She Rides Shotgun

Дүрийн танилцуулга

Полли –      гол дүрийн охин

Нэйтан–      Поллигийн төрсөн эцэг, Нэйтан МкКласки

Шарлот    Нэйтаны найз

Феликс     Шарлотын найз

Хаусер –     Шериф, гол гэмт хэрэгтэн.

Жон –          Санта Фегийн цагдаагийн газрын мөрдөгч

Жимми -     Жоны хамтрагч мөрдөгч

 

Орчуулга

 

Полли: Нүгэлт тэр залуу шөнө үл орших дэлхийд амьдардаг.Тэр өөрийнхөө бодолд...бурхан ньбайсан.Гэхдээ тэр бусдын бүтээсэн бурхан байсан.Тэр ам нь болсон хүнтэй.Тэр гар нь болсон хүнтэй.Тэр нүд нь болсон хүнтэй.Тэр цус нь болсон хүнтэй.Дийлдэшгүй.

Бичиг:         Тэр үргэлж түүний дэргэд.

Полли:        Хэзээ ч дийлдэшгүй.

Эмэгтэй:     Сайн уу?Хоцорсонд уучлаарай.Зүгээр дээ.Зүгээр дээ. Машинд суухад чинь тусалъя.

Багш:           Хэн нэгнийг хүлээгээ юу, хонгор минь?

Полли:        Ээжийг.

Багш:           Дотогш ороод залгаад үзэх юм уу?

Полли:        Үгүй ээ.Ээж заримдаа жаахан оройтдог юм.

Багш:           Ойлголоо.

Нэйтан:       Сайн уу!Зүгээр үү?Наашаа жаахан ойртоод ирж болох уу?Алив ээ, жаахан дөхөөд ир.Чамтай түр ярилцах хэрэг байна.Сайн уу?

Полли:        Миний ээж хаана байна?

Нэйтан:       Гэнэтийн бэлэг.

Полли:        Та ингээд явж байж болж байгаа юм уу?

Нэйтан:       Тийм ээ, би суллагдчихсан. Одоо ингээд эрх чөлөөтэй.За, явах хэрэгтэй байна. Явцгаая.Машинд суу.Хөөе, Полли...Машинд суу.За, явцгаая.Тийм ээ, яг ингээд. Тийм ээ, ингээд суугаарай.Явъя, явъя, явъя, явъя.За, явъя, явъя. Тийм ээ, яг ингээд явцгаая.Наадах чинь эвдэрчихсэн.Одоохондоо надад үүнийг л авч чадах чадал байна, тийм болохоор...Өлсөж байна уу?Би өлсөж байна.Ойр хавьд Блейк эсвэл Макдональдс ч юм уу, аль нэг нь байгаа байлгүй дээ.

Полли:        Та ээжийг өвтгөсөн үү?

Нэйтан:       Үгүй ээ.

Полли:        Тэгвэл ямар нэг юм болоо юу?

Нэйтан:       Үгүй.Бүх юм зүгээр.Чи аюулгүй.Би тэгэхгүй......би мангас биш. Чамайг гомдоохгүй.

Полли:        Ээжийг минь чи яачихсан юм?

Нэйтан:       Хөөе, хөөе, хөөе.Полли.Битгий тэг, Полли.Би юу ч хийгээгүй гэж хэлээд байна шүү дээ.Ойлгосон уу?Ойлгосон уу?Бид явах хэрэгтэй.

Полли:        Наад чемодан чинь минийх.

Нэйтан:       Тийм үү?

Полли:        Тэгээд наад хүрэм чинь бас Томийнх.Чи манайхаас хулгайлчихаа юу?

Нэйтан:       Алив ээ.Жаахан алхах хэрэгтэй болох нь.

Полли:        Хаашаа?

Нэйтан:       Алив ээ.Буудал олж жаахан амраад авъя.

Полли:        Зочид буудалд ч гэсэн авто зогсоол байгаа шдээ.

Нэйтан:       Тийм л дээ, гэхдээ эндэх шиг том биш.Бидэнд зочид буудал, нисэх онгоцны буудал, хурдны зам л байна.Намайг хэн нэг нь хайж байгаа бол эхлээд тэр машинд анхаарлаа хандуулна.Хоёр хүний ортой нэг өрөө авъя.

Ресепшн:    Үдшийг гайхалтай өнгөрүүлээрэй, залуус аа.

Нэйтан:       Баярлалаа.Жаал аа, бэлэн үү?

Полли:        Би өлсөөд байна.

Нэйтан:       Бурхан минь... өгч бай.

Полли:        Би энийг авч...

Нэйтан:       За, энэ байна.Явъя.

Мэдээ:        Өнөөдрийн онцлох мэдээ.

Эрэгтэй:      Полли, явъя.

Мэдээ:        Хотын захын нэгэн хороололд...

Нэйтан:       Баярлалаа.

Мэдээ:        Сэтгэл сэртхийлгэм аймшигт аллага гарчээ.

Нэйтан:       Аа... тийм. Үгүй ээ, би мэдэж байна аа, мэдэж байна.Хатагтай, гуйя, битгий...Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй!Битгий утсаа таслаарай гуйя!Гуйя, гуйя!Карла, хөөе! Би байна.Аа... Нэйтан байна. Нэйт.

Полли:        Сонгино.

Нэйтан: Тийм ээ, тийм, би суллагдсан.Тийм ээ, тийм.Сонсооч би... үгүй ээ, үгүй, түр хүлээ л дээ. Түр хүлээ.Надад ганцхан хором л хэрэгтэй. Зүгээр л ганцхан хором л өгчих.Аа... сонсооч.Надад жаахан төвөгтэй байгаа ч би...

Полли:        Цөцгий.

Нэйтан:       ...тусалж магадгүй гэсэн бүх хүнээс л тусламж гуйж байна.Чи одоо ч Скаббитэй хамтбайгаа юу?Алив л дээ.

Полли:        Барбекю.

Нэйтан:       Алив ээ.Гуйя, гуйя, гуйя, гуйя.Намайг битгий энд гуйлгачин шиг гуйлга л даа.Би явах хэрэгтэй байна.Үгүй ээ, ойлгож байна. Тийм ээ, мэдээж.Тийм ээ, тийм.Тийм ээ, чамд ч бас.Тусламж хэрэгтэй үед дэргэд минь хэн ч байдаггүй нь инээдтэй шүү.

Полли:        Чипс идэх үү?Нүдээ аниарай.Ид, ид.Нүдээ аниад, амтыг нь таа.

Нэйтан:       Хмм.Барбекю.Барбекю.

Полли:        Зөв байна.

Нэйтан:       Хурдхан хайчлаад дуусгачихъя.Надад итгэ.

Полли:        Үгүй ээ, би...Би хүсэхгүй байна.

Нэйтан:       Амлаж байна, зүгээр дээ.Хар даа.Харав уу? Хар л даа.Болчихлоо.

Полли:        Би чолктой болмоор байна.

Нэйтан:       Тийм үү?

Полли:        Хэтэрхий урт биш шүү.Нүдний яг дээгүүр хайчлаарай.

Нэйтан:       Энд хүртэл л.

Полли:        За.Өмнө нь үс засч байсан юм уу?

Нэйтан:       Тийм ээ, хэдэн мянган удаа.Харъя даа.

Полли:        Хэр богино болгох юм?

Нэйтан:       Мэдэхгүй ээ, зүгээр л мэдрэмжээрээ л.Одоо харъя даа.

Полли: Би муухай харагдаж байгаа, тийм үү?Та над руу нэг ч удаа захидал бичээгүй.Бичиж болох л байсан.

Нэйтан:       Оролдож үзсэн.

Полли: Таныг буруутгах гэсэндээ хэлсэн ч юм биш ээ.Өмнө нь нэг ч удаа хийж үзээгүй, тийм үү?

Нэйтан:       Баригдчихлаа.Нэг.Хоёр.Гурав.Зүгээр үү?

Полли:        Надад таалагдаж байна.Бодож байснаас хамаагүй богино байгаа чтаалагдаж байна.

Нэйтан:       Яг л миний хүсэж байсан зүйл.Гараа ингэж барь.Бүх л биеэрээ савлуурд.Бүх биеэрээ.Ганц гараараа биш. Мэдэрч байна уу?

Полли:        Тийм ээ.

Нэйтан:       Өсгийгөө шалан дээрээс бага зэрэг өргөж өг.Энэ л яг хүндийн хүчийн гол цэг.Намайг яаж өргөж байгааг хар. Чи намайг харж байна уу?

Полли:        Ингэж үү?

Нэйтан:       Ингээд л боллоо.Бүх биеэрээ.За.Дахиад харуул даа.

Полли:        Би таныг цохих уу?

Нэйтан:       Үгүй ээ, зүгээр.Бүх биеэрээ.За, одоо санаж явах ёстой хамгийн чухал зүйл бол...Чи түүний өвдөг рүү цохих хэрэгтэй.Аль болох хамаг хүчээрээ.Яг тэр новшийн бие рүү нь. Ойлгосон уу?Тэгсний дараа тэр яг ингэж бөхийнэ.Дараа нь толгойны энэ ар хэсэг рүү нь цохь.Урд тал руу нь биш.Яагаад гэдгийг мэдэх үү?Наашаа ойрт.Толгойн урд хэсэгт цохиод үз.Хаалга тогшиж байгаа юм шиг цохь.Илүү хүчтэй.

