Good doctor S1-12

Нэй-     Сайн эмчийн өмнөх ангид,,,

Лиа-     Чи жаахан амарч тархи толгойгоо сэргээх хэрэгтэй. Зугаалганд яв л даа. – Би ажлаасаа гарна аа. Би Пэнсилванийн Хэрши рүү нүүх бодолтой байгаа.

Жэс-     Хүүхэдтэй болмооргүй байна. Хэзээ ч.

Жар-    Би бусдын биед халдсан гээд ажлаасаа халагдаж байгаа.

Жэн-     Тэг л дээ, биднийг хуваагаад өг.

Гл-        Хэзээ ухаан орох юм бол?

Нэй-     Өдийд ухаан орсон байх ёстой.

Клр-      Чамд санаа зовж байлаа шүү, Жэнни. Ухаан орсон чинь сайн хэрэг. Би чамд гурван үг хэлье. Тогтоохыг хичэгээрэй. Алим. Бөмбөг. Байшин. Зуугаас долоогоор ухраагаад тоолоод өгөөч?

Жэн-     Би харвардад сурах гэж байгаа ш дээ. 93, 86, 79, 72, 65.

Клр-      Бид ямар хотод байгаа билээ?

Жэн-     Сан Хосэ.

Клр-      Нөгөө гурван үг чинь юу юу билээ?

Жэн-     Алим. Бөмбөг. Байшин.

Клр-      Сайн байна, Харвард минь. Баталгаатай болгохын тулд дахиад олон сорил авна, гэхдээ чиний зүрх сайн цохилж байна.

Жэн-     Кэйти хэр байна?

Клр-      Чи түрүүлж ухаан орсон болохоор хэлэхэд хэцүү байна.

Ко-        Тархинд альфа, бета ажиллагаа бараг алга.

Мар-     Салгах хагалгааны үеэр ямар нэгэн юм орхигдуулсан байх.

Ко-        Орхигдуулаагүй.

Нэй-     Кэйтигийн даралт хэвийн, биеийн байдал тогтуун, хэсэгчилсэн цусан хангамж дахин бүрэлдсэн.

Мар-     Жэнни ухаан орсон бол Кэйти комад хэвээрээ байна.

Ко-        Кэйти залгац судас шинээр суулгуулсан. Шинэ судасанд цус хуралдсанаас ийм нөхцөл үүсч болно.

Нэй-     МРАй ангиграм судас нээгдсэн эсэхийг хэлээд өгнө.

Шон-    Сайн уу? Ангиограмын зургийг би авчихъя.

Нэй-     Хөөе. Мёрфи, чи хоёр өдөр алга болсон ш дээ. Энэ тухайгаа тайлбарлавал яасан юм?

Шон-    За.

Мар-     Ерөнхийлөгчтэй ярьсан гэдэг чинь зөвшөөрөл авсанд тооцогдохгүй шүү.

Шон-    Тийм ээ. Мэднээ. Би, дараагийн удаа найз охинтойгоо зугаалгаар явахдаа Мэлэндэз эмчид заавал мэдэгдэнэ ээ.

Ко-        Гайхалтай.

Нэй-     Зугаалга аа? Глассман эмч чамайг хувийн гачигдалтай байгаа гэсэн.

Шон-    Тэр үнэн.

Нэй-     Хувийн гачигдал гэдгийн тодорхойлолтыг чи мэдэх үү?

Шон-    Тийм ээ. Ямар нэгэн гарцаагүй үйл явдал тулгарах үзэгдлийг хэлнэ.

Нэй-     Үхэл, өвчин.

Шон-    Тийм ээ.

Нэй-     Үгүй ээ, зугаалга тооцогдохгүй.

Шон-    За.

Нэй-     Браун эмч та хоёр Кэйтигийн ангиограмын зургийг ав, бас мэдээж ажилдаа хувийн асуудлаа хутгаж болохгүй шүү.

Шон-    Үгүй ээ. Миний гачигдал дууссан.

Аар-     Ор ор. Сайн уу? Ихэр охид хэр байна даа?

Нэй-     Жэнни сэргэж байгаа. Үзүүлэлт нь тун сайн. Ярьж чадаж байгаа. Кэйти, сайнгүй байна. Мёрфигийн талаар ярилцах гэсэн юм.

Аар-     Хувийн гачигдлаар явсан гэж хэлсэн шүү дээ.

Нэй-     Тийм л дээ, гэхдээ өөрөө тэгж хэлээгүй.

Аар-     Чамтай яриа юу?

Нэй-     Тийм. Таван минутийн өмнө мэс заслын тасагт.

Клр-      Бидний Кэйтид суулгасан залгаац судас энэ байна. Хангалттай нээлттэй байна. Залгац хэвийн. Тэгэхээр яагаад комаас гарахгүй байгаа нь тодорхойгүй үлдлээ. Өшөө томруулдаа.

