Mashle S1 12

Абел: Абисс Рэйзэр. Би одоо нүдийг чинь утгатай болгож өгье гэж байна. Чи өнөөдрөөс эхлээд миний хэрэгсэл болно. Дагаад ир.

Абисс: Абел гуай.

Тайлбарлагч: Маш тэр хэд Магиа Лүпстэй хийсэн тулаандаа ялж байх үеэр

Регро: Маш өдийд юу хийж яваа бол оо? Шид ашиглаж чадахгүй нь баригдаад бөөн үймээн болоогүй байгаа даа?

Брад: Тэр яаж байсан ч Хутагт болохгүй бол баларна. Миний ирээдүйн суурь болохын тулд.

Регро: Ажил чинь зүгээр юм уу?

Брад: Дэлгэцээр гарах нь ажлаас чухал.

Регро: Тэр ч чухал шүү.

Брад: Тийм ээ, чухал.

Регро: Дахиад цай уух уу?

Брад: Тэгье.

Тайлбарлагч: Дахиад хэлье. Энэ түүх бол ид шидгүй Маш Барндед Ид Шидийн Сургууль Ийстонд элсэж Хутагт болох хүртэлх... Баярласаар л байж байх юм.

Маш тэр хэд: Гол дүр, гол дүр, гол дүр.

Лемон: Эмэгтэй гол дүр, эмэгтэй гол дүр, би бол эмэгтэй гол дүр. Чи баатар уу?

Маш: Тийм ээ.

Абел: Хэдий хүртэл ингэх гээ вэ?

Лав: Хэдийг хүртэл ингэх юм?

Маш: Өө, би ариун цэврийн өрөө орж болох уу?

Финн тэр хэд: Аль эртнээс явахыг хүссэн байх даа.

Дот: Гэхдээ л нэг хэрэг намжих шив.

Финн: Тийм дээ. Хүүхэлдэй болсон байсан сурагчид ч хэвэндээ орлоо. Гэхдээ энэ сургуулийн аюулгүй байдал хэтэрхий муу юм аа.

Лемон: Тэр айдас л хайрыг хурдасгах юм даа.

Финн: Юу гэж байгаа юм?

Дот: Нээрэн новшийн царайлаг нөхөр яасан бэ? Арай ялагдсан юм биш биз?

Лемон: Ланс ялагдана гэж бодохгүй л байна.

Финн: Өө, нэлээн хурдан...

Лемон: Хэн бэ?

Селл: Садаа болоод байна.

Дот: Өвдөж байна. Чи муу яаж байна аа?

Селл: Айн? Энэ юун шарх вэ? Хэн нэгэнд ялагдаа юу? Сургууль дотроо ч шилдэг нь болж чадахгүй байх гэж. Чи арчаагүй юм аа. Гэхдээ яах вэ, талархаж байгаа. Уолберг захиралтай холбоотой мэдээлэл цуглуулах.

Абел: Гар өөрөө...

Селл: Хүн хайх ажил нь олигтой болоогүй ч үнэндээ чи хэрэггүй болсон. Чамайг...

Маш: Тэгвэл тэмдэглэхдээ жүржийн шүүс, хөвсгөр бялуутай.

Селл: Айн? Тэр юун орчноо мэдэрдэггүй жаал вэ?

Маш: Айн? Байдал нэг л биш ээ.

Лемон: Маш, муу шүү. Одоо тэгэх нөхцөл биш байна.

Финн: Ер хаанаас ийм хөвсгөр бялуу аваад ирэв ээ?

Селл: Айн?

Финн: Тэр санаандгүй юу?

Лав: Албаар уу?

Маш: Нөгөө, уучлаарай. Идэх болохоор буцааж авмаар байна.

Финн: Ийм болчихсон хөвсгөр бялууг идэх юм уу?

Селл: Бүдүүлэг новш вэ? Яагаад толгой өвдөөд байна аа? Арай ч давтамж биш байлгүй? Гэхдээ энд ирэхэд зүгээр байсан. Арай сая орж ирсэн энэ үү? Айн? Энэ үү? Айн? Энэ бидний хайж байсан өнөө... Айн? Юу? За, яах вэ. Юун түрүүнд анхны зорилго Абелийг төлөвлөгөөний дагуу хөнөөнө. Бүтэхгүй гэм. Шидтэний хувьд өөр түвшин биз дээ? Чи бид хоёр. Үх.

