Mashle S1 11

Абел: Үнэндээ гайхчихлаа. Абисс. Рэйнээс өөр түүний Чөтгөрийн нүдтэй тэмцэж чадах сурагч байх гэж. Хутагт Рэйнээс илүү шид ашигладаг байх боломжгүй байлтай. Чи арай?

Маш: Юу?

Абел: Гэнэт яав аа?

Маш: Үгүй ээ, нөгөө. Юу ч биш. Үргэлжлүүлээрэй.

Абел: Чи нэлээд ашигтай хүн бололтой.

Маш: Ёох.

Абел: Гэхдээ чам шиг мундаг хүн бол ойлгох ёстой. Үүн шиг жинхэнэ эрх тэгш бус зүйлсийг. Өмнө бас хэлсэн дээ. Бидний жинхэнэ араншин бол араатан. Би доод гарлын удмыг өршөөхгүй ээ. Захирагдах талд байгаа мөртлөө зөөлөн ханд гэж хөөрөөд, зөвхөн өөрийн эрхийг ярина. Эрээ цээргүй гэж бодохгүй байна уу? Хэрэг гаргаж ачаа тээж явах алба байхгүй.

Маш: Нөгөө, тэр чинь нэг ёсондоо шид ашиглаж чадахгүй хүмүүс үү?

Абел: Тийм ээ, зөв. Устгана. Одоогийн нөхцөлд хагас дутуу тусгаарлалт хийчихсэн байгаа. Би тэр системийг нь өөрчилнө. Мэдээж түүнээс бусад дорой амьтдыг, тэднийг өмгөөлдөг хүмүүсийг ч ялгаагүй.

Маш: Өмгөөлдөг хүмүүс.

Регро: Маш. Үнэхээр эелдэг, шударга хүү юм аа. Юу? Ийм насандаа хоёр гараараа дэвнэ гэнэ ээ? Алив, миний хөвсгөр бялууг бас ид. Хэлэхээс өмнө идэж байна. Маш, чи бол миний бахархалт хүү.

Маш: Тийм үү? Ойлголоо. Тэгвэл жаахан балрах болохоор үнэхээр л чамтай дотносож чадахгүй бололтой.

Абел: Тийм бий. Ойлгож чадахгүй байгаа юм байна. Чиний толгой жаахан дулимаг бололтой. Дорд гарлын удамшлыг устгах хэрэгтэй.

Лав: Өнөөдөр ч гэсэн их ажил хийлээ шүү. Айн? Яагаад ч юм эвдэрчхэж. Юу? Абел гуай Мөөгөн толгойттой үзэлцэж байна. Энэ бол цагаа олоогүй алдаа.

Абел: Энэ хүүхэлдэй дотор хүчил байгаа. Болгоомжилсон чинь дээр.

Маш: Аан, тэгсэн үү?

Лав: Ийм нөхцөлд юу хийх гээ вэ? Нэг шидэлтээр хүчилтэй хүүхэлдэйд хүрэхгүй ялчихлаа. Боулинг шиг болчхож.

Маш: Нөгөө, сая дорд удамшил энэ тэр гээд байсан. Хэрэв би чамайг ялчихвал чи өөрөө дорд удамшил болчихгүй юу?

Абел: Чи том дуутай юм аа.

Маш: Тэгээд бас Лемон хааччихсан юм?

Абел: Лемон? Хэнийг яриад байгааг чинь мэдэхгүй ч би бүгдээс нь шидийн хүч авч байгаа төдий.

Маш: Төдий? Гэхдээ түүнээс чинь болоод бүгдийнх бие муудсан.

Абел: Хэлсэн биз дээ? Хүчтэй нь доройгоосоо булаана гэдэг бол мэдээжийн эрх. Чи наадуулаа зогсоож ч чадахгүй. Гэхдээ тэр нь одоогийн чиний жинхэнэ хүч.

Лав: Дууслаа.

Абел: Энэ муу. Өмнө уулзсанаас илүү...

Маш: Хүчтэй нь доройгоосоо булаана гэдэг мэдээжийн эрх биз дээ? Тэгвэл байна аа. Би ялбал Лемон хаана байгааг хэлж өгөөрэй.

Лав: Нутаг буцдаг юм билүү?

Абел: Ярьдаг шигээ чансаатай л юм.

Маш: Баярлалаа.

Абел: Яах вэ, түүнээс илүү үнэлгээ алга.

