2 Ивановынхан 8-03
Дүрүүд:
Эр:
Боря фермийн эзэн
Лёха фермийн ажилтан
Костя Маринагийн нөхөр
Ваня Лёхагийн хүү
Виктор Сергеевич Лёхагийн аав
Рус Ваня, Вася хоёрын найз
Русын найзууд:
+Бүдүүн ээ
-Ветхий
Эм:
Нина Борягийн эхнэр
Лида Лёхагийн эхнэр
Марина Лидагийн эгч
Вася Ванягийн найз охин
+Тамара үзмэрч
----------------------------------------------------------
Лёха: Аав, та хүрмэндээ идэх юм хийх хоёр дахин их халаас оёх хэрэгтэй. Их ч юм орно. Ойлгосонгүй, энэ юун үлдэгдэл вэ?
Өвөө: Энэ миний идээгүй үлдээсэн нь. Чи зүгээр л ид, ярвайх хэрэггүй. Дахиад юм олдохгүй. Лидка хэрэв намайг чамд идэх юм зөөж байгааг харвал юм хялайлгахгүй гэсэн. Харин миний элэг даруулаггүйгээр уухыг зөвшөөрдөггүй. Тиймээс чи эвлэрэх л болж дээ.
Лёха: Яаж эвлэрэх юм? Лида намайг гэртээ оруулдаггүй. Харах л юм бол борооны хар үүл шиг болдог.
Өвөө: Хүүхдээрээ далимдуулж орох хэрэгтэй. Чи чинь эцэг хүн.
Лёха: Лида надад хүүхдийг өгөхгүй.
Өвөө: Сэтгэж байна. Өгөхгүй. Харин хориглож чадахгүй. Чи хүүхэдтэйгээ харьцах үндсэн хуулийн бүрэн эрхтэй. Чи түүнтэй харилцана, Лида хажууд чинь сууна. Ганц хоёр ярилцаад л та хоёр эвлэрнэ.
Лёха: Ааваа, та ухаантай байна шүү. Нас явахад ухаан суудаг гэж дэмий ч хэлээгүй байх нь. Гэхдээ энэ чамд аюулгүй. Надад идээгүй үлдэгдлээ идчих, тэгээд явж эвлэрцгээе.
----------------------------------------------------------
2 ИВАНОВЫНХАН: 8-3
----------------------------------------------------------
Ваня: Васёк, бод доо, Полина бидэнд мөнгө шилжүүлсэн байна. Хуримын өмнөх бэлэг маягаар, бид хоёрыг аалзгүй, бясаагүй хэвийн машинтай болог гэж.
Вась: Вань, эсвэл хоёулаа нисэхээ болих юм уу?
Ваня: Вась, чи яасан, мэдээж бид ниснэ. Эсрэгээр, сүүлийн үед чи бид хоёр холдсон. Ойртох хэрэгтэй.
Вась: Тийм шүү. Тиймээ, чиний зөв гэж бодож байна.
Ваня: Чөтгөр гэж, хайр аа, чи надад итгэхгүй байгааг би ойлгож байна. Би өөртөө ч итгэхгүй байх байсан. Гэхдээ чи энийг санаж авахыг хүсье, 12-13.
Вась: Юу юм?
Ваня: Энэ миний гар утасны код. Гүйцээ, Васёк, өнөөдрөөс эхлэн чамаас нуух юу ч байхгүй. Би өөрөө хүртэл уужирчихлаа. Нээрэн, Вась, одоо би чиний өмнө цэвэр. Тэгэхээр, бидэнд томоохон чемодан хэрэгтэй. Явж Боря ахаас асууя.
----------------------------------------------------------
Лида: За чи ингээд... ингээд... За боллоо. Ингээд.
Маша: Лида.
Лида: За?
Маша: Би чамтай зөвлдөх гэсэн юм.
Лида: Чамд аз таарч. Лхагва гарагт би үнэгүй зөвлөгөө өгдөг.
Маша: Костя намайг бүх насаар минь хангаж байсан.
Лида: Чи зөвлөлдөх гэж ирсэн үү, магтах гэж үү?
