Ivanovy S8-07

2 Ивановынхан 8-07

Дүрүүд:

Эр:

Боря                  фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Костя                 Маринагийн нөхөр

Ваня                         Лёхагийн хүү

Виктор Сергеевич   Лёхагийн аав

 

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

----------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН:8-7

----------------------------------------------------------

Лёха:    Ирэв үү?    

Лида:   Ирлээ.

Лёха:    Сууцгаах уу? Хүлээж бай, би дэвсээд өгье.

Лида:   За чи больчих. Яг хүндэрт донор дээр суусан шумуул шиг.

Лёха:    Дагуул байгаагүй юу?

Лида:   Би намаг дундуур явсан. Бүр намайг дагсан хэн ч бай, хэдийн намгийн ёроолд үхсэн байлгүй.

Лёха:    Намаг дундуур гэнэ ээ? Тэнд хамтралын нярав үхэх шахсан гэсэн. Тэр өөрөө ярьсан юм.

Лида:   Би тоглосон юм. Чи одоо тоглоом наргиан мэдэхээ больчихсон юм уу?

Лёха:    Харин би юун тоглоом манатай. Чамайг алдахаас үнэхээр айх юм.  

Лида:   Ой! Хулгайлсан юм уу?

Лёха:    Юуны чинь хулгайлах? Би шөнөжин ачаа ачсан.

Лида:   Баримтыг нь үзүүл.

Лёха:    Хэн байтлаа бэлгийг баримттай нь өгдөг юм? Чи өөрийн ухаантай юу? Эсвэл ухаан алдаж унамаар байна уу? Наадах чинь үнэ нь... 

Лида:   Энэ энгэрийн зүүлт зөгий юм шиг байна. Гэхдээ гоё юм. Алив, нааш ир, үнсэлцэх үү дээ.

----------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН:8-7 

----------------------------------------------------------

Нина:   Лид?

Лида:   А?

Нина:   Өө! Чи хаачсан юм бэ?

Лида:   Аан, янз бүрийн ажлаар яваад.

Нина:   Ийм эрт үү? Одоо дэлгүүр ч онгойгоогүй байгаа.

Лида:   Тийм үү? Чи бин хайрсныг би харлаа. Яагаад нүхгүй байгаа юм?

Нина:   Алив, хариултаас булзах хэрэггүй. Чи хаана байсан юм бэ?

Лида:   Би ажилд орсон, Нин.

Нина:   Ямар?

Лида:   Юу... шал угааж байгаа. Ийм л байна. Өглөө нь. Хэн ч байхгүй үеэр.

Нина:   Ийм хувцастай юу?

Лида:   Үгүй би захиргаанд ажилд орсон, тэнд аятайхан харагдах ёстой ш дээ.

Нина:   Лид, чи яагаад шууд хэлээгүй юм бэ? Боря чамайг ажилд оруулж болох байсан. Фермд ажиллахгүй юу. Бас захиргаанд ч гэсэн.

Лида:   Үгүй ээ, үнэндээ надад эвгүй санагдаад. Бид тэртээ тэргүй та нараар тэжээлгэдэг. 

Нина:  За, гүйцээ, болно. Энийг авч хэлэлцэхгүй. Би явж Борятай ярилцана.

Лида:   Аяар, аяар, байз. Хэрэггүй. Юу гээч, надад тэнд ажиллах таалагдсан, Нин.

Нина:   Тийм үү?

Лида:   Тэнд хүмүүс нь маш сэхээлэг. Угаасан шалан дээгүүр явдаггүй. Ийм л байна. 

Нина:   Чи хүмүүс байхгүй байхад угаадаг гэж хэлсэн ш дээ.

Лида:   Харин тийм. Тиймээ, тийм. Тийм.

----------------------------------------------------------

Лёха:    Яасан, Костян, гүйж л байна уу?

Костя:  Муу байна уу? Түргэн дуудах уу?

Лёха:    Зүгээр, зүгээр. Хэрэггүй, би бага байхаас спортоор явсан. Намайг бүр... ёо, амарцгаая.... хүүхдийн шигшээд авах гэж байсан. Гэвч тэгэхэд би хэдийн насанд хүрчихсэн. Яг гэрлэж байсан юм.

Костя:  Уучлаарай, би хэмнэлээ алдаж болохгүй.

