Ивановы 141
Алекс- Аав, надад туслахгүй юм уу?
Өвөөө- Би чинь залуурчин. Доошоо дахиад хагас метр. Тэгээд энэ архичингийн үүр хүртэл шулуун гурван метр. За яахав, өгөөдөх. Маргааш үргэлжлүүлээрэй.
Алекс- Сонсооч, хоёулаа хэн нэгэн биднийг харчихсан бол яахаа бодъё л доо.
Өвөө- Аан, үгүй дээ. Биднээс илүү мэдэгдэхгүй зүйл гэвэл зөвхөн Борюсикийн өгөөмөр зан л байх. Алив.
Инга- Өөрийнхөө заль мэхэнд хөгшин хүнийг татан оролцуулах нь жигшүүртэй.
Костя- Тэр түүний аав.
Инга- Тэр тусмаа.
xxx
Лида- За, шарвин.
Нина- Бүгдээрээ сайхан хооллоорой.
Өвөө- Ха ха ха, хараач, Борюсик ямааны тэжээлийг амьд эхнэр дээрээ туршиж байна.
Лида- Бүх зүйл зүгээр үү? Өвдөөгүй биз дээ? Навч идэж удаан тэсэхгүй шүү. Бие чинь зүгээр үү?
Нина- Зүгээр ээ, Лида. Би зүгээр л жирэмсэн байхдаа их таргалчихаж. Тэгээд дэглэм барихаар шийдсэн юм.
Лида- Өө, тийм л байх даа.
Мария- Чи үнэхээр сайн байна. Өөрийн гоо үзэсгэлэнгийн төлөө хүн болгон золиос гаргаж чаддаггүй.
Боря- Тийм ээ, Нин, чи үнэхээр мундаг, би чамайг үүний чинь төлөө хүндэлж байна.
Нина- Боренька, бид хоёулаа л мундаг байгаа. Та нарт гэж хэлэхэд би нэг юмнаас уншиж байсан юм. Нэгдүгээрт, нөхөртэйгөө хамт турах нь илүү амархан.
Алекс- Тийм шүү.
Өвөө- Зөв, зөв.
Нина- Илүү амар, бас дэмтэй. Хоёрдугаарт, Борюсь, би чамайг бас эрүүл байгаасай гэж хүсэж байна.
Боря- За, болсон, болсон.
Алекс- Борюсик, чи санаа зоволтгүй дээ, би чиний өмнөөс таргалъя.
Лида- Өө…
Алекс- Аав, явъя.
Костя- Харин би та хоёрыг үлдэхийг хүсэж байна.
Алекс- Юу гэсэн үг вэ?
Өвөө- Юу?
Костя- Борис, би чамтай хэдэн ажлын асуудлыг ярилцах хэрэгтэй байна, энэ яг Алексей болон түүний аавд хамаатай л даа.
Лида- Бурхан минь.
Боря- Тэд нар дахиад юу хийчхэв?
Лида- Хө, Пашка уйлчихлаа.
Нина- Үгүй ээ, энэ манай хүүхэд.
Лида- Үгүй, манайх.
Нина- Манайх.
Өвөө- Өнөөдөр ухаж дуусгахгүй нь бололтой.
Боря- Ойлгомжтой.
Костя- Нүхийг бид аль хэдийн булчихсан, гэхдээ надад энэ хоёр дахиад миний мөөгний фермд орохыг хүсэхгүй гэсэн ямар ч баталгаа алга.
Алекс- Ямар нүх? Бид чинь өт барьж байсан юм. Загас барих гэж барих гээд. Дашрамд хэлэхэд, бүгдэд чинь зориулж барих гээд шүү. Аав аа, та хэл дээ.
Өвөө- Тийм ээ, гүнд нь хамгийн тарган хэд нь байдаг юм. Халим ч барьж болно.
Боря- Амаа татацгаа! Та хоёрын энэ үйлдлүүдийг би хэр удаан тэвчих ёстой вэ?
Костя- Борис, чиний бизнест илт аюул учруулж буй хүмүүст чи хэтэрхий зөөлөн хандаад байгаа юм шиг санагдахгүй байна уу? Ядаж уургатай явдлыг эсвэл захирагчийн хүслийг сана л даа.
