Doraemon 2025 111-113

Дорэймон хүүхэлдэйн кино 111-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Тамэ

Шинээр шилжиж ирсэн сурагч

 

Шинээр ирсэн надаас муу хүүхэд

Хүү:              Мэдээ!

Мэдээ!

Сүнэо:          Өнөөдөр шинэ сурагч ирэх юм байна.

Охин:            Спортлог, гоё юм байна лээ.

Сүнэо:          Бас маш их ухаантай гэсэн!

Жайан:  50 дунд сургуулийн хүүхэдтэй зодолдоод ялсан гэнэ ээ.

Багш:            Өнөөдрөөс манай ангид шинээр орж байгаа Тамэтай танилц.

Бүгд эвтэй найртай байгаарай.

Тамэ:             Тусалж дэмжээрэй.

Нобита: Гэртээ ирлээ!

Дораэмон:    Чи их баяртай харагдаж байх чинь.

Нобита: Өнөөдөр манай ангид шинэ сурагч ирсэн юм.

Тэгсэн чинь ерөөсөө л нэг тийм бүтэлгүй нөхөр байсан!

Дораэмон:    Тэгээд юунд нь баярлаад байгаа юм?

Нобита: Би 10 шалгалтын 2-т нь 0 оноо авдаг биз дээ?

Гэтэл тэр хүүхэд 10 шалгалтын 3-т нь 0 оноо авдаг юм байна.

Гүйлтээр ч надаас удаан суниалтын дасгал ч хийж чадахгүй.

Ямар гайхалтай юм бэ!

Энэ ертөнцөд надаас ч долоон дор хүүхэд байдаг байх нь ээ!

Нобита ээ:    Нобита, найз чинь байна.

Нобита: Аа, ирлээ, ирлээ!

Хөөе, Тамэ, ороод ир.

Тамэ:             Төвөг удчихлаа.

Нобита: Хамтдаа гэрийн даалгавраа хийнэ ээ.

Хурдхан хийгээд тоглохоор явцгаая.

Тамэ:             Хурдхан хийж чадахгүй ээ.

Би удаан шүү дээ.

Дораэмон:    Ямар ч байсан, хичээл хийх нь сайн хэрэг.

Нобита: Хийчихлээ!

Хариултаа тулгая!

Тамэ:             Аа, би одоохондоо...

Нобита: Айн?

Одоо хүртэл хийгээгүй юм уу?

Дораэмон:    Яаруулж болохгүй шүү.

Хүн бүр өөрийн гэсэн хурдтай байдаг юм.

Нобита: Гэхдээ, Тамэ удаан байна шүү дээ.

Аа, буруу шүү дээ.

Хэцүү ч юм аа.

Ийм амархан бодлогыг буруу хийчихжээ.

Тийм ээ, Дораэмон?

Нобита ээж: Хичээж байна даа, зууш идээрэй.

Нобита: За ээж ээ?

Хэний хариулт зөв байна?

Нобита ээж: Айн?

Энэ байна.

Нобита: Хар даа!

Минийх зөв байна.

Тамэ:             Тийм үү?

Нобита: Ойлгохгүй зүйл байгаа юм уу?

Алив, харъя.

Энэ бол, хөөх, өө, өөрөө бодохгүй бол болохгүй шүү.

Хүнд найдаад байвал чадваргүй болно.

Тамэ:             Тийм шүү.

Дораэмон:    Хөөе хөөе!

Нобита: Ядарч байна.

Дораэмон:    Огт урагшлахгүй байна шүү дээ!

Нобита: Хөөе, тоглохоор явцгаая.

Тамэ:             Одоогоор талыг нь хийж дуусаагүй байна шүү дээ.

Нобита: Орой хийчихвэл болно оо.

Явъя явъя!

Шизүка!

Шизүка:       Яаж тоглох уу?

Нобита: Харин ээ...

Уралдаж үзмээр байна уу?

Шизүка:       Айн?

Юу?

Юуны уралдаан?

Нобита: Гүйлтээр уралдах.

Тэгвэл бид хоёр гүйе, шүүгч хийгээд өгөөрэй.

Шизүка:       Бэлдээд, гүйгээрэй!

Нобита: Түрүүлчлээ, түрүүлчлээ.

Би илүү хурдан байсан биз дээ?

Дахиад нэг хийе.

Тэгээд тоглоом тоглосон чинь...

Би л яаж ийгээд ялаад байсан.

Тэр чинь үнэхээр сайн хүүхэд шүү.

Үүрд сайн найзууд байсан ч болно.

Багш:            Сурах бичгээ мартлаа гэнэ ээ?

Суралцах хүсэл зориг байна уу?

Хоёулаа босоод зогс!

Нобита: Чи ч бас уу?

Тийм учраас таалагдаж байгаа юм.

Одооноос эхлээд гэрээ байгуулцгаая.

Цугтаа 0 авдаг, юм мартдаг ч юм уу...

Эвтэй найртай байцгаая.

Тамэ:             Би чадвал 100 оноо авмаар байна, юм ч мартахыг хүсэхгүй байна.

Баяртай.

Нобита: Намайг эсэргүүцэr муухай загнаж байна!

Жайан:  Хөөе!

Нобита!

Нобита!

Бэйсболын багийн гишүүд дутаад байна.

Сүнэо:          Цүнхээ тавьчихаад шууд ир.

Жайан:  Чухал тоглолт шүү!

Хэрэв чадвал 30 удаа цохино доо.

Нобита: Аан, өнөөдөр ээжид тусална гээд хэлчихсэн.

Аан тийм.

Оронд нь Тамэг дуудвал яасан юм?

Жайан:  Тамеэ?

Сүнэо:          Шинэ сурагч уу?

Нобита: Тийм тийм.

Жайан:  Яах ч арга алга.

Тэгье дээ.

Сүнэо:          Тийм ээ.

Нобита: Ёо, ямар тоглолт болох бол оо?

Зүгээр төсөөлөхөд л инээд хүрээд байна.

Юу гаргах юм?

Дораэмон:    Дүрүүд нь солигддог бичлэг.

Саяхан болсон үйл явдлуудаар чамд бичлэг хийж өгье.

Нобита: Буруу байна шүү дээ.

Хэцүү ч юм аа.

Ийм амархан бодлогыг буруу хийчихжээ.

Нобита: Сайн хандаж гэрийн даалгаврыг нь зааж өгч байна шүү дээ.

Дораэмон:    Дүрүүдийг нь солиод үзье.

Нобита: Айн?

Би Сүнэогийн дүрд,

Тамэ болохоор миний дүрд!

Дораэмон:    Тийм.

Энэ бол дүрийг чөлөөтэй сольж болдог бичлэг юм.

Сүнэо:          Буруу!

Хэцүү ч юм аа.

Ийм амархан бодлогыг буруу хийчихжээ.

Дораэмон:    Яг энэ дүрээрээ өөр олон зүйл харуулъя.

