Ivanovy S8-04

2 Ивановынхан 8-04

Дүрүүд:

Эр:

Боря                  фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Костя                 Маринагийн нөхөр

Ваня                         Лёхагийн хүү

Виктор Сергеевич   Лёхагийн аав

Рус                     Ваня, Вася хоёрын найз

+Лёхагийн найзууд:

Стас

Гера

 

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

+Валя                Дашагийн эгч

+Елена              нийгмийн ажилтан

+эм                           Костятай холбоотой

----------------------------------------------------------

Лёха:    Лидок. Лидок.

Гера:  Уучлаарай Лёхыч. Чамайг өөрөөр сэрээх арга байсангүй.

Лёха:  Яасан, бүр тэнэг болчихсон уу? Би зүрх муутай.

Стас:  Харин элэг сайн. Алив, Лёхыч, бос. Бид ажиллах хэрэгтэй байна.

Лёха:  Тэгээд, би та нарын гараас бариад байна уу? Хийх ажлаа хийцгээ. Явж бидэнд шар айраг авчиръя.

Стас:  Би нэг л ойлгосонгүй, тэр энд амьдрахаар шийдсэн юм уу? Би лав архидах томилол аваагүй.

Гера:  Түүнийг Лидкатай эвлэрүүлэх хэрэгтэй. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээг. Лёхыч. Шар айраг хэрэггүй.

Стас:  Үгүй ээ, хэрэггүй.

Лёха:  Болж байна. Тэгвэл шарз авъя.

Гера:  Үгүй чи, чи хүлээ. Бид бодлоо л доо, Лидкаг буцаах нэг арга байна.

Леха:  Тэгээд юу хийх хэрэгтэй вэ?

Гера:  Товчхондоо, гэртээ хариад өөрийнхөө юмнуудыг цуглуул, тэгээд салмаар бол салъя гээрэй. Лида байдал маш ноцтойг дор нь ойлгоно.

Стас:  Тиймээ, өөрөө гүйгээд ирнэ.

Лёха:  Хэрэв энэ бүтэхгүй бол та нар арыг нь даах уу?

Стас:  Үгүй.

Гера:  Үгүй.

Лёха:  Муусайн ноход.

----------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН:8-4

----------------------------------------------------------

Даша: Өглөөний мэнд. Сэрчихсэн үү?

Ваня:  Мэнд.

Даша: Май, үүнийг чамд.

Ваня:  Баярлалаа. Би энд хоносон юм уу?

Даша: Тиймээ. Эхлээд чи шөнөжин дуулсан, дараа нь надтай бүжиглэх гэсэн. Дараа нь.... дараа нь унтаад өгсөн.

Ваня:  Чөтгөр гэж, Даш, уучлаарай. Би өчигдөр хэтрүүлчихэж. Дайрч орсонд уучлаарай.

Даша: Аа, тийм...

Ваня:  Хүлээ. Чи бидний хооронд ямар нэг юм болсон уу?

Даша: Бидний хооронд юу ч болоогүй. Харин чи ПотапПотапычтай гэрлэх болох нь дээ.

Ваня:  Аан гээч, Даш, би одоо жаахан сэргээдэхье, тэгээд орой нэг тийшээ явбал болох уу?

Даша: Үгүй ээ, Вань. Бидний хооронд ямар нэг юм болно гэж бодохгүй байна.  

Ваня:  Яагаад тэр вэ?

Даша: Яагаад гэхээр, чи өчигдөр надад Вася, Рус хоёрын тухай ярьсан. Харин би чиний тайтгарах шагнал болмооргүй байна.

Ваня:  Даш, тэнд үнэндээ л...   

Даша: За боллоо, Вань. Чи явах хэрэгтэй.

Ах:      Даш! Чи гэртээ байна уу, Даш? Хаалгаа онгойлгооч, Даш.

Даша: Вань, босоорой. Алив, босооч!

Ваня:  Тэнд хэн байгаа юм?

Даша: Босооч  дээ! Алив л дээ, бос, бос, бос.

Ваня:  Би одоо.. одоо цай ууж байна.

Даша: Өгөөдөх. Хурдал. Энэ миний ах. Хурдлаач.

Ваня:  Тэгээд юу гэж?

