Link_Click_Bridon_Arc_03

Бичиг: Цаг хугацааны төлөөлөгч /Бридоны бүлэг/

Эм1: Ноёд хатагтай нар аа, манай онгоц удахгүй газардах болно. Бүгд суудалдаа сууна уу. Цонхны хаалтаа нээж, бүсээ бүсэлж, хоолны ширээгээ хураана уу, мөн суудлаа тэгшилнэ үү.

Шяошы; Эм1: - Ирчихсэн үү? / - Бүх хувийн компьютер болон электрон хэрэгслүүд

Эм1: унтарсан байх ёстой. Манай онгоц Бридоны олон улсын нисэх буудал дээр 30 минутын дараа газардах болно.

Шяошы: Лү Гуан!

Шяошы; Эм1: - Хараач. / - Ноёд хатагтай нар аа,

Эм1: манай онгоц удахгүй газардах болно. Суудалдаа сууцгаана уу.

Эр1: За!

Эм2: Сайн байлаа, Феликс. Удаан хүлээлгэсэнд уучлаарай.

Феликс: Зүгээр дээ. Ажлын нэг хэсэг юм чинь.

Эм2: Амралтын өрөөнд цай бэлдсэн байгаа. Буцахаасаа өмнө жоохон уух уу?

Феликс: Үгүй ээ. Дахиад баригдах юм бол энэ удаа баттай...

Бичиг: Босс

Феликс: Муу хүнийг дурсахаар гэж. Надад зөндөө ажил байгаа. Энэ ажлыг алгасаж болохгүй юу? Таныг худлаа хэлээгүйг мэдэж байна. Гэхдээ би дараа сар харих төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ...

Эм3: Феликс дахиад л ажлыг авчихлаа.

Эм4: Мэдээгүй юм уу? Тэр бусдын дээш гарах боломжийг үгүй хийдэг.

Эм3: Найруулагчтай хүртэл цуг яван.

Эм4: Үгүй байлгүй дээ. Найруулагч чинь бараг 60-тай биз дээ? Тэр ч өөртөө хатуу хандах юм аа?

Эм3: Яг тийм.

Эм3; Эм4: Сайн уу, Феликс?

Феликс: Зарим хүмүүсээс ялгаатай нь төсөл болон харилцаа холбоо дээр би хамгийн шилдгийг нь л зорьдог. Тийм ээ, босс? Уучлаарай! Уучлаарай! Дахиж тэгэхгүй ээ.

Бичиг: Амаа мэдэж яриарай

Феликс: Би томоотой байх болно оо, уучлаарай. Ингэхэд таны хэлсэн ажил...

Хүүхэд1: Ээж ээ! Муужгай байна.

Гуан: Энэ хувцас хачин гэж хэлсэн биз дээ?

Шяошы: Өөртөө итгэ ээ, чамд л зүгээр байх юм бол бусдын юу гэж бодох хамаагүй. Анимэ клубийн гишүүнд яг тохирсон хувцас.

Гуан: Явцгаая.

Шяошы: Ичих хэрэггүй дээ. Хөөрхөн л харагдаж байна. Хүлээ, Лү Гуан. Юу хараад байгаа юм? Царайлаг эмэгтэй юм уу, залуу юм уу? Хөөх залуу байна. Лү Гуан хараач! Янзын зураг байна шүү. Энэ залуу эрлийз юм шиг. Феликс? Чиао Линий авсан сэтгүүлийн нүүрэн дээр байсан биз дээ?

Гуан: Явцгаая.

Шяошы: Яагаад яараад байгаа юм бэ? Тийм ээ. Юу ч гэсэн зургийг нь авъя. Студидээ ашиглаж болно. Юу вэ? Уучлалт ч гуйхгүй. Лү Гуан миний утас руу залгаарай. Хурдал!

Эм5: Муу залхуу амьтан. Муу залхуу амьтан Бие чинь загатнаж байна.

Шяошы: Зогс.

Эр3: Болгоомжтой!

Шяошы: Зогс. Утсыг минь буцаагаад өг.

Эр4: Юу вэ?

Шяошы: Барилаа даа. Хулгайлсан зүйлээ өг. Хөөе, яагаад цохиод байгаа юм?

Шиао: Түүнийг тавь. Түүнийг тавь гэж хэлсэн шүү. Алга бол.

Гуан: Зүгээр үү?

Шиао: Май.

Шяошы: Баярлалаа! Аялж байхдаа нутгийнхаа хүнд найдаж чадаж байгаа нь баярлууштай хэрэг.

Шиао: Зүгээр дээ. Намайг Ксавиер гэдэг. Эндхийн оюутан. Та хоёрыг?

Шяошы: Намайг Чөн Шяошы гэдэг. Энэ бол Лү Гуан.

Шиао: Жуулчид байх даа. Би хүн авахаар ирсэн юм. Унаа хэрэгтэй бол хүргэж өгч болно шүү.

