Walking On Thin Ice_04

Инсүгийн азтай өдөр 4р анги

Эр:        Хөөш та нар энийг нээхдээ хугацаа дуусахад 3,5% хүү тооцогдоно гээд байсан. Тэгсэн яагаад одоо болохоор 3% гээд байгаа юм бэ?

Ин:        Эрхэм ээ би танд тайлбарласан шүү дээ 6 сарын турш дор хаяж 500мянган воны орлого хийнэ гэсэн болзолтойгоор нэмэгдэл хүү нь 0,5% нэмэгдэнэ. Гэтэл та 4 удаа 200мянган вон л орлого.

Эр:        Хэзээ тэгсэн юм бэ? Муу сайн луйварчид аа амаа татаад миний мөнгийг өгөөдөх миний мөнгийг.

Эр2:      Эрхэм ээ. Сайн байна уу?

Ин:        Эрхэм ээ. Тэгвэл энэ бүтээгдэхүүн ямар вэ?

Эр:        Юу?

Ин:        Үндсэн хүү нь 2,5%-н хадгаламж манай банкны кредит картыг хэрэглэх юм бол нэмэлтээр 3% нийт 5,5% авч болох хадгалаж байгаа юм.

Эр:        Чи одоо хэнийг хуурах гээд байгаа юм бэ?

Ин:        Кредит карттай бол жилийн туршид 10сая вон зарцуулах ёстой. Харин тань шиг шинээр нээлгэсэн тохиолдолд жилд 5 сая вон зарцуулсан ч яг адилхан эрх эдлэх боломжтой.

Эр:        Хөөе надад хэрэггүй ээ хэрэггүй.

Ин:        Одоо харах юм бол таны хэрэглэж байгаа манай банкны орлогын картны гүйлгээ тэр хэмжээнд хүрч байна. Яг тэр хэмжээгээрээ кредит карт хэрэглэх юм бол нэмэлт мөнгө зарцуулахгүй ч гэсэн өндөр хүүгээр тооцуулах боломжтой. Тэгээд дээр нь энэ сард та 65 нас хүрч байгаа болохоор татвараас чөлөөлөгдөж байгаа юм байна. Өндөр хүүтэй дээр нь татвараас хүртэл чөлөөлөгдөхөөр их сайхан байх. Таалагдаж байна уу?

Эр:        Үгүй ээ тэр.

Ин:        Танд урьдчилаад төрсөн өдрийн мэнд хүргэе эрхэм ээ.

Эр:        Аан за баярлалаа.

Ин:        Баярлалаа. Болгоомжтой яваарай.

Ё:          Ёстой мундаг юм аа. Бүр карт хүртэл нээлгэчихэж байгаа юм уу? Ёстой нэг янзтай тайван хүн юм аа. Чи амьдралдаа нэг ч удаа чанга хашгирчүзээгүй байх даа.

Ин:        Хөөш новшнуудаа наанаа зогс. Миний мөнгийг өгөөдөх. Миний мөнгийг өгөөдөх гээд байна новшнууд аа.

Инён:    Нэр ээ нэр.

Эм:       Юу гэнэ ээ.

Эр:        Дуугүй бай л даа. Солонгосын цагдаа ингэж болдог юм уу?

Эм2:     Яагаад ирсэн юм бэ?

Эм:       Яв л даа.

Эм2:     Яагаад наашаа ирсэн юм бэ?

Бичиг:   Зургийн дугуйлангийн багш.

Иг:        Муу эргүү хүүхэн. Хаана байгаа юм бэ? Арай цагдаагийн газар байгаа юм биш биз дээ? Одоохон гараад ир. Таны хэлснээр хийе одоохон гараад ир. Одоо шууд гараад ир.

Бухи:     Алив бүсгүй дагаад яв. Дуртай гэж. Инён оо энэ. Яасан?

Инён:    Үгүй ээ түрүүн тэнд нэг эмэгтэй сууж байсан юм аа.

Бухи:     Юу вэ. Эхлээд тэр. Алив бүсгүй нааш ир. Энийг байцааж бай.

Иг:        Ёстой солиотой авгай юм аа. Ганцаараа үхэж чадахгүй юм биз дээ? Одоо яах гэж байгаа юм бэ? Юм хэлээдэх л дээ та. Хариуцлагаа яаж хүлээх гэж байгаа юм бэ?

