Инсүгийн азтай өдөр 2р анги
Иг: Бүгд Найрамдах Солонгос улсад хар тамхи оруулах ч хэцүү зарахад ч хэцүү байсан л даа.
Эр: Хүргэлт ирлээ.
Иг: Яагаад гэж үү? 1рт энэ улсын хүмүүс чинь нилээн ёс зүй өндөртэй. 2рт Солонгосын гааль болон цагдаагийнхан ажилдаа нилээн сайн.
Инён: гараач.
Бухи: Гарахгүй юу за сууж бай. Суугаад л бай.
Эр: Новш оо нааш ир чи.
Иг: Ингээд 90% нь баригдаад сүйрдэг ч.
Тэгү: Бинго.
Иг: Хэзээд азтай 10% байдаг жамтай. Өндөр эрсдэл өндөр ашиг шүү дээ.
Эр: Уучлаарай.
Иг: Тийм болохоор л бүгд оролцоод байгаа юм. Тэр 10%-н магадлалруу итгэл найдвараа алдсан хэн нэгэнд хар тамхи бол койн бас хувьцаа нь болдог.
Бичиг: 10г-ыг захиалж болох уу?
Иг: Би юу? Би бол өөр. Миний хувьд энэ чинь тоглоход зориулсан чип маягийн зүйл. Жинхэнийг олж авахын төлөөх. Тийм болохоор сонирхол татаж байна. Та надад юу өгч чадах юм бол доо?
Эр: Хамтрах юм уу үгүй юу.
Иг: Маргааш гэхэд шууд хэрэгтэй. Ядаж эхлээд 15гр. Чи хэн бэ? Түрүүний эгч биш үү? Юу вэ, яагаад намайг дагаад байгаа юм бэ? Хүүе сонсож байна уу?
Ин: Багш аа намайг танихгүй байна уу?
Иг: Сү Агийн ээж. Үгүй ээ та энд яаж?
Ин: Жэймс. Та Жэймс биз дээ?
Иг: Яг яасан бэ гэхээр миний таньдаг ах шөнийн цэнгээний газар ажиллуулдаг болохоор би туслах гэж ирээд.
Ин: Хамтармаар байна.
Иг: Юу?
Ин. Хамт ажиллая. Хоёулаа хамтарч ажиллая.
Иг: Сурагчийнхаа ээжтэй ингэж уулзана гэж бодож байсангүй.
Ин: Гайхснаа яривал ч би илүү гайхсан байлгүй дээ.
Иг: Мэдузад ажиллаад удсан уу?
Ин: Үгүй ээ. Нэг их удаагүй ээ. Багш аа та хэзээнээс эхлээд ийм ажил хийсэн юм бэ?
Иг: Хаанаас авсан юм бэ? Харж байгаагүй бараа байна.
Ин: Тэрийгээ хүртэл хэлэх ёстой юм уу?
Иг: Би гарал үүсэл нь мэдэгдэхгүй бараа авдаггүй.
Ин: Дургүй байвал боль оо.Авах хүн олон байгаа.
Иг: Хэн юм бэ? Хэл л дээ. Энэ салбарын хүмүүс бараг бүгд адилхан. Сурагчийн маань ээж юм чинь тус болоод итгэж болох хүн байна уу үгүй юу шалгаад өгье дөө.
Ин: Багш аа намайг юу харсныг мэдэхгүй байгаа бололтой.
Иг: Тэгээд?
Ин: Юу?
Иг: Намайг худалдаж авахгүй гэвэл энд тэнд очиж хэлэх юм уу? Хичээлийн бус цагаар сургалт ордог томоотой багш нарийн дээрээ хар тамхины наймаачин гээд үү.
Ин: Чадахгүй юм байхгүй л дээ.
Иг: Тэгвэл таныг юу зарах гэж ирснийг би Сү Ад хэлчих үү? Сайн тогтоож ав. Бусдын сул талыг атгана гэдэг бол өөрөө ч гэсэн сул талтай болсон л гэсэн үг шүү. Суучих. Энэ ч гэсэн бизнес шүү дээ. Гэрээ байгуулах хэрэгтэй.
