|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
|
Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
|
Жайан |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
|
Тамака |
Нобитагийн ээж |
|
|
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
|
|
Шизүкагийн ээж , Нобитагийн хүү, Нобитагийн эмээ, Тошио, Тошиогийн ээж, нийгэмлэгийн ажилтан, бага ангийн багш, |
Гарчиг: Төрсөн өдрийн төлөвлөгөө.
Дораэмон: Түрүүнээс хойш яагаад холхиод байгаа юм бэ? Өнөөдөр чинь чиний төрсөн өдөр биз дээ?
Нобита: Төрсөн өдөр ч яах вэ, гол асуудал нь бэлэг л байна даа.
Дораэмон: Бэлэг ээ?
Нобита: Юу хүсэж байгаагаа хэлсэн ч гэсэн жил болгон л талаар болох юм. Энэ жил харин яах бол доо? Үгүй ээ, энэ жил... санаа зовоод байна аа. Санаа зовоод байна аа!
Дораэмон: Гэхдээ ингэж хүлээх чинь ч бас хөгжилтэй хэрэг шүү дээ. Арай?
Нобита: Та, хэлчих л дээ.
Ээж: Аавыгаа ирэх хүртэл тэвчээртэй хүлээж бай.
Нобита: Юу вэ, орой хүртэл яаж хүлээх юм бэ? За, хэлчих л дээ, яадаг юм.
Ээж: Ээжийнхээ хийсэн бялууг тэгтлээ хүлээж ядаж байна гэж үү?
Нобита: Үгүй дээ, үгүй, бялуу бол ямар ч байсан яах вэ. Тоглоомон машин уу? Эсвэл удирдлагатай нь юм болов уу? Шинээр гарсан робот уу?
Ээж: Удахгүй мэднэ дээ!
Дораэмон: Чи ч бүр байж сууж чадахгүй байх шив? Гадаа гарвал сэтгэл чинь онгойно шүү. За, тоглохоор явцгаая!
Нобита: Шизүкатай тоглохоор цаг хэрхэн өнгөрснийг ч анзаардаггүй юм.
Шизүкагийн ээж: Уучлаарай, Шизүка түр гарсан байгаа л даа. Удахгүй ирэх болохоор, дээшээ гараад хүлээж байх юм уу?
Нобита: Удаж байна шүү. Хаашаа явчихсан юм бол оо?
Дораэмон: Одоо яая гэх вэ дээ. Шизүкад өөрт нь ажил байсан юм байлгүй дээ.
Нобита: Ингэхэд Шизүка өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэж байгаа болов уу?
Дораэмон: Жаахан тайвшир л даа.
Нобита: Ингэж цаг дэмий өнгөрөхөд би ёстой дургүй! Хөөе, Дораэмон, иймэрхүү дэмий өнгөрч байгаа цагийг хөгжилтэй болгох зүйл байхгүй юу?
Дораэмон: Тийм юм байхгүй л дээ. Огт байхгүй ч биш л дээ. Цаг хугацаа гажаах дамар.
Нобита: Цаг хугацаа гажаах дамар гэнэ ээ?
Дораэмон: Нобита, чи гажуудуулагч гэж мэдэх үү?
Нобита: Тэр зэргийг ч мэдэлгүй дээ.
Доарэмон: Энэ төхөөрөмж нь орон зайг биш, цаг хугацааг алгасдаг юм л даа.
Нобита: Өөрөөр хэлбэл цаг хугацааны товч зам гэсэн үг үү?
Дораэмон: Яг тийм. Дээрх хөшүүргийг нь эргүүлээд үз дээ.
Нобита: Ингэж үү? Юу ч өөрчлөгдөхгүй л байна даа.
Дораэмон: Гэхдээ энэ бол 1 минутын дараах нөхцөл байдал. Илүү сайн эргүүлээд үз л дээ.
Нобита: За. Хөөх! Шизүка, гэнэт гараад ирлээ!
Шизүка: Юун гэнэт гэж вэ?
Нобита: Аан, тийм шүү дээ. Энэ хөшүүргээр Шизүкагийн гэртээ ирэх хугацааг гажаачихсан шүү дээ.
Дораэмон: Тийм ээ, зөв.
Шизүка: Сайн ойлгохгүй байгаа ч гэсэн Нобита, төрсөн өдрийн мэнд хүргэе.
Нобита: За, баярлалаа.
Шизүка: Ингэхэд наадах чинь юу вэ?
Нобита: Энэ үү? Үүнийг байна шүү дээ, ингэж эргүүлбэл...
Шизүка: За, баяртай Нобита. Хөгжилтэй байлаа. Дараа ахиад тоглоно оо.
Дораэмон: Баяртай.
Шизүка: Баяртай.
Нобита: Юу вэ? Тоглож амжаагүй шүү дээ! Аан, цаг хугацааг алгасчихсан юм байна. Буцаарай! Буц!
Дораэмон: Буцаж эргэдэггүй юм аа. Ойлгосон уу? Өнгөрсөн цагийг хэзээ ч\Nбуцааж чадахгүй гэдгийг битгий мартаарай.
Нобита: За, сургаал айлдахаа больж үз.
Нобита: Хөөх. Хэдийн талбайд ирчихлээ.
Жайан: Хөөе, Нобита ирчхэж!
Сунэо: Хөөе!
Нобита: Жайан?
Жайан: Муу тэнэг ээ! Ус ширүүн биш үү?
Сунэо: Юу? Нобита яачихсан юм бэ?
Жайан: Хөөе, тэнэг ээ! Өнөөдөр чинь Нобитагийн төрсөн өдөр шүү дээ. Ийм байж найз гэх үү?
Сунэо: Батарей... батарей өгье.
Нобита: Баярлалаа.
Жайан: Миний бэлгийг ч бас хүлээн авна уу. Нэр нь: Нобитад зориулсан төрсөн өдрийн концерт! Төрсөн өдрийн мэнд!
Нобита: Ийм зайд бол ухаан алдаж унах нь байна! Дуулсаар л байна шүү дээ! Шууд 30 минутаар!
Жайан: За, миний дуу ямар байсан бэ?
Нобита: Хөөх, ёстой гайхалтай байлаа! Баярлалаа, Жайан!
Дораэмон: Арай дэндүү юм аа! Зөвхөн өөрөө л цаг хугацаа алгасаад!
Нобита: Өөр арга байсангүй шүү дээ. Тийм аймшигтай дуу сонсвол амь насанд халтай биз дээ!
Жайан: Хөөе! Юу аймшигтай гэнэ ээ? Миний нөхөрлөлийг ингэж доромжилно гэнэ ээ!
Нобита: Зугтаарай!
Жайан: Нобита, чамайг даа!
Нобита: Тийм шүү дээ, гажуудуулагч!
Дораэмон: Хэрэггүй байх аа! Буруу ойлгож болохгүй шүү. Хоёулаа хэдийн Жайанд дийлдсэн шүү. Зүгээр л тэр хугацааг алгасаад энд ирчихсэн юм.
Нобита: Тийм л дээ...
Дораэмон: За, одоо хангалттай ойлгосон биз дээ? Одоо наадхаа буцаагаад өг.
Нобита: Арай болоогүй байна аа.
Дораэмон: Болохгүй ээ! Наадах чинь цаг хугацааны машинаас өөр шүү! Буруу хэрэглэвэл аюултай!
Нобита: Ойлголоо доо. Гэхдээ ганцхан л удаа!
Аав, ээж, Дораэмон: Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Нобита: Гажуудуулагч амжилттай байлаа! Сайхан боллоо шүү!
Аав: За, Нобита, бэлгээ аваарай.
Нобита: Хөөх, ямар том юм бэ!
Аав: Энэ жил үнэхээр гоё бэлэг байгаа шүү!
Нобита: Юу юм бол оо?
Аав: Дэлхийн алдартнуудын 10 боть түүх шүү! Гоё байгаа биз дээ?
Нобита: Мэдэхгүй…
Аав: Иймэрхүү номууд Нобитад гарцаагүй хэрэг болно шүү! Жишээ нь, энэ Ньютоны тухай хүн бол…
Нобита: Уучлаарай, ариун цэврийн өрөө ороод ирье.
