Link_Click_Bridon_Arc_02

Эр1: Хэтрүүлж бодох хэрэггүй. Зүгээр л хөзөр шүү дээ!

Шиан: Юу гээд байгаа юм бэ? Болгоомжтой л байх хэрэгтэй шүү дээ. Дагалаа.

Эр1: Чамтай хөзөр тоглох ёстой ядаргаатай юм.

Эм1: Худлыг мэдэрч чадна аа? Залуу, миний сонсож байсан ёстой тэнэг найрах үгс байна.

Шиао: Хэрвээ миний буруу байвал өнөө шөнийн бүх уух зүйлийг чинь даая.

Эм1: За яах вэ. Би дажгүй завтай байна.

Эр2: Хаялаа.

Эр1: Юу болсон бэ, хулчгар аа? 1,000-ыг. Шиан чиний ээлж. Бодсон хэвээр л үү? Зоригтой бай л даа, Шиан.

Шиан: Болгоомжтой байх нь ухаалаг хэрэг. Залуу охидыг сонгодог чинь аргагүй л юм байна.

Эм1: Аа! Яаж тэгсэн бэ?

Шиао: Супер хүч.

Эм1: Тийм үү? Чамд итгэлээ юу?

Эр1: Супер хүч гэсэн үү?

Эр2: Өнөөгийн залуу хүүхдүүд ингэдэг болоо юу?

Шиан: Дагалаа.

Эм2: Би болилоо. Өнөөдөр ёстой азгүй байна. Би хаялаа.

Эр1: 2,000. Орох юм уу?

Шиан: Мэдээж. Би чамд өндөр хүсэл тэмүүлэлтэй хөгшин залуу ямар байдгийг харуулъя. Бүгдийг нь.

Эм1: Энд худлаа ярьсан ч үйлчлэхгүй бололтой.

Шиан: Өө ирчих шив. Техас хөзөр. Нэг чип нь 10 фунт. Сонирхож байна уу?

Шиао: Яагаад биднийг урьсан юм?

Эм2: Хөөрхөн эгчийнхээ хажууд өөрийгөө харуулах боломж гээд бодчих.

Эр1: Тоглох юм уу? Үгүй бол өөр хүн олъё.

Эм1: Тогло доо. Худлаа хэлснийг мэдэж чаддаг юм чинь чи ялагдахгүй.

Шиан: За хөзрөө тараа. Хүүхдийг шинэ тоглоомд оруулъя.

Эр2: Шиан ахын хэлснээр хөдлөөрэй.

Эр1: Өө?

Шиан: Чи аав шигээ юм. Зөрүүд.

Шиао: Аавыг таньдаг юм уу?

Шиан: Би чиний ах Лиү Минийг бага байхад нь барьж байлаа, гэхдээ тэр чамайг дурдаад байдаггүй.

Шиао: Тийм дээ. Бид тийм дотно биш.

Шиан: Бүх л гэр бүл өөрсдийн гэсэн асуудалтай.

Шиао: Тэгсэн байж та над руу дайрлаа. Би бүх мөнгөө мөрийнд тавьчихлаа.

Шиан: Чамайг эмэгтэйн өмнө ялагдаад ичсэн гэж бодсон юм, гэхдээ мөнгөнд нь илүү санаа зовж дээ.

Шиао: Мэдээж. Би чинь оюутан.

Шиан: Насан туршийн сургалтын төлбөр гэж бодчих. Өөрийгөө супер хүчтэй гэж хэлээд явж болохгүй. Даруухан бай.

Шиао: Үнэхээр итгээд байгаа юм уу?

Шиан: Хангалттай. Би ярьж дууслаа. Сонирхож байвал намайг дагаад яв.

Шиао: Хаашаа?

Шиан: Мөнгийг чинь буцааж авахаар. Энэ газар өмнө нь сүм байсан. Гэхдээ би авчихсан. Энэ ширээ болно.

Шиао: Надтай нэгийг эсрэг нэг тоглох гээгүй биз дээ?

Шиан: Яагаад болохгүй гэж? Намайг булхайцна гэж айгаа юу? Чи чинь худлаа хэлэхийг мэддэггүй билүү?