Маш: Саяных юу вэ?

Абел: Уучлаарай. Ингэвэл хэт нэг талыг барих юм байна. Үзүүштэй юм байхгүй.

Маш: Финн.

Абел: Найз чинь биз дээ? Жаахан сонирхолтой санагдаад барьчихсан байсан юм. Өргөс шиг найз чинь хүнд шархадчихсан хэрэг болохооргүй байсан. Их л сонирхолтой зүйл харуулаарай даа. Юу? Би гар хүрч болно гэж хэлсэн билүү? Харамсалтай нь гар хүрэх хориотой. Чи дүрмийг дагахгүй бол тэр хэдэн хэсэг болчихно.

Маш: Тийм үү? Чи тийм зүйл хийх юм уу?

Абел: Яах вэ, чи найзыгаа хэдэн хэсэг болгосон ч хамаагүй л дээ. Эс бөгөөс чи түрүүлээд өнхрөөд өгнө. Чадахгүй юу? Хаях гэдэг сонголтыг хийж. Хэн бүхэн сайн хүн байхыг хүсдэг юм. Харин би тэрийг чинь худлаа гэж хэлж байна. Зэвсэг нь эвдэрчхэв үү?

Маш: Чи нэг тийм өөрийгөө хүчирхэг хүн гэж боддог бололтой.

Лав: Аа, дайн болж байна.

Маш: Өө, нээрэн. Алтан зоос хүсэж байна гэсэн билүү?

Абел: Эцэст нь өгмөөр санагдаа юу?

Маш: Тийм ээ. Тэгтлээ хүсээд байвал...

Лав: Зоосоор утсыг тасалчихлаа.

Маш: Уучлаарай. Зоос надад дуртай бололтой.

Абел: Чиний жижиг сажиг ярианаас уйдчихлаа. Үргэлжлүүлээгүйд уучлаарай. Бүтэхгүй ээ. Хүний хүчээр эсэргүүцэж чадахгүй. Чи эцэстээ гэхэд удирдуулах төрлийн хүн.

Маш: Тэр чинь хамаагүй. Чамайг миний найзад гарсан хүрсэнд чинь харамсуулах ёстой.

Абел: Утсан хүүхэлдэй солих. Биширчихлээ. Надаар энэ шидийг хэрэглүүлэх гэж. Гэхдээ дорой нэгнээр хооллох нь өөрчлөгдөхгүй. Дорой бол мэдээж идүүлнэ. Миний хувьд бол чи зүгээр нэг чалчихдаа сайн туулайгаас хэтрэхгүй. Зоосыг чинь би авна. Туулай гэхэд сайн хичээлээ. Гэхдээ эцэстээ туулай бол туулай. Чоно болж чадахгүй... Юу? Энэ юу вэ? Юу вэ? Яагаад халаасандаа нууж байсан хөвсгөр бялуу минь гараад ирэв ээ?

Лав: Уг нь бол хөвсгөр бялууг шууд халаасандаа хийхгүй биз дээ?

Абел: Гэхдээ яагаад вэ? Бүтэн хүүхэлдэй болчихсон байж дураараа хөдөлнө гэдэг. Миний хүүхэлдэй болгох шид тархинаас ирэх дохиог тасалж, өөрийн ухамсраар биеэ удирдах боломжгүй болгоно. Хөдөлж чадах учиргүй. Арай? Булчингийн дадал уу?

Тайлбарлагч: Булчингийн дадал. Халуун юманд хүрэхэд гар холдох. Өвдөгний доор хөнгөхөн цохиход хөл өргөгдөх гэх мэт гаднаас ирэх аюулаас хурдан зайлсхийхийн тулд тархиар дамжихгүй дохионы товч зам хүний биед оршдог.

Абел: Үнэхээр л миний шид зөвхөн арьсыг хүүхэлдэй болгож утсаар удирддаг. Доторх нь хүн хэвээрээ. Хүүхэлдэй болсноосоо хойш өөрийн хүслээр биеэ удирдана гэвэл булчингийн дадлаас өөр боломжгүй. Нэг ёсондоо ухамсаргүй хамгаалалтын хариу үйлдэл.

Лав: Хөвсгөр бялуугаа алдахыг тэгтлээ хүсэхгүй байна уу?

Абел: Хөвсгөр бялуугаа алдах тийм дургүй байсан юм уу?

