Walking On Thin Ice_06

Инсүгийн азтай өдөр 6р анги

Иг:        Өдөр болгон нөхрөө асрана дэлгүүрийн ажил хийнэ ядрахгүй байна уу? Цуурхал тараагаад бодисоо өөрөө зөөнө ядаргаатай байгаа биз дээ? 2 ажил болж байна. Зүгээр л бүгдийг нь манайд тавьчих. Танайд Сү А ч байгаа. Бүгд гэрт чинь байгаа юм уу? Хаана байгаа юм бэ?

Ин:        Тийм их мэдмээр байна уу? Явуулчихлаа.

Иг:        Зүгээр л хэлчихнэ биз. Зурвасаар явуулж энэ тэр. Юу вэ?

Ин:        Хэрэглэгчийн жагсаалт. Хар жагсаалт, шинэ хэрэглэгч, байнгын үйлчлүүлэгч гээд ялгачихсан байгаа. Та ч гэсэн одоо цээжлээрэй.

Иг:        Одоо 1 баг болчихсон шүү дээ надад итгэхгүй байгаа юм уу?

Ин:        Та надад итгэдэг юм уу? 200саятай болтлоо хэлэхгүй ээ. Бууж өг.

Иг:        Мундаг юм аа.

Ин:        Навч аа гөвж дуусаагүй л байна.

Иг:        Яасан?

Ин:        Энэ хавьд хоолны газарт 3 жил зөөгч хийсэн. Одоо бол байхгүй болчихсон. Тэр урд байгаа хоолны газрын тэнд. Гэхдээ энд ийм том мод байдгийг өнөөдөр л мэдэж байна даа. Нөгөө байна аа надад ойрд өглөө сэрэх гоё байгаа. Нөхрийгөө асрах ч дэлгүүрийн ажил хийх ч хэцүү санагдахгүй. Зүгээр л байнга инээмээр болоод л. Ингээд навч сэрчигнэж байгааг харсан ч хорвоо өөр болчихсон юм шиг.

Иг:        Та өөр болчихсон гэсэн үг биш үү?

Ин:        Төрсөн өдөр нь минийхтэй ижил юм байна.

Иг:        Яаж ижил байдаг юм бэ? 300 жилийн настай гэж байхад.

Ин:        Энд шилжүүлэн суулгасан өдөр нь ижилхэн юм байна. Дахин төрсөнтэй адилхан шахуу шүү дээ. Хүмүүс таньдаг болж нэр өгч. Зүгээр л энгийн мод байснаа одоо хамгаалах ёстой мод болсон байна. Намайг юу хийхийг хүсэж байна гэж өмнө нь асуусан даа. Хийхийг хүссэн зүйл биш сонсохыг хүссэн зүйл бол байгаа.

Иг:        Юу юм бэ?

Ин:        Сайн байна гэдэг үг. Эцэг эх байхгүй ч их сургууль төгсөөгүй ч үндсэн ажилтан болж чадаагүй ч Инсү чи үнэхээр сайн юм аа. Бүх юмыг сайн хийх юм аа гэдэг үг. Хамгаалалт гэдэг нэртэй болоод ч тэр үү? Энд ингээд зогсохоор жинхнээсээ хамгаалагдчихсан юм шиг санагдахгүй байна уу?... Хэн бэ? Яагаад байгаа юм бэ?

Дун:      Манай бодис хаана байна.

Бухи:     За одоо харья. Чамайг илүү цагаар ажиллалаа гээд тэр цүнхтэй бодис гараад ирэхгүй хурдхан хурдхан харь. Нөхөр нь гэртээ ирэхгүй хүүхдээ өсгөхөд оролцохгүй байх юм гэр бүл цуцлуулах шалтгаан шүү.

Инён:    Би ч гэсэн сонсож байсан мөрдөгч нарын салалтын хэмжээ 40% гэсэн.

Бухи:     Тийм шүү.

Инён:    Нээрээ манай багт гэхэд л дарга, Пак мөрдөгч хоёр.

Бухи:     Хөөе би дахиад гэрлэчихсэн шүү дээ хэнтэй харьцуулаад байгаа юм бэ?

Инён:    За баяртай.

Гён:      Болгоомжтой яваарай. Би ч гэсэн удахгүй харина аа.

