Ивановы 143
Инга- Чш чшш
Костя- Чи юу?
Инга- Унт унт, анхаарах хэрэггүй.
Костя- Энэ чинь туйлын мэргэжлийн бус үйлдэл. Бид цаашид огт холбоо тогтоохгүй гэж тохиролцсон шүү дээ.
Инга- Тэгээд холбоо тогтоогоод байлгүй зүгээр л нүдээ аниад хэвт. Харин би үлдсэн нотлох баримтуудыг хурдан цуглуулаад алга болно. Хэн ч хэзээ ч мэдэхгүй.
Костя- Үгүй ээ, үгүй, үгүй!
Инга- Аа аа!
Мария- Аа аа аа!
ххх
Алекс- Чи чинь бүр галзуурчихаа юу? Хар эрт яах гэж ирээв? Нээрээ баярын мэнд.
Степан- Аль хэдийн 8 болж байна шүү дээ. Байгаль хамгаалах газрын ажил эхэлчихсэн. Залгаж шалгалт дуудах хэрэгтэй.
Алекс- Хүлээ. Тэд орж ирээд, кофегоо уугаад, хоёрдугаар хэлтсийнхэн Людкагийн ясыг базтал мөдгүй. Хоёр цагийн дараа нөгөө газар уулзъя.
Стеан- Миний үнээнүүд яах уу? Энэ хугацаанд хортой хаягдлаас болж зовох гэж үү?
Алекс- Чимээгүй!
Степан- Битгий яв, би угаасаа залгаж байна. (утсаар) Байгаль хамгаалах уу? (Алексейд) Хөгжим нь дуугараад байна.
Алекс- Гунигтай юу?
Степан- Үгүй. Цоглог. (утсаар) Байгаль хамгаалах уу? Ивановын фермээс ярьж байна. Манай подвалд хэн нэгэн хортой хаягдал асгаад байна. Баярлалаа. Ойлголоо. Анхан. Баярлалаа. Баярлалаа. (Алексейд) Ирнэ гэнэ.
Алекс- Хэзээ?
Степан- Хоёр долоо хоногийн дараа л, бүх мэргэжилтнүүд нь завгүй гэнэ.
Алекс- (утсаар) Юун хоёр долоо хоног? Та нар чинь галзуурчихаа юу? Хоёр долоо хоногт үнээ байтугай жоом ч үхнэ.
Степан- (утсаар) Нотолгоо юу? Манайд дүүрэн байна! Подвал дүүрэн нотолгоо байна. (Алексейд) Олноор хордсон тохиолдолд яаралтай ирнэ гэнэ.
Алекс- Тэгвэл олноор нь хордуулъя.
ххх
Костя- Мария? Мария, сэрээрэй.
Мария- Мм.
Костя- Мария, чи хурдан босоод бэлдэж эхлэх хэрэгтэй. Маргааш чи нислэгтэй. Сингапур луу.
Мария- Мм, би хаашаа ч явахгүй. Надад энд маш сайхан байна. Өө, Нинагаас энэ ямар матрас болохыг асуух хэрэгтэй. Хаанаас ийм сайхныг авсан юм бол.
Костя- Чи ойлгохгүй байна. Надад Сингапурт шинэ төсөл санал болгосон. Гэхдээ би одоо эндэхээ орхиод хэлэлцээр хийхээр тийшээ нисэж болохгүй байна. Би чамаас тийшээ нисээд бүхнийг тохиролцоод ирээч гэж гуйж байна.
Мария- Үгүй ээ, чи л ойлгохгүй байна. Чамд би болон миний мэдрэмж хамаагүй, надад ч чиний асуудал хамаагүй. Бид хоёрын хооронд төгс тэнцвэр, фэнг шүй тогтсон.
Костя- Машенка, би чамайг гомдоосноо мэдэж байна. Тийм болохоор намайг уучлаарай. Чи бол миний хамгийн дотны, эрхэм хүн. Би зөвхөн чамд л итгэж найдаж, энэ ажлыг даатгаж чадна.