Лёха:    Хүлээ. Надад нэг санал байна. Сонс, бүгдээрээ чиний тэр далбинга мөөгнүүдийг подвалаас гаргаж хаяя, тэгэх үү? Ердийн мөөгнүүд ургуулъя. Цагаан сархиаг байна.   

Костя:  Яагаад тэр вэ? Далбинга мөөгийг яагаад ургуулдагийг чи мэдэх үү? Яагаад гэхээр багахан хөрөнгө оруулалтаар дээд зэргийн ашиг өгдөг юм. Алтан мөөг, ойлгов уу?

Лёха:    Хүлээ. Дахиад нэг санал.

Костя:  Миний мэйл рүү явуулчих. Гэхдээ “спам” гэсэн тэмдэгтэйгээр.

Лёха:    Зогс. Тэгвэл ингэе, би одоо чамайг жинлэнэ, хэрэв жинг чинь таавал чи намайг сонсоно.

Костя:  Харин үүнээс надад ямар ашиг байна?

Лёха:    Байхгүй. Өө! 47,5.

Костя:  88. Баяртай.

Лёха:    Арай жаахан зөрчихлөө. Цэвэр дельтатизм.

----------------------------------------------------------

Ваня:   Сайн уу, Даш.    Аан гээч, Даш, чамайг маш ихээр гомдоосныг би ойлгож байна. Гэхдээ би боломжоороо хичээсэн. Тэгээд энэ байдлыг цайруулахын тулд... энэ.

Даша:  Вань, надад юу ч хэрэггүй, бүх юм зүгээр. Өнгөрсөн юм. 

Ваня:   Үгүй ээ, Даш, зүгээр биш, би харж байна. Авчих л даа. Бэлэг.

Даша:   Вань, уучлаарай, би... би энэ одоо энэ тухай яримааргүй байна. Миний толгой өөр юм бодож байна.

Ваня:   Өөр юмаа? Чамд өөр хүн байдаг юм уу?

Даша:   Жолооны багш.

Ваня:   Тэд нар чинь бүгдээрээ хөгшин. 

Даша:   Тиймээ, хөгшин. Бас маш хорлонтой. Би өнөөдөр хотын шалгалт өгнө, гэтэл би машинд суух л юм бол сандарч эхлээд шууд бүх юмаа мартдаг.

Ваня:   Тэгвэл энэ биш байх нь ээ?

Даша:   Үгүй ээ, мэдээж энэ биш. Гэхдээ, хэрэв би шалгалтаа өгч чадахгүй бол энэ байж мэднэ.

Ваня:   Сонс, Дашка, тэгвэл би чамд зааж өгье.

Даша:   Вань, би чиний дугуйтай байшингаар тосгоны тэн хагасыг нь үгүй хийх юм шиг санагдлаа.

Ваня:   Тайвшир, зүгээр. Амьгаа ав. Чамд тансаг машиныг зохицуулна, хонгор оо. Ээ, хонгор биш. Маш үнэ цэнэтэй ажилтан. Би явлаа. Тийм ээ, би явж хайлаа.

----------------------------------------------------------

Нина:   Би Лидаг больж зөндөө их ятгалаа. Боря, тэр ер зөвшөөрдөггүй. Ойлгооч, тэнд боловсон хүмүүс ажилладаг гэсэн. Шүд ам нь бүрэн, хаа хамаагүй хумсаа авдаггүй. 

Боря:   Сонс, би ойлгохгүй байна, ямар асуудал байна? Хэрэв бүх юм таалагдаж байвал тэндээ өөрийнхөөрөө ажиллаж л байг.

Нина:   Үгүй ээ, эмэгтэй хүн тийм хүнд ажил хийх амар юм биш. Тэр тусмаа Лидагийн нуруу нь өвддөг.

Боря:   Би юу хийж чадах юм? Би Лидаг фермд хүчээр чирч аваачих уу?

Нина:   Тиймээ. Аннатай яриад Лидаг ямар ч хамаагүй шалтгаанаар халуулах хэрэгтэй. Харин чи зөрүүлээд Лидаг өөртөө ав. Тэр чиний офист ажиллана биз. Бичиг цаас янзлаг.

Боря:   Хм. Чи хорон эмэгтэй юмаа, Нина Анатольевна.

----------------------------------------------------------

Лёха:    Энэ, бидний ирээдүйд хангалуун амьдрах түлхүүр.

