Эмхо- Сайн эмчийн өмнөх ангид,,,
Клр- Койл эмч,,, тэр бага зэрэг нөхөрсөг.
Жар- Тэр зүгээр л найрсаг харилцаа үүсгэх гэж байгаа юм.
Кой- Би иллэг хийхдээ сайн шүү. Бас салахын аргагүй амттай омэлэт хийж чаддаг.
Клр- Энэ чинь зохисгүй явдал шүү. Би татгалзсан.
Кой- Чи ерөөс хүний үг авахгүй юм.
Жар- Хүний нөөцөд бичгээр гомдол гаргачих л даа.
Клр- Бурууг нь над дээр л тохно ш дээ. Яг чам шиг.
Жар- Би хамт ажилладаг хүндээ гар хүрсэн гээд халагдсан юм шүү.
Рэз- Ингэхэд гэр бүлтэй болохын тулд яагаад ажлаасаа гарах ёстой юм бэ?
Кой- Зөв өө. Тэр сайн хуульч, гайхалтай ээж байж чадна.
Рэз- Би хүүхэдтэй болмооргүй байна.
Шон- Надад эмч хэрэггүй. Би шийдвэрээ өөрөө гаргамаар байна.
Аар- Өөр яриа байхгүй. Одоо явцгаая.
Шон- Үгүй ээ үгүй үгүй. Надад битгий тусла.
Мэл- Тэр хаашаа явсан юм?
Жэс- Тэрэнд очих дуртай газар байдаг уу?
Аар- Биш ээ, тэр эмнэлэгт алга байна. Энд нэг зураг байдаг байсан. Тэгэхээр тэр эргэж ирэхгүй гэсэн үг. --- Сайн уу, өглөөний мэнд. Намайг Аарон Глассман гэдэг. Глассман эмч. Шонтой хамт ажилладаг юм.
Лиа- Танилцсандаа баяртай байна.
Аар- Надад ч гэсэн таатай байна. Шонтой уулзаж болохсон болов уу?
Лиа- Шон алга байна ш дээ.
Аар- Таныг Шонд туслаж байгааг чинь мэдэж байна л даа, тун их талархууштай, гэхдээ тэрэнтэй уулзах яаралтай хэрэг байна.
Лиа- Би Шонтой уулзахаараа таны ирснийг заавал хэлнэ ээ.
Аар- Нам-намайг уучлаарай.
Лиа- Та чинь яаж байна аа?
Аар- Шон, чи гэртээ байгаа ш дээ. Би, зүгээр л ярилцах гэсэн юм, тэгэх үү?
Лиа- Та арай хэтэрч байна шүү.
Аар- Шон, чамд үүрэг хариуцлага гэж бий шүү дээ. Хоёулаа учир начраа ололцъё л доо.
Лиа- Та намайг тав тоолохын дотор гарч явахгүй бол,
Аар- Шон?
Лиа- Би цагдаа дуудчихна шүү.
Аар- Шон, зүгээр л,,,
Лиа- Та чинь,,,
Аар- Зүгээр л ярилцъя...
Лиа- Тав,,,
Аар- Шон. Шон, цагдаа дуудах гээд байна ш дээ.
Лиа- Дөрөв..
Аар- Тэгээд дуудаж л байг уу?
Лиа- Гурав... Хоёр,,,
Аар- За за.
Лиа- Нэг.
Аар- Мэдлээ дээ, мэдлээ, би явлаа. Шон ямарваа нэг зөрчил үүсэхэд зугтах хандлагатай байдаг юм. Каспэрт ч, анагаахын сургуульд ч, хүмүүс бусдынхаа цөхрөнг барчихдаг юм, гэхдээ,, одоо маш өрсөлдөөнтэй орчинд ажилд орно гэдэг тун хэцүү, хоёр дахь боломж олдоно гэдэг бараг бүтэшгүй.
Лиа- Тэгсэн ч, сайхан биш байна.
Аар- Шонтой холбогдох юм бол, над руу залгаарай, тэгэх үү?
Лиа- Гар. – Тэгээд одоо чи яах гэж байна?
Шон- Мэдэхгүй байна.
Бичиг- САЙН ЭМЧ.
Лиа- Тэр хүн надад хэл амтай, хөгшин төгцөг шиг л санагдлаа. Дээрэлхүү гэж.
Шон- Хэл амтай гэж юу гэсэн үг вэ?
Лиа- Шуугиантай. Питтцбургийн хэллэг л дээ. Чи том болсон хүн шүү дээ. Чиний тэрэнтэй ярих үгүй чинь тэрэнд огт хамаагүй.
Шон- Сан Хосэ хэтэрхий том.
Лиа- Сан Хосэд надад таалагдахгүй байна. Би өөрийгөө зөвтгөхгүй л дээ, гэхдээ,,
Шон- Би эмчид үзүүлмээргүй байна.
Лиа- Тэгвэл битгий.
Шон- Ерөөсөө Каспэр руу буцъя.
Лиа- Надад нэг дүрэм бий. Хэзээ ч битгий чухал шийдвэрийг дараах байдалд гаргаж бай, ууртай, шаналсан, мансуурсан, эсвэл сексийн яг өмнө эсвэл дараа. Чи хэт их ажиллаж, стрэсстэж, даргадаа уурлачихсан. Тэгэхээр чухал шийдвэр гаргах цаг одоо биш. Чи жаахан амарч, тархи толгойгоо сэргээ. Амралтад яв л даа.
Шон- Би дахиад таван сар ажиллаж байж амралтад явна.
Лиа- Өвчтэй гээд хэлчих.
Шон- Би өвчтэй биш.
Лиа- Ямар биширмээр юм бэ дээ. Өвчтэй гэж хэлэхийн тулд заавал өвдөх шаардлагагүй ш дээ. Чамд заах юм олон байна даа, царцаахай минь. Тиймээс би хуучны аргаар нэг сайхан замд гарахаас эхэлье. Сэтгэлийг чинь сэргээх хамгийн сайхан арга. Эргэж ирэхдээ чи Сан Хосэ, эмчилгээ, бас тэр Яншаа Глассыг яахыгаа мэдчихнэ. Харин чиний хувьд мэргэн ухаанаа уудлахын тулд ердөө л утасдаад өвчтэй гэж хэлэхэд л болчихно.