Мария- За. Гэхдээ зөвхөн би Сингапурт хайриай болохоор юм шүү.
Костя- (шивнэн) Харин би чамд.
ххх
Костя- Боря!
Боря- Аа! Та хоёр чинь галзуурчихаа юу?
Алекс- Боря, уучлаарай. Бидэнд чамд хэлэх гайхалтай санал байна. Бэхэлгээгээ зүүгээрэй.
Боря- Сүүлд тэгж давхихад надад хагас саяын торгууль ирсэн.
Степан- Энэ удаагийн санал үнэхээр сайн. Манай ферм дээр нээлттэй амьтдын өдөрлөг зохион байгуулъя.
Боря- Амьтдын уу?
Степан- Тийм.
Алекс- Оновчтой нэр шүү лээ. Төсөөл дөө, бүх тойргийнхон манай амьд үнээг үзэхээр цуглана.
Боря- Үгүй ээ үгүй, надад энэ огт таалагдахгүй байна.
Алекс- Чи яасан хуучинсаг юм бэ? Чамтай ажиллахад үнэхээр хэцүү юм.
Степан- Энэ дашрамд сүү, зайдасныхаа амталгааг зохион байгуулъя. Борлуулалтаа нэмэгдүүлнэ.
Боря- Харин энэ надад их таалагдаж байна.
Степан- За, тээр.
Боря- Харин нэрийг нь солих хэрэгтэй.
Алекс- Нэрийг нь хая. Муу нэр байна. Нөгөө, чиний юу хамгийн их таалагддагийг мэдэх үү?
Боря- Мм?
Алзкс- Таа даа.
Боря- За?
Алекс- Чамтай байхад амар байдаг юм аа, Боря.
Степан- Маш их.
Алекс- Амархан, тэгээд л болоо.
Боря- Ха ха.
ххх
Лида- За, хар даа, би чамд энд тахиа, өндөг бэлдсэн, энд давс байна.
Мария- Лида.
Лида- Айн?
Мария- Би бизнес ангиллаар ниснэ шүү дээ.
Лида- За, энэ ч гэсэн хямдхан зүйл биш шүү. Задлангуут нөгөө бизнесменүүд чинь зангиагаа шүлсээрээ будна даа. За, энэ. За, ингээд.
Мария- Баярлалаа.
Лида- Ёооё! Их жаргалтай байх чинь. Би чамайг ийм жаргалтай байхыг сүүлийн удаа ээж хөшигөөр даашинз оёж өгөхөд л харсан, санаж байна уу?
Мария- Ха ха ха. Юу гээч, надад Костя бид хоёрын харилцаа дахиад сайхан болж магадгүй юм шиг санагдаад байна. Тэр маш их хичээж байгаа.
Лида- Сайн байна, сайн байна. Бурхан ивээг.
Мария- Энэ минийх биш.
Лида- Минийх ч биш. Минийх зууханд хатаж байгаа. Борщ руу унагачихдаг юм даа, ха.
Мария- Өө, Костя утсаа мартчихаж.
Лида- Утасгүй одоо яана даа, Костя чинь?
Яасан юу байна? Чи хаана байна? Бид хоёроос илүү чухал зүйл гэж байдаг юм уу? Инга.
Инга- Ашгүй. Би таныг өвдчихсөн юм болов уу гэж бодоод очиж хөлийг тань дулаацуулж өгье гэж бодож байлаа. Индүүгээр шүү.
Костя- Бид өнөөдөр подвалыг цементээр цутгаж чадахгүй. Борис гэнэт ферм дээр баяр зохион байгуулчихлаа. Тэнд хүн дүүрэн байна. Бидний үйлдэл сэжиг төрүүлж магадгүй. Тиймээс би машиныг маргааш болгочихлоо.
