Walking On Thin Ice_01

Инсүгийн азтай өдөр 1р анги

Гол дүрд

Кан Инсү – эм,

Игён – эр,

Жан Тэгү – эр, мөрдөгч.

Пак Дужин – эр, Инсүгийн нөхөр.

Пак Сү А – эм, 16орчим настай. Инсүгийн охин.

Пэг Ёжү – эм, Инсүгийн найз.

Ян Миён – эм, Жинхигийн ээж.

Юүн Жинхи – эм, Сү Агийн найз. 16орчим настай.

Чүй Юүжон – эм, Сү А, Жинхигийн найз 16орчим настай.

Чүй Гёнду – эр, Тэгүтэй хамт ажилладаг мөрдөгч.

Пак Бухи – эр, Тэгүтэй хамт ажилладаг мөрдөгч.

И Инён – эм, мөрдөгч.

Ким Хёнман – эр, мөрдөгч.

Ду Гюүман – эр, Фантом бүлгийн босс.

Хуан Дунхён – эр, Фантом бүлгийн гишүүн.

Хуан Жүнхён – эр, Фантом бүлгийн гишүүн.

Кан Хүйрин – эр, Тү Эн холдингсийн захирал.

Ихёг – эр, Игёны ах.

Инсү:    Анхнаасаа энэ хүртэлх бүх зүйл тодорхой байсан ч байж магадгүй. Тэр үед бас одоо аль хамгийн муухай нь бол? Ганц тодорхой зүйл бол одоо анхныхаасаа  хамаагүй амар байна.

Эм:       Өглөө 6 цагаас 11 цаг хүртэл бүхэлд нь болон хэсэгчлэн зам хаах тул иргэдийг хамтран ажиллахыг хүсжээ.

Инсү:    Миний охин болоогүй л байна уу?

Эр:        Крипто валютын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол онцгойлон анхаарна уу гэж мэдэгдсэн байна.

Инсү:    Сү А идээрэй.

Сү:        Ээж та хоолны сургалтанд яваад байгаа юм уу?

Инсү:    Аав чинь ойрд тураад байгааг анзаарахгүй байна уу? Ширүүхэн хүрвэл уначихмаар болчихсон байгаа биз дээ?

Сү:        Намайг ч гэсэн турах юм бол ингэж хоол хийж өгөх үү ?

Инсү:   Мэдээж шүү дээ. Гэхдээ чи бол турдаггүй.

Сү:        Амтархан иднэ ээ.

Ин:        Хань өнгөрсөн шөнө унтаж чадаагүй юу? Хөрвөөгөөд л байсан. Наад нүүр чинь бүр шарлачихсан байна шүү дээ хүний санаа зовоогоод байх юм.

Нөхөр:  Зүгээр ээ.

Сү:        Банкны ажилчид таныг шөнөжин аавыг унтуулаагүй гэж бодно доо. Яасан? Би 15тай шүү дээ. Энийг бол сонсоод л өнгөрөө.

Ин:        Ёстой нэг. За май жоохон өндөр болчихоод яриарай.

Сү:        Би хайртай аавдаа найр тавья даа.

Нөх:      Дамжууллаа.

Сү:       Хэтэрхий их байна шүү дээ. Ээж би явлаа.

Ин:        Сү А. Хүлээ хүлээ.

Сү:        Нүүрээ будаагүй ээ. Одоо багш нар ч ийм юман дээр юм хэлдэггүй.

Ин:        Алив алив. Алив. Хөөрхөн юм аа. Хайртай шүү.

Сү:        Би ч гэсэн хайртай шүү. Маш их хайртай шүү.

Ин:        Хайртай шүү.

Сү:        За би явчихаад ирье.

Ин:        Сайн яваад ирээрэй. Пак Сү А.

Сү:        Би явлаа.

Ин:        Энд байжээ. Сайн идээрэй.

Жинхи: Пак Сү А.

Сү:        Холоос хараад таньчих юм аа.

Жинхи: Хөөе манай сургуульд өвдгөндөө хүрсэн урт юбкатай хүүхэд чамаас өөр байхгүй шүү.

Сү:        5 минут алхах газарт машинаар хүргүүлдэг хүн бас чамаас өөр байхгүй шүү.

Жинхи: 7 минут гээч. Тэр яах вэ чи наад юбка ёстой ганц хуруу богиносгож болохгүй юм уу? Би сайн хасдаг газар заагаад өгье.

Сү:        Ээж дургүй.

Жинхи: Жинхэнэ ээжийн охин.

Сү:        Өөрийгөө хэл. Өөрөө ч гэсэн ээжийнхээ үгнээс гардаггүй байж.

Жинхи: Би бол айгаад гардаггүй чи дуртай болохоор үгэнд нь ордог.

Сү:        Ээждээ дургүй хүүхэд байдаг юм уу?

Жин:     Байгаа шүү дээ. Би.

Сү:        Гайхуулж гэнэ.

Хар тамхи:  Утсаа яагаад авдаггүй юм бэ? Цагдаа нар хүрээд ирсэн хурдан мөнгөө аваад гараад ир. Бүгд анзаарчихаад байна. Баригдах юм бол алуулна шүү дээ.

Дэлгүүр:      Ямар сонин юм бэ яаж жинлэж ч үзэхгүйгээр яг тааруулаад байдаг юм бэ? Банкинд ажилладаг байсан гэсэн сурсан юм ч өөр юм аа.

