Мар- Сайхан мэдээ, хэд хэдэн үений холбоос хийж, тохойг нь нөхөн сэргээх ёстой тусгай өвчтөн байгаа. Мелендез эмч бид хоёт туслах хос рэзидэнт хэрэгтэй байна.
Жэ- Янзтай.
Шо- Би ийм мэс засалд туслахаар орж байгаагүй.
Мел- Андрюс эмч мэдэж байгаа. Тэгээд л Зул сар болж байгаа юм шиг баярлаад байгаа юм.
Мар- Бодвол бас мэргэжилийн тамирчинд хагалгаа хийж байгаагүй байлгүй.
Жэ- Сүүлд сонсоход хос гэдэг чинь 2 гэсэн утгатай байсан, бид гурвуулаа ш дээ.
МАр- Ахиад сайхан мэдээ.
Мел- Манай хагалгаанд ороогүй хүн нь Койл эмчийн хөлний артерын бөглөрөл гаргах мэс засалд орно.
Мар- Азтай байх болов уу? Мурфи.
Жэ- Тусгай өвчтөний тохой. Янзтай.
Кл- Хөлний артер.
Жэ- Бобби Ато гэнэ үү? Сонсож байгаагүй байхаа. Мэргэжилийн тамирчин юм уу?
Мел- Мэргэжилийнх. Харин тамирчин гэх үү мэдэхгүй байна.
Мар- Интэрнэт спорт.
Жэ- Видёо тоглоом уу?
Мар- Дэлхийн шилдэгүүдийн нэг. Өнгөрсөн жил, Монтеригын далайн эрэг дээр ээждээ байшин авч өгөхөөр хангалттай их шагналын мөнгө авсан. Бэлнээр төлсөн.
Шо- Тамирчин болохоор тусгай үйлчлүүлэгч гээд байгаа юм уу их мөнгөтэй болохоор нь тусгай үйлчлүүлэгч гээд байгаа юм уу?
Хамт- Хоёулаа.
Шо- Би явах болчихлоо.
Ээр- Өглөөний мэнд, Шонь. Энэ бол Мелисса Борн. Нөгөө яриад байсан эмч. Чи уулзахыг зөвшөөрсөн дөө. Тиймээ, Шонь?
Ме- Сайн уу, Шонь? Танилцахад таатай байна.
Шо- Сайн уу?
Ме- Глассмэн эмч бид хоёрыг эхний зөвлөгөөнөөсөө өмнө танилцсан нь дээр байх гэсэн юм. Чамд тухтай байлгах үүднээс.
Шо- Надад тухгүй байна.
Ээр- Шонь. Анядаа зүгээр болно оо. Та хоёр нэг нэгэндээ таалагдана. Борн эмч танин мэдэхүйн сэтгэл судлалаар докторын зэрэгтэй. Чамд үнэхээр тусалж чадна. Гол нь чи боломж олгох хэрэгтэй. За юу?
Шо- За. За.
Ээр- Чамаар бахархаж байна, Шонь. Үнэхээр их бахархаж байна.
/ Сайн эмч - 1 дүгээр бүлгийн 10 дугаар анги /
Мел- 0 градуст салалт анзаарагдаж байна. Тохойн мэдрэлийн холбоос, гадна холбоос бүрэн тасарсаныг зааж байна. Мэс засал хийхэд тохиромжтой.
Мар- Ээж нь сайн уу? Хорт хавдарынг бут цохиод л байна уу?
Ази- Сайн байгаа, хөгшөөн. Чамаар хөхний мэс засал хийлгүүлсэнээсээ хойш байнга л далайн эрэгрүү явлаа гэдэг болсон. Тиймээс баярлалалаа..гэх үү дээ.
Мар- Бид чамд санаа тавина аа. Хагалгааны өрөөнд уулзая.
Ази- Баярлалаа.
Мел- Гадна холбоосын зарчимаар гадагш чиглэсэн хөдөлгөөн аль хэсэгт холбогддог вэ?
Шо- Урд талын.
Мел- Бүх юм зүгээр үү?
Шо- Тиймээ, би зүгээр. Зүгээр ээ. Гарнаас атга. Зүүн талын гаранд нь гаж алгадал үүссэн байна.
Шалтгаан нь юунаас ч болсон байж болно. Нэг шалтгаан нь..
Мел- Нэг нь..зүүн гарынх нь холбоос нь тасарсан. Удахгүй мэдээ алдуулагч ирж чамайг мэс засалд бэлдэнэ.
Ази- Нойрсуулагч. Баярлалаа. Мурфи эмчээ. Чи яасан бэ?
Шо- Яагаа ч үгүй ээ. Надад нэг нөхцөл байдал...
Ази- Чи аутизмтай. Тиймээ, тийм, тийм, ойлгож байна. Гэхдээ юу болсон юм бэ, хөгшөөн?
Чи их толгой сайтай болохоороо мэс засалч болсон байж таараа. Тэр эмч чамайг мангар амьтан шиг л дуугүй болголоо.
Шо- Би тэр яриаг ахиад сөхнө өө. Тэгнэ ээ.
Ази- Тэд нар чамайг хүндэлдэггүй. Анхнааса чиний үгийг сонсох ёстой байсан юм.
Шо- Би тэдний үйлдлийг хянаж чадахгүй.
Ази- Чадалгүй яах юм бэ. Тоглоом тоглохын гол нь энэ шүү дээ. Өрсөлдөгчөө хянах явдал. Зөв стратеги олох хэрэгтэй.
Шо- Энэ тоглоом биш.
Ази- Бүх юм тоглоом, хөгшөөн. Бүх юм тоглоом. Заримдаа бооцоо нь өндөр байдаг юм. Энэ удаа миний гар.
Ко- Хамгийн муу ажил оногдоод азгүйтжээ.
Кл- Юу гэсэн бэ?
Ко- Чи энд байхад, бусад рэзидэнт нар тусгай өвчтөнийг хариуцаж байгаа. Би мундаг. Гэхдээ л Мелендез, Андрюс хоёртой байх дуртай.
Кл- Үгүй ээ зүгээр.
Ко- Тайвшир. Зүгээр ээ. Өвчтөний тухай яриач.