Аав: ...татах хүчний хуулийг нээсэн хүн шүү.
Нобита: Жил болгон, жил болгон, жил болгон... цаг үеэ дагадаггүй хэвээрээ л байна. Би жилээс жилд хөгшрөх болов уу? Дараа жил ч бас... Дараа жил гэвэл... Оролдоод үздэг юм билүү? Цагийг 1 жилийн түвшинд дээшлүүлээд… Шинэ хувцастай болчхож! Бас жаахан өндөр ч болсон бололтой шүү. Ямар бэлэг байгаа бол оо?
Аав, ээж: Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Аав: Бичих дасгал ажлын иж бүрдэл! Нобита жаахан муухай бичдэг шүү дээ. Үүгээр сайн бэлтгэл хийгээрэй.
Аав, ээж: Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Аав: Үд хүртэл унталгүй өлмий дээрээ сайн үсэрч биеэ чийрэгжүүл!
Аав, ээж: Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Аав: Зөв хариултын багц! Зүгээр сонсоход л хурдан сайжирдаг гайхамшигтай хэрэгсэл шүү!
Нобита: Хэдэн настай болж байж энгийн бэлэг авах юм бол оо? Илүү алсыг харж үзнэ ээ! Банзаи! Чадлаа! Чадчихлаа! Үүнийг л хүсэж байсан юм шүү дээ! Суугаарай! Сайн байна!
Нобитагийн хүү: Аан, бискит! Энд байжээ? Нааш ир, салхилцгаая.
Нобита: Үгүй үү, үгүй, юу яриад байна аа? Энэ чинь минийх!
Нобитагийн хүү: Аав л бэлэг гээд үүнийг өгсөн биз дээ?
Нобита: Битгий сонин юм яриад бай! Энэ чинь минийх!
Нобитагийн хүү: Аав ямар хачин юм бэ!
Шизүка: Чи чинь юу хийж байна аа? Яагаад Нобисүкэг уйлуулчхав аа?
Нобитагийн хүү: Аав хачин юм!
Нобита: Чи чинь Шизүка юм уу?
Шизүка: Тийм л биз дээ!
Нобита: Тэгэхээр чи чинь миний хүү Нобисүкэ гэж үү?
Нобитагийн хүү: Тийм.
Шизүка: Гайхмаар юм!
Нобита: Том хүн болчхож ээ!
Нобитагийн хүү: Аав яачихсан юм бол оо?
Шизүка: Төрсөн өдөр гээд ядарсан бололтой.
Нобита: Одоо яах вэ? Дэндүү их эргүүлчихжээ! Үгүй ээ, үгүй, үгүй! Ингээд том хүн болмооргүй байна!
Дораэмон: Буцаж эргэдэггүй юм аа.
Нобита: Тийм шүү дээ!
Дораэмон: Өнгөрсөн цагийг хэзээ ч буцааж чадахгүй гэдгийг битгий мартаарай.
Нобита: Ингэхэд энэ ном... аав, ээжийнхээ бэлэглэсэн энэ номын ачаар л... Би... Новш гэж! Ёоё!
Дораэмон: За, хангалттай сургамж авсан биз дээ? Наадхаа буцаагаад... Яагаад наадхаа эвдчихээ вэ?
Нобита: Дораэмон! Ашгүй дээ, ашгүй дээ! Буцаад ирчихжээ!
Дораэмон: Яг яагаа вэ?
Аав, ээ, Дораэмон: Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Аав: За, Нобита бэлгээ аваарай.
Нобита: Ямар гоё вэ!
Аав: Энэ жил үнэхээр гоё бэлэг байгаа шүү!
Нобита: Дэлхийн алдартнуудын түүхийн 10 боть биз дээ, тийм ээ?
Аав: Сайн мэдэж байна шүү.
Нобита: Үнэндээ энэ чинь л миний амьдралыг аварсан шүү дээ.
Нобита: Аав аа, ээж ээ маш их баярлалаа! Энэ үнэхээр хэрэг болно доо!
Гарчиг: Амьдрал дахин эхлүүлэх төхөөрөмж.
Нобита: Би ирлээ!
Ээж: Нобита. Зочидтой мэндлээрэй.
Тошиогийн ээж: Сайн байна уу?
Тошио: Сайн байна уу?
Нобита: Сайн байна уу?
Ээж: Хөөх, ёстой сайн мэндчилж байна шүү. Үнэхээр мундаг хүү байна даа.
Тошио: Би байна аа, үсэг ч бичиж чадна. То-ши-о
Ээж: Хөөх!
Тошиогийн ээж: Нэрээ л бичиж чадна.
Ээж: Дөнгөж дөрөвхөн настай биз дээ?
Нобита: Би бүр ханзаар ч бичиж чадна. Хар даа. Тийм ээ?
Тошио: Амттан 5 ширхэг байгаа биз? Нэгийг нь идчихвэл 4!
Ээж: Хөөх, хасаж бас чаддаг юм уу? Мундаг юм аа, Тошио!
Нобита: Би байна аа, 2 оронтой тоог нэмж, хасаж чадна. Тошио, үүнийг мэдэх үү? Хориос арвыг хасаад хэд вэ? Харин би мэднэ. Хариулт нь 10! Тэгвэл үржүүлж чадах уу? 2 нэгийн 2, 2 хоёрын 4...
Ээж: За, түр цаагуураа байж бай!
Нобита: Шударга бус байна! Би тоондоо илүү сайн, бас ханз ч бичиж чадаж байхад намайг ер магтахгүй юм!
Дораэмон: Чи чинь 5-р анги шүү дээ. Тэгэхээр чадах нь ойлгомжтой биз дээ!
Нобита: Хүүхдүүд ч азтай юм аа!
Дораэмон: Хүүхэд байж юу гэнэ ээ?
Нобита: Энэ ухаан санаагаараа буцаад 4 настай болчих юмсан.
Доарэмон: Болохгүй зүйл ч биш л дээ.
Нобита: Нээрээ юу?
Дораэмон: Тийм ээ. Амьдрал дахин эхлүүлэх төхөөрөмж!
Нобита: Амьдрал дахин эхлүүлэх төхөөрөмж гэнэ ээ?
Дораэмон: Өнгөрснөө дурсахдаа, тэр үед тэгсэн бол гэж бодох үе байдаг даа? Тийм үедээ өнгөрсөн рүү буцаад, дахин шинээр эхлүүлж болох төхөөрөмж юм л даа.
Нобита: Хөөх! Бодол болон биеийн хүч нь яг энэ хэвээрээ юу?
Дораэмон: Мэдээж! Тэгэхээр 1 алдаагаа дахин давтахгүй гэсэн үг!
Нобита: Сайхан санаа байна!
Дораэмон: За, чи хэдэн нас руугаа буцмаар байна?
Нобита: Мэдээж 4 нас руу!
Дораэмон: Яг тэгж бодсон юм аа. Одоо шүү!
Нобита: Нүдний шил зүүгээгүй байна. Ямар гоё вэ! 4 настай болчхож! Аан, тийм шүү дээ, одоо л саналаа. Энд маш том талбай байсан даа! Хөөх, дурсамжтай байна шүү.
Жайан: Хөөе, Нобита! Юу хийгээд байгаа юм бэ?
Сунэо: Нуугдаж тоглоод, чи хайж байгаа байж!
Шизүка: Олохгүй бол уйтгартай шүү дээ!
Нобита: Жайан, Сунэо бас Шизүка юу даа? Хөөх, ямар жаахан юм бэ! Хөөрхөн юм аа!
Жайан: Юу гээд байгаа юм бэ! Нобита чи муу! Дооглохоо боль, за юу!
Нобита: Жайан, энэ үеэсээ л дээрэлхүү хүүхэд байж шүү.
Шизүка: Хөөе, дорой хүүхэд дээрэлхэж болохгүй!
Нобита: Шизүка тэр үеэсээ л сайхан сэтгэлтэй байсан юм байна.
