Good doctor S1-9

Үйл-      Танилцахад их таатай байлаа.

Хөрш-  Тэгээд сахэн бэ?

Шо-      Гэрийн үйлчлэгч.

Хөрш-  Үйлчлэгч өглөөний 7 цагт гарч явдаг юм уу?

Шо-      Би ярилцлага хийсэн юм.

Хөрш-  Ийм байранд амьдардаг байж үйлчлэгч авч байгаа юм уу?

Шо-      Ажилд аваагүй ээ. Хувцас нь тохирохгүй байна.

Хөрш-  Тийм үү? Чи өөдгүй залуу юмаа, Шонь Мурфи.

Од- Өнөөдөр манай олон улсын хүмүүнлэгийн ажил эхэлсэнийг харахад мөрөөдөл биелсэн юм шиг санагдаж байна. Манай дотрын мэс засалч Нэйл Мелендез эмч, дотрын зөвлөх эмч Ави Мерта нар Танзаниас Малави хүртэл цаашлаад Гвиней зэрэг олон улсуудаас яаралтай мэс засал хийж амь насыг нь аврах ёстой хэдэн 100 хүүхдүүдэд үзлэг хийсэн. Тэдний дундаас Бүгд найрамдах ардчилсан Конго улсын иргэн, төрөлхийн зүрхний эмгэгтэй Гэбриэл хүүг сонгоод байгаа билээ.

Мел-     Бид 3 хүүхдийн нэрийг санал болгосон, миний тус болж чадах хүүхэд. Гэбриэл тэр дунд байгаагүй.

Сахр-   Тийм бас үгүй. Таны шийдвэрийг хүндлээд гарын үсгээ зурсан, гэхдээ Гэбриэлийн шинжилгээний зургийг хараад таны шийдвэрээс татгалзсан.

Мел-     Мэс засалч биш байж мэс засалчын шийдвэрийг үл тоож байгаа юм уу?

Од- Хамт ажилладаг хүмүүсийн санал зөрөх нь сайн хэрэг шүү дээ.

Мел-     Утгагүй юм. Бид тохиромжтой хүүхдүүдийг санал болгосон. Эмч биш байж өгсөн жагсаалтыг дагаж болдоггүй юм уу?

Од- Биет бус шаардлага гэж нэг юм байдаг юм.

Сахр-   Мелендез эмчтэй мэндлээрэй.

Мел-     Биет бус шаардлага гэдэг нь энэ хөөрхөн хүү байх нь ээ?

                        / Сайн эмч -  1 дүгээр бүлгийн 9-р анги /

Од- Дайнаас болоод гэр бүл нь сүйрсэн. Ээж нь нөхрөө шар чичрэгээр нас барахад нь асардаг байсан. Гэртээ цус алдаж үхсэн. Сарын дараа Гэбриэл төрсөн юм. Хүмүүс учир шалтгааныг нь мэдэхгүй байж харагдах талаас нь дүгнэх гээд байдаг.

Мел-     Хөөрхөн хүүхдүүд, өрөвдөлтэй ээж нар доноруудыг урвуулж чадах ч намайг бол

чадахгүй шүү. Тэр тусмаа шинжилгээний хариунд нөлөөлж чадахгүй.

Сахр-   Намайг урвуулж чадаж байгаа.

Од- Татгалзахаасаа өмнө ядаж хичээгээд үзээрэй.

Охин-   Ээжээ, би яагаад очиж болохгүй юм бэ?

Эли-     Эмч нар хүүхдүүд нян тээгээд ирж магадгүй гэж гэсэн.

Охин-   Тэгэхгүй ээ, ээжээ. Амлаж байна.

Эли-     Тиймээ, охин минь. Ийм дүрэмтэй байдаг юм байхгүй юу. За, тасаллаа шүү, миний охин. Мэгги эгчийнхээ үгэнд ороорой. Дараа яръя, за юу? Хязгааргүй их хайртай шүү.

Охин-   Би ч гэсэн.

Мар-     Гоё хоолойтой ээж нь амралтаа авахаар охинд чинь амаргүй л байгаа байх.

Эли-     Тиймээ. Бас үзэгчдэд ч гэсэн амаргүй л байгаа.

Кл- Дашрамд хэлэхэд би таны шүтэн бишрэгч.

Эли-     Ёгт үлгэр шиг байгаа биз? Радионы хөтлөгч хоолойгоо алдах гэж байна.

Из- Элизабет, ургацаг хоргүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ явдал радиогоор ярих бас нэг урам хайрласан түүх болно.

Эли-     Хортой бол яах вэ, Изабел?

Мар-     Түрүүлж элдэвийн юм бодоод яахав. Өнөөдөрдөө ургацнаас дээж аваад эсийн шинжилгээ хийхээ л бодъё.

Из- Чи чадах бүхнээ хийсэн.

Мар-     Хоолой чинь сөөгөөд эхлэнгүүт чи яг зөв хүндээ хандсан байна.

Из- Тэгээд чамайг шилдэг эмчрүү явуулсан.

Эли-     Та хоёр сайхан гар нийлдэг юм байна. Ширээний теннис шиг гэх үү дээ.

Кл- Сайхан шүү. Гэр бүл болсон эмч нарын ихэнх нь бөмбөгөө алдаж цохидог юм.

Мел-     Хатагтай Бангура. Энэ хүмүүс бол Мурфи эмч, Калү эмч. Гэбриэлээс шинжилгээ авахад надад туслах юм.

