Mashle S1 7

Тайлбарлагч: Адлер ба Ланг дотуур байрны хамтарсан сургуулиас гадуурх хичээлийг давж Маш алтан зоостой болов. Гэвч хөөрхий Лансын анхааруулга талаар болж сургууль дотор төөрсөн Маш Яагаад ч юм дайсагналцах Ланг дотуур байрны цөм болох Магиа Лүпсийн төв байранд ирчхэв.

Маш: Наад яриад байгаа чинь хүүхэлдэй байх юм.

Абел: Хэлж өгсөнд талархлаа.

Маш: Зүгээр ээ.

Абел: 1-р анги байж алтан зоостой гэгдэж байгаа хүүхэд чи юу?

Маш: Тийм ээ, зөв.

Абел: Чи яагаад Хутагт болохыг хүсэж байгаа юм?

Маш: Гэр бүлтэйгээ амар тайван амьдрахын тулд.

Абел: Гайхамшигтай юм аа. Гэхдээ буруу байна. Хутагт гэдэг бол энэ ертөнцийг бүтээдэг хүн. Нэр шигээ бурхны туслах гэхэд болно. Бүхнийг бүтээгчийн бодол гэхэд чи хэтэрхий сул дорой юм.

Маш: Тэгвэл та ямар юм?

Абел: Би энэ ертөнцийг байх ёстой төрхөд нь буцаана. Хүмүүс яагаад хөгжсөнийг мэдэх үү? Хүчтэй тал нь дорой талаасаа булааж, ашиглаж, залгиж ирсэн болохоор. Гэтэл одоогийн нийгэм яаж байна вэ? Доройг хамгаалах, жинхэнэ тэгш байдал, энэрэнгүй сэтгэл. Дэмий үгс. Нийгэм нүдээ аньчхаад харъя гэхгүй байна. Үнэнийг. Бидний жинхэнэ авир бол араатан. Хүний нийгэмд ч дорой нь булаалгаж, ашиглуулж, үгүй болох ёстой юм. Бидэн шиг угсаа гарвал өндөртэй нь л хөгжин цэцэглэнэ. Тэр чинь л байгалийн хууль.

Маш: Ойлгомжтой. Тэр чинь нэг ёсондоо та ч гэсэн амар тайван амьдармаар байна гэсэн үг үү?

Лав: Тэр юу яриад байгаа юм?

Майло: Ярихыг нь сонссон юм уу?

Абел: Энэ үгийг чинь дайсагнал гэж хүлээн авъя.

Маш: Тийм санаа байхгүй ээ. Уучлаарай.

Абел: Тийм бий. Тэгвэл одоо алтан зоосоо өгвөл чамайг зүгээр өнгөрөөж болох л юм.

Маш: Өгөхгүй ээ.

Абел: Тийм бий. Угийн чамд татгалзах эрх байхгүй л дээ.

Маш: Хүүхэлдэй. Сүйдтэй зүйл байхгүй юм биш үү? Энэ хүүхэлдэй яачхаа вэ? Түрүүнийхээс тэс өөрөөр бэлтгэгдсэн байна.

Абел: Энэ зоосыг чинь би зөвөөр ашиглая.

Маш: Сүйдтэй зүйл алга гэж хэлсэнд өршөөгөөрэй. Айн? Өө, баларсан. Хүнийг дэвсэж алах шахаж байна. Нөгөө, эмчийн өрөө рүү авааччихаад ирье.

Абел: Зоосоо хаяж байгаа юм уу?

Маш: Үгүй ээ, юмсад илүүд үзэх дараалал гэж бий. Тэглээ ч та хэчнээн хүчтэй байсан ч би ялагдахгүй болохоор.

Абел: Хөөх.

Маш: За, баяртай.

Абел: Түүний асар их итгэл. Зүгээр нэг мулгуу амьтан уу? эсвэл... Энэ эвгүй байдал юу вэ? Хүүхэлдэйн товч алга.

Лав: Дөнгөж сая байж боломгүй зүйл харсан юм шиг... Хүүхэлдэй зоосыг шидэх мөчид Мөөгөн толгойт хүүхэлдэйгээс ямар нэг зүйл тастаж аваад маш хүчтэй нисгээд агаарт мөргөлдүүлээд хөөрсөн зоосыг уушгины хүчээрээ буцаан сорсон. Үгүй ээ, юу гэсэн үг вэ?

Абел: Сонирхолтой юм.

Маш: Аюултай байлаа. Гэлээ ч гэсэн яагаад тэнд хүн хэвтэж байсан юм бол? Ухаан алдчихсан юм чинь хурдхан аваачъя.

Силва: Юу вэ? Буцаад хувирчхаж. Хүүхэлдэй болсноос хойших ямар ч дурсамж алга. Би яг яаж... Айн? Ю-Юу хийж байгаа юм, новш оо?