Ин: Хамтарч ажиллана гэсэн үг үү?
Босс: Үнэнээ хэлээрэй. Та нар санаа амар явж байсан уу? Хэд цохиулаад л болоо гэж бодсон тийм үү?
Дун: Үгүй ээ.
Босс: Үгүй гэж бодчихоод хоосон ирж байгаа юм уу? Дунхён оо чи тэрийг ямар бараа гэдгийг мэдэхгүй юу? Өмнө зарж байснаас шал өөр зэрэглэлийнх. Ямар ч бохирдолгүй зөвхөн VIP-д зориулан тусгайлан хийлгэсэн. Худалдаанд ч гаргаж чадаагүй юмыг танай хэсгийн Ким Буннам новш завших гэж байгаад цаашаа харчихлаа. Та нарт хариуцлага гэж юм байдаг бол ядаж бараагаа олж ирэх хэрэгтэй. Ухамсрын хувьд ч, ёс зүйн хувьд ч олж ирэх ёстой биз дээ? Чи яг их сургууль төгссөн юм уу?
Жүн: Инчон ороод бараа аваад ир гэж Буннамд хэлсэн хүн хэн билээ? Та биз дээ? Яагаад биднийг буруутгаад байгаа юм бэ?
Дун: Чи амаа татаач.
Ин: Хамтран ажиллах гэрээ. Уг гэрээ нь Кан Инсү цаашид Б тал. Жэймс цаашид А тал гэх. Филопон нийлүүлж хамтран ажиллах явцад дагаж мөрдөх ёстой зүйлсийг дурьдсан гэрээ юм.
Иг: Уншихгүй юу хийгээд байгаа юм бэ? Хамтарч ажиллахгүй юм уу? Болих уу?
Ин: 1 А тал Б талд филопон нийлүүлнэ. 2 А талын зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллаж байгаа талаар бусдад хэлвэл гэрээ дуусгавар болно. 3 Б тал А талд өгсөн амлалтандаа хүрэхгүй эсвэл Б талын буруугаас үүдэн А талд хохирол учирвал Б тал нөхөн төлбөр өгөх үүрэгтэй. 4 барааны гарал үүсэлтэй холбоотой асуудал үүсвэл түүнтэй холбоотой хариуцлага болон нөхөн төлбөрийг төлбөрийг төлөх бүх үүргийг Б тал үүрнэ. 5 А болон Б талын ашгаа хуваах хэмжээ нь 7/3 ингэж болдог юм уу?
Иг: Яагаад болохгүй гэж. Та гэрээсээ бараагаа л нийлүүлнэ. Би бол хүргэлт хийх газар олно. Худалдаж авах хүн олно хийх ажил хэчнээн их билээ дээ.
Ин: Тэгвэл 1 болзол байна. Би одоо байгаагаасаа илүү хэрэгцээтэй болох юм бол тэр үед дахин гэрээ байгуулъя.
Иг: Ёстой нэг. За яах вэ хэр их хэрэгтэй хүн болохыг чинь харж л байя. байгаа нь чухал. Цааш нь унш л даа. Нээрээ бодисын нэр нь юу юм бэ? Энгийн мөс гэхэд арай л өөр бүтэцтэй юм.
Ин: Гаа.
Иг: Юу?
Ин: Яг гаатай чихэр шиг хэлбэртэй байгаа биз дээ?
Иг: Сонирхол татчихлаа. Яагаад ийм юм хийж байгаа юм бэ? Харахад анхны удаа бололтой. Бас их айж байх шиг. Хүний асуудал надад хамаагүй л дээ. Гэхдээ сонирхолтой шүү дээ.
Ин: Тийм шүү хүний асуудлыг сонирхоод хэрэггүй... Үнэхээр чадчихлаа би. Би чадчихлаа шүү дээ.
Жүн: Ах аа ах аа. Новшнууд аа та нарыг би ална даа.
