Ivanovy S8-05

2 Ивановынхан 8-04

Дүрүүд:

Эр:

Боря                  фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Костя                 Маринагийн нөхөр

Ваня                         Лёхагийн хүү

Виктор Сергеевич   Лёхагийн аав

+Егор                 Наташгийн нөхөр

+Стёпа              Малын эмч

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

+Наташа                  Хөрш

----------------------------------------------------------

Лёха:    Ой, Лидок, өндөг амттай болж. Үнэхээр сайхан байна. Хариулъя. Дахиад шарахгүй биз? Би өвдөг сөгдсөн ч болно.

Лида:   Сууж бай, чи.

Лёха:    Харин кофе хийж өгөх үү? Баярлалаа, хонгор минь.

Боря:   Харин та,Алексей Викторович, манайд удах уу, яахав?

Нина:   Борь!

Боря:   Яасан?

Нина:   Чи юун хүмүүсээр тохуурхасан юм? Тэд саяханаас эвлэрч байхад нь. 

Лида:   Бид эвлэрээгүй. Үгүй ээ, үгүй.

Боря:   За тэр.

Нина:   Яагаад эвлэрээгүй гэж?      

Өвөө:   Яагаад вэ?

Нина:   Алексей Викторович, энд хөлнөөсөө болж үлдсэн. Зүгээр болохоороо вагончиктоо очно. Тиймээ, Алексей?

Өвөө:   Гэмтэл нь ямар байгаагаас болно. Хэрэв шөрмөсөө тасалсан бол өнгөр өө. Насан туршдаа доголж явах болно. 

Лида:   Одоо дуугай болчихооч, домч оо. Харин чи яваад мэдээд ир. Би чамд цаг авсан. Рентген зураг авахуул, тэгээд л мэдчихье.

Вась:    Бүгдэд нь мэнд. 

Лёха:    Мэнд.

Лида:   Мэнд.

Нина:   Мэнд.

Боря:   Мэнд.

Маша:  Мэнд.

Костя:  Өглөөний мэнд.

Нина:   Бүх гэр бүлээрээ цугаллаа. Харин Ваня хаачсан?

Лида:   Тиймээ.

Вась:    Бүгдээрээ баяртай.

Боря:   Энэ болж байна?

Нина:   Энэ хоёр ч гэсэн муудалцаж. Уг нь өглөө сайхан эхэлсэн юмсан.

Лида:   Тийм дээ.

Маша:  Миний төлөө баярлаж болно. Би өөрийн сэтгэл заслын эмчилгээг нээж байгаа.

Нина:   Сэтгэл засал аа?

Маша:  Тиймээ.

Костя:  Иймэрхүү шийдвэрийг гэр бүлийн зөвлөлөөр хэрэгтэй. Чи тоглосон биз дээ, тийм үү?

Маша:Учир нь энэ чиний хуваарьт тохирохгүй болохоор тэр үү?

Костя:  Фрейдүүд болохгүй гэхээс эмээж байна. Бүр онлайн курсээр.

Маша:  Чамд ч гэсэн амжилт хүсье. 

Лида:   Тиймээ.

Костя:  Уучлаарай.

Нина:   Яаж ингэж болдог юм? Гэнэт бүгдээрээ муудалцаад л.

Өвөө:   Байшингаа ариулах хэрэгтэй. Эсвэл кагор уух хэрэгтэй.

Боря:   Юу?

Өвөө:   Юу, юу. Маш онцгүй тунац байгаад байна.

----------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН:8-5

----------------------------------------------------------

Эмч: Маш ноцтой тохиолдол. Хий хоосон хугарал гэж нэрлэдэг зүйл.

Лёха:    Өөрөөр, юу ч алга уу?

Эмч: Бэртэл, өөр онц юмгүй.

Лёха:    Ёо, япон хулуу гэж. Яг хэрэгтэй үед үргэлж бүтэлгүйтэх юм. Дахиад нэг хараад өгөхгүй биз? Хөл өвдсөөр л байна. 

Эмч: Алексей, та ямар мэргэжилтэй вэ?

Лёха:    Ямар зорилгоор сонирхоод байна? Би хувиараа ажил эрхэлдэг.

Эмч: Тэгвэл төсөөл, та тайвнаар өөрийнхөө хувиараа хийдэг ажлаа хийж байлаа. 

Лёха:    За.