Полли:        Яах гэж?

Нэйтан:       Илүү хүчтэй. Харж байна уу?Хүний толгойн урд хэсэг хатуу, яг л дуулга шиг.Тиймээс л чи ард тал руу цохих хэрэгтэй.Хамаг хүчээрээ, цохь.Тэгээд аль болох хурдан зугт.

Полли:        Би тийм ч хүчтэй биш.

Нэйтан:       Тийм учраас л бид бэлтгэл хийдэг.Сул дорой  байж болох ч бэлтгэл хүнийг хүчирхэгжүүлдэг.Ник авга ах чинь хэлдэг байж билээ?Булчингаа хөгжүүлэхийг хүсч байвалчи тэднийг тасарч унах гэж байгаа мэт хөгжүүлэх хэрэгтэй.Амьдрал яг л тэмцэл шиг.Өдөржин өөрийгөө хүчирхэг гэж бодлоо гээдчи хүчирхэг нэгэн болчихгүй.Тиймээс сонс, орон доогуур нуугдаж болохгүй.Үнэндээ энэ бол хамгийн тэнэг хэрэг.Хүмүүс үргэлж орон доорхийг шалгадаг.Зүгээр л хамаг хүчээ шавхаад ч хамаагүй цохь.Тэгээд аль болох хол зугт.

Полли:        Ойлголоо.

Нэйтан:       Ялангуяа...

Полли:        Цэнхэр шивээстэй байвал.

Нэйтан:       Цэнхэр аянга шиг.Хэрвээ цэнхэр аянганы шивээстэй байвал тэд гэмгүй хүмүүсийг хохироосон гэсэн үг.Энэ ноцтой зүйл шүү, Полли.Би хоригдож байхдаа тийм хүмүүстэй зөндөө тааралдсан.Тэд үнэхээр маш муу хүмүүс, аюултай.Полли.Хэрвээ тэд бусдыг хохироосон болтэдний толгойг хагалсан ч багадна.Би чамд харуулъя.Тэд чиний бамбаруушыг авчихлаа гэж бодьё.Бамбаруушыг чинь аваад гарыг нь салгасан гэж төсөөл.Ойлгосон уу?Өвдөгөө нугалаад,биеэ бүхэлд ньэргүүл.Харуул даа, уурла.Биеэрээ бүхэлд нь.

Полли:        Миний бамбаруушинд хүрэх хэрэггүй!

Нэйтан:       Сайн хэл!

Полли:        Миний бамбаруушинд хүрэх хэрэггүй!

Нэйтан:       Миний бамбаруушинд хүрэх хэрэггүй!!

Полли:        Чамайг ална даа!

Зурагт: Вүү Хүү!Чи миний сайн найз, Орвилле!Өршөөгөөрэй.Ямар зайрмаганд дуртай вэ?Суултуурын ус, одоохондоо тийм амт гараагүй байгаа.

Мэдээ: Өнөөдрийн онцлох мэдээ.Нам гүм хотын захын нэгэн хороололхоёр хүн амины хэрэг болон 9 настай охинхулгайд өртсөн байж болзошгүй үйл явдлаас болж цочирдож байна.Өнөө өглөө эртХендрикс гудамжин дахь өөрсдийн байшиндааТом болон Эйвис Хаф нар нас барсан байдалтайгаар олдсон.Гол сэжигтэн бөгөөдохины төрсөн эцэг Нэйтан МкКласкиөнөө өглөөхөн шоронгоос суллагдсан бөгөөд"Аръян Стил" нэртэй хүчирхийлэлд тулгуурласан гудамжны бүлэглэлтэйхолбоотой нэгэн ба уг бүлэглэл ньметамфетамин үйлдвэрлэж, түгээн борлуулдгаарааорон нутгийн хууль сахиулагчид болонөрсөлдөж бүлэглэлүүдтэй мөргөлдөөнд орж байсан түүхтэй.

Жимми:       Бид болсон зүйлийн талаар мэдэхгүй байгаа чНэйтан МкКласкигаюултай этгээд гэж үзэж байна.

Жон:     Энэ бол нээлттэй мөрдөгдөж байгаа гэмт хэрэг.Өнөөдөр бидний өгч чадах мэдээлэлүүгээр хязгаарлагдаж байна.Нэйтан МкКларен болонПолли Хаф нарын байгаа газрыгмэдээллэсэн хүн хэзээ ч холбоо барьж болно.555-1974.Хэзээ ч байсан болно.Шөнө ч, өдөр ч.

Мэдээ:        Эрх баригчид Полли Хафын талаарх...

Полли:        Ээж ээ.

Мэдээ: ...хүүхэд алга болсон мэдээллийгтарааж, байгаа газрыг нь мэдэж байгаа хүмүүсийгяаралтай мэдээлэл өгөхийг хүссэн байна.Олон нийтэд ойролцоогоор 4 орчим фут өндөртэй,урт хүрэн үстэй, цэнхэр нүдтэйбяцхан охиныг анхааралтай ажиглаж, хайхыг зөвлөж байна.Полли Хафыг олох эрэл хайгуулулам эрчимжиж, түүний эцэг эхийн үхлийн талаарх асуултуудхариултгүй хэвээр байгаа учиророн нутгийн иргэд түгшүүртэй байдалд байна.

Ресепшн:    Хөөе.Тэнд хүн байхгүй.Хэн ч байхгүй.Уучлаарай, залуу минь.Энд хэн ч байхгүй.Тоглож байна даа, хонгор минь.Юу хэрэгтэй юм? Мөс?

Полли:        Утас.

Ресепшн:    Утас?Өрөөний чинь дугаар хэд юм?

Полли:        Санахгүй баййна.

Ресепшн:    Ганцаараа явж байгаа юм уу?За яахав.Дугаар нь хэд юм?

Полли:        Би өөрөө хийж чадна.Өршөөгөөрэй.

Ресепшн:    Өршөөгөөрэй гэхээс өөр юу гэхэв дээ!

Утас:           Санта Фе цагдаагийн газар.Байна уу?Байна уу?

Полли:        Зурагтаар би гэрээ харсан.

Утас:           Дахиад давтаад хэлэхгүй юу?

Полли:        Намайг хайж байгаа тул ийшээ залгаарай гэсэн байсан.

Утас:           Нэр чинь хэн бэ?

Полли:        Полли.

Утас:           Полли Хаф?Полли, түр хүлээгээрэй.Чамтай ярихыг хүссэн хүн байгаа.

Жон:            Байна уу?Полли мөн үү?

Полли:        Тийм ээ, хэн бэ?

Жон:            Сайн уу, Полли? Ярьж байгаадаа таатай байна.Мөрдөгч Жон Пак ярьж байна.

Полли:        Мэдээн дээр гарсан уу?

Жон:            Тийм ээ.Намайг тэнд харсан байх.Полли, Нэйтан чамтай хамт байна уу?

Полли:        Яг одоо бол биш ээ.

Жон:            Чи бэртсэн үү?

Полли:        Үгүй ээ.Тэр намайг өвтгөхгүй.

Жон:     Анхааралтай сонсоорой, Полли.Одоо байгаа газар чиньмаш чухал.Бид шууд очиж авах болно.

Полли:        Надад тусалж болох уу?

Мэдээ: Мужийн хойд төв хэсэг болонИ-40 хурдны замын баруун хэсэгтзам бага зэрэг гулгамтгай байх магадлалгүй.Цаг агаарын мэдээллээр Ням гарагтХойд уулсын бүсэд бага зэрэг цасан шуурга болох магадлалтай гэж мэдээлж байна.

Полли:        Тэд тэрнийг алсан бололтой.Том тэр хоёрыг.

Жон:            Тэд гэж хэн юм, Полли?

Полли:        Цэнхэр шивээстэй хүмүүс.

Жон:            Полли.

Полли:        Тэд түүнийг гэмтээнэ, гуйж байна.Би...Би энд байхыг хүсэхгүй байна.

Жон:            Полли, тэгэх хэрэггүй...

Полли:        Миний нэрийг хэлэхээ боль!

Жон:     Зүгээр дээ.Сонсооч.Би чадах бүхнээ хийх чхамтарч ажиллавал илүү их зүйл хийх боломжтой.Би яг одоо хүн явуулж чадна, Полли.Тэгвэл яаж байна?Полли, чи над руу залгасан. Санаж байна уу?Чамд миний тусламж хэрэгтэй байгаа.

Нэйтан:       Полли?

Полли:        Монте Виста зочид буудал!

Жон:            Монте Виста зочид буудал!

Нэйтан:       Би юу гэж хэлсэн билээ?Айн?Ингэж зугтах хэрэггүй гэж хэлсэн, Полли.Намайг уурлуулж байна шүү!Полли!Чи юу хийгээд байгаа юм?

Полли:        Бид яг одоо явах хэрэгтэй.

Нэйтан:       Зүгээр үү? Юу болсон бэ?Полли?Полли, надтай ярь л даа!