Маш: Гэдэсний гадна булчингаа бэлтгэж байна.

Силва: Т-Тийм үү? Гэснээс чи энд байгаа юм чинь чи намайг...

Маш: Тийм л дээ.

Силва: Яагаад? Би дайсан чинь байсан шүү.

Маш: Яах вэ, тийм л дээ. Асуудалд орсон үедээ нэгнээ... Хэл тасрах нь.

Силва: Т-Тийм үү?

Маш: За, би харилаа. Биеэ бодоорой.

Силва: Айн? За. Асуудалд орсон үедээ нэгэндээ тусална гэж дээ? Ер таалагдахгүй новш юм даа.

Тайлбарлагч: Тэр үеэр Адлер дотуур байрны 302-р өрөөнд.

Ланс: Чи яагаад энэ өрөөнд байгаа юм? Бас яагаад үсний засалт чинь өөрчлөгдчихсөн юм?

Дот: Тэр чинь миний хэлэх үг. Загвараа өөрчилж байна. Лемон урагшаа үстэй залууд дуртай юм шиг санагдсан. Нэг ёсондоо өөрөөр хэлбэл...

Финн: Та хоёр яагаад миний өрөөнд маргалдаад байгаа юм?

Дот: Түүний царай яах аргагүй энгийн дүнгээр хамгийн өндөр 70 оноотой. Дээр нь ийм өндөр. Түүний амьдралын тоглоомын түвшин нь: Амархан. Сонирхолгүй байх магадлал 500 хувь. Энэ өрөөнөөс зайл.

Финн: Үгүй ээ, энэ миний өрөө юм сан.

Дот: Чамайг харахаар уур хүрээд байна. Би царайлаг нөхдийг үхтлээ үзэн яддаг юм.

Ланс: Би ч гэсэн ёс зүйгүй нөхдийг үхтлээ үзэн яддаг. Яг одоо энэ хорвоогоос арчаад өгсөн ч болж байна.

Финн: Айн?

Дот: Болж байна. 3 удаа хөнөөгөөд өгөмз.

Финн: Үгүй ээ. Юу?

Ланс: Бололгүй яах вэ. Хүлээн авлаа.

Финн: Үгүй ээ, байз. Түр хүлээ. Гуйж байна. Үзвэл гадаа үзээч.

Маш: Үнэн. Өрөөний юмнууд эвдрэх болохоор гадаа болоорой.

Финн: Зөрчил нь зөрчилдөнө.

Дот: Тэр бүхэлдээ зөрчилдөөн юм. Ёстой нэг. Солиорохоо больж үзээрэй.

Финн: Айн?

Дот: Үүнийг ав.

Финн: Энэ юу юм?

Дот: Айн? Хүний өрөөнд зочлох үеийн гарын бэлэг биз дээ? Энгийн ойлголт биз дээ?

Финн: Дот ийм зантай, ам муутай ч сайн өссөн юм болов уу? Тэгээд бүр ургамлын цай.

Дот: Маш гоё үнэртэй болохоор надад таалагддаг.

Финн: Аан. Ийм дүртэй мөртлөө ургамлын цайнд дуртай юм байна.

Маш: Хөөх. Яагаад ч юм өнөөдөр бас тайван байна шүү.

Ланс: Ямар сэтгэл амар юм бэ? Одоо зоос цуглуулах төлөвлөгөө боловсруулна шүү дээ.

Дот: Аа, найз охинтой болох юм сан.

Финн: Харилцан яриа нь ер холбогдохгүй байна.

Лемон: Б-Б-Баларсан. Дөрвөн эр, би ганцаараа. Араатан!

Финн: Юу ч хийгээгүй шүү. Өөрөө орж ирсэн биз дээ?

Лемон: Аа! Тийм шүү дээ. Түр хүрээд ирээч.

Маш тэр хэд: Айн?

Дот: Энэ юу вэ?

Лемон: Энэ бол дотуур байр болгоны алтан зоосыг харуулдаг шидийн хэмжүүр. Сайтар хар даа. Одоогоор Ланг дотуур байр ихэнх алтан зоосыг дангаар эзэмшиж байна. Тэдэнтэй харьцуулахад Адлер дотуур байрны бидэнд Машийн ганц л бий. Энэ жил эхэлснээс хойш Ланг гэнэт бусад дотуур байрнаас хэт их зоос ангуучилж эхэлсэн. Түүнтэй тэмцэж чадах манай дотуур байрны дээд ангийнхан одоо сургуулиас гадуур дадлагад явчихсан. Ланг дотуур байрныхан удамшлын үзэлтэй, дээд гарвалтай хүмүүсийг цуглуулсан байгаа. Энэ янзаараа бол тэр Ланг дотуур байрнаас энэ жилийн Хутагт тодорно. Орка дотуур байрны сурагчид угийн судалгаанд төвлөрчихсөн байдаг. Нэг ёсондоо Адлер дотуур байрны сурагчид бид энэ нөхцөл байдлаас сэргийлэх ёстой гэсэн үг.

