Ivanovy S8-10

Ивановы ивановы 142

Лида- за босоорой хөдөлмөрч залуу минь. Хангалттай ногоорлоо. Ажилдаа яв.

Алексей- Би ажилгүй хүн ингэх эрхтэй шүү Лидок.

Лида- Сонсооч гэм чи бүр давраад цагаандаа гарч ээ. Боря чамд эцсийн боломж өгч байна. Босож хурдан ажилдаа яв. 

Алекс- Гэнэт яагаад ийм өгөөмөр болчихоов?

Лида- Яагаад гэвэл би гуйсан юм. Чи Костяг харин зүгээр орчихихож болохгүй юу айн?

Алекс- Тэр тэнд зооринд нэг химийн юм хийгээд байгаа.

Лида- Чи миний төлөө, Пашкагийн төлөө ямар нэг зүйл хийж чадахгүй нь уу? Би хоёр дахь хүүхдээ бусдын мөнгөөр өсгөхийг хүсэхгүй байна. Эсвэл чи номхон хонь шиг бай, эсвэл би…

Алекс- Эсвэл юу? Намайг дахиад хөөнө гэж үү?

Лида- Би өөрөө явна. Тэгээд хаана амьдарч байгаа хаягаа чамд хэлэхгүй. Өвөөтэй амьдар!

Алекс- Би өвөөтэй амьдрахыг хүсэхгүй байна. Лидок, би чиний төлөө өөрийгөө доромжлуулахад бэлэн байна. Ямар албан тушаал юм бэ? Орлогчоос доош албан тушаалд орохгүй шүү.

Лида- Дарга нь болно.

Алекс- Хамгийн том нь уу?

Лида- Тийм, гэхдээ баасны.

 

ххх

Инга- Өө, Константин, таны зөвлөгөө хэрэгтэй байна. Ямар уут сонгох вэ? Цэнхэр үү? Эсвэл хар уу?

Костя- Ялгаа алга байна.

Инга- Яаж тэр вэ? Энэ чинь таны хамаатнуудын тухай ярьж байна шүү дээ. Та их хайхрамжгүй юм аа. Надад бол цэнхэр нь илүү таалагдаж байна. Хар нь дэндүү эмгэнэлийн юм.

Костя- Гуйя, би амлая, Ивановын гэр бүл танд дахиж асуудал учруулахгүй.

Инга- Баталгаа хаана байна? Би итгэлтэй байх ёстой. Найдвартай төлөвлөгөө хэрэгтэй. Онгоцон дахь wi-fi шиг биш, ха.

Костя- Үнэн шүү. Тэд дуугүй байна.

Инга- Хм, мэдээж тэгнэ. Би дэмий уут сонгоогүй шүү дээ. Константин, чихэр ид бодоход тусалдаг юм.

Костя- Мхн.

Инга- А-м.

Костя- Бид бүх нотлох баримтыг арилгана, хэн ч юу ч мэдэхгүй. Бүгдийн нүдэн дээр торхнуудаас сална. Тэднийг фермийн нутгаас гаргасан дүр үзүүлнэ.

Инга- Хэрвээ шалгахаар шийдвэл яах вэ?

Сул байна. Дахиад нэг чихэр хэрэгтэй.

Костя- Энэ чинь чихрээр тамлах тамлал байна.

Инга- Ингэж хэлэх нь харамсалтай ч, тамлал хэнийг ч хөсөрдүүлж байгаагүй. А-м.

Костя- Зоорийг цементээр цутгах хэрэгтэй. Түүний доор бүх химийн бодисыг булна. Харин Борист гэнэтийн явдал боллоо, зооринд сууринд ан цав гарсан гэж хэлнэ.

Инга- Энэ надад таалагдаж байна. Та дахиад нэг чихэр идэх эрхтэй боллоо.

 

ххх

Ваня- Одоохон, одоохон.

Лида- Сайн байна уу!

Ваня- Ээжээ. 

Лида- Өө, бүтээлч залуу минь. Өө, миний бүтээлч залуу. Сайн байна уу. Өө, хүү минь дээ.

Ваня- Та энд юу хийж байгаа юм?

Лида- Би энд юу хийж байгаа юм гэнэ ээ? Хүүгээ эргэхээр ирлээ. Чи гэртээ ч ирэхгүй юм. Тэгээд шөнөжин бор шувуу зүүдэллээ, би энэ юуны дохио вэ, юуны дохио вэ гэж бодлоо, бурхан минь. Чи намайг найз охинтойгоо танилцуулагүй юм уу, айн?

