Doraemon 2025 108-110

Дораэмон, 108-р анги

 

Дораэмон

Хүү

Нобита

Хүү

Такэши (Жайан)

Хүү

Нобитагийн аав

Эрэгтэй

Нобитагийн ээж

Эмэгтэй

 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс

 

1-р хэсэг

Дораэмон:         Аавуудын өдрийн метро

Нобита:             Амралтын өдөр байхад л гэрийн ажил хийж тусалж байна даа.

Дораэмон:         Алив ээ, тэгж хэлж болохгүй шүү. Яаж байна аа!

Нобита:             Толгой оночихлоо!

Нобитагийн аав:     Больцгоо! Чимээгүй байцгаахгүй юу?

Нобита:             Загнуулчихлаа гээч.

Нобитагийн ээж:     Тэгэлгүй яах вэ дээ.

Нобита:             Аав ёстой ууртай байсан.

Нобитагийн ээж:     Сүүлийн үед аав нь маш завгүй байгаа. Өнөөдөр ч гэртээ ажиллаж байна.

Нобитагийн аав:     Ийм байж болохгүй дээ.

Нобита:             Насанд хүрсэн мөртлөө даалгавартай байх гэж, балай юм аа.

Дораэмон:         Хэцүү ч юм аа даа.

Нобитагийн ээж:     Харин тийм, ажил гэдэг үнэхээр хэцүү юм. Аав нь биеэ л ядраахгүй байгаасай даа.

Нобита:             Би ирлээ.

Дораэмон:         Тавтай морил, Нобита.

Нобита:             Та гарах гэж байгаа юм уу?

Нобитагийн ээж:     Тийм ээ, их дэлгүүр рүү явна, хамт явах уу?

Нобита:       Нээрээ юу? Тоглоомын хэсэг рүү нь очихсон гэж хүсэж байсан юм сан.

Дораэмон:         Цаг хугацаа өнгөрсөн ч хүүхэд хэвээрээ байх юм аа!

Нобита:             Зүгээр л тээш баригч болоод, дээр нь ямар ч зүйл авч өгсөнгүй.

Дораэмон:         Ээжийгээ тэгж бүү хэл

Нобитагийн ээж:     За, хэрэгтэй бүх юмаа авчихлаа. За, аав руу нь залгаад гэртээ харина гэвэл хамт буцацгаая.

Нобита:             Нээрэн аавын компани энэ хавьд л байсан даа

Нобитагийн аав:     Аан за, хүлээлгэчихлээ, гэртээ харьцгаая.

Нобита:             Ямар их хүн байна аа?

Нобитагийн аав:     Одоо бол оргил цаг шүү дээ.

Нобита:             Ядарч байна!

Нобитагийн ээж:     Метро хүн ихтэй байлаа шүү.

Нобита:             Аав аа, та өдөр бүр ийм олон хүнтэй галт тэргээр явдаг уу?

Нобитагийн аав:     Аанхан, тэгдэг.

Нобита:             Хэцүү юм аа.

Дораэмон:         Харин тийм ээ.

Нобита:       Нээрэн тийм! Гоё санаа оллоо! Удахгүй Аавуудын өдөр болно биз?

Дораэмон:         За?

Нобита:             Тэгээд аавд бэлэг өгье гэж бодож байна.

Дораэмон:         Наадах чинь гоё санаа байна даа.

Нобита:             Тэгэхээр юу өгье гэж бодож байна вэ гэхээр...

Дораэмон:         Айн? Метро?

Нобита:             Ямар байна? Сайхан санаа байгаа биз?

Дораэмон:  Юу гээч, метро хийх тийм ч хялбар биш, боломжгүй зүйл, огт боломжгүй!

Нобита:       Битгий тэгж хэлээрэй, Дораэмон! Аавыг ажил руугаа явдгийг амар хялбар болгож өгмөөр байна. Тэгэх үү? Гуйж байна,

ямар нэг юм гаргаад ир л дээ.

Дораэмон:  Өөр арга алга шив дээ. Нүх ухагч! Үүнийг ашиглан нүх ухаж, метро барьцгаая.

Нобита:             За, чадах бүхнээ хийцгээе.

Дораэмон:         Явцгаая! Манай ажил энэ чиглэлд явж байна.

Нобита:       Өглөө гэхэд бэлэн болох байгаа? Сайн байна! Энэ хэмнэлээр ухаад бай! Юу вэ?

Дораэмон:  Гэмтэл үү? Яана аа! Газар доорх зогсоол руу орчихож ээ! Илүү гүнзгий ухацгаая!

Нобита:             За!

Дораэмон:         Аа! Бохирын суваг байна! Зүгээ өөрчилье!

Нобита:             Аюултай газар байлаа шүү.

Дораэмон:  Зүгээр нэг гүн ухна гэдэг чинь амархан ажил биш байна.  Газар доорх газрын зургийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Өө, үгүй ээ! Хэтэрхий дээшээ гарчихаж! Улам ойртоод байна шүү дээ! Уучлаарай, болгоомжтой!

Эрэгтэй1:          Юу вэ?

Эмэгтэй1:          Энэ юу вэ?

Эмэгтэй2:          Газар доороос гараад ирлээ!

Дораэмон:         Дараагийн удаа болгоомжтой байя, болгоомжтой!

Нобита:             Ямар нэгэн саад бэрхшээл байна уу??

Дораэмон:         Тийм ээ, тодорхой байна!

Нобита:             За, энэ юун дуу чимээ вэ?

Дораэмон:         Нөгөө...

Нобита:       Ямар нэг зүйл ойртож байгаа юм шиг санагдаж байна. Биднээс өөр нүх ухаж байгаа хүн байгаа юм байх даа?

Дораэмон:         Арай…

Нобита:             Юу вэ?

Дораэмон:         Аюултай байлаа.

Нобита:       Юун өрөмдлөг шиг юм байсан бэ? Метро ухна гэдэг бас амар биш юм аа…

Дораэмон:         Мэдээжийн хэрэг.

Нобита:       Гэхдээ аавынхаа төлөө юм чинь бүх хүчээ дайчлан ажиллацгаая!!

Дораэмон:  Зөв шүү. Аавыг тэр хөл хөдөлгөөн ихтэй галт тэрэгнээс гарахад нь тусалъя гэж бодож байна. Хмм, сайхан санагдаж байна. Зогс!

Нобита:             Айн, гол уу даа?

Дораэмон:  Зочид буудал шиг байна. Магадгүй халуун рашаан эсвэл айлын ариун цэврийн өрөө байх.

Нобита:             Ариун цэврийн өрөө гэнэ ээ?

Дораэмон:         Аа, яаж байна аа?

Нобит:         Удирдлагаа алдчихлаа.

Такэши:             Аа! Нобита чи ёстой дэндүү юм аа!

Нобита:             Аа! Жайан байна!

Таэкши:             Гарч ирсэн гэнэ үү? Юун гарч ирсэн гэж вэ?

Дораэмон:         Зугатъя!

Нобита:             Хөөх, ядарчихлаа.

Дораэмон:         Ямар нэг байдлаар шугамыг бол нээж чадлаа.

Нобита:             Аав аа, Аавуудын өдрийн бэлэг шүү.

Дораэмон:         Үнэхээр ядарсан бололтой шүү.

Нобита:       Маргаашнаас ажил руугаа хялбархан яваарай, аав аа. Аав аа, ийшээ!

Нобитагийн аав:     Үгүй ээ, одоо ажилдаа явах ёстой.

Дораэмон:         Алив ээ!

Нобита:             Цараан!

Нобитагийн аав:     Энэ чинь...Хөөх, та нар энэ бүгдийг хийсэн юм уу?

Нобита:             Зөвхөн аав танд зориулагдсан.

Дораэмон:         За, энэ тасалбараар ороорой.

Нобита:             Одоо хөдөллөө!

Нобитагийн аав:     Сайхан, тухтай байна аа!

Дораэмон:         Компани хүртэл тань нэг л зогсоол байгаа.

Нобитагийн аав:     Талархаж байна аа!

Дораэмон:         Хоромхон зуур хүрч очно оо!

Нобита:             Яасан бэ? Айн?

