Mashle S1 4

Тайлбарлагч: Маш халз тулаан гэгддэг шүүр ашигласан агаарын шидийн тэмцээнд оролцов. Гэхдээ шид ашиглаж чадахгүй болохоор нисэж чадсангүй.

Маш: Харимаар байна.

Тайлбарлагч: Тэгээч.

Үзэгч 1: Юу хийгээд байгаа юм? Одоо нисээч!

Үзэгч 2: Мөнгө авчихсан юм уу?

Финн: Маш, хурдан нисэхгүй бол...

Лемон: Яасан бэ, Маш?

Том: Хөөе, Маш.

Маш: Өө, ах.

Том: Амьдрал гэдэг амьдрал чинь гялалзаад цэнгэж байна уу?

Маш: Утга байна уу?

Том: Шилдэг нь болно гэж амласан бус уу?

Маш: Амлаагүй.

Том: Бардамнах хэрэггүй ээ.

Маш: Бардамнаагүй.

Том: Маш, хулснаас суралц!

Маш: Хулс ий?

Том: Хулс бол цаг агаарын ямар ч нөхцөлд хүчтэй амьдрах уян хатан шинж чанартай! Тийм ээ, одоогийн чамд дутагдаж буй зүйл бол хулс! Хулс, хулс, хулс, хулс байхгүй юу!

Маш: Энэ хүн эм зардаг байх аа.

Том: Өө, халз тулааны дүрмийг хараахан тайлбарлаагүй байх аа. Дүрэм нь амархан. Агаарт бөмбөгийг булаацалдаж, тэр цагаригт оруулбал нэг оноо.

Бичиг: АДЛЕР ДОТУУР БАЙР

Бичиг: ЛАНГ ДОТУУР БАЙР

Том: Гэснээс оноо алдчихаж. Шид ашиглах хориотой. Шүүрийн чадвараараа өрсөлддөг спорт. Нисэж чадахгүй хулс бол зүгээр л зулзаган хулс шүү!

Маш: Энэ хүн юу ч бодохгүй ярьж байгаа биз дээ?

Том: Хэлэх шаардлагагүй ч би энэ халз тулаанд бүхнээ дэнчинд тавьсан. Тиймээс л чамайг урьсан. Би буцаад тэмцээндээ орлоо. Үлдсэн нь чамаас шалтгаална.

Охид: Аа, өмнөх жилийн халз тулаанд бүтэн жил үнэ цэнтэй тоглогч байсан Том. Спортын тамирчин шиг тэр ядаргаатай байдал нь эсрэгээрээ гоё Том минь.

Ланг тамирчин 1: Өө, уучил, уучил. Албаар биш шүү.

Маш: Ах аа.

Тэмцээн тайлбарлагч: Ланг дотуур байр нэмэлтээр 1 оноо авлаа. Адлер дотуур байр 40 онооны зөрүүтэй хоцорлоо.

Маш: Зүгээр үү?

Том: Уучил. Яс хугарсан бололтой. Ч-Чамд спортын хүний жудаг алга уу?

Ланг тамирчин 1: Юу? Тамирчин хүний жудаг ч гэх шиг утгагүй юм. Гол нь ялахад л болно шүү дээ. Наанаа хэвтэж бай, гэнэн амьтад аа.

Том: Арчаагүй юм даа. Одоо цаг ч байхгүй. Онооны зөрүү нэлээд холдсон. Гэхдээ, Маш. Үүнийг л хэлчихье. Ялах, ялагдах нь чухал биш. Жинхэнээсээ хичээсэн үү, үгүй юу гэдэг.

Тэмцээн тайлбарлагч: Ланг дотуур байр дахиад л нэмэлт оноо авлаа. Энэ онооны зөрүү ойртохгүй нь ээ.

Ланг тамирчин 1: Хоёр хүн байхгүй бол ялах нь мэдээж.

Том: М-Маш.

Үзэгч 3: Н-Нислээ!

Үзэгч 4: Х-Хөөе, хар даа. Нэг газарт зогсчихлоо.

Үзэгч 5: Худлаа биз дээ? Тэр нисэж чаддаг байсан юм уу?

