Ивановы 144
Шүүгч- Дээрх үндэслэл дээр тулгуурлан шүүхээс Иванов Борис Павловичийг мөрдөн байцаалтын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргалаа.
Нина- Яагаад? Яасан гэж, тэр чинь юу ч хийгээгүй шүү дээ.
Боря- Нина. Чи битгий санаа зовоорой, бүх зүйл сайхан болно. Үнэн шүү. Тэд учрыг нь олно.
Нина- Боря.
ххх
Лида- Нина, алив, чи уйлаад байх хэрэггүй. Оронд нь сайн ид, тэгэхгүй бол сүү чинь татарна. За?
Нина- Боряг тэнд байгаа гэж бодохоор хоолойгоор юу ч давахгүй байна.
Лида- Зүгээр дээ. Нэг өдөр дэглэм бариг. Орой шүүх хурал болж түүнийг суллана. Би яг мэдрээд байна. Түүний духан дээр "Буруугүй" гэж бичээстэй байгаа шүү дээ.
Алекс- Би Костяг ямар нэг юм найруулаад байна гэж хэлсэн дээ. Надад үнэндээ хэн ч итгээгүй. Харин одоо бүр тэр алга болчихлоо. Тэр одоо хаана байна? Орны доогуур харсан уу? Тэнд байгаа ч юм билүү?
Мария- Би Костяг одоо шийдэл хайж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Лида- Мхн. Хаана хайгаад байгаа юм бол? Танай тэр Дубайд уу?
Алекс- Биднийг хэн аврахыг би мэднэ.
Лида- Хурдан зажил даа, битгий хахчихаарай! Хэн туслана гэж?
Алекс- Засаг дарга. Боря тэр хоёр найзууд. Сайн танина. Одоо идэж дуусчихаад уулзчихаад ирье.
Лида- Чамайг идэж дуустал өөр засаг дарга томилчихно биз. Юу гээч? Би чамд замд идэхээр талх бэлдээд өгье.
Өвөө- Ниночка, Борюсикт ямар цүнхэнд эргэлт бэлдэх үү? Энэнд үү, эсвэл энэнд үү? Энэнд бол их юм багтана. Хатаасан талх, цай, тамхи гээд тэдний мөнгөн тэмдэгт. Нина, чи яав? Чи хаачих нь вэ? Би ганцаараа шүүгээнээс Борюсикт дулаан оймс хайх гэж үү?
Алекс- Мэдээж энэнд.
ххх
Даша- Сайн уу.
Ваня- Сайн уу, Даша.
Даша- Би чамд бяслагтай боов авчирлаа.
Ваня- Даша, сонсооч, би нөгөө зүйлийн талаар хэлэх гэсэн юм...
Даша- Үгүй ээ Ваня, чи сонс. Борис Палычийг шорон руу аваад явчихсан. Гэтэл би ийм хэрүүл дэгдээгээд. Чамайг аль хэдийн шийдчихсэнийг би ойлгож байна, би зүгээр л чамайг хардахгүй байж чадахгүй нь.
Ваня- Ер нь бол чи хардаж байгаа чинь сайн хэрэг. Зүгээр л байнга битгий инээгээрэй, тэгэхгүй бол намайг догдлуулахаа болино.
Даша- Тийм үү?
Ваня- Мхн.
Василиса- Та хоёрын дотно яриаг тасалсанд уучлаарай. Болох уу?
Ваня- Мэдээж, Вась.
Даша- Тиймээ.
Ваня- Мэдээж зүгээр, ор ор.
Василиса- Мэдээж зүгээр. Авга ах Боряг шоронд хийгээд фермийг хаачихсан, харин та нарт бол амралтын өдөр, амарч байдаг.
Ваня- Вася, тэгвэл чи юу санал болгож байгаа юм? Шорон руу дайрах уу эсвэл түүнийг оргуулах уу?
Василиса- Ядаж л тэгэх хэрэгтэй. Би мэдэхгүй байна, ямар нэг юм хийх хэрэгтэй. Мм. Энэ юу вэ? Энэ бяслагтай боов уу? Би идэж болох уу? Би өлсөөд байна. Манай гэрт яг л гашуудлын ёслол шиг. Энэ...
