2 Ивановынхан 8-08
Дүрүүд:
Эр:
Боря фермийн эзэн
Лёха фермийн ажилтан
Костя Маринагийн нөхөр
Ваня Лёхагийн хүү
Виктор Сергеевич Лёхагийн аав
+Бүдүүнээ
+Ветхий
Эм:
Нина Борягийн эхнэр
Лида Лёхагийн эхнэр
Марина Лидагийн эгч
Вася Ванягийн найз охин
Даша
+Инга
----------------------------------------------------------
2 ИВАНОВЫНХАН: 8-8
----------------------------------------------------------
Инга: Байна уу?
Костя: Оройн мэнд. Одоо миний хоолой өөр байгааг би мэднэ, учир нь би амьсгалын дасгал хийсэн юм. Гэхдээ би сандарч байна.
Инга: Юу болсон юм?
Костя: Нэг торх алга болчихсон. Биднийг илрүүлчихэж. Биднийг бүгдийг суулгана. Үгүй ээ, мэдээж намайг суулгана, харин та нар мултарч чадна. Харин би золиос болно.
Инга: Константин, итгэ, шорон хамгийн муу сонголт биш. Бүр чамд хүртэл. Дараа болъё, надад зав алга.
----------------------------------------------------------
2 ИВАНОВЫНХАН: 8-8
----------------------------------------------------------
Лёха: Бүх юмнаас өөдрөг юм хайх хэрэгтэй. Харин ч гаражны хархнууд, жоомнууд үхсэн нь тодорхой.
Стас: Чиний оймсноос ч дор өмхий ханхалж байна.
Лёха: Харин үүнийг би өөртөө авна.
Стас: Хордмоор байна уу? Хулхи архи нь дээр, ядаж араас нь жаахан таашаал авна.
Лёха: Чи юу ч ойлгохгүй байна. Энэ миний азын тасалбар, ойлгов уу? Борягийн үед дахиад би том эрх мэдэлтэй болно. Түүнд энийг үзүүлээд Костя хамар дор нь юу хийж байгааг хэлнэ.
Стас: Харцаас хаан уу?
Лёха: Хамаагүй. Чи хичнээн удаа уналаа?
Стас: Чухал аа, чиний эрүүл хамууд чамайг хичнээн удаа босгосон билээ?
Лёха: Чамд уут байхгүй юу?
Стас: Дараа нь цэвэрлээрэй. Энэ уутан доторхи уут. Мастер уут.
----------------------------------------------------------
Эм: Хэрэглэгч утсаа түр салгасан байна. Та дараа дахин залгана уу.
Боря: Чөтгөр гэж, чи хаана явдаг юм бэ? Хөөе хүмүүс ээ. Костяг харсан хүн байна уу? Би юундаа орилсон юм? Би бүгдийг нь халсан. Харин чи яагаад зогсоод, ажиллахгүй байна? Эвдэрсэн үү, цэнэггүй болсон уу? Байна, Евгений Саныч, сайн уу.
Ам: Амрыг эрье, Борис Палыч. Танд дуулгах таатай мэдээ надад байна. Би танайх руу шарга... шалгааны... шалгуурын... түй. Орхиё. Шалгалтаар очиж байна. Танай роботуудын хармаар байна.
Боря: Өнөөдөр үү? Аан гээч, Евгений Саныч, маргааш дээргүй юу? Тэгэхгүй бол манай бүх роботууд.. тэд нөгөө юунд... үхрийн саравчинд... жаахан хэцүүхэн байгаа. Угааж, бэлдэх хэрэгтэй байна.
Ам: Борис Палыч, би яагаад амбан захирагч болсныг мэдэх үү?
Боря: Бүгд мэднэ. Таныг Москвагаас томилсон.
Ам: Яг тийм. Гэхдээ хамгийн гол нь, би үргэлж урагшаа явдаг. Хэзээ ч ухардаггүй. Очиж явна. Удахгүй очно. Хүлээж бай. Костя!