Дот: Лемон бусдад ойлгогдохоор сайтар тайлбарлаж өгдөг үнэхээр сайн охин юм аа. Хайртай даа.

Лемон: Тийм болохоор хичээгээрэй, Маш.

Маш: За.

Ланс: Ойлгомжтой. Товчхондоо Лангийн хүмүүсийг үгүй хийхгүй бол миний зорилго биелэхгүй гэж үү?

Маш: Тийм л юм шив.

Дот: Болж байна. Үзүүлээд өгье.

Финн: Бүгд хичээгээрэй.

Маш: Алдагдсан энх тайвнаа эргүүлэн авахын тулд булчингаа жаахан хөдөлгөх үү дээ?

Уолберг: Чиний олон янзын үйлдэлд яах аргагүй нэр төдий боловч шийтгэл олгосон нь зөв гэж дүгнэлээ. Тийм болохоор 7 хоногийн турш Шар шувууны байрыг цэвэрлэнэ.

Маш: Эхлэлийн давшилтаа хийж чадсангүй. Багахан шийдсэн байсан юм сан. Айн?

Ланс: Туслахаар ирлээ.

Маш: Айн? Яагаад?

Ланс: Маш энгийн. Лангийн нөхдүүд зоос онилоод чам дээр ирэх магадлалтай учраас. Тэднийг нь би агнана.

Маш: Надад санаа зовоо юу?

Ланс: Үгүй. Хөнөөнө шүү.

Ансар: Олоре, мэдэх үү?

Олоре: Айн?

Ансар: Цаг гэдэг бол өнгөрөн оддог зүйл.

Олоре: Мэдээжийн юмыг итгэл үнэмшил шиг хэлэхээ болимоор байна. Цагийн гарз болохоор. Тэгвэл алтан зоосыг булаах уу даа?

Ансар: Өнгөрөн одох хугацааг зогсоож чадахгүй.

Тайлбарлагч: Маш Шар шувууны байранд цэвэрлэгээ хийж байв.

Маш: Би ямар нэг зүйл хийсэн үү?

Ланс: Шар шувуу чамайг их л үзэн ядаж байна даа.

Маш: Би яасан юм бэ?

Олоре: Далайн тавцан.

Ланс: Маш.

Ансар: Шүрикэс.

Олоре: Өдрийн мэнд, Адлер дотуур байрныхан. Зоосыг чинь булаахаар ирлээ.

Ланс: Та нар Лангийн...

Олоре: Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Бид бол Магиа Лүпс дугаар 6.

Бичиг: ЗУРГАДУГААР СОЁО. ОЛОРЕ АНДРЕВ.

Олоре: Олоре Андрев болон

Ансар: Дугаар 7. Ансар Шинри.

Бичиг: ДОЛДУГААР СОЁО. АНСАР ШИНРИ.

Ланс: Сонирхолтой юм.

Олоре: Хутагтад тохирох бололцоот хүн та нар биш. За, бушуухан зоосоо дэнчинд тавьж тулалдъя.

Маш: Би сэлж үзээгүй...

Олоре: Би ч гэсэн удахгүй очно оо. Далайн халим. Ан хийх цаг боллоо.

Ланс: Миний дайсан чи юу?

Ансар: Чамд нэг гоё зүйл хэлж өгье.

Ланс: Айн?

Ансар: Тулаанд ялагч, ялагдагч гэж байдаг.

Ланс: Энэ муу. Мэдээжийн юмыг итгэл үнэмшил шиг цаг зарцуулж хэлээд байна. Хариулдаггүй байж.

Ансар: Шүрикэс.

Ланс: Хавтгай хэлбэртэй зэвсгийг удирдах төдийхөн шид үү? Би татах хүчний шидээрээ... Гравио... Шар шувуу юу?

Ансар: Шүрикэс.

Ланс: Муу шүү. Шар шувуу энэ тэр хамаагүй. Би татах хүчний шидээрээ түүнийг... Гравио...

Анна: Ах аа. Шар шувуу өрөвдөлтэй шүү дээ.

Ланс: Тийм шүү, дүү минь. Ах нь андуурч байж.

Ансар: Яасан бэ? Энэ хорвоод хүчтэй нь доройгоо иддэг. Хүчтэй, дорой хоёр л оршдог шүү. Шүрикэс: Дабл.

Ланс: Муу шүү. Ард байгаа шар шувуунууд.