Бухи:     За сайн ажиллаарай. Нааш ир чи. Энэндээ сайн хэлж байгаач.

Эр:        Үнэн л юм хэлж байхад.

Бухи:     Хохино шүү.

Ин:        Бодис, бодис гэв үү?

Жүн:     Мэдэхгүй юу? Би хайгаад үзэх үү? Хаашаа хийсэн юм бэ? Энд үү? Ийм газар нуусан уу? Олчихлоо. Айхтар авгай вэ яаж ийм санаа олдог юм бэ? Хар тамхи нөмрөөд унтаад байсан юм уу?

Дун:      Мөнгө? Гадагш нь зарсан биз дээ? Тэр мөнгөө ч гэсэн эргүүлж өг.

Ин:        Өөр байхгүй ээ. Зүгээр л гэрт байсан. Би эзнийг нь мэдэхгүй болохоор зүгээр л орхичихсон байсан юм. Бүгдийг нь аваад яв. Хэзээ ч цагдаад хэлэхгүй бодисыг чинь ч гэсэн цагдаад хэлээгүй шүү дээ.

Жүн:     Тэгвэл энэ хүнээс асууя даа.

Утас:     Ээж.

Сү:        Ээж ээ би хариж байна. 30 минутын дараа оччихно. Багш явчихсан уу?

Жүн:     Сэрчихлээ. За цааш нь яриад байгаарай.

Ин:        Эхлээд хутгаа буулга. Тэгэх юм бол ярья.

Жүн:     Эхлээд ярь.

Ин:        Эхлээд хутгаа буулга.

Иг:        Та нар юу вэ?

Жүн:     Хүүлээд хаячихаагүй байгаа дээр чи бол дуугүй бай.

Дун:      Аятайхан бай. Яасан бэ? Цааш нь харуулна даа. Жэймс.

Иг:        Юу хийгээд байгаа юм бэ гар.

Жүн:     Муу хулгайч новш.

Иг:        Та нар түрүүлээд урвасан шүү.

Ин:        Дунхён. Дунхён оо чи яагаад. Арай? Фэнтом уу? Дунхён оо амь өршөө гуйж байна. Бодис, бодисыг би жоохон л хэрэглэсэн. Бүгдийг нь аваад яв. Би хэнд ч хэлэхгүй ээ амьд л үлдээчих Дунхён оо гуйя, гуйж байна.

Дун:      Наадахаараа яах гэж байгаа юм бэ?

Жүн:     Юмыг яаж мэдэх вэ дээ. Гэхдээ үнэхээр 2уулахнаа очиж болох юм уу?

Дун:      Захирал очвол асуудал томроно шүү дээ. 2уулаа зохицуулж болно. За оръё. Хурдхан дуусгаад явцгаая.

Жүн:     Ах аа юу хийгээд байгаа юм бэ?

Ин:        Гуйж байна. Гуйж байна Дунхён оо бүх мөнгийг аваад яв. Амь, амьд л үлдээчих Дунхён оо гуйж байна.

Дун:      Бодис хулгайлсан хүнийг олвол яах уу?

Босс:    Цааш нь харуулна шүү дээ.

Дун:      Цааш нь уу.

Босс:    Манай юмыг хулгайлсан хүнийг зүгээр орхивол яах уу? Бусад нь ч гэсэн хулгайлж болно гэж бодно. Эсвэл чи дүүтэйгээ хариуцах юм уу?

Ин:        Ямар сайн юм бэ. Үнэхээр баяр хүргэе... Болохгүй ээ болохгүй болохгүй.

Иг:        Эгч ээ.

Сү:        Ээж, ээж ээ хаалгаа.

Ин:        Юм хавчуулчихсан юм шиг байна. Оройтжээ найзтайгаа уулзчихсан уу?

Сү:        Тийм. Яагаад гэрт ороолт зүүчихсэн юм бэ?

Ин:        Хүйтэн байна.

Сү:        Бойлуураа бас асаагаагүй юу? Гацнаараа байхдаа асаа гээд байхад. Яачихсан юм бэ?

Ин:        Ээж нь юм унагаачихсан юм аа.

Сү:        Ээж.

Ин:        За.