Эмч: Тань дээр өөр нэг хувиараа хөдөлмөр эрхлэгч ирээд таныг хувиараа буруу хөдөлмөрлөж байна гэж зүтгэнэ. Таныг өөрөөр хувиараа хөдөлмөр эрхэл гэнэ. 

Лёха:    Хувиараа хөдөлмөр эрхлэгч Гиппократын тангараг өргөдөггүй. Наана чинь битүү хугарал байвал яана? Би эмчийн алдаа гэж үзнэ, ийм л байна.

Эмч: Энэ шууны яс.

Лёха:    Ийм байдаг юм уу?

Эмч: Энэ цагаан зураасыг харж байна уу?

Лёха:    Харж байна.     

Эмч: Харин хажууд нь хугарал. Энэ, харав уу? Таны зураг дээр ямар ч гажилт алга. Тос бичиж өгье.

Лёха:    Тэгээд л болоо юу?

Эмч: Яахав, анатомийн ном санал болгож болно.

Сув: Вениамин Аристархович, оюутнууд тан дээр дахин шалгалт өгөхөөр ирцгээсэн байна.

Эмч: Ердөө ганцхан хором гарчихаад ирье.

Лёха:    Тэг ээ. Яарах хэрэггүй, тэд манай анагаахын ирээдүй.

----------------------------------------------------------

Боря:   Эвэртэй ямаа ирж байна. Өө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө. Өө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө.Өө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө.

Нина:   Энэ ямаа намайг бүр залхаалаа. 

Боря:   Тийм үү? Харин ээж үргэлж ингэдэг байсан. Надад таалагддаг байсан.

Нина:   Үгүй дээ. Васяг хэлж байна.

Боря:   Аа.

Нина:   Өрөөндөө хаалгаа түгжээд хөгжмөө байдаг чанга дээр тавьчих юм.

Боря:   Аан гээ, чи түүнийг тайван орхичих. Хүчлээд байвал удахгүй бидэнд өлсөглөн зарлана. 

Нина:   Юу? Вася юу? Үгүй дээ, энэ түүний тухай огтхон ч биш.

Боря:   Үгүй ээ, харин ч түүний тухай. Чамд гэж хэлэхэд, би түүний ээжийг нь сайн мэднэ. Зүгээр л тулган шаардалтын хатан хаан.Өө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө.

Нина:   Борь, чи ер нь түүнтэй ярилцаач а?      

Боря:   Би юу?

Нина:   Тиймээ.

Боря:   Өө, үгүй ээ, үгүй, үгүй. Би, эмэгтэйчүүдийн яриа хоёр минийх лав биш. Би Пашкаг харсан нь дээр. Эх, эрчүүдтэй бол амар, ойлгомжтой. Тиймээ Пал Борисыч? Тийм шүү. Өө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө, мөргөлөө.

Нина:   Боря, чи ямар мундаг юм бэ. Хэрэв Васька зөрүүдэлсэн бол ердөө л Ванькатай ярилцах хэрэгтэй.

Боря:   Тэр тагтаа чамд юу ч ярихгүй.

Нина:   Тиймээ, надад юу ч ярихгүй. Харин чамд бол ярина.

Боря:   Нин.

Нина:   Эсвэл мөргөнө шүү.     

----------------------------------------------------------

Маша:  Юу таны санааг зовоож байна.

Иван:   Юу ч санаа зовоогоогүй.

Маша:  Гэхдээ та энд ирсэн. Реклам харсан уу?

Иван:   Үнэгүй юманд хүн бүхэн дуртай. “Үнэгүй” гэж бичсэн байсан. Танай энд авгай нарын марафон болдог юм уу?

Эм:   Гурав дахь долоо хоногтоо эрүүлждэггүй. Ойн баяр тэмдэглээд л. Удахгүй үхэх байлгүй. Эмчлэх үү?

Маша:  Би наркологич биш. Би сэтгэл зүйч.

Эм:   Одон орон судлаач байсан ч болно. Энийг кодлоод өг. Хаана бүртгүүлэх вэ?

Эм:   Нюра намайг галзууруулах нь. Хэзээ ч үг сонсдоггүй. Бүх юмыг үргэлж өөрийнхөөрөө хийдэг. Тэр нүдийг нь. Намайг өдөж байгаа юм шиг. Хараад л өвс хивээд байдаг. 

Маша:  Тэр цагаан хоолтон юм уу?