Үзэгчид: Яагаад ч юм хөл нь айхавтар савчаад байх юм.

Маш: Хэмх нүднэ. Хөөе, дамжуул.

Адлер тамирчин 1: З-За.

Үзэгч 6: Хөөе, тэр бөмбөг авчихлаа. Тийм холоос яах гэсэн юм бол?

Үзэгч 5: Тэнэгтээд байна уу даа?

Ланг тамирчин 1: Шүүр ч олигтой унаж чадахгүй хог шаар яана гэж? Булаагаад авчихъя, шаар минь.

Охин 1: Хөөх, гайхалтай!

Тэмцээн тайлбарлагч: Адлер дотуур байр оноо авлаа. Юу гээч цохилт вэ?

Үзэгч 7: Гэхдээ бага цаг үлдсэн байхад дахиад 49 онооны зөрүү байна.

Үзэгч 6: Хөөе, хараач. Б-Бөмбөг...

Үзэгчид: Юу?!

Үзэгч 7: Тэр...

Үзэгч 8: Хурууны байж боломгүй хүчээр, байж боломгүй эргэлт оруулчхаж.

Ланг тамирчин 1: Үгүй ээ.

Том: Энэ юу вэ?

Үзэгч 9: Аймаар юм.

Үзэгч 10: Гэхдээ энэ оноо авч байгааг...

Үзэгч 9: ...зөвшөөрөхөөс өөр аргагүй юу?

Тэмцээн тайлбарлагч: Энэ улирлын анхны халз тулааныг Адлер дотуур байр илт илүүрхлээ.

Үзэгч 11: Тэр мөөг шиг нөхөр сайн юм аа.

Үзэгч 12: Харь гэж хэлсэнд уучлаарай!

Тайлбарлагч: Маш болон Адлер дотуур байрны баг урьд хойчид байгаагүй хамгийн өндөр оноо тогтоов. Тэгээд мөнгөн зоостой болов.

Маш: Сонин хэлбэртэй юм бэ?

Финн: Хөөх, гайхалтай тэмцээн байлаа шүү. Тэгээд бүр элсээд удалгүй мөнгөн зоостой болох гэж.

Маш: Баярлалаа. Дахиж оролцохгүй л дээ.

Том: Хөөе, Маш.

Маш; Финн: Айн?

Охид: Аа, Том гуай байна.

Финн: Айн? Юу вэ? Яачхаа вэ?

Том: Баярлалаа! Мундаг хулс болж ээ? Хулс!

Маш: Ийм төрөлд дуртай биш ээ. Яав ч...

Том: Мэдэрсэн үү?

Мэдээ уншигч: 1-р анги мөртлөө түүхэн дэх хамгийн өндөр оноог авч их амжилт гаргасан Маш Барндед ярилцлага өгөхдөө: "Энэ удаагийн амжилтад намайг дэмжсэн дээд ангийн ах том нөлөөтэй" гэж их амжилт гаргаснаас үл хамааран даруухан хариулжээ.

Ланс: Энэ чинь элсэлтийн шалгалтын үеийн... огт танихгүй хүний төлөө шалгалтад унах эрсдэл гаргана. Хэтэрхий гэнэн юм. Дараагийнх нь энэ.

Тайлбарлагч: Тэгээд маргааш нь.

Том: Маш, яг одоо халз тулааны бэлтгэлд явъя! Мөрөөдөлдөө цэнгэж, маргаашийг гялалзуул!

Лемон: Маш, хичээлдээ муу гэж сонссон болохоор үүнийг хамт хийцгээе.

Том: Оргилд нь гарна гэж надад амласан биз дээ?

Маш: Амлаагүй.

Лемон: Шидийн ургамал судлалаас шид ашиглах, шившлэгийн хичээл, зөгнөх хичээл гээд зөндөө.

Маш: Ямар олон юм бэ?

Том: Битгий бардамна! Бид бол хулс. Хулс!

Лемон: Тэгээд шидийн амьтны хичээл, харанхуй шидийн хичээл. Хичээлээ сайн хийхгүй бол болохгүй шүү. Хамгийн чухал нь хулс!