----------------------------------------------------------
Костя: Энэ. Би танд энд бүгдийг тодорхой бичсэн. Харин тэд маш аюултай хүмүүс гэдгийг санаарай. Тэд намайг сүрдүүлж, дарамталсан. Тэд эндэхийг химийн хаягдал булшилдаг болгохын хүсч байгаа. Борис үүнд ямар ч хамаагүй, тэр юу ч мэдэхгүй, тэр бас л хохирогч.
Цаг: Фух!
Костя: Юун фух?
Цаг: Фух!
Костя: Юу фух?
Цаг: Хэтийн байдлаас миний малгай бүр хөлөрчихлөө.
Костя: Бас юун хэтийн байдал?
Цаг: Мөрдөс дээр нэмэгдэх юм. Энэ чинь холбооны цар хүрээний хэрэг байна. Фух. Харин та эндээ сууж бай. Би одоо муж руу залгана, харин та одоохондоо.. одоохондоо энд сууж бай. Та чинь бидний үнэ цэнэтэй гэрч.
Коля: Үгүй би энд сууж байж чадахгүй. Би явах хэрэгтэй. Нуугдана.
Цаг: Санаа зоволтгүй, бид таныг нууна. Гэрчийг хамгаалах хөтөлбөрийн дагуу. Миний ах анчин. Ойд түүний газар гэр байдаг. Тэнд би хүртэл таныг шууд олохгүй.
----------------------------------------------------------
Маша: Костяг мэдэхгүй байна. Тэр тэгж л байдаг. Ямар нэг санаа олбол хоёр хоногоор алга болчихдог.
Боря: Одоо манайд амбан захирагч ирэх гэж байна. Чи намайг юу хий гэж тушаахсан бол?
Маша: Би түүнд тушааж чадахгүй. Гэхдээ мэдрэлийн тогтолцоог тайвшруулахын тулд тай-чи хий гэж зөвлөе.
Боря: Заавал тэгнэ. Балайрсан гэр бүл.
Лёха: Боря. Борь.
Боря: Юу гээв?
Лёха: Чамд хэлэх хэрэгтэй юм байна.
Боря: Юу юм? Хүлээ, хүлээ. Тогтож үз. Би одоо үүнийг чамд хэлнэ гэхээр өөртөө ч итгэхгүй байна. Гэвч, бүх найдвар чамд байна. Одоо амбан захирагч ирнэ. Тэр роботуудыг үзнэ гэсэн. Тэгсэн эд нар хөдөлдөггүй. Бас Костя хаашаа ч юм алга болчихлоо. Түүнийг олж чадах уу? Харин тэр хооронд би амбан захирагчийг угтахад бэлдэе. Хооллож, ундлая, тэр роботуудыг үзэх бодлоо өөрчилж ч магадгүй. Тиймээс бушуухан явж үз.
Стас: Юу? Чи уут дэмий бузарлалаа. За тэгээд, номын сан явах уу? Нүдний шилтийг хайя. Замдаа архи дарсны газраар оръё, тэр тэнд байж мэднэ.
Лёха: Бид хэнийг ч хайхгүй. Нүдний шилт удирдах планшетаа фермд үргэлж байлгадаг. Би өөрөө роботыг асаана, харин Боря үүний төлөө дараа нь надад шагналын мөнгө өгнө. Харин би чамд 10 ийм уут бэлэглэнэ.
----------------------------------------------------------
Даша: Ажлын цагаар кинонд явах эвгүй юмаа.
Ваня: Бид зүгээр ч нэг яваагүй. Бид Борис Палычын даалгаварыг биелүүлж, Константиныг хайж байгаа. Тэр гэнэт биднийг тас харанхуй өрөөнд түгжиж мэднэ. Одоохон, Дашуль. Борис Палыч залгаж байна. Би хурдхан яриадахъя, болох уу, харин чи тэнд кофе ч юм уу ууж бай.
Даша: Тэг ээ. Би чамайг дайлъя.
Ваня: Баярлалаа. Байна уу, Нин эгч ээ.