Ваня- Дашатай юу.

Лида- Тийм. Нинка түүнийг юу гэж дууддагийг мэдэх үү? Шмакадявка(салиа нь арилаагүй), мм, школопендра(шалихгүй амьтан)… За, чи ойлголоо доо, бүх үг нь "ш" үсгээр эхэлсэн. Та хоёр гэртээ зүгээр ирээд, танилцахгүй яасан юм.

Ваня- Үгүй ээ, ээж ээ, та юу яриад байгаа юм? Энэ чинь "ту мач". Нина эгч биднийг сэрээгээр зоож өргөнө шүү дээ.

Лида- Өө, үгйү дээ. Нинка чинь сайн хүн шүү дээ. Хоолны дэглэмийнхээ завсраар. Би юу авчирсныг хар даа. Энэ байна. Май. Айн? Танай Дашкад зориулж тусгайлан оёсон.

Ваня- Тийм үү?

Лида- Анхан, ха ха.

Ваня- Ээж ээ, надад маш их таалагдаж байна. Янзтай, ёстой бэст.

Лида- Тийм үү?

Ваня- Тийм, гэхдээ Дашка харин тренд дагадаг юмаа. Түүнд магадгүй жаахан таалагдахгүй байж магадгүй.

Лида- Тийм үү? Ер нь би Васькагийн хэмжээгээр оёсон л доо. Гэхдээ хэрэгтэй бол би нарийсгана өргөсгөнө. Чи намайг мэднэ шүү дээ, би чадна. Та хоёр ирээрэй танилцъя.

Ваня- Ээж ээ, мэдээж бид очно. Гэхдээ өнөөдөр биш.

Лида- Ойлголоо.

Ваня- Өнөөдөр ажил ихтэй. Тэрнээс биш мэдээж.

Лида- Өө ажил хэрэгч, ажил хэрэгч. За за.

 

ххх

Даша- Воробьёва. Тийм, тийм, Даша Воробьёва. Тэр миний авга ах. Үгүй, үгүй, үгүй, үгүй! Ямар ч жижиг зээл биш шүү, би түүнийг батлахгүй. Мэдэж байгаа биз дээ, түүнийг бүх өр барагдуулагчид аль хэдийн орхисон, тиймээс гуйя, над руу дахиж битгий залгаарай. За, баяртай.

Лида- Даша юу?

Даша- Тийм.

Лида- Воробьёва юу?

Даша- Уучлаарай, та хэн билээ?

Лида- Лидия Семёновна Иванова. Ванягийн ээж.

Даша- Аан, сайн байна уу.

Лида- Тийм.

Даша- Танилцахад үнэхэээ таатай байна.

Лида- Тийм ч таатай биш гэж бодож байна. За.

Даша- Энэ чинь танилцах ёслол юм уу, тийм үү?

Лида- Аан, үгүй ээ! Ёслол биш. Би зүгээр л чамд бэлгэнд сарафан(даашинз) оёсон юм. Гэхдээ чамайг хүлээж чадалгүй тэнд орхичихсон. Харин чи чинь ийм туранхай юм байна. Хэмжээ нь таарахгүй нь.

Даша- Танд маш их баярлалаа.

Лида- Хэрвээ хүсвэл өнөө орой манайд зочлооч.

Даша- Харин та манайд ирээч?

Лида- Танайд уу?

Даша- Тийм.

Лида- Ваня та хоёр хамт амьдардаг болчихсон юм уу?

Даша- Аан, үгүй ээ үгүй. Зүгээр л Ванягийн машинд маш давчуу, харин надад өөрийн гэсэн гэр бий.

Лида- Гэр! Өө.

Даша- Хэ хэ.

Лида- Манай гэр бүлд энэ бол ховор явдал.

Даша- Аан.

Лида- Ваня та хоёр ямар нэг ажилтай гэж хэлсэн шүү дээ.

Даша- Ажилтай гэж хэлээ юу?

Лида- Тийм.

Даша- Тэгвэл одоо бидэнд ямар ч ажил байхгүй ээ.

Лида- За, сайн байна. За, миний дэргэд өмсөж үзээрэй. Би тэрийг нь хасаад, тэрийг нь ямар нэг зүүгээр хатгачихъя, за, тэгээд болно доо.

Даша- Тийм, тийм.

Лида- За, би гүйлээ.

Даша- Уулзатлаа түр баяртай.

Лида- Удахгүй уулзья.

 

ххх

Нина- Энэ хэнд зориулагдсан юм бэ?