Шон-    Тархины дунд вени, тархинаас гадагш урсгал бага байна.

Клр-      Гадагшлах урсгал бага болохоор дотогшлох урсгал бага гэж үү?

Шон-    Тийм ээ, би тэгж бодож байна. Артерийн дотогш урсгалыг нь харах хэрэгтэй. Артерийн дотогш урсгалыг нь хармаар байна, тэгэх үү?

Клр-      За, зугаалгаараа юу хийв дээ? Хүмүүс заримдаа ямар нэг юмнаас зугтаахаараа зугаалганд явдаг шүү дээ.

Шон-    Би Лиатай үнсэлцсэн. Глассман эмч надад их уурласан.

Клр-      Яасан гэж чамд уурлаад байгаа юм? Бараг бүхлээрээ хаагдсан байна. Бас, Виллисийн тойрогт бүтэц буруу байна. Кэйтигийн тархинд бараг цус очихгүй байна ш дээ.

Аар-     Өршөөгөөрэй. Шон? Чамтай уулзаж болох уу?

Шон-    Мэлэндэз эмч, тэр уурлаагүй шүү дээ.

Аар-     Үгүй ээ, Шон. Мэлэндэз эмч чамд уурлаж байгаа. Тэр бас надад уурлаж байгаа.

Шон-    Я-яагаад?

Аар-     Яагаад аа? Би чиний өмнөөс худал хэлсэн болохоор. Чи яагаад зугтсан юм бэ?

Шон-    Би тэгээгүй, би зугтаагүй.

Аар-     Дээд тушаалтандаа мэдэгдэлгүйгээр явж, эмнэлгийн өмнө үүрсэн бүх хариуцлагаа хаяна гэдэг чинь, хэнд ч, бүр надад ч хэлэлгүйгээр явсан чинь, зугтаасан гэсэн үг. Охинтой зугаалаад тус болов уу?

Шон-    Тийм ээ, тус болсон.

Аар-     За. Яаж?

Шон-    Арвандөрөв хоногийн чөлөө авмаар байна.

Бичиг-  САЙН ЭМЧ.

Жэн-     Ээж, надад дахиад мөстэй чипс авч ирээд өг гэж хэлээд өгөөч?

Гл-        Ээж нь аваад ирье, охин минь. – Эмч дуудах уу?

Жэн-     Хэрэггүй. Би зүгээр л,,, таныг гарахаар, дэргэд хэн ч үлдсэнгүй. Би амьдралдаа анх удаа ганцаархнаа байж үзлээ.

Гл-        Охин минь дээ.

Жэн-     Нэг л,, хүйтэн.

Гл-        Заримдаа хүйтэн санагддаг л юм. Гэхдээ чи мэдэх үү? Нэг л өдөр, чамд ганцаараа байх таалагдана.

Дар-     Буруу халсан байна.

Жэс-     Калу эмч мэс заслын эмчийн биед халдсан. Ийм шалтгаан зарга үүсгэх хангалттай үндэслэл болохгүй.

Дар-     Өөр ч юм байгаа шүү.

Жэс-     Яах вэ, би Калу эмчийг өрөвдөж байна л даа, гэхдээ тэглээ гээд шалтгааныг нь зөвтгөхгүй. Иймэрхүү явдлыг хүлцэн тэвчинэ гэдэг,,

Дар-     Хүлцэх ёстой. Наадхаа уншаач.

Ко-        Дунд тархи нарийсаад хоёр мм ч хүрэхгүй байна.

Нэй-     Артерийг нь энүүгээр тойруулбал цусны эргэлт нэмэгдэнэ.

Мар-     Арыг нь нээх гэж үү? Асар хүнд хагалгаанаас дөнгөж гарсан шүү дээ. Тархины эд нь тогтоогүй байгаа. Дахиад хагалгаа хийвэл Кэйти шигдээс болж мэднэ. Өөр сонголт байгаа.

Шон-    Интраваскуляр.

Нэй-     Интраваскуляр хэт авиа ямар хэрэгтэйг ойлгохгүй л байна шүү.

Ко-        Үгүй ээ, төсөөлөл биш. Тархины дунд артерийн судсыг өргөсгөх тухай ярьж байна. Таалагдаж байна.

Клр-      Өргөсгөгчийг голдуу зүрх, нойрны артерид л ашигладаг ш дээ.

Ко-        Голдуу биш ээ, одоо голдуу гэдгийг ардаа хийх хэрэгтэй.

Мар-     Шигдээс болох эрсдлийг багасгана.

Ко-        Мёрфи эмч ээ, та бидэнд туслах уу?

Шон-    Тэ-тэгье. Мэлэндэз эмч ээ, та надад тодорхойлолт бичиж өгөхгүй юу?

