One Punch S3 2

 

Эр 1: Баатруудын холбооны өрөвдөлтэй байдлаас харвал мэдэж байгаачлан...

Бичиг: (Мангасуудад үнэнч бай)

Эр 1: хүн төрөлхтөнд ялах боломж байхгүй. Бууж өгснөө зарлах хэрэгтэй. Эсэргүүцэх юм бол хүйс тэмтрүүлэх нь эргэлзээгүй.

Бичиг: (Мангасуудтай хамтран ажилла)\N(Хүн төрөлхтөн ялахгүй!!)

Эр 1: Тиймээс мангасыг шүтэгчид бид цор ганц шийдвэрлэх аргыг бодож олсон юм.

Бичиг: (Мангасыг шүт)\N(Мангасуудад үнэнч бай)

Эр 1: Мангасуудад тогтмол хүнээр тахил өргөж  хэрэглээний хэмжээг нь хянаснаар хүн төрөлхтөн бүрэн устахаас сэргийлэх юм. Мангасуудын талд орох нь бидэнтэй хамт яв! Энгийн ойлголт, ёс журам байхгүй болсон ертөнцөд бид амьд үлдэх ёстой!

Эр 2: Амаа тат! Мангасуудын талд орж байснаас үхсэн нь дээр!

Бичиг: (Мангас)

Эр 1: Болж байна! Тэгвэл чамайг эхний золиос болгоё! Бариад ав!

Эр 2: Хөөе, хүлээ! Үгүй ээ!

Гароу: Өргөл өгөөд өөрсдөө амьд үлдэх гэж байдаг... та нар мангасыг хэтэрхий дутуу үнэлж байна. Хүний нийгэм ийм амархан нуран унаж байгаа нь урам хугалчихлаа. Ийм нөхцөл байдал би гэх хамгийн хүчирхэг мангас гарч ирэх үеийн нөлөө багасчих байх гэхээс санаа зовж байна.

Бичиг: (Мангасын онцлог)

Мэдээ: Зарим бүсүүдэд халаасны хулгай, дээрэм, хүчирхийлэл гэх мэт хэргийг хэсэг иргэд үйлдэж хяналтаас гарч эхэлсэн байна. Үүнд цагдаа болон баатрууд хамтран ажиллаж яаралтай арга хэмжээ авч эхлээд байна. Мөн S хотод хүний түүхийн төгсгөл ирсэн гэж ухуулга хийж жагсах бүлэг хүмүүс гарч ирснээр үймээн үүсгээд байна.

Гароу: Мангас үймүүллээ гээд чиний гэм нүгэл хөнгөн болчихгүй. Мангасын холбоо хагас дутуу юм хийгээд байгаа болохоор том амтай хог шаарууд ихсэж байгаа юм...

Эр 3: Юу хүссэн юм? Чи эхэлж мөргөсөн биз дээ? Асуудал байгаа бол хэлээч? Амаа тат, тэр эхэлж мөргөсөн.

Эр 4: Согтоод хяналтаа алдчихаж.

Эө 3: Угаасаа бүгд мангасад алуулна. Тийм байхад тэсэж харагдаач?!

Гароу: Хөөе. Дэлгүүрийн үүдэнд саад болоод байна. Зайлж үз.

Эр 3: Айн? Ямар нэг зүйл хэлсэн үү, жаал аа?!

Гароу: Зайл гэж байна. Би тэдэн шиг биш. Ийм хог шааруудын амыг хамхиулах жинхэнэ айдсыг бүтээж чадна. Гэхдээ одоо хэт өлсчихсөн байна.

Зөөгч 1: Зузаан стэйкийн үлэмж том болон их хэмжээний будаатай хамт ирлээ. Тухтай зооглоорой.

Гароу: Сайхан хооллоё! Айн? Энэ хангалтгүй байна. Энэ махны цэсэд байгаагаас бүгдийг нь. Бас бүх төрлийн салатаас авъя. Мөн их хэмжээний ус. Нэмж захиалъя.

Сайтама: Цадчихлаа. Сайхан хооллолоо! За тэгэхээр... Айн? Хэтэвч минь алга! Байцай авч байхдаа дэлгүүрт үлдээчихсэн юм байх даа? Баларлаа. Жэносыг дуудъя гэсэн ч тэр эвдэрчихсэн.