Шиао: Юу тогломоор байгаа юм?

Шиан: Орос рулет. Чи сонссон л байлгүй. Ээлжийг нь чи сонго. Шударга байна уу?

Шиао: Хэдийг тавих юм?

Шиан: £50 сая.

Шиао: Орлоо.

Шиан: Болж байна. Өндөр эрсдэл, өндөр шагналтай гэдэг шүү дээ.

Шиао: Таны ээлж. Та ч шийдэмгий хүн юм.

Шиан: Энэ тоглоом чинь хүсэл зоригоос л шалтгаална. Муу зуршил л даа, гэхдээ иймэрхүү зүйл хааяа нэг хэрэгтэй. Намайг тоох хэрэггүй.

Шиао: Аав ч бас тайван бус байх бүрдээ үүнтэй төстэй зүйл хийдэг байсан. Тэр үргэлж л...

Шиан: Иймэрхүү жижиг сажиг зүйл ярьж цаг хожих гээгүй биз дээ? Айж байвал больж болно. Амь насаа хайрлахад ичих зүйл байхгүй.

Шиао: Зүгээр дээ. Үргэлжлүүлье.

Шиан: Бардам жаал. Чи энэ мөрийнд ялагдана даа. Хоёр сум үлдлээ. Хурдал. Юу болсон бэ? Одоо айсан уу? Эсвэл намайг булхайцсан гэж бодоод байна уу?

Шиао: Таны чадвар юу юм бол гэж гайхаад л. Та ямар нэгэн эрсдэл хүлээхээр төрлийн хүн биш юм шиг.

Шиан: Юу ч гэсэн би булхайцагч биш.

Шиао: Аав минь надад нэг удаа хэлж байсан юм. Юу ч гэсэн гэж хэлдэг хүнд хэзээ ч битгий итгэж бай гэж.

Шиан: Аавынхаа ухаалаг байдлыг дуурайх гээд үргэлж хамгийн муу үр дүнг тооцоолно. Гэхдээ чамд туршлага алга. Би энэ тоглоом дээр булхайцсан бол яагаад цаг хожих гэж оролдох гэж? Айдас нь хүний ​​шүүлтэдсаадболдог. Хоёрсумүлдсэн. 50-50. Чиэсвэлби.

Шиао: Та Бридон дахь олон улсын оюутнууд ямар нэг барьцаанд орсныг сонссон биз дээ?

Шиан: Тэд эрсдэлээ тооцоолж чадахгүй л тийм золгүй үр дагавартай учирсан юм. Айж байвал больж болно шүү.

Шиао: Бид эхэлснээс хойш таны зүрхний цохилт улам л тогтворгүй болж байна. Сум энд байгаа биз дээ? Өө? Даралт чинь ихэслээ. Миний зөв байж. Би сонсож байсан юм. Та сумыг энд байгаа гэж мэдсэн учраас надаар эхэлж буудуулсан. Тийм болохоор л өөртөө тийм итгэлтэй байсан. Тийм болохоор л даралт чинь тогтвортой байлаа. Оршуулгын гашуудлын дуу шиг.

Шиан: Чи муу яаж...

Шиао: Энэ тоглоом чинь сэтгэл хөдөлгөхөд зориулагдсан биз дээ? Хүний хувьд худлаа хэлэх олон арга байдаг. Зөв үг хэллэгээ ашиглах юм бол худал ч үнэн болж болно. Гэхдээ зүрхний цохилт хэзээ ч худлаа хэлэхгүй. Тэр бол миний чадвар.

Эм1: Юу? Худлыг мэдэж чаддаг юм уу? Миний сонсож байсан хамгийн тэнэг найрах үгс байлаа.

Шиан: Техас хөзөр орох уу? Насан туршийн сургалтын төлбөр гэж бод. Өөрийгөө супер хүчтэй гээд хэлээд явж байх хэрэггүй.

Шиао: Үнэхээр итгэсэн юм уу?

Шиан: Чи юу хүсээд байгаа юм?