Боря- За ийм байна, дахиад нэг л удаа ферм дээр үзэгдвэл би та хоёрыг бүх дэггүйтлийн чинь төлөө цагдаад өгнө. Ойлгомжтой юу?
Костя- Бас ферм дээрх царай таньдаг камерууд тавин метрийн радиуст ажилладаг гэдгийг санаарай.
ххх
Руслан- Сэгсгэр, чи энд байна уу? Байхгүй бол хэлээрэй.
Ваня- Яасан?
Руссан- Сайн уу, арзгараа. Унтаад байсан юм уу?
Ваня- Чамд юу хэрэгтэй юм?
Руслан- Яагаад ийм ширүүн(бүдүүлэг аашлаад) байгаа юм? Ванёк, надад асуудал гарчихлаа. Авга эгч гэрээсээ хөөчихлөө, тэгээд танайд хоноглочихъё гэж бодоод.
Ваня- Ха ха, юу? Яагаад билээ?
Руслан- (дуурайн) Хэ-хэ, юу? Яагаад билээ? Тийм болохоор! Анютка намайг гэртээ оруулахгүй, харин Ветхийгийнд бүдүүнээ амьдарч байгаа. Харин би сэжигч. За за, чи битгий хатуурхаад бай! Хоёулаа энийг нэг...
Ваня- За, тайвш...
Руслан- Гоонь эрсийн берлог(үүр). Мм? "бИрлог", "бир" гэдэг нь пиво гэсэн үг, ойлгож байна уу?
Ваня- Тийм ээ, би шууд л ойлгосон. Давгүй л юм.
Даша- Сайн уу.
Руслан- Сэнк ю.
Даша- Вань, би тэнд шүдний сойзоо орхичихсон, зүгээр биз дээ?
Ваня- Өө, зүгээр зүгээр.
Даша- Аа, баяртай.
Руслан- Хеллоу. Өө хөө, ойлгомжтой. Чи тэгэхээр нэг эхнэрийн эрхшээлээс нөгөө рүү мөлхчихөж, тэ? Тэр чамайг их л хурдан нөмөртөө авч дээ.
Ваня- Чи юу донгосоод байгаа юм бэ? Бид хамт амьдардаг ч үгүй. Зүгээр заримдаа л хамт хонодог.
Руслан- Аан. Бүгд л ингэж эхэлдэг дээ. Дараа нь тэр эд зүйлсээ зөөгөөд ирнэ. Дараа нь хурим. Дараа нь бейбик(хүүхэд). Тэгээд чи тэрэгтэйгээ, аа, аа, аа гээд худалдааны төвөөр явж байх болно.
Ваня- Хөөе, хямдхан Ванга минь, явж зөгнөлөө Ветхийд ярь. Бидний хувьд бүх зүйл мэдрэмж дээр, хөнгөхөн байгаа.
Руслан- Өө хөө хөө. Хэн ч зүгээр л шүдний сойзоо орхидоггүй юм. Би ийм аргаар Анютка руу нүүж очих гэж гурван удаа оролдсон.
Ваня- Мм.
ххх
Боря- Фүү! Мм.
За, Нин?
Нина- Боря, сайн уу. За, яаж байна? Тэвчиж байгаа биз? Янз бүрийн муу юм идэхгүй байгаа биз дээ?
Боря- Тэвчиж байна. Хориотойгоос юу ч идэхгүй байгаа.
Нина- Хөөх, Борюсь, би чамд маш их баярлаж байна, намайг ингэж дэмжиж байгаад чамайг их үнэлж нандигнаж байна. Бас чамд маш их хайртай.
Боря- Би ч гэсэн чамд хайртай, хайрт минь.
ххх
Өвөө- Бидний бүтэлгүйтлийг цангисний архиар зөөлрүүлэхийг санал болгож байна. Чи тэглээ ч газар ухагч ч биш юм.
Алекс- Хүлээ, аав аа. Бид нүдний шилтийг Боряг өөрийнхөө сэжигтэй ажилд татан оруулахаас нь өмнө яаж ийгээд илчлэх хэрэгтэй байна.
Өвөө- Хүсэл чинь мэдээж сайхан юм, гэхдээ шоронд суухыг бас хүсэхгүй байна. Бид ферм рүү дахиж очиж болохгүй.