Ин:       Ганц сар ажиллаад л гарт орчихдог юм аа.

Дэлгүүр:      Тийм үү? Би хагас жил ажиллаж байгаа шүү дээ. Өө нээрээ ахлах аа танай амьдардаг хэсэгт дахин төлөвлөлт хийгдэхээр болсон гэл үү? Баяр хүргэе.

Ин:        Мөнгөө өсгөдөг хүмүүс л тэрэнд баярлана. Над шиг хүнд бол хамаагүй. Надад байна аа ямар ч их мөнгө хэрэггүй өөрийн гэсэн байрандаа л гэр бүлээрээ амьдрахыг мөрөөддөг. Алив.

Дэлгүүр:      Гэхдээ тийм бол мөрөөдөл чинь биелэчихсэн юм биш үү? Биелэчихсэн юм байна шүү дээ.

Эм:       Эргүү юм уу? Цагдаа нар хүн мөргөх нь. Айх гэж. Дунхён хүү ирээгүй болохоор удах байх гэж бодсон чинь дуусчихсан юм уу? Нийт хэдэн килограмм юм бэ?

Ин:        3кг-аар 39 уут гэхээр 117кг. 120кг арай хүрэхгүй юм байна.

Эм:       Чи л байхад тооны машин хэрэггүй болчих юм даа. Захиалгаа яасан?

Ин:        Аль хэдийн өгчихсөн. Жолооч оо 20килограмм байцаа хүргэнэ шүү. Уулзвар дээр байдаг Тэпу хоолны газар.

Эр:        20кг уу?

Ин:        Тийм ээ.

Эр:        Ойлголоо.

Эм:       Дандаа авдаг юмыг чинь кассан дээр тавьчихсан байгаа шүү.

Ин:        Баярлалаа.

Бухи:     Муу мансуурагчид.

Эр:        За түргэл түргэл.

Бухи:     Стоп стоп доош нь буулга доош нь тавь аа.

Эр:        Цаашаа бай новш оо.

Бухи:     Хөөш.

Эр:        Тавь.

Инён:    Зогс л доо новш оо.

Эр:        За за.

Инён:    Новш чинь. Новш минь чи одоо дуугүй байх эрхтэй. Өмгөөлөгч авч болно. Чиний хэлсэн бүх үгийг шүүх дээр чиний эсрэг ашиглаж болно новш минь.

Тэгү:     Оюутнууд юм уу? Ээж аав чинь хүүгийнх нь мөрөөдөл хар тамхины наймаа гэдгийг мэдэх үү? Хулгайн хар тамхи худалдаж авах гээд энд ирж байдаг яасан зоригтой юм бэ? Ирж гэнэ.

Бухи:     Юу вэ? Гадаа нэг үзчихээд ир.

Эр:        Мөрдөгч өө.

Бухи:     Зүгээр л өрөөндөө байж бай. Байнга ингэж байх юм. Ах байгаагүй бол чи бүгдийг нь алдах байсан шүү. За за больё. Анагаахад ороод цуснаас айгаад байна гээд ирсэн хүнд би юугаа хэлэх вэ дээ. Ах аа мөнгө нь хэвээрээ  байна.

Гёнду:   Ах аа.

Бухи:     Яав?

Гёнду:   Хар тамхи алга.

Бухи:   Новшнууд хар тамхитай цүнх хаана байна?

Хар:      Новшнууд чинь яг галзууруулах нь ээ. Би ч гэсэн амьдармаар байна шүү дээ новш оо.

Дунхён: Жүнхён оо ойрт.

Жүн:     Хөөе наад машинаа зогсоо новш оо.

Хар:      Амаа тат новш минь.

Жүн:     Гөлөг минь зогс. Зогсооч. Өө муу новш оо зогс зогс л доо. Зогсоочээ чи. Новш оо.

Дун:      Зүгээр ээ.

Хар:      Үхэх гээ юу. Новш. Новш.

Эр:        Буу. Буу л даа чи.

Хар:      За өглөө өглөө.

Эр:        Буу. Буугаач. Буу л даа. Буугаадах.

Хар:      За. зА ойлголоо болно оо боль.

Жүн:     Новш оо.

Дун:      Барь. Барь. Бариад ав.

Хар:      Новш.

Жүн:     Новш минь чи зогс. Зогс л доо.

Хар:      Амаа хамхи новш минь.

Жүн:     Цүнх өгөөдөх л дөө.

Эм:       Сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа энгийн иргэдийн хар тамхитай холбоотой гэмт хэрэг. Учир шалтгаан нь юунд байгаа вэ? Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Сөүлийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагч оролцож байна. Өнгөрсөн сард илрүүлсэн хар тамхины гэмт хэрэгтэн л гэхэд 800 хүн байгаа гэсэн. Гол нь сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа гэсэн. Шалтгааныг нь юу гэж харж байгаа вэ.

Эр:        Олоход амархан болоод байгаа.

Игён:    Сайн уу?

Бүгд:     Сайн байна уу?

Игён:    Хичээлийн цаг болоогүй байхад та нар их эрт иржээ. Улам л тод буддаг болжээ. Нүүрэн дээрээ зурсан шигээ цаасан дээрээ гоё зурна биз дээ?

