Mashle S1 2

Тайлбарлагч: Ид Шидийн Сургууль Ийстон. Ид шидийн ертөнцийн төв болсон олон дээд зиндааныхныг үүсгэсэн нэр хүндтэй, алдарт сургууль. Мэдээж элсэлтийн шалгалт нь маш хүнд. Тэнцсэн шалгуулагчийн тоо 3 хувьд ч хүрдэггүй. Асар их шидийн хүчтэй нь л Ийстоны хаалгыг нээж чадна. Зөвхөн асар их шидийн хүчтэй нь.

Клауд: Харъя даа, энэ жилийн шалгуулагчид...

Бичиг: КЛАУД ЛҮЧЧИ

Клауд: Алдартай язгууртны гэр бүлийн том хүү, Шидийн холбооны гүйцэтгэх захирлын хүү. Нийгмийнхээ хувьд алдартай гэх үү дээ. Дохиураа цэвэрлэж, шидийн номоо хараад, шалгалтыг зөв үнэлж байна. Аргагүй л өндөр босготой манай сургуульд тохирсон хариуцлагатай шалгуулагчид. Яагаад? Айн? Юу гэсэн үг вэ? Одоо шидийн сургуулийн элсэлтийн шалгалт болох юм сан. Яагаад биеийн дасгал хийдэг нөхөр байгаа юм? Үгүй ээ, тайвшир. Эндүү харсан байх ёстой. Энэ бол Ид шидийн сургууль. Тийм солиотой нөхөр юу гэж байх вэ дээ? Агаар дээр суугаад биеийн дасгалын ном уншиж байна. Тэнцэхийг хүсэж байгаа юм уу? Ядаж шидтэй холбоотой ном унш л даа.

Маш: Дасгалаас хойш 45 минутын дараа уураг уух нь...

Клауд: Ганцаараа нэг юм яриад байна. Тэгээд бүр... арын хоёр нь юу вэ? Ер нуугдаж чадахгүй байх юм.

Регро: Үнэхээр зүгээр биз дээ? Маш шид ашиглаж чадахгүй шүү.

Брад: Миний зохицуулсанд итгэхгүй байгаа юм уу? Нүүрэн дээрх сорвийг нь ч жинхэнэтэй яг адилхан хийсэн. Сонирхолтой юм үзэж чадах байх шүү.

Клауд: За, яах вэ. Угаасаа тийм солиотой нөхөр шалгалтад шууд унана.

Маш: За, шалгалт нь ямар юм байх бол оо? Яаж ийгээд тэнцэх хэрэгтэй.

Клауд: Сайн байцгаана уу. Ид Шидийн Сургууль Ийстонд тавтай морил. Өнөөдрийн элсэлтийн шалгалтыг хариуцах Клауд Лүччи. Таатай байна.

Эр 1: К-Клауд Лүччи.

Эр 2: "Ирээдүйн шидтэнүүд"-ийн энэ жилийн 7-р байранд орсон. Залуу байж олон янзын өндөр түвшний шид сурсан гэж цуурхдаг.

Клауд: Я-Ямар сайхан юм бэ? Намайг өшөө сайн шүтээрэй.

Маш: Хэрэг болгож гал дундаас гарч ирэхээр халууцах байх даа.

Клауд: Энэ мууг заавал унагана. Тэгвэл эхний шалгалтыг даруйхан эхлүүлье. Бүгд суудалдаа суу.

Эр 3: Суудал аа? Суудал алга даа.

Эр 4: Юу вэ? Ширээ гараад ирлээ.

Эр 5: Я-Янзтай. Анх удаа л ийм шид харлаа.

Эр 6: Аргагүй л найдвар төрүүлэх багш.

Маш: Анхнаасаа бэлдчихсэн өрөөнд аваачихгүй дээ.

Клауд: Хөнөөнө. За, яах вэ. Энэ элсэлтийн шалгалтад элсэх магадлал 3 хувь. Түүн шиг солиорсон нөхөр яав ч тэнцэхгүй. Цагийн хязгаар 30 минут. За, эхэл.

Эр 6: Юу? Энэ шалгалтын хуудасны үсэг нь хөдлөөд байна.

Клауд: Тийм. Энэ асуултын хуудсанд би шидээ ашигласан. Нэг ёсондоо шалгалтад тэнцэхийн тулд энэ шидийг тайлж, үсгүүдийг жигдрүүлэхэд оршино.