Босс: Жүнхён оо бодисоо олж ирж чадахгүй бол дараа нь ахын чинь хурууг биш хөл гарыг нь таслана шүү ойлгосон уу? Хариулаач.
Жүн: Ойлголоо.
Иг: Алга болсон филопон.
Бичиг: Фэнтом.
Иг: Фэнтом. Хурааж авах. Яарч байгаад балрах юм биш биз дээ? Хэлбэр нь ч найрлага нь ч өөр л байх юм. Яг ингэж таараад.
Утас: Хүргэлтийн жолооч.
Жүн: Тавь. Тавь л даа.
Дун: Амла.
Жүн: Ах аа. Намайг тавь л даа.
Ин: Их өвдөж байна уу?
Нөх: Одоохондоо зүгээр ээ.
Ин: Хурдан эмчилгээгээ эхлэмээр байдаг.
Нөх: Уучлаарай. Бүх зүйлд уучлаарай.
Ин: Нөгөө байна аа чи санаж байна уу? Гэрлээд удаагүй байхад чи юм л бол гудамнаас муур нохой аваад ирдэг байсан даа. Тэгээд бүр заавал бэртсэн өвдчихсөн амьтад. Өөрийгөө харшилтайг ч мэдэхгүй мангар юм шиг. Байнга найтааж нусаа гоожуулаад л ханиад хүрчихэж гэж гүрийгээд л. Уур хүрдэг байсан ч хаяад явалгүй өрөвдөөд аваад ирдэг хүн яагаад надтай гэрлэсэн юм бол доо гэж. Би ч гэсэн өрөвдөлтэй харагдсан уу? Ээж аав нь нас барчихсан. Ганцаараа амьдрах гээд үйлээ үзэж байгаа маань.
Нөх: Үгүй ээ мундаг санагдсан. Ганцаараа ч гэсэн сайхан амьдрах гээд хичээж байгаа чинь мундаг санагдсан. Тэгээд л гэрлэсэн.
Ин: Тэгвэл цаашдаа ч гэсэн мундаг л гэж бодоорой. Намайг юу ч хийж байсан ямар ч хүн болсон гэсэн.
Нөх: Тэгэлгүй дээ. Чи буруу юм хийж байгаагүй.
Ин: Энэ удаад ч гэсэн алдахгүй юмсан.
Ми: Намайг өнөөдөр хаана байгааг та бүхэн мэдэх үү?
Эр: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Ийшээ нэг хараарай. Наашаа.
Эм: Яана аа. Намайг өнөөдөр хаана очсоныг мэдэх үү? Өнөөдөр Мимигийн төрсөн өдөр болсон. Хөгжилтэй гоё байна.
Ми: Thank you for coming.
Иг: Ямар ч байсан яаралтай галаа даръя.
Ми: Ан Сонжэ одоо боль оо.
Сонжэ: Зүгээр үү?
Ми: Ирчихсэн үү?
Сүжин: Жэймс.
Ми: Бүгд мэндлээрэй. Өнөөдөр ширээг энэ засаж бэлдсэн.
Сүж: Тийм үү? Алга ташаарай.
Ми: Бүгдийг нь анх харж байна уу? Энэ бол Сонжэ.
Иг: Хууль зүйн сайдын зээ дүү.
Ми: Энэ Хүйрим. Кан Хүйрим.
Сонжэ: Хөөе хөөе гар утсаа хураалгахгүй юу хийцгээгээд байгаа юм бэ? Манай Кан захирал бас уурлана шүү.
Сүж: Заавал ингэх хэрэгтэй юм уу? Сайн хадгалаарай.
Сон: Одоо ТУЗ-н гишүүн болсон болгоомжтой байх хэрэгтэй.
Ми: Ийм хурдан болчихсон юм уу? Ажилд ороод жил гаран л болсон биз дээ?
Сонжэ: Өөрийнхөө компанийн ТУЗ-д ороход хэр удах нь ямар хамаа байна. Жэймс чи ч гэсэн. Хурдал л даа.
