Walking On Thin Ice_03

Инсүгийн азтай өдөр 3р анги

Ин:        Надад байна аа ямар ч их мөнгө хэрэггүй өөрийн гэсэн байрандаа л гэр бүлээрээ амьдрахыг мөрөөддөг.Одоо бүр байшингаа алдах дээрээ тулчихлаа.Нойр булчирхайн сувгийн аденокарцинома гэсэн үү?

Эр:        Үнэндээ бол найдваргүй.

Сү:        Мөнгө байхгүй бол аав үхнэ.

Ин:        Мөнгөтэй цүнх унаад ирдэггүй юм байх даа. Манайд ийм цүнх байсан билүү? Сар бүр 200 сая аа?

Эр2:      Жэймс ээ? Тэр чинь зөвхөн VIP-д үйлчилдэг  MD шүү дээ яасан?

Ин:        Та Жэймс биз дээ?Хоёулаа хамтарч ажиллая.

Иг:        Хичээлийн бус цагаар сургалт ордог томоотой багш нарийн дээрээ хар тамхины наймаачин гээд үү. Тоглоход зориулсан чип маягийн зүйл. Жинхэнийг олж авахын төлөөх.Миний бэлэг. Шинэ бараа шүү. Гэтэл энэнд хохирогч байхгүй. Хэн ч  хүчлээгүй. Өөрсдөө дурандаа л хэрэглэж байхад.Хэр их хэрэгтэй хүн болохыг чинь харж л байя.  Яарч байгаад балрах юм биш биз дээ?

Босс:    Бодисоо олж ирж чадахгүй бол хөл гарыг нь таслана шүү.

Иг:        Би өгье.

Ин:        Арчаагүй новш оо. Зугт.

Бүгд:     3дугаар өрөө. 3 дугаар.

Тэгү:     3 дугаар өрөө яг мөн үү?

Ми:       Гэхдээ энэ хавьд тэрнээс илүү аюулгүй хүн байхгүй шүү.

Ин:        Дэлгүүрт 3 сар ажиллаад ч олж чадахгүй мөнгө.

Дун:      Бодис хулгайлсан хүнийг олвол яах уу?

Босс:    Цааш нь харуулна шүү дээ.

Иг:       Би та нарын барааг олчих шиг боллоо доо.

Ин:        Миний охин юунд ч битгий санаа зовоорой хайртай шүү.

Эмч:     Пак Дужин өвчтөн эмчилгээгээ эхлээд хоёр 7 хонож байна. Өөрчлөлт өгч байна. Өвдөлт ч нэмэгдсэн. Эндээс харвал хавдрын явц хэтэрхий хурдан байна.

Ин:        Бүр муудчихсан гэсэн үг үү?

Эмч:     Хавдрын явцыг удаашруулж хэмжээг жижиглэх хамгийн чухал байгаа гэхдээ одоогийн нөхцөлд энэ хими эмчилгээгээ үргэлжлүүлэхэд хэцүү байна.

Ин:        Тэгвэл одоо яах уу.

Эмч:     Дархлаа дэмжих хими эмчилгээ эхлэсэн нь дээр юм шиг байна.

Ин:        Дархлаа дэмжих химийн тариа юу?

Эмч:     Одоо хэрэглэж байгаа химийн тариа нь эрүүл эсэд хүртэл нөлөөлдөг сөрөг нөлөөтэй харин дархлаа дэмжих химийн тариа нь дархлааны эсийг дэмждэг болохоор харьцунгуй сөрөг нөлөө багатай. Нойр булчирхайн хавдарт бол ийм тийм гээд хэлчих судалгаа байхгүй ч одоо бол Пак Дужин өвчтөнд сайн нөлөө үзүүлж болох ганц хими тариа юм.

Ин:        За.

Эмч:     Даанч ихэнх химийн тарианууд гадаадад л хэрэглэхийг зөвшөөрдөг даатгалд хамрагдаагүй тарианууд байдаг.

Ин:        Хэд юм бэ? Та санаа зоволгүй хэлээрэй.

Эмч:     Нэг цикл нь 6 сая вон. Асран хамгаалагч аа.

Ин:        Уучлаарай.

Сү:        Ээж ээ шүршүүр болохгүй байна. Болж байна уу?

Ин:        Битгий гараараа идээд бай.

Сү:        Ардаа нүдтэй байх. Ээж ээ одоо шүүлтүүртэй шүүр авах уу? Юүжоных тийм гэсэн.

Ин:        Юүжон гэж хэн юм бэ?

Сү:        Зургийн ангид шинээр орсон хүүхэд. Уг нь Жинхигийн найз л даа надтай ч гэсэн найзууд болчихсон.

Ин:        Тийм үү?

Сү:        Зургийн ангид олон хүүхэд нэмэгдсэн. Гэхдээ бүгд зурагнаас илүү багшийг л сонирхдог. Багшаас найз охинтой юу энэ тэр гэж л асуудаг. Балай. Ээж ээ зүгээр үү?

Ин:        Новш.

Дун:      Баярлалаа.

Босс:    Гараа нь яасан?

Дун:      Зүгээр ээ.

Босс:    Алив харъя. Хамгийн сайн эмчээр хийлгэсэн болохоор сайн залгасан байх аа. Ойлгоно биз дээ? Би хүссэндээ тэгэхгүй. Дунд нь би ч гэсэн их шахуулж байна.

Дун:      Мэднэ ээ. Идээрэй.

Босс:    Жүнхён оо ид.

Жүн:     Амтархан иднэ ээ.

Босс:    Чи энэнд бас дуртай биз дээ энийг хамт идээрэй. Сайн идээрэй. Дунхён оо больмоор байгаа биз дээ. Ах нь ч гэсэн болиулмаар л байна. Чи энд ажиллахад хайран хүүхэд. Тийм болохоор заавал яаж ийгээд ямар ч хамаагүй аргаар заавал олж ирэх хэрэгтэй шүү за юу.