Ваня- Мэдээж, Вася, мэдээж болно. Одоо бид...
Даша- Май, ид.
Ваня- ...мэдээж.
Даша- Хүлээгээрэй, гэхдээ шорон руу дайрах тухай та нар тоглосон биз дээ?
Василиса- Чамд хамаагүй гэдгийг би ойлгож байна, ямар чиний хамаатан шоронд сууж байгаа биш. Би бол юу ч хийхэд бэлэн байна.
Даша- Хэ хэ манай хамаатны ах шоронд их суудаг болохоор би ч одоо бараг дасаж байна.
Ваня- Бид нээрээ түүнээс зөвөлгөө авч болно шүү дээ. Тэр чинь нэг төрлийн зөвлөгч гэсэн үг.
ххх
Алекс- Юу вэ, дугуй нь хий алдаад байна уу даа?
Костя- Алексей! Миний скүтерт бүү хүр.
Алекс- Яасан сайхан таарав аа!
Костя- Гуйя, дуугаа намсага. Намайг энд хэн ч харж болохгүй.
Алекс- Тэгвэл чамайг шоронд маш их харахыг хүсэж байгаа шүү.
Костя- Шорон намайг Ингагаас аврахгүй.
Алекс- Чиний Ингатай ямар холбоотой чинь надад падлийгүй, гэхдээ чи өөрөө очоод бүгдийг хүлээхгүй бол би чамайг хүчээр чирч явна. Чамаас намханыг минь тоох хэрэггүй шүү. Би хүүхэд байхдаа штанг өргөдөг байсан.
Костя- Миний хэргээ хүлээх нь хэнийг ч аврахгүй. Яагаад гэвэл би өөрөө хохирогч.
Алекс- Үр хөндөлтийн үү?
Костя- Чи хүүхэд байхдаа бас хошин шог тоглодог байсан юм уу? Алексей, Борисыг гаргаж авахын тулд түүний оронд энэ бүгдийг зохион байгуулсан хүмүүсийг барьж суулгах хэрэгтэй. Үүнд надад чиний тусламж хэрэгтэй.
Алекс- Хэний ачаар энд бүх араа эргэлдэж байгааг одоо ойлгож байна уу,?
Костя- Аанхан.
Алекс- Тийм ээ. Их хэрэгтэй байна уу?
Костя- Маш их. Би чамгүйгээр чадахгүй.
Алекс- Миний сонсгол нэг л муудсан юм шиг байна.
Костя- Би чамгүйгээр чадахгүй гээд байна! Чиний сонсгол сайн гэдгийг би сайн мэдэж байна.
Алекс- Сэтгэлийн шархыг минь тослох шиг л боллоо. Юу хийх хэрэгтэй вэ?
Костя- Ингагийн өрөөнд нэвтэрч ороод түүний гар утсыг хулгайлах хэрэгтэй. Гэхдээ үүний тулд бидэнд зөв төрхтэй туслах хэрэг болно.
ххх
Стас- Намайг ятгах гэсний ч хэрэггүй. Надад нэг зарчим бий, хүүхэд, эмэгтэйчүүдээс хулгай хийхгүй.
Алекс- Тэгээд энэ толийг чи цэцэрлэгийн эрхлэгчээс хулгайлаагүй юу?
Стас- Тэр цэцэрлэг улсынх. Зарчим зөрчигдөөгүй.
Костя- 500 мянган төгрөг танд ийм зарчимч бус байхад туслах уу?
Стас- Юу хийх хэрэгтэй юм?
Костя- Эхлээд нүүрээ угаа.
Стас- Хм, нэг секунд.
Костя- Тээр. Хөгжсөн оюун ухаан үргэлж энгийн ухамсарыг ялдаг.
Алекс- Костя, чи ч тэнэг юм даа. Түүнд 100мянга ч болох байсан.
ххх
Ах- Уу.
Ваня- Элсэн чихэр байгаа юу?