Полли:        Ээж.Ээж!Ээж!Ээж! Ээж байхгүй болчихсон!Ээж!Та бүх зүйл зүгээр гэж хэлсэн!

Нэйтан:       Мэднэ ээ.Мэднэ ээ, би худал хэлсэн.Зүгээр зүйл огтхон ч байхгүй.

Полли:        Бид явах хэрэгтэй!

Нэйтан:       Чи юу хийсэн юм?Полли!

Полли:        Ачаагаа ав!Явах хэрэгтэй!

Нэйтан:       Чи юу хийсэн юм?

Полли:        Шалтгааныг нь асуух хэрэггүй! Гуйж байна!Зүгээр ачаагаа ав!

Нэйтан:       Чи юу хийчихсэн юм?Хөөе.Үгүй ээ, зогсоорой, зогс, зогс, зогс.Ийшээ, ийшээ. Алив.

Ийшээ, ийшээ, ийшээ.Би чамд сонголт өгөөгүй.Өгөх хэрэгтэй байсан юм.Ийм байна.Миний хэлсэн муу залууг санаж байна уу?Зочид буудалд байхад хэлсэн?Тэр надаас болж ээжийг чинь гэмтээсэн.Би аварч чадаагүй.Хичээсэн чаварч чадаагүй.Ийм байдлаар олж мэдсэн чинь харамсалтай байна.Тэр залуус чиний ч араас иржадилхан зүйл хийхийг хүсэх болно.Чи одоо зочид буудал руу буцаж яваад,цагдаа нар дээр очих бол би чамайг болиулахгүй.Надад тэгэх эрх байхгүй.Миний сонголт биш гэдгийг би одоо ойлгож байна.Чиний сонголт.Илүү дээр сонголт байсан ч болоосой.Намайг мэдэхгүйг чинь ойлгож байна.Сайн мэдэхгүй.Гэхдээ би дахижхудал хэлэхгүй.Амлаж байна, сонсож байна уу?Яасан ч худал хэлэхгүй.

Полли:        Ээж үнэхээр байхгүй болчихсон уу?

Нэйтан:       Түүний хүч одоо чамд бий.Хүчтэй байж чадах уу?Ээж шигээ?

Полли:        Хүчтэй болохын тулд сул доройг мэдрэх хэрэгтэй.

Нэйтан:       Тийм ээ.Тийм, болж байна.Одоо босоорой.Босоорой.Яаж савладгаа харуулаад өг.Яг энд.За, яг энд.Хамгийн сайн савлалтаа харуул.3 тоолоод.Нэг,хоёр,гурав.

Шарлот:      Очиж байна.

Нэйтан:       Шарлот:

Полли:        Та тэрнийг тусална гэсэн биз дээ?

Нэйтан:       Тусална аа.Тэгэхээ боль.Алив ээ, Шарлот. Хаалгаа нээ.

Шарлот:      Үгүй ээ, чамтай дахиж зуураладахгүй.Би больсон.

Нэйтан:       Би ч гэсэн адил зүйл хийж байна.

Шарлот:      Чамд л сайн зүйл болж.Би чамд ямар ч өргүй.

Нэйтан:       Чи Никэд өртэй.

Шарлот:      Хөгийн амьтан.Миний хаалганы өмнө...

Нэйтан:       Алив Полли.

Шарлот:      Би тэрнийг халамжлахгүй, Нэйтан.

Нэйтан:       Тэг гэж хэлээгүй.

Шарлот:      Тэгвэл чи юу хийх гээд байгаа юм?

Нэйтан:       Мэдэхгүй байна.

Шарлот:      Юу?Хаашаа явах гэж байгаа юм?

Нэйтан:       Мэдэхгүй байна, Мексик.Гэхдээ надад найз хэрэгтэй байна, Шарлот.

Шарлот:      Үгүй ээ, Нэйтан. Бид найз байхаа больсон.

Нэйтан:       Тэрнийг хар л даа.Хар л даа!Тэр 10 настай.

Шарлот:      Тийм ээ, би мэднэ. Ойлгосон уу?Бүгд чамайг хайж байна.Үнэхээр муу зүйл болж байна. Чи юу хийх гэж байгаа юм?

Нэйтан:       Тэр хамаагүй.Би гармаар байна, гарахыг хүсч байна.Эрх чөлөө хүсч байна.

Шарлот:      Ахмад гишүүнийг хөнөөж.Тэд чамайг хялбараар ахиулж,оргилд хүртэл нь явуулсан.Тэд охины чинь араас явж байхадэрх чөлөө чинь үнэ цэнэтэй гэж найдаж байна.Ийм зүйл болсондүнэхээр харамсаж байна.Тэрний буруу болохоос миний буруу биш.Би энд дахиж орооцолдохгүй.

Нэйтан:       Чи хэдийнээ орооцолдчихсон.

Шарлот:      Үгүй ээ.

Нэйтан:       Ингэж хэлж байгаад уучлаарай, чи гэхдээ хэдийнээ орооцолдчихсон.Бид энд байгаа ч Ник энд алга.Тэр байхгүй болсон.Чи түүнд өртэй, тэр чамайг хамгаалсан.

Шарлот:      Би хэнд ч өргүй.Ялангуяа Никэд.Чи түүнээс болж энэ замбараагүй байдалд оролцсон.

Нэйтан:       Сонсооч.Надад хилээр нэвтрэх мөнгө л хэрэгтэй.Зугтахад хэрэгтэй мөнгө.Тэгээд л би алга болно.

Шарлот:      За, хэр их мөнгөний талаар ярьж байгаа юм?

Нэйтан:       Мэдэхгүй байна, 2 мянган доллар?

Шарлот:      Надад тийм мөнгө байхгүйг чи мэдэж байна.

Нэйтан:       Олж чадахгүй гэж үү?

Шарлот:      Мэдэхгүй байна.Хэдэн дуудлага хийгээд үзье.Энд нэг л өдөр байж болно.Нэг шөнө.

Энэ удаа үнэхээр хатуу хэлж байна шүү.

Нэйтан:       Хөөе.Шарлот бидэнд хэрэгтэй зүйлээ авах хүртэл энд түр байж болно гэсэн.Талархах хэрэгтэй шүү.Би машинаа байрлуулчихаад ирье.

Шарлот:      Надад олон дэр байхгүй ч...Алчуур байна.Ороож дэрлэх үү?Юу хийж байгаа юм?

Полли:        Гэрийн даалгавар.

Шарлот:      Багшийн хүүхэд юм биз дээ?Итгэх эсэхээ өөрөө мэд, би ч гэсэн тийм байсан.

Полли:        Аавыг яаж таньдаг юм?

Шарлот:      Мэдэх түүх байгаа.Магадгүй хүүхдүүдэд зориулсан биш байх.Ахыг нь илүү их мэднэ.Ерөнхийдөө.

Полли:        Ник авга ах уу?

Шарлот:      Тийм ээ, тэр.

Полли:        Тэр ч гэсэн үхчихсэн үү?Ээж шиг.

Шарлот:      Хонгор минь...

Полли:        Яасан?

Шарлот:      Өө.Юу ч биш ээ, зүгээр л... Болсон зүйлд харамсалтай байна.Чи гэхдээ их хайртай байсан биз дээ?Аав чинь ч гэсэн.Яаж мэдэж байгааг асуух хэрэггүй.Зүгээр л мэдэж байна.

Полли:        Аав танд илүү хайртай биш гэж үү?

Шарлот:      Би тэр талаар мэдэхгүй.Хүмүүсийг алдах шархлуулдаг.Чи юу хийж чадна гээч?Байгаа хүмүүсээ илүү чанга тэврэх хэрэгтэй.Хаалганы үүдэнд тэгж зогсох хэрэггүй.Эрвээхий дотогш оруулах нь байна.Орноос нь босч болох уу?

Нэйтан:       Өршөөгөөрэй.

Шарлот:      Чамайг өршөөлөө.

Жон:            Сайн уу, Жимми?Идээд дуусчихсан уу?

Жимми:       Үгүй ээ, яасан?Новш гэж.Юу гээч нь вэ?

Жон:            Чак Холлинтон.Тэр дотроо тэргүүлэх байр суурьтай.

Жимми:       Гэтэл бид энд хуучин нөхөрНэйтан МкКласкиг хайж байдаг.

Жон:            Чакыг шүүрэн шанага шиг болгосон хүнийгхэн гэж бодож байна?

Жимми:       Нотолгоо байгаа юм уу? Гэрч?

Жон:     Байхгүй ээ, мэдрэмж л байна.Энэ зүйл МкКласкиг суллагдахаас 2 долоо хоногийн өмнө болсон.Хамгаалагчдын хэлснээр тэр "Цэнхэр аянга" бүлэглэлтэй харилцаа муутай байсан.Тэгвэл тэд тэрнийг үхүүлэхийг хүссэн байж болно.Энэ том нотолгоо.

Жимми:       Тэгээд?

Жон:     Тэгэхээр...Аръян бүлэглэл.Одины танхайчууд.Бараг л пекервүүдүүдийн талтай харьцаж байна.Хэн тэднийг хангалуун байлгадгийг чи мэднэ.Хэн шийдвэр гаргадгийг чи мэднэ.