Ин:        Жоохон юм байж битгий үеийн юм шиг харьц. Яасан? Багш аа багш аа гээд хүндлээд харьцаад байхаар би бас чамд ус шиг санагдаад байна уу? Галзуурчихсан юм уу гэж үү? Тийм ээ галзуурсан. Чамд өрөвдөх хайрлах сэтгэл байхгүй юу? Чи тэр бүх бодисыг аваад явчихаар би манай гэр бүл яах уу? Гудманд гарч үхэх юм уу? Чи хүн мөн үү?

Иг:        Би яагаад таныг харж үзэх ёстой юм бэ? Би таны хүү юм уу? Өөрийнхөө гэр бүлээс хүртэл холбоогоо таслаад удаж байна. Яасан гэж таныг харж үзэх үү? Таны наад новшийн асуудал. Гудманд байгаа бүх хүн адилхан байгаа.

Ин:        Өөдгүй новш.

Иг:        Тэгээд хар тамхи зарж байгаа хүн сайхан сэтгэлтэй байх уу?

Ин:        Муудаад байх юм байхгүй биз дээ? Угаасаа нэг хэсэгтээ Мэдузад зарж чадахгүй юм чинь.

Иг:        Мэдузагаас өөр газар зарж чадахгүй гэж бодоо юу? Каннамд юу л байна клуб байнадаг.

Сор:      Манай Жэймс хаана байна.

Дун:      Цааш нь харуулна даа.

Иг:        Ёстой.

Ин:        200 сая. Нөхрийн эмчилгээний зардал байшинг маань барьцаалсан зээл гээд 187сая вон. Тэрийг л дарчихад болно. 200саятай л болчихвол би болино. Үлдсэн бодисыг бүгдийг нь чамд өгье. Ямар байна? Ингэсэн ч зөвшөөрөхгүй юу?

Иг:      Үнэн юм уу? Бүгдийг нь надад өгөх юм уу?

Тэгү:     Энд дохио тасарсан юм биз дээ?

Иг:        Би таны үгэнд итгэхгүй. Дор хаяж 8 тэрбум гэл үү? Наад үгээ батлаадах л даа. Хоёр 7 хоногийн дотор 200сая олоод ирвэл дахиад ярилцацгаая. Надтай хамтарч чадна гэдгээ батлах хэрэгтэй. Хэрвээ саяных шиг хачин юм хийвэл гэрээ байгуулсан бичлэгийг чинь Сү А үзнэ шүү. Таны хэлснээр хамт үхээд үзье ээ. Хэн нь юу ч үгүй болох нь уу.

Ин:        Болж байна.

Иг:        Окэй. Тохирлоо. Хачин авгайтай таарчих юм даа. Олон янзын аргаар хэрэглэдэг. Хамраараа сорно. Усанд найруулж ууна. Усаар нэрдэг хүн ч их. Уг нь бол тариураар судсанд хамгийн хурдан үйлчилнэ. Гэхдээ санал болгохгүй ээ.

Ин:        Яагаад?

Иг:        Тэр хэрээрээ илүү хурдан донтдог. Донтвол ухаан санаа самуурна. Гараар дүүрэн тариурын оромтой болно хэл ам ээдрэнэ. Тэгэхээр эргэн тойрны хүмүүс аа энэ мансуурдаг гээд мэдчихнэ. Тэгэхээр л мэдээлэл өгөөд цагдаа нар мэдчихнэ. Азгүйтвэл  бид нар хүртэл баригдана гэсэн үг. Захирал аа энэнээс шинэ байгаа юу.

Эр:        За нэг үзээдэхье.

Иг:        Хүн болгон авлаа гээд сайн юм биш ээ. Бидний зорилго бол удаан хугацааны тогтвортой худалдан авагчтай болох. Юу ч боддоггүй мансуурагч уу? Юмаа ялгаж салгадаг хүн үү гэдгийг чатлаад мэдэх хэрэгтэй гэсэн үг. Окэй.

Ин:        Окэй.

Эр:        Эрхэм ээ энд байна.

Иг:        Баярлалаа.

Эр:        За.

Иг:        Энэ салбарын зах зээлийн ханш хувьцаатай төстэй. Өдөр бүр өөр байдаг. Грамм тутамдаа 500-800гийн хооронд нэг үгээр бол амандаа орсноороо л үнэлнэ. Их худалдаж авах тусам нус наах нь их. Бид нар ч гэсэн өрсөлддөг. Би хамгийн сүүлд 100граммыг 15 саяар авсан билүү дээ.