Эм:       Зөөгч өө. 

Босс:    За.

Эр:        Бойлуур дотор байдаг усны шахуурга болохоо байчихаж. Гэхдээ хамгийн гол нь зэвэрчихсэн байна. Бүр бөглөрчихөж. Их хуучны байшин болохоор их л засвар орох нь. Ус алдалтыг яах вэ одоо аргалсан ч бойлуур болон усны хоолойгоо солих хэрэгтэй. Үнэлгээ нь 2сая, 2сая болох байх.

Ин:        Заавал засах ёстой юм уу?

Эр:        Засахгүй байсан ч болно оо. Байнга хүйтэн зэвтэй усанд ороод л байж байна байх.

Ин:        484300 вон.

Дэл:      Одоо ингэж өөрийгөө зовоон барин ирж хүнсээ цуглуулдаг хэн байх вэ дээ. Бүгд л апп-аар авчихна. Ийм юм мянга сурталчиллаа гээд хүмүүс өөр газруудаас л авчихна шүү дээ.

Ин:        Надад бол хүнсний юмыг өөрөө харж асван нь дээр байдаг.

Дэл:      Одооны залуус тийм биш ээ. Нүүр тулдаггүй цаг үе шүү дээ. Үерхэл бизнес найз гээд бүгд гар утсанд байхад хүнсний бүтээгдэхүүн бол юу ч биш.

Ээж:     Сү Агийн ээж ээ.

Ин:        Жинхигийн ээж ээ. Уулзаагүй удсан байна шүү.

Аав:      Тийм ээ.

Ээж:     Би ч гэсэн уулзаагүй удаж байна. Жижиг дунд үйлдвэрийн захирал профессороос ч илүү завгүй.

Аав:      Албаны дарга.

Ээж:     Албаны дарга ахлах ялгаагүй. Юун ч их томилолтоор явуулдаг юм бэ? Наадах чинь эко биш шүү дээ авч яах юм бэ. Би яг хэлэх гэж байсан юм. Танай дэлгүүрт эко юмнууд их ховор юм аа. Тусдаа тасагтай болооч. Би уг нь метроны буудлын хажуугийн дэлгүүрлүү л ордог. Чи ажилладаг болохоор зориж ирдэг юм.

Ин:        Санал тавиад үзнэ ээ.

Ээж:     Тэгээрэй. Чамайг ойлгоно гэж мэдсэн юм аа. Сайн ажиллаарай.

Аав:      Уучлаарай.

Бичиг:   Кан Инсү. Фэнтом.

Ин:        Хамтран ажиллах гэрээ. Уг гэрээ нь Кан Инсү цаашид Б тал. Жэймс цаашид А тал гэх. Филопон нийлүүлж хамтран ажиллах явцад дагаж мөрдөх ёстой зүйлсийг дурьдсан гэрээ юм.

Иг:        За.

Кан:      Амралтын өдрөөр найзуудтайгаа лагер дээрээ зугаацна. Чи ч гэсэн ирэх үү?

Иг:        Болж байна.

Кан:      Би зуны байшинруугаа ёстой хамаагүй хүмүүс дууддаггүй. Нөгөөхөө бас авч ирээрэй. Хагас сайнд үзүүлсэн шинэ бараагаа.

Иг:        Харж байгаад болъё.

Кан:      Хангалттай мөнгө өгнө өө олигтойхон олны авч ирээрэй. Найзуудын хажууд шараа болгоод байв. Би тийм юмыг мартдаггүй шүү.

Ин:        1 А тал Б талд филопон нийлүүлнэ.

Эм:       Өвөө чинь байна. Анхааралтай бай.

Кан:      Уучлаарай ажлаас ярьсан юм.

Эм:       Аав аа. Аав аа. Аав аа. Хүүхдүүд ёстой хөөрхөн юм аа. Сайн байна шүү.

Ин:        3 Б тал А талд өгсөн амлалтандаа хүрэхгүй эсвэл Б талын буруугаас үүдэн А талд хохирол учирвал Б тал нөхөн төлбөр өгөх үүрэгтэй. 4 барааны гарал үүсэлтэй холбоотой асуудал үүсвэл түүнтэй холбоотой хариуцлага болон нөхөн төлбөрийг төлөх бүх үүргийг Б тал үүрнэ.

 

Ин:        Одоо явж байгаа юм уу? Ёстой нэг. Бойлуур застал хүлээж бай гээд байхад толгойгоо угаахгүй байхад яах вэ дээ хүйтэн усаар угаачих юм.

Сү:        Яаж толгойгоо угаахгүй байх юм бэ? Тэгж болдог юм уу?

Ин:        Хүүе. Алив хүлээж бай. Зогсож бай. Нодлин өмссөн хар куртка хаашаа орлоо. Ёстой нэг.

Сү:        Бага сургуульд байхдаа өмссөн биз дээ?

Ин:        Тэгэхэд томдуулж авсан болохоор одоо хүртэл таарч байна. Хөөрхөн шүү. Нөгөө юу гээдэг билээ гүүс шүү амьхандаа л галууны өд. Даарч байснаас дээр биз дээ. Ээж нь хурдхан бойлуураа засна аа. Хайртай шүү охиндоо хичээлээ тараад хурдан ирээрэй.

Сү:        Би ч гэсэн хайртай шүү. Явчихаад ирье.

Ин:        За.

Эм:       Иргэн Кан Инсү холбоо барилгүй зугтах болон зээлээ төлөхгүй байвал хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдэж байна.

Утас:     Зургийн багш.

Эм:       Холбогдох боломжгүй байна.

Тэгү:     Үзүүлэх гэж авч ирсэн үү? Хэн нь хэн гэдгийг ялгаж чадаж байна уу?

Бухи:     Харин тийм ээ.

Тэгү:     VIP давхар нь.

Гён:      Тэр өдөр бичлэг устчихсан. Сэргээж чадаагүй байгаа.

Тэгү:     Урд өдрийнх нь.