Шон- За. За. Залгая.
Мар- Мэлэндэз эмч ээ, танд өгөх нэг ажил байна.
Нэй- Өнөөдөр надад сул цаг байхгүй.
Мар- Миний нэг өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах юм.
Нэй- Донор байгаа юм уу?
Мар- Ихэр болохоор ДНХ нь яг таг таарч байгаа.
Нэй- Яагаад чиний өвчтөн байдаг билээ?
Мар- Би салгах хагалгаанд бэлдээд охидын хуйхан дор сунгагч хөөсөн эд суулгачихсан.
Нэй- Салгах хагалгаа гэнээ?
Мар- Шилжүүлэх хагалгаанаас хойш нөхөн сэргэх хугацаа нь зургаан сар. Мэдээж, та завгүй байгаа бол,,
Нэй- Үгүй ээ, завтай. Мёрфи хаана байна?
Клр- Ирээгүй л байна.
Нэй- Болохгүй өдрөө хоцорч дээ. Хүн дутагдаад байна.
Клр- Үнэндээ, би тантай энэ талаар ярилцах гэсэн юм.
Нэй- Би Калуг халаагүй шүү. Чамд ярих юм байгаа бол Эндрьюстай уулз л даа. Харин надаас зөвлөгөө авмаар байвал надад төвөгшөөх зүйл алга. Эндрьюс шинэ хэрэг дээр ажиллахаар бэлдэж байгаа. Краниопаг ихэрт бөөр шилжүүлэн суулгана.
Клр- Сиамын ихэр юм уу?
Нэй- Гавлаараа холбогдсон. Бөөрний судсан систэм нь харилцан хамааралтай.
Клр- Янзтай.
Аар- Сайн уу? Та хоёрын нэг чинь Шонтой яриагүй биз?
Зэрэг- Үгүй.
Нэй- Энэ чинь ховор хэрэг байх чинь.
Клр- Ямар нэгэн юм болоо юу?
Аар- Үгүй ээ, үгүй, Шон зүгээр. Гэр бүлийн асуудал л даа. Тэр хэдэн өдөр ажилдаа ирэхээргүй болсон.
Нэй- Хувийн асуудлаар чөлөө авах бол заавал хүсэл гаргах ёстой ш дээ.
Аар- Тийм ээ, ийм учраас л би лавласан юм. Тэр ганцхан надад мэдэгдэхэд л болно гэж бодсон бололтой.
Лиа- Өвчтэй гэж хэлсэн үү?
Шон- Би явахад бэлэн.
Лиа- Үгүй ээ, чи хэлээгүй байна. – Чамд гэр бүлийн зураг, шүдний сойзноос өөр юмс хэрэгтэй. Тээшээ бэлд.
Шон- Хоёулаа хаашаа явах юм бэ?
Лиа- Машин хаашаа бид тийшээ.
Шон- Би далайн эрэгт дургүй.
Лиа- За, тэгвэл би машиндаа хэлнэ ээ.
Нэй- Та хоёр зүрх судасны хүндрэлтэй ч гэлээ, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа харьцангуй аюул багатай, ялангуяа ихэрүүдийн хувьд эрхтэн таарахгүй байх зовлонгүй.
Эм- Та яг аль нь аль вэ гэдгийг хэлчих. Дур булаам, царайлаг нь сайн бөөртэй шүү.
Клр- Санаа зоволтгүй дээ. Бид үргэлж гурван удаа нягталдаг. Бас бүгдийг нь бичиж тэмдэглэдэг.
Гл- Та хоёр хоёулаа дур булаам, хөөрхөн.
Эм- Би зүгээр тоглосон юм аа, ээж ээ.
Гл- Бас ухаантай. Ирэх намар Айви Лигерст орох гэж байгаа ш дээ. Ейл, Харвард.
Нэй- Пөөх.
Эмг- Ээж ээ, та уулзсан хүн бүртээ бидний ямар сургуульд орохыг хэлэх хэрэггүй.
Гл- Хэлэлгүй яадаг юм.
Клр- Үнэхээр гайхамшигтай. Баяр хүргэе. За, хэн нь хаана сурах вэ?
Эмг- Та юу гэж бодож байна? Энэ өөрийгөө надаас илүү хөгжилтэй гэж боддог нь үнэхээр зэвүү хүргэмээр.
Нэй- Харвардад сурах юм байна.
Эм- Битгий л намайг өдөж байгаад шивээсээ гоочлуулаарай даа.
Лиа- Чамайг орон гэрээ тэр чигээр нь цүнхэлчихлээ л гэж бодлоо шүү.
Шон- Тээш бэлдэхдээ би их уддаг.
Лиа- Сайн байна. Ачаа тээшээ бэлдэхдээ салгалж уддаг хүнээр л өөртөө хагалгаа хийлгэмээр байна шүү.
Шон- Лиа, чиний,, чиний машин энд байна.
Лиа- Тийм ээ, тийм тийм. Гэхдээ миний нөгөө машинаар явъя.
Шон- За. Чи ажил дээрээ юу хийдэг юм бэ?
Лиа- Чамд миний юу хийдэг үнэхээр хамаатай юм уу? Эсвэл чи зүгээр умгар байртай хүүхэн яаж хоёр машинтай болсныг мэдмээр байгаа юм уу?
Шон- Би зүгээр л яаж хоёр машинтай болсныг чинь мэдмээр байна.
Лиа- Тийм ээ, би чадахгүй. Род өвөө маань өнгөрсөн жил нас барсан юм, гэрээслэлдээ энэ сайхан унааг надад үлдээсэн л дээ.
Шон- Энэ чинь Страйпэд Томэйто байна ш дээ.
Лиа- Бурхан минь, Старски, Хатч хоёр шиг явъя гэж үү?