Даша: Хэрэв чи манайд хоносныг мэдвэл тэр эхлээд асуултаар намайг залхаана, дараа нь чамайг ална. Алив, босооч.

Ваня:  Ална гэдэг чинь? Хэрэв албал түүнийг үүний төлөө суулгана.

Даша: Энэ түүнийг зогсоохгүй. Тэр сууж байсан. Хурдлаач!

Ваня:  А, би ойлголоо. Би ойлгосон.

----------------------------------------------------------

Боря: Кость, чи энд байна уу? Үгүй ер, чи далайцтай үзэж байх шив. Бүхэл бүтэн шар айрагны ферм. Гэтэл би чамайг ганцхан роботуудын мэргэжилтэн гэж бодсон. Харин би чамайг ферм даяар хаа сайгүй хайлаа. Аан гээч, ийм юм болоод, би хоёр хоног ХАА-н зөвлөгөөнд явах болчихлоо. Тула руу. Чадах уу? Дээр нь Пашкагийн гэдэс нь өвддөг эхэлчихсэн, Нина тав дахь өдрөө нойргүй хонолоо. Авраач.

Костя: Харин надад сонголт бий юу?

Боря: Байгаа. Гэхдээ яг одоо байхгүй.

Костя: Тиймээ. За яахав. Тэгвэл би явъя.

Боря: Баярлалаа. Ашгүй дээ. Чи тусархаг залуу шүү. Маш их баярлалаа. Чи гоньдтой ус уухгүй биз?

Боря: Үгүй ээ, үгүй, би кофе уусан нь дээр. Тэгэхгүй бол би эцэж үхэх нь. За, баяртай.

----------------------------------------------------------

Лида:  Өө, оны ах ирчихэж. Өчигдөр хүүхэд алах дөхсөн. Өнөөдөр гүйцээхээр шийдсэн үү?

Лёха:  Чи дахиад намайг харахгүй. Гүйцээ бол гүйцээ. Баяртай гэхээр ирлээ.

Лида:  Өрөвдүүлэх гэж л дээ. Энэ удаа хаашаа явах юм? Магадан уу? Үгүй ээ, чи сансар луу нисмээр байна уу?

Лёха:  Сансар ч байж мэднэ. Одоо энэ миний хэрэг. Миний өмнөөс Пашкаг үнсээрэй. Салах өргөдөл бэлэн болно, гарын үсгээ зураарай. Эд хөрөнгийг чамд үлдээнэ.

Лида:  Ямар эд хөрөнгө? 

Лёха:  Бүгдийг нь.  

Лида:  Зогс. Цэнэглэгч минийх.

Лёха:  Аз жаргал хүсье, Лидок.

Лида:  Дампуурсан театрын жүжигчин.

----------------------------------------------------------

Ах:      Сайн уу.

Даша: Сайн.

Ах:      Яасан унтаж байсан юм уу?

Даша: Үгүй ээ, үгүй.

Ах:      Аан гээч, дүү, чи цалин буутал надад 1000-ыг зээлэхгүй биз?

Даша: Та ажилладаггүй ш дээ.

Ах:      Би Валькино хүртэл...

Ваня:  Сайн байна уу.

Ах:      За-аа. Би ойлгосонгүй. Харин энэ зорчигч энд юу хийж байдаг юм?

Ваня:  А...

Даша: Энэ Ваня.

Ваня:  Бид ердөө л...

Даша: Тиймээ, бид хамт ажилладаг юм. Тэр миний планшетыг засахад тусалж байгаа.

Ваня:  Тиймээ, би маш сайн чаддаг.

Даша: Тийм шүү, тэр техник талдаа их сайн.

Ах:      Яагаад ганцхан оймстой байгаа юм?

Ваня:  Би чиний сүжигтэй хүн.

Даша: Тиймээ.

Ваня:  Би цахилгаанчин хийдэг. Гэхдээ би бүгдийг хийлээ, Даш, бүгдийг болгосон.

Даша: За, маш их баярлалаа.

Ваня:  Би явлаа.

Даша: Тэг ээ.

Ваня:  Та нарыг бурхан өршөөг.

Даша: Маш их баярлалаа, Вань.

Ах:      Зогсож бай! Тэгэхээр техник мэддэг гэсэн үү?

