Walking On Thin Ice_05

Инсүгийн азтай өдөр 5р анги

Иг:        Үнэхээр чадах нь чаджээ. Баяр хүргэе. Баяр хүргэж байхад яагаад урвайчихаа вэ.

Ин:        Энэ ч гэсэн хэрэндээ бизнес шүү дээ. Би хэтэрхий дутуу үнэлсэн бололтой. Сая бол азтай байлаа. Тэр новшнууд байгаагүй бол мөнгө олж чадахгүй л байлаа. Дэлгүүрт байна аа хэчнээн сайн бараа байсан ч хүмүүс мэдэхгүй бол тэгээд үлдэгдэл болоод л байдаг. Тэгэхгүй гээд л хямдрал зарлаж, лангуун дээрх байрлалыг нь хүртэл байнга сольдог. Яаж ийгээд хүмүүсийн нүдэнд өртүүлэх гээд.

Иг:        Бид нарт маркетинг хэрэгтэй гэж үү.

Ин:        2 авгай уулзаад л ярьдаг шиг энэ салбарын 2 хүн уулзахад л бидний талаар ярьдаг болох. Шуугиан тарих. Бидэнд энэ хэрэгтэй.

Эр:        Хүргэлтийн апп-н сурталчилгаа шиг юм.

Ин:        Ид шидтэй бодис гаа. Эхний тооцоо 100вон. Яг 10 хоног хамгийн хямд үнээр борлуулна. Бүү хоцроорой. Дажгүй л юм. Энэ салбарын хүргэлт.

Эм:       Харсан уу? 100 вон гэж байгаа биз дээ? Юу гэж дээ.

Ин:        Тэрбумтан байсан ч тарагны тагийг эхлээд долоодог жамтай үнэгүй юманд дургүй хүн байдаг юм уу?

Иг:        Дараа нь яах уу?

Эр:        Хүргэлт ирлээ.

Ин:        Илүү томруулна. Эхний хямдралд оролцсон хэрэглэгчдэд л зарлах нууц эвент. Дахин худалдан авсан тохиолдолд найзаа нэмвэл худалдан авсан хэмжээгээрээ 1+1 өгөх болно. Дахин тохиолдохгүй боломжийг бүү алдаарай. Ингэж хэрэглэгчээ нэмэгдүүлж дахин худалдан авалтын хэмжээг 30%-с илүү гаргавал тэр үед үнээ нэмнэ.

Иг:        Хэд болгох уу. 800 юу?

Ин:        1 сая.

Эм:       Маркетинг гэдэг бол хэрэглэгчийг хоолны газарлуугаа оруулах. Үндсэн зарчим нь юу билээ? Өөрчлөлтийг дагах биш.

Бүгд:     Түрүүлж алхана.

Эм:       Түрүүлж алхана. Бүгд хамт уншаарай.

Ин:        Банкинд ажилладаг байхдаа сургалтын цаг дээр байнга сонсдог үг байсан. Маркетингийн үндэс бол өөрчлөлтийг дагах биш түрүүлж алхах. Тавтай морил. Баярлалаа. Өнөөдөр ёстой сайхан харагдаж байна. Дахиад уулзах сайхан байна шүү.

Иг:        Ёстой нэг. Яагаад байна аа. Хөөх. Та яг юу юм бэ? Өмнө нь домогт борлуулагч энэ тэр байсан юм уу?

Ин:        Төстэй. 9сая 500. Таных 6 сая 650мянга. Надад 2 сая 850 мянга. Цэвэрхэн хуваагдаж байна шүү.

Иг:        Яагаад ажлаасаа гарчихсан юм бэ?

Ин:        Ахлах сургууль төгссөн сайн борлуулагч хэрэггүй байсан юм байлгүй дээ.

Тэгү:     Сайн уу? Ээж нь байна уу? За баярлалаа. Намайг санаж байгаа биз дээ? Хулгайчийг барих гээд ирж байсан.

Ин:        Тийм ээ. Бариж чадсан уу?

Тэгү:     Барих нь барьсан л даа. Хулгайлсан зүйлийг нь олдоггүй ээ. Дундаас нь нэг хүн завшчих шиг боллоо. Та Жэймс гэж сонсож байсан уу?

Кан:      Шинэ машин чинь сайхан юм. Танилцуулсан өмгөөлөгч чинь дажгүй юм билээ. Шээсний шинжилгээн дээр унжаад зааж өгсөн үсчин дээр чинь цайруулалт хийлгэчихсэн чинь үнэхээр сөрөг гарах юм. Танихгүй хүн гэж алга аа.

Иг:        Би ч arter service сайтай л даа.

Ин:        Тийм ээ сонсож байсан. Мэдузагийн MD шүү дээ. Би тэнд цэвэрлэгээний ажил хийж байсан. Мэдээд ирсэн юм биш үү?

Тэгү:     Хувийн шугамаар бол танихгүй гэсэн үг байх нь ээ.

Ин:        Тийм ээ. MD, цэвэрлэгээний цагийн ажилтан хоёрт дотносох шаардлага байхгүй.

Тэгү:     Тэгвэл яаж Жэймсийн хуурамч бүртгэлтэй утасны ярианы жагсаалтанд таны дугаар байдаг юм бол?

Ин:        Тэрнээс болсон юм байлгүй дээ. Би тэр утсыг нь олж өгч байсан юм. 2 гар утас хэрэглэдэг юм билээ. MD нар бүгд л тэгдэг юм билээ. Тэрнийх нь нэгийг би цэвэрлэгээ хийж байгаад олсон юм.

Тэгү:     Тэгвэл өөрийг чинь ажлаас гарсан өдөр Жэймс алга болсон нь ч гэсэн санаандгүй тохиолдол байжээ.

Ин:        Тэгсэн юм уу?

Тэгү:     Тийм. Таны өндөр 165 орчим үү?

Ин:        Тэрийг яаж мэдсэн юм бэ?

Тэгү:     Би нүдэн баримжаа сайтай л даа. Өнгөрсөн 22ны өдөр юу хийснээ санаж байна уу?