Инга- Яагаад заавал өнөөдөр гэж? Тэр ямар нэг юм мэдэж байгаа юм уу?
Костя- Хаанаас? Үгүй ээ, зүгээр л энэ хүмүүст ямар нэг хачирхалтай, дийлдэшгүй их юм хийлгүй тэнэх болон нүүрс ус идэх хүсэл байдаг юм.
Инга- Эрүүл мэнддээ яаж ийм хариуцлагагүй хандаж чаддаг байна аа? Хүмүүс яагаад урт наслахыг хүсдэггүй юм бол? Хм, тэнд тэгээд хэдэн хүн байна?
Костя- Зуу орчим.
Инга- Мм, их юм байна. За яахав. Маргааш цутгая. Тэгээд ч ер нь нотлох баримтуудыг цэвэрлэе. Ха, тэд биднээс хаашаа ч холдохгүй шүү дээ. Тийм биз?
Костя- Хы.
ххх
Алекс- Энд камер байгаа юу?
Степан- Ганц бие малын эмчийн амьдралыг хэн нэгэн сонирхоно гэж бодохгүй байна.
Алекс- Хэ хэ, гэрлэсэн хүний амьдралыг хэн нэгэн сонирхоно гэж бодож байна уу?
Эндүүрч байна. За би нотлох баримтыг хулгайлчихсан. Зүгээр л сүүтэй саванд хийчих, тэгээд л болоо.
Степан- Энэ яг хоргүй биз дээ? Миний жинс буддаг байсан нунтагтай адилхан харагдаад байна.
Алекс- 80 он.
Степан- Мягмар гараг.
Алекс- Хүнсний будаг. Огт хоргүй. Зүгээр сүү л бага зэрэг цэнхэр болно. За хүмүүс гайхширна. Тэгээд тайзан дээр би гарч ирнэ. Бага зэрэг үймээн дэгдээж, тэгээд л хамтын гомдлыг хэрэгтэй газар нь гаргана. Аан! Энийг ч бас юу ч гэсэн хаа нэгтээ өөртөө нуучих. За андуурав даа, болохгүй шүү.
Степан- Аанхан.
Алекс- Тэр хайрцагт хийчих. Явья.
ххх
Лида- Одоо л тэр чамайг яагаад явуулахыг хүссэн нь ойлгомжтой боллоо. Энэ Ингатайгаа зугаацах гэсэн байх нь. Инга, Инга, Инга. Нэр нь хүртэл пүү. Надад хулгана байсан бол Инга гэж нэрлэх байсан юм. Ингэж царайлахаа болио. Очоод хоёулангийнх нь нүдийг маажчих. Эсвэл юу гээч? Би чамтай хамт явъя. Миний гар загатнаад байна.
Мария- Харин би гараа бохирдуулмааргүй байна. Надад бол араар тавьж байгаа бичлэгийг нь хийхэд л болно.
Лида- Яах гэж? Чи юу, нөгөө мазохистуудын нэг юм уу?
Мария- Гэрлэлтийн гэрээний дагуу салвал би юу ч авахгүй. Гэхдээ хэрэв надад араар тавьсан гэх баримт нотолгоо байвал би талыг нь авна.
Лида- Мхн. Ойлгомжтой, ойлгомжтой. Гэхдээ хамрыг нь цөм цохимооргүй байна гэж үү? Эсвэл нүүр лүү нь нулимах ч юм уу!
Мария- Надад энэ сонин биш ээ. Надад түүнийг гэх ямар ч мэдрэмж үлдээгүй.
Лида- Өөртөө хадгалах чинь хортой. Үү гарч ч магадгүй. Харин алгадаад өгөх хэрэгтэй.
Мария- Юу хүссэнээ хийг.
Лида- Тэгвэл би түүнийг цохиж болох уу?