Нина: Вань, саад болсонд уучлаарай. Сонсооч, энэ Вася зүгээр л гамшиг болж байна. Тэр дахиад л нэг үл бүтэх юмтай орооцолдчихож. Машин зурчихсан. Тэр хоёр хоног гэртээ ирсэнгүй. Ирэхээр нь нил архи үнэртдэг. Чи түүнтэй ярилцаач.
Ваня: Юун тухай, Нин эгч ээ? Архины хор холбогдолын тухай юу? Гэхдээ би сэтгэл зүйч биш. Тэгээд ч Васька намайг сонсох нь юу л бол. Та санаа зовох хэрэггүй. Хэсэг галзуурч байгаад зүгээр болно. Ямар анх удаа биш дээ.
Нина: Би найдаж байя.
----------------------------------------------------------
Стёпа: Борис, Палыч, түүнийг тахианы байранд аваачъя, тэгэх үү? Одоо дэгдээхэйнүүд хальснаасаа гарчихсан. Одоо амбан захирагч тэднийг хараад хорвоогийн хамаг юмыг мартана.
Боря: Стёп?
Стёпа: А?
Боря: Хүн болгон дэгдээхэйнүүдийг хараад хорвоогийн хамаг юмыг мартахгүй. О, тэр ирлээ.
Ам: Амрыг эрье, нөхөд фермерүүд ээ.
Боря: Сайн уу. Евгений Саныч.
Ам: Танайх сайхан замтай юмаа гэж хэлмээр байна.
Боря: Баярлалаа. Тавтай морил. Тиймээ.
Ам: Инээмсэглээрэй. Алив.
Боря: Аан-хан.
Ам: Камер луу хар.
Боря: Аан, за.
Ам: Ингэхэд яасан ядруухан угталт вэ? Нөгөө, аз жаргалтай сонгогчид хаачсан.
Стёпа: Манайх робоферм. Бүгд автоматжсан.
Ам: Нээрэн тийм.
Боря: Автоматжсан. Тиймээ.
Ам: Би энэ дэржигнүүрээс болоод яах гэж ирснээ ч мартаж. За тэгээд, явцгаах уу? Явж чиний терминаторуудыг харах уу?
Боря: Чадахгүй нь. Үгүй ээ, чадна, гэхдээ шууд биш. Та дөнгөж ирлээ.
Ам: Тэгээд?
Боря: Эхлээд хооллож, ундлаад дараа нь бусад нь гэдэг шиг.
Стёпа: Тиймээ.
Ам: Борис Палыч, сайн байна. Оросын зочломтгой ёсыг дагадаг, сайн байна.
Боря: Тиймээ. Бид тийшээ, тэр, орцгооно уу. Тавтай морилцгоо. Тиймээ. Орцгоо. Сайн уу. Тиймээ. Өөрийнхөө дэгдээхэйнүүдийг аваад ир.
Стёпа: Борис Палыч, бурханаас эмээхтүн! Нялх юмнуудыг идэх үү?
Боря: Чи чинь өвчтэй юу? Бид тэднийг амбан захирагчид үзүүлнэ. Харин дараа нь тахианы байранд очихыг зөвшөөрнө. Костяг олох хүртэл. Ажиглаж бай.
----------------------------------------------------------
Лёха: Энэ чиний нууц үг 6 оронтой. Эсвэл 1, 2, 3, 4, 5, 6. Костянагийнх арай өөр байх ёстой. 6, 5, 4, 3, 2, 1.
Стас: Миний уутыг хаях хэрэггүй байсан юм. Схемчин минь. Явж очоод аваад цэвэрлэж өг.
Лёха: Хүлээ, Стасян, адгах хэрэггүй. Бид роботуудыг ажиллуулна аа. Нэг санаа байна.
----------------------------------------------------------
Стас: Түлхэгчтэй болох юм уу? Хакер. Түй.
Лёха: Харин чи энэ үгээрээ миний орлогч болох суудлаа алдсан шүү, ойлгов уу?
Хар: Хөөе. Та нар наанаа юу хийж байна?
Лёха: Сайн уу. Би үүгээр явж байгаад гал гарч байна уу гэж бодлоо. А!