Ваня:  Тиймээ. Тийм.

Ах:      Янзтай! Сонс, найзын ёсоор үзээд өг, а? Энэ яасныг би мэддэггүй. Ажиллаж болдоггүй. Тогонд цохиулахаас айх юм. Мааслаад байгаа.

Ваня:  Тиймээ, тийм, үзэх хэрэгтэй.

Ах:      Тэгээд үзэж тус болооч.

Ваня:  Аан-хан.

Даша: Зүгээр цаг хож. Түүнд уйтгартай санагдаад өөрөө явчихна.

Ваня:  Яаж?

Даша: Яаж ийгээд. Алив, би чамд итгэж байна.

----------------------------------------------------------

Лида:  Оо! Бурхан минь!

Елена: Ер нь бол хүүхдийг гурван нас хүртэл нь гар утасны нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй байдаг.

Лида:  Елена, би уг нь танаас хүүхэд хэрхэн өсгөх талаар зөвлөгөө хүсээгүй юмсан. Та хаашаа явж байсан юм? Яваач.

Елена: Би ирчихээд байна. ЛисицынаЕленаНиколаевна.Нийгмийнхаламж, асранхамгаалагчийнажилтан.

Лида:  Э, ИвановаЛидияСемёновна.

Елена: Харин бид мэднэ. Мөн та нар өчигдөр хүүхдээ төөрүүлснийг ч бид мэднэ.

Лида:  Юуных нь төөрүүлэх гэж, зүгээр л олж чадаагүй юм. Харин та хаанаас мэддэг юм?

Елена: Танай хэсгийн эмч мэдээллсэн. Түүнчлэн танай хүүхэд удаан хугацаанд амьтадтай хүрэлцсэн, хоол хүнснээс зөвхөн амттан идсэн гэсэн байна. 

Лида:  Та ойлгоорой, энэ ямар нэг үл ойлголцол байх. Манай нөхөр гэж салан палан. Тэр анзаараагүй байна лээ, нээрэн шүү, энэ үнэн.

Елена: Харин та яагаад сандарсан юм бэ? Би ердөө л тантай, нөхөртэй чинь ойрхон танилцах гэсэн юм.

Лида:  Тийм үү? Тэгвэл та надтай ойр танилцаж болох уу? Нөхөргүйгээр.

Елена: Юу болсон юм? Тэр уудаг уу? Танд гар хүрдэг үү? Тоглоомыг нь архиар сольдог уу?

Лида:  Үгүй дээ. Ердөө л тэр гэртээ байхгүй.

Елена: А, энэ асуудал биш. Би дараа ирж болно. Жишээ нь, 19 цагт.

Лида:  Тэг ээ, 19 цагт, бүр 20 цагт, 21, 22 цагт ч болно. Бидэнд нуух юм байхгүй.

Елена: Тэгвэл сайн байна. Удахгүй уулзъя.

----------------------------------------------------------

Костя: За, байна уу?

Эм:     Өдрийн мэнд, Константин.

Костя: Сайн уу. Би өөрөө залгана гэж бид хоёр тохиролцсон ш дээ. Биднийг сонсож мэднэ.

Эм:     Бидний ажил юу болж байна? Ачаа очсон уу?

Костя: Тиймээ, та нарын хаягдалыг булах фермийг би олсон.

Эм:     Сайн байна. Тэгвэл надад тэр газрынхаа нэрийг явуулах уу? Би тэдний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүйн тулд.

Костя: Чи ингээд болсон уу?

Эм:     Үгүй. Дахин нэг хэсэг хил гарсан, өнөө шөнө танайд очно. Тиймээс угтаж аваарай.

Костя: Яагаад өнөөдөр? Өнөөдөр би... би... би чадахгүй. Би томилолттой. Би төөрөгдүүлж байх ёстой. Чи нэг юм сэднэ гэж найдаж байна. Өртэй бол төлөх л хэрэгтэй, Константин. Чи үхсэн, Кариньо.

----------------------------------------------------------

Лёха:  Чиний төлөвлөгөө нэг л болдоггүй. Би үхсэнээ хийж чиний үгэнд оров оо? Лида нөгөө үзмэрчтэйгээ хамт суугаад надад хараал хийж байгаа байлгүй.