Жэ- Гэбриэл та хоёрыг анх удаа гэрээсээ хол явж байгаа гэж сонссон. Тэгээд хүүд чинь бэлэг авчирсан юм.

Бан-                           Та их сайхан сэтгэлтэй юмаа.

Жэ- Өөртөө бас нэгийг авсан.

Мел-                          Хөөе, шинжилгээгээ авбал яасан юм бэ?

Сахр-                         Хүүд бидний тусламж зайлшгүй хэрэгтэй.

Мел-                          Бидний тусламж хэрэгтэй гэнэ ээ? Цээж нь үсний сэнс шиг дугарч байна.

Сахр-                         Яг тийм. Тийм болохоор л туслах хэрэгтэй.

Мел-                          Зүрх судасны эмч нар ингэдэг байхгүй юу. Өвчтөнд ямар асуудал байгааг хэлэхдээ сайн мөртлөө даанч эмчилж чадахгүй гэдгээ мэддэггүй.

Сахр-                         Тэр хүү үхэж байгаа бол би баттай мэдэхээс нааш ээжид нь хэлэхгүй.

Мел-                          Зүрхийг нь сонсоо биз дээ.

Сахр-                         Би сонссон. Авах юмгүй байсан. Гэхдээ Эхокардиограммд харахаас нааш юуг ч баттай мэдэхгүй.

Мел-                          Зүрхний Эхокардиограмм хий.

Ээр-                           Нийгэм судлалын магистерын зэрэгтэй, маш итгэлтэй, ажлын арвин туршлагатай. Гэтэл чи хувцас нь тохирохгүй байна гэдэг шалтгаанаар явуулчихсан хэрэг үү?

Шо-                         Хамааралтай шүү дээ. Зөвлөгч хүн байж хувцасаа сонгож чадахгүй бол чадвар муутай байна гэсэн үг.

Ээр-                       Хувцасыг чинь сонгох гэж очоогүй, хүүхэд асрагч биш шүү дээ. Чамд мөнгө санхүү, олон нийтийн харилцаагаа яаж зохицуулах вэ гэдгийг заах гэж байгаа хүн.

Шо-                        Дэлгүүрт дээрэмчин орж ирэхэд би зөв хариу үйлдэл хийгээгүй болохоор л та ингээд байна. Статистикаар бол ахиж надад тийм юм тохиолдох магадлал бага.

Ээр-                       Нийгмийн харилцаанд тийм явдал ахин давтагдсаар, давтагдсаар, давтагдсаар л байх болно. Статистикын хувьд няцаашгүй. Хүмүүстэй харьцаад сурчих юм бол амьдралд чинь хэрэгтэй, илүү жаргалтай амьдарна. Тэр эмэгтэй таалагдаагүй бол өөр хүн олъё.

Шо-                        Би жаргалтай байгаа.

Ээр-                       Илүү жаргалтай болж болно.

Шо-                        Тэгж бодохгүй байна. Манай хөрш Лиа. Гал гарвал хамгийн түрүүнд аврагдана.

Кл- Яагаад?

Шо-                        Мелендез эмч царайлаг хүмүүс давуу талтай гэсэн.

Кл- Мелендез эмч яг л тэгж хэлэх хүн дээ.

Шо-                        Юу нь инээдтэй байгаа юм бэ?

Кл- Мэдэхгүй. Зарим хүмүүс Мелендез эмч царайлаг гэж боддог юм. Лиа та хоёр юу болж байна?

Шо-                        Лиа надад дургүй.

Кл- Яагаад дургүй гэж?

Шо-                        Намайг өөдгүй гэж хэлсэн.

Кл- Тэгж хэлэхдээ ямар үйлдэл хийж байсан бэ?

Шо-                        Надад хүрсэн.

Кл- Тэгвэл чамтай сээтэгнэсэн байна. Заримдаа хүмүүс хэлсэн үгнээсэ эсрэг үйлдэл хийдэг юм. Үнэхээр бодож байгаа зүйлээ хэлэхийн оронд өөр ямар нэгэн юм хэлж  тоглоом наргиа хийдэг юм.

Шо-                        Би эсрэг утгатай үг хэлж сээтэгнэдэг арга байдаг гэж уншиж байгаагүй.

Кл- Тэгвэл иймэрхүү юм тохиолдоно шүү. Бэлэн үү?

Шо-                        Бэлэн.

Кл- Худлаа инээх. Доороо хавчигнах. Гараараа үсээ илэх. Энийг сээтэгнэх 3 тулгуур гэдэг юм.

Шо-                        Хүн ч, амьтан ч үсээ илдэг ш дээ, Клэйр. Дааврын булчирхай хуйх, арьс, үсэнд байдаг. Үсээ

      илсэнээр дааврыг агаарт хөөргөнө. Эвцэлд орох хүсэлтнй эсрэг хүйстэндээ дохио өгч байна

      гэсэн үг. Эсвэл мөөгөнцөртсөн байж болно.

Кл- Тиймээ. Чамд тэгж бодогдож болох л юм.

Мар-                      Гоё болжээ.

Из- Үзэмж аз жаргалыг, аз жаргал гоо сайхныг дагуулдаг.

Мар-                      Аз жаргалыг тухай бүрээс нь.

Из- Чи тэгж амьдраач.

Мар-                      Би зүгээр л байгаа ш дээ.

Из- Хоёулаа угаалтуурын хажууд хооллоод байна.

Мар-                      Угаалтуурын дэргэд оройн хоолоо амтархан идэж байна гээч, чи ингэж яриад байвал...Андрюс байна. Ахиад хай, байх л ёстой. За, ойлголоо.