Эрэгтэй2:    Залуус аа, зөвшөөрөлгүй газар ухаж болохгүй шүү!       Энд метроны буудал барьж байгаа.

Нобита:             Аан, миний харсан нөгөө өрөмдлөг чинь…

Дораэмон:         Энэ чинь жинхэнэ газар доорх метроны төсөл байжээ.

Нобита:       Яах вэ? Уучлаарай, аав аа. Таныг заавал компани руу чинь хүргэж өгнө өө.

Дораэмон:  Энэ тохиолдолд бүх хүчээрээ ухах болно оо! Яавал дээр вэ? Эвдэрсэн юм шиг байна.

Нобита:             Үнэхээр уучлаарай, аав аа!

Дораэмон:         Компани руу тун удалгүй хүрнэ.

Нобита:       Ямар ч аргаар байг гэсэн ухсаар л байна! Хичээгээрэй! Аавыг хоцроож болгож болохгүй шүү! Аав, та ядарч байж ийм юм хийвэл ажилдаа очихоос өмнө ядарна шүү дээ.

Дораэмон:         Харин тийм ээ, хэдийнээ ядарчихсан байж.

Нобитагийн аав:     Гэхдээ зүгээр ээ, аав нь ийм зүйлд баярлаж байна, та хоёр аавынхаа төлөө ингэж хичээж байхад...Та нарын өгсөн метроны тасалбарт шавар наалдсан байсан. Өчигдөр шөнө ч их хичээсэн байх даа. Ийм баяртай Аавын өдрийн бэлэг анх удаа авлаа. Сүүлчийн нэг удаа, хүчээ нийлүүлээд, хамтдаа хичээцгээе.

Нобита:             Болчихлоо!

Дораэмон:         Хүрээд ирлээ!

Нобитагийн аав:     Өнөөдөр ч яаж өнгөрөх бол доо, бүр самгардсан ч амжуулчихлаа. За, явчихаад ирье.

Нобита, Дораэмон:        Яваад ирээрэй!

Дораэмон:         Ирж чадлаа.

 

 

Дораэмон

Хүү

Нобита

Хүү

Такэши (Жайан)

Хүү

Сүнэо

Хүү

Шизүка

Охин

Минами

Эрэгтэй

Минамигийн ээж

Эмэгтэй

 

 

 

2-р хэсэг

Дораэмон:         Дурласан Жайан

Сүнэо:         Хөөе, Нобита!

Нобита:             Наанаа юу хийж байгаа юм бэ?

Сүнэо:         Ямар чанга ярьдаг юм бэ? Энийг хэнд ч битгий хэлээрэй.

Жайан, надтай яримаар байна уу? Энэ үнэхээр ичмээр юм аа!

Нобита:             Юу юм бэ?

Сүнэо:         Үгүй ээ, энэ бол...Харин тийм! Энэ бол ноцтой яриа шүү! Үнэндээ…

Нобита:       Айн? Жайан охинд сайн болчихсон гэнэ ээ? Тэгэхээр Жайан яах гэж байгаа юм бэ?

Сүнэо:         Товчхондоо охинд сайн болсон гэдэг нь...

Нобита:             Тэгвэл шууд тэр хүүхдэд хэлээд үзвэл яасан юм бэ?

Сүнэо:         Гэхдээ өөртөө итгэлгүй гэнэ лээ.

Нобита:             Тийм сэтгэлийг ойлгож байна.

Сүнэо:         Тийм биз дээ? Ийм аймшигтай царай ойртвол зугатаж л таарах байх шүү.

Нобита:       Харахад л мэдлэггүй мэт санагдана, хэрвээ би охин байсан бол 100% татгалзана!

Такэши:      Сонссон уу, та нар? Ямар ч хамаагүй аргаар найз болгох аргаа олоорой! Хугацаа нь ирэх долоо хоног! Миний төрсөн өдөр гэхэд шүү!

Сүнэо:         За больё доо!

Дораэмон:         Нулимс гарах нь ээ!

Нобита:             Инээх зүйл биш шүү дээ. Ер нь нэрийг нь ч мэдэхгүй,

уулзаж ч байгаагүй байж яаж ол гэж хэлж байгаа юм бэ?

Дораэмон:         Айн? Яана гэсэн үг вэ?

Нобита:       Өмнө нь Жайаныг бөхөөр барилдаж байхад нь Сүнэо зураг дарсан юм. Тэр зурагт санамсаргүй буусан охинд шууд дурласан гэдэг.

Дораэмон:         Тэгвэл гаргалгаа нь зөвхөн энэ зураг л юм уу?

Нобита:             Тийм, яах ч аргагүй л дээ.

Дораэмон:  Ядаж одоогоор зурганд харагдаагүй хэсгийг харцгаая. Хүслийг хэвлэгч. Эхлээд зургаа оруулаад анхаарлаа төвлөрүүлэхийг

хүссэн хэсэгтээ анхаарлаа хандуулаарай. Охиныг томруулж, муу зураасыг доошлуулна.

Нобита:             Өө, нохойгоо салхилуулж байжээ!

Такэши:      Юу? Цэцэрлэгт хүрээлэнгээр алхмаар байна аа? Яагаад ийм зовлон зүдгүүрт орох гэж?

Нобита:       Нээрээ тэр охин цэцэрлэгт хүрээлэнд байсан. Амьтны хүрээлэнд нохойтойгоо явж байсныг би мэдсэн.

Такэши:             Үнэхээр үү?!

Сүнэо:         Үүнийг хийнэ гэдэгт итгэлтэй байна уу, Нобита?

Нобита:       За, би энэ удаад Мукуг дүрд тоглуулах болно. Гэрийн тэжээвэр нохойнхоо тухай ярилцаж найзууд болвол ямар вэ?

Такэши:             Чи бол суут ухаантан! Чи том болжээ, Нобита! Муку, явцгаая!

Зүгээр дээ! Бороо ороогүй байна. Тэгэхээр!

Дораэмон:         Өө яана даа!

Такэши:             Ай хонгор минь, байдал хурцадсаар байна!

Нобита:             Бид холоос харах болно!

Такэши:      Ийм зүйл битгий ярь, ойрхон байгаарай! Би ганцаараа баймааргүй…Хөөе, надтай хамт явж байж шээх хэрэггүй!

Хөөе! Больж үз, ичмээр юм бэ!

Нобита:             Ямар дэггүй нохой вэ!

Сүнэо:         Эзэнтэйгээ зан чанар нь ийм адилхан байх гэж...

Такэши:             Та нар ямар нэг юм хэлсэн үү?

Дораэмон, Сүнэо,

Нобита:             Үгүй ээ, юу ч биш...

Минами:            Сайн уу, Жайан!

Такэши:             Сайн уу, залуу авхай.

Минами:            Сайн уу. Өө, ямар эр хүн, царайлаг хүн бэ...

Нобита:             Жайан! Жайанi!

Такэши:             Яасан бэ?

Нобита:             Тэр хаашаа явсан бэ?

Такэши:             Хөөе!

Нобита:             Бид түүнийг хурдан дагах хэрэгтэй!

Сүнэо:         Энэ бол маш том боломж юм!

Нобита:             Алив, хурдлаарай!

Сүнэо:         Алив, нааш ир, нааш ир!

Такэши:             Амаа тат! Та нар энэ талаар ямар нэг зүйл хий!

Нобита:             Энэ бол...Чи найзууд болохыг хүссэн биз дээ, Жайан?

Сүнэо:         Тийм ээ, ичээд байх юм даа.

Дораэмон:         Эрэгтэй хүн тууштай, шийдэмгий байх хэрэгтэй.

Такэши:             Хүлээ! Больё! Маш их сандраад ярьж ч чадахгүй юм байна.

Нобита:             Дораэмон, ямар нэг юм бодож олооч дээ!

Дораэмон:  Хосүмо загварын чанга яригч ба микрофон. Хэн нэгэн Жайаны хэлэх үгийг түүний оронд энэ микрофоноор хэлж өгнө. Энийг ингээд зүүчихнэ.

Сүнэо:         Микрофоныг... Мөрүүдийг надад үлдээгээрэй. Би сэтгэл хөдлөлийг төгс тохируулах болно.