Абел: Абисс.

Маш: Багтай хүн.

Абисс: У-Уучлаарай, Маш. Хамт хөвсгөр бялуу... идэж чадахгүй бололтой.

Маш: Үүнийг ав.

Абел: Шидэт алчуур.

Селл: Миний довтолгоо үхлийн цохилт болсонгүй. Тэр Мөөгөн толгойт яг галлах үеэр над руу чулуу шидээд чиглэлийг нь өөрчилчихлөө. Тэр яах аргагүй... Абелийн нохой юу? Үнэнч юм аа. Нийгмээс гадуурхагддаг ч асарч хандсанд талархаж байна уу? Үнэхээр балиар юм. Газар дэвсээд...

Дот: Зогсоочихлоо.

Лав: Гайхалтай.

Селл: Хөөе, чи ч тэрслүү юм аа. Чамайг ч гэсэн өршөөхгүй хөнөөнө шүү, би.

Маш: Айн? Яагаад чулуу долоогоод байгаа юм? Тийм насандаа яваа юм уу? Яах вэ. Багтай хүнийг эмнэлэгт аваачих болохоор садаа болбол хэмх нүднэ шүү.

Селл: "Хэмх нүднэ" гэж үү? Болж байна. 30 минут гэх үү дээ. Түүний аврагдахгүй болох хугацаа. Харин аварч чадах болов уу? Яасан бэ? Хэмх нүдэхгүй байсан юм уу? Эсвэл амнаас цаашгүй юу?

Абел: Ялахгүй. Төрөлхийн авьяас нь тэс өөр байна. Авьяас. Ээж надад үргэлж хэлдэг байсан. Бид санаандгүй л хувьтай төрсөн төдий гэж. Удам, авьяас, царай төрхийг ч авч төрсөн хүн азтай байсан төдий гэж. Тиймээс...

Селл: Сэрүүн зүүдлээд байгаарай, Абел. Нүүрсэн бороо.

Абел: Бүтэхгүй ээ. Бид илт дорой талд нь байна. Түүнийг ялахгүй. Абисс ч гэсэн тэнэг юм. Намайг заавал хамгаалах шаардлага байгаагүй.

Маш: Баяртай байсан гэж бодож байна. Үргэлж ганцаараа, ганцаардаад амьдрахад хэцүү байсан. Тиймээс чамд хэрэгтэй болсон нь баяртай байсан гэж бодож байна. Би ч гэсэн адилхан нөхцөлд байсан бол гээд. Тиймээс аварна. Багтай хүн ч бас хөвсгөр бялуу идмээр байгаа болохоор

Абелийн ээж: Бид санамсаргүй л хувьтай төрсөн юм. Удам, авьяас, царай төрх бүгд санамсаргүй. Тиймээс, Абел. Нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж боддог байгаарай. Тэгэх юм бол хүнд жаахан ч гэсэн эелдэг хандаж чадна. Тийм. Хүнд жаахан ч гэсэн эелдэг...

Селл: Бууж өгөхөө мэдэхгүй юм. Нүүрсэн бороо.

Абисс: А-Абел гуай.

Абел: Абисс.

Тосгоны хүн: Чөтгөрийн нүд байна. Зугтаарай.

Абиссын аав: Надад ойртох хэрэггүй.

Абиссын ээж: Чамайг төрүүлэх хэрэггүй байж.

Абисс: Уучлаарай. Төрсөнд минь уучлаарай.

Абел: Сонссон шүү. Чөтгөрийн нүдтэй гэсэн байх аа?

Абисс: Уучлаарай, харц тулгарахгүй байхаар болгоомжилно.

Абел: Юу ч нуух хэрэггүй. Энэ нүдээ миний төлөө хэрэглэхгүй биз?

Абисс: Над мэт нь чадахгүй ээ. Ийм нүд байгаа төдийд л эргэн тойрон чинь танаас холдоно.

Абел: Тэр ямар ч хамаагүй. Би одоо нүдийг чинь утгатай болгож өгье гэж байна. Чи өнөөдрөөс эхлээд миний хэрэгсэл болно. Дагаад ир.