Из- Хэн бэ?

Мар-                      Лаборатори. Элизабетын сорьцыг олохгүй байна гэнэ ээ.

Из- Бурхан минь.

Мар-             Санаа зоволтгүй. Олно доо.

Бу- Сэтгэл чинь ханав уу?

Кл- Байх л ёстой.

Арз-              Өөр газар байгаа. Мэс засалч нар юм л болвол лабораторыг буруутгаж байх юм даа.  

Кл- Давхар шалгахад буруудахгүй ш дээ.

Арз-              Буруудна аа, мэс заслын тасгаа ахиж шалгахын оронд энд хайгаад байх юм бол.

Кл- Сорьцыг уутанд хийхийг нь би харсан. Энд л байх ёстой.

Арз-              Үгүй. Тэр чинь сорьцыг уутанд хийсэн гэсэн үг болохоос сорьцны хөргөгчинд хийсэн юмуу эсвэл нааш нь авчирч өгсөн гэсэн үг биш ш дээ.

Шо-              Бодож байснаас ч муу байна.

Сахр-           Тийм байна. Зүрхний ховдол хэт зузаарсан, тосгуурын хананцарт гажиг суусан, дээр нь бас хавхлаг нь асуудалтай юм байна. Нэг зүрхэнд ийм олон өвчлөл байхыг харж байсангүй. Нэмэлт шинжилгээ ав гэсэнд уучлаарай. Ээжид нь шал дэмий найдвар төрүүлчихлээ.

Мел-             Нэмэр болох эм байна уу?

Сахр-           Бета хоригч эмнүүд. Метопролол таарч магадгүй. Хөл бөмбөг тоглоход туслахгүй ч үзэгчидийн сандалнаас хараад суухад нь тусалж чадах байх. 2 жил торгоох байх.

Мел-             Маргааш мэс заслын ширээн дээр үхсэнээс л дээр. Чи Эөкид хэлээрэй. Би ээжид нь хэлье дээ.

Бан-             Сакара гэдэг юм, манай бөө өгсөн. Зүрхнийх нь цохилт..чимээг дагаж цохилдог юм. Таныг эмчлэх хүртэл торгоож байгаа юм.

Мел-             Хатагтай Бангура, бүх шинжилгээг хийж дууслаа. Шал дэмий ийм хол ирсэнд

      чинь харамсаж...

Бан-             Гэбриэлийг гэдсэнд байхад чөтгөрийн сүнс ирээд..зүрхийг нь хордуулсан. Тосгоны бөө зайлуулах гэж оролдсон. Даанч чадаагүй. Гэхдээ зөгнөн харсан. Хүчирхэг анагаагч ирнэ гэсэн. Та. Та Гэбриэлийг аварна.

Мел-             Би чөтгөрийн сүнс энэ тэрийг мэдэхгүй. Хүүгийн чинь зүрхийг би эмчилж чадахгүй гэдгээ л мэдэж байна. Уучлаарай.

Бан-             Би итгээгүй бол юу гэж энэ хол ирэх юм бэ.

Мел-             Зовиурыг нь намдаах эм өгнө өө.  Та хүүгээ аваад харь даа.

Кл- Уучлалт гуйгаад, олохгүй байгаа гэдгээ хэлье.

Мо- Үгүй тэгж хэлж болохгүй. Их үнэтэй үг. Уучлаарай гэсэн үү? Гэмшсэн царайлж болно, гэмших сэтгэл төрж олно. Үнэндээ гэмших ёстой. Харин тэгж хэлж болохгүй.

Кл- За за, тэгвэл би их гэмшиж байна, яагаад гэвэл бид алдаа гаргаад...

Мар-             Үгүй ээ.

Кл- Алдаа бас алдаа биш юм уу?

Мар-             Хүний үйлдлээс болсон тааварлах аргагүй үр дүн.

Кл- Сорьцыг нь алга болгосон нь үнэн ш дээ, бидний буруу юм чинь уучлалт гуйгаад буруугаа хүлээж болохгүй юм уу?

Мо- Тиймээ. Бид өмгөөлөгчийнх нь аманд өөрсдөө яваад орчихож болохгүй. Сайн уу, Элизабет? Эрсдэлээс сэргийлэх албаны Жессика Престон байна.

Эли-             Сайн байна уу? Тийм ч таатай сонсогдсонгүй.

Мо- Тиймээ, миний ажилд шинэ нэршил хэрэгтэй байгаа юм. Санаанд оромгүй гэнэтийн юм болсон байна.

Мар-             Лаборатори таниас авсан эдийн сорьцыг олохгүй байгаа.

Мо- Сэтгэл санааг чинь үймүүлмээргүй байсан ч, та юу болоод байгааг мэдэх эрхтэй шүү дээ.

Эли-             Олохгүй бол хорт хавдар мөн үгүй яаж мэдэх юм?

Кл- Бүх газраар хайж байгаа. Заавал олно оо. Сорьц хөргөгчинд муу формалинд байгаа цагт ямарч асуудалгүй.

Эли-             Хэр удах вэ?

Мар-             Дор хаяж 24 -өөс 36 цаг.

Эли-             Тэгвэл хурдан олоорой. Хэн нэгний буруутай үйлдлээс болж би төвөнхөө авхуулах юм бол ёстой сонин юм болно шүү.

Шо-              Би санаачлагатай байх хөтөлбөр гаргасан.

Ээр-             Болж дээ, Шонь. Яагаад энд тийм юм яриад байгаа юм бэ?