Зарлал: Энэ сарын тусгай урамшуулал гүн далайн шарсан загас. Олон нийтийн аюулгүй байдал санаа зовоож байгаа ч манай ресторан нь хулгай, хүчирхийлэл, идээд зугтахын эсрэг арга хэмжээ авч хатуу аюулгүй байдлын арга хэмжээ авч байгаа. Хамгаалалтын байранд өмнөх мэргэжлийн баатар ирсэн байгаа тул. Та бүхэн тайван зоогоо бариарай.

Сайтама: Новш... Энэ зарлалыг сонссоны зараа зөөгчид нь нөхцөл байдлаа тайлбарлалаа гээд айсандаа хэргээ хүлээсэн юм шиг болчихно. Баларлаа, асуудалд орчихлоо. Энэ ч аюул шүү. Сүүлийн нэг жилд болсон хамгийн том аюул.

Фүбүки: Хөөе, чи!

Сайтама: Би энэ хүрээд дуусаж байгаа байх.

Фүбүки: Би чамтай яриад байна шдээ! Сайтама!

Сайтама: Үгүй ээ, тийм биш ээ! Би зүгээр л...!

Фүбүки: Юу яриад байгаа юм?

Сайтама: Айн? Чи энд юу хийж байгаа юм?

Фүбүки: Чамайг олох гэж зүдэрлээ шүү, Сайтама! Хүнийг ярьж байхад гараад явчих юм! Тэгэхээр баатрын ангуучийг хайна биз дээ? Болж байна. Онцгойлон би тусалъя.

Сайтама: Өршөөгөөрэй, нэмэлт захиалга өгье.

Фүбүки/Сайтама: - Хариуд нь амжилттай болсон онооныхоо...\N- Нэг том савалгаатай шарсан төмс.

Фүбүки: 70% надад өг. Чи В зэрэглэлийн 7 хүртэл өссөн ч... цаашид дээш гарах хэцүү. Энэ удаа сайн байж чадвал В зэрэглэлийн 5 хүртэл өсөж чадах байх. Гэхдээ тэгэхийн төлөө миний хамтрал зайлшгүй байх. Чи болсон хойно байнхаа царайны онцлогийг ч мэдэхгүй биз дээ? Ёстой нэг нэмэргүй залуу шүү. Мэдээлэл өгч болох юм.

Бичиг: (Цочирдох)

Фүбүки: Одоо миний тушаалыг дагаж хөдлөх... Сонсож байна уу?

Зөөгч 2: Таны шарсан төмс ирлээ. Таалан зооглоорой.

Фүбүки: Надад авч өгч байгаа юм уу? Баярлалаа. Яагаад ингэж инээгээд байгаа юм бол? Надтай хамт ажиллах болсондоо тийм баяртай байгаа юм байх даа. Ингээд Сайтама ч Фүбүки бүлэглэлд харьяалагдах шив.

Зөөгч 2: Идээд зугтчихлаа!

Сайтама: Одоохондоо зугтаагүй байна шдээ!

Зөөгч 1: Хэн нэгэн саяны хэрэгтнийг бариарай!

Сайтама: Идээд зугтаж байдаг яасан муу хүн бэ?

Сайтама/Фүбүки: - Би араас нь хөөлөө.\N- Хөөе... Сайтама?!

Сайтама: Чи шарсан төмс идсэн биз дээ? Тооцоог найдлаа шүү!

Фүбүки: Шарсан төмс? Худлаа биз дээ? Хорвоо ийм хэцүү байхад ямар өчүүхэн амьтан бэ?

Гароу: Маратон хийхэд боломжгүй байсан бололтой.

Гёро-Гёро: Мангасын холбооны асаргааны доор шархаа эмнүүлсэн нь дээр байх. Гэхдээ эхлээд нэг нөхцөл биелүүлэх хэрэгтэй.

Гароу: "Баатрын толгойг аваад ир билүү?" Баатар албал мангас гэж хүлээн зөвшөөрнө өө? Юу гээч логик вэ? Мангас чинь оршин байгаа нь үлэмж их айдас байх ёстой. Толгой өвдчихлөө... Хэнд хамаа байхав.

Хүү 1: Хөөе Тарэо, чи яаж амьд үлдсэн юм?

Хүү 2: Чи ч бас мангас юм биш үү?!

Хүү 3: Муу царай муутай мангас!

Тарэо: Ёоё, ёоё, ёоё!

Гароу: Больцгоо!

Хүүхдүүд: - Ээж ээ!\N- Ээж ээ!

Гароу: Ямар царай гаргачхаад уйлж байгааг нь хараач. Ийм байхаар дээрэлхүүлнэ шүү дээ. Хөөрхий гэдэг. Сайн уу? Нэг өдөрт хоёр уулзана гэдэг тохиолдол байна шүү.