Гён:      1 сарын бичлэг устчихсан. Сэргээнгүүт аваад ирнэ ээ.

Бухи:     За оруулчих. Энийг үзээрэй. Тэр өдөр Мэдузад инфлүүнсэрийн төрсөн өдөр болсон. Тэр Мими гээд гадаадын 1 компани удирддаг айлын охин өөрөө бас загварын нэг брэндтэй ямар ч байсан инстагийн од гэсэн.

Тэгү:     Гол юмаа л хэл.

Инён:    Энэ бичлэг дээр гарч байгаа төрсөн өдрийн баяр бол энгийн хүмүүс ч орж болдог В2 давхрын гол тайзтай хэсэг гарч байгаа. Найзуудтайгаа бол VIP давхар болох В1 давхрын өрөөнд байсан. Тэгэхээр дахиад бууж ирж бүжиглэх хүртэл 2 цаг орчим тэр VIP давхарт байсан гэсэн үг.

Тэгү:     Тэр 2 цаг л жинхэнэ эвэнт байж дээ.

Бухи:     Тийм л байх. Нотлох баримт байхгүй ч.

Гён:      Бусад хүмүүсийнх нь хэн гэдгийг тогтоож чадаагүй байгаа ч тэр хүн бол.

Бухи:     Тү эн группийн Кан Гүнам ерөнхийлөгчийн зээ. Кан Хүйрим гэдэг. Түрүүний Мимитэй үерхдэг спонсор энэ тэр гэсэн байх аа.

Тэгү:     Стоп. Тэр юу вэ? Өндөр залуу.

Бухи:     Харин л дээ. Клубын ажилтан юм уу. Энэнээс өөр бичлэг дээр байгаагүй.

Тэгү:     Харин л дээ. Биш л байх.

Дарга:   Бүх хүмүүсээ авч очоод сайхан кино хийсэн ч газар дээр нь бариж чадаагүй мансуурагч, худалдаалагч гээд бүгдийг нь алдчихсан. Барьсан ганц хүн нь мэдүүлэг өгөхөөс татгалзаад байгаа. Би зөв ойлгосон байна уу? Хөөе чи одоо яагаад байгаа юм бэ? Манай шилдэг хүн яагаад ингэж бүтэлгүйтээд байдаг билээ? Хар тамхитай тэмцэх газар энэ хэргийг сонирхоод байгаа гэнэ.

Тэгү:     Юу?

Дарга:   Со Тэгү. Чи ямар нэг юм олж ирэх хэрэгтэй. Энэ чигт нь дуусгах юм бол чиний цагдаагийн амьдрал ч гэсэн ахлах дэслэгчээр дуусна шүү.

Тэгү:     Хөөш сард 2 удаа. 2хон удаа. Чи уулзах эрхийг маань эдлүүлэхгүй байна асран хамгаалах эрхээ хасуулмаар байгаа юм уу? Битгий хүүхдээр шалтаглаад бай. Хүүхдийн хажууд намайг хэчнээн их муулсан болоод надтай уулзахгүй гээд байх уу? Хөөе хөөш.

Гён:      Эзэгтэй юм уу?

Тэгү:     Салаад өчнөөн удаж байхад юун эзэгтэй.

Гён:      Та санаа битгий зов. Шөнийн цэнгээний газрыг байнга ажиглаж байгаа.

Тэгү:     Ажил хийж үзээгүй биш дээ. Цагдаа нар нэг л очсон бол бүх клубүүд мэдсэн байгаа. Хэдэн сардаа тэд нар нуугдаад зам дээр ч зөрчил гаргахгүй. Тэр Ким Мин Ү аль эмнэлэгт байгаа гэл ээ?

Ин:        Хэчнээн хоног ингэж байна аа. Халуураад шөнө ч унтаж чадахгүй байна шүү дээ. Ямар нэг юм хийгээд өг л дөө ядаж өвчин намдаагч хийгээд өг л дөө.

Эм:       Хамгийн их тунгаараа өгчихсөн. Жоохон хүлээх юм бол.

Ин:        Хэдий болтол хүлээх юм бэ? Энэ хүн үхчих гээд байна шүү дээ.

Нөх:      Чамаас болоод бүр их өвдөөд байна. Зүгээр орхи.

Ин:        Гэхдээ. Хань аа.

Эмч:     Гэхдээ одоогийн нөхцөлд энэ хими эмчилгээгээ үргэлжлүүлэхэд хэцүү байна.

Ин:        Тэгвэл одоо яах уу.

Эмч:     Дархлаа дэмжих хими эмчилгээ эхлэсэн нь дээр юм шиг байна.

Ё:          Зүгээр ээ. Одоо гайгүй болчихсон уу?

Ин:        Ажлын цаг биш юм уу яаж ирээ вэ?

Ё:          Цайны цагаараа хүрээд ирлээ. Инсү май.

Ин:        Ямар их юм бэ.

Ё:          Чи миний хийсэн хачранд дуртай шүү дээ сайн идээрэй.

Ин:        Баярлалаа.

Ё:          Чамайг ажлаас гарсны дараа хоосон оргиод байсан чинь одоо дарга байхгүй болохоор ажил хийх сонирхол огт алга.

Ин:        Би ажлаасаа гараагүй халагдсан шүү дээ. Хань аа гайгүй юу яаж байна.

Нөх:      Овоо гайгүй болчихлоо дотор муухайрах нь ч дээрдчихлээ.

Ё:          Тийм үү? Намайг ирэхээр гайгүй болчихлоо. Пэг Ёжүгийн нөлөөг та мэднэ дээ. Инээх хамгийн сайн гэсэн. Хүссэн үедээ дуудаж байгаарай дарга аа.

Нөх:      Нөлөөлөөд байх шиг ээ.

Ё:          Ээжийнхээ үзүүлдэг уламжлалт эмнэлэгээс нэг нэгийг авсан. Сү А та хоёрт.