Ин:        Тэр өдөр яасан гэж.

Тэгү:     Нэг хүнийг Жэймсийн хамсаатан гэж сэрдэж байгаа юм. Өөртэй чинь төстэй санагдаад. Энэ ороолт нь ч гэсэн тэрэнтэй төстэй юм.

Кан:      Амархан болохоор сайхан юм. Гэхдээ чи ганцаараа юм уу?

Иг:        Хамтрагч байгаа л даа гэхдээ удахгүй болино оо.

Кан:      Болих гэж байгаад нь дургүй бололтой. Гоё цохилоо.

Иг:        Бодсоноос илүү чадварлаг хүн. Ажилдаа ч сайн надад хэрэг болохоор хүн. Аягүй бол миний бамбай ч болж чадахаар.

Кан:      Тэгвэл хамтраад л байгаач.

Бүгд:     Сайхан цохьлоо.

Ин:        Нөхрийнхөө эмнэлэгрүү оччихоод дэлгүүрийн ажилруугаа явсан. Шалгаад үзэхгүй юу.

Тэгү:     Тэгвэл энэ ороолт.

Ин:        Метроны буудлын хажуугаас 10000 воноор авсан. Одоо ч гэсэн зарж байгаа байх.

Тэгү:     Та биш юм уу?

Ин:        Тийм ээ би биш.

Тэгү:     Уучлаарай. Би Жэймсийг сайн таньдаг юм байна л гэж бодохгүй юу. Таны талаар бүгдийг шалгасан л даа. Сая ч гэсэн хэлсэн л дээ танай нөхөр хүнд өвдчихсөн юм билээ. Мөнгө их орохоор л юм билээ. Дэлгүүрт ганцаараа цагийн ажил хийгээд дарна гэхэд хүнд л байх.

Ин:        Энд тэндээс зээлээд авчихсан. Тийм юмыг яагаад асуугаад байгаа юм бэ? Би ямар нэг буруу юм хийсэн юм уу?

Тэгү:     Үгүй ээ тэгээгүй. Зүгээр л энгийн асуулт шүү дээ мэргэжлийн хувьд.

Гён:      Би бие засаадахъя.

Тэгү:     Орчихоод ир... Ногоон чавга байна. Өөрөө дарсан бололтой.

Ин:        Тийм ээ.

Тэгү:     Ажилтай юм аа. Ийм хүн яагаад тийм зүйл хийсэн юм бол?

Ин:        Тийм зүйл гэв үү?

Тэгү:     Ким Мин Ү. Мэдузагийн өөр нэг MD. Ариун цэврийн өрөөрүү дуудаж байгаад хувцсаа хүртэл тайлаад байсан гээ биз дээ? Би бол ингэж бодож байна. Хэн ч анхнаасаа хогийн амьтан байдаггүй. Амьдрал л тийм болгодог. Шунаад хулгайлсан гэр бүлээсээ болоод хулгайлсан. Эхэндээ бол их өөр харагддаг. Гэхдээ сүүлдээ бол ялгаагүй ээ. Аль аль нь адилхан л хулгай.

Кан:      Өөрийн хүн болгох амархан. Нөгөө талынхаа сул талыг олж мэдээд шуналыг нь өдөөх. Хүнийг дутаад байсан зүйлээр нь нэг хангаад өгчихөөр буцаад хуучин шигээ болно гэж хэзээ ч байхгүй.

Иг:        Хангасны дараа юу?

Гён:      Үнэнээ хэлэх юм бол гэрийнхэнд чинь юу ч хэлэхгүй ээ.

Ин:        Үнэндээ.

Кан:      Би нэг нохой тэжээж байсан юм. Их аймхай болохоор хэнд ч ойртож дасаж чадахгүй байхаар нь би хэсэг хамт тоглосон юм. Дуудаад л анхаарал тавиад л тэгсэн бүр надад зүрхээ ч гаргаад өгөх нь ээ. Үнэнч зүтгэлийг мэднэ биз дээ.

Иг:        Үнэхээр зориулсан уу.

Эм:       Сайхан цохилт.

Кан:      Бид хэд мансуурч байгаад жоохон асуудал үүсчихсэн юм. Сүйдтэй асуудал байгаагүй  ээ. Зүгээр л хэдэн чихэр байсан чинь нэг нь. Мэднэ биз дээ? Цагдаа хүртэл ирээд л бүгд алуулах нь дээ гэсэн чинь.

Иг:        Тэр л ганцаараа алуулжээ дээ.

Кан:      Ганц тэрнийг л шоронд суулгахаар зохицуулчихсан байсан. Сайхан амьдарч байгаа байлгүй дээ. Алив ус өгөөдөх.

Ин:        Илүү амархан их мөнгө олох арга байгаа гэхээр нь. Тэнд 30,40тэй хүмүүс ч их гэсэн. Тэр MD хүүхэн зуучилдаг гээд. Гэхдээ яг өөрөө нүүр тулахаар чаддаггүй юм билээ. Охин минь ч бодогдоод чадахгүй юм байна гэсэн чинь тэр хүн гэнэтхэн намайг. Гэрийнхэн маань мэдэхгүй шүү. Нөхөр маань ч мэдэхгүй. Мэдчихвэл яана аа. Үхэн үхтлээ нууцалмаар байна. Гуйж байна. Чин сэтгэлээсээ гуйя... Түр хүлээгээрэй. Би бие засаад.

Тэгү:     Хүлээгээрэй. Манай хүн өтгөн нь хатдаг юм аа. Бүр хэтэрхий хатдаг. Уучлаарай аяга ус хийгээд өгч болох уу?

Ин:        За.

Тэгү:     Аа нөгөө.

Ин:        Зүгээр үү? Юу.

Гён:      Уучлаарай. Би гүйлгээд.

Ин:        Өтгөн хаталт биш юм уу?

Гён:      Хатна бас гүйлгэнэ.

Тэгү:     Үнэхээр юу ч байхгүй байна уу?

Гён:      Тийм.

Тэгү:     Жэймстэй холбоотой зүйл. Мөнгө, хар тамхи юу ч алга уу.