Ин:        Тэгвэл багаар зарах тусам ашигтай юм байна.

Иг:        Тооны машинаар тооцох юм бол тийм гэхдээ эрсдэл ихтэй. Олон хүнтэй наймаа хийнэ гэсэн үг. Тэгэхээр баригдах магадлал өндөрснө. Алдагдалтай байлаа ч гэсэн нэг дор бөөндөөд явчихсан нь ажил ч бага.

Ин:        Грамм тутмыг нь 500-р зарна гэж тооцоход өдөр болгон 20г зарахад 7 хоноггтоо 70сая, хоёр 7 хоногт 140сая. Тэндээс миний хувь 42сая. Надад бол сард 100сая ч унахгүй юм байна. Хэрвээ граммыг нь 800р зарвал ойролцоогоор багш 330саяыг аваад би сард 140сая. Сар хагас хийхэд л яг 200сая болох юм байна.

Иг:        Толгой дотроо тооны машинтай юм уу? Ажлын утас заавал тусдаа байх ёстой. Какаоток инстаграмм фэйсбүүк энэ тэрээр наймаа хийж яасан ч болохгүй шүү. Хүсэх л юм бол шууд хувийн мэдээлэл чинь задрана. Шууд л ямар ч бүртгэл үлддэггүй апп ашигла. Хаягаа холбочихвол миний id-г хамт ашиглаж болно. Харагдаж байна уу?

Ин:        Бүртгэл үлддэггүй хаягаа холбох.

Иг:        Юу хийгээд байгаа юм бэ?

Ин:        Тэмдэглэл.

Иг:        Алив би харъя.

Ин:        Яаж байгаа юм бэ? Солиотой юм уу?

Иг:        Би л хэлмээр байна. Солиотой юм уу? Бүртгэл үлдээж болохгүй гээд байхад бичээд сууж байх юм.  Дахиад миний хажууд юм бичээд үзээрэй ёстой. Бүр хэлэх үг алга. Та нар алслалт гэдэг үг мэднэ биз дээ?

Бүгд:     Тийм.

Иг:        Аливаа зүйлийн хол ойрыг харуулах гэж байгаа. Тэрэнд хэрэгтэй зүйл бол эхлэл цэг. 1цэгрүү төвлөрөөд алсарч байвал 1 цэгт алслалт, 2 бол 2 цэгт аслалт. Хэзээд хамгийн дээд зэрэглэлийн чанар болон найдвартай байдлыг амлах болно. Хамгаалалт, өндөр чанар. Хамгийн сайн найрлага. 24 цаг ажиллана.

Эм:       Уулзсан уу?

Эм2:     Уулзсан чинь зурагнаасаа шал өөр.

Эм:       Тийм үү?

Эм2:     Шинэ бараа гэнэ ээ.

Ин:        Ирчихлээ ирчихлээ.

Эр:        Байгаа юм уу?

Иг:        Бодис асууж байна? Сайн байна уу уулзахад таатай байна гэж бичнэ гэж бодоо юу? Байгаа.

Эр:        Хатгуур нь хэд вэ?

Ин:        Хатгуур аа?

Иг:        Тариурыг хэлж байгаа юм. Нэгж гэсэн үг. 1грамм. Тариурт тэр хэрийн хэмжээтэй ордог.

Эр:        Яаж авах уу.

Иг:        Хүргэлт. Хаана юм бэ?

Эр:        Кёнги аймаг.

Иг:        Тэгсгээд л товчхон хариулаад авахаар шинжтэй байвал заавал баталгаажуулалт хийх хэрэгтэй. Баталгаажуулалт хийе.

Ин:        Баталгаажуулалт аа?

Иг:        Иргэний үнэмлэх эсвэл хэрэглэж байсан туршлага энэ тэр. Өөр зорилготой эсвэл тавиул биш гэдгээ батлана.

Эр:        Хаяг.

Иг:        Юмыг яаж мэдэх вэ гээд баталгаажуулалт хийж байгаа юм.

Ин:        Юмыг яаж мэдэх вэ гэхээр.

Иг:        Тань шиг миний ар дагзруу хусаад авах ч юм билүү. Эсвэл дамлах ч юм уу цагдаад мэдээлэл өгөх юм бол бид ч гэсэн энэний хувийн мэдээллээр асуудал үүсгэнэ.

Ин:        Яг таныг намайг айлгасан шиг үү?

