Ivanovy S8-02

2 Ивановынхан 8-02

Дүрүүд:

Эр:

Боря                  фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Костя                 Маринагийн нөхөр

Ваня                         Лёхагийн хүү

Виктор Сергеевич   Лёхагийн аав

Рус                     Ваня, Вася хоёрын найз

 

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

----------------------------------------------------------

Өвөө: Ойлгосонгүй, чи мэргэжил доошлуулах курст хэзээ сууж амжсан юм бэ? Ямар тэнэг төлөвлөгөө вэ?

Лёха:  Яагаад тэнэг гэж? Энэ чинь жинхэнэ. Үдийн цайны үеэр Лидка эр хүнгүй, өөрөө надгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ойлгоно. Тэгээд мөлхөж ирээд: “Лёшенька, буцаад ир” гэнэ.

Өвөө: За юу ч бүтэхгүй.      Чи юу гэж бодоов, Лидка өргөст хэмхтэй хоёр шил онгойлгож чадахгүй юу? Тэгэнгүүтээ шууд л чам руу гүйгээд ирэх үү?      

Лёха:  Юун өргөст хэмх яриад байна аа? Миний сонгуулийн өмнөх хөтөлбөрт хичнээн их заалтууд байгааг та мэдэх үү? Би түүний гэрийг бүхэлд нь уналтанд оруулна.

Өвөө: Үгүй ээ, би энэ балай юманд оролцохгүй. Ихдээ чадах юм нь харуулд зогсоно. Хэвтэх байх. Орон дээрээ. Гэртээ. Гүйцээ. Талархах хэрэггүй.

Лёха:  Иуда!

----------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН:8-2

----------------------------------------------------------

Боря: Бод доо, хурганууд нэг л туранхай өсөөд байна. Харахад өвдөөгүй, тэгсэн атлаа туранхай. Би Стёпагаас чи ер нь тэдэнд ямар тэжээл өгч байна гэж асуулаа. Буталсан овъёос өгч байгаа юу гэж гэлээ. Тэр өгч байгаа гэсэн. Би түүнд нунтагласан үр тариа өгч байгаа юу гэлээ. Харин тэр нунтаг үр будаа нэмээгүй гэсэн. Бод доо, нунтаг үр тариа огт нэмдэггүй гэнэ. Төсөөлж байна уу, Нин? Нина?

Нина:  Юу?

Боря: Сэрээсэнд уучлаарай. Чамд хурганууд сонин биш гэж бодлоо.

Нина:  Хурганууд маш сонирхолтой байна. Ой, Борюсь, нэг онцгой ишиг намайг дөрөв дэхь өдрөө унтуулсангүй.

Боря: Аан гээч, тэгвэл би түүнийг авч яваад салхилуулъя, харин чи унтаад ав, а? Харин ажлаасаа чөлөө авах болох нь. Нина?

Нина:  Юу? Чи мэднэ, би дуртайяа 10 цаг унтмаар л байна.

Боря: Ха, тэгвэл сайн л байна.

Нина:  Май, аваарай.

Боря: Хүлээ, хүлээ. Хүлээ. Чи эхлээд хүүг тэргэнд нь хэвтүүлчих, дараа нь...

Нина:  Борь, чи тоглоогүй биз? Чи яасан, өөрийнхөө хүүхдийг их сургууль хүртэл тэвэрч явахаас эмээж байна уу?

Боря: Үгүй дээ, би юунаас айгаагүй. Яахав, жаахан өсөж том болж байг. Ямар нэг болбол шууд хөл дээрээ газардаг гэж.

Нина:  Тэрэг аваад ир.

Боря: Ха! Тэгье, Пашка, гарч зугаалъя.

----------------------------------------------------------

Вась:  Сайхан харагдаж байна. Дашенькаг бодож гангалсан уу?