Маш: Финн, авраарай. Цэвдэг амьтан.

Том: Энэ толгой чинь мөөг биш хулс!

Ланс: Хөгжилтэй байгаа бололтой.

Маш тэр хэд: Айн?

Ланс: Би нэгдье л дээ.

Бичиг: ЛАНС КРОУН

Том: Энэ... Хоёр зураастай. Харж байгаагүй царай байна. 1-р анги уу?

Лемон: Элсэлтийн шалгалтад 1-р байранд орсон Ланс Кроун. Дахиад хартал үнэхээр царайлаг юм. Болохгүй шүү. Надад сэтгэлдээ шийдсэн хүн бий.

Маш: Үгүй ээ, хөгжилтэй биш шүү.

Ланс: Тийм бий. Тэгвэл өшөө хөгжилтэй зүйл хийе.

Маш: Хөгжилтэй зүйл. Нуугдаж тоглох уу?

Финн: Яаж бодсон ч нуугдаж тоглохгүй биз дээ?

Ланс: Энэ лонх бол тусгай шидийн хэрэгсэл. Нэлээд эртнийх л дээ. Ингэж хүнийг түгжиж чадна.

Том: Энэ юу вэ?

Финн: Яг юу болоод байна аа?

Лемон: Хоёр эртэй хамт байх гэдэг аймшигтай хэрэг.

Ланс: Үүнийг буцааж авмаар байвал шар шувууны байрны хажуугийн ойд ир. Хүлээж байя.

Маш: Наад чинь юу юм?

Ланс: Мөрий. Чамд ч гэсэн хэрэгтэй биз дээ? Энэ зоос.

Том: Мөнгөн зоос гэнэ үү? Тэгээд бүр хоёр ширхэг. Цөөн хэдэн дээд ангийнханд л байх ёстой доо. Тэгээд бүр зураасны тоо нь тухайн үеийн шидийн хэмжээг харуулдаг. Тэр нэлээд эвгүй шүү.

Тайлбарлагч: Нэг зураастай шидтэн. Нүүрэн дээрээ нэг зураастай хүнийг хэлнэ. Энэ ертөнцийн ихэнх хүмүүс нэг зураастай шидтэн. Гэхдээ заримдаа олон зураастай болдог хүмүүс бий. Хоёр зураастай шидтэн. Энэ ертөнцийн 10 мянган хүнд 1 байдаг. Ид шидэд сонгогдсон оршихуй юм.

Ланс: Хоёул мөнгөн зоосоо дэнчинд тавьж өрсөлдөнө. Тулалдах боломжгүй болох эсвэл бууж өгвөл ялагдана. Энэ сургуульд үүнээс өөр шид ашигласан тулаан хориотой шүү дээ. За, чамд хийхээс өөр сонголт байхгүй л дээ. Энэ миний гарт байгаа цагт. Тэглээ ч чиний авираас үзэхэд энэ миний гарт байх нь ямар нэг байдлаар ашигтай гэж үзсэн. Яах вэ, зүгээр үзсэн ч үр дүн нь тодорхой. Элсэлтийн шалгалтын үеийн чиний үйлдэл хэтэрхий гэнэн байна. Бусдыг өөрийн зорилгоос илүүд тавих гэж. Тийм солиорчихсон нөхөрт би ялагдах боломжгүй.

Том: Хэрэггүй ээ, Маш. Тэр аюултай шүү.

Лемон: Тийм шүү. Нэг л аюултай санагдаж байна.

Ланс: Айн? Яагаа вэ? Айчихсан уу?

Маш: Үгүй. Тэр яах вэ, бушуухан үзье.

Ланс: Эрч хүч нь бол сайн юм гээч. Түүнээс өмнө жаахан хялбар болгох уу? Гравиол.

Регро: Маш сайн суугаа болов уу?

Брад: Санаа зовж байна.

Регро: Айн?

Брад: Үгүй ээ, миний эд баялгийн асуудал.

Регро: А-Аан, тийм үү?

Брад: Юу?