Стас:    Юу юм, Боряны сейфийг нээх үү? Би урд нь зөндөө л хэлсэн.

Лёха:    Би тэнэг хүн шиг байна уу?

Стас:    Юу...

Лёха:    Би хаяагаа хадарч хулгайлдаг тэнэг хүн шиг харагдаж байна уу гэж байна. Алтан мөөгний тухай чи сонссон уу?

Стас:    Нөгөө цайны мөөг мөн үү? Сонссон, хэрэгтэй энэ тэр л гэдэг.

Лёха:    Далбинга мөөг, тэнэг ээ! Энэ бол Костикийн ургуулж байгаа далбинга мөөг байдаг подвалын түлхүүр! Аавын хэлснээр, тэнд нөгөө юутай... мицелтэй зөндөө их торхнууд байдаг. Бид Костягаас нэгийг нь зээдчихнэ. Тэр анзаарах ч үгүй. Тэгээд л бид өөрсдөө ургуулж эхэлнэ. Ядаж танайд энд... Нүхэнд. Хөрөнгө оруулалт байхгүй, үр дүн нь гайхалтай.

Стас:    Тийм бол би оролцоно.

Лёха:    Одоо үүнийг хурдхан амжуулах хэрэгтэй.

Стас:    Юу? Яг одоо юу? Би шөнөөр явна гэж бодсон.

Лёха:    Үгүй ээ, үгүй, нүдний шилт шөнөөр мөөгнүүдтэй хамт байдаг. Харин өдөр нь роботуудтайгаа ярилцдаг. Тиймээс яг одоо үүнийг амжуулах хэрэгтэй. Алив, энэ нүхийг онгойлгоё.

----------------------------------------------------------

Ваня:   Миний бодлоор, далий болоод байна.

Рус:  Новш гэж, анд аа, бид хэдийн бүгдийг шийдсэн ш дээ. Васька бид хоёрын дунд юу ч болоогүй. Мэдрэхүй утгаараа.  

Ваня:   Шийдсэн ч бай, үгүй ч бай, чи яг эр хүн шиг уучлалт гуйгаагүй.

Рус:  Энэ амархан.

Ваня:   Тиймээ.

Рус:  Ууч... чөтгөр лүүгээ тонил! Ер нь би чамайг нэг сайн цохъё, өө, юу, чи намайг цохь, гэхдээ ганцхан удаа, тэгээд гүйцээ. Болох уу?

Ваня:   Үгүй. Надад машин хэрэгтэй. Нэг тийм хүчирхэг жип. Тоосгоны өнгөтэй. Хүчирхэг дугуйтай. Тийм машин хэнээс авч болохыг мэдэхгүй биз?

Рус:  Яг тоосго шиг өнгөтэй юу?

Ваня:   Тиймээ. 

Рус:  Хэнд ч тийм байхгүй.

Ваня:   Чинийх?

Рус:  Чи одоо хараа муутай юм уу? Энэ юуных нь тоосгоны өнгө байх юм? Энэ бол люкс зээр л гэсэн үг.

Ваня:   Тэр хамаагүй. Түр өгөхгүй биз?       

Рус:  Үгүй!

Ваня:   Тэгвэл уучлалт гуй.

Рус:  За яахав, ав. Харин чи миний охинд гамтай байгаарай.

Ваня:  Чи санаа зоволтгүй, би түүнийг яах ч үгүй. Мэдрэхүй утгаараа.  

----------------------------------------------------------

Боря:   Сайн уу.

Нина:   Сайн уу.     

Боря:   Бид Анна Сергеевнатай уулзъя.

Эм:  Та нар ойлгоорой, тэр одоо их завгүй байгаа.

Нина:   Бид ердөө таван хором болно.

Эм:   Уучлаарай, би дуртайяа оруулах байсан, гэвч хэрэв би хэн нэгнийг оруулбал миний толгойг тасдана гэж Анна Сергеевна хэлсэн. Уучлаарай. Харин та нар ямар асуудлаар вэ?

Боря:   Бид цэвэрлэгчийн талаар.

Эм:   Тэр цэвэрлэгч та нараас юм хулгайлсан уу?   

Боря:   Үгүй дээ. А, та яагаад чухам тэрийг гэж бодоов?

