Link_Click_Bridon_Arc_04

Бичиг: Цаг хугацааны төлөөлөгч /Бридоны бүлэг/

Феликс: Босс! Та иржээ! Баларлаа л гэж бодлоо!

Шяошы: Яагаад над руу ингэж ширтээд байгаа юм бэ?

Вэйн: Чи амттай харагдаж байна.

Шяошы: Юу? Юу гэсэн үг вэ? Тэр юу гэсэн бэ, Лү Гуан?

Гуан: Тэр... Сайн уу? Гэсэн.

Вэйн: Сайн уу?

Шяошы: Хөөх. Танилцахад таатай байна. Намайг Чөн Шяошы гэдэг. Би зүгээр ээ, баярлалаа. Та?

Вэйн: Намайг Вэйн гэдэг. Танилцахад таатай байна.

Феликс: Нөгөө... Шяошы, үнэндээ манай босс...

Вэйн: Одоогийн залуучууд соёлгүй болчхож. Түүний царайг санаандгүй гэмтээсэн бол яах юм? Та нар зүгээр үү? Хаашаа явчхав?

Феликс: Босс, та тэднийг айлгачихлаа.

Вэйн: Айлгачихлаа? Түүнийг энэ салбарт тохирно л гэж бодсон юм. Би магтсан л төдий.

Феликс: Амттай харагдаж байна гэж хэлж болохгүй шдээ. Энэ үгнээс чинь болоод ярилцлагын үеэр хүмүүс зугтдаг юм шүү дээ. Ёо.

Вэйн: Чамайг аварч байхад надад лекц тавина гэнэ ээ?

Феликс: За, за. Би алдаа гаргаснаа мэдэж байна.

Вэйн: Нөгөө ажил чинь юу болж байна?

Феликс: Сайн байгаа гэж бодож байна.

Шяошы: Лү Гуан! Юу ч хэлэлгүй явчхаж болохгүй шдээ. Тэд биднийг аварсан шдээ. Хөөе чи яагаа вэ? Хэлэх зүйл байвал хэлээч. Яагаад хачин аашлаад байгаа юм?

Гуан: Энд үлдэж болохгүй. Цаг нь болоогүй байна.

Шяошы: Лү Гуан? Лү Гуан? Лү Гуан? Юу болсон бэ? Сэрээрэй, Лү Гуан. Лү Гуан! Эцэст нь сэрэх шив. Босоорой анд аа. Босоорой. Хурдан бэлэн бол. Үйлчлүүлэгч удахгүй ирнэ.

Гуан: Ямар үйлчлүүлэгч?

Шяошы: Хэн байх юм бэ? Зураг авахуулах гэсэн хүн гэдэг нь ойлгомжтой шдээ.

Гуан: Чи өөрийнхөө чадварыг яаж мэдэж байгаа юм?

Шяошы: Анд аа, нойрноосоо сэрээгүй байгаа юм уу? Эмма, Оүян багш, Дөү Дөү. Бид хамтдаа олон хэргийг шийдээ биз дээ? Би яаж мэдэхгүй байх юм?

Гуан: Нойрноосоо сэрээгүй байгаа бололтой. Саяхан хар дарж зүүдлээд.

Шяошы: За хурдан сэр дээ. Студид чи ганцаараа л үлдсэн. Чи босохгүй бол бид яаж тайван амрах юм бэ?

Гуан: Ганцаараа?

Шяошы: Бид нас барсан. Санаж байна уу?

Гуан: Гурав дахь удаагаа. Эхнийх нь бид Бридон руу явахаас өмнө. Чөн Шяошы зургаа олсны дараа шууд надад өгсөн. Тэгээд хамтдаа шалгахаар болсон. Тэгээд мэдээ сонссон. Хоёр дахь нь нисэх буудал дээр. Эхнийх нь Феликсийн зураг өөрчлөгдсөн. Ксавиертай Бридонд уулзсан. Гурав дахь нь өчигдөр. Бид тэр замаар зугтаж чадах ёстой байсан. Түүнтэй тэнд уулзах ёсгүй байсан. Тэгсэн ч би өнгөрснийг давтах гэж хичээсэн ч түүнтэй хамаатай хүмүүс болон үйл явдал бага багаар өөрчлөгдөөд байна. Арай? Миний сонголт үхлийг тодорхой байдлаас нь тодорхойгүй болгож хувиргасан уу?