Гён:      Тийм ээ байгаагүй. Одоо хүртэл Кан Инсүг сэжиглээд байгаа юм уу?

Сү:        Ээж. Ээж. Яагаад наадахаа л эвхээд байгаа юм бэ?

Ин:        Тийм үү?

Сү:        Цагдаа ирээд явснаас хойш л бариад суугаад байна.

Ин:        Би их айсан юм байх даа. Цагдаа гэрт ирсэн шүү дээ. Хурдхан гэмт хэрэгтэн нь баригдаасай тийм ээ.

Сү:        Ээж ээ хүн хэтэрхий сайн бас хэтэрхий муу байна гэж байх уу? Маш сайн ойлголцдог хөгжилтэй, халамжтай их сайн хүүхэд гэхдээ заримдаа сонин сонин юм яриад л эвгүй.

Ин:        Эвгүй?

Сү:        Тийм. Тайлбарлахад хэцүү л дээ гэхдээ л тэгдэг. Тэгээд бүр гайхаад байх юм. Сайн хүүхэд үү муу хүүхэд үү? Би энэ хүүхэд сайн хандах уу эсвэл дургүй байж ч болох уу.

Гён:      Анхандаа би жоохон сэжиглэж байсан л даа гэхдээ ямар нэг асуудалгүй, хүмүүс өндрөөр үнэлдэг, нөхрөө чин сэтгэлээсээ асардаг. Шалгаад байхаар буруу хүнээ сэжиглэчихсэн ч юм шиг санагдсан. Манай нагац ах нойр булчирхайн хавдраар нас барсан тэгэхэд тэдний гэрийнхэн ямар хэцүү байсан гээч.

Тэгү:     Буруу сэжиглэсэн байгаасай.

Гён:      Үнэндээ баримт байхгүй болохоор зөвшөөрөл ч авч чадахгүй. Жэймс ч нуугдчихлаа. Эргээд Фэнтом дээр анхаарвал яасан юм бэ? Өөрсдөө нуучихаад алдсан гээд жүжиглээд байж магадгүй шүү дээ.

Тэгү:     Үгүй ээ тэгээгүй.

Гён:      Таны зөн сэргэчихэж. Таныг удган гэж хочилдгийг мэдэх үү? Ямар шалтгаанаар зөн совин чинь сэрчихсэн бэ?

Тэгү:     Хэрвээ чиний хүүхэд өлбөрч үхэх дээрээ тулсан бол ямар ч хамаагүй аргаар чи тэжээх гэж зүтгэнэ. Хулгай хийгээд ч хамаагүй.

Гён:      Кан Инсү гэдэг эмэгтэйг тэгсэн  гэж бодож байгаа юм уу?

Тэгү:     Миний туршилгаар бол аргаа барсан хүн л хамгийн аймшигтай бас тууштай байдаг.

Гён:      Тийм бол ч ойлгож болохоор л юм.

Тэгү:     Угаасаа нүгэл гэдэг чинь ийм байдаг. Ингэж халддаг яг л зомби шиг эмчлэх тариа ч урьдчилан сэргийлэх тариа ч байхгүй. Нэг л хазуулах юм бол яах ч аргагүй. Ингээд л амьдраад байна. Тасралтгүй өөрийг нь зулгаах гээд байна гээд бусдыг урж зулгаагаад л.

Ин:        Хүн гэдэг чинь энэ шоо шиг. Бид энгийн үед энэ өнгийг нь л хардаг ч заримдаа хүн бүрт ийм өнгө ч байдаг. Гэхдээ энэ хар өнгийг нь эхлээд харлаа гээд тухайн хүн биш болчих уу? Тэглээ гээд энэ хар өнгийг нь арилгачихвал тэр хүн чинь тэгээд жинхнээсээ тэр хүн мөн үү?

Сү:        Тэгвэл бүгд жинхэнэ төрх нь гэж байгаа юм уу?

Ин:        Ээж нь тэгж л боддог. Бүгд байгаа чигээрээ л тэр хүн.

Сү:        Арай хийж эвлүүлж байхад чинь та.

Ин:        Дахиад л эвлүүлчихгүй дээ.

Сү:        Та ч гэсэн тийм үү? Танд ч гэсэн хар өнгө байгаа юу?

Ин:        Юу.

Сү:        Цагдаа нарын хайгаад байгаа хүн. Жэймс гэдэг хүн муу хүн биз дээ? Та биш.

Кан:      Хүнийг дутаад байсан зүйлээр нь нэг хангаад өгчихөөр буцаад хуучин шигээ болно гэж хэзээ ч байхгүй. Би нэг нохой тэжээж байсан юм. Их аймхай болохоор хэнд ч ойртож дасаж чадахгүй байхаар нь би хэсэг хамт тоглосон юм. Дуудаад л анхаарал тавиад л тэгсэн бүр надад зүрхээ ч гаргаад өгөх нь ээ. Би нэг нохой тэжээж байсан юм.Их аймхай болохоор хэнд ч ойртож дасаж чадахгүй байхаар нь. Би нэг нохой тэжээж байсан юм.Их аймхай болохоор хэнд ч ойртож дасаж чадахгүй байхаар нь. Өөрийн хүн болгох амархан. Нөгөө талынхаа сул талыг олж мэдээд шуналыг нь өдөөх.

Тэгү:     Өршөөж болох хулгайч болохгүй хулгайч. Та аль нь вэ.

Сү:       Жэймс гэдэг хүн муу хүн биз дээ? Та биш.

Ин:        Бараг дуусаж байгаа. Энийг л хийчихье. Тийм ээ. Тэгээд л болоо. Доорхи дансанд мөнгөө хийчихвэл хүссэн хаягруу хүргэлт хийнэ.

Хавдар: Наадахдаа юунд нь гайхаа вэ. Үс угаасаа унадаг. Хэчнээн үнэтэй ч гэсэн үс унаад л байдаг юм.

Нөх:     Даатгалд хамрагддаг бол дээр байхгүй юу.

Хав:      Өвдөөд удаагүй болохоор юу ч мэдэхгүй юм аа. Наад тариа чинь даатгалд хамрагддаггүй.

