Seven years after their separation, he still wore the ring
Үргэлжлэх хугацаа: 100мин
Орчуулсан Ж.Тамир
Дүрүүд:
Лин: эр, баян залуу Лин Яан
Ван: эм, Линий найз бүсгүй Су Ван
Ниан: Лин, Су Ван нарын охин
Ж: эм, Жао Манчи
Ээж: Лин Яаны ээж
Т: эр, Лин Яаны туслах
Өвөө: Лин Яаны өвөө
Даа: эр, Өвөөгийн туслах даамал
Э: эм, хүний нөөцийн ажилтан
Б: эр, байр түрээслүүлэгч
Лин: Би нүгэлтэн. Долоон жилийн өмнө надаас болж эхнэр, хүүхэд хоёр маань үхсэн. Чи эмчийн хэлснийг бүгдийг нь сонссон. Өнөөдрөөс би тахир дутуу хүн болсон. Чи надтай байхыг хүсч байна уу? Аргагүй л миний хөл хөдлөхгүй болсон болохоор...
Ван: Хүүхдийнхээ төлөө... зөвшөөрч байна.
Лин: Хүүхэд ээ? Бид хоёр хүүхэдтэй болсон юм уу? Ашгүй дээ. Сайн юм болж. Би амь насаараа дэнчин тавиад ч хамаагүй хүүхэд та хоёрыгоо хамгаална аа.
Ван: Тэнэглэхээ боль. Чиний эрүүл мэнд хамгийн чухал. Тэгээд ч, хоёулаа удахгүй сургуулиа төгсөнө. Би гэр бүлээ тэжээчихнэ.
Лин: Ванван. Намайг ийм болчихоод байхад ч сэтгэлээ хувиргахгүй ийм эмэгтэйтэй би яаж учирсан юм болоо. Сургуулиа төгсөөд баян гэдэгээ чамд заавал хэлнэ ээ. Чамайг дахиад яасан ч зовоохгүй.
Ван: Би чамд итгэж байна. Гэхдээ... би одоо хоол хүргэх ёстой. Гэртээ хариад хүлээж бай. Гадуур явах хэрэггүй.
Лин: За.
Ван: За.
Ээж: А Яан. Чи сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ бизнесийг өвлөх ёстой. Сургуулиа төгссөн ч Су Ван ядуу оюутан хэвээрээ байна. Тэрнээс болж өөрийнхөө амьдралыг хүндрүүлэх хэрэггүй. Ээжтэйгээ гэртээ харья. Тэгэх үү?
Лин: Явахгүй. Су Ван миний сонгосон эхнэр. Энийг хэн ч өөрчилж чадахгүй.
Ээж: Тэр эмээс болоод чи гэртээ ч ирэхээ больсон. А Яан. Өнөөдөр... ээжийнх нь төрсөн өдөр. Гэртээ харьц зоог барья л даа.
Лин: За яах вэ. Ганцхан өнөөдөр.
Ж: Лин Яан, чамайг Су Ваны төлөө эд хөрөнгөнөөсөө татгалзана гэж төсөөлсөнгүй. Нэг л өдөр, эрт орой хэзээ нэгэн цагт. чиний бүх зүйл минийх болно.
***************
Ван: Жао Манчи. Чи энд юу хийж байгаа юм?
Ж: Чамд нэг юм хэлэх гээд. Лин Яан Жинчений тэргүүн баяны ач хүү. Зүгээр л зугаацаж байгаа юм. Чи юу хүлээгээд байгаа юм?
Ван: Худлаа. А Яан намайг яасан ч орхихгүй.
Ж: Итгэхгүй байгаа бол... эргээд хар.
Ван: А Яан. Яан. А Яан. А Яан.
Ээж: Хөөе. Би чамтай яриад байна. Юу хайгаад байгаа юм?
Лин: Хүн дуудах шиг.
Ван: А Яан. Эргээд ир. А Яан.
Ж: Су Ван, чамайг байхгүй болчихоод Лин Яан минийх болно.
****************
Эр: Толгойдоо хүнд гэмтэл авсан. Сэрэх магадлал тун бага. Ураг нь харин зүгээр байна. Одоохондоо асуудалгүй. Энэ аппарат л тэрнийг амьд байлгаж байна. Ийм залуухан. Дээр нь жирэмсэн... харамсалтай. Би тусалъя. Би төлбөрийг нь төлнө өө. Хүүхдийг нь төрсний дараа юу болохыг хувь тавилан мэдэх биз.
Ж: Лин Яан, баларлаа. Су Ван машинд мөргүүлчихсэн эмнэлгийн урд хэвтэж байсан. Зөндөө цус алдчихсан байсан.
Лин: Су Ван яасан гэнэ ээ?
Ж: Су Ван... үхчихсэн.
Ээж: Хөөе. Яаж байгаа чинь энэ вэ? Тэр эмээс болоод галзуурчихаа юу?
Лин: Тэрний амь нас юунаас ч илүү чухал.
Ээж: А Яан. А Яан.
Лин: Су Ван. Машинд мөргүүлсэн Су Ван гэдэг хүн ямар байна?
Эм: Машинд мөргүүлсэн нэг өвчтөн байгаа. Жирэмсэн байсан. Даанч эх хүүхэд хоёр ямар ч шинж тэмдэг байхгүй болохоор...
Лин: Ванван. Надтай ярь л даа, Ванван. Яаж ийм юм ... яаж ийм юм болдог байна аа?
Ээж: Харин ч цагаа олж. Яг цагаа олж үхлээ. Манай Лин овогтын нэр сэвтэхгүй.
Лин: Танаас болж байгаа юм. Та байгаагүй бол... намайг авч яваагүй бол... Ванван машинд мөргүүлэхгүй байсан. Яагаад? Яагаад вэ?
Ээж: Би эх чинь байна. Надтай ингэж ярьдаг юм уу? Үхсэн хүний төлөө шүү.
Лин: Ийм байх ёсгүй. Ийм юм болоогүй. Тэр үхэх ёсгүй... Ванван мөн байна. Ванван мөн байна.
Ж: Лин Яан, ухаан орооч. Су Ван үхчихсэн. Тэрнийг тайван байлга. Чөтгөр ав. Баригдах шахлаа. Ашгүй зогсоож амжлаа. Өөр хүний цогцос гээд мэдчихвэл бид нар баларна.
Ээж: Хурдан аваад яв. Лин овогтын өв залгамжлагч ийм эмээс болж уйлж байх ч гэж. Гутамшиг. Хурдан аваад яв.
Лин: Ванван. Ванван.
Ж: Су Ван үхсэн. Лин овогтын залуу эзэгтэй Жао Манчи надаас өөр хэн ч байх ёсгүй. Намайг хэн ч зогсоож чадахгүй.
Лин: Долоон жил. 2500 өдөр бас шөнө. Ванван. Чамайг санаж байна. Чи яагаад миний зүүдэнд ирдэггүй юм бэ?
Ниан: Ээж ээ. Би өнөөдөр эмнэлгийн төлбөрийг төлөхөөр их мөнгө цуглуулсан. Ээж ээ, намайг хүлээж байгаарай. Би яваад мөнгөтэй болоод ирнэ ээ... Ашгүй дээ. Өнөөдөр зөндөө мөнгөтэй болчихлоо. Ээжийн эмнэлгийн төлбөрийг төлж хүрнэ.
Эм: энэ хүүхэд... Хүмүүсийн хоолны үлдэгдэл идээд эмнэлэг дээр өссөн. Ээжийн хайрыг ч мэдэрч үзээгүй. Их эрт ухаан суусан. Ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөх гэж хар багаасаа л ажил хийсэн. Аав нь хааччихсан юм бол доо.
Эм2: Харин тийм. Ийм жаахан хүүхдэд хамаг юмаа даатгачихаад. Хүн чанаргүй эрчүүд их байх юм аа.
Ниан: Аав аа.
Лин: Юу гэнэ ээ? ... Юу гэнэ ээ?
Т: Лин захирал аа. Тоох хэрэггүй. Эмнэлэг дээр өссөн эцэг эхгүй хүүхэд байгаа юм.
Ниан: Худлаа. Би эцэг эхгүй хүүхэд биш. Надад ээж байгаа. Миний ээж энд байгаа.
Т: Ээжтэй юм бол, хурдан ирээд ав гэж хэл.
Ниан: Миний ээж ирж чадахгүй.
Лин: Энэ хүүхдэд мөнгө өгөөд явуул.
Т: Энийг аваад хурдан яв.
Ниан: Ашгүй дээ. Энэ мөнгөөр ээжийнхээ эмнэлгийн хэдэн өдрийн төлбөрийг төлөх юм байна... энэ гялалзаад... их үнэтэй байх аа.
Лин: Миний бөгж. Түрүүхэн байсан юм даа.
Т: Түрүүний хүүхэд авснаас зайлахгүй. Таныг мөргөчихөөд газар унасан мөнгөө түүгээд байсан. Анзаараагүй байхад таны бөгжийг хулгайлснаас зайлахгүй.
Лин: Хурдан буцъя.
Ниан: Энүүгээр ээжийнхээ төлбөрийг төлнө. Ээж сарах нь гарцаагүй.
Лин: Тэр байна.
Ниан: Эгч ээ. Ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөхөөр ирлээ.
Эм: Жаал аа, ээжийн чинь төлбөр саяас илүү гарсан. Энэ жаахан мөнгө чинь хүрэхгүй. Өнөөдөр төлбөрийг нь төлөхгүй бол тэрний орыг өөр хүнд өгнө.
Ниан: Эгч ээ. Тэр төхөөрөмж байхгүй бол миний ээж амьдарч чадахгүй. Үхчихнэ шүү дээ.
Эм2: Би яаж ч чадахгүй. Энэ эмнэлгийн журам. Өөр хүнд өвчтэй хүмүүс ч гэсэн ор гарахыг хүлээж байгаа.
Эм3: энэ хүүхэд өрөвдөлтэй юм аа. Жаахан байж, ийм хүнд ачаа үүрч байдаг.
Эр: Сая юань гэхээр. Ийм их юм мөнгө хаанаас олох юм.
Ниан: Эгч ээ, гуйж байна. Гуйж байна. Би ээжийгээ алдмааргүй байна. Миний ээжийг авраач дээ.
Эм2: Жаал аа, хурдан босоод ир.
Ниан: Эгч ээ. Надад туслаач дээ.
Эм: эмнэлгийн орыг бид нар яаж ч чадахгүй.
Ниан: Эгч ээ, би сав түүж зараад, үлдсэнийг нь мөнгөтэй болоод заавал төлнө өө. Хар даа. Эгч ээ. Энийг хар даа. Энэ бөгж зөндөө мөнгө болно. Миний ээжийг авраач дээ.
Лин: Зогс. Наад бөгжөө өгөөдөх... Наад бөгжөө өгөөдөх. Нааш нь өгөөдөх.
Ниан: Өгөхгүй.
Т: Наад бөгжөө хурдан өг. Ийм жаахан байж хулгай хийгээд. Эцэг эх чинь олиггүй амьтад байж таараа.
Ниан: Миний ээжийг доромжлохоо боль.
Лин: Жаал аа. Наад бөгж чинь надад их чухал. Үнээ хэлчих. Би худалдаж авъя.
Ниан: Нэг... нэг сая.
Т: Лин захирал аа. Хулгай хийчихээд, хүн дарамталж байдаг. Энэ хүүхдийг сургах хэрэгтэй.
Лин: Сая юаниар яах гэж байгаа юм?
Ниан: Мөнгөтэй болж байж л ээж эмнэлэгт эмчилгээ хийлгэж, бас эдгэж болно.
Т: Лин захирал аа. Одооны хүүхдүүд ичих ч үгүй худлаа хэлдэг болж. Энэний үгэнд хэн итгэх юм. Ийм хүүхэд хичнээн мөнгө олох вэ дээ. Аав чинь хаана байна?
Ниан: Би... аав хаана байгааг мэдэхгүй. Надад ээж л байгаа.
Т: Лин захирал аа, энэ хүүхэд олигтой ч худлаа ярьж чаддаггүй юм байна. Тэрний үгэнд итгэх хэрэггүй.
Лин: Мөнгө хэрэгтэй бол яах вэ. Гэхдээ наад бөгж чинь минийх мөн байна уу, харуулчих. Өгөөдөх.
Ниан: Буцаагаад өг. Худалч.
Лин: Жаал аа. Мөнгөтэй болмоор байгаа бол эхлээд шударга бай... Жаал аа. Мөнгөтэй болмоор байгаа бол эхлээд шударга бай.
Ниан: Ах аа. Би худлаа хэлээгүй. Миний хэлсэн бүгд үнэн.
Лин: Мөнгө хангалтгүй гээд миний замыг хааж байгаа юм уу?
Ниан: Тийм биш ээ. Ах аа, гуйж байна. Ээжийн эмийг болиулж болохгүй. Би заавал эмнэлгийн мөнгийг төлнө өө. Ах аа. Гуйж байна.
Эр: Тавь.
Ниан: Миний ээжийг авраач дээ. Миний ээжийг битгий өрөөнөөс нь хөө л дөө.
Эр: Энэ хүүхэд үнэхээр өрөвдмөөр юм аа.
Эм: Сая тэр хүүхдийн уурлуулдаг хүн, тэргүүн баян Лин Яан гэж сонссон.
Эр: Аан? Тэгвэл хэн ч туслахгүй юм байна. Хурдан явъя. Төвөг удах хэрэггүй.
Эм: Явъя, явъя.
Ниан: Ах аа. Битгий яв л даа, гуйж байна. Миний ээжийг авраач дээ.
Лин: Тэр байна...
Ниан: Ах аа, миний ээжийг авраач дээ. Ах аа, гуйж байна. Дахиад ганцхан хонуулчих л даа.
Лин: Нөгөө худлаа ярьдаг хүүхэд байх шив.
Ниан: Ээжийг эмнэлгээс гаргачихвал үхчихнэ шдээ. Гуйж байна. Ах аа.
Эр: Тавь! Битгий саад болоод бай. Яв.