Тарэо: Хөгшин ах?!

Гароу: Хөгшин биш. Би дөнгөж 18 настай! Хурдан гэртээ харь. Удахгүй нар жаргалаа. Дахиад мангас гарч ирж магадгүй шүү.

Тарэо: Хөгшин ах аа... Уучлаарай... Тэр үед зугтсанд.

Гароу: Айн?

Тарэо: Би бүгдийг нь харсан... Баатрууд таныг устгах гэж байсан ч, тэр эндүүрэл биз дээ? Учир нь та тэр үед бууны сумнаас намайг хамгаалсан! Одоо ч бас намайг аварсан. Гарцаагүй та шударга ёсны...

Гароу: Болиоч. Шар үс босгочих юм.

Сайтама: Хөөе, идээд зугтсан хэрэгтэн! Хөөе, идээд зугтсан хэрэгтэн! Муу новш! Идээд зугтаж л байдаг!

Гароу: Баатар уу?

Сайтама: Цагаа олж хийх шив, золиг чинь! Энэ удаад л өршөөе!

Гароу: Хүлээж бай, юу гэсэн үг юм?

Сайтама: За, чамд анхааруулсан болчихъё.

Гароу: Намайг устгах гэж ирээгүй юм уу? Айчхаа юу? Баатрын чинь нэр юу юм?

Сайтама: Халзан... халзан нөмрөг.

Гароу: Айн? Сайн сонсогдохгүй байгаа ч баатар бололтой. Ямар ч жижигхэн ялаа байсан баатрыг агнана.

Тарэо: Нэвтэрхий толинд ч байхгүй болохоор шинэ баатар байх.

Гароу: Хүүхэд хурдан харь.

Тарэо: Та идээд зугтсан юм уу? Таныг зүгээр өнгөрүүлнэ гэсэн болохоор, орооцолдохгүй байсан нь дээр байх.

Гароу: Хуцна биз. Мангасын холбоо байтугай хог баатар, нусаа гоожуулсан жаалд хүртэл өрөвдүүлбэл миний хувьд төгсгөл. Өвгөнийг амьд үлдсэн гэж сонсоод. Сэтгэл минь тайвширсан өөртөө уур хүрч байна. Мангас ч байх яахав гэхэд надад шийдвэр дутуу байгаа нь баттай бололтой. Хийгээд өгье. Баатрын толгойг аваад өгье л дөө. Намайг бага басаарай... би мангас шүү. Хөөе, одооноос чамайг!

Сайтама: Уучлаарай, би ч бас гэмшээд байгаа болохоор ингээд орхих болохоор зүгээр орхичих. Өө... Хийчихлээ. Ухаан алдуулах бодолгүй байхад. Гэрч хүртэл байна шдээ. Яадаг ном вэ? Тэр олон хүн дундаас баатарт дуртай хүү юу? Жинхэнэ төрх минь баригдсан байх. Баларлаа шүү. Чи намайг таних уу? Айн?

Бичиг: (Баатрын нэвтэрхий толь)

Сайтама: Наад номоо надад харуул даа. Нээрэн үү? Би энд алга байна шдээ. Ойлголоо...

Тарэо: Хэн юм бол? Бараг мартах шахлаа! Хөгшин ах аа! Сэрээрэй, хөгшин ах аа!

Гароу: Ганц цохидог баатар!

Тарэо: Ганц цохидог баатар!

Тарэо: Хөгшин ах аа, та зүгээр үү? Халзан баатар "хийчихлээ" гэж хэлчхээд зугтчихсан.

Гароу: Би ялагдсан...?! Ямар баатар байсан юм?

Тарэо: Санахгүй байгаа юм уу? Болохгүй газартаа цохиулсан байх.

Зандалчин хаан: Гароу, чи юу хийгээд байгаа юм? Үргэлж ажиглаж байлаа. Чи биднээс өөр юм аа.

Шавжийн бурхан: Тийм ээ өөр юм. Харамсалтай хэдий ч... чамаас мангасын хүсэл олж харсангүй.

Гароу: Хөөе, хөгийн жаал аа, зүгээр зогсоод байлгүй хурдан харь. Тэдэнд надтай ярих юм байгаа бололтой.

Тарэо: Айн? Нэвтэрхий толинд минь ч байсан. Цуу яриа биш байсан бололтой. Яагаад энд байгаа юм?