Фух! Ап.
Алекс- Бид болохгүй. Харин Лидкагийн талаар Боря юу ч хэлээгүй.
Лида- Чи юу солиороод байгаа юм бэ, айн? Юун химийн бодистой торхнууд?
Алекс- Чи юу гээд орилоод байгаа юм бэ? Юун химийн бодис байсныг бид яаж мэдэх юм? Гэхдээ тэр Стасяны гаражийг бараг л нураачихсан. Би өөрийн нүдээр харсан.
Лида- За, үлээ дээ.
Алекс- Би уугаагүй ээ.
Өвөө- Тэр эрүүл. Би хүртэл эрүүл байна. Ямар ноцтой асуудал болоод байгааг ойлгож байна уу?
Лида- Тэгвэл одоо Машкагаас очоод асууя.
Алекс- Үгүй! Яаж болох юм, тэр түүний барьцаанд байгаа бол яана? Чи тэднийг үнсэлцэж байхыг нэг удаа болов харсан уу? Тийм биз?
Лида- Тэгээд та хоёр надаас юу хүсээд байгаа юм?
ххх
Ваня- Ха ха ха.
Даша- Мм. Вань?
Ваня- Яасан?
Даша- Хөлөө.
Ваня- Даш, чи юу хийгээд байгаа юм?
Даша- Энэ ажил чамд танил биш гэдгийг би ойлгож байна, гэхдээ би шал угаах гэж байна.
Ваня- Аан. Хонгор минь, байзааоай. Би дараа нь өөрөө угаая. Үүний оронд хаа нэг тийшээ явъя, тэгэх үү?
Даша- Яг тийм! Дэлгүүр оръё. Яагаад гэвэл энд бид хоёрт угаах бодисгүйгээр ер болохгүй нь. Бас хүнс авъя. Яагаад гэвэл чиний хөргөгчид юу ч алга.
Ваня- Тийм ээ.
Даша- Ер нь уут хаана байна, айн?
Руслан- Дараа нь тэр эд зүйлсээ зөөгөөд ирнэ. Дараа нь хурим, дараа нь бейбик.
Ваня- Байна уу, Рус, юу, чи байр хайсаар л байгаа юу?
ххх
Степан- Борис Палыч!
Боря- Мм?
Степан- Кекс идэх үү? Би өөрөө хийсэн юм.
Боря- Та нар чинь бүгд надаар даажигнаад байгаа юм уу? Чи ийшээ ажиллах гэж ирдэг юм уу юм идэх гэж ирдэг юм уу? Эрүүд мэнд дээ анхаарах хэрэгтэй! Тэгэхгүй бол удахгүй сандал суудландаа багтахаа болино шүү!
Степан- Та дэмий л ингэж байна, Борис Палыч. Би шаламгай, хөдөлгөөнтэй хүн шүү. Миний илчлэг агшин зуур шатдаг юм.
Боря- Байз. Агшин зуур шатдаг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр чинь яаж?
Степан- Маш энгийн. Морь гэхэд л их иддэг хэрнээ гахайнаас ялгаатай нь, тэр гоолиг. Яагаад гэвэл их хөдөлдөг. Нэг цаг гүйх нь 500 илчлэг(ккалори) шатаана.
Боря- Аан.
Степан- Ийм л байна.
Боря- Анхан. Зогс!
Степан- Сайхан хооллоорой.
ххх
Лида- Лёша, Лёша, би фермд байна. Одоо яах уу?
Алекс- Хүлээж авлаа. Зогс. Холбоогоор нэрээр дуудахгүй. Чамайг дуудах нэр "Оёдолчин", минийх "Рубль". Хийдэг хийдэг юмаараа л нэрлэсэн.
Лида- Ха, тэгвэл "Копейк"
(зоосон мөнгө) юм биш үү.
Алекс- Холбоог бохирлохоо боль.
Нина- Лёх?
Лида- Лёша? Лёша?
Нина- Чи энд юу хийж байгаа юм?
Алекс- Үхрүүдийг хашаа давуулахгүй гээд харж байна.
Нина- Хариуцлагатай л даалгавар байна. Сонс доо, чи надад хүнсээ машинд ачихад туслахгүй юу? Боря бид 2 хоолны дэглэм барьж байгаа, тэгээд ногоо авах хэрэгтэй байна.
