Киноны нэр: Бүхнийг мэдэгч
Дүрүүдэд:
Ким Дукжа - Эрэгтэй. 20-25 настай. Гол дүр.
Юү Жүнхёг - Эрэгтэй. 20-25 настай.
И Гилён - Эрэгтэй. 8-10 настай.
Бан Чолсү - Эрэгтэй. 35-40 настай.
Хан Мёну - Эрэгтэй. 35-40 настай. Нүдний шилтэй.
И Хёнсон - Эрэгтэй. 20-25 настай. Цэрэг.
Гун Пилдү - Эрэгтэй. 45-50 настай. Цагаан үстэй.
Чон Инху - Эрэгтэй. 40-45 настай. Их хурлын гишүүн.
И Жихе - Эмэгтэй. 18-20 настай.
Жон Хивон - Эмэгтэй. 20-25 настай.
Сан А - Эмэгтэй. 20-25 настай. Дукжа-гийн найз.
ТЕКСТ: ЛОТТЕ ЭНТЕРТАЙНМЕНТ ТОЛИЛУУЛЖ БАЙНА. РЕАЛИС ПИКЧЕРСИЙН БҮТЭЭЛ. ПРОДЮСЕР ВОН ДУНЁН. ТУСЛАХ ПРОДЮСЕР КИМ ЖУНЁЛ, КВОН ХЁГБИН. АДИЛ НЭРТ ВЕБТҮҮН ЦУВРАЛААС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ.
Ким Дукжа: Сайн байна уу, зохиолч оо? Намайг Ким Дукжа гэдэг. Өнөөдөр нийтэлсэн сүүлийн ангийг уншиж дуусгасан. "Дэлхийн сүйрлээс амьд гарах гурван арга" зохиол намайг 9-р ангид байхад анх хэвлэгдэж байсан.
ЭР - 1: Хөхтөн амьтанд хүн, баавгай...
Ким Дукжа: Эхний өгүүлбэрийг нь одоо ч санаж байна. Дунху гүүрний голд метро хөдөлгөөнгүй зогслоо.
ЭМ - 1: Гарагийн систем 8612-ын төлбөргүй үйлчилгээ дууслаа.
Ким Дукжа: Бурхан хүн төрөлхтнийг шийтгэхийн тулд даахын аргагүй зовлон учруулж, хорвоо дэлхий сүйрлийн ирмэгт ирэхэд Юү Жүнхёг баатар нөхдийн хамт тэдгээр шүүлтийг давж гарсан юм. Анхандаа энэ зохиол олны анхаарлыг татаагүй ч, цааш үргэлжлэх тусам хүмүүс байж боломгүй, бодит бус гэж үзэж уншигчдын тоо ч олноор цөөрөв.
ЭР - 1: Юу хийж байгаа юм? Өгч бай даа. Өгч бай.
Ким Дукжа: Тавь аа.
ЭР - 1: Үхмээр байна уу?
Ким Дукжа: Гэвч миний сурагч насанд маш чухал зохиол байсан юм. Шинэ анги орох бүрд мартахгүйн тулд сүүлийн хоёр ангийг дахин уншдаг байсан. Амралтын өдрүүдээр тэр 7 хоногийнхоо ангиудыг дахиад л уншдаг. Тийм ээ, ганцхан уншигчтай болох үед би л уншиж байсан юм. Яагаад хэний ч уншдаггүй зохиолыг бүтэн 10 жил уншсан юм бол? Юү Жүнхёг-т... атаархсандаа. Юү Жүнхёг нөхдийнхөө хамт хорлонт дайснуудыг өвдөг сөхрүүлж, мангасуудтай тулалдаж байхдаа хүртэл хэзээ ч ухарч үзээгүй.
Юү Жүнхёг: И Хёнсон.
Ким Дукжа: Гэвч нөхөд нь нэг нэгээрээ амиа алдаж, Юү Жүнхёг амьд үлдэхийн тулд улам хүчтэй болохоор шийджээ. Тийнхүү Юү Жүнхёг хүчтэй болж чадсан ч, би ахлах сургуульд орохдоо хүртэл хэвэндээ л байлаа.
ЭР - 1: Одоо та хоёр хоорондоо зодолдоно. Ялагдсан хүн нь энэ хэвээрээ үлдэж, ялсан нь өнөөдөртөө чөлөөтэй. Яасан? Ганцаараа аврагдах хэцүү байна уу? За за, хийх хэрэггүй. Гэхдээ ялбал юу болохыг ойлгомжтой хэлсэн шүү.
Ким Дукжа: Тэр үед би ч бас Юү Жүнхёг шиг хүчтэй болж чаддаг бол хэчнээн сайхан бэ... гэж бодож байсан. Байдаг л нэг их сургуульд орж, байдаг л нэг ажил хийж явсаар энэ компанид ажилд орсон юм. Түр гэрээгээр. Зохиол дууссан энэ өдөр миний гэрээ ч бас дууслаа.
ЭР - 2: Сайн ажиллалаа.
ЭР - 3: Ойрхон ирвэл хэлээрэй. Хоолоор дайлъя.
Ким Дукжа: За. Зохиолч оо, та удаан хугацаанд маш их хичээлээ. Гэхдээ, зохиолч оо, яагаад эцэст нь Юү Жүнхёг-ийг ганцааранг нь амьд үлдээсэн юм? Бүгд амиа алдаж ганцаархнаа амьд үлдсэн нь ямар учиртай юм бэ? Юү Жүнхёг нэг удаа ингэж хэлж байсан. "Намайг аврахын тулд хэн нэгэн золиослогдвол яах ч аргагүй." Тэр л энэ зохиолын гол санаа гэж үү? Би хүлээн зөвшөөрч чадахгүй. Зохиолч оо, энэ зохиол... хамгийн муу нь.
Сан А: Санаа алдаж байгааг нь ээ.
Ким Дукжа: Сан А. Энэ хугацаанд их хичээлээ.
Сан А: Намайг ажилд авна ч гэж бодоогүй ээ. Орж чадахгүй байж өдөр болгон зүтгэж яах вэ дээ. Хурдан цаашаа явж тохирсон ажлаа олох хэрэгтэй.
ЭМ - 1: Баярлалаа.
Ким Дукжа: Аль хэдий нь шинэ ажил олчхоо юу?
Сан А: Цагийн ажил хийх гэж байгаа. Эхлээд энэ сардаа тэсэх хэрэгтэй. Гэхдээ би нэг дүрийн хувцасны загвар гаргасан даа? Тэр ажил надад их тохирч байсан болохоор жинхэнээсээ хувцасны загвар гаргадаг болмоор байна. Дараа нь өөрийнхөө брэндийг гаргаж, дэлгүүр нээгээд л. Сайхан байгаа биз?
Ким Дукжа: Чи ч гайхмаар хүн юм.
Хан Мёну: Сан А, энд уулздаг байжээ.
Сан А: Сайн байна уу, ахлах аа?
Хан Мёну: Хоол идье гэж байхад яагаад явчихсан юм?
Сан А: Ажилтай байсан юм аа.
Хан Мёну: Чамайг гарч байгаа гэхээр гунигтай санагдаад байх юм. Хэрвээ надад боломж олгосон бол чамайг авч үлдэх гэж хичээх байсан юм.
Сан А: Зүгээр ээ, миний чадвар л дутсан хэрэг.
Хан Мёну: Энд ярилцаж байхаар бууж байгаад хоолонд оръё. Апгүжонд амттай хоолтой газар байдаг юм.
Сан А: Би цагийн ажилдаа явах ёстой.
Хан Мёну: Шалтаг хэрэггүй ээ. Би цагийн ажлын чинь мөнгийг өгчихье.
Сан А: Үнэхээр зүгээр ээ. Би хүнтэй хамт явж байгаа юм.
Хан Мёну: Найз чинь үү?
Ким Дукжа: Сайн байна уу, ахлах аа? Хөгжүүлэлтийн хэлтсийн Ким Дукжа байна.
Хан Мёну: Та хоёр компани дээр тийм харилцаатай байсан юм уу? Харамсалтай юм.
ЭМ - 2: Дараагийн өртөө Апгүжон. Апгүжонд ирлээ. Баруун талын хаалгаар бууна уу.
Сан А: Сайхан хооллоорой.
Хан Мёну: За за, Сан А. Тэгвэл дараа уулзъя.
Сан А: Галзуу новшийг хараад байгаарай. Би халагдчих вий гээд дээшээ хэлж ч чадаагүй. Ядаргаатай юм.
Ким Дукжа: Сайн байлаа. Тэвчинэ гэдэг ялалт.
Сан А: Тэвчих юу гэж ялалт байх юм? Тэнэг байна л гэсэн үг. Гэхдээ хамгийн ядаргаатай нь тэрийг мэдсээр байж тэнэг хүн шиг юу ч хэлж чадаагүй. Намайг ойлгож байгаа биз дээ?
ТЕКСТ: ХҮНДЭТ ДУКЖА, БИ ЭНЭ ЗОХИОЛЫГ БИЧСЭН ХҮН БАЙНА. МИНИЙ ЗОХИОЛЫГ УНШСАНД БАЯРЛАЛАА.
Ким Дукжа: Хүлээгээрэй.
ТЕКСТ: КИМ ДУКЖА: ҮНЭХЭЭР ЗОХИОЛЧ НЬ МӨН ГЭЖ ҮҮ? ЗОХИОЛЧ: ЭНЭ ЗОХИОЛ БИЧИГДЭЖ ДУУССАН НЬ БҮГД ТАНЫ АЧ.
ЭМ - 2: Хаалга хаагдах гэж байна.
ТЕКСТ: ҮГҮЙ ДЭЭ, ТА ЭНЭ ХУГАЦААНД ИХ ХИЧЭЭЖ АЖИЛЛАСАН. БИ МЭЙЛЭЭР ТИЙМ ҮГ БИЧИЖ ЯВУУЛСАНДАА...
Сан А: Найз охин чинь үү?
Ким Дукжа: Үгүй.
ТЕКСТ: БИ УНШИГЧДЫН САНАЛААР ТУСГАЙ ЭПИЛОГ БИЧИХ ГЭЖ БАЙГАА. ТӨГСГӨЛ ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА БОЛ ӨӨРИЙНХИЙГӨӨ БИЧИЖ ЯВУУЛААРАЙ. ОРОЙН ДОЛООН ЦАГТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЛЭХ БОЛНО. ТИЙМ БОЛОХООР ӨӨРИЙН ХҮССЭН ТӨГСГӨЛӨӨ НАДАД ХАРУУЛААРАЙ. TLS123 ЧАТНААС ГАРЛАА.
Ким Дукжа: "Миний хүссэн төгсгөл" өө? Энэ юу гэсэн үг юм бол? Баярлалаа. Уншигчдын санал долоон цагт. Ганц уншигч нь би юм чинь төгсгөлийг нь өөрчилж болно гэсэн үг үү? Зүгээр үү?
ЭМ - 2: Гарагийн систем 8612-ын төлбөргүй үйлчилгээ дууслаа. Ийнхүү төлбөртэй үйлчилгээ эхэлж байна. Давтан хэлье. Гарагийн систем 8612-ын төлбөргүй үйлчилгээ дууслаа. Ийнхүү төлбөртэй үйлчилгээ эхэлж байна.