Дун:      Юу.

Ин:        Надад уу?

Дун:      Би тэнцчихсэн.

Ин:        Нээрээ тэнцчихсэн юм уу? Ямар сайн юм бэ. Үнэхээр баяр хүргэе. Тулгая. Ёстой нэг.

Дун:      Баярлалаа.

Ин:        Би тусласан биш дээ. Ээж аав чинь маш их баярлаж байгаа байх даа. Тийм ээ хичээж амьдрах хамгийн хэцүү гэж нэг хүн хэлж байсан юм. Чи тийм хэцүү юмыг хийгээд чадчихлаа даа. Ийм мундаг ахтай танай дүү азтай юм.

Дун:      Зүгээр л дандаа л сайхан амьдрахыг хүссэн.

Босс:    Нөгөө мөнгөний хорхойтой одоохондоо холбоотой биз дээ?

Дун:      Өө тийм.

Босс:    Хэдэн хүн гэдгийг нь мэдэхгүй ч эхлээд хэн гэдгийг нь олж мэд.

Тэгү:     Юу хараад гөлөрчихөө вэ. Зээлийн хүү юм уу?

Гён:      Үгүй ээ биш зүгээр л.

Тэгү:     Кан Инсү яасан?

Гён:      Нөхрийнх нь хамаатнууд бас танилуудаас нь асуусан. Мөнгө зээлүүлсэн гэсэн. Ороолт ч гэсэн элбэг юм билээ.

Тэгү:     Тийм үү? Тэр өдөр юу хийсэн бэ.

Эм:       Энэ sd карт.

Гён:      Дэлгүүрийн ажлаа тараад гэртээ харьсан нь хажуу айлынх нь машины хар хайрцагт бичигдсэн байсан гэрээсээ гарах үеийн бичлэг байхгүй. Дахин төлөвлөлтийн бүс болохоор олигтой хяналтын камер байхгүй юм билээ.

Чүй:      Порно юм уу.

Тэгү:     Хардаа энэ энэ хоёр адилхан биш байна уу?

Чүй:      Хамаг юмаа боочихсон болохоор таних ч арга алга.

Тэгү:     Миний зөн бол мөн л гээд байна. Нотлогоо байдаггүй ээ. Нотлох баримт. Чи гэхдээ яагаад энд байгаа юм бэ?

Чүй:      Амралтаа дуусга гэнэ дээ.

Тэгү:     Хэрэг гарсан юм уу? Ойрд онцын юм гараагүй биз дээ?

Чүй:      Хулгай. Дээд хороололд 3 дахиа гарч байна. Гадна төрх, гэрчийн мэдүүлэг энэ тэрээс харахад 1 л хүн юм шиг байх юм. Ёстой сонин. Хулгайлсан юм байхгүй. Бэртсэн хүн ч байхгүй.

Тэгү:     Хачин юм аа.

Чүй:      Харин тийм. Олон удаагийн орон байранд нэвтэрсэн хэрэг гээд шалгах гээд байдаг хохирол ч байхгүй сэжүүр ч байхгүй жоохон хэцүү л байна. Яах ч ёстой юм бэ.

Тэгү:     Юм хайгаад байгаа юм уу.

Чүй:      Юу?

Ин:        Ямар хэрэг гараа вэ?

Тэгү:     Кан Инсү хар тамхи худалдаалсан хэргээр дайчлан баривчлаж айна.

Гён:      Та дуугүй байх эрхтэй бөгөөд өмгөөлөгч авах эрхтэй. Таны хэлсэн үгийг шүүх дээр таны эсрэг ашиглаж болно.

Ин:        Үгүй ээ.

Эм:       Сү Агийн ээж ээ чи чинь галзуурчихсан юм уу?

Эм2:     Хар тамхи зарсан гэнэ ээ.

Эм:       Хүүхэдтэй байж яаж хар тамхи зардаг юм бэ? Бурхан минь бурхан минь.

Ин:        Сү А.

Сү:        Муу хүн нь та байжээ.

Ин:        Сү А ээж нь тайлбарлаад өгье. Тэр Сү А. Сү А. Сү А. Сү А.

Эм:       Аймар юм бэ.

Иг:        Кан Инсү. Кан Инсү.Кан Инсү.Кан Инсү. Мөнгөө тоолохгүй унтаад юу вэ. Ямар нэг юм болоо юу? Бидний ажил бол 1рт 2рт 3рт ч гэсэн болгоомжтой байх. Худалдаалах чинь хэрэглэхээс өөр. Баригдах юм бол шууд л ял авна. Юу ч байсан хуваалц. Битгий намайг зовоогоод байгаарай. Дахиад харж үзнэ гэж байхгүй шүү.

Ин:        Санаж явъя аа. Яаж ч бодсон хэлэх хэрэгтэй байх даа.

Иг:        Гутлын размер чинь 240 биз дээ? Нүдэн баримжаагаар авчихсан. Задлаж үзэхгүй юм уу? Тэр өдөр пүүзээ алдчихсан биз дээ? Угаасаа муудчихсан болохоор хэн ч авахгүй байх л даа. 

Ин:        Тухтай болохоор л өмсөж байсан юм. Ийм юмыг өмсөөд очих газар ч байх биш дээ. Зүгээр мөнгийг нь л өгчихгүй дээ.

Иг:        Дахиад л мөнгө мөнгө. Өмсөхгүй юм бол зүгээр хадгалаж бай. Тэгж байж л нүүр бардам явна. Баян хүн ядуу хүний мөнгийг харах өнцөг хүртэл өөр. Ядуу хүн бол нүдэндээ харагдах мөнгийг хөөдөг бол баян хүмүүс тэр мөнгөөр юу хийх талаараа боддог юм.

Ин:        Би ч гэсэн бодож байгаа. Нөхрийн эмчилгээний зардал зээлээ дарна. Сү Агийн сургалтын төлбөр, нэмэлт сургалт.

