Mashle S1 1

Тайлбарлагч: Энэ бол Ид шидийн ертөнц. Ид шидтэй ертөнц учраас Ид шидийн ертөнц гэж нэрлэдэг. Шүүрээр нисэж, хүнд юмсыг агаарт хөөргөж, оргүй хоосноос эд зүйл бүтээнэ. Хүн бүр ид шидийг энгийнээр ашиглаж, энгийн амьдралд ид шид оршдог ертөнц. Ид шидийг бурхан заяасан хэмээж шидийн чадвараар байр суурь тодорхойлогддог тийм л ертөнц. Луу нисэж явах нь энгийн энэ ертөнцөд шүү. Түүний гүн гүнзгий ой дотор энэ ертөнцөөс эрс тэс оршихуй. Тэр байсан юм.

Маш: Биеийн дасгалын дараах хөвсгөр бялуу онцгой билээ. Намайг Регро Барндед гэдэг. Хүний хөлөөс зайдуу ойд хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Ухаалаг, хээнцэр 75 настан.

Бичиг: РЕГРО БАРНДЕД

Рерго: Би залуудаа болчимгүй загнаж ирсэн ч өдий насанд хүрэхээр ихэнх зүйл уур хүргэхээ болино. Яагаад гэвэл хуримтлуулсан туршлага минь стресстэй хэрхэн тэмцэхийг зааж өгдөг болохоор. Стресстэй тэмцэхийг...

Маш: Өө, өвөө. Би ирлээ.

Бичиг: МАШ БАРНДЕД

Рерго: Яагаад? Яагаад хаалга эвдлээд ороод ирэв ээ, Маш?

Маш: Татдаг билүү түлхдэг билүү мэдэхээ байчихсан.

Рерго: Энд хэдэн жил амьдарч байна гэж бодоо вэ?

Маш: Тэгээд л нэг юм хийх гээд...

Рерго: Эцэст нь эвдчихсэн шүү дээ.

Маш: Уучлаарай, өвөө. Засчихъя.

Рерго: Үгүй, яах вэ. Харамсаж байвал яах вэ. Дандаа л их шударга байх юм аа. Чиглэл, чиглэл, чиглэл. Чиглэл!

Маш: Хачин юм аа.

Рерго: Үгүй ээ, чиглэл нь.

Маш: Айн? Юу гэсэн бэ?

Рерго: Наадхаа больж бай.

Маш: Миний бөгс яасан гэнэ ээ?

Рерго: Үгүй ээ.

Маш: Уучлаарай, өвөө. Засчихъя.

Рерго: З-За, яах вэ. Маш, өнөөдрийн хуваариа дуусгачхав уу?

Маш: Мэдээж. Өвөө, үргэлж боддог байлаа л даа. Яагаад дандаа биеийн дасгал хийлгэдэг юм?

Рерго: Чи... Чи энгийн хүнээс өөр. Бусад хүнээс огт өөр, ер шид ашиглаж чаддаггүй болохоор тэр. Тиймээс ядаж...

Маш: Айн?

Рерго: Үгүй ээ, зүгээр. Дараа ярья. Тэр яах вэ, би түр гарчхаад ирье. Гэрээ харж байгаарай.

Маш: За.

Рерго: Хаалга эвдэв ээ.

Маш: Зүгээр ээ, яаж засахыг нь сурчихсан.

Рерго: Хаалгаа нээж, хааж сур л даа.

Маш: Татдаг билүү түлхдэг билүү?

Рерго: Татдаг. Татдаг хаалга шүү. Ямартай ч би гарчхаад ирье. Өчнөөн удаа л хэллээ. Намайг байхгүйд хот руу явж болохгүй шүү.

Маш: Тийм ээ, явахгүй.

Рерго: Тийм дээ. Чи бол шударга сайн хүү. Тэгвэл явлаа.

Маш: Сайн яваад ирээрэй. Уучлаарай, өвөө. Хэлэхэд амар хийхэд хэцүү. Ид шид. Ид шид. Ид шид. Урьдын адил бүгд гараар чадах юмс байх шив. Тусгай хөвсгөрөөс долоог.

Худалдагч: За. Айн?

Маш: Баларсан. Хэт хөгжилдсөндөө...

Худалдагч: Уг нь атгалаа гээд ийм болохгүй биз дээ?

Маш: Уучлаарай, засчихъя.

Худалдагч: Айн? Засна гэж дээ.

Маш: Ингээд авчихъя.

Худалдагч: Айн? Үгүй, байз. Айн? Аймаар юм. Худлаа. Үгүй ээ... За, аваарай.

Маш: Баярлалаа.

Эр 1: Хөөе тэрийг хар даа.