Хүргэгч- Тэнд захиа байгаа.

Нина- Захиа?

Мария- Өө! Цэцэг?

Нина- Тийм, цэцгийн баглаа хүргэж ирлээ.

Мария- Авсанд баярлалаа, энэ надад ирсэн юм.

Нина- Яагаад чамд гэж? Энд хүлээн авагч байхгүй байна даа.

Мария- Аан, өнөөдөр Костя бид хоёрын анхаарал халамжийн өдөр, харин тэр ажил дээрээ байгаа. Тиймээс гэмээ наминчилж байгаа нь энэ.

Нина- Гэхдээ энд "Хайр ба халамжийн хамт" гэж бичсэн байна. Энэ Константинтай арай л адилгүй юм. Аах! Магадгүй тэр үүнийг робот тоос сорогчдоо хүргүүлсэн байх? Тэгвэл тийм.

Мария- За. Эрүүл ухаанаар бодъё.

Нина- Мхн.

Мария- Танай харчуул ийм цэцгийн баглааг зөвхөн баяраас л хулгайлж чадна.

Нина- За, Лёша магадгүй тийм байх. Харин Боря надад дэлгүүрээс цэцэг худалдаж авдаг.

Мария- Миний ажигласнаар бол зөвхөн хэрүүл хийснийхээ дараа л. Харин та хоёр өчигдөр эвтэй найртай оройн хоолоо идээд, нойрондоо амгалан хурхирч байсан.

Нина- Тийм, гэхдээ Боря гэр бүлийн амралтыг минь балласан, тиймээс энэ цэцгийн баглаа минийх.

Мария- За яахав. Костя руу залгаад тодруулъя.

Нина- Би ч бас залгана. Боря руу. Тэгээд бас би хурхирдаггүй.

 

ххх

Костя- Таны чихрээс болоод миний цээж хорсоод байна.

Инга- Костик, та үнэхээр хувиа хичээгч юм аа. Таны цээж хорсолт энэ ферм дээрх хөөрхий амьтдад юу тохиолддогтой зүйрлэгдэнэ гэж үү? Тэд чинь олон жилийн турш үл мэдэгдэх өвчнөөр аажмаар үхнэ шүү дээ.

Костя- Таны айлдсан шиг үл мэдэгдэх өвчин гэж зарчмын хувьд байх боломжгүй. Шинжлэх ухаан бол бүх шинэ вирусуудыг хянаж, судалж байдаг. Тиймээс тэд үл мэдэгдэх биш. Харин торхнууд дахь химийн бодисууд зөвхөн мэдэгдэж буй өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Инга- Та бас абьюзер юм байна.

Костя- Юу?

Инга- Тэнэг, боловсролгүй эмэгтэйг доромжилж байна. Дэмжиж болох л байлаа. Би санаа зовж байна шүү дээ. Ийм олон үхэл таны гарт байна, м?

 

ххх

Алекс- Лидок, ямар шар айрагны газар, ямар найзууд? Би ялгадсын овоолгын дэргэд зогсож байна. За, намайг хянахаа боль!

Степан- Ах! Алексей! Тэнд, тэнд Костя, нэг эмэгтэй, торх. Бүх юм, бүх юм дууслаа! Бүх юм дууслаа.

Алекс- Зогс. Эхнээс нь.

Степан- Аан, анхан. Өглөө эрт сэрүүлгээрээ боссон. Дараа нь "Өглөөний мэнд" нэвтрүүлгийг үзсэн.

Алекс- Ийм дэлгэрэнгүй биш байж болох уу? Гол юмаа ярь.

Степан- Костягийн зооринд химийн бодис байгаа. Тэд миний бүх амьтдыг хордуулна. Ямар нэг юм хийх хэрэгтэй.

Алекс- Чи ч зальжин амьтан юм аа. Лидкатай үгсэн хуйвалдсан юм уу? Намайг шалгахаар шийдээ юу?

Степан- Амьтдаараа тангараглая! Энэ цэвэр үнэн. Тэд торхнуудыг ачааны машинд...

Алекс- За, сонсохыг ч хүсэхгүй байна. Боряд л гомдолло. Тэгээд түүнд бас намайг ажиллаж байгаа гэж хэлээрэй. Лидкад ч хэл.

Степан- Би танд найзын хувиар хандаж байна.

Алекс- Ямар найз гэж? Би чиний овгийг ч мэдэхгүй. Найз гэнэ.

 

ххх

Даша- Вау!

Ваня- Дашуля, энэ чамд.