Хар: Битгий гомдоорой, Лёхыч. Константин Аркадьевичийн тушаал. Чамайг роботуудын дэргэд харвал аюулгүй болго.
Лёха: Гар өвдөж байна.
----------------------------------------------------------
Даша: Боря юу гэж байна?
Ваня: Ямар? Аа, тийм, биднийг эрлээ үргэлжлүүл гэнэ ээ. Өглөө болтол зоригтой хайж болно. За тэгээд, Дашка, одоо попкорноо аваад кинондоо орох уу? А, Даша, орхиё. Би бодсон чинь хоосон ходоодтой попкорн идэх онцгүй байх. Явж аятайхан хооллъё. Чи юу... чи юу идэх вэ? Ногоо ч юм уу, тиймээ? За, явцгаая. Тэнд хаа нэгтэй очиж сууцгаая.
----------------------------------------------------------
Лёха: Энэ хууль бус баривчилгаа. Тэр роботууд хэдийн эвдэрсэн байхад би яаж эвдэх юм? Бас явдаггүй.
Цаг: Тийм байг. Харин планшет хэнийх вэ? Таных уу? Эсвэл та түүнийг олоод зарах гэж явсан уу?
Лёха: Планшет минийх.
Цаг: Хэрэв таных бол асаа. О!
Лёха: Энэ түүний планшет. Бас жаахан минийх. Бид төрлүүд. Эхнэрүүдээр. Асаа, тэгээд түүнд нотол, тэгэхгүй бол тэр надад итгэхгүй байна. Бас роботуудыг би эвдээгүй гэж хэлээрэй.
Костя: Энэ удаа тэр үнэхээр эвдээгүй. Би унтраасан юм.
Цаг: Ойлгомжтой. Энэ хэрэг хаагдсан.
Лёха: Чи яагаад энд байгаа юм? Чамайг фермээр бүгд хайлаа. Яагаав, үлдсэн хэд нь.
Костя: Би...
Цаг: Энэ иргэн өөр нэг хэргээр байцаагдаж байгаа. Гэрчийн хувиар.
Лёха: Ахмад аа, түр хүлээ. Ганцхан хором. Тэнд Борягийнд бөөн юм болоод. Мужаас шалгалт ирсэн. Харин роботууд нь консервны лаазнууд болоод хувирчихлаа. Тэднийг яаж ийгээд асааж болох уу?
Костя: Би бүгдийг хэлж өгнө, гэхдээ ганц болзолтойгоор, намайг энд байгааг хэн ч мэдэх ёсгүй.
Лёха: Асуудалгүй.
----------------------------------------------------------
Вась: Баруун талаар нь ав. Баруун, тэгээд дээшээ.
Ваня: Баруун талаар нь ав, жаалаа. Эсвэл чамд тоглоомны арван цаас өгөх үү?
Вет: Үгүй ээ, бид энд... энэ чи юу, урт үст ээ? Эндээс зайлж үз.
Ваня: Васёк, шуудхан хэлэхэд, энэ чинь... энэ чинь яахав дээ л юм.
Вась: Харин чамд хамаагүй биш үү?
Ваня: Надад зарчмын хувьд хамаагүй. Харин Нина эгчийн санаа нь зовоод. Над руу утасдаж, валерян хэдэн дуслыг уух вэ гэж асуусан. Вась.
Бүд: Өө, залуус аа, ямар кемк хуссаныг хар даа. Хамгаалагч нь хагас цаг байхгүй. Нэг гуйлагчин орж ирээд. Сайн уу.
Ваня: Сайн уу.
Вась: Чи ядаж шошгыг нь аваач. Илт байна.
Вет: Үгүй нээрэн, Вась, энэ чинь санаа. Бүдүүнээ бид хоёр дэлгүүрт орно, хамгаалагч нар биднийг хариулж, харин чи сэмээрхэн авч гарна.
Ваня: Ер нь та нарт киноны тасалбар авч өгөх үү? Бас л зугаа. Вась, та нарыг барина. За яахав, эд нарын хувьд үнэгүй хувцаслах цорын ганц арга нь, шоронд орно, гэтэл чамд энэ бүхэн ямар хэрэгтэй юм?