Иг:        Та яах уу. Кан Инсү яах уу? Хийхийг хүсдэг юм байхгүй юу? Энэ маягаараа мөнгө олоод байвал таны хэлсэн хэмжээнд удахгүй хүрчихнэ. Тэгэхээр та надад үлдсэн бодисоо үлдээгээд явна. Дахиад л цагийн хөлсөөр 2,3 ажил зэрэг хийгээд нөхрийгөө асраад охиноо сургуульд нь сургаад явж чадах юм уу?

Ин:        Тэглээ гээд байнга энэ ажлыг хийгээд байж чадахгүй биз дээ?

Иг:        Яагаад?

Ин:        Муухай зүйл биз дээ?

Иг:        Дандаа сайн зүйл хийгээд баян болдог хүн байдаг юм уу? Хайран санагдаад л хэлж байна хайран санагдаад. Энэ тал дээр авъяастай харагдаад байна. Нэг бодоод үз. Жинхнээсээ юу хүсдэг талаараа. Эмнэлэг явна биз дээ? За гаръя хүргээд өгье.

Ээж:     Чи одоо ийм орой наадахаа идмээр байдаг юм уу? Нил өөх л болно шүү дээ.

Эм:       Сургалтнаасаа сая ирж байгаа болохоор өлссөн бололтой.

Ээж:     Чи ганцаараа сургалтанд суудаг юм уу? Эгч ээ надад кофе. Дикафейнаас нь.

Эм:       За.

Ээж:     Шилдэг нь Сү А гэл үү? Тэр Сү Агийн сурлагын дүн ч гэсэн сургуульдаа тэргүүлдэг биз дээ?

Жинхи: Тийм сайн биш ээ. Эхний 20д л багтдаг байх.

Ээж:     Урлагийн авъяастай хүүхэд тийм байгаа бол сайн гэсэн үг. Тэрэнд яагаад чадахгүй юм байдаггүй юм бол? Зургийг ч гэсэн чамаас хойно эхлэсэн. Сайн ээж аавтай байсан бол бүр баллах нь ээ. Би чамайг зүгээр сургалтанд суу гэж хэлсэн биз дээ? Хичээлийн дараах дугуйлан сайн заалаа ч гэсэн сургалтын төвийг гүйцэхгүй. Ядаж одоо солиод.

Жинхи: Үгүй ээ. Аа тэр нөгөө би юу гэх гэсэн бэ гэхээр манай дугуйлангийн багш сургалтын төвийн багш нараас илүү сайн заадаг. Сү А ч гэсэн сургалтын төвийн эгч нарыг ардаа хийгээд хотын тэмцээнд орж байгаа.

Ээж:     Юу? Юунд орох оо?

Ин:        Хотын тэмцээн ээ?

Сү:        Тийм. Дугуйлангийн багш ангийн багид санал болгосон. Манай ангийн багш зургийн багш шүү дээ. Багш нээрээ манай сургуулийн багш байсан бол хэчнээн гоё. Ээж тэгээд багш уран зургийн сургуулийнхаа шилдэг нь гэсэн. Би ёстой анх удаа л тийм хүн харж байна.

Ин:        Тийм хүн ээ?

Сү:        Төгс хүн. Өөлөх юмгүй хүн. Сонин байгаа биз.

Ин:        Сү А чи үнэхээр сургалтанд суухгүй юм уу? Ээж нь урамшуулал авсан. Уран зургийн сургуульд орохын тулд өвлийн амралтаасаа эхлээд бэлддэг гэсэн.

Сү:        Суухгүй гэж хэлсэн биз дээ? Сургалтын төлбөрийг нь мэдэхгүй байж. Жилд 10 сая вон.

Ин:        Явмааргүй байгаа юм уу? Чадахгүй байгаа юм уу? Ээж нь чамайг зүгээр л 15тай байгаасай гэж хүсдэг. Мөнгө ээж аавын талаар боддоггүй зүгээр л зөвхөн өөрийгөө боддог 15 настан.

Сү:        Өөрийнхөө хүссэнээр л амьдардаг хүн хаа байна? Та ч гэсэн тэгж амьдардаггүй шүү дээ.

Ин:        Сү А.

Сү:        Хаана дугараад байгаа юм бэ?

Ин:        Юу?

Сү:        Таны утас энд байхад чичиргээ дугараад байна шүү дээ.

Ин:        Харин тийм. Чинийх биш юм уу?

Сү:        Хичээл тарчихсан болохоор дууг нь нээсэн дээ.

Эм:       Сайн байна уу эгч ээ. Байрны сурталчилгаа өгөх гэсэн юм. Та уншиж үзээд тэндээс зөвлөгөө авах юм бол урамшуулалд нь богино долгионы зуух өгнө шүү.

Ин:        Зүгээр ээ хэрэггүй.

Сү:        Богино долгионы зуух гэж байна шүү дээ орчихоод явъя.

Эм:       Эндээс харах юм бол зочны өрөө нь хажуудаа хангалттай том тагттай байгаа.

Сү:        Ямар гоё юм бэ. Би энд сууж болох уу?

Эм:       Тэгэлгүй яах вэ.

Сү:        Баярлалаа.

Эм:       Орон сууцны хувьд амралтын газар хэлбэрийн орон сууц учраас амралтын газрын концепцитой байгаа. Угаалгын өрөө, гоёлын өрөө хувцасны өрөө зэрэг өрөөтэй. Гадагшаа гарах юм. Гал тогооны өрөө байгаа. Гал тогооны өрөөг нь гүйдэг хаалгаар тусгаарлаж өгсөн байгаа. Өдөр тутмын хөргөгч болон кимчиний хөргөгч агааржуулалтын нэгдсэн систем.

Сү:        Ээж, ээж ээж ёстой гоё юм аа.

Эм:       Манай 110мкв үнэхээр боломжийн гоё талбайтай гарсан.  1 тэрбум 280 сая орчим.

Ин:        Бидэнд тийм боломж ч.

Сү:        Ээж энэ үнэхээр тухтай юм аа. Ээж ээ би өлсөөд байна. Хоол хэзээ болох юм бэ?

Ин:        Болчихлоо. Аав чинь ирчихсэн үү?