Иг:        Зөвлөгөө. Хорвоогийн хамаг хүнд зарлах гээгүй бол одоо ингээд өөр газар уулзаж байх уу даа Кан Инсү.

Бухи:     Ёстой. Ямар хүчтэй юм бэ. Арай хатуудаад байгаа юм биш үү? Бэлтгэл биз дээ? Бүр алах нь.

Тэгү:     Байнга дасгал хийж бай.

Бухи:     Хийхгүй гэж.

Гён:      Дарга аа хөдлөцгөөе.

Бухи:     Хөөе жоохноо. Миний хувцас. Хувцас аваад ир ээ.

Тэгү:     Биеийн харьцааг харахад Жэймс мөн байна. Урагш нь жоохон явуулаад өг дөө.

Гён:      Энэ бас хэн бэ?

Ми:       Тэр өдөр ямар олон хүн ирсэн билээ дээ яаж санах вэ дээ. Хоёуланг нь анх удаа л харж байна.

Инён:    Шээсний шинжилгээ өгчихвөл санах л байх даа.

Ми:       Зөвшөөрөл байгаа юм уу?

Тэгү:     Хөгжилтэй юм.

Бухи:     Новш гэж. Хөөе энэ хүүхэн дамжсаар байгаад алга болчихлоо. Хувцсаа солиод л нааш цаашаа дамжиж суусаар байгаад. Бүр холион бантан болж байна даа.

Иг:        Бариж идэхгүй ээ. Угаасаа цахилгаан бороохойтой биз дээ. Хурдан нааш ир өнөөдөр өөрөө үзэх хэрэгтэй.

Эр:        3г авъя.

Ин:        Баталгаажуулалт хийж өгнө үү.

Эр:        Өөрөө эхлээд.

Ин:        Өөрөө эхлээд. Намайг бас баталгаажуул гээд байна. Тэгж болох юм уу?

Иг:        Иргэний үнэмлэхний зургаа явуулахгүй юу.

Ин:        Нээрээ юу?

Иг:        Юу гэж болдог юм бэ? Түрүүнээс хойш юу сурсан юм бэ?

Эр:        Чи луйварчин уу?

Ин:        Юу вэ? Шууд алга болчихлоо.

Иг:        Луйварчин байна гээд өрөөгөө дэлбэлээд гараад явчихлаа. Хариу бичихэд юун сүртэй хүндлэлтэй харьцдаг юм бэ? Гар утас зарж байгаа юм уу? Тайлбар бодоод байлгүй гол юмаа л бичээч. Хэтэрхий эелдэг эсвэл олон үгтэй байх юм бол энэ салбарын хүмүүс шууд хардаад эхлэнэ. Ингэхээр хэзээ 100саятай болох юм бэ? Савлагаа яасан? Арай шууд бодисоо явуулчихгүй биз дээ?

Ин:        Тэрэн дээр надад бодсон юм байгаа.

Сү:        Ээж би ирлээ.

Ин:        За.

Сү:        Та юу хийж байгаа юм бэ?

Ин:        Аа утас орон доогуур орчихлоо.

Сү:        Би хамт хайх уу.

Ин:        Үгүй ээ гар гар. Би авчихна. Гар... Ингээд хамт хийхээр хурдан дуусах юм аа. Тийм ээ.

Иг:        Ажлаа л хий.

Эм:       Жин дээр хүргэлтийн бүтээгдэхүүнээ тавина уу. .. Үйлчилгээ гэсэн товчийг дарна уу.

Эр:        Та мөн үү? Юү Гиён мөн үү?

Жэй:     Юм хэрэглэсэн юм уу энгийн үеэсээ өөр байх чинь.

Эм:       Би ойрд энийг хэрэглэж байгаа. Энэ ёстой янзтай. Энийг хэрэглэж байгаад дахиад хийе.

Ин:        Сайн байна уу?

Эм2:     Сайн байна уу?

Ин:        Картаар уу.

Эм2:     Тийм ээ.

Ин:        Дунхён оо гоё харагдаж байна. Хүчтэй байгаарай амжилт.

Жүн:     Жэймс новш нуугдчихлаа.

Дун:      Тэгвэл ядаж хамт ажиллаж байсан новшийг нь ол.

Эм:       34 дугаартай И Жунхуа, 35 дугаартай Хуан Дунхён ороорой.

Дун:      За. Сайн байна уу?

Эр:        За И Жүнхуагаас эхлээд өөрийгөө танилцуулаарай.

Эм:       Сайн байна уу? 34 дугаартай И Жунхуа байна.