Ниан: Миний ээжийг дахиад ганцхан хонуулчих л даа. Гуйж байна.
Эр: Битгий төвөг удаад бай. Хурдан яв.
Эм: Ямар өрөвдөх сэтгэлгүй юм бэ.
Эр: Жаал аа, ингээд ямар ч нэмэргүй.
Эм: Энэ хүүхдийг хараад өрөвдчихлөө.
Эр: Аргагүй байх. Эмнэлэг ямар буяны байгууллага биш.
Ниан: Ээж ээ. Ниан Ниан таныг заавал аварна аа. Гуйлга гуйгаад ч хамаагүй. Би заавал таны эмнэлгийн төлбөрийг төлнө.
Эм: Өрөвдмөөр юм аа.
Эр: Харин тийм ээ.
Эм: Бүр сэтгэл өвдчихлөө.
Эр: Сэтгэл өвдчихлөө.
****************
Эм: Сайн дуулдаг юм байна... сайхан сонсогдож байна.
Эм: Тэр хүүхдийг хар даа. Юу болоод байна аа?
Эр: Харин ээ? Яах гэж байгаа юм бол?
Ниан: Ах аа, надад микрофоноо түр зээлүүлээч? Надад ээжийгээ эмчлүүлэх мөнгө хэрэгтэй байна.
Эм: Тэр хүүхэд юу хийгээд байна аа?
Эр: Ээж нь өвдсөн юм шиг байна. Яагаад хөдлөхгүй байгаа юм бол гэж бодож байсан чинь...
Дуу: Май, энийг ав.
Ниан: Баярлалаа.
Эм: Энэ хүүхэд юу дуулах бол?
Эр эм: Өрөвдөлтэй юм аа.
Эм: Ээж нь хүн ургамал болчихсон. Төлбөрөө төлж чадахгүй болохоор эмнэлгээс хөөчихсөн.
Эр: Тийм үү? Тэргэнцэртэй... хөөрхий, бүр өрөвдчихлөө.
Эм: Мөнгө өгье.
Дуу: ийм жаахан байж ээжийнхээ төлөө тэмцэж байна. Хүмүүсийн анхаарлыг татаж чадвал хит болно доо.
Эм: Ингээд мөнгө олж чадах бол уу?
Эм: Харин ээ?
Эр: Зайл. Энэ хүүхэд... жаахан юм байж, ухаантай юм аа. Эндхийн дүрмийг мэдэх үү? Энэ газрыг бид нар хариуцдаг юм.
Ниан: Уучлаарай, бид нар одоо явлаа.
Эр2: Хаачих гээ вэ? Өнөөдөр олсон мөнгөө үлдээгээд яв.
Ниан: Ах аа. Энэ мөнгө ээжийн эмчилгээний мөнгө. Би танд өгч чадахгүй, уучлаарай.
Эр2: Хар даа, нойрсож буй гүнж байна. Авч яваад, залуустаа өгвөл ямар вэ?
Хүмүүс: Арай ч дээ. Ийм хүмүүс байж болох уу? Хүн чанаргүй юм аа. Ухаангүй байгаа хүнийг ч зүгээр байлгахгүй. Өөдгүй амьтад.
Ниан: Миний ээжид битгий хүр. Өөдгүй амьтан.
Эр2: Хн...
Эр: Энэ муу чинь...
Дуу: Хүмүүс ээ, сайн хараарай. Ийм сайн хүүхэд байна. Ээжийгээ эмчлүүлэх гэж гудамжинд дуу дуулж байна. Гэтэл энэ хүмүүс ирээд дээрэлхээд байна. Шударга ёс гэж байна уу?
Эм: Яг үнэн.
Эр: Хурдан явъя. Бушуул.
Дуу: Зүгээр ээ. Дуул дуул.
Ниан: За.
А-эр: Тэрийг хар даа. Их сургуульд хамт сурч байсан Су Ван биш үү?
А-эм: Су Ван? Үгүй байлгүй дээ. Үхчихсэн биз дээ?
А-эр: Су Ван мөн л байна даа. Лин Яан руу залгаж хэлье...
А-эм: Жао Манчигийн хэлснийг мартаа юу? Су Ваныг машинд мөргүүлж, нас барахыг нь өөрийнхөө нүдээр харсан гэсэн. Үхсэн хүн юу гэж энд байх юм?
А-эр: Үнэхээр үхээгүй байвал яах юм?
А-эм: Мөрөөдөхөө боль. Су Ван нас бараад 7 жил болж байна. Лн Яан тэрний тухай яриваад, үл ойлголцол болбол, чи үхнэ гэж мэд. Явъя аа, явъя.
********************
Өвөө: Чамаас болж байгаа юм. Тэр үед А Яаныг Су Ванаас салгаад... Одоо гуч гарчихаад... бөгжтэй амьдарч байна.
Ээж: Аав аа. Тэр үед Су овогтынх хэн ч биш байсан. Яаж манай Лин овогтынд тохирох юм?
Өвөө: Хөөрхий охин, А Яаныг ийм болчихоод байхад юу ч хэлэлгүй дэргэд нь байсан. Авъяастай, ноён нуруутай хүүхэд. Харин ч эд хөрөнгөнд болдог хүмүүсийг бодох нь оо, хамаагүй дээр.
Лин: Өвөө. Би өрөөндөө орлоо.
Ээж: А Яан. Энэ олон жил өнгөрчихөөд байхад... тэр эмээс өөр хүн бодохгүй. Намайг хичнээн зовоох гэсэн юм.
Ж: Эгч ээ. Эгч ээ, уурлах хэрэггүй. А Яан эмнэлгээс ирсэн болохоор ядарчихсан байгаа.
Ээж: Манай Манчи халамжтай шүү. Аав аа. Манчи манай Лин овогтынд яг тохирно. Та нар яагаад тэр Су Ванаасө өөр хүн олж хардаггүй юм бэ? Тэгээд ч үхээд долоон жил болж байна.
Өвөө: Тэр хүүхэд нас барахдаа... А Яаныг хүүхдийг тээж байсан. Тийм юм болоогүй байсан бол гуч маань долоон нас хүрч байгаа. Та нар миний ачийг алсан. Харахыг ч хүсэхгүй байна. Хурдан явцагаа...
Ээж: Тэр хөгшин зөнөг, яаж намайг тэгж хэлж чадаж байна аа? Би бүгдийг ньА Яаны төлөө л хийсэн.
Ж: Эгч ээ, уурлах хэрэггүй.
Ээж: Азаар тэр эм үхээд удаж байна. Юу ч үгүй тийм амьтан яаж манай Яанд тохирох юм? Манчи... Чи л манай А Яаны дэргэд охирно.
Ж: Эгч ээ. Тэгж ярих хэрэггүй. Та л надад санаа тавьж, туслаагүй бол, би өнөөдөр ийм байхгүй байсан.
Ээж: Энэ олон жил чи А Яаныг дэмжиж байсан болохоор... энэ эрчүүд Су Ванаас өөр хүн бодох сөхөө алга. Үхчихсэн хүнийг...
Ж: Тийм ээ, үхчихсэн юм чинь. Азаар Су Ван амьд байгааг хэн ч мэдэхгүй...
****************
Өвөө: Энэ бүхэн надаас л боллоо. Тэр үед бэрийг дураар нь тавиагүй бол... А Яан... Ийм болохгүй байсан.
ДАА: Ноёнтон, энэ таны буруу биш ээ. Өөрийгөө буруутгах хэрэггүй.
Өвөө: А Яаныг гэр бүлтэй болж, сайхан амьдрахыг харах юмсан. Гучийгаа тэврэх юмсан.
Х : Ноёнтон, эрүүл мэндээ бодох хэрэгтэй.
Ниан: /Су Ниан дуулна/
Өвөө: Тэр хүүхдийн нүд, хөмсөг нь... Манай А Яан багадаа яг ийм байсан... Хурдал. Тэр хүүхдийг олоод, хурдан аваад ир.
Х : Ноёнтон. Су Ван үхчихсэн. Адилхан байсан ч тохиолдол байж таарна.
Өвөө: Хамаагүй. Ямар ч хамаагүй аргаар, тэр хүүхдийг хайж ол. Хурдан яв. Хүмүүсээ хөдөлгөөд, хотыг бүхэлд нь нэгж.
Х : Мэдлээ.
*****************
Ниан: Ээж ээ. Дахиад жаахан тэсчих. Ниан Ниан зөндөө мөнгөтэй болоод таныг заавал эмнэлэгт аваачина аа.
Эр: Муу гуйлгачин, талх идэж байдаг байна шү. Аваад ир. Наадах чинь ч гэсэн, минийх.
Ниан: Талхыг нь ав. Миний мөнгийг буцаагаад өг. Ээжийн амийг аврах мөнгө. Би өгч чадахгүй. Тэгэхгүй бол ээж үхчихнэ.
Эр: Замаас зайл. Энэнд мөнгө үрж яадаг юм. Үхвэл таарна.
Ниан: Миний ээжид битгий хүр. Зүгээр байлга. Туслаарай.
ДАА: Зогс! Зогс!
Эр: Би зүгээр л энэ хүүхэдтэй тоглож байсан юм.
ДАА: Тоглосон? Амьд хүнийг булах чинь тоглоом юм уу? Ааваад яв. Прокурорын газарт хүлээлгэж өг. Хатуу шийтгэ.
Эр: Үгүй ээ.
Ниан: Та нар хэн бэ?
ДАА: Охин минь. Ах нь чамайг гэрт нь хүргэж өгье.
Ниан: Би таныг танихгүй.
ДАА: Хөөе. Охин минь. Охин минь. Даамалд аваачиж өг. А Яаны үсийг аваад, эцэг тогтоох шинжилгээ хийлгэ гэж хэл. Энэ хүүхэд А Яаны багын төрхтэй адилхан байна. А Яаны хүүхэд мөн байх.
Эр: Мэдлээ.
**************
Өвөө: алив. Эхлээд тахины шөл уу.
Ниан: Баярлалаа, өвөө. Өвөө, ээж хөдөлж байна.
Өвөө: Ээж нь одоохондоо амарч байг. Чи хоолоо ид. Ээж нь өрөөнд очоод амарч байг. Удахгүй эмч ирээд ээжийг нь үзнэ.
Ниан: За.
Өвөө: Яагаад савхаар идэхгүй байгаа юм?
Ниан: Ээж унтаад сэрээгүй болохоор, надад хэн ч зааж өгөөгүй.
Өвөө: Алив. Өвөө нь заагаад өгье. Савхаа ингэж бариад. Үзэг барьж байгаа юм шиг. Эрхий хуруугаараа хавчаад... За, оролдоод үз.
Ниан: Өвөө, та ид.
Лин: Өвөө, та ид.
Өвөө: Ниан Ниан. Ээж нь яагаад ийм болчихсон юм?
Ниан: Эмч ээжийг аавын машины араас гүйж байсан чинь... муу хүн машинаар мөргөчихсөн гэсэн...
Өвөө: Тэгээд ээж чинь энэ олон жил хаана байсан юм?
Ниан: Ээж Рен Ай эмнэлэгт байсан.
Лин: Одооны хүүхдүүд ухаантай юм аа. Лин овогтынхоос мөнгө нэхэхээр ирж.
Т: энэ нөгөө эмнэлэгт бөгж хулгайлсан хүүхэд биш үү?
Ниан: Би хулгайч биш. Бас би мөнгө аваагүй. Өвөө намайг гэртээ урьсан юм.
Лин: Чиний юу бодож байгааг би мэдэж байна. Яг одоо миний гэрээс яв.
Өвөө: А Яан. Энэ хүүхдийг би аварсан. Хэн ч тэрнийг хөөх ёсгүй.
Т: Эрхэм ээ. Хүүхдүүд чимээ чанга дуутай, бас их сахилгагүй. Та нас өндөр гарч, бие чинь сайнгүй байгаа. Энэ хүүхдийг залуу ноёнд даалгавал ямар вэ? Тэгвэл Лин залуу ноён хүүхэдтэй илүү их цагийг өнгөрөөж, илүү дотно болно.
Өвөө: Энэ Ниан Нианы нүд хөмсөг А Яаны багынхтай адилхан байдаг. Хүүхэд нь байхаас зайлахгүй. Ниан Ниан. Тэр ах нь том байшинд ганцаараа амьдардаг болохоор ганцаардаад байдаг юм. Тэрэнд хань болж өвөөдөө тусалж байна гээд бодчих.
Ниан: Бид хоёрыг аварсанд, Ниан Ниан өвөөд талархаж байна. Би тэр ахыг сайн халамжилна гэж амалъя. Гэхдээ та нэг юм амал. Намайг, миний ээжийг дээрэлхэхгүй гэж амал. Байз. Би ээжийгээ авч явна.
Өвөө: Даамал. Хүүхдийн ээжийг аваад ир...
Лин: Яасан?
Ж: А Яан. Компани дээр чиний шийдэх хэрэгтэй асуудал гараад байна.
Лин: Ойлголоо.
Т: Лин захирал аа. Энэ хоёр хүн...
Лин: Цэвэрхэн шийд.
Т: Ойлголоо.
*****************
Т: Наад мөнгөө аваад яв. Өрөвдөлтэй царай гаргаж, Лин овогтынхоос зуурах хэрэггүй.
Ниан: Та нар амалсандаа хүрээгүй. Лин өвөө мэдэх юм бол таныг шийтгэнэ дээ.
Т: Лин захирал, тэрний төрсөн ач хүү. Чам шиг гадны хүн юу хийж чадах юм? Чамд анхааруулчихъя. Лин захирлын өмнө дахиад үзэгдэх хэрэггүй.
Ниан: Ээж ээ. Дахиад л хоёулхнаа болчихлоо. Бурхан минь. Бороо оруулж болохгүй шүү. Ээж норж болохгүй. Тэгвэл өвдчихнө. Ээж ээ. Сэр л дээ. Би яахаа мэдэхгүй байна. Өвөө, та хаана байна аа? Бид хоёрыг хэн аврах вэ?