Нөх:      Сү А аав нь ирлээ.

Сү:        Ирчихсэн үү? Юу вэ? Загасан боов уу.

Нөх:      Чи хэд хоногийн өмнө л загасан боов идмээр байна гээд байсан биз дээ? Хөөх юу вэ.

Ин:        Тавтай морил.

Нөх:      Хань аа чи хийсэн юм уу?

Ин:        Баяр хүргэх хэрэгтэй биз дээ?

Нөх:      За.

Ин:        Надад.

Нөх:      Сү А аав нь зөв хүнтэйгээ гэрлэсэн байгаа биз.

Сү:        Маш зөв хүнтэй гэрлэсэн.

Нөх:      Чи ч гэсэн ээж шигээ эр хүнтэй гэрлээрэй.

Сү:        Аав шигээ эр хүнтэй гэдэггүй юм уу?

Ин:        За тулгая.

Сү:        Сайхан үдшийн төлөө.

Нөх:      Төлөө.

Ин:        Амттай юм аа.

Нөх:      Сайхан иднэ ээ.

Ин:        За сайхан хооллоорой.

Нөх:      За.

Сү:        Ёстой гоё юм аа.

Нөх:      Сү А чи найз хөвгүүнтэй болсон уу?

Сү:        Үгүй ээ.

Эм:       Эгч ээ. Эгч ээ.

Ин:        Уучлаарай.

Эм:       Зүгээр дээ.

Ин:        Түрүүн зээл хэд орчим гарна гэлээ?

Нөх:      Цагдаа залгасан аа?

Ё:          Тийм. Шалтгаанаа ч хэлэхгүй шалгах хэрэгтэй байна гээд Инсүд мөнгө зээлсэн үү гэсэн. Тэгээд зээлсэн гэсэн чинь шууд л утсаа таслачихсан. Угаасаа бүр санаа зовоод уржигдар Инсүтэй уулзахдаа асуусан чинь зүгээр л буруу ойлгочихсон гээд нарийн юмаа хэлээгүй. Ямар нэг асуудал гараагүй байгаа даа. Уучлаарай. Бүр зуршил болчихож.

Нөх:      Ёжү.

Ё:          За.

Нөх:      Инсү энд тэндээс мөнгө зээлсэн гэл үү? Ойролцоогоор хэд гэдгийг нь мэдэх үү?

Багш:    За бүгд суудалдаа суугаарай. Өнөөдөр ангид нэг эвгүй зүйл гарсан болохоор ярилцах гэсэн юм. Мөнгө нь алга болсон байна. Мэдсэн хүн байна уу? Хүүхдүүд ээ одоо үнэнээ хэлчих юм бол шийтгэхгүй багш нь өөрөө шийдээд хаана. Мэдэж байгаа зүйл байвал, хэлэх зүйл байвал багштайгаа уулзаарай за.

Бүгд:     За.

Багш:    Дараагийн хичээлдээ бэлдэцгээ.

Иг:        За эхлээд Хэсоныхыг харах уу? Манай Хэсон сүүдрээ шугамаар тавьсан юм шиг харагдаж байна. Ингэх юм бол биет юм шиг харагдахгүй хавтгай харагдаж магадгүй. Зурааслахаас илүү уусгах маягаар сүүдэрлэх нь илүү байдаг. За одоо манай Жинхи. Жинхигийн энэ цагаан зураас хурц биш байгаа нь маш сайн. Сайн байна. Гэхдээ бүхэлдээ алслал нь сайн мэдэгдэхгүй байна. За Сү Агийнхыг харъя. Сү А шиг эд зүйл бүрийн хоорондын зайг тооцоод эд зүйл тус бүрээ ялгаатай харуулах нь зөв. Хардаа. Хамаагүй илүү мэдрэгдэж байгаа биз.

Жинхи: Тийм.

Иг:        За боллоо. Бүгд сайн байлаа. Хичээл ингээд дууслаа. Асуух зүйл байгаа юу?

Эм:       Их сургуулийн элсэлтэнд бэлдэх анги хэзээнээс хичээллэх вэ та үргэлжлүүлээд заана биз дээ?

Иг:        Тийм. Өвлийн амралтаар хичээллүүлэх бодолтой байгаа. Хүсэлт өгсөн хүүхдүүддээ.

Эм2:     Сэру охидын дунд сургууль Сожүн урлагийн ахлах сургууль хоёр нэг сангийнх тэгэхээр дэвшин суралцах боломж арай нээлттэй юу.

Иг:        Тэрийг би хариулахад жоохон. За Жинхигийн ээж ээ.

Ээж:     Ургийн ангиас сурагчдын будаг бийр хэдэн удаа алга болсон гэсэн ямар арга хэмжээ авч байгаа вэ? Авсан хүнийг олсон уу?

Багш:    Ээж ээ тэрийг дараа нь надтай тусдаа ярилцвал.

Ээж:     Өнөөдөр танай ангид ч гэсэн хулгайн хэрэг гарсан гээ биз дээ? Бүгд сүүлийн үед гарсан хэрэг юм бол нэг хүн аваад байгаа юм биш үү? Нийтлэг юм байна шүү дээ. Танай ангийн тэгсэн мөртлөө зургийн дугуйлангийн сурагчид. Хэн бэ.

Эм:       Хэн юм бол?

Ин:        Жинхигийн ээж юу яриад байгаа юм бэ?

Ээж:     Миний охин болохоор хэлж байгаа юм биш Жинхигийн хувьд тийм юм хийх шаардлагагүй. Адилхан хотхонд амьдардаг Юүжон ч гэсэн адилхан. Тэгэхээр харамсалтай нь 1 хүн л үлдээд байна даа.

Ин:        Юу?

Багш:    Хүүхдүүд юм яриад байх юм. Чи багшдаа үнэнээ хэлвэл сайн л байна. Сү А.

Сү:        Би үнэхээр хулгайлаагүй.

Багш:    Би Сү Агийн цүнх номын шүүгээг бүгдийг шалгасан. Гэхдээ юу ч гараагүй.

