Mashle S1 10

Тайлбарлагч: Магиа Лүпстэй хийх тулаан. Ланс Магиа Лүпсийн Дугаар 3. Вөрт Мадлыг ялсан. Маш ч мөн Магиа Лүпсийн Дугаар 2. Абисс Рэйзэрийг ялсан. Одоо Дот, Финн хоёрын тулаан эхэлнэ.

Уолберг: Доошоо яв.

Рэйн: Илчил. Хүн зарж ханахгүй өвгөн юм.

Майло: Лав. Эндхийг даатгалаа шүү.

Лав: Ойлголоо.

Дот: Чи муу хаачих нь вэ?

Лав: Юу гээч. Намайг Магиа Лүпсийн Дугаар 5. Лав гэдэг л дээ.

Дот: Айн?

Лав: Надад хайртай юу?

Дот: Айн?

Лав: Хөөе, хайртай юу? Эсвэл дургүй юу?

Дот: Айн? Дөнгөж сая л уулзсан биз дээ? Тийм ээ, Финн?

Финн: Т-Тийм.

Лав: Тэгвэл хөөрхөн байна уу? Хөөе. Хөөе, хөөрхөн байна уу? Хөөрхөн гэж хэлээч.

Дот: Ямар зальжин эмэгтэй вэ? Хэтэрхий зальжин болохоор бөөлжис хүрмээр юм.

Лав: Хөөе, хөөрхөн байна уу?

Дот: Гэхдээ би ийм юмыг үнэхээр гоё гэж бодож байна. Гэхдээ надад Лемон гэх ирээдүйн сүйт бүсгүй бий. Уучлаарай, гэрлэж чадахгүй ээ.

Финн: Харилцан яриа болохгүй байна.

Лав: Айн? Өөр хайртай хүн байгаа юм уу?

Дот: Тийм ээ.

Лав: Надаас илүү хайртай юм уу?

Дот: Уучил.

Лав: Тийм үү? Тэгвэл... Хөнөөнө.

Дот: Сэтгэлзүй нь ямар тогтворгүй охин бэ?

Лав: Хар шуурга.

Дот: Экспломб. Муу шүү. 2 зураастны эсрэг бол шидийн хэмжээ хэт ялгаатай байна.

Лав: Охид төрсөн цагаасаа гүнж байдаг юм. Хөөрхөн гэж магтаж, хайрлаж, үйлчлэх ёстой байдаг юм. Тэгж чадахгүй эр үхэж болно.

Дот: Ямар туйлширсан үзэл вэ?

Финн: Аймаар юм.

Лав: Дахиад нэг удаа асууя. Хөөе, хайртай юу? Дургүй юу?

Дот: Ёстой нэг. Уулзаад удаагүй байж хайртай биш бол хөнөөнө гэхээр галзуурчихсан юм биш үү?

Лав: Хөөе, хөөрхөн байна уу?

Дот: Гэхдээ би тийм юмыг үнэхээр гоё гэж бодож байна. Гэхдээ надад яах аргагүй Лемон гэх ирээдүйн сүйт бүсгүй байгаа болохоор дахин давтсанд уучлаарай. Гэрлэж чадахгүй.

Финн: Сая үүнийг үзсэн биз дээ?

Дот: Үгүй ээ, үнэхээр уучлаарай. Би ингэж харагддаг ч нэг...

Финн: Дот.

Дот: Буруугүй.

Финн: Юунд?

Лав: Аргагүй ээ. Намайг нандигнаж чадахгүй эрийг хөнөөж болно гэж аав хэлсэн юм.

Дот: Өө, за. Тэгвэл аавдаа хэлээрэй. Тийм юм гэж юу байсан юм гээд. Экспломб.

Лав: Чиний шид надтай тэмцэж чадахгүй гэдгийг ойлгоогүй юм уу? Хар шуурга. Юу? Хэргээр ойрхон газар онилж, үзэгдэх орчинг хязгаарлалаа. Энэ муу дохиурыг... Харамсалтай байлаа. Чи дорой болохоор намайг ялж чадахгүй. Дахиад нэг гоё юм хэлж өгье. Магиа Лүпсийн Дугаар 4 Майло Жениүс хүссэн нэг хүнээ чулуу болгох шид хэрэглэдэг юм. Түүний бай болох нөхцөл өнөөх газар доорх хаалгыг нээх явдал. Шидээ хуримтлуулаад, идэвхжих хүртэл 2 цаг болох байх даа. Товчхондоо 30 минутын дотор намайг ялж, Дугаар 4-тэй тулалдахгүй бол өнөөх Мөөгөн толгойт чулуу болоод дуусна. Яах вэ, тэгэх боломжгүй л дээ. Шуурган тор. Энэ хар шуурганд нэг л өртчихвөл яасан ч гарч чадахгүй.