Гера:  Өөр хэнд хийх болж байна? Тэгэхээр, Лёхыч, чи гол нь бүү ай.

Лёха:  Аан-ха.

Гера:  Авгай нар дотроо компьютертэй, тэр нь мэдээлллийг удаан боловсруулдаг. Ойлгож байна уу?

Лёха:  О! Лидка.

Гера:  Энийг л хэлээд байсан юм.

Лёха:  Явж яръя.

Гера:  Алив, хүлээ. Эрт байна. Эмгэнэлт үйл явдлын цар хүрээг мэдрэг.

----------------------------------------------------------

Лида:  Алив, хүү минь, тоглож бай. Тоглож бай, хүү минь. Тоглоорой. Тоглоорой, хүү минь. Энэ яачихдаг юм бэ? Тэр тэндээ дүлийрчихсэн юм уу?

Маша: Ингэхэд, чи урсгалаа хэнд илгээж байгаа юм?

Лида:  Юу?

Маша: Чи хэн рүү залгасан бэ?

Лида:  Хэн байх юм? Би Леша руу залгасан. Хэн гэнэ шүү. Өнөөдөр түүнээс болж нөгөө асран хамгаалахаас хүн ирсэн. Хэрэв тэр орой гэхэд гэртээ ирэхгүй бол Пашкаг анхааралдаа авч мэднэ. Тиймээ, тийм, хүү минь.     

Маша: Бурхан минь. Чи түүнийг үргэлж ажилтай байдаг гээд хэлчихээч.

Лида:  Хэрэв тэд лавлагаа хайж эхэлбэл яахав? Түүний хөдөлмөрийн дэвтэр нь бөөн бантан. Тиймээ, тийм хүү минь, яг зөв, зөв, хүү минь. Бөөн асуулт, харин хариулт нь байдаггүй.

Маша: Хэрэв тэд лавлагаа хайх бол чи шинэ нөхөртэй болсон нь дээр.

Лида:  Яг зөв! Зөв шүү! Сайн байна! Маш сайн. Ой, уучлаарай. Уучлаарай. Чамд баярлалаа, нугас минь.

----------------------------------------------------------

Костя: Намайг уучлаарай. Ингэхэд та санаандгүйгээр нөхцөл байдлыг өөрчлөхгүй биз? Шинэ туршлага хуримтлуулахад?

Стёпа:  БорисПалычнамайг халж, роботоор солихоор шийдсэн үү?

Костя: Үгүй ээ, үгүй, үгүй. Та юу ярина вэ? Таны хөдөлмөр иймэрхүү үйлдвэрлэлийн үйл явцаас ч хямдхан. Би танд ХАА-н зөвлөгөөнийг санал болгох гэсэн юм. Тулад. Та оролцох уу?

Стёпа:  Сайхан санал байна. Юу гээч, би хамгийн сүүлд 89 онд гэрээсээ Ялта руу явж байлаа. Тэндхийн интоор үнэхээр сайхан. Нэг кг нь ердөө дөчин копейк. Эрдэнэ шиш нь сэвсийсэн, яг л ...

Костя: Тэгээд та зөвшөөрөх үү?

Стёпа:  Одоохондоо мэдэхгүй. Би чамд мал амьтадаа даатгаж болох үгүйг шалгах хэрэгтэй. Чи ер нь амьтадад хайртай юу?

Костя: Маш их.

----------------------------------------------------------

Лёха:  Аваагүй дуудлага 34. Одоо болох юм биш үү? Магадгүй эхнэр бүгдийг ойлгосон байх.

Гера:  Чт гол нь сандрах хэрэггүй. Одоо бид амжилтаа бататгах хэрэгтэй. Өөрөөр, бууж өгөх баталгааг гаргуулна.     

Лёха:  Алив, Рокоссовский, хэлээч.

Гера:  Тэгэхээр, би одоо танайд очоод Лёхатай таарсан, маш сэтгэл санаа нь маш сайхан байсан гэж хэлнэ. Нөгөө Лёхыч бүр биш. Зүгээр л өөр хүн болчихож. Би ууя гэж хэлсэн, тэр татгалзсан.

Лёха:  Сайхан ярьж байна.

Гера:  Зүгээр л татгалздаг болж.