Ван: Чи хэн бэ?
Ниан: Ээж ээ, та сэрчихлээ. Би Ниан Ниан байна. Таны охин.
Ван: Миний... охин...
Ниан: Тийм ээ. Ээж ээ, энийг хар даа. Та эмнэлэгт долоон жил унтсн. Гэхдээ одоо та сэрчихлээ. Одоо хүмүүс намайг дахиад ээжгүй хүүхэд гэж хэлэхгүй.
Ван: Толгой толгой... А Яан. А Яан. Эргээд ир л дээ... Лин Яан, миний охин хоёр амьд үлдсэн гэхээр итгэмээргүй юм.
Ниан: Ээж ээ. Эмч намайг инкубаторт их удаан байсан гэсэн. Ээж ээ, та сэрчихлээ. Та үлгэрт гардаг шиг миний үсийг гоё сүлжиж өгөх үү?
Ван: Тэгнэ ээ. Ээж нь өдөр болгон үсийг нь сүлжиж өгнө. Бас цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж явна. Төрсөн өдрийн бялуу ч авч өгнө. Ээж нь өнгөрсөнд хийж чадаагүй юмаа бүгдийг нь хийж өгнө.
*****************
Лин: Чи энд юу хийж байгаа юм?
Ж: А Яан. Хоёулаа тухтай суугаад, хамт хооллолгүй удсан байна.
Лин: Жао Манчи. Хорвоо дээр эр хүн мундахгүй олон. Над шиг хүнтэй гэрлэхийг хүсээд байгаа юм уу?
Ж: А Яан. Намайг битгий тэгж хэл л дээ. Бидний гэрлэлт настнуудын хүсэл байж болох ч, би чамд үнэхээр сайн.
Лин: Надад уу? Надад сайн юм уу, эсвэл баян хүний эхнэр гэсэн нэрэнд үү?
Ж: А Яан. Намайг буруугаар ойлгож явдагийг чинь мэднэ. Гэхдээ бидний гэрлэлт аль хэдийн шийдэгдсэн асуудал. Яагаад намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм?
Лин: Миний сонгосон эхнэр бол Су Ван.
Ж: Су Ван аль хэдийн үхчихсэн. Яагаад мартаж болдоггүй юм?
Лин: Тэр миний сэтгэлд үүрд байх болно.
Ж: Тэр амьд байсан ч, чиний тахир дутуу болсныг хараад дургүй нь хүрэхгүй гэж бодож байна уу? Тэнэглэхээ боль. Надаас өөр хэн ч чамтай суухгүй. Чи...
Лин: Зайл.
Ээж: Юу болоод байгаа юм бэ? Энийг хар даа. Манчи гэмтчихсэн байна шд.
Лин: Бүгдээрээ зайлцагаа.
Ээж: Чи...
Ж: Эгч ээ, уурлах хэрэггүй. Эмч А Яаныг стресстэж болохгүй гэсэн.
Ээж: Тэгвэл... болгоомжтой.
Лин: Ванван. Чамайг санаж байна.
****************
Ж: Су Ваны байгаа газрыг олсон уу?
Эр: Жао авхай, Су Ван гурван жил эмнэлгийн төлбөрөө төлөөгүй болохоор эмнэлэг хөөгөөд гаргачихаж. Охин нь ч гэсэн тэрэнтэй хамт алга болчихож.
Ж: Юу? Алга болсон? Хурдан хайж ол. Үхсэн, амьд хамаагүй заавал ол.
Эр: Мэдлээ.... Ван даамал аа. Ийм их юм авч яваад. Гэрт зочин ирээ юу?
Даа: Хэд хоногийн өмнө эзэнтэн ээж, охин хоёрыг авчирсан. Ээж нь ухаангүй байсан юм. Гэхдээ тэр хоёр яваад өгсөн.
Ж: Ухаангүй ээ? Лин ноён Су Ваныг олчихоогүй байгаа? Тэр хүүхдийг Лин Яаны хүүхэд гээд мэдчихсэн юм бол уу? Ван даамал аа, би өвөөг хүлээж байна. Би эд нарыг таны өмнөөс хүргээд өгчихье.
Даа: Тэгвэл танд баярлалаа.
Ж: Сайн байна, Су Ван. Хүүхдээ гэр бүлд нь авчрах гээ юу? Намайг байгаа цагт чамайг Лин овогтын босгоор давуулахгүй дээ. Лин Яан минийх болно. Тэргүүн баяны эхнэр гэсэн нэрийг надаас хэн ч булааж чадахгүй.
**************
Өвөө: А Яан. Өвөөд нь чамд өгөх бэлэг байна. Нээгээд үзвэл мэднэ ээ.
Лин: Өвөө. Таны өгсөн бэлэг... Та хөгшрөөд ухаан чинь орж гардаг болоо юу даа.
Өвөө: Юу болоод байна? Чиний хүүхэд биш гэж байна. Тэр Ниан Ниан гэдэг хүүхэд чамтай их адилхан байсан.
Ж: Су Ван. Хүүхдээр далимдуулна гэж бодсон бол. Битгий горьд.
Лин: Зүгээр ээ. Өвөө. Буруугаар ойлгосон байна. Гэхдээ хойшид таарсан хүүхдийг миний хүүхэд гэж эндүүрэх хэрэггүй.
Өвөө: Ийм байх ёсгүй дээ. Энэ...
************
Ниан: Хөөх. Ээж ээ, гоё юм аа. Хоёулаа гэртэй болчихлоо.
Ван: Хоёулаа гэртээ ирчихлээ. Ниан Ниан. Ээж нь ажил хайхаар явлаа. Энэ утсыг чи ав. Ямар нэг юм болбол нэгийн тоон дээр удаан дараарай. Ээж нь чамайг хэзээ ч залгасан утсаа авна.
Ниан: За. ОДооноос ээж охин хоёр сайхан амьдарна аа.
Ван: За. Байна уу?
Эм: Су Ван авхай мөн үү? Лин компаний хүний нөөцийн албанаас ярьж байна. Та туслахын ажилд орох хүсэлт гаргасан байна. Та эхний шатанд тэнцсэн. Өнөөдөр 3цагт ярилцлаганд ирэх боломж байгаа юу?
Ван: Байгаа.
Эм: Сайн байна.
Ниан: Ээж ээ, гижиг хүрээд байна.
Ван: Ниан Ниан. Ээжийг нь ярилцлаганд ир гэж байна. Ээж нь удахгүй ажилтай болох нь. Ээж нь мөнгөтэй болоод охиноо сайхан амьдруулна аа.
Ниан: Ашгүй дээ, ээж ээ. Одоо та амттай хоол идэж чадах нь. Ээж ээ. Ниан Ниан том болоод зөндөө мөнгөтэй болоод, ээждээ гүнжийн даашинз авч өгнө өө.
Ван: За.
******************
Ван: Сайн байна уу. Би ярилцлаганд орохоор ирлээ.
Эм: Өргөдлөө авчирсан уу?
Ван: Юу вэ? Гэртээ үлдээчихсэн юм байх даа. Уучлаарай. Би эргээд ирье. Ниан Ниан. Ээж нь танилцуулгаа авчрахаа мартчихаж. Гэртээ очоод аваад ирье. Чи энд суугаад хүлээж бай. Өөр тийшээ явж болохгүй шүү. Ойлгосон уу?
Ниан: Ээж ээ, би таныг иртэл томоотой хүлээж байя.
Ван: За тэг. Ээж нь аль болох хурдан ирнэ ээ. Томоотой байгаарай.
Ниан: За.
Лин: Ёстой. Хэрэггүй амьтан. Ийм амархан юм ч хийж чадахгүй.
Ниан: Ах аа, би тусалъя.
Лин: Дахиад л чи юу. Хэн чамайг дуудсан юм? Ингэхэд чи яг яах гээд байгаа юм?
Ниан: Би яах гээ ч үгүй. Ээж гудамжинд явж байгаад тусламж хэрэг болсонд үед хүнд тусалж байгаарай гэсэн.
Лин: Туслах аа? Намайг компани хүртэл дагаж ирчихээд... юу хүсээд байгаа юм?
Ниан: Та үнэхээр биеэ тоосон юм аа. Ээж хүмүүт тусалж бай гэсэн... байна уу, ээж ээ? Би тэргэнцэртэй ахад тусалж байна.
Ван: За. Наад ахдаа тусалчихаад буцаад нөгөө сандал дээрээ сууж байгаарай. Ээж нь удахгүй очино. Ийш тийшээ явж болохгүй шүү.
Ниан: За.
Лин: Яасан... танил хоолой вэ...
Ван: Би чамд итгэж байна. Гэхдээ би явж хоол хүргэх ёстой. Гэртээ очоод амарч бай, за юу? Ийш тийшээ явж болохгүй шүү.
Лин: Нээрэн Ванван гэж үү? Тийм байх ёсгүй. Миний толгой эргэсэн байх. Яаж Ванван байх вэ дээ. Чиний хуурамч тусламж хэрэггүй гээд байна.
Ниан: Ах аа, чанга түлх л дээ. Та хүнд болохоор би ганцаараа түлхэж дийлэхгүй байна. Нээрэн, өөрийгөө супермен гэж бод. Дэлхийг аврах гэж байна гэж бод.
Лин: Намайг хүүхэд шиг хуурах гэж оролдор хэрэггүй.
Ээж: Боль. Хэн чамайг миний хүүд хүр гэсэн юм?
Ниан: Ёоёо...
Лин: Ээж ээ. Яаж байгаа юм?
Ээж: Энэ тэнэмэл хүүхэд хаанаас гараад ирдэг байна аа? Миний хүүд хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Энэ хүүхдийг гаргаж хая.
Ниан: Би тэнэмэл биш. Манай ээж удахгүй ирнэ. Та муу хүн. Би энэ ахад тусалж байна.
Ээж: Танай ээж та хоёр миний хүүг яах гэж байгааг хэн мэдэх юм? Ээж чинь чамд ингэ гэж зааж өгсөн үү?
Ниан: Худлаа ярихаа боль. Миний ээж сайн хүн. Миний ээжүйг гүтгэхээ боль.
Ээж: Энэ муу чинь, хүний өөдөөс... энэ муу чинь хүний өөдөөс...
Лин: Ээж ээ. Яагаад байгаа юм? Жаахан хүүхэдтэй ингэх хэрэг байгаа юм уу?
Ээж: Хүүхэд ээ? Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, ийм хүүхэд чамд ойртох гэж оролдож байхад... ээж нь чамайг л хамгаалж байна.
Лин: Хамгаалах аа? Таны хэлээд байгаа “хамгаалалт” намайг хянахыг хэлж байгаа. Одоо бүр намайг түлхэж өгсөн жаахан хүүхдийг хүртэл дээрэлхдэг болж. Энийг хамгаалах гэх үү?
Ээж: Хянадаг гэж юу гэж байгаа юм? Би чамайг арван сар тээсэн. Чамайг төрүүлээд... өдий болтол өсгөж байхад... чиний амьдрал надад чухал байхгүй яах юм. Миний үүрэг юм чинь.
Лин: Хангалттай. Ванван, миний хүүхэд хоёр танаас болж үхсэн. Манай гэр бүлийг та үгүй хийсэн. Та тэгж л намайг хамгаална.
Ээж: 7жилийн өмнө чи Су Ванаас болж надаас холбоогоо тасалсан. Одоо бас танихгүй хүүхдээс болж холбоогоо таслах гээ юу? Юугаа харсан юм? Тэр хүүхдийг гаргаад хая. Хараажийн эцэг эх нь өсгөөгүй, тэнэмэл хүүхэд байхад.
Хүү: Су Ниан ээж, аавгүй хүхэд.
Эм: Энэ хүүхэд өрөвдмөөр юм аа. Төрсөн эцэг нь хаана байгааг хэн мэдлээ.
Эр: Эцэг эхгүй хүүхэд л байх даа. Эцэггүй хүүхэд байж таараа.
Ниан: Би эцэг эхгүй хүүхэд биш. Би ээж аавгүй хүүхэд биш.
Лин: Хөөш. Тавь. Ээж ээ, одоо боль.
Ниан: За, ээж ээ. Би эцэг эхгүй хүүхэд биш. Би эцэг эхгүй хүүхэд биш. Ээж ээ.
Ван: Ниан Ниан, битгий ай. Ээж нь удахгүй очилоо.
Лин: Энэ хоолой... яах аргагүй Ванваны хоолой байх юм. Арай... Тэрний ээж Ванван ю бол уу? Охин минь, хэл дээ. Ээжийн чинь нэрийг хэн гэдэг юм?
Ниан: Та нар бүгдээрээ муу хүмүүс. Би ээжийнхээ нэрийг та нарт хэлэхгүй.
Ээж: Энэ муу чинь. Хүн хазна гэнэ ээ? Бушуул, амыг нь таглаадах.
Лин: Тавиач...
Ниан: Та нар муу хүмүүс. Лин өвөө л сайн хүн.
Ээж: Аан, тэр хөгшний эртээд гудамжнаас олсон гээд байсан хүүхэд чи байх нь ээ. Ярьж байгаа нь хүртэл... тэр хөгшин сайн байхаас аргагүй юм байна.
Ниан: Өвөө намайг хамгийн сайн хүүхэд гэсэн. Тан шиг биш. Үлгэрт гардаг хорон санаат шулам.
Ээж: Ийм жаахан байж... ярьж байгааг. Чиний тавьсан нэг муу жүжгэнд итгэж байдаг тэр хөгшин ухаанаа алдаад, зөнөж дээ.
Лин: Болиоч. Ээж ээ. Жаахан хүүхэдтэй... хэр удаан ингэх юм?
Ээж: Манай Лин овогт дахиад ойртох юм бол хоёр хөлийг чинь хугалаад, гудамжинд гаргаж шидээд, золбин нохойн хоол болгочихно шүү.
Ниан: Надада гар хүрэх юм бол Лин өвөө надад заавал тусална. Та нар бүгдээрээ муу хүмүүс.