Шяошы; Гуан: - Үнэхээр үү? Тэгвэл... / - Дараа болъё.

Гуан: Бид аль хэдийн захиалгаа өгчхөө биз дээ?

Шяошы: Уучлаарай. Бидэнд хийх ёстой зүйл байгаа юм байна.

Шиао: Ойлголоо. Төвөг удахгүй ээ. Гэхдээ танилцсан юм чинь...

Бичиг: Ксавиер

Шиао: Ямар нэг тусламж хэрэгтэй бол холбоо бариарай. Байна уу? Гараад ирсэн үү?

Вэйн: Үүдэнд байна. Эндхийн агаар ялзарсан мах шиг л сайхан үнэртэй хэвээр байх шив.

Гуан: Одоо надад өг.

Шяошы: Өө уучлаарай, мартчихаж. За май. Би гарах уу? Өсвөр насны хөвгүүн ээ.

Өвөө1: Хөөе. Хүн хайж байна уу? Эсвэл ном уу?

Гуан: Ном.

Өвөө1: За, дагаад яв. Энд тийм ч их хүн ирэхээ больсон. Хотын хамгийн шилдэг номын сангийн нэг байлаа. Гэхдээ одоо бол хөгшин над шиг мартагдаж дээ. Чиний хайж буй хэвлэл зууны өмнө хэвлэгдсэн. Надад л ганцхан байгаа байх. Энд ирсэн чинь азтай хэрэг. Май. Таалагдаж байвал авч болно шүү.

Өвөө1; Гуан: - Энэ газар угаасаа удаан / - 28-р хуудас руу эргүүл.

Өвөө1; Гуан: - байхгүй. / - Зургаар бол,

Гуан: аав чинь энэ хуудас дээр ямар нэг зүйл бичсэн.

Шяошы: Гэхдээ юу ч алга. Лү Гуан үзэг цаас өгч бай. Бахати? Энэ манай аавын үлдээсэн сэжүүр үү?

Феликс: Муурын чихтэй малгайтай залуу? Ойлголоо. Би очлоо.

Эр5: Бридоны арслангууд дахиад бөмбөгөө алдлаа.

Шяошы: Лү Гуан бид үнэхээр зөв газартаа ирсэн юм уу?

Эр6: Муу новш.

Шяошы: Манай аав ийм зэрлэг байсан гэж үү?

Гуан: Бридонд Бахати гэсэн үгтэй холбоотой ганцхан л газар байсан тэр нь энэ ресторан. Маргаангүй. Юу ч гэсэн хүн олоод асууж үзье. Үүнийг чи чадна даа.

Шяошы: Үнэхээр үү? Миний англи хэл хэр муу болохыг мэднэ биз дээ? Би баллахгүйгээр баярлалаа ч гэж хэлж чадахгүй. Би жоохон бардам зантай шүү. Ийм газар хүнтэй ярилцаж чадахаар өөртөө итгэлтэй биш.

Гуан: Тэгвэл яах гэж байгаа юм?

Феликс: Сууж болох уу?

Шяошы: Өө болно оо. Юу?

Феликс: Уучлаарай. Тэр залуус нөгөө багийг дэмжиж байгаа болохоор чаддаггүй ээ.

Шяошы: Чи... Чи чинь...

Феликс: Захиалахгүй юм уу?

Шяошы: Тийм ээ.

Феликс: Өмнө нь энд ирж байсан хүний хувиар зөвлөгөө өгье. Ийм дүрстэй байгаа хоолыг нь л захиалаарай. Илүү дутуу зүйлсээс зайлсхийсэн нь дээр. Менежерээс нь хэлсэн юм шүү.

Шяошы: Менежерийг нь таньдаг юм уу?

Феликс: Мэдээж. Би өмнө нь энд ажилладаг байсан. Тэгвэл Бахати гэдэг нэр ямар утгатай болохыг мэдэх үү?

Гуан: Бид үүнтэй холбоотой хүнийг хайж байгаа юм.

Феликс: Уучлаарай мэдэхгүй ээ. Менежер тийм зүйл хэлж байгаагүй.

Шяошы: Өө ойлголоо.

Феликс: Ингэвэл яаж байна? Менежер маргааш өглөө энд ирнэ. Би та хоёрыг танилцуулаад өгвөл өөрсдөө асуучих.

Шяошы: Үнэхээр үү?

Феликс: Мэдээж. Тус болохдоо баяртай байна.

Шяошы: Баярлалаа! Буусан цагаасаа хойш л сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарч байна шүү. Тийм ээ, Лү Гуан?

Феликс: Хөөе яарах хэрэггүй. Танилцъя. Намайг Феликс гэдэг. Хувь заяа биднийг учруулжээ. Тэгвэл тулгах уу? Тулгая! Энэ ажил ёстой уур хүргэж байна аа. Алдартай байх ийм их асуудал дагуулна гэж хэн мэдлээ?