Лёха:  Чи өөр юу хэлэхээ мэдэх үү? Би бүх өрнүүдээ өгсөн.

Гера:  Өгсөн цагт чинь тэгж хэлнэ.

Лида:  Стёпа, сайн уу?

Стёпа:  Сайн уу, ЛидияСемёновна.

Лида:  Стёпа, чи миний хүүхдийн эцэг болж чадах уу, а?

Стёпа:  Ер нь эхлээд хоёулаа кинонд явах уу? Эсвэл зайдасны кафе?

Лида:  Би дүр үзүүлэх гээд. Лешаг байхгүй үеэр дор хаяж ганцхан цаг.

Стёпа:  Намайг уучлахыг хүсье. ЛидияСемёновна, гэхдээ би танд татгалзахаас араггүй. Нэгд, би томилолтоор явж магадгүй. Хоёрт, Алексей та хоёрын харилцаанд би оролцох нь маш аюултай.

Лида:  Хулчгар!

Стёпа:  Тиймээ.

Лида:  Одоо удахгүй эгч нь ирнэ, битгий уйл. За? За юу?

Гера:  Сайн уу, Лидок. Сонин юу байна? Сая санаандгүй Лёхатай таарлаа. Огт өөр хүн болж. Бөөн гэрэл гэгээ. Уухаа больсон гэнэ. Харин чи гуниглах хэрэггүй. Залуу байна, дахиад хэн нэгэн олдоно.

Лида:  Хэдийн олчихлоо. Миний нөхөр болоорой.

Гера:  Чи яаж байна аа, Лидок.

Лида:  Хоёрхон цаг. Асран хамгаалахад зориулах юм. Найздаа баярлалаа гэж хэлээрэй.

Гера:  Би... би... би чадахгүй ээ. Би худлаа хэлж чадахгүй. Би тийм л хүн. Би үнэнээр л хэлдэг.

Елена: Сайн байцгаана уу. За, би ирлээ.

Лида:  Харин энэ миний нөхөрАлексейВикторович.

Елена: Тийм байж, за орцгооё, танай хүүхэд ямар нөхцөлд амьдардагийг харцгаая. Хажуугаар дотно танилцацгаая. 

Лида:  1000.

Гера:  2000.

Лида:  1400.

Гера:  Бүгдийг Пашкагийн төлөө.

Лида:  А, Пашка.

----------------------------------------------------------

Стёпа:  Ингэвэл амьтад чамайг намайг гэж бодно. Тэгээд хурдан дасна.

Костя: Фу, үнэрт бодисны агууламж ямар их юм. Та энэ халатаа ер нь угаадаг уу?

Стёпа:  Огтхон ч үгүй. Үнэр бол гол таниулагч нь. Энэ бол тусгай халат. Би энийг фермийг нээснээс хойш хадгалж байгаа. За тэр. Чи энд эзэн нь гэдгээ тэдэнд харуулах хэрэгтэй.

Костя: Юу, шууд л майлах уу?

Стёпа:  Үзээд алд. Дахиад нэг удаа. Зоригтойхон. Бүр зоригтой.

Костя: Ингэж үү? 

Стёпа:  Ингэж илүүрхэж яах гэсэн юм? Чи тэднийг айлгачихлаа. 

----------------------------------------------------------

Костя: Тэгээд би энийг яах вэ?

Стёпа:  Хүлээнэ. Тэр чамайг тэмдэглэх ёстой. Сангасаар. Тэгж тэр чамайг хүлээж авна. Хүлээж авлаа! Хүлээж авлаа.

----------------------------------------------------------

Лида:  За энэ. Тэнд гал тогоо байдаг. Саруулхан. Пашад бүр дугуйтай сандал байгаа. Тэр тэнд байнга сууж байдаг. Бид хүүхдээ байнга хооллодог. Тиймээ.

Елена: Та ч гэсэн хооллодог уу?    

Гера:  Би юу?

Елена: Тиймээ.

Гера:  Тиймээ. Байх.

Лида:  Чи юундаа даруухан загнасан юм? Хооллоно, хооллоно. Байнга хооллоод л, хооллоод л байдаг. Бараг гараасаа салгадаггүй.

Гера:  Үгүй энэ чинь хүүхэд. Түүнийг үргэлж банзал доогуураа хийж явалтай биш. 

