Шяошы: Ажиллах аа?
Вэйн: Та нар мэднэ дээ, ердийн нөхцөлд бол надаар хүн олуулахад бол иймэрхүү үнэтэй байдаг.
Шяошы: 7... 7,000?
Вэйн: Дахиад хоёр тэг нэм. Мэдээж, та нарыг оюутан гэж мэдэж байна. Миний үнийг бол дийлэхгүй биз. Тийм бол биеэрээ төлөх болж дээ. За тохиролцох уу?
Шяошы: Бридоны олон хүмүүс иймэрхүү зүйл сонирхдог гэж сонсож байсан. Бид жинхэнэ хүнтэй нь учирчхав уу? Би бодсоноосоо илүү сэтгэл татам бололтой.
Гуан: Болно гэнэ ээ.
Шяошы: Юу? Муу новш. Хамтрагчид биш байсан юм уу?
Гуан: Яваад өөрийнхөө сэтгэл татам байдлыг харуул.
Шяошы: Чи...
Феликс: Нөгөө, та нар буруугаар ойлгоод байх шиг байна. Би тайлбарлая. Маргаашийн минь хамтрагч халагдчихсан юм. Босс та хоёрыг оруулах гэж байгаа л төдий.
Вэйн: Юу? Би тэгж хэлээгүй юм уу?
Шяошы: Тэнэг. Феликс, өнөөдөр үнэхээр зураг авалт болох юм уу?
Феликс: Жоохон л бороо байна даг. Уур амьсгал нэмчих нь. Яг цагаа оллоо гээд хэлчхэж болно.
Шяошы: Цагаа олсонгүй гэж хэлж болохгүй юм уу?
Феликс: Ийм гутранги байж болохгүй ээ. Сандраад байгаа юм уу?
Шяошы: Би үргэлж л камерын ард байдаг хүн урд байж үзээгүй. Ямар нэг зүйл буруу болбол яах юм? Босс чинь биднийг алах уу?
Феликс: Тайвшир. Бидэнд энгийн байдаг л уур амьсгал хэрэгтэй.
Жак: Сайн уу? Феликс.
Феликс: Жак.
Шяошы: Хэн бэ, Феликс?
Феликс: Халагдсан загвар өмсөгч. Чи яаж орж ирсэн юм?
Жак: Чамтай л адил. Арын хаалгаар.
Феликс: Чи энд байх ёсгүй. Энэ чинь ажлын газар. Зөвшөөрөлгүй хүмүүс орох хориотой.
Жак: Нэлээн хурдан зайгаа барьж байх шив? Чи намайг босст муулаагүй байсан бол би халагдах байсан уу?
Феликс: Чи яагаад халагдсанаа сайн мэдэж байгаа. Хэн дотоод мэдээллийг зарж задруулсан билээ?
Жак: Би биш. Хэн ч хэлээгүй байсан бол мэдэгдэх байсан билүү?
Феликс: Би чамайг хэлсэн гэх гээд байна уу?
Жак: Хийсэн эсвэл хийгээгүй гэдгээ чи мэдэж байгаа. Чи шинэ залуу юу?
Шяошы: Тиймэрхүү л.
Жак: Феликсээс болгоомжлоорой. Харагдаж байгаа шигээ гэм зэмгүй биш шүү. Түүн шиг хүн ийм алаантай салбарт танил талаа ашиглахгүй дээшилж чадна гэж бодоо юу? Түүнд царайнаас өөр юу ч байхгүй. Тэр энэ царайгаараа хэр олон том ажил дээр очсон гэж бодно?
Шяошы: Хөөе юу яриад байгаа юм?
Гуан: Саад болсонд уучлаарай. Миний ойлгож байгаагаар загвар өмсөгч гэдэг мэргэжил хүмүүсийн генетикийн давуу байдлыг ашиглаж үйлчлүүлэгчдэд өөрийн барааг таалагдуулж бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэх зорилготой байдаг. Эцсийн эцэст энэ нь харилцан ашигтай бизнес. Хэрэв Феликс зөвхөн гадаад төрхөөрөө ажлын боломж олж авсан бол энэ нь түүний физик шинж чанарууд зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцэж байгааг нотолно. Түүнд буруу зүйл байхгүй. Харин чи бол ямар ч ноцтой нотлох баримтгүйгээр ингэж гүтгэсэн үйлдэл хийж байгаа нь мэргэжлийн ёс зүй дутмаг, чадваргүй, бас шүүмжлэлтэй сэтгэх чадваргүйг чинь харуулж байна. Үүнээс илүү өөрийгөө гутаах хэрэггүй.