Сүнэо:          Өө, түрүүлчлээ, түрүүлчлээ.

Өнөөдөр ээжид туслахаар болсон.

Аа, тийм ээ.

Оронд нь Нобитаг дуудвал яасан юм?

Ёо, ямар тоглолт болох бол оо?

Зүгээр төсөөлөхөд л инээд хүрээд байна.

Нобита: Боллоо.

Үзмээргүй байна.

Зогсоо!

Дораэмон:    Нобита!

Нобита: Би бол...

Би бол...

Би бол...

Ямар муухай хүүхэд вэ!

Тамэ!

Жайан:  Очиж байна шүү, Тамэ!

За, ялчихлаа.

Хүүхэд: Эргээд.

Жайан:  Чи муу...

Тамэ:             Уучлаарай.

Ялж байсан шүү дээ!

Сүнэо:          Чиний буруугаас болоод ялагдлаа.

Жайан:  Энэ муу новш!

Нобита: Дораэмонд...

Тамэ:             Уучлаач дээ.

Болиоч дээ.

Жайан:  Чимээгүй бай.

Энийг хүрт.

Нобита: Больцгоо!

Жайан:  Нобита.

Нобита: Тамэг санал болгосон болохоор миний хариуцлага.

Цохих юм бол намайг цохь.

Жайан:  Зоригтой юм аа.

Нобита байж.

Дораэмон:    Мундаг!

Сайн цохиуллаа.

Аа, уучлаарай...

Нобита: Би...

Одоо л Тамэгийн үнэнч найз нь болох ёстой.

Дораэмон:    Тийм ээ, тэр нь зөв.

Нобита: Тамэ оройтож байх чинь...

Багш:            Тамэ аавынхаа ажлаас шалтгаалаад дахиад өөр сургууль руу шилжихээр болсон.

Өнөөдөр нүүнэ гэнэ.

Шизүка:       Гэнэтхэн юм аа.

Нобита: Тэр чинь?

Дораэмон:    Тийм үү, Тамэ шилжчихсэн юм уу?

Нобита: Тамэ намайг муухай хүүхэд гэж бодож байгаа байх даа.

Тамэгийн сэтгэлийг би хамгийн сайн ойлгож байгаа хэрнээ

Тэгсэн хэрнээ, би...

Тамэ:             Нобита...

Нобита!

Нобита: Тамэ!

Тамэ:             Ашгүй хоёулаа уулзлаа.

НОбита:       Юу....

Уучлаарай, Тамэ.

Тамэ:             Айн, яагаад Нобита уучлалт гуйж байгаа юм бэ?

Нобита: Яагаад гэвэл...

Тамэ:             Бид хоёр найз болж амжаагүй болохоор харамсалтай байна.

Өнөөдрийг хүртэл Нобита шиг надтай сайн харилцдаг найзтай байж үзээгүй.

Хичээл, спорт хамт хийж өгдөг.

Дээрэлхдэг хүүхдүүдээс хамгаалж өгдөг.

Нобита: Үгүй ээ...

Тамэ:             Би Нобитаг хэзээ ч мартахгүй ээ.

Нобита: Би ч бас Тамэг хэзээ ч мартахгүй ээ.

За.

Сүнсэн бие хамгаалагч

Сүнэо:          700 жилийн өмнө Дон Бласко Пиранэс гэдэг Итали язгууртан байсан юм.

Царайлаг, хүмүүст хүндлэгдсэн, тухайн үеийн хүмүүсийн шүтээн нь байсан юм.

Тэгсэн тэр хүн бол миний сүнс гэсэн.

Нобита: Юу гэж тийм байх юм бэ?

Сүнэо:          Үнэн шүү. Өчигдөр нэг алдартай хүнээр миний сүнсийг харуулсан.

Баталгаатай шүү.

Шизүка:       Тэгээд Пиранэс гэдэг хүн байсан юм уу?

Сүнэо:          Тийм!

Миний сүнс ийм алдартай хүнийг юм байна.

Ямар байна?

Гайхалтай байгаа биз?

Шизүка:       Хөөх!

Би ч бас үзүүлмээр байна.

Нобита: Мэдээж тийм зүйл байхгүй шүү дээ.

Сүнс сүүдэр гэдэг зүйл байхгүй шүү дээ.

Сүнэо:          Нобитагийн ард цэнхэр өнгөтэй илбэнх байна!

Дораэмон:    Дахиад л уу?

Би илбэнх биш ээ!

Нобита ч гэсэн намайг илбэнхийн сүнс гээд яагаад гайхаад байгаа юм бэ?

Нобита: У-уучлаарай, санамсаргүй...

Хөөе, Дораэмон!

Сүнс гэж үнэхээр байдаг юм уу?

Дораэмон:    Мэдэхгүй!

Хэрэв үнэхээр байдаг ч гэсэн, над шиг роботод хамаа юу байхав.

Нобита: Тийм, ойлгочихлоо.

Жайанд үнэхээр хүчтэй сүнс байдаг болохоор хүч чадалтай,

Тэкисүги үнэхээр ухаантай сүнстэй учраас ухаантай юм байна.

Надад сүнс байхгүй болохоор би бүтэлгүй юм байна.

Дораэмон:    Тийм гэж үү?

Нобита: Тийм ээ!

Надад дутагдаад байсан зүйл чинь сүнс юм байна.

Би ч бас сүнстэй болмоор байна, болмоор байна.

Дораэмон:    Дахиад л төөрчихөж ээ.

Байгаа эсэх нь мэдэгдэхгүй зүйлийг гаргаад өг гэхээр чинь...

Нобита: Дораэмон...

Дораэмон:    За, робот сүнс болно гэвэл...

Нобита: Байгаа юм уу?

Сүнс үү?

Дораэмон:    Робот сүнс!

НОбита:       Энэ чинь намайг дагаад байх юм уу?

Дораэмон:    Үүний дотор сүнс байгаа юм.

Нобита: Өгч бай.

Дораэмон:    Тийм амархан биш ээ.

Унтаж байхад ч сэрүүн байхад ч байнга дагаад л байна шүү дээ.

Тэр ямар их төвөгтэй болохыг сайн бодоорой!

Нобита: Өгөөч?

Дораэмон:    Арга алга...

Нобита: Алга болчихлоо.

Дораэмон:    Сүнс юм чинь.

Зүгээр ээ, санаа зоволтгүй, байгаа шүү дээ.

Нобита: Байна.

Үнэхээр хүчтэй сүнс байна.

Дораэмон:    Сайн боллоо.

Нобита ээж: Нобита?

Уучлаарай, дэлгүүр яваад ирээч.

Нобита: Юу болоод байна аа?

Дораэмон:    Чи дургүйцсэн царай гаргасан болохоор сүнс хөөгөөд явуулчихлаа.

Нобита: Үнэхээр идэвхитэй юм аа.

Дораэмон:    Хэтэрхий идэвхитэй байгаа нь асуудал шүү.