Шо-              Би тэнэг биш.

Ээр-             Чамайг тэнэг гээгүй шүү дээ, Шонь. Хэн ч тэнэг гээгүй байна. Заримдаа чи буруугаар ойлгоод байх юм. Төвөг удсанд үнэхээр уучлаарай.

Шо-              Энэ өвчтөн дүлий. Өчигдөр би сээтэгнэх хичээл хийж эхэлсэн.

Ээр-             Сээтэгнэх хичээл ээ? Намайг залууд тийм юм байсан ч болоосой.

Шо-              Тиймээ, сээтэгнэх 3 тулгуурыг сурсан. Худлаа инээх арга...

Ээр-             Шонь, юу ярих гэсэн юм?

Шо-              Сээтэгнэх гэж..юуны түрүүнд үгээрээ илэрхийлэх албагүй. Үйл хөдлөлийг нь ойлгож сурах нь нийгмийн бусад чадварыг бас хөгжүүлдэг.

Ээр-             Сээтэгнэхийг сурчаа. Ганцаардаад байгаа юм уу, Шонь? Тийм бол вебсайтууд байгаа, нөгөө юу...

Шо-              Би ганцаараа байх дуртай.

Ээр-             Ганцаараа байх, ганцаардах хоёр өөр. Заримдаа ганцаардаж байгаагаа ч мэдэхгүй үе байдаг юм.

Шо-              Би яаж мэдэх юм бэ?

Ээр-             Яахав, ганцаардал гэж нэг тийм идэвхигүй..харанхуй ч юм шиг...

Шо-              Та ганцаардаж байна уу?

Ээр-             Тиймээ. Заримдаа. Заримдаа, маш их.

Шо-              Та 3 тулгуурыг сурмаар юм байна.

Кл- Хөөе, хөөе. Алга болсон сорьц хайж байгаа юм л даа. Би яах аргагүй хагалгааны өрөөнд тависан.

Арз-              Лаборторит аваачаагүй гэдгийг нь би батална.

Кл- Та хоёр талыг холбож өгдөг хүн болохоор өчигдөрийн 3 цагийн хүргэлтийг чинь лавлаж асуух гэсэн юм.

Арз-              Хагалгааны өрөөний хөргөгчнөөс бүх сорьцыг авсан уу?

Эр- Хөргөгчинд ч байсан, гадна нь ч байсан бүгдийг нь авч явах ёстой болохоор авсан.

Арз-              Замдаа зогссон уу?

Эр- Үгүй. Хагалгааны өрөөнөөс шууд лабораторируу явсан, дүрмэнд заасанчлан.

Арз-              Нойл орох ч юмуу эсвэл цайны газрын кофены машинруу очоогүй юу?

Эр- Итгэнэ үү өөрсдөө л мэд, би 30 минут юм идэхгүй ажлаа хийж чаддаг юм шүү.

Кл- Аргаа бараад байна аа, байцаалтанд дуудагдахгүйн тулд сорьцыг олох л гэсэн юм.

Эр- Байцаалт гэсэн үү?

Арз-              Тийм. Тиймээ, тийм. Сорьцыг олохгүй бол хуулийн хэлтэс арга хэмжээ авч сорьцтой холбоотой хүн болгоныг, холбоотой байж магадгүй хүмүүсийг байцааж эхэлнэ. Би лав байцаагдмааргүй байна. Чи ч гэсэн адилхан биз дээ? Клэйр ч гэсэн байцаагдмааргүй байгаа.

      Компьютэр, цахим хуудас гээд бүгдийг нь шалгаж эхэлнэ.

Кл- Цусны шинжилгээ.

Арз-              Цусны шинжилгээ.

Эр- Тэрнээс өмнө олвол яах вэ?

Арз-              Амьдрал үргэлжилнэ. Яг өмнөх шигээ.

Эр- Би зогссон. Цайны газрын касс эмэгтэй ёстой халуухан, би түр сатаарсан байж магадгүй.

Арз-              За.

Кл- Баярлалаа.

Бан-             Ус. Ус гараад л байх юм. Бүр их.

Жэ- Аймар байгааг мэднэ ээ.

Бан-             Та хүүхдэд их сайн юмаа. Аав болсон уу?

Жэ- Үгүй. Нэг л өдөр болох байхаа. Эрчимт эмчилгээнийхнийг дууд, яаралтай.

Сахр-           Эм уг нь нэмэр болох байсан ч улам дордуулчихлаа.

Жэ- Өмнөх өвчинүүд дээр нь эндокардит нэмэгдсэн юм болов уу?

Шо-              Эхокардиограммаар харахад зүрхний хөндийн салст бүрхэвч, хавхлаг дээр нь гадны юм илрээгүй. Бас халуунгүй байгаа.

Сахр-           Баттай мэдье. Цусны шинжилгээ ав. 15 минутын зайтай 2 удаа.

Шо-              Буруу хийчихсэн байна. Буруу хийчихсэн байна.

Сахр-           За. 15 минутын зайтай 2 удаа.

Арз-              Хөөе? Лёонард тантай уулзах гэж ийшээ ирсэн гэсэн.

Ц-   Ирсэн. Цайны газар замд нь байдаг юм шиг ярьдаг. Би лаборатори хаана байдгыг мэдэхгүй байв гэж дээ.

Кл- Өчигдөр 3 цагийн үед хоолны тавиур дээр хоолноос өөр юм харагдаагүй биз?