Кан: Чи Жэймс юм уу? Ингэж царайг чинь харах гэж. Бүгд л яриад байхаар бүр хармаар байлаа шүү дээ. Хүлээгээрэй. Бие биенээ танина биз дээ? Адилхан нэртэй гэсэн. Би багаасаа таньдаг. Худлаа томрохоо болихгүй дээ. Угаасаа чам шиг хүмүүс байдаг л даа. Жоохон дэмжээд өгөхөөр өөрийгөө лаг гээд бодчихсон юмнууд. Давраад байдаг.
Жэймс: Хаана ч очоод нэрийн хуудсаа өгчихөж чадахгүй юмнууд яг ингэдэг юм аа.
Кан: Бүх юмаа сайхан бэлджээ гэхдээ зочид чинь авах юм алга. Хамгийн гол зүйл биш үү?
Сон: Хөөе хөөе найз охиныхоо төрсөн өдрөөр өөр хүүхэн агнах гээд байгаа юм уу? Юу яриад байгаа юм бэ? Надад бол таалагдаж байна. Миний төрсөн өдрийг бас бэлдээд өгөөрэй. Энэ зэргийн хэмжээтэй.
Жэймс: Ах аа энэ ямар захирал биш дээ юу вэ.
Иг: Миний бэлэг. Шинэ бараа шүү.
Ми: Oh my gosh. Энэ чинь.
Бичиг: Хамгийн гоё төрсөн өдрийн бэлэг байна даа.
Сү: Ээж өнөөдөр эмнэлэг дээр хоноод өглөө ирнэ биз дээ?
Ин: Тийм. Оройн хоолоо идчихсэн үү?
Сү: Тийм. Жинхигийнд булгуги идсэн. Битгий их ядраарай. Маргааш уулзъя. Хайртай шүү.
Ин: Хайртай шүү. Би юу хийгээд байна аа?
Гён: Ах аа.
Бухи: За.
Гён: Өчнөөн хонож байхад ямар ч сураг гарахгүй байна шүү дээ.
Бухи: Тэгээд.
Гён: Үгүй ээ бид нар ямар ч мэдээлэл аваагүй байж зүгээр л цэнгээний газрын үүдэнд отолтонд суугаад байх үр дүнтэй санагдахгүй л байна.
Бухи: Яриж байгааг нь дээ. Бүр нэг цагдаа биш гэчихвий гэсэн шиг сэтгэж байгааг нь ээ үр дүн л яриад байх юм. Харж бай Хэнбуг хорооллыг яаж ч шалгаад барааг нь олоогүй тэгэхээр чинь бараа зарагдаж болох газраа л шалгая гэж байгаа биз дээ? Тэгээд зүгээр л гэнэ шүү би мэдээлэгч нартайгаа бүгдтэй нь холбогдоод клубд мансуурч байвал шууд хэлээрэй гэчихсэн.
Гён: MD нартай холбогдсон юм уу?
Бухи: Тийм.
Гён: Тэд нар чинь үйлчлүүлэгчдээ зугтаалгах гэж худлаа мэдээлэл өгснөөс болоод та шийтгүүлээд байсан биш үү?
Бухи: Тийм тэгсэн. Гэхдээ тэр чинь хэзээний явдал билээ дээ. Хэрэггүй юмыг ямар сайн санагадаг юм бэ? Би одоо намайг шоолоод байгаа юм уу?
Гён: Тийм утгаар хэлээгүй ээ.
Бухи: Наад бургерээ л дуугүй ид.
Ми: Баярлалаа.
Жэймс: Дуртай байж яасан?
Иг: Би зайлуулчихъя.
Жэймс: Дуртай юм байж.
Ми: Юу гэнэ ээ новш чинь.
Жэймс: Хэнтэй ч хамаагүй хийдэг юм байж.
Ми: Юу? Эргүү новш.
Сүж: Эгч ээ эгч ээ. Эргүү юм биш үү? Яагаад байгаа юм бэ?