Алекс- Чадахгүй ээ, ажил их байна.
Нина- Ажил аа?
Алекс- Тийм ээ.
Нина- Би одоо Боря руу залгаад чамайг чөлөөлөөд өгье.
Алекс- Хэрэггүй… Юу гэхээр, түүнд төвөг удах хэрэггүй. Чамд юу хэрэгтэй гэнэ ээ?
Нина- Хүнсэнд туслах хэрэгтэй.
Алекс- Аан, за тэгье.
Лида- Рубль, хариу! Чи "Копей" гэсэнд гомдчихов уу, тэнэг минь? За, Рубль бол Рубль. Рубль ээ? Чи унаад өгөв үү яав?
ххх
Даша- Үүгээр яг бүгдийг нь угааж болох нь. Пүү! Ямар аймар үнэртэй юм бэ! За, за, тэгэхээр үүнийг шингэлэх хэрэгтэй юм байна.
Ваня- Тийм ээ, шингэлэх хэрэгтэй.
Даша- Тийм ээ...
Руслан- Мэнд амоор.
Ваня- Сайн уу, Руслан.
Даша- Сайн уу.
Руслан- За, би хаана тухлах вэ, айн?
Ваня- Аа, тийм, Даша, би хэлэхээ мартчихаж, Русланд амьдрах газар байхгүй тэгээд би тусална гэж амласан юм.
Даша- Юу болсон юм бэ?
Руслан- Авга эгч…
Ваня- Хуурч гэрээсээ хөөсөн. Бүх юмыг нь өөр дээрээ шилжүүлсэн. Хар риэлтор(үл хөдлөх хөрөнгө зуучлагч) дуудаж сүүлчийн мөнгийг нь нуусан.
Даша- Аах!
Ваня- Тийм ээ, тэгээд ч Руслан түүний төлөө юу ч хийхэд бэлэн. Гэтэл тэр түүнийг байнга зэмлэдэг. Түүнийг яаж дууддагийг мэдэх үү?
Руслан- Яаж?
Ваня- За, ер нь, Руслантай бид тийм ч сайн найзууд биш байж магадгүй. Гэлээ гээд пацаныг гудамжинд гаргалтай биш.
Руслан- Баярлалаа, бро.
Даша- Ямар аймшигтай юм бэ. Надад үнэхээр харамсалтай байна. Юу гээч? Би тэгвэл цэвэрлэгээ хийхгүй байсан нь дээр байх. Би дараа ирье.
Ваня- Тийм ээ, дараагийн удаа, Дашуля.
Руслан- Би бас чадна.
Ваня- Үгүй ээ үгүй.
Даша- Ямар нэг юм хэрэг болвол бичээрэй.
Ваня- Мэдээж, хонгор минь. За, баяртай, туулайхан минь. Явдаа.
Даша- Мхн, баяртай.
Руслан- Баярлалаа.
Ваня- За, хонгор минь.
Руслан- Чи сая яг миний сэтгэл рүү ороод гарлаа. Тэгээд бас нөгөө хар риэлторууд. Тэр авга эгч бол могой. Баярлалаа, бро.
Ваня- Рус, чи тэнэг юм уу?
Руслан- Би юу, айн?
ххх
Алекс- Оёдолчин, оёдолчин, би Рубль байна. Хариу. Сонсогдож байна уу?
Лида- Чи хааччихав аа, тэнэг ээ? Би энд яг нүдэнд орсон өргөс шиг л байна.
Алекс- Тэхээр юу, бидэнд гэнэтийн явдал гарлаа. Энд Нинка байна. Ерөнхий төлөвлөгөөний дагуу ажилла. Захиргааны байрны хажуугаар хашаа байгаа, тэгээд доошоо зоорь. Чи тийшээ яв. Оёдолчин, ойлгосон бол хариу?
Лида- За ойлгосон доо.
Алекс- Оёдолчин, би Рубль байна. Яаж ойлгов? Лидок!
Нина- Лида? Тэр энд байгаа юм уу? Энэ юу вэ? Энэ хүүхдээ сонсдог станци уу? Яах гэж байгаа юм?
Алекс- Пашкатай нуугдаж тоглож байгаа юм, биш ээ, тагнуулч болж. Тэр ингэвэл илүү сайн унтдаг юм. Унт!