Мария- Болно. Гэхдээ зөвхөн намайг бичлэг хийсний дараа шүү. Яагаад гэвэл одоо надад зөвхөн эд материалын нөхөн төлбөр л сонин байна.
Лида- Ойлгомжтой. За. Явцгаая.
ххх
Инга- Мм! Би одоо чихрийн төлөө хэн нэгнийг алж ч чадахаар байна. Танд ямар нэг амттай юм байхгүй юу?
Костя- Аан! Тэр. Энийг надад Механикжуулагчийн өдрөөр бэлэглэсэн юм. Гэхдээ би ийм юм иддэггүй. Тэгээд ч би механикжуулагч биш.
Инга- Харин би өнөөдөр өөрийгөө яг жинхэнэ механикжуулагч шиг мэдэрч байна. За. Өө "хавчны хүзүү"? Пүү! Миний бодлоор эднийг хуучин шалны материалаар хийдэг байх. Ай-яй-яй-яй-яй.
Костя- Айн?
Инга- Би бүр таг мартчихаж. Би охиндоо бэлэг авахаар явах хэрэгтэй шүү дээ. Би хурдхан амьтны дэлгүүр ороод ирье. Миний охин харин хулганад дуртай юм. За, та хариуцаад үлд. Албан байраа орхивол би гомдоод нүдийг чинь хагална шүү.
Костя- Өвдөгний юу?
Инга- Харж байна уу? Бид аль хэдийн нэг долгион дээр байна! Би явлаа. За, би эргээд ирлээ! Тоглосон юм. Цүнхээ мартчихаж.
ххх
Даша- Манай дэлгүүр их хямдарсан байгаа шүү! Заавал ороод гараарай, хэхэ. Кукареку.
Эм- Баярлалаа. Баярлалаа гэж хэлээрэй
Даша- Алив.
Ваня- Кукареку.
Даша- Энийг танд.
Ваня- Ёооё доромжилсон ажил. Хэхэ
Даша- Чи өөрөө л Борис Палычид танилцуулга тараах санал тавьсан шүү дээ.
Ваня- Гол учир нь үүнийг роботууд хийхэд байсан юм. Дахиж ерөөсөө юу ч санал болгохгүй ээ. Кукареку.
Даша- Кукареку.
Руслан- Тэгээд залуустай би ачааны галт тэрэг рүү үсэрч орсон...бүр хөдлөөд явж байсан шүү. Тэнд харанхуй, юу ч харагдахгүй.
Василиса- Тэгээд, тэгээд?
Руслан- Хэн шуудайнд сууж байсан гэж бодож байна бэ?
Василиса- Хэн гэж?
Руслан- Нөгөө бүдүүнээ.
Василса- Тийм үү? Пөөх, тэнд чинь маш харанхуй шүү дээ, ха.
Руслан- Гэхдээ бид түүнийг ямар ч байсан гаргаж хаясан, ха ха. Өөөө.
Даша- Манай дэлгүүрээр заавал ороод гараарай.
Руслан- Хэн нэгэн албан тушаал ахисан бололтой. Одоо их зан гаргаад, мэндлэхээ ч болих байх даа.
Василиса- Мхн ха ха.
Ваня- Ха ха.
Руслан- Би чамд бүдүүнээг тагтаа яаж хазсан тухай ярьсан билүү?
Василиса- Үгүй.
Руслан- Тоншоогүй яг хазсан.
Василиса- Тийм үү?
Руслан- Тийн.
Василиса- Ярь л даа.
Руслан- Товчхондоо Бүдүүнээ ийм уут барьчихсан байсан юм.
Василса- Аанхан.
Руслан- Ийм том ууттай наран цэцгийн үр. Тракторт байсан хуучирсан.
ххх
Степан- За. Нөхөд өө! Та бүгдийг хамгийн амттай сүүний амталгаанд урьж байна. Шингэлээгүй, сайн, хамгийн гол нь үнэгүй. Хүү минь, ав, ав, ав. Алив, амтлаад үз. Яг манай үнээнүүдийнх. Наашаа ирээрэй. Ийшээ. Аанхан. Аваарай, ав ав. Бүү санаа зов.