Бүгд:     Тийм.

Нөх:      Бараг идээгүй шүү дээ. Хань аа хоол шингээх эм байгаа юу?

Ин:        Юу болсон юм бэ? Койн оо? Байшингаа барьцаалж зээл аваад уу? Хэр ихийг. Тэгвэл бүгдийг нь алдчихсан гэсэн үг юм уу? Ямар нэг юм хэлээдэх л дээ.

Нөх:      Уучлаарай.

Ин:      Юу бодож яах гэж тийм юм хийдэг юм бэ? Би чамайг их мөнгө олоод ир гэж хэлсэн юм уу? Албаны даргаас дээшлэхгүй байна гэж хэмлэсэн үү? Ангийнхаа хүүхдийн батлан даагч болоход том ахынхаа байрны барьцаанд мөнгө өгөхөд ч би юм хэлээгүй. Чамайг ийм хүн гэдгийг мэддэггүй болохоор туслаж байж сэтгэл чинь амардгийг мэдэх болохоор юм хэлээгүй. Би зүгээр л яг энэ хэвээрээ, энэ байгаагаа л хамгаалаад үлдчих гэж хүссэн яаж энийг хүртэл. Угаасаа нэмэлт төлбөрөөс болоод мөнгө хэрэгтэй болчихоод байхад одоо бүр байшингаа алдах дээрээ тулчихлаа шүү дээ. Одоо тэгээд хаана амьдрах юм бэ? Сү Аг яах юм бэ? Чи аав мөн үү? Нөхөр мөн үү?

Нөх:      Инсү. Инсү.

Ин:        Яамтай гэрлэсэндээ анх удаа харамсаж байна даа.

Ёжү:    Тэгэхээр нь тэгээд л гараад ирсэн юм уу?

Ин:        Өнөөдөр бол ёстой царайг нь хараад унтаж чадна гэсэн итгэл алга даа. Өнөөдөр хонуулна биз дээ?

Ёжү:      Тийм ээ хоноод яв. Сайн байна. Чи хар үүрээр өглөөний хоол хийнэ гээд л гэрлүүгээ харьчихав даа.

Ин:        Яана аа? Одоо яах вэ.

Ё:          Ёстой яана аа. Ямар ч байсан би маргааш ажил дээр очоод ажилтаны зээлийн талаар асууя. Дор хаяж 20 саяыг ч болов авчихаж чадах байх аа Инсү.

Ин:        Баярлалаа.

Ё:          Дарга нээрээ яаж байгаа юм бол оо? Сайн бодож төлөвлөхгүй хөрөнгө оруулаад байдаг хүн биш шүү дээ. Ёстой ойлгохгүй юм аа.

Ин:        Хань аа. Сү А. Ингэж тавиад хааччихдаг байна аа?

Сү:        Ээж ээ яасан? Аав.

Ин:        Хань аа.

Сү:        Яана аа?

Ин:        Хань аа. Нойр булчирхайн сувгийн аденокарцинома гэсэн үү?

Эр:        Нойр булчирхайн ойр хавийн судаснуудад хүртэл хавдар нь нөлөөлчихсөн болохоор харамсалтай нь хагалгаа хийх боломжгүй. Анх 5 сард оношлуулаад л шууд хими эмчилгээ эхлэсэн бол арай дээр байдалд байх байсан ч одоо бол аль болох.

Ин:        5 сард гэв үү? Нөхөр маань мэдэж байсан юм уу?

Эр:        Нойр булчирхай зардал ихтэй эмчилгээний үр дүн муу болохоор гэр бүлийнхэндээ хэлэхгүй нуудаг эсвэл оройтож хэлдэг хүмүүс байдаг л даа. Өвчтөний сүүлийн үед гэнэт турах эсвэл нүүр нь шарлаж харагдах ч юм уу өнөөдрийнх шиг ингэж ухаан алдсан тохиолдол байхгүй юу? Энэ чигтээ элэг болон тархиндаа тархчихвал үнэндээ бол найдваргүй болно. 1 өдрийн өмнө ч болов үгүй ээ яг одоо эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Ё:          Инсү даргад ажилтаны зээл судлаж үзсэн ч аль эрт тултал нь зээл авчихаж. Зун авсан гэж байна. Чи мэдээгүй юу? Байна уу? Кан Инсү.

Ин:        Ёстой. Тийм биетэй байж юун хоол хийнэ гэж хүний сэтгэл самарч байдаг байна аа би ёстой яг галзуурах нь ээ. Эд нарыг одоо хэзээ цэвэрлэж дуусгах юм бэ?

Эм:       Хэвлийн CT, MRI, PET-CT, хэт авиа, дуран, метал стенд суулгуулсан, цус тогтоох тарилга. Бүгд нийлээд 1031500вон.

Ин:        Хүнд хэлбэрийн хорт хавдартай өвчтөн гэж юм байдаг гэсэн. Тэрүүгээр хөнгөлдөг биз дээ?

Эм:       Даатгал хасаад үлдсэн төлбөр нь.

Ин:        За.

Эм:       Хэдэн сараар төлөх үү?

Ин:        6 сараар.

Захи:     Чи гуйж байхад урьдчилгаа бол өгөлгүй яах вэ.

Ин:        Баярлалаа.

Захи:     Яана даа.