Эм:   Үнээнүүд бүгдээрээ өвсөн тэжээлтэй. Бас араатнууд дунд байдаг юм уу?

Хүү:  Ээж намайг явуулсан.

Охин:   Чихэр өгнө гэж хэлсэн. Бас квест.

Маша:  Ойлголоо, наад чихэрээ авцгаа. 

Охин:   Тиймээ.

----------------------------------------------------------

Лёха:    Яасан, Лидкаг аргалсан уу?      

Өвөө:   Зах явуулчихлаа. Цэцэгтэй сарафанууд үнэгүй шахуу өгч байна гэчихсэн. Нүдээ том болгоод л кофены дараах мэлхий шиг дэгдчихсэн. Май, чамд хагас цаг байна, Микеланжело.

Лёха:    Харин гипс түрхэхэд туслаадах. Үгүй бол намайг гэрээс хөөчихнө.

Өвөө:   Харин миний шагнал юу вэ?

Лёха:    Энэ хөгшин шуналыг дээ. Би эвлэрэх гэж ядаж байхад та миний зовлон дээр зоолж байдаг.

Өвөө:   Үгүй ээ, хүү минь, би хүн харж байсан нь дээр. Лидка сарафангүй ууртай буцаж ирнэ. Чөтгөр ч тогтох араггүй болно. 

Лёха:    Би танд мөнгө өгнө. Надад унтлагын өрөөний жоор луу хүрэхэд туслаадах. Надад түмпэн, бүлээн ус авчир.

Өвөө:   Бид чамайг муми болгоно оо. Музейд аваачиж тавина. Мөнгө олно.

----------------------------------------------------------

Лида:   Энэ ямар бүдүүлэг юм бэ? Эмч нь ядаж эрүүл байсан уу? 

Лёха:    Ярих ч юм биш. Оюутан гипс тавьсан юм. Тэр дахин шалгалтөгөхөөр эмч дээр ирчихээд над дээр дадлага хийсэн нь энэ.

Лида:   Тэгээд яасан?

Лёха:    Боолгосон гээд байна, харахгүй байгаа юм уу?

Лида:   Хөл чинь яасан бэ?

Лёха:    Хөл ингэсэн, энэ зураг нь. Битүү хугарал, олон тооны хэлтэрхийнүүдтэй.

Лида:   Тийм үү?

Лёха:    Тиймээ.

Лида:   Тэгж хэлэхээргүй байна даа.

Лёха:    Бид залуу биш дээ. Чамд баярлалаа, цагаа олж надад тусалсанд.

Лида:   Ядаж эм бичиж өгсөн үү? 

Лёха:    Ямар эм? Эмч чиний насанд яс чинь жилийн дараа борлож эдгэнэ гэсэн. Биш ээ, нэг сар хагасын дотор.

Лида:   Нэг сар хагас. 

Лёха:    Чи санаа зоволтгүй. Би чамд дарамт болохгүй. Би өөртөө ч дарамт болохгүй. Явж вагончиктоо амьдарна. Явахаас өмнө нэг жаахан амьсгаа аваадахъя.

Лида:   Чи юундаа тэнэглэсэн юм? Одоохондоо эндээ амьдар.

Лёха:    Мэдэхгүй юмаа. Чиний нүдэнд харагдмааргүй байна. Бид ямар эвлэрсэн биш.

Лида:   Хоол идэх үү?

Лёха:    Татгалзахгүй ээ.

Лида:   Сууж бай, би аваад ирье. Зөөлөн байлгахын тулд би одоохон дэр аваад ирье.

----------------------------------------------------------

Нат:  Харин энэ нохой балжингарам, шээс хөөдөг.

Лида:   За. 

Нат:  Энэ зөрөг цэцэг.

Лида:   Үгүй ээ, зөрөг цэцэг хэрэггүй. Лёхагийнархигүй амралт эхэлсэн.

Эр:   Натусь! Миний зүлэг хадагч ажилладаггүй.

Нат:  Хэн чамайг ажилуул гэсэн юм?

Эр:   Хэн ч биш.

Нат:  Чи яасан, тийшээ бензин хийчихсэн юм уу? Тэнд бензин гэж хаана нь бичсэн байна, Егорушка?     

Эр:   Хаа ч алга. Тэгээд бензин биш гэж бас л бичээгүй байсан.

Нат:  Асахгүй байна уу? Би чамд асаагаад өгье!

Эр:   Натусич!