Алекс- Танайх яагаад ийм цэнхэр өнгөтэй байгаа юм бэ?
Степан- Чи өөрөө цэнхэр. Зүгээр шууд дотоодынх таалагдахгүй байна гээд хэлээч.
Алекс- Хараач, цэнхэр байна.
Степан- Үнэхээр цэнхэр байна. Магадгүй хордсон юм болов уу?
Эр- Үгүй дээ, зүгээр.
Алекс- Чи юу вэ, бүгдийн химийн бодисоор хордуулахаар шийдээ юу? Хар даа.
Хүү- Надад таалагдаж байна. Цэнхэр бол миний дуртай өнгө.
Ээж- Харж байна уу, Вадикт таалагдаж байна.
Алекс- Вадик, наад муухай юмаа нулим! Та нар чинь хүүхэд дээр туршилт хийхээр шийдээ юу? Үнээнүүдээ юугаар хоололдог болоод ийм юм гарч байгаа юм? Та нарын оронд бол би байгаль хамгаалах газарт яаралтай мэдэгдэх байсан. Бүр яг одоо шууд. Хурдан шалгуулах хэрэгтэй. Хараач.
Эм- Таалагдахгүй бол битгий уугаач дээ. Цэнхэр байгаа нь маркетингийн арга.
Алекс- Юуны чинь арга?
Эм- Реклам л байхгүй юу ойлгов уу?
Алекс- Анхан, тийм юм биз!
Ээж- Бас үнэгүй шүү.
Алекс- Ха ха.
Степан- Алив мэргэжилтнүүдийг дуудья. Шинжилгээ хийг, хийлгэе.
Алекс- Энэ л сонирхолтой байна.
Эр- Би одоо чамд өвтгөх мэх хийнэ шүү, ойлгов уу? Та нар энд юу гээд булингартуулаад байгаа юм? Дотоодын бүтээгдэхүүний нэр хүндийг гутааж байна.
Цагдаа дуудахаас өмнө эндээс зайлцгаа.
Алекс- Юу болоод байна? Биеэ барьцгаагаарай, харж байна уу?
Эр 2- Чшш тайвширцгаа
ххх
Ваня- За, Дашуля. Би түр холдсон байна, бичиг баримттай холбоотой яаралтай хариу өгөх хэрэгтэй болоод. Удахгүй очно. Мм, за.
Руслан- Би яаж мэдэх юм бэ? Тэр эрхлээд өөрийгөө хүрч болохгүй нэгэн болгож харагдуулаад байна. Гэхдээ би ч гэсэн буратиногийн ааваар хийгдсэн хүн биш шүү дээ. За, хөгшөөг надад нэг эмч эм өгсөн. Аймаар хүчтэй эд гэсэн. Хэрвээ хоол эсвэл ундаанд нь хийвэл тэгээд л дуусаа, түүнтэй юу хүссэнээ хийж болно.
Тийм ээ, яг анх тааралдсан хүнтэйгээ ч тэгэхэд бэлэн болно. Ха, тэгэхээр орой бүх зүйл бүтнэ, тийм. Хы хы. Мэдээж ярьж өгнө, хөгшөөн. Бүр зургаа хүртэл явуулна. За, баяртай.
ххх
Хүү- Гараа өргө! Чамайг баривчиллаа.
Инга- Битгий буудаарай, би бүгдийг хэлье. Чиний буу ямар гоё юм бэ! Чамд үүнийг Холбооны мөрдөх товчооноос өгсөн үү?
Хүү- Үгүй ээ, хогийн цэгээс олсон. Тэнд нэг нүдний шилтэй ах хаячихсан юм.