 

Такэши:             Болох юм уу даа?

Сүнэо:         Надад итгээд өгчих өө.

Нобита:             За, цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд отолт хийцгээе.

Такэши:             Ирчихлээ!

Нобита:             Ирчихэж!

Сүнэо:         Нээрэн хүрээд ирж. Би ариун цэврийн өрөө ороод ирье.

Нобита:             Хөөе, түр хүлээ.

Дораэмон:         Нобита, ямар нэг юм хэлэхгүй юм уу?

Нобита:             Тэр чинь...

Минами:            Яана аа, хачин хүн байна.

Такэши:             Хүүе!

Дораэмон:         Хурдлаач ээ, хурдлаач!

Такэши:      Би ирлээ, микрофоныг шалгаж байна! За тэгээд юу хийж байна даа?

Минами:            Яарч байгаа болохоор....

Нобита:             Хүлээгээрэй!

Минами:            Айн?

Такэши:             Надад чиний нохой үнэхээр хөөрхөн санагдлаа.

Минами:            Баярлалаа.

Дораэмон:         За, энэ чинь болно гэж би бодож байна.

Такэши:             Чиний нохойн нэр юу вэ?

Минами:            Бенжи гэдэг.

Нобита:             Минийх ч гэсэн Бэнжи гэдэг.

Дораэмон:         Болж байна, ингээд үргэлжлүүлээд бай.

Минами:            Ямар санамсаргүй хэрэг вэ, ижил нэртэй юм байна.

Такэши:      Би ч бас гайхчихлаа. За, ийм юм байна. Миний нохой том болохоор би их хоол иддэг. Чинийх жижиг болохоор чи бага иддэг.

Нобита:       Үүнийг багасгаж, том аяга аваад, жижиг аягыг...

Такэши:             Өө! Ямар юмаа яриад байгаа юм бэ!

Дораэмон:         Хурдан дараагийн юм аа хэл ээ!

Нобита:             Хэрэггүй байх аа, толгойд юм орж ирэхгүй байна.

Минами:            За, тэгвэл дараа...

Такэши:             Боль! Болиоч ээ!

Минами:            Бэнжи минь!

Такэши:             Уучлаарай!

Нобита:             Ямар муухай юм бэ!

Сүнэо:         Уучлаарай, уучлаарай! Сэтгэл амраад сайхан үг санаанд орчихлоо. За тэгээд чи...

Такэши:      Надаас хулгайлсан юмаа буцааж өгч болох уу? Чи миний зүрхийг хулгайлчихсан шүү дээ!

Минами:            Чи юу яриад байгаа юм бэ?!

Такэши:             Биш ээ! Гэхдээ оронд нь би чиний зүрхийг хулгайлж болох уу?

Минами:            Итгэмээргүй юм аа! Ийм үед яаж ингэж чадах билээ чи?!

Сүнэо:         Өө, яваад өгчихсөн үү?

Дораэмон:         Мэдээж шүү дээ!

Такэши:      Ийм юм хийж байдаг, та нар яаж байгаа юм бэ? Хурдан энэ балай юмаа зохицуулаадах!

Нобита:             Хаашаа явчихав аа?

Дораэмон:         Хэдүүлээ хуваагдаад хайцгаая!

Нобита:             Нөгөө....Нохой чинь зүгээр үү?

Минами:     Аан, цэцэрлэгт хүрээлэнд таарсан хүү байна. Баярлалаа, зүгээр ээ. Санаа чинь зовоод наашаа ирсэн юм уу?

Нобита:             Тийм.

Минами:            Чи сайн хүн юм аа.

Нобита:             Үгүй ээ, тийм ч биш дээ.

Минамигийн ээж:    Харүми Минами. Аль хэдийн найзтай болоо юу?

Минами:            Тийм ээ, ээж ээ.

Нобита:             Аан, чамайг Минами гэж нэрлэдэг юм байна.

Минамигийн ээж:    Сайхан харьцаж байгаарай. Шинээр нүүж ирсэн болохоор одоогоор найзгүй юм аа.

Нобита:             За.

Минамигийн ээж:    За, долоо хоногт манайд тоглохоор ирвэл яасан бэ? Минамигийн төрсөн өдөр байгаа юм. За дараа уулзъя.

Нобита:             Тэгвэл миний найзуудыг ч урих уу?

Минами:            Мэдээж, ихэд баярлана.

Нобита:       Сайхан байна. Үнэндээ танай нохойтой зодолдсон том нохойн эзэн миний найз юм.

Минами:            Айн? Тэр хүнийг урих гэж байна гэж үү?

Нобита:             Дэмий юу?

Минами:     Тэр хүн хачин харцаар ширтээд байсан юм аа. Тэгээд Бэнжиг минь Шөбэнжи гэж дуудаад байсан. Арай дэндүү!

Нобита:             Аа, тийм юм бол үнэхээр муухай байна.

Минами:            Тийм биз?

Дораэмон:         Төрсөн өдрийн үдэшлэгт уригдсан гэнэ ээ!

Нобита:       Тийм ээ, найзуудтайгаа ирээрэй, гэхдээ Жайаныг бүү уриарай гэсэн.

Дораэмон:         Тийм үү?

Нобита:             Яах вэ? Хэрэв Жайан нууцаар очиж байгааг мэдвэл…

Сүнэо:         Мэдээж зодуулна биз дээ.

Нобита:             Тийм биз дээ?

Такэши:             Юу юм бэ?

 

Нобита:             Жайан!

Такэши:      Төрсөн өдрийн үдэшлэгийн урилга аа? Нөгөө охин чамайг урилаа гэж үү?

Нобита:             Үгүй ээ, харин, Дораэмон!

Такэши:      Хөөх, тэр охин бид хоёр ижил өдөр төрсөн юм байна! Энэ чинь хувь тавилан байна даа! За! Энэ жил миний төрсөн өдөр хамгийн сайхан болох нь! За, та нар ч бас дэмжиж өгөх үү? Болж байна!

Сүнэо:         Страйк хийлээ дээ.

Дораэмон:         Яаж амьдарна даа, Нобита? Дурласан Жайан!

Сүнэо (Такэши болж жүжиглэх):             Нобита! Би тэр охинтой найзалмаар байна!

Ямар нэг арга ол!

Нобита:                                  Ёоё!

Нобита (Минами болж жүжиглэх):  Нобита чи үнэхээр сайн хүн юм аа. Миний төрсөн өдрөөр заавал ирээрэй. Гэхдээ тэр аймшигтай хүнээ битгий дагуулж ирээрэй.

Сүнэо (Такэши болж жүжиглэх):      Төрсөн өдөрт уригдсан гэсэн үү? Мундаг юм аа! Сэтгэл догдолж байна! Дээр нь төрсөн өдөр нь надтай ижил юм гэнэ шүү! Энэ бол хувь тавилан!

Нобита:             Юу гэвэл Жайан огт санаа зоволгүйгээр баярлаад байгаа юм.

Шизүка:      Тэгээд Такэши сүүлийн үед жаргалтай байдаг болсон нь тийм учиртай байжээ. Тэгээд? Тэр төрсөн өдөр дээр яах вэ?

Нобита:       Татгалзъя гэж бодоод, Жайанг дагуулж явж чадахгүй гэж нууцаар хэлсэн.

Сүнэо:         Тэр хүн ч аймаар л даа.

Нобита:             Жайанд “төрсөн өдөр нь больсон” гэж хэлчихвэл...

Сүнэо:         тэгвэл Жайан ч бууж өгөх л болов уу?

Шизүка:             Хмм, яахыг нь мэдэхгүй юм.

Такэши:      Дуртай, дуртай биш, дуртай, дуртай биш, дуртай, дуртай биш, дуртай, дуртай биш, дуртай… ээ, дахиад нэг удаа

Минами:     Өө, Нобита! Хүүе! Энд бас төрсөн өдрөөр ирж магадгүй та бүхэнтэй таарлаа!

Нобита:             Ээ, үгүй ээ, тэр, сая...

