Дораэмон:             Нобита! Нобита! Нобита!

Нобита:                  Дораэмон!

Дораэмон:             Нобита!

Нобита:                  Дораэмон!

Дораэмон:             Нобита, зүгээр үү?

Нобита:                  Зүгээр ээ.

Дораэмон:             Нобита!

Нобита:                  Дораэмон!

Дораэмон:             Нобита!

Нобита:                  Дораэмон!

Дораэмон:             Дурсамж санаанд орчихлоо, Нобита чи ёстой бүтэлгүй шүү.

Нобита:                  Дораэмон чи яагаад одоо л намайг олж ирж байгаа юм бэ?

Дораэмон:             Хөөе!

Нобита:                  Тэнд юу байгаа юм бэ?

Дораэмон:             Би S.O.S дохиог чинь хүлээж аваад ирсэн. Чамайг хаа сайгүй хайсан ч дохио нь сул байгаад байсан учраас тод дохиог барьж авч чадахгүй байлаа. Уучлаарай!

Нобита:                  Зүгээр дээ! Намайг ч бас уучлаарай! Чамд үүрд...үүрд итгэж байсан шүү, Дораэмон! Энэ зүүд биш байгаа даа? Гэртээ буцаж ирнэ гэж хэн санах билээ дээ...Гэхдээ...

Дораэмон:             Яасан бэ?

Нобита:                  Арван жил хаагуур алга болж байгаад ирэв гэж уурлах байх даа...Тийм байх аа...

Дораэмон:             Тэгвэл цаг хугацааны машинаар гэрээсээ оргоод явсан тэр шөнө рүү буцах уу? Тэгвэл чи буцаад хүүхэд болно.

Нобита:                  Гэхдээ би чинь одоо насанд хүрсэн хүн болсон шүү дээ.
Тийм болохоор...

Дораэмон:             Энэ хулдаасаар ороогоод... тэгээд...

Нобита:                  Болоогүй ээ, энэ чинь арай хэцүү байна!

Дораэмон:             Хараад байгаарай!

ТВ эрэгтэй:            Юу гэнэ ээ!? Юу гэнэ ээ!? Юу гээчийн үг вэ дээ!?

Нобита:                  Аав! Ээж! Ямар их санав аа...

Дораэмон:             Нобита!

Нобита:                  Санасан шүү, ээж ээ!

Нобитагийн ээж: Одоо болтол унтаагүй байгаа юм уу? Хурдан очиж унт!

 

Back to episodes Go home