Шон- Зүгээр дээ.
Лиа- Тээшээ бэлдэхдээ бүтэлгүй, бас дээр нь Старски Хатч хоёрын шүтэн бишрэгч. Род өвөөд чи лав таалагдах байсандаа. – За, ингээд хоёулаа, замд гарлаа даа. Чамд эргэлзээ төрөхгүй байгаа биз дээ? Одоо л хэл, үгүй бол үүрд нам гүмээрээ үлд.
Шон- Эргэлзээгүй ээ. Явцгаая, Лиа.
Мар- Мёрфийг ажлаа тасласан гэж сонслоо.
Аар- Хэдэн өдөр амрах гэж байгаа юм.
Мар- Чөлөө аваагүй байж уу.
Аар- Би зөвшөөрсөн юм.
Мар- Зөвшөөрөл өгөх чинь таны үүрэг биш. Эсвэл та Мёрфигийн хачин авираасаа болж, ажилдаа ирэхгүй байгааг нь нууж хааж, өмгөөлөөд байгаа юм болов уу?
Аар- Надаар яах гээ вэ? Полиграфт уншуулах уу? Эсвэл та намайг зодож байгаад байцаалт авбал яаж байна? Алив, ингэвэл яах вэ? Энийг асаачих юм уу?
Мар- Та Мёрфийг ажилд авъя гэж зөвлөлийг ятгахдаа, хэрэв тэр онц сайнаас багахан дор үзүүлэлт гаргавал тэрнийг халж, өөрөө огцорно гэж амласан. Та мартаагүй байлгүй дээ.
Аар- Би таны ажлын өрөөг нүүлгэх гэж яарахгүй л байна.
Мар- Та Мёрфийг үүрд өмгөөлж чадахгүй. Заримдаа ч гэсэн тэр өөрөө амжилт гаргаж, эсвэл бүтэлгүйтэж үзэг.
Жл- Шилжүүлэн суулгасан бөөрний цус багассан хэсэгт бүлээн жин тавиад гурван цаг болж байна.
Нэй- Шээснийг сувгийг бөөртэй холбочихлоо. - Шулуун гэдэсний хонхорхойд байрлуулсан бөөр хэр байна вэ?
Клр- Бөөрний судас мушгирч, эргэлдэгээгүй байна.
Нэй- Сайн байна.
Нэй- Шархыг чи хаах уу?
Клр- Тэгье.
Нэй- Утсаа шархны наалтын ирмэгийг дагуулж, туушид нь гүйлгэнэ шүү.
Клр- Утас.
Жл- Донорын даралт унаж байна. Алив, хүчилтөрөгчийг нэмээрэй.
Нэй- Жэнни дотуур цус алдаж байгаа байх. Өвчтөний оёдлыг буцаагаад нээгээрэй. Үдээс авагч.
Шон- Би ойд дуртай.
Лиа- Тийм үү? Өөр юунд дуртай вэ? Анагаахын сэтгүүл унших, хуучны цагдаагийн тухай нэвтрүүлэг үзэхээс өөр шүү?
Шон- Чи надад таалагддаг.
Лиа- Дургүй хэн байлаа? Надад бүгдээрээ дуртай.
Шон- Яагаад чамд Сан Хосэ таалагддаггүй юм бэ?
Лиа- Эндхийн хүмүүс бүгд өрсөлддөг. Гучин нас хүрэхдээ сая доллартай болохгүй бол үлдсэн насандаа зовно. Надад сая доллар хэрэггүй. Ерэн мянган доллар ч надад хэрэггүй, гэхдээ, чи бид хоёрт хөг ая л хэрэгтэй. Жолоо барьж явахдаа ямар хөгжим сонсдог вэ?
Шон- Хө-хөгжим. Үгүй. Ү-. Би хөгжимд дургүй. Дургүй. Дургүй.
Лиа- Юу? Үгүй ээ, үгүй. Тэгж болохгүй. Чамайг хөөрхөн болохоор чинь би далайн эрэгт дургүй байж болно, бас магадгүй нэг өдөр чи надад тархины хагалгаа хийж болох байх, гэхдээ, хөгжимд дургүй байна гэдэг байж боломжгүй хэрэг. Би зөвшөөрөхгүй.
Шон- Намайг шоолоод байгаа юм уу?
Лиа- Үгүй. Яаж байна гэхээр,,, онож хэлэх үгийг нь мэдэхгүй байна аа, гэхдээ санаагаа хэлсэн шүү. Хөгжим бол гайхамшиг. Тухайн үед ямар дуу явж байснаар нь амьдралд минь тохиолдсон хамгийн гайхамшигтай үйл явдлуудыг би тод санадаг.
Шон- Би үнэрээр нь санадаг. Жишээ нь манай зогсоолын гараж даавуу зөөлрүүлэгч шиг үнэртэй. Ах маань нас барахад шатсан мод шиг үнэр гарч байсан.
Лиа- Бурхан минь, намайг уучлаарай. Би ер мэдсэнгүй. Ах чинь яаж,,, дургүйцэхгүй бол хариулж болно биз дээ?
Шон- Аав маань галзуу хүн байсан. Аав миний тэжээдэг амьтныг алсан болохоор ах бид хоёр гэрээсээ зугтсан юм. Галт тэргэн дээр тоглож байсан чинь ах уначихсан, толгойгоороо унаад нас барсан. Би гэртээ эргэж очоогүй. Тэр цагаас хойш Глассман эмч намайг харж хандаж байгаа.
Лиа- За за, тэгэхээр, Глассман эмч муу хүн биш бололтой. Яг одоо чамд ямар үнэр үнэртэж байна вэ?
Шон- Нарс модод.
Лиа- Чамайг ах, аав хоёрынхоо тухай ярихад нарс модод үнэртэж байсныг би хэзээ ч мартахгүй ээ. Харин чи энэ тухайгаа ярьсаны дараахан ямар хөгжим сонсож байснаа битгий мартаарай,,, Ёо ёо. Үгүй ээ. Энийг мартаарай. Энийг ч бас.