Вась: Зүгээр орхи. Өөрөө явж киногоо үз. Дашаг, эсвэл чамтай зугаалдаг хэнийгээ ч юм урихгүй юу. Явцгаая, хөвгүүд ээ.
Вет: Явцгаая.
----------------------------------------------------------
Ам: Ой, би ямар их идчихэв ээ.
Боря: Бурхан өршөөг.
Ам: Бүх учир нь гэвэл, манай буженина хаманы хажууд харьцуулах ч юм биш.
Боря: Өөрөөр...
Ам: Өөрөөр, тэдний хаман манай буженинагийн хажууд...
Боря: А, ойлголоо, ойлголоо.
Ам: Ойлгосон уу? Би улсынхаа эх оронч.
Боря: Таны албан тушаал шаарддаг.
Ам: Тиймээ.
Боря: Тиймээ.
Ам: Яг үнэн. За, танай робокопуудыг явж харцгаая.
Боря: Хүлээгээрэй, Евгения Саныч, а... дэгдээхэйнүүд, юрловын үүлдрийнх, эх орных.
Ам: Эх орныхоо?
Боря: Тиймээ. Стёпа.
Стёпа: Энэ.
Боря: Энэ. Хар даа, тиймээ. Болгоомжтой.
Ам: Ой, ямар сайхан юм! Ямар ч хөөрхөн юм! Сагсыг барьж бай. Зураг аваарай. Инээмсэглээрэй. Сайхан юмаа.
Боря: Евгения Саныч, явж бас том тахиануудыг үзсэн нь дээр байх.
Ам: Ой, миний Соёлын хэлтэст зөндөө их тахианууд байгаа.
Боря: Аа.
Ам: Тэнд ямар тахианууд байдаг гэж бодно?
Боря: Аа, тиймээ.
Ам: Робокопуудад аваач.
Боря: Робокопууд, тэр... ийшээ яваарай. Тиймээ.
----------------------------------------------------------
Ваня: Дашуль, би бургер авчихлаа. Энэ бас л ногооных. Дотроо салад, халапеньотой. Маш амттай, гэхдээ их халуун ногоотой гэсэн шүү.
Даша: Би халуун ногоотойд дуртай.
Ваня: Нээрэн үү?
Даша: Тиймээ.
Ваня: Би ч гэсэн. Та авна уу.
Даша: Баярлалаа.
Ваня: А, мартчихаж. Уух юм авахаа мартаж.
Даша: Энэ байна ш дээ.
Ваня: А, тиймээ. Аа... үгүй ээ, халуун ногоотой хоолыг улаан лоолийн шүүсээр даруулах хэрэгтэйг чи мэдэх үү? Би хурдхан яваад ирье.
Даша: Вань!
Ваня: За?
Даша: Юу болоод байгаа юм?
Ваня: Ерөнхийдөө, Даш, тэнд Васькад асуудал гараад. Тэр бүр гаргуундаа гарсан, жишээ нь тэр гэртээ хонодоггүй, машинаа эвдскэн. Одоо тэр эндэхийн хулгайч нартай дэлгүүрээс хулгай хийх гэж байна. Би юундаа адгана вэ? Тэр насанд хүрсэн хүн, тийм биз дээ?
Даша: Тэр яагаад тэгж байгааг чи ойлгож байна уу?
Ваня: Юу...
Даша: Тэгээд? Яагаад гэхээр, Вася гэмээ ойлгож байгаа, тийм болоод л өөрийгөө сүйтгэж байна.
Ваня: А.
Даша: Чи түүнд туслах хэрэгтэй.
----------------------------------------------------------
Цаг: Пережев… а таван үгтэй. Пережевальский тохирохгүй нь.
Костя: Орлов. Уучлаарай, таныг хэн гэдэг вэ?
Цаг: Николай. Гэхдээ найзууд намайг юу гэж дууддагийг мэдэх үү? Самурай. Юу гээч, би нэг удаа халуун усанд...
Костя: Сонсооч, бид цаг алдаж байна. Та яаж ийгээд мужтай холбогдож чадах нь уу?