Дун:      Сайн байна уу 35 дугаартай Хуан Дунхён байна.

Жэй:     Бүгдийг нь хэлчихээд байхад яах гэж ир яв гээд ядаргаа болоод байдаг юм бэ?

Дун:     Залуу гудманд нулимаж болохгүй шүү дээ.

Жэй:     Юу. Хэн бэ? Новш оо юу вэ чи. Амь өршөө. Амь өршөөгөөч. Ах аа. Би ганцаараа мэдэхгүй биш ээ бүгдээрээ мэдэхгүй. Тэрний нэр дугаар хаана амьдардаг гээд бүгдийг нь мэдэхгүй.

Босс:    Мэдэх хэрэгтэй тэгж байж чи эндээс гарч чадна.

Жэй:     Би их мөнгөтэй би мөнгө өгье.

Дун:      За май.

Утас:     Кан Хүйрим.

Кан:      Байна уу?

Жэй:     Ах аа би Мин Ү байна аа Мин Ү. Би нэг юм асуумаар байна. Жэймсийн дугаарыг мэдэх үү?

Ъан:      Хэн ээ? Дугаар андуураад байна. Дахиад битгий залгаарай.

Жэй:     Ах аа та тоглоом хийж болохгүй шүү дээ. Үгүй ээ нээрээ бүгд мэддэггүй юм аа. Үгүй би өөр хүнээс асууя. Хүлээгээрэй хүлээ хүлээ наадах чинь юу вэ. Юу юм бэ?

Босс:    Бариж бай.

Жэй:     Мэднэ мэднэ би мэднэ. Танай бодистой төстэй бодис би өөрөө харсан. Үнэн шүү амлаж байна.

Босс:    Холд.

Жэй:     Амь өршөөчих л дөө.

Ин:        Хуучин шигээ хэрэглэгчидтэй бэлэн мөнгөөр өгч авалцах хэцүү. Дансаар дамжуулах ч аюултай. Банкны дансанд 10саяас дээш хэмжээний гүйлгээ орж гарахад заавал гүйлгээний мэдэгдэл хийгдэж байдаг.

Иг:        Өөр хүний данс хэрэгтэй юм уу.

Ин:        6 ширхэг. АТМ-с өдөрт зарлага хийх дээд хэмжээ нь 6сая. Гэхдээ одоо бол данс нээх их хэцүү болсон болохоор.

Иг:        Тэр яах вэ та анхаараад хэрэггүй. Мөнгөний асуудал бол миний хариуцах зүйл. Бүх гүйлгээгээ биткойноор хийнэ. Хэн ч бариж чадахгүй... тэгээд цугларсан мөнгөө олон арилжаагаар дамжуулаад гаргачихвал. Нэг мөсөн мөнгөө угаагаад нэмэлт ашиг олоод дараа нь хуурамч данснаасаа авчихад л болно.

Эм:       Мөнгийг тоолж байна. Бэлэн мөнгө болон картаа авна уу.

Ин:        5сая 400. Сайхан байна. Би Мэдуза ганц өдөр ажиллаад хэдийг олдог байлаа даа. Бүтэн 7 хоног зүтгээд. 5 сая 400. Ингэхээр аль насандаа 8тэрбумыг цуглуулах юм бэ? Шалгалтандаа тэнцэх юм уу? Одоо 7хон хоног үлдэснийг мэднэ биз дээ?

Эр:        Хэр ихээр зардаг юм бэ.

Ин:        1 3 5.

Эр:        Ихээр зарах уу. 300 орчим.

Ин:        300 гэхээр. Боломжтой. Үнэ нь. 80 сая.

Эр:        60 сая.

Ин:        70 сая. Тэрнээс доош байхгүй. Өөр газраас асуугаарай. 65 сая.

Сү:        Ээж утсаа.

Ин:        Өө унтчихаж.

Сү:        Чат юм шиг байна.

Ин:        Баярлалаа.

Эр:        Тэгье.

Ин:        Хүргэлт болно биз дээ?

Эр:       Үгүй ээ бараагаа шалгаж байж мөнгө өгнө. Бэлэн мөнгө.

Ин:        Тэгэх боломжгүй.

Эр:        Тэгвэл наймаа ч боломжгүй.

Иг:        Одоо 7хон хоног үлдэснийг мэднэ биз дээ?

Ин:        Яах уу.

Эм:       11,12. Бүгд ирчихсэн үү?