Шон- Хэрэггүй дээ, баярлалаа.
Лиа- Биш ээ. Энэ таалагдсангүй. Өө, ёстой янзтай. Чи энэ дууг яасан ч мартаж болохгүй шүү. Энэ дууг санаж ав.
Шон- За.
Нэй- Хагалгааны дараа Жэннигийн бөөрний судас хагарсан ч бид хэтэрхий их цус алдахаас нь өмнө амжиж зогсоосон.
Клр- Одоо та хоёрын амин эрхтэнүүд хэвийн, бас Кэйтигийн шинэ бөөр сайн ажиллаж байгаа.
Гл- Бурханы минь аврал.
Кэй- Бөөрний судас нь хагарсан гэхээр биднийг салгах хагалгаанд нөлөөлөх үү?
Жэн- Үгүй л байгаасай. Кэйт би чамд хайртай, гэхдээ би чиний Моцартын дууг тоглохыг чинь ганцхан минут ч атугай хажуунаас чинь хармаар байна,
Кэй- Дуу биш ш дээ. Концерто байхгүй юу.
Нэй- Санаа зоволтгүй. Зургаан сарын дараа боломж гарна.
Жар- Миний гаргасан үйлдэл цэвэр мэргэжлийн бус байжээ, бас тэгээд,, уучилшгүй.
Цэн- Гэхдээ би чамайг дахиад нэг алдаа хийх нь бодож байна.
Жар- Үгүй. Зүгээр л тайлбар тавьж, хүсэлт гаргая. Надад дахиад нэг боломж олгооч гэж Эндрьюсийг ятгахад нэмэр болно.
Цэн- За. Тайлбарыг чинь сонсъё.
Жар- Браун эмч бид хоёр, уулздаг болсон. Хэрэв та өөрийгөө миний оронд тавибал, миний уулздаг эмэгтэйг хүн дээрэлхээд байна гэдгийг сонсвол, бүр дор нь, тэрнийхээ хэрхэн зовж байгааг ойлгоогүй мэдрэмжгүй тэнэг байснаараа би өөрөө буруутай гэхэд,,, би сэтгэлээр унасан. Тэнэг хүн шиг би өөрөө, тэрнийг зэмлэхийг завдсан. Би зүгээр жаахан ч гэсэн ойлгооч ээ л гэсэн юм. Та адилхан үйлдэл хийхгүй байсан гэж үү?
Цэн- Миний асуудал биш.
Клр- Яасан?
Сув- Жэннигийн зүрхний хэнмэл удааширч даралт нь унаж байна.
Гл- Юу болоод байна аа?
Кэй- Ганцхан минутийн өмнө хэвийн л байсан. Юм яриад байж байсан чинь гэнэт амьсгалахаа больчихсон.
Клр- Жэннигийн зүрх цохилохгүй байна. Цохилохгүй байна. Таталт өгчихжээ. Тэргээ авч ирээд Мэндэлэзийг дууд.
Нэй- Жэнни хэвийн. Дусал залгаж, вэндилатор хийчихсэн, гэхдээ тэглээ гээд хангалтгүй.
Клр- Бөөрний судас хагарснаас болж зүрхний үйл ажиллагаа нь суларсан байх.
Нэй- Сүүлчийн шатандаа орсон байна.
Мар- Би тэрнийг хагалгааны яаралтай жагсаалтад оруулъя. Хэр хугацаа байна вэ? Сар уу? Долоо хоног уу?
Нэй- Хэдэн өдөр.
Мар- Хэдхэн хоногт зүрхний донор олдохгүй ш дээ.
Клр- Тэрнийг нөгөө ихрээс нь салгаж, зүрхийг нь хэсэгчлэн хүчилтөрөгчөөр холбож, цус гүйлгэе.
Мар- Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанаас хойш зургаан сарын дараа нь салгах хагалгаа хийх боломжтой. Нэг хоногийн дараа хагалгаа хийвэл тэд тэсэх үү?
Нэй- Өөр сонголт байхгүй байх.
Мар- За.
Лиа- Тэрний залгаж байгаа нь борооноос ч ноцтой хэрэг болж, энэ аялалын зорилгыг умартуулж байна шүү.
Шон- За. Үндсэн эмч утсаа хэзээ ч унтраах ёсгүй л дээ.
Лиа- Хоёулаа нэг тохиролцоо хийвэл яаж байна? Утсаа унтраана гэвэл чамаар жолоо бариулъя.
Шон- Надад жолоочийн үнэмлэх байхгүй.
Лиа- Мэдэж байна.
Шон- Уг нь жолоо барьж сурахыг мөрөөддөг л дөө.
Лиа- Мэднээ.
Шон- Глассман эмч,, надад огт зөвшөөрдөггүй.
Лиа- Мэднээ. Үнэндээ би мэдээгүй л дээ, гэхдээ тэр үгийг нь сонсоод ч хэрэггүй юм байна.
Шон- За за.
Лиа- Явах уу? – Тун сайн байна шүү. Төрөлхийн жолооч юм аа.
Шон- Баярлалаа. Би ч тэгж бодож байна.
Лиа- Дохиогоо. Болж байна. Одоо зүүн гар тийш эргээрэй. За, энэ удаад битгий эргэлдээрэй. Зүгээр л чигээрээ яваад бай. Яагаад зогсчихов оо?
Шон- Надаар жолоо бариулаад зам дээр явах гэж үү?
Лиа- Машин хаашаа явна тийшээ л яв. Алив ээ. Ингэлээ гээд хамгийн муудаа юу болох юм бэ?
Шон- Би хүн дайраад алчихаж магадгүй шүү дээ.
Лиа- Чи аутизмтай болохоос сохор биш. Тэгээд ч би хажууд чинь явж байна. – Халф Дом, бид очлоо. Радиогоо асаачих уу?
Шон- Битгий. Битгий.
Лиа- За.
Шон- Баярлалаа.
Мар- Салгах хагалгааг хийвэл Жэннигийн зүрхний ачааллыг хөнгөрүүлнэ, бүр сайжруулж ч магадгүй, тэгэхээр ирээдүйд шилжүүлэн суулгах хагалгаа хийх шаардлагагүй болно гэсэн үг.
