Mashle S1 8

Родес: Чи муу. Үнэхээр алтан зоосыг булааж чадна гэж бодоо юу? Орка дотуур байрны магмын шид ашиглагч Родес Эамусаас.

Абисс: Оркад ховор байх түрэмгий нэгэн гэж сонссон ч зүгээр л түрэмгий гэдгээс хэтрэхгүй байсан бололтой.

Ланс: Шидийн хүчинд авьяастай, угсаа гарвал сайтай. Тийм сурагчдаас бүрдсэн. Ланг дотуур байрны цөм Магиа Лүпс. Тэдний өндөр тушаалтнууд энэ сургуулийн шилдгүүд байх нь гарцаагүй. Жинхэнэ хүчтэй хүмүүстэй шууд тулалдахаас зайлсхиймээр байна. Гэхдээ энэ сургуульд хэн хэндээ дотуур байрны байршлыг мэдэгдээгүй. Дотуур байр хоорондын өрсөлдөөнт шинжийг өдөөхийн тулд. Тиймээс зоос булаахын тулд тэдний байршлыг тогтооно.

Маш: За.

Ланс: Үнэхээр сонсож байсан биз дээ? Бас элссэнээс хойш 1 сар өнгөрлөө. Дотуур байрны онцлог болсон нөмрөг. Өмсчих.

Маш: За.

Ланс: Өдөөд байгаа биз дээ?

Маш: Өө, таних тэмдэг байна.

Ланс: Таних тэмдэг биш Адлерийн сүлд. Бас таних тэмдэг гэдэг чинь үсгийг загварт оруулсан эд.

Маш: За.

Ланс: Ингээд чи дотуур байрны сурагч гэдгээ ухамсарлавал сайн сан. Юун түрүүнд...

Лемон: Маш! Баларсан. Том ах.

Маш: Түр хүлээгээрэй, хөвсгөр бялуу...

Лемон: Том ах.

Маш: Үгүй ээ, харин хөвсгөр...

Лемон: Том ах.

Тайлбарлагч: Эмчийн өрөөнд ирлээ.

Том: Өө, та хэд. Хулс шиг л сайн явна уу? Эсвэл хулс уу?

Маш: Таныг тодорхойлдог зүйл...

Лемон: Юу болоо вэ? Ингэж царай алдаад...

Том: Харин үнэндээ би ч сайн ойлгохгүй байгаа юм. Сэрэхэд энд байсан. Энгийн үед бүхнээ дайчилж амьдардаг болохоор унтахад л өглөө болчихдог юм. Зүүдэлдэггүй. Гэтэл унахынхаа өмнөх өдөр л тас хар хайрцаг дотор түгжигдчихсэн байна гэж зүүдэлсэн. Дуу гаргаж чадахгүй. Гэхдээ ухаан цэлмэг. Тийм нөхцөл хэдэн цаг үргэлжилнэ. Тийм аймшигтай зүүд. Та бүр ингэнэ гэдэг. Хөвсгөр бялуу идэх хэрэгтэй дээ.

Лемон: Маш, чимээгүй. Том ах, бие нь зүгээр үү?

Том: Тийм ээ, жаахан хүнд оргиж байна. Бас... Түр зуур шид хэрэглэж чадахгүй болсон. Бие доторх шидийн хүчнийхээ ихэнхийг мэдрэхгүй байна. Яг л сороод авчихсан юм шиг.

Ланс: Ойлгомжтой. Гэлээ ч гэсэн ямар олон юм бэ?

Том: Тийм ээ, тэд ч гэсэн надтай адилаар түр зуур шид хэрэглэж чадахгүй болсон бололтой. Захирлыг Шидийн холбооноос дуудсан байгаа яг энэ мөчид.

Лемон: Нөгөө, Маш энэ.

Маш: Айн? Энэ чинь...

Лемон: Миний бүтээсэн сахиус Шүко. Сүүлийн үед муу совин татаад болдоггүй.

Маш: Энэ юун тууз юм?

Лемон: Аа, царай муут.

Маш: Айн? Айн?

Лемон: Ямартай ч хамаагүй болчимгүй юм хийж болохгүй шүү.

Маш: За.

Лемон: Тэгээд наадхаа биеэсээ холдуулахгүй байлгаж үргэлж намайг бодож байгаарай.

Маш: З-За.

Лемон: Заавал шүү. Унтахдаа хүртэл тэврээд, зүүдэндээ намайг... Аа, муу араатан!

Тайлбарлагч: Тэгээд дотуур байрны гэрэл унтрах цаг өнгөрч, шөнө дунд болов.