Ээж:     Үгүй ээ нэг хүн ирээгүй.

Эм:       Хэн? Сү Агийн ээж үү?

Ээж:     Арай дэндүү юм аа. Хэдэн ч удаа таслаж байна даа. Групп чатаа ч шалгахгүй юм.

Эм:       Гэхдээ тэднийх жоохон хэцүү байдалтай байгаа.

Эм2:     Сү Агийн аав ээж хоёр манай эндээ л дотно хосууд байсан. Тийм дотно байдаг нөхөр нь өвдчихөөд байхад ойлголгүй яах вэ тийм биз дээ Ян профессор оо.

Аав:      Өнөөдөр томилолттой хариж чадахгүй.

Ээж:     Дотно гэдгээрээ гайхуулдаг юм уу.

Ё:          Дарга аа.

Нөх:      Ахлах аа.

Ё:          Энэ сонирхолтой байгаа биз.

Нөх:      Ингэх хэрэггүй шүү дээ.

Ё:          Тухтай сууж бай. Бид ямар танихгүй хүмүүс биш дээ. Тэгээд ч ирсэн дээрээ л хийж байна. Инсү ойрд завгүй байгаа шүү дээ. Найзтай байхын сайхан энэ шүү дээ. Ийм үед нь ядаж би туслах хэрэгтэй.

Нөх:      Надаас болоод Инсү та хоёр л ядарч байна даа.

Ё:          Юу гэж багйаа юм бэ? Өвдсөн чинь таны буруу биш дээ. Тань шиг нөхөр хаа байна.

Нөх:      Инсү шиг хүн ч гэсэн ховор. Би их азтай шүү.

Ё:          Хүн сонсвол гэрлээд удаагүй гэж бодох байх даа. Нялуун гэж. Инсү хэзээ ирнэ гэнэ.

Эр:        Цагаар уу хоногоор уу.

Ин:        Наана чинь ганц  цаг болчихоод гаръя.

Эр:        Ганц л цаг биз дээ?

Эр2:      Цагаар.

Эр3:      203. Уулзахаар тохироод ирсэн.

Ах:        Арай бага юм биш үү? Угаасаа сум багадаад байхад.

Иг:        Хэдийг цуглуулчихсан байгаа билээ. Тү Эн холдингсоос.

Ах:        100000 ширхэг авсан гэсэн. Өнөөдөр үнэ нь 50мянга давсан. Энэ мөнгөөр чинь 1000 ширхэгийг ч авч хүрэхгүй. Дор хаяж 150000 ширхэгийг авна гээ биз дээ? Austin-д байгаа гээд хэлчихсэн биз дээ?

Иг:        Тэгж байж л тэр анч нохой Тү Энийг сонирхоно биз дээ? Санаа зоволтгүй ээ. Зүгээр хэлсэн юм биш бодсон юм байгаа. Сумыг чинь дараа нэмээд өгнө өө. Намайг юу хийж мөнгө олж байгаа танд сонин биш бололтой. Огт асуухгүй юм аа.

Ах:        Тийм сонин биш. Чиний талаар их зүйл мэдэх тусам надад хохиролтойг мэднэ. Туршлагаасаа.

Ин:        Камерт мөнгө бичиг баримтаа харуулаарай. Ариун цэврийн өрөөний таазыг нээгээд үз. Одоо цүнхээ орхиод бараагаа аваад гар.

Эр:        Гүүг гүүг.

Эр2:      Ганцаараа юм уу? Яагаад хариулахгүй байгаа билээ.

Ин:        Үгүй ээ гадаа хүмүүс.

Эр:        Хуцаад бай хэн ч байгаагүй.

Эр2:      Хөгжилтэй юм аа. Ийм сайхан бараа зарж байгаа хүн ийм авгай байх гэж.

Ах:        Чамд хайртай болохоор чиний энэ утгагүй төлөвлөгөөнд оролцоогүй. Уучилсандаа ч биш. Өө нэг асуух юм байгаа юм байна. Одоо хүртэл зурж байгаа юм уу?

Эр2:      Амны хаалтаа доошлуулчих. Бид нар танд огт хүрэхгүй харин та бид хоёрыг бодис мөнгөтэй цүнх хоёрыг аваад гартал чимээгүй байна. Болж байна уу?

Ин:        60саяар биш 50саяар өгье. 40сая.

Ах:        Хачин нэртэй юм бэ.

Иг:        Танд хамаагүй ээ. Явлаа.