Нобита: Хаашаа ч явсан, юу ч хийсэн намайг дагаад байх юм уу?

Дораэмон:    Тэр нь бас асуудал юм.

НОбита:       Ёо, сэтгэл тайван байна!

Дораэмон:    Больж үз, хэтрүүлж болохгүй шүү!

За, нэг удаа.

Дораяки авч идье.

Сүнэо:          Гайхалтай байгаа биз?

Жайан:  Дараа нь миний ээлж шүү.

Нобита: Сонирхолтой юм аа.

Сүнэо:          За, Жайан!

Жайан:  Заа!

Би өөрийнхөө жолоодлогын ур чадварыг үзүүлье.

Сүнэо:          Нобита!

Жайан:  Энэ муу амьтан!

Ээлжилж байхад булааж аваад яана гэнэ ээ?

Сүнэо:          Жайан!

Нобита: Үгүй ээ, булааж авах гэсэн бодол байгаагүй юм.

Энэ сүнс л.

СҮнэо:  Д-д-д-дагаад явж байгаа юм уу?

Нобита хүссэнээрээ удаан ашиглаарай.

Нобита: Тийм үү?

Уучлаарай.

Жайан:  Энэ муу амьтан!

Сүнэо:          Жайан!

Жайан!

Жайан:  Үнэн үү?

Нобита: Уучлаарай, Жайан.

Гэнэт ирсэнд.

Уурлаад байгаа юм уу?

Жайан:  Үгүй үгүй, зүгээр!

Зүгээр.

Нобита: Хөгжилтэй, хөгжилтэй.

Шизүка!

Хаашаа явж байгаа юм?

Завтай бол одоо манайд тоглох уу?

Шизүка:       Уучлаарай.

Одоо хийлний хичээлтэй

Нобита: Тийм үү?

               Харамсалтай юм аа.

Шизүка:       Уучлаарай.

Дараа уулзъя.

Нобита: Баяртай.

Шизүка:       Үгүй байлгүй дээ.

Болиоч ээ.

Нобита: Битгий илүү зүйл хийгээд бай!

Тэнэг ээ!

Шизүка:       Тэнэг гэж юу гэж байгаа юм?

Нобита: Үгүй ээ, сүнсийг л хэлсэн юм.

Шизүка:       Юу яриад байгааг чинь мэдэхгүй ч. больж үз.

Хүчирхийлдэг хүнд би хамгийн дургүй.

Нобита: Шизүка!

Нобита: Хэцүү юм аа.

Хүүхэд: Хөөе, Нобита!

Нобита: С-сайн уу?

Хүүхэд: Юу болоод байна аа?

Хөөе, арай хэтрүүлээд байна шүү дээ!

Харж болохгүй.

Уучлаарай!!

Үнэхээр хэтэрхий идэвхитэй байна шүү дээ!

Дораэмон:    Аа, Нобита , юу хийж байгаа юм?

Нобита: Аа, Дораэмон!

Энэ сүнсийг яаж ийгээд зохицуулаад өгөөч.

Дораэмон:    Яг тэгэх нь л дээ.

Одоо тийм юм яриад ч нэмэргүй шүү.

Энэ бол нэг удаа хэрэглэх хэрэгсэл ч 24 цаг болно.

Нобита: Тийм удаан уу?!

Т-тэгээд, тэр уут чинь юу юм бэ?

Дораэмон:    Аа, энэ үү?

Дораяки!

Айн?!

Нобита: Уучлаарай.

Дораэмон:    Ямар ч байсан, илүү зүйл бодолгүй өрөөндөө тайван бай.

Нобита: За, ойлголоо.

Дораэмон:    Энэ хооронд гэрийн даалгавраа хийж байвал яасан юм?

Амархан юм шиг хэлэх юм аа.

Өнөөдрийн гэрийн даалгавар онцгой хэцүү юм шүү.

Ийм юм багш ч хийж чадахгүй байх.

Нобита: Багш аа?

Багш:            Аа, юу вэ, Нобита!

Нобита: Багш аа?

Яагаад энд...

Багш:            Хэн нэгэн хүзүүнээс бариад чирчих шиг...

Нобита, гэрийн даалгавраа хийчихсэн юм уу?

Нобита гэрийн даалгавраа сургуулиас ирэнгүүтээ шууд хий... Уаа!

Нобита: Багш аа, одоохондоо тэр тухай биш ээ!

Дораэмон:    Сүнсний хэрэгсэл!

Нобита: Зүгээр байсан уу?

Дораэмон:    Яахав дээ.

Гуйя, тайван байгаад өгөөч.

Нобита: За.

Ийм газар хүртэл гарч ирэх хэрэггүй шүү дээ.

Ганцааранг минь жаахан байлгаач.

Шээж байна.

Дораэмон:    Яасан бэ?

Нобита: Баригдаад байна.

Аав:               Яагаад ванны ус байхгүй байна?

Дораэмон:    Болихгүй, болохгүй, болохгүй!

Нобита ээж: Дораэмон, юу болоод байна?

Дораэмон:    Чимээгүй.

Үгүй бол хүнд байдалд орно шүү.

Тийм учраас, сүнс дагаж байгаа цагт юу ч хэлэхгүй байсан нь дээр.

Нобита ээж: Яаж ийгээд болохгүй юм уу?

Дораэмон:    Яаж ч чадахгүй.

Аав:               Нобита!

Үгүй ээ, би Нобитад саад хийгээд байгаа юм биш ээ.

Ээж:              Тийм тийм.

За, хооллоцгооё.

Өнөөдөр Нобитагийн хамгийн дуртай бургер.

Нобита: Үнэн үү?

Лууван орсон байна.

Худлаа худлаа.

Би лууванд маш их дуртай шүү дээ.

Ёо, амттай харагдаж байна.

Дахиад л.

Дораэмон:    За байз.

За, болчлоо.

Нобита: Ёо, төвөгтэй юм аа.

Больё оо!

Үнэхээр сүнс дэмий юм байна.

Дорэймон хүүхэлдэйн кино 112-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

 

Баи Баин.

Дораэмон:    Нобита!

Нобита гэнэт хичээлээ хийж байна уу?

Тэгэхгүй л дээ.

Нобита: Дораэмон, асуудал үүслээ.

Энэ үрлэн манжу, идэхэд амттай биз дээ?

Гэхдээ, идвэл дуусна.

Идэхгүй бол дуусахгүй.

Гэхдээ, амтгүй биз дээ?

Тэгэхээр.

Идсэн ч дуусахгүй байлгаж болохгүй юу?

Дораэмон:    Тийм юм бол...

Баи Баин.

Юу ч байсан нэмэгдүүлдэг юм.

Май.

Нобита: Цацдаг юм уу?

Дораэмон:    Үгүй ээ, больё.

Аюултай болохоор.

Нобита: Яагаад?

Үрлэн манжу нэмэгдлээ гээд яахлаараа аюултай байдаг юм?

