Тайлбарлагч: Маш тэр хэд сургуулиас гадуурх хичээлээр ойн хилэнцийг устгах ёстой байсан. Нэмж хэлэхэд иймэрхүү нөхөр. Гэвч Ланг дотуур байрны Силва яагаад ч юм үзэн ядаад ирэв. Яах вэ, Маш?
Маш: Өө.
Дот: Юу болоод байна вэ? Шидийн хүчний ялгаа хэтэрхий их байна. Мөөгөн толгойт ямар ч нэмэр болохгүй бололтой. Бодоорой, бодоорой, би. Яавал тэр охиныг аварч чадах вэ?
Силва: Хөөе, хөөе. Ингээд болчихсон уу? Сонирхолгүй юм аа.
Дот: Юу гэнэ ээ?
Силва: Энэ янзаараа бол сонирхолгүй гэж хэлээд байна, новш минь. Тиймээс би та нарт нэг боломж олгоё.
Дот: Айн? Боломж оо?
Силва: Тийм ээ, зөв. Миний шидийг 5 удаа тэсэж чадвал энэ эмэгтэйтэй дахиж орооцолдохгүй. Мэдээж энэ сургуулийн дүрмийн дагуу нэг мөнгөн зоос нэмчихье. Яаж байна? Муугүй л байгаа биз дээ? Айн? Яасан бэ? Үзэхгүй юм уу?
Лаурен: Хэтэрхий болчимгүй нөхцөл байна.
Дот: Болж байна. Наадхыг чинь хүлээн авлаа.
Лаурен: Болохгүй ээ, тэгэх юм бол хүнд бэртээд өнгөрөхгүй.
Дот: Тавхан удаа зүгээр ээ.
Силва: Юу яриад байгаа юм? Ганц чи биш. Тэр Мөөгөн толгойт хамт шүү.
Дот: Тэр хамаагүй биз дээ?
Силва: Айн? Чамд шийдэх эрх байхгүй.
Дот: Ойлголоо. Би түүнийхийг бас хүлээн авъя. Тэгэхэд асуудалгүй биз дээ?
Силва: Сонирхолтой юм. 10 удаа тэсэж чадах болов уу?
Маш: Өргөст өө.
Дот: Энэ бол миний хошуу дүрсэн асуудал. Өөрөө зохицуулна.
Силва: Төмөр нударга.
Дот: Энэ аюултай байх шүү.
Силва: Ямар байна? 10 удаа тэсэж чадахаар байна уу? Төмөр нударга. Болоогүй байна. 3 дахь нь. 4 дэх нь. 5. 6. 7. 8. 9. Айн?
Лаурен: Үнэндээ нэг эр сүрдүүлээд. Би яах ёстойгоо мэддэггүй.
Дот: Тэнэг юм шиг байгаа биз? Би ч гэсэн мэдэж байна. Ийм урсгал хэтэрхий сайн бүтэж байгааг. Гэхдээ л би тэнэг болохоор эргэлзэж чадахгүй нь. Тэр охины нулимсанд.
Силва: Сайн тэсэх шив. Шагнал болгож сүүлд нь тусгай бэлэг гардуулъя. Төмөр нударга. Харамсалтай байлаа шүү. Эсвэл үнэхээр тэсэж чадна гэж...
Дот: 10 удаа чинь дууссан шүү.
Силва: Энэ муу...
Дот: Хөөе. Амлалтаа... биелүүлсэн шүү.
Силва: Муу тэнэг. Муу тэнэг, тэнэг, тэнэг. Толгой муутай байхад хязгаар байна биз дээ? Зогсож чадна гэж байхгүй биз дээ? Миний шидийг шууд хүлээж авчхаад шүү.
Дот: Мөөгөн толгойт оо. Тэр охиныг дагуулаад чи өөрөө ч гэсэн зугт. Үлдсэнийг нь би яаж ийгээд болгоно.
Силва: Төмөр нударга. Юугаа бувтнаад байгаа юм?
Дот: Мөөгөн толгойт оо, гуйя. Тэр охиныг...
Лаурен: Тэнэг байх аа. Хэчнээн миний сэтгэл татах шидэд өртсөн ч гэсэн бүр ингэтлээ улайрах гэж дээ.
Силва: За, за. Битгий тэгж хэл. Тэр жинхэнэ усан тэнэг байхгүй юу. Нэг ёсондоо өөртөө бардчихсан. Гол дүр гэж бодоо юу, айн?
Лаурен: Үнэхээр онцгүй юм. Би чам шиг ядаргаатай эрчүүдийг үзэн яддаг. За, гэхдээ одоогийн төрх чинь хамгийн инээдтэй байна.