Ах- Юу? Элсэн чихэр ээ? Чи нэртэйгээр нь мармелад нэхээч. Хэн чифирийг(шоронгийн хатуу цай) элсэн чихэртэй уудаг юм? За, алив дахиад хоёр балга тэгээд шорон, эрх чөлөөний тухай ярилцаж сууя. Бас тэнэмэл амьдралын тухай. Хы.
Даша- Авга ахаа, таны энэ шоронгийн романтикгүйгээр болохгүй юу?
Ваня- Мхн.
Даша- Та зүгээр л юу хийх хэрэгтэйг хэлчих.
Ах- Зээ дүү биш, яг л прокурор шүү. Тэгэхээр, аан гээд сонсоцгоо. Шүүгч түүнийг суллахгүй. Энэ баттай. Гэхдээ мөрдөн байцаагч статусыг нь сэжигтнээс гэрч болгож өөрчилж чадна. Манай мөрдөн байцаагч хэн бэ?
Ваня- Аамм.
Даша- Одооохон, хараадахья.
Ваня- Одоохон.
Даша- М, Умеров. Умеров гэнээ.
Ах- Рустамчик уу?
Василиса- Э.
Ах- За даа. Түүнтэй гурван удаа өөр өөр зүйл ангиар уулзаж байсан.
Василиса- За, тэгвэл түүнээр статусыг өөрчлүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Ваня- Вася, энэ чинь ойлгомжтой. Хахууль өгөх.
Ах- Во, туранхай зөв ярьж байна.
Ваня- Ха ха.
Даша- Хүлээгээрэй, тэгэхээр гэм зэмгүй хүнийг гаргаж авахын тулд бид гэмт хэрэг үйлдэх хэрэгтэй гэсэн үг үү?
Ах- Мм, үгүй дээ. Та нарт эмч хэрэгтэй. Та нарын хэлээр бол өмгөөлөгч. Тэд яаж "зөөхөө" сайн мэднэ.
ххх
Өмгөөлөгч- Залуусаа, миний туршлагаас харахад ямар ч хэргийг хэрвээ юунаас нь татахаа мэдэж байвал нурааж болдог. Гэхдээ та нар өөрсдөө ойлгож байгаа биз дээ, асар дуулиантай хэрэг. Бүхэл бүтэн муж Петровын хэргийн талаар шуугиж байна.
Ваня- А, Иванов Борис л доо.
Өмг- Энэ бол нарийн ширийн зүйлс. Бүсгүй, энэнээс тат даа. Зоригтой, зоригтой.
Василиса- Хм.
Өмг- За? Наана чинь юу гэж бичсэн байна?
Василиса- 80 сая.
Өмг- Тэгээд Пётр Иванов сэжигтнээс гэрч болж хувирна. Магадгүй хохирогч ч болж мэднэ.
Ваня- Гэхдээ Борис Иванов л доо.
Өмг- Тэр ч бас. Гэхдээ гурван цагийн дараа шүүх хуралтай тул яарахыг зөвлөж байна. Дараа нь бүх зүйл харин илүү үнэтэй болно. Метро.
ххх
Инга- Онгорхой.
Стас- Сайн байна уу. Өрөөний үйлчилгээ. Өглөөний цайг оронд. Илүү тодруулбал, мм, өрөөнд. Гэхдээ та угаалгын өрөөндөө ч идэж болно, кхм. Бидэнд ер нь падлийгүй.
Инга- Ямар хөөрхөн юм бэ. Царайлаг залуу надад өглөөний цай авчирч бас ор луу урьж байдаг. Хм.
Стас- Би юу? Зөвшөөрч байна. Та энд ганцаараа амьдардаг уу? Аа! Аа, могой. Ха, могойтой байх нь. Энэ юу ч биш. Манайд нэг зочин орангутантай амьдарч байсан. Ээ, орангутантай.
Инга- Би энэ маш сонирхолтой түүх гэдэгт итгэлтэй байна, та надад дараагийн удаа заавал ярьж өгөөрэй. Баяртай.