Нэй- Одоохондоо Кэйтид илүү өндөр эрсдэлтэй, шилжүүлэн суулгасан бөөр нь бүрэн ажиллахгүй байгаа.
Кэй- Бид яах ёстой болж байна?
Гл- Та хоёрын бие болохоор өөрсдөө шийд.
Жэн- Ээж, болиоч.
Гл- Үгүй ээ, үнэн шүү. Би та хоёрыг хүчтэй, бие даасан болгож өсгөх гэж хичээсэн, тэгж ч өссөн. Тэгэхээр та хоёр юу ч гэж шийдсэн ээж нь дэмжинэ.
Жэн- Хагалгаа хийлгэе. Алив, бидний дундуур тасдаад өг.
Нэй- Кэйти? Бидэнд та хоёрын зөвшөөрөл хэрэгтэй.
Кэй- Зөвшөөрье.
Мар- Эргэлзээгүй биз? Дахиад ярилцахгүй юм уу? Асуух зүйл алга уу?
Кэй- Үгүй ээ, болж байна. Хагалгаа хийлгэе.
Шон- Машинтай болмоор байна.
Лиа- Тэгээд аваач дээ. Гучин минут л жолоо барьсан гэхэд Сан Хосэгийн хүмүүсийн тал хувиас сайн байна.
Шон- Би ганцаараа байхаар анхаарал сарничихдаг. Тийм болохоор л автобуснаас хоцорчихоод байдаг юм. Глассман эмч намайг жолоо баривал адилхан гэж боддог. Тэрний зөв байхаа.
Лиа- Хөгжилдмөөр байна уу?
Шон- Би хөгжилдөж байна ш дээ.
Лиа- Машинаа зогсоо.
Шон- Яагаад?
Лиа- Дуугүй зогс. – Баярлалаа. Санаа зоволтгүй. Яг одоо биднээс өөр машин зам дээр нэг ч алга. Зүүн хөлөө тормоз дээр тавь.
Шон- За.
Лиа- Болж байна. Тэгээд тултал нь гишгээрэй. Болж байна. Одоо баруун хөлөөрөө хаазан дээрээ гишгэ.
Шон- Энэ-энийг ёстой мэдэхгүй юм байна.
Лиа- Зүгээр дээ, зүгээр. Одоо зүүн хөлөө тормозноос алгуурхан аваарай,,, тэгж байтал чинь, ингэнэ.
Шон- Утаа үнэртэж байна.
Лиа- тийм ээ, энэ л байхгүй юу, Шон. Дугуй шатаж байна. Дахиад хий.
Шон- За.
Лиа- Хөгжилдөнө гэдэг чинь энэ. За за, одоо болноо. Гэртээ харихын тулд дугуйгаа үлдээх хэрэгтэй шүү.
Шон- Би дугуй шатааж байна.
Лиа- За, Шон, одоо больсон чинь дээр шүү.
Шон- За.
Лиа- Шон, хаазан дээрээс хөлөө аваач ээ. Шон, болгоомжтой. Нөгөө хөлөө аваач. Нөгөө хөл өө. Нөгөө хөл ш дээ. Нөгөө хөл чинь.
Мар- Ко эмч бид хоёр Жэнни, Кэйти хоёрын тархины бүтцийг гаргахаар хэдэн сарын өмнөөс ажиллаж байгаа.
Нэй- Хоёр тархитэй биз дээ?
Ко- Тархины зарим хэсэг тус бүртээ үйл ажиллагаатай байдаг ч гэлээ чухамдаа нийлээд нэг тархи. Ийм болохоор тэдний өмнө бүх мэдрэлийн мэс засалчид салгах хагалгаа боломжгүй гэж үзсэн юм. Гол хүндрэл тэдний тархийг салгахад биш, харин судсыг нь салгахад байгаа юм. Тархи нь дундаа ганцхан судсаар холбогдсон байна.
Нэй- Тэрийг нь Жэннийд өгөөд, Кэйтийд хөлнөөс нь судас тасдаж, шинээр судас суулгая.
Ко- Янзтай. Хүмүүсээ хурдан ажиллуулжээ.
Мар- Яах вэ, зургаан сарын бэлтгэлийг арванхоёр цагт хангахаас өөр арга байгаагүй юм.
Ко- Тэгвэл, ажлаа эхэлье.
Шон- Би осолдчихлоо.
Лиа- Тэгээгүй шүү дээ. Зүгээр л,,
Шон- Үгүй ээ, би осолдчихлоо. Би юм мөргөчихлөө.
Лиа- Шон. Шон.
Шон- Би юм мөргөчихлөө. Мөргөчхлөө. Би юм мөргөчихлөө.
Лиа- Шон, үгүй ээ,,,
Шон- Мөргөснөө мэдэж байна. Би мөргөчихсөн.
Лиа- Үгүй шүү дээ.
Шон- Би мэдрээд байна. Юм мөргөчихлөө.
Лиа- Шон, чи юм мөргөөгүй.
Шон- Мөргөсөн.
Лиа- Зүгээр л замаас гараад зогсчихлоо,,, энэнд би л буруутай.
Шон- Үгүй ээ. Чи буруугүй ээ. Би юм мөргөчихсөн.
Лиа- Үгүй, мөргөөгүй байна.
Шон- Би мэдэрсэн. Юм мөргөчихлөө.
Лиа- Үгүй ээ, Шон. Тайвшир.
Шон- Би мөргөчихлөө.
Лиа- Над руу хардаа. Тайвшраач дээ.
Шон- За. За.
Лиа- Над руу хар. Над руу хар. Амьсгал. Болсон явдал, чиний мэдэрсэн зүйл гээд бүгдээрээ юу ч биш. Би л буруутай за юу?
Шон- За, Глассман эмч,,, тэрний зөв байжээ. Би-би жолоо барьж болохгүй юм байна. Үгүй ээ, үгүй.
Лиа- Шон.