Ц-   3 цагийн үед үү? Байдаг юмнууд л байсан. Хоолны сав, нүдний шил, гар утас, бэлгэвч. 4 цагийн үед шилэн нүд олсон.

Кл- Аюултай гэсэн бичигтэй уут байсан уу?

Ц-   Улаан тойрогтой цахилгаантай уут мөн үү?

Кл- Тийм.

Ц-   Нааш ир.

Шо-              Хоёр хавтаст хавхлагыг түр авч болно.

Мел-             Бодитоор харуулсанд баярлалаа. Хоёр хавтаст хавхлагыг авч болохгүй. Ноён Төмсөн толгойт жинхэнээсээ зүрхний тосгууртай, хамартай байсан бол...

Шо-              Би итгэж байна...итгэж байна, хоёр хавтаст хавхлагыг авч болно гэж...

Мел-             Боль. Дагаад яв аа.

Ц-   Өчигдөр энд аюултай гэсэн ууттай юм яг байсан. Над дээр ирдэг чинь зөв болж. 2 цагийн дараа хаях гэж байсан юм. Хиймэл шүд. Хамгийн муухай. Өвчтөн болгонд хиймэл шүдээ хийх өөрсдийнх нь нэртэй аяга өгдөг. Гэхдээ хиймэл шүд нь яагаад ерөөсөө аяган дотор байдаггүй юм? Дандаа буруу аяганд байж байдаг.

Кл- Амьдралын бас нэг нууц. Аюултай гэсэн бичигтэй уутыг харлаа.

Арз-              Аюултай гэсэн бичигтэй уутанд зоосон мөнгө хийчихжээ? Нээрэн гэж үү?

Шо-              Зузаарсан ханыг нь мэс заслын аргаар авна, цусны эргэлтийг нь сайжруулаад хоёр хавтаст хавхлагыг буцаагаад энгийн байрлалд тавьж болно. Баярлалаа. Миний санаа л даа.

Од- Гэбриэл дээр энэ ажилбарыг хийж чадах уу?

Мел-             Үгүй. Аймшигтай санаа, бүтэхгүй ч үгүй.  

Од- Тэгээд энэ нохой, одой морины үзүүлбэр чинь юу юм?

Мел-             Та миний өмнөөс эмнэлэгийн шийдвэр гаргаад байсан биз дээ.

Од- Эсэргүүцэж байгаа чинь энэ үү?  

Мел-             Тэртээ тэргүй тань дээр ирж таарах байсан байлгүй. Мурфи эмч нэг санаа гаргавал хэн ч юу ч гэж хэлсэн санаагаа хэрэгжүүлж байж санаа нь амардаг.

Шо-              Энэ санаа бүтнэ.

Мел-             Тиймээ, бүтнэ. Гэхдээ хүү 2 цаг амьд явбал жинхэнэ гайхалтай санаа болох биз.

Шо-              Бүтэхгүй гэж айсандаа энэ ажилбарыг хийхгүй байгаа юм уу?

Мел-             Үгүй. Юу гэхээр..хүү ахиад хэдэн төрсөн өдөр тэмдэглэж, сайн найзтай болж ч магадгүй. Мэдэхгүй юмаа. Би лав хүүг авсанд хийгээд буцаахгүй. Хурдан явцгаая. Гэбриэлийн зүрхний хэмнэл бүр муудсан байна.

Эли-             Олоогүй л байна уу?

Кл- Хатагтай Престон ямарч асуултанд...

Эли-             Тэр хүн мэс заслын өрөөнд байгаагүй. Чи байсан ш дээ.

Кл- Эмчилгээнд ямар нэг эндэгдэл гарвал хатагтай Престон хариуцдаг.

Эли-             Тоглоод байгаа юм уу? Би ямарч шалтгаангүйгээр хоолойгоо алдах гэж байхад ..өөдөөс утга учиргүй юм яриад байх юм. Тэр сорьцны аяганд шүдний оо, оймс, нарны хаалт байгаа юм биш, за юу? Миний амьдрал байгаа.

Кл- Уучлаарай.  

Эли-             Баярлалаа.

Мел-             Чи сайн байна шүү.

Кл- Сайн байх даа. Сая би 8 дүрэм зөрччихлөө.

Мел-             Магадгүй ээ. Би хатагтай Престонд ховлохгүй ээ. Явж сорьцыг нь ол доо.

Кл- Баярлалаа.

Сахр-           Эм үйлчлэхгүй байна. Гол нь яагаад?

Шо-              Зүрхний өөр гажигаас нь болоод хэмнэл нь алдагдаад байж магадгүй.

Сахр-           Гэхдээ л яагаад эм нь ерөөсөө үйлчлэхгүй байгаа нь мэдэгдэх ёстой биз дээ.

Жэ- Даралт нь муудсанаас болсон байх. Кальци хоригч хэрэглээд үзье дээ.

Мел-             Хамаагүй энгийн тайлбар байгаа. Сайн мэдээ гэвэл хүүгийн чинь өвчиний тухайд, зүрхний үрэвсэлийн тухайд..шинжилгээнүүд нь хэвийн гарсан. Гэхдээ санаа зовоосон зүйл байна. Ямар нэг шалтгаанаар эм нь үйлчлэхгүй байна. Хамгийн оновчтой тайлбар бол..хүү чинь эмээ уухгүй байгаа юм байна.  

Бан-             Амийг нь аврах л гэсэн юм.

Мел-             Эмийг нь уулгахгүй юу?