Сү:        Буруу ойлгосонд уучлаарай. Багшийнд гэрийн үйлчлэгч хийж байгааг чинь ч мэдэхгүй. Би таныг хачин юм хийж мөнгө олоод байгаа юм болов уу гэж бодоод. Уучлаарай. Би танд итгэх ёстой байсан.

Ин:        Үгүй ээ. Ээжийгээ уучлаарай. Өмнө нь хэлж чадсангүй.

Сү:        Гэхдээ би тэрэнд ерөөсөө ичихгүй ээ. Энэ хорвоогийн хамгийн бахархмаар хүн бол та шүү дээ. Дандаа л тийм байсан.

Тэгү:     Хүн хүлээж байгаа юм уу?

Гён:      Үгүй ээ би ч гэсэн одоо харих гээд л.

Тэгү:     Цочиж гэнэ. Ганц сорчихоод яв.

Гён:      Би татдаггүй шүү дээ.

Тэгү:     Нааш ир гэвэл зүгээр дагаад яв.

Гён:      Дарга аа энэ юу юм бэ?

Тэгү:     Эхнэртээ нөхөн төлбөр өгөөд үлдсэн нь. Надад яах вэ их хэмжээний мөнгө хэрэггүй. Ойрд их асуудалтай байгаад байх шиг байна. Зээлийн төлбөр үү?

Гён:      Нодлин хэт хүчлээд байр авчихсан нь буруу байсан бололтой. Сард зөвхөн хүүндээ л хэдэн саяар өгч байгаа болохоор үндсэн зээлээсээ төлж ч чадахгүй байна.

Тэгү:     Амьдрал тийм л байдаг даа.

Гён:      Гэхдээ л энийг авч чадахгүй нь ээ. Хүүгийн төрсөн өдрөөр ч гэсэн хамгийн их мөнгийг та өгсөн.

Тэгү:     Манайхаас ажлаас гардаг хүн илүү олон байдгийг чи мэдэх үү? Гаднаас ч бай дотроос ч бай урхидах зүйл их л байдаг. Арай хийж ажиллаж ажиллаж авдаг цалинг бид нарын бариж байгаа новшийн хулгайч нар ганц өдрийн дотор олоод ирдэг. Тэрийг мэдчихээр хүн галзуурна. Гомдол төрнө. Тэд нар ч гэсэн мэддэг болохоор мөнгөөр даллана. Пак мөрдөгч уржнан арай хийж буруугүйгээ нотлосныг мэднэ биз дээ? Тэр новшнууд бид нарыг чадах гээд машинд нь мөнгө хийчихсэн байсан шүү дээ. Тэд нарын тоглоом шоглоомноос болоод бид нарын толгой яригдаж байдаг.

Гён:      Яагаад надад яриад байгаа юм бэ?

Тэгү:     Цэвэр шударгаар ажиллаад амьдардаг цаг үе биш шүү дээ. Тэсээд үз. Чам шиг хүн байгаа цагт энэ хорвоод итгэл найдвар байна шүү дээ.

Гён:      Заавал төлнө өө.

Тэгү:     Тэр бодистой цүнхийг л олчих тэгэх юм бол бид нар бүгд цол нэмэх боломжтой шүү дээ.

Эр:        Хөөе ээ тэрийг идье.

Эм:       Юу юм бэ?

Эр:        Энэ байгаа биз дээ?

Эм:       Тэгвэл нэмээд ав аа.

Эр:        Нэмж яах юм бэ?

Ин:        Зүгээр ээ ажиллахгүй... Энүүгээр боо.

Сү:        Ээж ээ надад гоймон.

Ин:        Ёжү эгчтэй нь уулзчихаад ирье. За Сү А яаралтай гарах болоод хэлж амжсангүй. Түргэхэн уулзаадахъя гэсэн юм удахгүй харина аа.

Сү:        Та ирэхдээ гоймон аваад ирээрэй. Халуун ногоотойг.

Ин:        За ойлголоо. Удахгүй очно оо.

Иг:        Хэлээдэх та нар хэдүүлээ юм бэ? Юу юу мэдэх үү?

Жүн:     Та нар бүгд үхнэ.

Ин:        Эхлээд эмчилүүл.

Иг:        Үхэх үү амьдрах уу дээрээ тулчихаад байхад тэр чухал байна уу? Ашгүй дээд хүмүүс нь мэдээгүй юм шиг байна. Бид хоёрыг зохицуулчихаад хэлэх гэж байсан бололтой. Эндээс харахад захирал гэдэг нь босс нь бололтой. Одоохондоо бидний талаар яриагүй байна.