Шяошы: Бие чинь муу байна гэж яагаад хэлээгүй юм бэ? Өчигдөр шөнө 40 хэм хүртэл халуурлаа шдээ. Намайг айлгаад хаячихлаа. Май бүгдийг нь уу. Нэг ч дусал үлдээлгүйгээр!

Гуан: Өнөөдөр ресторан явах ёстой байсан биз дээ?

Шяошы: Үгүй ээ! Чамайг энэ байдлаар чинь орхино гэж бодоо юу? Феликсд дараа очъё гээд хэлчихсэн. Чи өнөөдөр амар. Би чамайг тусгайлан асрах болно за юу?

Гуан: Тэгэх хэрэггүй ээ, би зүгээр.

Шяошы: Аяар л даа! Ресторан алга болчихгүй. Чамайг дээрдэхээр очиж болно.

Гуан: Зүгээр гэж хэлсэн шдээ.

Шяошы: Ёстой зөрүүд амьтан. Чи хэвт! Явах бол би явна. Чи хэвтэж бай.

Гуан: Гэхдээ...

Шяошы: Хэвт гэж хэлсэн шүү. Орноос чинь хүлэх зүйл битгий хийлгээрэй дээ!

Гуан: Битгий хараад бай.

Шяошы: За би явлаа. Эмээ уухаа мартуузай. Өвдөх юм бол над руу залгаарай.

Гуан: Ойлголоо.

Шяошы: Ёстой хэцүү хүн юм даа.

Гуан: Менежерээс 10 жилийн өмнө юу болсон тухай асуухаа мартуузай.

Шяошы: Юу гэж байгаа юм?

Феликс: Шяошы! Чөн Шяошы! Энд.

Шяошы: Өнөөдөр нэлээн загварлаг харагдаж байх чинь. 007?

Феликс: Би өчигдөр таарсан хүмүүстэйгээ таармааргүй байна. Тэр хөл бөмбөгийн хорхойтнуудтай харьцах үнэхээр хэцүү.

Шяошы: Бүр л илүү анхаарал татахаар байна даа.

Феликс: Юу болсон бэ?

Шяошы: Өө юу ч биш.

Феликс: Ийшээ. Менежер хүлээж байгаа. Фэн ах аа. Энэ бол миний хэлсэн найз минь.

Фэн: Өө суугаарай. Чамайг өчигдөр шөнө нэлээн том хэрэг тарьсан гэж сонслоо.

Шяошы: Асуудал гаргасанд уучлаарай.

Фэн: Зүгээр дээ. Залуу хүүхдүүд эрч хүчтэй л байдаг. Байх л зүйл. Феликс.

Феликс: Заа.

Фэн: Засвар нь 1,500 болно.

Феликс: Тэрийг одоо ярихгүй байж болох уу? Чөн Шяошы хүн хайж байгаа биз дээ? Асуугаарай.

Шяошы: За. Эрхэм ээ, Чэн Вэймин гэдэг хүнийг мэдэх үү? Энэ хариу үйлдэл... Арай...

Фэн: Үгүй ээ, сонсож байгаагүй юм байна.

Шяошы: Өө... Түүний үлдээсэн ганц сэжүүр энэ рестораны нэр байсан. Ямар нэг холбоотой гэж бодсон юм сан.

Фэн: Бахати бол Суахили хэл. Энэ нь амьдралын урьдчилан тааварлашгүй гайхамшиг, боломж гэсэн утгатай. Зарим нь хувь тавилан гэдэг. Утга нь миний ресторанаа нээсэн бодолтой таарч байсан учир ашигласан юм.