Маш: Айн?

Абел: Энэ ертөнц доройгоо иддэг юм бол булаалгахаас эсэргүүцэх нь ч мэдээжийн хэрэг. Болж байна. Хүлээн зөвшөөрье. Би хүүхэлдэйгээс шидийн хүч сорж чаддаг юм. Сорсон шидийн хүчээ би хэрэглэж чадна. Хамгийн хүчтэй шившлэгээр чамайг устгая. Утсан хүүхэлдэй: Хоёрдогч: Сүйтгэгч хүүхэлдэй. Сүйтгэгч хүүхэлдэй 100 метрийн радиусыг хүүхэлдэй болгодог. Бие нь утсанд хүрэхэд шууд хүүхэлдэй болж эхэлнэ. Мэдээж чи утсыг нь харж чадахгүй.

Лав: Тэгэхээр чинь би хүртэл үү?

Абел: Унаж ирсэн утас хүрэх үед биеэ удирдаж чадахгүй болж ялах боломжгүй болно. Хүүхэлдэй болсон чиний биеийг сэргэхгүй болтол ашиглах байлгүй. Энэ бол чамд үзүүлэх хүндэтгэл. Туулай байсан ч бүх хүчээ ашиглах болох нь. Би бардам байж. Анзаарахад минь тусалсан чамд...

Маш: Айн? Талархаад байна уу даа?

Абел: Яаж хүүхэлдэй болсонгүй вэ?

Маш: Утсыг нь тасалчихсан.

Абел: Боломжгүй. Сунаж ирсэн утсыг харах боломжгүй. Хүний аргалж чадах эд биш.

Лав: Би харсан. Тэр Абел гуай шидээ хэрэглэсний дараа биеэ хачин далийлгаж байсан. Одоо бодоход тэр утас хүрэх цагийг зөрүүлэх гэсэн байж. Тэгээд магадгүй зүүн гарт нь утас мэдрэгдэх мөчид баруун тал нь хөдлөхөө болихоос өмнө утсыг тасалсан. Хэт зэрлэг, зөн совингийн төлөвлөгөө.

Абел: Боломжгүй. Хүн биш байна.

Маш: Юу болсон бэ? Хөлрөөд байна шүү, туулай гуай.

Абел: Үнэхээр сонирхолтой юм аа, Маш Барндед. Аа, бодож ч байсангүй.

Маш: Нурууны булчингийн шид: Тамын уналт. Арай ч би туулай байсан байх гэж.

Абел: Ээж нь минь үнэхээр эелдэг, энэрэнгүй хүн байлаа. Язгууртан хэрнээ дорд гаралтай хүмүүсийг ялгалгүй харьцдаг байлаа. Ээж минь хэлдэг байсан. Бид санаандгүйгээр хувьтай төрсөн юм гэж. Тийм эелдэг ээж минь нэг өдөр хутгалуулсан. Ээж минь урьдын адилаар ядуу хүмүүст хоол тарааж байх үед. Бүх хоолыг ганцаараа авсан эр эсэргүүцсэн ээжийг минь дүрсэн. Тэр хэлсэн. "Та нар үргэлж сайхан амьдардаг болохоор хутгалуулах чинь мэдээж" гэж. Хүн төрөхөөсөө л сайн байдаг гэж итгэсэн. Язгууртан гаралтай залуу авхай. Дэлхий ертөнцийг үл мэдэх авхай. Эелдэг ээж минь үгүй болов. Ээжийн минь буруу байсан. Эрхлүүлэх хэрэг байгаагүй. Доод гарлын хүмүүс шийтгэгдэх ёстой болохоор л тэнд байгаа. Яав ч тохирохгүй. Би зорилгынхоо төлөө чадварлаг хүмүүсийг цуглуулсан. Абиссаас эхлэн одоогийн ертөнцийг ихэд буруу гэж мэдэрдэг хүмүүс. Хэрэглэж болохгүй хүчинд гар дүрсэн. Зорилгынхоо л төлөө. Миний бодол өөрчлөгдөхгүй. Доод гарлын доройчууд золиос болох нь мэдээж. Харин ч агнах хэрэгтэй.

Маш: Аюултай хүн ямар ч түвшинд байсан аюултай биш үү?

Абел: Тийм тэнэг хүмүүс доод түвшинд их болохоор доод түвшинг тэр чигт нь үгүй хийнэ гэж байна.