Ко-        Нарийсал үүссэнийг хар даа, дунд тархины артерийн захын хэсэгт.

Шон-    Артерийн захын хэсэгт.

Ко-        Тийм ээ. Би чиний тухай сонссон. Хуучин бууны хугайрхайнуудыг чи сандаргадаг гэнэ лээ.

Шон-    Би яагаад хүмүүсийг сандаргадаг гэж?

Ко-        Чи авъяастай болохоор. Мэс засалчид дараагийнхаа үеийнхэнд аархдаг, харин одоо бол чи аархаж байна. Байрлалд хүрлээ. Мёрфи эмч ээ, бөмбөлгийг хийлээрэй. Дахиад нэг ахиухан шахаад өгөөч. Тэгээд цусны эргэлт сайжирна.

Шон-    Артерийн төгсгөлийн бэхэлгээ тасарчихлаа.

Ко-        Бөмбөлөг артерийг нь гэмтээж байна.

Шон-    Давтамж нь муудаж байна.

Ко-        Өргөсгөгч тогтохгүй нь. Шигдээс болох гэж байна. Цуцлалаа.

Шон-    За. – Давтамж хэвийн болж байна.

Ко-        Бүр эхнээс нь эхэлье. Кэйтигийн тархи өлсөж байна.

Жэн-     Кэйтитэй уулзмаар байна. Комад байгааг нь мэднэ л дээ. Тэгсэн ч гэсэн уулзмаар байна. Санаад байна.

Мар-     Та хоёрт гаднаас халдвар авах эрсдэлтэй.

Жэн-     Намайг хажуудаа байгаасай гэж хүсч байгаа.

Мар-     Ойлгож байна.

Жэн-     Та нар ойлгохгүй байна. Хэн ч ойлгохгүй. Бид үргэлж бие биенийхээ дэргэд байдаг, одоо тэрэнд би л хамгаас хэрэгтэй байхад би энд байна.

Мар-     Чи дөчин цагийн хагалгаанаас дөнгөж гарч ирээд байна шүү дээ. Чи өөрийнхөө эдгэрэхэд анхаарах хэрэгтэй.

Гл-        Тэгвэл зүрх нь яах болж байна?

Мар-     Зүрхний катетержүүлэх сорил авч зүрхний эргэлт нь сайжирсан эсэхийг нягтлах хэрэгтэй.

Нэй-     Харьцуулсан зургаар зүрхний цусан хангамжийг нь шалга.

Жэн-     Миний сүнс ямаршуу харагдаж байна?

Нэй-     Наадах чинь өөр мэргэжлийнх.

Жэн-     Нүд бол сүнсний цонх гэж Кэйти хэлдэг. Нүд худал хэлдэг, зүрх үнэн ярьдаг.

Клр-      За тэгвэл чиний сүнс сайхан харагдаж байна гэмээр юм. Хүчтэй, цусны эргэлт нь доголдолгүй.

Нэй-     Вэнтрикулограм булчингийн ажиллагаа хэр байгааг харуулна.

Жэн-     Чимээгүй байх чинь. Ямар нэгэн юм болоо юу?

Нэй-     Ховдол нь хөвчирч томорсон байна. Салгах халагааны дараах сайжруулах арга хэмжээ авсан ч бараг цохилохгүй байна ш дээ.

Ко-        Ямар ч авцалдаа алга. Салгах хагалгааны дараа Жэннигийн зүрхний ачаалал буурах ёстой байсан. Тал нь хэрэгцээ, тал нь ажиллагаа.

Нэй-     Жэннигийн зүрх харагдаж байгаагаасаа өвчтэй байна. Кэйтигийн зүрх ачааллыг үүрч байсан болохоор энэ доголдлыг нь бид харж чадаагүй юм байна л даа.

Клр-      Тэгвэл яаж залруулах вэ?

Ко-        Шинэ зүрх суулгана.

Нэй-     Богино хугацаанд тохирох донор олно гэдэг хэцүү.

Шон-    Байгаа, бидэнд Жэннид төгс тохирох зүрх байгаа шүү дээ. эгч дүүсийн зүрх монозигот болохоор генийн хувьд төгс таарна.

Нэй-     Өөрөөр хэлбэл Кэйти амьд байгаа.

Ко-        Гүн комад байгаа шүү дээ.

Нэй-     Охины зүрх нь цохилж байгаа.

Ко-        Тийм ээ, гэхдээ хариу өгөхгүй байгаа. Тархины цусны эргэлт нь сэргэх үгүй нь тодорхойгүй. Хараад байхад Кэйти ухаан орохгүй байх.

Нэй-     Тийм ээ, Кэйти бүр мөсөн үхэж магадгүй, гэхдээ үхэг гээд орхиж болохгүй. Өнөөдөр ч байж магадгүй. Эсвэл хорин жилийн дараа ч байж магадгүй.