Нина- Ойлгомжтой. Чи дахиад л нэг юм сэдээ юу? Бас Лидкаг өөрийнхөө утгагүй юманд татан оролцуулж. Би Боря руу явлаа.
Алекс- Нина.
ххх
Боря- Хөө! За, морь гүйчихлээ, одоо хооллож болно.
Ваня- Хөөе, Русик, чи бүр гучин минут боллоо. Гараад ир, миний ус дуусах нь.
Руслан- Хөөе? Битгий маяглаад бай, би зүгээр л маш цэвэрч хүн.
Ваня- Чи миний алчуурыг авчихсан юм уу?
Руслан- Нөгөө, минийх авга эгчид үлдчихсэн шүү дээ. Ингэе, хэрвээ хүсвэл чи зүүн талаар нь арч, би баруун талаар нь арчъя.
Ваня- За, Русик, намайг сонс.
Руслан- Юу?!
Ваня- Гуйя, энэ бол миний гэр, миний эд зүйлс. Окей? Тэгээд наад гараараа энд юунд ч хүрэх хэрэггүй, за юу?
Руслан- Чи ч ёстой зочломтгой биш юм даа. Намайг орон гэргүй болгочихоод байхад чи надаас алчуур харамлаад байх юм. Май!
Даша- Сайн уу.
Ваня- Сайн уу.
Даша- За, та хоёр яаж байна даа?
Ваня- Яах вэ дээ. Мэдээж тэр маш их санаа зовж байгаа. Гэхдээ сайн байгаа, тэсэж л байна.
Даша- Сонсооч, би бодлоо л доо, Рус-д манайд, энгийн байшинд илүү тухтай байж магадгүй юм уу? Харин би чам руу нүүгээд ирье.
Ваня- Гоё санаа байна. Харин ээж чинь яах юм?
Даша- Аан, угаасаа би түүнд хар риэлторуудын тухай түүхийг ярьчихсан.
Ваня- Мхн.
Даша- Тэр их өрөвдөөд, тэгээд түүнд яг гэрийн ажилд туслах хүн хэрэгтэй байгаа гэсэн.
Ваня- Даша, маш их баярлалаа, гэхдээ болохгүй байх гэж бодож байна. Рус чадахгүй ээ. Түүнд танихгүй хүнтэй эвгүй байдаг юм.
Руслан- Би зөвшөөрч байна. Хэрвээ тэр алчуур харамлахгүй бол.
Даша- Хэ хэ. Супер. Би тэгвэл юмаа бэлдэхээр явлаа.
Руслан- Би ч бас, ха ха.
ххх
Костя- Хы, хаа нэг тийшээ явж хоол идэх үү? БИ их өлсөөд байна.
Инга- Гараа өг дөө.
Костя- Хэ хэ.
Инга- Үгүй ээ, нөгөөхийг нь.
Костя- Ааа!
Инга- Энэ хэн бэ?
Костя- Мэдэхгүй ээ, зүгээр л нэг эмэгтэй. Төөрсөн байх. Ааа! Энэ Алексейн эхнэр. Гэхдээ тэр хамаагүй. Тэр зүгээр л гэрийн эзэгтэй. А!
Инга- Танай энэ Алексей чинь үнэхээр адгийн амьтан юм аа. Эхлээд аав нь, одоо эхнэр нь. Дараа нь хэн бэ? Хүүхдүүд үү?Хачирхалтай нь та тэднийг аврах тусам хохирогчдын тоо нэмэгдээд байх юм.
Костя- Гуйя, хэрэггүй. Тэр чинь жоохон хүүхэдтэй.
Инга- Та түүнийг халамжилна гэдэгт итгэлтэй байна.
ххх
Ваня- Рус, чи өөрөө бод доо, чи танихгүй эмэгтэйтэй амьдрах гэж үү. Манайд үлдээч.
Руслан- Анхан, чи намайг өөрийнхөө энэ үүрээр байнга зэмлэж байх гэж үү?
Ваня- Хэн ч чамайг зэмлэхгүй. Гучин минут усанд орохыг хүсвэл ороо.
Руслан. Намайг хамаагүй гэж үздэг хүнтэй би амьдрахыг хүсэхгүй байна! Чи яг л манай авга эгч шиг!