Ланс: Энэ үймээний цаана Магиа Лүпс байгаа байх. Миний харж байгаагаар...

Маш: Гэрэл унтрах цаг өнгөрсний дараа сургууль дотуур явж болохгүй биш үү?

Ланс: Чи үнэхээр хичээнгүй нөхөр юм аа.

Дот: Дараад нь уучлалт гуйчхад асуудалгүй.

Финн: Битгий ганцааранг минь үлдээ л дээ.

Ланс: Яагаад та нар хүртэл дагаад ирэв?

Дот: Мэдээж би ч гэсэн зоостой болмоор байна, тэнэг ээ.

Финн: Өрөөндөө ганцаараа үлдмээргүй байна.

Маш: Тэр хоёр ч гэсэн өрөвдөлтэй болохоор дагуулаад явъя.

Ланс: Санаа зовж байна.

Дот: Хөөе, тэр. Лемон байна шүү дээ. Ардаасаа ч хөөрхөн юм. Хөөе, Лемон.

Ланс: Хүлээ. Нэг л сонин байна.

Дот: Хөөе, худлаа биз дээ? Лемон л болсон хойно нүдгүй байсан ч хөөрхөн гэдгийг нь би анзаарлаа.

Ланс: Тэр шид байхаас зайлахгүй. Яадаг юм билээ?

Финн: Байз. Лемон хаа нэгтээ явчихлаа.

Маш: Ардаас нь явъя.

Финн: Тэр булангаар эргэсэн.

Дот: Айн?

Маш: Алга.

Дот: Худлаа байлгүй. Эндэх чинь мухар байна.

Финн: Айн? Хөөе, сая ямар нэг зүйл сонсогдоогүй юу?

Дот: Айн? Юу ч сонсогдохгүй байна аа.

Финн: Үгүй ээ, сонсогдож байна. Мод бяцрах мэт чимээ.

Дот: Шал хамаагүй юм ярихаа боль. Надад бас сонсогдлоо. Үхмээр байна. Лемон!

Ланс: Тайвшир. Энэ бол шид. Илчил.

Дот: Энэ юу вэ?

Финн: Х-Хаалга уу?

Ланс: Миний хүч хаалгыг харуулахаас илүүг чадахгүй.

Финн: Хаалганы түгжээг тайлахын тулд дахиад өвөрмөц шид хэрэгтэй.

Дот: Машинган Экспломб. Новш. Хөдөлсөн ч үгүй. Ийм юмыг яах юм бэ? Юу? Айн? Х-Хөөе.

Финн: Маш? Хаалгыг хүчээр... Хөшүүргийн хүчээр...

Дот: Энэ одоо бүхнийг чаддаг юм уу?

Ланс: Лемон энэ дотор байгаа. Бас аягүй бол Магиа Лүпс ч гэсэн.

Лемон: Битгий болчимгүй зүйл хийгээрэй.

Маш: Уучлаарай. Амлалтаа биелүүлж чадахгүй бололтой. Явъя.

Финн: Сургууль доор ийм газар байж ээ?

Маш: Нууц оромж шиг юм аа, Финн.

Финн: Т-Тийм ээ.

Дот: Н-Новш оо. Айсан шинжгүй юм хэлээд байвал хөнөөнө шүү.

Маш: Уучлаарай.

Дот: Үгүй ээ. Тэгтлээ... Х-Хүлээ. Намайг харин уучлаарай.

Финн: Маш, тэгтлээ сэтгэлээр унах хэрэггүй ээ.

Ланс: Дайсан нуувчаараа сонгож байгаа хойно ямар нэг байдлаар тэдэнд ашигтай газар байлгүй.

Дот: Х-Хөөе, хараач. Төгсгөлд нь гэрэл.

Ланс: Тулааны талбар.

Маш: Энэ юу вэ?

Дот: Чи жаахан хоцроод байна уу?

Шүэйн: Зөв хариуллаа. Энэ бол эртний тулааны талбар. Одоогийн багш нарын хэн нь ч мэдэхгүй.

Ланс: Чи Магиа Лүпсийнх үү?

Шүэйн: Үгүй ээ, би биш боловч Дугаар 3-ын гуйлтаар энд байна. Та нар шиг халдагчийг үгүй хийхийн тулд. За, цааш явмаар байвал зоосоо дэнчинд тавьж, надтай тулалд. Гэхдээ яасан ч явуулахгүй л дээ.

Ланс: Болж байна. Хүлээ.

Дот: Би явъя.