Жэймс: Тавь тавь.
Эр: Гаръя. Гаръя.
Жэймс: Тавь тавь. Тавь л даа. Новш чинь алуулах нь дээ. Чи муу новш баярлаж байна уу? Чи өнөөдөр миний гарт дуусна аа новш оо.
Иг: Чи мэдэх үү? Ямар нэг зүйл хийдэг хүмүүс байна аа ингэж хэлэхээсээ өмнө шууд хийдэг юм билээ яг над шиг.
Жэймс: Чи галзуураа юу? Би Хүйрим ахын сайн найз. Чамайг зүгээр өнгөрөөх юм шиг байна уу?
Иг: Арчаагүй юм чинь их андуурах юм аа. Дотно байлаа гээд хүний эрх мэдэл чинийх болчих юм шиг байна уу? Ойлгосон бол зайл. Дахиад энэ зүгрүү хараад ч хэрэггүй шүү.
Жэймс: Намайг яаж байна аа хэн ч биш юм байж новш чинь. Үхснээ хараад байгаа юм бэ? Цэвэрлэгч байна. Би чамаас болоод тэр муу Жэймсд. Би бараа авах гэж ямар их хичээлээ чам шиг хүүхнээс болоод.
Ин: Цаашаа бай.
Жэймс: Юу вэ? Буу юм уу? Бууд л даа. Бараа авч чадаагүй юм чинь нөхөн төлбөр салгая даа. Бууд л даа.
Ин: Чадахгүй гэж бодоо юу?
Жэймс: Та чинь эргүү юм уу?
Ин: Хөөш би ч гэсэн чамайг хараад дургүй хүрч байна. Нааш ир нааш ир л дээ. Нааш ир ээ муу арчаагүй новш оо.
Жэймс: Эргүү авгай. Дургүй хүрчихлээ.
Ин: Бурхан минь бүр хараал хэлж байдаг. Ёстой нэг.
Бухи: Ээн новш одоо юу вэ.
Эм: Яана аа яачихсан юм бол?
Эр: Хүн байна.
Эм: Хүнд бэртсэн юм биш үү?
Эр: Цагдаа дууд.
Эм: Хайр аа 102 билүү.
Эр: Биш ээ 103.
Эм: За одоохон. Аан за осол гарчихлаа. Аа энэ.
Иг: Мими битгий уурла аа. Угаасаа ийм хүмүүс байдаг шүү дээ. Жоохон дэмжээд өгөхөөр өөрийгөө лаг гээд бодчихсон юмнууд. Давраад байдаг. Хэмжээндээ байх их чухал шүү дээ тийм ээ?
Кан: Тийм ээ чухал байлгүй яах вэ. Шинэ найз бол даврахгүй юм шиг байна. Юу гэлээ? Гаа? Энэ мөс мөн биз дээ? Иймийг анх удаа л харж байна. Муугүй шүү.
Сон: Юун муугүй гэж үнэн гоё юм байна. Энэ ёстой алж байна. Хаанаас олсон юм бэ?
Ми: Хэдээр зарах юм бэ? Хэлсэн үнийг чинь л төлнө.
Кан: Нэг л харсан санагдаад байх юм. Чи намайг мэдэхгүй юу?
Ин: Цагдаа.
Тэгү: Тэр юм уу?
Гён: Тийм.
Эр: Холдоорой.
Сонжэ: Энэ нэг л долоогоод явчих чинь. Панаалдах гээд байгаа юм уу?
Кан: Сонжэ үг хэлээ бодож хэл.
Сонжэ: Сорри сорри. Ямар чанга гартай юм бэ. Өвдөж байна.
Иг: Би их нийтлэг төрхтэй байх аа.
Сүжи: Үнэхээр нийтлэг царайтай бол гоё доо. Чамаас ч царайлаг.