Ин:      Тэгвэл Дунхён үнэхээр Фэнтомынх юм уу?

Иг:        Эхлээд төлөвлөгөө гаргая. Эд нарыг яаж зохицуулах уу?

Ин:        Зохицуулах гэнэ үү?

Иг:        Тэгээд ингээд зүгээр орхичих юм уу? Энд хэр удаан байлгаж чадах юм бэ? Ухаан орох юм бол шууд бид хоёрыг хөнөөх гэж дайрна.

Ин:        Тэглээ ч гэсэн дээ.

Иг:       Хугацаа бага байна одоо шийдэх хэрэгтэй. Бараа түгээлтийн машин 7 цаг гэхэд ирдэг гээ биз дээ? Надад тийм амар байгаад байгаа юм байхгүй. Эд нарыг цааш харуулахгүй бол бид өөрсдөө амиа алдана. Эдний хийсэн зүйлийг гэр бүлдээ мэдрүүлмээр байгаа юм уу?

Утас:     Миний охин.

Сон:      Хуучнаа гүйцэхгүй байна. Гаа хэрэглэснээс хойш бүгдгологдоод байна.

Ми:       Харин тийм. Жэймс өнөөдөр ирнэ гээгүй юм уу?

Сүж:     Таныг залгавал шууд ирнэ л гэсэн биз дээ? Тэгчихээд яагаад ирэхгүй байгаа юм бэ? Ирэхгүйг нь мэдсэн бол би ирэхгүй шүү дээ.

Ин:        Айгаад бүр тэсэхгүй нь ээ хурдхан шиг Сү Аг авга ахынд нь хүргэж өгчихөөд ирье. Эргэж ирээд эргэж ирээд шийдье.

Иг:        За.

Кан:      Хаана байгаа юм бэ? Утсаа авахгүй юм.

Иг:        Хувийн асуудал гараад аа.

Кан:      Тэгвэл хэлэхгүй дээ. Бүгд ирчихээд байхад.

Иг:        Уучлаарай. Бүр зав гарсангүй.

Кан:      Тэгээд хэзээ ирэх юм бэ?

Иг:        Өнөөдөр хэцүү юм шиг байна даа.

Жүн:     Ах аа. Ах аа.

Иг:        Миний эртээд өгсөн юм дуусчихсан юм уу? Овоо ихийг өгсөн шүү дээ.

Кан:      Чи одоо намайг мансуурагч гээд байгаа юм уу? ... Би тийм донтнуудтай адилхан байна уу? Хөөрхий хөөрхий гээд байсан чинь новш чинь бүр толгой дээр гарах нь ээ. Чи эртээд бас ингэсэн биз дээ? Ирэх юм шиг аашлаад байснаа өмгөөлөгч явуулчихсан. Чи муу. Намайг яахыг мэдэхгүй байна даа.

Иг:        Одоо утсаар ярих боломжгүй байна гээд байна. Дараа ярья.

Кан:      Юу новш оо. Одоохон ир. Бушуу ир гээд байна.

Жүн:     Ах аа. Захирал. Цүнх.

Кан:      Амаа татаад одоохон гүйгээд ир. Ирэхгүй бол шууд зайлуулна шүү ойлгож байна уу? Байна уу? Жэймс. Хөөе хөөе. Нохойн гөлөг минь.

Эм:       Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна.

Жүн:     Захирал аа би Жүнхён байна аа Жүнхён. Асуудал үүсчихлээ нилээн их шүү. Ямар ч байсан бид хоёрыг ирээд аваач. Ахын хурууг залгаж өгсөн нөгөө эмчтэйгээ хамт.

Босс:    Юу вэ? Яасан юм бэ? Чи одоо хаана байна.

Жүн:     Би хаана байгаа вэ гэвэл.

Босс:    Хөөе байна уу? Хөөе Хуан Жүнхён.

Жүн:     Түр хүлээгээрэй машин... Нохойн гөлгийг ална даа.

Ин:        Баярлалаа. Үгэнд нь сайн ороорой.

Сү:        За.

Ин:        Одоо очиж байна. Юу?