Регро: Яагаад ч бүтэхгүй юм биш үү?

Брад: Би яагаад тэр үед бүтнэ гэж бодсон юм бол оо?

Маш: Хөдлөхөөр лайтай байх юм. Хөдлөхөөр лайтай байх юм.

Брад; Регро: Юу?

Маш: Хийчихлээ.

Клауд: Э-Энэ чинь саяны? За, угийн хагас дутуу... Юу? С-Сайхан жигдэрсэн байна.

Эр 7: Тэр хүнд чулууг хөнгөхөн хөөргөж байна.

Эр 8: Хөөх, тэр усан дээгүүр гүйж байна.

Тайлбарлагч: Маш түүнээс цааш яаж ийгээд шалгалтыг давсан.

Эрс: Хөөх!

Клауд: Яагаад тэр солиорсон нөхөр үлдчихэв? Намайг доромжилсон ёс зүйгүй тэр жаал. Ингэвэл... Дараагийн шалгалт бол энэ.

Эр 9: Хөөе, дахиад газар...

Клауд: Дараагийн шалгалтаар энэ төөрдөг байшингаас гарна. Мэдээж зүгээр нэг төөрдөг байшин биш. Дотор нь олон янзын урхи суурилуулсан байгаа. Цагийн хязгаар 30 минут. Цаг дуусахаас өмнө барианд хүрвэл тэнцсэн гэж үзнэ. За, эхэл!

Маш: Барианд хүрэхэд болох хэрэг үү? Амархан бололтой шүү.

Лемон: Нөгөө...

Маш: Айн?

Лемон: Би хамт явж болох уу?

Бичиг: ЛЕМОН АРВИН

Маш: Яагаад?

Лемон: Айн? Нөгөө... Хоёулаа хамтарсан нь гарцаагүй ашигтай гэж бодож байна.

Маш: Тийм шүү.

Лемон: Б-Баярлалаа. Ямар л урхи биднийг хүлээж байгаа бол доо? Яая, өвдөж байна.

Бичиг: Жижиг чөтгөрүүд гарч ирлээ.

Лемон: Аа, энэ төөрдөг байшинд жижиг чөтгөр байна. Авраарай.

Бичиг: Гар шиг зүйл гарч ирлээ!

Лемон: Энэ хөрс биднийг барих гээд байна. Аа, битгий орхиоч дээ. Хүлээ л дээ. Намайг... битгий орхиоч дээ.

Маш: Ашигтай гэж юу билээ? Бушуулъя.

Лемон: Левиос Каффус! Энэ юу вэ?

Лемон: Хуурч байсанд минь уучлаарай. Хувийн шалтгааны улмаас барианд хүргэж болохгүй нь.

Маш: Хувийн шалтгаан гэж юу юм?

Лемон: Х-Хэлмээргүй байгаа болохоор л хувийн шалтгаан байхгүй юу. Аа.

Маш: Хууртаж байсан хэрэг үү?

Лемон: Бүтэхгүй ээ. Наадхыг чинь хүний хүчээр бол...

Маш: Уучлаарай. Надад ч гэсэн хувийн шалтгаан байгаа.

Лемон: Айн?

Маш: Баяртай.

Лемон: Өө. М-Муу шүү. Хөөж очоод саатуулах хэрэгтэй.

Сфинкс: Өглөө 4 хөлтэй.

Лемон: Айн?

Сфинкс: Өдөр 2 хөлтэй. Орой 3 хөлтэй амьтан юу вэ?

Лемон: Гарцаагүй аюултай нөхөр биш үү? Зүгээр л шалгалт. Миний шидээр эндхийг...

Сфинкс: Асуултад минь хариул.

Лемон: Бүтэхгүй нь. Хөл хөдлөхгүй байна. Муу шүү, муу. Нууц, нууц. Яах вэ, яах вэ? Өглөө 4 хөлтэй, өдөр 2 хөлтэй, орой 3 хөлтэй... Аа, бүтэхгүй нь. Сандраад толгой ажиллахгүй байна.

Сфинкс: Цаг дууслаа. Чиний биед шийтгэлийг ногдуулъя.