Шизүка: Болохгүй ээ, Жайан!
Нобита: Би энэ үеэсээ л шоглуулж байсан юм байх даа?
Шзиүка: Хөөе, сонирхолтой тоглоом тоглоцгоох уу?
Сунэо: Намайг хар даа!
Шизүка: Би шүү дээ.
Жайан: Би шүү дээ!
Сунэо: Би бичиж чадна!
Шизүка: Би ч бас чадна шүү дээ.
Жайан: Би ч бас бичдэг!
Сунэо: За, бүгдээрээ бичиж үзье! Су-нэ-о.
Шизүка: Ши-зү-ка.
Жайан: Та-кэ-ши.
Нобита: Но-би Но-би-та.
Шзиүка: Ноби, ханз бичиж чаддаг юм уу?
Нобита: Тийм ээ.
Сунэо: Худлаа яриад бай!
Жайан: Энэ шал худлаа байх!
Нобита: Жинхэнэ ханз шүү дээ.
Сунэо: Битгий худлаа ярь!
Жайан: Худлаа, худлаа!
Шизүка: Хөөе, том хүнээс асууж үзье ээ! Ах аа.
Нийгэмлэгийн ажилтан: Энэ үсгийг чи үнэхээр өөрөө бичсэн гэж үү?
Нобита: Тийм ээ.,
Шизүка: Тэгвэл үнэхээр жинхэнэ ханз гэж үү?
Нийгэмлэгийн ажилтан: Мэдээж. Үнэхээр гайхалтай!
Сунэо: Нобита байж нэрээ бичиж чадна гэнэ ээ?
Жайан: Нэрээ бичнэ гэнэ ээ! Дээрэлхэнэ шүү!
Нобитагийн эмээ: Нобита ахиад л уйлж байгаа бололтой.
Ээж: Үнэхээр уйланхай хүү юм аа. Эр юм байж уйлах хэрэггүй ээ.
Нобитагийн эмээ: Өвтгөж байгаа өвчин нь алга болоорой.
Нобита: Эмээ, би биш тэд уйлж байгаа юм аа.
Ээж, эмээ: Юу?
Шизүка: Нобита тэднийг уйлуулчихсан шүү дээ.
Ээж, эмээ: Юу?
Нобитагийн эмээ: Чи юу?
Ээж: Уйлуулчихсан гэж...
Нобита: Уг нь жаахан л түлхсэн юмсан. Эм түрхээд өгчхөөрэй.
Ээж: Нобита, ийм бүдүүлэг байж болохгүй шүү!
Нобита: Мэдлээ!
Ээж: Энэ хүүхэд анх удаа л ингэж байна.
Нобитагийн эмээ: Уг нь ч зүгээр л дээ. Хүчирхэг хүн болж өсөөрэй.
Нийгэмлэгийн ажилтан: За, би ийм газраас явж байгаа юм л даа.
Ээж: Юу? Суут хүүхдийн боловсролын нийгэмлэг ээ?
Нийгэмлэгийн ажилтан: Танай хүү 4 настай хэр нь ханзаар бичиж чаддаг болохоор тантай заавал ярилцмаар байна.
Ээж: Ханз гэнэ ээ? Аан, манай Нобита ханз битгий хэл энгийн үсгээр ч бичиж чадахгүй ээ.
Нобита: Би бүр янз бүрийн ханз бичиж чадна шүү.
Нобитагийн эмээ: Үүнийг Ноби бичсэн гэж үү?
Ээж: Хэзээнээс вэ?
Нийгэмлэгийн ажилтан: За, тэгвэл үүнийг мэдэх болов уу? Алим 3 ширхэг, харин гадил 4 ширхэг байжээ. Нийлээд хэд вэ?
Нобита: 7 ширхэг. 2×1=2、 2×2=4、 2×3=6...
Нийгэмлэгийн ажилтан: Бүр хүрд ч үү?
Нобитагийн эмээ: Бурхан минь, бурхан минь, бурхан минь.
Нобита: 2×9=18!
Ээж, эмээ: Үнэхээр гайхалтай!
Нийгэмлэгийн ажилтан: Үнэхээр биширмээр юм аа. Янз бүрийн тест авч үзлээ л дээ. Тэгээд яагаад ч 4 настай хүүхэд гэхээргүй байна шүү! Биеийн болон оюуны чадвар нь бага ангийн хүүхдийн түвшинд байна!
Нобита: Мэдээж шүү дээ.
Нийгэмлэгийн ажилтан: Бага ангийн 2-р ангийн түвшний чадвартай байна.
Нобита: Би үнэндээ 5-р анги шүү дээ.
Аав: Юу? Нээрээ гэж үү?
Ээж: Тестээр тодорхойлсон юм аа. Гайхамшигтай авьяастай юм байна!
Аав: Үнэхээр гайхалтай!
Нобитагийн эмээ: Мундаг байна шүү, Нобита! Эмээ нь маш баяртай байна аа.
Аав: Ирээдүйн доктор уу, сайд уу?
Ээж: Компанийн захирал ч болж магадгүй!
Аав: Нобита, үнэхээр гайхалтай байна!
Ээж: Нобита, бие засах юм уу? Ганцаараа явж чадна гэж үү?
Аав: Сүрхий юм аа. Хүчирхэг, чадвартай хүүхэд шүү!
Нобита: Хурдхан л ингэж байдаг байж. Аа! Мангас!
Дораэмон: Чшш! Чимээгүй бай! Би л байна шүү дээ.
Нобита: Дораэмон?
Дораэмон: За, хангалттай хөгжилдсөн биз дээ? Одоо буцацгаая даа.
Нобита: Харих аа? Яагаад? Арай гэж бүгд баяртай байхад! Би энэ чигтээ том хүн болно оо!
Дораэмон: Тэгэхгүй байсан нь дээр дээ.
Нобита: Яагаад вэ? Би чинь маш авьяастай шүү дээ! Ирээдүйн доктор уу, сайд уу гэж хүртэл ярьцгааж байна.
Дораэмон: Тэгж болохгүй ээ. Өмнөхөөсөө ч илүү дордоно шүү.
Нобита: Худлаа!
Дораэмон: Тиймээс тэр...
Нобита: Би сонсмооргүй байна!
Дораэмон: За, одоо яая гэх вэ дээ... Сонсмооргүй байгаа бол харуулаад өгье. Цаг хугацааны зурагт! Энэ чигтээ том болчихвол юу болох бол? Эхлээд 1-р анги биз дээ.
Бага ангийн багш: Танака?
Дораэмон: Шалгалтын хуудас тарааж байна.
Багаа ангийн багш: Ноби Нобита! Мөн л 100 оноо авсан байна шүү.
Нобита: Ахиад л уу? Ээж ээ, шалгалтын дүн харах уу?
Ээж: 100 оноо авсан биз дээ? Ээж нь харахгүй байсан ч мэднэ ээ.
Нобита: Явж тоглолоо шүү!
Ээж: Ноби, хичээлээ хэзээ хийх юм бэ?
Нобита: Амархан болохоор уйтгартай байдаг юм аа. Тэгэхээр хийхгүй ээ.
Ээж: Тэр ч тийм шүү.
Нобита: Явчхаад ирье!
Ээж: Багшаас нь асууж байгаад 3-р анги руу дэвшүүлчихдэг юм билүү?
Хүүхдүүд: Ура!
Сунэо: Гайхалтай амжилт!
Жайан: Нобита хүрээд ирвэл манайх хожно биз дээ?
Нобита: Хааяа алдаж үзмээр л байна шүү.
Жайан: Чамайг даа!
Нобита: Хөөх! Гайхалтай биш гэж үү? Гоё байна шүү дээ.
Дораэмон: За, 4-р ангийн үеийг үзэцгээе.
Ээж: Нобита! Ахиад л 0! Сургуульд яг юу сураад байгаа юм бэ?
Нобита: Яагаад вэ? Энэ чинь ямар учиртай юм бэ?