Брад; Регро: Юу-юу-юу-юу? Юу гээч нь вэ?

Ланс: Ингээд хялбар болсон биз?

Маш: Тийм үзүүлбэр хэрэггүй!

Ланс: Шидгүйгээр намайг ялах санаатай юу? Гравиол.

Финн; Лемон; Том: Маш!

Ланс: Чи өдөөд байна уу? Хагас дутуу юм хийж гэнэ. Угийн энэ байдлаас үзэхэд олигтой зорилго ч байхгүй биз. Тэгсэн мөртлөө чи мөнгөн зоостой байна гэдэг. Надтай нэг хэмжээст зогсох хүн хэрэггүй ээ. Эцэст нь би ганцаараа зогсож байхад болно. Чам шиг хог шаарууд үлдсэн амьдралаараа газарт мөлхөж бай. Босох гэсэн ч бүтэхгүй ээ. Хүний хүч энэ татах хүчийг дийлэхгүй.

Маш: Босохгүй байсан ч хангалттай.

Ланс: Айн? Юу? Газар хагарлаа. Үндэс үү?

Финн; Лемон; Том: Аа.

Ланс: Байж боломгүй юм.

Маш: Айн? Үнэндээ чи ч гэсэн газарт мөлхөх дуртай юм уу?

Ланс: Гравиол. Юу? Энэ муу... Түрүүнийхээс хурдан.

Маш: Айн? Энэ юу вэ? Ло... Ло, Ло... Ло, Ло, Ло... Лоликон байна. Энэ хүн. Ц-Цагдаа дуудъя. Гэмт хэрэгтэн байна.

Ланс: Үгүй.

Маш: Тэгвэл гэмт хэрэгтний хүний нөөц.

Ланс: Үгүй гэж хэлээд байна. Би Лоликон биш. Сискон.

Маш: Ийм байж уу?

Ланс: Буцааж өг.

Маш: Аан, за.

Ланс: Гэснээс, Мөөгөн толгойт оо. Энэ ертөнцийн хамгийн нандин зүйл юу вэ?

Маш: Ю-Юу вэ? Гэнэт... За байз. Хөвсгөр бялуу.

Ланс: Үгүй.

Маш: Хүний амь.

Ланс: Үгүй.

Маш: Хайр.

Ланс: Үгүй.

Маш: Эрх чөлөө.

Ланс: Үгүй.

Маш: Хөвсгөр бялуу.

Ланс: Биш ээ! Биш ээ, биш! Яагаад хариулж чадахгүй байгаа юм? 1 дээр 1-ийг нэмбэл 2. Шарыг цэнхэртэй холивол ногоон. Ойлгомжтой хариулт.

Маш: Тэгээд энэ ертөнц дээрх хамгийн нандин зүйл юу юм?

Ланс: Миний дүү.

Маш: Үнэлэмж хүн бүрд өөр биз дээ?

Ланс: Зохицож таарах хэцүү юм. Энэ ертөнц тэнэгүүдээр дүүрэн юм.

Маш: Аймаар юм.

Ланс: Энэ лонхыг эндээс унагана. Нэмээд татах хүчний шидээрээ хурдасгана.

Финн; Лемон; Том: Юу?

Ланс: Чи тэднийг аврахын тулд лонхыг барих гэж оролдох биз. Би тэр үед чинь довтолно. Уучлаарай. Би дүүгийнхээ төлөө хэчнээн хэрцгий болсон ч хамаагүй. Хэчнээн их байсан ч.

Анна: Ах аа. Дахиад зодолдсон биз дээ?

Ланс: Зодолдоогүй.

Анна: Шал худлаа. Алив, суу. Эмчлээд өгье. Тэгээд, яагаад зодолдсон юм?

Ланс: Аймаар бүдэрсэн.

Анна: Дахиад л худлаа. Та худлаа ярихдаа муу юм. Ер нь худлаа хэлэх санаа байхгүй биз дээ?

Ланс: Байна аа.

Анна: Ёстой нэг. Би сонссон. Та дээрэлхүүлж байсан хүүхдийг аварсан гэсэн. Тэгээд л нүдэнд нь өртөөд ингэж шархадсан биш үү? Ёстой нээрээ. Гэхдээ би таны ийм бүтэлгүй, эелдэг төрхөд хайртай шүү.