Лемон: Т-Тус... Үгүй биз дээ? Энэ яах аргагүй шийтгэл. Өөрийнхөө төлөө өрөөлийг хуурсан. Би ч адгийн амьтан юм даа. Уучлаарай, Мөөгөн толгойт гуай.

Маш: Тийм амьтан... юу гэж байдаг юм?

Лемон: Айн? Я-Яагаад хэрэг болгож аврахаар ирэв?

Маш: Үгүй ээ. Хувийн шалтгаан нь минийхтэй төстэй байвал өрөвдөлтэй юм даа гэж бодоод.

Лемон: Гэхдээ одоо аягүй бол амжихгүй шүү. Одоо бол...

Маш: Намайг яаж хормын төдийд энд ирсэн гэж бодоо вэ?

Лемон: Айн?

Клауд: Удахгүй цаг дууслаа. Олон янзын урхи, төөрдөг байшингийн хамгаалагч. Дээр нь нэмээд миний бэлдсэн садаа болох сурагч. Ингэж ихийг хийвэл хэдий тэр ч гэсэн...

Эр 10: Хөөе, нэг аймаар чимээ гараад байна шүү.

Эм 1: Ямар нэг зүйл эвдрэх чимээ юу?

Клауд: Юу? Арай? 1 метрийн зузаантай, ямар ч шидийг хаадаг энэ... ханыг...

Эр 11: Ш-Шулуунаар нэвтлээд ороод ирлээ.

Уолберг: Нэлээд сонирхолтой хүү байна шүү.

Эр 12: Байх уу? Байж болдог юм уу?

Эр 13: Үгүй ээ, болохгүй биз дээ?

Эр 14: Шударга бус биз дээ?

Эр 15: Битгий солиор!

Бүгд: Харь, харь. Харь, харь.

Маш: Харимаар байна.

Эр 16: Хачин биз дээ? Тэгэхээр чинь төөрдөг байшин биш биз дээ?

Маш: Тийм шүү.

Эр 17: Төөрч гарч ирж байж төөрдөг байшин биз дээ?

Маш: Түмэн зөв.

Эр 18: Төөрдөг байшин гэж юу билээ?

Маш: Философи.

Бүгд: Харь, харь, харь.

Лемон: Б-Болиоч дээ. Тэр буруугүй ээ.

Клауд: Боль! Хэлбэл зүгээр өнгөрөөхгүй шүү. Одоо бол тэр амлалтаа бодож болж байна.

Лемон: Би...

Клауд: Хөөе!

Лемон: Би барианд хүргэхгүй гэж албаар садаа болсон юм. Лүччи багшийн хэлснээр. Энэ хүнд садаа болбол тэнцүүлье гэж хэлсэн. Манайх ядуу. Гэр бүлийнхээ төлөө яаж ийгээд оръё гээд. Гэтэл тийм намайг аварчхаад тэр ингэж хэлсэн. Надтай гэрлээч гэж.

Маш: Үгүй ээ, хэлээгүй шүү.

Лемон: Гэхдээ...

Маш: Шарх чинь өвдөж байвал үүрээд явъя.

Лемон: Айн? Юу? Тэр чинь би... Би хүнд шүү.

Маш: Надад хүнд эсэх нь хамаагүй ээ.

Лемон: Тэгж их ичих хэрэггүй ээ. Чиний сэтгэлийг ойлгож байна. Үнэхээр сайн байсан шүү, тийм ээ.

Маш: Үгүй ээ, зүгээр л хэлээгүй.

Клауд: Тийм ээ. Болохгүй юу? Би бол шалгагч. Таалагдахгүй байгаа нөхрөө унагахын юу нь буруу гэж? Биеэ тоосон жаал, ядуу охин. Хамгийн багаар ашиглах үнэ байна гэж бодоод хэлж байхад тусыг усаар хариулах гэж. Тэнэг зангаа өвлөж авсан уу? Хэцүү амьдралтай байх нь ойлгомжтой юм байна. Та хоёр хоёулаа тэнцээгүй. Асуудал байна гэж тэрслэх үү? Дээд зиндааны багш надтай. Гэхдээ тэгж чадвал шүү дээ. Айн?

Маш: Хэтрүүлж байна шүү, багш аа.

Бүгд: Юу?

Брад: Өө, дохиурыг нь хугалчихдаг юм байна. Түүнд үнэхээр тийм зан байдаг шүү.