Финн: Дот.

Лав: Ийм дорой найзуудтай байдаг Мөөгөн толгойт ч хөөрхийлөлтэй юм аа. Өрөвдчихлөө. Яах вэ, Абел гуайтай тэрсэлсэн хойно яалтай ч билээ. Дайсныхаа хүчийг ч мэдэхгүй байж тэрсэлнэ гэдэг чам шиг тархигүй юм байна. Үнэхээр инээдтэй байна.

Дот: Бүхэл бие үхмээр өвдөж байна. Өвдөлт нь ясанд хүрч байна. Амьсгалахад ч хэцүү байна. Энэ эмэгтэйн хэлдэг үнэн. Хүчний ялгаа асар их. Үүнээс илүү оролдлоо гээд...

Жаал хүү: Хөөе, Дот. Чи шинэ шүүр авсан биз дээ? Надтай сольчих.

Дот: Айн? Нөгөө, энэ шүүрийг...

Жаал хүү: Болно биз дээ? Тийм ээ?

Дот: З-За.

Жаал хүү: Баярлалаа.

Дот: Айн?

Дотын эгч: Май.

Дот: Баярлалаа, эгч ээ.

Дотын эгч: Чи ч ёстой арчаагүй юм аа. Эсэргүүцээч.

Дот: Зүгээр ээ. Хамаагүй эсэргүүцвэл үүнээс онцгүй болно.

Дотын эгч: Чи ёстой хурдан бууж өгөх юм аа. Гэхдээ байна аа, асуудал чамайг жинхэнэ найзтай болох үед эхэлнэ.

Дот: Жинхэнэ найз аа?

Дотын эгч: Тийм ээ. Чиний төлөө сэтгэлээсээ уйлж, уурладаг хүн. Яах вэ, амьдралдаа ганц таарах уу, үгүй юу гэдэг л дээ. Хэрэв тийм найзтай болбол яасан ч урваж болохгүй шүү.

Силва: Нэг ёсны өөртөө бардчихсан. Гол дүр болсон санаатай юу?

Дот: Тийм ээ.

Лаурен: Үнэхээр онцгүй юм. Би чам шиг ядаргаатай залууд дургүй.

Дот: Би үнэхээр арчаагүй юм аа.

Маш: Та нар больж үз.

Дот: Найзыг нь доромжлоод байхад бэмбэгнэж байдаг.

Маш: Дайраад ир, хог новш минь.

Дот: Тэр миний төлөө жинхэнээсээ уурласан байхад.

Лав: За, тэр хооронд энэ хогийг нь цэвэрлэх үү дээ? Баяртай. Хар... шуу...

Дот: Энэ чигтээ дуусахгүй шүү. Найзыг минь доромжилсон чигтээ.

Лав: Айн? Энэ шидийн хэмжээ нь юу вэ? Миний шид тайлагдсан юм уу?

Финн: Дот?

Лав: Хэмх нүдүүлчхээд яршигтай юм. Хар шуурга.

Дот: Экспломб.

Лав: Юу? Сарниулав уу? Шидийн хүч нь түрүүнийхээс хамаагүй ихэссэн байна. Хормын төдийд шидийн хүч нь нэмэгдэх гэж дээ. Үгүй ээ, тэр зураас. Сонсож байсан юм байна. Духан дээрээ яг нэмэх тэмдэг шиг зураастай төрдөг. Сэтгэл хөдлөл нь нэг цэгийг давахад шидийн хүчээ сулладаг тулаанч Чөтгөрийн овог. Ира Креүз!

Дот: Найзыг минь доромжилсон нүгэл их шүү. Машинган Экспломб. 30 минутын дараа чулуужна ий? Та нарыг түүнд садаа болохыг зөвшөөрөхгүй. Дайраад ир, хог новш минь. 100 удаа үх.

Лав: Юу? Надаас зөрчихлөө.

Дот: Эмэгтэй хүнийг тарчлаах сонирхолгүй. Зайл. Сэтгэл минь хувирахаас өмнө.

Лав: З-За. Баярлалаа.

Дот: Ийм л байна.