Силва: Биеэ гаргууд гаргаж хамгаалсан эмэгтэй нь ингэж хэлэх гэж дээ. Ёстой өрөвдөлтэй золиг юм даа.
Маш: Та нар больж үз. Болж байна. Одоо би 10 удаагийн тулаанд оръё. Дайраад ир, хог новш оо.
Ланс: Маш гайгүй байгаа даа?
Финн: Айн? Маш бол зүгээр ээ.
Лемон: Тийм шүү. Элсэлтийн шалгалтын үеэр багшийг болгож тавьсан юм чинь.
Ланс: Ид шид хэрэглэгчдэд төрөл бий. Мэдлэг, туслалцаа үзүүлэхэд сайн Цагаан шидтэн. Тулаанд гаргууд Улаан шидтэн. Маш Цагааныг ялж ирсэн. Үнэн хэрэгтээ 2-р ангиас дээших Улаан шидтэнүүд нэлээд хүчтэй. 2 зураастай нөхөд ч тийм ховор биш. Тэдэн дунд Машаас илүү хүмүүс ч өчнөөн байгаа шүү.
Силва: Өө, за, за. Хэлдэг юм байна. Миний дотор муухай оргиж байна. Чам шиг эсвэл түүн шиг дорой хэрнээ онгироо зэвүүн новшнуудаас болж. Тийм нөхдүүдийг харахаар болгож тавимаар санагддаг юм. Тэр заваан бахархал бас сэтгэлзүйг нь. Хууртсаны дээр юу ч хийж чадахгүй өөрийгөө ойлговол царай нь барайгаад л явчихна. Ёстой инээдтэй байдаг юм. Өө, түүнээс болоод хувцас жаахан шатчихаж. Битгий өдөөд байгаарай. Муу новш. Намайг ялах санаатай байна уу? Би 1-р ангид байхдаа 2 алтан зоос цуглуулсан юм шүү. Та нараас жинхэнэ хүчээрээ ялгаатай. Тийм байхад сэтгэл шулуухан "Тонилгоно" ч гэх шиг. Оролдоод үз л дээ. Дорд амьтан минь! Хөөе, хөөе. Саяны их зан чинь яасан бэ? Намайг тонилгох гээд үз л дээ. Айн?
Маш: Гурван толгойн шид: Хурууны Баллиста.
Силва: Гурван толгойн шид ий? Сонсож байгаагүй юм байна. Өдөөд байна уу? Олон дахин хэлүүлэх хэрэггүй. Чи бид хоёрын түвшин... өөр... Айн? Айн? Би өнгөрсөн жил 1-р ангид байхдаа 2 алтан зоос цуглуулсан юм шүү. Миний шид 2-р ангийнхан дундаа ч дээд түвшний хүчтэй шүү. Муу шүү, муу, муу. Яагаад ч ялахгүй. Би шүү дээ. Бүтэхгүй нь, босож чадахгүй байна. Бие хөдлөхгүй байна. Дахиад нэг цохилт ч тэсэхгүй. Энэ одоо юу юм бэ? Юу? Суучихлаа. Яагаад?
Маш: Саяных 2 дахь нь.
Силва: Юу?
Маш: 10 удаа тэснэ биз дээ? Түвшний ялгааг харах юм сан. Дахиад 8 удаа үлдсэн юм чинь. Ямар байна вэ? 3 дахийг нь тэсэх нь үү?
Силва: Муу шүү, муу, муу. Үүнээс илүү бүтэхгүй. Үхчихнэ. Ямар нэг... Ямар нэг төлөвлөгөө бодох хэрэгтэй. Ямар нэг. Юу? Юу? Дух нь одны хэлбэртэй. Янзтай. Мөнгөн зоосноос үнэтэй аварга ойн хилэнц оршдог байж ээ? Энэ аварга ойн хилэнц Мөөгөн толгойттой үзэлцэж байх сиймхийгээр нь зугтаж чадвал...
Маш: Одоо завгүй байна. Уучлаарай.
Силва: Битгий солиор. Би 1-р ангид байхдаа 2 алтан зоос цуглуулсан. Энэ чигтээ басамжлуулсан хэвээрээ...
Маш: Одоо болих уу даа?
Силва: Айн?
Маш: Нэг тийм өрөвдөлтэй юм.
Лаурен: Баларсан, баларсан. Силва ялагдана гэж төсөөлж ч байсангүй. Яах вэ? Энэ янзаараа бол би ч гэсэн... Уучлаарай. Бүгдийг тэр тушаасан юм. Айгаад, сөргөлдөж чаддаггүй. Үнэхээр уучлаарай. Би адгийн байгаа биз? Юу?