Эм:   Ой, юу гээч, өнөөдөр зөндөө л хүмүүс гомдол гаргаж ирсэн. Өнөө өглөө нэг эмэгтэйн энгэрийн зүүлт алга болсон. Тэгээд бүгд яг нэг хүн шиг цэвэрлэгчийг сэжиглээд байгаа. Уучлаарай.  

Нина:   Боря, би... Лидаг хулгайч гэдэгт итгэж чадахгүй нь. Тийм байж таарахгүй.

Боря:   Тэгвэл итгэхийн тулд шалгах хэрэгтэй гэдэг байх аа.

Нина:   Ой.

Боря:   Тиймээс гэртээ хариад харцгаая.

----------------------------------------------------------

Лёха:    За, нэг торхтойг аваад шууд арилцгаая. Гараараа юунд ч хүрч болохгүй. Ой-ё, торхнууд хаана байна аа? Аав дахиад л хулхидсан юм байх даа?   

Стас:    За, за, нөгөө юу билээ, мицелий, тэр африкт ч гэсэн мицелий. Одоохон.

Лёха:    Чи халаасандаа ихийг багтаахгүй. Хаа нэгтэйгээс хувин олох хэрэгтэй.

Стас:    Хувин?

Лёха:    Аан-хан. О!

Стас:    Тиймээ.

Лёха:    Дахиад нэг өрөө.

Стас:    Тэнд заалттай хувин байгаа. Яг ийм.

Лёха:    Алга аа.

----------------------------------------------------------

Ваня:   Минийхээр, хэдийн 2-р араандаа хийх болчихож.

Даша:   Надад зүгээр л байна.

Ваня:   Даш. Тийм бол чамд үнэмлэх ямар хэрэгтэй гэж? Ямаан дээр мордсон бол урагшаа. Алив, айх хэрэггүй. Хаазаа аваад конс дээрээ гишгэ. Алив ээ. Яасан бэ?     

Даша:   Би энэ хөгийн хотын жолоог хэзээ ч өгөхгүй нь!

Ваня:   Чи тоглоод байна уу? Чи дромын шалгалтаа маш сайн өгсөн.

Даша:   Мэдээж ш дээ! Яагаад гэхээр тэнд нэг ч машин байгаагүй.

Ваня:   Энд ч гэсэн алга. За бараг. Алив, тайвшир, тэгээд явцгаая. Сайн байна. Одоо дохиогоо асаа.

Даша:   Юун дохио. 

Ваня:   Чи бодооч.

Даша:   Юуг нь бодох юм? Би жолооны ард бодож чадахгүй.

Ваня:   Даш, хөдөлгөөнөө эхлүүлэхдээ дохиогоо асаах ёстой.

Даша:   Тэгээд л шууд хэлчихгүй! Дохио, дохио л гэх юм. Би ер нь яаж таамаглах ёстой байсан юм?

Ваня:   Энд юуг нь таамаглах юм, Даш? Эсвэл би чамайг гараад дохиогоо арч гэж хэлэх байсан юм уу?

Даша:   Вань, юу гээч? Чи надад ер туслахгүй байна, харин улам дордуулаад байна.

Ваня:   Юу дордуулсан гэж? Даш, чи сууж бай, амьгаа ав. Ус уу. Би арын тээшинд юу дуугараад байгааг үзээдэхье, за юу?

----------------------------------------------------------

Боря:   Тэгэхээр, Лида хулгайлсан юмаа...

Нина:   Чимээгүй.

Боря:   .. хаана хадгалсан бол.

Нина:   Лида ямар нэг хулгайлсан нь хараахан нотлогдоогүй.

Боря:   Тэгж бодъё. Костя таамаглалаар гэж хэлэх байсан.

Нина:   Таамаглалаар бол үнэт эдлэлийн хайрцагт байх.

Боря:   Хэрэв тэд үнэт эдлэлийн хайрцагтай бол яах гэж бидэнтэй хамт амьдардаг юм?

Нина:   Яагаад гэхээр бид тэдэнд хайртай.

Боря:   Тийм үү? Үнэт эдлэлд нь үү?

Нина:   Боря.

Боря:   Юу Боря гэж?

Нина:   Хаалгаа хаа!

Боря:   А.

Нина:   Энэ байна. Тэгэхээр, энэ түүнийх. Бас энэ. Харин энэ энгэрийн зүүлтийг би Лидад хэзээ ч харж байгаагүй.

Боря:   Чи итгэлтэй байна уу?