Шиао: Шиан эрхэм ээ, та эдгээр мөрийтэй тоглоомын заль мэхийг гаргаж, олон улсын оюутнуудыг татдаг. Зүгээр хуучин эхнэрийнхээ их хэмжээний мөнгийг төлөх гэсэндээ биш биз дээ? Та эмзэг байдлыг нь ашиглаж түүнийг нь зэвсэг болгоно. Гэхдээ миний талаас бол та тэднээс илүү сул дорой. Хамаагүй ээ. Би энэ тоглоомыг тоглож дуусаагүй байна. Шинэ дүрэм тогтооё. Өөр заль хэрэглэхгүй. Ялах юм бол би таны мөнгийг төлье. Нэг тэрбум, хоёр тэрбум хүссэнээрээ хэл. Би өгөх л болно. Гэхдээ би ялах юм бол... Аз миний талд байгаа бололтой. Тоглоом шийдэгдлээ.

Шиан: Чи яг юу хүсээд байгаа юм?

Шиао: Чэн Вэймин.

Шиан: Би...

Шиао: Үгүйсгэх хэрэггүй. Та намайг хуурч чадахгүй. Алив ээ, Чэн Вэйминий талаар мэддэг бүх зүйлээ хэл.

Бичиг: Цаг хугацааны төлөөлөгч /Бридоны бүлэг/

Шяошы: Чэн Вэймин... Аав? Юу вэ?

Лин: Чөн Шяошы, яачихсан чимээ гаргаад байгаа юм?

Шяошы: Юу хийж байгаа юм бэ?

Лин: Нууж байгаа зүйлээ гаргаад ир.

Шяошы: Би юу ч нуугаагүй. Хөөе!

Лин: Худалч. Гараа харуул.

Шяошы: Лү Гуан! Лү Гуан! Лү Гуан туслаарай.

Шяошы: Хүлээж бай.

Лин: Чөн Шяошы яг одоо өг.

Шяошы: Юу ч байхгүй гэж хэлээ биз дээ?

Лин: Холд.

Гуан: Та хоёр юу хийж байгаа юм бэ?

Шяошы: Лү Гуан авраарай! Чиао Лин миний зүйлийг булаах гээд байна!

Лин: Энэ үгсээрээ намайг хуурч чадахгүй шүү. Чи л юм нууж байгаа нь. Би чамтай танилцаад олон жил болж байна чамайг маш сайн мэднэ шүү. Чиний царай дээр буруутай гээд биччихсэн байна.

Шяошы: Үгүй ээ. Залуус бүгд л өөрсдийн гэсэн нууцтай байдаг. Тийм ээ, Лү Гуан?

Гуан: Юу? Магадгүй ээ?

Шяошы: Сонссон уу? Ямар царай гаргаад байгаа юм?

Лин: За, за энэ удаа зүгээр өнгөрөөе. Хэдэн жил угаагаагүй шивэртэй оймс л байсан биз. Цэвэрлээд бууж ирээрэй. Би уух зүйл авахаар гарлаа. Ширээгээ засаарай. Лү Гуаныг хүлээж авах үдэшлэгтэй бэлдэх хэрэгтэй.

Шяошы: За! Явчихлаа шүү.

Гуан: Тэгээд чи юу нууж байсан юм?

Шяошы: Лү Гуан, чи зураг авсан цагаас 12 цагийн цаадахыг харж чадна гэдэг чинь үнэн үү? Зураг нь хэр хуучин байсан ч хамаагүй?

Гуан: Тийм ээ.

Шяошы: Тэгвэл энэ зургийг хараад өгч болох уу? Хэрэв чи... Чи... Юу вэ? "Бридон дахь томоохон луйврын сүлжээ баригджээ."

Гуан: Юу асуух гэж байсан юм?

Шяошы: Юу? Юу ч биш ээ. Дараа ярилцъя.

Гуан: Муу шүү.

Лин: Ингээд Лү Гуаныг студидээ албан ёсоор хүлээж авч байна! Тулгая.

Гуан; Шяошы: Тулгая!

Лин: Нэрэлхэх хэрэггүй, Лү Гуан. Сайн ид. Энэ бүгд чинийх.