Жак: Чи...
Эр1: Цаг нь боллоо.
Шяошы: Чамайг ийм уран яруу ярьж байгааг сонсоогүй юм байна. Одооноос хоёулаа хэл амаар биш биеэрээ хэрэлдэж байя.
Гуан: Юу яриад байгааг чинь мэдэхгүй байна.
Феликс: Лү Гуан. Баярлалаа.
Гуан: Надад талархах хэрэггүй. Би зүгээр найзынхаа төлөө үнэнийг хэлсэн л төдий.
Эм1: Зогсоорой.
Шяошы: Чи яагаад надаас илүү сандраад байгаа юм?
Гуан: Үгүй ээ.
Шяошы: Алив.
Феликс: Санаа бүү зов. Би байна. Сайн багш сайн сурагчид гаргаж чадахыг харуулъя.
Вэйн: Сайн байлаа. Та хоёр үнэхээр чадварлаг юм. Надтай гэрээ хийх үү?
Шяошы: Бүгд өөрийн гэсэн авьяастай. Гэхдээ энэ бол миний салбар биш.
Вэйн: Харамсалтай юм. Шагнал чинь бэлэн. Ван Чин яг тэнд байгаа.
Шяошы: Энэ юун газар вэ?
Вэйн: Энэ бол сэтгэцийн эрүүл мэндийн төв. Тэрээр эндхийн эмч бөгөөд захирал нь. Крис.
Бичиг: Бридоны зөвлөгөөний төв
Вэйн: Ойртоход илүү амар болгож та хоёрыг өвчтөнөөр оруулсан байгаа. Чиний нэр дор ганцаарчилсан уулзалт товлосон. 10 минут.
Шяошы: 10 минут?
Вэйн: Яарч байгаа гэж бодоод бүх зүйлийг яаравчилсан. Бүх баримт бичгийг чинь бэлдчихсэн. Цагтаа очиход л болно.
Шяошы: Баярлалаа.
Вэйн: Хайж байгаа зүйлээ олох болтугай.
Шяошы: Баярлалаа, Вэйн. Бас Феликсд ч биш. Бид чамд өртэй боллоо. Тэр хаашаа явчхав?
Шиао: За?
Феликс: Лү Гуан, Чөн Шяошы хоёр Ван Чинийг олсон.
Шиао: Тэгээд? Чамайг надад чухал зүйл хэлэх гэж ирсэн гэж бодсон юм.
Феликс: Би... Энэ ажлаа эцэслэмээр байна. Би найзуудаа дахиж хуурмааргүй байна.
Шиао: Найзууд аа? Тэдний жинхэнэ төрхийг мэдэж байсан бол чи тэдэнтэй найзууд хэвээр үлдэх үү? Санаа бүү зов. Би чиний шийдвэрийг хүндэтгэж байна. Чамайг барихгүй дээ. Харамсалтай л юм. Дахиад жоохон үлдсэн байсан бол сонирхолтой зүйл харж болох байсан.
Бичиг: Тоглоом дууслаа
Феликс: Юу гэж байгаа юм?
Шиао: Чимээгүй. Кино эхлэх нь.
Бичиг: "Чи хаашаа явчхав аа?"
Вэйн: Зүгээр дээ. Феликс үргэлж хүссэн зүйлээ хийж байдаг. Түүнд санаа зовох хэрэггүй. Түүнээс илүү, ажилдаа анхаарсан нь дээргүй юу? Цаг нь боллоо.
Шяошы: За би орлоо.
Гуан: Аюулд орох юм бол надад хэлээрэй. Би шууд очно.
Шяошы: Санаа бүү зов. Сайхан мэдээг хүлээж бай!
Гуан: Яагаад явахгүй байгаа юм?