Дораэмон: Анхнаасаа бага ангийн 2-р ангийн түвшинд байсан биз дээ? Тиймээс 2-р анги хүртэл дажгүй байсан учраас хичээл энэ тэр ч хийгээгүй болохоор анги дэвших бүр юу ч ойлгохгүй болно. Одоо байгаа Нобитагаас ч илүү дордох нь мэдээж хэрэг биз дээ?
Аав: Бид л олигтой хүмүүжүүлж чадсангүй.
Ээж: Авьяастай гээд анхааралгүй орхичихжээ.
Нобита: Аав аа! Ээж ээ!
Дораэмон: За, энэ маягаараа том болбол юу л болох бол доо?
Нобита: Одоо хангалттай! Хармааргүй байна! Одоо харья аа!
Дораэмон: За, тавтай морил!
Нобита: Сайн уу?
Доарэмон: Хичээж зүтгэхгүй бол амжилт амар ирэхгүй ээ. Тэгэхээр сайн ойлгосон биз дээ?
Нобита: Би хичээлээ хийнэ ээ!
Дораэмон: Сайн байна!
Ээж: Нобита? Даалгавраа сайн... Хийж байна шүү дээ. Юу болоо вэ?
Дораэмон: Сайн сураад, шинэ зүйл зохион бүтээнэ гэнэ ээ. Хичээл хийхгүй байсан ч ухаантай болгодог төхөөрөмж гэсэн.
Ээж: Юу вэ?
Дораэмон: Сайн ойлгоогүй л юм шиг байна даа.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Жайан |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Тамака |
Нобитагийн ээж |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
|
Зочид буудлын ажилтан |
Гарчиг: Чулуун зэвсгийн үеийн зочид буудал.
Нобита: Энэ дэлхийд яахаараа гэрийн даалгавар гэж байдаг байна аа? Яагаад хичээх хийх ёстой гэж вэ? Яагаад сургууль байдаг юм бэ?
Жайан: Энэ талбайд бэйсбол тоглож болохгүй юм бол өөр хаана тоглож болно гэх гээд байгаа юм бол?
Сунэо: Өмнө нь энэ хавьд... хоосон талбай элбэг байсан гээгүй билүү?
Шизүка: Тийм шүү дээ. Дээр үед төгөлдөр хуур ч байгаагүй болохоор төгөлдөр хуурын хичээл хийх ч шаардлагагүй байж шүү дээ.
Дораэмон: Тэгэхээр… Сургууль ч, төгөлдөр хуур ч байхгүй, хоосон талбайтай үе рүү очъё гэж үү?
Бүгд: Тийм!
Дораэмон: Цаг хугацааны машинаар яваад үзье!
Нобита: Чулуун зэвсгийн үе ч сайхан шүү! Сургууль ч байхгүй болохоор унтмаар бол шууд унтаад л...
Жайан: Идмээр үедээ тултал идээд л...
Сунэо: Дуртай газраа дураараа тоглоод л...
Шизүка: Гоё юм аа!
Дораэмон: Урагш аа! За, ирчихлээ шүү!
Нобита: Гайхалтай чулуун зэвсгийн үе! Уудам тал нутаг ч сайхан байна шүү!
Шизүка: Ямар гоё цэвэр агаар вэ!
Жайан: Тэрийг хар даа! Ямар ч гэр байхгүй байна шүү! Энд бэйсбол ч тэр, хөл бөмбөг ч тэр сайхан тоглож болох нь ээ!
Сунэо: Тэр ч тийм шүү. Гэхдээ илүү сонирхолтой үед очсон бол дээр байсан юм биш үү?
Нобита: Тийм үү?
Дораэмон: Илүү хүсэх хэрэггүй дээ. За, зочид буудалд очиж үзье!
Шизүка: Ийм газар хүртэл зочид буудал байдаг гэж үү?
Дораэмон: Цаг хугацааны машинаар аялдаг хүмүүст зориулж үеийн үед зочид буудал барьсан байдаг юм л даа.
Жайан: Зочид буудал уу?
Сунэо: Сонирхолгүй л юм…
Нобита: Харин тийм ээ.
Дораэмон: Чулуун зэвсгийн үе бол маш ширүүн үе шүү! Зочид буудалд очмооргүй байвал харьцгаая!
Жайан: За, ойлголоо.
Дораэмон: За, буудалдаа ирчихлээ!
Нобита: Энэ тэгээд зочид буудал юм уу?
Жайан: Зүгээр л агуй юм биш үү?
Дораэмон: Тэгж харагдуулах гэж ингэж хийсэн юм. Энэ хэсэг бол лобби, өрөөнүүд нь ард байгаа. Тэр жижиг нүхнүүд өрөөнүүд шүү дээ.
Шизүка: Юу? Энэ газар чинь шороо биш зөөлөн дэвсгэр шиг л байна.
Нобита: Тийм байна.
Сунэо: Үүнийг чулуу гэж бодсон чинь дэр байсан байна шүү дээ.
Дораэмон: За, байз энэ хавьд шүүгээ байдаг шиг л... Аан байна, байна. За, бүгдээрээ хувцсаа солиорой.
Нобита: Иймэрхүү маягтай болж байна шүү.
Жайан: Жинхэнэ агуй хүн шиг санагдчихлаа.
Сунэо: Жайан бүр яг адилхан байна.
Жайан: Энэ чинь магтаал биз дээ?
Сунэо: Тийм ээ, мэдээж!
Шизүка: Хар даа! Ямар байна?
Нобита: Зохиж байна, зохиж байна!
Сунэо: Үнэхээр гайхалтай!
Дораэмон: Жижиг хэрэгсэл ч бас байгаа шүү. Үнэндээ үүнийг порлоноор хийсэн л дээ.
Сунэо: Заа! За, зогсоорой!
Бүгд: Бид бол эртний хүмүүс!
Дораэмон: За, одоо явж хайгуул хийцгээнэ ээ!
Жайан: Дораэмон! Наад халаасаа орхиод яваарай.
Дораэмон: Яагаад вэ?
Нобита: Тийм шүү. Үнэндээ жинхэнэ агуйн хүн шиг амьдарч үзмээр байна шүү дээ. Эд хэрэгсэл шууд гарч ирээд байвал\Nсонирхолгүй л байх болов уу даа.
Дораэмон: Магадгүй л юм. За, тийм дээ! Чулуун зэвсгийн үед гоё хөгжилтэй байцгаая!
Нобита: Нээрээ тийм! Үлэг гүрвэл! Явж үлэг гүрвэл хайцгаая л даа!
Жайан: Мангар! Энэ үед үлэг гүрвэл байгаагүй шүү дээ!
Сунэо: Чулуун зэвсгийн үед бол арслан заан л байсан даа. Энэ чинь энгийн л мэдлэг биз дээ?
Нобита: Мэднэ ээ! Би наад арслан зааныг чинь л хэлсэн шүү дээ.
Сунэо: Нобитаг хэрэггүй юм яриад байна гээд тэд уурлаад гараад ирлээ шүү дээ!
Нобита: Би зүгээр л тоглоод л... Тоглоом ойлгодоггүй арслан заанд бол дургүй ээ!
Дораэмон: Тийм шүү дээ! Энэ арслан заануудыг буудалд буусан үйлчлүүлэгчдэд зориулж гаршуулсан шүү дээ.
Жайан: Таалагдаж байна шүү!
Шизүка: Гайхалтай юм аа!
Нобита: Түрээсийн завь гэнэ ээ?
Сунэо: 30 минут нь хэд вэ?
Жайан: Хөөе, хэрэггүй юм асуухаа боль! Сэтгэл үймэрчихнэ биз дээ!
Дораэмон: Хэдийгээр харахад ийм байгаа ч өндөр технологиор бүтсэн эд юм шүү.
Шизүка: Манан бүрхээд ёстой нууцлаг юм аа.
Дораэмон: Энэ манан биш ээ. Уур байгаа юм.
Сунэо: Уур гэнэ ээ? Нээрээ тийм байна, халуун байна! Тэгэхээр энэ халуун рашаан юм уу?
Дораэмон: Яг тийм! Энэ үед галт уулс нэлээн идэвхтэй байгаа учраас халуун рашаан ихтэй шүү.