Ко-        Кэйтигийн аппаратыг салгахгүй л бол.

Клр-      Бидний шийдэх хэрэг биш.

Ко-        Мэдэж байна. Гэхдээ бас миний мэдэхээр, шинжилгээнээс харахад Жэнни өнөө шөнийг ч давахгүй байж мэднэ. Энэ саналаа ээжид нь хэлж үзье.

Гл-        Кэйти ухаан орох боломжгүй гэж үү?

Ко-        Бид зуун хувийн баталгаатай хэлж чадахгүй, гэхдээ, Кэйтигийн тархинд хийсэн шинжилгээнээс харахад, найдвар тун бага байгаа.

Нэй-     Харин бидний баталгаатай хэлж чадах зүйл бол, Кэйтигийн зүрхийг авахгүй бол Жэнни гарцаагүй үхнэ.

Гл-        Харзнаж болохгүй юу? Дахиад жаахан харзнавал мэдэгдэнэ ш дээ. Өөрчлөгдөх ч юм билүү?

Нэй-     Яаралтай арга хэмжээ авахгүй бол Жэннигийн зүрх маргааш өглөө гэхэд зогсож ч мэднэ.

Гл-        Та нар яаж,,, их өвдөх болов уу?

Мар-     Үгүй. Бид Кэйтигийн аппаратыг алгуурхнаар салгана. Аппаратыг салгасны дараа Кэйти амар  тайван хорвоог орхино. Бид таны өмнөөс Жэннийд тайлбарлаж өгөх үү? Аппарат салгах үеэр тэр байлцвал дээрсэн.

Гл-        Хэрэггүй. Би үүрэг хариуцлага хүч чадалтай болгодог гэж бодож, охидодоо багаас нь итгэсээр ирсэн. Талаар өнгөрөөгүй. Гэхдээ энэ.... Үгүй. Жэннийг дэргэд нь байлгаж болохгүй. Охиныг  маан үгүйхийчихнэ. Би Кэйтийг нас барсан гэж хэлнэ.

Аар-     Шон Мёрфи эмчийн техникийн чадвар сурсан мэдсэнээс нь хэтийдсэн. Та ингэж бичээ юу?

Нэй-     Тийм ээ. Бас доор нь гарын үсгээ зурсан.

Аар-     Шон өөр эмнэлэгт орж чадах болов уу?

Нэй-     Энд лав тэнцэхгүй гэж бодож байна.

Аар-     Таныг зөвшөөрөхгүй бол Шон эндээс хаашаа ч явахгүй.

Нэй-     Би тэрэнтэй тохиромжгүй байж болно, гэхдээ энэ хэчнээн тэнэг санаа байсан ч, тэрнийг өөрийнх нь дураар байлгаж чадахгүй юм байна. Миний нэрний хажууд дахиад нэг нэр байгаа. Эмнэлгийн ерөнхийлөгч гарын үсгээ зурах шаардлагатай.

Жэс-     Ахлах хорт хавдар судлаач. Энэ чинь намайг арванхоёрдугаар сарын арвандөрвөнд ирэхээс өмнөх юм байна. Маршалл эмч ямар нэгэн хагалгааны дараах зөвлөлгөөний үеэр туслах сувилагчтай муудалцсан. Та санаж байна уу?

Алл-     Санаж байна.

Жэс-     Та сувилагчтай ярилцаж тохиролцож, Маршалл эмч нэг удаа анхааруулах өнгөрөх байсан. Тэр жилийн эхээр бас нэг төстэй тохиолдол гарсан байна лээ. Аль аль тохиолдолд нь цагаан эмч нар оролцсон. Цензурдчихсан байна лээ. Калу эмчийг халсан.

Алл-     Та энийг арьс өнгөний хэрэг гэж бодоо юу? Намайг ялгаварлагч гэж бодоо юу? Би цагаан хүмүүсийг өөгшүүлдэг гэж үү?

Жэс-     Тэгвэл яагаад одоо биш тэгэхэд зөөлөн хандсан юм?

Алл-     Тэд бол одод, одод нь цагаан арьстнууд. Маршалл шиг эмч нарын ачаар Сант Бонавэнтур Баруун эргийн бусад эмнэлэгтэй өрсөлдөж чаддаг юм.

Жэс-     Тэгэхээр манай шалтаг байх нь ээ? Бид ялгаварлагч биш. Илүү их донор олж ирдэг учраас манайх эмч нартаа халдахыг зөвшөөрдөг.

Алл-     Бүгдэд нь сануулга өгсөн. Тиймээс ч дахиж хэрэг гараагүй.

Жэс-     Энэ бүхэн чинь шүүх дээр яахыг та мэдэж байна уу?

Алл-     Зохицуул.

Жэс-     За за.

Клр-      Сайн уу?