Вэйн: Надад өөрийн гэсэн шалтгаан бий. Надад асуулт байна. Асууж болох уу? Анх уулзсан цагаасаа хойш чиний алах хүсэлтэй харцыг гайхаад л байсан юм.
Бичиг: Крис
Гуан: Надад ч гэсэн өөрийн шалтгаан бий.
Чин: Ороод ир. Танилцахад таатай байна, Чөн Шяошы. Хүлээж байлаа. Юу болсон бэ? Миний нүүрэн дээр ямар нэг зүйл байна уу?
Шяошы: Юу ч биш ээ.
Чин: За суугаарай. Энэ бол миний дуртай хар цай.
Чин; Шяошы: Чамд ч бас таалагдаасай. / - Энэ Ван Чин гэж үү?
Шяошы: Танигдахааргүй болчхож.
Чин: Уугаарай.
Шяошы: Баярлалаа.
Чин: Би чиний зөвлөх. Крис гэж дуудаж болно. Чи анх удаа сэтгэл зүйчтэй уулзаж байна уу?
Шяошы: Тийм.
Чин: Сандрах хэрэггүй ээ. Тайвшир. Өнөөдрийн яриа бүрэн нууцлалтай. Бүх зүйлээ ярьж болно. Мафийн боссын хууль бус хүүхэд байхаар хэцүү байгаа даа?
Шяошы: Юу гэсэн бэ?
Чин: Аавын чинь үхлийн дараа есөн ах дүүс чинь өв залгамжлалын төлөө хоорондоо өрсөлдөж байгаад эцэстээ бүгд нас барсан. Чи л амьд үлдсэн боловч хүнд сэтгэл зүйн асуудалд орсон. Инээдтэй нь, ийм зүйлс кино дээр л гардаг.
Шяошы: Тийм ээ.
Чин: За тэгвэл? Надтай ярилцмаар байна уу?
Шяошы: Юу ярих вэ?
Чин: Бодож байгаа зүйлээ л. Хоёр тал хоёулаа нээлттэй байх юм бол яриа илүү сайн болно биз дээ?
Шяошы: Шууд хэлье. Би өвчтэй биш.
Чин: Энд ирсэн хүмүүсийн 90% нь тэгж хэлдэг.
Шяошы: Нээрээ! Сэтгэл зүйгээ үзүүлэх нь зүгээр нэг далдлалт. Би үнэндээ...
Чин: Ямар нэг зүйл чамд ачаа болоод байгааг мэдэж байна. Байдаг л зүйл.
Шяошы: Үгүй ээ, намайг сонс.
Чин: Би таая. Аавтайгаа хэрэлдээ юу? Чиний намтрыг ярьж байхад ихэнх тохиолдолд чиний харц тогтворгүй бодлогоширсон байсан. Гэхдээ аав гэж хэлэх үед чиний бие өөрийн мэдэлгүй хариу үзүүлсэн. Уур хилэн, сандрал, гэмшил. Үг худлаа байж болно, гэхдээ бие чинь тэгж чадахгүй. Санаа бүү зов. Бидэнд зөндөө цаг байна. Ярилцаж болно. Ингэхэд, чи ийм түүхийн талаар сонсож байсан уу?
Вэйн: Хайж байгаа хүнээ хэн болохыг мэдэх үү? Цуу яриагаар бол хүний бодлыг таван минутын дотор л харж чаддаг гэдэг. Тоо томшгүй олон нийгмийн элитүүд бас цагдаа хүртэл түүний тусламжийг авахаар ирдэг. Тэр хэзээ ч олны өмнө гарч байгаагүй, гэхдээ судалгаа нь маш алдартай. Түүний хамгийн алдартай бүтээл бол энэхүү сэтгэлзүйн тест.
Чин: Нэгэн цагт, баруун өмнөд хэсэгт орших ойд, хэсэг амьтан амьдардаг байв. Хүчтэй заан, ухаантай үнэг, элч болдог тагтаа, мөн гэм хоргүй мэт туулайн гэр бүл. Бага зэргийн хэрүүл маргаан гарсан ч амьтад харьцангуй тайван амьдарч, хамтдаа гэрээ хамгаалдаг байв.