Кл- 34 настай, эмэгтэй. Програм хангамжын инженер, бизнес эрхлэгч. Спиннингын хичээл дээрээ хэтэрхий их хүчилсэнээс болж Дарагдалын хам шинжтэй болсон. Биеийнх нь нөхцөл байдал гэвэл хөлнийх нь булчингууд...
Ко- За боллоо.
Кл- Дуусаагүй байна.
Ко- Чи ухаалаг, нямбай гэдгээ харуулсан болохоор дууссан. Эмчилгээг нь төлөвлөв үү?
Кл- Зүсэлт хийх хэрэгтэй...
Ко- Сайн байна. Чи ахлаарай.
Кл- Даралтыг нь суллаж өгч, цусны эргэлтийг нь хэвийн болгохын тулд хоёр хөлний чинь дагуу урт зүсэлт хийх хэрэгтэй байна. Хурдан тусмаа маш сайн. Хавдарыг нь буулгахгүй бол эмчлэх аргагүй байдал үүсч болзошгүй.
Эгч- Тэр нь юу гэсэн үг вэ? Би хөлгүй болно гэсэн үг үү?
Дүү- Спиннигын хичээл дээрээ хэт их дасгал хийснээсээ болж уу?
Ко- Санаа зоволтгүй ээ. Эгч чинь алзахгүй ээ. Энэ удаа би 100 хувь итгэлтэй байна.
Кл- Урагшаа тонгой доо. Бөөрөнд чинь нөлөөлж үү үзэх хэрэгтэй байна. Зовиур мэдрэгдэж байвал хэлээрэй.
Мар- Урт булчинг гаргалаа.
Жэ- Андрюс эмчээ, Жен Сюрж Ньюээс таны тухай уншсан. Гайхалтай нийтлэл байна лээ. Анхаарал халамж дутсанаас болж тийм ноцтой асуудал үүсдэг гэж бодсонгүй.
Шо- Мелендез эмчээ. Та их гоё үстэй.
Мел- Баярлалаа.
Шо- Өвчтөн юм атгаж чадахгүй байгаа болохоор..мэдрэлийн судсыг давхар гэмтээхгүйн тулд мэдрэл дамжуулах туршилт хийе.
Мел- Үгүй ээ.
Мар- За за. Яг зөв цэгтээ зогслоо. Калү эмчээ..таны ээлж.
Мел- Ямар нэг юм болоо юу?
Мар- Үгүй ээ, хэвийн байна. Зүгээр Калү эмчид юу чаддагаа харуулах боломж олгомоор байна. Чи болно гэх юм бол.
Мел- Болно оо.
Жэ- Баярлалаа, Андрюс эмчээ.
Ко- За за, сайн байна. Хажуугын талруу нь орцгооё. Өнөө орой юу хийцгээх вэ, хатагтай нараа?
Вива орцгоох юм уу?
Эмсу- Болж л байна.
Ко- Бөвие өг дөө. Яасан дуугүй байх юм, Браунь эмчээ.
Кл- Төвлөрөх гээд.
Ко- Чи Мелендезтэй ажиллаад сурчихсан байх л даа. Харин энд бид хөгжилтэй байдаг. Хүмүүс бага сандарвал бага алдаа гаргадаг.
Кл- За.
Ко- Чи нөгөө хөлд нь хийх үү?
Кл- Нээрэн үү?
Ко- Тиймээ. Хийж байж л сурна, тиймээ?
Кл- Тийм л дээ.
Ко- Тэгвэл хийгээд үз.
/ Мелисса гадаа чинь хүлээж байна. Чи хаана байна? /
Ээр- Шонь, өглөөний мэнд.
Шо- Өглөөний мэнд, Глассмэнь эмчээ.
Ээр- Меллиса та хоёр дажгүй юу?
Шо- Меллиса..их тус болсон.
Ээр- Чи өчигдөрийнхөө хувцастай байгаа юм бишүү, Шонь? Чиний дараа. Хоёулаа мухардалд орсон юм шиг байна аа даа. Меллиса чамд нэмэр болж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Харин чи нэмэр болохгүй гэдэгт нь итгэлтэй байгаа. Тэрийгээ батлахын тулд нойроо, эрүүл ахуйгаа үгүй хийж байна. Шонь, муухай үнэртээд байна.
Шо- Эмч нарын өрөөний шүршүүрт орчихоё.
Ээр- Тэгж үзээрэй, нэг асуудал шийдэгдлээ. Меллисатай уулзахгүйн тулд шөнөжин энд
байсан юм уу? Үгүй гээд л хэлчих л дээ. Шонь, үгүй гээд хэлчих.
Шо- Үгүй. Үгүй.
Ээр- Гайхалтай, зүгээр л гайхалтай.
Шо- Мелиссатай уулзах шаардлагагүй.
Ээр- Тиймээ. Меллиссатай уулзах шаардлагагүй. Нас биед хүрсэн юм чинь чи өөрөө шийдэж болно. Би зүгээр л Меллисаг чамд их тус болж чадна гэж л..ерөөсөө ингэе. 3-хан удаа л уулзаад үзчих. Тэгвэл зурагттайгаа холбоно гээд байгаа битүү дугаралттай дууны системыг чинь авч өгье.
Шо- Хахуульдаж байгаа юм уу?
Ээр- Тэгж л байх шиг байна. Чамд таалагдахгүй бол Меллиса яваад өгнө. Би ч гэсэн энэ талаар ахиж цухуйлгахгүй гэж амлая. Их ашигтай тохиролцоо шүү. За за.
Шо- Тэгье ээ. Меллисатай өнөө орой уулзая.
Ээр- Сайн байна, Шонь.
Ко- Натри Хлорид, ингэж боохыг харж байгаагүй юм байна.
Кл- Тиймээ. Протугалаас нэг профессор ирсэн юм. Тэнд ингэж боодог юм байна лээ. Өвдөлт намдааж өгдөг.
Ко- Сайн мэдээ гэвэл зөөлөн эд чинь сайхан ягаан өнгөтэй байна. Эрүүл гэсэн үг. Харамсалтай нь хаван нь бодож байсан шиг сайн буухгүй байна.