Дораэмон:    Тэгвэл нэг амлалт өг.

Нэмэгдэж гарсан манжуг хаялгүй дуустал нь иднэ гэж амла.

Нобита: За, тэгье ээ.

Нэмэгдэхгүй байна.

Дораэмон:    5 минут тутамд хоёр дахин нэмэгдэнэ.

Эхний 5 минутад 1 нь 2 болно. Дараагийн 5 минутад 2 нь 4 болно.

Нобита: Ойлголоо!

4 нь 8 болно.

8 нь...

З-за, ямар ч байсан маш олон болно гэсэн үг.

Нобита: Ойролцоогоор 5 минут боллоо.

Нэмэгдчихлээ.

Гайхалтай!

Дораэмон:    Тэгвэл, эвтэй найртай нэг нэгээр нь авъя.

Нобита: Түр хүлээ.

Дораэмон:    Юу?

Нобита: Идвэл тэр чигтээ дуусна.

Дахиад 5 минут хүлээвэл 4 болно.

Тиймээс тэр хүртэл хүлээе.

Дораэмон:    Үгүй ээ, хэрэггүй.

Дораяки л хавьгүй дээр.

Нобита: Болчихлоо.

Сайхан хооллоорой.

Дахиад нэмэгдчихлээ.

Тийм. Нэгийг үлдээчихвэл, үргэлж идэж байж болох юм байна.

Амттай байна.

Нобита ээж: Өө, дайлж байгаа юм уу?

Нобита: Бүгдийг нь идсэн ч болно шүү.

Ээж:              Баярлалаа.

Амттай байна.

Нобита: Ид ид.

Шизүка:       Нобита?

Ээж:              -За

Нобита: -Түр хүлээ. Ээж ээ?

Шизүка:       Ээ, үрлэн манжу юу?

Сүнэо:          - Идэж дуусдаггүй их гэсэн шүү.

Жайан:  - Явъя, явъя!

Ээж:              Нээрээ яг тийм юм байна аа.

Нобита: Хурдан ирэхгүй юм байх даа?

Ирлээ.

Дахиад нэмэгдчихсэн байна.

Шизүка:       Өө ямар их байна аа?

Сүнэо:          Амттай харагдаж байна.

Жайан:  Сайхан хооллоорой.

Нобита: Ямар ч байсан үргэлжлүүлээд идээд л байгаарай.

Шизүка:       Одоо болчихлоо.

Сүнэо:          Гэдэс дүүрчихлээ.

Жайан:  Энэнээс илүү идэж чадахгүй нь ээ.

Нобита: Үлдээж болохгүй шүү дээ.

Одоо гарцхан ширхэг байгаа юм чинь идчих ээ.

Жайан:  Чадахгүй ээ.

Ээж ээ

Өө, байхгүй байна.

Үнэхээр болохгүй нь.

Мэдэхгүй ээ мэдэхгүй.

Дораэмон:    Нобита, үрлэн манжугаа үлдээлгүй идсэн үү?

Тэгсэн бол сайн байна. Хэрэв үлдээсэн бол хэцүү байдалд орох байсан шүү.

Нобита: Хэцүү гэдэг нь?

Дораэмон:    Нэг үрлэн манжу 5 минут тутамд хоёр дахин нэмэгдвэл 1 цагт хэд болно гэж бодож байна?

Нобита: За, 100 орчим уу?

Дораэмон:    Огт биш. 4096 ширхэг.

Нобита: Ээ?

Дораэмон:    2 цагт 16,777,216.

Тэгээд 15 минут болоход үрлэн манжу 100 саяыг давж,

3 цагт 68 тэрбум 700 сая. 4 цагт 281 тэрбум болно.

Тэгээд 1 өдөрт л дэлхий үрлэн манжуд хучигдаж дуусах болно.

Нобита: Я-я-яах вэ?

Дораэмон:    Үгүй байлгүй дээ!

Хамаг хурдаараа гүйгээрэй.

Гэртээ ирлээ.

Ээж:              Нобита, байхгүй байгаа юм уу?

Дораэмон:    Тайван байвал дэлхий үрлэн манжугаар мөхөж магадгүй шүү.

Тэрнээс наана ээж дарагдчихна.

Ээж:              Бороо орох гэж байгаа юм байх даа?

Нобита: Ээж ээ?

Ээж ээ, болохгүй.

Ээж:              Яасан бэ?

Нобита: Зүгээр л ...

Ээж:              Яасан юу болоо вэ?

Дораэмон:    Яах вэ? Яах вэ?

Яадаг юм бил ээ? Яах вэ?

Мини пуужин.

Нобита: Зүгээр үү?

Дораэмон:    Магадгүй.

Сансар огторгуй  өргөн уудам болохоор гайгүй байх гэж бодож байна.

Нобита: Үрлэн манжуг дахиж хармааргүй байна шүү.

Дораэмон:    Нобитагаар хэрэглүүлэхээр дандаа ийм байдалд орох юм аа.

Баяртай, Пана.

Шизүка:       Өдөр бүгдээрээ зурагт үзээд сууж байсан чинь Пико гэнэт чанга дугараад эхэлсэн.

Гайхаад шалгаж үзтэл...

Гал тогоонд газ асаагаад орхичихсон байсан шүү.

Сүнэо:          Аюултай юм болж ээ.

Анхааралгүй байсан бол утаанд хордох байж ээ?

Шизүка:       Тийм ээ. Пикогийн ач юм шүү.

Жайан:  Тийм, манай нохой хулгайч барьж байсан шүү.

Сүнэо:          Манай ЧирүЧирү муур маань ээжийн 10 сая иений үнэтэй алмааз алга болоход олж өгсөн.

Шизүка:       Сайн муур байна шүү.

Сүнэо:          Амьтад үнэхээр хөөрхөн юм аа.

Жайан:  Хайрлаж өсгөвөл заавал хариу барьдаг юм шүү.

Сүнэо:          Тэвээр амьтад эзэндээ үнэнч байдаг гэдэг үнэн байх, тийм ээ?

Дораэмон:    Хүрээд ирсэн үү?

Яасан бэ?

Нобита: Би ч бас амьтан тэжээж, утаанд хордож, хулгайчийг оруулж, үнэт эдлэлээ алдмаар байна.

Дораэмон:    Аа!

Нобита: Арслан, заан гэх зэрэг амьтад тэжээж хүмүүсийг айлгамаар байна.

Дораэмон:    Дэгсдүүлж яриахаа боль!

Чи ээжийнхээ амьтанд дургүйг мэднэ биз дээ?

Нобита: Мэдэж байна л даа...

Гэхдээ Дораэмон ямар нэгэн аргаар хийж чадна гэж бодож байна.

Дораэмон шиг робот өөр хаана ч байхгүй шүү дээ.

Дораэмон:    За, тэгтлээ гуйгаад байгаа болохоор яах ч аргагүй юм байна.

Нобита: Болчихлоо.

Юу ч биш ээ, юу ч биш.