Аар-     Хэд вэ?

Клр-      Дөрөв. – Шон Мэлэндэз эмчээс тодорхойлолт бичиж өгөхийг гуйсан.

Аар-     Тийм ээ. Намайг гарын үсэг зурахад тэр яваад өгнө.

Клр-      Миний бодлоор,,, тэр таныг өөрт нь уурласан гэж бодож байх шиг байна лээ. – Та гарын үсгээ зурахгүй бол, тэрний бодлыг баталж өгнө шүү. Гэхдээ гарын үсэг зурвал, таныг өөрт нь итгэдгийг мэднэ.

Гл-        Охиндоо хүрч болох уу?

Мар-     Болно.

Гл-        Хагацъя даа.

Мар-     Одоо эхлэх үү?

Жл-      За. – Тогтворжиж байна ш дээ.

Гл-        Би ер ойлгосонгүй. Юу болоод байна вэ?

Мар-     Кэйти явахгүй гэж байна.

Нэй-     Өөрөөрөө амьсгалж байна. тэгэхээр Кэйтигийн тархи хэвийн ажиллаж байна гэсэн үг, тийм үү?

Ко-        Аппаратыг салгасны дараа амьдрал үргэлжилж байгаа нь ховор гэхдээ байж болно. Хэзээ ухаан орохыг нь таамаглах боломжгүй.

Клр-      Аппарат салгасны дараа амин эрхтэнүүд хэвийн байна гэхээр удаан хугацаанд сэхээгүй байж магадгүй, тийм үү?

Нэй-     Тийм ээ. Жэннийг зүрхтэй болгох боломжоо алдчихлаа.

Клр-      ЭКМО хийвэл яах вэ? Жэннигийн зүрхийг машинаар орлуулж болно шүү дээ. Бидэнд арвандөрөв хоног хожиж өгнө.

Ко-        Онцгүй санаа байна. ЭКМО-д цус шингэрүүлэгч шаардлагатай. Дөнгөж тархины хагалгаанаас гарсан шүү дээ. Их хэмжээгээр цус алдуулах аюултай.

Нэй-     ЭКМО-гоос үүсэх хүндрэл нь бидний хувьд гарц байж магадгүй.

Шон-    Буцаагаад нийлүүлье.

Нэй-     Тэдний толгойг буцаагаад нийлүүлье гэж үү?

Шон-    Толгойгоор нь бишээ. Ташаагаар нь, гуяны судсаар. Инээдтэй байна уу?

Ко-        Миний санаанд ч орж ирэмгүй инээдтэй санаа байна. Охидын цус хоорондоо ижилхэн. Бүлэгнэлийн эсрэг эмний шаардлагагүй, тэгэхээр цус алдах эрсдэлгүй.

Мар-     Тэр хоёрыг холбосны дараа Кэйтигийн зүрх Жэннигийн ачааллыг үүрнэ. Кэйти нас барахад гуяны холбоосыг нь салгаж, Кэйтигийн зүрхийг Жэннид шилжүүлэн суулгана.

Нэй-     Тэднийг салгах гэж дөчин цаг зарцуулсан, тэгчихээд одоо буцаагаад нийлүүлнэ гэж үү?

Жэн-     Та нар Кэйтийг хөнөөхийг завдсан гэнээ?

Гл-        Үгүй.

Жэн-     Та нар аппаратыг нь салгасан байна ш дээ. Энийгээ юу гэх юм бэ?

Гл-        Өршөөл. Ганцхан тэрнийг бодоогүй. Чамд зүрх хэрэгтэй, үгүй бол чи үхнэ.

Жэн-     Кэйти амьд. Амьд байсан, цаашдаа ч амьд байна.

Мар-     Кэйтигийн үндсэн эрхтэнүүд ажиллагаатай учраас амьд байгаа, гэхдээ тархи нь ямар ч ажиллагаагүй. Амьд байгаа, гэвч амьдрахгүй.

Жэн-     Хэдхэн цагийн өмнө, Кэйтийг үхнэ гэж бодоод аппаратыг нь слагасан байна ш дээ. Та нарын буруу. Энэ удаад бас та нарын буруу биш гэдгийг яаж мэдэх юм бэ?

Клр-      Кэйтигийн биеийн байдлын одоо байгаа нөхцөлд тэр чамд туслахдаа дуртай байнаа.

Жэн-     Би кэйтийг өөрийнхөө амь залгуулах машин болгомооргүй байна.

Клр-      Эндрьюс эмч ээ? Эгч дүүсийг өнөө шөнө нэг өрөөнд хонуулъя. Жэнни өөрийгөө бие даасан хүн гэж харахгүй байх шиг байна. Хамт хонуулвал Жэнни Кэйтитэй дахиж холбох талаар бодлоо өөрчилж магадгүй. Хамт байлгавал Жэнни эгчийнхээ амьгүй байгааг ойлгох байх.