Эр 2: Алга даа. Нүүрэн дээр нь...

Эм 1: Байхгүй байна.

Эр 3: Итгэмээргүй юм.

Худалдагч: Үйлчлүүлэгч ээ, та арай?

Маш: Айн?

Худалдагч: Үгүй ээ, юу ч биш. Дахин ирээрэй.

Мэдээ уншигч: Энэ жилийн Хутагт тодорлоо. Хутагтаар сонгогдсон хүн нь Ид шидийн ертөнцийн алдарт шидийн сургууль Ийстоны Рэйн Эймэс. Жилийн туршид хамгийн шилдэг байсан сурагчид олгодог энэхүү цол нь язгууртан болж дэвших...

Брад: Хөөе, хөөе. Авьяастай нөхдүүд сайхан юм аа. Түүнтэй харьцуулахад би ийм газарт ийм утгагүй амьдарч байх гэж.

Гэмт хэрэгтэн: Ө-Өршөөгөөч дээ. Жаахан хулгай хийсэн төдий биш үү?

Брад: Юу? Битгий хуцаад байгаарай. Новш шиг гэмт хэрэг хийж хүнд ажил удаад. Дахиж надад төвөг учруулахгүй болтол сайтар харамстал нь...

Гэмт хэрэгтэн: Болиоч, гуйя.

Брад: Юу вэ? Завгүй байна. Юу? Зураасгүй жаал хотод байна гэв үү?

Маш: Сая яагаад ч юм сүртэй үймлээ шүү.

Регро: Намайг байхгүйд хот руу явж болохгүй шүү.

Маш: Уучлаарай, өвөө. Гэхдээ ирсэн нь зөв болсон. Гоблин хөвсгөр бялуу идэж чадсан болохоор. Амттай юм, амттай юм, амттай... Өө, уучлаарай.

Терри: Хөөе, хөөе, хөөе, хөөе! Яаж байна аа? Ажлаа хийж байхад чинь. Би энгийн иргэн та нарын хамгаалдаг хүндэт Шидийн цагдаа шүү. Та нар талархдаггүй биз дээ? Бид цалин багатай ажиллаж байхад чам дээр стрессээ гаргачих уу, айн?

Маш: Хөвсгөр бялуу идэх үү? Нэг л өрөвдөлтэй юм.

Терри: Өрөвдөөд байна! Тэгснээ хазчихсан. Хазсан зөөлөн бялуугаа унагачхаар яах юм? Шууд бус үнсэлт хиймээр байгаа юм уу? Надад хайртай юм уу? Нэг ёсондоо зодоон өдөөд байна уу? Тэр чинь улстай тэрслэхтэй адил юм сан. Чи муу ер нь хувцсыг минь яах юм? Айн, айн?

Маш: Өршөөл эрж энэ хувцсыг чинь угаачхаад ирье.

Терри: Хувцас байхаа больчихлоо. Дөнгөж сая, чамаас болоод шүү! Яаж байгаа юм, айн?

Брад: Яасан бэ, Терри?

Терри: Брад гуай, энэ...

Брад: Олиггүй юманд үймэхээ боль. Гэснээс чи яагаад нүцгэн байгаа юм?

Бичиг: БРАД КОЛМАН

Терри: Үгүй, харин энэ жаал...

Брад: Энэ үү? Сая дуудлагад ирсэн зураасгүй жаал гэдэг нь. Ер нь... энгийн хүн ийм нөхцөлд хөвсгөр бялуу идэх үү? Хөөе, чи.

Регро: Манай хүүг уучлаарай.

Брад: Жаахан төвөгтэй ч гэлээ тушаал дэвших боломж юм биш үү? Тэднийг хөө!

Регро: Тэнэг ээ. Дураараа хот руу явж болохгүй гэж дандаа л хэлдэг биз дээ?

Маш: Үнэхээр уучлаарай. Дахиж хэзээ ч явахгүй.

Регро: Үнэхээр сэтгэлээр уначхаж. Харамсаж байгаа юм байна. Үүнээс илүү уурлаж чадахгүй ээ. За, тэгвэл яая гэх вэ. Ямартай ч шийтгэл гээд өглөө хийсэн хуваариа дахиад хийчхээд ир.

Маш: Ойлголоо. Бас энэ. Таны хөвсгөр бялуу.

Регро: Б-Баярлалаа. Яв, яв.

Маш: Баярлалаа, өвөө.