Ээж:     Олдоогүй гээд буруугүй гэсэн үг биш. Ингэж байхаар сургууль хариуцсан цагдааг дуудаад бүгдийг нь ил тод болго.

Ин:        Яая гээд байгаа юм бэ? Сү А аваагүй гээд байна. Нотлох баримт ч байхгүй гэж байна. Хүүхдүүдийг яагаад байгаа юм бэ? Чи хуулийн сургуулийн профессор мөн үү?

Ээж:   Жоохон гэхээрээ л буруугүй болчих юм уу? Нүгэл хийсэн хүмүүс л нотлох баримт гээд нэхээд байдаг юм. Таамаг нотлогоо ч гэсэн нотлох баримт мөн шүү дээ. Бид нар танай нөхцөл байдлыг мэдээд байхад Сү А ийм үнэтэй эд зүйл аваад яваад байж болдог юм уу?

Ин:        Би худалдаж авсан юм. Баримтыг нь аваад ирэх үү?

Ээж:     Тэгвэл бүр утгагүй байгаа биз дээ? Чи ямар мөнгөөр авах уу. Байж болох л таамаг биз дээ? Гомдолтой байгаа бол яах вэ дээ хариулаадах. Зөвшөөрч болох хариулт бол уучлал гуйна аа.

Эм:       Нээрээ тэр будаг их үнэтэй шүү дээ.

Ин:        Ядуу хүн хямдхан муу юм л хэрэглэх ёстой юм уу. Би мөнгөө гамнаад хүүхэддээ сайн чанартай юм авч өгч байгаагаа та нарт батлаад бас зөвшөөрөл авах ёстой юм уу? Та нар юу юм бэ?

Ээж:     Тийм үү тэгвэл энийг асууж болох уу? Хоёр 7 хоногийн өмнө яг тодорхой хэлвэл 11 сарын 15ны даваа гарагийн орой 11 цагт энэ зургийн багштай юу хийсэн юм бэ? Энэ багшийн машинаас бууж харагдсан даа.

Эм:       Үнэн юм уу.

Ээж:     Харанхуй шөнөөр сурагчийн ээжтэй дугуйлангийн багшид хамт байх шаардлага юу байдаг юм бэ? Сү А хотын тэмцээнд орж байгаа нь энэнтэй холбоотой юу? Ойрын хүндээ эдлүүлдэг тусгай эрх үү?

Эм:       За үгүй байлгүй дээ нөхөртэй хүн шүү дээ арай ч дээ.

Иг:        Юу.

Ин:        Гэрийн үйлчлэгч.

Бүгд:     Юу?

Ээж:     Юу гэнэ ээ?

Ин:        Багшийн гэрийн үйлчлэгч. Ажиллаад удаж байгаа. Сү Аг зургийн дугуйланд орохоос өмнө эхлэсэн. Дараа нь зургийн дугуйлангийн багш гэдгийг нь мэдээд болих гэсэн ч бүгд мэдэж байгаа байлгүй нөхөр маань эмнэлэгт хэвтээд.

Ээж:     Үнэн юм уу?

Иг:        Тийм ээ. Би ч гэсэн нөхцөл байдлыг нь мэддэг болохоор өөр хүн ажиллуулах эвгүй байсан юм. Сургуульд мэдэгдэх ч эвгүй.

Ээж:     Тэглээ гээд гэрийн үйлчлэгчээ хүргэж өгдөг юм уу? Тийм орой.

Иг:        Манай байрны гадаа машины зогсоол дээр машин шүргэчихсэн болохоор даатгалын компани дуудаад машинаа засварт өгчихсөн тэгээд л би гарах замдаа хүргэж өгсөн юм. Надаас болоод эвгүй юм болчихов уу даа. Аа тэгээд Сү Ад тусгай эрх эдлүүлсэн гэж хэлэхээргүй сайн зурж байгаа биз дээ?

Бүгд:     Тийм ээ.

Эм:       Тэр ч тийм шүү.

Багш:    Ямар ч байсан бүгд буруу ойлгосон юм шиг байна. Одоо ингээд дуусгаад.

Ин:        Уучлал гуйлгаж байж дуусна. Сү А бид хоёроос уучлал гуй. Заваан цуурхал тараах амархан ч уучлаарай гэж хэлэх хэцүү байна уу?

Ээж:     Миний байр суурьнаас бол хангалттай сэжиглэж болохоор нөхцөл байдал байсан. Тийм нөхцөл байдал үүсгэсэн тал ч гэсэн. Хариуцлага хүлээх ёстой биш үү? Тэгээд одоохондоо хулгайн хэрэг бол шийдэгдээгүй байгаа.

Ин:        Яаж ингэж эцсээ хүртэл.

Ээж:     Бид ингээд явъя даа. Юүн Жинхи гараад ир.

Багш:    Ээж ээ. Та тайвшир л даа. Жинхиг бодсон ч ингээд явчихаж болохгүй шүү дээ. Надад тусдаа.

Дун:      Иднэ ээ.

Жүн:     Хөөх тахианы шөл. Юу вэ? Энийг бас тэр эгч өгсөн юм уу?

Дун:      Тийм.

Жүн:     Хачрыг бас уу?

Дун:      Тийм. Идье.

Жүн:     Сайхан хооллоорой. Янзтай. Тэр эгч танд сайн хандах юм аа. Яасан бэ?

Дун:      Ид ид.

Бичиг:   Пак Сү А.

Иг:        Шагнуулсанд баяр хүргэе.

Сү:        Баярлалаа. Амттай юм аа.

Иг:        Аргагүй ээж охин хоёр юм аа. Алкахолгүй юманд сүртэй гэж. Үгүй ээ гэхдээ ингээд сууж байгааг хүн харчихвал хачин яриа гарахгүй байгаа даа.

Сү:        Би ээжээс гуйсан юм аа.

Иг:        Аа тийм үү?

Сү:        Багш аа. Эртээд баярласан тэгээд бас тэмцээн санал болгосон бүгд таны ач.

Иг:        Задлаж болох уу.

Сү:        Тийм. Багш аа.