Шон- Үгүй ээ, би дахиж жолоо барихгүй шүү, баярлалаа.
Лиа- Харин тийм ээ, би ч гэсэн барихгүй. Чиний зөв байжээ, нэг юм мөргөчихсөн байна.
Клр- Та хоёрын биеийн байдал сайн байнаа. Шөнө ямар нэгэн юм хэрэг болвол дуудлагын товчоо дарчихаарай.
Кэй- Жэнни унтаж байна уу?
Клр- Тийм.
Кэй- Эндрьюс эмч хаачсан юм бэ?
Клр- Тэр Ко эмч, Мэлэндэз эмч хоёртой хамт маргааш хийх хагалгааны протоколь бэлдэж байгаа юм л даа.
Кэй- Би тэрэнтэй уулзмаар байна.
Клр- Миний чадах юм байна уу?
Кэй- Би бодлоо өөрчилсөн. Салгах хагалгаа хийлгэмээргүй байна.
Клр- Би одоохон яваад тэрэнд хэлчихье.
Нэй- Айж байгааг нь ойлгож байна, гэхдээ энэ хагалгааг хийлгэхгүй бол хоёулаа амиа алдах магадлал их ш дээ.
Жэс- Ээжтэй нь ярьж үзсэн үү?
Мар- Өөрсдийнх нь шийдвэр болохоор оролцохгүй гэж байна лээ.
Ко- Би ээжтэй нь уулзаад үзье.
Жэс- Би зөв гэж бодохгүй байна. Та гавлын яс салгах хагалгааны тэхникийг зохиосон шүү дээ.
Нэйэ- Тэгээд?
Жэс- Тэгэхээр тэр зорилгоо бодоод улайрчихвал яана.
Нэй- Одоо шүүхийн заргад санаа зовох цаг биш.
Жэс- тэр чинь миний ажил.
Нэй- Бидний ажил бол энэ охидын амийг аврах.
Мар- За, аядаж үзэцгээ, бүгдээрээ нэг баг гэдгээ мартуузай. Би өөрөө ярилцъя.
Жэс- Чи тэрэнтэй хэдийнэ ярилцсан.
Мар- Дахиад үзээд алдъя.
Нэй- Браун ярилцсан нь дээр.
Клр- Би юу?
Нэй- Арваннайман настай охины итгэлийг олох хүн хэрэгтэй. Браун биднийг бодвол хүүхэдтэй харьцахдаа сайн.
Мар- Тэг ээ. Кэйтид дахин бодох нэг шөнө өгье. Браун, чи өглөө тэрэнтэй уулзаж, хагалгаа хийх зөвшөөрөл авахыг хичээ.
Клр- Хэрэв би чадахгүй бол яах вэ?
Лиа- Сүртэй юм биш шүү дээ. Машин эвдэрдэг, ийм болохоор бурхан засварчдыг бас архийг бүтээсэн юм. Хоёр хундага тэкила өгөөч.
Шон- Миний ам цангаагүй байна.
Лиа- Тэкила зөвхөн цангахаараа уудаг юм биш. Чи ер нь согтотлоо ууж үзсэн үү? Үзээгүй юм уу? Коллэжид найман жил сурчихаад нэг ч удаа үдэшлэгт явж байгаагүй юү? Арын хаалгадаагүй юү? Өрөөний найзынхаа 21 насны төрсөн өдрийг тэмдэглээгүй юү?
Шон- Чи ямар ажилтай билээ?
Лиа- Одоо л миний ажлыг сонирхож байна уу?
Шон- Тийм.
Лиа- Би авто хөдөлгүүрийн инжэнэр. Одоо өөрөө явдаг машины шинэ загвар гаргахаар старт ап компанид ажиллаж байгаа.
Шон- Чи дуртай юу?
Лиа- Үгүй. Би юм бүтээх дуртай болохоос юм бүтээх тухай дуусашгүй хуралд хөштөлөө суух дургүй. Баярлалаа. Яг цагаа оллоо. Хоёулаа уг нь ажил ярих ёсгүйсэн. Үхээд удсан учраас аз жаргалтай амьдралын төлөө.
Шон- Энэ,, сайхан.
Лиа- Өө, бурхан минь. Чи хамгийн анх уусан тэкилла нь таалагдсан дэлхийн түүхэн дэх хамгийн анхны хүн байх шүү.
Шон- Сайхан юм байна.
Лиа- Дахиад уух уу?
Шон- Тэгье. Тэкила. Дахиад.
Лиа- Тийм ээ.
Клр- Яасан?
Нэй- Уучлаарай. Өөр юм бодож байлаа. Одоо энийгээ больё. Хэтэрхий их судалгаа хийхээс өөр арга алга. Хүүхэдтэй болмоор байна уу? Уучлаарай. Надад ч хамаагүй л дээ.
Клр- Үгүй ээ, зүгээр л, ингэж асууна гэж огт санасангүй.
Нэй- Жэссика хүүхэдтэй болохгүй гэсэн. Хэзээ ч шүү.
Клр- Пөөх.
Нэй- Ямар ч утга алга. Жэссика гайхамшигтай ээж болно.
Клр- Аз нь таарвал хэт оройтохоосоо өмнө ухаарах байлгүй дээ. Зарим эмэгтэй ухаардаггүй. Манай ээж тиймэрхүү хүн байсан юм.
Нэй- Уучлаарай, би санаатай,,
Клр- Хэрэггүй, зүгээр дээ. Гүүрийн доодох усанд намайг бараг живүүлэх шахсан. Олон жилийн өмнө л дөө.
Нэй- Би юу хийхээ мэдэхгүй байна. Амьдралаа Жэссикагүйгээр төсөөлж чадахгүй, гэхдээ бас амьдралд маань гэхээр,,, намайг уучлаарай. Тийм ээ, чиний санаа зовох юм биш.
Клр- Зүгээр дээ.
Нэй- Яв. Баяртай.
Клр- Түүнгүйгээр амьдралаа төсөөлшгүй хүнээ олно гэдэг, хэцүү шүү. Улиг болсон үг ч гэлээ үнэн шүү. Сайхан амраарай.