Регро: Хөөрхий дөө.

Клауд: Амаа тат! Та нарын хэлснийг...

Уолберг: Чимээгүй!

Эр 19: Уолберг захирал.

Уолберг: Одоо сүүлийн ярилцлагыг эхлүүлнэ. Үүнээс цааших шалгалтыг би хариуцна.

Клауд: Захирал аа, яагаад энд байгаа юм?

Уолберг: Лүччи, чи дараа миний өрөөнд ирээрэй.

Клауд: М-Мэдлээ.

Уолберг: За, эхнийх нь. Тэгэхээр Маш Барндедийн сүүлийн ярилцлагыг эхлүүлье.

Маш: Таатай байна.

Уолберг: Юун түрүүнд яагаад манай сургуулийг сонгосныг чинь асууя.

Маш: Гэр бүлтэйгээ амар тайван амьдрахын тулд.

Шалгагч 1: Хариулт болсонгүй.

Шалгагч 2: Юу гэсэн үг юм?

Уолберг: Зүгээр, зүгээр. Тэгвэл дараа нь Төөрдөг байшингийн шалгалтад цаг байхгүй байхад охиныг аварсан чинь үнэн үү?

Маш: Яах вэ, нэг тиймэрхүү.

Уолберг: Яагаад тэр вэ? Чи өөрийгөө бүтэлгүйтэх эрсдэлд оруулсан чинь.

Маш: Харамсах юм шиг байсан болохоор.

Уолберг: Чи урд, хойдохоо нэг их боддоггүй төрөл бололтой. Хэрэв Сфинкс чамаас хүчтэй байх эсвэл ханыг эвдэж чадахгүй байх тухай бодоогүй хэрэг үү?

Маш: Яах вэ, бодлоо гээд хийхээс өөр аргагүй болохоор.

Уолберг: Үнэхээр сонирхолтой. Гэхдээ чи одоохондоо дэлхийг ер мэдэхгүй болохоор энэ хариултыг хэлж чадаж байгаа юм. Энэ ертөнцөд чамаас хүчтэй хүн зөндөө бий. Өөрөөсөө асар хүчтэй оршихуйтай нүүр тулах үед адилхан үйлдэл гаргаж чадах болов уу? Жишээлбэл тэр нь би байвал.

Шалгагч 2: Ямар их давамгай шидийн хүч вэ? Тэгээд бүр энэ шид чинь...

Маш: Энэ юу вэ?

Уолберг: Энэ бол хэрэглэсэн дайсныхаа хамгийн чухал хүний сүнсийг хүүхэлдэйд шилжүүлж чаддаг эртний шид.

Брад: Өвөө? Яасан бэ? Хөөе, өвөө!

Уолберг: Мэдээж ганц тэр биш. Сүнс нь шилжсэн хүүхэлдэйд хутга зоовол тэр дахин эргэж ирэхгүй. Хэлээгүй билүү? Би чамаас илт давамгай хүчтэй гэж. Одоогийн чи яаж ч чадахгүй. Тэгээд, ийм нөхцөлд очвол чи...

Маш: Ийм том юмыг үүрд гаргаж чадахгүй биз дээ? Энд ч тэвчээрээ үзэх нь дээ.

Уолберг: Хүч хүнийг гэмтээнэ эсвэл аварна. Тэр нь хүчийг эзэмшигчээсээ л хамаарна. Тиймээс л би хэмжмээр байгаа юм. Доройг аварч, хүчтэйг мохооно. "Сэхээтний үүрэг." Хүчтэний зан чанар. Мөн миний харж байгаагаар чамд энэ зан чанар байгаа бололтой. Өршөөгөөрэй. Хэлсэн шигээ чамайг шалгалаа. Угийн тэгэх санаа байсангүй.

Маш: Зүгээр ээ. Өө.

Уолберг: Айн? Юу болов?

Маш: Захирал таны сая хэлсэн "хэрэв та надад саад хийвэл" гэдэг асуултын хариулт юм л даа. Тэр үед чинь хэмх нүднэ ээ. Нүцгэн гараараа.

Шалгагч 1: Ямар бүдүүлэг юм?!

Шалгагч 2: Чи муу эрүүл байна уу?

Уолберг: Ид Шидийн Сургууль Ийстонд тавтай морил.

Брад: Зүгээр үү, өвөө?