Инга- Алив солилцьё. Надад татгалзахын аргагүй санал байна шүү. Мм?
ххх
Боря- Аня. Аня. Байз л даа! Би чамд бүх зүйл миний хяналтад байгаа гэж хэлээд байна шүү дээ. Хэн ч хохироогүй. Тэгээд ч байгальд цэнхэр сүү гэж байдаггүй. Магадгүй манайд зүгээр л нөгөө, өнгө ялгадаггүй хүмүүсийн төлөөлөгчид ирсэн байх. Би заавал учрыг нь олно. За, баяртай. Чамд юу хэрэгтэй юм?
Даша- Та дуудсан шүү дээ.
Боря- Аан, тийм. Агуулах руу яв.
Даша- Анхан.
Боря- Тэнд хүүхдүүдэд зориулсан бэлгийн багц байгаа. Намрын амралтад зориулж бэлдсэн юм. Ванятай хамт явж аваад хүүхдүүдэд тарааж өг.
Даша- За.
Боря- Цэнхэр сүү уусан хүмүүсээс уучлалт гуйх журмаар.
Даша- Аан, за. Бүгдэд нь тараах уу эсвэл зөвхөн сүү уусан хүмүүст л үү?
Боря- Чи яасан сүү уусан хүмүүсийн духан дээр загалмай зурсан юм уу?
Даша- Ойлголоо. Тараачихья. Бүгдэд нь, хэ хэ.
ххх
Алекс- Төлөвлөгөө бүтэлгүйтнэ гэж мэдсэн юмаа. Дандаа л ингэх юм!
Степан- Хайрцаг алга болчихож.
Алекс- Нүдний шилт мэдээд хулгайлчихаж л дээ.
Степан- Сам хорхой.
ххх
Инга- Бид ирлээ. Бүх зүйл хэвийн үү?
Костя- Тийм ээ, бүх зүйл тайван.
Инга- Бас чи эндээс огт гараагүй юу?
Костя- Тэгсэнээ санахгүй байна.
Инга- Хм. Яасан бэ? Чи нэг л сэтгэлээр унасан юм шиг харагдаж байна. Нэг тийм сандраад байаа юм шиг.
Костя- Тийм байх ямар ч үндэслэл байхгүй.
Инга- Мэдэж байна, чи анд нөхрөө хуурсандаа өөрийгөө буруутгаж, шийтгэж байгаа. Гэхдээ зааврын дагуу би ч гэсэн чиний шийтгэлд гараа, эсвэл хөлөө дүрэх ёстой.
Костя- Зогс!
Инга- Бүм!
Костя- Чамайг үзэн ядаж байна! Намайг тайван орхи! Үзэн ядаж байна!
Инга- Зүгээр дээ. Надад толбо арилгагч байгаа, ямар ч толбыг арилгана. Бүр цусыг ч! Төсөөлж байна уу.
Костя- Аа!
Лида- Чи тэднийг яг хоол иддэг өрөөндөө л заваартдаг гэж бодож байна уу?
Мария- Костягийн хувьд ажлын өрөө бол хамгийн хувийн нууц газар.
Лида- Аан, энд үү, тийм үү? Хэвийн эрэгтэй хүнд бол хувийн газар бол жорлон байдаг юм.
За, одоо би түүний нүдний шилийг нь духанд нь шаана даа.
Мария- Тайвшир. Сэтгэл хөдлөлдөө автаж намайг мөнгөгүй болгож болохгүй. Хамгийн гол нь бичлэг хийх гэдгийг сана.
Адгийн амьтан! Чи яаж чадав аа? Мөнгөндөө хахаж үхээрэй, ойлгов уу?
Лида- Новшийн амьтан! Харх. Маша!
Костя- Маша, чи бүгдийг буруу ойлгочихлоо!
Инга- Тайвшир, тайвшир, тайвшир. Эхнэрийнхээ оршуулгыг хийснээс гэрлэлтээ цуцлуулсан нь дээр шдээ. Тийм үү?