Нэй- Сайхан амраарай. --- Би чамд хайртай.
Жэс- Би ч гэсэн чамд хайртай.
Нэй- Тэгэхээр, би хүүхэд асрах, залуусын спортын дасгалжуулагчийн ажилд сайн дураараа орно. Ингэвэл би жинхэнээсээ аав болохгүйгээр аав байх мэдрэмжийг авч чадах байх.
Лиа- Ганцхан өдөрт, би чамд ажлаасаа хэрхэн зугтаах, жолоо барих, архи уух, караокэд яаж дуулах гээд бүгдийг нь зааж өглөө.
Шон- Үгүй ээ, чи надад жолоо барихыг сайн зааж өгөөгүй. Үгүй шүү.
Лиа- Яаж чадаж байна аа?
Шон- Би-би-би-би юм осолдсон.
Лиа- Үгүй ээ, чи юм осолдоогүй. Зүгээр л байх ёсгүй газраа байсан чулууг л дайрсан. Замын хажуугийн хашлага чинь элдэв осол эрсдлээс сэргийлэх бүс байхгүй юу. Ямар амьтан нь дотроо том чулуутай сэргийлэх бүс зохион бүтээдэг байна аа? Халвал таарна. – За, заза. Түр байж байгаарай, хамтрагч аа. Надад чамд заах дахиад нэг зүйл байна.
Шон- Юу билээ?
Лиа- Болзоо өндөрлүүлэх зүй ёсны арга. Намайг өнөө оройг сайхан өнгөрөөсөн үү гэж асуу. Асуу л даа.
Шон- Өнөө оройг сайхан өнгөрөөсөн үү?
Лиа- Тэгсэн. Өнөө оройг тун сайхан өнгөрүүллээ. Чамтай хамт караокедах их хөгжилтэй байсан. Одоо ингэж хэл, Чи ч гэсэн тун хөгжилтэй байлаа, удахгүй дахиад хөгжилдөнө гэж найдъя.
Шон- Чи-чи-чи ч гэсэн хөгжилтэй байлаа.
Лиа- Баярлалаа.
Үон- Удахгүй дахиад хөгжилдөнө гэж найдъя.
Лиа- Одоо надад хаалга онгойлгож өг. Одоо, би дуугүй яваад орчихвол, дахиж болзоно гэж санасны ч хэрэггүй. Бүтээгүй гэсэн үг, гэхдээ сүртэй юм биш. Хүн бүрт ийм юм тохиолддог. Харин би шууд оролгүйгээр гэртээ ормооргүй янзтай өмнө чинь зогсоод байвал, би яг одоо тэгж байна, тэгвэл чи намайг үнсэх хэрэгтэй. Намайг үнс, Шон. – Өмнө нь охинтой үнсэлцэж байсан уу?
Шон- Үгүй үгүй үгүй үгүй.
Лиа- Гэхдээ чи сайн үнсэлцдэг юм байна. Дахиад үнсэлцмээр байна уу?
Шон- Тийм ээ, гэхдээ,,,
Лиа- Гэхдээ яасан гэж?
Клр- Айж байгаа нь ойлгомжтой л доо. Та хоёр хэдийнэ их зовлон туулсан.
Кэй- Би айгаагүй байна. Зүгээр л ингэж бодсон юм, бид иймээрээ байх тавилантай бол яах вэ? Иймээрээ илүү дээр ч юм билүү.
Клр- Би чиргүүлэнд өссөн, ээж маань надад өдөр бүр ингэж хэлдэг, намайг өөрөөс нь ялгаагүй, хэзээ ч өөрөөс нь өөдлөхгүй, юунд ч хүрч чадахгүй гээд л, харин би, тэгж амьдрах дургүй. Гэхдээ намайг тэндээс явахад, тэр бохир заваан, сэжгийн чиргүүлээс гарахад, хамгийн хэцүү санагдаж билээ.
Жэн- Байзаарай, тэгэхээр, би наад яриан дахь муухай ээж, бохир чиргүүл гэж үү?
Клр- Та хоёр өдий болтол явж ирсэн чинь гайхамшиг. Нээрэн шүү. Гэхдээ та хоёр бүр ч илүү болж болно, энэ бол өөрийнхөөрөө байх сүүлчийн эрх чөлөө. Зөвхөн өөрийнхөөрөө шүү. – Кэйти дахиад зөвшөөрсөн.
Нэй- Эс хэллүү. Хүн ятгахдаа гаргууд шүү.
Лиа- Шон?
Шон- Надад муухай санагдаж байна.
Лиа- Чи зүгээр л шартчихжээ.
Шон- Чи дахиад хэзээ ч надтай үнсэлцье гэхгүй байхдаа.
Лиа- Би гарч ирэхээсээ өмнө шүдээ угаачихсан байсан бол яг одоо дахиад үнсээч гэх байлаа. Яагаад өөрийгөө ингэж зовоогоод байгаа юм бэ? Чи хүүхэд байхдаа маш их дооглуулсан байх, тэгэхээр ул мөр үлддэг юм. Мэдэж байна. Гэхдээ одоо бүгдийг нь сэгсэрч хая, орт тас умарт. Байнга айдас дунд амьдраад байвал хэзээ ч жаргал амсахгүй шүү.
Клр- Чамтай ярих юм байна.
Кой- Чамд хэлэх юу ч байхгүй.
Клр- Тэгвэл зүгээр л сонсчихооч дээ. Чи бол хохирогч биш. Тэгж хэлэх ч үндэсгүй. Гэхдээ чи Жарэдийг буцааж ав гэж Эндрьюсийг ятга.
Кой- Намайг заналхийлж байгаа юм уу?
Клр- Үгүй ээ, зүгээр л чи өөртэйгөө унтахыг шаардсан цорын ганц үндсэн эмч бол би гэдгийг чамд мэдэгдэж байна. Жарэд эргээд ажилдаа орохгүй л бол чиний эсрэг гомдол зарга мэдүүлэх бүхий л боломжийг нэг бүрчлэн ашиглана.