Эр:        Өнөөдөр үүрээр орж ирсэн цогцос. Хувцсыг нь харахад танай эрэн сурвалжлах дээр байсантай төстэй юм. Төстэй байгаа биз. Гадна гэмтэл ихтэй дотор эрхтэн хүнд гэмтсэн болохоор эмнэлэгрүү хүргэж байхад цус алдалтаас болоод нас барчихсан. Гол нь цусны шинжилгээний хариу. Хар тамхи эерэг гэсэн гарсан.

Бухи:     Дарга аа нөгөө онц хүндийн 1р багийн цуврал орон байрны хулгайн хэргийг манайд өгнө гэнэ.

Тэгү:     Яагаад?

Бухи:     Нас барсан сэжигтний цуснаас хар тамхи илэрсэн гэнэ. Тэгээд бүр шинэ төрлийн мөс... Өсгөсөн эмээ нь нас бараад Ансанд хамаатнуудынхаа гэрээр явж байгаад ахыгаа насанд хүрэнгүүт Сөүлд ирсэн гэнэ. Ажилд орно гээд. Мөн байна. Гуанжин өртөөнд Жэймстэй зодолдсон хүмүүс байна. За байз тэгвэл эд нар одоо Фэнтом гэсэн үг үү?

Тэгү:     Нас барсан хүн хэн нь гэлээ.

Бухи:     Дүү нь гэл үү? Нөгөө хүн нь ухаан ороогүй л байгаа гэсэн. Ухаан орох эсэхийг ч мэдэхгүй гэсэн. Үйлийн үр л дээ.

Захи:     Инсү. Агуулах цэвэрлэсэн юм уу?

Иг:        Юу ч болоогүй шүү.

Ин:        Тийм ээ их тоос дарчихсан байсан.

Иг:        Юу ч өөрчлөгдөж болохгүй. Яг байдгаараа л бай.

Захи:     Үгүй ээ нээрээ хачин уйгагүй хүн шүү. Цэвэрлэгээний компани ирсэн юм байх гэж бодлоо. Сайн ажиллажээ. Өө нээрээ Дунхён хүү холбоо бариагүй юу. Утсаа огт авахгүй юм.

Иг:        Цагдаа ойр тойрны хүмүүсийн хэн нь ч тэр ослыг таньтай холбохгүйгээр.

Ин:        Одоохондоо залгаагүй дээ.

Захи:     Итгэлтэй хүн гэж бодсон чинь ажилд орсон гээд шууд ингээд л. Одоогийн залуус ийм болчихоод байгаа юм. Холбоо барьвал надад хэлээрэй.

Ин:        За.

Гён:      Аа за сайн байна. Захирал нь уу. Цагдаа байна. Хуан Дунхён гэдэг хүний талаар асуух гээд хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ.

Захи:     Холбоо ч барихгүй утсаа авахгүй юм аа.

Гён:      Хэзээ сүүлд уулзсан бэ?

Захи:     5ны орой юм болов уу.

Гён:      Кан Инсү.

Захи:     Кан Инсү юу тэнд.

Тэгү:     Дахиад уулзаж байна шүү. Хуан Дунхёныг сайн таних уу? Танд танихгүй хүн гэж алга аа. Тэгвэл Фэнтомыг бас мэдэх үү?

Ё:        Инсү ажлаасаа гарчихсан аа? Клубээс үү?

Эр:        Мэдэхгүй ээ гэнэт ирэхээ больчихсон. Ажил нь ч гэхдээ бас их заваан л даа.

Ё:          Энэнээс хойш шилжүүлж байя ажилруу битгий ирээрэй.

Эр:        Яасан? Ичээд байна уу?

Ё:          Өдий наслачихаад дүүгээсээ мөнгө нэхэж байгаа та харин ичихгүй байна уу? Кан Инсү ямар тэвчээртэй билээ. Тиймхэн юманд уу?

Тэгү:     Бодож байснаас илүү хүн юм аа.

Эр:        Ерөнхийлөгч өө гуйж байна. Туслаач дээ. Ерөнхийлөгч өө. Гуйж байна та туслаач дээ.

Нөх:    Инсү Сү Агийн дугуйлангийн багштай юу?