Маша: Үгүй ээ, мэдээж зөвлөлдөх гэж. Ойлго, би одоо өөрөө бүх юмыг... эхлэх хэрэгтэй байна.
Лида: Тийм шүү. Тэгээд, Семёрочкагаас гурвалжин будаа ав. Мах аа орой нь захаас авна. Тэгээд зөвхөн ням гарагт.
Маша: Үгүй ээ, одоохондоо иймдээ тулаагүй байна.
Лида: Аан-хан.
Маша: Маш олон санаанууд байгаа.
Лида: За.
Маша: Бас төлөвлөгөөнүүд. Би нөөцөнд байгаа юм шиг санагддаг. Би энэ эрч хүчийг хаашаа ч юм чиглүүлэх хэрэгтэй байна.
Лида: Тийм үү?
Маша: Урсгалыг нь хувиарлах хэрэгтэй.
Лида: Май. Урсгалыг нь чиглүүлэх юм байна. Надад нэг бяцхан хүн байдаг. Хэрэв Нинка Пашкаг харна гэвэл би чамтай хамт явж болно.
Лёха: Бие тамир сайн уу.
Лида: Ой, бидэнд хэн ирснийг хар даа, хүү минь. Юу хэрэгтэй? Оймсыг чинь солих уу, эсвэл бандааш угаах уу?
Лёха: Би хүүдээ ирлээ. Эцгийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэх бүрэн эрхтэй.
Өвөө: Хүүхэд эцэггүй байж болохгүй. Би эцгийн үүрэг хариуцлагад тоомсоргүй хандсанаас ямар хүн болсныг нь хар.
Лида: Тийм дээ. Май. Энийг ч гэсэн ав. Хааш нь хаяхаа мэднэ гэж найдъя. Маша явцгаая.
Лёха: Чи яаж байна, намайг ингээд хүүхэдтэй хамт үлд...?
Лида: Амтлаг юм өгч болохгүй. Зурагт асаахгүй. Гадаа салхилна. Явцгаая, Маша.
Өвөө: Төлөвлөгөөнд тохиргоо хэрэгтэй.
----------------------------------------------------------
Ваня: Байна уу?
Даша: Вань, сайн уу. Чи өнөөдөр ирэх үү?
Ваня: Аа, сайн уу, Даша. Би чамд анхааруулахаа мартчихаж. Би 2 долоо хоногоор явж байгаа.
Даша: Ойлгомжтой. Чи миний нооргийг авсан ш дээ.
Ваня: Тиймээ, Даша, надад байгаа.
Даша: Би очоод авч болох уу?
Ваня: Үгүй ээ, Даш, хэрэггүй. Би завгүй байна. Чемоданд юмаа хийж байгаа. Ер нь 5, 10 гээд зөндөө их хийх юм байна. Ингэе, би Русаар дамжуулаад чиний нооргийг өгүүлье. Русыг санаж байна уу?
Даша: Тиймээ, харамсалтай нь тийм.
Ваня: Сайн байна. Тохирлоо. Түүгээр дамжуулаад өгнө. За, баяртай.
Даша: Баяртай.
----------------------------------------------------------
Өвөө: Сонсооч, хоёулаа чамайг ямар сайн аав болохыг бичиж аваад Лидкад явуулах юм уу, а?
Лёха: Тэгээд энэ надад гэртээ үлдэхэд яаж туслах юм? Тэгвэл би зөвхөн хагас сайн, бүтэн сайны аав болно, тийм үү?
Өвөө: Ха-ха-ха. Хагас сайнд бид халуун усанд орно. Чамайг жаахан байхад би чиний сандалны завсар жижиг чулуу хийнэ, чи уйлна. Ээж чинь ирэнгүүт би чулууг авчихна, чи тайвширдаг байлаа.
Лёха: Аан гээч, хэрэв тэр цаг үргэлж уйлаад байвал би яах болж байна?
Өвөө: Чиний ухаан хүрэхгүй. Чамайг эзгүй үеэр Пашкаг уйлдаг болгох хэрэгтэй. Чи төгс аав болох ёстой. Энэ боломжгүй мэт санагдсан ч тэр.
----------------------------------------------------------
Там: Лида, ороод ир. Би өнөөдөр чамайг хүлээж байлаа.