Эгч- Тэгвэл тайрна гэсэн үг үү?
Ко- Үгүй ээ үгүй. Заримдаа удаан буудаг юм. Таныг сайн асарна аа. Маш сайн ажиллалаа, Браун эмчээ.
Кл- Хөөе? Надад тус болоод өвчтөнөө сольж болох уу?
Жэ- Үгүй. Боломжгүй. Андрюс надаар ахлуулж байгаа.
Кл- Койл ч гэсэн надаар ахлуулж байгаа.
Жэ- Тэгээд ямар асуудал байгаа юм бэ?
Кл- Арай хэтэрхий нөхөрсөг юмаа. Нуруун дээр цохиж, сонин илээд л. Мэдэхгүй ээ. Эвгүй байна.
Жэ- Зүгээр л харилцаа тогтоох гэсэн юм байлгүй.
Кл- Магадгүй..надад бол...Шонь? Солих уу?
Шо- Үгүй. Бобби надад таалагддаг. Их сайн зөвлөгөө өгдөг.
Ази- Тэгээд хэн яасан гэнэ ээ?
Мел- Би Андрюс эмчтэй хамт мэс заслын ихэнхийг гүйцэтгэсэн. Калү эмч харин тасарсан холбоосыг чинь солисон.
Мар- Хэдхэн хоногийн дараа буцаад тэмцээндээ орж болно оо.
Ази- Янзтай. Харин чи? Чи юу хийсэн?
Шо- Би залгасан шөрмөсийг цэвэрлэхэд тусалсан.
Ази- Тэгээд л болоо юу?
Шо- Тиймээ.
Ази- Боль доо, мэс засалд оролцоогүй юм уу?
Шо- Булчин чинь сул, дээр нь биеийн халуун өндөр байгаагаас болж зөөлөн эдийн хатуурал болж магадгүй. Ээм Ээр Ая хийлгэе.
Мел- Энэ талаар олон удаа ярилцсан ш дээ.
Шо- Ээм Ээр Ая хийлгэе.
Мел- Ээм Ээр Ая хийхгүй ээ.
Шо- Та намайг хүндэтгэхгүй байна.
Мел- Яг одоо бол тиймээ.
Жэ- Андрюс эмчээ. Мелендез эмчээ. Мэргэжилийн тамирчинг эмчилж байгаа болохоор өчүүхэн
зогьсолт хүртэл асуудал болж магадгүй. Илүү Меанхаарал тавибал Бобби ч гэсэн баярлах байх.
Мар- Калүгын зөв өө. Мэргэжилийн тамирчины хувьд энэ жил оргил үе дээрээ явж байгаа. 100 хувь болгочихоод гаргасан нь дээр байх.
Мел- Ээм Ээр Ая хий.
Ази- Сайхан оноо авлаа. Чиний үгийг дагалаа ш дээ. Ээм Ээр Ая хий.
Шо- Үгүй ээ, Жэрэд хэлсэн юм.
Ази- Чи чадаагүй байхад Жэрэд яаж чадсан юм?
Шо- Эелдэгээр асуусан.
Ази- Чи эелдэгээр асуусан ш дээ.
Шо- Тиймээ. Би асуусан.
Ази- Ялалт байгуулмаар байвал хатуу ширүүн бай, хөгшөөн.
Шо- Үгүй ээ. Ялалт байгуулмааргүй байна, хөгшөөн. Зүгээр сайн мэс засалч болмоор байна.
Ази- Хүн болгон ялалт байгуулахыг хүсдэг. Хүссэн юмаа тэгж л авдаг юм. Хүн болгон хүссэнээ авдаг.
Шо- Би битүү дугаралттай спикер авмаар байна. Тэгэхийн тулд сэтгэлзүйчид үзүүлэх ёстой. Сэтгэлзүйчид үзүүлмээргүй байна.
Ази- Тиймээ, би ч гэсэн анхны Плэй Стэйшн 2-оо тэгж авч байсан. Аав ээж хоёр салсаныхаа дараа намайг сэтгэлзүйчид үзүүлэхийн тулд хахуульдсан юм.
Шо- Эмчилгээ чинь ямар байсан бэ?
Ази- Бараг л энгийн. Миний юу хийх ёстойг, аав ээжтэй яаж харьцах ёстойг зааж өгсөн.
Шо- Нэмэр болсон уу?
Ази- Мэдэхгүй. Би ерөөсөө хэлсэнээр нь хийж байгаагүй.
Шо- Тийм сонголт байгаа юм уу?
Ази- Хиймээр байгаа зүйлээ хийхэд үргэлж сонголт байдаг юм.
Мо- Зүгээр аятайхан сануулах гэсэн юм. Орой 8 цагт аавтай хамт оройн хоол иднэ.
Мел- Хуанли дээрээ тэмдэглэчихсэн байгаа.
Мо- Жипси Кингсын тоглолтон дээр байхаа, миний..миний санаж байгаагаар...
Мел- Ойлголоо доо.
Мо- Тусгай өвчтөн юу болж байна?
Мел- Шонь нэг юманд уурлаад байх шиг байна.
Мо- Ярилцаж үзсэн үү?
Мел- Тиймээ. Ярилцвал Шоны асуудлыг шийднэ. Харин Андрюс...
Мо- Ядаргаа болж байгаа биз.
Мел- Үгүй ээ. Дэндүү нөхөрсөг байгаа. Жэрэд дольдгонож байгаад гэнэт хагалгаа хийсэн.
Мо- Дольдгонох бол мэс засалчын хувьд хэрэгтэй чанар.
Мел- Их гоё цамц байна. Би заавал оройн хоолонд явах ёстой юу?
Мо- Тиймээ. Гоё байх болно оо. Сайхан дарс ууна, аав тооцоог нь хийнэ.
Мел- Хуримын өдрөө товло гэж яаруулна даа.
Мо- 4 сарын 25.
Мел- Чи захиалгаа өгчихсөн үү?
Мо- Үгүй. Гэхдээ аав тэрийг мэдэх шаардлагагүй.
Мел- За юу гарав?
Жэ- Мэс заслын ачаар тохой нь асуудалгүй болсон юм шиг байна.