Минами:     Минами их баяртай байна! Аав гэнэтийн ажилтай Африк руу явсан болохоор ээж бид хоёр хоёулханаа байхад их уйтгартай байсан. Илүү олон найзууд ирвэл үнэхээр баярлана!

Нобита:       Аа тийм үү! Ээ, тэгвэл—Минами? Нөгөө, тэр...Тэр... Хоолноос юунд дуртай вэ?

Минами:     Заа...Магадгүй аавын хийдэг шөл юм байна. Тэр шөл нь тэргүүний ресторанд идэхээс ч илүү амттай шүү!

Нобита:             Айн?

Такэши:             Энэ бол миний онц хийдэг зүйл шүү дээ!

Нобита:             Шөл юм шиг юм байна, үнэхээр амттай байх даа. За, тэр ээ…

 

Минами:            За, тэсэн ядан хүлээж байна шүү.

Нобита:             Тийм, за, баяртай.

Сүнэо:         Аль хэдийн тэсч ядаж байхад юу гэж намайг лам адгуулаад байна аа!

Сүнэо:         Яагаад татгалзаагүй юм бэ?

Нобита:             Гэхдээ, тийм юм хэлчихвэл яаж ч чадахгүй шүү дээ.

Такэши:      Үнэндээ…Яахаараа татгалзах шаардлагатай байна гэж? Төрсөн өдрийн бэлэг шийдэгдлээ! Минами, энэ удаа би чамд онцгой шөлийг бэлдэж өгнө өө. Тиймээс өнөөдөр 17:00 цагт Жайаны хоол судлалын клубт туршилтын бүтээгдэхүүнээ танилцуул! Бүгд заавал ирэх ёстой! Дууслаа!

Нобита:             Жайаны бэлдсэн хоол...

Сүнэо:         Өмнө нь нэг удаа идэж байсан ч

Шизүка:             нилээд муухай байсан шүү дээ.

Дораэмон:  Гэхдээ идэхгүй бол амь насанд аюултай шүү! Ядаж өлсөж байгаад очицгооё.

Нобитагийн ээж:     Хүлээгээд байлаа — аваарай! Өнөөдөр ээжийн тусгай шарсан гоймон шүү.

Нобита:       Хэрэггүй ээ, хэрэггүй! Өнөөдөр яаж ч бодоод ч юм идмээргүй байна гээч.

Нобитагийн ээж:     Яагаад тэр вэ? Зүтгэл гаргаж хийсэн шүү дээ!

Нобита:             Идвэл амь насанд аюул учирна шүү дээ!

Нобитагийн ээж:     Юу гэж?

Дораэмон:         Дараа болъё доо.

Нобитагийн ээж:     Юу?

Дораэмон:  Сайн зүйл байгаа шүү! Их идвэл эрүүл болдог эд. Энийг өгвөл ямар ч амтгүй хоол ч амтлаг болж, бүгдийг нь идмээр санагдана.

Нобита:             Хөөх. Ямар ч амтгүй хоолонд ч гэсэн...

Нобитагийн ээж:     Хөөе, энэ чинь ямар учиртай юм бэ?

Дораэмон:         За за, туршаад үз дээ, Нобита!

Нобита:       Өө, иймэрхүү байхад болох байх аа. Амттай үнэртэж байна шүү. Үгүй ээ, болохгүй. Одоо идчихвэл дараа нь хэцүү болно.

Нобитагийн ээж:     Өөрөө хийсэн ч гэсэн амттай харагдаж байна шүү. Амттай байна!

Дораэмон:         Тэвчиж чадахгүй нь ээ!

Нобита:             Нээрээ амттай байна!

Нобитагийн ээж:     Би чинь хоол хийхдээ суут ухаантан юм байна.

Нобита:             Аа, идэхгүй байхгүй дээ. Хэтрүүлчихлээ.

Дораэмон:         Зүгээр ээ. Энэ л байхад дахиад ч идэж чадна.

Нобита:             Пөөх энэ үнэрийг ээ!

Дораэмон:         Амьсгаа давчдаж байна.

Сүнэо:         Аа… ухаан балартаад байна.

Такэши:             Өө, дөнгөж сая дуусгалаа. Нуугдаад байлгүй ороод ирцгээ!

Сүнэо:         Өөрөө санаа тавиулдаггүй хэрнээ…

 

Такэши:             Жа-жаааан! За ямар байна? Амттай харагдаж байгаа биз дээ!

Нобита:             Энэ чинь юу вэ?

Такэши:      Минамигийн амтанд яг тохируулж, нягт судалсан дээд зэрэглэлийн жор шүү. Миний “Жайаны шөл”! Хамгийн тансаг орцуудаар хийсэн шүү. Такоа загасны давсалсан мах — арван жилийн настай! Тэгээд бас чанасан жимсний чанамал, жижиг загас, даифуку хүртэл орсон! Онцгойлж элэг, татсан махыг ч хангалттай хийсэн! За, тавтай хооллоорой! За, ойлголоо… хэтэрхий урлагийн бүтээл шиг байгаад алмайраад байгаа юм байна, тийм ээ? Ичээд хэрэггүй ээ. За, за, идэцгээ дээ!

Сүнэо, Шизүка

Нобита:       Сайхан хооллоорой!

Такэши:             Ямар байна? Дажгүй юу? Амттай байна уу? Аль нь байна?

Шизүка:             Амттай!

Такэши:      Юу гэнэ ээ? Надад бол тийм амттай харагдахгүй байна шүү! Би худлаа магтуулах дургүй хүн шүү дээ!

Нобита:             Амттай байна!

Дораэмон:         Тийм ээ, энэ чинь үнэхээр амттай байна!

Нобита:       Хэтэрхий амттай байна гэж хэлмээр байна. Үгүй ээ, ийм амттай зүйлийг…

Дораэмон:         Би анх удаа идэж байна!

Нобита:             Үнэхээр шүү!

Нобита, Дораэмон: Дуусгачихлаа

Такэши:             Хөөх! Жинхэнэ миний андууд! Ингээд би Минамид энэ шөлийг

итгэлтэйгээр бэлэглэж чадна. За, идээрэй! Бүгдийг нь идчихээрэй!

Нобита:             Амттай харагдаж байна.

Такэши:             Хөөе, чи юу хийсэн бэ?

Дораэмон:         Харж болохгүй ээ!

Такэши:             Үзүүл! Хурдан!

Нобита:             Энгийн амтлагч л гэж хэлээд байна шүү дээ!

Такэши:             Сэжигтэй байна! Ваа!

Сүнэо:         Амттай юм гээч!

Шизүка:             Харин тийм ээ!

Такэши:             Хүүш ээ, та нар чинь яаж байна аа?

Дораэмон:         Амттай харагдаж байна!

Нобита:             Цаашид тэвчиж чадахгүй нь ээ!

Такэши:             Байз даа!

Шизүка:             Ганц хазахад зүгээр биз дээ, нэг хазуулчих!

Такэши:             Ааа, болиоч ээ, хөөе!

Сүнэо, Шизүка

Дораэмон, Нобита:       Хүлээж бай!

Нобита:       Гэхдээ, Жайан ч бас чин сэтгэлээсээ хандаж байгаа. Ядаж төрсөн өдрөөр нь хамт яваад өгч болохгүй юм байх даа?

Дораэмон:  Тэгвэл, үүнийг туршаад үзье! Хайрын шүхэр! Ингээд таван минут хамтдаа шүхэр дор байхад баруун талд байгаа хүн нь зүүн талд байгаа хүндээ дурладаг.

Нобита:             Болиоч ээ! Сэтгэлээр унагаах гэж үү!

Дораэмон:         Аюултай! Таван минут өнгөрвөл яах ч юм билээ гээд айлаа.

Такэши:             Энэ юу вэ? Үр дүнгүй шүхэр байна шүү.

Нобита:       За за, тэгж хэлэлтгүй. Гадаадад удаан амьдарсан Минами Японы хэв маягийн юмыг сонирхох байх аа.

Дораэмон:         Тохиолдлоор ч юм уу, ингэж хайрын шүхрийг гаргаад...

Такэши:      Тэнэг ээ! Хэрвээ тэгж чаддаг байсан бол анхнаасаа л зовохгүй шүү дээ!

