Тайлбарлагч: Ид шидийн сургууль Ийстонд 3 дотуур байр байдаг. Дотуур байранд тус тусын онцлогтой сурагчдыг хуваадаг. Адлер. Зориг, итгэл. Орка. Оюун ухаан, хичээл зүтгэл. Ланг. Авьяас, хүндлэл. Дотуур байрууд бие биетэйгээ өрсөлдөж, өөрийн дүрэм журмыг дэлгэрүүлэхийн тулд энэ сургуульд хүчирхэгжин оршино. Энэ бол Маш болон Финн амьдардаг Адлер дотуур байр. Түүний 302-р өрөөнд.
Маш: Хөөх. Таван мөнгөн зоос цуглуулбал алт болдог хэрэг үү? 5-аас 2-ыг хасахаар Нөгөө... Дахиад 28 уу?
Финн: 5-аас 2-ыг хасвал 3 шүү дээ.
Маш: Будлиулдаг асуулт уу?
Финн: Үгүй ээ, будлих юм юу ч байхгүй шүү.
Маш: Энэ ч булчин толгойтой юм аа.
Финн: Тэр ч... тийм л дээ.
Маш: Хөөх. Гэхдээ л өнөөдөр юу ч байхгүй тайван байна.
Финн: Тийм шүү. Үгүй ээ, байгаа. Бие даалт.
Маш: Айн? Тийм юм уу?
Финн: Баларсан, баларсан. Мартчихсан байж! Шидийн ургамал судлалын бие даалтаа хураалгахгүй бол оноо хасагдаад хөөгдөх зурваст ойртоно шүү дээ.
Маш: Идэх үү?
Финн: Айдгаа ардаа хийчихсэн юм бэ!
Маш: Уучлаарай.
Финн: Аа, хийх ёстой шүү дээ. Шидийн ургамал судлалын бие даалтаа хийх ёстой.
Ланс: Одоо болтол тиймхэн юмыг хийгээгүй юм уу?
Финн: Ланс.
Маш: Өө, Лоликон.
Ланс: Сискон гээч. Юу ч хийхгүй залхуураад л. Байдаг л нэг муу сурагчид юм шив дээ, та хоёр.
Финн: Чи арай бие даалтаа хийчихсэн юм биш биз дээ?
Ланс: Мэдээж хэрэг. Та нараас илүү сэрэмжтэй.
Финн: Аргагүй л сурлагаараа сургуульд тэргүүлдэг Ланс юм. Аюул орох завсар ч алга.
Ланс: Та нар шиг юмнууд байвал дотуур байрны дүр төрхийг эвдэж мэднэ. Ичээч.
Финн: Өөрөө хойшоо үсрэх шиг болох юм!
Ланс: Н-Нандин... Н-Нисэх аюултай шүү, энэ... Яалтай ч билээ.
Анна: Хайртай шүү.
Ланс: Энэ удаагийн Шидийн ургамал судлалын бие даалтаар үүнийг олж авна.
Финн: Түрүүний жүжиг яг... Айн?
Ланс: Мандрагора. Үүний уйлахыг зогсоовол бүхнийг эмчлэх шидийн бэлдмэлийн орц болдог.
Маш: Өө, дахиад л шид хэрэглэдэг юм уу?
Финн: Дахиад? Үгүй ээ, энэ тийм сургууль юм сан.
Ланс: Эхлээд би яаж хийдгийг нь харуулъя. Кувайнтос. Оролдоод үз.
Финн: Кувайнтос. Кувайнтос. Бүтэхгүй нь. Ер зогсохгүй нь.
Маш: Финн. Хүндийн төв чинь тогтворгүй байна. Бие чинь нэлээн сул байна.
Финн: Айн? Бие ээ?
Маш: Кувайнтос.
Финн: Улам дордоод байгаа юм биш үү? Хүүхэн хараа нь томорчихсон.
Ланс: Финн, шидээ нэг цэг дээр сайн төвлөрүүл.
Финн: За.
Ланс: Сайн сонс, Финн. Зөөлөн илэх мэт төсөөллөөр шидээ гарга.