Даша- Ээж чинь бас цэцэг бэлэглэсэн байна. Ямар гоё юм бэ. Нээрээ би өнөөдөр түүнтэй танилцсан. Тэр үнэхээр хөгжилтэй хүн байна лээ.

Ваня- Мхн.

Даша- Сарафан(даашинз) нь хаана байна?

Ваня- Ямар?

Даша- Тэр надад бэлэг үлдээсэн гэж хэлсэн.

Ваня- Аан, тийм. Тийм, тэр яг энд байсан. Би цэцгийн баглаа авах гээд явахад энд үйлчлэгч байсан. Тэр, магадгүй энд ямар нэг юм, хэхэ, хийчихэж. Одоохон.

Даша- Ваня!

Ваня- Би түүн дээр очоод, мэдэ...

Даша- Вань, чи түүнийг хаячихсан уу?

Ваня- Юу? Би яах гэж тэгэх юм, тэр чинь бэлэг шүү дээ.

Даша- Чиний инээмсэглэл дур булаам.

Ваня- Заа...

Даша- Худлаа ярьж байхдаа.

Ваня- За, Дашуля, тэр чамд яг таалагдахгүй байсан юм. Тэр хүчил цацсан ургамлын цуглуулга шиг. Яг л хөдөөгийн баясгалан. Товчхондоо, би түүнийг үйлчлэгчид өгчихсөн.

Даша- Вань, чи эрүүл үү? Ээжийн бэлэг таалагдах албагүй. Харин таалагдвал яахав таатай бонус. Бос, явж авъя. Тэгээд ирээдүйд гэж хэлэхэд бидэнд цэцгийн ваар байгаа шүү.

Ваня- Мхн.

Даша- Ваня!

 

ххх

Алекс- Нэмэргүй ээ. Боря наад киног чинь үзэхгүй. Наадханд чинь торхнуудад юу байгаа нь харагдахгүй.

Степан- Алексей, тэгэхээр та надад итгэсэн гэсэн үг үү?

Алекс- Тийм болж таарлаа. Өөрөө ч шоконд(гайхаж) байна. Тэд айгаад мөрөө баллаж байна. Химийн бодисоо гаргаж байна.

Степан- Полупанов.

Алекс- Юу гэсэн үг үү?

Степан- Миний овог Полупанов Степан. Одоо та мэддэг боллоо.

Алекс- Аан гэдээ, Полупанов. Нэг ажил байна. Чи нэг торх хулгайлах ёстой.

Степан- Юу? Тэд чинь хүнд шүү дээ.

Алекс- Санал нийлж байна. Тиймээс чи ачааны машиныг хулгайлна.

Степан- Үгүй, чадахгүй. Надад ачааны машины жолооны үнэмлэх байхгүй. Тэгээд бас С ангилал байхгүй. Та өөрөө хий л дээ.

Алекс- Би хяналтанд байгаа. Лидкад мэдэгдвэл би гэрээсээ хөөгдөнө. Тиймээс зөвхөн чи л үлдлээ.

Степан- Мм!

Алекс- Полупанов! Бүх найдвар чам дээр байна! Фермийг аврах хэрэгтэй. Фермийг авраад, би Лидкад энэ бол чиний гавьяа гэж хэлнэ.

Степан- Үнэн үү?

Алекс- За, тал хувь нь. Тэгэхээр надад жолоочийн анхаарлыг сарниулахын тулд үхсэн тахиа хэрэгтэй.

Степан- Байхгүй.

Алекс- Их мэдэгч.

 

ххх

Ваня- Дахин сайн байна уу. Нөгөө юу, нэг үл ойлгоцол гарчихлаа, бэлгээ буцааж авах хэрэгтэй байна, за юу?

Даша- Тийн. Уучлаарай. Тэр бэлэг байгаа юм. 

Үйлч- Тийм, бэлэг. Тэр надад өгсөн. Шагнал гэж хэлсэн.

Ваня- Даш, дарамт шиг харагдахгүй байх хэрэгтэй. Гэхдээ би сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөд бэлэн байна. 80 мянга болох уу?

Үйлч- Өө, үгүй, ээ. Би аль хэдийн зургийн дараад нөхөр рүүгээ явуулчихсан. Таалагдсан.

Ваня- Окей, 100к.

Үйлч- 200. Улс орон инфляцтай байна.

Ваня- Даша, за хаявал яасан юм? Миний ээж даавуунд нь үүнээс бага мөнгө зарцуулсан даа. 