Эр:        Дужины талаар сонссон л доо би  ч гэсэн хэцүүхэн л байна.

Ин:        Хэцүү гуйлт гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ арга чарга байхгүй юу?

Эр:        Уучлаарай. Хуралтай болохоор түрүүлээд явъя даа.

Ин:        Одоо шууд хими эмчилгээ эхлэх ёстой эгч та хоёр жоохон туславал том тус болох юм шиг байна. Та туслаач.

Ах:        Хүчтэй байгаарай бэргээн би яаж ийгээд.

Эгч:      Дүү хүчтэй байгаарай.

Ё:          Балай юм. 1 сая вон оо? Дүү нь үхэх гээд ач дүү нь гудманд гарах дээрээ тулчихаад байхад танай хадам ах ээжийнхээ бүх хөрөнгийг булаасан нь багаад байгаа юм байх даа. Хэцүү байхад нь барьцааны мөнгөнд нь нэмэрлэснээ авъя гэсэн ч хэдэн арван сая биз дээ? Хүний үнэргүй гэхэд бүр арай ч дэндүү юм аа. Хөөе даргын ангийнхан даргаас юм гуйж байсан хүмүүс их шүү дээ.

Ин:        Ялгаагүй ээ.

Ён:        Ёстой хөгийн дээрэмчид. Гомдоод л хэлж байна. Бүр сэтгэл өвдөөд.

Ин:        Бага мөнгөөр эхлээд байнга ашиг гаргаад байхаар нь зээл хүртэл авч байгаад хийчихсэн гэнэ. Өөрт нь муу юм тохиолдвол яана аа гэж бодоод ямар нэг юм үлдээчих санаатай л.

Ён:        Муу юм болох гэнэ үү юу гэж дээ.

Ин:        200 саяыг л. Илүү ч үгүй 200 саяыг л өгчихдөг болоосой. Тэнгэрээс мөнгөтэй цүнх унаад ирдэггүй юм байх даа. Ёжү.

Ё:          Уучлаарай. 1 сая вон л байгаа.

Ин:        Хадам ахын 1 сая вон чиний 1 сая вонтой адилхан байх уу?

Ё:          Илүү нэмж өгмөөр байгаа ч манай ах фитнессээ дампууруулсныг мэднэ биз дээ?

Ин:        Тэгээд чи ахынхаа хоол ундыг бас уу.

Ё:          Өөр яах вэ дээ төрсөн ах шүү дээ. Гэхдээ саяхан нэг ажилд орсон гээд байхаар нь юу болоо вэ гэж бодлоо тэгсэн яаж ч бодсон галзуурсан байх аа. Тэр газар нь гал тогооны туслах хайж байгаа намайг орж ажил гэх юм аа. Давхар ажил хийгээд мөнгөө өг гэсэн.

Ин:        Хүүе тэнд цалингийн урьдчилгаа өгөх болов уу?

Ё:          Архины газар аа. Хүүхэдтэй хүн байж.

Ин:        Мэдэж байгаа биз дээ би гэр бүлийнхээ төлөө бол бүгдийг хийнэ.

Эр:        2 долоо хоногийн дотор дуудлага худалдаанд оруулна. Яг хэзээ хэдэн цагт гэдгийг дараа мэдэгдэнэ ээ.

Ин:        Өглөөний хоолоо идээд яв.

Сү:        Хичээлдээ явчихаад ирье.

Ин:        Сү А. Сү А.

Эр:        Хүргэлт ирлээ.

Хар:      Хэн бэ?

Эр:        Аа байсан юм уу орхиод явах гэж байлаа. Ашгүй дээ. Удахаар амтгүй болчихдог болохоор.

Хар:      Аа за. 

Эр:        Сайхан хооллоорой. Уучлаарай дарсан манжинг нь өгөөгүй байна.

Хар:      Новш чинь. Эргүү чинь.

Тэгү:     Буннам утсаа  ч унтраагаад картаа ч хэрэглээгүй. Тэглээ гээд нэмэргүй ээ эргүү юм шиг хүргэлтийн апп-р хоол захиалаад идчихдэг юм чинь.

Хар:      Цагдаа байжээ. Зөөлөн зөөлөн. Өвдөөд байна. Цаашаа цаашаа. Битгий ойрт. Гижиг хүрээд байна. Май энийг идээрэй. Ямар өндөр юм бэ? Цагдаа намайг хэн гэдгийг мэдэх үү? Би бол супермэн.

Тэгү:     Ёстой ядаргаатай юм аа.

Хар:      Хөл хөл. Хөл.

Эр:        Ким Буннам муу новш оо.

Инён:    Муу новш оо. Энэ муу чинь. Зогсооч.

Бухи:     Барь л даа. Наадахаа.

Ин:        Пак Дужин. Нөхрийн маань нэр дээр хорт хавдрын даатгал байх ёстой доо.

Эм:       Тийм. Гэхдээ уучлаарай тэрийгээ нодлин намар цуцлаад мөнгөө авчихсан гэж харагдаж байна.

Ин:        Үгүй ээ юу. За саначихлаа. Би андуурсан байжээ. Аа тэгвэл миний амь насны даатгал байна уу? Тийм.

Эм:       Цуцлах юм уу?

Ин:        Үгүй ээ нас барвал хэдийг авах байлаа.

Эм:       100сая гэсэн байна.