Нобита:             Нээрэн тийм л дээ.

Минами:            Дораэмон! Нобита! Хүлээж байгаарай!

Нобита:             Яасан бэ?

Минами:            Бэнжи...Бэнжи алга болчихлоо!

Шизүка:             Би ч бас хамт хайж байгаад ирлээ.

Минами:            Яах вэ?

Нобита:             Хэзээ?

Такэши:      Би хайгаад ирье. Битгий санаа зов. Би заавал олно. Хэрвээ болохгүй бол, энэ надад байгаа, энэ минийх.

Минами:            За, баярлалаа.

Дораэмон:         Бид ч бас хувааж аваад хайцгаая. Бенжи!

Шизүка:             Бенжи!

Сүнэо:         Бенжи!

Минами:            Бенжи! Бенжи!

Такэши:             Бенжи! Бенжи! Хөдөлж болохгүй шүү! Одоохон гаргая! Бенжи!

Сайн нохой шүү, наашаа хүрээд ирээрэй! Бенжи! За, нааш ир! Бэнжи! Наашаа гараад ир, тийшээ болохгүй ээ!

Шизүка:             Бэнжи!

Нобита:             Бэнжи!

Такэши:             Бэнжи! Алив, нааш ир!

Шизүка:             Тэрийг хар даа! Их ус!

Такэши:             Бэнжи, хурдлаарай!

Шизүка:             Чадлаа!

Минами:            Бэнжи!

Такэши:             Хурдан байлаа!

Минами:            Баярлалаа, Гоуда!

Такэши:      Зүгээр дээ, аюулгүй байсан нь яамай даа. За, ойлголоо, ойлголоо!

Минами:            Уучлаарай, Гоуда чамайг би буруугаар ойлгож байжээ.                             Үнэхээр уучлаарай!

Такэши:             За яахав дээ.

Минами:            Баярлалаа, Гоуда!

Нобита:             Нээрэн Минами, Жайаныг бас төрсөн өдөртөө урьчих!

Минами:            Аан, нөгөө... Гэнэтийн мэдээтэй, ээж бид хоёр маргааш

Африкт байгаа аав дээр минь очихоор болсон. Яг одоо л бүгдтэй нь найз болж чадна гэж бодож байсан чинь...

Сүнэо:         Жайан!

Такэши:             Сайхан хэрэг шүү дээ. Төрсөн өдрөө хайртай аавтайгаа

хамт өнгөрүүлж чадах нь. Сайхан хэрэг байна! Сайн яваарай.

Минами:            Гоуда!

Сүнэо:         Явж байна шүү! Өглөөний мэнд, Гоуда!

Шизүка, Нобита:     Өглөөний мэнд!

Сүнэо:         Нэг зэрэг хэлье!

Шизүка, Нобита,

Сүнэо:         Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Такэши:             Боль оо, би иччихлээ.

Сүнэо:         Хөөе, хөөе, Минамид захиа явуулаарай!

Такэши:      Төрсөн өдрийн бэлэг ч бас илгээсэн юм аа. Гэхдээ ямар нэг дулаахан зүйл байх ёстой.

Шизүка:             Юу худалдаж авсан юм бэ?

Сүнэо:         Муухай биш биз? Юу өгсөн бэ?

 Такэши:            Мэдээж шүү дээ! Миний хамгийн их гайхуулж чадах зүйл!

Нобита:       Арай нөгөө шөл биш биз?!

Минами:     Богинохон хугацаа байсан ч, та нартай найз болсондоо баяртай байна! Төрсөн өдрийн мэнд хүргэе! Юу юм бол оо?

Такэши:      Минами чамдаа би хайрын дуугаа илгээж байна! Бид уулзсан нь ямар сайхан хэрэг вэ! Энэ дуугаа чамдаа зориулж байна. Африк! Африк! Миний хайрын бэлэг юм шүү!

Шизүка:      Минамигийн бие нь зүгээр байдаг байгаа?

Такэши:      Өө нээрэн тийм! Өнөөдрийн төрсөн өдөр бол Миний хайрын дууны концерт байх болно! Бүгд заавал ирээрэй!

Шизүка, Нобита, Сүнэо:      Яана аа! Өршөө!

 

3-р хэсэг

 

Дораэмон

Хүү

Нобита

Хүү

Такэши (Жайан)

Хүү

Нобитагийн аав

Эрэгтэй

Нобитагийн ээж

Эмэгтэй

 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс

 

Дораэмон:         Усан доорх хөлгөөр далай руу явъя

Шизүка:             Үзэсгэлэнтэй!

Сүнэо:         Окинавагаас ч урагш байдаг арал шүү!

Нобита:             Хөөх!

Сүнэо:         Очиж үзмээр байна уу?

Шизүка:             Очиж болох юм уу?

Сүнэо:         Аавын найз Бесс гэдэг хүний хөлгөөр явах юм. Тэр хүний хувийн онгоцоор явна.

Такэши:             Бид ч бас явж болох уу?

Шизүка:             Гайхалтай!

Сүнэо:         Нобита, чи бол болохгүй! Сэлж чадахгүй байж өмнөдийн арал руу очих хөгжилтэй биш шүү дээ.

Такэши:             Тэр ч бас тийм тал байна.

Шизүка:             Тэгвэл би ч бас явахгүй ээ.

Нобита:             Айн? Аа, би өмнөд арлыг үнэндээ сонирхдоггүй юм.

Шизүка:             Аан, тийм үү?

Нобита:             Битгий санаа зов, яваад ир ээ! Өмнөд арал гэдэг чинь

зүгээр л халуун байдаг шүү дээ! Би үнэхээр явахыг хүсэж байсан!

Дораэмон:         За! Хоёулаа ч бас өмнөд арал руу явъя!

Нобита:             Айн? Үнэхээр үү?

Дораэмон:         Тэд нар онгоцоор явж байгаа бол бид усан доорх хөлгөөр явъя!

Агшин зуур шилждэг шумбагч онгоц

Нобита:             Юу гэнэ ээ?

Дораэмон:         Шумбагч онгоц!

Нобита:             Дораэмон, надаар тоглоом тохуу хийгээд байгаа юм уу?

Дораэмон:         Тоглоом тохуу хийгээгүй шүү дээ.

Нобита:             Гэхдээ тийм тоглоомоор бол...

Дораэмон:         За, харж бай.

Нобита:             Том боллоо.

Дораэмон:         Тэгээд энэ том...

Нобита:             Айн, бүр том болчихлоо.

Дораэмон:  Усанд хийгээд үзэхээр, орчны хэмжээнд таарч томорч, агшиж чаддаг!

Нобита:       Гэхдээ угаалгын өрөөнд шумбагч онгоцоор тоглоод юу нь сонирхолтой гэж?

Дораэмон:  Энэ чинь жинхэнэ халуун орны арал руу явах шумбагч гэдгийг мэдэж байна уу? Энэ шумбагч онгоц уснаас ус руу агшин зуур шилжиж үсэрч чаддаг! Гэхдээ хэтэрхий хол байгаа ус руу хүрч чаддаггүй л дээ. Гэхдээ ингэж давтсаар байвал хаашаа ч хүрч чадна! Ус гэдэг чинь хаа сайгүй байдаг шүү дээ!

Нобита:             Хөөх?

Дораэмон:         Гүн нь хэдэн метр бол? За тэгвэл, анхны үсрэлтээ хийе!

Нобита:       Хөөх! Загаснууд дүүрэн байна! Бид аль хэдийн далайд хүрчихсэн үү? Тэгж байж болохгүй дээ... Энэ чинь усан музейн аквариум байна шүү дээ! Дахиад үсэр! Дахиад үсэр! Өө? Юу болоод байна вэ, ус нь булингартчихаж!

Эмэгтэй1:          Өө, хөөх!

Эрэгтэй1:          Юу болоод байна аа, ийм зүйл анхных байх!

Эмэгтэй1:          Аймар байна шүү, эвгүй юм аа!

Нобита:       Үсэр, үсэр ээ, хурдан! Өө, энэ удаад голын дотор орчихсон юм шиг байна шүү!

Нобита, Дораэмон:       Хүрхрээ байна!