Шяошы: Хэцүү байгаа юм байна даа.

Фелик: Алдартай байлаа гээд яана гэж? Би чинь ядуу. Хүн бүр мөнгө хүсэж л үүнийг хийдэг. Би нэг бол ашиглуулна эсвэл дахиад л ашиглуулна.

Шяошы: Өөдрөг бай. Хүн болгон чиний хийж байгаа зүйлийг хийж чадахгүй. Тийм шүү. Чамтай уулзахаас өмнө ийм царайлаг залуу байдаг гэж бодоогүй. Чи загвар өмсөгч болохоор төрсөн.

Феликс: Болиод өг. Би үүнээс өмнө инженерийн оюутан л байсан. Санаа бүү зов, ээж ээ. Та өөрийгөө л анхаар. Мөнгө асуудал биш ээ. Би тэтгэлэгтэй хэвээр шүү дээ. Надад итгэ. Би худлаа хэлээгүй ээ. Би агийн ажил хийлээ юу? Би өөрийгөө хүчлээгүй ээ. Би байрандаа ирчихлээ. Тасаллаа шүү.

Эр7: Хайр салхитай цуг дүүлэн ниснэ... Гэхдээ салхи хэзээ ч амар амгаланг авчрахгүй.

Феликс: Босооч. Сэтгэлээр унасан байлаа гээд үүдэнд хэвтэж болохгүй.

Эр7: Чи ойлгохгүй байна. Хэрвээ би чам шиг царайтай байсан бол ийм байдалд орохгүй.

Феликс: Би явлаа. Бөөлжих бол угаалгын өрөөнд л ороорой доо.

Эр7: Хөөе. Царайлаг царайгаа хий дэмий үрэх хэрэггүй. Өчигдөр найз минь хурдан мөнгө олох боломжтой газар зааж өгсөн. Царай чинь тэдэнд таалагдана. Чамд...

Феликс: Үгээ бодож яриарай.

Эр7: Үгүй ээ, чиний бодож байгаа шиг биш. Загвар өмсөгчийн ажил аа!

Бичиг: Ирээдүйгээ өнөөдөр өөрийн болго

Эр8: Феликс сэтгэлээр унасан царай гаргах хэрэггүй. Инээгээрэй! Болж байна. Үүнийг л хүсэж байлаа!

Эм6: Феликс. Дараагийнх нь усан доор. Эхлээд ороод мэдэрчих.

Жак: Юу болсон бэ? Гарч ирмээр байна уу? Мэргэжлийнх болоогүй л байна даа. Хэдэн зүйл заагаад өгье.

Шяошы: Өө... Тэгээд загвар өмсөгчийн агентлагийн захирал чамайг аварчээ?

Феликс: Тийм ээ. Түүнээс хойш ах шиг минь л байгаа. Гайхалтай хүн шүү. Агентлагаа хобби маягаар л эхлүүлсэн гэсэн. Түүний жинхэнэ ажил нь ямар нэг бизнесийн холбооны ерөнхийлөгч бололтой байсан. Магадгүй тэр хүн та нарын хайж байгаа хүнийг олоход тусалж магадгүй. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй.

Шяошы: Тэгвэл...

Эр4: Дугаар 6 бөмбөгийг авлаа! Гүйж байна. Нэг л минут үлдлээ! Түүний үр дүнгээс шалтгаалж Ирвэсүүд энэ жилийн цомыг авах эсэх нь шалтгаална!

Гуан: Цаг нь боллоо.

Эр5: Ямар гайхалтай гоол вэ! Ирвэсүүд цомыг авлаа.

Феликс: Тийм ээ! Урагшаа, Ирвэсүүд ээ. Ийм тоглолттой талбай дээр буцаж ирээд хэрэггүй!

Эр8: Түүнийг бариад ав.

Эр8; Шяошы: - Зугтаалгаж болохгүй. / - Баларлаа!

Эр8; Шяошы: - Битгий гүйгээд бай. / - Яагаад хүн болгон ууртай байгаа юм бэ?

Эр8; Шяошы: - Зогс! / - Хөл бөмбөгийн л тоглолт төдий биз дээ?

Эр8; Феликс: - Хүрээд ир. / - Хөл бөмбөгийн тоглолт төдий гэнэ ээ?

Эр8; Шяошы: - Алив хүрээд ир. / - Одоо бид асуудалд орчихлоо.

Шяошы: Онгоцонд суухаасаа өмнө хуанли хардаг байж л дээ.

Эр8: Алив хүлээ.

Феликс: Аваарай, аваарай. Би танд байршлаа явууллаа. Биднийг авраач.

Гуан: Өмнө нь бид баруун тийшээ зугтсан. Ийшээ!

Феликс: Ийшээ!

Шяошы: Мухар зам!

Вэйн: Иймхэн юм уу?

Феликс: Босс.

Бичиг: Тэд

Back to episodes Go home