Ин:        Баярлалаа. Сү Ад хүртэл аваад.

Ё:          Чи, эхлээд өөрийгөө анхаар. Сү А дарга хоёрыг чи халамжлаж байгаа. Чамайг хэн халамжлах юм бэ? Ийм л үед өөртөө илүү анхаарч өөрийгөө тайван байлгах хэрэгтэй. Болохгүй байна гээд галзуу юм хийгээд байв.

Ин:        Би хэзээ тэгсэн юм бэ?

Ё:          Чам шиг хүүхдүүд хамгийн аймар. Чи сургуульд байхдаа үх хүүхдүүд байхад сургалтын менежерлүү шаахай аваад шидчихэж байснаа санаж байна уу?

Ин:        Тэр чинь.

Ё:          Мэднэ ээ. Хахууль өгөөгүй гээд чи бид хоёрыг харах болгондоо дээрэлхдэг байсан.

Эр:        Кан Инсү.

Ё:          Тэр өдрөөс чиний хоч сургуулийн номер 1с. Эргүү Кан болсон. Нэг л эргэх юм бол эргүүтдэг Кан Инсү. Одоо хүртэл санаж байна.

Эр:        Пэг Ёжү чи ч гэсэн суу. Суудалдаа сууцгаа.

Ё:          Чи их өөр байсан. Надтай ойролцоо нөхцөлд амьдардаг ч байнга бардам юу ч гэмээр юм бэ юугаар ч дутаагүй хүн шиг. Тийм болохоор одоо ийм өөр ч юм уу? Ямар ч байсан тухай тухайн үед нь учраа олж бай. Хураагаад байвал хэтэрхий томроод хамаг асуудлын уурхай болно. Тийм болохоор сэтгэлдээ хураагаад байлгүй ядаж гомдоллож бай. Даргад хэл эсвэл надад хэл.

Ин:        Ёжү нөгөө байна аа би. Би тэгэхээр. Юу ч болж байсан би чиний мөнгийг өгнө өө.

Ё:          Зүгээр ээ ямар их мөнгө биш дээ. Дараа даргыг эдгээгээд л төлчих.

Тэгү:     Яаж байна амттай байна уу?

Жэй:     Миний өмгөөлөгчтэй ярилц. Надад ярих юм байхгүй.

Тэгү:     Ким Мин Ү 93 онд төрсөн. Аав нь Ким Сүчол. Хуучин Хансү дунд үйлдвэрийн захирал. Нэг үе Каннамд хэд хэдэн барилгатай байсан ч аав чинь дампуурахдаа бүгдийг нь зараад гар хоосон болоод удаж байгаа. Одоо бол аав чинь Тэгүд уушийн газрын захирал нэртэй хоолоо залгуулж байгаа гэтэл хүү нь одоо хүртэл дунд түвшний тэрбумтны хүү шиг жүжиглээд л.

Жэй:     Чи юу вэ?

Тэгү:     Чи Мэдузагийн VIP давхарт орох гэж төлсөн барьцааны 200саяыг төлөхдөө мөнгө хүүлэгчээс зээл авсан биз дээ? Энэ 1 хүний өрөөний төлбөрөө яаж олж байгаа чинь тодорхой байна даа тодорхой. Үхэж байсан ч лаг царайлмаар байгаа биз дээ? Зиндаа бол үүрдийнх гэж байгаа юм уу?

Жэй:     Чи намайг мөрдөөд байгаа юм уу энэ чинь хууль бус юм биш үү?

Тэгү:     Гэхдээ чамд зээл өгсөн хүмүүс чамайг сохор ч зоосгүйг мэдэж байгаа юу? Мэдэхгүй байгаа бол хэлээд өгчих санаатай л. Би чамайг огт сонирхдоггүй. Хэн бодис авч ирсэн бэ гэдгийг л мэдчихвэл болоо. Гэхдээ чи одоо ингээд амаа тас хамхиад туслахгүй байх юм бол харин ч чамайг сонирхоод өгч магадгүй шүү яах уу? Насаараа миний хараанд байгаад үзэх үү? Жэймс. Жэймс.

Гён:      Тийм юмыг нь хэзээ яаж олж мэдчихсэн юм бэ?

Тэгү:     Албаны эрх мэдэл гэдгийг чинь ийм л үед хэрэглэ гэж өгдөг юм шүү дээ. Мэдуза хэдэн цагт онгойдог гэлээ.

Гён:      Мэдузагийн онгойх цаг баасан бямбад 9-10 цаг. Тэгээд.

Тэгү:     Утасдаад дахиад нэг шалгаад үз.

Гён:      За ойлголоо.

Иг:        Сү А их ханиагаад байх шиг байна. Чөлөө авах уу?

Сү:        Үгүй ээ би зүгээр.

Юүжон: Сургуулийн хичээлээс чөлөө авч болох ч зургийн хичээлээсээ бол авахгүй тийм ээ Сү А.

Сү:        Хичээл маань гоё.

Иг:        Тэгвэл багш нь онцгүй байна уу?

Сү:        Үгүй ээ онцгүй гэж хэлээгүй.

Юүжон: Тэгээд яагаад нүүр чинь улайгаад байгаа юм бэ?

Сү:        Юу вэ? Улайгаагүй байна.

Юүжон: Наад нусаа арч аа.

Сү:        Баярлалаа.

Юүжон: Наана чинь биш ээ.

Сү:        Болчихсон уу?

Юүжон: Болчихлоо. Багш аа. Та Сү Агийн таталбарыг харах уу? Хэнийг зурсан бэ гэвэл.

Сү:        Үгүй ээ.

Юүжон: Ганцхан удаа, ганцхан.

Жинхи: Сү А энэ чинь цоорчихсон юм биш үү?

Юүжон: Хаана?

Жинхи: Энд.

Юүжон: Тийм байна. Пак Сү А гар дээрээ цоорчихсон байна.

Иг:        Хаана вэ харагдахгүй л байна шүү дээ.