Кой- Яагаад Эндрьюс миний үгийг сонсоно гэдэгт ийм итгэлтэй байгаа юм?
Клр- Үгүй. Жарэд ажилтайгаа хэвээр үлдэх үү, эсвэл чи ажлаа алдах уу л гэдэг байна. Аль нь ч байсан би ялна.
Мар- 15-тай мэс. – Эхний хөөсөн эдийн тэлэгчийг авч байна. Нэгийг нь авч, тав үлдлээ.
Аар- Сайн уу, Шон? Дахиад л би байна. Аан гээч, Эн-Эндрьюс эмч чамайг дэмжихээсээ эсэргүүцэх нь их байсан, гэтэл чиний алга болсон чинь хэрэг мандааж байна. Хэтэрхий оройтохоос өмнө над руу залгаарай. Эсвэл ядаж залгаж, хаана байгаагаа хэл л дээ, миний санаа зовоод байна.
Ко- Кавитрон нам давтамжтай долгион ашиглан өвчтөнүүдийг салгах болгомж олгосноор мэс заслын явцад эрүүл эдийг нь гэмтээхгүй.
Клр- Кэйтигийнх хаанаас эхэлж, Жэннигийнх хаана дуусч байгааг хэлж мэдэхгүй байна.
Ко- Зургалал их нэмэр болно шүү. Өвчтөнийг нээсний дараа, араараа гулгаж байгаагаас ялгаагүй. Дээрээ нэг ижил байдаггүй юм. Хамгийн гол нь хөл доорх газартаа л анхаарах хэрэгтэй. – Тасла.
Нэй- Залгац судсыг байрлууллаа. Хавчаараа аваарай. – За. Сайн байна. Цус алдсангүй. Одоо үнэний мөч ирлээ. Хайч. Ко эмч ээ, та нэр төртэйгөөр гүйцэтгээч?
Ко- Тэгэлгүй яах вэ. – Жаахан зай гаргаад өгөхгүй юү?
Нэй- Одоохон.
Ко- Ингээд тэд хоёр боллоо.
Шон- Намайг зугаалганд авч явсанд баярлалаа. Сэтгэл санаа дээрдчихлээ. Одоо би Глассман эмчтэй ярилцахад бэлэн.
Лиа- Тийм ээ, миний ч гэсэн сэтгэл санаа дээрдчихлээ, даргатайгаа ярилцахад бэлэн.
Шон- Чи даргатайгаа юун тухай ярилцах гэж байгаа юм?
Лиа- Намайг тушаал дэвшүүлье гэсэн юм.
Шон- Чи нэг сая доллартай болох уу?
Лиа- Ха ха. Инээдтэй байна. Одоо би далан мянгын цалинтай, шинэ тушаалд очвол ерэн мянгын цалин авна, гэхдээ би тушаал дэвшихгүй.
Шон- Яагаад үгүй гэж? Хорин мянгаар илүү юм байна ш дээ.
Лиа- Тийм ээ, би мэдэж байгаа, Шон, гэхдээ энэ зугаалганд явснаар чи, чи надад ямар нэгэн юм хийх урам зориг өгсөн, би ер нь аль дээрээс хойш бодоод байсан юм, гэвч хийхээсээ айгаад байсан л даа. Би ажлаасаа гарна аа.
Шон- Чи ямар тэнэг юм бэ? Тэгээд өдрийн цагаар юу хийх болж байна аа?
Лиа- Хуучин машин дахин босгоно. Хурал чуулганд дахиж суухгүй. Хэзээ ч дуусашгүй хуралд оролцохгүй. Одоо миний бодолд байгаа ганц санаа бол эндээс нүүх л байна.
Шон- Яагаад нүүх гэж байгаа юм?
Лиа- Миний ажиллах засварын газар тэнд байдаг юм. Надад Стрипд Томэто байгаа. Миний ах Донни Род өвөөгийн засварын газрыг авсан, Пэнсилванийн Хэршийд байдаг. Бүтэн жил өнгөрсөн ч гэлээ, машиныг нь жолоодох бүрт, надад, нэг бодол төрдөг, надад сонирхол татах албан тушаал эсвэл сая доллар хэрэггүй. Тэр намайг зун бүр Аляска руу загасанд авч явж, өвөл бүр цанаар гулгадаг байсан. Үргэлж ажилтай байдаг болохоор дөрвөн жилд нэг ч өдөр амраагүй. Ажил хэзээ ч дуусдаггүй. Харин чамтай ингэж зугаалсан маань нэг юмыг ухааруулсан, би амьдралаас таашаал авмаар байна. Тийм биз? За, яасан? Ямар нэг юм хэлээч. – Чи,,
Жар- Байна уу?
Мар- Жарэд, Эндрьюс эмч байна аа. Завтай байна уу?
Жар- Зав байна аа.
Мар- Койл эмч өнөөдөр надтай уулзлаа. Браун эмчид гаргасан авиртаа бас тэр нь чамд яаж нөлөөлсөнд их харамсаж байна гэнэ лээ, тэгээд бас чамайг халах асуудлыг дахиж бодооч гэсэн. Тэрнээс гадна Мэлэндэз чамайг дэмжсэн гэдгийг мэдэж аваарай.
Жар- Надад хэлсэнд баярлалаа.
Мар- Хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага үүрч байгаа чинь миний сэтгэлд их хүрлээ. Өөр ямар ч эмнэлэгт ажиллах хүсэлт гаргахад тодорхойлолт хэрэгтэй гэвэл надад хэлээрэй, харин би чамайг буцааж авч чадахгүй нь. Бусдын бие мах бодод халдана гэдэг бол миний хувьд тэсвэрлэшгүй.
Жар- Ойлгож байна аа.
Мар- Намайг уучлаарай. Биеэ бодоорой.
Гл- Хэзээ ухаан орох бол?
Нэй- Өдийд ухаан орчихсон байх ёстой.
Лиа- Шон? Шон.
Back to episodes Go home