Нат:  Би одоо чамайг сургаад өгнө.

Эр:   Чи яаж байна аа, а?

Нат:  Сууж бай, би одоохон буцаж ирнэ.

Лида:   За. 

Нат:  Би чамайг энэ зүлэг хадагчийн төлөө...

Эр:   А! Хэрэггүй л дээ!

Маша:  Чи хашхирааныг сонссон уу?

Лида:   А, саяны энэ үү? Түүний хамгийн намуухан нь энэ. Бусдаар бүр тосгон даяар сонсогддог юм. Нэг үгээр Тихомировууд.

Маша:  Тэдэнд тусламж хэрэгтэй юм шиг байна.

Лида:   Егоркийг зөвхөн шинэ зүлэг хадагч л аврана.

Маша:  Үгүй дээ, чи ойлгосонгүй, би эмчилгээг хэлж байна.Би Костягийн бахыг хангамааргүй байна, надад дахиад нэг ч үйлчлүүлэгч үлдсэнгүй.

Лида:   Тийм үү? Тэгээд чи тэдэнд үүнийгээ яаж хэлэх юм? Нэг тийм болгоомжтой хийх хэрэгтэй. Өө, бурхан минь.

Эр:   Хөрш өө.

Лида:   А?

Эр:   Сонсооч, энэ уургийг нуучих, а? Тэгэхгүй бол Натуськагийн ааш эхэлчихсэн. Маргааш авъя.

Маша:  Сайн уу.

Эр:   Сайн уу.

Маша:  Намайг Мария гэдэг. Би Лидагийн эгч нь.

Эр:   За.

Маша:  Лида надад та нарын гэр бүлийн зөрөлдөөнийг хэлсэн юм.

Эр:   Оо!

Маша:  Үгүй ээ, би мэргэжлийн сэтгэл зүйч. Бид ярилцаж, та нарын асуудлын уг үндэсийг олж болно.

Эр:   За яахав. Танайд хэсэг сууя.

Лида:   Чи яах гэж цонхоор чихээд байна? Тэнд хаалга байхад. 

----------------------------------------------------------

Лёха:    Лидка! Туслаарай!

Лида:   Очлоо! Яасан? Хөл нь загтнасан уу? Хөл маажих сүмбэ авчрах уу?

Лёха:    Чипс аваад ир.

Лида:   За.

Лёха:    Бас шар айраг.

Лида:   Гэхдээ...

Лёха:    Тэгтэйг.Алкогольгүй юм уулгүй удаж.

Лида:   За.

Лёха:    Лидок, харин чипс?

Лида:   Энэ, чамд ханд бэлдсэн. Эмээгийн жороор хийсэн юм.

Лёха:    Энэ шавар дотор мэлхий хөвж байгаа юм шиг. Бас нохойн балжингарам үнэртэх шиг.

Лида:   Энэ мөн. Энэ ханд миний өвөөг нөгөө ертөнцөөс гурван ч удаа аварсан. 

Лёха:    Тийм үү?  Бодвол тэр энэ үнэрээс нь болоод бурхан болсон биз, тийм үү?

Лида:   Ухаантай загнах хэрэггүй. Алив,уу. Эдгэрэх явц хурдан явагдахын тулд чи дархлаагаа сэргээх хэрэгтэй. Уу.

Лёха:    Зүгээр л надаас салахыг хүсч байгаа, өөр юмгүй.

Лида:   Уу! Дуустал нь уувал шар айраг авч өгнө.

Лёха:    Бас шарз.

Лида:   Уу. За боллоо, би одоохон хүрээд ирнэ.

----------------------------------------------------------

Боря:   Дахиад л тараагаад хаячихаж.

Нина:   За? Ваня юу гэсэн бэ?

Боря:   Энэ.

Нина:   Пирожки хаанаас авах вэ?

Боря:   Ваня энд ямар хамаатай юм? Нина, би чамайг баярлуулахыг хүссэн юм. Харин Ванька надтай ярилцахыг хүсэхгүй байна. Аан гээч, уурлацгааж л байг, 7 хоногийн дараа эвлэрцгээнэ биз.

Нина:   Үгүй ээ, Борь, би Васягийн ингэж дөвчигнөхийг дахиж тэвчиж чадахгүй.

Боря:   Нин, эсвэл Васяд өөр залуу олж өгөх үү? Манай Вася хэтэрхий дураараа, ааштай охин. Түүнийг  чанга гараар барих хэрэгтэй. Харин Ванькад тэр гар байна уу? Зөвхөн шумуул л үргээнэ.