Лида: За тэр, биднийг хүлээж байж. Би эгчийгээ авчирлаа.
Там: За, өрөөнд орцгооё.
Лида: Хар даа, ямар сайхан гээч. Тийм ээ?
Маша: Энэ гал тогоо байна.
Лида: Тэгээд юу гэж? Гол нь үйлчилдэг юм. Орцгооё.
Маша. Энд надад туслана гэж чи нээрэн бодож байна уу?
Лида: Бүгдэд нь тус болдог, чи яасан? Чи юу нь дор гэж?
Маша: Би өөрийгөө дээр гэж боддог.
Там: Эргэлзэж байгааг чинь харлаа. Хоёр замын уулзвар дээр зогсож байна. Хуучин замаараа явбал хаашаа ч очихгүй.
Лида: Энэ чиний нүдний шилтийг хэллээ.
Там: Харин шинэ зам аз жаргалд хөтлөнө. Харин чиний хань чиний сайн таньдаг тэр хүн байх ёстой.
Маша: Тэр намайг хэнтэй гээд байна?
Лида: Дараа нь учрыг нь олно. Тамар, чи бидэнд хөзрөө дэлгэж үзүүлээч. Үндсэндээ хэтийн амьдрал, нэг чиглэл өгчих. Харин тэр амрагуудын учрыг Маша өөрөө олох биз.
Там: Хөзрөө дэлгэж болно оо, мэдээж. Гэхдээ эхлээд кофе.
----------------------------------------------------------
Лёха: Пашка, чи яаж байна аа? Нүүрээр чинь дүүрэн шоколад. Амандаа хийх ёстой, тэнэг ээ.
Өвөө: Энэ нээрэн шоколад мөн үү? Нэг тохиолдолыг санаж байх чинь...
Лёха: Аав, миний хүүхэд насны тухай улиг болсон юм ярихгүй байя. Энэ бол шоколад. Энэ одоо юу вэ?
Өвөө: Чиний үхэл бололтой. Лидкагийн чанга гарнаас.
Лёха: Тэгж яривал энэ таны санаа байсан.
Өвөө: Санаа нь сайхан байсан. Хэрэгжүүлсэн нь хог болгочихлоо. Юугаа зогссон юм? Түргэн дуудаач!
Лёха: Түүгээр намайг авч явах уу?
Өвөө: Тэгвэл Стёпка малын эмчид очъё.
Лёха: Үнээнүүдэд үү?
Өвөө: Үхэрүүд яг хүүхдүүд шиг. Өсөж том болох үедээ. Зарим нь чамаас ч ухаантай. Алив ээ, явцгаая.
----------------------------------------------------------
Рус: Хонгор оо, чи надаас юу хүсээд байгааг би ердөө ч ойлгохгүй байна.
Вась: Би бүгдийг Ваняд хэлнэ шүү гэж чамд анхааруулж байна.
Рус: Тэгвэл тодорхойхон шиг, тэр атаархахаар хэлээрэй дээ. Вась, чиний түмэн буруу. Чи түүнд юу ч хэлэх хэрэггүй. Вегаст болсон зүйл Вегастаа л үлдэнэ.
Вась: Больж үз, Рус! Энэ манай унтлагын өрөөнд болсон. Надад ичгүүртэй байна. Би чадахгүй.
Рус: Харагдсан бол ичгүүртэй. Харин тэр биднийг хараагүй, харах ч үгүй. Тэгээд ч хэн ч мэдэхгүй.
Вась: Надад одоо инээдтэй биш байна.
Рус: Юу гээч, хонгор оо, чи энэ ганцхан үйлдлээрээ хоёр харилцааг сүйтгэнэ. Би өчигдөр Анюточкагийн уланд иллэг хийж өгсөн. Тиймээ. Бид сайхан байгаа, учраа ололцож байна. Хэрэв энэ түүнд хүрвэл яахав?
Вась: Тэгвэл энэ чиний асуудал болно.
Рус: Аан гээч, Вась, чи энэ алдаагаа насан туршдлаа мөрөөдөх болно! Ой! Харамсана.
Вет: Чи яасан ч сүржин ярьдаг юм.
