Link_Click_Bridon_Arc_01

Шяошы: Би чамд бөмбөгөө дамжуулах бүрд энэ нь чамд итгэх итгэлийг минь харуулж байгаа. Амьдралаа ийм, итгэл даахаар хамтрагчтай өнгөрүүлэн гэдэг ховор зүйл шүү.

Гуан: Чөн Шяошы!

Шяошы: Лү Гуан!

Гуан: Чөн Шяошы? Чөн Шяошы! Чөн Шяошы! Тэсээрэй!

Шяошы: Лү Гуан... Намайг уучлаарай... Тэднийг... авраарай...

Эр1: Дамжуулаарай!

Эр2: Бөмбөгөө сайн хар! Болгоомжтой!

Шяошы: Холдоорой!

Шяошы; Эр1: - Хөөе, зүгээр үү? / - Хөөе!

Эр1: Яаж дамжуулаад байгаа юм бэ?

Эр2: Барьж аваагүй нь чи юм байж битгий хүн буруутгаад бай!

Шяошы: Хэрэлдэхээ болиод ирж уучлалт гуй! Хөөе зүгээр үү?

Гуан: Зүгээр ээ.

Шяошы: Хүлээж бай. Би эмч дуудаад ирье!

Гуан: Зүгээр ээ. Би зүгээр.

Шяошы: Чи чинь Гуидү их сургуульд шинээр орсон оюутан биз дээ? Би ойрхон байдаг Баатар зургийн студид амьдардаг. Камер чинь эвдрэх юм бол ирж засуулаарай. Би засаад өгье. Өө тийм. 2-ын эсрэг 2 тоглоход нэг хүн дутаад байгаа юм. Орох уу?

Гуан: Би нэгэн удаа эрвээхэйн далавчны нэг савалт ертөнцийг устгахаар хүчтэй хар салхийг үүсгэж чадна гэж боддог байсан. Миний буруу байсан. Цаг хугацаа л бидний бодож байгаагаас илүү хүчийг өөртөө агуулдаг. Магадгүй ирээдүй хэзээ ч өнгөрсний нөлөөнд автахгүй байх. Хэзээ ч... Гэхдээ тийм бол би энд юуны төлөө буцаж ирсэн юм бэ?

Шяошы: Сайхан тоглолоо. Одооноос хоёулаа хамтрагчид шүү! Маргааш бас тоглоё. Ирээрэй дээ! Би энд хүлээж байх болно оо.

Эр3: Энэ бол өнгөрснийг өөрчилсөн чиний шийтгэл.

Бичиг: Лү Гуан: Маргааш ч бас сагс тоглоё анд аа!

Шяошы: Лү Гуан. Чи үргэлж 12 цагийн хязгаарын талаар ярьж байх юм. 12 цагаас илүү удах юм бол яах юм бэ?

Гуан: Мэдэхгүй ээ. Би түүнээс цааших ирээдүйг харж чадахгүй. Чиний сүнс өөрийн чинь байх ёсгүй цаг хугацаанд түгжигдэж болно. Дуусашгүй цагийн урсгалд өөрийгөө алдаж ч магадгүй. Ямар ч үр дагавартай байсан, хуулийг зөрчих нэгэн хэзээ нэгэн цагт түүнийхээ шийтгэлийг амсана.

Бичиг: Цаг хугацааны төлөөлөгч /Бридон бүлэг/

Шяошы; Лин: Тулгая!

Лин: Эцэст нь дууслаа. Лү Гуаны ач. Чөн Шяошы л байсан бол хэр удах байсан бол доо?

Шяошы: Юу гэж байгаа юм бэ? Би ч бас нэлээн завгүй байсан шүү.

Лин: Иймээрээ л байгаарай даа. Зүгээр суух цаг алга. Шинэ дэлгүүрийг чинь нээгээд шууд л үйлчлүүлэгчтэй болгочихлоо.

Шяошы: Тийм хурдан уу?

Лин: Юу болсон бэ? Чи чинь том болоод биеэ даасан гээд сайрхаад байсан биз дээ? Үгээ буцааж авахад оройтоогүй байна шүү. Чиний төлөө ааваасаа гуйж болно шүү.

Шяошы: Үгүй ээ. Би түүнд саад болмооргүй байна.

Лин: Манай сургуулийн анимэн клуб удахгүй болох өдөрлөгийнхөө косплейн зургийг авахуулах гэж байгаа. Тэрийгээ дараа жилийн элсэлтэд ашиглана гэсэн. Дарга яаралтай ажилтай болохоор оролцож чадахгүй учраас зурагчин хэрэг болоод би чамайг санал болгосон. Жирийн үед уулзаж чадахааргүй тэдний хамгийн алдартай хүнийх нь зургийг авна шүү.

Шяошы: Алдартай гэнэ ээ? Үзэсгэлэнтэй юм уу?

Лин: Чи намайг эвгүй байдалд оруулахгүйгээр сайн байх хэрэгтэй шүү.

Шяошы: Баярлалаа, Чиао Лин! Би хөөрхөн охидын зургийг авахдаа гаргууд.

Лин: Юу болсон бэ, Лү Гуан?

Шяошы: Лү Гуан, үзэсгэлэнтэй охид гээд дурдсан чинь баярласан юм уу?

Лин: Ямар чи биш дээ.

Шяошы: Царайлаг хүмүүст бүгд л дуртай шүү дээ. Санаа бүү зов. Зураг авалтын үеэр чамайг дагуулж очно оо. Хэ хэ! Юу? Тэгээд... Чи анимэн клубийнх нь үзэсгэлэнтэй косплейчин нь байсан юм уу?

Гуан: Эмэгтэй гэж хэн ч чамд хэлээгүй шүү дээ. Сэтгэлээр унав уу?

Шяошы: Тийм биш ээ. Би чам шиг царайлаг хөвгүүдийн зургийг авахдаа ч бас сайн шүү. Чамайг анимэн клубд орно гэж бодсонгүй. Чамайг чинь Шекспир болон өөр бусад уран сайхны зохиол л уншдаг гэж бодсон.

Гуан: Бүтээлч байдалд ямар ч ялгаа байхгүй. Манга болон анимэ нь урлаг болон гайхалтай сэтгэлгээгээр дүүрэн.

Клубийн дарга: Сайхан хэллээ! Аргагүй л шинэ оюутнууд дундаас олсон шилдэг залуу. Чи чинь Чиао Линий санал болгосон зурагчин биз дээ?

Шяошы: Тийм ээ.

Клубийн дарга: Танилцахад таатай байна. Лү Гуаныг чамд даатгалаа шүү! Түүний сэтгэл татам байдлыг хамгийн сайнаар нь гаргаарай.

Шяошы: Лү Гуан? Жоохон хэтрүүлээд байна аа. Гэхдээ нэг асуулт байна. Лү Гуанаас яг юу олж хараад байгаа юм?

Клубийн дарга: Ойлгомжтой биш гэж үү? Царайг нь л хар л даа! Тэр өөрийнх нь цагаан үс, гүн гүнзгий гунигтай нүд нь, бас тэнгэр дээрх сар шиг л хүйтэн харц. 2D ертөнцөөс гараад ирсэн дүр шиг л. Лү Гуан. Чиний хувцас бэлэн болсон. Энэ бол "Ран Си Шастир" киноны эрэгтэй гол дүр болох Вэй Ран. Өмсөөд үзэх үү?

Гуан: Үгүй ээ.

Клубийн дарга: Өө! Ичих хэрэггүй дээ! Төгс зохино доо! Ингэхэд өөр хувцас бас байгаа юм байна! Зурагчин та өмсөөд үзэх үү?

Шяошы: Юу? Би ч бас хувцас өмсөх юм уу? Болж байна. Би косплей хийхийг хүсдэг байсан юм!

Эр3: Эцэст нь авчихлаа!

Шяошы: Лү Гуан камер руу харж болох уу? Хөөе хаашаа явж байгаа юм бэ?

Лин: Миний гоё зургийг аваарай даа! Олон нийтийн сүлжээнд тавих юм шүү.

Шяошы: Чиао Лин хэзээ хүрээд ирэв ээ?

Лин: Би үйлчлүүлэгчийн өгсөн ажлыг шалгахаар ирсэн болохоор, сайн хийгээрэй дээ. Бас намайг байхад анимэн клубд зориулаад хэдэн зураг авчих.

Шяошы: Чи зүгээр л хөгжилдөх гэж ирсэн байлгүй...