Регро: Үнэхээр шударга. Нэг тийм өдий насны хүүтэйгээ халуун дотно, өгөө аваатай, санал зөрсөн ч гэсэн биесээ гэх сэтгэлээ гүнзгийрүүлмээр ч юм шиг. Гэтэл үнэхээр шударга шүү. Бас хөнгөн харилцаатай. За, түүний гадуур гарахыг хүсэх нас уу? Өдийг хүртэл Машийг бодож хотоос холдож, ойд нуугдаж амьдарсан. Гэхдээ Шидийн цагдаагийнхан Маш байдгийг мэдчихлээ. Нэн даруй нэг юм хийх хэрэгтэй. Айн? Тэр чинь...

Брад: Сайн уу, өвөө? Саяны жаал хаана байна?

Регро: Муу шүү.

Маш: Нухацтай үзвэл иймхэн юмыг 5 минутад хийнэ. За, харьж хөвсгөр бялуугаа идье. Хөвсгөр бол хөвсгөр бялууны хөвсгөр. Бялуу бол хөвсгөр бялууны бялуу. Луу бол хөвсгөр бялууны... За байз, татдаг билүү түлхдэг билүү? Аль нь билээ? Аль нь ч байсан яах вэ.

Брад: Та мэдэж байж тэр жаалыг нуусан биз дээ? Яагаад түүхийн туршид энэ ертөнцөд шид оршсон билээ? Шид ашиглаж чадахгүй бузрын цусыг бүрэн устгаж ирсэн болохоор. Нийгэм оршиход хэрэгтэй золиос. Илүү амраар хэлье. Шид ашиглаж чадахгүй хүн эрхгүй. Амьдрах эрх. Үгүй ээ, "Амьд байж болохгүй" гэдэгтэй андуурчихлаа. Хэл. Жаал хаана байна?

Регро: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Новш гэж.

Брад: Зураасгүй нэгнийг нууна гэдэг цэвэр гэмт хэрэг шүү, өвөө. Жаалыг хурдхан өг.

Регро: Татгалзаж байна!

Брад: Хэл! Томоотойхон жаалыг өг. Таныг авраач гэж би дээшээ хэлье.

Регро: Хэлэхгүй. Яасан ч хэлэхгүй шүү.

Регро ээж: Яагаад иймхэн юмыг чаддаггүй юм?

Регро: Уучлаарай.

Регро ээж: Шид нь дорой. Хэмжээ нь ч бага. Бидний удамд чам шиг чадалгүй хүн хэрэггүй.

Регро: Уучлаарай.

Халзан: Хөөе, ийм амархан юм ч чадахгүй юу? Хэрэгцээгүй юм аа.

Регро: У-Уучлаарай.

Халзан: Орлох хүн өчнөөн байна даг.

Регро: Би эртнээс л чадалгүй хүн байлаа. Том болсон хойноо ч бүтэлгүйтлээр дүүрэн.

Дарга: Дахиад бүтэлгүйтчих юм. Чи халагдсан!

Ажилчин 1: Ийм байж яаж амьд явдаг байна аа?

Ажилчин 2: Би байсан бол ичсэндээ үхэхгүй юу.

Регро: Хэнд ч хэрэг болохгүй амьдралаа барах нь гэж бодож байлаа. Тэгсэн дор нэг мөсөн... Энэ хүүд зураас алга. Зураасгүй болохоор хаягдаа юу? Чи надтай адилхан хэрэг үү? Тэр үед амьдралдаа анх удаа өөрийгөө хэрэгтэй гэж мэдэрсэн. Тэр үед амласан юм. Хэдий цусан холбоогүй ч, энэ ертөнц хэчнээн үгүйсгэсэн ч би түүний эцэг байсаар байх болно гэж.

Брад: Байгаа газрыг нь бушуухан хэл, өвгөн минь.

Регро: Зугт, Маш!

Брад: Муу өвгөн! Хөөе, байдлаас үзэхэд ойрхон байгаа. Хай!

Цагдаа: Гүйцэтгэе!

Регро: Зугт, Маш.

Брад: Энэ муу өвгөн! Тавь!

Регро: Хүрээрэй.

Брад: Амаа тат, өвгөн минь!

Регро: Чи ганцаараа ч болов аврагд. Гуйя! Чи миний хувьд цор ганц... Зугт! Зугт, Маш!

Брад: Больж үзээрэй, өвгөн минь! Харамсуулаад өгье.

Терри: Чи муу сая яаж зүрхлэв ээ? Өнөөдөр хоёр дахь удаагаа...

Регро: Яагаад? Яагаад зугтсангүй вэ, Маш?

Маш: Гэр бүл болохоор. Надад ганцхан л бий. Уучлаарай, өвөө. Дураараа аашилсанд. Гэхдээ ямартай ч...

Брад: Юу?

Маш: ...та нар бүгд там руу явна.

Брад: Сонирхолтой юм хэллээ шүү. Шид ч хэрэглэж чадахгүй байж надтай яаж үзэлцэх гээ вэ?