Ээж: Аврах аа? Тэр хөгшин чамайг золбин нохойтой, тэнэмэл муур л гэж харж байгаа. Чамаар зүгээр л зугаагаа гаргаж байгаа юм. Уйдаагаа гаргах гэж тоглож байгаа юм. Эрт орой хэзээ нэгэн цагт чамайг хөөгөөд явуулна.
Ниан: Лин өвөө надад савх яаж барихыг зааж өгнө гэсэн.
Лин: Жаал аа. Ээжийг чинь хэн гэдэг юм?
Ниан: Манай ээжийг Су Ван гэдэг.
Ван: Ниан Ниан.
Ниан: Ээж дуудаж байна.
Лин: Су Ван. Ээжийг чинь Су Ван гэдэг гэсэн үү?
Ниан: Тийм. Гоё нэр байна уу? Манай ээж энэ хорвоогийн хамгийн хөөрхөн, хамгийн сайн ээж юм чинь.
Ван: Ниан Ниан.
Ниан: Ээж дуудаж байна. Ээж биш байна.
Лин: Би их юм бодож. Юу гэж Ванван байх вэ дээ?
Ээж: Тэрний ээжийг чиний мэддэг Су Ван гэж бодоод байгаа юм уу? А Яан. Ухаан орж үз.
Лин: Дахиад ярих хэрэггүй. Ванван байхгүй болсныг мэдэж байна.
Ниан: тав. Дөрөв... гурав, хоёр... дахиад тав тоолбол ээж ирж Ниан Нианыг авна гэж байна.
Ээж: Ямар ч хэрэггүй гуйлгачин. Чи энд зогсдог хэн юм? Хурдан дагаад яв.
Ниан: Ээж ээ. Ээж ээ. Намайг тавь.
Ван: Ниан Ниан. Ниан Ниан... Ниан Ниан.
Ниан: ээж ээ.
Ван: Энд юу хийж байгаа юм? Ээждээ хэлчих. Юу болсон юм?
Ниан: Ээж ээ. Ниан Ниан эцэг эхгүй хүүхэд биш. Надад хайртай ээж байгаа.
Ван: Ниан Ниан юу гэж эцэг эхгүй байх юм.
Ээж: Үгүй ээ. Тэр эмэгтэй... яагаад ийм танил харагддаг билээ?
Ван: Чи ээжийн хайртай охин шүү дээ. Жаахан хүүхэд шиг уйлж байгааг нь. Ниан Ниан. Ээж нь ярилцлагандаа орчихоод, хоёулаа явж зайрмаг авч иднэ ээ.
Ниан: За.
Ван: Ховдог муужгай.
Ээж: Байна уу. Манчи. Чи завтай байна уу? Хөгшин ноёны авчирсан тэр хүүхэд... өнөөдөр компани дээр ирээд бөөн юм боллоо. Ээж нь ч гэсэн компани дээр ирсэн. Би нэг л тайвширч чадахгүй байна.
Ж: За. Би ойлголоо. Би шалгаад үзье. Су Ван. Чи яагаад намайг зовоогоод байдаг юм? Нэг удаа би та хоёрыг өрөвдсөн. Одоо та хоёр энэ ертөнцөөс явах ёстой.
****************
Эр: Лин захирал аа. Компаний шинэ ажилтан шалгаруулах ажил эхэлсэн. Та ярилцлагад оролцох уу?
Лин: Ярилцлагад орох хүмүүсийн мэдээллийг надад имейлээр явуулчих.
Эр: За.
Лин: Су Ван? Су Ван мөн байна.
Ниан: Миний ээжийг Су Ван гэдэг.
Э: Ганц бие ээж хүн компаний ажлыг хойш тавихгүй байж чадах юм уу?
Ван: Цаг хугацаа пронлонд байгаа ус л гэсэн үг. Шавхвал яаж ийгээд зав гарч л таараа. Тэгээд ч... охин бид хоёр нэг нэгнийхээ ажигладаг юм. Миний ажлын чадварыг харж, би охиндоо биеэ даахад нь тусалдаг.
Ниан: Эгч ээ, манай ээж надад орой болгон үлгэр ярьж өгдөг. Бас мэргэжлийн үг хэллэг зааж өгдөг. Ёстой мундаг.
Э: Ийм ухаантай охин байх гэж. Ажил, амьдралаа зохицуулж чадна гэж найдъя.
Эм2: Лин захирал аа, сайн байна уу.
Лин: Ярилцлагагд орно гэсэн Су Ван, ирсэн үү?
Эм2: Су авхай дотор ярилцлагаа өгч байгаа.
Лин: Тавь!
Ж: А Яан, ажилчдаас ярилцлага авах мэт жижиг сажиг юмыг надад даатгачих.
Лин: Намайг хуурах гэж хичээх хэрэггүй. Су Ван дотор байгаа биз дээ?
Ж: Чи юу яриад байна аа? Долоон жилийн өмнө нас барчихсан биз дээ. Тэгээд ч, чи цогцосыг нь өөрийнхөө нүдээр харсан шд.
Т: Лин захирал аа. Та зүгээр үү?
Ж: Лин захирлын бие тааруу байна. Хурдан өрөөнд нь аваачиж, амруул. Та хоёрыг уулзуулахгүй.
Э: Баяр хүргэе. Таныг ажилд авсан.
Ван: Надад боломж өгсөнд баярлалаа.
Э: За.
Ниан: эгч ээ. Ниан Ниан танд чихэр өгье.
Э: Баярлалаа, Ниан Ниан. Ээж чинь ярилцлагандаа өндөр оноо авсан.
Ж: Байз.
Э: Жао дарга аа.
Ж: Энэ хүнийг ажилд авч болохгүй... Энэ хүнийг ажилд авч болохгүй.
Э: Жао дарга аа. Энэ хүн энэ ажилд яг тохирох хүн.
Ж: Тохирно оо? Хүүхдээ дагуулчихаад яаж компаний ажил хийх юм? Ийм хүнийг яаж ажилд авах гээ вэ? Ингээд байвал чамайг ч гэсэн халчихна шүү.
Э: Уучлаарай. Таныг ажилд авч чадахгүй нь.
Ниан: Яагаад миний ээжийг ингээд байгаа юм?
Ван: Ниан Ниан. Түрүүлээд гарч бай.
Ниан: Ээж ээ.
Ван: Гараад байж бай. Ээжид нь энэ эгчид нь хэлэх юм байна.
Ниан: За.
Ван: Тэр үед... чи надад санаатай худал хэлсэн. Лин Яаныг авчихсан гэж. Бас би чамаас болж машинд мөргүүлсэн.
Ж: Хөөе. Чиний осолд орсон нь надад ямар ч хамаагүй. Тэгээд ч, долоон жил ухаангүй байчихаад Лин группт орохыг хүсч байдаг. А Яан хүүхэд дагуулсан өвчтэй эмэгтэй өөрт нь төвөг удахыг зөвшөөрнө гэж бодоо юу?
Ван: Би ном журмынх нь дагуу ярилцлагад тэнцсэн. Надад Лин Яантай уулзах шалтгаан байхгүй.
Ж: Жүжиглэхээ боль.
Т: Су Ван.... Су Ван. Лин захирал чамд энэ компанид ажиллахыг зөвшөөрсөн.
Ж: Юу? Лин Яан Су Ваны амьд байгааг мэдчихсэн юм байх даа? Яагаад өөрөө ирээгүй юм бол?
Т: Гурван сар туршилтын хугацаа. Цалин, бусад зүйлс захирлынхтай адил. Лин менежерийнхтэй адил. Лин захирал таныг дэмжиж байгаа.
Ван: Баярлалаа. Би сайн ажиллана аа.
Ж: Яагаад? Долоон жил ажил хийгээгүй хүн. Яаж ийм өндөр цалин авч болдог юм? Эсэргүүцэж байна.
Т: Жао дарга аа. Лин захирал танаас Лин компаний захирал хэн бэ гэж асуусан. Лин захирлын гаргасан шийдвэр таалагдахгүй байвал хүссэн үедээ явж болно.
Ван: Харамсалтай юм. Зарим хүн намайг явуулах гэж аргаа барж байдаг. Эцэс нь өөрөө нэр нүүрээ алдах гэж.
Ж: Гайхуулж л бай. Хэр удахыг чинь харна аа.
****************
Т: Су авхай. Хүний нөөцийн хэлтэс дээр очоод бичиг баримтныхаа асуудлыг шийдчих.
Ван: Баярлалаа.
Т: Лин захирал аа, бүгдийг нь зохицуулчихлаа.
Ван: Өршөөгөөрэй, та Лин захирал мөн үү? Лин захирал аа, надад ийм боломж өгсөнд маш их баярлалаа. Би ажлаа сайн хийнэ ээ. Лин захирал аа, бид нар өмнө нь уулзаж байсан бол уу?
Т: Су авхай, Лин захирал ажилтай байна.
Ван: Төвөг удчихлаа.
Т: Лин захирал аа, тэрэнд тусалчихаад яагаад уулзахгүй байгаа юм?
Лин: Намайг үзэн ядаж байгаа байх. Одоо уулзвал намайг танихгүй царайлах биз.
Э: Су авхай.
Ван: Их баярлалаа.
Охин: Ээж ээ.
Лин: Су Ваны хүүхэд юм бол уу? Ослоос болж тэгж хүнд гэмтсэн болохоор... хүүхэд амьд үлдээгүй байх. Чи ажлаа хий дээ. Би жаахан ганцаараа баймаар байна.
Т: За.
Ван: Энэ танай охин уу? Манай Ниан Ниантай насаар ойролцоо байх. Нээрэн... Ниан Ниан яасан?
Э: Ниан Ниан? Ниан Ниан тэнд байдаг ариун цэврийн өрөө явсан.
Ван: Баярлалаа. Би явъя даа.
Э: За.
Ван: Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан дуулгавартай хүүхэд болохоор хамаагүй явахгүй дээ. Ямар нэг юм болсон юм бол уу?
Ниан: Хөөх. Хөөх. Эндхийн ариун цэврийн өрөө их цэвэрхэн юм аа. Ашгүй дээ. Ээж ийм сайхан газар нь ажиллах нь. Хаалга... яагаад онгойхгүй байна аа?
Ж: Танай ээж та хоёр нүдэнд орсон хог.
Ниан: Хүн байна уу? Туслаарай. Хүн байна уу? Хүн байна уу?
Ж: Орилохоо боль. Ээж чин Лин захиралд долигоноод завгүй байгаа. Чи наанаа байж бай. Одоо чи ээждээ хэрэггүй болсон. Чамайг хэн ч ирж аврахгүй.
Ниан: Ээж ээ... ээж ээ. Би айгаад байна. Намайг авраарай...
Лин: Тэнд хэн байна?
Т: Лин захирал аа. ТУЗ уулзалт гучин минутын дараа болно гэж хэлүүллээ. Та энд юу хийж байгаа юм?
Лин: Миний өрөөнд очиж бай.
Ниан: Туслаарай. Намайг авраач дээ. Хурдан очоод тэр хүүхдийг гарга.
Т: Яагаад чи байдаг билээ? Чи албаар Лин захирлыг дагаж компани дээр ирээ юу?
Ниан: Тэгээгүй. Би ээжтэйгээ ярилцлаганд орох гэж ирсэн. Ариун цэврийн өрөө орсон чинь хаалга нь онгойхгүй байсан. Ах аа, намайг ээж дээр хүргээд өг тэгэх үү? Ээж санаа нь зовж байгаа байх.
Лин: Ээж чинь...
Ниан: Миний ээжийн Су Ван гэдэг.
Лин: Ээжийн чинь нэрийг Су Ван гэдэг гэсэн байх аа?
Ниан: Тийм. Миний ээжийг Су Ван гэдэг. Сужоу гэхэд ордог Су. Орой гэхэд ордог Ван.
Лин: Су Ван өнөөдөр ярилцлаганд орох гэж ирсэн юм уу?
Ниан: Тийм.
Лин: Тэр үед Ванван бид хоёрын хүүхэд аврагдаж чадсан юм бол уу. Миний хүүхэд байж.
Ниан: Ах аа, та андуурч байна. Би таны хүүхэд биш.
Т: Лин захирал аа. Энэ яаж таны хүүхэд байх юм? Та хүүхэдтэй болохыг хүсээд байгаа юм уу?
Лин: Ээж нь Су Ван гэж байна. Өнөөдөр ярилцлаганд орсон Су Ван.
Т: Лин захирал аа, тийм нэртэй хүн хичнээн олон билээ дээ.
Лин: Тийм биш ээ. Охин минь. Хэл дээ. Ээж чинь долоон жилийн өмнө машинд мөргүүлсэн үү? Эсвэл... хүндээр өвдсөн үү?
Ниан: Ах аа, би явлаа. Тэгэхгүй бол ээж намайг олохгүй сандарч байгаа.
Лин: Хөөе. Явж болохгүй... явж болохгүй. Чамайг дахиад явуулж чадахгүй. Энэ олон жил... би дахиад хэнийг ч алдаж чадахгүй.
Ниан: Энэ муу ахын тархи нь яав ч зүгээр биш байх аа. Ээж ээ, уучлаарай. Ниан Ниан худлаа ярихыг хүсээгүй юм шүү. Ах аа, би таны хүүхэд биш. Надад аав байгаа.
Лин: Тийм байх ёсгүй. Нэр нь адилхан... газар нь адилхан... миний охин байх ёстой...
Т: Лин захирал аа. Өнөөдөр зуу гаруй хүн ярилцлаганд орсон. Одоо адилхан нэртэй хүн олон болсон. Тэгээд ч Су авхай таны хүүхдийг гаргасан бол юу гэж тантай холбоо барихгүй байх вэ дээ.
Лин: Чиний хэлдэг зөв. Ванван бид хоёрын хүүхэд... амьд үлдэж чадаагүй байх. Намайг үзэн ядаж, уулзахыг хүсэхгүй байгаа байх. Яваад... тэр үед Су Ван яагаад машинд мөргүүлснийг сайн шалга. Эмнэлгийн бүртгэл, хэргийн газрын зурагнууд, осол гаргасан жолооч гээд, нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь шалга. Яв.