Бүд: Рус, юуны чинь алдаа? Нэгэнт л тэр чамайг хаясан. Үүндээ огтхон ч харамсдаггүй.
Оус: Үгүй дээ, би түүнтэй... нэг үгээр би түүнтэй унтчихсан юм.
Бүд: Оо! Урт үстийн ардуур нь. Харин одоо тэр түүнд бүгдийг хэлнэ гэнэ. Үрнээс өгөөч.
Вет: Сонс, би чиний оронд бол хоёр 7 хоног хаа ч юм нуугдах байлаа. Урт үстийн хилэнг намдтал нь.
Рус: Тэрний хилэн юу юм? Би тэрийг хашрааж чадна.
Вет: Чи заан Серёгаг санаж байна уу?
Рус: Тэгээд?
Вет: Тэгсэн тэр найз охин оо Андрюха Куцыйтэй хамт барьж авсан. Чи ойлгосон биз дээ? Нэг нь шүүгээ, нөгөөх нь тавиур.
Рус: Тиймээ.
Вет: Эцэст нь тэр тавиур сэтгэл хөдлөлөөрөө хамаг юмыг түйвээж эхэлсэн. Дараа нь шүүгээг эвлүүлж чадаагүй.
Рус: Новш гэж.
----------------------------------------------------------
Стёпа: Шүүдэст эмзэгшил юм шиг байна.
Лёха: Пүү! Би цагаан цэцэг л гэж бодлоо. Диатез бол юу ч биш.
Стёпа: Тэр болохгүй юм идсэн нь илт байна.
Лёха: Шоколад идсэн.
Стёпа: Шоколад?
Лёха: Тиймээ.
Өвөө: Тэгээд?
Стёпа: Гурав хүртэлх насны хүүхдэд шоколад хориотой байдаг. Та нар мэдээгүй юм уу? Энэ хүүхдэд хариуцлаггүй хандсан явдал. Би эхтэй нь утсаар яръя.
Лёха: Хөөе, Стёпа, чи сүржигнэх хэрэггүй. Чи одоохондоо тэр юу, шүүдэс юу гээд байлаа түүгээрээ л бол. Лидкагийн зүрх хаагдах биз. Би өөрөө залгана. Би алдаа гаргасан, би өөрөө залруулна.
Өвөө: За тэр.
Лёха: Хар, би залгаж байна.
Өвөө: Энэ чинь хариуцлагтай хандлага.
Стёпан: Алексейгээс гэхээр гайхмаар.
Лёха: Утсаа авдаггүй. Бодвол их ядарсан байх. Унтсан бололтой. Лида Пашктай их зууралддаг юм. Явцгаая, аав. Тэр бас үнээнүүдээ эргэх ёстой.
Стёпа: Болгоомжтой.
Лёха: Стёпа тэдний хувьд ээж шиг нь.
Стёпа: Болгоомжтой.
----------------------------------------------------------
Өвөө: Залуу! Таны сүх!
Лёха: Диатезийг юугаа эмчилдэгийг та мэдэх үү?
Өвөө: Спиртээр лав биш, би мэдэх байсан. Байзаарай, миний шаахайнд чулуу орсон бололтой.
Лёха: Хүлээгээрэй. Ээж чинь залгаж байх шиг байна. Сууж бай. Байна Лида.
Лида: Яах гэж залгаав? Чи хариу өгөөгүй.
Лёха: Би яагаад залгасан гэж? Чам руу залгахаас өөр ажил надад байхгүй юу? Пашкаг эрхлүүлсэн юм. Санаандгүй.
Лида: Чи түүнд дахиад л утсаа өгсөн юм уу? Би болохгүй гэсэн. Чамд хүүхэд саатуулах өөр юу ч алга уу?
Лёха: Яагаад юу ч алга уу гэж? Бид фермд байна. Хөгжүүлэх ажил хийж, түүнд мал харуулж байна. Паш? Тэр морийг хар даа. Харав уу?
Лида: Ой, сайн байна, сайн байна. Надад харуулаач.
Лёха: Хэнийг? Морийг уу?
Лида: Пашкаг.
Лёха: Одоохон видео асаая. Аав аа, Паша хаана байна?