Ланс: Дот.

Дот: Би байна аа. Царайлаг новш нарыг үхтлээ үзэн яддаг.

Ланс: Тийм үү?

Маш: Хичээгээрэй.

Финн: Хичээгээрэй.

Дот: Чи тэр биз дээ?

Шүэйн: Айн?

Дот: Хөгжөөн дэмжигчдийн клубтэй биз дээ?

Шүэйн: Байгаа л даа. Яасан гэж?

Маш: Ширүүн тулаан өрнөх бололтой.

Финн: Яг тэгнэ.

Ланс: Тэгэх биз.

Дот: Өдөр тутмын амьдрал нь гялтганасан нөхрийг хөнөөнө!

Маш: Яах аргагүй.

Финн: Сэтгэл сэргэтэл үзэн ядаж байх чинь.

Ланс: Өрөвдөлтэй амьд биет юм даа.

Шүэйн: Юу? Алдартай надад атаархаа юу?

Дот: Тэгээд яадаг юм?

Шүэйн: Үзэн ядна уу, яана уу дураараа бол. Угийн царай ч үгүй, толгой ч үгүй чамд би ялагдана гэж байхгүй. Сарнайн ташуур.

Тайлбарлагч: Лемоныг аврахаар ирсэн байх ёстой байтал царайлаг залууд атаархсан Дот Бареттийн үзэшгүй тулаан энэ мөчид эхлэх гэж байлаа. Энэ бол Ид шидийн ертөнцийн хуулийн дээд байгууллага Шидийн холбоо.

Блесс: Уолберг гуай, гэнэт дуудсанд өршөөгөөрэй.

Уолберг: Зүгээр дээ. Бүү санаа зов. Гэхдээ намайг дуудсан гэхээр...

Блесс: Тийм ээ. Хекатрис шоронгоос үхлийн ялтай аймшигт 6 хоригдол зугтсан. Хекатрис шоронгийн бүх харуул үхсэн. Тэдэнд тусалсан хүн нь Иносент Зеро.

Тайлбарлагч: Энэ үеэр газар доорх тулааны талбарт Дот царайлаг залуутай зууралдаж байв.

Дот: Үүнийг хүрт. Экспломб. Юу?

Шүэйн: Та хэд Силва ахыг ялсан байх аа?

Дот: Үгүй ээ, би илт давуу гөвүүлсэн.

Шүэйн: Тэр уг нь 2 зураастай байж хайран юм аа. Шидийн хэмжээ нь ихээс биш шидийг яаж хэрэглэхийг ер ойлгоогүй. Түрүүлээд хэлчихье. Би түүнээс хүчтэй шүү.

Дот: Хөөх. Яах вэ, яасан ч ялагдахгүй л дээ.

Шүэйн: Айн? Яаж ялах гээ вэ?

Дот: Ингэж. Экспломб Бомб.

Шүэйн: Энэ юу вэ? Газар дээр тэмдэг байна.

Дот: Хөөе, хөдлөөд хэрэггүй шүү. Энэ бол нөхцөлт шид. Миний энгийн шидээс 5 дахин хүчтэй.

Шүэйн: Би ийм улаан цайм урхинд унана гэж байхгүй биз дээ?

Дот: Үгүй ээ. Чи 100 хувь унана.

Шүэйн: Энэ тэмдгийг надаар яаж гишгүүлэх гээ вэ? Намайг эндээс хөдөлгөх арга байгаа юм уу? Тийм аргад унахгүй ээ. Сарнайн ташуур: Хувирал.

Дот: Машинган Экспломб. Новш, нөлөөлөхгүй нь.

Шүэйн: Барь.

Дот: Дохиур минь. Бүл.

Дот: Яая.

Шүэйн: Энэ өргөс чиний биеийг бүрэн гацаасан. Солжир зовхи, мэдрэмжгүй алчуур. Түүний дээр шидийн мэдрэмж ч үгүй байх гэж. Эцэст нь намайг энэ тэмдэг дээр гишгүүлж ч чадсангүй. Чи үнэхээр азгүй амьтан юм аа. Дараагийн дайралтаар баталгаатай дуусгая.

Дот: Боль.

Шүэйн: Унагаа.

Дот: Би тэмдэг дээр гишгүүлнэ гэж нэг ч хэлээгүй.

Шүэйн: Юу?

Дот: Экспломб Бомб бол зүгээр л хугацаат тэсрэх бөмбөг. Намайг арай ч итгэл дүүрэн нүдний чинь өмнө хугацаат бөмбөг тавьчихна гэж бодоогүй биз дээ? 8 удаа үх!