Бичиг: (Хотын домогт мангас Зандалчин хаан)

Тарэо: Зандалчин хаан байна. Олон хүүхдийг хулгайлсан. Зандалчин хаан байна!!

Гароу: Хөөе! Өөрийн ухаантай бай! Уйлахаа болиод бос!

Зандалчин хаан: Арай ч чамд ийм жижигхэн найз байсан байх гэж.

Гароу: Хөөе, зогс! Зогсож байгаад ярь!

Зандалчин хаан: Яана аа, уучлаарай. Хараахан уйлуулах бодол байгаагүй байтал... уучлаарай. Орилооныг дараа нь удаанаар сонсохыг хүссэн байтал. Уучлаарай. Хөөрхий гэдэг нь. Бүх биеийг чинь хэдэн хэсэг болгож өгнө өө. Уучлаарай. Бяцхан жаал аа... Одоо чи аврагдахгүй болохоор. Уучлаарай.

Гароу: Хойшоо байж бай.

Галт шувуун хүн: Өршөөгөөрэй. Асуухыг хүссэн зүйл байна.

Гёро-Гёро: Бясалгалын цагтаа саад болгомооргүй байх юм, юу болов?

Галт шувуун хүн: Яагаад Зандалчин хаан болон Шавжийн бурхныг явуулсан юм? Ажиглах төдий юм бол тэр хоёр тулааны солиот биш байсан ч болох байсан.

Гёро-Гёро: Яагаад гэж үү? Харин ч тохирох байх.

Галт шувуун хүн: Тэнэгтэхээ боль. Тэр хоёр тушаалын дагуу хөдөлнө гэж байхгүй. Гарцаагүй хэт яарч Гароуг ална. Ялангуяа Зандалчин хаан. Тэр бол таашаал авахын алдаг солиот. Эндхийн мангасууд хүртэл түүнд ойртохыг хүсдэггүй.

Гёро-Гёро: Тийм, тиймээс л явуулсан. Гароутай уулзуулж цочроо өгснөөр өсөлтийг нь хурдасгана.

Галт шувуун хүн: Өсөлт?

Гёро-Гёро: Энэ бол шийдэмгий бус түүний хувьд сорилт. Эхлээд, бие сэтгэл нь хэдэн хэсэг болох... хэрэгтэй байгаа юм. Мангасыг арьсаараа мэдэрсэн Гароуд ямар өөрчлөлт илрэх бол гэхээс тэсэн ядаж байна шүү.

Галт шувуун хүн: Гёро-Гёро чи юу хүссэн юм? Гароуг ашиглаж юу хийх гээд байгаа юм?

Гёро-Гёро: Асууж яах гэсэн юм?

Галт шувуун хүн: Юу ч биш. Зүгээр л сонирхол.

Гёро-Гёро: Хөөе Галт шувуун хүн. Орочи-самаг хаанаас үүссэн мангас гэж бодож байна?

Галт шувуун хүн: Мэдэхгүй л юм... эртний биет энэ тэр юм биш үү?

Гёро-Гёро: Орочи-сама ч Гароу шиг энгийн хүн байсан. Олон бүтэлгүйтэл, золиосны үр дүнд эцэст нь бүрэн болсон туйлын биет. Мангасын хаан гэж дуудагдахад тохирох эр. Орочи-самаг би бүтээсэн.

Галт шувуун хүн: Бүтээсэн? Тэрийг чи юу?

Гёро-Гёро: Гароуг сайн өсгөж чадвал хоёр дахь Орочи-сама ч болж чадах байх. Тийм болгох нууцыг нь би л мэдэж байгаа. Зандалчин хаан Гароуд хэтрүүлчих юм бол... зогсоо гэж Шавжийн бурханд даатгасан ч. Гэхдээ тэгээд үхчих юм бол тийм л хүн байсан гэсэн үг. Өөр материал гарч иртэл хүлээнэ дээ.

Зомби хүн: Эргэн тойрны судалж, арын хаалгыг нь ч битүүмжилсэн. Сүүлийн хэдэн цаг гориллоос өөр зүйл орж гараагүй. Бусад гишүүд бэлэн байгаа. Одоо л боломж. Захирагч нь магадгүй төвд нь байгаа биз. Ажиглалтын өрөө. Саяхан нүүж ирсэн угсаа гарал нь тодорхой бус хачин нөхдүүд. Олноор хүргэгдэж ирсэн их хэмжээний тоноглол. Нууцлаг нунтаг... Ялзарсан бодисоор дүүрэн хайрцаг. Цуглуулсан мэдээллээ өөрийнхөө сэжигтэй харьцуулж үзсэн. Эргэлзээгүй, тэд байна. Одоо дотогш нэвтрэх болно.