Мел- Миний таамагласанаар л байна.
Жэ- Гэхдээ Мурфи нэг юм анзаарч харсан, хоёр толгойт булчингын дээх нь талд.
Шо- Миний санаа байсан.
Жэ- Тиймээ, сая тэгж хэлсэн ш дээ. Тэгээд дээд талын зургыг авахад ийм гарлаа.
Шо- Мөрний мэдрэлийн судаснуудыг бүхэлд нь хамарсан.
Эми- Нүсэр том юм байна.
Мел- Шинжилгээгээр эсийн хавдар гэж гарсан.
Эми- Хортой гэдэг нь мэдээж. Эвгүй газар байрласан ч, авч болох байх. Хими, цацраг туяаны эмчилгээг хослуулж...
Мел- Яасан? Юу болсон?
Эми- Роберт Ато. Бобби Ато. Мэргэжилийн тоглоомчин Боббм Ато мөн үү?
Мел- Шүтэн бишрэгч нь үү?
Эми- 3 жилийн өмнө танилцсан юм. Сан Францискогын эмнэлэгийн хорт хавдарын зөвлөгөөн дээр.
Мел- 3 жилийн өмнө хорт хавдартай байсан юм уу? Хорт хавдартай гэдгээ яагаад бид нарт хэлээгүй юм бэ?
Ази- 3 жилийн өмнө хөлөнд байсан. Тэр тохой эмчлэхтэй ямар хамаатай юм бэ?
Мел- Мурфи эмчийн анзаарсан шинж тэмдэгүүдийг би мэдсэн бол их өөрчлөлт гарах байсан.
Ази- Та Мурфи эмчийн хүндэтгэдэггүй болохоороо тоож сонсдоггүй биз дээ. Мурфи эмч өөр.
Мел- Би хүндэлдэг. Зөв санаа гаргадаг, буруу санаа ч гаргадаг.
Ази- Энэ удаа зөв санаа байж, даанч та тоогоогүй.
Шо- Яагаад үнэнийг нуусан юм бэ? Хавдартай гэж оношлогдох нь ичих юм биш.
Ази- Анхны онош гарсаны дараа би ахиад сэдрэх болов уу гэж айж байсан. Хэр хүнд байх бол гэж. Би сатаарсан. Төвлөрч чадахгүй байсан. Тэгээд сэтгэлээр унаж...
Мел- Хавдар тэмцээнд чинь нөлөөлнө гэж санаа зовсон юм уу?
Ази- Тиймээ, хөгшөөн. Хавдарнаас болж аваргын цомоо алдсан. Би бүх сөрөг бодол, биеийн сул талаа мартаж байж.. дэлхийн шилдэг нь болсон.
Шо- Хавдар биеийн чинь бусад хэсэгт үсэрхийлсэн үгүйг мэдэхийн тулд бүтэн биеийн зураг авна.
Ази- Мурфи эмчийн үгийг дага.
Шо- Миний хэлсэнээр.
Кл- Гайгүй байна шүү. Хавдар буугаад эхэлсэн байна. Оёдолыг нь чангалж болох нь.
Эгч- Ашгүй сайн мэдээ сонслоо. Та ч гэсэн дажгүй байх шиг байна. Дарга чинь байхгүй болохоор.
Кл- Койл эмч үү? Дажгүй хүн.
Эгч- Надаас нуух гэсний хэрэггүй дээ. Итгээрэй, би ойлгож байна. Хоёр хөрөнгө оруулагч “миний санааг яахав байдаг л санаа, бас муухай бүдүүн шагайтай юмаа” гэж ярьж байхыг нь би санаандгүй сонсчихоод дугуйны дасгалаа хэтэрхий эрчтэй хийж өөрийгөө алах шахлаа.
Дүү- Юу? Таны санаа гайхалтай. Бас та үзэсгэлэнтэй. Тийм өөдгүй амьтадыг битгий тоо.
Эгч- Грэйс, чи ойлгохгүй байна. Чамайг царай зүс сайтай, өгзөгтэй, бэлхүүстэй гэж байгууллагын томоохон эрэгтэй дарга нар дандаа ярьдаг. Тийм болохоор би хэр том өгзөгтэй байхаас шалтгаалж хэр их мөнгөтэй болох нь гэдэг нь тодорхойлогдоно.
Дүү- Тэгвэл дарга нарын өмнө бөхөлзөх шаардлагагүй өөр ажил хий.
Кл- Жишээ нь юу? Гэлэнмаа болох уу? Уучлаарай.
Дүү- Та санал нэг байгаа юм уу? Мөнгөтэй гахайнуудад таалагдахын тулд дасгал хийж амиа алдах шахлаа. Тэгэх ёсгүй байсан юм.
Эгч- Гайхалтай. Үлгэрийн оронг олохоороо надад хэлээрэй. Тэр болтол би дуртай ажлаа хийж байя. Тоглоомын дүрийг дагахгүй эсэргүүцэх юм бол би Шулам гэж хочлуулна, бүр ч муухайгаар.
Кл- Зүрхний цохилт чинь нэмэгдэж байна.
Дүү- Хэйзел?
Кл- Хэйзел? Амьсгаа авч чадахгүй байна. Хэйзел, намайг сонсож байна уу? Цэнхэр код. Гуурс суулгая. Хоолойн дуран, гуурс аваад ир. Хүчилтөрөгчийг нь 100 хувь болго.
Ко- Юу болсон бэ?
Кл- Уушиг нь...цусны эргэлт нь сэргэхэд доголдол гарсан байх. Гуурс хийх зай алга. Маллампати 3 юмуу 4 байх. Та үз дээ.
Ко- Чи сайн байна аа. Май, тэлэгч хэрэглэ. Төвөнх нь мэдрэгдэж байна уу?
Кл- Тийм байхаа.
Ко- Явуулаад бай, тулах юм бол зогс. Явуулаад байвал улаан хоолойруу орно.
Кл- Зогсчихлоо, болчихлоо. Гуурс өг дөө. Одоо зүгээр ээ.
Ко- Сайн ажиллалаа, эмчээ.
Жэ- Дэлхийг шилдэг энэ тэр ч яахав, солиотой залуу байна. Оношоо нууж л байдаг. Нэмэргүй ш дээ. Мэдэж л таарна.