Нина:   Чи намайг ингэж барьдаг шиг, тиймүү? Хайрцагтай амттан барьсан балмад амьтан.

Боря:   Үгүй би...

Нина:   Хариулах хэрэггүй. Хүүхдүүдийг эвлүүрэх арга бодож олох хэрэгтэй.

Бори:   Үргэлж л тэдний нусыг арчих юм. Миний аав амьдралдаа нэг ч удаа ээжтэй муудалцаж үзээгүй. Ердөө л ээжийг авч завинд суулгаад голоор зугаалдаг байсан. Мартсанаас, Антон, Полина хоёрыг тэгж эвлрүүлсэн. 

Нина:   Нээрэн үү? Тэгээд болсон уу?

Боря:   Мэдээж болсон. Харин Антон арай л живчихээгүй. 

Нина:   Энэ зөрүүд юмнуудыг бас тэгж үзэх үү?

Боря:   Тиймээ, оролдоод үзэж болно, яагаад үгүй гэж? Харин Васьска цаг үргэлж сэлүүрдэх болох байх даа.

Нина:   Манай гаражид завь байгаа юу?

Боря:   Тиймээ.

Нина:   Би Васькаг эрэг рүү аваад очно. Харин Ваняг яах вэ?

Боря:   Юу яах вэ гэж? Би түүн рүү яриад надтай яв гэж лүндэгдэнэ. Эсвэл реклам хийх шинэ газар олсон гэж хэлнэ.

Нина:   Сайн байна. 

Боря:   Тиймээ. Нин, Нин? Харин хайрцагтай амттанг аа?

----------------------------------------------------------

Эр:   Тэгээд бүтэн 25 жилийн турш Натуся хашхирлаа. Яг птеродактиль шиг. Дурын шалтгаанаар. Би хуримын дараа загасчлах дуртай болсон. Бас би ялаа зангидах машин өөртөө худалдаж авсан.

Маша:  Хүлээгэрэй.

Эр:   А?

Маша:  Эхнэр чинь чамайг дарамталдаг байж. Чи үгээр нь явдаг байсан. Одоо тэр чамайг хүссэнээрээ удирддаг.

Эр:   Юу ч ойлгосонгүй. Тийм байг. Надад хамаагүй ээ. Гол нь уурга оролдохгүй байвал барав. Яагаад гэхээр, энэ ч яахав, надад бас америк спиннинг байдаг. Карбон. Ой...

Маша:  Ойлголоо. Чамайг ээж чинь дарамталж байсан уу?

Эр:   Хн, үгүй ээ, байсан.

Маша:  За тэр. Тэгвэл бусад эмэгтэйчүүд?

Эр:   Хүүхдийн цэцэрлэгийн багш байсан.

Маша:  Тийм байж.

Эр:   Одоо чи бас. 

Маша:  Чамд хүүхдийн дүрд орох таалагддаг. Хүний хэлснээр явах таалагддаг гэсэн үг. Тэгээд эцэст нь?

Эр:   Эцэст нь?

Маша:  Эцэст нь...

Эр:   Юу эцэст нь вэ? 

Маша:  Ээжийн чинь оронд эхнэр чинь.

Эр:   Юу ч ойлгосонгүй.

Маша:  Сайн байна. Дүрслэн бодож үзэцгээе.

Эр:   Тэгье.

Маша:  За. Жишээ нь энэ уураг байна. Та энийг нуух ёсгүй. Энэ таны нэг хэсэг. Энэ танд байх эрхтэй.

Эр:   Тийм үү?

Маша:  Одоо ойлгомжтой юу?

Эр:   Тиймээ.

Маша:  Тиймээ.

Эр:   Эрхтэй!

----------------------------------------------------------

Өвөө:   Лидка улайрчихаж. Бүх эмийн ургамлуудыг туршихаас нааш тайвшрахгүй. Чамаас удахгүй суулгацууд цухуйж эхлэнэ.

Лёха:    Ярих ч юм биш. Гомеопатийн бие онцгүй байна.

Өвөө:   Хүү минь. Чиний оточ ирж байна. 

Лёха:    Бас нэг юм аваад ирж. Аав...

Лида:   Бүх хандаа уусан уу? Үлдэгдэлийг нь уучихсан. Эрч хүч мэдрэгдэж байна. Шүүгээгүй шингэн уухад бэлдэж байна.