Зандалчин хаан: Гёро-Гёрогоос чамайг ажиглах тушаал авсан. Үнэхээр бидний хамтрагч болоход тохирох эсэхийг шалга гэсэн. Баатрын ангууч... Би мангас гэж жүжиглэж таашаал авдаг энгийн гаж донтой хүн үү? Эсвэл жинхэнэ мангас уу?

Гароу: Том ам гаргачхаад юу яриад байгаа юм? Би ч бас та нарын зөөлөн байдлаас залхаад байлаа.

Зандалчин хаан: Тэгвэл наад хүүхдээ ал.

Гароу: Айн? Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна?

Шавжийн бурхан: Мангас бол хүн байхаа хаясан нэгэн. Хүний ертөнцөөс тасарсан оршихуй. Гароу чамайг наад хүүхдэдээ туслахыг харсан шүү. Тэгж болохгүй. Алах хэрэгтэй. Мангасын холбооны гишүүн болоход бидний итгэлийг олохын төлөө хичээл зүтгэл хэрэгтэй. Чи хүн байхаа хаяагүй байна.

Зандалчин хаан: Бидэнд ч хагас дутуу амьтад хэрэггүй. Хүний нийгмийг устгаж тэднийг захирах байгууллага болохын тулд... хүүхдийг хамаагүй алах хэрэгтэй. Тэгээд бүүр сая дунд зэргийн баатарт ялагдсан байх аа? Хамгаалалтаа бууруулсан хэдий ч тэгэхээр тулааны хүч болж чадах эсэхэд чинь ч эргэлзэж байна.

Гароу: Хөөе, түрүүн хэлсэнчлэн жаалууд хурдан харь.

Тарэо: Хөл чичрээд хөдлөхгүй байна. Хөдлөхгүй байна!!

Гароу: Тэнэг ээ! Босож чадахгүй байлаа гээд хэн нэгэн тусална гэж бодох хэрэггүй. Хэн ч чамд туслахаар ирэхгүй. Чамайг зөвхөн чи хамгаална. Ийм үед л өөрөө хүчтэй болох ёстой! Хүчтэй болоход л болно. Бос! Тарэо!! Гүй!!

Зандалчин хаан: Одоо өнгөрлөө. Биднийг дайснаа болгох шив.

Шавжийн хаан: Баатрын ангууч гэчхээд нэгийг ч алаагүй байдаг. Бодсончлон хулчгар байжээ.

Гароу: Та нарын ааш таалагдахгүй байна. Хүрээд ир!

Зобми хүн: Эцэст нь... эцэст нь хүрч чадлаа. Миний олон жилийн турш мөрдөж ирсэн хамгийн заналт нөхдүүд. Хүн төрөлхтнийг устгаж дэлхийг эзлэхийг зэхсэн дэлхийн хамгийн адгийн байгууллага. Ойрд хийсэн үйлдлээс нь тэдний жинхэнэ төрхийг мэдсэн. Гэхдээ сүүлнээс нь барьж чадахгүй байсан ч. Дэлхий аюулд орлоо гэх Шибабавагийн аугаа зөгнөл. Мангасын холбоо гэх байгууллагын ард байгаа нөхөд. Бүх зүйлийн ард тэд байгаа. Эргэлзээ байхгүй!

Бичиг: (Такояакигийн газар)

Зомби хүн: Та нар ч ингээд дууслаа! Хувьслын гэр!

Горилл: Айн? Үйлчлүүлэгч үү? Үйлчлүүлэгч биз дээ?

Зомби хүн: Олон удаа баазаа өөрчлөөд... одоо Такояакигийн газарт хорогдож байгаа юм уу? Басаж байх шив. Та нарын зорилгыг мэдэж байна. Хууртахгүй шүү.

Горилл: Түр хүлээгээрэй. Одоо бэлдэж байна.

Зомби хүн: Одоогийн би баатар Зомби хүн. Үхэшгүй биетэй нэгэн. Туршилтын биет 66 гэвэл санаж байна уу?

Горилл: Айн? Хувьслын гэрийг ялахаар ирсэн баатар юм уу? Уучлаарай, хувьслын гэр хэдийн устчихсан. Нөгөө... ямартай ч дотогш орох уу? Одоо завтай байна.

Бичиг: (Үргэлжлэл бий)

Бичиг: (Организмын хязгаар)

Back to episodes Go home