Ээж нь хэнтэй харьцах ёстой болдгийг харж байна уу охин минь. Аймшигтай. За биеэ зайллаа тэгээд цайгаа ууя. Муа.
Байна уу? Үгүй ээ юу гэж дээ? Ямар асуудал гэж? Миний цорын ганц асуудал бол охин минь хооллоогүй байх. Харин Константин бол миний удахгүй арилгах өчүүхэн таагүй зүйл.
Алекс- Охин чинь хооллоогүй юм биз дээ.
ххх
Василиса- Гайхалтай! 80 сая аа?
Даша- Эсвэл зээл авах уу?
Василиса- Чам дээр л авна гэвэл. Миний зээлийн түүх нөү гүүд. Хэн нэгэн байнга алдаа гаргадаг байсан.
Даша- Миний цалин бага. Нэг 10 саяыг л өгөх байх.
Ваня- Надад нэг арга байна.
Ваня- Боря ахын сейфэнд мөнгө байхгүй.
Ваня- Үгүй ээ. Юу, аяллын машиныг зарж болно. 80 сая гэвэл түүнийг шууд л авна.
Василиса- Баярлалаа.
ххх
Инга- За, би танд энэ таван минут л болно гэж хэлсэн шүү дээ. Харин та итгээгүй.
Хамгаалагч- Цагдаа руу залгах уу?
Инга- Яах гэж? Тэд чинь улаан лоольтой эмээ нарыг барьдаг. Бид тэднийг дэмий юманд сатааруулах хэрэг үү? Харин та хуушуур луугаа буцсан нь дээр. Тэр арай хөрөөгүй байгаа байх.
Хам- За, хэ.
Инга- Бас камерын бичлэгийг устгаарай.
Хам- Өө, а...
Инга- Тэгэхгүй бол сул дорой охин хүчтэй эрийг дийлнэ гэдэг жаахан тоогүй.
ххх
Өмг- За, лимузин, найрал хөгжим, ресторан захиалаарай. Таван минутын дараа Иван Борисов суллагдана.
Ваня- Хүлээгээрэй, тэр Борис Иванов л доо.
Өмг- Би санаж байна аа. Энд хүлээж бай
Ваня- За.
Өмг- Сайн уу!
ххх
Костя- Бид яагаад явчихав аа? Алексейг хүлээх ёстой байсан биз дээ. Хэрвээ түүний юу ч бүтэхгүй бол яах вэ?
Стас- Яг тийм учраас л бид явсан юм. Түүний юу ч бүтэхгүй.
Алекс- Би бүгдийг хийчихлээ! Во.
Костя- Энэ юу вэ? Утас хаана байна?
Алекс- Төлөвлөгөө өөрчлөгдсөн. Шинэ нөхцөл байдал үүссэн. Тэр энэ могойг охин минь гэж дуудсан.
Стас- Аан.
Костя- Би таныг эндүүрээгүй байж, Алексей. Танд үнэхээр ямар ч чухал зүйл даатгаж болохгүй. Энэ бидэнд яаж туслах юм бэ?
Алекс- Зүгээр одоо түүн рүү залга. Чи хэргээ хүлээхгүй бол би чиний охиныг боомилно гэж хэл.
Костя- Би хэнийг ч боомилохгүй. Би герпетофобиятай(Могой гм амьтнаас айх өвчин). Хэрвээ могой хортой бол яах уу? Тэр яав, хаана байна, орооцолдчихсон юм уу? Харж ч чадахгүй нь.
Алекс- Энэ чинь усны могой. Чи хүүхэд байхдаа усны могойтой тоглодоггүй байсан юм уу?
Костя- Хүүхэд байхдаа би ном уншихыг илүүд үздэг байсан.
Алекс- Тэр нь ч харагдаж байна аа. Алив залгаадах, би өөрөө боомилно.
Костя- Үнэнийг хэлэхэд эргэлзээтэй төлөвлөгөө байна. Ямар ч хэвийн хүн могойн төлөө амь насаа золиослохгүй.
Алекс- Ямар хэвийн хүн гэж? Энэ чинь ганц бие эмэгтэй. Түүний хувьд могой, зараа, муур, нохой бол хүүхэд. Залга.
