Mashle S1TRAILER

Өгүүлэгч: Энэ бол Ид шидийн ертөнц. Шигүү ойн гүнд энэ ертөнцөд тохирохгүй нэгэн бий.

Захирал: Ийстон ид шидийн сургуульд тавтай морил. Энэ улсын хуулийн дээд байгууллага Шидийн холбоо. Тэдний амин зүрх болсон хүмүүс бол Хутагт нар.

Маш: Яавал Хутагт болох вэ?

Финн: Алтан зоос цуглуулна.

Кроун: Надад Шидийн холбоонд орох ёстой шалтгаан бий.

Лемон: Маш-күн, хоёулаа хамтдаа...

Дот: Новш! Юугаа харсан юм?

Маш: Аймаар юм.

Лемон: Одоогоор Ланг дотуур байр ихэнх алтан зоосыг дангаар эзэмшиж байна.

Абел: Би энэ ертөнцийг байх ёстой төрхөд нь буцаана. Хутагт болох хүн нь би.

Маш: Цагаа оллоо. Хүрээд ир, шаар минь.

Регро: Биеэ хамгаална гэж бодоод биеийн дасгал хийлгэсэн ч... Ийм хүчирхэг болох байсан юм уу?

Маш: Гэр бүлд минь гар хүрвэл хөнөөнө шүү. Идэх үү?

Финн: Хамгаалалтаа сулруулчихлаа!

Лойд: Би ялагдах боломжгүй.

Рэйн: Хутагт болно гэж хэлсэн хойно, үхсэн ч болдог юм шүү.

Уолберг: Хүч хүнийг гэмтээнэ эсвэл аварна. Тэр нь хүчийг эзэмшигчээсээ л хамаарна.

Бичиг: Энгийн ойлголтыг

Маш: Ялагдах сонголт, аврагдахгүй сонголт надад байхгүй.

Бичиг: Булчингаараа

Бичиг: Бяцал

Маш: Та хэчнээн хүчтэй байсан ч би ялагдахгүй.

Бичиг: Машле: Ид шид болон булчин

Өгүүлэгч: Машле!

+++++++++++++++++++++++

Энэ бол ид шидийн ертөнц.
Энд хүн бүр ид шидийг өдөр тутам энгийн зүйл мэт хэрэглэдэг.

Энэхүү ертөнцийн гүн, харанхуй ойд нэгэн хүү өдөр бүр шаргуу бэлтгэл хийж байдаг.
Түүний нэрийг Маш Барндед гэдэг. Гэвч тэрээр нэг нууцтай, тэр ид шид хэрэглэж чаддаггүй.

Түүний хүссэн зүйл бол гэр бүлийнхээ хамт амар жимэр амьдрах боловч нэг өдөр хүмүүс түүнийг алахаар ирдэг. Тэгээд тэр яагаад ч юм Ид шидийн сургуульд элсэж орсон байдаг. Тэнд тэрээр “Хутагт” болох зорилго тавина. Энэ нь шилдгийн шилдгүүдэд олгодог хүндэт цол юм.

Түүний булчин үнэхээр ид шидийн ертөнцийн авьяаслаг шидтэнүүдийг дийлж чадах уу?

Ийнхүү ямар ч шидэт тарниас хүчтэй, “булчингийн хүч”-ээр бүхнийг бут цохидог этгээд ид шидийн тулаан эхэллээ!

+++++++++++++

Өгүүлэгч: Ийстон ид шидийн сургууль.

: Олон шилдэг хүмүүсийг бэлтгэн гаргасан нэр хүндтэй сургууль…

: Тэнд цугласан өөрсдийн өвөрмөц онцлогтой таван шидтэн бол…

: Булчин болон хөвсгөр бялуу чамаас урвахгүй.

: Энэ хоёрын хүчээр ид шидийг няцаах Маш Барндед.

: Шударга эрийн өглөө эрт эхэлнэ. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл шулуухан зантай Финн Амес.

: Тэнгэрээс хоёр бэлэгтэй төрсөн, язгууртан төрхний цаана нуугдсан суут шидтэн Ланс Кроун.

: Дэлхий намайг тойрон эргэдэг. Нар төвтэй онолыг ч ганхуулмаар зөрүүд, зоригт эр Дот Баретт.

: Хайр сохор гэж үү? Үгүй ээ, хайр бол хүч. Хайрандаа шатсан, ганц эмэгтэй Лемон Армин.

: Тэд ид шидийн сургуульд элсэж, Хутагт болохоор оргил өөд тэмүүлнэ.

: Ер бусын ид шидийн уран зөгнөлт эхэллээ.

: Машле.

: 2023 оноос гарна.

+++++++++++++++++++++++

Бичиг: Эх зохиолыг бичсэн Хажимэ Комото.

: Ид шид хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон Ид шидийн ертөнц

: Гэвч... нэгэн хүүгийн оршил...

: байгалийн хуулийг зөрчсөн юм.

: Түүний хобби нь хүндийн дасгал хийх. Хүч бол бүх зүйл.

: Бороо шиг асгарах сэлмүүд

: Бөмбөг цохих гэж байгаа юм шиг байрлал?

: Тэр дайралтуудыг зөөлөн түлхээд, бүгдийг нь няцааж байна!

: Биелэгдэшгүй даалгавар өгвөл тэр бууж өгнө...

: Ид шидийн уран зөгнөлд энэ нь тохиромжгүй ч гэлээ хүчээр бүхнийг шийд.

: Хүрээд ир, шаар минь.

: Машле: Ид шид болон булчин

++++++++++++++++++++

Өгүүлэгч: Хөвсгөр бялуу... Хүн бүр өдөр тутамдаа хөвсгөр бялуу барьж, хөвсгөр бялуу оршсоор ирсэн ертөнц. Хөвсгөр бялууг бурхны бэлэг хэмээж, хөвсгөр бялууны орцыг ихэд анхаардаг... тийм л ертөнцөд...

Маш: Өвөөтэй хөвсгөр бялуу идмээр байна. Тийм энгийн зүйлийг хийж чадахгүй юм бол... Үгүй хийхээс өөр аргагүй нь. Булчингаараа.

Кроун: Өнөөдөр хөвсгөр бялуу хийнэ.

Маш: Даатгачих аа. Ийм зүүд зүүдэлсэн юм.

Финн: Хайнга юм.

Дот: Үгүй ээ. Би...

Лемон: Маш-күн гэж нээрээ... энэ занд чинь гэсэн дуртай.

Маш: За тэгэхээр... явж... булчингаа хөдөлгөх үү дээ?

Өгүүлэгч: Машле.

Дот: Маш.

Финн: Маш-күн.

Лемон: Маш-күн.

Кроун: Маш.

Маш: За.

+++++++++++++++++++

Өгүүлэгч: Энэ бол Ид шидийн ертөнц. Хүн болгон шид ашиглаж, хүч чадлаараа бүхнийг шийднэ. Тэрхүү ертөнцийн шигүү ойн гүнд нэгэн хүү байлаа. Ид шидийг булчингаараа няцалж хая.

Маш: Нударгаараа үгүй хийхээс өөр сонголт алга.

Өгүүлэгч: Машле. 2023 оноос гарна.

 

Back to episodes Go home