Жимми:       Харин бид энэ хэрэгт огт оролцохгүй, Жон.Бид МкКласкиг олно, тэр л бидний ажил.

Жон:     Бид олно оо. Олчихоороо...Түүнийг ашиглана.Тэр үнэхээр цагаан залуустай холбоотой бол...

Жимми:       Юунд ашиглана гэж, Жон?Гэрчийн мэдүүлэг үү?

Жон:            Магадгүй ээ.

Жимми:       Энэ бол хоёр хүн амины хэрэг, хүн хулгайлах гэмт хэрэг.Энэ чиний хувийн дайн биш.

Жон:            Миний хувийн дайн?

Жимми:       Баруун өмнөд бүсийн хамгийн томметамфетамин үйлдвэрлэл бидний дэргэд байна.

Жимми:       Энэ бидний мэдлээс хэтэрсэн хэрэг.

Жон:            Тэгвэл чи яагаад ийм зүйл хийж байгаа юм? Цалин уу?

Жимми:       Бүгд чам шиг энэ зүйлд дуртай байдаггүй шүү дээ, Жон.

Жон:            Больж үз.

Жимми:       Залуу минь, больж үз.Би гэр бүлтэй.

Жон:            Чи тэрнээс айж байна, Слабтауны бурхан.

Жимми:       Чиний зөв өө.Бүгд л айх хэрэгтэй.Тэр хүршгүй гэдгийг чи мэдэж байгаа.

Жон:            Хүрч болшгүй хүн гэж байхгүй.Трой хотыг нураахад ердөө нэг морь л хэрэгтэй байсан.

Засаг үргэлж нурдаг.

Жимми:       Тэгээд яах юм? Нурж унаад яах юм, Жимми?Чи надад таалагддаг. Чи надад таалагддаг.Гэхдээ би...Хамт шалбааг туулах санаа алга.Орхиж үз.

Жон:            МкКинлей дүүргийн шериф хэн юм?

Жимми:       Хаусер шериф.

Жон:            Магадгүй тэр сэжүүр өгөх байх.

Жимми:       Намайг тооцох хэрэггүй.Тэнд хэдийнээ захиалга нь дүүрчихсэн байгаа.Тэр ийм зүйлийг харах ч үгүй.

Жон:            Шуурга дэгдэх үед ядаж л түүнд мэдэгдэх хэрэгтэй.

Полли:        Хувцасаа хаанаас авсан юм?

Шарлот:      Миний хувцас уу?

Полли:        Тийм ээ.

Шарлот:      Мэдэхгүй байна, таарсан газраасаа л байх.Үс чинь таалагдаж байна.

Полли:        Аав ийм болгож өгсөн.

Шарлот:      Энд нэг хэсгийг үлдээчихсэн байна.Их урт байна шүү, хар даа.Чи яг л Алфалфа шиг харагдаж байна.Юу хийж байгаа юм? Гар чинь бохир болчихсон байна.Сайн байна.Хийгээрэй.Үгүй бол бид хоол идэхгүй болох нь байна шүү.

Феликс:       Гайхалтай харагдаж байна.Сайн уу?

Шарлот:      Сайн уу?Манай найз Феликс.

Феликс:       Сайн уу, Полли? Сайн уу, Шар? Харахад таатай байна.Өглөөний 9 цаг 30 минутад2 хатагтай мах шарахаар зогсож байгаа шалтгааныг асууж болох уу?

Шарлот:      Зуух эвдэрчихсэн.

Феликс:       Зуух эвдэрчихсэн.Зуух засах шилдэг арга юу гэдгийг мэдэх үү?Цахилгааны төлбөрөө төлөх.Харж байна уу, Шар?Намайг байхгүй үед ийм зүйл болдог юм.Сайн уу, Полли?Алив ээ.Зүгээр л гар барилт шүү дээ.Бүх зүйл зүгээр, тийм үү?Тэгэхээр...Ходоод руугаа хийх бяцханөглөөний цайгаа бэлдэх үү?

Шарлот:      Тэр дотор байгаа.

Полли:        Би эргээд ирнэ ээ.

Шарлот:      Полли.

Полли:        Би эргээд ирнэ ээ.

Шарлот:      Феликс?

Феликс:       Яагаад чи...Яагаад надаас нуугдсан юм?

Шарлот:      Полли.Бид их хөгжилтэй байсан шүү дээ.

Феликс:       Шарлот.

Шарлот:      Полли, хонгор минь.Дараа нуугдаж тоглоё.

Феликс:       Шарлот, би чамд 3 секунд өгье.

Шарлот:      Хэрэггүй ээ.Надад түр хугацаа өгчих.Полли, хонгор минь!Үгүй ээ, үгүй Феликс!Хөөе!

Полли:        Аав аа! Аав аа!Аав аа!Цэнхэр шивээс! Цэнхэр шивээс!

Нэйтан:       Полли, эндээс гар!Полли, эндээс гар!Полли!

Шарлот:      Феликс!Юу хийгээд байгаа юм, Нэйт?

Нэйтан:       Ямар новш нь вэ, Шарлот?Тэр энд юу хийж байгаа юм?

Шарлот:      Тэр энд юу хийж байна гэж бодсон юм?Чиний асуусан мөнгийг авчирч байна.

Нэйтан:       Утгагүй юм.Утгагүй юм.Чи тэнд юу хийж байсан юм?Миний хүүхдийн араас хөөгөөд?

Шарлот:      Тэрнийг дуудсан юм.Би юу хийх ёстой байсан юм?Бүх хүн чамайг хайж байгаа!Үгүй гэвэл намайг асуудалд орно гэсэн!Надад сонголт байгаагүй!

Нэйтан:       Чи сая асуудалд орчихлоо.Хөөе, Полли.Эндээ байж байгаарай, ойлгосон уу? Бүх зүйл зүгээр болох болно.Бос!Цуцал, ногоон гэрлээ цуцал.

Феликс:             Би чадахгүй, залуу минь.

Нэйтан:       Тийм ээ, гэхдээ чи хэн чадахыг мэдэж байгаа. Тэр хүн рүү залга.

Феликс:       Новш.

Нэйтан:       За яахав.Чи хэлэхээс айж байгаа бол би хэлье.Ах минь тэр залуусын нэг нь.Тэр энгийн дайчин байсан ч үхчихсэн.Харин чи Стил ч биш шүү дээ.

Феликс:       Нүдийг нүдээр Нэйта.Чи ногоон гэрлийн утгыг мэднэ.Чи ялж чадахгүй тулаандаа орж байна.Боломж байсан ч чи нулимж орхисон.

Нэйтан:       Намайг хар! Намайг хар!Энэ огтхон ч чи бид хоёрын тухай биш.Тэр хүүхдэд ногоон гэрэл тавьсан.Энэ чиний хувьд зүгээр байна уу?

Феликс:       Тэд тэрнийг юу гэж дууддагийг чи мэднэ.Хэлээч дээ.

Нэйтан:       Үгүй ээ.

Феликс:       Чи мэднэ.Хэл л дээ.

Нэйтан:       Слабтауны бурхан.

Феликс:       Тийм ээ.

Нэйтан:       Яахав...Слабтаун бодит биш нь харамсалтай.

Феликс:       Бодит.Би харсан, бодит.Би өөрийнхөө 2 нүдээр харсан.

Нэйтан:       Чи юу харсан юм?

Феликс:       Тэр нэр тоглоом биш.Тэр бурхан биш чөтгөр.Хаа сайгүй нүд, чихтэй.Чөтгөр хэзээ ч бодлоо өөрчилдөггүй.Тэд хүрч чаддаггүйд шалтгаан байдаг юм.Ногоон гэрэл ногооноороо үлдэнэ...Тэр учрыг чинь олохоос өмнөөөртөө санаа тавьсан чинь дээр.

Нэйтан:       Юу?

Феликс:       Уучлааарай, залуу минь.

Нэйтан:       Хаашаа явах нь вэ?Дуудлагаа цуцал гэж хэлж чадахгүй юм болтэрэнд харуулах хэрэгтэй бололтой.Алив! Алив!Алив! Алив! Залуу минь!Слабтауны бурханд миний замд хөндөлсүүлжЦэнхэр аягаас явуулсан хүмүүст юу тохиолддогийг харуулах болно.Дотор байж бай гэж хэлсэн шүү.Литр тутам нь 25 байх.1, 2, 3, 4, 5, 6.

Полли:        Шарлотын талаар ярилцаж болох уу?

Нэйтан:       Залуус Феликс шиг байдаг.Айлгахгүй л бол хүндлэхгүй.Тиймээс айлгах хэрэгтэй.5...

Полли:        Би тийм утгаар хэлээгүй.

Нэйтан:       Полли...Би энд тооцоолол хийж байна.

Полли: 91 доллар байна.Шатахуун 1 литр нь 3 доллар, 30 литр шатахуун авахад хангалттай хүрнэ.

Нэйтан:       Тэгвэл...Нэг литр шатахуунаар 25 миль явна гэвэл...