Вэйн: Гэхдээ нэгэн гамшиг болсон юм. Нэг өвөл ойд гэнэт хээрийн түймэр гарав. Тагтаа ойг тойрон нисэж, галын мэдээг тараав. Үнэг заанд галыг унтраахыг заав. Заан уйгагүй ажилласан боловч үйл явцад нь гэмтэж харин туулайнууд амиа бодож зугтаав.
Чин: Харамсалтай нь ой тэр чигтээ шатсан. Амьтад цуглаж байгаад хэн галыг гаргасан эсэхийг олох гэсэн боловч дүгнэлтэд хүрч чадаагүй юм.
Вэйн: Эцэст нь нэг санаа бодож олсон. Эцсийн алтан зоосоо ашиглаж тэд маш сайн мөрдөгчийг хөлсөлсөн ба тэр нь тэнд ганцхан байсан чи байв.
Чин: Амьтад бүх зүйлийг тайлбарлаж галын хариуцлагыг хэн хүлээх ёстойг асуусан. Асуулт нь.
Чин; Вэйн: Хэрэгтэн нь хэн гэж бодож байна?
Шяошы: Ямар ч... Хэрэгтэн байхгүй байх боломжтой юу?
Вэйн: Наад хариулт чинь таалагдаж байна. Би ч бас тэгж бодсон! Сонирхолтой залуу юм гээч. Найз чинь бас ижилхэн бодох болов уу? Байна уу? Ойлголоо.
Чин: Хэн гэж бодож байна?
Шяошы: Нөгөө... Бодоод байхад баруун өмнөд хэсэгт чинь хээрийн гал гардгаараа алдартай.
Чин: Чи нэлээд хатуу юм гээч. Хатуу, гэхдээ сайхан сэтгэлтэй. Би энэ хариултыг өгсөн хоёр л хүнийг мэднэ. Нэг нь чи, нөгөөдөх нь... миний багш. Хэрэв боломж байдаг бол та хоёрыг уулзуулмаар байна.
Шяошы: Арай Чэн Вэймин үү?
Чин: Яаж наад нэрээ мэдэж байгаа юм?
Шяошы: Би таныг Ван Чин гэдгийг мэднэ. Чи бол 10 жилийн өмнө гарсан галаас амьд үлдсэн хүн. Тийм биз дээ? Би энд нэг чухал зүйлийг асуухаар ирсэн. Тэр үед гарсан гал...
Чин: Уучлаарай. Цаг дууслаа. Өнөөдөр чамтай ярилцах маш сайхан байлаа. Дахиад уулзах болтугай.
Шяошы: Гэхдээ дөнгөж эхэлсэн шүү дээ. Ван Чин?
Чин: Муугүй шүү! Царай муутай болоогүй байх шив.
Шяошы: Юу?
Чин: Өндөр болчхож. Миний зааврыг авч сүүгээ уужээ.
Шяошы: Юу вэ, эгч гуай?
Чин: Эгч гэнэ ээ? Ээжтэйгээ тэгж ярьдаг юм уу?
Шяошы: Юу?
Чин: Хүрээд ир, ээж нь үнсье.
Шяошы: Ойлголоо! Энэ чинь сэтгэл зүйчийн өрөө. Бас чи сэтгэл зүйч биш. Чи бол өвчтөн.
Чин: Би ийм тэнэг хүү төрүүлснээ мэдсэнгүй. Сонсож бай, Чөн Шяошы. Чи цэцэрлэгт байхдаа угаалгын өрөөнөөс жоом олоод хаа сайгүй хор цацаж хаяад усанд орж байсан ээжийгээ угаартуулах шахсан. Хоёрдугаар ангидаа хүүхэлдэйн киноны баатрыг дуурайх гэж шатнаас үсрээд ахар сүүлээ хугалсан. Тэгээд бөгсөндөө аянгын хэлбэртэй сорвитой болоод түүндээ бахархаж зургаан сарын турш үзүүлж явсан. Гуравдугаар ангидаа ангийн жүжигт цэцгийн дагина болох хүн хэрэгтэй байхад чи өөрийн хүслээр орсон...
Шяошы: Болсон! Яагаад миний ичмээр мөчийг дурдаад байгаа юм? Намайг боддоггүй юм уу?
