Mashle S1 3

Тайлбарлагч: Машийн Хутагт болохын төлөөх Ид Шидийн Сургуулийн амьдрал эхэллээ. Шид ашиглаж чадахгүй л дээ. Шид ашиглаж чадахгүй л дээ.

Маш: Өө. Финн.

Финн: Айн?

Маш: Маргаашийн хичээлд хэрэглэх шүүрээ зээлэхгүй биз? Шүүртэй андуураад мөчир аваад ирж.

Финн: Мөчир өө? Шүүр мөчир хоёрыг андуурсан юм уу?

Маш: Санамсаргүй.

Финн: Санамсаргүй гэж дээ. Болно оо. Зээлье.

Маш: Чи яах аргагүй сайн хүн юм аа.

Багш: Тэгэхээр одоо шүүр унаж сурна. Шүүрт шид дамжуулж, "Нис" гэж хүчтэй тушаана. Тэгээд мордоод, шидээ тохируулж хөөргөнө. Тэгвэл эхэл.

Бүгд: Нис! Нис! Нис! Нис!

Маш: Өвөө, заавал шилдэг нь болоод амар тайван амьдарна аа. За. Нис. Нис. Нис. Ни... Тэгнэ биз.

Лойдын туслах: Хөөе, хөөе. Шүүрийг ч тайван хөөргөж чадахгүй юу? Ёстой бүтэхгүй сурагч ороод ирээ шив. Чам шиг нөхөр байхаар хэцүү байдаг шүү дээ.

Маш: Нис.

Лойдын туслах: Айн? Чи муу булхайцсан уу?

Маш: Айн?

Лойдын туслах: Мэдэн будлихаа боль. Хэлэхээс чинь өмнө шүүр хөөрсөн биз дээ?

Маш: Айн?

Лойдын туслах: Энэ муу.

Багш: Тэгвэл шүүрийг хэр хурдлуулж чадах вэ? Одоо цаг хэмжинэ.

Лойдын туслах: Яг болж байна. Түүгээр надтай өрсөлд. Ялагдсан тал нь энэ сургуулийн амьдралынхаа туршид хий гэсэн болгоныг хийнэ. Яаж байна?

Маш: Болно оо.

Лойдын туслах: Тэнэг. Би шилжин сурагчаас ялгаатай. Энд дунд сургуулиасаа хойш шүүр унаж байна. Чам мэтэд ялагдах учиргүй. Хэмх нүднэ дээ.

Багш: Тэр сурагч өчигдөр тохуурхаад байсан. Шүүр унаж чадах юм болов уу даа? За, эхэллээ шүү. Бэлдээд, эхэл.

Лойдын туслах: Юу? Юу болчхов оо?

Багш: Аа, юу гээч хурд вэ? Дэлхийд байхгүй шүү! Дэлхийн амжилт! Дэлхийн амжилт!

Эр 1: Юу болчхов оо?

Эр 2: Юу гэсэн үг вэ?

Эр 3: Ер ойлгосонгүй.

Финн: Би сайн харсан шүү. Эхлэхтэй зэрэгцэн шүүрээ шидээд, хойноос нь үсэрч, шүүр лүү гээ явсан. Агаарын эсэргүүцлийг ашиглан хурдаа хасаж, зайгаа ойртуулж, үсэрч суусан. Үгүй ээ, юу гэсэн үг вэ?

Лойдын туслах: Чи муу. Булхайцсан биз дээ? Байх боломжгүй.

Маш: Бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх гэж. Нэг тийм өрөвдөлтэй юм аа.

Лойдын туслах: Чи муу.

Маш: Зүгээр ээ. Саяны амлалтыг байхгүйд тооцъё. Өрөвдөлтэй шүү дээ.

Лойдын туслах: Чи муу басаад байгаа биз...

Лойд: За, за. Битгий үймүүл. Уучил, уучил. Бүдүүлэг юм хийлээ. Тэр миний найз байгаа юм.

Маш: Айн? За, зүгээр ээ.

Эр 4: Хөөе. Кавилл түүнтэй ярьж байна.

Эр 5: Гарцаагүй нүдэнд нь өртөж дээ.

Эр 6: Оролцохгүй байя.

Эр 7: Ахлах сургуулийн анхны хохирогч.