Маш: Тэгвэл ч баларна шүү. Үнэхээр баларна.

Абел: 2 дахин хэлэх хэрэггүй.

Маш: Тэр яая гэхэд Лемон хаана байгааг хэлээд өг. Ялагдсан хойно.

Абел: Тийм дээ. Хүүхэлдэй болгосон байсан сурагчдыг чөлөөлье. Би ялагдлаа.

Маш: Талархлаа. Өө. Гэхдээ чи ч гэсэн ээжийнхээ төлөө болохоор тийм муу хүн биш байх нь ээ? Яагаад ч юм жаахан санаа амарлаа.

Абел: Утсан хүүхэлдэй: Чөлөөлөлт.

Финн: Өө, тийм шүү дээ. Би хүүхэлдэйд баригдаад... Маш, Лемон! Ашгүй дээ. Зүгээр байж ээ?

Лемон: Уучлаарай, санааг чинь зовоочихлоо.

Финн: Санаа зовсон ч гэлээ ашгүй дээ. Үнэхээр ашгүй.

Абел: Бүгд л тэнэг юм даа, ээж ээ.

Маш: Зоос. Зоос. Зоос.

Финн: Баатар. Баатар.

Лемон: Гэрлэлт, гэрлэлт.

Финн: Баатар. Баатар.

Лемон: Гэрлэлт.

Финн: Аа, аймаар байлаа. Баярлалаа, Маш.

Маш: Зүгээр ээ.

Лемон: Маш. Уучлаарай. Надаас болоод үнэхээр... Гэхдээ үнэхээр... Нөгөө... Үнэхээрийн их баярлалаа.

Маш: Тийм ээ. Зүгээр байгаа чинь аштай хэрэг.

Лемон: Муу хүнлэг бус амьтан.

Маш: Яагаад?

Дот: Би... Би ч гэсэн хичээсэн.

Лемон: Өө, Дот.

Финн: Дотт байна.

Маш: Дот.

Абел: Үнэхээр л бүгд тэнэг юм.

Финн: Айн? Нээрэн Ланс яасан бэ?

Маш тэр хэд: Юу?

Рэйн: Хүлээ. Чи муу энэ сургуулийнх биш байх шив.

Ланс: Чи юу яриад байгаа юм?

Рэйн: Миний шидийг цуцалчихлаа.

Хэмжигч аалз: Хамгийн их. Хамгийн их.

Ланс: Яагаад баригдчихав аа?

Рэйн: Сэжигтэй бол шийтгэнэ. Тэр нь хурдан болохоор.

Селл: Юу вэ? Хууртсан юм уу? Хэрэг болгож эндхийн сурагчийн царайтай болсон юм сан.

Рэйн: Иносент Зеро. Гэмт хэргийн ертөнцөд ажилладаг Хар шидийн бүлгэм. Та нар шиг муу усны харх энэ сургуульд яах гэж ирэв? Хэл. Утгагүй юм байвал хөнөөнө.

Селл: Юм хайж байна.

Рэйн: Юм хайсан гэнэ ээ?

Селл: Тийм ээ. Бидэнд маш, маш, маш чухал зүйл. Яг л энэ сургуульд байх ёстой доо. Хачин юм аа. Абелаар хайлгаж байсан юм. Ер олдоггүй. Үнэхээр нэмэр болохгүй юм.

Рэйн: Хариулт болсонгүй, новш оо.

Селл: Тэнэг юм аа. Юу гэж хэлж байдаг юм? Дотно биш байж. Хүнээс мэдээлэл авахын тулд эхлээд харилцагчийнхаа сэтгэлийг нээх хэрэгтэй. Энэ энгийн ойлголт шүү. Өө, болохгүй, болохгүй. Ингэж байх цаг биш шүү дээ. Хэрэггүй болсон Абелийг хөнөөхөөр явна шүү дээ. Уучил. Чамтай үзэлцэж чадахгүй нь.

Жон: Үүнээс цааш цуврал алуурчин бас хүнээр хооллогч Жон Пиер дайсан чинь болно.

Рэйн: Муу шүү. Аягүй бол түүний жинхэнэ хүч Хутагттай ижил. Тэд хариу тулалдаж чадахгүй.

Бичиг: ДАРААГИЙН АНГИ: МАШ БАРНДЕД БОЛОН ШИДЭТ ТОЛЬ

Back to episodes Go home