Лин: Асуудал байна уу? Өө тийм, Чөн Шяошы. Чи яагаад ингэж хувцасласан байгаа юм? Чамайг Лү Гуантай цуг косплей хийнэ гэж бодсон юм сан.

Шяошы: Би өнөөдөр зурагчин шүү дээ. Хэтэрхий гоё харагдчих юм бол саад болно.

Гуан: Өмсөж үзсэн ч болоогүй юм аа.

Шяошы: Хөөе хэзээ дээ наад зургаа авчихсан юм? Яг одоо устга!

Эм1: Ву Даогийн шүтэн бишрэгч ээ. Ву Дао 7-ын тусгай тусгай бараа одоо зарагдаж байна.

Шяошы: Лү Гуан яг одоо наад зургаа устга! Хүч хэрэглүүлэх хэрэггүй шүү, Лү Гуан!

Эм1: Ирж үзээрэй. Үйл ажиллагааны тортой ирсэн үйлчлүүлэгч хямдралтай авна!

Лин; Шяошы: - Ву Дао 7... / - Лү Гуан сүүлчийн боломж чинь шүү!

Шяошы: Утсаа өг!

Лин: Хараач, Чөн Шяошы. Ву Дао байна!

Шяошы: Хүүхэд байхдаа тоглодог байсан тоглоом биш үү? Аль хэдийн 7 нь гарчихжээ?

Лин: Чи тэр үед надад байнга хожигддог байсан даа. Зөндөө чихэр өгдөг байж билээ.

Шяошы: Тэр чинь бараг 10 жилийн өмнө, миний тоглоомын чадвар одоо шал өөр болсон шүү.

Лин: Өө? Том ярьж байх шив. Хүлээж бай. Би аваад ирье. Тэгээд шийдэх болно. Үнэхээр сайжирсан эсэхийг чинь харъя.

Шяошы: Болж байна. Би чамаас айхгүй байна. Ялагдах юм бол би сарын турш цэвэрлэгээ хийе.

Лин: Болж байна. Тийм итгэлтэй байвал 2 сар болго.

Эм2: Үйлчлүүлсэнд баярлалаа. Сайхан тоглоорой!

Лин: Эцэст нь авчихлаа. Урт дараалал байлаа шүү. Харихаараа өөрийн алдар суугаа дахин санаж Чөн Шяошыг бяцлах болно! Тэр охин хөөрхөн юм аа. Хөөх, энэ жилийн косплейчид үнэхээр л дээд зэрэглэлийнх юм. Ран Си Шастир? Лү Гуан тэр цувралын дүрийг косплей хийж байгаа байх аа? Юу?

Эр4: Дахиад жоохон... Юу? Чи хэн бэ? Яаж чадаж байна аа? Би цагдаа дуудна шүү.

Лин: Тэгээд дууд л даа. Хэн нь асуудалд орохыг харъя.

Эр4: Би энэ өдөрлөгт 10 жилийн турш ирж байна. Над шиг ийм үнэнч зочинтой ингэж харьцаж болохгүй шүү. Намайг тавь.

Лин: Ёстой нэг. Ийм гахайнууд одоо хүртэл байдагт итгэж чадахгүй нь. Санаа зовох хэрэггүй. Нууцаар авсан зургийг нь бүгдийг нь устгуулах болно оо. Дахиж чамд хүн саад болохгүй.

Миаомиао: Баярлалаа. Та энд байсан нь ашгүй дээ.

Лин: Зүгээр дээ. Ойлгомжтой зүйлийг л хийсэн юм.

Миаомиао: Би шүтээнтэйгээ ч уулзаагүй байтал ийм зүйлтэй учрах гэж. Ээж минь мэдчих юм бол хүчээр авч харина даа.

Лин: Шүтээн?

Миаомиао: Тийм ээ. Миний дуртай зураач өнөөдөр энд ирж байгаа юм. Миний хувцсыг хар даа! Түүний манганы гол дүрийн эмэгтэйг косплей хийсэн юм. Түүнтэй уулзах сүүлчийн минь боломж байж магадгүй болохоор үнэхээр их хичээсэн. Өө бараг цаг нь боллоо. Би явлаа. Баярлалаа, баяртай.

Лин: Би ч бас явъя даа. Эс үгүй бол тэр хоёр уурлаад унана.

Шяошы: За боллоо... Толгойгоо 45 градус эргүүлээрэй. Хүйтэн харц өгөөч. Лү Гуан эцэст нь дасаад ирлээ дээ.

Лин: Энд байх шив! Ийм буланд юу хийж байгаа юм бэ?

Шяошы: Ажлаа л хийж байна. Лү Гуан арай л алдартай юм. Зөрсөн хүн болгон зургийг нь авах гээд. Миний ажилд саад болоод байна.

Эр5: Надтай зургаа авуулаач.

Эм2; Эр6: - Хөөрхөн юм бэ! / - Гэрэлтэж байна!

Шяошы: Битгий түлхээд бай.

Лин: Өө? Найз чинь алдартай байгаад атаархаа юу?

Шяошы: Би яагаад атаархана гэж? Юу ч гэсэн чи нөгөө хувилбарыг нь авсан уу?

Лин: Мэдээж. Чамд зориулаад нэгийг бас авсан. Баярлаж яваарай.

Шяошы: Баярлалаа, өгөөмөр хатагтай минь. Шэн Миаомиаогийн зургийн цуглуулаг? Хөөх зузаан юм бэ. Гаднах зураг нь гайхалтай юм. Юу? Ву Дао алга даа.

Лин: Дотор нь... Хүлээ! Энэ минийх биш. Аа.

Миаомиао: Баярлалаа, баяртай.

Лин: Аа! Тэр охины ууттай сольчихсон байна. Түүнийг олж байгаад буцааж солихгүй бол.

Шяошы: Ийм олон хүн дундаас яаж олох юм бэ?

Гуан: Түүний царайг санаж байна уу?

Лин: Харин ээ...

Миаомиао: Хувцсыг минь хар даа! Өнөөдөр түүний манганы гол дүрийн эмэгтэйг косплей хийсэн.

Лин: Өө тийм.

Бичиг: Ран Си Шастир

Бичиг: Ву Дао

Лин: Өршөөгөөрэй. Уучлаарай, хүн андуурчхаж.

Бичиг: Ву Дао.

Шяошы: Сайн уу, хатагтай?

Эр7: Яасан бэ?

Шяошы: Өө өнөөдөр найз минь косплей хийж байгаа юм тэгээд чамтай зургаа даруулмаар байна гэнэ ээ.

Эм3: Ямар царайлаг залуу вэ! Алив ээ хамтдаа зургаа даруулъя.

Шяошы: Эмээ, та авч чадах юм уу?

Эм3: Ичимхий юм бэ?

Шяошы: Яана даа. Энэ дүр арай л алдартай юм. Өдөрлөг түүний косплейгээр дүүрчхэж.

Гуан: Болохгүй нь ээ. Тоглоомоо сурталчлах гээд зохион байгуулагчид нь баахан цаасан уут тараасан болохоор бүх хүнд байна. Бас зохиогч нь өнөөдөр гарын үсэг зурж байгаа. Тэгээд зөндөө шүтэн бишрэгч ирсэн.

Шяошы: Арай л их байна аа. Ран Си Шастир тийм гоё юм уу?

Гуан: Арай томоор харахад бол би түүх нь сонирхолтой

Шяошы: Чам шиг хүйтэн хүнд ямар түүх сонирхолтой байх юм?

Гуан: Хэлээч. Дэлхийг зомби эзэлдэг. Тэгээд аюулын эсрэг гол дүрийн эмэгтэй Рон Си гэр бүлийнхээ өвөг дээдсийн Ранси дэнлүүг сэрээдэг. Домгоор бол Ранси дэнлүү нь сэрээсэн хүндээ онцгой хүчийг өгдөг бололтой байсан. Ран Си түүнээс цаг хугацааг ухраах хүчийг олж авдаг. Энэ чадвараа ашиглаад тэрээр маш олон удаа өнгөрсөн рүү буцаж алдсан гэр бүл болон найзуудаа аврах гэж дуусашгүй мөчлөгт зовж зүдэрнэ.

Шяошы: Ойлгомжтой. Цаг хугацааг ухраах хүчнээс татгалзах хүн байх уу?

Гуан: Чи ч бас авна гэж үү?

Шяошы: Тийм. Тэр чинь хүний зан чанар биз дээ? Бүгд л өнгөрсөнд ямар нэг харууссан зүйлтэй байдаг. Чиао Линийг яаж харамсаж байгааг хар л даа.

Гуан: Тийм шүү.