Ансар: Замбага цэцэг ашигласан энэ дохиур. Чи тэгэхээр Кроун овгийнх уу? Ид Шидийн ертөнцөд маш алдартай татах хүчний шидтэй Кроун овог. Тэр Кроун овгийн том хүү алга болсон гэж сонссон ч арай ч ийм дорой байх гэж дээ. Өөрөө авьяасгүй болохоор гэрээсээ зугтсан юм уу? Өрөвдөж байна. Чи дорой хүн байх нь. Мэдэх үү? Дорой амьтныг илт илүүрхэх нь үгээр хэлэхийн аргагүй сайхан. Хүн бусадтай харьцуулж байж л өөрийгөө үнэлж чадна. Доор нь хүн байгаа учраас л өөрийгөө өндөрт байгааг мэднэ. Чам шиг хүмүүс хэрэгтэй байхгүй юу.

Ланс: Гравиол.

Ансар: Одоо хангалттай. Амар болгож өгье. Кроун овгийг ялж би өөрийгөө улам дээд удмын хүн гэдгээр дахин үнэлж чадна. Шүрикэс: Трипл. Энэ юун эвгүй мэдрэмж вэ? Шар шувуу нэг газарт цуглачхаж.

Ланс: Гравиол. Шар шувуу садаа болоод байсан юм. Холдуулсан юм.

Ансар: Арай? Эхний шидээрээ агуулахад байсан хүрзийг удирдаж, тэжээлийн уутыг ураад шар шувууг цуглуулсан юм уу? Тэр өдийг хүртэл шар шувуунд санаа зовоод над руу довтлоогүй юм уу? Б-Битгий солиор. Ради Шүрикэн. Энэ шид бол миний хамгийн...

Ланс: Гравиол.

Ансар: Юу? Адилхан 2 зураастай байтал асар их хүчний зөрүү.

Ланс: Чиний хувьд тулаан өөрийгөө баясгах зүйл бололтой. Минийх өөр. Би нандин дүүгийнхээ төлөө тулалдах ёстой.

Ансар: Чи муу юу гэх гээд байгаа юм?

Ланс: Нэг юм хэлж өгье. Чам шиг өөрийнхөө төлөө тулалддаг хүнд дүүгээ аварна гэх миний сэтгэл ялагдах учиргүй.

Олоре: Миний бүтээсэн Далайн тавцангаас зугтаж чадахгүй шүү. Мөөгөн толгойт оо. Ангийн цаг боллоо. Айн? Сая ямар нэг зүйл асар хурдан зөрөх шиг боллоо. Үгүй ээ, боломжгүй. Хүн сэлсэн ч 10 км/цагаас илүү хурдалдаггүй биз дээ? Саяных төсөөлөл биз дээ? Гэхдээ л Мөөгөн толгойт харагдахгүй байна шүү. Хааччихав? Айн? Гэхдээ тэр миний шидэд орохдоо сэлж чадахгүй юм шиг яриад байгаагүй юу?

Маш: Санасныг бодоход сэлж чадаж байна.

Олоре: Юу гэв ээ?

Маш: Сэлж чадахгүй гэж бодож байсан юм. Баярлалаа.

Олоре: Талархал илэрхийлээд байна. Х-Харагдахгүй байна. Сүүдэр нь хүртэл. Энэ агнуулах талын сэтгэгдэл үү? Болж байна. Би бас жинхэнэ хүчээ гаргая. Далайн халим: Хувьсал! Ийм болсон намайг хэн ч зогсоож... чадахгүй!

Ланс: Чадсан уу?

Маш: Тийм.

Ланс: Магиа Лүпс. Дугаар 6, 7 нь ийм хүчтэй гэхээр...

Маш: ...яаж ийгээд болох бололтой. Чамайг хэлсэн чинь сэдэл байхгүй болчихлоо.

Абисс: Өө, за, за. Онцгүй хэлэх юм аа. Нэлээд их. Арай яаруу дүгнэлт биш үү?

Ланс: Гравиол. Шид ашиглаж чадахгүй байна.

Абисс: Тайвшир даа. Би зүгээр л хамтрагчдаа...

Маш: Хөнөөх хүсэл цацаад байгаа юм биш үү?

Ланс: Юу вэ? Сая хормын дотор хөдөлсөн үү? Энэ шид үү?

Абисс: Хөнөөх хүсэл гаргасандаа уучлалт гуйя. Хальт харахыг хүссэн юм. Гэхдээ хамтрагчдаа авах гэж ирсэн минь ч бас үнэн. Яарах хэрэггүй ээ. Удахгүй дахиад уулзана. За, баяртай.

Ланс: Бүх үгээ буцааж авлаа. Тэд нэлээд бяцлах үнэ цэнтэй бололтой.

Абисс: Тэр үед... Шид хэрэглэхгүй тэгж хурдалсан. Гэхээр тэр ч бас надтай адил төрлийн...

Бичиг: МАШ БАРНДЕД БОЛОН ШИДТЭН ЧОНОНУУД

Back to episodes Go home