Даша- Үгүй. Тэр өнөөдөр манайд зочилж ирнэ. Би түүнд энэ даашинзыг өмсөж үзүүлнэ гэж амласан. Юу хүссэнээ хий. Алив (шивнэн).

Ваня- Окей. ЗА эгч ээ, 100к тэгээд энэ сарафаныг авлаа.

Үйлч- Үгүй, ээ.

Ваня- За?

Үйлч- Өгөхгүй.

Ваня- Тайван, тавь...

Үйлч- Өгөөч, үсэрхэг чөтгөрөө, өгөөч!

Даша- Хөөе, хөөе...

Үйлч- Аах.

Даша- Та нар юу хийчихэв ээ! Ваня!

Ваня- Яагаад шууд Вань гэж?

Үйлч- Ээ хямдхан амьтан.

Ваня- Хөөе! Энийг чинь миний ээж хийсэн юм.

Үйлч- Чи хямдхан амьтан.

Ваня- Хөөе! Намайг ч бас тэр хийсэн шүү.

Үйлч- Түй!

Ваня- Түй!

Даша- Хмм.

 

ххх

Мария- Яг захиалаагүй юу тэ? Магадгүй чи урьдчилан хийчихээд, бичихээ мартчихсан юм биш үү? Өнөөдөр бидний анхаарал халамжийн өдөр шүү дээ.

Нина- Утсаа тасалчихав уу?

Мария- Миний тайвшруулах эмийн гаж нөлөө маш хүчтэй гэж хэллээ.

Нина- Боря ч бас захиалаагүй гэнэ. Гэхдээ зүгээр л мартчихсан байх. Энэ чинь түүний хайртай тахиануудад зориулагдаагүй юм чинь.

Василиса- Та нар яагаад тэгж хараад байгаа юм? Ямар нэг юм болоо юу?

Нина- Чи өрөөнөөсөө байнга гарч бай. Би чамайг байдгийг чинь хүртэл мартчихаж. Ванятай эвлэрсэн үү?

Василиса- Үгүй.

Нина- Рустай?

Василиса- Үгүй ээ, ээж. Юу болоо вэ?

Мария- Цэцгийн баглаа ирсэн, гэхдээ бид хэнд зориулагдсаныг мэдэхгүй байна.

Василиса- За үгүйээ, энэ Рус лав биш. Рус байсан бол машины шинэ шалавч эсвэл спортын оймс авах байсан.

Лида- Өө, юу болоод цугларчив? Өө, уучлаарай! Уучлаарай! Чамд баяр хүргэхээ мартчихаж, уучлаарай!

Нина- Юунд?

Лида- Тэгвэл наад цэцэг яагаад чамд ирсэн юм?

Василса- Бид өөрсдөө ч мэдэхгүй байна. Ээж намайг аль хэдийн Рустай холбочихоод байж байна.

Лида- Аан, би болохоор...

Мария- Зүгээр л цэцгийн баглаа ирээд, тэгсэн Костягаас ч биш, Борягаас ч биш.

Лида- Анхан. Би чадахгүй нь, ха ха, энийг чинь Лёшка надад явуулсан. Тэр өглөө гэм хийсэн юм. Тэгээд би түүний шүүсийг шахсан. За, охид оо, үр дүн нь энэ байна. Лёшка минь дээ Лёшка минь.

Мария Нина- Ха ха ха.

Лида- Яав?

Нина- Лида, уучлаарай, гэхдээ Лёха ясаа хугалахаас нааш ийм мөнгө цэцгийн баглаанд өгөхгүй.

Лида- Стёпа! Стёпа, энэ яг Стёпа. Яг тийм, тэр одоог хүртэл миний хойноос гүйгээд байгаа. Цалин нь ч ийм цэцгийн баглаа авахад хүрэлцээтэй. Залгая! Бид залгана.

 

ххх

Жолооч- Хөөе, юу хүсээ вэ?

Алекс- Юу хүсээ вэ? Чиний хуучин тэрэг үү?

Жол- Магадгүй.

Алекс- Магадгүй. Хэн нэгэн тахиа дайрчихаж. Харин нухаш болгосон дээр чиний дугуйн хээ яг нэг нэгээрээ таарч байна. Голландын цагаан залаат. Улаан номонд орсон. Ховор үүлдэр. Гурван сар хүлээсэн. Анх удаа гадаа гаргасан чинь, май гээд нухаш болгочихлол.

Жол- Тийм үү?

Алекс- Тийм.

Жол- Тэгээд одоо яах уу?