Шяошы: Ашигласан?

Фэн: Зээлсэн гэх үү дээ. Энэ газар өмнө нь Бахати гэх нэртэй хэлний сургууль байсан юм. Гэхдээ галд өртчихсөн. Хэдэн жилийн дараа энэ газар дуудлага худалдаагаар хямдхан орсон байсан. Би аваад ресторан болгосон юм. 10 жил болсон байна, гэхдээ тэр галыг санахаар нуруугаар хүйт даах юм. Тэр олон хүүхдүүд галд автсан. Яана даа.

Гуан: Менежерээс 10 жилийн өмнө юу болсныг асуухаа мартуузай.

Феликс: Чэн Вэймин гэдэг хүн хэлний сургуультай холбоотой юм уу?

Шяошы: Мэдэхгүй ээ. Би Бридонд түүнийг олох гэж ирсэн.

Феликс: Та галын талаар нарийн ширийн зүйлийг санаж байна уу?

Фэн: Тийм ээ. Амьд үлдсэн ганц хүн байсан гэх цуу яриа байсан. Сурагчдын нэг нь байх учиртай.

Шяошы: Тэр сурагч хаана байгааг мэдэх үү?

Фэн: Тэрийг бол мэдэхгүй. Амьд үлдсэн гэх албан ёсны мэдээлэл бол гараагүй. Ихэнх мэдэж байгаа зүйл ердөө цуу яриа төдий.

Шяошы: Цуу яриа. Ойлголоо. Мэдээ дээр гараагүй юм бол...

Бичиг: Лү Гуан

Шяошы: Юу? Байна уу? Лү Гуан? Юу болсон бэ?

Гуан: Хурдан хүрч ирэх хэрэгтэй байна.

Шяошы: Юу? Чанга яриарай сонсогдохгүй байна.

Гуан: Би амжихгүй нь...

Шяошы: Зүгээр үү? Амьсгалж чадахгүй байгаа юм шиг сонсогдоод байх юм.

Гуан: Туслаарай.

Шяошы: Лү Гуан? Лү Гуан үнэхээр өвдсөн сонсогдож байна. Би хурдан буцлаа! Өнөөдөр тус болсонд баярлалаа. Дараа ярина аа.

Бичиг: Шаардлагатай үйлчлүүлэгч

Бичиг: Бахати

Шяошы: Лү Гуан хүлээгээрэй.

Гуан: Гишгээрэй. Бид Фэнтэй уулзаад буудал дээр би хамт зургийг нь олох ёстой. Тодорхойгүй байдлыг багасгахгүй бол. Тэгж байж л гарцаагүй замаас зайлсхийж чадна.

Шяошы: Лү Гуан! Лү Гуан! Ёстой нэг. Чи яагаад ингэж цайчихсан бас амьсгаадсан харагдаж байгаа юм бэ? Оройтож ирсэнд уучлаарай. Тэсээрэй, үхэж болохгүй шүү.

Феликс: За би гадаа байна. Уулзвар дээр байна. Чи хаана байна?

Шиао: Хүлээлгэчихлээ.

Бичиг: Шаардлагатай үйлчлүүлэгч

Шиао: Тэгээд бүх зүйл бүтсэн үү?

Феликс: Чиний төлөвлөснөөр. Чөн Шяошы Фэний хэлсэн зүйлийг сонсоод амьд үлдсэн хүнийг хайхаар болсон.

Шиао: Болж байна. Түүнийг ажиглаж байгаарай, тэгээд өдөр бүр надад мэдээлээрэй. Өө тийм. Вэйн чиний төрсөн өдөр болох гэж байгааг хэлсэн.

Шиао; Феликс: - Үүнийг бэлэг гээд бодчих... / - Үгүй ээ, хэрэггүй.

Феликс: Би мэргэжлийн хүн. Би авлига авахгүй.