ххх
Руслан- Баярлалаа. Өө. За, ингээд.
Ваня- Сайн уу. Саад болоогүй биз?
Руслан- Чамд ширээ олдохгүй байна уу? Бид энд чухал яриа өрнүүлж байна, миний шинэ пүүзийг ярилцаж байлаа, тийм болохоор зайл.
Даша- Ваня, тиймээ саад болохгүй байя.
Ваня- Вася, би нэг балгаж болох уу? Нэг л ам цангаад байна.
Василиса-Болно оо.
Ваня- Баярлалаа.
Руслан- Би та нарыг ундаалдаг тэрбумтан уу? Явж өөрөө худалдаж ав.
Ваня- Сонс доо, Русик, зайл. Намайг ер нь бол Васька дайлсан.
Руслан- Энэ зөвхөн түүний шар айраг бас зөвхөн тэр л үүнээс ууж болно.
Ваня- Яасан? Шар айраг харамлаад байна уу?
Василиса- За, хэн ч юу ч харамлаагүй. Зүгээр наадахаа уу. Алив.
Ваня- За, би уулаа.
Руслан- Хөөе, наад савраа тат энэ чинь миний аяга. Хэнд өгмөөр байна түүндээ л өгнө. Чамд бол өгмөөргүй байна.
Ваня- Яасан? Яагаад сандраад байгаа юм? Би чамд иймийг гурвыг аваад өгье. Эсвэл харамлаад байгаа юм уу?
Даша- Ваня! Вань, шар айраг 10метрийн зайнд л байгаа.
Руслан- Тээр.
Даша- Хоёулаа зүгээр яваад өөрсдөө авья.
Ваня- Үгүй бид явахгүй бас авахгүй. Би яг энэ шар айргийг л уумаар байна. Намайг дайлсан.
Руслан- Гараа ав!
Василиса- Рус чи чинь өвчтэй юм уу?
Руслан- Эхлээд чи уучихвал би түүнд өгье. Энэ миний зарчим, байр суурь.
Василиса- Ойлголоо тайвшир.
Ваня- Вася! Битгий уу. За, тэр наад руу чинь эм хийчихсэн юм.
Руслан- Юу гэнэ ээ?
Ваня- Тэр чамайн согтоогоод тэгээд цаашаа юу хүсэж байгаг нь ойлгож байгаа биз дээ.
Руслан- Наад тархи толгой чинь даарчихаа юу? Явж малгай авч өмс.
Ваня- Зайлаа чи! Чамайг хэнтэй ч юм ярьж байхыг би өөрөө сонссон. Чамд эмч эм өгөө биз дээ. Вася наадахаа ууна гэж бодох ч хэрэггүй.
Василиса- Ваня юу гээч? Миний амьдралд оролцохоо боль. Гуйя. Чамайг надад санаа тавьж байгаад баяртай байна гэхдээ хэн юу найруулж өгөөд байна би өөрөө мэдээд шийдье, за юу?
Руслан- Та нар чинь тоглоод байна уу? Би тийшээ юу ч хийгээгүй!
Ваня- Хийсэн!
Руслан- Үгүй би хийгээгүй! Тэр чинь миний мууранд зориулагдсан юм!
Василиса- Би муур биш шүү!
Руслан- Би мэднэ ээ! Манай муур сиамын үүлдэр! Би зулзагануудтай болмоор байна. Үгүй ээ би биш ээ. Муур маань өөр ямар ч муур ойртуулахгүй байгаа юм. Харин зулзаганууд нь их үнэд хүрнэ, тийм болохоор би эм захиалсан. Харин Васькаг би яах гэж согтоох юм? Хэрвээ би хүсвэл тэр зүгээр минийх л болно ойлгов уу? Тиймээ! Харин би хүсэхгүй байна яагаад гэвэл надад Анюта байгаа.