Ин:        100сая аа?

Эм:       Үйлчлүүлэгч ээ. Үйлчлүүлэгч ээ.

Ин:        Уучлаарай. Би дараа дахиад залгая аа. За. Ёоё. Ёоё.

Эр:        Хүн байна уу? Хүн байна уу?

Ин:        Ямар хэрэг гарсан бэ?

Тэгү:     Цагдаа байна. Хамтран ажиллана уу.

Бухи:     Алга уу.

Эр:        Харагдсангүй.

Бухи:     Сайн харсан юм уу?

Эр2:      Байхгүй байна.

Бухи:     Ийшээ явъя.

Тэгү:     Бүгд тараад нэгж. .

Бухи:     Чи дээшээ чи дагаад яв.

Бүгд:     За.

Хар:      Хаяг нь юу билээ 33 билүү 34 билүү. Чи ухаантай бай л даа эргүү минь.

Мөр:     Юу болсон бэ?

Тэгү:     Тэр явж байгаа яг миний таньдаг хүн шиг байх юм.

Хар:      34-52. 33-51.

Тэгү:     Буннам аа.

Ин:        Энэнээс том цүнх байх л ёстой доо.

Хар:      Муу цагдаа энийг гудар. Нааш ир толгойг чинь хагалаад өгье.

Инён:    За.

Хар:      Новшнуудаа одоо дагахаа боль л доо.

Тэгү:     Страек.

Бухи:     Буннам аа гэртээ харья.

Хар:      Бүү хөдлө. Энэ жинхэнэ буу шүү. Намайг бариарай.

Бухи:     Дарвайж байх юм.

Хар:      Би бол супермэн. Болохгүй ээ.

Тэгү:     Хөөе.

Гёнду:   Үхчихсэн үү? Дарга аа.

Тэгү:     Энд алга.

Гёнду:   Нэгжиж болохгүй.

Тэгү:     Новш минь хар тамхи чинь хаана байна?

Ин:        Манайд ийм цүнх байсан билүү?

Эм:       Өнөөдөр үдээс хойш 5 цаг 30 минутын орчимд Сөүлийн Хэнбуг хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд.

Ин:        Хань аа энэ цүнх чинийх юм уу. Дүүрэн сонин юм байсан.

Нөх:      Минийх биш ээ.

Ин:        Тийм үү? Сү Агийнх биш юм шиг байсан даа. Тэгээд хаанаас ороод ирэв.

Эм:       Хэрэгтнийг баривчлаж чадсан ч хар тамхийг нь.

Ин:        Тэр чинь.

Эм:       Олж чадаагүй байна.

Нөх:      Яасан?

Эм:       Цагдаа нар гэмт хэрэгтний зугтсан чиглэлийг даган Филопоныг хайна гэдгээ мэдэгдлээ. Ийм төрлийн ice буюу crystal гэж нэрлэгддэг хар тамхи нь сүүлийн үед Вьетнамаас нууцаар орж ирж байгаа шинэ төрлийн Филопон бөгөөд Каннамын шөнийн клубуудээр борлуулагдан сүүлийн хэдэн жил ихэд дэлгэрч хуучин болон шинэ байгуулагдсан бүлгүүд борлуулж байгаа тул хэн гэдгийг олж тогтоох боломжгүй байгаа тул Фантом бүлэг гэж нэрлээд байгаа юм байна.

Ин:        Зүгээр чихэр шиг байх юм.

Эр:        Нууцаар үйл ажиллагаа явуулж байсан тэднийг бүлгийн гишүүн Ким Буннамаас болоод илрээд байгаа юм байна. Сүүлийн үед нууцаар бараа орж ирсэн гэсэн мэдээллийн дагуу иргэн Кимийг дагаж байсан байна. 7 хоногийн өмнө Вьетнамаас том цүнхтэй хүн ирээд сонин үйлдэл хийгээд байсан гэсэн таксины жолоочийн мэдээллээр анх иргэн Кимийн талаар мэдээлэл олж авсан байна. Иргэн Ким Сөүлээс Инчон хүртэл автобус, такси зэрэг олон төрлийн тээврийн хэрэгслээр явсан бөгөөд.

Ин:        Яах ч үгүй л байна даа. Балай юм. Ийм хороололд юун хар тамхи байх вэ дээ.

Эр:        цагдаагийн байгууллага иргэн Ким-н ашиглаж байсан хоол хүргэлтийн аппликейшнийг ашиглан түүний байгаа газрыг олж тогтоосон боловч тэрээр 2 давхраас үсэрч буух зэрэг аймшигтай үйлдэл гарган зугтаж байгаад эцэст нь амиа алдсан байна.

Ин:        Яг адилхан юм байна.

Эр:        Гудмаар явж.

Ин:        Тэгвэл энэ үнэхээр хар, хар, яагаад манай гэрт. За байз. Одоо яана гэсэн үг вэ.

Эр:        Хар тамхи хулгайлаад зугтсан зэрэг хар тамхи ямар аймшигтай гэмт хэрэг болохыг.

Ин:        Тайвшир. Тайван.

Эр:        Шидэгч хийдэг хүмүүс ч гэсэн энгийн гэрийн эзэгтэй нар байдаг байна. Бусдад сэжиг төрүүлэхгүй энгийн иргэд байсан юм байна. Хар тамхи нууцаар худалдан борлуулдаг Фантом бүлэг өнгөрсөн хугацаанд хар тамхины наймаа хйиж сар бүр 200сая воны ашиг олж байсан байна.