Чин: Чамд өөрөөр яаж итгүүлэх юм бэ?
Шяошы: Таны энэ зан чанар түүн шиг юм.
Чин: Юу? Ээжийгээ тэврэхгүй юм уу? Уучлаарай. Шяошы. Энэ олон жилд уучлаарай.
Шяошы: Та энэ бүх хугацаанд хаана байсан юм бэ? Яагаад юу ч хэлэлгүй явсан юм? Намайг хэр удаан таныг хүлээсэн болохыг мэдэх үү?
Чин: Уучлаарай. Салах ёс хийгээгүй миний буруу. Гэхдээ одоо энд ингээд байгаа биз дээ?
Шяошы: Тэгвэл одоо юу болоод байгааг тайлбарлаж болох уу?
Чин: Ерөнхийдөө би Ван Чинээс гуйсан юм. Хэрэв чи ирээдүйд түүнтэй уулзах юм бол намайг түүнтэй уулзуулах боломж бий болго. Миний юу гэж байгааг чи ойлгож байгаа байлгүй.
Шяошы: Бид ижилхэн чадвартай гэж үү? Тийм ээ! Надад энэ чадварын талаар асуух зөндөө асуулт байна! Лү Гуан, би, та...
Чин: Би дуртайяа тайлбарлаж өгмөөр байна, гэхдээ цаг алга. Би энд илүү чухал асуудлаар ирсэн. Шяошы надад амла. Үүнээс илүү хутгалдах хэрэггүй.
Шяошы: Яагаад? Аав 10 жилийн өмнөх тэр галд үхсэн байх боломжтой юу? Тэр...
Чин: Мэдээж мэднэ. Тийм болохоор л би энд ирсэн. Би түүнийг төлөвлөснөөрөө аврах гэж байгаа. Хэрэв хэн нэгэн саад болох юм бол энэ нь цагийн хуваарийг тасалдуулах болно. Тэгэх юм бол би үхлийг болиулж замыг нь өөрчилж чадахгүй.
Вэйн: Найз чинь асуудалд орсон бололтой. Би очиж тусалъя. Хүлээж бай.
Гуан: Би итгэнэ гэж бодоо юу?
Вэйн: Юу? Чи намайг зогсоож чадна гэж бодоо юу?
Гуан: Чи эрвээхэйн нөлөөг мэдэх үү? Динамик системд, эхний нөхцөл байдалд ямар ч бага өөрчлөлтийг хийсэн үр дүнг нь маш томоор өөрчилж болдог. Би үүнийг ашиглаж яаж хувь тавилантай төгсгөлийг өөрчлөх талаар бодож байсан юм. өөр нэг тогтмол цэг нэмбэл юу болох вэ? Өөр нэг өөрчлөгддөггүй зангилаа? Хазайлтаас зайлсхийхийн оронд яагаад бүрэн хазайж болохгүй гэж?
Вэйн: Би алдаа гаргасан бололтой. Сэтгэл зүйч хэрэгтэй нь чи юм байна. Чи галзуураа юу?
Гуан: Би чамайг зогсоож чадахгүйгээ мэдэж байна. Гэхдээ энд дахиад жоохон байлгаж чадна. Одоо орж болно.
Вэйн: Энэ бүхэн дуусахаар хамтдаа дахиад халуун шөл ууцгаая. Анхны үр дүн нь ямар байсныг сонсохыг хүсэж байна.
Гуан: Дахиад уулзахгүй байгаасай гэж ерөөе.
Чин: Шяошы, надад тийм ч их цаг үлдээгүй. Энэ бүхэнд оролцохгүй гэж надад амла. Нэг л өдөр би аавтай чинь чам руу буцаж очих болно.
Шяошы: Нэг л өдөр? Тэр нь хэзээ юм?
Чин: Буцсаныхаа дараа өнөөдөр юу болсныг хэнд ч битгий хэлээрэй. Үүнтэй холбоотой өөрчлөлт гарах юм бол миний төлөвлөгөөнд нөлөөлөх болно.
Шяошы: Дахиад намайг орхих юм уу?