Полли:        25-ыг 30-аар үржүүлнэ.Тэг, тэг, тэг.Тавь.7.750 миль.Хоол, зочид буудал тооцоолоогүй.

Нэйтан:       Баярлалаа.

Полли: Шарлотын өчигдөр хэлсэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм.Таныг ээжид л хайртай гэж бодсон.

Нэйтан:       Тийм байсан.Гэхдээ намайг хайрладаг байсан үе нь аль эрт өнгөрсөн.Удаан хугацааны өмнө.Нэр нь хэн байсан билээ?

Полли:        Том гэдэг байсан.Сайн хүн байсан.

Нэйтан:       Эргэлзэхгүй байна.

Полли:        Шарлот ч гэсэн сайн хүн.

Нэйтан:       Полли...Тэр бараг л биднийг алах дөхсөн.

Полли:        Тэр тэрэндээ харамсаж байгаа.Танд ч гэсэн хайртай байх.

Нэйтан:       Тэрний л асуудал.Одооноос бид өөрсдийнхөө замаар явна.

Полли:        Хайр асуудал биш.

Нэйтан:       Заримдаа тийм байдаг.Надад итгээрэй, тэр хүүхэн надад хайртай байх нь ямар ч хамаагүй.

Полли:        Яагаад?

Нэйтан:       Учир нь би хүртэх эрхгүй.Ойлгосон уу?Ийм зүйл сонсохыг хүсээ юу?За, би дахиад тооцоолол хийгээдхэе.

Полли:        Бид баларлаа.

Нэйтан:       Надад нэг санаа байна.Амар биш зүйл.Миний хэлснээр хийх ёстой шүү.Чи зүгээр үү?

Полли:        Тийм ээ.

Нэйтан:       Сайн байна.Хэдхэн секунд л болно.

Полли:        Би туслах уу?

Нэйтан:       Үгүй ээ.Эндээ байж бай.Машинаа асаалттай байлгаарай.Хаалгаа цоожлоорой.Жаргалтай байгаарай.

Полли:        Ойлголоо.

Нэйтан:       Тийм ээ.Сайн байна.За.Чихэр авах уу?Чипс?Авах уу?

Полли:        Авъя.

Нэйтан:       Яасан?Төмсний чипс үү?

Полли:        Би...Тэдэнд гашуун амттай...Сникерс болох уу?

Нэйтан:       Болно оо.За, тэр явж байна.Эндээ хаалгаа түгжээд байж байгаарай.Бэлэн байгаарай.

Полли:        За.

Нэйтан:       Марс авах уу?

Полли:        Би Сникерс авъя гсэн.

Нэйтан:       Бүх мөнгөө өг.Бүх мөнгөө өг!Хурдал!Бүгдийг нь.Би харж байна шүү.Би чамайг харж байна шүү!Хурдлаач!Наадах чинь юу юм?Наадах чинь юу юм?

Полли:        Үгүй ээ.Үгүй.Новш! Новш!Аав аа! Ааваа!

Нэйтан:       Новш!Үгүй ээ.

Полли:        Аав аа! Аав аа! Аав аа!

Нэйтан:       Хурдал, хурдал...Хаалгаа нээгээрэй!НовшДоошоо бол!Тэсээрэй! Зүгээр ээ!Зүгээр ээ! Доошоо болоорой! Доошоо бол!

Полли:        Та чадсан уу?

Нэйтан:       Тийм ээ, чадсан.Бас энийг авсан.Суудлын бүсээ хий, Полли.

Полли:        За.

Нэйтан:       Хөөх!

Полли:        Бурхан минь!Тэр залуу таныг буудчихсан байна.

Нэйтан:       Новш.Тийм байна.Тэр бага зэрэг...

Полли:        Та зүгээр биш байна.

Нэйтан:       Магадгүй ээ.Үгүй ээ.Чиний тусламж хэрэгтэй бололтой.Нэг газар зогсох хэрэгтэй.Хаалгаа цоожлоорой, хаалгаа цоожил.Өвдөж байна.

Полли:        Та зүгээр үү?

Нэйтан:       Зүгээр ээ.Гутал.Гутал тайлаарай.

Полли:        За.

Нэйтан:       Хөөх.Зүгээр ээ.Надад санаа зовох хэрэггүй.Шууд тайл.Хурдхан нэг татахад болно.Шүдийг чинь сугалж байсныг санаж байна уу?

Полли:        Сайн санахгүй байна.

Нэйтан:       Чи их жаахан байсан.Зоригтой бай гэж хэлж байсан ччи...Тийм ээ!За.Сайн охин.

Полли:        Туслах уу?

Нэйтан:       Үгүй ээ.

Полли:        Бурхан минь.

Нэйтан:       Тийм ээ, аймшигтай үнэртэж байгаа биз?

Полли:        Халуун байна.

Нэйтан:       Тийм ээ.Мэдрэгдэх нь ч тийм сайхан биш байна.Пероксидоо аваад ир.Хангалттай, хангалттай.

Полли:        Сумаа яах юм?

Нэйтан:       Сум уу?Сум яах вэ?

Полли:        Гаргаж авах ёстой биш үү?

Нэйтан:       Муу зүйл ард үлдсэн.Тэнд нь үлдээхэд болно.Алчуур аваад ир.Тийм ээ.За.

Полли:        Энэ.

Нэйтан:       Хөөе.Би анх удаасүмд ирж байна.Хэр удахыг мэдэхгүй байна.Харин чи?

Полли:        Би ч гэсэн.

Нэйтан:       Тийм үү?Ээж чинь авч ирж байгаагүй юм уу?

Полли: Яг ч тийм биш ээ.Гэхдээ нэгдүгээр ангид байхад нэг удааГонзалис хатагтай зул сарын үеэргэр бүлийн зураг зуруулахыг хүссэн.

Нэйтан:       Тийм үү?

Полли:        Хүсээгүй юм.

Нэйтан:       Яагаад?

Полли:        Зүгээр л.Тэгээд би Еврэй гээд хэлчихсэн.

Нэйтан:       Тэгсэн ч чамаар хийлгэсэн биз дээ?

Полли:        Тусламж...

Нэйтан:       Би болгочихлоо, болгочихно, болгочихно.

Полли:        Тэр ээж рүү залгасан.

Нэйтан:       За.

Полли:        Ээж намайг авсан.

Нэйтан:       Надад наадах чинь хэрэгтэй байсан.Хаашаа авч явсан гэж?

Полли:        Сүм рүү.

Нэйтан:       Ээж чинь үү?

Полли:        Еврэй байхыг хүсвэл байж болно гэж хэлсэн.

Нэйтан:       За.

Полли:        За.

Нэйтан:       Зүгээр ээ, за.

Полли:        Энийг барьж байж чадах уу?

Нэйтан:       Тийм ээ.

Полли: За, за.Амьсгалаарай.Амьсгалаа сайн ав.Зүгээр ээ.Тэнд уншиж болох хуучин номнууд байсан.Бас...Энгийн сүм шиг уйтгартай байсан тулЕврэй байхаа болихоор шийдсэн.Би юу ч биш байсан.

Нэйтан:       Би ч гэсэн юу ч биш байсан, зүгээр ээ.

Полли:        Шинэ хувцас авчирсан.Таарах эсэхийг мэдэхгүй чтааруулах гэж хичээсэн.

Нэйтан:       Тийм үү?

Полли:        Таалагдаж байна уу?

Нэйтан:       Чоно?

Полли:        Тийм ээ, яагаад байж болохгүй гэж?Хувцасаа солих хэрэгтэй.

Нэйтан:       Тийм ээ, түр хүлээгээрэй.Би хөлнөөсөө сумаа авчихъя.

Цагдаа:       Новш.Полли.Новш.Полли.Бид чамайг хаа сайгүй хайж байна.Аав чинь юу хийснийг мэдэх үү?Чи одоо байгаагаасаа илүүасуудалд орохыг хүсэхгүй, надад итгээрэй.Үнэнч бус новш!Энэ бол Стилийн хот!Бид хаа сайгүй байгаа!Дууссан.

Нэйтан:       Полли, хүлээ.Боль.Буугаа надад өгчих.Үгүй ээ.Буугаа надад өгчих.Зүгээр дээ, зүгээр.

Над руу хар.Зүгээр ээ.Дотор орж бай.Би түүнтэй ярилцах болно.Дотор орж бай.Зүгээр ээ, би удахгүй очно.Яв, Полли.

Полли:        Тэр юу гэсэн бэ?

Нэйтан:       Тэр...Тэр...Уучлалт гуйсан.Тэгээд зугтчихсан.Бид одоо явах хэрэгтэй.Ойлгосон уу?

Полли:        Ойлголоо.

Нэйтан:       Хөөе.Би амлалтандаа хүрэхдээ муу тулдахиж амлалт өгөхгүй.Гэхдээ би чамд хэлье.Хэлмээр байна.Дахиж чамайг гохтой ойролцоо байхыг хармааргүй байна.Ойлгосон уу?

Полли:        За.

Нэйтан:       Үгүй ээ.Зүгээр биш.Ойлгож байна уу?Шалтгааныг нь мэдэж байна уу?Тийм зүйл болоход надаар хийлгэ.Тэр чинь миний хийдэг зүйл.Би тийм зүйлийн төлөө байгаа.