Нина:   Мэдээж. Оо, Лида, Лида. Хэрэв чамд мөнгө хэрэгтэй байсан бол яагаад над руу ирсэнгүй вэ? Боря, үүнийг яаралтай буцааж өгөх хэрэгтэй, хохирогчид цагдаад мэдэгдэхээс нь өмнө.

Боря:   Чөтгөр гэж, ингээд шалгачихлаа.

----------------------------------------------------------

Ваня:   Дашка, машинаа асаа, явцгаая.

Даша:   Яах гэж?

Ваня:   Рус биднийг чадсан бололтой. Түүний тээшинд цогцос байна. Бас хулгайлсан бололтой гар утаснууд ч байна. Бас цагдаа нар ард ирж явна. Алив ээ, алив, асаагаач! Хааз, конс. Тэгээд явцгаая. Тиймээ, тийм, тийм. Даша, гишгээд өг. Хурдаа нэм. Одоо 4-р араандаа залга, алив. Бас консоо битгий мартаарай.

Даша:   Нусгайнуудгүйгээр болгочихно.

----------------------------------------------------------

Лёха:    За боллоо.

Стас:    Ямар хүнд юм. Би бүх өргөн булчингуудаа үгүй хийчихлээ.

Лёха:    Бүр тийм өргөн үү? Чи мэдээж дарууханаасаа болоод үхчихгүй. Ой?

Стас:    Пүү! Энэ одоо юу вэ? Энэ чиний нөгөө мицелийтэй адилгүй байх чинь. Би ийм юмыг жорлонд л асгана. Одоохон амсаадахъя.

Лёха:    Чиний ухаан чинь самуурчихсан юм уу? Чи яаж өдий болтол амьдрсан хүн бэ? Юу гээч? Энэ далбинга мөөгний бордоо нь бололтой.

Стас:    А-а.

Лёха:    Костик зүгээр ч нэг Борькагаас нуугаагүй биз. Нөгөөх нь бөөн экологийн төлөө хүн.

Стас:    Тэгээд бид үүгээр юу бордох вэ?

Лёха:    Харин чи сайтар бод.

Стас:    Укроп уу?

Лёха:    Юуны чинь укроп! Чиний халаас дүүрэн мицелий байгаа.

Стас:    Яг үнэн. Энэ. Тиймээ. Янзтай.

----------------------------------------------------------

Ваня:   Аан-хан. Чөтгөр гэж, тэд яах гээд наалдчихав аа. Даш, чи хурдан явж болохгүй юу?

Даша:   Тэгээд хаашаа? Энэ хувин арай ядаж явна.

Ваня:   Бид одоо уулзвараар баруун тийш эргэнэ, за юу? Зогс, тоормозло. Тэмдгийг харав уу? Энэ төв зам. Аяар. Дохиогоо өгөөд урагшаа.

Даша:   Яасан, салсан уу, үгүй юу?

Ваня:   Үгүй ээ, Даш, тэд чинь цагдаа, тэд зальтай. Ямар ч аргаар хамаагүй биднийг гүйцэх л болно. Зугтах л хэрэгтэй. Урд байгаа машиныг харав уу?

Даша:   Тиймээ.

Ваня:   Гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Дохиогоо өг. Яваарай! Одоо эргэнэ шүү, Даш.

Даша:   Аа-хан.

Ваня:   Баруун талын замыг харсан уу?

Даша:   Тиймээ.     

Ваня:   Тэр замаар орно шүү.

Даша:   За.

Ваня:   Тиймээ. Супер. Сайн байна. Зогс, зогс, зогс. Одоо ухар.

----------------------------------------------------------

Стас:    За энэ!

Лёха:    Харин одоо үүн дээр бордоогоо цацна. Болчихсон уу? Энэ юу вэ, хандив өргөж байгаа юм уу? За боллоо, одоо эднийг услах л үлдлээ, банкинд дансаа нээж болно.

Стас:    Яг тийм.

Лёха:    Тэнд.

Стас:    Би энийг муурын дүүргэгч шиг, адилхан өмхий үнэртэй гэж хэлсэн ш дээ.

Лёха:    Хаалгаа хаа. Үгүй бол энэ заваан юм тосгоныг живүүлнэ.

Стас:    Бизнес бүтээгүй нь мэдээж харамсалтай. Ядаж тосгоныг аварсан медаль авах байх.