Бан-             Эмнэлэгт байлгахын тулд. Эмээ уугаад бие нь гайгүй болчихвол..та үх гээд гэрлүү нь явуулна ш дээ.

Мел-             Бидэнд энэнээс өөр хийж чадах юм байхгүй.

Бан-             Миний амьдардаг газрыг, ямар байдгыг та ойлгохгүй байна.

Мел-             Танай тосгоныг мэдэхгүй ээ. Гэхдээ ядуу байх ямар байдгыг мэднэ. Би ядуу айлд өссөн. Эгч минь тахир дутуу. Аав ээжид эмчлүүлэх мөнгө байгаагүй. Зовж байгаа эгчийг хараад аав ээж хоёр, бас би ч шаналдаг байсан. Гэхдээ арга байхгүй л гэсэн бол байхгүй шүү дээ.

Бан-             Та эмч болсон юм уу? Ядуу байхыг хүлээн зөвшөөрөлгүйгээр.

Мел-             Үгүй.

Бан-             Тэгвэл та ерөөсөө ойлгохгүй юм байна. Бидний хүсдэг юм гэвэл..хоол хүнс. Амар тайван. Эм тариа. Гэхдээ хамгийн их хүсдэг юм бол..найдвар. Эндээс явах юм бол ямарч найдваргүй болно.  

Мел-             За. Би юу хийж чадах нь уу харъя.

Ил- Замаараа Элизабеттэй уулзсан. Гайхах юу байхав, их ууртай байна лээ. Яаж тайтгаруулахаа ч мэдэлгүй гараад ирлээ.

Мар-             Хүмүүс ажлаа зөв хийсэн болч.

Ил- Ямар хүмүүс?

Мар-             Сувилагч, хүргэгч, лабораторын ажилтанууд.

Ил- Ямар хачин богинохон жагсаалт вэ.

Мар-             Би мэс заслыг сайн хийсэн. Бусад нь хариуцсан ажлаа сайн хийсэн бол асуудал гарахгүй л

      байсан.

Ил- Чиний алдаа биш юм чинь чиний асуудал биш гэж үү?

Мар-             Намайг гэмшүүлэх гээд байгаа юм уу?

Ил- Тиймээ. Аймшигтай их гэмших ёстой. Гэмшил бол чамайг өөрчлөх ганц зүйл.

Мар-             Яаж өөрчилнө гэж?

Ил- Миний гэрлэсэн залуу болгож. Улс төр хөөцөлдөхийн оронд өвчтөндөө санаа тавьдаг болгоно.

Мар-             За за, ойлголоо. Намайг эмнэлэгийн даргад өрсөлдөнө гэдгээс болсон байх нь. Өмнө нь ярилцахад чи уг нь 100 хувь намайг дэмжинэ гэж хэлж байсан даа.

Ил- Тэр үед би хол хаягдсанаа мэдээгүй.

Мар-             Би чамайг хаясан гэж бодоод байгаа юм уу?

Ил- 2 дахад..Зардал танах талаар хуралдаж байна, оройтно шүү. 3 дахь, мөнгө босгох үдэшлэг дээр байна, битгий хүлээгээрэй. 4 дэхэд...

Мар-             Миний ажилд асуудал байгаа бол...

Ил- Тиймээ. Чиний буруу биш.

Шо-              Сайн уу?

Кл-                Сайн уу? Формалин дахь сорьцнуудыг бүгдийг нь нэг газарлуу, тусгай сорьцыг өөр тийшээ, хүчилтөрөгчийн сорьцнуудыг хоёр өөр газарлуу, цацграг идэвхит бодис, эмнэлэгийн төхөөрөмж, шүүх эмнэлгийн сорьц гээд бүгдийг нь өөр өөр тийш нь аваачдаг, бүгдийг нь өөр өөр ажилчид хүлээж авдаг юм байна, чи мэдэж байсан уу?

Шо-              Тийм. Бас жагсаалт гаргасан. Чиний зааснаар үр дүнтэй ажиглалт хийсэн юм.

Кл-                Би юу заасан юм?

Шо-              Сээтэгнэхийг. Хүмүүсийн сээтэн хаяахыг харах болгондоо  би хандаж байгаа субект, объект, үгийн бус үйл хөдлөлүүдтэй нь тэмдэглэж авсан.  

Кл-                Мэдсэн юмаа. Кассчин Гвен. Хүргэгч залууг л өөрт нь сайн гээд байсан чинь...миний нэр байна ш дээ.

Шо-              Тиймээ, чи сээтэн хаясан.

Кл-                Би сээтэгнээгүй.

Шо-              Үгүй ээ, сээтэгнэсэн. Үсээ арагшаа илсэн. Бас баруун гараа үл ялиг хөдөлгөсөн.

Кл-                Мелендез эмчрүү юу? Үгүй ээ, би тэгээгүй байхаа, Шонь. Үгүй.

Шо-              Тэгсэн. Сувилагчын хүлээн авах дээр байхад чинь Мелендез эмч “Чи сайн байна” гэсэн чинь..чи “би сая 8 дүрэм зөрччихлөө” гэж хэлээд ил ялиг инээмсэглээд үсээ хойшоо илсэн.

Мел-             Би хатагтай Престонд ховлохгүй ээ.

Шо-              Хуйх чинь мөөгөнцөртсөн байж магадгүй л дээ.

Кл- Шонь, заримдаа үс нүүрлүү орж ирээд байвал хойшоо болгодог юм.

Мел-             Мурфи. Гаргасан санааг чинь ярилцмаар байна.

Шо-              Миний аймшигтай санааг уу?