Финн: З-За. Кувайнтос. Аажмаар.
Ланс: Тийм.
Финн: Хөөх. Чадлаа. Чадсан шүү, Ланс.
Ланс: Чам шиг муу сурагч ч гэсэн энэ зэргийг чадах нь мэдээжийн хэрэг.
Финн: Б-Баярлалаа. Ланс чинь хүн халамжлахдаа ёстой сайн юм байна шүү дээ. Айн? Нээрэн Маш... Бүр зэрлэгшээд том болчхож.
Маш: Болчихлоо.
Финн: Үүнийг болсон гэж хэлэх үү?
Бичиг: Мандрагораар хоол хийх.
Ланс: Үүнийг унтуулбал энгийн эмийн ургамал болно. Одоо холино. Холих нь маш амархан. Сайн хараарай. Үүнийг ингээд... Дараа нь ингээд... Ингэх юм бол... Ийм болно.
Финн: Огтхон ч амархан биш байна!
Маш: Ойлголоо.
Финн: Гарцаагүй худлаа биз дээ?
Маш: Үгүй ээ, үнэн. Шидээс бусдыг бол даатгачих. Үүнийг ингээд... Дараа нь ингэвэл... Ийм болно.
Финн: Ер болоогүй байна. Яаж хөвсгөр бялуу болчхов?
Ланс: Чи өдөөд байгаа биз дээ?
Маш: Өдөөгүй.
Ланс: Эхлээд үүнийг ингэнэ.
Маш: За.
Ланс: Тэгээд үүнийг хий.
Маш: За.
Ланс: Сайн холь.
Маш: За.
Ланс: Сүүлд нь үүнийг нэм.
Маш: За.
Ланс: За. Яагаад вэ? Би эхнээс нь харж байсан юм сан. Яагаад хөвсгөр бялуу болчхов оо? Чи тулалдахаас бусдаар авах юмгүй муу юм аа.
Маш: Тиймэрхүү.
Ланс: Энэ яагаад ийм итгэл төгс байгаа юм? За, яах вэ. Хэдэн үг хэлчихье.
Маш: Айн?
Ланс: Би дахиж хэзээ ч чамд ялагдахгүй. Надад Шидийн холбоонд орох ёстой шалтгаан бий.
Маш: Тэр чинь...
Ланс: Чамд хамааралгүй эд. Гэлээ ч гэсэн чи бол надтай эн тэнцүү байтугай тулалдсан эр. Энд тэндхийн тэнүүлч нохдод зоосоо булаалгавал би өршөөхгүй.
Маш: Хэлүүлэхгүй байсан ч тэгнэ.
Ланс: Ганц үг газар гээхгүй юм аа. Дахиад хийцгээе.
Маш: За.
Уолберг: Удахгүй бүх дотуур байрыг хамарсан сургуулиас гадуурх хичээл болох нь ээ? Зүгээр байгаа даа?
Сурагч А: Тэгээд байна аа, тэр үед.
Сурагч Б: Худлаа байлгүй. Нээрээ юу?
Сурагч В: Тэгээд түүний дараа тэр яасан юм?
Сурагч А: Харин... Хөөе, сая мөрлөчих юм.
Сурагч Б: Чигээрээ алхаад байхдаа яадаг юм?
Дот: Айн? Хөөе, хөөе, хөөе, хөөе. Би шулуун алхахгүй яах болж байна? Туслах дүр надад тушаахаа боль. Толгойгүй хадаас минь!
Абел: Хутагт нар энэ ертөнцийг зурагладаг. Энэ ертөнцийн захирагчид. Захирагчид хэрэгтэй шинж чанар юу вэ?
Абисс: Дээд гаралтай цус болон үгийг үл ажрах асар давамгай хүч.
Абел: Тийм. Нэг ёсондоо Адлерийнхан биш. Ланг бид. Тэднээс бүх зоосыг нь булаа.
Абел туслахууд: Мэдлээ.
Маш: Амттай юм.
Финн: Айн? Амттай байгаа юм уу? Манрагора шүү дээ.
Маш: Амттай юм.
Финн: Нээрэн үү?