Ваня- Рус, чи чинь солиотой юм уу? Бид хоёр найзууд ч биш шүү дээ.
Руслан- Аан, тийм үү? За. Чи юу хийгээд байгаа юм бэ, сэгсгэр ээ? Энийг чинь надад Анютка бэлэглэсэн юм. Ай вил бэк ту юү.
Ваня- Айн?
Руслан- Чи ч дууссан даа гэж байна.
Ваня- Хол бай! Надад химийн бодис байна. А!
Руслан- Файт!
Ванёк чи чинь бүр тэнэг юм биш үү?
Ваня- Рус, би чамаас гуйя, ядаж хэд хоног амьдарчих л даа. Чиний зөв байсан. Би Дашаг энд нүүлгэж ирүүлж ерөөсөө болохгүй.
Ваня- Даша.
Руслан- Энэ өөр Дашкагийн тухай ярьж байсан юм аа. Уучлаарай, Ванёк, би чадах бүхнээ л хийлээ.
Ваня- Новш гэж! Даша, Даш!
Даша- Ваня, надад хэлдээ, энэ бүх циркийг зохион байгуулах ямар хэрэг байсан юм бэ? Чи зүгээр л надтай хамт байхыг хүсэхгүй байна гэж хэлж болох л байсан.
Ваня- Даша, тийм юм биш ээ. Би зүгээр л айсан юм. Би чамайг цэвэрлэгээ хийж байхыг хараад айсан. Бидний харилцаа дүрэлзэхээ больж, бид зүгээр л энгийн ахуйн амьдрал руу гулсаж орох нь гэж бодсон.
Даша- Тэгэхээр чиний бодлоор зөвхөн бохир заваан дотор л харилцаа дүрэлзэж чадах уу?
Ваня- Үгүй байх л даа.
Даша- Ваня. Би зүгээр л халамж тавихыг хүссэн юм. Энэ нь би чамаас илүү шалны модонд хайртай гэсэн үг биш.
Руслан- Уучлаарай, тэгээд би нүүх үү? Тэнд зүгээр л хлор үнэртээд, миний буржгар үс хүртэл өрвийчихлөө.
Ваня- Юу?
ххх
Инга- Өдрийн мэнд. Танд туслах уу? Намайг Инга гэдэг. Константины туслах.
Лида- Аан. Лида. Мөөг түүх гэсэн юм. Борис Палыч гуйсан юм.
Инга- Та ямар гоё нэртэй юм бэ. Явцгаая, би танд хамгийн амттайг нь сонгоход тусалъя. М?
Лида- Хөөх! Ямар гоё юм бэ. Энэ чинь яг л мөөгний хаант улс юм уу даа. Харин үнэгэн мөөг нь, өө, торх байна...хоосон.
Инга- Та бүр тийшээ яваач.
Лида- Анхан.
Инга- Тэнд хамгийн том, амттай мөөгнүүд байгаа.
Лида- Мхн.
ххх
Боря- Аха ха ха, чи.
Нина- Боря! Боря!
Боря- Ээ, за?
Нина- Боря.
Боря- За?
Нина- Сайн уу.
Боря- Юу болоо вэ? Пашкад ямар нэг юм болоо юу?
Нина- Үгүй ээ, Пашка зүгээр. Тэр одоо Васятай байгаа. Харин Лёха нэг юм сэдээд байна. Лидаг мөөгний ферм рүү явуулсан.
Алекс- Тэр мөөг авахаар ирсэн юм. Би мөөгтэй шөл уумаар санагдаад. Яасан, болохгүй гэж үү?
Нина- Тэгээд хүүхдийн станцигүйгээр тэр чадахгүй байсан юм уу?
Боря- За. Сонсооч, тэр үнэхээр мөөг авахаар ирсэн байж магадгүй шүү дээ. Надад цаг алга. Хийх их аж...
Лида- Сонсооч, танай энэ үнэхээр цэвэрхэн, эмх цэгцтэй юм аа. Мөөг болгон нь ярайгаад... Та нар ялгадсаа хаанаас авдаг вэ? Өө, энд. Аан, би юу хэлэх гэсэн бэ гэвэл...
Инга хашгирна
Лида- Би энд нэг юм унагачихлаа. Та хаана байна?