Ланс: Тийм бий.

Анна: Хөөе ээ, хөдлөхөө боль. Эмчилж чадахгүй нь.

Ланс: За, уучлаарай. Анна... Анна! Анна.

Лансын аав: Зураас нь арилж, шидийн хүчээ алддаг хүнд өвчин бололтой. Эмчийн хэлснээр 5 жил л тэснэ гэнэ.

Ланс: 5 жил...

Лансын аав: Энэ чигтээ шидийн хүчээ алдвал Аннаг улсад өгөхөөс өөр аргагүй.

Ланс: Айн? Тэгэх юм бол Анна...

Лансын ээж: Өөр арга байхгүй ээ. Аа, яагаад бидний цусанд ийм хүүхэд...

Лансын аав: Энэ нь бас чиний төлөө шүү, Ланс.

Ланс: Арай ч дээ. Ийм шударга бус юм байж болдог хэрэг үү? Миний дүү юу ч хийгээгүй шүү. Битгий хүр! Та нар одоо миний эцэг эх биш. Аннаг, Аннаг би... Энэ ялзарсан системийг Шидийн холбоо бүтээсэн. Би Хутагт болоод чамайг заавал аварна! Анна, чиний төлөө бол ах нь... Гравиол. Яах гэж байна, Мөөгөн толгойт оо? Юу?

Маш: Өвдөгний шөрмөсний шид.

Ланс: Өвдөгний шөрмөсний шид гэнэ үү? Тийм юм сонсож байгаагүй шүү. Тэгээд бүр тэр чинь...

Маш: Их тэсрэлтийн давшилт.

Ланс: Өвдөглөж эхэлдэг гэнэ үү?

Маш: Ялагдах сонголт, аврагдахгүй сонголт надад байхгүй.

Ланс: Юу? Арай? Саяны хоромд хавцлаар уруудаж, лонхыг авчхаад эргээд ирэв үү? Итгэмээргүй юм. Биеийн хүч сайжруулдаг шид юм уу? Муу шүү. Юундаа дорой царайлаа вэ? Би дүүгийнхээ төлөө...

Маш: Больё. Чи бүр тийм муу хүн биш биз дээ? Энэ тулаанаа больё оо.

Ланс: Юу?

Маш: Энэ лонх ч хоосон байсан. Хуурамч биз дээ? За, дууслаа.

Финн; Лемон; Том: Хөөх!

Ланс: Яагаад? Энэ чигтээ үргэлжлүүлбэл чи мөнгөн зоостой ч болж магадгүй шүү. Өдөөд байна уу?

Маш: Үгүй ээ, өдсөн юм алга.

Ланс: Тэгвэл яагаад?

Маш: Харин ээ, юу... Би бүх зүйлийг логикоор шийдэж чадах ухаалаг биш л дээ.

Анна: Гэхдээ би таны ийм болхи, эелдэг төрхөд хайртай шүү.

Ланс: Солиорчихсон юм. Би харилаа. Чиний хэлдгээр больё. Гэхдээ энэ миний эхлүүлсэн мөрий. Хүлээн ав.

Маш: Хэрэв жинхэнээсээ үзэлцвэл яах байсан бол оо?

Финн: Баярлалаа, Маш. Аймаар байсан шүү.

Том: Чамайг чаддаг нөхөр гэж би итгэж байсан шүү.

Лемон: Маш, даруухнаар хэлээрэй. "Надтай гэрлээч" гэж. Ямар гэрт амьдрах вэ? Яах аргагүй дээвэр нь улаан уу?

Тайлбарлагч: Ланс нэлээн сайн хүн байв. Тэгээд Маш бодов. "Сургууль дээр оччихоод лонхоо нээдэг байж дээ." гэж.

Бичиг: ДАРААГИЙН АНГИ: МАШ БАРНДЕД БОЛОН ОХИДОД ТААЛАГДДАГГҮЙ СУРАГЧ

Back to episodes Go home