Тайлбарлагч: Мандрагорагийн хөвсгөр бялуу амттай бололтой. Тэгэхээр дараагийнх нь өдөр.
Ланс: Өнөөдрийн хичээл энд болно гэж байсан.
Финн: Энд юу хийх юм бол оо?
Маш: Ойд хийх зүйл. Аялал уу?
Ланс: Чөлөөт цагаараа тэгнэ биз дээ? Энэ Ид шидийн сургууль шүү.
Дот: Аа, би бол шилдэг. Би бол шилдэг. Дот Баретт би бол энэ ертөнцийн гол дүр. Дэлхий намайг тойрч эргэдэг.
Бичиг: ДОТ БАРЕТТ
Дот: Үү. Урьдынхаасаа илүү томоор тойрч... Үхсэнээ харсан юм, айн?
Маш: Аймаар юм.
Ланс: Манай дотуур байрны 1-р анги уу?
Дот: Өө, сүүлийн үед цуурхал болоод байгаа Мөөгөн толгойт гэгч нь чи шив. Туслах дүр шиг төрхтэй юм аа.
Маш: Энэ юун хүн бэ?
Дот: Гэхдээ чи өнөөдрөөс алдартай туслах дүр болно. Яагаад гэвэл би бол...
Лемон: Маш! Сургуулиас гадуурх хичээл гэхээр жаахан аймаар юм аа. Надад хүчлэх санаа алга л даа. Чи болгоомжтой байгаарай.
Маш: Баярлалаа.
Лемон: Маш, болно гэвэл хамт...
Дот: Хөөе.
Маш: Айн?
Дот: Хөнөөнө!
Маш: Айн?
Дот: Би байна шүү. Эмэгтэй хүнтэй нялуурдаг эрчүүдэд хамгийн их дургүй. Хөнөөнө. 3 удаа лав хөнөөнө. Угаасаа хачин байгаа биз дээ? Дэлхийн эр, эмийн харьцаа 1 харьцах 1 байх ёстой биз дээ?
Бичиг: ЭРЭГТЭЙ
Бичиг: ЭМЭГТЭЙ
Дот: Гэтэл яагаад надад хайртай болох охин байхгүй байгаа юм? Тийм. Хариулт нь амархан. Чам шиг хуулийг бусниулсан этгээд байгаа болохоор тэр. Чам шиг нөхдүүдээс болж дэлхийн хүмүүс хөгширч, төрөлт буурч байна. Хэн нэг нь намайг зөвшөөр л дөө. Тиймээс би шийдсэн юм. Ид шидийн сургуульд орж сайхан залуугүй ертөнцийг бүтээнэ гэж.
Лемон: Өө, Маш нээрээ.
Маш: Хөвсгөр бялуу амттанд орох болов уу?
Дот: Сонсооч ээ! Над шиг төрлийг үл тоовол хамгийн их гомддог юм.
Багш: Та хэд дуугаа аяд. Энэ удаад Адлер, Ланг хоёрын нэгдсэн сургуулиас гадуурх хичээл эхэлнэ. Шагнал нь хүрэл эсвэл мөнгөн зоос. Сайтар бэлтгээрэй. Даалгавар нь ойн хилэнцийг устгах. Ойн хилэнцийн духан дээрх чулууг авч ир. Ихэнх нь хүрэл зоосны үнэтэй ойн хилэнц боловч дотор нь мөнгөн зоосны үнэ хүрэх хүчтэй ойн хилэнц ч бас бий. Ялгахад амархан. Духан дээрх чулуу нь дөрвөлжин байвал мөнгөн зоосны шагналтай. Энгийн шидтэн бол ер хавьтахгүй. Гэхдээ тэрийг давж байж л манай Ийстон болно. Аль болох битгий үхээрэй. За, тэгвэл шууд ой руу ороорой.
Дот: Тийм ээ. Чамд яасан ч ялагдахгүй.
Ланс: Эндээс заавал мөнгөн зоос авмаар байна шүү.
Маш: Би ч бас хичээе. Айн?