Эр2:      Цагдаагийн газар байна. Ямар хэрэг гарсан бэ? Байна уу?

Эр:        Тухайн бодис нь.

Эр2:      Та яриарай. Байна уу?

Ин:        200сая аа? Сар бүр 200 сая аа? Энэ үү?

Сорив:  Кан Инсү. Кан Инсү.

Ин:        За.

Сорив:  Манай Пэг дарга танилцуулсан гэл үү? Гал тогоонд ажиллана гэл үү?

Ин:        Тийм.

Сор:      Гэхдээ яана аа хүнээ олчихсон орон тоо байхгүй дээ. Гал тогооны ажлаас өөр ажил хийх үү?

Ин:        Тийм ээ тэгэлгүй яах вэ.

Сор:      Клубийн жорлон гэхээр муухай юм их л байгаа байх хараагүй юм шиг л байгаарай.

Эр:        Өнгөрсөн хугацаанд хар тамхины наймаа хйиж сар бүр 200сая воны ашиг олж байсан байна.

Дарга:   Та нар өдий хүртэл бүгд амраад байсан юм уу?

Тэгү:     Үгүй.

Дарга:   Тэгвэл 4 хоног архи уусан юм уу?

Тэгү:     Үгүй ээ.

Дарга:   Өчнөөн олуулаа байж ганц цүнх олж чаддаггүй юм уу? Угаасаа сэжигтэн нь үхчихсэн гээд асуудал үүсээд байхад тэр цүнхийг олж чадахгүй бол би ч гэсэн дуусаа. Би дуусах юм бол та нар бүгдээрээ дуусна. Мэдэж байна уу?

Тэгү:     Та нарын бөгсөн дээр хатиг гарна шүү. Айл айлаар явж асууна уу клуб орж асуудаг уу ямар нэг юм хий. Битгий энд сууцгаагаад бай. За юу.

Бухи:     Алив гараад ир.

Ин:        За багш аа. Сү А хичээлдээ суугаагүй юм уу? Бүтэн 7 хоног уу? Тийм байх ёсгүй дээ. Манай охин сургуулийн хичээлээсээ илүү зургийг хичээлдээ дуртай.

Игён:    Тийм ээ би мэднэ. Хичээл заагаад байхаар ээж аав нь зур гээд зурдаг хүүхэд дуртайдаа зурдаг хүүхэд гээд шууд ялгардаг.

Ин:        Үгүй гэхдээ яагаад? Та ямар нэг юм мэдэж байх шиг байх юм.

Игён:    Нөгөө. Би буруу харсан ч байж магадгүй.

Бичиг:   Татаж дууслаа.

Игён:    Та зүгээр үү? Түлэгдээгүй биз дээ ?

Ин:       Би явъя даа. Холбоо барьсанд баярлалаа. Сургуулиас гарах аа? Сургууль гэдэг чинь чи гармаар байна гээд гарчихаж болдог газар юм уу?

Сү:        3 сар л хичээлээ таслахад гарах өргөдөл бичиж болно.

Ин:        Чи одоо. Ийм юм болж байхад чи хүртэл яагаад байгаа юм бэ?

Сү:        Харин тэгээд аав ухаан алдаад гэрээсээ хүртэл хөөгдөх дээрээ тулчихаад байхад би ганцаараа зургаа зураад хичээлдээ яваад байх юм уу? Тэгж болох юм шиг байна уу?

Ин:        Сү А чиний бодож байгаа шиг тийм хүн асуудал биш ээ. Ээж нь өөрөө зохицуулна. Чи дөнгө 15тай. Одоо сургуулиасаа гарчих юм бол дараа нь чи юу болох юм бэ?

Сү:        Тийм ээ би 15тай. Харин та яагаад намайг 5тай юм шиг харьцдаг юм бэ? Хэцүү асуудал биш ээ? Та өөрөө зохицуулна гэсэн үү? Худлаа ярь. Би ч гэсэн хардаг сонсдог. Нуулаа гээд мэдэхгүй байх уу? Та байнга энд тэндээс мөнгө зээлэх гэж гүйгээд хуримын бөгжөө хүртэл зарсан биз дээ? Би ч гэсэн гэнэт ингэж шийдээгүй маш их бодсон. Тэгээд одоо цагийн ажил хийгээд аавын эмчилгээний зардал өрийг таньтай хамт төлье. Өөрөө бэлдээд төгсөх шалгалтаа өгчихнө. Зураг бол зурахгүй байсан ч болно. Зураагүй гээд үхчихгүй. Гэхдээ аав бол үхнэ шүү дээ. Мөнгө байхгүй бол аав үхнэ.

Сүжин: Матхи мөн юм уу? Янзтай юу ч үнэртэхгүй байна. Яг л тамхи байна шүү дээ. Хаанаас олсон юм бэ?

Мими:   Жэймс.

Сүж:     Өө нөгөө таны шинээр олсон наймаачин уу. Ямархуу залуу юм бэ? Царайлаг уу?