Шяошы: Би цаг хугацааг ухрааж чаддаг байсан бол Чиао Линд туслаад Ву Даог нь олж өгөх болно. Тэгж чаддаг байсан бол ч... Хэрэв нэг өдөр Чиао Лин та хоёр ямар нэг шашны бүлэгт хулгайлагдах юм бол би цаг хугацааг ухраагаад эхэлсэн мөч дээр нь очиж гайхалтайгаар аврах болно!

Гуан: Чи арай л их манга уншаад байна даа.

Шяошы: Яасан уйтгартай хүн бэ.

Гуан: Өнгөрснийг өөрчлөх боломжгүй. Бас бүх зүйл чиний найдсанаар болохгүй. Тийм хүчтэй байх нь тийм ч сайхан биш.

Шяошы: Тоглосон юм даа. Супер хүч чадал гэх зүйл байхгүй шүү дээ. Хүндээр тусгаж авах хэрэггүй.

Лин: Би явж хайлаа.

Шяошы: Хая даа. Тэр охин аль хэдийн харчихсан байж болно. Хамгийн муудаа Интернетээр хайж байгаад авчхаж болно шдээ.

Лин: Тоглоомдоо биш ээ! Энэ зургийн ном үнэхээр зузаан юм. Тэр хэдэн шөнө нойргүй хонож яаж үүнд зүрх сэтгэлээ шингээсэн бол... Алдсан гэдгээ мэдэх юм бол үнэхээр сэтгэлээр унана. Лү Гуан чамд анимэн клубийн чинь үйл ажиллагаа байгаа. Чөн Шяошы чи түүнтэй яв даа. Би явж энэ хүнийгээ хайлаа.

Шяошы: Хүлээ, Чиао Лин. Бид хайхад чинь тусалъя. Хүн дутах биш дээ. Та хоёрыг ингэж харамсаад байлгахыг хүсэхгүй байна.

Лин: Чөн Шяошы.

Шяошы: Юу ч гэсэн гол танхимаар хайя. Өдөрлөг ёстой том газар болж багаа юм чинь алга болсон хүн зарладаг системтэй байх хэрэгтэй шд.

Лин: Тийм ээ.

Гуан: Чиао Лин. Зургийн номоо өгч байгаач?

Лин: За. За май.

Шяошы: Өдрийн 3:55, зургийг хай. Бүх зүйл өнгөрсөнд ил болно. Би охиныг олж чадаж магадгүй юм.

Шяошы: Яаж?

Гуан: Мэргээр.

Лин; Шяошы: Мэргээр?

Гуан: Юу ч гэсэн миний хэлснээр хийх юм бол Шэн Миаомиаог олох болно.

Шяошы: Чи үнэхээр ид шидийн зүйлд найдах юм уу?

Гуан: Нүдээ аньж бай. Бидэнд тийм ч их цаг алга.

Шяошы: Тэнэг юм бэ.

Шяошы; Лин: - Хөөе. / - Өө...

Лин: Оролдоод үзсэн нь дээр байх аа? Лү Гуан нэлээн нухацтай харагдаж байна.

Гуан: Үүнийг ав. Над руу хараад цээжиндээ бариад зогсож бай. Чиао Лин, Чөн Шяошыгийн ард нуруугаараа хараад зогс.

Лин: За.

Гуан: Жоохон арагш бол. Толгойгоо нуруунд нь наагаад түүнийг битгий хөдөлгө.

Лин: Ингээд үү?

Шяошы: Лү Гуан чи ядаж тайлбарлаад...

Гуан: Чи удахгүй ойлгох болно. Нүдээ ань. Би гурав тоолоод ингэж алгаа таших болно. Алга ташилтыг сонссоныхоо дараа намайг зогс гэж хэлэх хүртэл нүдээ нээх эсвэл ярьж болохгүй. Чимээгүйхэн олмоор байгаа хүнийхээ нэрийг давт. Гурав. Хоёр. Нэг.

Миаомиао: Цаг нь болчихлоо. Би явлаа. Баярлалаа, Баяртай. Ран Си Шастир... Ран Си Шастир... Олчихлоо. Байна уу? Ээж ээ?

Ээж: Миаомиао чи хаана байна? Яагаад хариулахгүй ингэж удсан юм бэ?

Миаомиао: Уучлаарай, ээж ээ, би... Ву Дао 7?

Гуан: Олчихлоо. Гэхдээ тэр асуудалд орсон байж магадгүй юм.

Эм8: Ран Си Шастирын үйл ажиллагаанд бүртгүүлсэн хүмүүс жагсаж эхлээрэй.

Миаомиао: Уучлаарай. Би өдөрлөг дээр байна.

Ээж: Наанаа л байгаа юм уу? Харих болоогүй юу? Хамтдаа оройн хоол иднэ гэсэн биз дээ?

Эм9: Миаомиао идээрэй. Чамд л зориулж захиалсан шүү дээ.

Эм8: Ран Си Шастирын үйл ажиллагаанд бүртгүүлсэн хүмүүс жагсаж эхлээрэй. Нэг л зай үлдсэн байна.

Эм9: Миаомиао үнэхээр л соёлтой юм аа, Ёстой сайн хүүхэд. Хотын шилдэг сургуульд орсонд нь гайхаад байх юм алга. Ийм соёлтой охин өсгөөд л үнэхээр азтай юм аа. Бидний зөрүүд охидыг бодвол хамаагүй дээр.

Ээж: Тийм биш ээ. Би түүнээс тийм их зүйл хүлээдэггүй. Өөрийн дуртай ажлаа олоосой л гэж хүсэж байна. Над шиг жаргалтай байгаасай. Би түүнийг уран зургийн ангид элсүүлэх гэж байгаа.

Эм9: Сайхан юм аа. Уран зураг ч түүний ирээдүйд том хэрэг болно. Ухаантай юм аа. Ингэхэд Миаомиао чи ямар мэргэжил сонгохоо шийдсэн үү? Манай охин түүнээс чинь жишээ авч болно.

Миаомиао: Би...

Ээж: Яарах хэрэггүй дээ. Залуухан байгаа юм чинь юу сонговол гэж дээ?

Эм9: Цаг нь болохоор ээжийгээ сонсоорой. Чамд сайхан зөвлөгөө өгнө дөө.

Миаомиао: Тийм ээ.

Эм10: Комик Хааны сүүлийн дугаарыг харсан уу? Нүүр зураг дээр нь үнэхээр царайлаг цагаан үстэй дүр гарч ирсэн.

Эм11: Өө! Ран Си Шастирын шинэ баатар биз дээ?

Эм10: Би бол гол дүрийн эмэгтэй болох Рон Сид илүү дуртай. Тийм догь эмэгтэй дүрийг ойрд хараагүй юм чинь.

Эм11: Тийм үү? Тэгвэл дараа нь хамтдаа номын дэлгүүр оръё. Миаомиао чи...

Эм10: Март даа. Түүний ээж үнэхээр хатуу. Түрүүн бидэнтэй явж байгаад ээжийнхээ дуудлагад хариулаагүй байсан чинь аймаар загнуулсан.

Миаомиао: Ран Си Шастир.

Бичиг: Хайртай зүйлдээ өөрийнхөө амьдралыг зориулж яагаад болохгүй гэж?

Бичиг: Надад харамссан зүйл байхгүй.

Эм9: Уран зургийн тэмцээнд нэгт орсонд нь баяр хүргэе Миаомиао. Нэг жил бэлдээд л шагнал авах гэж дээ. Нэг л өдөр алдартай зураач болно доо.

Ээж: Алив ээ. Зураг зурах нь түүний хобби л төдий.

Миаомиао: Ээж ээ. Би манга зураач болмоор байна.

Ээж: Жуан, манай холбооны нэг залуу охины талаар хэлж байсан зүйлийг санаж байна уу? Тэр хүүхэлдэй кинонд ажилладаг байсан. Гурван жил тэнд байгаад сүүлдээ бүр тэвчихээ больсон. Одоо бидэнтэй ажиллаад хамаагүй жаргалтай байгаа. Эмэгтэй хүн бидэн шиг амархан ажил сонгосон нь л дээр.

Миаомиао: Гэхдээ би манга зурах дуртай, ээж ээ.

Ээж: Дуртай байлаа гээд хоолыг чинь олж өгөх юм уу?

Миаомиао: Гэхдээ та...