Силва: Чи хөөрчихсөн байгаа биз дээ? Би мэддэг юм. Өөрийгөө онцгой хүн гэж боддог. Өөрийгөө бусдаас өөр хүн гэж эндүүрдэг. Өөрөө ч мэдээгүй байхдаа бусдыг дорд үзэж байгаа биз дээ?
Багш: Хөөе, чи. Юу хийгээд байна? Оноо хасна шүү.
Силва: Уучлаарай, багш аа. Жаахан тоглож л байсан юм. Тийм ээ, 1-р ангийн жаал аа? Тийм, тийм. Энэ төрх чинь. Дэлбэ нүдүүлсэн арчаагүй царайтай болгох юм сан. Тэсэн ядан хүлээж байя, 1-р ангийн жаал аа.
Ланс: Хөөе, Маш. Тоох хэрэггүй. Тэр биднээс нэг ах. Их дүрсгүй гэдгээрээ алдартай за юу. Өөртөө таалагдахгүй олон багш, сурагчдыг гэмтээгээд нэрээ түгээхэд ашигладаг юм. Гэхдээ шидтэний хувьд жинхэнэ хүчийг нь үнэлээд хөөгөөгүй. Ланг дотуур байранд бол байдаг л зүйл. Тэр болгоныг тоох хэрэггүй.
Маш: Ашгүй дээ. Хөвсгөр бялуу бяцарчхав уу л гэж бодлоо.
Ланс: Энэ муу. Тэгээд л тийм царай гаргаж ээ. Бас халаасандаа идэх юм хийхээ боль. Бохирдоно.
Маш: За.
Ланс: Их л аюултай юм шиг санагдаж байна. Энэ янзаараа хоёул хамт явсан нь хамгийн зөв биз. Эндхийг том хүү надад даатгаад...
Маш: Гөлөрч байтал ганцаараа үлдчихлээ. За, яах вэ дээ.
Дот: Алив, алив, алив. Гараад ир, хараал идсэн хилэнц ээ. Заавал тэр Мөөгөн толгойтоос сайн дүн авна даа. Юу? Айн?
Маш: Амаа тат. Дөнгөж сая чамаас болж дэмий калори зарцуулчихлаа. Ертөнц сүйрлээ.
Дот: Хөнөөнө! Болж байна. Хичээл энэ тэр хамаагүй. Чи мууг яг одоо...
Лаурен: Аа! Болиоч.
Сурагч 1: Амаа тат. Чамаас болж би... Шанг чинь хүртээнэ.
Лаурен: Х-Хэн нэгэн... Хэн нэгэн авраарай.
Дот: Экспломб. Эмэгтэй хүнд гар хүрэх гэдэг эр хүний хувиар дууссаны шинж.
Лаурен: Н-Нөгөө...
Дот: Айн?
Лаурен: Баярлалаа.
Дот: Х-Х-Х-Х... Хөөрхөн юм. Үгүй ээ, тайвшир. Эндхийг яаж ийгээд тайвнаар зохицуулаарай, би. Үгүй ээ, энэ зэрэг сүйдтэй зүйл биш ээ. Гар... гар. Зөөлхөн юм.
Лаурен: Үнэхээр хүчирхэг байх нь ээ?
Дот: Аа, энэ бүтэхгүй ээ.
Силва: За, удахгүй боллоо доо.
Лаурен: Сая үнэхээр баярлалаа.
Дот: С-Сүйдтэй зүйл биш ээ. Ө-Өвдөг наалдаад байна. Орчин үеийн эр эмсийн харилцаа иймэрхүү ойрхон байдаг юм уу? Би тайвшраарай. Хэвийн харилцаа, хэвийн. Энд сандарвал охидод нэргүй минь баригдана. Тайвшир. Би тайвшраарай.
Лаурен: Энэ юу вэ? Балиар юм.
Дот: Айн? Сая юу гэсэн бэ?
Лаурен: Үгүй ээ. Эршүүд. Сэтгэл татам гэж хэлсэн юм. Өө, сэтгэл татам гээд хэлчихлээ.
Дот: Айн? Гэхдээ нэг үетэй байсан шиг.