Мими:   Удахгүй ирнэ. Хамт уулзах уу? /хэд байгаа билээ. Бид хоёрт хангалттай юу?/

Сүж:     Хангалттай. Явж Жэймсийг хэр царайлгийг харах уу?

Эр:        Мэдээ үзсэн юу болсон юм бэ?

Дун:      Нэг асуудал гарсан. Удаан ярих жоохон тиймхэн байна. Бараагаа жоохон хүлээчих.

Эр:        Шинэ бараа энэ тэр гээд урьдчилж мөнгөө авчихаад юу хуцаад байгаа юм бэ? Чам шиг юмтайгаа юугаа ч ярих вэ. Толгойтойгоо яриул.

Дун:      Ямартай ч ингэж ойлгоорой. Шийдэж дуусаад залгана аа.

Эр:        Хөөе. Хөөе.

Дун:      За захирал аа.

Эр:        Эргүү юмнууд хамгийн чухал үед бараа бараг дуусчихаад байхад.

Ми:       Жэймс. Энд байсан юм уу? Чамд юм байна уу? Юу ч хамаагүй. Бурхан минь. Чек авдаггүй шүү дээ. Амралтын өдөр гэхэд бэлдээрэй. Хэн ирэхийг мэдэж байгаа биз дээ? Энэ бол хаанаа ч хүрэхгүй шүү. Тэд нарт тогтмол хэрэглэдэг тун байгаа шүү.

Эр:        Санаа зоволтгүй ээ бэлэн болчихсон.

Ми:       Аргагүй л. Явъя Сүжинийг танилцуулъя. W enter-н ганц охин.

Эр:        За гаръя.

Эр2:      Жэймс ээ? Тэр чинь зөвхөн VIP-д үйлчилдэг  MD шүү дээ яасан?

Ин:        Аа өрөөнд нэг юмаа үлдээчихсэн байна өгөх гээд.

Эр2:      За одоохон. Өө тэр байх шиг байна. Тэр нүдний шилтэй. Тэр туулайны хажууд. Тэр Жэймс мөн биз дээ?

Эр3:      Тэр үү? Жэймс мөн байх аа.

Эм:       Одоо удахгүй зүгээр болно оо.

Эм2:     За.

Ин:        Ханиа би.

Бичиг:   Хэнбуг эмнэлэг.

Ин:        Хань аа яагаад энд байгаа юм бэ?

Нөх:      Жоохон бачуураад салхилах гэж байгаад.

Ин:        Гэхдээ наанаа суугаад байхдаа яах вэ дээ. Эмч нар айчихлаа. Бачуураад байвал хамт гарч салхилах уу. Хамт гадуур ч гэсэн хооллоё. Болно биз дээ эмч ээ.

Эр:        Тэгэлгүй яах вэ болно.

Ин:        Хоёулаа Сү А. Сү Аг бас дуудъя. Гэр бүлээрээ сайхан хооллоё.

Нөх:      Нөгөө байна аа би ч гэсэн харамсаж байгаа. Чамтай гэрлэсэндээ. Би л байгаагүй бол чи илүү амар амьдарч болох байсан. Илүү жаргалтай байх байсан. Би Сү А та хоёрыг жаргалтай байлгаж чадна гэж л бодсон.

Ин:        Хань аа.

Нөх:      Би ингэж Сү А та хоёрын хамаг юмыг булаана гэж бодоогүй.

Ин:        Үгүй ээ тийм биш яагаад ингэж хэлж байгаа юм бэ. Чи булаагаагүй ээ. Үгүй шүү дээ.

Нөх:      Инсү. Уучлаарай.

Эмч:     Танд хүнд байгааг сайн ойлгож байна. Ямар ч үгээр тайтгаруулж чадахгүй байх. Нөхцөл байдал хүнд байна яах талаараа шийдвэр гаргачихвал.

Эм:       Одоо яана аа. Хань аа. Яана аа.

Ин:        Гэртээ харья даа.

Эмч:     Асран хамгаалагч аа. Асран хамгаалагч аа.

Ин:        Болохгүй ээ.

Эр:        Татаарай.

Ин:        Юугаа ч булаалгахгүй. Хэн ч үхэхгүй. Би бүгдийг нь хамгаална. Чи зүгээр л хажууд байж бай. Амьд л байж бай. Чи байхгүй бол Сү А бид хоёр бүх зүйлээ алдана... Сү А. Хичээлээ битгий таслаарай. Зургаа ч орхих хэрэггүй. Ээжид нь арга байгаа. Хэд хоногийн дотор зохицуулна. Ээж шүү дээ угаасаа ээж нар бүгдийг чаддаг ээждээ л итгэ.

Жэймс: 100.

Ин:        Жэймс.

Жэй:   Цэвэрлэгээ хийдэг хүн надаар яах гээ вэ? Шийтгээд байгаа юм уу? Би явлаа шүү.

Ин:        Түр түр хүлээгээрэй.

Сүж:     Гэхдээ Жэймс хэзээ ирэх юм бэ?

Ми:       I don’t know дуртай үедээ ирж бараагаа зарчихаад яваад өгдөг юм. Тэрний үйлчлүүлэгч нар дунд Жэймс гэдэг нэрнээс нь өөр мэдээлэл мэддэг хүн нэг ч байхгүй байх.

Сүж:     Тийм үү? Ямар их нууцтай юм бэ?

Жэй:     30сая.