Абисс: ...аач. З-Зугт... аач.

Абел: Өөдрөг үг. Ээж ч, Абисс ч.

Селл: Нүүрсэн бороо. Арай хийж бүгдийг нь аргалж байна уу? Өрөвдөлтэй, өрөвдөлтэй, өрөвдөлтэй, өрөвдөлтэй. Хурдлахгүй бол цаг дууслаа шүү.

Финн: Маш.

Дот: Муу шүү. Тэр нягтруулсан нүүрс шиг юм хатуугийн дээр хэтэрхий олон юм. Маш бага багаар урагшилж байгаа ч дайсанд хүрэх хүртэлх хугацаа хүрэхгүй. Гэлээ гээд би Машд туслахаар очвол үлдсэн хоёр аюулд орно. Эндээс хөдөлж чадахгүй.

Селл: Уйдаад ирлээ. Нүүрсэн аадар бороо.

Дот: Дахиад нэг түвшин өндөр шид үү? Баларсан. Амжихгүй гэдэг нь бүр баттай боллоо. Туслах хэрэгтэй юу? Новш гэж.

Финн: Өө, Маш.

Селл: Юу?

Абел: Хүчтэй нь доройгоосоо булаана гэдэг мэдээжийн эрх. Мөн хүчтэнтэй тэмцэх нь ч мөн доройд байх мэдээжийн эрх.

Селл: Яах санаатай байна вэ, Абел?

Абел: Шалгана. Юу зөв гэдгийг. Өөрийнхөө гараар.

Селл: Аан, тэгсэн үү? Нүүрсэн аадар бороо. Харамсалтай байна. Ийм шид намайг ялах...

Маш: Сайн уу?

Селл: Анх удаа. Миний хатуу арьсыг эвдсэн хүн. Сэрэмж алдсан ч гэлээ. Ямар шид ашигласан бэ?

Маш: Айн?

Селл: Чиний хувийн шид юу юм? гэж асуугаад байна.

Маш: Н-Нөгөө... Хүч.

Финн тэр хэд: Хүч ээ?

Финн: Тийм шид байдаг юм уу?

Селл: Хариулах санаагүй байх шив. Яах вэ, зүгээр.

Дот: Юу? Тэр чинь... Шид буцаадаг толь. Ямар ч шидийг тэр чигт нь буцаадаг шидийн хэрэгсэл. Товчхондоо дайсны шид хүчтэй байх тусам хүч нь ихэснэ. Бүх шидтэний айдаг хамгийн хүчтэй шидийн хэрэгсэл. Шидийн холбоо хадгалж байх ёстой байтал яагаад? Боль, Маш. Наадхыг чинь шидтэнүүд бид давах боломжгүй. Харвасан шид чинь буцаад ойгоод ирдэг юм. Нэг алхам буруудвал их бэртлээ гээд өнгөрөхгүй шүү. Давна гэвэл шид хэрэглэхгүйгээр аргалахаас өөр замгүй. Гэхдээ тийм юм...

Селл: Надад садаа болохоор тэгдэг юм. Та нарыг бүгдийг чинь харамсуулна. За, шидээ ашигла л даа. Өөрийнхөө шидэд замхарч алга бол. Чаддаг юм бол шүү дээ.

Финн тэр хэд: Юу?

Лемон: Шид.

Финн: Шид.

Лав: Шид.

Дот: Шид биш байна.

Лемон: Тэгвэл тэр үед ч...

Финн: Тэр үед ч...

Дот: Тэр үед ч...

Лемон: Тэр үед ч гэсэн...

Лав: Тэр үед ч гэсэн...

Финн тэр хэд: Энэ ч, тэр ч, бас одоо ч...

Финн: Өдийг хүртэлх бас шид биш байсан гэсэн үг үү?

Лемон: Маш дан биеэрээ юу?

Дот: Нээрээ юу?

Дот; Лав: Тэглээ гэхэд тэр нь бас хачин биш үү?

Финн: Тэр чинь уран зөгнөл юм биш үү?

Лемон: Уран зөгнөл болоод явчихлаа.

Абел: Тэгвэл бүр уран зөгнөл биз дээ?