Регро: Зөөлөн хийгээрэй.

Тайлбарлагч: Гээд л олон юм болсон ч Маш Барндед Ид Шидийн Сургууль Ийстоны элсэлтийн шалгалтад тэнцсэн юм.

Багш: Өнөөдөр хамгийн энгийн цоож нээх шидийг суръя. Цоож нээх төсөөллийг шидээрээ дамжуулна. Оптиас. Тэгвэл шууд хийгээд үзье.

Маш: Багш аа, нээчихлээ.

Багш: Үгүй ээ, чи муу. Тэгж... Тэгж биш биз дээ? Энэ ид шидийн сургууль юм сан. Ид шид сурдаг газар юм сан.

Маш: Үгүй ээ, би...

Багш: Айн?

Маш: Шид гэсэн тийм юманд муу.

Багш: Яагаад энд байгаа юм?

Маш: Энэ ч хэцүү зам байна шүү.

Багш: Юундаа хүний хэрэг юм шиг яриа вэ? Ухаан санаа чинь яачихсан юм бэ?

Финн: Энэ жилийн шилжин сурагчид яачхаа вэ? Улаан цайм аюултай нөхөр ороод ирсэн юм биш үү?

Маш: Бурхан үхсэн. Энэ муу юу гэнэ вэ?

Финн: Яагаад ч орооцолдохыг хүсэхгүй байна.

Багш: Одоо хаашаа хараад байгаа юм? Сонс! Хүний яриа сонсооч!

Финн: Энэ сургууль дотуур байртай шүү дээ. Тийм хүнтэй нэг өрөөнд ормооргүй байна шүү. Нөгөө, миний өрөө... Айн? Хаалга... Айн? Намайг Финн Эймэс гэдэг. Өнөөдрөөс тусалж дэмжээрэй.

Маш: Намайг Маш Барндед гэдэг. Мэдэхгүй юм зөндөө болохоор төвөг удах байх. Тусалж дэмжээрэй.

Финн: Айн? Бодсоноос хэвийн үү?

Маш: Тэгээд энэ тал нь Кевин.

Финн: Айн?

Маш: Харин энэ тал нь Майк.

Финн: Энэ хүн булчиндаа нэр өгчхөж! Аймаар юм. Тэгээд хэдийдээ хувцсаа сольчхов оо? За, за. Мэдэхгүй юмаа бүгдийг нь надаас асуугаарай. Дотуур байранд 1 дэвшин суралцагч, 1 шилжин суралцагч хоёрыг бүлэг болгож туслах хэв маягтай байдаг юм.

Маш: Ойлголоо.

Финн: Энд найрсаг бөгөөд тодорхой зай барья. Өөрийнхөө амар тайван сургуулийн амьдралын төлөө.

Маш: Юм асуучих уу?

Финн: Тэг ээ. Энэ сургуульд Хутагт болохын тулд яах ёстой вэ?

Финн: Аан, Хутагт уу? Алтан зоос цуглуулна. Шалгалт, хичээл, сургуулиас гадуурх арга хэмжээ, сургуулийн амьдрал. Бүгд өөрийн үнэлэмжтэй. Тэр үнэлэмжээсээ хамаарч алт, мөнгө, хүрэл зоос өгдөг юм. Гэхдээ зоосноос хамаарахгүй хичээл бүр дээр заасан дүнг авахгүй бол хөөгдөнө л дөө.

Маш: Яаж ийгээд мэдэж байсан ч энэ үнэхээр муу шүү.

Финн: Удахгүй хөөгдөх бололтой шүү. Тиймээс бүгд хамаг чадлаараа байдаг юм. Мэдээж би ч бас. Чи ч гэсэн хичээгээрэй.

Тайлбарлагч: Огтхон ч хамтдаа хичээе гэж Финн хэлсэнгүй.

Маш: Чи ч сайн хүн юм аа.

Тайлбарлагч: Мөн Маш энгийн нэгэн байв. Хөвсгөр бялуу авах уу?

Финн: Айн? Хаанаас гаргаад ирэв ээ? Идье ээ.

Тайлбарлагч: Шидийн хүчгүй Маш Хутагт болж чадах болов уу?

Бичиг: Дараагийн анги: Маш Барндед болон уурлуулж болохгүй хүн.

Back to episodes Go home