Цаг: Нэмэргүй. Тэдний үдийн цайны цаг. Энэ таван цаг гэсэн үг. Зэмлэсэн харц.
Инга: Ахмад Федорцов?
Цаг: Коля.
Инга: ФГГП ОТ, 5-р хэлтэс. Би танаас энэ хижээл эрийг авч явахаас араггүй боллоо.
Костя: Гуйя, би танаас гуйж байна. Намайг битгий өгөөрэй. Та өөрөө хэлсэн, мөрдөс, таван хошуу, тушаал дэвшинэ гэж. Ер нь ингэхэд, ямар үндэс... үндэслэлээр...
Цаг: Тиймээ, ингэхэд...
Инга: Нөхөр ахмад аа, эмэгтэй хүн орж ирвэл босож бай гэж заагаагүй юу? Тэр тусмаа цолоор ахмад хүнд.
Цаг: Миний буруу, нөхөр хурандаа.
Инга: За, суу, суу.
Цаг: Баярлалаа.
Инга: Үнэндээ заавал тэгэх албаггүй байсан юм. Цаас, бал аваад бич.
Цаг: Юу бичих вэ?
Инга: Доор нь огноо, гарын үсэг.
Цаг: Огноо.
Инга: Үндэслэлийг нь би өөрөө бичнэ. Таныг саатуулахаа болъё. Эргэн тойронд танык барих ёстой зөндөө гэмт хэрэгтнүүд байгаа.
----------------------------------------------------------
Инга: Чи энэ тэнэгт юу чалчиж амжсан бэ?
Костя: Юу ч яриагүй. Тэр тэртээ тэргүй надад итгээгүй.
Инга: Гайхалтай. Хүмүүс тэтгэвэрт гартлаа насалдаг нь сайхан. За, фермд очиж ул мөр хайна. Идэх үү?
Костя: Би амттаныг үзэн яддаг.
----------------------------------------------------------
Эр: Эмэгтэй, цүнхээ шалгуулна уу.
Вась: Наад гараа ав. Май.
Эр: Игнат, цагдаа дууд, энд хулгайч байна.
Вась: Юу? Би хулгайч биш. Энэ... энэ минийх биш.
Эр: Бүгд тэгж ярьдаг юм. Энд юу байна?
Вась: Энэ... энэ бүгд минийх биш. Би энийг зөвхөн өмсөж үзэх гэж авсан. Энэ... э...
Эр: Тэнсэн. 2-оос 3 жил.
Вась: Юуны чинь 2-оос 3 жил, юу яриад байна? Үгүй ээ, үгүй, үгүй, та нар наадахаа ав, надад хэрэггүй, зөвхөн намайг явуулчих.
Эр: Шүүгч чамайг явуулна. Хэрэв сайхан зантай байвал.
Вась: Юун шүүгч? Үгүй ээ, та нар ойлгосонгүй...
Ваня: 45 секунд. Сайн байна, залуус аа. Яг сурах бичгийн дагуу ажиллаа. Хамтарч ажилласан. Танхимыг бүхэлд нь ажиглаж байгаа. Гэмт хэрэгтний хэлсэн үгээр болсонгүй.
Эр: Харин та хэн бэ?
Ваня: Би хэн бэ гэж үү? Алексей Лукин, Сарны холбоо агентлаг. Тэр тухай сонссон уу?
Эр: Тиймээ, сонссон.
Ваня: Бид одоо ХХК-ыг /хувийн хамгаалалтын компани/ цогцоор нь шалгаж байгаа юм. Эд манай ажилтнууд. Эхлэн жүжигчид Антонина, Светлана хоёр. Света айснаа яасан сайхан гаргав аа, тиймээ?
Даша: Мосфильмийн сургууль.
Ваня: Мосфильм.
Вась: А, тийм шүү. Ингэхэд, та нар намайг барьсан анхны ажилтнууд.
Ваня: Тиймээ, янзтай.
Эр: Худлаа юм ярьцгаагаад.
Ваня: Харин та нарыг хуурч чадахгүй. Залга.