----------------------------------------------------------

Лида:   Ойлгосонгүй. Ой, та нар энд байжээ. Аан гээч, та нар нэг тийм гоёмсог энгэрийн зүүлт харсан уу, бас жижигхэн чулуутай, а?

Нина:   Харсан. Харамсалтай нь.    

Лида:   Яагаад харамсалтай гэж? Тиймээ, гоёмсог биш байж мэднэ, гэхдээ л хөөрхөн.

Нина:   Лидия. Сууцгаах уу?

Лида:   Сууцгаая.

----------------------------------------------------------

Ваня:   За боллоо, тэд биднийг алдчихсан. Явцгаая, тэгэхгүй бол чи шалгалтаасаа хоцроно.

Даша:   За. Гэхдээ эхлээд тээшинд байгаа бүх юмнуудыг гаргах хэрэгтэй, үгүй бол би дахиад нэг хөөцөлдөнийг тэсэж чадахгүй.

Ваня:   Үгүй ээ, үгүй, үгүй, Даш, хэрэггүй. Хэрэггүй, тэгэхгүй бол Рус найзуудтайгаа хамт өөрийнхөө юмнуудыг хайна, биднийг хааш нь хийсэн гэж асууна.

Даша:   Харин би айхгүй байна. Ялангуяа тэр үлбэгэрээс.

Ваня:   Хэн?

Даша:   Эсвэл тэр хэн билээ? А, тийм Ветхий. Би түүнээс айхгүй.

Ваня:   Харин чи намайг түүнээс айдаг гэж бодсон уу? Тэр тоглоомгүй хэн нэгэнд ажилладаг юм. Аюултай. Үгүй бол тэр энэ их гар утаснуудаар яах юм?

Даша:   За... за яахав, тэгвэл бид энд нь орхиё. Хэрэв тэдэнд хэрэг болбол хүрч ирээд авна биз.

Ваня:  Үгүй ээ, үгүй, үгүй, Даш. Даш, хүлээ. Даш, хэрэггүй дээ. Ой, нөгөө бүх юм хаачив аа?

Даша:   Чи надад яах гэж худлаа хэлсэн юм? Миний зүрх арай л амаар гарчихаагүй!

Ваня:   Тэгсэн ч чи одоо хотын жолоог найдвартай өгнө. Даш. Даш, хүлээ. Даш. Даш, хүлээл л дээ. Даш. Даш, сонсооч. Даш? Чамд үнэмлэх байхгүй ш дээ. 

----------------------------------------------------------

Лёха:    Намдсан бололтой. Онгойлгоё. Ё! Энэ чинь... Энэ одоо тэгээд... тэгээд бордоо биш, химийн бодис байх нь уу? Нүдний шилт нэг л өөдгүй юм сэдэж байсныг би үргэлж мэддэг байсан юм.

Стас:    Хүлээ, тэнд миний хүрэм байсан ш дээ.

Лёха:    Тийм үү?

Стас:    Тиймээ. 

Лёха:    Тэр чинь эмэгтэй юм шиг хүрэм байсан. Би хэлье гэж боддог байлаа.

Стас:    Миний гэрийн түлхүүр тэнд байгаа. Би хаана хонох болж байна? Май, миний гаражийг буцаагаад цэвэрлэ.

Лёха:    Яагаад би гэж? Чи л усалсан.

Стас:    Харин санаа нь хэнийх байлаа? Май!

----------------------------------------------------------

Лида:   Та нар яасан нууцлаг байх юм, а? Энгэрийн зүүлтийг олоод хаячихсан уу, тийм үү?

Нина:   Буцааж өгсөн.

Лида:   Хэнд?

Нина:   Эзэдэд нь, Лид.

Боря:   Энгэрийн зүүлт хулгайнх гэдгийг бид мэднэ.

Лида:   Би бүр мэдрээд байсан юмаа. Шөнө шаазгайг зүгээр ч нэг зүүдлээгүй байж. Тэгэхээр Лёша сурсанаа хийж л дээ. Хамгийн гол нь Нин, тэр яг ингэж миний нүд рүү цавчихгүй харж байгаад худлаа хэлсэн!

Боря:   Одоо боль, Лида. Энэ халхавчлах хамгийн сайхан арга. Бүгдийг Алексейд тохох нь. Энгэрийн зүүлтийг чи хулгайлсаныг нотлох гэрчүүд бидэнд байгаа.