Маш: Зүгээр ээ.
Лаурен: Эрчүүд үнэхээр хялбархан... Юу?
Маш: Би... эр, эмийг тэгш үздэг.
Дот: Юу? Энэ ёстой солиотой амьтан байна.
Лемон: Маш, зүгээр үү? Аймаар бэртчихэж.
Маш: Сүйдтэй зүйл биш ээ.
Ланс: Яах аргагүй тэр 2-р ангийн Силватай үзэлцээ юу?
Маш: Тийм.
Финн: Мундаг юм аа, Маш. Одон хэлбэртэй хилэнцийг хүртэл ялах гэж. 2 мөнгөн зоос шүү дээ. Гайхалтай!
Лемон: Миний төлөө тэгтлээ...
Финн: Элссэнээсээ хойш нэлээн сайн яваа юм биш үү, Маш?
Лемон: Үгүй ээ, баярлалаа. Хурдхан эмчийн өрөө рүү явъя.
Лаурен: Тэнэг байх аа. Үнэхээр онцгүй юм.
Лемон: Нөгөө... Аймаар шархадсан юм биш үү? Зүгээр үү? Энэ хүн яачхаа вэ? Аймаар юм. Авраарай.
Дот: Мөөгөн толгойт оо. Нөгөө... Сая төвөгтэй юманд хутгасанд уучлаарай. Баярлалаа.
Маш: Чам шиг биш байна.
Дот: Аа, битгий солиор. Үнэхээр хөнөөчихнө шүү. Сая айхавтар ичгэвтэр мэдрэмжтэйгээр үг гаргасан шүү, би. Битгий солиороод байгаарай.
Маш: Солиорсон юм алга л байна.
Дот: Хөнөөнө.
Ланс: Чамайг онилж ээ, Маш. Сая хальт сонссон юм. Лангийнхан Адлерыг онилж зоос ангуучилж байгаа бололтой. Тэр 2-р ангийн Силва гэгч бас тийм зорилготой чам дээр ирсэн биз.
Маш: Ланг.
Ланс: Ланг дотуур байр язгууртны хамааралтайгаар ирсэн нөхдүүдээс бүтсэн. Нэг ёсондоо сайн удмын цустай. Удмыг чухалчилдаг. Бидэн шиг хаанахын хэн нь мэдэгдэхгүй нөхдүүдийг зөв, буруу хамаагүй Шидийн холбоонд оруулахыг хүсэхгүй байгаа биз. Ингэсгээд эхэлж мэдэх юм. Лангийн гол хүмүүсийг бүрдүүлдэг Магиа Лүпстэй зоос булаацалдах дайн.
Бичиг: МАГИА ЛҮПС
Лемон: Айн?
Маш: Магиа Лүпс.
Финн; Лемон: Айн?
Маш: Би ч гэсэн 12 настай байхдаа тиймэрхүү юм боддог байлаа.
Ланс: Тийм бий.
Маш: Айн?
Бүгд: Хөөх.
Маш: Хөмсөг, ээмгээс 1, аварга хилэнцээс 2-ыг авсан болохоор 5 мөнгөн зоос эцэст нь алт болчихлоо. Хөөх.
Дот: Гэрэлд царай нь... Миний нүд.
Маш: Гэснээс дотуур байр энэ тэр гэж хуваагдаж байж ээ?
Ланс: Үгүй ээ, угаасаа л хуваагдсан шүү дээ.
Финн: Уг нь элсэлтийн яг дараа хуваасан.
Маш: Аан, нээрэн...
Багш: Одоо элсэн сурагчдыг дотуур байранд хуваана. Энэ ганц эвэртийн эвэрт хүрвэл та бүгдийн шидийн хүчнээс оюун бодлыг уншиж, тохирсон дотуур байрыг чинь сонгож өгнө. Тэгвэл Игалт Пансам.
Пансам: За.
Ганц эвэрт: Харъя, харъя. Чи хичээнгүй, түүндээ тохирсон мэдлэг хураасан байна. За байз, тохирсон дотуур байр чинь Орка дотуур байр.
Пансам: Чадлаа.
Багш: Дараагийнх нь Албен Смист.
Албен: За.
Ганц эвэрт: Харъя, харъя. Айдасгүй, зоригтой. Чи Адлер дотуур байрных. Асар их шидийн хүч, өдөөн хатгах туйлын зан чанар. Чи Ланг дотуур байр руу. Энэ үүргийг хүлээн аваад хэдэн зуун жил өнгөрлөө. Бодлыг нь уншдаг миний шийдвэр буруудсан удаа үгүй. За, өшөө ирээд байгаарай.
