Mashle S1 9

Вөрт: Би бол Вөрт Мадл. Чи муу үнэ цэнгүй дорой байвал яасан ч өршөөхгүй гэж мэдээрэй.

Ланс: Гравиол. Чамтай тоглох цаг алга.

Вөрт: Татах хүчний шид байх гэж. Гайхлаа шүү. Ийм байвал жаахан ч гэсэн хөгжөөх бололтой. Тийм ээ?

Ланс: Гравиол.

Вөрт: Бүтэхгүй, бүтэхгүй.

Ланс: Шавран хүүхэлдэй. Түүний жинхэнэ биеийг довтлох ёстой гэсэн үг үү? Тэгвэл хялбархан. Эндхийг тэр чигт нь Гравиол.

Вөрт: Харамсалтай байлаа. Тэсрэлт.

Ланс: Хөлийг минь бүрхчхэж. Хэдийдээ тэр вэ?

Вөрт: Татах хүчний шид гэвэл Кроун гэр бүл. Нэлээн сайн удмынх юм биш үү? Хайран юм. Яг болж байна. Магиа Лүпст ор. Харахад эвсэл нь муугүй бололтой. Манай эгнээнд хангалттай ажиллаж чадах бололтой. Тэгээд хамгийн гол нь чи өөрөө өрөвдөлтэй байна. Уг нь авьяастай байтал хүрээлэл муутай. Хэнтэй нийлэх чинь их чухал шүү. Эргэн тойрон чинь ялзарсан бол чи ч гэсэн ялзарна.

Ланс: Юу гэх гээд байгаа юм?

Вөрт: Хөөе, хөөе. Мэдэж байж битгий асуу л даа. Адлерийн хог шааруудтай хамт байвал чи ч гэсэн ялзарна гэж хэлээд байна. Хүн гэдэг чинь өөртэйгөө адил түвшний хүмүүстэйгээ нийлэх хэрэгтэй байдаг юм. Үнэ цэнгүй хүмүүстэй нийлээд байвал өөрөө үнэгүй болно. Магиа Лүпс бол сайхан. Бүгд авьяасаар бялхдаг. Дээр нь чанартай сургалт, шидийн хэрэгсэл, шидийн ургамал. Шидийг тултал нь ашиглах орчин бүрдсэн.

Ланс: Хүчтэй болохын төлөөх орчин уу? Миний дотоод хүч орчин энэ тэрээр өөрчлөгддөг тийм хагас дутуу эд биш.

Вөрт: Юу?

Ланс: Айн? Ойлгож чадсангүй юу? Миний зүгээс харахад бол чи хоёрдугаар зэрэг.

Вөрт: Өө, за. Хоёрдугаар зэрэг үү? Чи муу хэлж байгаа юмныхаа утгыг ойлгож байна уу?

Ланс: Гравиол.

Вөрт: Энэ муу. Хажуугийн хананд татах хүч өгчихлөө. Хэчнээн оролдоод нэмэргүй. Би хана, эсвэл шалны завсарт шавран орчноор дэр бүтээгээд цохилтыг шингээж байгаа. Татах хүчний шид дайсныг унагах газартай байж л үйлчилнэ. Энэ аргыг тайлж уншихгүй бол чи намайг... Энэ муу сая үүссэн хэлтэрхийг татах хүчээр ийшээ нисгэж байна. Энэ муу. Надад татах хүчний шид үйлчлэхгүй гэдгийг хэдийн мэдчихэж.

Ланс: Орчин сайтай бол хүчтэй болно гэж чи хэлсэн байх аа?

Вөрт: Айн?

Ланс: Чиний үзлээс харахад бол би илүү сайн орчинд байгаа бололтой шүү.