Мел-             Мөн.

Шо-              Зүрхний зүүн хавхлагыг түр тайрч аваад буцаагаад залгаж болно.

Мел-             Үгүй ээ, болохгүй. Энэ бол хүүгийн зүрхний яг хуулбар нь. Залгая гэхэд ямарч барьц алга байна. Ийм болохоор л аймшигтай санаа гээд байгаа юм.

Шо- За. Харин бусад нь?

Мел-             Хана нь дэндүү зузаан, 25 мм. Эрүүл хүүхдийнх хэд байдаг вэ?

Шо- 8 орчим.

Мел-             Хэрвээ тиймэрхүү байсан бол хавхлагыг дэмжиж болох л байсан. Гэхдээ 20 болгож багасгалаа гэхэд...

Шо- Тэгсэн ч цусны урсгалыг хангалттай тэлж чадахгүй.

Мел-             За. 18.

Шо- Болно.

Мел-             Мэс заслаас сэрээе.

Шо- Үхчихлээ.

Мел-             Ахиад. 16.

Кл- Ямар их ядарч байна аа. Би өөрийгөө түүхийн хамгийн шилдэг мэс засалч болно гэж боддог байсан. Одоо шинэ зорилго бол..рэзидэнт эмчээсээ халагдчихгүйхэн шиг байх юмсан. Одоо мэс засалтай юм уу?

Мар-             Үгүй. Туслах гэж ирлээ.

Арз- Мэс заслын тасгийн ахлагч эрлийн багт нэгдэнэ гэж үү? Селфи хийдэг юм билүү, найзууддаа итгүүлэхийн тулд?

Мар-             Багийн асуудал, багаарааа шийдэх ёстой.

Арз- Яаж ийс даргатай болсон юм бэ?

Мар-             Юу олж мэдэв?

Мел-             Мэс заслаас сэрээе.

Шо- 13 мм-т цусны хангамж хангалттай байна.

Мел-             Тэр хамаагүй ээ. Хоёр хавтаст хавхлагыг дэмжих боломжгүй байна.

Шо- Үхчихлээ.

Мел-             Ахиад.

Мо- Браунь эмчээ. Танд эмнэлэгийн өмнөөс уучлалт гуйх шаардлага байсан юм уу? Элизабетээс уучлалт гуйсан гэв үү.

Кл- Тиймээ, тэгсэн.

Мо- Тэрний чинь төлөөсийг төлөхгүй л гэж найдъя. Бас та нарын цаг дуусч байна.

Мел-             Ахиад сэрээгээд үз дээ. Тиймээ. 14 мм.

Шо- Яг боллоо.

Мел-             Тиймээ. Яг боллоо. Хүндрэл гарах магадлал амжилттай буурлаа.

Шо- Амжилт.

Мел-             Азанд итгэдэг юм уу?

Шо- Хэцүү үед хүмүүсийн нэг нэгэндээ хэлдэг үг.

Мел-             Би ч гэсэн итгэдэггүй. Ахиад.

Ил- Бодит байдлыг хэлэхэд..одоо сорьцыг чинь оллоо ч шинжилгээ хийх боломжгүй болсон гэсэн үг.

Эли-             Намайг хорт хавдартай үгүйг мэдэхгүй, мэдэх ч аргагүй боллоо. Одоо надад байгаа сонголт гэвэл..шаардлагагүй ч байж магадгүй хагалгаанд орж..дуу хоолойгоо үүрд алдах. Эсвэл юу ч хийлгүйгээр энэ хорвоогоос явах.

Мар-             Харамсалтай нь тийм.

Мел-             ...30:45...Хутга.

Жэ- 3 цаг 30 минут. 5 цагаас удаан байлгаж болохгүй.

Мо- Винкен, Блинкен бол хоёр бяцхан нүд. Нод бол бяцхан толгой. Харин тэнгэрийн зүгрүү яваа модон гутал нь бяцхан жаалын ор нь юмсанжээ. Тиймээс ээжийнхээ дуулахыг сонсоод нүдээ аниарай.

Мел-             Ямархуу байна, Мурфи эмчээ?

Шо- 14 мм. Яг боллоо. Төгс.

Мел-             Тусгаарлагч эд...бодож байснаас хатуу байна. Цусан хангамж нь хангалтгүй байхаа. 13 хүртэл нарийсгая.

Шо- За. 13 мм-т хавхлагыг дэмжихгүй байсан. Өвчтөн үхсэн.

Мел-             Тэр чинь загвар, өвчтөн биш.

Жэ- 5 цаг 3 минут болчихлоо.

Мел-             13 мм болгоё.  Эхэл.

Мар-             Бүгд анхааралтай сонсоорой. Өвчтөн Элизабет Маклайрен. Харшилгүй. Ю хэлбэрийн зүсэлт хийж төвөнхийг нь тэр чигээр нь авна. Санал нийлэхгүй байгаа хүн байна уу? Антибиотик бэлэн үү?

Эмч-             1 гр сефотаксим хийсэн.

Мар-             Сорьц авна шүү.

Эмхо-           Шошго хэвлэ гээд хэлчихсэн.

Мар-             Тарилга. Гуурс суулгахад бэлд.

Кл- Хиймэл шүд. Мэс заслаа байж байгаарай. Надад түр хугацаа өгчих.

Шо- 13 мм.

Мел-             Чөтгөр гэж.

Жэ- Дэндүү нарийн байна уу?

Шо- Хавхлагыг хангалттай дэмжихгүй. Хаах боломжгүй.