Дораэмон:    Зэрлэг амьтаны байшин.

Нобита: Энэ юу вэ?

Нохойны үүр үү?

Дораэмон:    Энэ бол зэрлэг амьтдыг зэрлэгээр нь байлгах хэрэгсэл юм.

Эхлээд товчлуурыг дарна.

Нобита: Гялбаж байна.

Гайхалтай!

Энэ хаанах вэ?

Дораэмон:    Африк.

Тэгвэл, энэ "хаана ч хүргэх хаалга" уу?

Дораэмон:    Төстэй боловч жоохон ялгаатай.

Нобита: Юугаараа?

Дораэмон:    Зэрлэг амьтны байшин...

Нобита, нааш ир.

Ээж:              Нобита, чимээгүй бай!

Нобита: Арслан тэжээхээ больё оо.

Дораэмон:    Ингэж тохируулаад дуртай амьтанаа олдог юм.

Арай л том юм аа.

Муухай харагдаж байна.

Юу вэ?

Дораэмон:    Заан байна, зааны бяцхан тугал байна.

Нобита: За, надаас битгий айгаарай.

Хөөрхөн юм аа.

Энийг л авъя.

Дораэмон:    Гэхдээ ганцаараа байгаа нь хачин юм.

Нобита: Яагаад?

Бяцхан тугалнууд үргэлж сүрэгтээ том заанаар хамгаалуулж байдаг.

Нобита: Сүргээсээ төөрчихсөн юм болов уу?

Нэг л онцгүй харагдаж байх чинь.

Энэ тугал миний гарыг хөхөж байна!

Дораэмон:    Өлссөн байх нь ээ.

Нобита: Ээж ээ, сүү өгөөч!

Ээж:              За.

Нобита: Аваад ирлээ.

Дораэмон:    Энэ бага байна аа.

Нобита: Тийм үү?

Нобита: Ээж ээ, сүү.

Ээж:              Саяхан аваад явсан биз дээ?

Нобита: Энд зөндөө ихийг хийгээд авмаар байна.

Ээж:              Юу гэнэ ээ?

Нобита: Загнуулчихлаа.

Дораэмон:    Тэгвэл энэ. Томруулагч гэрэл!

Гэхдээ тэрнээс өмнө...

Нобита: Юу?

Дораэмон:    Хүйтнээр нь өгвөл гэдэс нь өвдөнө.

Сүүг халаах хэрэгтэй.

Халуун ус аваад ирээч.

Нобита: За.

Болсон байх аа.

Нэлээн хүнд юмаа.

Дораэмон:    Зүгээр үү?

Нобита: Уухгүй байна.

Дораэмон:    Яасан юм бол?

Айгаад байгаа юм болов уу?

Нобита: Яах вэ?

Ингээд орхивол үхчихнэ шүү дээ.

Дораэмон:    Тийм ээ!

Момотарогийн кибиданго!

Үүнийг уусгаж өгье.

Нобита: Ингэж хийхэд ямар ч амьтан иднэ дээ.

Дораэмон:    Заа.

НОбита:       Амттай шүү.

Дораэмон:    Уугаад үзээрэй.

Нобита: Уучихлаа.

Боллоо. Цовоо сэргэлэн болчихлоо.

Нээрээ нэр өгөх хэрэгтэй.

За байз...

Хамраараа гар барьж байна!

Шийдлээ! Чамайг Хамархан гэж хэрлэе.

Намайг алхахаар араас дагаж байна.

Хөөрхөн юм аа.

Ээж:              Нобита, хоолоо идээрэй.

Хурдан буугаад ир.

Нобита: Яах вэ?

Дагуулаад харьж болохгүй.

Шөнө хаа нэг тийшээ явчих вий.

Дораэмон:    Санаа зовох хэрэггүй.

Нобита: Гэхдээ...

Дораэмон:    Түгжлээ.

Ингэснээр Хамархан хаашаа ч явсан товчлуурыг дарахад хажууд нь очно.

Нобита: Тэгвэл санаа амар хооллож болох нь ээ.

Хамархан!

Дораэмон, хүрээд ирээч.

Дораэмон!

Дораэмон:    Яасан бэ, ийм шөнө дөлөөр.

Нобита: Дораэмон?

Дораэмон:    Цөөвөр чонын сүрэг байна.

Заан ч гэсэн нялх тугал болохоор дайралтад өртвөл өнгөрнө шүү!

Түргэн дотогш ор!

Нобита: Арай том болтол нь энд унтуулъя.

Дораэмон:    Өглөө болохоор сүрэгт нь буцааж өгнө шүү.

Нобита: Мэдэж байна аа. Сайхан амраарай.

Би ирлээ.

Хамархан минь!

Жайан:  Нобита!

Сүнэо:          Өнөөдөр бэйсболын бэлтгэлтэй шүү!

Жайан:  Ирэхгүй бол гучин удаа алгадуулна шүү!

Нобита: Яах вэ?

Явмааргүй байна.

Сүнэо:          Хурдан ир, Нобита!

Нобита: Юу хийчихэв ээ, Хамархан минь.

Дораэмон:    Сүүнээс нь салгах цаг болжээ.

Нобита: Аваад ирлээ.

Дораэмон:    Банана сайн байх аа.

Нобита: Идээд баярлаж байна!

Ннж:             Нобита?

Байхгүй байна.

Даалгавраа ч хийхгүй хаашаа явсан юм бол?

Нобита: Яана аа...

Дораэмон:    Хурдан даалгавраа хийсэн нь дээр биш үү?

Нобита: Хурдан дуусгая.

Дораэмон:    Чимээгүй байгаарай.

Нобита: Дуусчихлаа.

Дораэмон:    Гайхамшиг!

Нобита: Хамархаан!

Хамархан минь, явлаа шүү.

Маргааш уулзая.

Дораэмон:    Баяртай.

Ээж:              Нобита, сүүлийн үед өрөөг чинь шалгахаар л байхгүй, өдөр бүр хаашаа яваад байна?

Нобита: Хаа, хаашаа гэж?

Ээж:              Зөвхөн тоглоод байлгүй, жаахан ч гэсэн хичээлээ хий!

Аав:               Зүгээр дээ. Гадаа тоглох нь сайн шүү дээ.

Нобита: Тарзан шиг байна шүү.

Дораэмон:    Зааны сүрэг байна.

Нобита: Наашаа хараад байна.

Дораэмон:    Аа, наашаа ирэх нь.

Нобита: Зугтая.

Яагаад, яагаад?

Хаалгаа хаагаарай.

Юу байсан бэ?

Арай...

Дораэмон:    Хамарханы ээж нь байсан юм болов уу?

Нобита: Тийм байх, буцааж авахаар ирсэн байх.

Дораэмон:    Буцаагаад өгчих үү?

Нобита: Үгүй ээ.

Ээж:              Нобита, одоо унтах цаг биз дээ?

Юу хийгээд...