Вөрт: Би хүчтэй. Төрөхдөө л 2 зураастай байсан. Шидийн хэмжээгээр тэр хавийн шааруудтай харьцуулах аргагүй. Дунд сургуулиасаа энэ Ид шидийн сургууль Ийстонд ирж мэдээжийн юм шиг Магиа Лүпст харьяалагдаж Ланг дотуур байрны шилдгүүдэд л заах сургалтад сурч ирсэн. Тийм. Би хүчтэй байх нь ойлгомжтой. Хүчтэй болохгүй байх учиргүй. Би дорой байх учиргүй. Их л бадрангуй байх шив дээ, 1-р ангийн жаал аа. Намайг ялсан санаатай юу? Энэ бол бусад сурагчдаас сорж авсан шидийн бэлдмэл. Магиа Лүпсийн бидэнд ийм бэлдмэл өгдөг юм. Онцгойлж шүү дээ.

Ланс: Шидийн хүч нь бүр их нэмэгдлээ. Яг одоо, энд баталъя. Хэн нь зөв гэдгийг. Шаврын шид: Хоёрдогч: Шавар чөтгөр! Шидэд түвшин бий. Энгийн шид, хувийн шид. Түүнээс нэг шат ахивал нөхцөлт шид. Гэхдээ Хоёрдогч бол 1 зураастны ашиглаж чадах шидээс өөр. 2 зураастан дотор ч цөөхөн хүн л ашиглаж чаддаг өндөр түвшний шид. Тийм. Үнэ цэнэ бүхий цөөн тооны хүн л ашиглаж чадна.

Вөртийн аав: Сайн сонс, Вөрт. Хүний үнэ цэн энэ ертөнцөд хэр амжилттай байснаас шийдэгдэнэ.

Вөрт: Үнэ цэнтэй хүн.

Вөртийн аав: Нэг ёсондоо Ид шид бүх зүйлийг шийддэг ертөнцөд хүний үнэ цэнийг Ид шид шийднэ.

Вөрт: Үнэ цэнтэй хүн.

Вөртийн аав: Шидийн авьяастай хүн үнэ цэнтэй, шидийн авьяасгүй хүн үнэ цэнгүй.

Вөрт: Үгүй. Би ганц авьяас гэлтгүй одоо байгаа энэ газраа ч өөрөө ялж авсан. Би бол үнэ цэнтэй хүн. Энэ шид бол үнэ цэнгүй муу сурлагатантай нийлдэг чиний энэ насандаа хүрч чадахгүй өндөрлөг!

Ланс: Чи тэдний муу сурлагатан гэж байгаа ч юм ойлгоогүй бололтой.

Вөрт: Айн?

Ланс: Би түүний үгнээс чухал зүйлийг санасан.

Маш: Би бүхнийг логикоор шийдэж чадах ухаалаг биш л дээ.

Ланс: Зөвхөн би л тэднийг муу сурлагатан энэ тэр гэж муулж болно. Гравиол: Хоёрдогч: Тамлагч Багана.

Вөрт: Шавар Чөтгөрийн хөдөлгөөн. Энэ багана.

Ланс: Тийм. Энэ багана тус бүр нь хүчирхэг татах хүч гаргана. Өөр лүүгээ чиглэсэн. Харин баганаар хүрээлэгдсэн энэ мангас 4 талаасаа татах хүчинд татуулж задарна.

Вөрт: Миний хамгийн хүчтэй шид ялагдлаа. Би ялагдлаа гэж үү? Би...

Вөртийн аав: Дотуур байрны шилдэг гэж зөвшөөрөгдсөн гэнэ ээ? Чи Ийстоны шилдэг болохыг зорино. Шидийн холбоонд орлоо гээд чамайг хийсэн үнэ байхгүй. Ойлгож байна уу? Миний хувьд чи үнэ цэнгүй хэвээрээ. Чи хэзээ үнэ цэнтэй хүн болох юм бэ?

Вөрт: Би үнэ цэнгүй.

Ланс: Чинийх биз дээ? Уначихсан байсан шүү. Энэ тэмдэглэлийг нэлээн хуучиртал нь хэрэглэж ээ. Чиний яриад байгаа хүний үнэ цэн гэж юу юм? Миний эцэг эх нийгмийн байр суурь, өөрийн цолноос их л үнэ цэн мэдэрдэг байсан. Чиний яриаг сонсоход надаас ялгаагүй газарт өссөн байх.