Даша- За за залуусаа. Би явлаа.
Ваня- Даша! Даша, би түүнийг үнэхээр хордуулах гэж байна гэж бодсон юм аа.
Василиса- Мм хэхэ.
Руслан- Галзуу амьтан. Тулгах уу Вася?
Василиса- Мууртайгаа очиж тулга.
Руслан- Вася, яав аа? Би амлая, би үнэхээр ийшээ юу ч хийгээгүй ээ, Вася!
ххх
Степан- Константин хайрцгийг авсан гэдэгт эргэлзэж байна. Тэр авсан бол аль хэдийн толгой дээр тоосго уначихсан, эсвэл мотоциклтой хүн биднийг шүршчихсэн байх байсан. Мафиуд үргэлж тэгдэг.
Алекс- Байз. Ямар хайрцаг билээ? Дэгдээхэйтэй шар уу?
Степан- Тийм.
Алекс- Би олчихлоо.
Степан- Тэгэхээр хүүхдүүдийн аль нэгэнд нь химийн бодистой хайрцаг байгаа гэсэн үг үү?
Алекс- Чи тийшээ, би ийшээ. Хайрцаг бүрийг шалга.
Степан- Уучлаарай. Одоохон, одоохон. За, хүү минь. Нааш нь өг, хурдал.
Эм- Хаачих нь уу?
Степан- За, за, за. Энэ юу вэ? Аан. За, за.
Би юу ч олосонгүй, харин та?
Алекс- Чи өөрөө юу бодож байна? Таа даа.
Степан- Энд чинь олсон эсвэл олоогүй л гэсэн үг. Тавь, тавин хувь.
Хүү- Ээж ээ, хар даа, бүгдийнх нь хайрцагт чихэр байхад, минийхэд хөөсөн будаа байна. Гоё байгааз?
Алекс- Хүү минь, түй!
Эм- Өө, бурхан минь. Энэ юу гээя чихэр вэ?
Эр- Гадаадынх бололтой. Хортой. Яаралтай шинжилгээ дуудах хэрэгтэй. Энд байгаа бүгдийг баривчлаг.
ххх
Шинжээч 1- Тэнд подвалд энэ новш тонн тоннороо байна. Яаралтай энэ газраас хүмүүсийг явуул. Энэ бодис хортой байж магадгүй.
Шин 2- За, иргэд ээ! Яаралтай энэ газрыг орхино уу. Хурдлаарай, хурдлаарай! Тарцгаа.
Алекс- Өө! Ха ха ха. Яасан, ухаантаан?
Харж байна уу, ямар ч зальтай хүнд өөрийн гэсэн Лёша Иванов олдон. Гэхдээ зүгээр дээ, роботуудыг шоронд ч хийж болно. Талхны зөөлөн эднээс. Ха ха ха.
Инга- Та ямар хөөрхөн баярлаж байна аа. Гэхдээ Константин энд ямар хамаатай юм? Ферм дээр болж байгаа бүх зүйлийг тэр хариуцдаг гэж үү?
Алекс- Тэгээд хэн гэж?
Боря- Залуусаа, хүлээгээрэй. Би үнэхээр, би, би ямар ч хамаагүй. Энэ химийн бодистой ямар ч хамаагүй, үнэхээр.
Цагдаа- Явцгаая, явцгаая.
Боря- Энэ би биш. Энэ, энэ хүн! Энэ л буруутай! Константин Иванов. Энэ тэр. Чи юу хараад байгаа юм, чи намайг хуурсан байна, новш оо! Би хамаагүй, бурхан минь. Та нар буруу хүнээ бариад байна шүү дээ, хэлээд байна.
Цаг- Тиймээ, за, бид үргэлж буруу хүнийг барьдаг.
Боря- Хүн шиг бай л даа, яагаад байгаа юм бэ. Би ерөөсөө буруугүй!
Back to episodes Go home