Ээж: Шэн Миаомиоа! Чи өөрийгөө том болсон гэж бодоо юу? Өөрөө шийдвэрээ гаргаж чадна гэж бодоо юу? Жинхэнэ ертөнц ямар хэцүү болохыг мэдэх үү? Би чамайг буруу чиглүүлсэн үү? Миний зааврыг дагахгүй бол ирээдүйд юу болохыг мэдэхгүй шүү. Хэзээ нэг өдөр харамсах л болно. Уучлаарай, манайхан. Одоогийн хүүхдүүд зүгээр ойлгохгүй юм.

Ээж; Эм9: - Хоолоо идье. / - Ян,

Эм9: тайвшир даа. Миаомиао жинхэнээсээ хэлээгүй л байх. Хоббигоо карьераа болгох гээгүй байлгүй дээ.

Миаомиао: Юу гээч, ээж ээ? Та үүнийг надад хэлсэн анхны хүн биш.

Бичиг: Хэрхэн манга зураач болох вэ?

Бичиг: Ирээдүйгүй. Үүгээр мөнгө олох боломжгүй.

Бичиг: Би гурван өдөр унтсангүй. Боломжтой бол шууд гар.

Миаомиао: Надад гэрэл гэгээг өгсөн зүйл бусдын хувьд ямар ч үнэ цэнэгүй. Би бууж өгмөөргүй байна, гэхдээ надад өөрчлөх хүч чадал байхгүй. Би үүнээс авдаг аз жаргалаа л хөөчих юм.

Ээж: Жинхэнэ ертөнц ямар хэцүү болохыг мэдэх үү? Чи хэзээ нэг өдөр харамсах л болно.

Миаомиао: Хайртай зүйлдээ амьдралаа зориулж яагаад болохгүй гэж? Үнэ цэнэтэй биш гэж үү?

Бичиг: Ран Си Шастирын гарын үсэг зураг үйл ажиллагаа өдрийн 3 цагт эхэлнэ.

Миаомиао: Би дахиад оролдмоор байна. Энэ удаа урам авч чадах л юм бол, магадгүй эцэст нь сонголтоо хийж тэр аюулгүй бүсээс гарч чадах болно.

Лин: Шэн Миаомиао! Шэн Миаомиао! Шэн Миаомиао! Бариад аваарай.

Бичиг: Шэн Миаомиаогийн зургийн цуглуулаг

Эм3: Дараагийн хүн нь.

Эм зураач: Сайн уу?

Миаомиао: Сайн уу? Би энэ зургаа танд өгмөөр байна. Би Ран Си Шастирыг мэддэг болсноосоо хойш зурсан юм. Би нэг л өдөр тань шиг манга зураач болно гэж найдаж байна. Тийм болохоор танаас зөвлөгөө авмаар байна.

Эм зураач: Энэ салбар хэцүү гэдгийг сонссон л байлгүй.

Миаомиао: Мэднэ ээ. Гэхдээ би бууж өгөх ёстойгоо мэдэхгүй байна.

Эм зураач: Жилийн өмнө миний төрсөн хоттой ойрхон газар 24 жилд нэг удаа болдог солирын бороог харах боломж олдсон юм. Би үнэхээр явахыг хүссэн, гэхдээ миний хараа муу болохоор шөнө хаашаа явж байгаагаа ч харж чаддаггүй. Тэр шөнө ялангуяа маш харанхуй байсан. Тийм болохоор энэ үзэг шиг хэмжээтэй бамбар худалдаж авсан. Миний хөлөөс хагас метрийн зайг л гэрэлтүүлж байсан байх. Бараг тус болоогүй. Хэн ч надтай цуг явахыг хүсээгүй. Тэд бүгд л тэнэг санаа гэсэн. Харанхуй. Чи гэмтчих юм бол яах юм бэ? Тэнэг хэрэг. Өөр боломж олдоно шүү дээ гээд л. Тэр тас харанхуй шөнө тархсан оддын гэрэл миний цорын ганц хамтрагч байсан. Би хэдэн удаа бүдэрч унаснаа мэдэхгүй, бас төөрөөд, буцахыг хүссэн. Гэхдээ хэд хэдэн удаа унасны эцэст ирсэн юм. Тэр бол миний харсан хамгийн сайхан дүр зураг байсан. Маргааш өглөө үүр цайхад би өөрийн туулсан замыг харсан. Тэр үед л миний сонгосон зам хамгийн амархан нь биш байсан гэдгийг ухаарсан. Тэгсэн ч гэсэн өөрийн явсан замдаа харамсаж эсвэл өөрийн барьсан бамбарт харуусаагүй. Тийм болохоор бамбараа битгий тавь. Дараа дахиж уулзъя.

Эм3: Ингээд өнөөдрийн гарын үсэг зураг үйл ажиллагаа дууслаа. Ирсэн бүх хүмүүст баярлалаа!

Шяошы: Ядарч үхлээ. Нуруу минь хугарах нь.

Лин: Битгий гоншгоноод бай. Би хоолонд даая за юу? Өдөржин надтай цуг гүйсний талархал гээд бодчих.

Шяошы: Өө чамд бас хүний мөс чанар байгаа байх нь. Хариад тоглоомоо тоглохоос хүлээж тэсэхгүй нь. Чиао Лин, чи тоглоомоо авахаа мартчихсан юм биш үү?

Лин: Өө. Март даа.

Шяошы: Тэр мэргэ чинь үнэн байсан гэдэгт итгэж чадахгүй нь. Ертөнц ч гайхалтай зүйлсээр дүүрэн юм даа.

Гуан: Тэрийг зохиосон юм аа.

Шяошы: Юу? Зохиосон? Тэгвэл Шэн Миаомиаог яаж олсон юм?

Гуан: Өөр аргаар л. Зүгээр хүнд харуулахыг хүсээгүй юм.

Шяошы: Хөөх үнэхээр үнэмшилтэй жүжигчин юм даа.

Гуан: Чамайг асууж шалгаана гэж бодсон юм сан.

Шяошы: Чамайг өөрөө хэлэх үед мэдчих нь биз дээ? Гэхдээ би бодож байсан юм. Мэргэ үнэхээр жинхэнэ юм бол зургийн студи дээрээ бас ашиглаж болно доо.

Гуан: Бид?

Шяошы: Тийм ээ, Чиао Лин, би, чи. Хүмүүст алдсан зүйлийг нь олж өгөх чухал шүү дээ. Үнэхээр урам өгнө.

Гуан: Би явлаа.

Шяошы: Юу гэнэ ээ?

Лин: Та хоёр юу яриад байгаа юм?

Лин; Шяошы: - Орж ирээд туслаач. / - Очлоо.

Шяошы: Битгий үглээд бай! Чамайг үлдээж болохгүй биз дээ? Алив ээ.

Лин: Яагаад ингэж удсан юм бэ? Юу идэх вэ?

Шяошы: Гурвуулаа байгаа юм чинь халуун шөл уух уу?

Лин: Тэнэг юм уу? Гадаа ёстой шатааж алах гэж байхад халуун шөл уух гэж үү? Өөр юм сонго.

Шяошы: Тэгвэл Лү Гуан чи шийд. Лү Гуан! Зургийн тавиурыг зөөхөд туслаач. Лү Гуан! Болсон зургуудыг аваад өгч болох уу? Лү Гуан! Илгээмж ирчихлээ. Чи очоод авчхаж болох уу? Лү Гуан...

Лин: Чөн Шяошы битгий хүн зараад бай. Чиний студи юм чинь Лү Гуанаар бүх зүйлээ хийлгэхээ боль. Зочин чинь шүү дээ.

Шяошы: Би завгүй байна шдээ.

Гуан: Надад угаасаа хийх юм байхгүй ээ.

Шяошы: Харав уу? Лү Гуан юм хэлэхгүй байна.

Лин: Чамайг өөгшүүлээд байгаа болохоор л. Сонсож бай, Лү Гуанаар дахиад ажил хийлгэх юм бол цалинг нь өгөөрэй. Эс үгүй бол чи зүгээр нэг түүнийг ашигласан болно.

Шяошы: За.

Эм1: Тавтай морил.

Лин; Гуан: Тавтай морил

Шяошы; Лин: Юу?

Лин: Жоү Шүн?

Шүн: Сайн уу, Чиао Лин.

Шяошы: Жоү захирал энд яах гэж ирээ вэ? Туслуулах зүйл байгаа юм уу?

Шүн: Уулзалгүй удаж, Чөн Шяошы Лү Гуан.

Гуан: Таних билүү?

Шүн: Сагсан бөмбөгийн чинь тоглолтыг харсан сайн байсан шүү.

Лин: Яах гэж ирсэн юм? Үдээс хойш л оюутны зөвлөлийн хуралтай биз дээ?

Шүн: Би зүгээр хүний зараалаар л явж байна. Май.