Ми:       Ганц хоёр хүнээс асуухад л бие биенээ мэдчихдэг.

Жэй:     2.

Ми:       Каннамд нэг л өдөр гэнэт гараад ирсэн.

Сүж:     Сонин л юм даа. Итгэж болох юм уу.

Ми:       Анхандаа бол бүгд л сэжиглэж байсан гэхдээ матхи, кетамин, мөс гээд хүссэн бүхнийг олж өгөөд байдаг.

Ин:        Хүлээгээрэй.

Ми:       Тэгээд дээр нь баригдахгүйгээр зохион байгуулна. Соёлтой.

Жэй:     Яах гээд байгаа юм бол гэсэн чинь эгч ээ энд ажиллаад юм хум сонссон бололтой. Үнэндээ Каннам бол Хундэ Итэвоноос өөр болохоор мөнгөтэй загварлаг л байвал нас бол хамаагүй хөгшин хүн сонирхдог хүмүүс их байдаг. 50тай ах нар ч ирдэг юм чинь.

Ин:        Юу?

Жэй:     Амархан мөнгө олох арга байхад цэвэрлэгээ хийж яах юм бэ? Тийм ээ?

Ин:        Яагаад байгаа юм бэ?

Жэй:     Дуртай байгаа юм биш үү? Би хүнд зуучлахын тулд шалгана биз дээ?

Ин:        Цаашаа бай.

Жэй:     Та одоо маягалахаа боль л доо угаасаа энэ хорвоод үнэгүй юм гэж байхгүй шүү дээ.

Ин:        Тавь л даа чи.

Жэй:     Айлуулах нь дээ.

Эр:        Маргааш боломжтой юу?

Эр2:      Үгүй ээ Фэнтомоос болоод хяналт чангарсан. Усан онгоц хэсэгтээ ирэхгүй.

Жэй:     Хачин балай цэвэрлэгч чинь үхэх нь дутаж дээ. Эгч гуай хэнд хүрээд байна аа босоод ир. Бүр уур гардаггүй ээ босоод ир. Новшийн өдөр вэ. Хэд цохиулчих. Яав?

Игён:    Энд юу хийж байгаа юм бэ?

Жэй:     Үгүй ээ би.

Игён:    Тохиролцсон уу.

Ин:        Үгүй ээ.

Жэй:     Энэ муу өөрөө дайрсан шүү.

Игён:    Тэгвэл 3 дагч хүнээр шийдүүлэх үү? Жишээлбэл цагдаа ч гэдэг юм уу?

Жэй:     Тэгэх хэрэг юу байна.

Игён:    Чи харин яах гэж ингэдэг юм бэ? Чамайг битгий хэл ам татлаарай гэж хэлсэн дээ. Өнөөдрөөс эхлээд энд би ажиллана өрөөний картаа өгчихөөд зайл.

Жэй:     Чи юу юм бэ?

Игён:  Хохино шүү. Энэ юу вэ? Өөрийнх чинь үү? Алт байгаа юм уу? Цагдаад хэлмээр байгаа бол хэлэхгүй юу.

Ин:        Үгүй ээ. Цагдаад хэлэхгүй.

Иг:        Бодлоо өөрчилвөл.

Ин:        Юу нөгөө. Баярлалаа.

Ми:       Наймаачин бол энд тэндгүй байж л байдаг. Гэхдээ энэ хавьд тэрнээс илүү аюулгүй хүн байхгүй шүү. Бас тэрэн шиг сонирхол татдаг хүн ч гэсэн.

Ин:        Жэймс.

Эр:        Хамтрах юм уу үгүй юу.

Иг:        Маргааш гэхэд шууд хэрэгтэй. Ядаж эхлээд 15гр. Чи хэн бэ? Түрүүний эгч биш үү? Юу вэ, яагаад намайг дагаад байгаа юм бэ? Хүүе сонсож байна уу?

Ин:        Багш аа намайг танихгүй байна уу?

Иг:        Сү Агийн ээж. Үгүй ээ та энд яаж?

Ин:        Жэймс. Та Жэймс биз дээ?

Иг:        Яг яасан бэ гэхээр миний таньдаг ах шөнийн цэнгээний газар ажиллуулдаг болохоор би туслах гэж ирээд.

Ин:        Хамтармаар байна.

Иг:        Юу?

Ин.       Хамт ажиллая. Хоёулаа хамтарч ажиллая.

1р анги төгсөв.

Дараагийн ангид:

Ин:        Ашгаа хуваах хэмжээ нь 7/3 ингэж болдог юм уу?

Иг:        Хэр их хэрэгтэй хүн болохыг чинь харж л байя. 

Ин:        Би зарж чадна аа.

Иг:        Сонирхол татчихлаа. Та нар бодистой цүнхээ хаана гээсэн гэлээ?

Гён:      Буудлаас олсонтой яг адилхан.

Ин:        Энд.

Тэгү:     Хар тамхины үдэшлэг хийдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу?

Эр:        Нэг л харсан санагдаад байх юм.

Ин:        Багш аа намайг юу харсныг мэдэхгүй байгаа бололтой.

Иг:        Тэгвэл би Сү Ад хэлчих үү?

Ин:        Өөдгүй новш.

Иг:        Тэгээд сайхан сэтгэлтэй хүн бодис зарж байх уу?

 

Back to episodes Go home