Мел-             Миний буруу.

Жэ- Бэхлэх цэг байна.

Мел-             Зузаан эдээс нь болоод 14 мм-т харагдаагүй байх.

Шо- Энийг бэхлэх цэг болгоод хавхлагыг шилжүүлж болно.

Мел-             Аймшигтай санаа чинь аятайхан сонсогдоод эхэллээ. Утас.

Жэ- 5 цаг 23 минут.

Арз- Хөөе.

Кл- Хиймэл шүд. Дандаа буруу саванд хийдэг болохоор эзэнд нь буцааж өгөхөд хэцүү байдаг.

Мел-             За?

Кл- Сорьцон дээр буруу шошго тавьсан бол яах вэ? Сорьц нь үлдээд сав нь буруу нэрээр явсан байх. Би сорьц авсан мэс ажилбарын цагийг тооцоолж үзээдхэе.

Арз- Би өвчтөний мэдээллийг уншиж савыг нь шалгая. Чамайг өөдгүй гэж би буруу дүгнэж байж.

Кл- Миний зөв байх юм бол чи өөдгүй гэсэн үг.

Мел-             Цаг?

Жэ- 6 цаг 48 минут.

Мел-             Мехтаг дуудаад ир. Болох нь уу үзье.

Жэ- 12 секунд. Тогонд цохиулах уу?

Мел-         Арай болоогүй. Алив ээ, Гэбриэл.

Сахр-       Хагалгааг эхлээд хэр удсан бэ?

Жэ- 2 цагаар хэтэрсэн, одоо тогонд цохиулж...

Мел-         Арай болоогүй!

Жэ- Тиймээ. Болчихлоо.

Мел-         Мурфи эмч, оёдол тавь. Зүрхний хэвийн цохилж байгаа.

Ил- Маркус.

Кл- Мэс заслын өрөөнд сав байсан юм, сум гаргаж авах ажилбарт хэрэглэх гэж байсан, гэтэл өвчтөний сумыг нь биенээс нь аваагүй байна, тэгээд санаандгүй андуураад таны сорьцыг хийчихэж. Формалин дотор хийгээгүй болохоор хөргөгчинд цоо шинээрээ хадгалагдаж байсан байна.

Мар-         Элизабет, та хорт хавдаргүй.

Мо- Баярлалаа.

Мар-         Эмчээ.

Од- Биет бус шалтгаан.

Шо- Сайн уу?

Ээр-         Сайн уу?

Шо- Өнөөдөр их сайхан өдөр байлаа.

Ээр-         Тиймээ, их хүнд мэс засал хийлээ.

Шо- Тиймээ. Бас Клэйрийн сээтэгнэхийг харсан.

Ээр-         Чамтай юу? Шонь, чи андуураад байх шиг...

Шо- Мелендез эмчтэй.

Ээр-         Мелендез эмчтэй.

Шо- Бүгдийг нь амжилттай ажиглаад амжилттай тайлбарлаж ойлгоод, тэмдэглээд авчихсан.

Ээр-         Хайр дурлалын тэмдэглэл. Гоё болжээ.

Шо- Клэйр өөрөө ч анзаараагүй байхад би анзаарсан. Клэйрт л амьдралын зөвлөгч хэрэгтэй байх.

Ээр-         Өөр юмруу шилжих. Болж байна аа. Гайхалтай хэрэг, Шонь. Чи анхаарч чадаж байна, суралцаж байна. Хувцасаа сонгож чаддаг амьдралын зөвлөгч олчихвол чи бүр сайн сурна, бүр ч хурдан сурах юм байна.

Шо- Та намайг хаяж байгаа юм уу?

Ээр-         Юу? Үгүй ээ. Юу гэж чамайг хаях вэ.

Шо- Би танихгүй хүнээс тусламж авмааргүй байна.

Ээр-         Мэдэж байна аа, Шонь. Гэхдээ...би үргэлж..дэргэд чинь байж чадахгүй, үргэлж хэрэгтэй зүйлд чинь тусалж чадахгүй, яг хэрэгтэй зүйлийг чинь хийж өгч чадахгүй шүү дээ.

Шо- Танихгүй хүнээс тусламж авмааргүй байна.

Кл- Баяр хүргэе.

Мел-         Чамд ч гэсэн. Бас солиотой мөрдөх чадварт чинь. Мэс засал моодноос гарахаар чи мөрдөгч болмоор юм байна.

Мо- Сайн ажиллалаа, Клэйр.

Кл- Баярлалаа.

Мо- Харин энэ бидний үнийн шошго. Манайхыг шүүхэд өгсөн.

Кл- Сорьцыг олсон ш дээ. Элизабет зүгээр байгаа.

Мо- Мэднэ ээ, гэхдээ...Элизабетэд 2 хоног там шиг байсан болохоор дахиж ийм явдал давтагдах ёсгүй гэсэн. Тэр нь ч зөв. Юу юм?

Мел-         Гэбриэлийн зүрхний хэмнэл тохируулагч.

Мо- Чамайг бас л гайхалтай ажилласан гэж сонссон.

Мел-         Аз дайрсан юмаа.

Хөрш-      Зараа тэжээвэл Армен намайг алаад хаячих юм болов уу? Их хөөрхөн амьтан гэж...

Шо- Лиа?

Хөрш-      За, Шонь?

Шо- Энэ цамц чинь сайхан зохиж байна.

Хөрш-      Манайд алим байгаа. Алим идмээр байна уу? За.

9-р анги төгсөв.

Back to episodes Go home