Терри: Тэнэг амьтан. Брад гуай өмнө нь Шидийн холбооны хамгаалалтад байсан юм шүү. Тэр хавийн шидтэнүүд хөлд нь ч хүрэхгүй. Түүнтэй шид ч ашиглаж чадахгүй дорд гаралтай хүн үзэлцэнэ гэж байхгүй.

Брад: 3 секундэд зохицуулъя.

Терри: Тэр чинь... Шидийн холбооны хамгаалалтын салаанд байхдаа лууг хөөж явуулсан гэгддэг шид. Ийм газарт үзэх гэж дээ.

Брад: Хүрт. Наркомпас!

Регро: Маш! М-Маш.

Брад: Айн? Сая... Маркомпасыг тэр жаал... ...алгадаад унагачихсан уу? Тас гээд? Шид тэгж тас гэж дуугардаг юм уу? Саяны шид лууг хөөж явуулсан. Айн? Байж боломгүй юм! Нэлээд сайн юм аа, жаал аа. Гэхдээ энэ яах бол доо?

Терри: Тэр шидийн хэмжээ. Энэ хавийг бас устгах гээ юу? Хүлээгээрэй, Брад гуай. Болохгүй ээ!

Брад: Маркомпас Диаблос! Новш чинь! Энэ муу! Өвдгөөрөө эрчийг нь үгүй хийж байна. Ямар зөөлөн тосож байна аа? Тэгвэл энэ яаж байна? Бүр эргэлдүүлэх юм уу? Бүр залаад байна. Энэ жаал бүрэн басаж байх шив. Юу?

Маш: Өвөө, дохиурыг чинь зээллээ шүү.

Брад: Юу гэсэн үг вэ? Энэ шид ашиглаж чаддаг байсан юм уу? За, яах вэ. Яадаг ч гэсэн энгийн шид надад хүрч ч... Айн? Айн? Айн?! Шидэт дохиурыг ингэж ашигладаг хүн анх удаа л харлаа.

Маш: Дараагийн удаа гэр бүлд минь гар хүрвэл хөнөөнө шүү.

Регро: Үгүй ээ, биеэ хамгаална гэж бодоод би л биеийн дасгал хийлгэсэн. Ийм болох уу? Гэхдээ ингээд дууслаа. Тэднийг түр зуур хөөж явууллаа ч гэсэн удалгүй...

Брад: Сонирхолтой юм. Тохиролцъё. Мөөгөн толгойт оо. Миний гуйлтыг биелүүлбэл өвгөн та хоёрыг зүгээр өнгөрөөе.

Маш: Тохиролцоо юу?

Брад: Энэ улсад жилд нэг удаа хамгийн шилдэг сурагчийг бурханд сонгогдсон нэгэн хэмээн шүтэх Хутагт гэх зүйл бий. Ид шидийн сургуульд ороод, түүнд сонгогд. Энгийнээр хэлбэл түүнд сонгогдвол бурхан хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Нэг ёсондоо нийгэм чамайг хүлээн зөвшөөрнө. Би түүндээ тохирсон мөнгө, байр суурьтай болоход болно. Мэдээж дэмжинэ.

Регро: Сонсох хэрэггүй, Маш. Саяхныг хүртэл дайсан байсан хүн шүү.

Брад: Эргэлзэх эсэх чинь хамаагүй. Татгалзвал бид үүрд та нарыг хөөнө. Би хөөнө гэдэг нь улс хөөнө гэсэн үг. Чи хүчтэй болохоор зүгээр ч өвөө чинь яах бол доо? 24 цаг сэтгэл амрахгүй, хотоор ч явж чадахгүй. Яах вэ, чи л сонгоно. Үүрд хөөгдөх амьдрал уу? Улсыг хөмрүүлэх эрмэлзлээр сэргэн мандах уу?

Маш: Тохирлоо.

Регро: Эрүүл үү? Ид шидийн сургууль шүү.

Маш: Зүгээр ээ, өвөө. Сэтгэлээрээ хэнд ялагдахгүй.

Регро: Үгүй ээ, сэтгэлийн асуудал биш.

Маш: Тэглээ ч тантай дахиад амар тайван амьдармаар байна.

Регро: Үнэхээр сайн хүү шүү. Миний хүү.

Маш: Өвөөтэйгөө амар тайван амьдарна. Тийм энгийн зүйлийг хийж чадахгүй ертөнц юм бол эвдэхээс өөр замгүй биз дээ? Нударгаараа.

Гарчиг: Дараагийн анги: Маш Барндед болон хачирхалтай төөрдөг байшин.

Back to episodes Go home