Link_Click_Bridon_Arc_05

Гуан: Эхнээс нь эхэлье. Эхлээд, чи ухаан алдсан үедээ хаашаа очсон юм?

Шяошы: Жинхэнэ юм шиг санагдахгүй байх, гэхдээ би энэ зураг дээрх цаг хугацаа болон орон зайд нь очсон юм шиг болсон.

Гуан: Өнгөрсөн рүү аялсан гэж үү?

Шяошы: Яг ч тийм биш. Би гадаадын хүн болсон байсан. Шуудхан хэлэхэд хүний биед орчихсон юм шиг. Би үнэндээ үүнтэй адилхан зүйлийг өмнө нь мэдэрч байсан. Аавын зургийг анх олох үед хоромхон хугацаанд Бридоны гудамжинд зогсож байгаа мэт санагдсан. Энэ зургууд ямар нэг онцгой хүчтэй юм болов уу?

Гуан: Нэг хүн надад бидэн шиг онцгой төрдөг хүмүүс байдаг гэж хэлж байсан.

Шяошы: Онцгой?

Гуан: Төрсөн цагаасаа хойш атлетик эсвэл дуунд мэдрэмжтэй байх. Миний зургийг харах чадварыг

Шяошы; Гуан: - аав 7 настай байхад минь / - Ойлголоо.

Шяошы; Гуан: - анзаарсан. / - Лү Гуан.

Шяошы: Тэгэхээр. Тэгэхээр... Тэгэхээр бид анимэн гол дүрүүд гэсэн үг үү?

Гуан: Дараагийн асуулт.

Шяошы: Хөөе битгий хүн үл тоогоод бай.

Гуан: Чиний тэнэг ярианд үрэх цаг алга.

Шяошы: Уйтгартай амьтан! Зураг руу орж, зурагчны биед ороод өнгөрсөн рүү аялах! Яг л гол дүрийн энерги өгч байна.

Гуан: Хоёр дахь асуулт. Зурагт орсны дараа юу болсон бэ?

Шяошы: Би тусламж гуйсан хоолойг сонсоод гал руу гүйж орсон. Сургууль тэр үед нурсан байсан. Хаа сайгүй цогцос. Тэгээд... Нэг эмэгтэйн хоолойг сонссон.

Гуан: Эмэгтэйн хоолой?

Шяошы: Аавын минь нэрийг хашхираад галыг санаатайгаар үйлдсэн гэж хэлсэн. Би хоолойг дагаж байгаад хоёр хүнийг харсан. Гэхдээ хэн гэдгийг нь мэдэхээс өмнө буцаад ирчихсэн. Лү Гуан, хэрэв миний аав тэр галд үнэхээр байсан бол... Тэр угаасаа буцаж ирээгүй. Тэгэхээр тэр аль хэдийн...

Гуан: Шууд дүгнэлтэд хүрэх хэрэггүй. Фэн хэлэхдээ галаас амьд үлдсэн хүн байгаа гэж хэлсэн. Тэр аавыг чинь мэдэж байж магадгүй. Чиний өмнөх санааг дагаад би амьд үлдэгчтэй холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээнээс хайж үзлээ. Тэр хэлний сургуулийн сурагч байсан. Аврагдсаныхаа дараа удалгүй алга болсон. Хэргийн газар түүний сурагчийн үнэмлэх л үлдсэн байсан. Харамсалтай нь гэмтсэн учраас ID дугаар нь л харагдаж байгаа. Сурагчдын мэдээлэл тэр галд устсан. Азаар, бусад сурагчдын зураг мэдээ дээр гарсан байсан. Магадгүй чи өнгөрсөн рүү буцах чадвараа ашиглаж түүнийг зургаас олж болох юм.

Шяошы: Тэгвэл юу хүлээгээд байгаа юм бэ?

Гуан: Хүлээ. Сүүлчийн нэг асуулт. Чи яаж чадвараа ашиглахаа мэдэх үү?

Шяошы: Яаж?

Гуан: Зураг руу орохоос өмнө хэлсэн зүйлээ яг давтаад хэл.

Гуан; Шяошы: - Юу? Хүлээ... / - Гурав, хоёр, нэг эхэл.

Шяошы: Нөгөө... Ингээд бүх зүйл буцаад замдаа орлоо. Юу ч гэсэн дараагийнх нь чи.