Алекс- Зам гэрэлтэй байг, одоо яах вэ дээ. Бүх дэгдээхэйнүүд нь ээжгүй үлдсэн. Бүгд үхнэ, ойлгомжтой хэрэг. Мал эмч одоо цагдаа руу залгаж байна. Харин чамаас өөр хэн ч орж ирээгүй.

Жол- Хм, тэгэхээр тохиролцъё тэгэх үү?

Алекс- Тохиролцъё. Тохиролцож болох юм. За, мужийн хөдөө аж ахуйн эдийн засагт хувь нэмэр оруулах хэрэгтэй. Наашаа ир.

Костя- Степан? Та юу хийж байгаа юм бэ?

Степан- Би юу? За, тийм...

 

ххх

Инга- Танай энд бүгд ийм мангардуу юм уу? Эсвэл энэ химийн бодисын үр дагавар уу?

Алекс- За, 200 мянга болно. 50г нь хамгаалагчдад, 50г нь надад, хари. 100гаар нь оршуулаад, цэцгэн хэлхээ авъя. Найзуудад нь шар будаа.

Степан- Алексей! Зугтаагаарай, бүх юм дууслаа!

Алекс- Юу болоо вэ?

Жол- Энэ одоо юун цирк вэ?

Алекс- Нутгийн тэнэг л дээ. Алив мөнгөө.

Жол- Эхлээд үхсэн тахиагаа харуул.

Алекс- Одоо асфальтаас хусаж авъя. Сайн байна, Стёпа. Одоо торхнуудыг аваад явчихна, булчихна. Нүдний шилт Боря руу гүйж очоод гомдоллоно. Тэгээд Лидка ч намайг булчихна.

Степан- За, Лидия залгаж байна.

Алекс- Мэдэрчихэж. Үгүй, үгүй, битгий ав! Танайд хонож болох уу?

Степан- Найзын хувиар уу?

Алекс- Орон гэргүй хүний хувиар. Гэхдээ аавтай хамт.

Степан- Түүнийг яасан гэж?

Алекс- Тэр үргэлж надтай хамт явдаг юм. Лидкаг хурдан уучлуулж гэмшүүлэхийн тулд.

Степан- Дахиад нэг оролдоод үзэх үү?

Алекс- Зочинд ийм дургүй юм уу тэ? Жолоочийн ой санамж тахианых шиг биш шүү. Хууртагдахгүй.

Степан- Хэрвээ замыг нь хаавал яах вэ?

Алекс- Юугаар?

 

ххх

Ах- (исгэрнэ) Хөөе, залуу!

Ваня- За?

Ах- Чи хаданд дуртай юу?

Ваня- Энэ шоронгийн хэллэг үү?

Ах- Хи! Чи ч хотын гэнэн амьтан юм аа. Үгүй ээ, ийм жимс байдаг юм. Амсаад үз.

Ваня- Аан, энэ яг идэж болох уу? Эсвэл хордуулах гэж байна уу?

Ах- Нэрмэл нэрэх боломж байна. Хөдөөний нэрмэл архи гэж сонсож байсан уу? Гэхдээ тэндхийн шувуудыг үргээх хэрэгтэй. Явъя, надад мануухай хийхэд тусла.

Ваня- Үгүй ээ, баярлалаа.

Ах- Энэ санал биш. Хурдан гүйгээд ир. Чамд витамин, надад нэрмэл архи.

Даша- Авга ах аа, зүгээр орхиоч, айн. Ваня? Вань, би оёдлын машингүйгээр чадахгүй нь. Би танай ээжид юу гэж хэлэх вэ?

Ваня- Дашка, санаа зоволтгүй, оёдлын газар очоод бүгдийг нь хийлгэчихнэ. Харин ээжид ажил дээрээ орхисон гэж хэлье.

Ах- Сонсооч, энэ ямар өөдөс вэ? Сайн өөдөс байна. Надад мануухай хийхэд яг болно.

Даша- Танд өөрийн гэсэн хүлэмж байгаа шүү дээ.

Ах- Байгаа. Гэхдээ тэнд хад байхгүй.

Лида- Гэрт амьд хүн байна уу?

Ах- Хөөе!

Лида- Сайн байна уу!

Ваня- Сайн уу, ээж ээ.

Даша- Хэхэ, сайн байна уу.

Лида- Танай хаалга яагаад онгорхой байгаа юм бэ? Айн? Танайх ямар гоё хүлэмжтэй юм бэ.

Даша- Мхн.