Жайан: Хөөе, Сунэо, сэлцгээе! Халуун рашаантай хамгийн гоё усан сан байна даа!
Шизүка: Тэгвэл би ч бас орно оо. Ямар сайхан байна аа.
Нобита: Би ч бас, би ч бас. Яасан гүн юм бэ.
Дораэмон: Сэлж чаддаггүй байж хэт хөөрөхөөр тэгж байгаа юм шүү дээ!
Нобита: Уучлаарай.
Жайан: Хөөе, Дораэмон! Өлсөөд байна аа!
Сунэо: Өдрийн хоолоо яах уу?
Дораэмон: Буудалдаа буцаж очвол цагийн хуваарийн дагуу хоол хүргэгдэж ирнэ ээ. Тэгэхээр одоо буцацгаах уу даа?
Шизүка: Тэр чинь! Буудлын арслан заан биз дээ? Сандралдаад, юу болсон юм бол оо?
Бүгд: Дэлбэрчихлээ!
Дораэмон: Ийм юм сонсоогүй дээ!
Жайан: Зочид буудал тэр уулын бэлд байгаа биз дээ?
Дораэмон: Одоо яана аа! Цаг хугацааны машины хаалга!
Жайан: Хурдлаарай!
Сунэо: Хурдалж байна аа!
Нобита: Хүлээ л дээ!
Дораэмон: Зочид буудал!
Шизүка: Хар даа, лаав байна!
Дораэмон: Аврагдлаа шүү!
Сунэо: Цаг хугацааны машины хаалга булагдчихлаа шүү дээ!
Жайан: Хөөе! Одоо бид яах болж байна аа?
Дораэмон: Харьж чадахааргүй болчихлоо.
Жайан: Ингээд эхэллээ дээ! Дандаа л ингэдэг биз дээ!
Дораэмон: Саяных төхөөрөмжийн эвдрэл биш байсан! Би ч бас мэдээгүй шүү дээ!
Сунэо: Тэгвэл эндээ ингээд үлдэх юм уу? Үгүй ээ, ийм байх ёсгүй!
Нобита: Цаг хугацааны машины оронд ашиглачхаар өөр төхөөрөмж байхгүй юм уу?
Дораэмон: Гаргая гэсэн ч миний халаас...
Жайан: Наад халаасаа орхиод яваарай.
Доарэмон: Яагаад вэ?
Нобита: Тийм шүү дээ. Үнэндээ жинхэнэ агуйн хүн шиг амьдарч үзмээр байна шүү дээ. Тэгээд Нобитаг жинхэнэ агуйн хүн шиг амьдармаар байна гэхээр нь би халаасаа үлдээгээд гарсан шүү дээ. Тэгсэн биз дээ!
Сунэо: Нобитагаас л болсон байна шүү дээ! Нобита л чулуун зэвсгийн үе рүү явъя гээд хэлээд байсан биз дээ?
Шизүка: Дора, зочид буудал руу холбогдох арга байхгүй гэж үү?
Дораэмон: Нээрээ тийм! Энэ үеийн бас нэг буудал байгаа юм байна! Тийшээ очвол аврагдах байх.
Сунэо: Нээрээ юу?
Нобита: Хаана байдаг юм бэ?
Дораэмон: Тэр уулын бэлд!
Жайан: Уул аа?
Нобита, Сунэо: Хаана байна вэ? Ямар хол юм бэ!
Дораэмон: Ядаж нисдэг сэнс байсан ч болоосой.
Жайан: Өлсөж байна шүү...
Сунэо: Замынхаа талд ч хүрээгүй байхад ингэж байгаа бол цаашаа яах болж байна аа? Зэрлэг арслан заан ирж ч магадгүй шүү дээ. Чоно, хурц шүдтэй бар ч юм уу? Магадгүй жинхэнэ эртний хүмүүс ч бас!
Нобита: Тийм бололтой…
Сунэо: Эртний үе таалагддаггүй гэж хэлсэн биз дээ!
Жайан: Одоо гоншгонолоо гээд нэгэнт өнгөрсөн! Хөөе, буулгаач ээ!
Нобита: Дораэмон! Бүгдээрээ одоо яах вэ?
Сунэо: Юу болоод байна аа? Би туранхай болохоор амтгүй ээ! Тэр тарган болохоор илүү амттай байх. Би гэж үү? Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй! Яасан бэ? Яагаад байгаа юм бэ?
Дораэмон: Сунэо! Тэр камер! Гэрэл гялбахаар тэд гайхаж байна!
Сунэо: Аан, тийм үү! Юу гэсэн үг юм бол оо?
Дораэмон: Тэд Сунэог бурхан гэж бодоод хүндэтгэл үзүүлж байгаа бололтой.
Сунэо: Бурхан гэнэ ээ? Би юу? Амттай байна шүү! Сайхан зооглоно оо! Хөөх! Энэ болохоор юм байна.
Нобита: Өлсөж байна шүү.
Жайан: Хөөе, Сунэо!
Сунэо: Гоода ч бас идмээр байна уу? Амттай шүү!
Жайан: Нээрээ гэж үү? Тийм биш ээ! Биднийг чөлөөл гэж хэлээдэх!
Сунэо: Хэл гэж хэлсэн ч бид ойлголцохгүй шүү дээ.
Жайан: Чи өөрөө ямар нэг юм хийгээч ээ!
Сунэо: Ёстой нэг, арга алга даа.
Жайан: Хурдан сулла.
Сунэо: Юу вэ? Бурханд ингэж хандаж болдог юм уу?
Жайан: Суллаад өгөөч.
Сунэо: Сайн байна, зөв хэллээ,
Жайан: За, за.
Сунэо: Үлдсэнийг нь өөрсдөө хий.
Жайан: Новш гэж! Гэртээ харихаараа яахаа мэдье ээ! Хөөе, Сунэо! Одоо зугтаж чадахгүй шүү!
Дораэмон: Жайан! Зүгээр байсан нь дээр ээ! Тэд гарцаагүй Сунэог бурхан гэж бодож байгаа бололтой!
Жайан: Ойлголоо доо!
Сунэо: Чулуун зэвсгийн үед ийм юмаар л бурхан болчихдог байх нь ээ? Би бол бурхан байна!
Нобита: Өвдөг сөхрөх юм байх даа?
Дораэмон: Тийм бололтой.
Жайан: Тэглээ юу!
Сунэо: Болж байна, болж байна. Бурхныг эсэргүүцвэл цаашид аюултай шүү! Эртний үе ч хөгжилтэй юм аа!
Шизүка: Сунэо, яг яачихсан юм бол оо?
Дораэмон: Сонин товчлуур л дарагдсан бололтой.
Сунэо: Хөгжилтэй юм аа, хөгжилтэй юм. Өвдөг сөхрөх чинь болж байна! Хөөх! Амттай юм аа! Тослог байна шүү!
Дораэмон: Сунэо! Одоо яах бодолтой байна даа? Хурдхан эндээс гараад нөгөө буудал руугаа очих хэрэгтэй байна.
Нобита: Тийм шүү дээ. Чулуун зэвсгийн үед дургүй байсан биш билүү?
Сунэо: Яарах хэрэггүй дээ! Чулуун зэвсгийн үе ч бас муугүй л юм! Инээдтэй юм аа. Гэдэс дүүрчихлээ. Дораэмон. Орчуулагч Конняк гаргаач!
Дораэмон: Халаас байхгүй гэж хэлсэн биз дээ!
Шизүка: Анд явцгаая гэж хэлсэн юм болов уу?
Сунэо: Ан гэнэ ээ? Болж байна шүү! За, байз юу байгаа бол доо?
Нобита: Арслан заан байна!
Шизүка: Хөөх, сүргээрээ явж байна.
Жайан: Гэхдээ ийм том амьтныг яаж барих юм бэ?
Сунэо: Би мэднэ ээ.
Дораэмон: Нобита!
Шизүка: Нобита!
Жайан: Гүйгээрэй!
Сунэо: Одоо! Бариарай!
Шизүка: Нобита.
Нобита: Үхлээ л гэж бодлоо шүү.!