Юүжон: Энэ хар л даа зүүн гар дээрээ ийм том.

Иг:        Юүжон оо суудалдаа суугаарай.

Дун:      Баяртай.

Ээж:     Сү Агийн ээж ээ.

Ин:        Өө лекцтэй явж байна уу?

Ээж:     Тийм үдээс хойш хичээлтэй. Май.

Ин:        Энэ юу вэ?

Ээж:     Охиндоо аятайхан өвлийн хувцас авч өг л дөө.

Ин:        Жинхигийн ээж ээ. Жинхигийн ээж ээ. Ёстой нээрээ. Зөөж өгч яах нь вэ. Өөр ажилтай байж.

Дун:      Зүгээр ээ би угаасаа хүргэлтэнд явж байсан шүү дээ. Энийг хаана тавих уу?

Ин:        Аа тэнд. Тэр дээр. Баярлалаа. Баярлалаа.

Дун:      Зүгээр ээ. \

Ин:        Жүүс уух уу.

Дун:      Үгүй ээ ус байхад болно.

Ин:        За одоохон.

Дун:      Баярлалаа. Гараа.

Ин:        Энд угаачих өө. Энд. Яана аа. Байшин маань хуучирчихсан болохоор удахгүй маргааш усны хоолойгоо солих юм аа.

Дун:      За.

Ин:        Угаах гэж байгаад бүр заваарчихлаа. Алив энүүгээр. Энүүгээр угаах уу.

Дун:      Үгүй ээ. Та татгалзахгүй бол.

Ин:        Ийм юм хүртэл солиж чаддаг юм уу?

Дун:      Тийм ээ би өмнө нь усны шугам цэвэрлэх туслах ажилтан байсан юм аа тэгэхдээ л сурч байсан.

Ин:        Өө нээрээ нөгөө Сончүн констракшнд тэнцчихсэн гэл үү? Их том компани биз дээ?

Дун:      Одоохондоо бүр ч орчихсон юм байхгүй ээ. 3 дахь шатны ярилцлага бас байгаа. Гэхдээ анх удаа л энэ хүртэл тэнцэж байгаа л даа.

Ин:        Тэгвэл дэлгүүрийн ажлаасаа гарах уу?

Дун:      Тийм ээ гарна. Өмнө хийж байсан бүх ажлаасаа гарна.

Ин:        Тэр хэцүү биш үү? Захирал чамд их сайн шүү дээ. Хөөрхөн ааштай ажилдаа сайн гээд амархан явуулахгүй дээ. Утсаа аваад ярь аа.

Дун:      Зүгээр ээ. Өө болчих шиг боллоо. Шугамыг байн байн цэвэрлэж байх хэрэгтэй болохоор дахиад зэвтэй ус гарч магадгүй шүү гэхдээ хэсэгтээ бол дажгүй байх аа.

Ин:        Яаж хариуг нь барья даа. Нээрээ би хачир бэлдээд өгөх үү. Дүүтэйгээ хамт амьдардаг гэл үү?

Дун:      Үгүй ээ юу зүгээр ээ.

Ин:        Дандаа л гаднаас авч иддэг байлгүй дээ. Удахгүй баяр болох гэж байхад сайхан хооллох хэрэгтэй. Би шөл ч гэсэн савлаад өгье. Загасны шөлөнд дуртай биз дээ?

Дун:      Тийм ээ дуртай. Баярлалаа.

Ин:        Төвөг удсан дээрээ удчихъя. Буцахдаа намайг метроны буудал дээр буулгаад өгч болох уу?

Дун:      Тийм ээ.

Иг:        Сү А харилаа юу.

Сү:        Тийм.

Эм:       Тавтай морил.

Ин:        Энэ мөнгөнд тааруулаад одоогийн хүүхдүүдийн дуртай загвар санал болгооч.

Сү:        Намайг хүргэж өгөх хэрэггүй шүү дээ.

Иг:        Угаасаа багш нь ч гэсэн явж байсан юм аа. Наалдчихсан байна. Ойрд хэцүү юм байхгүй биз дээ?

Сү:        Юу?

Иг:        Аавыг чинь өвдсөн гэж сонссон хорт хавдар гэл үү.

Сү:        Яаж мэдсэн юм бэ?

Иг:        Зүгээр л хүүхдүүдийн яриж байгааг сонссон. Багш нь хамаагүй юм асуучихав уу.

Сү:        Ангийн багш найзууд бүгд мэднэ. Нойр булчирхайн хавдар.

Иг:       Уучлаарай багш нь дэмий юм асуучихлаа. Хэцүү байгаа байх даа.

Сү:        Үгүй ээ надаас илүү ээжид л. Аавыг асрана ажлаа хийнэ намайг хүртэл харах гээд л. Гэхдээ хэцүү байгаагаа нуугаад л байдаг. Аавыг өвдсөн гэдгийг мэдчихээд уйлаа ч үгүй. Үгүй ээ би ээжийн уйлж байгааг огт хараагүй юм байна.

Иг:        Ганцаараа уйлж байж ч магадгүй.

Сү:        Тэгэхээр хэтэрхий гунигтай шүү дээ. Уйлах угаасаа гунигтай тэгээд бүр ганцаараа гэхээр. Том хүмүүс угаасаа тийм юм уу? Тэгвэл та ч гэсэн тэгж ганцаараа уйлдаг уу.

Иг:        Тийм.

Сү:        Баярлалаа. Багш аа үнэхээр баярлалаа. Тухтай яваад ирлээ.

Иг:        Юун тухтай ирэх.

Ин:        Чи яагаад энэ хүний машинаар ирж байгаа юм бэ.

Сү:        Юун энэ хүн бэ танихгүй байгаа юм уу зургийн багш байгаа биз дээ? \

Иг:        Сайн байна уу эгч ээ дахиад таарлаа.

Сү:        Намайг ханиад хүрчихсэн гээд багш хүргэж өгсөн юм аа.