Лин: Энэ чинь миний тоглоом. Яаж чамд байгаа юм?

Бичиг: Шэн Шаншүи

Шүн: Хэдэн өдрийн өмнө манай үеэл олон нийтийн сүлжээ дээр нэгэн шулам өдөрлөг дээр өөрт нь чухал зүйлийг олоход туслаад санаандгүй өөрийнхөө юмыг орхиод явсан гээд нийтэлсэн. Би таарч байхаар нь шалгая гэж бодоод ирсэн юм.

Шяошы: Чи ч гярхай юм аа. Яаж мэдсэн юм бэ? Манай эзэгтэйн хийсэн үйлдэл аль хэдийн нутгийн домог болж дээ.

Лин: Чимээгүй бай. Баярлалаа, Жоү Шүн.

Шүн: Зүгээр дээ. Үнэндээ... Надад гуйх зүйл бас байна.

Лин: Тусалж чадахаар зүйл байвал дуртайяа тусална.

Шяошы: Тийм шүү. Хэрэглэгчийн сэтгэл ханамж бол манай гэрэл зургийн студийн нэн тэргүүний зорилт!

Шүн: Баярлалаа. Надад... 500,000 юань зээлж болох уу?

Лин; Шяошы: -500,000? / -500,000?

Бичиг: Шинэ найз нэмэгдлээ

Бичиг: Вивиан

Бичиг: Вивианаас дуудлага ирж байна

Шүн: Байна уу?

Вивиан: Хаана байгаа юм? Би буудлын үүдэнд байна.

Шүн: Нөгөө... Хүн андуурсан бололтой.

Вивиан: Юу? Өө өршөөгөөрэй. Дугаар андуурчхаж. Уучлаарай!

Шүн /давхар/: Зүгээр дээ. Би ч бас адилхан зүйл хийж байсан.

Шүн: Тэгээд бараг хагас цаг ярьчихсан. Түүний хоолой үнэхээр сэтгэл татам байсан. Тэгээд түүнээс болж найзууд болсон юм.

Бичиг: Вивиан

Шүн: Вивиан бол нэгэн цагт чинээлэг бизнес эрхлэгчийн охин байсан. Харамсалтай нь гэр бүл нь хүнд зүйлийг туулсан бөгөөд

Бичиг: Дахиад эмнэлэгт хэвтэв. Эмч хэлэхдээ...

Шүн: өвчтэй эгч нь үргэлж эмнэлэгт хэвтдэг байсан гэсэн. Эгчийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөх гэж 10 жилийн турш сурангаа цагийн ажил хийсэн. Түүний оюун ухаан, хичээл зүтгэлийн ачаар гэрийнхээ төлбөр болон амьжиргааны зардлыг даах хэмжээний орлого олсон төдийгүй, Бридоны хааны академид магистрын зэрэг хамгаалсан. Эцэг эх минь салснаас хойш хэн ч намайг ингэж анхаараагүй.

Вивиан: Хэт гүн бодолд автах хэрэггүй. Чамд би байгаа. Хамтдаа бид өнгөрснийг ардаа орхиж чадна.

Шүн: Түүний дараахан бид үерхэж эхэлсэн. Дараа нь би түүний ихэнх орлого санхүүгийн хөрөнгө оруулалтаас ирдэг болсныг олж мэдсэн. Намайг ижилхэн салбарт орохыг хүссэнийг сонсоод тэр намайг өөрийн сүлжээтэйгээ танилцуулсан. Би 10,000-ыг хөрөнгө оруулаад маш хурдан гурав дахин өсгөсөн.

Бичиг: Дахиад илүүг хөрөнгө оруулаад үзээрэй. Бүр ихийг олно шүү!

Шүн: Дахиад л нэг удаа би түүнийг чадварт сэтгэл алдарсан. Гэхдээ түүнээс золгүй явдал салахгүй байсан бололтой. Юу? Эгч чинь дахиад өвдсөн гэнэ ээ?

Вивиан: Эмчилгээний зардал нь маш өндөр. Ихээр хөрөнгө оруулах юм бол хангалттай хэмжээний мөнгө олж чадна. Гэхдээ миний бүх мөнгө одоохондоо гацаанд орсон. Тийм болохоор би зээлийн газраас зээлэх бодолтой байна.

Шүн: Тэд чинь хууль бус!

Вивиан: Гэхдээ би эгчийгээ үхүүлж чадахгүй. Миний ганц гэр бүл шүү дээ. Түүнийг алдаж чадахгүй.

Шүн: Болгоомжгүй зүйл хийх хэрэггүй. Хамтдаа мөнгө бодож олно оо. Би шууд л 100,000-ыг хөрөнгө оруулсан. Гэхдээ эдийн засаг хямралтай байсан учраас бүх мөнгөө алдсан.

Бичиг: Уучлаарай, Шүн...

Бичиг: Хөрөнгө оруулалт бүтэлгүйтчихлээ...

Шүн: Тийм л байдалтай байна. Тийм болохоор т нараас мөнгө зээлэх үү гэж асуух гээд л. Хөрөнгө оруулалт ашгаа өгөх юм бол би хүүтэй нь эргүүлээд өгөх болно.

Лин: Яана аа. Санаандгүй хэтэрхий чанга цохичихлоо.

Шүн: Яагаад тэгж байгаа юм бэ? Зүгээр үгүй гээд хэлэхгүй дээ. Яагаад намайг цохиж байгаа юм?

Лин: Чамд мөнгө зээлэхгүйн зэрэгцээ чиний асуух хүн бүрд битгий зээл гэж анхааруулах болно.

Шүн: Тэгэх хэрэг байгаа юм уу? Би хүнд ингэж сайн болж байгаагүй. Би түүнд тусалмаар байна! Яаж хараад байгаа юм бэ?

Лин: Ухаантай харагддаг хүн байж ёстой л тэнэг болчхож дээ.

Гуан: Тэр эмэгтэйн арга заль ойлгомжтой л юм.

Шяошы: Баян хүмүүс үнэхээр л өөр юм. 100,000-ыг алдсан байж тоохгүй байх гэж. Би 10 юань хүртэл үрж чадахгүй.

Шүн: Юу шивнэлдээд байгаа юм?

Лин: Ойлгохгүй байна уу? Тэр Вивиан гэдэг чинь бараг л луйварчин.

Шүн: Чи түүнтэй уулзаагүй шүү дээ!

Лин: Тэгээд чи уулзсан юм уу?

Шүн: Би... Тэр...

Лин: Яана даа. Чамд хэлчихье...

Шяошы: Захирал аа. Би 500,000-ыг зээлье.

Лин: Чөн... Чөн Шяошы юу яриад байгаа юм бэ?

Шүн: Баярлалаа, Чөн...

Шяошы: Хүлээ. Надад талархахад эрт байна. Зээлүүлнэ гэхдээ одоо биш. Эхлээд бидэнд Вивианы хаягийн бүх зургийг явуул. Түүнд итгэж болох эсэхийг эхлээд шалгах хэрэгтэй.

Шүн: Гэхдээ тэр чинь хувийн мэдээлэл шүү дээ?

Шяошы: Санаа бүү зов. Бид өгсөн мэдээллийг гадагш задруулахгүй. Тийм ээ?

Лин: Мэдээж. Юу болсон бэ, Жоү Шүн? Бидэнд итгэхгүй байна уу? Эсвэл найз охиндоо итгэхгүй байгаа юм уу? Түүнд тийм хайртай биш бололтой.

Шүн: Болж байна, хүсвэл шалга! Би Вивианд итгэж байна. Гэхдээ түүнийг зургаас нь л мэдэж чадах юм уу?

Шяошы: Бид зургийн студи ажиллуулдаг. Энэ чинь бидний салбар. Бас, бидэнд мэргэ төлөгч байгаа.

Гуан: Юу? Үгүй ээ.

Шяошы: Алив ээ, ГуанГуан. Туслаач дээ! Энэ л удаа за юу?

Лин: Лү Гуан л байх нь ээ? Түүнд мөнгө зээлүүлнэ гэхээр чинь айж үхэх шахлаа.

Шяошы: Тэр бол саатуулах тактик байсан. Хараач, бид хэрэгтэй зүйлээ авчихлаа.

Лин: Дараа нь яах юм? Яаж мөрдөх юм?

Шяошы: Санаа зоволтгүй. Лү Гуанд нууцлаг хүч чадал байгаа.

Гуан: Би тусална гэж хэлээгүй.

Шяошы: Гуйж байна, Лү эзэнтэн. Бидэнд дахиад мэргэ төлгөний хүчээ харуулаач.