Гуан; Шяошы: - Найдлаа шүү, Лү эрхэм ээ... / - Зогс.

Гуан: Энэ бол чиний ухаан алдсан мөч.

Шяошы: Тэгэхээр алга ташилт байх нь ээ? Гэхдээ би тэр гудамжны тоглолтыг үзэж байхдаа зөндөө алга ташсан. Юу ч болоогүй дээ.

Гуан: Чиний чадварыг идэвхжүүлэх хоёр нөхцөл байгаа бололтой. Алга таших бас зургийг харж байх. Энэ хоёр нөхцөл биелэх юм бол чи тэр зургийг авсан хүний биеэр өнгөрсөн рүү буцаж чадна.

Шяошы: Ойлголоо. Хэрвээ тэгж чадах юм бол галын өмнөх үе рүү буцаад түүний талаар цагдаад хэлж бүгдийг нь аврах юм бол яах вэ?

Гуан: Чадахгүй.

Шяошы: Яагаад?

Гуан: Энэ нийтлэлийг галын дараа нийтэлсэн. Нийтлэл чамайг ухаан алдсаны дараа алга болсон. Чамайг юу хийснийг мэдэхгүй ч, чиний бодлогогүй үйлдлээс болж гэм зэмгүй хүн энэ осолд орж осолдсон байж магадгүй Би чамайг буруутгаагүй. Энэ өөрчлөлт эргэлт буцалтгүй үр дүнг бий болгоогүй. Гэхдээ чи ойлгох хэрэгтэй. Чи зүгээр л хэн нэгний биеийг зээлж үнэнийг мэдэх гэж байгаа, түүнээс биш өөрчилж хөндлөнгөөс оролцох гээгүй. Эс үгүй бол үр дагавар нь бидний зохицуулж чадахаас том байх болно.

Шяошы: Ойлголоо.

Гуан: Эхлэхээсээ өмнө, гурван дүрмийг тогтооё. Эхний дүрэм. Чамд 12 цаг л байгаа.

Шяошы: Яагаад 12 цаг гэж?

Гуан: Би зураг авснаас 12 цагийн цаадах ирээдүйг л харж чадна. Тэр хооронд чамд юу болсон талаар зааварчилж харсан зүйлээ хэлж чадна. Өөрөөр, түүхийн тэр хэсэг л бидний мэдэлд байгаа. Тэр 12 цагаас цааш бол бүх зүйл удирдах боломжгүй болно.

Шяошы: За, хоёр дахь дүрэм нь?

Гуан: Хоёр дахь дүрэм.

Бичиг: Миний зааврыг дагах

Гуан: Миний хэлсэн шиг чиний хийсэн жижигхэн өөрчлөлт ирээдүйд өөрчлөх боломжгүй үр дагаврыг бий болгоно. Тэгэхээр юу ч болж байсан миний зааврыг дагаж өөрийн дураар хөдлөхгүй байх. Гурав дахь дүрэм. Өнгөрсөнд оролцож бас ирээдүйн талаар асууж болохгүй.

Шяошы: Юу гэсэн үг вэ?

Гуан: Үл мэдэгдэх зүйлсийг эрсдэлд оруулахаас илүү одоо мэдэгдэж байгаа байдлыг нь хадгалсан нь дээр. Бас, Би чамтай зурагт ороод харсан ирээдүйгээ дамжуулах болно. Чи зураг дээрх хүн болж би найруулагч нь болж чамд замчлах болно. Чи алга ташаад зураг руу орох учраас бид алгаа ташиж зураг руу орох юм бол бидний хооронд ямар нэг зэрэгцээ холбоо үүсгэж зураг дотор холбоотой байлгана.

Шяошы: Чи яаж ийм ихийг мэдэж байгаа юм? Энэ бүхнийг эртнээс бэлдсэн юм шиг л.

Гуан: Хэлсэн биз дээ? Хэн нэгэн надад бидэн шиг чадваруудын талаар тайлбарласан.

Шяошы: Ойлголоо. Чи үнэхээр л удирдах дуртай юм.