Анна: Би ирээдүйд дуучин болмоор байна.

Ланс: Тийм орчинд нэг талдаа авьяас, байр сууриар үнэ цэнэ шийдэгдэх юм шиг харагддаг ч би тэгж бодохгүй байна.

Анна: Хөөе. Яасан ч чадахгүй гэж бодсон биз дээ? Гэхдээ л хичээхээр шийдэх нь чухал гэж бодож байна.

Ланс: Чиний хэлсэн бүхэн таалагдахгүй байгаа ч хөдөлмөрийг чинь үнэлье.

Вөрт: Тийм ээ. Би ер үнэ цэнтэй хүн болохыг хүссэн юм биш. Үнэндээ... Новшийн жаал. Намайг хүлээн зөвшөөр гэж чамаас гуйсан юм уу?

Абисс: Чи намайг барьж чадахгүй. Хурдасгал. Ойлгосон уу? Асар их зөрүүг. Энэ зөрүүг харсан ч гэсэн надтай тэрсэлнэ гэвэл би биеэ барихгүй. Гэсэн ч...

Маш: Хамаагүй. Тийм юм хамаагүй.

Абисс: Гэр бүлтэйгээ амар тайван амьдрахын тулд уу? Дотор муухайрчихлаа. Надтай адил байдалд байгаа мөртлөө ингэж бодно гэхээр эргэн тойрон чинь хувьтай л заяаж дээ. Болж байна. Жинхэнэ хүчээ харуул. Энэ бол шидийн хүчийг сордог шидийн хэрэгсэл. Дахиад 30 минут болоход найзын чинь шидийн хүч дуусаж, зураас нь арилж, дахиж хэзээ ч шид ашиглахгүй болно. Ямар вэ дээ? Найз чинь чамтай адил нөхцөлд очно. Баяртай байгаа биз?

Маш: Үнэхээр тийм юм ярьж байвал наад багийг чинь хага цохиж өгье.

Абисс: Их л итгэлтэй байх шив. Ойлголоо. Хүслээр чинь болъё. Хурдасгасан Жад. Хэн бүхэн мөрөөдлөө ярьж чадна. Эцэстээ чи амнаас цаашгүй. Эцэстээ гэхэд чи хэнийг ч хамгаалж чадахгүй. Сэлэм сугарахгүй байна.

Маш: Барьчихлаа.

Абисс: Арай гэдэсний булчингаа чангалаад...

Маш: Миний гэдэсний булчин хатуу байгаа биз? Тийм үү? Энэ улаан нүд. Арай улайчхаа юу?

Абисс: Энэ нүдийг мэддэггүй юм уу?

Маш: Мэдэхгүй. Уучлаарай.

Абисс: Уучлалт гуйх хэрэггүй ээ.

Маш: За.

Абисс: Энэ нүд бол Муу ёрын нүд. Дайсныхаа шидийг түр зуур хорьдог чөтгөрийн нүд. Ид шид бүхнийг шийддэг энэ ертөнцөд надаас эмээсэн тэд зайлсхийсэн.

Маш: Яагаад ч юм уучлаарай. Наад нүд чинь надад нөлөөлөөгүйд.

Абисс: Зүгээр ээ. Шид хэрэглэгчийн хувьд бол би заналт дайсан нь. Үргэлж жигшиж, айдаг байсан. Эргэн тойрон гэлтгүй эцэг эх минь хүртэл. Яах вэ, чам шиг эргэн тойрон чинь хувьтай заяасан бол итгэхгүй л байх. Энэ ертөнцөд төрөөгүй бол дээр хүмүүс гэж бий. Хурдасгал: Хоёрдогч: Хүчний талбар.

Маш: Сум.