Дораэмон:    Мэдэж байна аа, ээж ээ.

Дөнгөж сая хөнжлөө унагаачихлаа.

Ээж:              Ямар нэг юм байгаа юм биш үү?

Дораэмон:    Биш ээ.

Энэ нүд худлаа ярьж байгаа юм шиг харагдаж байна уу?

Ээж:              За за.

За яах вэ, Нобита?

Аль хэдийн унтчихсан юм байна.

Уучлаарай.

Дораэмон:    Өө?

Түгжээ нь онгорхой байна.

Тийм ээ, Японд одоо шөнө дөл болж байна шүү дээ.

Хоёулаа хаана унтсан нь дээр юм бол оо?

Дораэмон:    Хамарханы ээж нь байна.

Хаашаа явж байгаа юм бол?

Магадгүй, заан хол байгаа дуу чимээг сонсож байгаа байх.

Нобита: Дораэмон?

Дораэмон? Ээж ээ?

Дораэмон!

Дораэмон:    Зүгээр үү, Нобита?

Нобита: Хамарханыг авраач, Дораэмон?

Дораэмон:    Хамарханыг аврах хүн нь би биш.

Хараач.

Хамарханы ээж.

Харьцгаая, Нобита.

 

Дорэймон хүүхэлдэйн кино 113-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Робот сүнс

Дүрд хувирч чаддаг дораэмоны робот хэрэгсэл

 

Гэхдээ сүнс байсан.

Жайан:  Зуны амралтаар уул руу явах уу?

Шизүка:       Уул аа?

Сайхан юм байна.

Жайан:  Миний хамаатны сүм бий. Зуны амралтаар найзуудаа урьж

хоноод яваарай гэсэн.

Нобита: Би... даанч "Чи яваад дэмий дээ" гэх л байх даа.

Жайан:  Нобита?

Нобита: За.

ЖАйан: Чи ч бас явах уу?

Нобита: Мэдээж чи ч бас явах уу гэж асууж байна.

Явъя явъя.

Жайан:  Дораэмоныг ч гэсэн аваад яваарай.

Нобита: Нээрээ юу?

Тэгвэл, Дораэмонд ч бас хэлэх хэрэгтэй.

Жайан намайг урилаа!

Жайан.

Дораэмон:    Аа, нээрээ юу?

Нобита: Дораэмоныг ч бас хамт авчирч болно гэсэн!

Хоёул:           Гоё доо.

Нобита: Үнэхээр уулын гүн рүү орж байна шүү.

Жайан:  Өвөл болохоор автобус ч явахаа больдог юм шиг байна лээ.

Сүнэо:          Хөөе, очих болоогүй л байна уу?

Жайан:  Хөөе, Нобита?

Нобита: Яасан бэ?

Жайан:  Зүгээрээ, юу ч биш.

Нобита: Хэлээч дээ. Хэлэх гэж байгаад болихоор сонирхол төрөөд байна.

Жайан:  Тэгвэл хэлье.

Нобита: Юу?

Жайан:  Үнэндээ, бидний очих гэж байгаа сүм эртнээс сүнстэй гэдгээрээ алдартай юм.

Нобита: Юу гардаг гэж?

Жайан:  Энэ!

Жолооч: Дараагийн буудал сүмийн урд.

Сүмийн урд.

Жайан:  Удахгүй очлоо.

Нобита: Би чадахгүй нь ээ.

Дораэмон:    Сая Жайаны яриа айлгасан байх нь.

Нобита: Яаж мэдэж байгаа юм бэ?

Дораэмон:    Тэр зэргийн юмыг мэднэ ээ.

Би чамтай удаан хамт байсан шүү дээ.

Мартуулдаг хэрэгсэл.

Энүүгээр толгойгоо цохивол 10 минутын өмнөхөөс одоог хүртэлх зүйлсээ

мартдаг юм.

Нобита: Би юу хийж байсан билээ?

Дораэмон:    Яасан бэ?

Сүм рүү явж байгаа биз дээ.

Мартуулагч ашиглаад 10 минутын өмнөхөөс одоог хүртлэхээ мартчихсан шүү дээ.

Нобита: Аан, тэгсэн, тэгсэн.

Та нар яачихав аа?

Түрүүлээд явлаа шүү.

Жайан:  Тэр яачих аа вэ?

Ядардаггүй юм байхдаа?

Нобита: Ирчихлээ. Хурдал хурдал.

Жайан:  Ядарлаа, ядарлаа.

Сүнэо:          Үнэхээр ядарлаа.

Шизүка:       Нобита үнэхээр мундаг!

Дораэмон:    Мартчихсан юм шүү дээ.

Жайан:  Өвөө, сайн байна уу?

Токиогийн Такеши байна.

Сүнэо:          Та байна уу?

Шизүка:       Сайн байна уу?

Нобита: Сайн байна уу?

Дораэмон:    Сайн байна уу?

Нобита: Хэн ч байхгүй юм уу?

Жайан:  Хачин юм.

Ямар ч байсан оръё!

Сүнэо:          Зүгээр үү?

Жайан:  Зүгээр ээ. Бид орлоо.

Төвөг удчихлаа.

Сүнэо:          Төвөг удчихлаа.

Дораэмон:    Төвөг удчихлаа.

Шизүка:       Төвөг удчихлаа.

Нобита: Төвөг удчихлаа.

Жайан:  Өвөө, та байна уу?

Сүнэо:          Хэн ч алга.

Жайан:  Такешид гэж бичсэн байна.

Өвөөгийн үлдээсэн захиа юм байна.

Юу юу?

Такэшид.

Би хөрш тосгоны оршуулгад явж байна.

Өнөө шөнө ирэхгүй тул анхаараарай.

Усанд орж, хоол идээд унтаарай. гэж байна.

Сүнэо:          Хоол идээд унтаарай гэж үү?

Жайан:  Өнөө шөнө бид нар л байх юм байна.

Сүнэо:          Жайан, зүгээр юм биш үү?

Жайан:  Тийм шүү.

Сүнэо:          Бид хэдүүлээ л байна гэдэг сайхан биш гэж үү?

Жайан:  Тийм шүү.

Ийм сүнстэй сүмд хэдүүлхнээ байна гэдэг сайхан юм биш үү?

Шизүка:       Тэгвэл би хоол хийхийг хариуцъя!

Жайан:  За, найдъя.

Сүнэо:          Гоё доо.

Жайан:  Та хоёр ус халаагаарай!

Нобита: За. Нэг товчлуур дараад халдаг биз дээ?

Жайан:  Тийм биш шүү дээ!

Ус хийж, түлээ хагалаад халаах юм.

Нобита: Өө? Залхуутай юм аа.

Жайан:  Ийм юм хийлгэх гэж та нарыг дагуулж ирсэн шүү дээ.

Нобита: Иймэрхүү юм болно гэж бодож л байлаа.

Энэ усны онгоц чинь юу вэ?

Зөвхөн түүхэн кинонд л харж байсан юм байна.