Шиао: Сүржигнэх хэрэггүй. Би чамтай найзалмаар байгаа төдий.

Феликс: Найзлах аа?

Шиао: Вэйн чамайг ойлгоход амар гэсэн, бас зөв байжээ. Энэ чинь л надад таалагддаг. Бидний мэдрэмж харилцан адилгүй ч гэсэн.

Феликс: Тийм ээ. Чи намайг хэн нэгнийг тагнуулах гэж хөлсөлсөн. Ямар ч энгийн хүн тэгэхгүй.

Шиао: Яагаад ингэж байгааг минь мэдмээр байна уу?

Феликс: Үгүй ээ. Би зүгээр ажлаа хийгээд л мөнгөө авна. Илүү дутуу асуудалд орооцолдмооргүй байна.

Шиао: Тийм гэж үү? Энэ өнөөдрийн чинь цалин.

Феликс: Яагаад ийм их байгаа юм?

Шиао: Нэмэлт ажлынх. Чи Чөн Шяошыг ганцхан мөрдөхгүй. Лү Гуан гэх хүнийг ч бас мөрдөөрэй.

Феликс: Чи...

Шиао: Юу болсон бэ? Чи мөнгөө аваад л ажилладаг биз дээ? Тайвшир. Надад муу санаа байхгүй.

Шяошы: Чөн Шяошы гэдэг. Энэ бол Лү Гуан.

Шиао: Сонирхолтой болоод ирлээ шүү.

Шяошы: Ярилцсаны дараа аавыгаа олох сэжүүр тэр галд байсныг олж мэдсэн.

Гуан: Хэрэв тэр үеийн зургийг олж чадах юм бол би чамд тусалж чадна.

Шяошы: Ойлгоод эхлэх шив. Жоү Шүний хэргийг санаж байна уу? Би түүнээс санаа авсан. Хэрэв мэдээ дээр гараагүй юм бол олон нийтийн сүлжээнээс хайж болно. Бас нэлээн ихийг олсон шүү. Үүнийг хараач! Энэ залуу хаяг дээрээ галын хажуугаар өнгөрч байгаа бичлэг тавьсан байна. Ямар байна? Би гоц ухаантан уу? Сэжүүрүүд буцаад нийлж эхэллээ.

Гуан: Ингээд бүгд буцаад замдаа орлоо. Бидний дараагийн алхам бол...

Шяошы: Юу ч гэсэн дараагийнх нь чи. Найдлаа шүү, Лү эрхэм ээ.

Эм6: Зургаа март! 911 руу залга!

Бровн: Юу?

Эм6: Юу яриад байгаа юм бэ? Утсаа өг! Муу галзуу амьтан. Байна уу?

Бровн: Юу болоод байна аа?

Хүүхэд2: Туслаарай! Туслаарай! Туслаарай! Туслаарай!

Эм6: Хүлээ! Хаашаа явж байгаа юм бэ?

Хүүхэд2: Гуйж байна. Туслаарай! Гуйж байна.

Хүүхэд2; Бровн: - Туслаарай! / - Битгий ай, би очлоо.

Хүүхэд2: Туслаарай!

Бровн: Юу болоод байна аа?

Эм7: Чэн Вэймин.

Бровн: Аав?

Эм7: Чэн Вэймин!

Хүүхэд3: Туслаарай! Туслаарай!

Бровн: Яагаад?

Хүүхэд3: Энд.

Бровн: Яагаад тэр энд байгаа юм бэ?

Эм7: Хурдан хүрээд ир. Тайлбарлах цаг алга. Энэ галыг санаатайгаар үйлдсэн. Тэд...

Бровн: Аав аа.

Гуан: Чөн Шяошы? Юу болсон бэ? Чи тэнд юу хийсэн юм?

Шяошы: Би... Би... Юу ч хийж чадаагүй.

Бичиг: Тэгээд хэн ч үлдсэнгүй

Back to episodes Go home