Иг:        Огт төсөөлөөгүй болохоор. Таалагдаж байна. Үнэхээр үнэхээр.

Сү:        Царайлаг юм аа.

Ин:        Хүүе ээ чи гэнэт яагаад байна аа?

Сү:        Үгүй ээ царайлаг хүнийг царайлаг гэж байхад.

Ин:        Энэ талаараа надаас өөр шүү.

Сү:        Таныг л дуурайсан даа.

Ин:        Үгүй шүү аавыгаа дуурайсан гээч.

Сү:        Үгүй шүү. Яасан бэ?

Иг:        Би бие засчихаад ирье.

Эр:        Тэгэлгүй дээ байнга орж байя.

Ин:        За ид ид.

Ах:        Одоо бүр хөгшин хүүхэн үү. Харваас тэгж харагдаад. Сонирхохгүй байна гэж хэлсэн ч үнэхээр ингэж мөнгө олдог бол эвгүй л юм. Би хүртэл балиар болчихсон юм шиг.

Иг:        Хэдий болтол ингэх юм бэ? Яг хэдий болтол. 10 жил шүү дээ 10 жил. Өдий хүртэл би зүгээр байсан юм шиг байна уу? Тэр хэргээ залруулах гэж ямар их хичээлээ.

Ах:        Чиний хийсэн юм залруулж болох зүйл юм уу? Хүн чанар байдаг бол хүндэтгэлтэй бай. Энд байнга ордог. Гэр бүлээрээ.

Ин:        багш аа зүгээр үү?

Иг:        Сү А яасан?

Ин:        Түрүүн найзтайгаа уулзана гээд явчихсан шүү дээ. Таны зөв юм билээ. Энд ирэхэд цаанаасаа л бүр толгойгоо өргөмөөр болоод ирсэн шүү. Өө бэлэг. Танд бүх юм байдаг болохоор өгчихмөөр юм олдсонгүй. Эртээд харах нь ээ оосор нь муудчихсан байсан. Онцгүй байна уу? Би түрүүлээд явъя даа.

Иг:        Хундага юм уух уу? Үнэхээр ганц хундага уухгүй юм уу?

Эм:       Тавтай морил.

Нөх:      Сайн байна уу?

Эм:       Ийшээ суугаарай. Эмнэлэгийн ойр байдаг болохоор үсээ хусуулах гэж их ирдэг.

Нөх:      Бага багаар сайжирч байна гэсэн удахгүй эмнэлэгээс гарч ч болно гэсэн.

Эм:       Ашгүй дээ хурдан харимаар байгаа байх даа.

Нөх:      Тийм ээ хурдхан харимаар байна.

Эм:       Үсийг чинь хараад гэрийнхэн чинь гайхах байгаа даа. Дараа эрүүл болчихоод манайхаар заавал ирээрэй.

Иг:        Зүгээр үү?

Ин:        Тэгэлгүй яах вэ.

Иг:        Үнэхээр бууж чадах юм уу? Кан Инсү. Ганц шар айраг уучихаад ингэх юм уу? Кан Инсү. Алив босоорой. Босоод ир... Хүлээгээрэй. Алив. Сү А удахгүй ирэх юм биш үү? Алив ухаан ор л доо.

Ин:        Баярлалаа.

Иг:        Гудманд орхиод явчихав л гэж дээ.

Ин:        Тэрэнд биш ээ. Тэрэнд ч гэсэн баярлаж байна л даа. Эртээд нээлттэй хичээл дээр надтай ам нийлж миний талд орсонд баярлалаа.

Иг:        Зүгээр ээ. Тэр профессор авгайд би ч гэсэн дургүй байсан. Дандаа мундаг царайлж байна. Хичээл тарсны дараа байнга шалгаж залгана.

Ин:        Яг над шиг юм байна. Шал балай хүүхэн. Би нээрээ ёстой байнга л хэлмээр байдаг даа.

Иг:        Ингэж согтдог хүн байх нь. Үнэнээ хэлдэг.

Ин:        Өө гэхдээ нээрээ түрүүн тэр цонхны тэнд сууж байсан 3 хүн хэн юм бэ? Хэлмээргүй байвал хэрэггүй ээ.

Иг:        Миний гэр бүл. Гэр бүл байсан хүмүүс. Өнөөдөр миний төрсөн өдөр.

Ин:        Хөөх. Баяр хүргэе.

Иг:        Баярлалаа. Ийм үг сонсоогүй 10 жил болчихжээ.

Ин:        Сонин юм даа.

Иг:        Юу нь вэ.

Ин:.       Үгүй ээ ингээд шууд ярих хүн биш дээ. Их шудрага байх чинь.

Иг:        Тэгвэл та ч гэсэн үнэнээ хэлээрэй. Үнэхээр хиймээр байгаа зүйл чинь юу вэ?

Ээж:     Тэгвэл бүр утгагүй байгаа биз дээ? Чи ямар мөнгөөр авах уу.

Ин:       Бүгдийг нь цааш нь харуулчихмаар байна. Миний охин миний гэр бүлээр оролдоод байгаа юмнуудыг дорд үзээд байгаа юмнуудыг бүгдийг нь. Дахиад хэн ч намайг оролдож чадахааргүй болмоор байна.

Ин:        Тийм үү? Үргэлжлүүлээд хамтрах уу.

5р анги төгсөв.

Дараагийн ангид:

Дун:      Бодис хулгайлсан хүнийг олвол яах уу?

Босс:    Цааш нь харуулна шүү дээ.

Ин:        Эхлээд эмчилүүл.

Иг:        Үхэх үү амьдрах уу дээрээ тулчихаад байхад тэр чухал байна уу?

Гён:      Кан Инсү.

Эм:       Кан Инсү.

Тэгү:     Хуан Дунхёныг сайн таних уу тэгвэл Фэнтомыг бас мэдэх үү?

Гён:      Хуан Дунхёны гар утасны байршлыг тогтоолоо.

Иг:        Харин ч бидний хувьд боломж биш үү? Бүр ч хялбар аргаар их мөнгө олж болно. Таны хэлдгээр.

Back to episodes Go home