Шо- Бобби шилдэг нь болохыг хүссэн. Шилдэг нь болсон.
Жэ- Шилдэг нь болох гээгүй байх, зүгээр л айсан.
Шо- Тэр юу вэ? Тархины судлын хажууд. Ахиад нэг хавдар.
Жэ- Сөрөг бодлоо хаясан гээд байлуу.
Мел- Хачин хүүхэд. Хорт хавдартай. Ялагдаж эхэлсэнээсээ хойш эмчилгээгээ тоогоогүй.
Ээр- Юу нь хачин байгаа юм? Үгүйсгэлийн сонгодог жишээ л байна.
Мел- Шинэ арга туршаад үздэг юм уу. Гамма хутга ч юм уу?
Ээр- Болохгүй байхаа, ийм төрлийн хавдарыг. Хэдэн сар тутамд би чамайг үхэж ч магадгүй байх гэж хэлээд байвал яах вэ?
Мел- Айна. Үгэнд орно.
Ээр- Тэгэх байх, үгүй ч байж магад. Тэр хүү зөв юм хийж. Үхлийн дуу хоолойг өөрөөсөө тусгаарлаж харин ч амьдарч эхэлсэн байна. Бас дээр нь солиотой байж магад. Бидэнд тэр хүүг ургамал болгохоос өөр хийж чадах юм алга даа.
Мел- Шонь зүгээр үү?
Ээр- Ажил нь сайн уу?
Мел- Сайн, би зүгээр л...
Ээр- Тэгвэл зүгээр ээ.
Ази- Чөтгөр гэж. Морь бааранд орж гэнэ. Бармен нь...
Мел- Бас нэг хавдар оллоо.
Ази- Бармен тэгж хэлээгүй, гэхдээ зүгээр ээ. Аваад л хаячихая.
Мел- Хавдар тархинд чинь байрлаж байгаа.
Шо- Зүрх, амьсгалын зам гэх мэт мэдрэлийн тогтолцоог чинь хянадаг газар байрласан.
Мел- Хагалгаа хийх боломжгүй газар.
Ази- Надад сайхан байсан. Даанч жаахан богинохон байлаа, гэхдээ..би шилдэг нь болсон. Та өнөөдөр үхэх байсан бол..ингэж хэлж чадах байсан уу?
Кл- Аз болж та дэргэд байлаа.
Ко- Би юу? Чи аварсан ш дээ.
Кл- Таны тусламжтайгаарай. Маш их тусалсан. Тиймээс баярлалаа.
Ко- Ингэхэд нээрээ явж юм уух уу? Толгойгоо сэргээе.
Кл- Үгүй ээ. Гэхдээ баярлалаа. Үгүй.
Ко- Нээрээ гарахгүй юм уу? Амлая, зугаатай байх болно оо. Би иллэг сайн хийдэг, өглөө арааны шүлс асгарам омлет хийнэ.
Кл- Энэ чинь үнэхээр зохисгүй үйлдэл. Үгүй гэсэн ш дээ.
Ко- Уучлаарай, энэ энэ чинь юу гэсэн үг юм бэ? Чи..чи надтай сээтэгнээд дохио өгөөд байсан ш
дээ.
Кл- Үгүй ээ, харин ч таныг өчүүхэн төдий ч сонирхохгүй байгаагаа л дохиогоор хэлсэн.
Ко- Калү та хоёрыг амралтын өрөөнд юу яадаг гэхээр чинь л би...
Кл- Энэ яриа дууслаа. Яасан хогийн амьтан бэ.
Ко- Би зөөлөн хүн шүү. Гэхдээ чи муу ажилтан байна.
Кл- Намайг дээш нь мэдэгдэх нь үү?
Ко- Хэнийг ч мэдэгдэхгүй. Харин дараачийн удаа болзоонд уригдвал битгий ийм хөгийн зан гаргаж байгаарай.
Аав- За юу гэж дээ. Бүжин гэдэг чинь хөөрхөн хоч байсан ш дээ.
Мо- Тэр тийм л дээ, гэхдээ намайг 12 хүрэхэд тэгж дуудахаа боличихгүй дээ..20 хүрэхэд ч юмуу.
Аав- Хүнд өдөр байв уу?
Мел- Тиймээ, тийм. Хүнд өдөр байлаа.
Аав- Тэгвэл чамайг баяртай болгож магадгүй. Би та хоёрын хуримыг бүхэлд нь хариуцахаар болсон.
Мо- Тэгэх хэрэггүй дээ.
Аав- Талархах хэрэггүй ээ.
Мо- Бид 21-тэй биш. Хуримныхаа зардалыг гаргачих чадалтай. Мөнгө сайн олдог.
Аав- Хүүхэдтэй болохоороо мөнгө олж чадахгүй, бүжин минь.
Хару- Чи энд юу хийж байгаа юм бэ?
Шо- Сэтгэлзүйчээсээ нуугдаж байна. Би битүү дугаралттай спикер авахгүй. Харин хиймээр байгаа юмаа хийж байна.
Хару- Шалны мод аваад өгөхгүй юу.
Шо- За. Та амьдралдаа хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байдаг уу? Маргааш үхвэл сэтгэл жаргалтайгаар үхэж чадах уу?
Хару- Сэтгэл хангалуун, жаргалтай гэж үү? Би барилга цэвэрлэдэг..гэхдээ хайртай хүнтэйгээ хуримаа хийж..хамтдаа 3 хөөрхөн хүүхдийг өсгөсөн. Нэг нь асуудалтай байсан ч, одоо сайн
байгаа. Нөгөө хоёр нь амьдралаа аваад явж байгаа. Би хүмүүст сайн ханддаг, тэгсэн гэж бодож байна.
Шо- Их сайхан хариулт байна.
Хару- Зургыг нь хармаар байвал байгаа шүү.
Шо- Үгүй ээ.
Мо- Гэр бүлтэй болохын тулд яагаад ажлаасаа гарах ёстой юм бэ?
Мел- Санал нэг байна. Сайн өмгөөлөгч бас сайн ээж байж чадна.