Т: Мэдлээ.
****************
Ван: Сайн уу. Охин маань алга болчихлоо. Хяналтын камерын бичлэгийг шалгаад өгч болох уу?
Эр: Хэн юм бэ? Зөвшөөрөлгүй хүн компаний хяналтын бичлэг үзэж болохгүй.
Ван: Би охиноо олох хэрэгтэй байна. Та ганц удаа тусалчих л даа.
Эр: Болохгүй гэж байна. Бушуу яв. Үг сонсохгүй бол зүгээр өнгөрөөхгүй шүү.
Ван: Би үнэхээр... үнэхээр...
Ж: Тэрнийг олоход өлсөөд үхчихсэн байх байх даа.
Ван: Юу гэнэ ээ?
Ниан: Ээж ээ, би энд байна.
Ван: Чи хааччихав аа? Ээж нь ямар их айв аа?
Ниан: Би ариун цэврийн өрөөнд цоожлогдчихсон. Азаар нэг ах намайг аварсан. Тэр ах муу хүн биш юм шиг байна.
Ван: Зүгээр бол боллоо. Хоёлаа явъя.
Ниан: За.
Ж: Яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ. Дараа чамд ийм аз таарахгүй.
*************
Ван: Ниан Ниан. Цаг оройтчихлоо. Хурдан явъя.
Ниан: Ээж ээ. Энэн дээр юу бичсэгийг уншаад өгөөч.
Лин: Хайрт Ванван, чи минь бяцхан сахиусан тэнгэрээ төрүүлэх гэж их зовсон байх...
Б : Та нар түрээсээ хэзээ төлөх юм бэ? Эндээс хурдан гар.
Ван: Би өнөөдөр л ажилд орсон. Та хэдхэн өдөр хүлээж болох уу? Би цалингаа авангуутаа байрныхаа мөнгийг өгье.
Б : Би яаж чамд итгэх юм?
Ван: Би... үнэхээр... одоохондоо мөнгөгүй байна. Та дахиад хэдхэн өдөр хүлээчих тэгэх үү?
Б : Энэ хүүхэн хөөрхөн л юм. Бас охинтойгоо хоёулхнаа амьдардаг. Хэд хоног хүлээж болох л юм. Тэглээ гээд надад ямар ашигтай юм? Өгөх мөнгө байхгүй ч гэсэн өөр аргаар төлж болох л юм...
Ван: Бодох ч хэрэггүй.
Б : Аан? Хүний сайхан сэтгэлийг юу гэж бодоо вэ?
Ниан: Миний ээжид битгий хүр.
Б : Чи...
Ниан: Буцаагаад өг.
Б : Давгүй зүүлт байна. Минийх болсон. Гурав хоног өгье. Гурав хоногийн дараа нэг бол намайг баярлуул. Эсвэл хүүхдээ аваад миний байрнаас зайлаарай. Ийм зүүлт байгаа бол өөр аятайхан юм байж л таараа. Надаас тийм амархан салчихна гэж бодоо юу? Гайгүй байлгүй.
*****************
Ван: Хүн хараад байгаа юм шиг санагдаад байх юм. Хачин юм даа. Яах аргагүй гурвыг угаасан даа. Нэг нь хааччихдаг байна аа? Ниан Ниан. Ээжийнхээ цагаан дотоожийг харсан уу?
Ниан: Хараагүй.
Ван: Юу болоод байна аа? Хэн бэ? Хэн бэ?
Ниан: Ээж ээ, яасан бэ?
Ван: Ниан Ниан. Манай гэрт танихгүй хүн орж ирсэн үү?
Ниан: Нээрэн. Байрны эзэн ах манай хаалганы хажуугаар хэдэн удаа явсан.
Б : Хүн ажилтай байхад яагаад дуудаад байгаа юм?
Ван: Та миний гэрт орсон уу?
Б : Нотлох баримт байгаа юм уу? Хүн гүтгэхээ болиорой.
Ван: Манай охин таныг манай хаалганы хажуугаар эргэлдээд байсан гэсэн.
Б : Хөөе. Битгий март, энэ миний байр. Би хүссэн үедээ ирж, явна. Чамд ямар ч хамаагүй.
Ван: Чи...
Б: Хөөрхөн өө. Миний эртээд хэлсэн үгийг сайн бодоод үзээрэй. Миний үгэнд орвол би чамайг гомдоохгүй шүү.
Ван: Үгүй ээ. Нууцаар орсныг батлах баримт олох хэрэгтэй.
***************
Лин: Шанпин хотхон. Су Ван бид хоёрын долоон жилийн өмнө түрээсэлж байсан байр биш үү? Яагаад тэнд амьдарч байдаг билээ? Намайг хурдан Шанпин хотхонд хүргээд өг.
Т: За.
***************
Ван: Олчихлоо. Яг мөн байна. Хэн бэ? Хэн бэ?
Эм: Хэн бэ гэнэ ээ? Чиний араар тавьдаг хүний эхнэр байна.
Ван: Араар тавьсан? Андуураад байгаа юм биш үү?
Эм: Андуурсан? Сайн хар. Энэ мөн биз дээ? Утсан дээрээс нь би чиний зургийг олсон.
Ван: Очиж амжаагүй байтал, та нар өөрсдөө хүрээд ирэх шив. Энэ хүн манай өрөөнд камер байрлуулчихсан байна.
Б: Юу яриад байгаа юм? Өрөө хүн өдөж, хамт байя гэчихээд. Ганцаардаад байна, хамт байвал оронд нь энэ зүүлтийг өгье гэж хэлчихээд. Нотлох баримт нь энэ байна.
Ван: Түрээсээ төлөхгүй байна гээд миний гараас булааж авчихаад.
Эм: Алив ээ, алив. Хүмүүс ээ, энийг хар даа. Энэ эм... эцэггүй хүүхэдтэй болохоор нь өрөвдөөд байранда оруулсан чинь... миний нөхрийг оролдоно гэж хэн мэдэх билээ.
Эм2: Ичих нүүргүй.
Эр: Байрны эзнийг өдсөөн? Зугаатай байсан байх даа.
Ниан: Миний ээжийг муу хэлэхээ боль. Надад мөнгө байгаа. Би цуглуулсан мөнгөө өгье...
Ван: Миний охин. Гэртээ орж бай. Ээж нь эндхийг зохицуулчихна.
Ниан: Гэхдээ...
Ван: Үгэнд ор.
Ниан: За.
Ван: Та нар үнэнээ хүлээхгүй, намайг буруутгах гэж байгаа бол... би цагдаа дуудъя.
Эм: Цагдаа дуудна гэнэ ээ? Нүүрийг нь ураад...
Т: Боль.
Эм: Энэ амраг чинь уу? Эсвэл үйлчлүүлэгч чинь юм уу?
Т: Лин группийн захирлын туслах байна. Энэ бүсгүй... манай компаний ажилтан. Манай компаний ажилтныг ямар нэг байдлаар муу юм хийвэл манай Лин компани яасан ч зүгээр орхихгүй гэж мэд.
Эр: Лин групп ээ? Хамаагүй оролдож болохгүй шүү.
Эм2: Энэ байрны эзэн Жан, овлигогүй гэдгээрээ алдартай хүн. Ганц бие , хүүхэдтэй эмэгтэйг дээрэлхсэнээс зайлахгүй. Лин групптэй таарсан бол хохь нь болж.
Эм: Би буруугаар ойлгосон байна. Энэ хэргийг ингээд мартсан нь дээр.
Ван: Танай нөхөр миний гинжийг булааж авсан. Манай гэрт зөвшөөрөлгүй орж, камер тавьж бичлэг хийсэн. Би энэ хэргийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Энэ хүнийг баривчлуулна.
Т: Хүрээд ир.
Б: Миний буруу. Ганц удаа харж үзээч дээ. Энэ таны зүүлт. Буцаагаад өгье.
Ван: наад үгээ прокурорт хэлээрэй.
Т: Аваад яв.
Эр: Явъя.
Ван: Өнөөдөр, баярлалаа.
Т: Сүртэй юм биш ээ. Талархахыг хүсч байгаа бол Лин захиралд хэлээрэй. Су авхай, би ингээд явъя. Лин захирал аа, бүгдийг нь зохицуулчихлаа. Гэхдээ... та яагаад өөрөө очоогүй юм?
Лин: Би байгаагүй бол тэр ийм байдалд орохгүй байсан. Надад тэрнийг харах эрх байхгүй. Тэнд удаан амьдарч болохгүй. Тэрэнд байр аваад өгчих. Ажилчдын дотуур байр гэж хэлээрэй. Байрлал сайтай, компанид ойрхон байр авч өгөөрэй... Су Ваны шинэ байр, ажил гээд бүгдийг нь зохицуулчихсан уу?
Т: Санаа зоволтгүй. Шинэ байрандаа нүүгээд орчихсон. Ажлын байрыг нь ч гэсэн зохицуулчихсан. Бүгд болчихсон. Гэхдээ... Жао менежер Су Ванд байр өгснийг дуулаад хэдэн удаа дургүйцлээ илэрхийлсэн.
Лин: Хэлэх юм байгаа бол надтай уулз гэж хэл. Дургүй байгаа бол явж болно гэж хэл.
***************
Эм: Нөгөө шинээр ажилд орсон Су Ван туслах ажилтан байснаа шууд дизайны хэлтсийн менежер болсон гэж дуулсан уу?
Эм2: Би ажлыг нь харсан. Ажилдаа сайн юм байна лээ.
Эм: Жао менежер ээ.
Эм2: Жао менежер ээ.
Ж: Су Ван, сайн байна. Лин Яаныг ухаангүй болгоод зогсохгүй, компаний ажилчдыг хүртэл өөрийнхөө талд оруулна гэнэ ээ? Сохор юм уу?
Ниан: Эгч ээ, уучлаарай. Санамсаргүй мөргөчихлөө.
Ж: Чи байсан байх нь ээ. Яаж нууцаар орж ирсэнээ хэлээдэх.
Ниан: Би нууцаар ороогүй ээ. Манай ээж энд ажиллаж байгаа.
Ж: Су Ванд энд ажиллах эрх байхгүй. Жорлонгийн өрөөний шал угааж байхдаа таарна.
Ниан: Худлаа ярь. Миний ээж мундаг дизайнер.
Ж: Дизайнер аа? Долоон жил эмнэлэгт хэвтэрт байсан хүн... ямар ч хэрэггүй болчихсон байгаа. Лин компанид ажилд орсон нь ч гэсэн эр хүний өгөөмөр зангийн ач. Бас чи... чиний эцэг хэн гэдгийг хэн мэдлээ.
Ниан: Миний ээж тийм хүн биш. Миний ээж хүний араар муулж болдоггүй гэсэн.
Ж: Өөдөөс үг сөрнө гэнэ ээ? Чамайг сургаад өгье л дөө.
Ван: Жао Манчи. Миний охинд гар хүрнэ гэнэ ээ.
Ж: Намайг түлхэж байдаг бүдүүн зүрхтэй юм аа. Чамайг халлаа.
Ниан: Эгч ээ. Ниан Нианы буруу. Миний ээжийг битгий хал л даа. Ниан Ниан таны кофег мөргөөд асгачихсан. Эгч ээ, намайг уучлаарай.
Ван: Ниан Ниан. Ээж нь энд байна, битгий ай. Жао Манчи. Ямар шалтгаанаар намайг халж байгаа юм?
Ж: олон нийтийн өмнө даргадаа гар хүрсэн шалтгаанаар. Бас хүүхдээ компани дээр авчирсан. Чамайг халахгүй бол Лин компаний нэр хүнд удахгүй байхгүй болно. Хүний нөөцийн хэлтсийн даргыг дуудаад ир.
Эр: Жао менежер ээ. Намайг дуудсан уу?
Ж: Су Ваныг ажлаас нь хал.
Эр: Жао менежер ээ. Намайг дуудсан уу
Ж: Су Ваныг ажлаас нь хал.
Ван: Ярилцлагын үеэр намайг хүүхдээ ажил дээр авчрахыг зөвшөөрсөн. Намайг халах эрх чамд байхгүй.
Ж: Сүүлчийн удаа хэлье. Су Ваныг ажлаас халсан шийдвэрийг хурдан гарга.
Эр: Жао менежер ээ, Су Ваны ажиллах шийдвэрийг Лин захирал өөрийн биеэр гаргасан.
Ж: Лин захирлаар намайг сүрдүүлэх хэрэггүй. Ажлаа мэдэхгүй хэдэн амьтан. Би эзэгтэйг дуудчихна шүү.
Эр: Жао менежер ээ, бид нарт ямар ч арга алга. Нэг жирийн ажилтнаас болж Лин захиралтай харилцаагаа муутгах хэрэг байгаа юм уу?
Ж: Өнөөдөр нэг бол тэр, эсвэл би явна.
Лин: Ажлын цагаар хэн хашгичаад ажил хийлгэхгүй байгаа юм?
Ж: А Яан. Шинэ ажилтан болхи болохоор над руу кофе асгачихлаа. Би сургаж байна.
Ван: Хоолой нь Лин Яантай ямар адилхан юм... Тэр байх ёсгүй дээ. Долоон жилийн өмнө гэр бүлийнхээ бизнесийг өвлөж авна гээд Америк явчихсан. Тэр байх боломжгүй.
Ж: Лин захирал аа. Би тантай төслийн талаар ярилцах гэж байна. Би түрээд өрөө рүү чинь явъя.
Т: Бүгд тарцагаа. Явж ажлаа хийцэгээ.
Ниан: Ээж ээ.
Ван: Миний охин яасан?
Ниан: явъя.
Ван: Явъя.
Лин: Жао Манчи. Су Ваныг би ажилд авсан. Асуудал байгаа бол над дээр ир. Нөхөн төлбөр хэдийг авмаар байна? Би өгье. Миний сэтгэлд Су Ванаас өөр хэн ч байхгүй. Чи яаж ч хичээсэн... миний сэтгэлийг өөрчилж чадахгүй.