Лида:   Зүгээр ээ. Тэснэ. За одоо чамд зориулсан шинэ эмчилгээ.

Лёха:    Цайны мөөг идэх ёстой юу?.

Лида:   Энэ эмчилгээний хануур хорхойнууд. Чамаас муу цусыг чинь соруулна. 

Лёха:    Энэ чинь нянгууд.

Лида:   Харин тэгээд найзалцгаа. Чи тэснэ. Бас чиний бодисын солилцоо хэвийн болно. Хануур хорхойн эмчилгээнээс болж хэн ч үхээгүй байна.

Лёха:    Би эхнийх нь болно.

Лида:   За, за, за. Бээлий авчиръя.

Лёха:    Бээлий аваад ир. Банзалтай залхаан цээрлүүлэгч. Ой-ёо! Андгайлъя, би зориуд тэгээгүй. Хөл бадайраад хэвтэх гэсэн юм, тэгсэн энэ савтайг дайрчихлаа. Би чиний төлөө яасан ч бэлэн. Бүгдийг чиний төлөө хийж байна. Чи мэдэж байгаа. Чи ч гэсэн миний төлөө хичээж байгаа.

Лида:   За зүгээр ээ, би Тамарка руу дахиад нэг очъё. Түүнд энэ зөндөө бий. Бүтэн цөөрөм дүүрэн.

Лёха:    Хэрэггүй юм биш үү? Үгүй ээ, чи өдөржин нааш цааш явж яах юм гэх гээд. Суух ч зав гарахгүй байх юм. Амраад, өөрийнхөө цэцгүүдийг арчлахгүй юу. Хаашаа ч явах хэрэггүй.

Лида:   Надад хэцүү биш. Далимдуулаад Пашкаг авч хамт салхилъя.

Лёха:    Тийм үү? Харин би өдрийн турш бүр эцчихлээ. Чадахгүй нь. Унтах юмсан. Гэтэл нойр хүрэхгүй юм. Хөл янгинаад.

Лида:   Чамд өвчин намдаагч өгөх үү?

Лёха:    Яг үнэн. Чи шар айраг авчирсан биз дээ? Нэг шилийг өгчих. Энэ хавийг цэвэрлэх юмсан. За би гайгүй болонгуут өөрөө цэвэрлчих байх. Ой, аймаар гэдэг нь. 

----------------------------------------------------------

Боря:   Ямар сайхан юм бэ!     

Нина:   Борь, чи яагаад ганцаараа байгаа юм? Харин Ваня хаана байна?

Боря:   Харин чи яагаад ганцаараа явна? Василиса яасан?

Нина:   Тэнд, машин дотор. Сууж байгаа. Намайг мэдчихсэн.

Боря:   Би ч гэсэн хэрэггүй амьтан. Завиа хийлж байх зуур машиныг дотроос нь түгжчихсэн. Гарч ирдэггүй. 

Нина:   Юу хийх вэ? Яаж тэднийг завинд суулгах юм?

Боря:   Юу яаж гэж? Хүчээр. Хүлнэ. Олсны үзүүрүүдийг нь шүдэнд нь зуулгана. Шууд л үг хэлээ ололцоно.

Нина:   Тэдэнтэй хатуухан байх хэрэгтэй, Боря. Эд нартай нялуурч боллоо. Тэгэхээр ингэе, хэрэв тэд хэвийн ярилцаж чадахгүй бол чи Ваняг хална. Харин би Василисагийн...

Вась:    Ээжээ, онгойлго.

Нина:   ...картыг нь блоклоно.

Боря:   Хэтэрхий биш үү? 

Нина:   Зүгээр. Тэд бүр бидний гарыг үнсэх болно.

Боря:   Сайн яваарай.

Вась:    Би та нарыг үзэн ядаж байна.

Ваня:   Би сэлж ч чадахгүй.

Боря:   Зүгээр ээ, сурна. Алив, сэлүүрүүдээ гартаа барь, булчингаа ажиллуул.

----------------------------------------------------------

Маша:  Миний ажлын анхны өдрийг тэмдэглэхийг санал болгоё. Үнэндээ мөнгө байхгүй, гэхдээ зоодой загас өгнө гэж амласан.Утсаныг.

Лида:   Баяр хүргэе.     