Эр: Хэн рүү?
Ваня: Хэн рүү? Өөрийнхөө дарга руу, бидний бүрэн эрхийг батлахын тулд. Би залгачихлаа.
Эр: Тиймээ, би итгэж байна. Зүгээр л...
Ваня: Зүгээр л жаахан сонор бай, Игнат. Бас би таныг ахлах хамгаалагчаар санал болгоно. Сайн байна.
Даша: Шагналд тодорхойлох хэрэгтэй.
Ваня: Мэдээж. Тус бүрт нь 1200-г. Хүмүүс байрандаа байгаа нь шууд харагдаж байна. За, бидний дараагийн төлөвлөгөө юу билээ?
Даша: Карзак.
Ваня: Карзак. Хүүхдийн дэлгүүр. Одоо солилцъё. Чи хулгай хийнэ. Дараагийн дэлгүүрт Игнат, Семён хоёр шиг ийм мундаг... мундаг ажилтнууд хүлээхгүй байх гэж найдъя. Албанд чинь баярлалаа.
Вась: Баярлалаа.
Ваня: Явцгаая, Светлана. Явцгаая, Антонина
Даша: Баярлалаа. Баярлалаа.
----------------------------------------------------------
Ам: Борис, чи намайг сэтгүүлчийн мөрдөн шалгалттай уулзуулах гэж зориуд энэ олон жим, тойруу замаар явуулж байгаа юм уу?
Боря: Энэ ферм.
Ам: Зураг авах хэрэггүй. Яах гэж? Нэртэйгээр нь чи намайг хамраас нусаа авч байгааг аваач. Энэ байна. Ашгүй дээ. Сайхан амьтан. Бид одоо ийм юмны зургийг авах болно. Энэ. Хүлээ.
Боря: Евгений Саныч.
Ам: Чи энэ электроник яагаад хөдлөхгүй байна?
Боря: Бид унтраачихсан юм. Урьдчилан сэргийлэхийн тулд.
Ам: Тэгвэл асаа. Бид түүнтэй хамт зургаа авахуулах ёстой. Хориотой сүлжээнд сурвалжлагаа тавина.
Боря: Тэнд, зураг дээр энэ хөдөлж байна уу, зогсож байна уу мэдэгдэхгүй.
Ам: Логистикийн хувьд мэдээж чамайг гүйцэхгүй. Харин би зам авмаар байна.
Боря: Юу?
Ам: Энэ богино хэмжээни видео бичлэг.
Боря: А.
Ам: Би залуучуудын “хордлого” дээр ажиллах хэрэгтэй байна, чи ойлгохгүй байгаа юм уу?
Боря: Юу?
Ам: Залуучуудын чиглэлээр ажиллана, ойлгов уу, үгүй юу?
Боря: Тиймээ, ойлгосон, ойлгосон.
Ам: Алив! Асаагаач!
Боря: Зүгээр л яаж асаахыг... юу гэж хэлмээр юм...
Лёха: Одоохон, Борь, би энд байна. Сайн уу, Алексей Викторович.
Ам: Амрын эрье.
Лёха: Робот хариуцсан ерөнхий. Борягийн орлогч, гэхдээ одоохондоо. Одоохон асаана.
Ам: Алив, асаа.
Боря: Чи итгэлтэй байна уу?
Лёха: Тиймээ.
Ам: О! Эхэлцгээе!
Лёха: Гүйцээ.
Ам: А?
Боря: Евгений Саныч, та санаа зоволтгүй, тэнд заагчууд байгаа, тэр эргэнэ.
Ам: Энийг надаас холдуул.
Боря: Тэр эргэх үү?
Лёха: Одоохон.
Ам: Унтраагаач!
Лёха: Одоохон, одоохон, одоохон.
Боря: Зогсоо.
Эр: Товчлуур нь хаана байна?
Ам: Тэгэхгүй шүү! Намайг барахгүй! Бушуухан унтраа!
Боря: Унтраагаач! Унтраа!
Лёха: Одоохон, одоохон!
Ам: Усаа болиул!
Боря: Хурдхан унтраа!