Аав- Чадна л даа, гэхдээ яагаад? Ажил хийж цагаа үрж яах юм бэ? Над шиг амьдралаас таашаал ав л даа. Гэр бүлийн хадгаламжинд мөнгө хангалттай байгаа.
Мо- Аав, миний ажил чухал. Хүмүүст тусалж...
Аав- Бүжин минь. Бичиг цаасны хүн яаж хүмүүст туслах юм бэ? Би хуучинсаг хүн байх, гэхдээ чамайг уг нь ухаалаг гэж бодсон юм.
Мел- Нийгэмдээ хувь нэмрээ оруулахын оронд гэр бүлийн мөнгөнөөсөө идээд шимэгч хорхой шиг амьдар гэж байгаа юм уу?
Аав- Шимэгч ээ? Манай аав их мөнгө хураасан. Би тэрнийх нь төлөө уучлалт гуйхгүй. Хүүхдүүд нь, ач гуч нар нь сайхан амьдраасай гэж хөрөнгө үлдээсэн юм. Би хүмүүсийг зовоодоггүй, харин ч өөрийнхөө аргаар хүмүүст туслаж явдаг хүн. Энэ байдал минь чамд хангалттай үнэ цэнэтэй хүн шиг санагдахгүй бол уучлаарай. Гарахдаа тооцоогоо хийчихэе.
Мо- Аав, хэрэггүй ээ...
Ээр- Би буруу юм хийсэн үү, Шонь?
Шо- Би мэдэхгүй.
Ээр- Би хичээсэн. Урам өгч үзсэн, дэмжижи үзсэн, хахуульдаж үзсэн...
Шо- Надад сэтгэлзүйч хэрэггүй. Үгүй.
Ээр- Эргэн тойрноо хар даа. Хаана унтаж байгаа юм бэ? Энэ чинь юу юм, шүүр хадгалах өрөө юу? Зүгээр л бултахын тулд юуг золиослож байгаагаа чи нэг хар даа. Дараа ярилцая даа.
Жэ- Хүний нөөцийн хэлтэст өргөдөл өг.
Кл- Тэгэх юм бол намайг хэцүү, бэрх хүн гэдэг ангилалд оруулчихна. Тэгвэл аль аль нь миний ажил, нас хүйсэнд сайнаар нөлөөлөхгүй.
Жэ- Тэр тусмаа эсэргүүцэх ёстой. Клэйр, ийм нөхцөл байдалд хүний нөөцөд мэдэгдэх ёстой. Би амархан гэж хэлээгүй ш дээ.
Кл- Тэгж хэлсэн.
Жэ- Аан гээ, аймар бас эр зориг шаардагдана. Гэхдээ зөв алхам.
Кл- Шал утгагүй алхам.
Жэ- Чиний үгийг сонсоно оо.
Кл- Харин ч бүр намайг буруутгана. Яг чам шиг.
Жэ- Юу? Би яаж...?
Кл- Би чамд хандсан, гэтэл чи хэтрүүлж бодоод байна гэж буруутгаа биз дээ.
Жэ- Үгүй ээ, үгүй, үгүй, тийм утгаар хэлээгүй, би мэдээгүй...
Кл- Койл хэтэрхий нөхөрсөг байна гэсэн чинь..чи харилцаа тогтоох гэж байгаа юм гээ биз дээ. Би чамтай унтдаг, Жэрэд. Гэтэл чи намайг сүржигнэж байна гэсэн. Гурван өөр хүн нэг юмыг олж харна гэж үү?
Жэ- Клэйр, намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Кл- Санаа зоволтгүй ээ. Угаасаа л ийм байдаг. Би явж өвчтөнөө үзэх ёстой.
Ээр- Мелендез эмч бид хоёр ярилцсан. Хэрвээ чи золиос гаргана аа гэвэл бид хавдарыг авч чадна гэж итгэж байна.
Ази- Золиос оо? Үхлээс дээр л юм.
Ээр- Би ч тэгж бодож байгаа. Хавдарыг авах боломжтой гэж бодож байгаа, гэхдээ тархины чинь судаснаас заавал тайрагдаж таарна. Биеийн чинь зүүн талын хөдөлгөөнийг хариуцдаг улаан бөөм. Зүүн тал чинь мэдээгүй болно гэсэн үг.
Мел- Мөн хоол идэхэд, юм залгихад, бас юм ярихад хүндрэл гарах магадлалтай.
Ази- Хийцгээе.
Ээр- Сайн байна. Алив.
Мар- Байзаарай, байз. Бобби, энэ бол маш эрсдэлтэй мэс засал, мэс заслын ширээн дээр үхэж ч магадгүй. 100 хувь амжилттай боллоо ч чи хөгжлийн бэрхшээлтэй болно гэсэн үг.
Ази- Тиймээ. Би, би сонссон. Зөвшөөрч байна. Залуусаа, хөөе, би ойлгож байна. Би үхвэл..тэгээд л үхнэ. Амьд үлдвэл, тахир дутуу болвол, юу ч байсан ахиад сурж чадна. Миний өрсөлдөх чадварыг зогсоохгүй. Хэзээ ч.
Мар- Бобби, чиний карьер дуусна. Энийг сайн ойлгоорой.
Ази- Тийм үү?
Ээр- Нэг л тоглоомчин болвол үргэлж тоглоомчин, тиймээ? Чамайг хүндэтгэж байна.
Ко- Яаж байна аа чи?
Жэ- Ахиж Клэйрийг сүрдүүлж, үл хүндэтгэж, бас зүгээр л харсан байх юм бол би чамайг ханаруу шахаад дуусахгүй шүү, ойлгомжтой юу?
Кл- Уушиг чинь хамаагүй сайжирсан байна. Ерөнхийдөө чи маш сайн байна гэсэн үг.
Эгч- Баярлалаа.
Кл- Зүгээр ээ. Бүгд эмнэлэгийн үйлчилгээ шүү дээ.
Эгч- Бас чи сайн байсан. Би унтаагүй байсан юмаа. Эмчтэй яаж учраа олж байгааг чинь сонссон.
Кл- Сонсчихсон юм уу? Бүгдийг нь үү?