Нат:  Хөөш, цагаас үстээ? Алив наашаа хүрээд ир. Чи миний нөхөрт яах гэж миний тухай ярьсан бэ, а? 

Лида:   Натусик, тайван, Натусик.

Нат:  Би тэрийг эгч чинь гэж харахгүй. Би тэрний хэдэн сэгсэгэрийг нь үгтээгээд өгье. Чи миний тухай Егорт юу гэж хэлсэн бэ? Тэр надаас салах гэж байгаа.

Лида:   Натусик, дахиад нэг алхвал энэ шат хөл дээр чинь унана. Санаандгүй шүү.

Маша:  Би түүнд ямар ч сүртэй юм яриагүй. Бид зүгээр л ярилцсан. Тэр чиний тухай зөндөө л сайхан юмнууд ярьсан. Хоолойг чинь магтаж байсан.

Лида:   Тиймээ. Би өөрөө сонссон. Хоолойн тухайд энэ үнэн. 

Нат:  Тэр намайг өөрийнхөө ээж нь гэсэн.

Лида:   Үгүй байлгүй дээ?

Нат:  Чи тэр ядаргааг мэднэ дээ?

Лида:   Тиймээ.

Маша:  Наташ, зүгээр л тайван ярилцъя. Би дадлага хийж байгаа сэтгэл зүйч.

Нат:  Тархи эргүүлэгч.

Маша:  Юу...

Нат:  Эндээ гэхэд, миний мэдрэл зүв зүгээр. Энэ юу юм, дарс уу?

Маша:  Тийм.

Нат:  Хуурай юу?

Маша:  Аан-хан.

Нат:  Ууж болж байна. Чи утсан загасанд дуртай юу?

Маша:  Зоодой юу?

Нат:  Зоодой, зоодой.

----------------------------------------------------------

Ваня:   Ямар тэнэг юм болоод байна? Тэд юунд хүрэх гэсэн юм?

Вась:    Биднийг эвлэрэхийг л хүлээж байгаа.

Ваня:   Харин чи тэдэнд үнэнийг хэл, тэгээд л аялал дуусна.

Вась:    Харин чи хуурагч биш үү? Чи өөрийнхөө Дашагийн талаар яагаад дуугараагүй юм?    

Ваня:   Яасан, Вась. Тэгвэл чиний Русыг сануулж өгөх юм уу? Жаахан мартаж дээ, тиймээ?  

Вась:    Хонгор минь...

Нина:   Чиний бодлоор тэд юун тухай бол?

Боря:   Юу юун тухай? Хайраа илчилцгээж байна.

Вась:    Юу гэдгийг мэдэх үү? Би сүй тавьсан байсан.

Ваня:   Тиймээ. Чамд юу байсан, надад юу байсныг чи мэднэ, гүйцээ.

Вась:    Чи надад гэрлэх санал тавьсан. Би тэр Дашаг бүр анхнаас нь мэдэж байсан.

Ваня:   Чамд ч но байсан, надад ч но байсан. Хүлээ, өөрөөр би сүүлчийнх нь юм уу, тиймээ?

Вась:    Тиймээ.     

Ваня:   Хэрэв би сүүлчийнх юм бол тэдэнд зүгээр л бүгдийг хэлье, гүйцээ! Залуус аа! Хөөе! Бид болсон!

Вась:    Гуйя, чамаас гуйж байна, надад үнэхээр ичгүүртэй байна, надад эвгүй байна, чи ханав уу?

Ваня:   Нулимс унагахгүй байцгаая.

Вась:    Би чамд тэртээ тэргүй хамаагүй байдаг. Зүгээр л....

Ваня:   Зүгээр л энд дүүрэн ус болчихлоо, учир нь бид живж байна, Вась. Бидний завины хий нь гарчихаж.

Вась:    Юу?

Ваня:   Хөөе, бид живэх нь!

Вась:    Ээж!

Нина:   Боря, нэг л биш дээ.

Боря:   Зүгээр ээ. Бүх юм зүгээр. Москваг шууд барьчихаагүй юм.

Ваня:   Хөөе, туслаарай, бид живж байна! Товчхондоо... Утгаарай, утгаарай. Васька, алив!

Боря:   Суугаад усны чимээг сонсог, ус тайвшруулдаг юм.

Нина:   Үгүй ээ, би завийг хэллээ. Чи тэрийг шалгасан уу?

Боря:   Юуг нь шалгадаг юм? Бид өнгөрсөн жил авсан ш дээ. За байз, нээрэн тавьж үзээгүй юм байна.      