Лида- Гэхдээ хаднуудыг түүх хэрэгтэй, тэгэхгүй бол шувууд бүгдийг нь тоншчихно. Би та нарт юу авчирсныг хараач. Оп!

Даша- Оо, хэхэ!

Ваня- Өө!

Лида- Яагаад сарафангүй байгаа юм?Айн? За, их идээгүй дээрээ өмсчих, би чиний бие дээр хадчихъя, тэгээд боллоо.

Даша- Мм, би, би зүгээр л…

Ваня- Зүгээр л ээж ээ, бид таныг угтаж авахаар маш их яараад өрөөндөө орхичихож, маргааш авчихнаа, хэхэ.

Лида- За за, за.

 

ххх

Василиса- Үгүй ээ, Рус, би тойруу аргаар хэлээгүй. Би чамаас шууд асууж байна энэ чи мөн үү, биш үү. Окей. Хэрвээ бид цэцгийн баглаа хэнийх болохыг олохгүй бол чи өөрийнхөө Анюткадаа аваарай. За, баяртай. Надад өөр хувилбар алга.

Нина- Лида Стёпа руу залгаад ярьсан тэр биш гэнэ.

Мария- Цэцгийн баглааг гурав тэнцүү хуваахыг санал болгож байна.

Василиса- Үгүй, үгүй, би авахгээгүй. Надад зүгээр л энэ бүхэн яаж дуусах нь сонирхолтой байна.

Мария- За, хоёр.

Нина- Би эсэргүүцэж байна. Яагаад гэвэл цэцэгчин их хичээж ингэж зохиож багласан.

Өвөө- Сонсооч, түшмэдүүд хэтэрхий даварчээ. Манай тосгоны бүх хөдөлмөрийн ахмад зүтгэлтнүүдэд баярыг тохиолдуулан захиргаанаас бэлэг тараасан. Харин намайг мартчихаж.

Нина- Та ямар ахмад зүтгэлтэн гэж?

Өвөө- Би бүртгэлийн газарт бол ахмад зүтгэлтэн. Би чинь архаг хөнгөлөлт эдлэгч. Надад бүх зүйл дээр өргөдөл өгсөн байгаа. Групийн тэтгэмж хүртэл болсон. Тэгтэл мартчихаж. Ядаж инээд хүргэхийн тулд ийм нэг цэцгийн баглаа явуулчихгүй.

Нина- Ирсээн! Та гэртээ байгаагүй.

Өвөө- Тэгээд юу гэж?

Нина- 200к дамжуулж өгөөрэй гэсэн.

Өвөө- Тэгээд хаана байна?

Мария- Би авчиръя.

Нина- Үгүй, би.

Өвөө- Чимээгүй, тайван! Хоёулаа авчир.

 

ххх

Даша- Баярлалаа.

Лида- Та нар яагаад махтай пирог идэхгүй байгаа юм? Би хичээсэн шүү дээ. Мөөг, гурван төрлийн татсан махтай бас ногоон навч нэмсэн байгаа.

Ваня- Хэхэ.

Даша- Үнэнийг хэлэхэд би ерөөсөө өлсөхгүй байна.

Лида- Ха, чи бүсэлхийнээсээ болж санаа зовоод байна уу? Санаа зоволтгүй, би нөөцтэй оёсон. Миний оёдол бэхжүүлэгч бас эвдэрчихсэн. Би оёдол болгоныг энэ гараараа оёсон. Зүүнд хатгуулсан ч үргэлжлүүлсээр, үргэлжлүүлсээр л байсан.

Даша- Хэхэ, маш их баярлалаа. Надад даашинз маш их таалагдсан.

Лида- Тийм үү?

Даша- Тэр өнгөнүүд, тэр бол яг надад таалагддаг юм, яг миний сонирхол.

Лида- За, тэгвэл боллоо, маргааш танай ажил дээр очоод, газар дээр нь бүгдийг нь хийчихнэ. Тийм. Яасан, юу хараад байгаа юм?

Ваня- Ээж ээ. 

Лида- А?

Ваня- Та танилцахыг хүссэн биз дээ?

Лида- Тийм.

Ваня- Тэгээд, Дашкад миний бага насны тухай ярьж өгөөч, яаж тоглодог байсан, юу уншдаг байсан гээд. 

Лида- Ха ха ха!

Ваня- Харин би хашаагаа хараад ирье.

Лида- Чи юу балайраад байгаа юм бэ? Би чиний бага насыг яаж мэдэх юм? Тэр өөр гэр бүлд амьдардаг байсан шүү дээ.

Ваня- За, тийм ээ.