Эгч- Би тэгсэн ч болоосой. Чи зоригтой байсан.
Кл- Үгүй. Үгүй. Би зоригтой байсан бол...
Ээр- Рик Аллен.
Жэ- Хэн?
Ээр- Деф Леппардын нэг гартай бөмбөрчин. Мэддэггүй юм уу? Хорт хавдар гараад ирлээ. Ричие Паркер, иэдэх үү?
Эм- НАСКАР-ын залуу биз дээ? Инженер, тиймээ? Нэг гаргүй.
Ээр- Сувилагч Окампо шагналын эзэн боллоо. Одоо хэдүүлээ энэ найзаасаа багахан хэсгийг нь авъя. Шинжилгээ хийх дээж.
Эм- Баярлалаа, эмчээ.
Ээр- Одоо үлдсэнийг нь. Гутлаа үдэж чадахгүй ч гэсэн өрсөлдөхөө хэзээ ч болихгүй гэдэгт нь би итгэлтэй байна. ....... Шонь, ямар утгатайг нь мэдэх үү?
Шо- Мэдэхгүй, мэс засалтай хамаагүй үг байна.
Ээр- Хамаатай шүү. Хайгаад үзээрэй.
Шо- Үгүй ээ, хамаагүй. Зүрхний цохилт, хүчилтөрөгч нь нэмэгдэж байна. Биеийн дулаан нь үл ялиг өөрчлөгдсөн.
Мел- Зүрхний цохилт 108. Гуурсыг шалгаад, соруулалт хий. Байдал хүндэрвэд мэс заслыг зогсоож ч магадгүй.
Ээр- Тэр боломжгүй, зогсооход оройтсон. Биеийг нь тогтвортой байлга.
Жэ- Хүнд байна, зүрхний цохилт нэмэгдэж байна. 115, 117, 120, нэмэгдээд л байна.
Шо- Хурдацтай нэмэгдэж байна. Роберт Ато үхэж байна.
Ээр- Холбогч эдүүдээс нь зөөлөн татаж гаргая.
Мел- Байзаарай, байз. Одоо авбал бага тархи нь гэмтэнэ.
Ээр- Одоо л авахгүй бол таталд өгөөд өвчтөн үхнэ.
Мел- Нэг л биш байна. Зүрхний цохилт нэмэгдлээ, уг нь багасах ёстой биз дээ. Санаа байна уу?
Ээр- Хүмүүсээ?
Мел- Чи юу харж байна?
Шо- Зүрхний цохилт хурдасса, биеийн дулаан нь өссөн, булчин нь хатуурсан, хүчилтөрөгч ихсэж байна.
Мел- Булчин хатуурсан? Аль талд?
Шо- Хаа сайгүй.
Мел- Тархины судалтай холбоогүй. Нэг талдаа л хатуурах ёстой. Бодоорой. Зүрхний цохилт хурдассан, биеийн дулаан, хүчилтөрөгч ихэссэн. Хүчилтөрөгч ихэссэн. Мэдээ алдуулагч.
Ээр- Мэдээ алдуулагчаас болж биеийн дулаан нэмэгдэх эмгэг. 140-тэй дантролинь хий, түргэл.
Мел- Калү, Мурфи. Халуун буулгах хөнжил аваад ир, яаралтай халууныг нь буруулах хэрэгтэй байна.
Жэ- Би одоохон.
Мел- Хурдал.
Ээр- Хүчилтөрөгч 100, амьсгаа нь давхцаж байна. Түрүүн тарьсан мэдээ алдуулагчыг цэвэрлэж гаргаад хүчилтөрөгчийг багасга.
Мел- Векуроны уусмал авчир, биеийн байдлыг нь тогтворжуулах хэрэгтэй байна. Түргэлээрэй.
Жэ- Боллоо. Дулаан нь буухгүй байна.
Мел- Хүлээ.
Шо- Хүчилтөрөгч нь буурч байна.
Жэ- Зүрхний цохилт нь ч гэсэн. Дулаан нь 101 боллоо.
Ээр- За за. Бүгд сайн ажиллалаа, маш их баярлалаа. Терри Фокс. Эсвэл миний дуртай Жим Аббот.
Мар- Ор ор.
Кл- Сайн уу? Тантай Койл эмчийн талаар ярилцах гэсэн юм.
Мар- Браун эмчээ. Би ч гэсэн тантай яг адилхан юм ярих гэсэн юм. Суучих.
Ээр- Мэс засал амжилттай болсон. Үр дүн нь бодсоноос арай дээр байлаа.
Мел- Зүүн талын чинь мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт гарсан. Гэхдээ бодож байсан шиг сүйдтэй биш.
Ази- Солиотой. Баярлалаа.
Ээр- Сайн байлаа, найз минь.
Шо- Тэвчээртэй байх хэрэгтэй.
Ази- Үгүй.
Шо- Тэвчээр муу зүйл юм уу?
Ази- Хүлээн зөвшөөрөх нь муу зүйл. Би хүүхэд байхдаа хөзөр муу тоглодог байсан. Гэхдээ бууж өгөөгүй. Би..чаддаг зүйлээ олсон. Юу хийж чадах вэ, чадахгүй вэ гэдгээ хэзээ ч битгий бусдаар заалгаарай.
Мел- Өчигдөр оройны явдалд уучлаарай. Хүнд өдөр байсан, ядарсан байсан. Дээрээс нь жаахан..аавтайгаа ямар харилцаатай байх нь та хоёрын л асуудал.
Мо- Нэйл, хэрэггүй ээ.
Мел- Би аавруу чинь яриад, тэгээд...
Мо- Би хүүхэдтэй болмооргүй байна.
Ээр- Шонь, гэрт чинь хүргээд өгье. Меллисатай уулзаарай. Чамд таалагдахгүй бол яваад өгнө. Харин ахиж зугатахгүй шүү. Намайг яагаад ингэж байна гэж бодож байна?
Шо- Та зөрүүд болохоороо.
Ээр- За. Тиймээ. Тэр үнэн, би зөрүүд. Гэхдээ чиний төлөө л ингэж байна, за юу? Чамайг сайхан амьдруулахын тулд, жаргалтай байлгахын тулд.