Гуан: Баярлалаа, Чиао Лин.

Лин: Зүгээр дээ. Чөн Шяошы үнэхээр төвөгтэй. Чамд түүнийг харж явах эрч хүч хэрэгтэй. Май тахиа чинь.

Гуан: Зүгээр дээ. Би өөрөө...

Эр3: Өнөөдөр Бридоны цагдаа маш том Шианы луйврын сүлжээг барьжээ. Олон жилийн турш Шиан нь өчнөөн тэрбумыг луйвардсан байж.

Лин: Чөн Шяошы. Юм идэж байхад яагаад утсаа ухаад байгаа юм?

Шяошы; Эр3: - Бридоныг сонирхсон юм аа. / - Албан ёсны мэдээгээр бол...

Лин: Яагаад гэнэт Бридоныг сонирхоо вэ?

Шяошы: Би дараа долоо хоногт очих гэж байгаа. Юу болсон бэ?

Лин: Өө. Явж болохгүй.

Шяошы: Юу? Гэхдээ би...

Лин: Эхлээд би. Яагаад явмаар байгаа юм?

Шяошы: Үүнийг олсон юм. Аав үүнийг хэдэн жилийн өмнө явуулсан байх. Тэр Бридонд байж магадгүй. Эцэст нь сэжүүртэй болсон юм чинь явмаар байна.

Лин: Үгүй ээ, болохгүй.

Шяошы: Яагаад? Чиао Лин чи...

Лин: Тийм болохоор л явуулж чадахгүй! Би чамайг хэр болгоомжгүй гэдгийг мэднэ. Чамайг ямар асуудалд орохыг хэн мэдлээ?

Шяошы: Би асуудалд л ордог хүүхэд хэвээр гэж үү? Ямар нэг зүйл болох юм бол би өөрөө зохицуулж чадна. Чиний асуудал биш.

Лин: Чөн Шяошы. Чөн Шяошы! Чөн Шяошы! Шао эгч чамайг явуулахгүй гэсэн.

Шяошы: Хэн?

Лин: Ээж чинь явахаас өмнө манай аав дээр ирсэн юм.

Чин; Эр4: - Хүү жоохон хэвээр байна. / - Намайг битгий зогсоо.

Чин: Үнэхээр түүнд сайн сайхныг хүсэж байгаа бол, нэг зүйлийг амла. Түүнийг Бридон руу яасан ч явуулж болохгүй.

Шяошы: Тийм чухал зүйлийг яагаад надад хэлээгүй юм бэ?

Лин: Намайг... Уучлаарай. Чөн Шяошы!

Шяошы: Зүгээр ээ. Би зүгээр агаар амьсгаллаа. Буцаад ирнэ ээ. Уучлаарай. Би үдэшлэгийг чинь сүйтгээд хаячихлаа.

Шяошы/бага/: Буцаагаад өг! Миний дэвтрийг буцаагаад өг.

Лин/бага/: Чамд өгөөд ямар ч хэрэг байхгүй. Өнөөдрийн гэрийн даалгавар аавынхаа талаар бичих. Чамд аав ч байхгүй. Чи яах юм? Зохиох юм уу? Худалч!

Гуан: Хэрвээ чи явмаар байвал би цуг явъя. Би чамд хэлсэн дээ. Чамтай эцэс хүртлээ цуг байна гэж. Юу вэ? Битгий... Үсэнд битгий хүрээд бай.

Шяошы: Тэгвэл төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Хатагтайд мэдэгдэж болохгүй. Шууд хөдлөөд дараа нь тайлбарлавал яаж байна? Нууцаар гараад үлдсэнийг нь дараа шийднэ.

Вэйн: Юу вэ? Дахиад шийтгэгдмээр байгаа юм уу?

Шяошы: Лү Гуан... Идэж болохгүй ээ.

Гуан: Зүгээр дээ. Өнгөрсөн жоохон өөрчлөгдсөн байж болох ч, бүх зүйл тогтвортой хэвээр байна. Энэ удаа ямар ч алдаа гаргахгүй.

Бичиг: Оршил

Back to episodes Go home