Ким Дукжа: Энэ арай... "Чанга яригчаар ийнхүү зарлав. Гарагийн систем 8612-ын төлбөргүй үйлчилгээ дууслаа. Ийнхүү төлбөртэй үйлчилгээ эхэлж байна." Юу? Дуккэби?
ЭМ - 3: Завгүй байхад энэ одоо юу вэ?
ЭР - 2: Тоглоом хийгээд байгаа юм байх даа?
Ким Дукжа: Тэр зохиолын эхлэлтэй адилхан байна.
Бихён: Сайн байна уу? Солонгос хэлний багц одоо л ажиллаж байна. Хүмүүс ээ, намайг сонсож байна уу?
ЭР - 2: Новш гэж.
ЭМ - 3: Юу болоод байгаа юм бэ?
Бихён: За за, ойлгож байна. Завгүй байгаа ч гэсэн, хэдхэн хором гаргавал талархах болно.
ЭР - 3: Метрогоо хурдан явуул аа. Ийм юм гэж хаана байсан юм?
Бихён: За за, чимээгүй байгаарай. Ямартай ч одоо миний хэлэхийг сайн сонсох хэрэгтэй. Би их чухал юм хэлэх гэж байна.
ЭР - 3: Хурдан метрогоо явуул гээд байна шдээ. Битгий уур хүргээд байгаарай. Новш гэж, завгүй ядаж явахад дураараа метро зогсоож л байдаг.
Бихён: Бүгд чимээгүй! Хүмүүс ээ, одоо миний яриаг нэг ч үг гээхгүй сайн гэгч нь сонсоод аваарай. Хүн төрөлхтний хэзээ ч үл хүрэх өндөрлөгт байдаг дээд гарвальт оршихуй удаан хугацааны эцэст шийдвэрээ гаргасан. Хүн төрөлхтөн буюу ертөнцийн хамгийн бүдүүлэг, шунахай, амиа бодохоос өөрийг мэдэхгүй та нар бүгд шийтгэл хүртэх ёстой гэж үзсэн.
ЭМ - 2: Би-Аи 7623 суваг нээгдлээ. Орд тэнгэрүүд нэвтэрч байна.
Бихён: Тавтай морил, хүндэт тэнгэрүүд ээ. Одоо их сонирхолтой зүйлс болох гэж байгаа болохоор сайн хараад аваарай. За, энэ мөчөөс эхлээд энд байгаа бүх хүнд үзэгдэл өгөх болно. Тэрхүү үзэгдлийг хэрхэн зохицуулахаас та бүхний хувь тавилан шийдэгдэнэ.
ЭМ - 2: Эхний гол үзэгдэл эхлэх гэж байна.
Бихён: Та нарын хувьд анх удаа болохоор сайн тайлбарлаж өгье. Энэ галт тэрэг дотор байгаа дор хаяж нэг амьд биетийг үгүй хий. 10 минутын дотор. Амжилттай хийж чадвал 300 зоос авах боловч, бүтэлгүйтвэл түүн шиг болж дуусна. Энгийн байгаа биз? Орд тэнгэрүүд бүгд дээрээс үзэж байгаа болохоор хууль, ёс зүй гэх юмыг бодох хэрэггүй. Санаа зоволгүй чадах бүхнээ харуул. Хүн төрөлхтний жинхэнэ төрхийг.
Сан А: Утас ажиллахгүй биз дээ?
Ким Дукжа: Тийм, ажиллахгүй байх. Ганцаараа суусан юм уу? Аав ээж чинь байгаа юу?
И Гилён: Та намайг алах гэж байгаа юм уу?
ЭМ - 1: Яана аа?
Ким Дукжа: Юү Жүнхёг. Эрүүл ухаантай байя. Миний л мэдэх зохиол бодит байдал болчихлоо. Би ирээдүйг мэднэ гэсэн үг. Байзаарай, тэгвэл одоо... Эхлээд энэ үзэгдлийг давах ёстой. Сайн бодъё. Дор хаяж нэг амьд биет, дор хаяж нэг амьд биет... Сан А. Энийг барьж байгаарай. Би хүмүүсийг аварна аа.
Сан А: Хаачих гээд байгаа юм бэ? Галзуураа юу? Болохгүй ээ. Тийшээ очвол үхнэ.
Ким Дукжа: Би энийг мэднэ.
Сан А: Юу?
Ким Дукжа: Би энийг яаж шийдэхийг мэднэ. Хүлээж байгаарай. Түр миний хэлэхийг сонсооч дээ. Хүлээж бай.
ЭМ - 2: Энэ бүсийн эхний аллага амжилттай боллоо. Алуурчинд 300 зоос өгөх болно.
ЭР - 1: Юу вэ? Залуу. Чи яаж ингэсэн юм?
Ким Дукжа: Энд байгаа хүн болгон дор хаяж нэг амьд биет алах ёстой гэсэн. Гэхдээ амьд биет гэснээс биш, хүний амь гэж хэлээгүй. Битгий ойртоорой. Би бүгдийг нь алчихна шүү.
ЭР - 2: Байз, байз, байз. Наана чинь хэд байгааг эхлээд ярья.
Ким Дукжа: Тэгэхээр... бүгдэд нь хүрэхгүй байх.
ЭР - 3: Залуу. Хүрэхгүй бол анхнаасаа хэлэх хэрэгтэй шдээ. Яагаад дураараа алж байгаа юм?
ЭМ - 1: Тэгээд яаж шийдэх юм? Хүүхдэд эхлээд өгч болохгүй юу?
ЭР - 2: Хөөе. Хүний аминд хөгшин залуу ялгаа байхгүй. Хүүхдийн чинь л амь чухал уу?
Ким Дукжа: Жаахан тайвширчих. Бүгдэд нь өгчихмөөр байгаа ч гэсэн...
ЭР - 4: Тэгээд яах гэж байгаа юм? Цаг алга байна. Хурдан шийдье.
Хан Мёну: Байзаарай, байзаарай. Би энэ залуугийн ажлынх нь дарга байгаа юм. Хүлээж байгаарай. Тэгэхээр чи яагаад энийг шийдэх гээд байгаа юм? Ийм юмыг туршлагатай хүн шийдэх хэрэгтэй. Нааш нь өгчих.
Ким Дукжа: Ахлах аа, тэр үнэн ч гэсэн, энэ хүмүүс...
Хан Мёну: Харин тэгээд би мэдээд хийчихье. Эхлээд өгч бай.
ЭР - 2: Битгий түлхээд бай!
Ким Намүн: Яагаад үхэхгүй байгаа юм бэ? Та чинь галзуурчхаа юу? Үхмээр байгаа юм уу?
Ким Дукжа: За. Та хоёр хоёулаа амьд үлдэж болно.
Ким Намүн: Надад ч бас шавж байгаа. Энэ. Юу ч хийж чадахгүй, хэрэгцээгүй шавж.
Ким Дукжа: Зохиол дээр Юү Жүнхёг-той нэг баг байсан Ким Намүн анх ийм хүн байсан гэж үү? Хөөе!
Ким Намүн: Новш. Тэгвэл таныг алахад л болох юм байна.
Ким Дукжа: Тийм, энэ зохиолтой адилхан бол... 300 зоосоо хүч чадалд зарцуулъя.
ЭМ - 2: Хүч чадалд 300 зоос зарцууллаа.
Ким Намүн: Муу новш чинь. Одоо үхсэн гэж мэд.
ЭМ - 2: Ким Намүн харанхуйн чадварыг идэвхжүүллээ.
Ким Дукжа: Ким Намүн зохиол дээр хамгийн анх орд тэнгэрийн дэмжлэгийг авсан. Гэхдээ яагаад ийм хүнд...
Ким Намүн: Тусгай чадвар хүртэл өгөөд сонирхолтой юм аа. Энэ эмээг авармаар байгаа биз дээ? Тэгвэл чи эхлээд үх.
Ким Дукжа: Шоргоолжны өндөг ч бас амьд биетэд тооцогдох уу?
ЭМ - 2: Нэг амьд биетийг аллаа. Шагнал болгон 300 зоос өгч байна.
Ким Дукжа: Тэсвэр тэвчээрт 3,000 зоос. Хурданд 3,000 зоос.
Ким Намүн: Яагаад онохгүй байна? Ах аа. Ойлголоо. Би эмээг алахгүй болохоор нэгийг өгчих.
Ким Дукжа: Бодлоо өөрчилсөн. Чи энэ зохиолд байх шаардлагагүй.
Ким Намүн: Юу гээд байгаа юм бэ? Хөөе, холдооч. Новш гэж. Холд, холдооч. Новш. Новш минь. Холд гээд байна шдээ.
ЭМ - 2: Өгөгдсөн цаг дууслаа. Үзэгдэл өндөрлөж байна.
Ким Дукжа: Эмээ. Ухаан ороорой. Эмээ.
Сан А: Дукжа. Зүгээр үү?
Бихён: Та-Да. За, эхний үзэгдлийг давж чадсан 17 хүнд баяр хүргэе. Уг нь хүмүүс нэг нэгнээ алах ёстой байсан юм. Шоргоолж алах ч бас дүрмээс гажууд хэрэг биш л дээ. Та нарын ачаар орд тэнгэрүүд энэ бүс сонирхолтой байсан гэсэн учраас ямартай ч цаашаа явцгаая. За, тэгвэл одоо манай эрхэм орд тэнгэрүүдийн дэмжлэгийг энэ дундаас хэн нь авч чадахыг олж мэдэцгээе. Орд тэнгэрийн дэмжлэг маш том бэлэг шүү. Сайн сонгож чадвал дараагийн үзэгдлүүдэд их том тус болно.
Ким Дукжа: Дараах орд тэнгэрүүд чамд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.
Сан А: Энэ юу вэ? Дэмжлэг ээ? Орд тэнгэр ээ?
Ким Дукжа: Орд тэнгэрүүд. Гадаад сансраас энэ бүх үзэгдлийг ажиглан суудаг оршихуйнууд. Амьдрах гэж зүдэрч яваа хүмүүсийн зовлонгоор жаргал цэнгэл хийдэг. Дэмжлэгийг нь авах хүнээр сонгогдвол тус болж магадгүй ч, тэр өрөө хэзээ нэгэн цагт заавал төлөх болно. Хурдлаарай. Хурдан наашаа яваарай. Хурдал! И Хёнсон. Юү Жүнхёг-той хамт тулалдаж явсан бас нэгэн дүр. Зөвхөн хүчээр түлхээд хэрэггүй. Чадвараа ашиглаарай.
И Хёнсон: Чадвар аа? Яаж ашиглах юм бэ?
Ким Дукжа: Үзэгдэх орчны чинь баруун доод талд чадварын цонх байгаа. Тэр чадварынхаа тухай анхааралтай бодвол болно.
ЭМ - 2: И Хёнсон агуу уулын түлхэлтийн 1-р зэргийг идэвхжүүллээ.
Хан Мёну: Холдоорой.
Ким Дукжа: Дээшээ гараад гүүр дагаад гүйгээрэй. Хурдлаарай.
И Хёнсон: Намайг И Хёнсон гэдэг.