Лойд: Түүнээс илүүтэй саяны явдлыг хараад чамайг сонирхлоо. Найз болохгүй биз?

Маш: Аан.

Лойд: Намайг Лойд Кавилл гэдэг. Үүнээс цааш дэмжээрэй.

Бичиг: ЛОЙД КАВИЛЛ

Маш: Төмстэй Байцай?

Багш: Хөөе, та хэд. Юу хийгээд байгаа юм? Хичээл орж байна шүү.

Лойд: Өө, баларсан. Чи нэлээн сонирхолтой юм аа. Хичээлийн дараа дахиад энд ирээрэй. Хүлээж байя.

Маш: Аан.

Багш: Хичээл орж байна...

Лойд: Хөөе, юундаа ялагдаад байгаа юм? Үнэхээр арчаагүй юм аа. Эсрэгээрээ доог болж байдаг. Ёстой бүтэлгүй юм аа. Хэлсэн юмыг ч хийж чадахгүй байх гэж. Би тохуурхаад ир гэж хэлсэн юм сан. За, яая гэх вэ. Сонирхолтой гэмээр тоглоом олсон юм чинь.

Маш: Тэр хүн яачихсан юм?

Финн: Кавилл надтай адилхан дотроос дэвшсэн бүлгийнх.

Маш: Гэхдээ яагаад бүгд айж байсан юм?

Финн: Учир нь... Учир нь тэр Шидийн холбооны өндөр тушаалтны хүү болохоор. Чи ч гэсэн Шидийн холбоо энэ ертөнцөд ямар хүчтэйг мэднэ биз дээ?

Маш: Т-Тийм ээ. М-М-Мэдэлгүй яах вэ.

Финн: За, энгийнээр хэлэхэд сөргөлдвөл хөөгдөнө. Эндхийн орлогч захирал нэлээн гүнзгий харилцаатай юм шиг байна лээ. Жаахан ч гэсэн таалагдахгүй бол хөөчихдөг юм. Би өмнө сурч байсан болохоор дунд сургуульд байхаасаа залхтлаа харж ирсэн. Хөөснийхөө дараа ч зовоосоор байсан тохиолдол байдаг гэсэн. Тиймээс бүгд хэлснийг нь хийдэг юм. Аймаар болохоор.

Тайлбарлагч: Хичээлийн дараа.

Маш: Заримдаа өөрөө хийх гоё юм аа. Энэ хөвсгөр бялууг өвөөд бас идүүлэх юм сан.

Брад: Яах вэ, чи л сонгоно. Үүрд хөөгдөх амьдрал уу? Улсыг хөмрүүлэх эрмэлзлээр сэргэн мандах уу?

Маш: Яаж ийж байгаад энэ сургуульд шилдэг нь болох хэрэгтэй. Айн? Нэг юм мартсан санагдаад байна. За, яах вэ.

Тайлбарлагч: Уурлуулж болохгүй төрлийг уурлуулсан Маш. Дараагийн өдөр.

Маш: Дараагийн хичээл Шидийн ургамал судлал болохоор... Айн? Яах нь энэ вэ? Миний сурах бичиг авах юмгүй болчхож.

Лойд: Өдрийн мэнд. Өчигдөр ирээгүй. Юу хийж байсан юм?

Маш: Өө, уучлаарай. Хөвсгөр бялуу хийж байсан юм.

Лойд: Түүнээс илүүтэй чи Хутагт болохыг зорьж байгаа биз дээ? Би орлогч захиралтай сайн харилцаатай, жаахан холбоо сүлбээтэй юм. Миний хэлснийг хийвэл чамайг орлогч захиралд санал болгож өгье.

Маш: Хөөх, чадлаа. Тэгье. Гэхдээ гэнэт яагаад?

Лойд: Харин чи сонирхолтой болохоор би тусалмаар байна. Гэхдээ ямар ч нөхцөлгүй гэхээр сонин биз дээ?

Маш: Тийм шүү.

Лойд: Тэгвэл ямартай ч үүнийг зөөчих.

Маш: За.

Лойд: Өө, гутал заваарчхаж. Арчаарай.

Маш: За.

Лойд: Уух юм.

Маш: За.

Лойд: Мөр базаарай.

Маш: За.

Лойд: Ямар нэг сонирхолтой юм хийгээрэй.