Шүэйн: И-Ийм нөхөрт...

Дот: Бүхнийг гадна төрхөөр нь үнэлж болохгүй шүү. Царайлаг хүү минь.

Финн: Чадлаа шүү, Дот.

Дот: Би юу гэж ялагддаг юм? За, дараагийнх руу нь явъя.

Финн: Айн? Өө.

Дот: Энэ муу. Ялагдахдаа хүртэл догь байрлалтай. Өөрийгөө алдаагүй байна. Ийм юманд дургүй биш шүү.

Ланс: Дууссан уу?

Дот: Энэ юу вэ? Газарт сорогдож байна.

Маш: Түүнийг л амьд үлдээ.

Ланс: Энэ биднийг цааш зугтаалгахгүй гэсэн... дайсны хүслийг илэрхийлж...

Финн: Живлээ. Живлээ шүү дээ.

Дот: Эд яагаад ч юм надаас аюултай биш үү?

Ланс: Биднийг салгаад агнах төлөвлөгөө юу?

Вөрт: 2 зураастай 1-р ангийн жаал. Би Мөөгөн толгойтыг нь сонирхож байсан юм сан.

Ланс: Саяных үүний... Энэ бол Магиа Лүпсийн дээд жагсаалтын...

Вөрт: 2 зураастай 1-р ангийн хүү юу? Хог шаар байвал өршөөхгүй шүү. Би бол Магиа Лүпсийн Дугаар 3. Вөрт Мадл.

Бичиг: ГУРАВДУГААР СОЁО ВӨРТ МАДЛ

Вөрт: Чи муу үнэ цэнгүй дорой байвал яасан ч өршөөхгүй гэж мэдээрэй.

Лав: 1 зураастай 2 хүн амархан юм биш үү? Чадлаа. Магиа Лүпсийн Дугаар 5. Лав Кюүт.

Бичиг: ТАВДУГААР СОЁО ЛАВ КЮҮТ

Майло: Адилхан Дугаар 5. Майло Жениүс.

Бичиг: ДӨРӨВДҮГЭЭР СОЁО МАЙЛО ЖЕНИҮС.

Финн: 2 зураастай 2 хүн. Ингээд өнгөрлөө. Намайг төрүүлсэнд баярлалаа. Аав аа, ээж ээ. Бас уучлаарай. Баяртай.

Дот: Хөөе! Үзэхээсээ өмнө бууж өгөх хэрэггүй. Тэрийг хийвэл гойд бослого болно шүү. Гол дүрийн хүчийг үзүүлье. Муусайн туслах дүрүүд.

Лав: Хөөх, догь юм. Яг гол дүр шиг байна.

Маш: Айн? Манай хэд...

Абисс: Найзуудаасаа салчхав уу?

Маш: Эртээдийн.

Абисс: Уулзалгүй удаж ээ. Нээрэн өөрийгөө танилцуулаагүй байх аа. Би бол Магиа Лүпсийн Дугаар 2. Абисс Рэйзэр.

Бичиг: ХОЁРДУГААР СОЁО АБИСС РЭЙЗЭР

Абисс: Танилцахад таатай байна.

Маш: Аан, за. Таатай байна.

Абисс: Эртээд таарах үед чиний хөдөлгөөн үнэхээр гайхамшигтай байсан шүү.

Маш: Аан, за. Баярлалаа.

Абисс: Тэр үед анзаарсан юм л даа. Чи шид ашиглаж чадахгүй биз дээ?

Маш: Айн? Т-Т-Тийм юм байхгүй ээ.

Абисс: Сандарсан биз дээ?

Маш: Ү-Ү-Үгүй ээ. Тэгээгүй. Тэгээгүй гэм.

Абисс: Санаа зовох хэрэггүй ээ. Би ч гэсэн чамтай адилаар бусдад үл таалагддаг нэгэн. Ямар нэг шалтгаанаар энд байгаа байлгүй. Гэхдээ надад бас шалтгаан бий.

Маш: Айн? Арай... намайг ялна гэж санаагүй биз дээ, ах аа? Хэмх нүднэ шүү. Бүх хүчээрээ.

Тайлбарлагч: Лемонийг аврахын тулд Маш тэр хэдийн Магиа Лүпсийн эсрэг тулаан энэ мөчид эхлэх гэж байлаа.

Бичиг: ДАРААГИЙН АНГИ: МАШ БАРНДЕД БОЛОН ХУРДАСГАГЧ ШИДТЭН

Back to episodes Go home