Лин: Ганцхан тэр ч биш. Жоү Шүн яачхаад байгааг олж мэдэх хэрэгтэй байна.

Гуан: Чиао Лин хүсэж байгаа юм чинь... Гэхдээ нэг нөхцөлтэй.

Лин; Шяошы: Нөхцөл нь?

Гуан: Бүгд гар. Шагайж болохгүй.

Шяошы: Ойлголоо. Залуу хүүхдүүдэд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй.

Лин: Зүгээр дээ. Чи ч бас ийм л байсан биз дээ?

Гуан: Би тийм залуу биш шүү.

Лин: Их сургуулийн зураг нь хувьцааны газрын зураг байна. Хоол хүнс, тансаг машин, үнэт эдлэл? Бүгд бусад хүмүүсээс хуссан зураг. Энэ эмнэлгийн зураг бас эмнэлгийн сайт дээрх зураг. Тэгэхээр Вивианы бүх зураг хуурамч.

Шүн: Энэ чинь... Тийм байх боломжгүй.

Шяошы: Хичээгээд ямар ч үр дүнд хүрсэнгүй. Би хүртэл хэлж чадна. Энэ чинь луйвар. Интернет дээр байсан шүү дээ. Мөнгөний төлөө ойртох гээд ийм зүйлс ашиглана. Ойлгомжтой болсон биз дээ? Эргэлзэх зүйл байна уу?

Лин: Тийм ээ, Жоү Шүн. Бид чамд туслах гэж л оролдож байна. Бидний зөвлөгөөг сонс. Вивианыг блоклоод үүнээс илүү алдах хэрэггүй. Үүнээс илүү гүн орох хэрэггүй.

Вивиан: Гүн бодолд автах хэрэггүй.

Шүн: Байна уу? Вивиан? Би мөнгө олчихсон. Би удахгүй чам руу шилжүүллээ. Түүний хариуд орой чамтай уулзмаар байна.

Лин; Шүн: - Жоү Шүн... / - За.

Шүн: Чамтай ямар ч үнээр хамаагүй уулзана. Царай царайгаа хараад ярилцах ёстой зүйл байна. За. Орой 8 цагт Царс мод дээр. Би хүлээж байя.

Лин: Галзуураа юу, Жоү Шүн? Бүгдийг нь хэлсэн байхад яагаад ингэж зөрүүдлээд байгаа юм?

Шүн: Өөр юм байх ёстой. Вивиан хэцүү цаг үед минь надад тусалсан. Луйварчин байсан ч ямар нэг шалтгаантай л үүнийг хийж байгаа. Юу ч гэсэн би өөрөөс нь сонсмоор байна.

Лин: Жоү Шүн! Муу тэнэг! Та хоёр энд үлдээд студиэ харж бай. Би тэр тэнэгийг аваад ирье.

Гуан: Энэ удаа дуулгавартай байх шив. Хөөе. Утсаа өгч бай.

Шяошы: Яагаад?

Бичиг: Видео дуудлага

Шяошы: Лү Гуан чи арай...

Гуан: Санаа чинь зовоод байгаа юм бол тэднийг дага даа. Нэмэгдсэн зүйл алга. Тэд уулзах газар руугаа явж байгаа байх. Чихэвчээ зүү. Би нөхцөл байдлыг чинь камераар харах болно. Студид ямар нэг зүйл болох юм бол би хэлнэ...

Шяошы: Лү Гуан, чи ёстой намайг ойлгох юм аа.

Гуан: Гэхдээ хэлчихье. Юу ч болсон чи хариуцлагыг нь хүлээнэ.

Шяошы: Баярлалаа. Чи үргэлж үгүй гэдэг ч, надад үргэлж л хамгийн түрүүнд туслах юм аа.

Гуан: Болгоомжтой байгаарай.

Шяошы: Санаа бүү зов. Чи байхад надад юу болов л гэж дээ? Бас Чиао Лин байгаа шүү.

Шүн: Итгэмээргүй юм. 8 гудамж дараалаад хөөсөн юм байж бууж өгөхгүй нь ээ?

Лин: Би дунд сургуульдаа гүйлтийн багт байсан юм шүү. Вивианыг заавал харах болно!

Шүн: Завтай амьтан.

Лин: Завтай амьтан гэнэ ээ? Хэрэв би тийм байгаагүй бол чиний үеэлийн хаясан зүйлийг буцааж өгч чадах байсан уу? Бас өнгөрсөн жил шинээр орсон охиныг уйлуулснаа санаж байна уу?

Шүн: Тэр ямар хамаатай юм? Ямар утгагүй болохыг ойлгохгүй байна уу? Хэн болзоонд ирж байж өөр охинтой цуг очдог юм? Би түүнд яаж тайлбарлахаа ч мэдэхгүй нь...

Эр1: Сохор юм уу?

Гуан: Миний сонссоноор бол хэн ч гэмтээгүй. Гэхдээ тэд жоохон хоцрох байх.

Шяошы: Хүлээ тэгвэл би яах юм? Явчих уу?

Вивиан: Жоү Шүн? Чи Жоү Шүн биз дээ? Би бол Вивиан. Намайг таньж байна уу?

Гуан: Шаардлагагүй зүйл хийх хэрэггүй. Мэдэхгүй юм шиг царайлаад боломжийг ашиглаад яв.

Шяошы: Нөгөө...

Вивиан: Хүн андуурсан бололтой. Саад болсонд уучлаарай.

Шүн: Вивиан хүнд хэцүү цаг үед минь хамт байсан. Үнэхээр луйварчин байсан ч, ямар нэг шалтгаантай хийж байх ёстой. Юу ч гэсэн, өөрөөс нь сонсмоор байна.

Шяошы: Хүлээ! Би бол Жоү Шүн.

Вивиан: Ашгүй дээ, мэдсэн юм аа.

Гуан: Муу тэнэг.

Вивиан: Уулзахыг хүссэн нь чи байсан шүү дээ. Яагаад ингэж сандраад байгаа юм? Чиний төсөөлсөн шиг биш байсанд урам чинь хугарсан уу?

Шяошы: Үгүй ээ! Яагаад урам хугарна гэж?

Гуан: Хэтрүүлж бодоод байна.

Шяошы: Хэтрүүлж бодоод байна аа, хайрт аа.

Гуан: Муухай юм. Жоохон зогс.

Вивиан: Тэгж дуудаж байгаа чинь таалагдаж байна.

Шяошы: Сонссон уу? Таалагдаж байна гэнэ.

Гуан: Нөхцөл байдал хурдассан юм чинь тэр чигээр нь явах хэрэгтэй. Үүнээс цааш чиний гаргах үйлдэл бүгд миний хэлснээр байх болно. Өөрөө шийдвэр гаргахгүй шүү.

Шяошы: Чамайг үнэхээр ирнэ гэж бодсонгүй.

Вивиан: Найз залуугийнхаа хүсэлтэд яагаад үгүй гэж хэлнэ гэж? Завгүй байгаагүй бол аль дээр л уулзах байсан юм. Өө тийм, чухал зүйл ярилцмаар байна гэсэн биз дээ? Юу юм?

Шяошы: Юу юм гэж үү? Мэдэхгүй юм байна аа.

Вивиан: Юу гээч. Чи мэдэх үү? Би энд анхны хайртайгаа гурван жилийн өмнө ирдэг байсан. Тэр үед гэнэн цайлган залуухан охин байсан. Гэр бүлээ алдсаныхаа дараа хайрлагдахыг маш их хүссэн. Тэр хүн миний зүрх сэтгэл дахь хоосон зайг нөхсөн. Гэхдээ тэр хайртай хүн минь надаас урвасан. Нэг л мэдэхэд аль хэдийн хууртагдаж юу ч үгүй үлдсэн байсан. Амьд үлдэхийн тулд би өөрчлөгдөх хэрэгтэй болсон. Чи аль хэдийн мэдсэн байлгүй. Би бол луйварчин. Цахим сүлжээнд байгаа миний зургууд зүгээр л өөрийгөө гоё харагдуулах гэсэн зүйлс. Жинхэнэ би харагдаж байгаа шигээ биш. Би хүмүүсийг хуурмааргүй байна. Гэхдээ өөр арга байгаагүй.

Шяошы: Тэгээд надад худлаа хэлж ээ?