Гуан: Чамаас болж л. Чи хэтэрхий гэнэн, болгоомжгүй, хэт өрөвч, бас үргэлж сэтгэлээрээ хөдөлдөг. Мэдээж. Би ч бас дүрмээ дагах ёстой. Чиний хажууд эцсээ хүртэл байна гэж хэлсэн шүү дээ. Чи хаашаа ч явж байсан. Би тэнд байх л болно. Хамтрагчид гэдэг чинь тийм л зүйл. Тийм ээ?

Шяошы: Ядаргаатай юм бэ. Алив. Бэлдээд. Явцгаая!

Бичиг: Цаг хугацааны төлөөлөгч /Бридоны бүлэг/

Ами: 17! 18! 19! 20! Яаж нууж чадаж байна аа? Зургийг минь ав гэсэн байтал. Энэ одоо юу юм? Бид чамтай найз байж тус болж байгаа шүү, түүнд ч талархахгүй байх юм. Яаж хараад байгаа юм?

Чин: Үгүй ээ. Юу ч биш.

Ами: За яах вэ. Баяртай. Яадаг тэнэг вэ! Зураг ч авч чадахгүй.

Блэйр: Март даа. Би аваад өгье.

Шяошы: Энэ чинь дээрэлхэлт. Энэ новшнууд найзууд лав биш. Хэрвээ чи намайг бариагүй байсан бол би тэднийг зодоод өгөх байлаа.

Гуан: Уучлаарай. Би чамд нөхцөл байдлыг эхлэхээсээ өмнө тайлбарлах ёстой байж. Чиний эзэмдсэн сурагч бол Ван Чин. Хичээлээрээ ангидаа толгой цохидог ч, зан чанараасаа болж бусад сурагчдын бай болдог. Тэр хоёр түүнийг байнга дээрэлхдэг бололтой.

Шяошы: За хурдан дуусгана. Би зодчих уу?

Гуан: Уучлаарай. Ядаж л дараагийн 12 цагт тийм зүйл болохгүй.

Ами: За. Ажилдаа орцгооё. Чи асуулт шалгалтын үеэр юу хийхээ мэдэж байгаа биз дээ?

Чин: Юу гэж байгаа юм?

Ами: Тэнэг царайлах хэрэггүй. Би чамд хэлсэн биз дээ? Бидний суудал яг чиний хажууд. Найзууддаа туслахаа мартав даа.

Чин: Хуулахад чинь тусал гэж үү?

Ами: Чамтай ингэж найзалж байгаа юм чинь чи бидэнд туслах ёстой биз дээ?

Чин: Үгүй ээ, ингэж болохгүй.

Ами: Чиний бодлыг асуусан хүн алга! Том толгойлох хэрэггүй. Миний алдсан асуулт бүрээр чамайг зодно шүү.

Гуан: Тайван бай. Миний хэлснээр хий. Зүгээр үү?

Чин: Зодуулах нь нэг хэрэг. Гэхдээ одоо би тэднийг хуулахад туслах юм уу? Тэд жинхэнэ ертөнцөд гарахаараа хариугаа хүртэх болно доо.

Гуан: Тэдэнд ирээдүй байхгүй ээ.

Чин: Юу болох юм?

Гуан: Итгэлтэй биш байна. Тэд бараг бусдыг ингэж байхдаа өөрсдөө дээрэлхүүлж байгаагаа мэдэхгүй л байгаа.

Чин: Дараа нь яах юм?

Гуан: Ван Чин сургуулийнхаа нэгт ордог. Чи бүх асуултад нь зөв хариулах ёстой.

Чин; Гуан: - Юу? / - Чадахгүй юу?

Чин: Басах хэрэггүй шүү. Би чинь их сургуулийн оюутан. Ахлах сургуулийн асуултыг асуудалгүй давна биз дээ?

Шяошы: Энэ юу вэ? Би Англи хэлний номд хэлний шалгалтаа давснаас хойш хүрээгүй. Уучлаарай, Ван. Надад сонголт алга. Хамтдаа унахаас даа! Эргэлзэж байх үедээ, бүх хариулт дээр С-г сонго.

Гуан: Тэнэг ээ. Эхний асуултын хариулт В.

Шяошы: Лү Гуан!

Гуан: Доошил. Хянагч яг ард чинь байгаа. Баригдаж болохгүй. Одоо шалгалтдаа анхаар. Би чамд хариултыг нь өгөх болно. Бүтэлгүйтэж болохгүй. Эс үгүй бол үр дагавар нь маш муу байх болно. Сонс. Хоёр дахь асуултын хариулт нь... х=2.78 гарна.