Полли:        Уучлаарай.

Нэйтан:       Чшш.Чи сайн хүн, чи сайн хүн, Полли.Харин би...Сайн зүйл сүйрэхийг хармааргүй байна.Ойлгосон уу?Зүгээр ээ.Зүгээр.За Полли, явах хэрэгтэй.Энэ газраас хол явах болно.Алив.Алив!

Жон:     Шериф Хаусер.Дахиад мөрдөгч Пак байна.Санта Фегийн цагдаагийн газар.Нэйтан МкКласкигийн хэргийг мөрдөж байгаа.Тэр охинтойгоо хамттанай эзэмшлийн ойд харагдсан байна.

Хаусер:       Үгүй ээ, энд ямэр ч ул мөр харагдахгүй байна.Үнэндээ таны хүсэлтийн дагууСлабтаун гэдэг газрыг хайж үзсэн.Үсний ширхэг нь ч харагдахгүй байна.Магадгүй та сүнсний араас хөөцөлдөж байгаа байх.Би өөр ямар нэг зүйлээр туслах уу, мөрдөгч өө?

Жон:     Тийм ээ, дахиад нэг зүйл.Таны мэдлийн бүстэй хил залгаа,машиныг хаясан газраас холгүй байрлахшатахуун түгээгүүрт буудалцаан болсон.Гэрчийн мэдүүлгээр ойролцоо нэг цагдааэргүүл хийж байсан гэсэн нь танайхны нэг байж магадгүй.

Хаусер:       Тийм ээ, манай хүмүүсийн нэг байсан.Бид өглөө ярилцсан.Тэр ямар ч хэвийн бус зүйлхараагүй,энгийн л зөрчилдөөн байсан.Өөр зүйл болвол танд мэдэгдэх болно.

Жон:     Тэгсэн хэдий чби өөрөө очиж харъя.Магадгүй Слабтауны эргэн тойрныг та харуулах ч юм билүү?

Хаусер:       Цагаа дэмий үрэх хэрэггүй гэж хэлсэн шүү дээ.Ямар нэг зүйл олвол би хэлэх болно.Бяцхан охиныг олоход анхаарлаа хандуулах хэрэгтэй.Бид эндээ өөрсдийн аргааражилладаг, Пак мөрдөгч өө.Мөн бид аюултай нөхцөл байдлыг зохицуулж чадна.Санаа тавьсанд баярлалаа.

Жон:     Сайн уу, Руты? Жон Пак байна.Надтай диспетчер холбож болох уу?Баярлалаа.Сайн уу, Жон Пак мөрдөгч байна.Би нэг машины байршлыг тодорхойлмоор байгаа чдугаарыг нь сайн мэдэхгүй байна.Офицер Митчел Кинг.

Полли:        Амрах уу?

Нэйтан:       Би зүгээр ээ.Зам руу гарчихвал хил давахмашинд суугаад аюулгүй болно.

Полли:        Аав аа.

Нэйтан:       Полли, доошоо бол.

Жон:     Нэйтан МкКласки, буугаа доош нь буулга.Мөрдөгч Жон Пак байна. Ярилцахыг л хүссэн юм.Охин чинь сум тархиар чинь нэвт явж задрахыг харах болно шүү.Одоо буугаа доош нь буулга.Ойлгосон уу?Зүгээр л ярилцахыг хүсч байна.Бурханыг бодож би Стил биш.

Нэйтан:       Тийм ээ, чи нэг хэсэг шиг нь харагдахгүй байна.

Жон:            Тиймээс тайвшраад буугаа буулга.Чиний ярилцахыг хүссэн яриа байх болно.

Нэйтан:       Ямар яриа юм?

Жон:     Ногоон гэрлийг яаж цуцлах талаар ярилцацгаая.Би цагдаагийн бүртгэлийг чинь харсан, Нэт.Дээрмийн оролдлого, хууль бус борлуулалт,гудамжны тулаан.Гэхдээ ямар ч гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй.Чамайг Поллигийн сургуулийн мэддэг гэж таамагласан.Хэргийн газарочиж өөрийн нүдээрхарахыг нь зөвшөөрөхгүй.Тэд чамайг хуучин эхнэрээ алсан гэсэн.

Полли:        Тэр тэгээгүй.

Нэйтан:       Баярлалаа.

Жон:     Санал нэг байна.Гэхдээ Чак Холлингтон яасан юм, Нэйт?Тэрнийг таних уу?Цагаан залуус бүгд нэгнээ танина биз дээ?

Нэйтан:       Би ч гэсэн Стил биш.Одоо энийг тайлж болох уу?

Жон:     Гэхдээ чи тэдний нэг шиг харагддаг.Тэгээд ч чи шоронд байхдаа Стилийн санал болгосон хүчийг авсан.Тийм ээ.Би шүүмжилсэн юм биш.Өнөө үед амьд байгаа нь л ёс суртахууны буулт хийхтэй адил.Чамайг тэдэнтэй холбогдох гэж хичээснийг мэднэ ээ.Тэгээд л эхнэр чинь үхсэн.Учир нь Чак Холлингтон үхсэн.Учир нь чи зугтаж чадахгүй зүйлээсээ зугтах гэж хичээж байна.Одоо дахиад эхэллээ.

Нэйтан:       Тэглээ гээд яах юм?

Жон:     Тэр дуудлагыг цуцлахгүй.Гол зүйл нь тэр.Зугтах газар байхгүй.Стил хаа сайгүй холбоотонтой...

Полли:        Хилийн цаана.

Жон:            Юу гэсэн бэ, хонгор минь?

Полли:        Мексик.Шинэ эхлэл.

Жон:            Одоо чамайг ганц тэр хайсан юм биш.Цагдаа нар хайж байгаа.

Нэйтан:       Цагдаа биднийг хэдийнээ барьчихсан.

Жон:     Би чиний эрхийг хараахан уншиж өгөөгүй байна.Би чамайг баривчлаад явж болно.Эсвэл өөр газарт аваачиж чадна.Бүх ээдрээтэй зүйлийг төгсгөл.Слабтаун.

Нэйтан:       Байршлыг нь мэддэг юм байна.Байршлыг нь мэддэг ч юу ч хийгээгүй гэж үү?

Жон:     Энэ бол Трой.Надад морь хэрэгтэй байна.Та хоёр дээр нээлттэй ан хийхийг хэн тушаасныг мэдэх үү?Учир нь тэр өөрийгөө Слабтауны бурхан гэж нэрлэдэг.Харин жинхэнэ нэр ньСамуэл Хаусер байх.Хаусер шериф.Энд тэдний хууль бус бохир цагаан залууст эелдэг ханддаг ньтэр залуус хуулийг бий болгодог.Одоо учрыг нь мэдлээ.Тэд хаа сайгүй байгаа гэж хэлсэн шүү дээ.

Нэйтан:       Чамд шүгэл үлээх чадвар алга.

Жон:     Би тэгж болох байсан чхэн хариуцаж байгааг мэдээгүй.Түүний гар доорх хүн.Буруу газраа анхаарлаа хандуулж,ногоон гэрэл над дээр ирсэн.Би тийм зүйл болгож чадахгүй.

Нэйтан:       Тэгээд миний амьдралыг эрсдэлд оруулж байгаа юм уу?Тийм үү?

Жон:     Нэйт, доромжлох гээгүй шүү. Гэхдээ чи өөрөө өөртөө тийм зүйл хийсэн.Нөхцөл байдлыг л тайлбарлаж байна.

Нэйтан:       Сүүлд намайг ашиглах гэж оролдсон залуудюу болсныг мэдэх үү?

Жон:     Би Чак Холлингтон биш.Би чамд гэрээт боолчлолын амьдрал санал болгосон юм биш.Хүссэн зүйлийг чинь санал болж байна.Миний хүсч байгаа зүйлтэй нийцэж байгаа юм.Эрт орой хэзээ нэгэн цагтэндээс гарах гарц гэж байхгүй.Хаусерыг дуусгаж, чиний ногоон гэрлийг ч дуусгана.Чи эндээс гараав явбалгараад явж байна л гэсэн үг.Би мэдэрч байна.Юу гэмээр байна?

Нэйтан:       Хөөе.Надад тако өгч болох уу?Юу гэж бодож байна?

Хаусер:       Слабтаунд тавтай морил.

Залуу:   Жинхэнэ биш хуурамч клуб.Хэнтэй орооцолдож байгаагаа мэдэж байна уу?Мэдэж байнауу?Би...Бид чамайг Ла Эмет руу явуулах болно.Чи Мексикийн мафиас хулгай хийхгүй шүү!

Хаусер:       Та нар цөлийн энэ хэсэгта нарт хамааралгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.Энд амьдрахгүй, энд хооллохгүй.Төвөг удахгүй. Сум ч явуулахгүй.Та нарыг гэдсэндээ Текатегийн бөмбөлөг зөөж яваагбид хоёулаа мэднэ.

Залуу:         Сонс.Сонс, залуу минь.Чамайг хэн гэдгийг мэднэ.Хэн гэдгийг чинь мэдэж байна.