Мар-     Харин ч эсрэгээрээ эгчийгээ алах нь гэсэн бодлыг нь лавшруулж магадгүй.

Клр-      Тийм ээ, магадгүй. Тэгсэн ч гэсэн бид нэг байр суурьтай байгаа ш дээ.

Мар-     За, тэгье.

Лиа-     Жайнтсын тоглолтын үеэр энэ охины барьж авсан Ноён Хантэр Пэнсийн гарын үсэгтэй бэйсболлын бөмбөг ямар вэ? Тэр цохиогүй л дээ гэхдээ энэ хамаагүй. Тэгээд спорт бараа нь хаана байна?

Шон-    Тэнд. Үгүй ээ, энийг спорт бараанд хийхгүй.

Лиа-     Тийм үү?

Шон-    Би эндээс Пэнсилванийн Хэрши рүү нүүнэ ээ.

Лиа-     Тийм үү?

Шон-    Тийм ээ. Пэнсилвани мужийн анагаах ухааны төв.

Лиа-     Миний араас явж байгаа юм уу? Чи зөвхөн надтай ойр байхын тулд ингэж шийдээгүй биз дээ?

Шон-    Үгүй.

Лиа-     Шон.

Шон-    Өөрийн гэсэн амьдралтай болмоор байна. Глассман эмч биш би өөрөө амьдралаа мэдмээр байна.

Лиа-     Глассман эмч чамд л туслах гэж байгаа юм ш дээ.

Шон-    Надад тусламж хэрэггүй.

Лиа-     Гэхдээ хэрвээ,,, чамд тусламж хэрэг болвол?

Шон-    Эндээ үлдвэл би яаж мэдэх вэ дээ? Хэтэрхий их юм. Чи хэтэрхий их юмтай юм.

Жэс-     Хоёулаа аялалд явъя. Хаа нэг дулаахан газар руу. Пөөх, чи ямар удаан юм бэ?

Нэй-     Чи зөвхөн дотуур хувцсаа эвхэж байна. Амархан ш дээ. За за.

Жэс-     Үгүй ээ, Ниль, хэрэггүй,,, За за.

Нэй-     Урагшаа, Прэстон.

Жэс-     Бэлэн

Нэй-     Эхэл. – Чи бол амьдралд минь тохиосон хамгийн сайхан учрал.

Жэн-     Би өнгөрсөн шөнө унтаж чадсангүй. Кэйтигийн зүрх,, цохилж байгааг гараараа мэдрэх хүртлээ нүдээ аньж ч чадаагүй. Хэрэв намайг зөвшөөрвөл Кэйтигийн зүрх миний төлөө цохилно гэсэн үг, тийм үү?

Нэй-     Тэр шүү дээ.

Жэн-     Намайг хаана ч явсан Кэйти үргэлж надтай хамт. За, би зөвшөөрье.

Ко-        Чи хэр байна даа, Жэнни?

Жэн-     Юу ч мэдрэгдэхгүй байна.

Ко-        Мэдээ алдуулагчийн ид шид энэ шүү дээ. – Судаснуудыг хавччихлаа. Эхлээрэй, эмч ээ. Хэрмэл залгац судаснуудаас эхэлье.

Жэн-     Хагалгаа дуусч байна уу? Мэдрэгдэж байна уу?

Нэй-     Охидын амин эрхтэнүүдийг зэрэгцүүлээрэй.

Мар-     Алив л дээ.

Ко-        Хэдхэн удаа хүчтэйхэн цохилооч дээ.

Жэн-     Хэр болсон бэ?

Ко-        Чи гайхалтай байлаа.

Аар-     Яагаад Хэрши гэж?

Шон-    Лиа тийшээ нүүж байгаа.

Аар-     Аан, тэндхийн хийдэг чихэр ч амттай шүү.

Шон-    Би чихэр идэх дургүй. Би шарвинд дуртай.

Аар-     Шарвин нь ч гэсэн амттай. Чамайг авч ирсэн учир нь, энэ газарт чиний чадварыг улам хурцална гэж бодсон юм. Гэвч үнэндээ өөрийгөө чамд хэрэгтэй гэж бодсон учраас энд авч ирсэн. Би чиний тодорхойлолтод гарын үсгээ зурчихлаа. Гэхдээ, чамайг явуулмааргүй байна. Чамайг үлдвэл би дахиж хэрэгт чинь оролцохгүй. Бас, чи өөрөө мэдэж шийдвэрээ гарга, өөрөө алдаж үз. Би чамд итгэж байгаа, Шон.

Шон-    Охидын даралт нь буурсан байна. таван мг мөнгөн ус.

Жэн-     Охид гэж хэлэхэд чинь сайхан байна.

Нэй-     Хэлбэлзэл нь харагдана аа.