Финн: Сая түр зуур тайвширсан байтал хэдийн хэвэндээ орчхож. Гэхдээ тэр Дугаар 5-ыг ганцаараа ялчихлаа. Дот бас 2 зураастай байсан юм уу? Гайхалтай, Дот. Дот. Уучил. Уучлаарай, Дот.

Майло: 1 зураастай 2 хүн болохоор гээд үзүүлтэл... Яаж байгаа чинь энэ вэ? Хөөе.

Лав: Уучил.

Дот: Дугаар 4. Чулуужуулах шидээ болиод гараад ирсэн юм уу?

Майло: Ер нь ийм нөхдүүдтэй шударга үзэх хэрэг байхгүй.

Дот: Новш. Ер анзааралгүй довтолгоонд өртчихлөө. Ийм нөхцөлд Дугаар 4-тэй тулалдаж чадах уу?

Лав: Дугаар 4 бол Магиа Лүпсийн цор ганц 1-р ангийн гоц авьяастан. Дууслаа.

Дот: Саяных юу вэ? Илд үү?

Финн: Айн? Тэр шид...

Майло: Новш. Юу болсон бэ? Би... Миний шид хормын дотор... Я-Яагаад чи... Хутагт Рэйн Эймэс. Хүлээ, Рэйн. Чи яагаад энд байгаа юм?

Дот: Хутагт Рэйн Эймэс. Манай Адлерийн шилдэг.

Майло: Гэхдээ хутагт боловч адилхан сурагч. Сандрах юу ч байхгүй. Т-Тийм шүү. Жаахан ярилцъя. Хоёр талд олон шалтгаан байгаа биз дээ? Тийм ээ? Юу?

Рэйн: Надад ажил нэмэх хэрэггүй. Хог минь.

Майло: Адилхан сурагч... биз дээ?

Дот: Энэ бол Хутагтын шид.

Лав: Түр зуур Адлер луу урвах уу даа?

Майло: Муу шүү, муу. Бүх зүйл хэт өөр байна. Үгүй ээ. Энэ яах ч аргагүй зүйл. Би ч гэсэн эсэргүүцэж чадаагүйдээ гэмшиж байна. Өршөөгөөч.

Рэйн: Тийм бий? Гэмшиж байна гэв үү? Энэ ертөнцөд хамгийн чухал зүйл бол үг биш үйлдэл. Чам мэтийн новшийн үгэнд итгэхгүй. Чам шиг юмнуудад өвдөлтөөр ойлгуулахад болно. Дахиж адил алдаа гаргана гэж бодоод ч хэрэггүй.

дот: Адилхан Адлер гэж сонссон ч манай тал биз дээ?

Рэйн: Та нар бас энд юу хийгээд байгаа юм? Бушуухан харь. Би нарийн ширийнийг түүнээс асууна.

Дот: З-За.

Рэйн: Хэл.

Дот: Өршөөлгүй юм аа. Гэлээ ч гэсэн хутагт энд юу хийж байгаа юм?

Финн: Ах аа.

Дот: Айн?

Рэйн: Иносент Зерогийн туслахууд энд ирсэн байгаа гэж өвгөн хэлсэн. Тэд шидээ далдлаад нуугдаж байхаас зайлахгүй. Яг хаана?

Маш: Амин дэмээ нөхье, амин дэмээ нөхье.

Рэйн: Шидийн хүч биш. Гэхдээ энэ дарамт. Энэ үү?

Маш: Хурдлах хэрэгтэй. Хурдан... Айн?

Рэйн: Цаг алга. Гялс шалгачихъя.

Маш: Айн?

Рэйн: Одоо чиний жинхэнэ хүчийг үүгээр хэмжинэ. Шидийн хүчний хэмжээг чинь харвал сурагч мөн эсэхийг мэднэ.

Маш: Юу?

Хэмжигч аалз: Би өдийг хүртэл хэдэн мянган шидтэний шидийн хүчийг хэмжиж ирсэн аалз. Чамайг энгийн шидтэн гэж мэдвэл явуулъя гэж Рэйн гуай хэлж байна.

Маш: Арай ч дээ. Хөөе, гэнэт яаж байна аа? Аюултай биз дээ? Сэжигтэй этгээд, зэрлэг хүн.

Рэйн: Энэ муу. Сая шид хэрэглэсэн үү?

Хэмжигч аалз: Т-Тэг. Үгүй ээ, боломжгүй, боломжгүй. Жаахан алдсан байх аа.