Дот: Юу? Ер нөлөөлөөгүй байна.

Селл: Тэр жаалд хүрснээс болж гарав уу? Түрүүний толгойн өвчин ч тэр. Яах аргагүй энэ... Тийм бий.

Дот: Тэр юу гээч вэ?

Селл: Өнөөдөр төсөөлснөөс ололттой байлаа. Чамтай учирсан болохоор. Намайг Селл Вар гэдэг.

Бичиг: ИНОСЕНТ ЗЕРО - СЕЛЛ - ВАР

Селл: Гэнэтийн ажлаа санасан болохоор харилаа. Яах вэ, дахиад удахгүй уулзана гэж бодож байна л даа. Баяртай.

Маш: Гэр лүүгээ харьж байгаа бол тэр чинь баярлууштай юм. За, багтай хүнийг эмнэлэг рүү дагуулж явъя.

Абел: Түүнд бүү санаа зов. Чиний өгсөн алчуурын ачаар сүйдтэй явдал болохгүй бололтой.

Абисс: Д-Дараагийн удаа хөвсгөр бялуугаар дайлаарай.

Маш: Багтай хүн.

Абел: Абиссыг би хариуцлагатайгаар хүргэж өгнө. Талархаж байна, Маш Барндед. Энэ өрийг чинь заавал буцаана.

Маш: Нэг хэрэг намжих шив.

Дот: Тийм ээ. Биш ээ. Чи өдийг хүртэл шид ашиглаагүй юм уу?

Лемон: Эсрэгээрээ гайхалтай юм. Үүнийг эргэн тойрныхон мэдвэл балрах юм биш үү?

Финн: Муу шүү, Маш. Хөөгдөөд өнгөрөхгүй байж мэднэ.

Маш: Айн? Ү-Ү-Үгүй ээ, үгүй. Ш-Ш-Шид...

Лемон: Аймаар сандарчхаж.

Финн: Их л том ямар нэг шалтгаан...

Дот: Ямартай ч Машийг эргэн тойрондоо мэдэгдэхгүйгээр хэдүүлээ нууя.

Лемон: Тийм шүү. Машийн ажлын түүхэнд сэв гарвал биднийг гэрлэсний дараа ч төвөг болно.

Финн: Ямартай ч Машийг хамгаалаад дараа нь төлөвлөгөө бодохоос өөр аргагүй.

Маш: Бүгдэд чинь баярлалаа.

Финн: Баярлалаа гээд хэлчихлээ.

Лемон: Эсэргүүцэхгүй байх гэж.

Дот: Үгүй ээ, баларсан юм боллоо шүү. Машийг нууж байсан гэж баригдвал бид хүртэл гарцаагүй баларна даа.

Лемон: Бид хэд бас хөөгдөх үү?

Финн: Үгүй ээ.

Сурагч: Би сонссон шүү.

Финн тэр хэд: Айн?

Сурагч: Энэ сургуульд шид ашиглаж чадахгүй хүн байна гэвэл том асуудал шүү. Багш нарт мэдэгдэнэ дээ.

Дот: Аа, баларсан.

Лемон: Хүүхэлдэй болчихсон байсан сурагч...

Финн: ...ухаан орчихсон байж.

Сурагч: Ид шидийн сургуульд шид ашиглаж чадахгүй сурагч байна гэж мэдэгдэнэ дээ! Мэдэгдэнэ! Мэдэгдэнэ! Мэдэгдэнэ!

Маш: Эцэст нь энэ мөч ирэх шив.

Финн тэр хэд: Ер сандрахгүй байна.

Тайлбарлагч: Маш шид хэрэглэж чадахгүй гэдэг эцэст нь баригдчихлаа. Яах вэ, Маш? Өвөөтэйгөө аз жаргалтай амьдрах амьдралд улаан гэрэл аслаа.

Селл: Аав аа. Их цаг орсонд хүлцэл өчье. Эцэст нь гээсэн юмаа оллоо.

Иносент Зеро: Тийм бий. Эцэст нь... Миний хүсэл эцэст нь биелэх нь. Барихаар яв.

Бичиг: ХУТАГТ ШАЛГАРУУЛАХ БҮЛЭГ 2-Р УЛИРАЛ 2024 ОНД

Back to episodes Go home