Ах:        Гён аа. Юу ч хийдэг байсан гэр бүлээ битгий хохироогоорой. Чиний тарьсан гайг цэвэрлэх гэж байгаад хамаг юмаа завааруулчихвал ингэж байх хэрэггүй биз дээ? Ойлгож байна уу?

Сон:      За уугаарай.

Ах:        Чиний тарьсан гайг цэвэрлэх гэж байгаад хамаг юмаа завааруулчихвал ингэж байх хэрэггүй биз дээ? Ойлгож байна уу?

Иг:        За.

Кан:      Би энд 2 дээр байна. Хурдлаарай. Шууд ирж чадах уу?

Иг:        Одоо юу?

Ин:        Хөөш новшнуудаа наанаа зогс. Миний мөнгийг өгөөдөх. Хөөе хөөш новшнуудаа наанаа зогс. Хөөш. Миний мөнгийг өгөөдөх. Миний мөнгийг өгөөдөх гээд байна новшнууд аа.

Ё:          Инсүгийн юунд нь болдог юм бэ.

Нөх:      Инсү их хүчтэй. Хэчнээн хэцүү байсан ч юу ч тохиолдож байсан бууж өгдөггүй.

Эр:        Балай авгай чинь. Хөөш муу авгай минь. Ойрт ойрт. Ойртооч ээ. Чи юу вэ новш оо зайлаач. Чи муу хэн бэ?  Яадаг муу новш вэ. Авгай минь зогсоочээ. Алив. Хөөш олчихлоо.

Ин:        Хурдлаач.

Эр2:      Эргүү авгай.

Ин:        Хурдан гүйхгүй юу хийгээд байгаа юм бэ?

Эр2:      Гүйтийн тамирчин юм уу.

Дэл:      Ээж чинь тарчихсан даа гэртээ алга уу.

Сү:        Тийм.

Дэл:      Түрүүн тарсан.

Сү:        Ойлголоо. Баярлалаа.

Иг:        Үхмээр санагдаад байж ядаад байгаа юм уу? Юу бодож тийм юм хийдэг юм бэ? Нүүр тулж наймаа хийж болохгүй гэж би хэлээ биз дээ? Тэгээд бүр та ганцаараа.

Ин:        Өөр арга байхгүй байхад яах юм бэ? Хэн мөнгө олж ир гээд байлаа даа. Үр дүн нь сайн л боллоо шүү дээ.

Иг:        Мөнгө хэчнээн чухал ч гэлээ хүний амьнаас үнэтэй байх уу. Тэр новшнууд хариугаа авна гэж магадгүй. Хурдан id-гаа соль.

Ин:        Гэхдээ намайг тэнд байгааг яаж мэдсэн юм бэ?

Иг:        Өгсөн гар утсандаа байршил тогтоогч апп суулгачихсан байгаа юм чинь.

Ин:        Ёстой нэг.

Иг:        Гэхдээ скүүтер унахдаа угаасаа тийм сайн юм уу?

Ин:        Өмнө нь хүргэлтийн ажил хийдэг байх даа сурсан. Тэр хавийг хариуцаж байсан болохоор булан тохой бүрийг нь мэднэ.

Иг:        Аа тэгээд тэнд уулзсан байх нь ээ. Амьхандаа л бэлдсэн юм байна.

Ин:        Бэлдсэн шүү дээ би. 

Иг:        Юмнаас айдаггүй юм уу эргүү галзуу юм уу мэдэх юм алга. Мөнгийг чинь харъя. Харъя аа. Тоолж үзье л дээ... Эмнэлэгт үзүүлээрэй.

Ин:        Сайн ажиллалаа.

Ээж:     Юу вэ тэр. Тэр зургийн дугуйлан уу.

Дун:      Манай бараа мөн байна.

Босс:    Тэгээд?

Дун:      Зарсан хүний хэн болохыг тогтоох гэсэн ч хаягаа устгачихаж.

Босс:    Их болгоомжтой эсвэл анзаарчихсан аль нэг нь байх.

Дун:      Ямар ч байсан хүргэлт хийгдсэн дэлгүүрийн ойр хавийг Жүнхён бид хоёр ухаж байгаа ч одоохондоо. Уучлаарай.

Босс:    Толгой нь энэ зэргийн ажилладаг хүн тэгж тэр хавиас явуулсан байх уу. Хэнбүг хороолол. Ямар ч байсан Ким Буннамын чад хийсэн газрын тэр хавиар шалгаад үз. ID-гаа өөрчлөж байгаад зарж магадгүй болохоор телеграммын наймаачдыг бүгдийг нь шалгаад үз. Нөгөө мөнгөний хорхойтой одоохондоо холбоотой биз дээ?