Клр-      Зүрхний эргэлт нэг гүйцэх бүрт даралт таван мг-аар унаж байна. Хэлбэлзэл нь жигд бус байх ёстой биш билүү?

Ко-        Кэйтигийн зүрх бодсоны дагуу Жэннигийн ачааллыг хуваалцахгүй байх шиг байна.

Кэй-      Жэнни. Жэнни.

Жэн-     Би,, би энд-энд байна аа, Кэйти. Дэргэд чинь байна.

Нэй-     Мёрфитай хамт Кэйтиг бүх төрлийн ажиглалтад оруул. Бүгдийг нь шүү, ЭКЖ, ИИЖ, шинжилгээ, Жэннийг эход үзүүл.

Шон-    За.

Ко-        Тархины ажиллагаа нь сэргэж, Кэйти ухаан орсон. Бие нь тун сайн байгаа.

Нэй-     Кэйти яг яаж ухаан орсоныг бид сайн мэдэхгүй байгаа.

Мар-     Тэдний судсыг дахин холбосноор Кэйтигийн тархинд үүссэн хаван буулгасан байх магадлалтай.

Ко-        Хэлж мэдэхгүй байна.

Гл-        Би мэднэ. Тэд бие биедээ хэрэгтэй. Үргэлж хэрэгтэй байсан.

Мар-     Одоо ганц бэрхшээл байгаа нь Жэннигийн зүрх. Кэйтийг комад байхад зүрхэн дэх метаболийн шаардлага нь маш бага байсан, гэхдээ одоо тэр ухаан орсон болохоор зүрхнь хоёулангийнх нь гэсэн үг биш.

Гл-        Наадах чинь юу гэсэн үг вэ?

Нэй-     Шинжилгээний хариу гараг. Кэйтигийн зүрх Жэннигийн цусны эргэлтийг хэр удаан тэсвэрлэхийг хэлж мэдэхгүй байна.

Мар-     Бид зүрхний шинжилгээ хийж, эход харж маш сайн хянаж байгаа. Аль болох хурдан Жэннид зүрхний донор олох хэрэгтэй.

Жар-    Үгүй.

Өмг-     Үгүй ээ? Би энийг олж ирэх гэж захирлыг нь арайхийж ятгасан юм шүү.

Жар-    Надад мөнгө хамаагүй.

Өмг-     Тун сайхан. Бүр биширмээр юм. Гэхдээ аан гээ, бид иргэнгшсэн нийгэмд амьдардаг учраас ингэдэг юм, хүмүүс чамайг хохироож, бид хариуд нь их хэмжээний мөнгө авч тэднийг хохироодог.

Жар-    Надад тэднийг хохироох шаардлагагүй. Зүгээр л эргээд ажилдаа ормоор байна.

Өмг-     Ажилдаа эргэж орно гэдэг чинь, миний тооцооллоор бараг боломжгүй.

Жар-    Би чамд гуравны нэгийг нь өгье.

Өмг-     Чи юу яриад байгаа юм? Энэ чинь чиний бүтэн жилийн цалингаас их мөнгө.

Жар-    Ажилдаа л ормоор байна. Хоолны мөнгийг төлөөрэй.

Өмг-     Би даая аа.

Клр-      Лиатай хамт байхын тулд Пэнсилвани руу нүүх гэж үү? Тэр мэдэж байгаа юу?

Шон-    Намайг Хэрши рүү нүүхийг Лиа мэдэж байгаа.

Клр-      Тийм л дээ, гэхдээ тэр чамайг өөртэй нь байхын тулд нүүж байгааг мэдэх үү?

Шон-    Үгүй шүү. Лиа намайг жаргалтай болгодог.

Клр-      Тэгж чадах хүн ганцхан Лиа биш шүү дээ. Би чамайг санана.

Эр-       Хариу гарлаа. Жэнни Канклэрийн зүрхний протэйний түвшин,, би ийм юм хэзээ ч харж байсангүй.

Шон-    Нэг биш хоёр зүрхэнд байхаар өндөр юм байна, тэгэхээр Жэнни Кэйтийг хөнөөх нь.

Мар-     Юу болсон бэ?

Нэй-     Тэднийг даруйхан салгахгүй бол хоёуланг нь алдах нь.

Ко-        Ихрүүдийг авч ирж байгаа юу?

Клр-      Ирж яваа.

Нэй-     ЖЛ өвчтөнүүдийг бэлтгэж байгаа.

Ко-        Гурав гээд шүү. Нэг, хоёр, гурав.

Кэй-      Ингэж болохгүй, чи үхнэ шүү дээ.

Жэн-     Хоёулаа чаднаа.

Кэй-      Үгүй. Хоёулаа хамтдаа байх ёстой. Үргэлж байснаараа л байна. Үргэлж байх ёстойгоороо л байна.