Өвөө: Би хаанаас мэдэх юм? Энэ чиний хариуцлагын бүс.
Лёха: Одоо яах вэ?
Өвөө: Яасан? Хай, бууж өгч болохгүй. Олоод таван салаа өг.
Лёха: Энэ Лидка!
Өвөө: Чимээгүй. Иванов сонсч байна.
Лида: Өвөө, Лёша яагаад утсаа унтраасан бэ? Пашка яасан юм, надад үнэнээр нь хэлээч?
Өвөө: Өнгөрсөн. Бишээ утас нь унтарсан. Пашкагийн хувьд бүх юм зүгээр. За тэр, инээгээд л гүйж байна. Чимээгүй болчихлоо. Хэрэв надад аятайхан утас бэлэглэсэн бол би чамд харуулахгүй юу. Бас камертай. Гүйцээ, баяртай. Утас бодож байгаарай.
Лида: Баяртай.
Өвөө: Тэгэхээр, чи зүүн тийшээ, би баруун тийшээ. Тэрний хөл нь богинохон. Хол явж чадахгүй. Явцгаая.
----------------------------------------------------------
Маша: Хамгийн сүүлд, 7-р ангид миний найз охин намайг өтгөн кофегоор мэргэлж байсан юм.
Там: Лида, чи яасан бэ? Царай авах юм алга.
Маша: Харин та харахгүй байна уу? Манан халхалчихсан уу?
Лида: Пашка одоо Лёшкатай хамт фермд байна. Би Пашкаг харуул гэж Лёшкад хэллээ. Харин тэр харуулсангүй. Пашка нэг л юм болсон санагдаад байна.
Там: Хорлогдсон байна. Чиний Пашкаг хорлосон байна. Бас ойр дотны хэн нэг нь хорлож. Зүгээр ээ, зүгээр, би тэднийг хашрааж өгнө.
Лида: Хашраа, Томушка, хашраа, Тамарушка.
Там: Гэхдээ энэ үйл их үнэтэй.
Лида: За юу ярина вэ?
Там: 30,000!
Лида: Ийм юман дээр хэмнэж болохгүй. 20,000.
Там: За яахав! Болно! Байнгын үйлчлүүлэгчийн хувьд.
Маша: Дүү минь, чамайг хуурч байна.
Там: Харин би албадаагүй. Би албадахгүй.
Лида: Чи зоволтгүй, энэ мэдээж. Би нэг удаа цэврүүтсэн, тахиан толгой шиг том. Тэгсэн Тамара шившлэг хийгээд л байхгүй болчихсон. Тэр эмээгээсээ уламжилсан авъястай.
Там: Бас хатиг. Хатиг гарсныг чи санаж байна уу?
Лида: Эхэлцгээе, Тамара, а? 20,000-ыг өгөх үү?
----------------------------------------------------------
Бүд: Товчхондоо балай юм болсон.
Рус: Тэгээд, үхчихсэн үү?
Вет: Үгүй дээ, амьд. Харин одоо бөгсөндөө илүүдэл дөрвөн нүхтэй. Аан, бас нэг тохиолдол байсан, сонсч бай. Нэг нөхөр томилолтоос гэртээ ирж л дээ.
Рус: Ха, энэ чинь онигоо.
Бүд: Бүх онигоонууд чиний амьдралаас гардаг юм.
Вет: Тийм шүү, тийм.
Бүд: Дахиад үр өг дөө.
Вет: Минийх дуусчихсан, анд аа. Дэлгүүр яваад ирэх үү?
Оус: О!
Бүд: Яагаад би гэж?
Рус: Чи бидэн дотор хамгийн хурдан нь, ха-ха. Анд аа, харин ахиухан аваарай. Би орой болтол чөлөөтэй.
Вет: За, цааш нь үргэлжлүүлье.
Рус: За?
Вет: Нөхөр буцаад иртэл эхнэр амрагтайгаа байж гэнэ. Тэгээд тэр хаалгаа нээж ороод брусээр шууд л бам!
Рус: Шууд толгойнд уу?
Бүд: Найзууд аа, найзууд аа, тэнд нөгөө урт үст хуй салхи.
Рус: Юу?
Бүд: Бүр сүхтэй.
Рус: Хуй салхи аа?