Костя- Аан байна уу, би байна.
Инга- Чамд бусад эрчүүд шиг эхнэр чинь хамаагүй юм байх гээд санаа зовж эхэлж байлаа.
Костя- Үгүй ээ энд Маша ямар хамаатай юм? Би ер нь...
Инга- Чи камераа өг дөө.
Мария Лида хоёр гонгиноно
Инга- Та нарт охиныг минь эргүүлж өгөх 30 минут байна.
Костя- А...
Алекс- Тайван.
Костя- А, ммм, ээ
Алекс- Тайвшир!
Костя- Тэр Машаг ална. Тэгээд дараа нь намайг ална. Тэгээд чамайг ална бас Лидаг.
Алекс- Би тайвшир гээд байна!
Стас- Намайг бас уу?
Алекс- За төлөвлөгөө ийм байна: Одоо тийшээ яваад нөхцөл байдлын дагуу ажиллана.
Костя- Төлөвлөгөө гэдэг бол урьдчилан төлөвлөсөн үйлдлийн тодорхой алгоритм л доо. Одоогоор чиний зөвхөн эхнийх чинь л сайн байна. Тийшээ явах.
Алекс- Би үргэлж нөхцөл байдлын дагуу ажилладаг. Энэ бол миний онцлог. Хэзээ ч алдаж байгаагүй.
Костя- Аан, аймшигтай сонсогдож байна.
Алекс- Явцгаая. Стасян, чи бидэнтэй хамт уу?
ххх
Ваня- Валерий Николаевич. Валерий Николаевич.
Өмг- Аан, залуусаа! Синявский бүгдийг шийдсэн.
Василиса- За, тэгээд хэзээ түүнийг суллах вэ?
Өмг- За, ха ха, мэдэж байна уу, эрт орой хэзээ нэгэн цагт бүгдийг сулладаг. Заримыг нь бүр хугацаанаас нь өмнө.
Ваня- Аан, хүлээгээрэй, тэр одоо гэрч үү эсвэл юу вэ?
Өмг- Мм, Борис Ивановын хэрэг үү?
Ваня- Тийм.
Василиса- Тийм.
Даша- Тийм ээ, тийм, тийм.
Өмг- Би хэнийг ч андуураагүй биз дээ?
Василиса- Тийм.
Даша- Тийм, тийм, тийм.
Ваня- Үгүй ээ, тийм, тийм.
Өмг- Хяналтад байгаа.
Даша- Мөнгө яасан бэ?
Өмг- Мөнгийг мөрдөн байцаагч авсан. Хорих нөхцөлийг сайжруулна гэж амласан. Хамаатан садантайгаа уулзах. Өдөр бүр эргэлт гээд.
Василиса- Хүлээгээрэй, та тоглоод байна уу? 80 саяар уулзалт уу?
Өмг- Үгүй ээ, үгүй, үгү. Би бол үүнийг сэтгэл санааны болон хоолны дэмжлэг гэж нэрлэх байсан. Хорих ангид маш муу хооллодог.
Василиса- Танай Умеров харамсана даа.
Өмг- Бүсгүй, зогс! Бүсгүй!
Василиса- Сайн байна уу. Та Умеров мөн үү? За намайг маш анхааралтай сонс. Та одоо хэрвээ Борис Ивановыг суллахгүй бол би танай Аюулгүй байдлын албанд очоод таныг хахууль авдаг гэж өргөдөл бичнэ. Танд ойлгомжтой юу?
Мөрдөг байцаагч- Иргэн та одоо 319р зүйл ангиар яллагдах нь байна.
Ваня- Энэ өөр мөрдөн байцаагч хахууль авсан, та биш.
Өмг- Тийм ээ, бүсгүй биеэ барьж чадахгүй байна. Түүний авга ахыг нь, яг л аав шиг нь байсан хүнийг нь баривчилсан. Хоёр удаа ааваасаа хагацахыг та өөрөө ойлгож байгаа байх.