Лида:  Тэр их наргианч. Шогч хүн. Түүний энэ наргианч занд нь би дурласан юм.

Елена: Та надад ус хийгээд өгөхгүй юу?

Гера:  Аа, асуудалгүй.

Лида:  За тэр. Наргианч гэдэг нь. Чи яасан бэ, надад хэлэх үг алга. Үнэхээр чадал алга. Хошин зантай хүн. Пашка том болоод яг адилхан болно. Яг адилхан болно. Чи минь. Миний сайн залуу. 

----------------------------------------------------------

Лёха:  За, аав аа? Яаралтай юм уу?

Өвөө: Үгүй дээ, зүгээр л ярилцах гээд. Жишээ нь, чиний Лидка Гератай хэрхэн учир ургуулж байгаа тухай.

Лёха:  Аан тэр үү, тэр зориудаар тийшээ орсон юм, бидний төлөвлөгөө тийм.

Өвөө: Төлөвлөгөө? Лидкагийн шинэ амраг болж, хаа сайгүй илж таалах нь төлөвлөгөө юу?

Лёха:  Юун илж таалах? Танд тэгж санагдсан биз.

Өвөө: Миний бодлоор, чи дүүрсэн тэнэг. Яагаад гэхээр, тэр хоёр дээшээ гарсан.

Лёха:  Муу могой.

----------------------------------------------------------

Ваня:  Тэр яаж байна? Удахгүй тасрах нь уу? Бид хэдийн 2 цаг хүлээлээ.

Даша: Вань.     

Ах:      А! Яасан, бэлэн үү?

Ваня:  Тиймээ, тийм, бараг.

Ах:      Ёо, чи сонс доо, чи өнөөдөр надад азтай таарлаа. Тэгээгүй бол өнгөрсөн удаа янзтай маасалж, би гэрийнхээ талыг арай л шатаачихаагүй. Одоо шалгаад үзье.

Ваня:  Зогс. Хүлээ. Юу ч шалгах хэрэггүй. Би энэ таны сантехникийн талаар юу ч мэдэхгүй, гэхдээ... гэхдээ хэрэв та үүнийг залгах юм бол жинхэнээсээ тогонд цохиулж мэднэ. Би ер нь танай хамаатны охин Дашатай уулзахаар ирсэн юм, учир нь тэр надад таалагддаг. Үргэлж таалагддаг байсан. Бид анх танилцсанаас хойш. Гэвч тэр надтай байхыг хүсдэггүй. Би ч явъя даа. Баяртай.

Даша: Вань.

Ах:      Хүлээ. Тэгэхээр, чи намайг, ойлгож байна уу, чи намайг энэ тасдагч энэ тэр гэж зүгээр л хуурсан байх нь, тийм үү?

Даша: Ах аа, битгий. 

Ваня:  Битгий ах аа.

Ах:      Үгүй би чамайг...

Даша: Үгүй ээ, үгүй. Хэн ч ИгорьСеверскийг хуурдаггүй юм, чи ойлгосон уу?

Ваня:  Тиймээ, ойлгосон.

Ах:      Зүгээр л цаг хожиж байж, муу хулгайч!

Даша: Битгий л дээ, хэрэггүй!  

Валя:  Зогс!

Ваня:  Сайн уу.

Даша: Сайн уу. Валь эгч ээ.

Ваня:  Сайн уу, Валь эгч ээ.

Валя:  Сайн уу, Дашуль. Тэгэхээр, чи муу нохой, манай хөршийн тасдагчийг шуусан байх нь ээ?

Ах:      Өө, алив, Валюх, чи ингэж эхлэх хэрэггүй шүү, за юу?

Валя:  Юу эхлэх хэрэггүй гэж? 

Ах:      Ингэж.. ингэж... яагаав, өөрийнхөө “би хэлсэн” гэдгийг.

Валя:  Харин би чамайг хоёр дахь удаа суухгүй гэж хэлсэн үү?

Ах:      Тиймээ, хэлсэн.

Валя:  Яг хэлсэн үү? Харин чи яасан, сонсоогүй юу?

Ах:      За зүгээр дээ, чи юундаа эхэлсэн юм бэ?