Абисс: Өөрийгөө удааширсанд гайхсан уу? Энэ орон зай надаас бусад зүйлсийн хурдыг хасаж, тэр хэрээр миний хурдыг нэмэгдүүлдэг юм. Хоёр дахь удаа гэж үгүй. Ингээд жинхэнээсээ дууслаа. Юу вэ? Хурд нь хасагдсан ч ийм хүчтэй. Гэхдээ ийм зэргээр миний дайралтыг... Тийм бий. Сая миний зугтах замыг хязгаарлахын тулд шалыг хувааж ээ? Түр ухраад, дахин төлөвлөгөө боловс... Хөл дээр...

Маш: Хоёр дахийг нь авлаа. Бүх булчингийн шид: Шуурганы давшилт.

Абисс: Миний Хоёрдогч ийм юу нь үл мэдэгдэх хүчинд...

Маш: Өгзөгний булчин.

Абисс: Ертөнц нь өөр байна. Энд ялагдвал би... Миний орших утга... Хурдасгал! Юу?

Маш: Шууны булчин. Дөрвөн толгойт. Цээжний булчин. Гуяны булчин. Нурууны булчин!

Абисс: Яасан ч гэсэн бодоод байна. Хэрэв энгийн төрсөн бол гэж. Намайг ухаан орох үеэр энэ нүд илэрхий болсон. Мэдээж эцэг эх минь ихэд айсан. Бурхнаас олгосон Ид шидийг үгүйсгэдэг Чөтгөрийн нүд учраас. Зураасгүй хүүхдийг хөнөөдгийн адилаар би ч мөн энэ ертөнцөд хэвийн бус оршихуй. Гэр бүлийнхэн минь намайг байдгийг мэдэгдэхгүйн тулд намайг гэрийн зооринд түгжсэн. Цаг нь болохоор гадаа хоол ирсэн байдаг. Тэгж амьдарч байтал нэгэн өдөр эцэг эх минь намайг хөнөөх гэж оролдсон. Над шиг хүүхэд төрсөн нь тэвчиж барамгүй байсан биз. Би мэдэж авсан юм. Төрөх ёсгүй байсан гэдгээ. Абел гуай тийм намайг хэрэгтэй гэж үзсэн. Тэр нь ашиглаад дуусах хэрэгслийн хувиар байсан ч. Тэр итгэлд чинь ч хариулж чадсангүй. Би буцаад л хэрэгцээгүй хүн болчихлоо.

Маш: Би чиний хэлдэг шиг хувьтай төрсөн гэж бодож байгаа болохоор юу мэдэрснийг чинь мэдэрч чадахгүй. Тиймээс хэрэв боломжтой гэвэл би найз чинь...

Абисс: Чи үнэхээр шударга, сайн хүү юм аа. Үнэндээ атаархчихлаа. Гэхдээ бүтэхгүй ээ. Энэ нүд байгаа цагт нэг л өдөр чиний сэтгэл ч өөрчлөгдөнө. Гэхдээ энэ сайхан сэтгэлийн чинь хариуд би нэг анхааруулга өгье. Үүнээс цааш явахаа боль. Чи Абел гуайг ялж чадахгүй. Тэр хүний хүч чамтай тулсан үеийнх шиг биш. Нөөц хүч үлдээж намайг ялсан гэвэл...

Маш: Анхааруулсанд баярлалаа. Гэхдээ, яах вэ. Хэмх нүдэхгүй бол болохгүй болохоор хамаагүй. Тэглээ ч миний сэтгэл өөрчлөгдөхгүй ээ. Энэ ертөнц чиний нүдийг хэчнээн их үзэн ядсан ч, түүнээс шалтгаалж эргэн тойрныхон чинь юу ч гэж хэлсэн гэсэн миний чамтай харьцах харилцаа өөрчлөгдөхгүй ээ. Яагаад гэвэл шид ашиглаж чадахгүй намайг өвөө минь тэгж л өсгөсөн. Дараагийн удаад хамт хөвсгөр бялуу идье. Баяртай.

Абисс: Сонирхолтой хүү байна даа.

Бичиг: ДАРААГИЙН АНГИ: МАШ БАРНДЕД БОЛОН ХУТАГТ ЭР

Back to episodes Go home