Дун:      Тийм. Ким Мин Үгийн асуудлаас хойш дахиад холбогдоогүй ээ.

Босс:    Хэдэн хүн гэдгийг нь мэдэхгүй ч эхлээд хэн гэдгийг нь олж мэд. Мөнгөний хорхойд тийм үнэтэй зарсны хариу нь ганц Ким Мин Ү юм бол тэд нар ч гэсэн ашиг харж л таараа.

Дун:      За захирал аа.

Босс:    Ирсэн дээрээ энийг зцэвэрлээд яваарай.

Дун:      За.

Бичиг:   Сөүл хот Куаннам дүүрэг Хэнбүг зам.

Сү:        Би ирлээ. Ээж.

Иг:        Өмсөж үзсэнээ бүгдийг нь авъя.

Эм:       Бүгдийг нь үү?

Иг:        Тийм.

Эм:       Тооцоо хийгээдэхье.

Ин:        Сайн идээрэй. Сайн идээрэй.

Эм:       Хамгийн сайн борлуулалттай загвар. Гадаадаас ч гэсэн эрэлт ихтэй байдаг. Охинд чинь их гоё байх шиг байна.

Сү:        Ээж мөр хүзүү хоёрт ёстой гоё байна.

Ин:        Тийм үү?

Эм:       Та хэвтээд үз л дээ.

Сү:        Ямар байна? Тухтай байгаа биз.

Ин:        Тийм. Сайхан юм аа. Ёстой гоё.

Сү:        Ээж.

Ин:        За.

Сү:        Унтаж болохгүй шүү болохгүй.

Ин:        Нэгийг авъя даа.

Сү:        Ёстой гоё юм аа.

Ин:        Гоё байна.

Эр:        Таны хэлсэн машин бэлэн байгаа. Та дагаад яваарай. Ингээд шулуун загвартай болохоор спорт загвар гэдэг нь мэдрэгдэх байх. Танд суухад тань туслая. Энэ доор байгаа.

Эм:       Сү Агийн ээж үү? Энд юу хийж явдаг билээ?

Эм2:     Өнөөдөр гэхэд бүгд төлөөрэй.

Бүгд:     За.

Юүжон: Нээрээ Хэсон зургийн ангиас бийрээ алдчихсан гэсэн.

Жинхи: Зургийн өрөөнд юмаа орхиж болохгүй юм байна даа.

Юүжон: Харин тийм.

Жинхи: Авсан хүнийг нь олсон юм уу?

Юүжон: Олоогүй гэсэн.

Жинхи: Олоогүй юм уу? Шинэ загвар байна.

Юүжон: Пак Сү А бүр утсаа хүртэл үү? Гоё юм аа танайх сугалаанд хожчихсон юм уу?

Сү:        Юу хэлмээр байгаа юм бэ?

Юүжон: Яагаад уурлаад байгаа юм бэ зүгээр л хэлж байхад.

Юүжон: Гоё юм аа танайх сугалаанд хожчихсон юм уу?

Сү:        Ээж юу хийж байгаа юм бэ?

Ин:        Чиний дуртай булгуги. Одоохон хийгээд өгье.

Гён:      Хүн байна уу?

Ин:        Хэн юм бол?

Сү:        Би оччихъё.

Ин:        За.

Гён:      Хүн байна уу?

Тэгү:     Сайн уу? Том хүн байгаа юу?

4р анги төгсөв.

Дараагийн ангид:

Тэгү:     Та Жэймс гэж сонсож байсан уу? Төстэй санагдаад.

Эр:        Хаана байна.

Сү:        Цагдаа нарын хайгаад байгаа хүн. Жэймс гэдэг хүн муу хүн биз дээ? Та биш.

Ин:        Удахгүй дуусна.

Иг:        Бид нарт маркетинг хэрэгтэй гэж үү.

Ин₮      Тийм.

Ээж:     Зургийн дугуйлангийн багш. Тэр багшийн машинаас бууж харагдсан даа.

Тэгү:     Аргаа барсан хүн л хамгийн аймшигтай бас тууштай байдаг.

 

Ин:       Бүгдийг нь цааш нь харуулчихмаар байна. Тэр л хамгийн том өшөө авалт.

 

Back to episodes Go home