Ин:        Баярлалаа. Гэхдээ дахиад ингэх хэрэггүй ээ. За орцгооё хурдал.

Сү:        Багш аа сургууль дээр уулзъя.

Иг:        За.

Иг:        Та нар бодистой цүнхээ хаана гээсэн гэлээ?

Дун:     Хэнбүг хороолол дахин төлөвлөлтийн бүс.

Иг:        Өө би харьцуулаад үзчихсэн. Би та нарын барааг олчих шиг боллоо доо.

Сү:        Юу вэ?

Ин:        Өмсөөд үз.

Сү:        Ямар байна. Гоё зохиж байна уу?

Ин:        Хэний охин билээ дээ хувцас бүр ургаад л өглөө. Хөөрхөн байна.

Сү:        Жинхи бас иймийг өмсдөг гэхдээ энэ бүр гоё өнгөтэй юм аа. Ийм юм хүртэл аваад юу болоо вэ. Үнэтэй биш байна уу?

Ин:        Үгүй ээ их хямдарчихсан байсан тийм ч үнэтэй биш.

Сү:        Ашгүй дээ.

Ин:        Сү А чи танихгүй хүний машинд тэгээд суугаад байж болохгүй шүү.

Сү:        Зургийн багш яахаараа танихгүй хүн байдаг юм бэ?

Ин:        Тэглээ ч гэсэн насанд хүрсэн эрэгтэй хүн харин чи насанд хүрээгүй.

Сү:        Багш ямар гэмт хэрэгтэн биш дээ. Юунд нь санаа зовдог юм бэ.

Ин:        Сү А чи сургалтанд суух уу. Хичээлийн дараах дугуйлан зүгээр л дээ гэхдээ их сургуулийн элсэлтээ бодох юм бол сургалтанд суусан нь дээр биш үү? Зургийн дугуйлан чинь 7 хоногт 3хан удаа ордог. Бас. Яагаад ингэж хараад байгаа юм бэ?

Сү:        Сургалтын төлбөр яах уу.

Ин:        Юу?

Сү:        Зургийн дугуйлангаас 3 дахин их шүү дээ. Танд мөнгө байгаа юм уу?

Ин:        Энэ юу вэ?

Ээж:     Охиндоо аятайхан өвлийн хувцас авч өг л дөө.

Сү:        Танд мөнгө байгаа юм уу?

Иг:        Юу вэ өдөр бүр хорхой харж байгаа юм шиг байсан чинь.

Ин:        Үгүй ээ түрүүн би харин жоохон цочоод.

Иг:        Ядраад байна хэлэх гэсэн юмаа хэлчихээд яв.

Ин:        Наймаагаа хэзээ дахиад хийх үү? Үгүй ээ эртээд их хэрэгтэй гээд байсан шүү дээ. Тэгсэн хэл чимээгүй болчих юм. Нилээн хэд хоночихлоо хэзээ дахиад зарах юм бэ?

Иг:        Би хэлээгүй билүү? Хэсэгтээ Мэдузад наймаа хийж болохгүй. Каннамд цагдаа нар битүү байгаа.

Ин:        Хэр удаан.

Иг:        1 сар. 2 сар ч болж магадгүй.

Ин:        Тэгвэл би яах юм бэ?

Иг:        Тэрийг яагаад надаас асуугаад байгаа юм бэ?

Ин:        Наймаа хийх газар авах хүн олох чинь таны ажил биз дээ? 10кг бодис байхад зарж чадахгүй юм бол хамтрах хэрэг байгаа юм уу? Яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? Гэрээгээ зөрчөөд байгаа юм биш үү?

Иг:        Кан Инсү бодис чинь 1кг биш 10кг юм уу? Анхнаасаа л хачин санагдаад байсан юм эцэстээ асуудал тарих бараа байж тийм ээ?

Ин:        Юу, юу гэсэн үг вэ. Асуудал тарих бараа гэв үү?

Жүн:     Үнэхээр Жэймсд 10%-г нь өгөх юм уу? Бодис аваад ирэх юм бол мөнгө өгөх юм уу? Өчнөөн тэрбумынх шүү  дээ.

Дун:      Жүнхён оо сонин биш байна уу?

Жүн:     Юу тэр вэ.

Дун:      Тэрний царай. 2 жил наймаа хийж байгаа ч бид тэрний царайг ч мэдэхгүй шүү дээ.

Иг:        Ормооргүй байгаа юм уу? Тэгвэл наанаасаа хараарай.

Бичиг:   Фэнтом. Кан Инсү.

Иг:        тайлбарлаад өг дөө. Яаж таны бодис Фэнтомынхны шинэ бодистой ижилхэн байгаа юм бэ? Наад Фэнтом чинь надтай наймаа хийдэг газар. Таны хулгайлсан бодисонд миний авах ёстой байсан бодис ч байсан гэдгийг мэдэх үү? Яг үнэндээ жоохон гайхсан. Яаж энгийн хүн мэргэжлийн хүмүүсийн барааг зувчуулдаг юм бэ? Ямар зоригтой юм бэ. Баригдах юм бол ганц та дуусна гэж бодож байна уу? Цагдаа нар хүртэл наад барааг чинь хайж байгаа. Хүний амьдрал нураах гээд шийдчихсэн юм уу хаашаа юм бэ.

Ин:        Үгүй ээ би албаар зувчуулаагүй ээ.

Иг:        Намайг яаж амьд үлдсэнийг мэдэх үү? Би хэзээ ч эрсдэл үүсгэдэггүй. Хэрэглэгчдээ ч бас өөртөө ч. Энэ ажлыг хийгээд байхаар амархан толгойгоо алддаг. Мөнгөнд ч бодисонд ч. Тэгж байгаад айдасгүй болчихдог. Хаа сайгүй ул мөрөө үлдээнэ мэдээлэл алдана. Тэгж байгаад баригддаг эсвэл амиа алддаг. Гэхдээ би хэзээ ч тэгэхгүй. Тэгж болохгүй учраас. Би тэгж яасан ч болохгүй. Гэтэл та миний журмыг нураагаад байгаагаа мэдэх үү?