Нобита:             Үсрээрэй, үсэр! Хөөх, энэ хаанах вэ?

Дораэмон:  Сайн мэдэхгүй л байна...Харх байна! Наашаа ойртоод байна! Үсрээрэй!

Нобита:       Үсрээч ээ! Үсэр! Хүүхдийн усан сан байна, үсэр! Далайн хаалттай булан байна, үсэр!

Дораэмон:         Дараагийн үсрэлтээрээ яг нөгөө вилла дээр чинь очно оо!

Нобита:             Чадлаа гээч! Үзэсгэлэнтэй юм аа!

Дораэмон:         За, явцгаая!

Нобита:             Аанхан!

Дораэмон:         Үсэр! Өө?

Нобита:       Хмм? Яагаад ийм харанхуй байна аа? Аа, нэлээд гүн рүү гарчихсан байна шүү! Гэхдээ ойрхон байгаа нь лавтай. Дээш гарч үзье!

Нобита:             Юу болоод байна аа?

Дораэмон:  Мэдэхгүй ээ! Далайн хэт гүн рүү орчихсон байна!  Яах аргагүй тийм болж таарлаа!

Нобита:             Аа! Хар даа! Том барилга байна!

Дораэмон:         Гэхдээ энэ чинь бүр далайн ёроолд байна шүү дээ!

Нобита:             Хөөх! Далайн ёроолд мөргөлдөх нь ээ! Аа-ай!

Дораэмон:         Үсэр!

Сүнэо:         За, бүлээн дээр нь идээрэй.

Шизүка, Такэши:     Сайхан хооллоорой!

Шиизүка:           Дораэмон! Нобита ч бас байна!

Нобита:             Өө, Шизүка!

Сүнэо:         Аа! Яагаад миний дэргэд гараад ирэв ээ?

Дораэмон:         Уучлаарай, уучлаарай.

Такэши:             Та нар чинь энэ шумбагч онгоц шиг юмаар ирээ юу?

Нобита:       Тийм ээ, яг тийм. Үнэхээр гайхалтай байсан шүү, далайн доорх ертөнц!

Такэши:             Юу гэнэ ээ?

Нобита:             Тийм шүү! Бид далайн ёроолд яг л барилга шиг нэг зүйл харсан!

Шизүка:             Барилга гэнэ үү?

Нобита:             Тийм ээ.

Такэши:             Чи солиороо юу даа! Далайн гүнд тийм юм юу гэж байх вэ дээ!

Сүнэо:         Үгүй ээ, заавал тэгж хэлж болохгүй шүү! Далайн дор живсэн эртний хот, ой мод олдсон тохиолдол бодит амьдралд байдаг шүү дээ!

Такэши:             Үнэн гэж үү?

Нобита:             Тэгвэл явъя, тэр газарт очиж үзье!

Дораэмон:         Хмм... гэхдээ далайн урсгал чинь...

Нобита:             Зүгээр дээ, санаа зоволтгүй!

Дораэмон:         Агшин зуур шилждэг шумбагч онгоц, гэр бүлийн хувилбар!

Такэши:             Хөөх, мундаг байна гээч! За, эртний балгасыг хайж олцгооё!

110-р анги

 

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Пикомонто

Хүү

Гүнж

Охин

Дезайа гаригийн хүмүүс

Эрэгтэй3, Эрэгтэй4

Нетамаси гаригийн хүмүүс

Эрэгтэй1, Эрэгтэй2, Эрэгтэй5

 

 

Дораэмон:         Танабатагийн сансар огторгуйн дайн

Нобита:             Байна, байна! Шинэ нь гарлаа! Аа, алга болчихлоо…

Аа, аа, шинэ нь гарлаа! Дахиад л алга боллоо…

Дораэмон:         Нобита, чи тэнд юу хийгээд байна вэ?

Нобита:             Одноос хүсэл гуйж байна… Сүүлт од алга болохоос нь өмнө

хүслээ хэлбэл биелдэг гэдэг биз дээ? Гэхдээ тэд хэт хурдан алга болчихдог болохоор шинэ тоглоом авъя гэж хэлж амжаагүй байтал…Зөвхөн би л тэгдэг гэж үү? Би л дандаа шинэ тоглоом авч чаддаггүй хүн! Ээж хэзээ ч авч өгдөггүй шүү дээ…Тэгэхээр одноос л гуйхаас өөр арга алга!

Дораэмон:         Тийм юм бол би чамд нэг сайн зүйл үзүүлье! Од дуудагч шүхэр

Нобита:             Энэ юу вэ?

Дораэмон:         Үүгээр хэдийд ч солонгон од бариад авчихаж болно.

Нобита:             Солонгон од гэдэг чинь баригдах зүйл юм уу?

Дораэмон:  Солонгон од гэдэг чинь дэлхийн татах хүчинд татагдаж, унаж буй жижиг одын тоосонцор агаартай үрэлцээд галт бөмбөг шиг болсон зүйл юм. Ер нь бол ихэнхдээ дундаас нь шатаж дуусдаг ч гэсэн. Хааяа нэг шаталтын үлдэгдэл нь Рёожүн чулуу болон газар унаж ирдэг. Тэрийг нь татаж аваад барьж авъя.

Нобита:             Аан за, ойлголоо!

Дораэмон:         Олж харангуутаа тэр даруй чиглүүлэх товчийг дараарай.

Нобита:             Гараад ирлээ!

Дораэмон:         Бариад авлаа!

Нобита:             Хөөх, харъя, харъя!

Дораэмон:  Айн? Өө?! Харамсалтай нь энд хүрэхээсээ өмнө шатаад дууссан шиг байна.

Нобита:             Яадаг эд вэ! Хүүе, би хийж үзье л дээ?

Дораэмон:         Болно оо.

Нобита:       За! Асар том солонгон одыг барьж авна аа! За! Огт хариу үйлдэл үзүүлэхгүй байна шүү дээ!

Дораэмон:  Аргагүй шүү дээ. Нисэхгүй байгаа зүйлийг барьж авч чадахгүй шүү дээ. Өнөө шөнөдөө ингээд больё доо.

Нобита:             Хүсэхгүй байна!

Дораэмон:  За, би түрүүлж ороод унтаж байя. Яана даа! Энэ янзаараа өглөө болтол зүтгэх нь ээ..

 

Нобита:             Хөөх! Хүрээд ирлээ! Ийшээ орсон юм болов уу?

Болчихлоо! Солонгон од гуай, солонгон од гуай. Дэлхийн хамгийн... Үгүй ээ, орчлонгийн хамгийн сонирхолтой тоглоомыг надад өгөөч!

Пикомонто:       Намайг авраач! Намайг авраач, туслаач дээ!

Нобита:             Аа! Энэ чинь яриад байна уу даа? Дораэмон, босоорой!

Солонгон од яриад байна аа!

Дораэмон:         Айн, юун тэнэг юмаа яриад...

Нобита:             Үнэн гээд байхад даа!

Дораэмон:         Өө, ёо ёо! Энэ чинь S.O.S од байна!

Нобита:             Ямар юм аа?

Дораэмон:         Энэ бол сансарт осолдсон хүн тусламж хүсэж илгээдэг капсул.

Түүнийг олж авах хүнтэй учрах хүртлээ уудам огторгуйгаар тэнүүчилдэг юм.

Нобита:             Тэгвэл энэ капсулыг шидсэн хүн одоо хаа нэгтээ…

Дораэмон:         Тийм ээ! Тэр хүн тусламж хүлээж байгаа!

Нобита:             За, явцгаая!

Дораэмон:  Сансрын аврах завь! S.O.S капсулыг илрүүлэгч төхөөрөмжид суулга!

Нобита:             Окей!

Нобита, Дораэмон: Гарлаа!

Дораэмон:         Капсулыг тэр одоос илгээсэн бололтой байна.

Нобита:             Аа! Сансрын хөлөг байна!

Дораэмон:         За, бууж очъё! Хөөе!

Нобита:             Бид туслахаар ирлээ!

Пикомонто:       Хөөх! Та нар чинь туслахаар хүрээд ирсэн юм уу!