Сунэо: Ёстой хурдан зугтдаг юм байна шүү дээ!
Дораэмон: Сунэо! Арай хэтэрч байгаа юм биш үү!
Сунэо: Угаасаа Нобита хамгийн сул дорой нь юм чинь! Гоё занга байсан биз дээ?
Шизүка: Хөөе, Сунэо! Одоо зугтацгаая л даа.
Жайан: Тийм шүү! Одоо л боломж байна.
Сунэо: Яагаад? Чулуун зэвсгийн үед хөгжилдөж дуусаагүй байхад.
Нобита: Сунэо!
Сунэо: Эрхэм Сунэо гэх бус уу! Бурхныг нэрээр нь дуудах чинь бүдүүлэг биз дээ?
Жайан: Юу гэнэ ээ? За, яах вэ! Ойлголоо! Бид буудал руу явцгаалаа.
Сунэо: Дураараа л болохгүй юу даа.
Жайан: Хөөе! Явцгаая аа!
Дораэмон: Юу ч хэлсэн нэмэргүй бололтой. Явцгаая даа.
Шизүка: Сунэо...
Сунэо: Эрхэм Сунэо!
Нобита: Шизүка, зүгээр явцгаая.
Сунэо: Хичээгээрэй! Амттай мах идмээр байна шүү! Бурхны тушаал шүү!
Шзиүка: Дора. Үнэхээр зүгээр гэж үү?
Дораэмон: Буудалдаа оччихоод буцаад ирцгээе дээ.
Жайан: Тэр мууг зүгээр хаясан нь дээр! Ингэхэд, зочид буудал хаана вэ?
Дораэмон: Удахгүй оччихно оо. Хар даа, тэр уулын бэлд байгаа.
Шизүка: Дора!
Жайан: Бүтэхгүй юм биш үү дээ?
Дораэмон: Иймэрхүү дэлбэрэлт бол асуудалгүй дээ. Болохгүй нь ээ! Үнэхээр ноцтой юм байна!
Дораэмон: Муу шүү!
Шизүка: Сунэо...
Жайан: Бурхан юм чинь өөрөө арга олох байлгүй дээ.
Нобита: Жайан, үнэхээр тэгж бодож байгаа юм уу?
Жайан: Тэр муу! Тэр муу! Найз минь биш ээ!
Сунэо: Заа! Зогсоорой!
Бүгд: Бид бол эртний хүмүүс!
Шзиүка: Такэши!
Дораэмон: Жайан!
Жайан: Заа! Зодоод ч болтугай аваад харина аа!
Нобита: Хөөе, хүлээгээрэй!
Жайан: Хурдлаарай!
Шизүка: Байз даа! Тийшээ хар даа!
Доарэмон: Сунэо байна!
Сунэо: Арай гэж олсон арслан заанаа орхиод хаашаа явж байгаа юм бол доо? Хөөе! Тийшээ аюултай шүү дээ! Хөөе, хөөе, зогсоорой! Зогс гэж байна шүү! Бурхны хэлсэн үгийг үл ойшооно гэнэ ээ! Гуйя, эргэж хар л даа! Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ дээ! Намайг яа гээд байгаа юм бэ?
Дораэмон: Тэд түүнээс бурхны хүчээрээ галт уулыг тайвшруулахыг гуйж байх шиг байна.
Нобита: Боломжгүй шүү дээ!
Сунэо: За, ойлголоо доо! Хийвэл болно биз дээ! Мэдээж боломжгүй шүү дээ! Бурхан минь! Үгүй байлгүй дээ!
Нобита: Яана аа, бүр дордчихлоо!
Дораэмон: Удахгүй дэлбэрэх нь ээ! Хурдан ямар нэг юм хийхгүй бол болохгүй нь ээ!
Сунэо: Миний буруу биш шүү дээ! Боль, боль, боль! Өршөөгөөч дээ!
Дораэмон: Яана аа, яах вэ? Яах вэ? Одоо яах вэ? Жайан!
Жайан: Сунэо!
Сунэо: Жайан!
Жайан: Сунэо, надаас бариарай!
Сунэо: Жайан!
Жайан: Тавьж болохгүй шүү! Ямартай ч амьд бололтой.
Сунэо: Найзууд аа, баярлалаа. Би та нарт ямар муухай хандсан билээ дээ!
Жайан: Мангар минь! Одоо чи сэтгэлийн яриа өрнүүлэх үе биш ээ!
Дораэмон: Тэр хадан дээр гараарай! Нобита!
Зочид буудлын ажилтан: За, хүн бүр эсэн мэнд биз дээ?
Жайан: Энэ хаанах вэ?
Зочид буудлын ажилтан: Чулуун зэвсгийн үеийн 2 дахь зочид буудал байна. Одоо санаа зоволтгүй дээ. Та нар цаг хугацааны орон зайн нэг хэсэгт орсон тул гаднаас юу ч нөлөөлж чадахгүй ээ. Эрхэм зочдоосоо хүлцэл өчиж байна. Ямар нэгэн алдаанаас болж мэдээлэл дамжуулагдаагүй бололтой. Хэрэв та бүгд зөвшөөрвөл, уучлалт хүсэж 50 мянган жилийн өмнөх өөр нэгэн зочид буудалд үнэ төлбөргүй урьж байна. Та нар юу хүсэж байна? Байгалийн сайханд хүссэн үедээ идэж, хүссэн үедээ унтаж, хүссэнээрээ тоглож ч болно.
Бүгд: Үгүй ээ, хангалттай!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Жайан |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Тамака |
Нобитагийн ээж |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Жайко |
Жайаны охин дүү |
|
Отоко |
Эмэгтэй Найз |
|
Гачяко |
Эмэгтэй Найз |
|
Дотако |
Эмэгтэй найз. |
|
|
|
|
|
Охин А, В, С, Хатагтай Хүү А, Шүүгч. |
|
|
|
Жайан: Та нар, явцгаа!
Шизүка: Юу вэ, яагаад? Бид анх тоглож байсан шүү дээ.
Жайан: Энд бид бэйсбол тоглох гэж байна. Наад дээсээрээ тэр буланд ч тоглож болно шүү дээ.
Охид: Арай ч дээ!
Шизүка: Бэйсбол тоглох гэж байгаа бол талбай дээр очооч!
Жайан: Тэнд томчууд байна аа.
Шизүка: Тэгвэл яахаараа бид хохирох ёстой юм?
Жайан: Өөр арга алга!
Шзиүка: Томчуудыг л холдуулчхад болох юм биш үү?
Жайан: Яаж чадах юм бэ!
Нобита: Хоцорсонд уучлаарай! Нөгөө...
Шзиүка: Нобита, сонс доо! Такэши арай дэндүү юм аа! Бид түрүүлээд энд тоглож байхад бэйсбол тоглоно гээд биднийг хөөчихлөө.
Нобита: Тэр ч нээрээ дэндсэн байна шүү.
Шизүка: Тийм биз дээ? Нобита, чи нэг хэл дээ.
Нобита: Юу л даа, Жайан...
Жайан: Нобита! Чи харьсан нь дээр дээ.
Нобита: Үгүй, нөгөө... тийм ч байж болох л доо.
Сунэо: Манай найзууд ирчихсэн. Тэгэхээр чиний хэрэг алга даа.
Дораэмон: Наадах чинь арай хэтэрнэ ээ! Нобитагаас болж тэмцээнд хожигдсон гэвэл нэг хэрэг...
Нобита: Тэмцээний өмнө хэрэггүй гэдэг чинь хэтэрхий харгис байна! Тэглээч охид энд эхэлж тоглож байсан биз дээ?
Охид: Тийм шүү дээ, тийм!
Жайан: Ядаргаатай юм аа. Бид бэйсбол тоглох гэж байна!
Охин А: Бэйсбол тийм чухал юм уу?
Шзиүка: Нээрээ тийм! Бид ч бас бэйсбол тоглож чадах юм чинь!
Жайан: Охид, бэйсбол уу даа?
Сунэо: Ядаж бөмбөгөө яаж шидэхээ мэдэх үү?