Бүд: Чиний хойноос ирж.
Рус: За болиорой, чи тоглоод байна уу?
Вет: Үгүй ээ, үгүй, сонссонгүй юу? Бүдүүнээ худлаа хэлбэл хөлөрдөг. Хэрэв түүнтэй хөзөр тоглож эхлэх юм бол. Русик, тэнэглэх хэрэггүй. Бушуухан явж хаа нэгтэй нуугд, энд бидэнд үхдэл хэрэгггүй. Яв аа, яв, яв.
Рус: Найзууд аа, тэгвэл та нар намайг хараагүй шүү.
Ваня: Сайн уу, залуус аа. Та нар Русыг харсан уу?
Вет: Үгүй ээ.
Бүд: Тэр саравчинд байгаа. Унасан алимнуул түүж байгаа.
Вет: Би хараагүй.
Ваня: За яахав, би энд хүлээе.
Бүд: Юуг нь хүлээх юм? Яваад зааж өгье.
Ваня: Явцгаая.
Бүд: Тэр энд байгаа.
Ваня: Рус? Рус, чи энд байна уу? Надад ярилцах юм байна. Залуус аа, энэ ямар гэгчийн тоглоом бэ?
Вет: Чи овоо сэтгэж байна шүү.
Бүд: Одоо сэтгэхээ болилоо. Цааш нь яах вэ?
Вет: Юу юу гэж? Васька руу залга. Түүний одооны залуу нь экс залууг нь сүхдэх гэж ирсэн гэж хэл.
----------------------------------------------------------
Өвөө: Паша? Кс-кс-кс. Ээ бурхан минь гэж! Пашенька? Пашуля? Алив, чаа! Паша?
----------------------------------------------------------
Өвөө: Паша?
Лёха: Пашаг олсон уу?
Өвөө: Тэр яг өвсөн дундах зүү шиг. Би дахиад хайя.
Лида: Зогс. Пашка хаана байна?
Лёха: Пашка Стёпактай байгаа.
Лида: Тийм үү?
Лёха: Тиймээ, яасан, тэр хүүхэдгүй гоонь эр, Пашатай хамт жаахан байж, ямаанууд харуулъя гэсэн.
Лида: Та нар харж болсонгүй юу?
Стёпа: Лидия! Өдрийн мэнд!
Лида: Пашка хаана байна?
Лёха: Лидок, санаа бүү зов. Нүдний чинь судаснууд тэсэхгүй. Харав уу, Пашкагийн малгай нь энд байна. Тэгэхээр Пашка энд хаа нэгтэй байж таарна.
Там: Надад малгайг нь өг.
Лида: За.
Там: Надад малгайг нь аль.
Лида: Хүүг минь олоод өг. Ямар ч мөнгө байсан төлнө.
Лёха: Ямар ч байж болохгүй. Надад ердөө 5000 байгаа.
Лида: Бөөрөө зараарай.
Маша: Нээрэн үү?
Лида: Маргах юмгүй.
Маша: Би бөөр яриагүй. Юу гээчин сохор шүтлэг вэ?
Лида: Чи...
Маша: Нохойтой цагдаа дуудах хэрэгтэй.
Там: Харлаа.
Өвөө: Чимээгүй.
Там: Эргэн тойронд нь амьтай юм алга. Энэ төмөр байна. Харанхуй. Миний хойноос.
Стёпа: Тэр трактор луу орж.
Лида: Дуугай бай.
Лёха: Юун трактор, тэр чинь өндөр.
Стёпа: Тракторт байна.
Маша: Галзуугийн байшин шиг. Костягийн камеруудаар харж болно ш дээ. 20-р зуун.
----------------------------------------------------------
Там: Тэр энд байгааг би мэдэрч байна.
Лёха: Пашка юу?
Лида: Тиймээ.
Лёха: Хэрэв тэнд бол бидэнд чимээ өгөөч.
Стёпа: Трактор! Тэр тэнд алга!
Лида: Хүү минь!
Тар: Тэр тэнд байна. Тэнд байна.
Өвөө: Сэрээгээр үз.
Стёпа: Болгоомжтой.
Өвөө: Хөшүүргийн зарчмаар.