Рэйн: Хэмжигч аалз хүртэл хариу үзүүлэхгүй байна. Арай?

Маш: Айн? 3 хувийн Партизан.

Рэйн: Миний Партизан сандал болчихлоо.

Хэмжигч аалз: Худлаа биз дээ?

Рэйн: Хэмжигч аалз өөрийн дүрээ алдаж, ярианы зуршлаа мартчихлаа. Тэр яах аргагүй шид ашиглахгүй байна. Тэр Иносент Зерогийн төрлийнх биш. Гэхдээ дахиад ганцхан удаа шалгая. 10 хувийн Партизан.

Хэмжигч аалз: Рэйн гуайн сурагчийн эсрэг ашиглах арга биш. Тэр дууссан. Юу? Бэлтгэлийн савалт уу? Арай? Тэр чинь? Тосох байрлал гэнэ үү? Тосох байрлалаар Рэйн гуайн дайралтыг бүгдийг нь зогсоочихлоо.

Маш: Аюултай юм аа.

Хэмжигч аалз: Үгүй ээ, юу гэсэн үг вэ?

Рэйн: Чамайг хэн гэдэг вэ?

Маш: Маш Барндед.

Рэйн: Маш?

Уолберг: Манайд сонирхолтой сурагч орж ирсэн. Асар онцгой нөхцөл тээж яваа ч үнэхээр хүчтэй сэтгэлтэй. Чамаас түүнийг харж хандахыг гуйя. Түүний нэр бол...

Рэйн: Барндед. Тийм бий. Чи...

Маш: Айн?

Рэйн: Өдийг хүртэлх бүдүүлэг зандаа хүлцэл өчье. Өршөөгөөрэй.

Маш: Өршөөхгүй.

Рэйн: Хариу гэх нь ч хаашаа юм. үүнийг өгье. Ороовол шарх эдгээдэг шидийн алчуур.

Маш: Аан, за. Юу? Туулайд дуртай юм уу? Баярлалаа.

Рэйн: Бас ихэд болгоомжтой байгаарай.

Маш: Абел руу явна биз дээ?

Маш: Яаж?

Рэйн: Чамайг Хутагт болохоор зорьж байгааг өвгөнөөс сонссон. Тэгвэл Абелтай гарцаагүй мөргөлдөх биз. Тэр бол энэ жилийн Хутагтад гарцаагүй нэр дурдагдах нэгэн. Түүний хэрэглэдэг хүүхэлдэйн шид сурагчийн түвшнийг давсан гэхэд болно. Чамайг миний хувийн шидийг нүцгэн гараараа зогсооход гайхсан ч шид ашиглаж чадахгүй бол үнэндээ хэцүү.

Маш: Шид хэрэглэж чадна л даа.

Рэйн: Гэхдээ л тэр сургуулийн ихэнх зоосыг цуглуулсан байгаа. Ялах юм бол чи тэр бүх зоосыг эзэмшиж Хутагт болох нэрсэд том алхан орж ирнэ. Одоогийн Ид шидийн ертөнцийн асуудал уул овоо шиг их байна. Ганц ч болтугай хүчтэй хүн нэммээр байна. Хутагт болно гэж хэлсэн хойно, үхсэн ч болдог юм шүү.

Маш: За.

Рэйн: Надад өөр ажил бий. Болгоомжтой яваарай.

Маш: Өө, олон юманд баярлалаа.

Рэйн: Энэ бүхэн миний төлөө. Буруугаар ойлгох хэрэггүй. Баяртай.

Маш: Магадгүй сайн хүн байх.

Уолберг: Тэр найзыгаа өөрийн зорилгоос илүүд үздэг сонирхолтой хүү. Яах вэ, алсын хараагүй төдий ч байж магадгүй юм. Гэхдээ дүү чинь түүнтэй уулзаад аврагдсан шиг байсан.

Рэйн: Шид ашиглаж чадахгүй байсан ч Хутагт болж чадна. Түүний төлөө өөрийгөө шид хэрэглэгчээс илүү гэдгийг батал.

Маш: Энд үү? Татдаг уу, түлхдэг үү? Өө, түлхдэг юм байна.

Абел: Дандаа хаалга эвдэж орж ирэх шаардлага байгаа юм уу?

Маш: Тогшъё гэж бодтол ийм болчихлоо.

Бичиг: ДАРААГИЙН АНГИ: МАШ БАРНДЕД БОЛОН СУЛ ДОРОЙГООР ХООЛЛОГЧ

Back to episodes Go home