Чин: Чи яаж ганцаараа байх билээ? Бидний гэрэл зургийн студи байгаа хэвээр биз дээ? Түүнд маш олон хүний цаг хугацаа байгаа. Цаг хугацааны урт гол нь эцэс төгсгөлгүй холбооноос нэхэгддэг. Чи ганцаараа байхгүй бол удаан хүлээсэн ч гунигтай биш байх болно. Санаа бүү зов. Бид ижилхэн цаг хугацаанд байгаа цагт заавал дахиж уулзах болно.
Шяошы: Та амлалтаа биелүүлээрэй дээ. Би амлалтаа биелүүлж таныг ирэхийг хүлээж байх болно.
Чин: Бас нэг зүйл.
Вэйн: Сайн уу?
Шяошы: Вэйн?
Вэйн: Уучлаарай. Би ярианд чинь саад болсон уу?
Чин: Шяошы!
Вэйн: Битгий хөдөл. Хэрэгтэй зүйлийг минь өг, тэгэх юм бол чамайг зүгээр орхино.
Чин: Уучлаарай. Би англи хэлээ сураагүй л дээ!
Вэйн: Хамтран ажилласанд баярлалаа, хонгор минь. Хүссэн зүйлээ авчихлаа. Хурдан эдгэрээрэй дээ, хоёр оо.
Чин: Хэн нэгэнд илүү төвөгтэй зүйл байгаа бололтой. Шиао Вэйвин.
Вэйн: Тийм байжээ...
Шиао: Браво!
Феликс: Байна уу? Юу? Босс үхчихсэн гэнэ ээ?
Шиао: Явах нь уу? Киногоо дуусгахгүй юм уу? Тэвчээргүй хүү.
Эр3: Ялсан уу?
Эр4: Хэт эрт тэмдэглэх хэрэггүй. Хөшигний цаадах хүн хараахан гарч ирээгүй юм шиг санагдаж байна.
Гуан: Хэдэн минутын дараа цагдаад мэдээлэл ирсэн. Ухаан орсон Чөн Шяошы хэргийн газар байсан бид хоёрыг байцаахаар авч явсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр Вэйний үхлийн шалтгаан гэнэтийн зүрхний шигдээс байсан. Хэргийн газар эсэргүүцсэн шинж тэмдэг байгаагүй. ДНХ-ийн шинжилгээ хийсний дараа сураггүй алга болсон Ван Чин уг хэргийг шийдвэрлэх гол хүн гэж тодорхойлсон.
Бичиг: Бридоны цагдаа
Гуан: Нотлох баримт дутмаг учраас
Гуан; Лин:- бид тэр даруй суллагдсан. / - Би та хоёрыг гаргаж авах гэж хэр их
Лин: мөнгө төлсөн гэж бодно вэ? Маргааш уулзахгүй бол буцаж ирээд хэрэггүй шүү.
Гуан: Чөн Шяошы ухаан алдахаасаа өмнө юу болсныг санахгүй байна гэсэн болохоор би илүү юм асуугаагүй. Цаг хугацаа бидний төсөөлж чадахаас давсан хүчийг эзэмшсэн хэвээр. Магадгүй ирээдүй өнгөрсний энэ долгионоо болж хэзээ ч өөрчлөгдөхгүй байх. Тэр мөчид би өнгөрснийг өөрчилж энд буцаж ирнэ гэж бодоогүй. Би тэдэн рүүгээ буцаж хамтдаа шинэ ирээдүй рүү явахыг л хүссэн. Яагаад гэвэл энэ сүүлчийн удаагийнх гэдгийг мэдэж байна.
Феликс: За би ингээд явлаа. Газардахаараа надад хэлээрэй.
Шяошы: Баярлалаа, Феликс. Маш олон зүйл болж байхад биднийг гаргаж өгөхөөр ирэх гэж.
Феликс: Агентлаг дээр байх юм бол дээд тушаалтнуудын цөхөрсөн байдлыг харахаас өөрцгүй. Боссын үхлийн шалтгааныг үнэхээр мэдэхгүй гэж үү?
Шяошы: Мэдэхгүй ээ. Үнэхээр мэдэхгүй.