Костя: Та нар юу хийж байна аа? Болиоч!
Лёха: Тэнд миний хүү байгаа!
Костя: Үгүй, өгөөдөх! Би техникийг эвдэхийг зөвшөөрөхгүй!
Лида: Би чамайг өөрөө өрлөөд өгье! Тэнд миний хүү байна! Чи юу хийгээд байгаа юм?
Костя: Тийшээ хүүхэд орж чадахгүй!
Лёха: Гараа тат!
Там: Би тэнд байгааг мэдрээд байна гэж хэлж байна!
Лида: Ой, одоо яана аа! Юу л болж байна даа?
Өвөө: Бүгдээрээ холдоцогоо!
Костя: Үгүй ээ!
Маша: Больцгоо! Би та нарын Пашка хаана байгааг мэднэ.
----------------------------------------------------------
Лида: Ямар хөөрхөн юм!
Өвөө: Яг би шүү.
----------------------------------------------------------
Ваня: Тоглож боллоо, одоо болно. Хаалгаа нээ.
Вет: Үгүй ээ, онгойлгохгүй, Вань.
Ваня: Ингэхэд надад сүх байгааг та нар мэдэх үү?
Бүд: Тэр тусмаа онгойлгохгүй.
Ваня: Хаалгаа онгойлго!
Бүд: Сонсооч, хэрэв одоо хаалга эвдвэл би хурдан гүйж чадахгүй.
Рус: Ванёчек? Ванёчек, чи, э, ингэж уурлах хэрэггүй. Би энд ямар ч хамаагүй. Тэгээд ч Васькаг ойлгож болно. Чи ойлго, намайг тойроод бөөн тестероны үүл нүүж, бас сэрэл ундарч байдаг. Нэг ч хүүхэн тэсэж чаддаггүй, ойлгов уу?
Ваня: Би хаалгаа онгойлго гэсэн! Эсвэл би одоо эвдлээ!
Вась: Ваня тэнд үү?
Ваня: Васька?
Вась: Та нар түүнийг яасан юм?
Рус: Вась, би чамайг битгий хэлээрэй гэсэн. Залгиад мартчихдаг. Дуугай байх нь алт.
Вась: Дуугай бай.
Ваня: Ярихгүй юу вэ, Вась? Хүлээ, чи түүнтэй нэг юм болсон уу?
Рус: Ванёчек, энэ зүгээр л хуучны юм дурсагдаад, цэвэр рефлексээр болчихсон, ойлгож байна уу? Бид бүр үнсэлцээгүй.
Ваня: Вась, энэ үнэн үү?
Рус: Тиймээ, үнэн, үнсэлцээгүй. Э, хонгор оо, хаалга битгий онгойлго, тэр сүхтэй. Хэрэггүй! Битгий!
Вет: Өнгөрлөө, одоо цуст хурим болох нь.
Вась: Би одоо чамд бүгдийг тайлбарлая. Чамайг Дашатай үнсэлцсэнийг би мэдээд Рустэй таарсан юм. Санаандгүйгээр. Дараа нь бид хоёр дарс уусан. Нилээн их дарс уусан, тэгээд би... би.. үнэндээ бүр юу ч санахгүй байгаа. Намайг уучлаач дээ.
Рус: Тэгвэл би ч гэсэн юу ч санахгүй байна. Нэгэнт хэн ч юу ч санахгүй болохоор юу ч болоогүй. Эвлэрэх үү? Аа, чи нээрэн юу ч санахгүй байна уу?
----------------------------------------------------------
Лёха: Болгооно уу.
Там: Лида, хохиролыг миний өрөөнд бичиж авна.
Лида: Түүнд ганцхан хохирол байгаа, тэр аав нь. Гэхдээ энэ хохиролтой би өөрөө учраа олно.
Өвөө: Би яаж мэдэхэв гээд хүчит тэжээл олж авлаа.
Лёха: Яах гэж?
Өвөө: Чи ойрын хэдэн сар гэртээ харихгүй нь тодорхой, харин юм идэх л хэрэгтэй. Сүүтэй холино биз, амттай шүү. Булуу цагаанд их таалагдаг юм.
Төгсөв
Back to episodes Go home