Шяошы: Хэцүү юм бэ. Хариултыг нь хуулах хүртэл хүнд байна. Олон хариулттай асуулт л үлдлээ. Бүх зүйл сайн байна. Сүүлчийн асуултын хариулт юу юм, Лү Гуан? Лү Гуан?

Гуан: Сүүлийнх нь D. Дуусаад хэлээрэй. Сонсож байна уу?

Шяошы: Лү Гуан? Лү Гуан? Хаашаа явчхав аа? Ийм үед алга болж байгаа юм уу? Үгүй байлгүй дээ.

Ами: Хөөе.

Шяошы: Зүгээр дээ, бүх зүйл зүгээр. Энэ чинь олон асуулттай хариулт. Надад иймэрхүү нөхцөлд зориулсан төлөвлөгөө байгаа. Гурван урт нэг богино. Хамгийн богиныг нь сонго. Юу? Функцийн график уу? Азгүй юм бэ. Лү Гуан намайг алдаж болохгүй гэж хэлсэн.

Эр1: Таван минут.

Шяошы: Ийм үед ийм л арга ашиглана. Бараг боллоо. Харлаа! За!

Гуан: Чөн Шяошы сонсож байна уу?

Шяошы: Лү Гуан! Эцэст нь буцаад ирэх шив. Супер хүч яаж холбоогоо алддаг билээ?

Гуан: Март даа. Бэлдээрэй.

Шяошы: Юунд вэ? Юунд?

Гуан: Хуулж байгаад баригдах.

Багш: Үзгээ тавь. Чамайг юу хийснийг мэднэ. Дагаад яв. Хоёулаа ярилцах хэрэгтэй байна. Май цай уу. Юу болоод байгаа юм, Ван Чин? Чи ямар нэг асуудалд ороогүй биз? Шударга байх хэрэгтэй шүү. Чи авьяастай. Чамд ийм зүйл хийх ямар нэг зүйл болсон байх ёстой. Юу болсныг хэлээч? Асуулт асуух бүрд чимээгүй байх юм даа. Ван Чин. Намайг хүүтэй байсан гэж хэлж байсныг санаж байна уу? Тэр үнэхээр дүрсгүй байнга асуудалд ордог байсан. Гэхдээ түүний зүрх сэтгэл зөв хэвээр. Ээж нь чиглүүлж байгаа учир үнэхээр шударга сайхан залуу болж өснө гэж бодож байсан. Би түүний хажууд улам илүү байх ёстой байсан. Гэхдээ би сайн аав байж чадаагүй. Эцгийн хувьд би хүүхдээ чиглүүлэх үүрэгтэй. Магадгүй чамайг чиглүүлэх нь миний алдаагаа засах боломж байж магадгүй. Одоо л миний чамд шударга байхыг заах боломж амьдралын сургаал, бас зөв амьдрах арга барил. Гэхдээ би тийм хүрч чадахгүй байдаг багш болмооргүй байна. Би чиний найз, эсвэл бүр гэр бүл чинь болмоор байна. Бид энд учирсан шалтгаан нь бидэнд гэр хэрэгтэй болохоор биз дээ? Ван Чин надад итгэ за юу?

Чин: Худалч. Чамд итгэх ээ? Би яаж намайг анхаараад ч байдаггүй хүнд итгэх юм?

Багш: Би чамайг анхаардаг.

Багш; Чин: - Би... / - Үнэхээр анхаардаг байсан бол

Чин: бүгдийг нь харж байхад намайг ангиас аваад гарахгүй шүү дээ. Үнэхээр анхаардаг байсан бол надад ийм сорви үлдээхээс нь өмнө тэднийг зогсоох байсан. Найзууд аа? Гэр бүл ээ? Надад та хэрэгтэй байх үед та хаана байсан юм? Та зүгээр л нэг хоёр нүүртэн. Өөрийнхөө хүүтэй нүүр тулахаас илүү танихгүй царайлахыг хүсэх нэгэн! Би яагаад танд итгэнэ гэж? Та намайг юу туулсныг мэдэхгүй. Зүгээр л өөр гэдгээсээ болж би адлуулж, гадуурхагдаж дээрэлхүүлнэ. Би хүлээсээр байсан. Энэ хар дарсан зүүд дуусах өдрийг. Гэхдээ хэн ч ирээгүй. Хэрэв тэр бүх хүлээлт ямар ч утгагүй байсан юм бол яагаад намайг худал итгэл найдвартай үлдээнэ гэж?