Ин:        Хаашаа залгах гээд байгаа юм бэ?

Иг:        Хэн байдаг юм бэ бодисны эзэнрүү. Би хүртэл чирэгдэх ёстой юм уу.

Ин:        Болохгүй ээ болохгүй болохгүй гээд байна. Ганцхан удаа.

Иг:        Та солиотой юм уу?

Дун:      Байна уу. Энэ новш юу вэ.

Иг:        Эгч ээ та үнэхээр үхмээр байгаа юм уу?

Ин:        Ганц удаа ганцхан удаа боломж олгооч. Би юу ч байсан бүгдийг хийе. Таны хий гэсэн бүхнийг бүгдийг нь. Бүгдийг нь хийе. Гуйж байна. Манай гэр бүлийг бодоод ганцхан удаа. Сү Аг бодоод ганц боломж олгооч гуйж байна багш аа. Гуйж байна.

Иг:        Үнэхээр бүгдийг хийх юм уу.

Ин.        Тийм.

Иг:        Тэгвэл бүгдийг нь надад аваад ир та хулгайлсан бүх бодисоо надад аваад ир.

Сор:      Угаасаа цагдаа нар эргэлдээд байгаа гээд үйлчлүүлэгчийн тоо эрс буурчихаад байхад үнэхээр ингээд л байх юм уу?

Тэгү:     Жэймсийг л дагуулаад ир ээ. Хамгийн алдартай хүн гээ биз дээ? Хүйтэн хөндийгөөрөө алдартай. Зөвхөн VIP нартай л харьцдаг. Би ч гэсэн харъя л даа. Би ч гэсэн танайд VIP биз дээ?

Сор:      Тийм хүн байхгүй гээд байхад хаашаа юм бэ? Тэр ажилчдын жагсаалтаас үзээд хараад шалга л даа тийм хүн байхгүй.

Иг:        Аваад ирэх юм бол Яах вэ би таныг амьд үлдээе.

Ин:        Гэхдээ тэр бодис байхгүй бол манай гэр бүл.

Иг:      Таны асуудал надад хамаагүй гээ биз дээ? Энэн дээр дугаарыг нь хадгалаагүй шүү дээ.

Ин:        Наадахаараа л зарахад болно шүү дээ.

Иг:        Юу вэ?

Ин:        Тань шиг. Одоогийн хүмүүс үерхэл, найз мөнгө гээд амьдралд хэрэгтэй бүх зүйлийг утсаараа л олдог биз дээ? Бодисоо ч гэсэн тэгээд зарчихад болох юм биш үү? Эрсдэлгүй байх таны зарчим юм бол онлайн л хамгийн аюулгүй. Одоогийнх шигээ ажиллах юм бол хэтэрхий их эрсдэлтэй. Мэдузад яасан билээ тэр арчаагүй новш биш ээ нөгөө MD асуудал тарьсан. Би түрүүлж хараагүй би өрөөний дугаарыг солиогүй байсан бол таны худалдан авагч нар бүгд баригдах байсан шүү.

Иг:        Ёстой нэг сайхан далайлгаж байх шив. Намайг тийм анзааргагүй гэж бодоо юу.

Ин:        Ядаж л ул мөр үлдээх байсан мэдээллээ үлдээх ч юм уу. Худалдан авагч олох хүргэлт хийх бүгдийг нь би хийе ээ. Нүүр тулахгүйгээр хийх бүрэн боломжтой. Хэрэглэгчид маань биднийг биш ээ таныг хэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй. Бодоод үз л дээ. Одоо цагдаа нар клубыг ажиглаж байгаа. Та ч гэсэн наймаа хийх шинэ газар олох хэрэгтэй гэж. Энэ дотор бол өчнөөн байгаа шүү дээ.

Иг:      Тэрийг мэдэхгүй гэж бодоод байгаа юм уу?

Ин:        Сонсож бай даа. Банкныхан борлуулалт хийхдээ ганц л зүйл барьдаг тэр нь хүү. Бусад газраас бусад өөр бүтээгдэхүүнээс 0,0001% ч хамаагүй өндөр хүүтэй гээд цуу тарчихвал ямар ч ааштай хэрэглэгч шууд л гэрээгээ байгуулдаг. Бид нар ч гэсэн ялгаагүй ээ. Зах зээлийн үнээс хямдхан зарчихад болно. Яагаад гэж үү? Бидэнд хөрөнгө оруулалтын зардал байхгүй юм чинь. Чанартай хэрнээ үнэ хямд. Хүн болгон ярина. Бүгд манайхруу шавна. Зөвхөн шөнийн клубд зарж байсантай харьцуулах ч юм биш. 10кг дор нь зарж чадна аа. Цагдааг ч Фэнтомыг ч мэдэхээс өмнө. Дор хаяж 8-10тэрбум болно шүү дээ. Тэр мөнгийг гартаа оруулж чадах байж зүгээр л Фэнтомд өгөх гээд байгаа юм уу? Үүсээгүй байгаа аюулаас болоод уу.

Тэгү:     Ким Мин Ү клубтэй ямар ч хамааралгүй хувь хүн гээд байсан чинь Жэймс бол бүр ямар ч бүртэлгүй юм байна. Захирал маань татварын шалгалт оруулмаар байгаа юм уу? Тэгээгүй л юм бол инфлүнсэр Мими W enter ганц охин Сүжин Сондэ хуулийн фирмийн Хан Сонжэ тэгээд Тү Эн группийн Кан Хүйрим. Энэ байхад ч үзэлт авах нь дээ. Эд нарыг энд мансууруулах бодистой үдэшлэг хийснийг мэдэхгүй гэж бодоо юу? Яах уу? Бүр хаалгаад өгөх үү? Сүрхий юм аа.