Тэгэхээр тохиролцоогоо дуусгаж байгаа гэсэн үг биз дээ?Тийм үү?

Хаусер:       Цагдаад хахууль өгөх гэж байна уу?Алив, залуу минь.Цагдаа юм бол намайг шоронд хорь л доо.

Хаусер:       Чамайг задлах хэрэгтэй байна.Залгиагүй гэдгийг чинь баталгаажуулах хэрэгтэй.Алив.

Нээ.Нээ.Тийм ээ, аварга шиг.Бүгдийг нь гаргаад ир.Алив.Тийм ээ.Сайн байна, сайн байна.Бараа хэт хол яваадэргэж ирэхгүй бололтой.Биднийхтэй л адил.Гэхдээ чи амьдралаасаа үнэтэй бараа тээж байна.

Залуу:         Тийм ч их байхгүй, залуу минь. Үнэн шүү.

Хаусер:       Замаас нь барьж авах болно.

Залуу:         Үгүй ээ, гуйж байна. Гуйя.Гуйж байна, залуу минь.

Хаусер:       Уучлаарай, залуу минь.Гэхдээ хүлээснээсчамд хөгийн зүйл хийсэн нь дээр.

Залуу:         Үгүй ээ, хүлээгээч.

Хаусер:       Чиний хэлсэнчлэн намайг хэн гэдгийг чи мэдэж байгаа.

Залуу:         Үгүй ээ.

Нэйтан:       Полли, алчуур аваад ирээч.Баярлалаа.Түр хүлээгээрэй.

Полли:        Бид зугтаж болно.

Нэйтан:       Үүрд чадахгүй ээ.

Полли:        Тэр муу цагдаа.

Нэйтан:       Үнэний ортой.

Полли:        Би сүрдүүлэг гэж юу болохыг мэднэ.Өөр рүү нь эргүүлж болно.

Нэйтан:       Өөрсдийгөө эргүүлэхгүй бол боломжгүй.Тэгээд ч тэрнээс сайн зүйл олж харахгүй байна.Сонсооч...Би түүнд итгэхгүй байна.Гэхдээ чи итгэхгүй бай гэсэн үг биш.Тэр чиний төлөө сайн зүйл хийнэ.Ямар...Ямар нэг зүйл болвол.

Полли:        Юу гэсэн үг юм? Ямар нэг зүйл болвол гэдэг чинь юу гэсэн үг юм?

Нэйтан:       Полли.Би тэрний талаар ярьмааргүй байна.Чиний талаар ярилцмаар байна.Би чиний талаар юу ч мэдэхгүй.Дуртай өнгийг чинь,хичээлдээ явсны дараа юу хийдгийг чинь,найзууд чинь хэн болох гээдчиний талаар юу ч мэдэхгүй.Надад хэлээч.Том болоод юу хийхийг хүсч байна? Тиймэрхүү зүйлийнхээ талаар хэлээч. Би мэдмээр байна.

Полли:        Далайн биологич.

Нэйтан:       Би үнэнээсэ хэлж байна шүү дээ.Хэл л дээ.Тэгэх үү?

Полли:        Мэдэхгүй байна.Үнэндээ надад хамаагүй.Том болох онцгүй зүйл.

Нэйтан:       Уучлаарай.

Полли:        Бүжигчин байх.Бүжигчин болж болох байх.

Нэйтан:       Чадна гэдэгт итгэлтэй байна.Чи чадна аа.

Полли:        Та юу хиймээр байна?

Нэйтан:       Хөгжилтэй зүйл хэлэх үү?Надад өөрөөсөө асуух зав байгаагүй.Үргэлж л дараа нь юу хийх вэ гэж бодсоорзавгүй явсан.Би зүгээр л Ник ахыг чинь дагасан.Үүрд дагах байсан.Гэхдээ чи тэрнээс ухаантай.

Полли:        Хайртай шүү.

Нэйтан:       Би чамд хайртай.Машин хаанаас авсан юм?

Жон:     Энэ уйтгартай зүйлс бүгд чинийх.Ажлаа л дуусгаж байвал.Нэйтан МкКласкигийн сүүлийн гэмт хэрэг.Хаусер ойрхон амьдардаг.Ямар нэг зүйл болвол тэр гүйгээд ирнэ.Чиний хийх зүйл бага зэрэг цочроо өгөх.Тэд түүнтэй холбоо барих аргаа мэднэ.Чи сайнаар асууж л чадвал.

Нэйтан:       Намайг ангал руу түлхэж байна.

Жон:     Тийм ээ, би мэднэ.Чи эргэж ирэхээрээ...Эргэж ирэх болчи Дэйв Рүбын болно.Иргэний бүртгэл, хэрэглээний мөнгө.Дажгүй байгаа биз дээ?Дотоодын тэмцэл. Би энд байгаагүй.Дуусахаараа залгаарай.Мөн дуусгаад утсаа хая.

Нэйтан:       Би эргэж ирэхгүй бол?

Жон:            Тэр чиний хамгийн чухал зүйл биз дээ?Чи заавал эргэж ирнэ.

Нэйтан:       Аюулгүй байлгаж байгаарай.

Жон:            За, би үгэндээ хүрнэ ээ.Хаашаа явах юм?

Нэйтан:       Зүгээр л явна даа.

Жон:            Чи сайн зүйл хийж байгаа.Бас тэр аюулгүй.

Нэйтан:       Зоригтой байгаасай гэж хүсч байна.Бас хүчтэй.Миний төлөө тэгж чадах уу?Хүчирхэг охин.

Полли:        Хурдан эргэж ирээрэй.

Нэйтан:       Ойлголоо.

Полли:        Амлаж байна уу?

Нэйтан:       Амлаж байна.За, явах хэрэгтэй.

Жон:     Чи...Шар 5 дугаартайг авах уу?Эсвэл шар дээр улаантай 40 дугаарыг авах уу?Самар.Шоколад.Чихэр.Энэ уурагтай юм байна.Эрдэнэшишийн сироп, гайхалтай.Найрлагаараа өөр гэж бодсон чадилхан байна.

Жимми:       Жон, би байна. Хаалгаа нээ.

Бичиг:         Чимээгүй сууж байгаарай.

Жон:            Чи энд юу хийж байгаа юм?

Жимми:       Гартаа буутай юу хийж байгаа юм?

Жон:     Учир нь би газрын хаа нэгтээтаньж мэдэхгүй хүн төсөөлөөхгүй байхадхаалга тогшсоныг угтаж байна.

Жимми:       Доошоо тавиад ярилцаж болох уу?МкКласкиг олчихсон уу?

Жон:            Тийм ээ.Намайг яаж олсон юм?Машинаар хайгаа юу? Утас тагнаа юу?

Жимми:       Сүлжээнд бүх мэдээлэл байдаг.Хүмүүс харж, хүмүүс ярьдаг.Тэгээд ч чи тийм танигдахааргүй хүн биш, Жон.Энэ бол Стилийн улс.Уучлаарай.

Жон:            Чамайг ийм хүн гэж бодоогүй шүү, Жим.

Жимми:       Бурхан минь.Намайг тэдний нэг гэж бодсон юм уу?Залуу минь.Хаусерыг чөтгөр алгад, Аръян Стилийг чөтгөр алгад.Тэр хөгийн новшнууд.Би өөр яах ёстой байсан юм?

Жон:            Чамд хүн мөнгө санал болговол чи авна, тийм үү?

Жимми:       Үгүй ээ.

Жон:            Тийм биз?

Жимми:       Үгүй ээ.Гэхдээ нэр нөлөө бүхий хүчирхэг хүн чамдмөнгө санал болговол татгалзах боломжгүй.

Жон:            Тэд чамайг юугаар дарамталсан юм?

Жимми:       Би үл тоосон чулам анхаарал хандуулж байснаа хүлээн зөвшөөрч байна.Чи хангалттай зүйл хийсэн ч...Эцэст нь харах газар үлдэхгүй.

Жон:            Ойлголоо.

Жимми:       Энэ хувийн асуудал биш, Жон.Хувийн асуудал биш.Чи миний хамтрагч.Би чамд хариуцлага хүлээнэ.Орхиж үз гэж би хэлсэн.Ногоон гэрэл одоо чам дээр байгаа.Дууссан.

Жон:     Үнэхээр...Үнэхээр хөгжилтэй юм.Чиний холбоо чинь аймшигтай юм.Намайг хүссэндээ энд байна гэж бодсон юм уу?Тийм үү?

Жимми:       Хүрэх хэрэггүй, Жимми. Хүрэх хэрэггүй.

Жон:     Би хүрэхгүй ээ.Намайг зугтаж яваа гэмт хэрэгтний төлөөамьдралаа эрсдэлд оруулна гэж бодсон юм уу?Хаусер тэрнийг хүргэхийг хүсээд би явуулсан.

Жимми:       Утгагүй юм.

Жон:            Тийм ээ, залга л даа. Залгаад асуу.

Жимми:       Хойшоо бол, Жон.Хойшоо бол.

Жон:            Би явуулсан болохоорМкКласки одоо тэнд байгаа.