Валя:  Тэгвэл чи яагаад эхлээд байгаа юм?

Ах:      Дашка, би чамайг!

----------------------------------------------------------

Костя: За тэгээд, манай амьтадын баг бүрдүүлэлт дууссан уу? Одоо та зөвлөгөөндөө явж чадах уу?

Стёпа:  Сүүлчийн шалгалт үлдсэн. Өөрөөр, эвэрт эген. Уг нь еген. Танилц, Прошка. Түүнийг маажихад тэр их дуртай. Түүнд оч. Яваад оч. Түүнийг маажиж өг. Зоригтой, зоригтой. Болж байна. Аа-хан.

Костя: Тэр намайг яагаад ингэж хараад байна?  

Стёпа:  Энэ Маруся. Прошкагийн эх нь. Би түүнийг сааль дээр байгаа гэж бодсон.

Костя: Түүнд надаас юу хэрэгтэй юм?

Стёпа:  Тэр өөрийнхөө тугалыг хамгаалах болно. Бүү хөдөл! Чи хөнгөхөн гэмтэлтэй өнгөрч магадгүй.

----------------------------------------------------------

Стёпа:  Зүгээр, зүгээр, зүгээр. Маруся чамайг хүлээж авсан. Чамайг ухаан алдсан үеэр тэр чамайг долоосон. Одоо та нар нэг гэр бүл. Чи тэдэнтэй байж бай. Би явж юмаа цуглуулъя.

----------------------------------------------------------

Лида:  Баяртай.

Елена: Сайн сайхныг хүсье. Цаашид анхааралтай байгаарай. Тэгээд санаж ав, хүүхэд бол амьдралын цэцэг.

Гера:  Тиймээ, 3-р сарын 8-нд наймаалж болно, ха-ха.

Лида:  Наргианч. Наргианч гэдэг нь.

Лёха:  Миний эхнэрээс савраа тат, Иуда!

Лида:  Харин чи хаана байсан юм, а? Би чам руу зөндөө залгасан.

Лёха:  Харин чи амаа тат, мэхлэгч ээ. Намайг салгах гэж зориуд хатгачихаад, харин өөрөө эхнэрийг минь тэвэрч байна уу?

Гера:  Чи юу дэмийрээд байна аа, а? Энэ бүхэн асран хамгаалахын төлөө. Лидок, чи хэлээч, чи юундаа дуугай байна?

Лида:  Харин миний ойлгосноор, чи энэ жүжгийн найруулагч нь уу? 

Гера:  Та нар чинь үгссэн юм уу, а? Би уг нь та нарыг эвлэрээсэй гэж хүссэн. Энийг уухыг нь болиулж, манай гаражаас явуулах гэсэн. Ингэхэд, хэрэв би байгаагүй бол Пашкаг хэдийн аваад явчих байсан.   

Лёха:  Яагаад Пашка? Пашкаг яана гэж?

Лида:  Пашкаг яах нь чамд ямар хамаатай юм? Чи салмаар байна гэсэн, тэгээд салаач.

Лёха:  Би тоглосон юм. Тэр л бүгдийг сэдсэн.

Лида:  Харин чамд өөрийн гэсэн толгой байхгүй юу? Энэ тэнэгийг сонсож л байдаг. Тэр гурван ч удаа салсан.

Гера:  Доромжлоод байгаа юм уу? Чи өөрөө тэнэг хүүхэн.

Лёха:  Юу? Чи миний эхнэрийг юу гэсэн бэ? Ёо!

Лида:  Лёшенька. Өвдөж байна уу, Лёшенька, тийм үү?

Гера:  Би өөрийгөө хамгаалсан шүү.

Лида:  Эндээс явж үз.

Гера:  1400, Лидок.

Лида:  Явж чадах нь уу?

Лёха:  Бага зэрэг.

----------------------------------------------------------

Лида:  Яасан, арай дээрдсэн үү?

Лёха:  Хөдөлж байх шиг байна. За, за, явъя даа. Орой болчихож. А!

Лида:  Хэвт ээ. Явагч минь. Яахав, би явж цагаан хэрэглэл авчрах уу?

Лёха:  Тэг ээ.

Лида:  Энд чамд засаж өгье.

----------------------------------------------------------

Костя: Та нар яваад өгөөч.

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home