Ми: Гэхдээ нээрээ хаанаас гаралтай юм бэ. Бүр мэдмээр байсан юм. Би мэдэхгүй гэхээр дотоодынх бол биш. Гадаадад уу? Үгүй ээ тэд нар чинь бие биенээ таньдаг. Бурхан минь арай host биш биз дээ?
Сон: Тийм байна.
Сүж: Тийм бол би танихгүй байна гэж байхгүй дээ. За таана аа Каннам. Итэвон. Мөн биз дээ? Юу вэ хэлчих л дээ.
Сон: За за тэр талаар тэгж байгаад асуу өнөөдөр үхтлээ ууна шүү уугаарай.
Ми: Уу уу.
Бичиг: Өнөөдөр миний төрсөн өдөр.
Сон: Алив хийгээрэй.
Гён: Ким Буннамын буудлаас олсонтой яг адилхан хэлбэртэй байна.
Тэгү: Энэ хаанаас гарч ирсэн юм бэ?
Бухи: Аа машины зогсоолоос л гарах шиг болсон. Хяналтын камер шалгах уу.
Ин: Багш аа. Багш аа. Багш аа.
Эр: Юу вэ? Яагаад түлхээд байгаа юм бэ? Хаашаа юм бэ.
Ин: Багш аа. Наашаа.
Эр: Зөвшөөрөл авсан юм уу?
Тэгү: Ямар утгатайг энэ бол мэдэж л байна даа.
Эр: Юу гэсэн үг юм бэ?
Тэгү: Зөвшөөрөл энэ тэр хэрэггүй гэсэн үг.
Бухи: За орцгооё.
Ин: Багш аа.
Эм: Холд оо.
Ин: Багш аа. Зугт. Зугт аа.
Ми: Жэймс юу хараад байгаа юм бэ?
Эр: Цагдаа хүрээд ирлээ.
Иг: Одоо дараагийн газартаа орох уу.
Ми: Тэгэх үү? Нээрээ өөр газар орох юм уу?
Иг: Ах аа би байна. Ажиллаж байгаа биз дээ? Танай барыг бүхэлд нь түрээслэе. Орлогыг чинь нугалаад төлнө. Та ширээгээ бэлдчих.
Кан: Эхлээд тайлбарлаарай.
Ми: Энэнд итгэж болно.
Ин: Хурдан зугт аа.
Ми: Өөр газар сууя аа.
Инён: Цагдаа байна. Зам тавиарай. Алив холдоорой зөрье. Цагдаа байна зөрөөдөхье. Түр хүлээгээрэй. Зөрье дөө.
Бухи: Алив зам тавь.
Бүгд: Уучлаарай. Зөрөөдөхье. Алив алив зөрье дөө.
Тэгү: Хамгаалалтын өрөөрүү нь ороод камерийн бичлэгийг ав.
Гён: За ойлголоо.
Эм: Юу вэ.
Эр: Юу болсон бэ?
Эр2: Одоо VIP давхрын хонгил болон VIP өрөөний бүх бичлэгүүдийг устгах хэрэгтэй юм шиг байна.
Эр: За ойлголоо.
Гён: Юунд ч бүү гар хүрээрэй. Каннамын хэлтсийн хар тамхитай тэмцэх тасаг. Хяналтын камерийг шалгаадахъя.
Тэгү: Мэдээлэл өгөөрэй.
Гён: VIP давхрын хонгилоор өнгөрлөө. Сая 3 дугаартай өрөөрүү орчихлоо.
Инён: Зөрөөдөхье.
Гён: Тийм тийм тийшээ явахад болно. Юу вэ. Яасанб э?
Эр: Өө унтарчихлаа.
Инён: Юу вэ? Энэ өрөө мөн юм уу? Хаашаа зугтчихав аа.
Тэгү: 3 дугаар өрөө яг мөн үү?
Бүгд: Юу? 3 дугаар өрөө. 3 гэсэн үү?
Ин: 3 дугаар өрөө.