Ж: А Яан, намайг яагаад ингээд байгаа юм бэ? Миний чиний төлөө хийсэн болгоныг мартчихаа юу?
Лин: Жао Манчи. Би чиний хүссэнийг өгч чадна.
Ж: Тэгвэл сүй тавья. Эгч аль хэдийн бизнесийн хүрээнийхэнд зарлачихсан. Намайг Лин овогтын ирээдүйн эзэгтэй гэж бүгд мэдэж байгаа.
Лин: Энэ сүй ээж та хоёрын л хийсэн хэрэг. Анхнаасаа эцсээ хүртэл миний саналыг хэн ч асуугаагүй. Чи бид хоёрын дунд ямар ч хайр сэтгэл байхгүй. Өөрийгөө хуурах хэрэггүй.
Ж: А Яан. Би чиний төлөө хичнээн хичээсэн билээ дээ. Чамайг асарч, компаний чинь ажилд хүртэл тусалсан. Су Ван эргээд ирсэн болохоор намайг хаяж байгаа юм уу? Сайн сонс, яасан ч үгүй. Чиний сэтгэлд тэрнээс өөр хүн байхгүй бол... тийм бол тэрнийг яасан ч чиний дэргэд байлгаж болохгүй.
***************
Ниан: Ээж ээ.
Эм: Өнөөдөр гарын үсэг зурах байсан баримтан дээр хэн эрээччихдэг байна аа? Миний брэндийн цүнхэн дээр бас зурчихсан байна. Танай охин байж таараа. Иймэрхүү айлын хүүхдүүд ямар ч хүмүүжилгүй байх юм аа. Энэ хэдэн үйлдвэрлэгдсэн цүнх... хэдэн арван мянгын үнэтэй.
Эм2: Компани дээр хүүхэд авчрах хэрэггүй юм байгаа юмшд. Төвөг удаад л.
Эм3: Яг үнэн. Ажил хийх арга алга. Хүүхдүүд цагтай бөмбөг л гэсэн үг.
Ван: Би...
Ж: Су Ван. Одоо яавал дээр вэ? Нэг бол юмаа аваад яв. Эсвэл хүүхдээ дахиад компани дээр авчрахаа боль.
Ниан: би зураагүй. Та нар намайг гүтгэж байна. Миний ээжийг хөөх гэж байна. Та нар бүгдээрээ муу хүмүүс.
Ж: Ийм жаахан юм байж, ээжтэйгээ адилхан худалч юм шив.
Ван: Жао Манчи. Хүн гүтгэхээ боль. Миний охин хүний юманд хүрэх хүн биш. Чи л намайг хөөх аргаа олж ядаж байгаа биз дээ.
Ж: Хамгаалагч аа. Энэ ээж охин хоёрыг чирээд гарга. Дахиад компаний хаалгаар битгий оруул.
Өвөө: Юу хийгээд байгаа юм?
Ж: Лин өвөө. Та компани дээр ямар хэргээр ирээ вэ?
Эм: Ерөнхийлөгч ирээдүйн бэрээ харахаар ирсэн байх. Ерөнхий менежер Жао, Лин захирал хоёр ирэх сард сүй тавих гэж бйгаа гэж би сонссон.
Ниан: Ээж ээ. Бид хоёрыг гүүрэн доор байхад аварсан өвөө байна. Бид хоёр заавал тусална.
Ван: Ерөнхийлөгч бид хоёрт тусалсан ч гэсэн... Жао Манчи бэр нь болох хүн болохоор, бид хоёрын төлөө тэрнийг юу гэж ичгэвтэр байдалд оруулах вэ дээ.
Өвөө: ажлын цагаар компани дээр хэрүүл шуугиан тариад. Юу хийгээд байгаа юм?
Ж: Лин өвөө. Шинэ ажилтан дүрэм журам мэдэхгүй болохоор чухал баримт бичиг сүйдэлчихэж.
Өвөө: Ниан Ниан.
Ниан: Өвөө. Ниан Ниан тэр бичгэнд хүрээгүй гэж тангараглая. Би үнэхээр тэгээгүй.
Эм3: Су Ваныг яаж Лин компанид орж ирсэн юм бол гэж бодож байсан чинь... том арын хаалгатай байсан байна шд.
Ван: Ерөнхийлөгч өө. Миний охин тэр баримтанд гар хүрээгүй. Хэрвээ тэгсэн бол... би шийтгүүлэхэд бэлэн байна.
Ж: хүрээгүй гэж хэлээд болчихдог юм уу. Өнөөдөр чамайг заавал хална. Бейченд дахиад чамайг хэн ч ажилд авахгүй.
Өвөө: Энэ Жао Манчи, их зантай, дээрэлхүү. Тэрний хэлсэнд итгэж болохгүй.
Ниан: Өвөө. Манай ээжийг битгий халаач дээ. Би компани дээр дахиад ирэхгүй.
Өвөө: За за. Ниан Ниан, сайн байна. Өвөө нь чамд итгэж байна. Өвөө нь байгаа цагт чамайг ээжтэй чинь хэн ч дээрэлхэж чадахгүй.
Ж: Лин ноёнтон, энэ ээж охин хоёр Лин Яаны араас гүйгээд компани дээр хүртэл ирчихээд байна. Ичих нүүр алга. Тэр хоёрын үгэнд итгэх хэрэггүй.
Өвөө: Компани дээр... надад юу хийхийг заах гээ юу? ... Та нар хэлээдэх. Юу болоод байгаа юм?
Ж: Су Ван ажилдаа хайхрамжгүй хандсан.
Өвөө: Хангалттай. Ганц чиний хэлэхийг сонсох гээгүй байна. Та нар хэлээдэх. Жаахан ч гэсэн худлаа хэлэх юм бол... Лин компаниас явсан чинь дээр шүү.
Эм: Ерөнхийлөгч өө, ерөнхий менежер Жао бид нарын баримтан дээр сараачаад Су Ванд тох гэж хэлсэн. Хэлснээр нь хийх юм бол ирэх сар намайг тасгийн даргаар томилж, миний шагналт цалинг хоёр дахин нэмнэ гэсэн.
Эм3: Надад ч гэсэн өөр арга байгаагүй. Жао дарга намайг үгэнд нь орохгүй бол өөр хотод байдаг салбар руу шилжүүлнэ, дахиад энд ажиллуулахгүй гэсэн.
Эм2: Ерөнхий менежер Жао сайн хүн шиг харагдаад байдаг байсан чинь үнэн хэрэгтээ ийм хүн байсан юм уу? Су Ваныг хөөхийн тулд ийм өөдгүй арга хэрэглэсэн байж.
Эр: Больж. Ажилчдыг байнга дээрэлхэж байдаг юм. Одоо л үнэн царайгаа харуулж байх шив.
Ж: Намайг гүтгэхээ боль. Су Ван та нарт хахууль өгснөөс зайлахгүй. Өвөө. Эд нарын хэлж байгаад итгэх хэрэггүй.
Өвөө: Дуу! Та нар танил талаа харж, гэмгүй хүнийг гүтгэж байдаг юм биз дээ. Хар амиа бодож, өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэйг бөөрөлхөж байдаг. Та нарт хүн чанар байна уу?
Ниан: Ээж ээ. Сайн юм боллоо. Таныг ажлаас чинь халахгүй юм байна.
Өвөө: Жао Манчи. Ээж охин хоёроос яг одоо уучлалт гуй. Үгүй бол, яг одоо компанид зайгаа тавьж өг. Манай Лин компанид ийм хорон санаатай хүн тохирохгүй.
Ж: Уучлаарай. Су Ван, харж л байгаарай. Энэ хэрэг дуусах болоогүй.
*****************
Ж: А Яан. Надад уурлачихсан юм уу?
Лин: Хэлээдэх. Долоон жилийн өмнө Су Ваныг осолд орж, амиа алдсан гэж хэлсэн хүн чи мөн биз дээ? Надад мэдэгдсэн хүн чи мөн биз дээ? Су Ван амьд байна. Надад тайлбарлаадах.
Ж: Энэ... би ч сайн мэдэхгүй байна. Тэр үед эмнэлгээс надад Су Ваныг нас барсан гэж хэлсэн. Бас чи Су Ваны цогцосыг өөрөө харсан биз дээ?
Лин: Сайн санаж яв. Дахиад Су Ванаар оролдох юм бол... Лин компанид ажиллах хэрэггүй.
Ж: За. Би дахиад тэгэхгүй. Су Ван. Муу өөдгүй эм... чамаас болж байгаа юм.
****************
Ж: Ванван. Түрүүн миний буруу байсан. Уучлалт гуйгаад энэ сүүтэй цайг өгч байгаа юм.
Ван: Баярлалаа.
Ж: Надад харилцагчтай уулзах ёстой нэг чухал төсөл байгаа. Хоёулаа уулзалтын өрөөнд очиж нарийн ширийнийг нь ярилцъя. Ли захирал аа. Энэ манай компаний шинэ ажилтан, Су Ван. Энэ удаагийн хамтын ажлыг Су Ван тантай хэлэлцэнэ.
Ли: Су авхай хөөрхөн юм аа. Хойшид сайн хичээж ажиллаарай. За алив алив. Суу л даа, суу.
Хүмүүс: Хөөх. Ямар сайн болоо вэ? Ямар мундаг юм бэ?
Эм2: Су Ван төлөвлөгөө чинь гайхалтай болж.
Эм: Харин тийм.
Эм3: Бид нар ингээд ажлаа гурав хоногийн өмнө дуусчихлаа шд. Үйлчлүүлэгч манай тасгийг магтмаар байна гэж түрүүн хэлж байсан.
Эм: Шилдэг их сургууль төгссөн хүн аргагүй өөр юм аа. Аргагүй л чадварлаг байна.
Эм2: Харин тийм.
Ж: Ажлаа хийхгүй юу ярьж байгаа юм? Ажилламааргүй байгаа бол хүний нөөцөөс цалингаа аваад яв... Өчигдөр ярилцсан Ли захирлын төсөл юу болж байна?
Ван: Энэ төсөл...
Ж: Амаргүй төсөл гэдгийг мэдэж байна. Гэхдээ Ли захирлыг зөвшөөрүүлж чадахгүй бол яаж энэ компанид ажиллах гэсэн юм?
Ван: Жао Манчи, намайг чадаагүй гэж хэн хэлээ вэ? Гэрээнд гарын үсэгээ зурчихсан.
Ж: Гэрээнд гарын үсэг зурсан ч гэсэн урьдчилгаа нь орж ирээгүй байна. Су Ван. Компанид ажиллах гэж “байдаг аргаа” хэрэглээд өөрийгөө толинд ямар хүн гэдэгээ харвал яасан юм?
Ван: Гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан. Бас сая төлбөрөө хийсэн гэсэн мэгдэгдэл ирж байна. Би харуулъя.
Ж: Ийм байх ёсгүй. Тэр хөгшин үнэг төлбөрөө төлөхгүй хоёр сар болсон. Чи яаж зөвшөөрүүлсэн юм?
Эм: Жао дарга аа, санхүүгийн алба Ли компани үлдсэн таван саяа шилжүүлсэн гэж хэлүүлж байна.
Ж: Су Ван. Чи ямар арга хэрэглэсэн болоод муу нэрээрээ алдартай Ли захирлаар зөвшөөрүүлсэн юм? ... Су Ван. Чи ямар арга хэрэглэсэн болоод муу нэрээрээ алдартай Ли захирлаар зөвшөөрүүлсэн юм?
Ли: Су авхай, үнэхээр хөөрхөн юм аа. Надтай оройн зоог барих юм бол гэрээнд ямар ч асуудал гарахгүй гэж амалъя. Чи муу эм, над руу ус цацна гэнэ ээ? Жао менежерт хэлээд чамайг халуулна даа.
Ван: Намайг халахыг аль эртнээс хүсч байгаа хүн. Ли захирал аа, дахиад ингэх юм бол бэлгийн дарамтанд оруулсан гээд цагдаад өгчихнө шүү. Су Ван, ухаантай бай. Түргэдэж болохгүй. Ниан Нианы сургуулийн төлбөрийг төлөх хэрэгтэй. Хичнээн ч хэцүү байсан тэсэх хэрэгтэй...
Ли: Су авхай. Би хэтрүүлсэн байна. Хамтарч ажиллах болзол огт боломжгүй зүйл биш л бол би зөвшөөрч байна. Бас, үлдсэн мөнгөө маргааш шилжүүлчихнэ ээ.
Ван: Юу вэ? Дүрээ ямар хурдан хувиргаж байна аа?
Ли: Заа.
Лин: Ли захирал аа, би хэлэлцээр хийхээр өөрөө залгаж байна. Манай компанитай ажиллахаас татгалзах юм бол ямар үр дүн гарахыг сайн л бодоорой.
Ли: Лин захирал байсан юм уу. Уучлаарай. Уучлаарай. Би яг одоо шинэ гэрээнд гарын үсэг зурчихъя.
Лин: Сайн байна. Нарийн ширийн асуудлыг Ли захирал Су Ван авхайтай ярилцаад шийдчих. Тэр хүн намайг бүрэн орлоно.
Ли: Би Су Ван авхайн хэлснээр хийнэ ээ.
Ж: Ли захирал амаргүй хүн дээ. Чи яаж зөвшөөрүүлсэн юм?
Ван: Охиныхоо төлөө би ямар ч саадыг даваад гарна. Жао Манчи... чи надад ямар ч сорил өгсөн бай... би яасан ч чамаас айхгүй.
Ж: Харж л байгаарай. Охин чинь үхэхээр яахыг харж л байя.
**************
Ван: Ниан Ниан. Ээж нь ирлээ. Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан... Ниан Ниан. Ниан Ниан. Ниан Ниан... Ниан Ниан. Ниан Ниан, чи хаана байна аа? Ниан Ниан. Ниан Ниан... Ниан Ниан. Ниан Ниан хааччихдаг байна аа? Би яаж охиноо алдчихав аа? Лин Яан, чи энд юу хийж байгаа юм? Гадаад явчихаагүй юм уу?