Лида:   Би юу?

Нина:   Чи.

Лида:   Яагаад би байдаг? Би хулгай ч хийж чаддаггүй. Яасан, хараад байхад итгэхгүй байна, тийм үү? Итгэхгүй байна уу? Харин би одоо нотлоод өгье. Би одоохон нотлоно. Алив чи хурдхан гэртээ ир. Чи тэнд юу хийж байгаа нь надад хамаагүй. Би хурдхан гэсэн хурдхан гэсэн үг. Би мэдрээд байсан юм, мэдрээд байсан юмаа. Алив цай ууцгаая, а?  

Боря:   Үгүй. 

Лёха:    Юу болсон бэ?

Лида:   Энгэрийн зүүлтийн баримт хаана байна?

Лёха:    Баримт аа? Юун баримт? Юун энгэрийн зүүлт? Би ямар ч энгэрийн зүүлт мэдэхгүй.

Лида:   Мэдэхгүй юу?

Лёха:    Тэгвэл би сануулъя. Хэн нэгнээс хулгайлсан энгэрийн зүүлт, а?

Боря:   За гүйцээ, энд жүжиг тоглохоо боль.

Лида:   Тиймээ.

Боря:   Залхачихлаа. Лида. Чи хулгайлсныг бид мэднэ.

Нина:   Тиймээ.

Боря:   Бас хэдэн эд зүйлс, чимэглэлүүдийг захиргаанаас хулгайлсан.

Нина:   Тиймээ.

Лида:   Та нар юу гэнэ ээ? Би тэр захиргаанд энэ насандаа очоогүй.

Нина:   Лида, бид чиний дайснууд биш.

Лида:   Тиймээ.

Нина:   Бид чамд туслахыг хүсч байна.

Лида:   За.

Нина:   Чи яах гэж худлаа хэлдэг юм? Тэнд цэвэрлэгчээр ажилладаг гэж чи өөрөө хэлсэн.

Лида:   Үгүй тэр...

Лёха:    Захиргаанд цэвэрлэгч ээ? Гайхалтай.

Лида:  Үгүй би худлаа хэлсэн юм! Худлаа хэлсэн. Лёша бид хоёр учирдагийг, бүр өглөө ч түүнтэй уулздагийг та нарт мэдэгдэхийг би хүсээгүй.

2:      Учирдаг аа?

Лида:   Учирдаг.

Нина:   Нээрэн үү?

Лида:   Тиймээ, үнэн! Энэ!

Нина:   Тэгээд чи шууд хэлэхгүй яасан юм? Энэ бүхэн ямар хэрэгтэй юм?

Лида:   Үгүй яахав, та нар намайг.. юу... нөгөө юу.. намайг хөнгөмсөг гэж битгий бодоосой гэсэндээ.

Нина:   Чи юугаа яриад байна аа? Бид, бид их баяртай байна. Тиймээ, Боря?

Боря:   Тиймээ. Маш баяртай байна. Та нарт баяр хүргэе.

Лида:   Тийм үү?

Боря:   Харин бид энгэрийн зүүлтийг захиргаанд дэмий өгсөн болж таарах нь ээ?

Нина:   Дэмий өгч.

Боря:   Буцаах хэрэгтэй юу?

Нина:   Хэрэгтэй.

Боря:   Харин баримтгүй бол бидэнд буцааж өгөхгүй.

Лёха:    Энэ.

Лида:   За тэр.

Лёха:    Харин Лидкад битгий үзүүлээрэй.

Нина:   А? 300 рубль ээ? Ой!

Лида:   300 рубль. 300 рублийн төлөө шөнөжин ачаа буулгасан юм уу?

Лёха:    Яагаад шөнөжин гэж? Ердөө хорьхон минут. Цай ууцгаах уу?

----------------------------------------------------------

Ваня:   Рус, чи над руу утасдсаар залхаалаа. Би удахгүй хараацайг чинь буцааж өгнө. Ойлголоо, түүнд мэнд дамжуулъя. Баяртай. 

Даша:   Сайн уу.

Ваня:   Сайн уу.     

Даша:   Би хотын жолоогоо өгчихлөө.

Ваня:   Би чамд баяр хүргэе.

Даша:   Бас... Би чамд баярлалаа гэж хэлэх гэсэн юм.

Ваня:   Тэгээд хэлээч

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home