Вась:    Ээж! Бид живж байна!

Нина:   Боря, тэр живлээ. Татаарай!

Боря:   За, за, за, би одоохон. Чөтгөр гэж, нээрэн Лёха өвөөтэй хамт авч байсан. Нүх гаргаснаас зайлахгүй, хувалзнууд.

Ваня:   Вася! Тэсээрэй, би энд байна!

Нина:   Ой!

Ваня:   Хөлнөөс бариад ав!

----------------------------------------------------------

Лида:   Лёш, сонсч байна уу? Би дээвэр дээр гарлаа. Хэдэгний үүрийг зайлуулъя. Пашкаг сэрэнгүүт намайг дуудаарай.

Лёха:    За, за. Хэрэв сонсвол. Лид, бүх юм зүгээр үү? Лидок! Лидок! Лидок! Чи яасан бэ? Яагаад энэ вэ? Чи зүгээр үү? Түргэн дуудах хэрэгтэй. Өвөө! Гэртээ байна уу? Хүн байна уу?

Лида:   Сандарч эхэлсэн үү, а? Бас өөрийнхөө хөлийг ч мартчихаж! А?

Лёха:    Чи одоо өвчтэй юм уу? Хэн ингэдэг байсан юм?

Лида:   Харин би Стёпад чиний рентгенийг явуулсан. Тэгсэн тэр рентген гарных байна лээ. Харин хөлнийх биш! Чи зүгээр ч худлаа хэлж чаддаггүй юм байна!

Лёха:    Үгүй тэр Айболит чинь... Гарыг сүүлтэй андуураад эмчилж чадна.

Лида:   Харин одоо бид шалгая.

Леха:    Чи хэнд итгэх вэ?

Лида:   Би чамд ханд буцалгаж байсан. Чиний өмнө зөндөө гүйсэн. Би одоо өөрөө хөлийг чинь хугалаад өгье.

----------------------------------------------------------

Нина:   Вань, Вась, та нар бидэнд гомдоогүй биз дээ? Бид аль сайн сайхныг л хүссэн.

Боря:   Яасан? За та нар уурлахаа больцгоо. Яг болсон шийгуа шиг болчихож.

Нина:   Тиймээ.

Боря:   Одоо нэг эвлэрцгээ. Тэврэлд. Үнсэлцэцгээ. Бид хоёр завиа хураах хэрэгтэй байна.

Вась:    Тэгэхээр ийм байна. Бидэнд дахиж ийм болзоо дахиж хэрэггүй. Баярлалаа. Ваня бид хоёр дахиж хамт байхгүй.

Боря:   Бүр иймдээ тулж.

Нина:   Чи хүлээгээч. Хурим. Бөгж.

Вась:    Ээж, танд дэлгэрэнгүй хэлэх үү?

Нина:   Сайн л байна. Лидка бид хоёр даашинз сонгосон. Би охиныхоо хуриманд гараа гаргая гэж төлөвлөсөн.

Вась:    Тэгээрэй. 20 жилийн дараа. Пашкаг том болохоор нь.

Нина:   Ийм байна, нэг бол чи надад та нарт юу тохиолдсоныг надад ярь, эсвэл би та нарыг буцаагаад энэ гол руу хийнэ.

Боря:   Би туслана.

Нина:   Тэгээд?

Ваня:   Нина эгч ээ, энэ миний буруу. Хурим болохгүй, яагаад гэхээр би Дашатай хамт түүнийг хуурсан.

Боря:   Яг аав шүү.

Ваня:   Харин Боря ах аа, Далайн вангийн өдөрт чинь тусад нь баярлалаа.

Боря:   Чи аав ч гэсэн үүнд хуруугаа дүрсэн л байгаа.

Нина:   Вась.

----------------------------------------------------------

Костя:  За, чиний өдөр хэрхэн өнгөрөв? Миний таамаглал биелсэн үү?    

Маша:  Тиймээ.

Костя:  Өөдрөг сонсогдож байх чинь. Чи дутуу яриад байх шиг.

Маша:  Чамд бол хамаагүй ш дээ. Би чиний оролцоогүйгээр ямар нэг хийж чадна гэж чи төсөөлж ч чаддаггүй.

Костя:  Харин би өөрөөр томъёолох байсан юм. Чи ерөнхий санааг нь ойлгосон.

Төгсөв

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home