Лин: Ван Ван, үнэхээр чи мөн байна. Үнэн байна. Зүүд биш бай...
Ван: Битгий хүр.
Лин: Уучлаарай. Тэр үед бүгд миний буруу байсан. Би байгаагүй бол чи...
Ван: Дуугүй бай. Чамайг харах хүсэл алга.
Лин: Намайг битгий орхи л доо.
Ван: Тавь. Ниан Нианыг олох хэрэгтэй байна. Лин Яан. Чи надад тусална биз дээ? Ниан Нианыг олоход тулаач дээ. Манай Ниан Ниан алга болчихлоо. Надад тусал л даа.
Лин: Ниан Ниан? Ниан Ниан гэж хэн юм?
Ван: Ниан Ниан бид хоёрын охин. Тэр үед машины ослоос амьд үлдсэн. Өнөөдөр алга болчихлоо.
Лин: Манай охин амьд юм уу?
Ван: Тийм.
Лин: Долоон жил... та хоёр амьд байсан юм бол яагаад охиноо аваад над дээр ирээгүй юм бэ?
Ван: Би осолд ороод комд орчихсон. Долоон жил, би саяхан сэрсэн.
Лин: Уучлаарай. Би та хоёрын өмнө буруутай. Санаа битгий зов. Өнцөг булан болгоныг нэгжээд ч хамаагүй, би охиноо заавал эрүүл саруул авчирна.
***************
Ниан: Ээж ээ. Яагаад Ниан Ниан дээр ирэхгүй байгаа юм бэ? Ниан Ниан айгаад байна. Эгч ээ. Та намайг энд авчирсан юм уу?
Ж: Тэр эмэгтэйн хүүхэд биш гээд хэлчих вий гэсэн шиг. Нүд нь адилхан юм аа.
Ниан: Эгч ээ. Намайг явуулчих л даа.
Ж: Явуулах аа? Ээж чинь чамайг хэзээ ч олохгүй.
Ниан: Үгүй ээ. Ээж намайг хаана ч байсан заавал олно гэж хэлсэн.
Ж: Ээжийгээ хүссэнээрээ л дууд. Хэл дээ, аав чинь хэн юм?
Ниан: Би аавыгаа хараагүй. Гэхдээ аав ингэж байгааг чинь мэдэх юм бол уурлана даа.
Ж: уурлана аа? Лин Яан, уур чинь гараагүй л байна уу?
Ниан: Эгч ээ. Намайг явуулчих л даа. Ээж намайг байхгүй болохоор айж байгаа.
Ж: Гэртээ харимаар байна уу? Битгий мөрөөд.
Ниан: Ээж ээ. Ниан Ниан үхэх юм бол уу? Ээж ээ. Ниан Ниан эргэж ирэхгүй бол... битгий уйлаарай. Хоолоо сайн идээд... аз жаргалтай байгаарай...
Эр: Айсан уу? Аль түрүүний л айж байхгүй.
Ниан: Ах аа, та хэн юм? Та яагаад тэр муу эгчид тусалж байгаа юм? Манай ээж намайг олохгүй бол санаа нь зовно. Зөндөө айж байгаа. Ах аа, намайг явуулчих л даа, тэгэх үү?
Эр: явуулах аа? Битгий горьд. Харин ч би чамд хойд насаа хурдан олоход чинь тусалж байна. Үнэнийг хэлэхэд чи надад ямар ч хамаагүй. Жао авхай чамайг алж гэж надад мөнгө өгсөн болохоор ингэж байна. Хүсэхгүй байвал тамын бурхан дээр очоод шударга ёс шаардана биз.
Ниан: Ах аа, битгий намайг айлгаад бай л даа. Би томоотой байна аа.
Эр: Ухаантай юм аа. Даанч, чамайг хэн ч аварч чадахгүй. Энэ газрыг хэн ч мэдэхгүй. Хамаг чангаараа хашгирсан ч, чамайг хэн ч сонсохгүй.
Ниан: Үгүй ээ. Миний ээж намайг аварна.
Эр: Ээж ээ. Ээжид чинь чамайг хайх зав мөн байгаа байх даа.
Ниан: Үгүй ээ. Миний ээж тийм хүн биш. Өчигдөр надад цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж очоод, тоглоомон дээр тоглуулна хэлсэн.
Эр: Айхыг ч мэдэхгүй. Удахгүй учрыг чинь олчихно оо.
Ниан: Би айхгүй байна. Муу юм хийвэл өөрөө зовдог гэж ээж хэлсэн.
****************
Т Лин захирал аа. Залуу авхайг олчихлоо. Хотын баруун захад байдаг хаягдсан агуулахад байна гэж байна.
Лин: Бушуул. Тийшээ явъя. Зүгээр ээ. Айх хэрэггүй.
Ван: За.
Лин: Яарах хэрэггүй. Би явъя.
Ниан: Ах аа.
Ван: Ниан Ниан. Ниан Ниан.
Т: Бариад ав.
Эр: За...
**************
Лин: Ванван. Шарх өвдөөд сэрээ барьж чадахгүй байна.
Ван: Амаа ангай. Лин Яан, яагаад байгаа юм бэ?
Ниан: Май. Ах аа, ид. Ах аа, зөндөө өвдөж байна уу? Чиний зүгээр байгааг хараад ах нь өвдөхгүй байна. Ниан Ниан, ах нь чамд их муу байсан. Ахдаа одоо ч гэсэн гомдсоор байгаа юу?
Ниан: Ниан Ниан аль хэдийн уучилчихсан.
Эр: Өвчтөн мэс засал хийлгэсэн болохоор шархандаа бохир оруулж болохгүй. Боолтоо байнга солиулна шүү.
Ван: За, ойлголоо.
Лин: Хэдүүлээ ингэж нэг уулздаг байж. Ванван. Надад боломж өг л дөө. Би дахиад гэрлэх санал тавьмаар байна.
Ван: Лин Яан... чи том компаний өв залгамжлагч. Би жирийн л нэг ядуу эмэгтэй. Бид хоёр хоёр өөр ертөнцийн хүмүүс. Гэрийнхэн чинь удахгүй ирэх байх. Ниан Ниан бид хоёр ингээд явъя даа.
Лин: Ванван. Надад дахиад ганцхан боломж өгчих л дөө. Ирэх долоо хоногт өвөөгийн төрсөн өдөр болно. Ниан Нианд их сайн байдаг юм. Ниан Ниан та хоёрыг ирээсэй гэж хүсч байна.
Ниан: Ээж ээ, өвөө бид хоёрт их сайн байдаг. Өвөөгийн төрсөн өдөрт очъё.
Ван: Бид хоёр очино оо.
Лин: Ашгүй дээ.
****************
Лин: Өвөө. Таны төрсөн өдөр би Ванванд гэрлэх санал тавина.
Өвөө: А Яан. Чи итгэлтэй байна уу? Су Ваны сэтгэлийн шарх хичнээн гүн болохыг чи мэдэж байгаа.
Лин: Би мэдэж байгаа. Гэхдээ би дахиад хүлээж чадахгүй. Би эргээд нийлэхийг хүсч байгаа. Өвөө, намайг дэмжээрэй.
Өвөө: За. Болж байна. Зоригтой бай. Энэ хөгшин биеэ хайхрахгүй чамайг дэмжиж өгье.
Ж: Лин Яан. Намайг хаяад Су Вантай нисч чадна гэж горьдох хэрэггүй...
*******************
Ж: Эгч ээ. Өвөөгийн төрсөн өдөр чухал үйл явдал. Надад нэг санаа байна. Лин Яаны итгэл найдварыг болиулж чадна. Та ч гэсэн хурдан ачтай болно.
Ээж: Ямар төлөвлөгөө?
Ж: Өвөөгийн төрсөн өдрөөр А Яан бид хоёрын сүй тавьж байгааг зарлавал ямар вэ? Давхар баяр болог.
Ээж: Манчи... тэгж болох юм уу? Лин Яан зөвшөөрөх юм уу даа?
Ж: Одоохондоо Яанаас нуучихъя. Тэр үед гэнэтийн бэлэг барья.
Ээж: Лин Яанд хэлэхгүй гэнэ ээ?
Ж: Тийм.
Ээж: Тэгж болох юм уу? А Яаны сэтгэлд тэр Су Ванаас өөр хүн байхгүй.
Ж: Су Ван ичих нүүргүй хүн. Эгч ээ. А Яанд хэн тохирохыг та сайн мэдэж байгаа. Хурдан сүй тавихгүй бол... Су Ван гараад ирсэн болохоор... А Яанд дахиад урхинд нь орчихно.
Ээж: Чиний хэлдэг зөв. Тэгвэл чиний хэлснээр болъё.
Ж: За. Лин Яан минь дээ. Лин Яан минь. Маргаашнаас би чиний сүйт бүсгүй болно. Намайг хаяад Су Вантай сууна гэж бодож байна уу? Намайг амьд байгаа цагт чи яасан ч чадахгүй.
*********************
Ниан: Ах аа, миний даашинзыг хар даа. Өчигдөр ээж намайг дэлгүүр рүү дагуулж яваад, би сонгосон юм. Өнөөдөр өвөөгийн төрсөн өдөр болохоор намайг хөөрхөн болох ёстой гэсэн.
Лин: Ниан Ниан юу ч өмссөн хөөрхөн юм чинь. Ванван. Өнөөдөр үзэгслэнтэй харагдаж байна.
Ван: Хэтрүүлэх хэрэггүй. Хэдүүлээ очиж өвөөд баярын мэнд хүргэе.
Лин: Дараа нь үдэшлэг эхлэхээр... чамд хэлэх сайхан мэдээ байна. Миний удаан бэлдсэн гэнэтийн юм.
Ван: Юу юм?
Лин: Удахгүй мэднэ ээ.
Ниан: Ээж ээ. Ах, танд гэрлэх санал тавих гэж байгаа юм уу? Хүүхэлдэйн кинон дээр ханхүү гэнэтийн зүйл бэлдэж байгаад, яг ингэж гэрлэх санал тавьсан.
Ван: Чи... ярьж байгааг нь. Ийм юм хамаагүй ярьж болдоггүй юм.
Лин: Ниан Ниан хамаагүй юм яриагүй шд.
Ван: Арай... олон хүний өмнө нээрэнгээсээ санал тавих гэж байгаа юм бол уу?
Лин: Зочид оо. Өнөөдөр өвөөгийн маань төрсөн өдөрт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ сайхан өдрийг далимдуулаад надад нэг их чухал хэлэх юм байна.
Ж: Байз... Су Ван. А Яан бид хоёрын сүй тавих ёслолд хэн чамайг урьсан юм? Охиноо дагуулаад эндээс хурдан яв. Энэ чиний байх газар биш.
Ван: Юу гэнэ ээ?
Ж: Мэдээгүй юм уу? А Яаны надад бэлдсэн гэнэтийн бэлэг. Өвөөгийн төрсөэн өдрөөр надтай албан ёсоор сүй тавьж байгаа.
Ван: Сүйн тавих ёслол?
Ж: Яг зөв. Өнөөдөр өвөөгийн төрсөн өдрөөс гадна А Яан бид хоёрын сүй тавих ёслол. Яасан? Хүүхдээ дагуулж ирээд бид хоёрт аз жаргал хүсэх гэсэн юм уу?
Ниан: Ээж ээ. Ах энэ эгчтэй гэрлэх гэж байгаа юм уу?
Ван: Ниан Ниан, үгэнд ор. Олон хүн ирчихсэн байна. Ээж нь амттай жимс авч өгье. Хоёулаа явъя.
Ниан: За.
Ж: Байз. Нэгэнт ирснийх дуустал нь харчихаад явахгүй юм уу? А Яаныг чамд сайн гэж бодоод байгаа юм уу? Тэр үед өвөөг тайвшруулах гэсэн жүжиг байсан юм. Чи бас чиний хэнийх нь мэдэгдэхгүй охин ийм газар ирэх эрхгүй хүмүүс.
Ван: Жао Манчи. Амаа мэдээрэй. Миний охиныг доромжлох эрх чамд байхгүй.
Ж: Нууцаар хүүхэдтэй боллоо гээд А Яаныг дэргэдээ хүлж чадна гэж бодоо юу? Битгий мөрөөд. Чи хэзээ ч тэрний дэргэд хүн шиг зогсож чадахгүй.
Ээж: Хүүхэд. Хэний хүүхэд болохыг хэн мэдлээ. Хүүхдээ ашиглаад манай гэрийн босгоор алхана гэж бодоо юу? Би яасан ч зөвшөөрөхгүй.
Эм: Сүүлийн үед хүмүүс төрсөн өдрийн үдэшлэг дээр хүртэл хүүхдээ дагуулж ирээд төвөг уддаг болж. Хорвоо ийм болчих гэж.
Эм:Гэхдээ тэр хүүхдийн царай Лин захиралтай төстэй юм аа.
Ван: Лин Яан. Ийм болоод л намайг өвөөгийн төрсөн өдөрт ир гэсэн юм уу? Хэлээд байсан гэнэтийн юм чинь энэ үү?
Лин: Үгүй ээ. Тийм биш. Миний хэлэхийг сонс л доо. Ванван. Би бүгдийг нь тайлбарлая. Өнөөдөр өвөөгийн төрсөн өдөр яагаад Жао Манчи бид хоёрын сүй тавих ёслол болсныг би мэдэхгүй байна.
Ван: Сүй тавих ёслол хичнээн чухал билээ. Үл ойлголцол байж болох уу? Лин Яан... намайг чамд итгэнэ гэж бодсон уу?
Лин: Ванван. Надад итгэхгүй байсан ч хамаагүй. Би батлаад өгье.... Ванван. Надад итгэхгүй байсан ч хамаагүй. Би батлаад өгье. Бүгдээрээ сонсоцгоо. Өнөөдрийн сүйн ёслолыг миний зөвшөөрөлгүй бэлдсэн байна. Лин Яан миний бие, ганц л хүнийг эхнэрээ болгоно. Тэр бол Су Ван. Бид хоёр гэрлэнэ.