Ким Дукжа: Ким Дукжа. Эхлээд гарч бай. Хөөе, юу хийгээд байгаа юм? Хурдан хүрээд ир. Явцгаая. Явах хэрэгтэй. Явъя. Битгий уйл. Цаг бага үлдчихлээ. Чамайг хэн гэдэг вэ?
И Гилён: И Гилён.
Ким Дукжа: Гилён, хурдан гүйж чадах уу?
И Гилён: Гэхдээ танаас болоод миний шоргоолжны үүр эвдэрчихсэн.
Ким Дукжа: Тэр... Уучлаарай. Гэхдээ одоо хурдан...
И Гилён: Үгүй, зүгээр уучлалт гуйгаад нэмэргүй. Хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
ЭМ - 2: Дэд үзэгдэл эхэлж байна. Эвдэрсэн гүүрийг давж гарна уу.
Сан А: Зүгээр байхад яагаад эвдэрсэн гүүр гээд байгаа юм бол?
Ким Дукжа: Удахгүй эвдэрнэ!
Бихён: Ийм сонирхолтой байхад битгий зүгээр зогсоод бай. Би дахиад хүндрүүлэх гэж байна шүү.
Сан А: Дукжа! Би энийг сая бодож байсан юм. Зүгээр л дотроо бодож үзсэн чинь энэ гүүр үнэхээр засагдчихлаа.
Хан Мёну: Сан А, би түрүүлээд явлаа.
Ким Дукжа: Хёнсон. Сан А. Түрүүн сонголт хийсэн биз дээ? Тэр орд тэнгэр тусалж байгаа байх. За, хурдан явцгаая. Удахгүй хорт хий тарж эхэлнэ. Хурдхан газар доор орох хэрэгтэй. Бас зоосоо заавал цуглуулаарай. Хамгийн чухал нь шүү.
И Хёнсон: Энэ бүхнийг яаж мэддэг юм бэ?
Ким Дукжа: Эхлээд метроны өртөө рүү явъя. Гымху өртөө хамгийн ойрхон байгаа. Юү Жүнхёг-ийн суусан метронд суувал аюулгүй. Байзаарай. Гэхдээ Чүнмүру өртөө... Зохиолын эхэн хэсэгт Юү Жүнхёг Чүнмүру өртөөнд галт луутай тулалдаад үхдэг. Юү Жүнхёг ухраах чадвараа ашиглаж зохиолын эхэнд эргэж ирсэн ч, баатаргүй болсон ертөнцөд бүх хүн үгүй болсон. Яасан ч гол дүрийг үхүүлж болохгүй. Гэхдээ миний мэдэх арга чадвараар галт лууг дийлэх боломжгүй.
Юү Жүнхёг: Залхмаар юм.
Ким Дукжа: Юү Жүнхёг-т энэ аргаа хэлж өгвөл яах вэ? Тэгээд хамтдаа тулалдвал...
Сан А: Дукжа, хурдан ир л дээ.
Ким Дукжа: Хүлээж байгаарай. Би удахгүй очно. Хөөе, Юү Жүнхёг.
Юү Жүнхёг: Чи хэн бэ?
Ким Дукжа: Юу? Тэр нөгөө...
Юү Жүнхёг: Ким Намүн одоо үхсэн байх ёсгүй. Чи тэгсэн юм уу?
Ким Дукжа: Үгүй, би тийм юм хийгээгүй.
ЭМ - 2: Юү Жүнхёг үнэн худлыг ялгах чадвараа идэвхжүүллээ.
Юү Жүнхёг: Юу вэ? Энэ новш зоос ашиглахыг хүртэл сурчихжээ.
Ким Дукжа: Тийм биш...
И Хёнсон: Дукжа! Зүгээр үү?
Ким Дукжа: Зүгээр ээ. Битгий ирээрэй. Үнэхээр зүгээр ээ. Битгий ойрт.
Юү Жүнхёг: Бас И Хёнсон-ыг хүртэл мэддэг юм уу?
Ким Дукжа: Би өнөөдөр анх удаа...
Юү Жүнхёг: Дахиад асууя. Чи хэн юм?
Ким Дукжа: Би энэ зохиолыг уншсан гэж хэлсэн ч, надад итгэхгүй л байх. Намайг Ким Дукжа гэдэг. Чи хэд хоногийн дараа Чүнмүру өртөөнд галт луутай тулалдаж байгаад үхнэ. Ухраах чадвараа ашигласан ч, энэ үзэгдлийг давахад их удна. Гэхдээ надтай хамт явбал энэ удаа галт лууг ялж чадна. Би аргыг нь мэдэж байгаа.
ЭМ - 2: Юү Жүнхёг үнэн худлыг ялгах чадвараа идэвхжүүллээ.
Юү Жүнхёг: Чи энэ аргуудыг яаж мэддэг юм?
Ким Дукжа: Миний хувийн чадвар бол зөгнөл. Тийм болохоор надтай хамт явбал дараагийн үзэгдлүүдэд асуудал гарахгүй. Эхлээд энэ гүүрийг давъя. Гымху өртөө рүү явна биз дээ?
Юү Жүнхёг: Хөөе, Ким Дукжа.
Ким Дукжа: Юу? Яагаад байгаа юм бэ?
Юү Жүнхёг: Хэл. Тэр аргаа.
Ким Дукжа: Хамт яваад давахад л болно шүү дээ.
Юү Жүнхёг: Би бусад хүмүүстэй хамт байх дургүй.
Ким Дукжа: Аргыг нь хэлж өгвөл унагаана биз дээ?
Юү Жүнхёг: Юм хэлэхгүй байсан ч, унагаана.
Ким Дукжа: Хүлээгээрэй, хүлээгээрэй, байз. Юү Жүнхёг, би өндрөөс их айдаг юм. Ингэж болохгүй шдээ. Эхлээд тавьчих. Үгүй, битгий тавиарай.
Юү Жүнхёг: Сүүлийн боломж. Яагаад дэлхий ийм болчихсон юм? Яаж яваад хүмүүс шийтгүүлэх ёстой болчхов?
Ким Дукжа: Би тэрийг яаж мэдэх юм бэ?
Юү Жүнхёг: Амьд гараад Чүнмүруд хүрээд ир. Тэгвэл мэдэж авна. Чамтай хамт тулалдах эсэхээ тэр үед дахиад бодъё.
Ким Дукжа: Юү Жүнхёг, муу новш оо! Хэд хоногийн дараа Юү Жүнхёг галт луунд амиа алдана. Гэхдээ би амьд үлдэхийн тулд яавч гол дүр үхэж болохгүй. Гэвч тэрнээс өмнө... би өөрөө амиа алдах нь.
ЭМ - 2: Нууц үзэгдэл эхэллээ. Усны мангасыг хөнөөж, гэдэснээс нь аюулгүй гарна уу.
Ким Дукжа: Алж байж гарна гэж үү? Ямар ч зэвсэггүй байхад.
Бихён: Амьд байна уу даа? Амьд байна. Орд тэнгэрүүд ээ, харж байгаачлан усны мангасын гэдсэнд нэг хүн орчихсон байна.
Ким Дукжа: Тийм ээ, дуккэби-гийн сайхан аашийг нь хөдөлгөвөл зоос, зэвсэг олж авахад их тус болно. Дуккэби нарын хамгийн дуртай зүйл бол...
Бихён: Тийм биз дээ, Орд тэнгэрүүд ээ?
Ким Дукжа: Хөөе, түр хүрээд ир дээ.
Бихён: Сая надтай ярих гэж оролдлоо. Ойртож харъя. Хөөе, эгэл хүн. Түрүүн шоргоолжны үүрээр хүний амь авраад л сонирхолтой байсан шүү.
Ким Дукжа: Чи тэр үед их айдас төрүүлсэн. Лазераараа хүний амь хөнөөгөөд л.
Бихён: Надтай хүндэтгэлтэй харьцаарай.
Ким Дукжа: Би энэ янзаараа ярих болохоор дургүй байвал лазераараа бууд.
Бихён: Энэ муу ухаангүй хүн яаж агуу дуккэбитэй ингэж ярьдаг байна?
Ким Дукжа: Хөөе, Бихён. Оддын дамжуулалт хийж байгаа биз дээ?
Бихён: Юу? Миний нэрийг яаж... Оддын дамжуулалтыг яаж мэддэг юм?
Ким Дукжа: Чиний суваг од болж байгаа байх. Над шиг сонирхолтой хүн өөр хэн байх юм? Орд тэнгэрүүд одоо намайг юу хийх бол гэж их сонирхож байх ёстой. Одоо намайг алчихвал үр дагаврыг нь яаж зохицуулах юм?
Бихён: Үгүй, энэ бүхнийг яаж мэддэг юм бэ?
Ким Дукжа: Сувгаа түр хааж байгаад надтай ярилц.
Бихён: Орд тэнгэрүүд ээ, түр завсарлага авцгаая. Одоо хэлэх юмаа хэл. Эгэл хүн яаж оддын дамжуулалтын тухай мэддэг юм?
Ким Дукжа: Ёооё, өвдөж байна. Тэр одоо чухал биш ээ.
Бихён: Юу? Хаачих гэсэн биз дээ?
Ким Дукжа: Бихён, чи бодолтой байх хэрэгтэй. Чи хэдий хүртэл 9-р түвшний дуккэби шиг гуйлгачилж амьдрах юм бэ?
Бихён: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Ким Дукжа: Дуккэби нарын хийдэг юм юу билээ? Орд тэнгэрүүдийг сувагтаа урьж, хүмүүсийн сонирхолтой талуудыг үзүүлж харуулдаг шүү дээ. Хандив их авч чадвал 1-р түвшний дуккэби болно. Гэхдээ цаашдаа миний түүх их сонирхолтой байна гэж амлаж байна. Надтай хаалттай гэрээ байгуулбал чи дуккэби хаан болно.
Бихён: Хөөх. Хэр хэмжээгээ мэддэг баймаар юм. Одоо энд үхэх гэж байгаа хүнтэй юуных нь гэрээ байгуулах вэ дээ?
Ким Дукжа: Тэнгэрүүд яагаад оддын дамжуулалтыг үздэг гэж бодож байна?
Бихён: Хүмүүсийг амьд үлдэх гэж зовж байгааг харах сонирхолтой болохоор л. Тийм учраас л хандив өгдөг.
Ким Дукжа: Тийм. Тэгвэл хоёулаа гэрээ байгууллаа гэж бодъё. Би метронд шоргоолж ашиглан үзэгдлийг давж, Ким Намү-тэй хүртэл чадвараа ашиглан тулалдсан. Усны мангаст идүүлсэн ч гэсэн, амьд гарч ирнэ. Гараад үзэгдлүүдийг давсаар л байх болно. Тэгвэл манай сувагт хэчнээн их хандив орж ирэх бол?
Бихён: Чамайг тэгнэ гэдэгт яаж итгэх юм бэ?
Ким Дукжа: Одоо хэр их хандив авснаа шалгаад үз.
Бихён: Энийг хараач ээ. Хэдэн тэг вэ? Итгэмээргүй юм. Болж байна, гэрээ байгуулъя. Ашгаа 50:50-аар хувааж авна. Яаж байна? Эхэлчихлээ. Орд тэнгэрүүд ээ, усны мангасын ходоодны хүчил ялгараад эхэллээ. Тэр эндээс яаж зугтах бол?