Феликс: Зүгээр дээ. Би чамайг хүчлэх гээгүй. Түүнийг зүгээр гэнэт үхсэн гэдэгт итгэж чадахгүй байна. Гаднын гэмтэл байхгүй, хордсон шинжгүй, тийм болохоор цагдаа гэнэтийн зүрхний шигдээс гэж хэргийг хаасан ч... Яаж тийм байх боломжтой гэж?
Шяошы: Феликс...
Феликс: Чи супер хүч байдаг гэдэгт итгэдэг үү? Бодлоор ярилцах, үл үзэгдэх, цаг хугацаагаар аялах... Хэрвээ тийм зүйл үнэхээр байдаг бол, чимээгүйхэн алах хүч ч бас байх боломжтой юм.
Шяошы: Гэхдээ цагдаа тийм зүйлд хэзээ ч итгэхгүй.
Феликс: Инээдтэй сонсогдож байгаа биз? Зүгээр л онол төдий юм аа. Надад үүнийг өөр тайлбарлах арга алга. Би шийдсэн. Шалтгаан нь юу ч байсан би заавал үнэнийг олж мэдэх болно. Хэрэгтнийг яасан ч зугтаалгахгүй. Та хоёр ч бас болгоомжтой байгаарай. Та хоёрын хайж байгаа хүн бүр илүү том нууцыг нууж байгаа байх. Би найзуудаа аюулгүй байлгамаар байна. Тийм болохоор та нар одоо оролцохгүй байсан нь дээр байх. Өөрт чухал хүмүүсээ дахиж аюулд орохыг хармааргүй байна.
Шяошы: Санаа бүү зов. Би аль хэдийн үүнээс цааш оролцохгүй гээд хүнд амлачихсан.
Эм2; Феликс: - Гуидү руу явах бүх зорчигчдын анхааралд. / - Салах ёс хийх цаг боллоо.
Эм2; Феликс: - Нислэг ЮҮ9101 хаалгаа / - Дахиад уулзах эсэхийг мэдэхгүй ч,
Эм2; Феликс: - нээхэд / - хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаа
Эм2; Феликс: - бэлэн боллоо. / - үлдсэн амьдралынхаа турш мартахгүй ээ.
Эм2; Шяошы: - 23-р хаалга руу явна уу. / - Бид ч бас.
Шяошы: Тусламж хэрэгтэй бол яриарай. Бид чадах чинээгээрээ туслах болно.
Феликс: Би хэзээ нэг өдөр буцах юм бол та нар дээр зочилж болох уу?
Шяошы: Мэдээж. Студидээ халуун дотноор хүлээж авах болно!
Феликс: Тэгвэл хаягаа өгөөрэй. Газардах юм бол шууд танайх руу очих болно.
Шяошы: Баатар... Үгүй ээ. Цаг хугацаа гэрэл зургийн студи.
Лин: Хөөх! Сайхан харагдаж байна.
Шяошы: Хаягийг сайн арчлах хэрэгтэй. Үүнийг барьж бай.
Лин: Аяар! Буудуулснаа мартчихаа юу?
Шяошы: Оёдол нь л. Би зүгээр.
Бичиг: "Цаг хугацаа гэрэл зургийн студи"
Лин: Тэгээд, чи яагаад Бридоноос буцаж ирээд хаягаа "Цаг хугацаа гэрэл зургийн студи" болгохоор шийдсэн юм?
Шяошы: Нэг цаг хугацаанд байгаа цагт дахиж уулзах л болно.
Лин: Шүлэг бичээд л! Ямар нэг зүйл болоо юу?
Шяошы: Намайг тайван орхи. Жоохон шүлэг бичиж болохгүй гэж үү? Би чинь дотроо бол уран зохиолын сэтгэлгээтэй хүн.
Лин: Чи юу даа?
Бичиг: "Өнөөдрийн мэдээ"
Шяошы: Асуудал байна уу?
Бичиг: "Загвар өмсөгч Феликс алга болов"
Лин: Чамайг тэнэг л гэж хэлмээр байна даа.
Бичиг: "Олон нийтийн сэтгэл зовнив"
Шяошы: Юу гэж байгаа юм бэ? Тэнэг хүн л бусдыг тэнэг гэж хэлдэг юм!
Лин: Тийм биш ээ!
Шяошы: Тийм ээ, чи тэнэг!
Back to episodes Go home