Вивиан: Тэгээгүй гэж хэлсэн ч, чи надад итгэхгүй байлгүй. Гэхдээ нэг зүйлд итгээсэй гэж хүсэж байна. Жоү Шүн би чамд сайн болсон. Бид нэг нэгэндээ үнэнч байдаг байсан бол ийм зүйл болохгүй байсан байх. Бидний харилцаа миний хувьд маш үнэ цэнэтэй, гэхдээ чи аль хэдийн миний төлөө маш зүйлээ золиосолсон. Чамайг өөр шигээ зовоомооргүй байна. Салцгаая.

Шяошы: Салах аа? Болзож эхлээд л шууд хаягдсандаа итгэж чадахгүй нь.

Гуан: Болиод өг. Хаягдаж байгаа нь Жоү Шүн. Чи биш.

Шяошы: Өө тийм.

Вивиан: Ингээд дуусгая. Үүрд баяртай, Жоү Шүн.

Шяошы: Хүлээ!

Гуан: Өөрөө шийдвэр гаргах хэрэггүй гэж хэлээ биз дээ?

Шяошы: Би зүгээр түүнийг хүргэж өгнө. Орой болсон тэр бас хол амьдардаг шүү дээ. Ганцааранг нь хариулах аюултай. Луйварчин байсан ч сайн хүн байж болно биз дээ?

Гуан: Муу тэнэг! Хуулийг зөрчсөн хүнийг өрөвдөөд байх хэрэггүй.

Шяошы: Уурлах хэрэггүй дээ. Түүнийг муу санаатай байсан гэж бодохгүй байна. Жоү Шүн бас өөр зүйл байгаа гэж бодсон шүү дээ. Хэрвээ түүнтэй өшөө илүү ярих юм бол зөв замд нь оруулж магадгүй.

Гуан: Хүссэнээ хий.

Шяошы: Лү Гуан? Лү Гуан?

Вивиан: Хүлээлгэчихлээ. Явцгаах уу?

Шяошы: Өө, за. Ямар нэг зүйл хэлээч, Лү Гуан.

Бичиг: Юу болов?

Бичиг: Тэр өгөөшийг үмхсэн.

Шяошы: Лү Гуан? Байна уу? Тасалчихсан уу? Уурлачихсан юм байх даа? Гэр чинь хол юм аа.

Вивиан: Чимээгүйхэн газар олох тийм амархан биш ээ. Ядарч байвал буцаж болно шүү.

Шяошы: Өө зүгээр ээ. Ингэж алхаад ядарчихгүй ээ. Гэхдээ чиний өсгий аль хэдийн цэврүүтчихэж. Хүлээ. За май. Жоохон байхдаа би зодоон хийгээд их гэмтдэг байсан юм. Тэгээд байнга үүнийг авч явдаг байсан.

Вивиан: Наагаад өгч болох уу?

Шяошы: Юу?

Вивиан: Би санаандгүй эвгүй байдалд ормооргүй байна.

Шяошы: Мэдээж. Уучлаарай.

Гуан: Чөн Шяошы бултаарай.

Луйварчин эр: Чи чинь баян залуу авчрах байсан. Авчирсан зүйлээ хараач! Боссын урмыг хугалах гээ юу?

Вивиан: Би анзаарсангүй ээ.

Луйварчин эр: Шалтаг хэлэхээ боль.

Босс: Одоо хангалттай.

Луйварчин эр: Гэхдээ босс, тэр...

Босс: Тэр цагдаатай ирсэн бол бид энд ингээд байж байхгүй. Гэхдээ тэр манай хамгийн шилдэг охины царайг харчихсан. Түүнийг энд орхиж болохгүй. Сонсож бай. Би чамд сүүлчийн нэг боломж олгоё. Дахиад бүтэлгүйтэх юм бол би чамайг хамгаалж чадахгүй шүү.

Вивиан: Гэхдээ тэр татгалзах юм бол...

Босс: Тэгвэл түүнийг амьд үлдээсэнгүй гэж биднийг буруутгах хэрэггүй. Түүнийг аваад яв.

Вивиан: Сэрчихжээ.

Шяошы: Чи хэн бэ?

Вивиан: Яасан бэ? Хувцсаа сольсон гээд танихаа больсон уу?

Шяошы: Вивиан?

Вивиан: Чөн Шяошы. Хөөрхөн нэр байна.

Шяошы: Би хаана байна аа? Нэрийг минь яаж мэдсэн юм?

Вивиан: Яаж мэдэхгүй байх билээ? Чиний авчирсан зүйлээс нэрийг чинь олон удаа дуудсан.

Шяошы: Чи яг хэн юм бэ?

Вивиан: Мартчихаа юу? Болзооныхоо үеэр хэлсэн биз дээ? Би бол луйварчин.

Шяошы: Луйварчин?

Вивиан: Бинго. Харамсалтай нь энэ луйвар төлөвлөснөөр болсонгүй. Жоү Шүн бодсоноос ухаантай юм гээч. Азаар босс чамайг сонирхож байгаа учир элсүүлмээр байгаа бололтой. Эс үгүй бол би бас асуудалд орно.

Шяошы: Бодох ч хэрэггүй! Би та нар шиг хүмүүстэй нэгдэхгүй.

Вивиан: Сайн бодож ярьсан чинь дээр шүү. Тэд харж байгаа. Шуудхан хэлье. Чи ганцаараа эндээс зугтаж чадахгүй. Өрөө цоожтой. Гармаар байвал хоёр сонголт байгаа. Зөвшөөр эсвэл үх. Энэ бол эзэнгүй газрын хэдэн арван километрийн зайд хэн ч байхгүй. Тусламж дуудах боломжгүй. Мэдээж чи хүсэж байвал би чамайг зогсоохгүй. Бидэн шиг хүмүүс хүний хамгийн сул талыг олохдоо сайн байдаг. Хайрыг хүсэх, гэр бүлийг хүсэх, сул доройг өрөвдөх, үхлээс айх. Хэрэв чамайг барих юм бол чамд юу болохыг мэдэхгүй. Гэхдээ үүнийг бол баттай хэлнэ. Чиний хайртай бүх зүйлс маш хэрцгий хувь тавилантай учрах болно. Жишээлбэл... Чихэвчийн цаана байсан хүн чинь.

Шяошы: Чи муу! Миний найзыг гэмтээх юм бол та нар зүгээр өнгөрөхгүй шүү.

Вивиан: Чи хоёр дахь сонголтыг хийхээр болсон бололтой.

Луйварчин эр: Юу? Босс? Асуудал гарлаа!

Босс: Түүний царайг нь гэмтээх хэрэггүй гэж хэлсэн биз дээ? Бас алж болохгүй гэж.

Вивиан: Тэр эсэргүүцээд байхаар нь л...

Босс: Тэглээ гээд болно гэж бодоо юу?

Луйварчин эр: Босс яах юм бэ?

Босс: Тайвшир. Бид юу ч хийгээгүй. Сандраад яах юм? Эндээс явцгаая. Чи цогцсыг очиж янзал.

Вивиан: Янзал аа? Ганцаараа юу?

Босс: Мэдээж! Чи ингэсэн юм байж биднийг хутгах хэрэггүй. Баригдах юм бол хэлж болох хэлж болохгүй зүйлээ мэдэж багаа байлгүй.

Луйварчин эр: Босс оо, цогцос...

Гуан: Сайн байна уу? Үл хөдлөх хөрөнгийн газраас явж байна. Чимээ шуугиантай холбоотой гомдол авсан учир шалгахаар ирлээ.

Босс: Үл хөдлөх өө? Энэ хогийн газарт уу? Очиж зохицуул.

Луйварчин эр: Хэн ч алга.

Гуан: Чөн Шяошы!

Босс: Чи муу!

Шяошы: Лү Гуан!

Босс: Ойлголоо. Нэг тал байх нь ээ? Надаас яаж урваж чадаж байна аа!

Вивиан: Уучлаарай, чам шиг хөгшин өвгөн болон ухаантай залуу хоёрын залууг нь сонгох болно. Яв, надад санаа зовох хэрэггүй! Гарч чадах юм бол энд болсон зүйлийг бүгдэд нь хэлээрэй. Энд тийм их хүн байх хэрэггүй. Бас Жоү Шүнд уучлаарай гэж хэлээрэй.

Босс: Хахахаха...

Вивиан: Яагаад надаас салж байгаа юм бэ? Би гэр бүлээ алдсан! Чамайг ч бас алдаж чадахгүй!

Эр2: Би чамайг өөртэйгөө цуг авч явмааргүй байна.

Вивиан: Би чамд мөнгө чинь олоход тусалж чадна тэгэх юм бол үлдэх үү? Гуйж байна. Надад дахиад жоохон хугацаа хэрэгтэй байна.