Нобита:             Бэртэл аваагүй биз дээ?

Пикомонто:       Би одоо л бүх зүйл дууслаа гэж бодсон шүү.

Нобита:             Намайг Нобита гэдэг!

Дораэмон:         Би бол Дораэмон!

Пикомонто:       Намайг Пикомонто гэдэг.

Нобита:             Одоо зүгээр дээ. Бид чамайг гариг руу чинь буцааж хүргэж өгье!

Пикомонто:       Баярлалаа! Өө, манай гариг! Дезайа гариг харагдаж эхэллээ.

Нобита:             Яасан этгээд гариг вэ дээ!

Пикомонто:       Аан?

Нобита:             Айн? Юу болоод байна аа, энэ чинь? Юу болсон юм бэ?

Пикомонто:       Энэ бүхний цаана Нетамисейн хүмүүс байгаа.

Нобита:             Нетамисей?

Эрэгтэй1:          Чи миний бялууг өг!

Эрэгтэй2:          Чи миний амттанг өг!

Эрэгтэй1:          Өөрийнхийгөө өг!

Эрэгтэй2:          Чамайг дээ!

Эрэгтэй1:          Миний юмыг өг!

Эрэгтэй2:          Бүгдийг нь өг!

Пикомонто: Бусдын бүх зүйлд атаархдаг тэр хүмүүс эцэстээ өөрсдийн зэвсгээ манай Дезайа гариг руу чиглүүлсэн юм. Тэдний тасралтгүй дайралтаас болж бид даалгавраа гүйцэтгэж чадахаа больсон.

Нобита:             Даалгавар?

Пикомонто: Дезайа гаригийн даалгавар бол өөр гаригуудаас ирсэн хүслийг биелүүлэх явдал юм. Хүслийг биелүүлж чадвал манай гариг илүү сайхан гэрэлтдэг юм.

Нобита:       Хөөх, хүслийг биелүүлдэг гариг байдаг гэж үү?

Пикомонто: Гэхдээ одоо бид зөвхөн тал хувиар л гэрэлтэж байгаа. За, үзээрэй. Энд бол бидний ажилладаг газар.

Нобита, Дораэмон:       Хөөх, ямар гайхалтай вэ!

Пикомонто: Бусдын хүслийг биелүүлэх эсэхийг шийддэг юм аа! Хэт шуналтай эсвэл бусдыг шархлуулах хүслийг…

Нобита:             Тэр чинь Танабатагийн хүсэлтийн цаас уу?

Пикомонто: Тийм ээ. Энэ хэсэг нь Дэлхийн хэлтэс. 7-р сарын 7 ойртохоор Японоос ирэх хүсэлт их болж, завгүй болдог.

Нобита:       Пөөх, тийм үү? Аа? Гэхдээ миний хүслүүд хэзээ ч биелж байгаагүй шүү дээ.

Пикомонто: Юу гэнэ ээ? Өө, уучлаарай! Би одоо шалгая! Нэг секунд түр хүлээнэ үү. Нобита, Нобита! Олдсонгүй ээ.

Нобита:             Юу гэнэ ээ!?

Пикомонто:       Аа! Магадгүй…Ээ… тэр нь…Энэ үү?

Дораэмон:         Нобита гэж үү? Энэ чинь Ноби-нохой гэж бичсэн байна шүү дээ!

Пикомонто: Гүнжтэнд  танилцуулъя. Эд бол миний амийг аварсан Нобита ба Дораемон нар байна.

Гүнж:           Энэ аялалд үнэхээр их баярлалаа. Ямар их ач хариулах ёстойгоо ч мэдэхгүй байна.

Дораэмон, Нобита:       Зүгээр дээ!

Нобита:             Тийм ээ!

Гүнж:                 Пико, энэ хоёрын хүслийг биелүүлээрэй.

Пикомонто:       Мэдлээ! Нобита, Дораемон, хүссэнээ хэлээрэй.

Нобита:             Үнэхээр юу ч хүсэж болох уу?

Дораэмон:         Нобита!

Гүнж:                 Та санаа зоволтгүй хэлээрэй.

Нобита:             Тэгье!

Пикомонто:       Тэгвэл тэр машин руу очъё. Энэ бол Дезайа гаригийн бүтээсэн,

хүслийг биелүүлэгч машин. За, хүслээ хэлээрэй.

Нобита:       Тэгвэл… дэлхий дээрх хамгийн сонирхолтой тоглоомыг хүсэж байна!

Пикомонто:       Мэдлээ!

Эрэгтэй3:          Гүнж ээ! Нөгөө гаригийн хүмүүс дахин дайрч ирлээ!

Гүнж:                 Юу гэнэ ээ!?

Эрэгтэй4:          Машин сүйрэх нь цаг хугацааны асуудал боллоо!

Нобита:             Нээрэн тийм! Хэрвээ хүслийг биелүүлж чаддаг бол

зэвсэгтэй сөнөөгч онгоц хийлгэе л дээ!

Гүнж:                  Тэр бол боломжгүй!

 

Нобита:             Яагаад?

Гүнж:           Бидний үүрэг бол бусад гаригийн хүмүүсийн хүслийг биелүүлэх байдаг. Өөрсдийн хүслийг биелүүлэхийг хатуу хориглосон байдаг!

Нобита:             Ийм гэж үү…Хөөе, Дораемон! Ямар нэг юм сэдье л дээ!

Дораэмон:         Тэгж хэлэхэд… яаж болох юм бэ?

Нобита:             Аа тийм байна! Бид өөрсдөө хүсэл гаргачихъя!

Дораэмон:         Тийм ээ, тэр болно! Гэхдээ хүнийг шархлуулах эсвэл хор хүргэх

хүслийг хүлээн зөвшөөрдөггүй биз дээ…

Нобита:             Зүгээр ээ! Надад даатга!  Пикомон, туслаарай!

Пикомонто:       Аа, за!

Нобита:       Сансрын хамгийн хүчтэй, сэтгэлийн хөдөлгөөнгүй хоёр сөнөөгч онгоц гарга!

Пикомонто:       Энийг машинд оруулаад…

Нобита:             Ойлголоо!

Эрэгтэй4:          Энд, энэ хэсэгт хийнэ үү!

Нобита:             Хүслийг хийчихлээ!

Дораэмон:         Хөөх!

Нобита:             Гайхалтай юм аа!

Дораэмон, Нобита:       Үгүй ээ, энэ бүр аймшигтай хүчтэй байна шүү дээ!

Нобита:             Аймаар олон байна! Яа, яа, яах вэ одоо!?

Дораэмон:         За, Нобита, хоёулаа зэрэг довтлоё!

Нобита:             Тэгье! Би зүүн талаас оръё!

Дораэмон:         Ойлголоо! Энд байна! Энд шүү!

Нобита:             Галла! Өө аймаар! Гайхалтай! Космо онгоц!

Эрэгтэй1:          Юу болж байна аа!? Эд нар чинь үнэхээр хүчтэй юм!

Эрэгтэй2:          Больё! Буцъя!

Нобита:             Өө? Тэд буцаад явчихав уу? Ямар сул дорой юм бэ!

Дораэмон:         Яллаа, Нобита!

Нобита:             Хөөх, амжлаа!

Гүнж:                 Та хоёрт аюултай мөчид тусалсанд үнэхээр баярлалаа.

Нобита:             Үгүй ээ, тэд бодсоноос сул дорой байсан шүү дээ.

Дораэмон:         Нобита чиний буудлага хамгийн сайн нь шүү.

Гүнж:                 Энэ бол жижигхэн ч гэсэн бидний талархал юм.

Пикомонто: Нобита, хэрвээ өөр хүсэл байвал хэзээ ч байсан хэлж болно шүү.

Нобита:             Өөр ч байж болох юм уу? Тэгвэл дэлхийн хамгийн зузаан стейк,

хамгийн амттай бялуу хүсэж байна!

Дораэмон:         Тэгвэл би дораяки стейк авъя!

Пикомонто:       Мэдлээ.

Гүнж:                  Бэлэн болох хүртэл энэ хоолыг зооглож байна уу.

Дораэмон:         Сайхан хооллоорой!