Сорви: Үгүй ээ манайх тийм наймаа хийдэггүй гээд байхад хаанаас юу сонсож ирчихээд хамаг ажил нураагаад байгаа юм бэ? Манай хохирлыг одоо хэн яаж төлөх юм бэ? Цагдаа нар бүгдийг нь хариуцах юм уу? Би нөхөн төлбөр нэхэмжлэнэ шүү.
Гён: Дарга аа камерийн бичлэг байхгүй болсон.
Иг: Анхны наймаа ямар санагдав даа.
Ин: Угаасаа ингэж зугаацдаг юм уу? Тэр хүмүүс таны үйлчлүүлэгч үү?
Иг: Тэгээд хар тамхиар айл гэртэж тоглоно гэж бодоо юу? Айгаад байх хэрэггүй ээ. Солонгос хүмүүс хачин шүү. Энэ хорвоо дээр муухай юм хэчнээн олон байдаг билээ дээ. Хар тамхины х үсгийг хэлэхэд л сүржигнээд байх юм. Халдварт өвчин биш дээ.
Ин: Төстэй юм биш үү?
Иг: Эгч ээ энэ улсад согтуудаа үйлдсэн гэмт хэрэг их үү? Мансуурсан байхдаа үйлдсэн нь олон юм шиг байна уу? Би үл хөдлөхийн залилан хийсэн үү? Хувьцааны луйвар хийсэн үү? Нарийн дээрээ бол тэд нар бүр муухай үйлдэл. Бүх ард түмэн хохирдог шүү дээ. Гэтэл энэнд хохирогч байхгүй. Хэн ч хүчлээгүй. Өөрсдөө дурандаа л хэрэглэж байхад. Сонирхоод байгаа бол хэрэглээд үз л дээ.
Ин: Үгүй ээ үгүй.
Иг: Аймхай гэж.
Ин: Үнэхээр л юу ч биш юм бол та яагаад хэрэглэдэггүй юм бэ? Үгйү ээ бүгд л гаа хийсэн оргилуун дарс уугаад байхад та уухгүй байх шиг байсан.
Иг: Тэрийг бас хэзээ харчихсан юм бэ? Их гярхай юм аа.
Ин: Би ёстой ажигч.
Иг: За өөрийгөө магтаад яах вэ энэ юмыг хамт янзалъя. Би ганцаараа тоолох юм уу?
Ин: За.
Иг: Өнөөдөр авсан гарын мөнгөө хүртэл хуваасан шүү 7/3-р. Өнөөдөр санамсаргүй туслуулчихлаа баярласнаа илэрхийлээд. Тэгээд цаашдаа миний талаар сонирхоод хэрэггүй шүү.
Ин: За. Дууссан биз дээ?
Иг: Хүлээгээрэй.
Ин: Бас яасан?
Иг: Дараа хэр ихийг авч ирэх үү? Хэрэглэгчид маань их дуртай байгаа болохоор их хэрэгтэй байна. Эсвэл одоо байгаа бүгдийг нь өгсөн ч болно.
Ин: Со багш их мөнгөтэй юм уу?
Иг: Хэр их юм бэ?
Ин: 1кг.
Иг: 1кг. 1кг гэвэл овоо их юм байна. За тэр хэрийн бэлэн мөнгө бол бэлдэж чадна.
Ин: Бодож үзнэ ээ.
Утас: Дуут шуудан 1.
Иг: Би байна. Оффлайн хийе.
Ин: Зүгээр ээ. Уучлаарай. Баярлалаа. 5 сая вон. Дэлгүүрт 3 сар ажиллаад ч олж чадахгүй мөнгө. Өдөрт 5 сая вон.
Сү: Сая ирсэн юм уу?
Ин: Хурдхан унт аа.
Сү: Та уйлсан юм уу?
Ин: Үгүй ээ.
Сү: Юун үгүй гэж. Бүр хавдчихсан байхад. Аавд ямар нэг юм тохиолдоо юу? Хар дарсан байх нь ээ. Тэнд тухгүй болохоор тэгж байгаа юм. Болж өгвөл эмнэлэг дээр битгий хоноорой.