Маш: За. За, за. Дараагийн хичээл нөгөө... Айн? Дахиад сурах бичиг авах юмгүй болчхож. Чи сурах бичгээ харуулахгүй биз?

Финн: Айн? У-Уучлаарай. Өөр хүнээс харчих.

Маш: Баярлалаа.

Финн: Айн? Сая би татгалз...

Маш: Хөөх, тус боллоо. Өчигдөр бас шүүрээ зээлсэнд баярлалаа. Энэ талархлын хөвсгөр бялуу.

Финн: Аан, за.

Маш: Гэхдээ үнэхээр баяртай байна.

Финн: Айн?

Маш: Чам шиг сайн хүнтэй найз болсондоо.

Финн: За.

Маш: Хөөх, ямар сайн хүн бэ? Тус болж байна. Үнэхээр баярлалаа.

Лойд: Үгүй ээ, зүв зүгээр. Надад бас тус болж байгаа. Уучил, уучил. Асгачихлаа. Арчаад өгөхгүй биз? Айн? Яасан бэ? Хийнэ биз дээ? Дараагийн хичээл Шидийн ургамал судлал уу? Тэр багшид нээх дуртай биш шүү. Орлогч захиралд хэлээд болиулчих уу?

Лойдын туслах: Арай ч болохгүй ээ.

Маш: Хэтэрхий цэвэрхэн болчихлоо. Өө. Айн?

Лойдын туслах 2: Тэр үнэхээр хэлсэн бүгдийг хийх юм аа?

Лойдын туслах: Удахгүй анзаарах юм биш үү?

Лойд: Сурах бичгээс уйдчихлаа. Одоо хувцсыг нь шатаагаад ир. За юу, Финн?

Лойдын туслах 2: Бүр тэгвэл өөрөө гарах байх аа.

Финн: Дахиж чадахгүй ээ.

Лойд: Айн? Сайн сонсогдсонгүй. Дахиад нэг хэл дээ.

Финн: Харин... Дахиж чадахгүй гэж хэллээ.

Лойд: Хөөх. Чи алдаа гаргаж байна. Алдаа гаргавал толгой гудайлгаад уучлал гуй.

Маш: Фин хаачсан юм бол оо? Андуураад сурах бичгийг нь аваад явчхаж.

Маш: Айн? Саяных юун чимээ вэ?

Финн: М-Маш.

Лойд: Маш биш үү?

Маш: Юу хийж байгаа юм?

Лойд: Уучлалт гуйлгаж байна. Тэр хөөрөөд байсан юм.

Маш: Зүгээр үү, Финн?

Финн: Тийм.

Маш: Гэхдээ шарх...

Финн: Түүнээс илүүтэй, Маш. Би... Би байсан юм. Чиний сурах бичгийг авах юмгүй болгосон хүн би байгаа юм. Тушаасан болохоор айгаад, тэмцэж чадаагүй. Гэхдээ чи намайг сайн хүн гэсэн. Найз гэж хэлж байхад, тэгж байхад би чамд онцгүй зүйл хийсэн. Тиймээс заавал уучлалт гуйх гээд. Үнэхээр уучлаарай. Уучлаарай.

Лойд: Надаас ч гэсэн ингээд шударгаар уучлалт гуйхгүй дээ. Өө, нээрэн. Орлогч захиралтай хамт хоол иднэ. Чи хамт явахгүй биз? Наад тоосонд дарагдсан амьтнаа орхичих. Чамайг танилцуулмаар байна. Ийм боломж дахиж олдохгүй гэж бодох юм. Ингэж уучлалт гуйхаас өөрцгүй нөхөртэй нийлбэл... Айн?

Маш: Чи л уучлалт гуйна. Чи л уучлалт гуйна.

Лойдын туслах 2: Айн?

Хоёр туслах: Үгүй ээ, үгүй, үгүй. Айн?

Финн: Тийм юм хийвэл хөөгдөнө.

Маш: Тэр тийм чухал юм уу?

Финн: Маш.

Маш: Айн? Яах аргагүй муу юу? Баларсан байж мэдэх юм.

Фарман: Тийм ээ, яг зөв. Баларсан.

Лойдын туслах 2: Ф-Фарман орлогч захирал.

Бичиг: ФАРМАН КРЕГОС

Лойдын туслах 2: Ийм газарт юу хийж байгаа юм?