Багш: Дараагийнх нь Маш Барндед.
Маш: За. Өө, хүчээ хянаж чадсангүй. Уучлаарай.
Ганц эвэрт: Аймаар юм. Ер нь дан хөвсгөр бялуу бодоод байна. Энэ одоо юу вэ? Хөвсгөр бялуунаас өөр ямар нэг зүйл байхгүй юу? Хөөе, юу бодоод байгаа юм бэ? Юу гээч царай вэ? Үгүй ээ, тэгж болохгүй. Энэ сургуульд дотуур байранд ялгаад хэдэн зуун жил боллоо. Нэг ч удаа хариулалгүй өнгөрөөж байсангүй. За, дахиад нэг удаа.
Маш: Жаргал.
Ганц эвэрт: Хөвсгөр бялуу гэдэг нь орцын дотор тал нь зөөлхөн байж, тэрхүү хачирт нь шингэн тосны крем хэрэглэсэн нэгэн төрлийн амттан. Ялангуяа жигнэмэг төрөл нь хатуу, хайлсан мэт кремтэй ба тэр төрх нь хүнээр зүйрлэвэл хүчний эх...
Сурагчид: Яагаад ч юм гэнэт хурдан яриад байна.
Ганц эвэрт: Хөвсгөр бялуунд дуртай бол Адлер луу.
Сурагчид: Х-Хүчээр явуулчихлаа.
Маш: За. Тийм юм байсан шүү.
Дот; Финн: Тэр...
Финн: Маш байсан юм уу?
Дот: Энэ байсан юм уу?
Ланс: Лангийн төв Магиа Лүпс бол энэ сургуульдаа ч гарын хуруунд багтах 7 хүний бүлгэм. Тэр Хөмсөг, ээмэг бас тэдний туслах л биз. Тэд Хутагтад сонгогдох хүмүүсийг сонгохын тулд бүх зоосыг цуглуулж байна. Биедээ зоос авч яваа чи Лангтай тулахаас зайлсхийж аль болох дотуур байрныхантайгаа хамт хөдөл.
Маш: Тэгвэл тэгье ээ.
Тайлбарлагч: Гэхдээ хөөрхий Лансын зөвлөгөө талаар болж Маш сургууль дотор төөрсөн байв.
Маш: Дараагийн анги хаана байна вэ? Энэ юм шиг санагдаж байна. Энэ татдаг хаалга уу, түлхдэг хаалга уу? За, байз. Би үргэлж андуурдаг шүү. Татдаг уу, түлхдэг үү? За, байз.
Силва: У-Уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Вөрт: Чи л манайд ормоор байна гэхээр чинь Абел гуай боломж өгч байхад. Тэгээд бүр зоосоо Адлерт алдаж гэнэ.
Силва: Дахиад ганц. Дахиад ганцхан удаа боломж...
Абел: Эндүүрэл.
Силва: Айн?
Абел: Боломж олгосон гэнэ ээ? Би түүнд найдаж байсан юм шиг мушгиж хэлж байна.
Вөрт: Үгүй, үгүй. Уучлаарай.
Абел: Энэ ертөнцийг эргүүлэхэд тохирох хүн сонгогдсон хүн байх ёстой. Төгс сургалт, асар давамгай авьяас, дээд гарлын цус. Бид дутагдал, гачигдалгүй ертөнц бүтээхийн тулд зоос цуглуулж байгаа. Харин чи ямар вэ? Бидний зорилгын золиос ч болж чадахгүй. Хөөрхий дөө. Өрөвдчихлөө. Өөрийн үнэ цэнгүйг мэдэрч амьдарна гэдэг тэсвэрлэшгүй биз дээ? Гэхдээ санаа зоволтгүй. Дахиж тийм юм бодох ч хэрэггүй. Хутагт болох ёстой хүн нь би. Адлерын энд тэндээс цуглуулсан нөхөд биш. Тийм ээ, ээж ээ? Дутагдал, гачигдалгүй ертөнцийг би...
Маш: Нөгөө... Татдаг уу, түлхдэг үү гэдгийг нь мэдсэнгүй. Уучлаарай. Бас наад яриад байгаа чинь хүүхэлдэй байх юм.
Абел: Хэлж өгсөнд талархлаа.
Бичиг: ДАРААГИЙН АНГИ: МАШ БАРНДЕД БОЛОН НУУЦЛАГ ЗАХИА
Back to episodes Go home