Ин: Гоё юм зүүдэлсэн. Их сайхан зүүд. Баяралсандаа л уйлсан юм.
Сү: Мангар шүү дээ гоё юм бол инээхгүй яагаад уйлдаг юм бэ?
Ин: Харин тийм ээ.
Дун: Чиний хэлсэн дээж. Юу мэдэж байгаа юм бэ?
Иг: Баталгаатай юм биш ээ. Эхлээд энүүгээр шалгаадахъя.
Дун: Тоглоод байгаа юм уу?
Иг: Одоо миний царайг харвал наймаа дуусаа шүү. Суугаач. Жоохон хүүхэд биш дээ. Гэхдээ хулгайчийг барьвал яах юм бэ?
Дун: Үнэхээр мэдэхгүй байгаа юм уу.
Иг: Окэй. Удахгүй болохоор хүлээж бай. Та нар бодистой цүнхээ хаана гээсэн гэлээ?
Ин: Өвчтөн Пак Дужины эмчилгээний зардал.
Эм: За. Түр хүлээгээрэй.
Иг: Хаанаас авсан юм бэ? Харж байгаагүй бараа байна.
Ин: Тэрийгээ хүртэл хэлэх ёстой юм уу?
Иг: Би гарал үүсэл нь мэдэгдэхгүй бараа авдаггүй. Ашгүй хүрээд иржээ. Хүүхдүүд ээ Сү А ирээгүй их удсан байна. Алга ташаарай. За өнөөдөр урьдчилаад хэлж байснаараа будах дадлага хийнэ. Будгаа гаргаарай.
Бүгд: За.
Юүжон: Чи бийрээ сольчихсон юм уу? Үнэтэй бийр шүү дээ гоё юм аа. Хөөх усан будаг чинь бас шинэ юм байна. Пак Сү А юу болоо вэ? Овоо мөнгө зарж дээ. Хөөе Пак Сү Агийн усан будгийг хардаа.
Бүгд: Хөөх. Ямар гоё өнгөтэй юм бэ. Харин тийм ээ би ч гэсэн авмаар байна. Ямар гоё юм бэ. Ёстой солиотой.
Иг: Хүний юм үзэхээ болиод бүгд хичээлдээ бэлдье.
Бүгд: За.
Ин: Миний охин юунд ч битгий санаа зовоорой хайртай шүү.
Дун: Ингээд болоо юм уу?
Ин: Тийм. Гараа яачихсан юм бэ? Хүргэлт хийж чадах уу?
Дун: Хуруугаа л бэртээчихсэн юм аа. Захирал аа бодис хулгайлсан хүнийг олвол яах уу?
Босс: Цааш нь харуулна шүү дээ.
Дун: Цааш нь уу.
Иг: Та нар бодистой цүнхээ хаана гээсэн гэлээ?
Дун: Хэнбүг хороолол дахин төлөвлөлтийн бүс.
2р анги төгсөв.
Дараагийн ангид:
Жэймс: Намайг яаж амьд үлдсэнийг мэдэх үү?
Тэгү: Би чамайг огт сонирхдоггүй. Хэн бодис авч ирсэн бэ гэдгийг л мэдчихвэл болоо.
Иг: Би хэзээ ч эрсдэл үүсгэдэггүй.
Ин: Юу ч байсан бүгдийг хийе.
Иг: Тэгвэл та хулгайлсан бүх бодисоо надад аваад ир.
Ин: Нөхрийн эмчилгээний зардал байшинг маань барьцаалсан зээл гээд 187сая вон. Тэрийг л дарчихад болно.
Иг: Яах вэ би таныг амьд үлдээе.
Ин: Багш аа зүгээр л хамт үхье ээ.
Ин: Би зарж чадна аа.
Гён:
Ин: Энд.
Тэгү: Хар тамхины үдэшлэг хийдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу?
Эр:
Ин:
Ин: Өөдгүй новш.
Иг: Тэгээд сайхан сэтгэлтэй хүн бодис зарж байх уу?
Back to episodes Go home