Жимми:       Надтай тоглохыг хүссэн юм уу, Жон?Мөрий тавихыг хүсээ юу?Би машиныг чинь тагнасан бол яах юм?Сүүлийн 24 цагт хэлсэнбүх зүйлийг чинь сонссон бол яах юм, Жон?

Жон:            Тэгвэл чи миний хүсч байгаа зүйлийгмэдэж байгаа.

Жимми:       Чи дууссан, Жон.Мартаж үз.МкКласки ч гэсэн.Тэрнийг ирж байгааг нь мэдэж байна.

Жон:            Явцгаая.

Залуус:              Тэнд байна!Нөгөө талд гар.

Хаусер: Нэйтан МкКласки.Намайг хайж байгаа гэж сонссон.Энэ чиний хувь тавилан уу?Чи бүслэгдсэн, хүү минь. Төвөгтэй болгох хэрэггүй.Галла!Юу гэж бодож байна? Тэр бараг л дууссан.

Залуу 2:      Үгүй ээ.Хараахан болоогүй.

Хаусер:       Буруугаар ойлгох хэрэггүй шүү.Чи энэ өрөөнд үхнэ.Чамайг буруугаар ойлгогдох зүйл хийх хэрэггүй гэж хэлсэн.Хэзээ басяаж гэж хэлсэн.Хялбар болон хэцүү гэж хэлсэн.Чиний Пак мөрдөгчид хэр их зүйлхэлсэн эсэхээс тэр бүгд хамаарна.Тэр юу мэдэж байгаа вэ?Тэр хэнтэй ярьсан?

Нэйтан:       Мэдэхгүй байна.

Хаусер:       Магадгүйохин чинь мэдэх болов уу?Чи бидэнд туслахгүй болдараа нь охиныг чинь дүүжлэе.Тэр одоо хэдхэн милийн л зайтай байгаа.

Нэйтан:       Тэр хол байгаа.

Хаусер:       Тэгж бодож байна уу?Учир нь би тэрнийг дуудвал тэр гараад ирнэ.Тэр бусадтай л адилхан нохой.Яг чам шиг.Яг тэдэн шиг.Хар л даа, нохой харахгүй үедээ галзуу юм шиг гүйдэг юм.Хүчирхэг хүмүүсийг долоож явдаг.Сул дорой руу дайрж,уйдсандаа бүхнийг үгүй хийдэг.Чадахаараа хуцдаг.Дараа нь өвдөх байсан ч идэж, уудаг.Гэхдээ...Тэд өөрт нь хайр энэрэл үзүүлсэн хүмүүсийгхайрладаг чмуухай, ширүүн хандсан ч хайрладаг.Тэд дургүй хүрмээр бодгаль ч ганц сайн талтай.Үнэнч байдал.Одоо чамд Стилчамд бүх зүйлийг өгч байна.Үнэнч зан чинь хаана байна, Нэйтан?Дахиад асууя.Чи.Ази хүн.Чиний бяцхан охи.Өөр хэн билээ? Өөр хэн энэ талаар мэдэх билээ?Ямар төлөвлөгөөтэй байгаа юм?

Нэйтан:       Чамайг алах.

Хаусер:       Юу?

Нэйтан:       Би чамайг алах болно.

Хаусер:       Үгүй ээ, тэгж бодохгүй байна.Чи бурханыг хөнөөж чадахгүй, Нэйтан.

Нэйтан:       Тийм ээ, чадна.Зүгээр л итгэхээ болих хэрэгтэй.

Цагдаа:              Бариад ав!

Хаусер:       Новш гэж.

Жон:     Доошоо болоод битгий хөдлөөрэ.Самуэл Хаусер.Зэвсэгээ буулгаад гараад ир.Чи баривчлагдсан.Яваарай!Яв!Яваарай, яв, яв!

Полли:        Аав аа?Аав аа?Аав аа?

Нэйтан:       Полли?Энд юу хийж байгаа юм?

Полли: Аав а?Аав аа, явах цаг боллоо.Цагдаа нар таныг баривчлах болно. Явах хэрэгтэй.Хаалга тэнд байна, явцгаая.Алив.Бүх зүйл зүгээр ээ, явцгаая.Аав аа! Энд байна!Явцгаая!Үгүй ээ!Аа аа!

Жон:            Самуэл Хаусер, гараад ир.

Полли:        Аав аа!

Хаусер:       Алив.

Полли:        Аав аа.

Хаусер:       Нааш ир, бяцхан тэмцэгч минь.

Полли:        Аав аа.

Хаусер:       Зэвсэгээ буулга.

Жон:            Новш!Полли!

Хаусер:       Зэвсэгээ буулга үгүй болби тэрний толгойг буудна шүү!Бурханы нэрээр андгайлж байна!Ухар!

Жон:            Сэм, буугаа доош нь тавь!

Хаусер:       Буугаа доош нь хая!Зэвсэгээ хаяцгаа!

Жон:            Охиныг тавьж явуул!

Хаусер:       Зэвсэгээ буулга!

Жон:            Буулга!Бид буугаа буулгаж байна, зүгээр ярилцацгаая.

Хаусер:       Ухарцгаа.Би тэрнийг хил дээр буулгах болно.

Жон:            Чи тэгж чадахгүйгээ мэдэж байгаа, Сэм.

Хаусер:       Харахгүй байна уу?Чи намайг хөнөөж чадахгүй.Би олон залуутай бурхан.Нүд болсонзалуус.Гар болсон залуус.Цус болсон залуус.Үүрд Стил.Стил үүрд!

Жон:            Яваарай, яв, яв!

Нэйтан:       Полли, эргээд хар!Эргээд хар.

Жон:            Бэлэн үү?Маяа.

Маяа:          Жон, сайн уу?Өнөөдөр хэр байна?

Жон:            Сайн байна.Баярлалаа.

Маяа:          Сайн байна.Тэр ямархуу байна.

Жон:            Сайн байгаа.Тийм ээ.

Маяа:          Дахин уулзахад таатай байна.

Жон:            Баярлалаа.Сайн уу?

Жон:            Полли, энэ бол Маяа.Маяа, энэ бол Полли.

Маяа:          Уулзахад таатай байна, Полли.Сайн уу?Тэвэрч болох уу?

Полли:        Болно оо.

Маяа:   Тавтай морил.Ороорой.Манай гэр бүлд нэгдэж байгаад чинь баяртай байна, Полли.Одоо олон хүмүүс"Энэ миний асрахын ах", "Энэ миний асрах газрын эгч" гэдэг чбид тэр үгийг ашигладаггүй.Тэд чиний эгч болон дүү нар.Бид гэр бүл.За.За цүнхийг чинь өрөөнд нь оруулж өгье.Юмаа оруулж тавих уу?Хоолны цаг болох гэж байна.Хүрмийг чинь авчихъя.Би авчихъя, Жон.

Жон:            Баярлалаа.

Маяа:          Зүгээр дээ.

Жон:            Хэрэгтэй зүйл гарвал над руу залгаарай.Баярлалаа, Маяа.

Маяа:          Зүгээр дээ, дараа уулзъя Жон.За.Нааш ир, нааш ир.Хүүхдүүд ээ, Поллитой мэндлээрэй.

Хүүхдүүд:   Сайн уу, Полли?

Маяа:          Гэртээ байгаа мэт байлгаарай.

Охин:    Бүжиглэж чадах уу?Энэ амархан.Дараа ямар дуу юм?Энэ байх.Эхний хөдөлгөөнийг хийх үү?Эхний хөдөлгөөн ньхөлөө салгаадзэрэг ингэж тавина.Тэгээд дахиад давтана.Хийж чадах уу?

She drives shotgun trailer

Полли:        Та өмнө нь үс тайрч байсан юм уу?

Нэйтан: Тийм ээ, олон удаа. Полли... Одооноос бид өөрсдийнхөө замаар явна. Аюултай залуус бидний араас ирж байна. Чи миний хэлснийг хийх хэрэгтэй. Чамайг зоригтой... бас хүчтэй байгаасай гэж хүсч байна. Миний төлөө тэгж чадах уу?

Бичиг:         Энэ зун.

Жон:            Стилийн дээрэмчид та хоёр ногоон гэрэл асаасан байна.

Полли:        Аав аа!

Жон:            Тэр цагдаа нарыг өөрийнхөө удирдлагад байлгаж байгаа.

Шарлот:      Бүх хүн чамайг хайж байна. Чи юу хийчихсэн юм?

Бичиг:         Тэмцэх боломж байгаа болов уу?

Нэйтан:       Суудлын бүсээ зүү, Полли. Би чамайг дахиж буутай ойролцоо байхыг хармааргүй байна.

Полли:        Ойлголоо.

Феликс:       Би ингэж л хийдэг. Би ийм л зүйл хийх гэж байдаг.

Нэйтан: Тийм зүйл болвол надаар хийлгэнэ, ойлгосон уу? Би сайн зүйлсийг сүйдэж, үгүй болохыг хармааргүй байна. Би чамайг аюулгүй байлгах болно.

Полли:        Амлаж байна уу?

Нэйтан: Амлаж байна.

Бичиг:         Тэр үргэлж дэргэд байдаг.

 

Back to episodes Go home