Чин; Гуан: - Яагаад? / - Чөн Шяошы.

Гуан: Хангалттай.

Хүүхэд1: Чэн багш аа. Цаг нь боллоо.

Багш: Ван Чин энд хүлээж бай. Би буцаад ирнэ ээ.

Шяошы: Дахиад л...

Гуан: Чи одоо түүнийг хэн гэдгийг нь ойлгосон байх. Энэ бүх хугацааны дараа ийм нөхцөлд түүнтэй уулзах нь хэнийг ч тайван байдлаа алдахад хүргэнэ. Үргэлжлүүлмээр байна уу?

Шяошы: Тийм ээ.

Гуан: Тэгвэл хурдан хөдөлье. Бидэнд цаг алга. Тэр удахгүй буцаад ирнэ. Сурагчдын файлыг үз. Сурагчийн ID дугаартай тааруул. Чиний хайж байгаа ID бол 54274636454943.

Шяошы: Хурдлаарай. Буцаад ирлээ! Чөн Шяошы.

Багш: Хүлээлгэчихлээ. Ван Чин юу болсон бэ?

Гуан: Бүх мэдээллийг бичээд авчихлаа.

Шяошы: Ван Чин бидний хайж байсан амьд үлдэгч байх гэж. За. Яаж түүнийг олох юм?

Гуан: Бридоны цагдаа бидэнд туслахгүй. Бид уламжлалт аргаа ашиглах болно.

Шяошы: Уламжлалт аа?

Гуан: Феликсийн босс олон хүн таньдаг байх ёстой.

Шяошы: Улаан үст үү? Итгэлтэй байна уу? Сүүлд та хоёр тэгж сайн таарахгүй байсан даа.

Гуан: Би түүний зан чанарт дасаагүй байсан болохоор л. Тэр миний хувьд арай л дэндүү нээлттэй.

Шяошы: Ойлголоо. Муу бүрэг амьтан.

Гуан: Би жоохон өөрчлөлт хийх цаг нь болсон байх.

Шяошы: Айх хэрэггүй. Чамд би байна. Би сүүлийн хэдэн өдөр англи хэлээ сайжруулсан. Бүх яриаг надад даатга! Санаа зовох хэрэггүй. Сайн уу? Чи амттай харагдаж байна!

Вэйн: Чи ч бас амттай харагдаж байна.

Шяошы: Харав уу, Лү Гуан? Би Бридоны мэндлэх арга барилыг сурсан.

Вэйн: Та нар бол зочид. Сайн ид. Энэ галууны махыг хараач. Чиний мах шиг зөөлөн. Таалагдана даа.

Шяошы: Босс чинь хятад хэлээр ярихгүй байсан нь аргагүй юм байна. Түүний хятад хэл... онцгой юм.

Феликс: Хэ хэ... Боссоос асуух зүйл байна гэсэн байх аа? Юу юм?

Шяошы: Үнэндээ бид хүн хайж байгаа юм. Түүний нэр бол Ван Чин.

Феликс: Ван Чин?

Шяошы: Тийм ээ. Фэний хэлсэн ганц амьд үлдсэн хүн. Түүний мэдээллийг олсон. Түүнийг олоход туслахгүй биз?

Вэйн: Ойлголоо. Чи арай түүнд орооцолдсон юм биш биз?

Гуан: Бид галын тухай мэдээг санамсаргүй олж мэдсэн. Бид энэ хэргийг нэг бичлэгийн төсөлдөө ашиглаж болно гэж бодсон юм. Нарийн ширийн мэдээллийг онлайнаар олж мэдсэн. Тэгээд л болоо.

Вэйн: Тайвшир даа. Би зүгээр л асуусан юм. Дуртайяа туслах болно. Феликсийн найз бол миний найз. Гэхдээ мэднэ биз дээ? Үнэгүй зүйл гэж байхгүй. Эхлээд надад нэг зүйл хийж өгөх хэрэгтэй.

Гуан: Юу юм? Надад ажилла.

Бичиг: Дахиад уулзлаа

Back to episodes Go home