Ё:          Тийм. Би ч гэсэн Сү Агаас сонсоод гайхсан. Тэгж байхаар клубийн цэвэрлэгч хийсэн нь дээр шүү дээ. Хүүхдийнхээ багшийн гэрт гэрийн үйлчлэгч. Тэгээд л янз янзын цуу тараад байсан юм байлгүй. Тийм хүн биш шүү дээ. Усан үзмэнд антиоксидант бодис их байдаг гэсэн. Амсаад үз дээ.

Ин:        Багш аа. Багш аа. Ухаан орж байна уу?

Иг:        Яаж ирсэн юм бэ?

Ин:        Шарх чинь ийм гүн байхад эмнэлэг ороогүй юм уу?

Иг:        Хэн ч харсан хутганы шарх байгаа биз дээ? Эмнэлэг дээр очвол бүртгэл үүсчихнэ.

Ин:        Үгүй ээ тэгээд ийм биетэй байж сургуульруу явсан юм уу? Залгаад байхад авахгүй болохоор ирсэн чинь үүд онгорхой байсан.

Иг:        Яах гэж ирсэн юм бэ? Одоо уулзаад сайн юм болохгүй гээд байхад.

Ин:        Дэлгүүр дээр цагдаа ирсэн.

Иг:        Юу? Юм сонссон уу.

Ин:        Эмнэлэг дээр очиход аль хэдийн оройтсон байсан гэсэн.

Иг:        Бидний хувьд сайн л юм болж.

Ин:        Хүн амиа алдчихаад байна.

Иг:        Тэгээд энэ ажлыг юу ч болоогүй юм шиг мөнгө олж байгаад жаргалтай дуусдаг гэж бодоо юу.

Бухи:     Зүгээр л хурд хэтрүүлээгүй байна. Шилний наалтнаас болоод харагдах юм алга. Дугаар ч алга. Санаатай мөргөсөн байна. Эд нар Фэнтом юм бол бодистой цүнхээ олох гээдл орон байрны хулгайч шиг айлаар ороод явж. Тэгвэл эд нарыг цааш нь харуулахыг хүссэн хүн нь.

Тэгү:     Бодисыг нь авсан хүн биз.

Инён:    Ах нараа би нэг юм асуумаар байна. Найз маань тодруулагчин дотор бодис хийгээд яваад байсан. Энийг хаанаас авдаг вэ. Зааж өгсөн ахад бүтэн биенийхээ зургийг явуулна аа.

Эр:        Халуухан юм аа. Дүү хэдэн настай вэ? Тодруулагч гэсэн үү? Гааг хэлээд байгаа юм биш үү?

Гён:      Гаа?

Инён:    Фэнтомын мөсийг тэгж нэрлэдэг бололтой. Минт кэнди 22 энэ борлуулагчийн ID бололтой. Энэ новшнууд ойрд харагдахгүй байгаа гэнэ. Нуугдчихсан бололтой.

Гён:      Киберийнхэнд олоод өг гээд хэлчихье.

Инён:    За.

Иг:        Харин ч бидний хувьд боломж биш үү? Бүр ч хялбар аргаар их мөнгө олж болно. Таны хэлдгээр. Шийдвэрээ гарга. Гэр бүл үү эд нар уу.

Ин:        Аль аль нь.

Иг:        Юу?

Ин:        Би Дунхёныг ятгах юм бол аль альныг нь аварч болно.

Иг:        Тэгж болно гэж бодоод байгаа юм уу?

Ин:        Дунхён надтай хагас жил гаран ажилласан. Тийм сонин бүлэгт ажиллаад байх хүн биш. Магадгүй Фэнтомоос гарах гэж байсан байж магадгүй. Тэр бүлгээс гарах л гээгүй бол яах гэж ажилд орох гэж тэгж их бэлдэх үү?

Иг:        Тэгвэл Фэнтомыг яах уу? Эд нарыг ятгадаг юм байж гэхэд Фэнтомыг яах юм бэ? Зурвасыг нь уншсан биз дээ? Дээр нь өөр хүмүүс байгаа. Ингээд л хүн явуулаад байна.

Ин:        Цагдаа. Цагдааг ашиглавал яах уу? Хэрвээ Дунхён Фэнтомын мэдээллийг өгөх юм бол цагдаад өгч болно. Дахиад бид нарыг хөөж чадахгүй болгоод. Тэгэх үү.