Шизүка: Битгий дооглоод бай! Тэр зэргийг мэдэлгүй дээ. Тийм ээ, Нобита?
Нобита: Тийм шүү. Басаж болохгүй ээ.
Сунэо: За, тэгвэл тэмцээн зохиоё.
Шизүка: Үзүүлээд өгнө дөө! Тийм ээ, Нобита?
Нобита: Мэдээж шүү дээ.
Жайан: Тийм бол 3 өдрийн дараа талбай дээр шүү!
Сунэо: Хожигдвол хамраар чинь тарвас идүүлнэ шүү!
Нобита: Танайх хожигдвол биднээс уучлалт гуйгаарай!
Дораэмон: Дэндүүлэх хэрэггүй ээ.
Нобита: Тэгээгүй шүү дээ. Хийж үзэхгүй бол мэдэхгүй биз дээ? Бүгдээрээ цуглаад багаа бүрдүүлцгээе!
Шзиүка: Тэгье!
Охин А: Хөвгүүдийг ангайлгана даа.
Шизүка: Тэднийг харсан биз дээ?
Отоко: Хийвэл хийсэн шиг хийж хожих хэрэгтэй!
Гачяко: Хөвгүүд байж үнэхээр сул дорой шүү.
Дотако: Харин тийм, тэгээд л уйлчихна.
Нобита: Мундгууд ирчихжээ.
Дораэмон: Гэхдээ хожиж ч магадгүй.
Гарчиг: Жайансыг бут цохь!
Нобита: Тоглолт ойртсон тул бэлтгэлээ шууд эхэлцгээе!
Охид: За!
Хатагтай: Ингэхэд эхлээд хувцсаараа ижилссэн нь дээр байх аа?
Шзиүка: Тийм шүү дээ. Дүрэмт хувцас ч чухал шүү!
Нобита: Аан гэхдээ дүрэмт хувцас....
Охид: Дүрэмт хувцас!
Дүрэмт хувцас!
Дүрэмт хувцас!
Дүрэмт хувцас!
Нобита: Дораэмон...
Дораэмон: Өөр арга алга даа. Хувцаслагч камер!
Жайко: Би зурахдаа сайн шүү.
Охид: Хөөрхөн юм аа!
Дотако: Гэхдээ жаахан чимэглэл нэмчихвэл яаж байна?
Отоко: Болж байна шүү. Сайхан санаа!
Шизүка: Шийдэгдлээ шүү!
Нобита: Нээрээ юу?
Нобита: За, дасгалдаа орцгооё.
Гачяко: Одоо болохгүй ээ.
Нобита: Айн?
Гачяко: Хар даа. Орой болчхож.
Шизүка: Тийм байна шүү дээ! Харихгүй бол болохгүй нь!
Охид: Маргааш уулзъя!
Нобита: Юу вэ? Дүрэмт хувцсаа өмсөхгүй яагаа вэ?
Шзиүка: Тэр чинь тоглолтын хувцас шүү дээ.
Дотако: Тэмцээний өмнө заваарчихвал яах болж байна?
Нобита: Аан. Дасгалаа эхэлцгээх үү?
Хатагтай: Ингэхэд, манайхан! Багтаа ямар нэр өгөх үү?
Шзиүка: Нээрээ тийм шүү дээ! Жайанс гэдэг шиг хялбар нэр биш охид бас ухаантай гэдгээ харуулах хэрэгтэй!
Охид: Претти Гиорлс!
Претти Жапан яаж байна?
Бюрифүл Лейди гэвэл?
Шзиүка: За, шийдчихлээ!
Нобита: Нээрээ юу?
Охид: Фаит Гиорлс гэж сонголоо!
Нобита: Сайн байна! За, бэлтгэлдээ орцгооё!
Дораэмон: Эхэлцгээе!
Гачяко: Болохгүй ээ!
Нобита, Дораэмон: Айн?
Гачяко: Хар даа, ахиад л ийм орой болчихлоо.
Шзиүка: Тийм байна шүү дээ. Харихгүй бол болохгүй нь ээ.
Охид: За, маргааш уулзацгаая!
Нобита: Өнөөдөр заавал бэлтгэл хийнэ шүү!
Дораэмон: Бэлтгэлээ хийе! Бэйсболын Спартан дасгалжуулагч!
Нобита: Маш сайн зааж өгөх болно, за юу.
Робот: За! Сайн заана аа!
Нобита: Үгүй ээ, би...
Робот: Ичих хэрэггүй дээ. Бөмбөг барьж авах хүртэл 10 удаа шүү! Хөөе, амарч байх цаг алга аа!
Нобита: Түр хүлээ, хүлээ, хүлээ! Ёоё, ёоё, ёо!
Шзиүка: Нобита ч хичээж байна шүү. Тэгэхээр бүгдээрээ ч бас хичээцгээе!
Охид: Тийм ээ!
Дотако: Гэхдээ тэр хэзээ дуусах юм бол оо?
Шзиүка: Харин л дээ...
Дораэмон: Бөмбөг барьж авах эсвэл 1000 бөмбөг цохих хүртэл зогсохгүй ээ.
Робот: Боллоо!
Нобита: Нээрээ жаахан ч болов бодитоор туршъя! Байрлалаа тогтооё!
Дораэмон: За, тэгье! Би бөмбөг шидэгч шүү!
Дотако: Би ч бас шидэгч болно шүү!
Гачяко: Шидэгч нь би шүү дээ.
Отоко: Надад даатгасан нь дээр дээ.
Хатагтай: Санамсаргүй хэрэг байна шүү. Би ч бас...
4 охин: Тэгвэл хамтдаа эвтэй найртай зохицоцгооё!
Нобита: Та нар чинь арай... бэйсбол...
Охид: Ерөөсөө мэдэхгүй ээ!
Нобита: Тийм бол би дасгалжуулагч болно! Дасгалжуулагчийн хэлснийг бүгд сонсох ёстой шүү!
Охид: Мэдлээ!
Шизүка: За, явлаа шүү!
Охин А: За!
Дораэмон: Дарвиш ч сайн шүү.
Нобита: Хамаагүй ээ!
Охин А: Цохичихлоо! Цохичихлоо шүү дээ!
Шзиүка: Мундаг юм аа!
Нобита: Магтаж байх цаг биш ээ! Цохисон бол гүй!
Охин А: Аан, тийм үү?
Нобита: Цохиураа тавь! Тийшээ! Хурдан бөмбөгөө шид! Авч явахгүй шууд хая!
Отоко: Тийм үү?
Нобита: Хөөе, хаашаа шидээд байгаа юм бэ? Хараад байлгүй хурдан тийшээ оч!
Охин А: Гэнэт жин нэмчихсэн чинь...
Нобита: Зогсоод байлгүй хурдан суурин дээр гишгэ!
Охин В: Барьчихлаа!
Охин А: Мундаг юм аа!
Нобита: Мундаг байна ч гэх шиг! Аут болчихлоо шүү дээ! Юу хийгээд байгаа юм бэ? Дараагийнх! Цохиод л гүй!
Шзиүка: Уучлаарай.
Гачяко: Зүгээр дээ! Чадчихлаа!
Нобита: Энэ бол 3 дахь суурь! Чи тийшээ явна шүү дээ!
Гачяко: Яагаад?
Нобита: Дүрэм нь ийм юм аа!
Гачяко: За, яах вэ.
Нобита: Хажуугийн шугам давчихлаа! Хөөе, тоглох хүсэл байгаа юм уу даа? Гүйгээд, гүйгээд! Хурдал! Гүй гээд байхад даа!
Охин В: Аут!
Хатагтай: Өө, тийм үү? Жаахан удчихсан бололтой.
Нобита: Удсан гэж бодож байвал шууд шурга!
Хатагтай: Яаж дээ? Хувцсаа бохирдуулбал ээж загнана шүү дээ! Баярлалаа.