Ким Дукжа: Бихён, Дуккэби дэлгүүрээ нээгээд өг.
Бихён: Дуккэби дэлгүүр ээ? Энийг бас яаж мэддэг юм бэ?
ТЕКСТ: ДУККЭБИ ДЭЛГҮҮР.
Бихён: Хэрэглүүр худалдаад авчихлаа. Энэ хэрэглүүрээр юу хийхийг харцгаая.
Ким Дукжа: Өмнө нь Юү Жүнхёг ч бас усны мангасын гэдсэнд орж байсан. Ходоодны хүчлийнх нь бүх сүвийг бөглөчихвөл үхэх болно. Гэхдээ гол асуудал нь... энийг хэзээ дуусгах юм бэ? Чи хэд хоногийн дараа Чүнмүру өртөөнд галт луутай тулалдаж байгаад үхнэ. Ухраах чадвараа ашигласан ч, энэ үзэгдлийг давахад их удна. Гэхдээ надтай хамт явбал энэ удаа галт лууг ялж чадна. Энэ үзэгдэл бол тэвчээрийн тулаан. Хамгийн сүүлийнх нь.
ЭМ - 2: Нууц үзэгдлийг давж чадлаа. Шагнал болгон 9,000 зоос өгч байна.
Бихён: Юу болох нь энэ вэ? Дукжа, үнэхээр усны мангасыг дийлчихлээ. Гайхалтай.
Ким Дукжа: Холдоод өг!
Бихён: Юу? Усны мангасын цөм байна. Гэхдээ тэнд байгааг нь яаж мэдсэн юм бэ?
Ким Дукжа: Дуккэби дэлгүүрт зар тавьчих. Зарах биш шүү. 1:1-ээр солилцоо хийнэ. Зөвхөн итгэлийн тэнгэрээр л солино. Санал ирэх юм бол надад мэдэгдэл явуулаарай.
Бихён: Дукжа, үнэндээ би жаахан айгаад эхэллээ шүү. Усны мангасыг ална гэдэг байж болох ч, цөм нь хаана байгааг мэдээд олж авч, итгэлийн тэнгэрээр солино гэж ярьж байдаг. Итгэлийн тэнгэр их ховор эд шүү дээ. Эхний үзэгдлүүдэд яваа хүмүүст байхгүй байх.
Ким Дукжа: Ямартай ч аль болох хурдан олохыг хичээе. Намайг дуудахаар хурдан гарч ирж, хааяа Дуккэби дэлгүүрээ нээж өгөөрэй. За юу?
Бихён: Би хичээх болно, Дукжа. Бас сүйдтэй юм биш боловч, гэрээ байгуулсан гээд бэлэг өгч байна. Эндээс гарвал хэрэг болох болно.
Ким Дукжа: Анхдагч багц. Болж байна шүү.
ЭМ - 2: Хар сарны анчин таны тэвчээр хатуужлыг үнэлж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Харанхуйн гэрэл дагуулагч танд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.
Ким Дукжа: Орд тэнгэрүүд ээ, энэ та нарт сонирхолтой байгаа биз? Бихён. Ордуудтай холбоотой мэдэгдлүүдийг унтраа.
Бихён: За. Гэхдээ одоо хаашаа явах юм?
Ким Дукжа: Гымху өртөө. Уулзах ёстой хүн байна.
Бихён: Тэр үеийн өндөр залууг ярьж байна уу? Тэгж хэрэггүй ээ. Тэр хүн зэвсэг ихтэй, зэрэг нь хүртэл их өндөр байсан. Дөнгөж гэрээ байгуулсан байж шууд үхчихвэл яах болж байна?
Ким Дукжа: Өлсөж байна. Хөөе. Хөөе. Хөөе. Намайг сонсож байна уу? Ухаан ороорой. Босож чадах нь уу? 1-р гарц гэсэн үү? Хөөе. Хүлээгээрэй. Хөөе, зүгээр үү?
ЭР - 1: Тэнд байна.
Бан Чолсү: Юу вэ? Үнэн байжээ. Жон Хивон. Амьд байсан юм уу?
Ким Дукжа: Жон Хивон.
Бан Чолсү: Чамайг тэгж яваад үхсэн гэж бодож байлаа.
Жон Хивон: Ална даа.
Бан Чолсү: Хөөе, залуу. Яагаад бидний хооронд бүх юм дуусчихсан байхад наадхаа энд дахиад аваад ирэв ээ? Хүнд төвөг удаж байх юм.
Ким Дукжа: Зохиолын энэ бүлэгт онц сонирхолтой юм гараагүй. Дүрүүд нь их ойлгомжтой байсан. Бан Чолсү мөн биз дээ?
Бан Чолсү: Юу вэ? Намайг таньдаг юм уу?
Ким Дукжа: Яасан? Хурдан хүрээд ир. Хүч чадалд 1,500 зоос зарцуулъя.
ЭМ - 2: Хүч чадалд 1,500 зоос зарцууллаа.
Бан Чолсү: Юу вэ, энэ новш? Чадвар ашиглаж байна. Тийм бол урьдчилаад хэлэх хэрэгтэй шдээ.
ЭМ - 2: Бан Чолсү "Олиггүй этгээдүүдийн эзэн" орд тэнгэрийн дэмжлэгийг авсан.
Ким Дукжа: Яах гэж ийм хачин орд тэнгэр сонгодог байна? Баруун, цээж, баруун. Энэ ах ч өөрчлөгдөхгүй юм.
ЭР - 1: Ах аа.
Бан Чолсү: Тэр новшийг ал. Хурдал!
Чон Инху: Бан Чолсү! Юу хийж байгаа юм бэ?
Бан Чолсү: Новш гэж. Явцгаая.
Ким Дукжа: Байзаарай. Гэхдээ тэр хүн хэн билээ?
Сан А: Дукжа! Гэхдээ энд байгаа хүмүүс тэр их хурлын гишүүний ачаар амьд үлдсэн гэсэн. Өндөр зэрэгтэй хүмүүсийг ятгаж, гадагшаа гарч ан хийгээд, энд байгаа хүмүүстэй хуваалцдаг. Болчихлоо. Ингэчихвэл удахгүй эдгэнэ. И Гилён. Ингэхээ боль гэж хэлсэн биз дээ?
И Гилён: Яагаад? Миний найзууд шүү дээ.
Сан А: Энэ хүүхэд тэр өдрөөс хойш хачин болчихсон. Шавжтай ярина гээд ингэж толгой дээрээ гараа тавиад суучихдаг.
И Гилён: Хачин биш. Би ингэх дуртай.
И Хёнсон: Гэхдээ, Дукжа. Тэр гүүрэн дээр байсан хүн чамайг яагаад унагаасан юм?
Ким Дукжа: Юу? Аан, тэр үү? Багаасаа таньдаг байсан юм. Угаасаа л хэцүү ааштай хүн болохоор. Энд ч бас үймээн тариагүй юу?
Сан А: Үгүй, энд ирээгүй дээ.
Ким Дукжа: Ирээгүй ээ?
И Хёнсон: Тэр гүүрийг даваад хорт хий гарчхаад байхад ганцаараа Намсан руу гараад явчихсан.
Ким Дукжа: Жүнхёг Гымху руу ирээгүй гэж үү? Тийм байх боломжгүй дээ. Байзаарай. Тэгвэл Гымху өртөөний үзэгдлийг даваагүй юм уу?
Сан А: Нэлээд олон хүн дуусгах гээд хонгил руу орсон боловч, хэн ч эргэж ирээгүй.
Ким Дукжа: Баларчээ. Үзэгдлийг давж чадахгүй бол хаалтыг гаталж, Чүнмүруд очих боломжгүй. Гэхдээ яагаад миний мэддэгээс жаахан өөр байна?
ЭР - 2: За за, оршин суугчид аа. Гурван цагийн дараа төлбөр хурааж авна. 5 минутын дараа хайгуулын баг гарах болохоор бэлтгэлтэй байгаарай. Хөгшин настай хүмүүс нь үлдээд, явах хүсэлтэй эрүүл чийрэг залуучууд...
Ким Дукжа: Гымху өртөөний үзэгдэл дээр мангасуудыг устгаж дуусах хүртэл оршин суугчдаас төлбөр авдаг. Өдөрт 100 зоос. Зоос хэрэгтэй оршин суугчид аюултай анд гарч, төлбөрөө төлж чадахгүй хүмүүс нь тэр газарт үхэцгээсэн.
ЭМ - 1: Хөөе, залуу. Шинэ залуу. Чамайг ганцаараа бүх зоосоо авсан гэдэг нь үнэн үү?
Ким Дукжа: Юу?
ЭМ - 1: Чи энэ дүүрэгт мангас агнаж зоостой болсон биз дээ? Тэгвэл бүгд хуваалцах хэрэгтэй шдээ.
ЭР - 1: Яаж юу ч хэлэхгүй ингэж нуудаг байна? Гишүүнд бүх зоосоо өгөөд оршин суугчидтай хуваалц. Ганцаараа зовж байгаа биш дээ.
ЭР - 2: Тийм шүү.
Ким Дукжа: Нэг л буруу ойлгосон юм шиг байна. Би анд явж байгаагүй дээ.
ЭМ - 2: Битгий худлаа яриад бай. Ан хийж байхдаа тэгж их зоос цуглуулсан бол тулалдахдаа сайн гэсэн үг биз дээ?
Ким Дукжа: Үгүй, би үнэхээр анд явж байгаагүй. Бас хийж байсан ч гэсэн, шагналаа өөрөө авах ёстой биз дээ?
ЭМ - 1: Энэ хүнийг ярьж байгааг ээ. Энд манай Гымху өртөөнд бүгд хүчээ нэгтгэж байж өдий хүртэл амьд үлдэж чадсан.
Ким Дукжа: За. Тийм байх л даа. Гэхдээ намайг их зоостой гэж хэнээс сонссон юм?
ЭМ - 1: Одоо тэр чухал гэж үү? Хурдан тэр өрөөнд очоод зооснуудаа өг. Бидэнд үнэхээр хэцүү байна.
Ким Дукжа: Харин тийм болохоор хэлээд өг. Тэгвэл хүн болгонд 100 зоос өгье, тэгэх үү? Хэн хэлсэн юм? Бан Чолсү юу?
Чон Инху: Би тэгж хэлсэн юм. Тийм чадвартай хүнийг олон зоостой байх гэж бодсон. Гэхдээ олон зоостой хүмүүс хуваалцах хамгийн дургүй. Эндхийн нөхцөл байдлыг ойлгох байх гэж найдаж байлаа. Бүгд хүнд байдалд байгаа болохоор бүдүүлэг загначихлаа. Танд таагүй санагдсан бол би уучлалт гуйя.
Ким Дукжа: Үгүй, би зүгээр.
Чон Инху: Ким Дукжа, өнөөдөр ч бас 20 хүн төлбөрөө төлж чадахгүй нь. Би оршин суугчдаа хамгаалахыг хүсэж байна. Бидэнд туслаач дээ. Танаас гуйж байна.
Ким Дукжа: Байзаарай. Энэ хүн хэн гэдгийг... саначихлаа. Зооснуудаа өг гэж үү? Тэр ч хэцүү л байх даа.
Чон Инху: Оршин суугчид үхсэн ч хамаагүй гэж үү?