Василиса- Намайг тэнэг болгох гэсний хэрэггүй. Бид танд 80 саяыг өгсөн.
Мөр б- Ямар 80 сая?
Өмг- Ямар ч биш!
Ваня- Бидний өгсөн.
Василиса- Гүй ээ, бид танд 80 саяыг танай өмгөөлөгчөөр дамжуулж өгсөн. Эсвэл та илүү ихийг хүсээд байгаа юм уу? Үгүй, тэгвэл, бид танд 90, 100 гээд өгье. Танд юу хэрэгтэй юм?
Ваня- Вася, Вась, Вась, болъё. Тийн.
Өмг- Бид явлаа явлаа.
Василиса- Бид хаашаа ч явахгүй!
Өмг- Боль л доо...
Василиса- Хаашаа ч явахгүй!
Өмг- Чи юу хийгээд байгаа юм бэ! Өө!
Ваня- Би ойлгосонгүй, энэ юу вэ? Ямар ч хахууль байгаагүй юм уу?
Өмг- Үгүй. Би гэмт хэргээс урьдчилан сэргийлж өглөө. 291р зүйл. Та нар бүгд надад баярлалаа гэж хэлэх ёстой.
Василиса- Та зүгээр л, та луйварчин!
Өмг- Би...
Мөр б- Энэ гурвыг баривчил!
Василиса- Муу луйварчин, яаж чадаж байна аа!
Вася- Би та нарт энэ 80 саяыг өгөхийн тулд аяллын машинаа зарсан шдээ!
ххх
Инга- М! Та нар өөрсдөө хийсэн үү?
Лида, Мария- Мхн. Мхн.
Инга- Үнэхээр амттай байна. Та нарт авьяас байна.
Лида, Мария- Мхн. Мхн
Инга- Харамсалтай нь авьяас чинь та нартай хамт үхэх болно.
Лида Мария- Үмм, Үмм!
Инга- 7 минут, хэ хэ. Та нар гүйж ирсэн юм уу? Константин, хэрвээ замд зүрх чинь базалсан бол яана? М? Миний тусламжгүйгээр үхчихсэнд би гомдох байсан. Охиныг минь өг.
Алекс- Аа! Эхлээд Лида, Маша хоёрыг явуул!
Инга- Хөөх! Ямар сүртэй юм бэ! Хэ. Гэхдээ нэг нөхцөлтэй. 3 тоолно. Нэг! Хоёр!
Костя- Гуйя, Машаг л битгий! Гуйя!
Инга- Би хэн нэгнийг шийтгэх хэрэгтэй шүү дээ. М?
Костя- Хэрвээ аллага зайлшгүй юм бол би бэлэн. Би.
Лида- Мхн.
Мария- Ннн.
Костя- Маша болсон бүх зүйлд би буруутай.
Мария- Ммх
Костя- Үнэнийг хэлэхэд би чамайг хамгаалахыг хичээсэн. Чамд хүрэхгүй гэж найдаж байсан. Гэхдээ, уучлаарай. Би чамд хэзээ нэгэн цагт үүнийг хэлж байсан үгүйгээ санахгүй байна, би чамд хайртай.
Аа!
Инга- Костик, Костик. Би таныг сэхээтэн гэж бодож байлаа. Харин та савангийн дуурь бичих хэрэгтэй юм байна.
Алекс- Буугаа хая. Үгүй бол би чиний өтний толгойг хазаж тасална.
Инга- Чи яаж түүнийг барив, азтай юм? Тэр хазаж ч мэднэ шүү.
Алекс- Намайг энэ усны могойгоор айлгах хэрэггүй.
Костя- Энэ могой надад тайпаныг санагдуулаад байна. Гаригийн хамгийн хортой могойнуудын нэг.
Лида- М!
Алекс- Аа!
Костя- Аа!
Инга- Аххх, үгүй ээ үгүй үгүй үгүй. Чи юу хийж орхив оо!
Алекс- Хэвт!
Инга- Тусс лаа рай.
Костя- Хуураагүй байж. Нейролептик юм шиг байна. Хэл нь мэдээгүй болж байна.