Лаурен: Үнэн шүү. Ах та үнэхээр сэтгэл татам юм. Миний шид бол надаас хормын төдийд ч болов сэтгэл татам байдал мэдэрвэл дурлуулдаг. Энэ бол одоо бүрэн унасан. Шид хэрэглээгүй байсан ч унахаар юм байна. Одоо энэ Мөөгөн толгойтойг ч бас. Та ч гэсэн аварсан баярлалаа. Итгэл даахаар юм аа.
Маш: Үгүй ээ, би юу ч хийгээгүй.
Лаурен: Юу? Байж боломгүй юм. Өдийг хүртэл миний шидэнд орж байгаагүй эр... Ер нь ийм хөөрхөн охин тиймэрхүү юм хэлбэл хэн ч гэсэн "аа" гэнэ биз дээ? Шидийн хүчээ нэмээд дахиад нэг... Тийм юм байхгүй ээ. Үнэхээр тус боллоо. Үнэхээр сэтгэл татам юм. Хүрэх, харах, сонсох. Бүгдэд нь үйлчлэх миний сэтгэл татах чадал. Үүнд унахгүй эр гэж үгүй.
Маш: Үгүй ээ. Харин би юу ч хийгээгүй шүү дээ.
Лаурен: Ер үйлчлэхгүй байна. Энэ яачхаа вэ? Надаас сэтгэл татам байдал ер мэдрэхгүй байгаа хэрэг үү? Үхээч! За, яах вэ. Нэг найзыг нь урвуулчихвал минийх. Гэхдээ үнэхээр тус боллоо.
Дот: Юутай дүнсгэр царай гаргаа вэ? Ямар нэг шалтгаан байгаа юм уу? Би сонсоно шүү.
Лаурен: Үнэндээ нэг эр сүрдүүлээд.
Дот: Нэг эр ээ?
Лаурен: 2-р ангийн Силва гэдэг хүн юм л даа. Нэг их сайн цуурхал байдаггүй эр л дээ. Зөвхөн миний хэрэглэж чадах шидийг ашиглах гээд үргэлж дагаж явдаг юм. Би муу юманд туслахыг хүсэхгүй болохоор. Гэтэл саяных шиг хүчээр.. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Уучлаарай. Гэнэт ийм юм ярьчихлаа.
Дот: Зүгээр ээ. Би түүнийг хэмх нүднэ.
Лаурен: Арай ч дээ. Хүчлэх хэрэггүй ээ.
Дот: Үгүй ээ. Заавал хэмх нүднэ.
Лаурен: Ах аа.
Силва: Хөөе. Хэн хэнийг хэмх нүднэ гэсэн бэ? Айн?
Дот: Чи муу юу? Би тонилгоод өгье.
Силва: Сайхан өвдөх бололтой шүү, чи. Чам шиг андуурсан амьтныг харахаар мэдрүүлмээр санагдах юм. Бодит үнэн гэгчийг. Тэр үед яг ямар төрх гаргах бол оо?
Дот: Экспломб. Машинган Экспломб. Дахиад байгаа шүү. Хөөе, хөөе, хөөе. Экспломб. Хоёр удаа үх.
Тайлбарлагч: Яг энэ үеэр.
Финн: Ашгүй дээ. Ланс байна.
Ланс: Тавь.
Финн; Лемон: Битгий хаяач.
Ланс: Түүнээс илүүтэй тэр дажгүй байгаа болов уу? Тэр 2-р ангийн сурагч нүдэлчихсэн байсан. Арай ч таарчхаагүй байгаа даа?
Дот: Сүйдтэй юм байхгүй шив. Юу?
Силва: Чам мэтийн шидийн хүч миний шидийг давж чадахгүй. За юу?
Маш: Өө.
Силва: Хөөе, хөөе, хөөе. Яасан бэ? Саяхныг хүртэл их зан чинь. Тонилгоно биз дээ? Өшөө их хичээ л дээ. За, яалтай ч билээ дээ. Тэнэг хүн ч ойлгоно. Энэ хүчний ялгааг мэдчихвэл.
Маш: Айн?
Бичиг: МАШ БАРНДЕД БОЛОН ТӨМРИЙН ШИД
Back to episodes Go home