Нобита: Арай ч дээ, нээрээ! Хувцсаа бохирдуулмааргүй байвал бэйсбол тоглох хэрэггүй шүү дээ! Дараагийнх! Хөөе, хурдан! Алив л дээ! Юу вэ, жаахан ч ойртсонгүй шүү дээ. Ерөөсөө Жайаны дүү гэхээргүй байна. За, чи харивал таарна!
Шзиүка: Нобита.
Нобита: Юу?
Шзиүка: Жайко хичээж л байгаа биз дээ? Гэтэл чи арай дэндүү байна!
Нобита: Угаасаа хичээх ёстой биз дээ!
Шзиүка: Бид чадах чинээгээрээ л тоглож байна шүү дээ! Тийм байтал чи байнга загнаад л байх юм! Яг л Такэши шиг байна!
Нобита: Түр хүлээгээрэй. Ингэхэд яг хэний төлөө тоглож байна гэж бодоо вэ? Яг үнэндээ та нар Жайанд хөөгдөөд ийм байдалд хүрсэн биз дээ? Гэтэл бэлтгэл дээр жаахан ширүүн хэллээ гээд гомдоллоод байх юм. Ийм болохоор л охид бэйсбол тоглож чадахгүй гэж хэлүүлж байгаа шүү дээ.
Гачяко: Тэмцээнд тэгж их оролцмоор байгаа бол ганцаараа тогло.
Охид: Тийм шүү дээ, тийм!
Дотако: Бид хамтрахгүй шүү!
Гачяко: Чи ганцаараа хамраараа тарвас идвэл таарна!
Дораэмон: Бурхан минь. Чи ч дандаа илүү юм ярьдаг болохоор ингэж байгаа юм шүү дээ. Жайанс багтай хийх тэмцээнээ одоо яах вэ?
Нобита: Хамаагүй ээ. Ингэсэн ч ганцаараа хийх болно!
Дораэмон: Гэдэг чинь...
Жайан: Юу гэсэн үг юм бэ?
Отоко: Бэйсбол тоглох хүн нь наадах чинь. Бас наад илбэнх төст чинь ч гэсэн.
Доарэмон: Илбэнх төст биш!
Дотако: Бид бол зүгээр л байж байна. Тийм ээ?
Гачяко: Тийм шүү!
Жайан: Ямар ч байсан хамаагүй ээ! Үзэлцье!
Нобита: Дораэмон...
Дораэмон: За, за... Шидэт малгай! Бөмбөгийг яаж ч шидсэн байсан бүгд заавал страйк болно! Харин энэ бол супер бээлий. Бөмбөг яаж ч ирсэн бай автоматаар барьчихна!
Нобита: Ашгүй дээ!
Хөвгүүд: Урагшаа! Урагшаа! За, алив!
Сунэо: Нобита! Сандарч байвал солигдох юм уу? Охид чамаас илүү шидэх байх шүү.
Дораэмон: Нобита! Санаа зоволтгүй зүгээр хүчтэй шидээрэй! Бөмбөгийг яаж ч шидсэн байсан бүгд заавал страйк болно!
Нобита: За!
Шүүгч: Страйк!
Сунэо: Төгс страйк байна.
Шүүгч: Страйк 2! Цохигч гарлаа! Страйк! Страйк 2! Страйк! Цохигч гарлаа! Страйк 1! 2! 3! Цохигч гарлаа!
Дораэмон: Алив ээ, солигдъё, солигдъё!
Нобита: Дораэмон...
Дораэмон: Мэдэж байна аа. Алтан цохиур! Энэ цохиурыг савчих төдийд заавал бөмбөг ононо! Итгэлтэй байх хэрэгтэй!
Нобита: Заа!
Дораэмон: 1 оноо! 2 оноо!
Нобита: За! Энэ эрчээрээ оноогоо ахиулаад явна аа!
Дораэмон: Нобита. Нобита!
Шүүгч: Страйк! Страйк 2!
Нобита: Яагаад вэ? Цохисон бол онох ёстой биз дээ!
Отоко: Хэлсэн л биз дээ? Чи ганцаараа л бэйсбол тоглох болно.
Жайко: Харин бид бол зүгээр л байж байна.
Нобита: Яаж дээ...
Шүүгч: Страйк! Цохигч гарлаа!
Жайан: Хөө, Сунэо! Ямар нэг юм хийгээч!
Сунэо: Ямар нэг юм гэж...
Жайан: Яасан бодоод олчихсон уу?
Сунэо: Нааш ир, нааш ир. Сонсож бай, сая болтол бүгд страйк байсан гэдэг чинь...
Нобита: Шизүка! Үгүй байлгүй дээ!
Дораэмон: Зогс! Зогс!
Хөвгүүд: Тийм ээ!
Дораэмон: Эвгүй л байна даа. Үргэлж страйк болоод байвал... эгзэг нь таарсан үед заавал цохигдоно гэсэн үг! Нобита...
Сунэо: Нобита! Тэгж их хичээж байхын оронд хамраараа тарвас идсэн нь илүү хөгжилтэй биш гэж үү?
Дораэмон: Нобита!
Жайан: Нобита! Больё гэвэл одоо больё!
Нобита: Үгүй ээ!... Та нар биднээс... заавал... уучлалт гуйх ёстой!
Шүүгч: Гарлаа! Солигдоод!
Нобита: Та нар яагаа вэ?
Шизүка: Одоо бидний ээлж шүү дээ!
Нобита: Үгүй ээ, тэгэх албагүй ч
Шзиүка: Бэйсбол тоглох бол заавал жигд өмсгөлтэй байх ёстой биз дээ!
Охид: Тийм шүү!
Нобита: Хүүхдүүд ээ...
Отоко: Уучлаарай, бидний төлөө л байхад ганц чамд л даатгасанд.
Нобита: Харин намайг уучлаарай. Бэлтгэлийн үед муухай аашилсанд уучлаарай.
Дораэмон: За, одоо Алтан цохиураар хүчтэйхэн цохицгооё!
Шзиүка: Үүний тухайд бол...
Дотако: Бид нууц хэрэгсэлгүйгээр шударгаар тоглохоор шийдсэн.
Шзиүка: Нууц хэрэгсэл ашиглаад ялбал тэр чинь жинхэнэ ялалт болохгүй шүү дээ.
Отоко: Хөвгүүдэд, охид ч бас бэйсбол тоглож чадна гэдгээ харуулах хэрэгтэй.
Жайко: Би шидэх болохоор Нобита, чи амарч байгаарай.
Дораэмон: Та нар ёстой зөв хэллээ!
Охид: Фаит Гиорлс! Урагшаа!
Сунэо: Одоо оройтсон! Онооны зөрүү хэдийн 14 болсон!
Жайан: Хөөе, Сунэо.
Сунэо: Яасан?
Жайан: Чи, шид!
Сунэо: Юу?
Жайан: Харин би барья.
Сунэо: Яасан бэ, Жайан?
Жайаан: За, зүгээр дээ, зүгээр.
Шүүгч: Тоглолт эхэллээ!
Нобита: Охид оо, найдлаа шүү!
Сунэо: Юу ч болсон одоо хамаагүй шүү!
Шүгч: Страйк!
Жайан: Цохиураа лавхан бариад, бөмбөгөө сайн хар!
Отоко: Баярлалаа.
Шүүгч: Аут!
Сунэо: Слайд хийсэн ч бас л аут болчихлоо. Ёстой ойлгох юм алга.
Хатагтай: Танд амжилт хүсье!
Жайан: Аан, баярлалаа.
Сунэо: Нэг л эвгүй байх чинь.
Шүүгч: Тоглолт дууслаа! 25:5 харьцаагаар Жайанс баг хожлоо!
Нобита: Хожигдчихлоо шүү.
Дораэмон: Бүгд сайн хичээлээ шүү!
Шизүка: Гэхдээ л хожигдчихлоо.
Нобита: Зүгээр шүү дээ, дараа хожиход л болно.
Сунэо: Одоо ямартай ч... Хамраараа тарвас идэх билүү, яах билээ?
Жайан: Бүгдээрээ идэцгээе!
Нобита: Жайан!
Шизүка: Такэши!
Сунэо: Жайан, ёстой дэндүү юм аа!
Back to episodes Go home