Ким Дукжа: Өнөөдөр амьд гарлаа ч, маргааш яах юм?
ЭР - 1: Хүмүүс үхэх гээд байна.
ЭР - 2: Яаж ингэж хэлж чадаж байна аа?
Чон Инху: За, одоо болно. Одоо больчих. Больцгоо... гэж хэлээд байна шдээ. Ким Дукжа-г сайн хүн гэж бодсон юм. Би буруу таньсан байж.
Ким Дукжа: Ойлголоо. Би тусалъя. Гэхдээ одоо зоос өгсөн ч, маргааш дахиад л хэрэг болно. Тийм болохоор... Хонгилоор дамжин, дотор нь байгаа бүх даалгаврыг биелүүлье. Энэ үзэгдлийг би өнөөдөр давж өгье. Тэгвэл болно биз дээ? Гымху өртөөний Чон Инху. Орд тэнгэрүүдэд өөрийгөө худалдаж, хүн чанараа тэр чигт нь гээж орхисон... мангас.
Бан Чолсү: Хүний оронд шоргоолжны өндөг үү? Тэрийг тэгж болох байсан юм уу?
Чон Инху: Чи тэр хүнд зодуулсныг харахад тэр яриа үнэн болж таарлаа. Одоо Ким Дукжа Гымху өртөөн дэх хамгийн өндөр чадвартай, их зоостой хүн болоод байна.
Бан Чолсү: Тийм хүчтэй бол үнэхээр үзэгдлийг давж чадах юм биш үү?
Чон Инху: Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Намайг энд байхад хэн ч тэр үзэгдлийг давахгүй.
Бан Чолсү: За. Таны зөв. Мэдээж таны зөв.
Чон Инху: Хүчтэний өмнө бөхөлзөнө гэдэг хүний мөн чанар. Чангахан дуугарч чаддаггүй байсан хүн гэнэт их хүч чадалтай болчихвол өөрийгөө яаж ч болно гэж бодоод сүйд болно. Ухаангүй хоосон зориг шүү дээ. Энэ ертөнцөд тийм хүмүүс хамгийн түрүүнд үхнэ.
Бан Чолсү: Тэгвэл тэр новшийг үхвэл зоосыг нь цуглуулж авмаар юм байна. Хэр их зоос байгаа бол?
Чон Инху: 10,000-аар тоологдоно гэж сонссон юм байна. Үнэн үү, Хан эрхэм ээ?
Хан Мёну: Тийм ээ, үнэн. Уучлаарай. Би сайн гэгч нь харсан.
Чон Инху: Тайван ид дээ.
Сан А: Би явахгүй ээ. Явж яах юм? Чи үхнэ шдээ.
Ким Дукжа: Үхэхгүй ээ. Хамт явъя.
И Гилён: Би явъя, ах аа. Би ч бас мангасуудтай тулалдмаар байна.
Сан А: Мангастай тулалдана гэж юу яриад байна? Бага ангийн хүүхэд байж. Болохгүй.
И Хёнсон: Дукжа, илүү зоос байгаа бол тэдэнтэй хуваалцсан нь дээр биш үү?
Сан А: Харин тийм. Яагаад бид ийм юм хийх ёстой гэж? Бид гэж буруу хэлчихлээ.
Ким Дукжа: Зоос байсан ч, энд хүмүүс үхнэ. Хүмүүсийг авармаар байвал гол асуудлыг нь устгах хэрэгтэй. Тийм биз дээ, Жон Хивон? Зохиолд гардгаар Жон Хивон Чон Инху-гийн эсрэг босож, найз нөхдөө алдаад, сүлжээ дэлгүүрт амиа алддаг. Одоо түүний сэтгэлд уур хилэнгээс өөр юм үлдээгүй.
Сан А: Тэр гишүүнийг хэрэгтэн гэсэн байх аа? Яагаад?
Ким Дукжа: Намайг Хивон-той анх уулзахад мангасууд дайрсан байгаагүй.
Жон Хивон: Бан Чолсү-гийн бүлэг ч бас тэдний тал. Зоос олно гэж хайгуулын баг гаргаад ан дуусвал бүгдийг нь чимээгүйхэн алдаг. Найзууд маань тэднийг зогсоох гээд амиа алдсан.
Сан А: Үгүй, яагаад хүмүүсийг ална гэж?
Жон Хивон: Үхвэл авч яваа зоос нь унадаг болохоор. Чон Инху гэж тэр новш хүн биш.
Ким Дукжа: Их харанхуй байна. Тулалдах байтугай аятайхан алхаж ч чадахгүй нь. Гилён, жаахан тус болооч.
И Гилён: Би юу? Тэгж болох юм уу?
Сан А: Яаж туслах юм бэ?
Ким Дукжа: Бодож байсан юмаа ахдаа харуул даа. Хөөе, И Гилён. Дахиад жоом дуудчихвал... Хөөх, И Гилён.
И Гилён: Одоо мангасууд ирж байна гэнэ.
Ким Дукжа: Тусгай чадваруудаа ашиглаарай. Зоосоор чадвараа сайжруулж мэднэ биз дээ? Хүч, хурданд бүх зоосоо зарцуулчих.
Сан А: Бүгдийг нь үү? Гэхдээ төлбөрөө үлдээх хэрэгтэй юм биш үү?
Ким Дукжа: Энэ байрлалаа хадгалаарай. Ганцаараа тулалдаж болохгүй. Нэг нэгэндээ туслаарай. Гилён, гэрэлт цохнуудаа тогтвортой байлгаарай.
И Гилён: Би ч бас тулалдана.
И Хёнсон: Ахынхаа ард байж бай.
Ким Дукжа: Би аргалъя. Тэрийг дагаад явбал...
И Гилён: Ах аа, ийшээ явбал хүчтэй мангасууд олон байгаа биз дээ? Гэрэлт цохнууд хэлж өгсөн юм.
Ким Дукжа: Юу? Мэдэхгүй ээ.
И Гилён: Та анхнаасаа их олон юм мэдэж байсан шдээ. Бурхан шиг л байсан.
Ким Дукжа: Би бурхан байсан бол ингээд явж байх уу? Бурхан байдаг бол тэр зохиолч л бурхан байх. Сан А. Энд байна уу?
Сан А: Дукжа! Би энд хүлэгдчихсэн байна. Тэр юу вэ?
ЭМ - 2: Та бүхэн Газрын хархны үүрэнд орж ирлээ.
Ким Дукжа: Би түрүүлээд явъя. Чөтгөрийг ялахын тулд зэвсэг хэрэгтэй юм байна.
И Хёнсон: Дукжа! Би очлоо.
Ким Дукжа: Хёнсон. Тэгээд нэмэргүй. Юу вэ? Ингэж чаддаг юм уу?
ЭМ - 2: Харанхуйн сахиул зүүдний гянданг идэвхжүүллээ.
Жон Хивон: Зүүдний гяндан?
Ким Дукжа: Биеийг нь хорьж, оюуныг нь сүйтгэдэг зүүдний гяндан. Тэрэнд баригдах л юм бол аймшигт дурсамжуудаа санаж, авралгүй үхнэ.
ЭМ - 1: Эгч ээ, зугтаарай.
Жон Хивон: Юу байсан бэ?
Ким Дукжа: Хүлээгээрэй. Гилён! Гилён, тэгж болохгүй.
И Гилён: Тэнд байна.
Ким Дукжа: Хивон. Жаахан цаг хожиж өгөөч. Бихён, харж байгаа биз дээ?
Бихён: Тийм ээ, Дукжа. Юу хэрэгтэй вэ?
Ким Дукжа: Дуккэби дэлгүүрээ нээ. Цагаан одны энерги хэд вэ?
Бихён: Цагаан одны энерги 50,000 зоос. 1,000 зоос дутаж байна.
ЭМ - 2: 50,000 зоос төлж цагаан одны энергийг худалдан авлаа. Таны зэвсэг нэг удаагийн үхлийн цохилт хийх боломжтой.
Ким Дукжа: Хёнсон.
Сан А: Сэрчихлээ. Зүгээр үү?
И Хёнсон: Уучлаарай. Би ухаан алдчихаж.
Ким Дукжа: Хүлээгээрэй. Жаахан амарвал дээрдэх байх. Уг зохиолд гардаг И Хёнсон хэн нэгнийг аварч чадаагүйдээ гэмшин харуусаж, өөрийнхөө чадварыг бүрэн харуулж чаддаггүй. Одоогийн И Хёнсон ч бас тэр байдалтай адилхан байна. За, бүгд сайн байлаа. Түрүүн тэнд харахад эрдэнэсийн авдар байсан. Бүгд нэгийг онгойлгож үзье. Хивон-д хоёр хутга. Хёнсон-д гарын хамгаалалт. Гилён-д юу өгсөн байна?
И Гилён: Энийг зүүчихсэн чинь шавжууд сайн сонсогдож байна.
Сан А: Хар даа. Дажгүй байгаа биз? Энийг өмсчихвөл би ч бас сайн тулалдах юм шиг байна.
Ким Дукжа: Тэгвэл би өөрийнхийгөө нээе.
Сан А: Эвдэрхий юм байна. Хамгийн их хичээсэн хүнд яагаад ийм юм гараад ирэв?
Ким Дукжа: Зүгээр ээ. Хэрэг болох байх. Явцгаая. Энэ байна. Хугарсан итгэл. Одоо итгэлийн тэнгэрийг олчихвол энэ зэвсэг бүрэн бүтэн болно.
И Гилён: Энэ юу вэ? Ах аа, би ийм юм оллоо. Юу юм бол?
Ким Дукжа: Энийг идэх юм бол түрүүний цагаан гарнууд гарч ирээд аймаар зүүд зүүдэлнэ. Яасан ч гар хүрч болохгүй, за юу?
И Гилён: Ойлголоо.
Жон Хивон: Дукжа. Гэхдээ энэ бүхнийг яаж мэддэг юм?
Ким Дукжа: Юу?
Жон Хивон: Түрүүн хутга яаж ашиглах тухай, бас энэ газрыг ч мэддэг юм шиг байна. Энэ ертөнцөд амьдарч үзсэн хүн шиг л байна.
Сан А: Тийм байгаа биз, эгч ээ? Би ганцаараа тэгж бодоогүй юм байна. Чи яг ямар учиртай юм бэ?
Ким Дукжа: Тэр тухайд... надад дэмжигч байхгүй, тусгай чадвар ч байхгүй. Гэхдээ цаашдаа юу болохыг мэдэж чаддаг юм шиг байна. Зөгнөлтэй л адилхан гэсэн үг.
Жон Хивон: Үнэхээр ирээдүйг зөгнөдөг гэж үү?
Сан А: Зөгнөл өө? Хөөх, ёстой гайхалтай юм. Тэгвэл энэ ертөнцөд юу болох вэ? Тэрийг мэдэж чадахгүй гэж үү?
Ким Дукжа: Дэлхий хуучин хэвэндээ орж чадна.
Сан А: Үнэн үү?
И Гилён: Хэзээ? Би хэзээ гэртээ харьж болох юм?
Ким Дукжа: Тэрэнд жаахан хугацаа орно.
Сан А: Бид юу хийвэл болох юм?
Ким Дукжа: Сүүлийн 99-р үзэгдэл хүртэл давах хэрэгтэй.