Лёха: Одоохон, одоохон!
Боря: Оо, ёо... Үгүй чи нэг юм хийгээч!
Костя: Сайн уу, юу болсон бэ?
Боря: Костя, унтраагаад өгөөч!
Ам: Энэ бол төрийн албан хаагчийн амь насанд халдах гэсэн оролдлого!
Костя: Өдрийн мэнд. Таван минутын дараа унтраана. Алексей системийг дахин ачаалуулсан байна.
Лёха: Энэ бас хэн бэ?
Инга: Би Инга. Константины хамтрагч.
Костя: Туршлага судлахаар ирсэн юм.
----------------------------------------------------------
Вась: Чи яах гэж намайг аварсан юм бэ?
Ваня: Уг нь үүнийг Даша сэдсэн юм.
Вась: Баярлалаа.
Ваня: Вась, чи жаахан бодвол яасан юм? Би тохиолдсон бүх зүйлийг ойлгож байгаа, гэвч чи одоо өөрийгөө хорлох юм хийж байгаад би санаа зовж байна.
Вась: Юу? Харин би шаналж байна, Вань. Миний бүх амьдрал төлөвлөгдсөн байсан. Бид хуримаа хийх ёстой байсан. Гэтэл одоо би... би ердөө л ганцаараа.
Ваня: Васёк, чи ойлго, би ч гэсэн энэ бүхнийг туулсан. Гэвч амьдрал үргэлжилсээр байна. Ийм байдлаар өөрийнхөө амьдралын хамгийн сайхан он жилүүдийг үгүй хийх нь... нөгөө юу... Би чамайг мэдээсэй гэж хүсч байна, би үргэлж дэргэд чинь байна. Би үргэлж чамайг дэмжинэ. Онлайн, өөр 24/7-оор холбоо барих гээд.
Вась: Нээрэн үү? Мэдээж. Бид танихгүй хүмүүс биш.
Бүд: Ойлгосонгүй, энэ сэгсийсэн юм яагаад хоёр хүүхэнтэй зэрэг явдаг юм?
Вет: Чи ч гэсэн урт ургуулчих, чам руу ч гүйнэ.
----------------------------------------------------------
Боря: Евгений Саныч, тусгай хувцсыг буцаахгүй байж болно. Энэ бидний бэлэг.
Лёха: Тиймээ, дурсгал болгож байна.
Боря: Аан-хан.
Ам: Ийм байна, миний командыг сонсоцгоо. Хэрэв энэ экспрессийн тухай хэн нэгэн мэдвэл...
Боря: Ээ?
Ам: Инчест...
Лёха: Ивановын фермд болсон бүх зүйл Ивановын фермд л үлдэнэ.
Ам: Борис Палыч, харин буруутан нь шийтгүүлсэн байх ёстой.
Боря: Мэдлээ.
Ам: Ингээд боллоо.
Боря: Баяртай.
Лёха: Баяртай.
Боря: За, Лёх, чи чинь манайд хэн билээ?
Лёха: Хэн?
Боря: Робот хариуцсан ерөнхий, зөв үү? Тэгвэл чамайг шийтгэх хэрэгтэй болж таарах нь.Тийм үү?
Лёха: Би одол бүгдийг тайлбарлана. Үнэндээ би л чамайг аварсан.
Боря: Тийм үү?
Лёха: Энэ Костя тэнд торхнуудад юу хадгалдагийг мэдэх үү? Хорт бодисууд. Хэрэв амбан захирагч тийшээ орсон юу болох байсан бэ? Чи тэнд юу хадгалдагаа хэлээч.
Костя: Би...
Боря: Костя яагаад ажлын байрандаа байгаагүй учрыг би дараа нь олно.Харин чамтай би яг одоо учраа ололцмоор байна. Зогс. Хүлээ.
Лёха: Би аль сайнаар л хүссэн. Болсон энэ бүх юманд би буруугүй ш дээ.
Боря: Чамайг хүлээ гэж байна!
Инга: Алдагдсан юмыг бид оллоо. Маргааш устгах болно.
Төгсөв
Back to episodes Go home