Дахиад хэдэн удаа зөөж байж дүүрэх юм бол оо?

Дораэмон, түлээгээ хагалахгүй бол болохгүй шүү.

Дораэмон:    Залхуураагүй ээ.

Нобита: Залхуурч л байна шүү дээ.

Дораэмон:    Тэгвэл хар даа.

Хараач.

Нобита: Хоёр Дораэмон уу?

Дораэмон:    Энэ чинь түлээ хагалагч биш!

Хувирдаг робот.

Тушаавал ямар ч дүрд хувирдаг юм.

Нобита: Гоё юм аа.

Дораэмон:    Зээлдүүлж чадахгүй нь ээ.

Энэ ганцхан л байгаа юм.

НОбита:       Яасан харамч юм бэ.

Харин оронд нь мартуулдаг хэрэгслийг зээлээч.

Дораэмон:    Болно оо, гэхдээ юу хийх гэж?

Өө, би юу хийж байсан билээ?

Нобита: Түлээ хагалж байсан шүү дээ.

Дораэмон:    Тийм ээ, тэгж байсан.

Нобита: Яг одоо!

Миний хэлснийг хийгээрэй.

Усны онгоцыг усаар дүүргээч.

Робот:           Ойлголоо.

Нобита: За, найдаж байна шүү.

Надад даатга!

Нобита: Ус дүүргэчихсэн шүү.

Жайан:: Өө, баярлалаа.

Сүнэо:          Хөөе Жайан, Нобита халаасан юм чинь эхлээд оруулчихвал яасан юм?

Тийм байна. Ядарсан биз дээ?

Жайан:  Хөөе, түрүүлж орж болно шүү.

НОбита:       Үнэн үү? Гоё доо.

Яагаад таг нь хөвж байдаг бил ээ?

Аа, сайхан ус байна.

Халуун, халуун, халуун байна.

Жайан:  Яасан бэ, Нобита?

Нобита: Усны онгоцны ёроол маш халуун байна.

Жайан:  Тэрнийг хоёр хөлөөрөө дарж байгаад ордог юм шүү дээ.

Тэгэхгүй бол хөл чинь түлэгдэнэ шүү.

Нобита: Өө, таг уу?

ЖАйан: Ингээд таган дээр нь гараад, аажмаар ордог юм.

НОбита:       Тийм үү?

Ээ, баярлалаа.

Жайан:  Хөөе, тайван ороорой.

НОбита:       Жайан үнэхээр их юм мэдэх юм аа

Аа, таатай байна.

Таагүй дуу байна.

Эвгүй байна шүү.

Жайан:  Би сүнс байна.

Нобита: Үнэхээр байсан шүү.

Сүнс байхгүй шүү дээ!

Шизүка:       Салхины дууг буруу сонссон юм биш үү?

Нобита: Байсан шүү.

Жайан:  Үнэхээр гарч ирсэн юм уу?

Тэр сүнс одоо хүртэл амирлаагүй юм байна.

Нобита: Сүнс гараагүй гэж хэлээч!

Намайг андуурсан байна гээд.

Жайан:  Чи андуурсан байна аа.

Сүнэо:          Ммм, амттай юм аа.

Шизүкагийн хийсэн хоол амттай байна.

Шизүка:       Маш их баярлалаа.

Жайан:  Маргаашийн оройн хоолны загас барихаар явъя.

Дораэмон:    Нобита нэг л тайвшрахгүй байна.

Нобита: Хөөе, ариун цэврийн өрөө орох хүн гараа өргөөрэй.

Жайан:  Ариун цэврийн өрөөнд ганцаараа ороод ир!

Нобита: За.

Шээс алдах нь.

Өршөөгөөрэй.

Жайан:  Очоод харчихаад ирье.

Нобита: Гараад ирлээ, гараад ирлээ.

Гараад ирлээ.

Дораэмон:    Нобита?

Нобита: Дораэмон...

Гараад ирлээ.

Ариун цэврийн өрөөнд гарч ирлээ!

Жайан:  Аятайхан байгаач, Нобита.

Сүнэо:          Жайан санаа зовоод очиж үзсэн юм шүү.

Тэрнийг сүнс гээд байх юм?

Нобита: Үнэн шүү дээ!

Үнэхээр аймаар байсан шүү.

Сүнэо:          Сүнс гэж байхгүй шүү дээ!

Шизүка надад итгэнэ биз дээ?

Шизүка:       Нобита, үнэхээр аймхай юм аа.

Нобита: Арай ч дээ, Шизүка хүртэл...

Сүнэо:          Тэр бол яг одоогийнх шиг харанхуй, чийгтэй шөнө байсан.

Шөнө харгуй замаар ганцхан хүн алхаж явж байлаа.

Гэтэл гэнэт ард талаас нь тог тог тог гэх чимээ.

огсоод эргэж харахад, хэн ч байхгүй.

Зүгээр байх гээд алхаж эхэлтэл... дахиад л тог тог тог тог...

Зугтах гээд хурдлахад хөлийн чимээ ч тог тог тог тог тог гээд

улам хурдалж эхэллээ.

Нобита: Одоо боль оо.

Жайан:  Яасан бэ, Нобита?

Шизүка:       Битгий айгаад бай л даа.

Сүнэо:          Нобита үнэхээр аймхай юм аа!

Нобита: Гэ, гэхдээ...

Хөө, хөөе, хаа нэгтээ хөлийн чимээ гарч байгаа юм биш үү?

Дораэмон:    Салхи шүү дээ, салхи.

Бас бороо.

Нобита: Сая дуу гарсан шүү.

Дораэмон:    Барилга нь хуучин болохоор янз бүрийн дуу чимээ гардаг юм.

Салхинд дуу гарах гэх мэт.

Нобита: Гэхдээ...

Унтаж чадахгүй нь ээ!

Ха, хаашаа явах гэж байгаа юм?

Дораэмон:    Ариун цэврийн өрөө.

Нобита: Аа, хүлээгээрэй!

Би, би ч бас явъя.

Шөнө дунд шээс хүрвэл хэцүүдэх болохоор.

Дораэмон:    Хөөе, ээлжлээд бие засъя аа.

Нобита: Саяхан орсон болохоор гарах болов уу?

Аа, хүлээгээрэй!

Дораэмон:    Ганцаараа, тайван бие зас.

Нобита: Юу вэ?

Гэнэт зогсоож болохгүй шүү дээ.

Дораэмон үнэхээр муухай юм аа.

Жайан:  Одоо үүнийг өмсөөд, Нобитагийн хажууд зогсвол яаж байна?

Сүнэо:          Сайн байна, явчихаад ирээрэй.

Дараа нь би айлгах гэж явна.

 

Нобита: Энэ чинь... тийм байна.

Энэ хоёрын тоглоом байсан юм уу?

За, харж байгаарай!

Дораэмон:    Удаж байх чинь, Нобита.