Фарман: Түүний аав надад түүнийг захисан юм. Хэргийг бүхэлд нь харж авлаа.

Маш: Бүхэлд нь харсан бол энэ хэргийг хүч хэрэглэсэн гэж үзээд Финн Эймэс, Маш Барндед та хоёрыг сургуулийн хурлаар оруулна.

Маш: Айн?

Фарман: Жаахан бодвол ойлгоно биз дээ? Энэ хүү та хоёроос өөр гаралтай. Гарал нь өөр бол өөрөөр харьцана. Тийм юмыг ч ойлгодоггүй тэнэг үү? Тэнэг чамд би хэлж өгч байна. Энэ бол энэ ертөнцийн...

Финн: Орлогч захирлыг бас...

Хоёр туслах: Орчихлоо.

Маш: Ярилцаад болохгүй байсан юм шиг болохоор шууд... Тэглээ ч нэг хийсэн бол хоёр дахь нь ялгаагүй.

Финн: Алуурчны онол.

Фарман: Надад гар хүрэх шив. Би бол чам шиг нэг сурагчийг хэзээ ч хөөж чадна шүү. Рэпиос Ога... Энэ юу вэ? Шороо юу? Юу? Аа! Хөөе, хөөе, хөөе. Хүлээ. Чи юу хийгээд байгаа юм?

Маш: Булна.

Фарман: Ийм юм хийчхээд зүгээр өнгөрнө гэж бодоо юу? Би чам мууг...

Маш: Та...

Фарман: Юу? ...намайг хэзээ ч хөөж чадах шиг

Маш: би бас хэзээ ч таныг булж чадна. Шоронд хоригдсон ч, биеийн минь тал нь байхгүй байсан ч, мөлхөж очоод ч хамаагүй булна.

Фарман: Хөөе, хөөе, хөөе. Боль, болиоч. Үнэхээр боль л доо, чи! Үнэхээр... Боль! Үгүй ээ!

Уолберг: Чи яагаад энд дуудагдсанаа мэдэж байгаа биз дээ?

Маш: Дотуур байрны гал тогоонд дураараа хөвсгөр бялуу хийсэн болохоор уу?

Уолберг: Огт биш. Кавиллыг цохиж, Орлогч захирлыг булсан тухайд. Энэ явдал чинь Шидийн холбоонд ч асуудал болоод байна. Тээр, чамайг нэн даруй хөө гэж Шидийн холбооноос бичиг ирсэн. Энэ улсын хуулийн дээд байгууллага бол Шидийн холбоо. Энэ улсыг захирдаг гэж хэлсэн ч болно. Тэдний гол цөм нь Хутагт нар. Энэ сургууль Хутагт болох хүн хүчийг Шидийн холбоонд өгдөг юм. Кавилл Шидийн холбооны өндөр тушаалтны хүү гэдгийг чи ч гэсэн мэднэ биз дээ? Нэг ёсондоо чи байж болохгүй зүйлийг хийсэн. Гэхдээ эелдэг сэтгэлтэй нэгэн харуусах тийм ертөнц бүр ч байж болохгүй. Би энэ ертөнцийн байр байдлыг үе үе эргэцүүлдэг юм. Тиймээс л хэдэн жилийн өмнө ийшээ нүүж ирсэн. Эрх мэдэл, хүч чадал, хувийн чанартай зүйлсэд төвлөрч хөдөлж буй бодит байдалд чам шиг өөрийгөө золиосолж хөдөлдөг хүн ховор. Шидийн холбооны цөм болдог Хутагт гэх үүрэг хүний сэтгэлийг бодолцож үзэх ёстой. Тиймээс л би яг чам шиг хүнийг Хутагт болгоё гэж бодож байгаа.

Маш: Хэлүүлэхгүй байсан ч тэгэх санаатай байгаа.

Уолберг: Энэ эрч чинь мөн дөө. Тэгвэл нарийн аргыг нь тайлбарлаж өгье.

Маш: За.

Уолберг: Хутагтад сонгогдохын тулд эхлээд сургуульдаа нэгт орох ёстой. Түүний тулд хичээл, арга хэмжээгээр дамжуулж зоос цуглуулах ёстой. Зоос нь алт, мөнгө, хүрэл гэсэн 3 төрөлтэй. Хичээлээсээ хамаарч өгөх зоос нь өөр. Энгийнээр явбал хамгийн олон алтан зоостой хүн нь... Айн? Ухаан алдчихаж. Хэт их мэдээлэл болохоор ухаан алдчихаж. Маш! Маш!