Лида- Аан. Бидэнд гэр бүлийн туульс бий.

Даша- Мм.

Ах- Чи яаж байна зальтаа? Хөөе, миний хүүхнээс сарвуугаа тат, яагаад байгаа юм?

Лида- Антон Ванечкаг шууд хайрлачихаагүй л дээ. Антон бол Ванягийн жинхэнэ аав биш. Харин Ваня, нээрээ, хаана байна?

Даша- А! Та надад пирогноос хэрчээд өгч болох уу? Би их өлсчихлөө.

Лида- За, мэдээж.

Даша- Тийм үү?

Лида- Мэдээж.

Даша- Баярлалаа.

Ваня- Энэ, энийг миний ээж оёсон юм. Зүгээр л буцаагаад өгчих, за юу?

Ах- Хөөе, тавь даа! Хөөе, чи!

Ваня- Тайван, чшшш.

Ах- Чамайг зодоогүй дээр.

Ваня- Би танд ийм өөрийг авч өгье. Амлаж байна! Амлаж байна.

Ах- Надад өөр юм хэрэггүй. Нааш нь өг!

Даша- А!

Лида- Яачихав? Энэ чинь миний сарафан байна шүү дээ.

Даша- Анхан.

Лида- Ферм дээр мартсан гэсэн билүү, тэ?

Даша- Би буруугүй.

Лида- Надад Вася илүү таалагддаг байсанд тэгвэл би буруугүй. Гэхдээ би чам дээр ирсэн шүү дээ. Нүүр буруулахгүй шүү дээ.

Даша- Би үүнийг өмсөж үзмээр байсан, нээрээ шүү. Гэхдээ Ваня үйлчлэгчид бэлэглэчихсэн байсан.

Ваня- Ээж ээ! Намайг уучлаарай, гуйя. Би мангар. Дашкад сарафан маш их таалагдсан. Үнэн шүү.

Даша- Тиймээ, би таныг гомдоохыг хүсээгүй учраас худлаа хэлсэн.

Ах- Надад ч бас иймийг хийгээд өг. Бишээ мануухайнд. Даавуу нь нүд сохлом юм. Шувууд айгаад зугтана.

Лида- Чи яах вэ! За за. Чамд өөрийг хийж өгье. Гэхдээ материалыг нь хамтдаа сонгоно. Би нэг даавуу харчихсан байгаа. Наран цэцэгтэй.

Даша- Танд маш их баярлалаа.

Лида- За... за...

Даша- Өө! Уучлаарай.

Лида- За за, за за.

 

ххх

Алекс- Хүүшээ! Ха ха, уучлаарай, гар алдчихлаа.

Жол- Хурдан цэвэрлэ!

Алекс- Миний хариуцлагын бүс биш.

Жол- Хөөе, нааш ир даа! Би чамаар одоо арчина шүү. Чи ойлгохгүй байна уу?

Алекс- Чиний машиныг хулгайлж байна.

Жол- Хөөе! Зогс! Зогс! Зогсооч!

Алекс- Стёпа, цуцлагдлаа. Машиныг орхи. Түүний тоормос нь хаана байдгийг би яаж мэдэх юм? Явж байхад нь зүгээр л үсрээд буучих. Бид чадлаа. Би торхноос юу ухаж гаргасныг хар даа. 

Степан- За тэгэхээр бид чадчихсан уу?

Алекс- Одоо, юу гээч, байгаль хамгаалдаг мэргэжилтнүүдийг олох хэрэгтэй. Тэгээд шинжилгээнд өгнө. Тэгвэл Боря яг итгэнэ.

Степан- За, одоо манайх руу. Миний төрсөн өдрийг бялуутай тэмдэглэе.

Алекс- Өнөөдөр юм уу? Чи яагаад хэлээгүй юм?

Степан- Та асуугаагүй шүү дээ. Харин одоо бид найзууд. Хамгийн сайн найд. 

Алекс- За, баяр хүргэе. Сайхан тэмдэглээрэй. Би гэртээ харилаа. Алив.

 

ххх

Руслан- Энийг чамд, үзэсгэлэнт минь.

Анна- Чи энийг хаанаас авсан юм? Би өнөөдөр өөрөө энийг ахмад зүтгэлтнүүдэд захиалж явуулсан. Хулгайлсан уу? 

Руслан- Үгүй ээ би...

Анна- Чамд хүн чанар гэж байна уу?

Руслан- Би худалдаж авсан.

Анна- Энэ чинь ажилчдынх. 

Руслан- Би тайлбарлая. 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home