Алекс- Түүний оронд би байж болох байсан.
Инга- (хэл нь мэдээгүй) Би юу ч харахгүй байна.
Костя- Өө хөө, харааны мэдрэлийн саажилт.
Инга- Ална аа!
Костя- Удахгүй булчингийн агшилт эхэлнэ.
Инга- Цү үүнх. Цү үнх.
Лида- Юу гээд байна?
Инга- Ийлдэс цүнхэнд байгаа.
Костя- Аанхан. Би чамд ийлдсийг зөвхөн нэг нөхцөлтэйгээр тарина: хэрвээ чи шүүх дээр үнэнийг хэлнэ гэвэл.
Инга- Би чадахгүй.
Костя- Бид хэзээ нэгэн цагт буруу шийдвэр гаргадаг.
Алекс- Тариач, чи юу хүлээгээд байгаа юм бэ!
Лида- Яг тийм.
Мария- Хорт могойд хорт могойн үхэл.
Костя- Тийм!
Лида- За хурдал л даа! Одоо тэр энд үхэх нь байна.
Лида- Май!
Инга- Аа.
Костя- Лидия таны хүнлэг сэтгэлээс болж бид Борисыг зөвтгөх цорын ганц боломжоо алдлаа.
Мария- Хамгийн гол нь Нина энэ тухай олж мэдэж болохгүй .
Лида- Яагаад гэвэл би хүн. Ямар нэг медуз(тог цохидог загас) биш. Нина намайг ойлгож бас уучилна. Найдаж байна.
Алекс- Та нар энд харилцаа, харилцаагаа тодруулж байх хооронд би түүний утсыг хулгайлчихлаа. Би хэлсэн шүү дээ нөхцөл байдлын дагуу ажиллана.
Лида- Мхн.
Костя- Алексей, би таныг буруугаар бодож байжээ.
Алекс- Яагаад гэвэл Алексей Иванов...
Лида- Муу хэвтэж байгаа бүхнийг үргэлж авдаг.
Костя- Тэгвэл бид яагаад зогсоод байгаа юм бэ?
Лида- Тийм.
Костя- Шүүх рүү хурдлая.
Лида- Явцгаая.
Костя- Бид амжиж магадгүй.
Лида- Мхн. За, болсон.
ххх
Василиса- Яагаад надтай дандаа тэнэгүүд учирдаг юм бэ? М?
Ваня- Дандаа юу?
Василиса- Яг ч дандаа биш л дээ. Мэдэхгүй ээ, ёо, би л тэнэг охин. Миний, Миний юу ч болж бүтэхгүй юм, бүх зүйл минь буруугаар эргэдэг, би нэг л буруу хүн. Тэгээд.. мэдэхгүй ээ.
Ваня- Вася. Үүнээс ч дор байж болох байсан. Биднийг өөр өөр камерт хийж болох байсан шүү дээ.
Василиса- Хм.
Мөр б- Ивановыхон! Гарцгаа. Эндэх та нарын цагийн зочид буудал биш.
Ваня- Бид чөлөөтэй юу?
Мөр б- Түр тийм.
Ваня- Аанхан.
Мөр б- Найз охиндоо баярлалаа гэж хэл.
Василиса- Вань, чиний...
Ваня- Аа.
Өмг- Ноён мөрдөн байцаагч аа, харин би?
Мөр б- Хүлээ, Синевский!
ххх
Шүүгч- Дээрх үндэслэлд тулгуурлан шүүхээс тогтоох нь: Иванов Борис Павловичийг мөрдөн байцаалтын хугацаанд цагдан хорьсугай. Харгалзагчаа, сэжигтнийг авч яв.
Нина- Боря!
Костя- Хүлээгээрэй!
Алекс- Хүлээгээрэй! Гав хэрэггүй, байзаарай!
Шүүгч- Энэ юун үймээн бэ! Гадны хүмүүсийг гарга.
Костя- Бид гадны хүмүүс биш. Бид Ивановынхон.
Алекс- Бидэнд Борисыг буруугүй гэсэн нотолгоо байна. Энэ!