Луйварчин эр: Хугацаа гэнэ ээ? Босс чамд хангалттай хугацаа өгсөн шүү дээ! Давраад байх юм!

Босс: За, за. Хатуурхах хэрэггүй. Хөөрхий охин. Би чамд өрөө төлөх арга зааж өгөх үү? Муугүй шүү. Чи ч бас дажгүй юм гээч.

Вивиан: Жао эрхэм ээ, би үүнийг дахиж хиймээргүй байна. Би өрөө төлчих юм бол... Уучлаарай. Уучлаарай. Дахиж тийм зүйл хэлэхгүй ээ.

Босс: Би чиний төлөө л хийж байна. Чи аль хэдийн цагдаа нарын хараанд орсон. Зугтах юм бол чамайг шорон л хүлээж байгаа. Май, шинэ байг чинь олсон. Баян их сургуулийн оюутан.

Бичиг: Жоү Шүн

Босс: Баллах хэрэггүй шүү, Вивиан.

Шүн: Чи ч хүчтэй юм аа. Ийм их зүйл туулчхаад өөдрөг хэвээр байх гэж.

Вивиан: Эцэг эхээ алдсаныхаа дараа би ихэнх зүйл дээр өөртөө найдах хэрэгтэй болсон.

Шүн: Эцэг эх минь салснаас хойш хэн ч намайг ингэж анхаараагүй.

Вивиан: Гүн бодолд автах хэрэггүй. Чамд би байгаа шүү дээ. Хамтдаа энэ өнгөрснийг ардаа орхиж болно.

Шүн: Баярлалаа, Вивиан.

Босс: 100,000-ыг л авчхаад болимоор байгаа юм уу?

Вивиан: Тэр аль хэдийн сэжиглээд эхэлсэн байж магадгүй. Магадгүй бид...

Босс: Баян залуу юу? Ав.

Вивиан: Байна уу? Шүн үү? Уулзмаар байна аа? За. Оройн 8 цагт Царс модон дээр. Тэнд уулзъя.

Босс: Би ч бас явна. Түүнийг над дээр авчрах боломж олоорой.

Вивиан: Юу хийх гэж байгаа юм бэ?

Босс: Мэдээж нэг том ашиг олно. Түүн шиг өнчин хүүхдүүд маш амархан бай болно.

Вивиан: Гармаар байвал чамд хоёр сонголт байгаа. Зөвшөөр эсвэл үх... Вивиан... Намайг... Бридон руу аваад яваач. Надад амттай хоол амтлуулаач... Надад ямар ч худал хуурмаггүй хайрыг мэдрүүлээч. Намайг энэ шоронгоос аваад яваач.

Эм1: Энэ бол пирамид схемийн луйврын байгууллагын тухай олон нийтэд зарласан мэдэгдэл. Сэжигтэн Жао Чиан, Ма Дон болон бусад хүмүүсийг луйвар болон санаатай хүн амины хэргээр цагдаа нар баривчилжээ. Хохирогч Чөн Шяошыгийн хэлж байгаагаар...

Бичиг: Өчигдөр очиж чадаагүйд уучлаарай

Бичиг: Дахиад уулзаж болох уу? Би чамтай ярилцмаар байна.

Гуан: Өнгөрсөн бол өнгөрсөн. Вивианд болсон зүйлийг хэт их бодох хэрэггүй.

Шяошы: Хэрэв чамайг сонсоод оролцоогүй байсан бол... Тэр магадгүй...

Гуан: Сайхан сэтгэл ямар ч буруугүй ээ. Сайхан сэтгэлийг ашигладаг хүмүүс л буруутай.

Шяошы: Ингэхэд Лү Гуан, нэг зүйл асууж болох уу? Ухаан алдахаасаа өмнө чамайг бултаач гэж орилохыг сонссон! Чамайг харж байсныг мэднэ. Гэхдээ камер миний харж байгаа зүйлийг л бичнэ биз дээ? Ард минь хүн байгааг яаж мэдсэн юм? Энэ өчигдрийнх үү?

Гуан: Тийм ээ. Зураг аваад 12 цаг өнгөрөөгүй байх юм бол би дараагийн 12 цагт юу болохыг мэдэж чадна. Өчигдрийн хэрэг дээрх шиг чиний хөдөлгөөнийг нарийн хянаж чадна. Чи азтай байсан. Хэрэв тэд чамайг бүр хол аваачсан байсан бол би юу ч хийж чадахгүй байсан.

Шяошы: Цагдаа тийм хурдан ирсэнд гайхсан юм аа. Хүлээ! Чи үнэхээр супер хүчтэй юм уу?

Гуан: Тэгээд юу гэж? Би чамайг гэмтэхээс сэргийлж чадаагүй.

Шяошы: Чи зөнч биш шүү дээ. Хэн ч тийм нөхцөл байдалд чам шиг хэцүүдэх байсан. Чиний буруу биш. Тэгвэл ёстой олон зүйл тайлбарлагдаж байна. Анх чамтай уулзахад чамайг ямар нэг зүйл нууж байгаа гэж бодсон юм. Би тэр үед чамд зөндөө санаа зовсон шүү. Би нэг хоёр хүнийг таньдаг байсан бас чиний нүд тэднийг санагдуулсан.

Гуан: Тэр хоёрт юу болсон юм?

Шяошы: Алга болсон. Тийм болохоор заримдаа санаа зовдог юм. Чи ч бас нэг өдөр алга болчих юм бол яах вэ гэж? Би ганцаараа байж чадахгүй.

Гуан: Би хаашаа ч явахгүй ээ. Энэ зургийн студидээ л байж байх болно. Хэрэгтэй байвал би чиний төлөө энэ хүчээ ашиглана. Үүнийг... засаж залруулж байгаа миний ажил гээд бод.

Шяошы: Засаж залруулах аа? Чи хэзээ надад төвөг удсан юм?

Гуан: Тэгж бодохгүй байгаа бол миний хэлсэн зүйлийг март даа.

Шяошы: Үгүй ээ, шударга байна. Эр хүн хэлсэндээ шүү! Гэхдээ байна аа, бид өөрсдийн гэсэн хязгаартай. Цалин сайн биш, бас амьдрах нөхцөл болон хоол байдаг л энгийн. Хэрвээ юм голохгүй гэвэл би хоолоо дааж чадна. Үнэхээр үлдмээр байна уу? Яаж байгаа юм?

Гуан: Албаны болгож байна.

Шяошы: Чиний гарыг цохих юм бол бид үүрдийн хамтрагчид болно гэж үү?

Гуан: Үүрдийн гэж хэлээгүй шүү дээ. Үүрд байна гэж амлаж чадахгүй, гэхдээ аль болох удаан хамт байх болно оо.

Шяошы: Болж байна! Өө хүлээж бай. Чиао Лин! Чиао Лин!

Лин: Юу вэ? Би нүүрэндээ маск тавих гэж байна.

Шяошы: Нүүрний маскаа март даа. Бид шинэ гишүүнтэй боллоо.

Лин: Шинэ гишүүн? Лү Гуаныг эцэст нь уруу татаж ээ?

Шяошы: Хөөе энэ чинь хоёр талын тохиролцоо! Хурдан тохиролцоо хийхэд туслаач. Зураг авч үлдээмээр байна!

Лин: Чи үгүй гэсэн хариу сонсохгүй биз дээ? Хүлээж бай.

Шяошы: За!

Шяошы: Лү Гуан, тэднийг авраарай...

Бичиг: Тэгээд цаг хугацаа дахин урсаж эхэлсэн юм.

Бичиг: Хавар

Шяошы: Ингээд болно биз дээ?

Лин: Чөн Шяошы? Миний хар хайрцгийг харсан уу? Лү Гуан бүх зуны хувцсаа тэнд хийчихсэн юм.

Шяошы: Хар хайрцаг? Хараагүй ээ.

Лин: Алга болсон бололтой. Тэр хүргэлтийн үйлчилгээ үнэхээр найдваргүй юм.

Лин; Шяошы: - Богинохон хүргэлт ч хийж чадахгүй. / - Зүгээр дээ.

Шяошы: Зуны л хувцас биз дээ? Минийхийг өмсчхөж болно. Би өнгөрсөн жил олныг авсан. Нэг л удаа өмссөн. Би аваад өгье. Хараач энд. Захиа?

Лин: Чөн!

Шяошы: Юу вэ? Чэн Вэймин... Аав?

Шиао: Эцэст нь олчхоо юу? За үүнээс цааш би зохицуулъя. Тоглоом эцэст нь эхэллээ.

Back to episodes Go home