Шо- Намайг жаргалтай болгохгүй бол яах вэ? Намайг жаргалтай болгохгүй бол яах вэ? Зөвхөн таныг жаргалтай болговол яах вэ?
Ээр- Би өөрийнхөө жаргалыг бодсондоо ингэж байгаа юм шиг байна уу? Би жаргаагүй, Шонь.
Жаргал гэдэг үг дэндүү хол сонсогдож байна. Бас юу гээч? Би тайлбарлаж ханалаа, хахуульдаж ханалаа. Ярилцаж ханалаа. Явцгаая. Явцгаая.
Шо- Үгүй, явахгүй. Үгүй, үгүй. Үгүй, би өөрөө шийдвэр гаргамаар байна.
Ээр- Шонь, жаахан чимээгүй.
Шо- Та, та надад заах эрхгүй, за? Та миний аав биш.
Ээр- Мэдэж байна аа. Шонь, би ойлгохгүй байна. Яагаад..ингэж их бухимдаад байгаа юм бэ.
Шо- Юу хийж чадах вэ, чадахгүй вэ гэдгээ хэзээ ч битгий бусдаар заалга.
Ээр- Шонь, одоо тайвшир, за юу? Хөөе, хөөе, хөөе. Шонь.
Шо- Юу хийж чадах вэ, чадахгүй вэ гэдгээ хэзээ ч битгий бусдаар заалга. Би өөрөө шийдвэр гаргамаар байна.
Ээр- Хөөе, хөөе. За за. Зүгээр туслах гэсэн юм ш дээ.
Шо- Би өөрөө шийдвэр гаргамаар байна.
Ээр- Шонь. Туслах л гэсэн юм ш дээ.
Кл- Чи юугаа боддог юм бэ? Миний хэрэгт битгий оролцоод бай. Оролцоодох гэж гуйгаагүй биз дээ. Намайг үнэхээр хүндэлдэг юм бол..надад харж хамгаалах ёстой жаахан охин шиг хандахгүй л байсан. Бусад эрчүүдийг хүндэтгэдэг шигээ надтай ч гэсэн яг л тэгж хандах ёстой байсан. Намайг амьдралаа аваад явах чадвартай хүн гэж бодох байсан. Магадгүй..магадгүй чамаас их юм шаардаж л дээ би.
Жэ- Андрюс чамтай санал нэг байгаа. Эмнэлэгийн ажилтаны биед халдсан гээд намайг ажлаас халчихлаа.
Ээр- Шонь? Шонь?
Ме- Хаашаа явсан юм бол? Очих дуртай газар байдаг уу, өөрт нь тухтай санагддаг газар?
Ээр- Мэдэхгүй байна аа. Эмнэлэг дээр алга байна. Энд Шоны бас дүү Стивынх нь зураг байдаг байсан юм.
Ме- Тэгэхээр юу гэсэн үг юм бол?
Ээр- Буцаж ирэхгүй юм шиг байна.
10-р анги төгсөв.
Трэйлэр
/ Хауз-ыг бүтээсэн бүтээлч /
Ээр- Шонь Мурфиг 14 настай байхад нь би анх танилцсан.
Аав- Шонь. Энгийн хүн шиг байж үз.
Ээр- Мурфи ер бусын залуу байсан одоо ч тэр хэвээрээ.
Мар- Аутизм. Хүмүүстэй харилцахад хүндрэлтэй.
Ээр- Өөрийгөө аваад явах өндөр чадамжтай.
Мар- Хэл яриагаа ашиглахад хүндрэлтэй, хийсвэр ухагдахууныг ойлгодоггүй.
Эрхо- Болгоомжтой.
Мар- Би сая мэс засалчыг дүрсэлсэн үү?
Эмч- Амьсгалж байна. Амийг нь аварлаа. Чи хэн бэ?
Шо- Би эмч Шонь Мурфи. Сан Хосе Сэйнт Бонавенчур эмнэлэгийн мэс заслын резидент.
/ Ер бусын гайхалтай оюун ухаан /
Од- Энэ зөвлөл аутизмтэй гэж оношлогдсон мэс засалчыг ямарч эргэлзээгүйгээр ажилд авахыг зөвшөөрнө гэж та бодлоо гэж үү? Шийдвэрээ зөвтгө.
/ Заримдаа бусдаас өөр байснаар... /
Ээр- Бас дауны хам шинжтэй..хэдэн хэдэн салбарт суут түвшиний ур чадвартай.
/ өөр зүйлийг хийж чаддаг /
Ээр- Аливааг хардаг....
Шо- Зүрх нь. Эхокардиограмм хэрэгтэй.
Кл- Үгүй. Дэг журамтай бай, үгүй бол эмнэлэгээс гаргана шүү.
Мел- Эхокардиограмм хэвийн байна. Шонь?
Ээр- Бид нар зах зухаас нь ч ойлгож чадахгүй зүйлийг олон талаас нь дүгнэн шинжилдэг.
Шо- Ахиад. Ахиад. Тэр.
Жэ- Хэвийн л харагдаж байна.
Шо- Хэвийн биш ээ.
Кл- Хүүгийн дээрээс шил унасан. Шилний хэлтэрхий цусны эргэлтрүү нь ороод зүрхний араар цус алдаж байвал яах вэ?
Мел- Чиний зөв байна.
/ Фредди Хаямоор /
Шо- Яагаад анх танилцахад надад бүдүүлэг аашилчихаад одоо найзууд болох гээд байгаа юм бэ? Аль үед нь жүжиглэж байсан юм?
Мел- Хүнд хэлбэрийн хомсдолтой ш дээ.
Ээр- Тэр хомсдолын ачаар өнөөдөр хүүхэд аврагдлаа.
Мел- Маргааш тэр хомсдолоос нь болж үхэж ч мэднэ.
Ээр- Шоныг ажилд авбал тэр хүмүүст хэмжээ хязгаар гэдэг бол тэдний бодож байгаа шиг зүйл биш гэдэг итгэл найдварыг төрүүлнэ. Тэдэнд боломж байгааг харуулна.
Боё- Хэзээ ч битгий мартаарай. Чи ухаантай нь. Юуг ч хийж чадна.
Back to episodes Go home