ххх
Ваня- Вася, зүгээр л, би үүнийг хийх ёсгүй байсан юм.
Василиса- Даша!
Даша- Залуусаа! Залуусаа, та нарыг суллагдсанд би маш их баяртай байна. Мөрдөн байцаагч үнэхээр манай авгыг таньдаг юм байна. Түүний ачаар ахмад цол авч байж. Тэгээд би түүнтэй ярилцаад та нарыг ямар ч буруугүй гэж хэлсэн, тэгээд тэр та нарыг сулласан.
Василиса- Супер. Харин чи бас авга Борягийн төлөө тохиролцож чадаагүй юу? Эсвэл тэр хошууч болохыг найдаж байгаа юм болов уу?
Ваня- Вася, Дашка ч бас бүхнийг чадагч биш шүү дээ.
Василиса- Харамсалтай. Одоохон. За, ээж ээ? Үнэн үү? За. За, за, үнсье. Залуусаа, Боря ахыг суллачихсан гэнэ.
Ваня- Үнэн үү?
Василиса- Тийм ээ! Бид чадлаа! Ха ха.
Даша- Би мөрдөн байцаагчийг сайн хүн гэж хэлсэн шүү дээ.
Василиса- Баяртай. Баяртай, залуусаа.
Ваня- Баяртай, Вася.
ххх
Хөт- Манай мужийн үржил шимт газрыг химийн хог хаягдлын булш болгохыг завдсан зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүд урт хугацааны ял авлаа.
Лида- Тэднийг тэгэх л хэрэгтэй.
Боря- За, би уух хэрэгтэй гэж бодож байна.
Лида- Тийм.
Алекс- Сайхнаар төгсдөг бүх муу зүйлийн төлөө уух хэрэгтэй гэж бодож байна.
Лида- Чамд зүгээр л уух шалтаг л хэрэгтэй юм аа.
Алекс- Өөрөөр хэлбэл, бүх сайн зүйлийн төлөө!
Мария- Ха ха.
Лида- Өө, яахавдээ. Чамд зүгээр л уух шалтаг л хэрэгтэй.
Лида- Тэднийг онгоцны буудал руу хэн хүргэж өгөх вэ?
Алекс- Тэднийг онгоцны буудал руу такси хүргэнэ. Би дуудна, Костян төлнө. Болоо!
Боря- Хэ хэ.
Лида- За, такси бол такси.
Мария- Би аль хэдийн санаад эхэлчихлээ. Хаха.
Лида- Тийм үү? За, дурсгал болгож нугас. Баяртайгаар ганганаарай. Бас санаж шаналахгүйн тулд. Дурсаж яв.
Боря- Бидэнд уйтгарлах зав ч гарахгүй. Цэвэрлэгээний дараа фермээ сэргээх хэрэгтэй.
Лида- Тийм, яг тийм.
Костя- Роботууд та нарт энэ тал дээр тусална. Ганцхан Алексей, гуйя, хамгийн гол нь тэдэнд саад болох хэрэггүй тэд өөрсдөө сурдаг.
Боря- Ха ха ха.
Өвөө- Чиний товчлуур бол асаах/унтраах. Андуурав. Алив.
Боря- За, алив.
Алекс- Инээдтэй биш байна.
Лида- За.
Боря- Өө, хүлээгээрэй. Хүлээгээрэй.
Лида- Махыг түр...
Боря- За, чимээгүй, чимээгүй, чимээгүй! Чухал дуудлага. За Аня, чамайг сонсож байна.
Анна- Борис Палыч, надад танд хэлэх муу мэдээ байна. Шинжилгээний хариу ирсэн.
Фермийн доорх газрыг хорт бодисоос цэвэрлэх боломжгүй. Газар хордсон. Бид та нарыг хаахаас өөр аргагүй боллоо.
Алекс- За, Борь, чи бидэнтэй хамт уу?
Өвөө- За, болсоон, алив. За, эцэст нь нэг.
Нина- Боря, яасан? Ямар нэг зүйл болоо юу?
Боря- Фермийг хаачихлаа.
Back to episodes Go home