Боря- Энэ чинь одоо юун чөтгөр нь вэ. Аавтайгаа хамт зохион байгуулаа юу?Сайн бодоорой, хэрвээ миний роботууд хүртэл унтарвал, би та нараар яг мөөгтэй шөл хийнэ шүү. Юу болоо вэ? Тог яачихав?
Костя- Борис, бид яаралтай мөөгний ферм рүү явах хэрэгтэй. Тэнд ямар нэг доголдол гарсан бололтой.
Лида- Лёх, зоорь руу гүйгээрэй. Энд танай эмэгтэйд асуудал гарлаа.
За, ой. За.
Боря- Лида?
Лида- Айн?
Боря- Тэр хаана байна?
Лида- Би яаж мэдэх юм?
Инга- Намайг гаргаач. Би энд байна.
Алекс- Ха ха ха! Үүнийг бол торх болгон бөглөөтэй гэдэг юм.
Лида- Та намайг уучлаарай. Би амьдрал дээр тахиа шиг л хүн л дээ. Харин харанхуйд бүр сохор хэрээ, хэх.
Боря- Лида.
Лида- Айн?
Боря- Чи энд ямар..яаж яваа юм, айн?
Лида- Мм...
Боря- Би та хоёрын дундаас ядаж чамайг ухаантай гэж бодсон. Гэтэл үгүй байж. Эхнэр, нөхөр нийлээд нэг чөтгөр.
Алекс- Түүний тэнд, нөгөө шүүгээний тэнд, торхнуудад нь янз бүрийн химийн бодис байгаа. Очоод хар л даа.
Боря- За, тэгэхээр, хоёулаа гарцгаа. Хурдан. Би та нарыг ферм дээр дахин харах ёсгүй шүү. Үгүй бол өөрсдөдөө шинэ гэр хайгаарай.
Алекс- Зөрүүд илжиг. Биднийг сонсохгүй гэж фермээ алдахад ч бэлэн байх юм.
Лида- Боря, чамд харчихад тийм хэцүү байна уу?
Боря- За би харъя.
Лида- Алив.
Алекс- Хар, за, яв, яв.
Боря- Энд үү?
Алекс- Тийм!
Костя- Боря!
Лида- Өө, бурхан минь.
Костя- Борь.
Лида- Мхн.
Костя- Би нэг зүйл хэлэх ёстой.
Алекс- Өө за.
Костя- Энэ. Бид зоорийг өргөтгөж засвар хийхийг хүсэж байна.
Боря- Яах гэж?
Боря- Энэ бол Хятадын хамгийн сүүлийн үеийн бүтээл, үрэлэн барилгын материал Сунжунжун.
Алекс- Энэ үрэл дээр ус хүрвэл тэд Годзилла болж хувирдаг.
Боря- Чи байж бай даа.
Костя- Яг зөв. Эдгээр үрэл усаар идэвхждэг. Өөрөөр хэлбэл, бэлэн гоймон шиг. Борис, уучлаарай, би чамд энэ тухай эрт хэлэх ёстой байсан юм. Зүгээр л төслийг дуусгахыг хүссэн юм.
Боря- Костя, чи уучлалт гуйх хэрэг байна уу? Би чиний энэ бүгдийг нийтийн сайн сайхны төлөө хийсэн гэдгийг ойлгож байна. Харин чи Лёх, ямар ч шалтгаангүйгээр хүнийг гүтгэчихлээ.
Лида- Мхн. Бас намайг энэндээ татан оролцуулсан. Гэртээ харь. Хагас Шерлок Холмс. Уучлаарай. Та харин битгий гомдоорой.
Инга- Ёстой дажгүй.
Боря- Нина.
Нина- Мм?
Боря- Чи энд юу хийж байгаа юм бэ?
Нина- Би юу? Нөгөө, тэсэлгүй идчихлээ. Үнэхээр юм идмээр санагдаад. Би хэзээ ч турахгүй байх, тийм үү?
Боря- Зүгээр дээ. Би чамд ямар ч байсан хайртай.
Нина- Би тарган юм уу?
Боря- Үгүйээ. Чи үзэсгэлэнтэй. Ха ха ха. Ядаж нэг халбагадуулаач.
Back to episodes Go home