Иг:        Яах вэ ашигтай л байх. Урт хугацаандаа эрсдэл ч бага.

Ин:        Тийм ээ.

Иг:       Гэхдээ та нэг юм мартаад байна. Үнэ цэн. Бүтээгдэхүүний үнэ цэн. Мөнгө олох чухал аа гэхдээ хэнээс ашиг олж байгаа нь надад чухал. Миний хэрэглэгчид цахим орчинд зардаг хүн бүрийн хэрэглэдэг бодис авах юм шиг байна уу? Брэндийг хүртэл зах дээр зарвал үнэ нь унадаг юм.

Ин:        Гуйж байна дахиад нэг бодоод үз л дээ. Хар ажлыг бүгдийг нь би хийе ээ тийм болохоор.

Иг:        Миний хамгийн дургүй зүйл бол нэг юмаа 2 хэлэх. Гэрээгээ санаж байгаа биз дээ? Бодисын гарал үүслээс болоод асуудал үүсвэл бүгд хэний хариуцлага билээ. Одоо хариуцлагаа хүлээх хэрэгтэй Кан Инсү.

Ин:        21660 вон боллоо.

Эм:       Энэ байна.

Ин:        Баярлалаа.

Эм:       За баярлалаа.

Ин:        Дууслаа. Надад өөр арга байхгүй. Одоо надад үлдсэн зүйл.

Захи:     Инсү юу хийгээд байгаа юм бэ? Буцаах бараагаа бэлдсэн үү?

Иг:        Маргааш 6 цаг гэхэд бодистой цүнхийг аваад ирвэл таныг хулгайлсан гэдгийг би дараад өнгөрөөе.

Ин:        3 цагийн дараа бүх найдлага тасрана. Би тэр үед л дээвэр дээрээс үсрэх гэж байсан нөхрийнхөө сэтгэлийг ойлгосон. Үхсэн нь хамаагүй дээр гэж бодогдох ямар байдгийг.

Иг:        5 дахь өдөр 6 цагт Гуанжин өртөө 5-4 дэхь сандал.

Эм:       Яагаад байгаа юм бэ?

Хүү:      Ээж ээ энэ ахаас  1 юм үнэртээд байна.

Эм:       Тэгж хэлж болдоггүй юм. Уучлаарай.

Иг:        Зүгээр ээ.

Хүү:      Нээрээ шүү дээ чихэр үнэртээд байна.

Эм:       Чамаас л үнэртэж байгаа байлгүй.

Иг:        Яасан?

Сор:      Манай Жэймс хаана байна?

Иг:        Яав?

Сор:      Ойрд бүр манайхаар ирэхгүй юм.

Иг:        Сайн сонсогдохгүй байна. Би завгүй байна аа дараа ярья.

Сор:      Үгүй ээ үгүй болохгүй болохгүй битгий таслаарай. Битгий тасла. Зочид бүгдээрээ чамайг асуугаад байна. Бүгд л чамайг сураглаад байх юм. Манай Жэймс хаана байгаа юм бэ?

Иг:        Хэсэгтээ хэцүү байх чимээгүй байя гэж та өөрөө хэлсэн биз дээ? Нилээн удаан харьцсан юмсан. Дахиад уулзахгүй юм байна. Сайхан амьдраарай новш оо.

Сор:      Хөөе хөөе Жэймс Жэймс. Битгий тасла. Битгий таслаарай. Жэймс ээ.

Гён:      Баригдчихлаа. Гуанжин өртөө.

Дун:      Захиралд цүнхтэй бодисоо тушаагаад л болчихгүй. Хулгайлсан хүнийг нь ч бариж өгнө.

Жүн:     Жэймс хулгайлаагүй шүү дээ.

Дун:     Үр дүн чухал болохоос үйл явц чухал биш. Ямар ч байсан одоо тэрний гарт манай бодис байгаа гэсэн үг. Надад тэр муу ерөөсөө таалагддаггүй байсан. Дуу хоолой нь ч гэсэн.

Эм:       Хаалга хаагдаж байна.

Жүн:     Хөөш новш оо. Хөөш. Хөөе.

Бүгд:     Новш оо. Бариач. Холд оо.

Жүн:     Тэр новшийг бариарай. Холдооч. Хөөш. Хөөе.

Бүгд:     Юу вэ. Юу вэ. Яаж байна аа.

Дун:      Цааш нь харуулна даа.

Эр:        Ёстой нээрээ. Юу вэ. Ёстой нээрээ хөөе залуу хүн мөргөсөн юм бол эхлээд уучлал гуйгаач.

Эм:       Яагаад байгаа юм бэ?

Эр:        Ёстой нэг. Юу вэ яагаад байгаа юм бэ?

Иг:        Эргүү авгай.

Ин:        Гэвч буланд шахагдсан хулгана муурыг хүртэл хаздаг. Яаж ч бодсон бодисыг өгч чадахгүй нь ээ. Та л бодлоо өөрчлөхгүй бол өөр арга алга. Багш аа зүгээр л хамт үхье ээ.

Иг:        Ёстой.

Эр:        Уучлал гуйчихаад яв гээд байна.

Бичиг:   3 цагийн өмнө.

3р анги төгсөв.

Дараагийн ангид:

Ин:        Муудах юм байхгүй биз дээ?

Иг:        Таны наад новшийн асуудал. Бүгд л тийм байдаг.

Ин:        Жоохон юм байж битгий үеийн юм шиг харьц.

Иг:        Одоо яах юм бэ?

Эр:        Юу ч хийдэг байсан гэр бүлээ битгий хохироогоорой.

Сү:        Та юу хийж байгаа юм бэ?

Иг:        Таны хэлснээр хамт үхье ээ.

Ин:        Сар хагас хийхэд л яг 200сая болох юм байна.

Дун:      Манай бараа.

Иг:        Болохгүй гээд байхад.

Ин:        Хэн ч надаар оролдож чадахгүй болгомоор байна.

 

Back to episodes Go home