Нобита: Юу вэ? Юу хийж байсан бил ээ?

Дораэмон:    Төөрсөн юм болов уу?

Яасан бэ? Яагаад удав?

Нобита: Тэгж удсан юм уу?

Жайан тэд нар муухай юм аа.

Дораэмон:    Юу вэ, гэрэл?

Түр тавь л даа.

Ярьж чадахгүй байна шүү дээ.

Нобита: Ирлээ, ирлээ.

Жайан тэд нар.

Дораэмон:    Юу ч байхгүй байна.

Нобита: Аа, Шизүка юу?

Шизүка:       Саяны дуу юу байсан бэ?

Дораэмон:    Юу юм бол?

Сүнэо:          Яасан бэ, бүгдээрээ цуглаад?

Нобита: Би мэдэж байгаа шүү.

Жайантай нийлээд, намайг айлгаад зугаацаж байгаа биз дээ?

Сүнэо:          Юу, юу яриад байгаа юм бэ?

Мэдэхгүй ээ.

Жайан аль хэдийн унтчихсан.

Нобита: Т, тэгвэл...

Дораэмон:    Тэгвэл саяны хашгираан юу вэ?

Сүнэо:          Муур мууртайгаа зодолдсон юм биш үү?

Сонин юм ярихаа больцгооё.

Дораэмон:    Үнэхээр муурны дуу байсан юм болов уу?

Шизүка:       Хүний дуу шиг байсан даа...

Нобита: Тэгвэл тэр хоёр гэдэг нь ойлгомжтой.

Дараа нь юу хийх болоо?

Онцгүй байна аа.

Хамт унтах уу?

Шизүка:       Үгүй!

Сүнэо:          Тэр Нобита үнэхээр айсан царайтай байлаа.

Жайан мундаг юм аа.

Дараагийн ээлж минийх гэхдээ...

Жайан удаж байх чинь.

Дэмийн хүлээж байхаар би явдаг юм бил үү?

Жайан биз дээ?

Тоглохоо одоо боль оо.

Ингэж байхаар Нобита тэд нар луу явъя.

Тэгэх үү? Ямар нэг юм хэлээч дээ. Хүүе.

Найзыгаа айлгах нь онцгүй шүү дээ.

Дораэмон:    Аа, энэ яалт ч үгүй муур биш байна аа...

Нобита: Жайан тэд нар л байгаа.

Дораэмон:    Мэдэж байгаа юм бол тэгтлээ айх хэрэггүй ээ

Нобита: Мэдэж байгаа ч гэсэн аймаар байна.

Шизүка:       Сонин юм аа, Сүнэо тэд нарын өрөө харанхуй байна.

Очоод үзэх үү?

Дораэмон:    Тийм байна, байхгүй байна.

Нобита: Ямар нэгэн юм болоо юу?

Хөөе, яагаа вэ?

Муухай юм бэ?

Ганцааранг минь орхиод.

Дораэмон:    Хөөе, Сүнэо?

Шизүка:       Такэши?

Дораэмон:    Сонин юм аа.

Шизүка:       Энд ч бас алга.

Дораэмон:    Хаашаа явчихсан юм бол оо?

Шизүка:       Тэр тэр тэр,

Дораэмон.

Дораэмон:    Яасан бэ?

Тэгж битгий дууд л даа.

Аа, гижиг хүрээд байна шүү.

Шизүка:       тэр байна.

Дораэмон:    Мэ, мэ, мэдэж байгаа шүү.

Жайан, Сүнэо та хоёрыг...

Тэ, тэгээд дээрээс нь бид нарыг айлгаад...

Нобита: Дораэмон, хурдан буцаад ирээрэй.

Хөлийн чимээ, наашаа ирж байна.

Жайан, Сүнэо...

Больцгоо л доо.

Юу вэ?

Ту, ту, ту, туслаарай.

Робот сүнс:  Дораэмон!

Юу... Нобита?

Та нарыг айлгачихлаа.

Мартчих аа юу?

Саяхан агуулах дээр над дээр ирээд

Нобита: Сүнэо, Жайан хоёрыг болгож өгнө дөө.

Сүнс болоод тэр хоёрыг айлгаатах.

Робот сүнс:  Сүнс гэвэл...

Ийм байвал болж байна уу?

Нобита: Намайг айлгаж болохгүй шүү дээ.

Юу вэ?

Нөгөө юу...

Юу вэ?

Юу хийж байлаа?

Дораэмон:    Яасан бэ? Яагаад удав?

Нобита: Тэгж их удаа юу?

Тэгээд мартчихаад буцаад явчихсан юм уу?

Робот сүнс:  Тийм.

Нобита: Бүгд хаана байна?

Миний хийсэн зүйл гэж мэдвэл уурлах нь гарцаагүй байх даа.

Нээрээ тийм. Бүгд харж байхад надаар загинуулаад зугатаарай.

Сүртэй хийнэ шүү.

Робот сүнс:  Ойлголоо.

Нобита: Нээрээ тийм. Ингээд гараараа цохингуут бүгдээрэнгийнх нь өмнө гараад ирээрэй.

Робот сүнс:  Заа.

Нобита: За, нуугдаарай, нуугдаарай.

Жайан:  Ийм газар авчирдаг нь яаж байгаа юм?

Сүнэо:          Сүнс гараад ирнэ шүү.

Шизүка:       Байсан шүү.

Дораэмон:    Жинхэнэ сүнс гарч ирсэн шүү.

Нобита: Зүгээр ээ, зүгээр.

Сүнс гараад ирвэл би хөөгөөд явуулъя.

Робот удаж байх чинь ээ...

Арай сүртэй гарч ирж байгаа юм биш үү?

Сүнс чи яв!

Яв, сүнс ээ!

Яв!

Юу вэ?

Юугаа хийгээд байгаа юм бэ?

Хурдан яваач ээ.

Эргэлдээд байлгүй хурдан гараад яв.

Яв чи!

Явж үз.

Сүнс чи явж үз.

Ингээд боллоо.

Жайан:  Гайхалтай.

Сүнэо:          Нобита сүнсийг хөөчихлөө.

Шизүка:       Түүний талаарх бодол өөрчлөгдөж байна шүү.

Дораэмон:    Жаахан худлаа сонсогдоод байх чинь.

Робот сүнс:  Нобита, Нобита?

Нобита?

Нобита?

Нобита: Баярлалаа, чиний ачаар амжилттай боллоо.

Робот сүнс:  Дохио өгөх арай болоогүй юу?

Нобита: Юун дохио, дуусчихсан байхад.

Робот сүнс:  Би одоохондоо юу ч хийгээгүй байна.

Хэзээ дохио ирэх бол гээд хүлээгээд байж байна л даа.

Нобита: Дохио өгөөгүй гэж үү?

Робот сүнс:  Тийм.

Нобита: Миний хөөж явуулсан юм...

Робот сүнс:  Аа, Нобита?

Тайван бай л даа.

 

Back to episodes Go home