Иг:        Нэг хүн амиа алдсан гээд өөрчлөгдөх юм байхгүй. Бид төлөвлөгөөнийхөө дагуу явна. Та амийг нь хөнөөгөөгүй. Би ч хөнөөгөөгүй. Бид буруу юм хийгээгүй.

Бухи:     Ах аа энэ дотоодын тулаан биш үү? 3 жилийн өмнө би анх Фэнтомын жижиг гарыг барихад бие биенээ сайн мэдэхгүй. Мэдээллээ ч хуваалцдаггүй. Хамгийн дээр нь хэн байгааг ч мэдэхгүй. Ямар бүлэг гэдгийг мэдэхгүй болохоор л фэнтом гэж нэрлэсэн.

Тэгү:     Тэгээд.

Бухи:     Ким Буннамын хэрэгтэй адилхан. Жэймс тэгээд энэ коршокон малгайтай эмэгтэй мөргөөд зугтсан хүн бүгд фэнтом. Бодистой цүнхэнд эзэн суух гээд л хоорондоо тулалдаад байвал яах уу?

Гён:      Дарга ааХуан Дунхёны гар утасны байршлыг тогтоолоо.

Бухи:     Тийм үү? Алив явцгаая.

Утас:     Захирал.

Гён:      Вьетнамын эрлийз сүүлийн хэдэн жил нам гүм байсан. 3ч удаа хар тамхи тээвэрлэсэн хэргээр ял эдлэсэн.

Тэгү:     Одоо бол сальгүгсүний газар ажиллуулж байгаа. Хуан Дунхёны гар утасны дохио эндээс илэрсэн юм уу.

Гён:      Тийм.

Бухи:     Тэгвэл энэ новш мөргөөд зугтсан хүн үү?

Тэгү:     Уулзаж байгаад асууя даа.

Ё:          Инсү. Өсгийвчөөр яах нь уу. Сү А авга ахындаа байна ээж оройн хоол идээгүй байх гээд ээ.

Жүн:     Хөөх тахианы шөл. Юу вэ? Энийг бас тэр эгч өгсөн юм уу?

Дун:      Тийм. Уучлаарай. Үнэхээр уучлаарай.

Бичиг:   Хуан Дунхён.

Ё:          Энэ хажуугийн захаас авсан энгийн тахиа сайхан тарган байгаа биз. Идээд үз. Инсү. Чи уйлаад байгаа юм уу? Яасан бэ? Инсү ямар нэг юм болвол залгаарай.

Ин:        За баярлалаа. Хүний юмыг хулгайлвал заавал төлөөсийг нь төлдөг гэж миний аав амны уншлага шиг л хэлдэг байсан.

Иг:        Гэвч хэн нэгэнд тэр төлбөрийг нь төлсөн ч хамаагүй зогсохгүй байх шалтгаан байдаг.

Ми:       Хэн бэ?

Кан:      Тоох хэрэггүй ээ тоох хэрэггүй. Тэр өдөр ирэхгүй бол шууд зайлуулна гэж хэлээ биз дээ? Эргүү минь одоо зайл.

Иг:        Бодисондоо аажмаар дасаад байгаа биз. Анхных шиг мэдрэмж ч авахгүй. Удахгүй дахиад уулзана аа... Яаж ч байлаа гэсэн олж авах үеийн баяр баяслаас алдах үеийн уй гуниг илүү их байдаг.

6р анги төгсөв.

Дараагийн ангид:

Ин:        Намайг энэ юмаа үргэлжлүүл гээд байгаа юм уу?

Сү:        Сая юу хүргэсэн юм бэ.

Бухи:     Заавал олно оо.

Тэгү:     Фэнтом. Тэд нар өдий хүртэл цагдаагийн мэдээллийг яаж аваад байсныг мэдээгүй биз дээ?

Ин:        Энэ бол сүрдүүлэгчийн явуулсан зураг. Энэ нь саяхан дарсан зураг. Бидний ойр хавьд байгаа хүн байвал.

Ээж:     Царай чинь яачихаа вэ? Өчигдөр юу хийсэн юм бэ?

Иг:        Дайрах зориг байгаа бол.

Ин:        Тэгвэл чи үнэхээр.

Иг:        Чи мөнгөний хорхой биз дээ?

Back to episodes Go home