Нобита:       Амттай байна! Гайхалтай! Тэр Нетамисейн нөхдүүд дахин ирэх болов уу?

Гүнж:                  Тийм ээ, тэд энэ гаригийг эзлэх хүртлээ хэзээ ч бууж өгөхгүй.

 

Эрэгтэй1:          Атаархал!

Эрэгтэй2:          Шунал!

Эрэгтэй5:          Бусдад атаархъя!

Гүнж:           Тэдний хүсэлд хязгаар гэж үгүй. Тэд сансрын бүх гариг, бүх зүйлд атаархаж, бүгдийг эзэмшихийг хүсдэг.

Нобита:             Ямар муухай амьтад вэ! Гэхдээ одоо санаа зовох хэрэггүй.

Яагаад гэвэл бидэнд Нобита, мөн сансрын хамгийн хүчтэй Космо онгоц байгаа шүү дээ!

Гүнж:                 Үнэхээр найдвартай шүү!

Пикомонто:       Нобита, хүлээлгэсэнд уучлаарай.

Нобита, Дораэмон:       Сайхан хооллоорой.

Гүнж:                 Тавтай хооллоорой.

Нобита:       Үгүй ээ, яг диваажин шиг байна! Энд байхад юу ч хүссэнээ авч чадна! Энд үүрд амьдармаар ч санагдаж байна.

Дораэмон:  Гэхдээ ингэтлээ амархан бүх хүсэл биелэхээр жижигхэн айдас төрж байна, тийм үү?

Нобита:       Хэт бодож байна шүү, хэт бодож байна! Амьсгаа давчдаж байна…

Дораэмон:         Одоо алхаж чадахгүй нь. Жаахан амрая даа.

Нобита:       За яах вэ дээ...Хөөх, үнэхээр гайхалтай шүү! Эд бүгд хүслийн бичгүүд шүү дээ!

Пикомонто:       Аа, Нобита!

Нобита:             Пикомон! Энэ чинь Танабатагийн хүслийн цаас уу?

Пикомонто:       Тийм ээ, яг одоо шийдвэр гаргаж байгаа хэсэг.

Нобита:       Би ч бас хийж үзье! Энэ чинь Жайаны хүслийн бичиг байна! Дуучин болмоор байна гэнэ үү? Өө, энэ бол бүгдэд зовлон шүү дээ. Мэдээж хасагдсан байна. Сүнэогийнх юу гэж байна? За, Сүнэогийн хувьд… Аан, энэ байна! Юу гэж бичсэн байна? Гоё хүүгийн уралдаанд түрүүлэхийг хүсэж байна. Тэр царайгаар бол боломжгүй дээ! Харин Шизүка… Шарсан амтат төмс хүссэнээрээ идэж чаддаг баймаар байна гэнэ. Тэр бол яах вэ, зүгээр! Тийм ээ, асуудалгүй!

Пикомонто: Энд харин Дораэмоны хүслийн бичиг байна.

Нобита:             Дораэмоных уу? Яахав, дораяки л байх даа.

Дораэмон:         Нобитатай цаашдаа ч гэсэн үргэлж хамт байх болтугай.

Нобита:             Дораэмон…

Эрэгтэй1:          Нетамаси Некрос…

Эрэгтэй3:          Нобита! Асуудал гарлаа!

Дораэмон:         Юу болсон гэж!?

Эрэгтэй3:          Нетамисейн нөхөд Космо онгоцыг булаагаад авчихлаа!

Эрэгтэй1:          Галла даа!

Нобита:             Яах вэ одоо!?

Дораэмон:         Яах вэ!?

Нобита:             Нээрэн тийм… Дахиад нэг удаа хүслээд бичээд хүсээд үзье.

Дораэмон:         Нээрэн тэгье!

Нобита:             Шинэ Космо онгоц!

Дораэмон:         Шинэ Космо онгоц!

Нобита, Дораэмон:       Хөдлөөд!

Нобита:             Одоо ирж байна шүү!

Дораэмон:         Ямар нэг гайхалтай зүйл хийе! Тэрнээс илүү булааж авсан

Космо онгоцоо буцааж авъя!

Нобита:             Битгий ай, бүгд зүгээр ээ! Эцсийн эцэст бид чинь сансартаа

хамгийн хүчтэй нь шүү дээ!

Эрэгтэй1:          Нетамаши!

Дораэмон:         Нобита, зүгээр үү!?

Нобита:             Би их хүнд цохилт авсан бололтой…

Дораэмон:  Анхааралтай бай! Энэ бол сансрын хамгийн хүчирхэг хоёр сөнөөгчийн тулаан! Хүч чадал нь хоёул ижил, яг тэнцүү! Одоо бүх зүйл нисгэгчийн ур чадвараас л шалтгаална! Нобита! Нобита, аюултай байна!

Эрэгтэй2:          Не-кросууууууу! Нетамашииии!

Нобита:             Нобита!

Дораэмон:         Дораэмон!

Нобита:       Дораэмон! Нобита, бүгдийг аварч чадлаа, чи үнэхээр гайхалтай байсан шүү...

Нобита:             Дораэмон!

Эрэгтэй2:          Нетамашииии!

Нобита:       Юу вэ? Юу болчихов оо? Яагаад зөвхөн би л амьд үлдчихсэн байгаа юм бол?

Дораэмон:         Бүгдээрээ эрүүл, аз жаргалтай байг.

Нобита:             Дораэмон!

Дораэмон:         Нобита...Нобита..Нобита, маш их баярлалаа.

Гүнж:           Таны ачаар манай гариг аврагдлаа. Бид бүгд чин сэтгэлээсээ талархаж байна, энэ бол таны гавьяа юм. Пико ч бас Нобита танд талархлаа илэрхийлэх ёстой.

Пикомонто: Мэдээж шүү! Нобита, хүссэн зүйлээ хэлээрэй. Юу ч байсан, ямар ч зүйл байсан биелүүлж чадна. Стейк үү? Тоглоом уу? Эсвэл загварын робот уу?

Нобита:             Юу ч хэрэггүй! Надад юу ч хэрэггүй. Найзыг минь л олоод өг...      

Дораэмоныг олж өгөөч.

Пикомонто:       Баяр хүргэе! Нобита яллаа!

Нобита:       Юу гэнэ ээ!? Энэ чинь хаанах вэ? Дораэмон…До... Дораэмон! Дораэмон…

Дораэмон:         Нобита?

Нобита:             Дораэмон, амьд байжээ!

Дораэмон:  Аан, зүгээр ээ, энэ зуурт сайхан зугаацлаа. Хөөх, бүр миний мөрөөдлийн тоглоом байлаа шүү дээ! Хараач, чи хэтэрхий их тоглоом хүсээд байсан болохоор…би энэ капсулыг шидсэн юм шүү дээ.

Нобита:             Аа, энэ чинь миний барьсан унах од шүү дээ!

Дораэмон:  Үнэндээ энэ бол SOS капсул, Танабата хувилбар. Би капсулд хийгээд, чамайг тоглоом хүсээд байхаар чинь ийм юм хийлээ.

 

Нобита:             Тоглоом байсан гэж үү…? Бүгд үү!?

Дораэмон:         Тийм ээ, бүгд!

Нобита:             Тийм болохоор эхнээсээ хэлэх гээд байлаа шүү дээ.

Дораэмон:         Хөөх… итгэмээргүй юм. Гэхдээ хөгжилтэй байсан биз дээ?

Нобита:             За за, одоо боллоо, орой болчихлоо, унтъя даа.

Дораэмон:  Юу вэ, яг ийм үед л зогсчихдог юм, Нобита! Тэгж байгаад дахиад л хийнэ шүү дээ!

Нобита:             Чимээгүй бай!

Дораэмон:         Юу гэнэ ээ, би чинь л...Үнэхээр дээ…Аа! Од харваж байна!

Нобита, хар даа, од харваж байна!

Нобита:              Худлаа байлгүй дээ!

Дораэмон:         Үгүй ээ, энэ удаа үнэн шүү! Өө! Дахиад л алга болчихлоо!

За тэгэхээр би зөндөө их дораяки идмээр байна!

 

Back to episodes Go home