Сан А: "99" өө? Тэрийг хэн чадах юм бэ?
Ким Дукжа: Нэг хүн байгаа. Бүх үзэгдлийг давж, энэ ертөнцийг аварч чадах баатар.
И Гилён: Та... биш юм уу?
Ким Дукжа: Та хоёр харж байсан байх. Тэр үед Дунху гүүрэн дээр. Юү Жүнхёг.
Сан А: Тэр залуу юу? Их царайлаг байсан.
Ким Дукжа: Гэхдээ асуудал нь Юү Жүнхёг маргааш мангастай тулалдаж байгаад үхнэ.
Жон Хивон: Үхчихвэл юу болох юм?
Ким Дукжа: Тэгвэл энэ ертөнц дуусна. Хэзээ ч хуучин хэвэндээ орж чадахгүй. Тэр одоо Чүнмүру өртөөнд байгаа. Энэ үзэгдлийг давчихвал хаалт суллагдах болохоор би тийшээ явна аа. Яаж ийгээд зогсоохыг хичээе.
Сан А: Байзаарай. Бид сая энэ үзэгдлийг даваагүй юм уу?
Жон Хивон: Нэг мангас үлдсэн байгаа.
ЭМ - 2: Төлбөр хураах хүртэл 10 минут үлдлээ. Энэ бүсэд байгаа хүмүүс төлбөрөө бэлдээрэй.
ЭМ - 3: Хайгуулын багт явсан хүмүүс зоосноос болж алуулсан гэж юу гэсэн үг вэ? Нөхөр маань эргэж ирээгүй.
Бан Чолсү: Ядаргаатай юм аа. Би алчихсан. Тэгээд яах юм?
ЭМ - 3: Үгүй биз дээ?
Бан Чолсү: Чи яаж чадах юм бэ? Ядаргаатай юм аа.
Жон Хивон: Би чамайг ална гэж хэлсэн биз дээ? Сайхан нойрсоорой.
Чон Инху: Жон Хивон. Үзэгдэл давахаар явбал нэг бол даваад, үгүй бол үхэх хэрэгтэй. Энэ бүхэн чинь юу юм бэ?
Жон Хивон: Би давах гэж ирлээ. Энд нэг мангас үлдсэн байгаа.
Чон Инху: Юу хийгээд байгаа юм? Бүгдийг нь алаад зоосыг нь аваад ир.
Ким Дукжа: Жон Хивон уг зохиолд тийм ч алдартай байгаагүй. Үйл явдалд ч их ашиглагдаагүй. Магадгүй тийм болохоор л би түүнийг хамгийн их дэмжиж байсан байх. Хивон, яг одоо бол чи гол баатар шүү.
ЭМ - 2: Галын догшин шүүгч орд тэнгэр чадвар ашиглахыг зөвшөөрлөө. Шүүлтийн цаг чадвар идэвхжлээ.
ЭМ - 1: Хөөе, хүлээгээрэй. Бүсгүй. Наад хүнээ үнэхээр алах гээгүй биз дээ? Чи сайн мэдэхгүй байх шиг байна. Бид энэ үзэгдлийг давахгүй. Давчихвал дараагийнх нь улам хэцүү болно.
ЭР - 1: Хажууханд байдаг өртөө ч бас дараагийн үзэгдлээ нээгээд бүгд алуулсан. Тэрний оронд өдөр болгон 100 зоос төлж байсан нь дээр.
Сан А: Хөөе, хүлээгээрэй. Ёстой хачин хүмүүс юм. Тэрийг яагаад одоо хэлж байгаа юм? Бид сая үзэгдэл давах гээд бүх зоосоо зарцуулж, мангасуудтай тулалдсан.
ЭМ - 1: Тэр үзэгдлийг давахаар явсан хүмүүс бүгд үхсэн болохоор та нарыг ч бас... тэгнэ л гэж бодсон юм.
ЭМ - 3: Үхвэл зоос унадгийг харсан биз дээ? Гишүүн тэр бүхнийг цуглуулж хуваалцдаг байсан. Та нарыг амьд ирнэ гэж хэн мэдэх вэ дээ?
ЭМ - 1: Харин тийм.
Юү Жүнхёг: Яагаад дэлхий ийм болчихсон юм? Яаж яваад хүмүүс шийтгүүлэх ёстой болчхов?
Ким Дукжа: Юү Жүнхёг-ийн хэлсэн үг ийм учиртай байсан гэж үү?
Чон Инху: Ким Дукжа. Тэгвэл та нарт төлбөр төлөх зоос байхгүй гэсэн үг биз дээ?
ЭМ - 2: Төлбөр хураах хүртэл гурван минут үлдлээ. Энэ бүсэд байгаа хүмүүс төлбөрөө төлөхдөө бэлдэнэ үү. Төлбөр хураах хүртэл нэг минут үлдлээ. Бүгд төлбөрөө төлөхдөө бэлдэнэ үү.
Ким Дукжа: Хивон, одоо барих хэрэгтэй.
Чон Инху: Юундаа ингэтлээ гайхаа вэ? Хаалт л байна. Үзэгдлийг давахгүй бол нэвтэрч болдоггүйг мэдээгүй юм уу? Чи надаас бусад Гымху өртөөний бүх мангасыг алчихсан. Цаг дуусчихлаа.
Ким Дукжа: Байз.
Чон Инху: Чиний тэр ухаангүй хоосон зориг л асуудал болж байгаа юм. Тийм болохоор л та нар үхэх гэж байна.
Ким Дукжа: Нуугдаарай.
ЭМ - 2: Бүх мангасыг үгүй хийлээ. Өдөр тутам хураах төлбөр хүчингүй боллоо. Гол үзэгдлийг амжилттай давсан байна.
Ким Дукжа: Тэнд хэн байна?
И Жихе: Ах аа, яаж яриад байна аа? Та нарыг аварч байхад талархах ёстой юм биш үү? Би алсан болохоор авч болно биз дээ? Айх хэрэггүй. Та нарыг харахад гуйлгачид л байна.
Сан А: Тийм ээ, баярлалаа. Их хүчтэй бололтой. Хурдан явъя.
И Жихе: Хаачих нь вэ? Үзэгдлийг давах хэрэгтэй.
Сан А: Бид түрүүн үзэгдэл давчихсан.
И Жихе: Тэр бол танай бүсийн л хэрэг. Та нар ийшээ ороод ирчихсэн.
Сан А: Энэ юу вэ? Дахиад хашигдчихсан уу?
И Жихе: Та нарт гэж хэлэхэд эндхийн үзэгдлийг олуулаа хамтарч давах ёстой юм биш. Бүгд амиа даах ёстой. Ингээд зогсоод л байх юм уу? Хурдан зугтсан нь дээр.
Ким Дукжа: И Жихе.
ТЕКСТ: ГОЛ ҮЗЭГДЭЛ 1: ҮНЭ ЦЭНЭЭ БАТАЛ.
Ким Дукжа: Уг зохиолын эхний үзэгдэл эхэлж, бүх хүн сандралдаж байхад...
ЭМ - 4: Жихе, одоо яах вэ?
Ким Дукжа: И Жихе... ганцаараа амьд үлдсэн.
ЭМ - 2: Чүнмүру өртөөний үзэгдлийн дөрөв дэх өдөр эхлэх гэж байна. Мангасууд гарч ирэхээс арван минутын өмнө ногоон бүсүүд тодорхой болно. Ногоон бүсэд багтаж өөрсдийн амиа хамгаалаарай. Одоогийн байдлаар 104 хүн амьд байна. Өнөөдрийн ногоон бүсийн тоо 52. Ногоон бүсэд орцгооно уу.
ЭР - 1: 10 минут үлдлээ! Амьд үлдмээр байвал нэг хүн 750 зоос шүү. Энэ дотор аюулгүй. 10 минут үлдлээ! Цөөхөн суудал үлдлээ.
ЭР - 2: Цөөхөн суудал үлдлээ. 10 минутын дараа хаана.
ЭР - 3: Ах аа, би хэр их мөнгө өгвөл болох вэ?
Гун Пилдү: Мөнгө гэж байна.
ЭР - 1: Залуу. Бид мөнгө авахгүй. Зоос олоод ир.
ЭР - 3: Надад одоо зоос байхгүй. Хүссэн мөнгийг чинь өгье.
ЭР - 1: Залуу.
ЭР - 3: 20 сая. 30 сая.
ЭР - 1: Яв аа, яв. Тэр тэмдгийг харахгүй байна уу? Новш гэж.
ЭР - 3: Энийг авч болохгүй юм уу? Энд 100 сая байгаа. Гуйж байна.
ЭР - 1: Зүгээр яв гээд байна. Мартаж үз.
Гун Пилдү: Хүлээж бай, хүлээж бай, хүлээж бай. Наад 100 сая воноо хаанаас олж авсан юм?
ЭР - 3: Би өчигдөр Мёндун өртөөнд очсон юм. Тэнд нэг зоосыг 10,000-аар сольж өгнө гэсэн хүн байсан. Дэлхий хэзээ ч хэвийн байдалдаа орж магадгүй болохоор юмыг яаж мэдэх вэ гээд. Би буруу юм хийчхэж үү?
Гун Пилдү: Наадах чинь миний мөнгө. Би та нар шиг хэрэггүй цаасанд дуртай хүмүүсийн ачаар олон зоостой болж авсан. Бурхан минь. Залуу хүн байж юмны учир мэдэхгүй юм. Өнөөдөр ингээд үхэх нь дээ.
ЭМ - 2: Халдагчдыг илрүүллээ.
Гун Пилдү: Гэхдээ энэ гуйлгачид юундаа амьдрахын төлөө ингэтлээ зүтгэдэг байна? Угаасаа хоосон хүмүүс бүгд үхэж л таарна.
Сан А: Үзэгдэл эхлээ ч үгүй байхад энд өдөр болгон тулалдах ёстой юм уу?
Ким Дукжа: Шөнө дунд мангасууд энэ өртөө рүү дайрч эхэлнэ. Ногоон дөрвөлжин дотор орвол амьд үлдэнэ. Одоо хуваагдаад хоосон зай хайя. Сайн сонсоорой. Бид тавд хүрэхгүй байж ч мэднэ. Нэгийг олбол заавал хамгаалах ёстой шүү. Тэгж байж нэг нь ч болтугай амьд үлдэнэ. Ойлгосон биз дээ? Одоо Чүнмүру өртөөнд зай үлдээгүй. Амьд үлдэхийн тулд бусдын зайг булаах хэрэгтэй болно.
И Жихе: Та тэр зөнч мөн биз дээ? Ахлагчаасаа тэр тухай сонссон. Энэ хүртэл ирснийг чинь харахад бүтэх нь бүтэж л байгаа юм байна.
Ким Дукжа: Юү Жүнхёг хаана байна?
И Жихе: Аль хэдий нь гадагшаа гарсан. Манай ахлагчид энэ үзэгдэл тохирохгүй. Яагаад хөдлөхгүй байгаа юм? Зөнч юм бол бонус ногоон бүс хаана байгааг мэдэх л ёстой доо. Яасан? Ганцаараа амьд гарна гэхээр хэцүү байна уу? Ахлагч ингэж хэлээрэй гэсэн. Саналыг чинь зөвшөөрөх учраас өөр хүн дагуулахгүй өнөө орой ганцаараа давж гар.