Нэй-     Жэнни байна. Зүрх доголдчихлоо.

Ко-        Нэг мг эпинэфрин хий. Хурдал.

Жл-      Түргэн тарилга бэлдэж байна.

Нэй-     Мёрфи цээжний иллэг хий.

Гл-        Жэнни юм байна.

Клр-      Зүрхийг нь яах ч арга байсангүй.

Гл-        Кэйти?

Клр-      Хэвийн байгаа. Амин эрхтэнүүд нь зүгээр, гэвч, та бидэнд туслах шаардлагатай байна.

Гл-        За.

Клр-      Кэйти бидэнд Жэннийг салгахыг зөвшөөрөхгүй байна. Хэрэв салгахгүй бол Кэйти бөглөрөл болж үхнэ.

Сув-     Арванмянган нэгжээр хийгээрэй.

Нэй-     Бид бүгдээрээ гарч та гуравт зай тавьж өгье.

Гл-        Охин минь. Дүүг чинь явуулах хэрэгтэй.

Кэй-      Биднийг яасан ч салгаж болохгүй. Би анхнаасаа салга гээгүй. Бид ямар нэгэн учраас л ингэж төрсөн байх ёстой. Би яасан ч тэдэнд зөвшөөрөхгүй. Би үхсэн ч хамаагүй.

Гл-        Миний охин дүүрүүгээ нэг хар даа. Хар даа. – би охидоо хоёуланг нь алдмааргүй байна.

Жар-    Эндрьюс эмч ээ, оройн мэнд. Би ихрүүдийн баримттай танилцсан. Гайхамшигтай тохиолдол байна.

Мар-     Шулуухан хэлэхэд Жарэд чамайг энд байлгамааргүй байна.

Жар-    Хатагтай Прэстонд мэдүүлсэн маань үнэн юм шүү.

Мар-     Би ойлгож байгаа. Эмч мэргэжилтэй хүмүүс бидний хувьд бие биенийгээ цагдан барьж байх ёстой, аль эрт үед л тэгэх ёстой байсан ч чи арай хэтрүүлчихсэн шүү дээ.

Жар-    Би ажлынхаа төлөө тэмцсэн.

Мар-     Чи биеэ барьж дийлээгүй. Койл гэдэг новштой үүсгэсэн асуудал чинь хар цагаантай ямар ч хамаагүй, гэвч танай өмгөөлөгч та хоёр шалтаг хийсэн байна лээ. Арьс өнгөний ялгаварлал байхгүй байхад шалтагласан бол, биднийг хоёр алхам ухраалаа.

Жл-      Одоо эхэлье.

Нэй-     Жарэд соруул дээр ажилла. – хавчаар.

Кэй-      Даарч байна.

Аар-     Загасанд явсан. Дэлгүүр хаалттай.

Шон-    Би Клэйртэй ярилцсан.

Нэй-     сайн уу?

Жэс-     Би салмаар байна.

Нэй-     Яагаад?

Жэс-     Чамд хайртай болохоор.

Нэй-     Сална гэхэд хачин шалтгаан байна шүү.

Жэс-     Чамайг юм юмтай амьдралтай болоосой гэсэндээ л. Үр хүүхэдтэй бол.

Нэй-     Хүүхэдтэй болохгүй гэдгээ би чамд хэлсэн шүү дээ.

Жэс-     Хожмын өдөр энэ шийдвэртээ харамсана даа.

Нэй-     Харамсахгүй.

Жэс-     Чи харамсана. Чи ингэж бодож байгаа ч гэлээ хожим харамсана.

Нэй-     Тэгээд юу гэж? Бид бүгдээрээ харамсдаг. Би зүгээр л бодсоноо хийх хүсэлтэй.

Жэс-     Өөр шүү дээ. Хүүхдийн мөрөөдөл гэж бий. Энэ чиний л амьдрал. Харин миний амьдрал өөр, сэтгэлээ шархлуулж байснаас чиний эсэргүүцэлтэй тулгарах нь надад илүү хэцүү байна. Тэгээд ч чи гайхалтай сайн аав болно.

Лиа-     Шон. Би чамд нэг зүйл өгмөөр байна. Чамд энийгээ зээлдүүлье. Над дээр очихдоо аваад ирээрэй?

Шон-    За.

Лиа-     Амлаж байна уу? Чи над дээр зочилж очно биз дээ?

Шон-    Амлаж байна. Би Хэршид дуртай.

Лиа-     Чи Хэршид очиж үзээгүй шүү дээ.

Шон-    Лиа тэнд байгаа.

Лиа-     Чамайг тэвэрвэл болох уу? – Чи сайн эмч биз дээ? яагаад гэвэл миний бодлоор чи сайн эмч мөн. – Мартуузай, би зээлдүүлсэн шүү.

 

 

 

 

            

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home