Ээж: Яасан ч зөвшөөрөхгүй. А Яан. Би энэ эмийг Лин овогтын хүн болохыг яасан ч зөвшөөрөхгүй.
Лин: Ээж ээ. Та зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай миний хувьд ганцхан Су Ван миний эхнэр байх болно. Ванван, надтай гэрлэх үү?
Ван: Нээрэн надтай гэрлэх юм байх даа?
Лин: Ванван. Миний амьдралд ирсэнд, охин та хоёртоо баярлалаа. Энэ удаа манай гэр бүл үүрд хамт байх болно.
Ж: Байз. А Яан. Тэрэнд чамтай гэрлэх эрх байхгүй.
Ван: Чиний эхнэр гэрлэх үгүй нь чамд ямар ч хамаагүй.
Ж: Би чиний төлөө л ингэж байна. Су Ниан чиний хүүхэд биш.
Лин: Худлаа ярихаа боль. Хамгаалагч, энэ хүнийг гарга.
Ж: А Яан, сайн бодоод үз. Су Ван осолд орсоноосоо хойш ухаангүй байсан. Яаж хүүхэд төрүүлэх юм?
Ээж: А Яан. Су Ниан чиний хүүхэд байх боломжгүй. Су Ван, энэ эм чамайг хуурч байгаа юм.
Лин: Ээж ээ. Ниан Ниан миний охин мөн ч бай, биш ч бай би өөрөө сайн мэдэж байна. Та л харн Жао Манчийд хэдэн удаа хууртах гэсэн юм? Жао Манчи, бидний хооронд яс хаяхаа боль. Ниан Ниан Су Ван хоёрын хүүхэд.
Ж: Наана чинь Су Ниан та хоёрыг ямар ч цусан холбоогүй гэсэн байгаа. Су Ваны чамаас зүүгдэх гэсэн арга.
Лин: Амаа тат. Энэ баримтыг чи хуурамчаар үйлдсэн байна.
Ван: Жао Манчи... Лин Яантай суухын тулд чи бүр хүн чанараа уландаа гишгэж байх шив. Яаж ийм утгагүй юм зохиож чаддаг байна аа?
Ж: Утгатай үгүйг чи өөрөө мэдэж байгаа. Эгч ээ, та өөрөө очоод үз. Су Ван энэ хүүхдийг ашиглаж байгаа юм. Та нарын өрөвч сэтгэлийг ашиглаж танай хөрөнгөнд шунаж байгаа юм...
Лин: Ванван. Өнгөрсөн долоон жил чи ухаангүй байсан нь үнэн юм уу?
Ван: Лиан Яан. Чи Жао Манчигийн хэлсэнд итгээд байгаа юм уу? Надад эргэлзэж байгаа юм уу?
Ниан: Ах аа. Ээж үнэхээр эмнэлэгт байсан. Ээжид итгэ л дээ.
Ж: Ээж охин хоёр жүжиглэхдээ сайн юм аа. ЭМнэлэгт байсан? Ухаангүй байсан юм бол яаж хүүхэд гаргах юм?
Эм: Том жижиг хоёр худалч болж таарлаа. Ухаангүй байсан юм бол яаж Лин захирлын хүүхдийг төрүүлэх юм? Энэ хүүхэд тэрнийх биш байх өө.
Эр: Яг зөв. Эцэг тогтоох шинжилгээний хариу ямар ч хамааралгүй гэсэн байхад. Яаж чадаж байна аа? Лин захиралд наалдах гэснээс зайлахгүй.
Лин: Ниан Ниан, чи үнэхээр миний хүүхэд биш юм уу?
Ниан: Ах аа.
Ван: Лин Яан. Чамайг надад биш, Жао Манчигийн хэлсэнд итгэх юм гэж төсөөлсөгүй.
Лин: гэхдээ энд... цагаан дээр хараар биччихсэн байна. Ниан Ниан миний хүүхэд биш гэж байна. Би чамд хайртай. Би яавал дээр вэ? ... гэхдээ энд... цагаан дээр хараар биччихсэн байна. Ниан Ниан миний хүүхэд биш гэж байна. Би чамд хайртай. Би яавал дээр вэ?
Ж: А Яан. Су Ван хүссэндээ хүрэхийн тулд хүүхдээ хүртэл ашиглаж байна. Хоёулаа тэрнийг сургаад өгье.
Ван: Чи яах гээ вэ?
Ж: Чи ичих нүүргүй болохоор олны нүдэн дээр хувцасыг чинь тайчиж, доромжлох гэж байна. Тэгвэл чи энэ насандаа дахиад Лин Яаны дэргэд зогсож чадахгүй.
Ниан: Миний ээжид битгий хүр.
Ж: ээж чинь ичих нүүргүй юм чинь шийтгэлээ хүлээх ёстой.
Ниан: Худлаа. Би Лин ах, ээж хоёрын хүүхэд.
Ж: Энэ муу чинь... эхийгээ дуурайгаад худалч байх нь ээ. Тэрний охин гэсэн үү? Нотлох баримт байгаа юм уу?
Ван: Үнэн үнэнээрээ л байдаг.
Т: Лин захирал аа. Сая эм яриад, танд тохирох чөмөгний донор олсон гэж байна. Су Ниан гэж байна.
Лин: Юу?
Т: Лин захирал аа. Су Нианы чөмөг таныхтай яг тохирч байна лээ. Шууд шилжүүлэн суулгахад яг тохирно.
Лин: Ийм юм байх гэж. Ниан Ниан, миний хүүхэд мөн байна.
Т: Тийм ээ, Лин захирал аа. Су Ниан, яах аргагүй таны хүүхэд. Баттай.
Ж: Тийм байх ёсгүй. Боломжгүй. Наана чинь яах аргагүй...
Өвөө: Яагаад болохгүй гэж? Жао Манчи... чи манай Лин овогтынхныг амархаан хуурчихна гэж бодоо юу?
Ж: Тийм биш ээ, өвөө. Тэр шинжилгээний хариун дээр Лин овогтынхтой ямар ч хамааралгүй гэсэн байсан. Яагаад надад итгэхгүй байгаа юм бэ?
Өвөө: Би энэ мөрдөх ажлыг өөрөө бүгдийг нь хянасан. Ниан Ниан яах аргагүй манай Лин овогтын хүүхэд. Шинжилгээний хариуг нууцаар сольчихвол хэн ч мэдэхгүй гэж бодоо юу? Нүдээ нээгээд өөрөө хар. Ниан Ниан, А Яан хоёрын чөмөг 100% тохирч байгаа. Чиний авирсан бичигний тамга нь хүртэл хуурамч байгаа.
Ээж: Хуурамч аа? Жао Манчи. Чамд тэгж итгэж байхад. Намайг хуурна гэнэ ээ?
Ж: Эгч ээ. Би тайлбарлая.
Ээж: Амаа тат. Чи байгаагүй бол би юу гэж өөрийнхөө ач охиныг гомдоож байх юм. А Яан. Уучлаарай. Ээж нь хүн танихгүй тэнэг байж. Ээжийнх нь буруу.
Ж: Би... А Яан. Би тайлбарлая. Наадахын чинь Су Ван хуурамчаар хийсэн байна.
Лин: Жао Манчи. Чи Ванван бид хоёрыг хамт байлгахгүйн тулд худлаа ярьж, мэхэлсэн. Боломжтой бүх бохир аргыг хэрэглэсэн. Ийм хорон санаатай байх гэж. Дахиад манай Лин овогтын босгоор бүү алх. Дахиад ганц ч алхам ойртох хэрэггүй. Хамгаалагч.
Ж: А Яан, ингэж болохгүй ээ. Би... би чиний дэргэд олон жил болсон. Чамд хайртай болоод л тэр.
Лин: Бусдын аз жаргалыг сүйтгэх чиний хайр юм бол... ийм хайр надад хэрэггүй...
Ж: Чи... Су Ван... чи байгаагүй бол би ийм байдалд орохгүй байсан.
Ван: Буруу юм хийсэн хүн нь чи...
Ж: А Яан... чи харамсана даа. Миний хэн болохыг мэдэх үү? Би Жао овогтын том охин. Намайг яана гэнэ ээ? Ганц удаа утсаар ярихад л та нарын хэн нь ч энэ хотод амьдарч чадахгүй болно.
Өвөө: Жао Манчи. Би түрүүн өвөөтэй чинь утсаар ярьсан. Чиний хийсэн болгоныг, ганц ч юм үлдээлгүй хэлсэн. Өвөө чинь үнэнч, шударга хүн. Яаж яваад ийм хүүхэдтэй болчихсон юм. Өвөө чинь... энэ мөчөөс хойш Жао овог чамаас бүх холбоогоо тасална гэж байна лээ.
Ж: Тийм байх ёсгүй. Та худлаа хэлж байна. Тийм байх боломжгүй.
Эр: Хөөе. Хурдан гар. Үгэнд орохгүй бол цагдаа дуудаад өгчихнө шүү.
Ж: А Яан, би чамд хайртай. Су Ван худлаа ярьж байгаа юм. Би биш. Би чиний төлөө зөндөө золиос гаргасан. Намайг битгий хая л даа, А Яан.
Эм: энэ эмэгтэй галзуурсан байх аа. Аймаар юм аа.
Лин: Жао Манчи... энэ бүгд чиний хийсэн хэрэг. Ванваныг гүтгэж, Ниан Нианыг барьцаалж... энэ чиний хийсэн үйлийн үр. Хууль чамайг шийтгэх болно.
Эр: яваач...
Лин: Ниан Ниан. Намайг уучлаарай. Аавынх нь буруу. Аав нь буруу ойлгосон байна. Аавынх нь буруу. Аавыгаа уучилж болох уу? Намайг аав аа гэж дуудаж болох уу? Ганцхан удаа.
Ван: Ниан Ниан. Лин ах нь... чиний аав.
Ниан: Аав аа.
Лин: Тийм ээ. Ниан Ниан. Одооноос аав нь чамайг хайрлаж, хамгаална. Ванван. Энэ олон жил чи зөндөө зовсон. Бүгд миний буруу. Намайг шууд уучлахгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ, надад гэмээ наманчлах боломж өгч болох уу?
Ван: Ниан Ниан. Аавдаа боломж өгөх үү, яах вэ?
Ниан: Ээж ээ, аав таныг зөндөө хайрлаасай гэж хүсч байна.
Ван: Ниан Ниан тэгж байгаа бол... би ганц удаа боломж олгохоос. Гэхдээ... дахиад алдаа гаргах юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Ээж: Ниан Ниан. Эмээ нь муу хүнд хууртаад, зөндөө буруу юм хийсэн байна. Чамайг тэгж зовоож байдаг. Эмээгээ уучилж болох уу?
Ниан: Зүгээр ээ. Ээж буруугаа хүлээж, өөрчлөгдөж чадвал сайн хүүхэд гэж хэлсэн.
Ээж: Тэгвэл эмээ гээд дууд даа.
Ниан: Эмээ.
Лин: Ванван. Чамд хэлэх юм байна. Миний хөл эдгэрэх боломжтой. Гэхдээ 40%-ийн л боломж байгаа.
Ван: Ашгүй дээ. Хичнээн бага байсан ч итгэл найдвар байхад болно.
Лин: Миний хөл эдгэхгүй бол, одоо байгаагаасаа ч дордвол урам чинь хугарах уу?
Ван: Юу гэж тэгэх юм. Дахиад хөл дээрээ босохгүй байсан ч, бид хоёр хамт амьдарч болохгүй гэж үү? Эдгэх боломж байгаа гэсэн болохоор би баяртай байна. Заавал хөл дээрээ бос гэж байгаа юм биш. Миний хувьд чи үргэлж бусадтай адил байсан. Миний хайртай хүн, Ниан Нианы аав. Энэ байхад л хангалттай.
Ниан: Аав аа. Та мундаг. 40% гэдэг чинь зөндөө гэсэн үг.
Лин: Тийм ээ. 40%. Бурхан энэнээс том боломж өгнө гэж байхгүй.
Ван: бие чинь дээрдэхээр, Ниан Ниантай хамт цэцэрлэгт хүрээлэн явцагаая. Ниан Ниантай хамт тоглоомон дээр сууна гэж чи амалсан байх аа?
Лин: Тийм. Тэгэлгүй яах вэ.
Ван: Тэгвэл би шинэ даашинз өмсөөд, чиний гараас хөтлөөд тойрон аялалд явна. Чи заавал амалсандаа хүрээрэй.
Лин: Заавал хүрнэ ээ. Охин та хоёрынхоо төлөө. Аравхан хувь байсан ч, чи оролдоод үзнэ ээ. Ганц хувь байсан ч хамаагүй.
*************
Ван: Эмч ээ. Ямар байна?
Эр: Мэс засал амжилттай болсон. Сэргээн засах эмчилгээгээ сайн хйилгэвэл удахгүй хөл дээрээ босно.
Ниан: Аав аа, таныг хөл дээрээ босно гэж байна.
Ван: Тийм ээ. Аав нь удахгүй хөл дээрээ босно.
Лин: Хүндэт Су Ван авхай, Лин Яан надтай гэрлэхийг зөвшөөрч байна уу?
Ван: За яах вэ. Та нар намайг хуурсан байх нь ээ?
Лин: Долоон жилийн өмнө миний санал тавьсан бөгж их энгийн байсан. Энэ бөгжний дизайныг би өөрөө гаргасан. Бас дотор талд нь бид хоёрын нэр байгаа. Надтай гэрлэх үү?
Ван: Зөвшөөрч байна.
Ээж: Ашгүй минь гэж.
Лин: би бурхан хүртэл намайг хаясан гэж боддог байлаа. Чи бурхны надад өгсөн хамгийн том бэлэг гэдгийг би одоо л ойлгож байна. Ванван. Би чамд хайртай.
Ээж: Хүүе.
Төгсөв.
Back to episodes Go home