ЭР - 1: Яасан? Ганцаараа чөлөөлөгдөнө гэхээр хэцүү байна уу? Гэхдээ ялбал юу болохыг ойлгомжтой хэлсэн шүү.
Ким Дукжа: Хөөе. Явцгаая.
ЭР - 1: Новшнууд аа, би юу гэж хэллээ дээ? Хийнэ гэж хэлсэн биз дээ?
ЭР - 2: Зүгээр чи бууж өг. Нэг нь ч болтугай амьд гарсан нь дээр.
ЭМ - 1: Эндээс холд.
Ким Дукжа: 6-1, 6-1. 6-1 гэсэн тэмдгээс хойш дахиад таван дөрвөлжин.
Сан А: Дукжа. Дукжа, бүгд хайж үзээд хоосон зай олж чадсангүй. Гилён, энд байна. Өөр хайж болох газар байхгүй юу?
Бирюү: Бүгд сонсоцгоо! Би энэ үзэгдлийг хариуцаж байгаа дуккэби Бирюү байна. Одоо ганцхан минут үлдчихээд байхад та нарын цөхрөл харагдахгүй байна. Хэд хоног болчихсон чинь ядраа юу? Тэгвэл мангасуудаа одоо суллачих уу? Өнөөдөр жаахан сонирхолтой болгоё. Ногоон бүс олж чадаагүй байгаа хүмүүст сүүлийн боломж шүү.
ЭМ - 2: Нэг минутын хугацаанд зарим ногоон бүс алга болж, бонус ногоон бүсүүд гарч ирнэ.
Сан А: Дукжа, зогсоод байлгүй хэдүүлээ ч бас... Энийг ч бас зөгнөсөн юм уу?
Ким Дукжа: Энэ үзэгдэлд өөр арга байхгүй. Тэнд ч болтугай орох хэрэгтэй.
И Хёнсон: Хүчээр гаргавал тэр хүмүүс ч бас үхнэ биз дээ?
Ким Дукжа: Амьд үлдмээр байвал өөр арга байхгүй.
Жон Хивон: Өмнөх шигээ тулалдахад болохгүй юу? Хэдэн мангас байгаа юм?
Ким Дукжа: Тэгж болохгүй гээд байна. Энд зай олохгүй бол үхнэ.
ЭМ - 2: Хаалга бэлэн боллоо. Мангасууд орж ирж байна.
Ким Дукжа: Хурдан зай олох хэрэгтэй. Тийшээ орж болно шдээ. Яагаад орохгүй байгаа юм бэ? Галзуурах нь. Хүлээж байгаарай. Тэр хаалга руу яваарай. Бас тийшээ.
И Хёнсон: Илүү аюултай юм биш үү?
Ким Дукжа: Бүх үзэгдлүүдийг орд тэнгэрүүдэд сонирхолтой байлгахаар хийсэн байгаа. Сонирхолтой л байвал дүрэм өөрчлөгдөж болно. Хамгийн аюултай газар ч ногоон бүс гарч ирж болно. Хурдлаарай!
Сан А: Буруу л санагдаад байх юм. Тэнд байна.
И Гилён: Ах аа, гэхдээ...
Ким Дукжа: Завгүй байна. Дараа ярья.
И Гилён: Зүгээр тэндээ үлдсэн бол болох байхад яах гэж ирсэн юм?
Ким Дукжа: Миний мэддэг зохиолд гол дүр л ганцаараа амьд үлддэг юм. Гэхдээ тэр гол баатар үнэхээр муу хүн байсан. Юү Жүнхёг. Юү Жүнхёг, холдоод өг. Чи ногоон бүсгүй байсан ч зүгээр.
Юү Жүнхёг: Хамт галт луутай тулалдана гэсэн биз дээ? Энэ миний тавих нөхцөл. Наад хүүхдээ орхиод хүрээд ир. Тэгэхгүй бол чи үхнэ.
Сан А: Хёнсон, бариарай.
Ким Дукжа: Гилён, энд хүлээж бай.
И Гилён: Та яах юм бэ?
Ким Дукжа: Энийг идчихвэл би зүүдний гянданд хоригдоно.
Юү Жүнхёг: Мэдээд байсан юм.
ЭМ - 2: Зүүдний гяндан идэвхжлээ.
ЭР - 1: Цохиод ав. Цаг дуусах гээд байна, хурдал!
Ким Дукжа: Үх, новш минь.
ЭР - 2: Больё, больё. Намайг уучлаарай. Больё. Миний буруу байж.
ЭР - 1: Хөөх, Ким Дукжа янзтай юм.
Ким Дукжа: Юү Жүнхёг ингэж хэлж байсан юм. "Намайг аврахын тулд хэн нэгэн золиослогдвол яах ч аргагүй." Тэр энэ зохиолын гол санаа гэж үү? Би хүлээн зөвшөөрч чадахгүй. Зохиолч оо, таны зохиол... хамгийн муу нь.
ЭР - 3: Өчигдөр Минсоб хорвоог орхисон байна. Нарийн юмыг багш нар нь шалгаж байгаа болохоор та нар өөр юм бодоод байлгүй өнөөдрийн шалгалтдаа л сайн анхаар.
Ким Дукжа: Зохиолч оо, би өөрөө амьд үлдэхийн тулд найзыгаа үхэлд хүргэж байсан. Гэхдээ зохиол дээр Юү Жүнхёг тэрийг миний буруу биш гээд байх шиг санагдаж байна. Яах ч аргагүй байсан гэж. Тийм болохоор би ч бас Юү Жүнхёг-ийг дэмжиж байсан. Өнөөдөр төгсгөлийг нь унших хүртлээ. Надад энэ төгсгөл их аймаар байна. Би ч бас тийм болох вий гэж айж байна. Зохиолч оо, би өөр төгсгөл хүсэж байна. Миний бүтээж чадаагүй... гол баатар нь ямар ч золиос гаргах болсон бай, эцсээ хүртэл нөхөдтэйгөө амьд үлддэг тийм л төгсгөл.
Юү Жүнхёг: Инээд хүргэж байх шив.
ЭМ - 2: Юү Жүнхёг зүүдэнд нэвтрэх чадвараа ашиглалаа.
Юү Жүнхёг: Тэгвэл чи тэдэнтэй зодолдоод дийлэх ёстой байсан юм. Чамайг юу хүссэнийг ойлгож байгаа ч, нэг нэгэндээ тусална гэдэг... Хүмүүс төрөлхийн тийм чадваргүй. Би ч өмнө нь чамтай адилхан бодолтой байсан. Гэхдээ тэр там мэт тулаануудад олон нөхдөө алдаж, ганцаараа тулалдах нь амар санагдах болсон.
Ким Дукжа: Тэгвэл одоо... яах ёстой юм?
Юү Жүнхёг: Яагаад юм хийх ёстой гэж бодоо вэ? Угаасаа чи хэн ч биш байсан.
Сан А: Шарх нь их гүн болохоор амар эдгэрэхгүй байна. Дукжа, зүгээр үү? Өдөржин ийм байх нь гэж санаа зовж байлаа.
Ким Дукжа: Юу болсон юм бэ? Хёнсон яачихсан юм?
И Хёнсон: Дукжа, ухаан орсон чинь ашгүй дээ.
Жон Хивон: Хёнсон өөрийгөө хэтэрхий хүчилчихсэн. Сан А ч бас эдгээх гэж их ядарсан. Үнэхээр зүгээр юм уу?
Ким Дукжа: Тийм ээ, гэхдээ... шөнөжин тэр мангасуудтай тулалдсан юм уу? Надаас болоод уу?
Сан А: Цаг болчихлоо. Дараагийн үзэгдэл рүү явах хэрэгтэй.
Ким Дукжа: Ногоон бүсээс гадуур нөхөд маань амьд үлдсэн байна. Бүгд хүчээ нэгтгэсний ачаар. Магадгүй энэ үзэгдлийг давах арга нь...
Жон Хивон: Хёнсон, Гилён хоёр өнөөдөр оролцож чадахгүй. Хоёр ногоон бүс олоод хэдүүлээ гадаа тэсэхийг хичээе.
Ким Дукжа: Гэхдээ өнөөдөр Юү Жүнхёг үхнэ. Чүнмүру үзэгдлийн сүүлийн өдөр галт луу гарч ирдэг юм. Юү Жүнхёг тэрэнтэй тулалдаж байгаад үхнэ.
Жон Хивон: Үхчихвэл энэ ертөнц дуусна гэсэн биз дээ?
Ким Дукжа: Тодорхой хэлбэл дэлхийг аврах баатар нь үхчихвэл тэр дэлхий устаж үгүй болно. Тэрийг зогсоохын тулд өөр хүн галт луутай тулалдах ёстой.
Сан А: Тэр нь бид гэвэл бидний нэг нь үхэх ёстой гэж үү?
Жон Хивон: Би хийе. Угаасаа би Дукжа-г байгаагүй бол тэр үед үхчих байсан. Яавал болох юм?
Ким Дукжа: Үгүй. Чамд хийх ёстой өөр юм байгаа. Би хийе.
Сан А: Хүлээгээрэй. Юү Жүнхёг гэж тэр хүн их өндөр зэрэгтэй, биднээс огт өөр хүн шүү дээ. Тийм хүн үхнэ гэж байхад чи яаж хийх юм бэ?
Ким Дукжа: Өчигдөр та нар намайг хамгаалсан. Баярлалаа. Та нарын ачаар өнөөдөр яах ёстойгоо ойлгож авлаа.
ЭМ - 2: Одоогийн байдлаар 57 хүн амьд байна. Өнөөдрийн ногоон бүсийн тоо... Яаралтай мэдэгдэл хийх гэж байна.
Бирюү: За, бүгд сонсоцгоо. Энэ үзэгдлийн гол дүрэм нь бүгд амиа бодох ёстой. Ганцаараа амьд үлдэнэ гэсэн санаатай. Гэтэл өчигдөр ногоон бүсийн гадна амьд үлдсэн хүмүүс байна. Хүчээ нэгтгэж байгаад. Орд тэнгэрүүд их уурлаж хилэгнэж байна. Тийм болохоор өнөөдөр хүнд болгоно.
ЭМ - 2: Одоогийн байдлаар 57 хүн амьд байна. Өнөөдрийн ногоон бүсийн тоо нэг.
ЭМ - 1: Юу вэ? Ингэж болохгүй шдээ.
Бирюү: Чимээгүй, чимээгүй. Тэр нэг бүсэд хэн орохыг би шийдэх болно. Хэнд өгвөл дээр вэ? Хамгийн сайн хүнд үү? Хамгийн өрөвдөлтэй хүнд үү? Эсвэл хамгийн ухаантай хүнд үү? Гэхдээ танай ертөнцөд их мөнгөтэй байх нь чухал гэсэн. Тэгвэл тэгж л шийдье.
ЭМ - 2: Ногоон бүс ил болох гэж байна.
Бирюү: Амьд үлдмээр байвал түүний суудлыг булааж ав. Гэхдээ ганцхан бүс байгааг санаарай.
Ким Дукжа: Хүлээгээрэй. Жихе, надад туслаач.
И Жихе: Яагаад? Тэр бүсийг би авна.