Маш: За. Уучлаарай, хэт их мэдээлэл байсан тул өөрийн мэдэлгүй...

Уолберг: Уучил, товчхон хэлье. Сургуулийн хичээл, арын ажилд сайн дүн үлдээж чадах чинээгээрээ олон зоос цуглуул. Орлогч захирал, Шидийн холбооны тухайд би яаж ийгээд болгоё. Ойлгосон уу, Маш? Найдаж байгаа шүү.

Маш: За. Тэгвэл явлаа.

Уолберг: Чамд үүнээс өөр дахиад нэг бултах аргагүй асуудал бий. Гэхдээ би итгэж байгаа шүү. Чамайг давж чадна гэдэгт.

Тайлбарлагч: Ингэж шийтгэлгүй болсон Маш муу нэр өндөр Кавилл, Орлогч захирал хоёрыг ялснаар бусад сурагчдад хүндлэгдэх нэгэн болов.

Маш: Хөвсгөр бялуу хийхэд орцын хэмийг буулгахгүй байх дээр амь тавьдаг юм.

Финн: Хөөх. Тийм бий.

Том: Мөөгөн толгойт оо. Адлер дотуур байрны нэрийн өмнөөс халз тулаанд орохгүй биз? Тэгээд шатаая. Энэ амьдрал гэдэг амьдралыг.

Бичиг: ТОМ НӨЭЛС

Охид: Аа! Өнгөрсөн жилийн туршид Үнэ цэнтэй тоглогч байсан Том гуай.

Охин 1: Спортын хүн шиг тэр ядаргаатай байдал нь харин ч гоё шүү.

Охин 2: Түүнтэй харьцуулахад тэр үс нь юу вэ? Мөөг байна. Гэртээ чийгийн хорхой тэжээдэг байх.

Маш: Нөгөө... Халз тулаан гэж юу юм? Амьдрал гэдэг амьдрал гэж юу юм?

Том: Аан, шүүр ашигласан тэмцээн. Шидийн ертөнцийн хамгийн алдартай спорт.

Финн: Гайхалтай юм аа. Эхний жилдээ халз тулаанд оролцож чадна гэдэг.

Маш: Үгүй ээ, би шүүр унаж чадахгүй шүү дээ.

Том: Нэрэлхэх хэрэггүй. Хичээл дээр мундаг байсан биз дээ?

Маш: Чанга яриатай юм. Үгүй ээ, тэр чинь...

Том: Тэмцээн маргааш болно. Найдлаа шүү.

Маш: Үгүй ээ, би...

Том: Мөрөөдлөө гялалзуул. Маргаашийг гялалзуул гэдэг юм.

Маш: Энэ хүн надаас ч хэцүү харилцаатай юм байна.

Эм 1: Хичээгээрэй.

Эр 8: Заавал ялаарай!

Тамирчин 1: За, найдаж байгаа шүү.

Тамирчин 2: Дэлхийн амжилт эвдсэн гэсэн үү?

Тамирчин 3: Өнөөдрийн тэмцээн амархан байх нь ээ?

Том: Хичээе.

Маш: Би шүүр унаж чадахгүй юм сан.

Тэмцээн тайлбарлагч: Халз тулаан. Энэ улирлын анхны тулаанд Адлер дотуур байр Ланг дотуур байрны эсрэг. Энэ тэмцээнд ялж, мөнгөн зоосыг гартаа оруулах нь аль баг бол оо?

Эр 9: Урагшаа. Айн? Тэр юу вэ? Ер нисэх шинж алга.

Маш: Үгүй ээ, харин би шүүр унаж чадахгүй шүү дээ.

Эр 9: Эрмэлзэл байхгүй бол гэртээ харь!

Эр 10: Өдөөд байгаа юм уу?

Эр 11: Гэртээ харь.

Маш: Харимаар байна.

Тайлбарлагч: Харьчихвал Хутагт болж чадахгүй. Өвөөтэйгөө амар жимэр амьдралаа буцаан авахын тулд нис, нис, Маш!

Бичиг: Дараагийн анги: Маш Барндед болон Хүчирхэг шидтэн.

Back to episodes Go home