Ким Дукжа: Тэрний оронд бидэнтэй хамтар.
И Жихе: Өчигдөр та тэр бүсэд үлдсэн бол ийм юм болохгүй байсан. Тэр хуурамч зоригоос чинь болж бүгд үхэх гэж байна.
Ким Дукжа: Тийм болохоор надад тусал л даа. Надад бодсон юм байгаа болохоор чи--
И Жихе: Үгүй гээд байна. Ногоон бүсийг хэн авсныг харсан биз дээ? Энэ ертөнцөд хүчтэй хүмүүс л амьд үлддэг юм. Надад бол таалагдаж байна. Их энгийн, шударга шүү дээ. Үхмээргүй байвал зүгээр л ялахад болно.
Ким Дукжа: Найзыгаа алж ганцаараа амьд үлдсэн чинь хангалтгүй юу? Тэр найз чинь үхэхдээ хүртэл чамд нэг хуруугаа хүргээгүй.
И Жихе: Өөр арга байгаагүй биз дээ? Өөр арга байгаагүй.
Ким Дукжа: Өөр арга байгаагүйг мэднэ. Гэхдээ ганцаараа амьд үлдэх гэвэл юу болдгийг мэднэ биз дээ? Бихён, энд байна уу?
Бихён: Дукжа, хөөх, гайхалтай. Чиний хэлснээр манай суваг од болж байна. Орд тэнгэрүүдэд энэ түүх таалагдаж, хандиваар булж байна.
Ким Дукжа: Тэр хандивыг одоо мөнгө болгоё.
Бихён: Хэдийг?
Ким Дукжа: Бүгдийг нь. Намайг хэлэхээр бэлэн болгоорой.
Бихён: Хүлээгээрэй, би хөрвүүлчихье.
Ким Дукжа: Ах аа. Гун Пилдү ах аа.
Гун Пилдү: Энэ золиг бас яах гэсэн юм бол?
Ким Дукжа: Ах аа, цагийн ажил хиймээр байна уу?
Гун Пилдү: Юу?
Ким Дукжа: Би өнөөдөр танд цалин өгье. Хэд байвал болох юм?
Гун Пилдү: Хэрэггүй амьтан гэж бодсон чинь галзуу хүн байжээ.
Ким Дукжа: 100,000 зоос байхад болох уу?
Гун Пилдү: 100,000 аа? Тэгье. 100,000 гэвэл би өнөөдөр чиний хүссэнээр хийе. Зоос байгаа юм уу?
Ким Дукжа: Мэдээж байгаа. Бихён, одоо.
Бихён: За, одоо гаргалаа. 113,000 зоос.
ЭМ - 2: Ногоон бүс байршлаа өөрчлөх гэж байна.
Гун Пилдү: Миний бүс. Энэ галзуу новшийг дээ. Хөөе! Хөөе, новш оо. Болиоч! Чамайг буудлаа шүү.
Ким Дукжа: Буудаач дээ, новш гэж. Өөр арга байгаагүйг мэдэж байна. Гэхдээ ганцаараа амьд үлдэх гэвэл юу болдгийг мэдэж байгаа биз дээ?
Гун Пилдү: Хөөе! Новш гэж. Энэ галзуу амьтан үнэхээр эвдэлчихлээ. Замаас холд. Хөөе, новш оо. Миний газрыг яах гэж байна? Одоо яах юм бэ?
ЭМ - 2: Мангасууд ирэх хүртэл нэг минут. Хаалга гарч ирэх гэж байна.
Ким Дукжа: Анхнаасаа... ногоон бүсүүд байгаагүй бол бүгд хамтдаа тулалдах байсан. Бүгд амьд гарах боломжтой.
ЭМ - 2: 100,000 зоос шилжүүллээ.
Гун Пилдү: Энэ юу вэ?
Ким Дукжа: Би таныг ажиллуулж байгаа шүү. Хэлсэндээ хүрээрэй.
Гун Пилдү: Яалгах гээд байгаа юм бэ?
Ким Дукжа: Энд байгаа хүмүүсээс нэг нь ч үхэж болохгүй. Би тоолчихсон байгаа шүү.
Гун Пилдү: Хөөе! Би өнөөдөр зоос авахгүй болохоор тулалдаж чадах хүмүүс нь тулалдаж, чадахгүй хүмүүс нь миний газар луу орцгоо. Хурдал! Өнөөдөр ч нэлээн их зоос олох нь дээ.
ЭМ - 2: Гун Пилдү-д орд тэнгэр яаралтай үеийн зэвсэг олголоо.
Ким Дукжа: Гилён, Хёнсон хоёр өнөөдөр байхгүй. Бид илүү хичээх хэрэгтэй. Та хоёр битгий үхээрэй.
Гун Пилдү: Үхээд өг, новшнууд аа.
Ким Дукжа: Ах аа. Тэрийг би зогсооё. Та хаалгаа хамгаалж бай.
Гун Пилдү: Хурдан яв!
Ким Дукжа: Хөөе, Юү Жүнхёг. Чи тулалдвал үхнэ. Би тулалдъя.
Юү Жүнхёг: Наад сэлмээрээ юу? Дөрөв хоногийн өмнө намайг үхнэ гэсэн байх аа? Сайн харж бай.
ЭМ - 2: Энэ бүсэд ер бусын чадвартай хүн орж ирсэн байна. Бүх орд тэнгэрүүдийн зөвшөөрлөөр энэ үзэгдлийн хүндрэлийн зэргийг нэмлээ.
Ким Дукжа: Юу гэнэ ээ? Энэ зохиол дээр гараагүй дээ. Сан А. Хурдан татаж гаргаарай.
Сан А: Чи яах гэж байгаа юм бэ?
Ким Дукжа: Энэ байхад галд шатахгүй байж чадна. Одоо!
Сан А: Гилён. Гилён.
И Гилён: Дукжа ах яасан бэ?
Ким Дукжа: И Гилён.
Сан А: Гилён, одоо боль.
И Гилён: Зүгээр ээ. Би тусалж чадна.
Сан А: Гилён, одоо болно оо. Боль. Одоо боль оо, Гилён. Болиоч дээ.
ЭМ - 2: И Хёнсон-ы өвөрмөц шинж хувьсаж эхэллээ.
Жон Хивон: Сан А.
ЭМ - 2: И Хёнсон агуу уулын түлхэлтийн 4-р зэргийг идэвхжүүллээ.
Ким Дукжа: Хёнсон, би очлоо.
И Хёнсон: Хивон.
Ким Дукжа: Галт луутай би яаж ийгээд тулалдана. Сайн сонсоорой. Луугийн цээжний голд бөөрөнхий хуяг дотор цөм нь байх ёстой. Тэр цөмийг гэмтээвэл галт лууг ялж чадна. Гэхдээ гол нь тэр хуягийг эмтэлсэн хүн өөрөө амиа алдана. Би хуягийг нь эвдэлбэл үхэх болно. Тэр үед Сан А хоёр гарыг нь хүлж, Хивон хутгаараа цөмийг нь устга. Тэгж галт лууг ялбал тусгай чадвартай болно. Яг ганцхан удаа үхсэн хүнийг амь оруулах боломжтой. Намайг ойлгож байгаа биз дээ? Нэг нэгэндээ итгэх хэрэгтэй байна. Бүгд амьд гарах арга үүнээс өөр байхгүй.
Сан А: Дукжа.
Ким Дукжа: Хивон! Одоо! Хивон! Цөмийн хуяг дахиад бүрэлдэж байна. Одоо яах ёстой вэ?
Юү Жүнхёг: Энэ тулааныг дуусгах цорын ганц арга.
Ким Дукжа: Цөмийг нь устгачихлаа. Одоо Юү Жүнхёг үхэх болно. Яг зохиолд гарсны дагуу.
Юү Жүнхёг: Ким Дукжа, одоо яах вэ?
Ким Дукжа: Гол баатар... үхчихлээ. Би... юу ч хийж чадсангүй.
ЭМ - 2: Юү Жүнхёг ухраах чадвараа ашиглаж байна. Энэ ертөнцийн бүхий л эд зүйлс үгүй болох болно.
ТЕКСТ: УСНЫ МАНГАСЫН ЦӨМИЙГ ИТГЭЛИЙН ТЭНГЭРЭЭР СОЛИЛОО. СОЛИЛЦОО ХИЙСЭН: TLS123. ТӨГСГӨЛ ТААЛАГДАХГҮЙ БАЙВАЛ ӨӨРИЙНХИЙГӨӨ БИЧЭЭД ҮЗЭЭРЭЙ. ТИЙМ БОЛОХООР ӨӨРИЙН ХҮССЭН ТӨГСГӨЛӨӨ НАДАД ХАРУУЛААРАЙ.
Ким Дукжа: Хөөе, Бихён. Хэрэглүүрээ явуулаарай, хурдал.
Бихён: Дукжа, одоо энэ ертөнц үгүй болох гэж байна.
Ким Дукжа: Зүгээр л явуул.
ЭМ - 2: Хугарсан итгэл онцгой зэвсэг болон хувирч байна.
Ким Дукжа: Одоо ч боломж байна. Хёнсон!
И Хёнсон: Хивон!
Жон Хивон: Сан А.
ЭМ - 2: Ногоон бүсийн үзэгдлийг амжилттай давлаа. Шагнал болгон 10,000 зоос өгч байна. Нэмэлт шагнал болгон үхэшгүй хааны чадварыг олж авлаа. Ким Дукжа үхэшгүй хааны чадварыг ашиглан Юү Жүнхёг-ийг амь орууллаа.
Ким Дукжа: Юү Жүнхёг. Зүгээр үү?
Юү Жүнхёг: Чадахгүй гэж бодож байлаа.
Гун Пилдү: Сайн байлаа. Тэрийг яллаа шүү дээ.
Сан А: Энэ сэлэм чинь юу вэ? Эвдэрхий юм биш байжээ? Хёнсон-ы түрүүний чадвар үнэхээр янзтай байсан.
И Хёнсон: Жаахан эрт хөдлөх ёстой байсан юм. Бүгд их хичээлээ.
Ким Дукжа: Хэн ч биш байсан би... энэ зохиолд амьдарч нөхөдтэй болж чадлаа. Би өнөөдөр нөхөдтэйгөө хамт энэ зохиолын төгсгөлийг шинээр бичих болно.
ТЕКСТ: ЗОХИОЛЫГ БИЧИЖ НАЙРУУЛСАН КИМ БЁНҮ. АН ХЮУСОБ. И МИНХУ. ЧЭ СҮБИН. ШИН СЫНХУ. НАНА. КВОН ЫНСОН. ЖИСҮ.
ЭМ - 2: Шинэ үзэгдэл эхлэх гэж байна. Бүх хаалтуудыг чөлөөллөө.
Хан Мёну: Туслаарай! Туслаарай! Надад туслаач.
Сан А: Ахлах уу даа?
Хан Мёну: Тэр новшнууд Гымху өртөөнд байсан хүмүүсийг алчихлаа. Хүүхэд, хөгшид гээд бүгдийг нь. Зүгээр сууж байх цаг биш. Одоо наашаа ирж байгаа!
Ким Дукжа: Ийм хурдан уу?
Хан Мёну: Ирж байна! Ирж байна!