Ваня:  Хөөе, би ямар ч Дашенькаг танихгүй. Харин Даша хоёр хоногоор курст явсан. Тиймээс, чамайг гэсэн миний сэтгэл цэвэр.

Вась:  Хөөх. Сонсооч, хэрэв ажил дээр хэн ч байхгүй бол чамайг ганц цаг хоцорсныг хэн ч анзаарахгүй. Эсвэл хоёр цаг, а?

Ваня:  Васька, би дуртай л байна, даан ч одоо Боря ахын өмнө дахиж алдаа гаргаж болохгүй. Чи бод, одоо Дашка курсээс буцаж ирнэ, нэг их ухаантай амьтан, харин Боря ах түүнийг даргаар тавина. Бидэнд энэ хэрэгүй биз дээ?

Вась:  Үгүй ээ.

Ваня:  Бидэнд энэ хэрэггүй. За боллоо, би явлаа. Баяртай.

Вась:  Баяртай.

----------------------------------------------------------

Дина:  Миний хайртай залуу өлссөн байна. Тийм үү? Бид одоо хурдхан ямар нэг юм хийнэ ээ. Хөлдчихсөн юм уу?

Өвөө: Залгуурыг инээдтэй бодож олж.

Лёха:  Цааш нь хар.

Лида:  Энэ яачихав аа? Гэрт олигтой ч эр хүн байдаггүй. Хутга ирлэх хэн ч алга. Гэхдээ зүгээр ээ. Бид ингэх болно, яг ингэж. Тийм үү, хүү минь? Амтат чанамал түрхэнэ. Харин чанамал юуных билээ? Гүзээлзгэнийх. Тэгдээ хоёулаа одоо...Ингэхэд байна аа? Хоёулаа дэлгүүр явъя. Салхинд гаръя, зугаалъя, тараг авъя. Бас бяслаг...

Өвөө: Үгээ буцааж авлаа. Янзтай төлөвлөгөө. Одоо Лидка залгахыг л хүлээх үлдлээ. Мэдээж хэрэв тэр чиний дугаарыг устгаагүй бол.

----------------------------------------------------------

Боря: Паш, уйлахаа болиоч. Гуйя, тэгэх үү, а? Аан гээ, эсвэл чи өлссөн үү? Одоо бид чамайг хооллоно. Надад юу байгааг хар даа. Алив, уугаарай. За, алив, алив, алив. Яасан? Хар даа, ммм! Ямар амттай гээч. Яачихаад байгаа юм бэ, а? Хүсэхгүй бол тэр л биз. Надад л илүү оногдоно.

Эм:     Та хүүгээ гартаа тэврээч!

Боря: Чи намайг хүүгээ тэврэхээс айж байна гэж бодсон уу? Би 100 удаа тэвэрсэн, гэвч тэр уйлсаар л байна.

----------------------------------------------------------

Даша: Сайн уу.

Ваня:  Сайн уу.

Даша: Юмаа мартсан юм уу?    Чи чинь бүр явна гээд байсан.

Ваня:  Аан, зүгээр л миний төлөвлөгөө өөрчлөгдсөн. Харин чиний курс өнөөдөр Воронежилд эхлэх биш билүү?

Даша: Аа, үгүй ээ, Борис Павлович бүгдийг нь цуцалсан. Чи энд байх ёсгүй, харин маркетинг өөрөө бий болохгүй.

Ваня:  Даша намайг уучлаарай, би ёстой өөдгүй загнасан.

Даша: Зүгээр дээ, тэр курсгүйгээр болох биз.

Ваня:  Аа, Даша, нөхцөл байдал тиймэрхүү. Васька бид хоёрын хурим дөхөөд би хулчийсан юм, өөр юмгүй. Нэг үгээр, намайг уучлаарай, тэгэх үү?

Даша: За зүгээр дээ, би дэмий л сандарсан юм шиг санагдчихлаа.

Ваня:  Аан-ха.

Даша: Тэр тусмаа энэ бүр үнсэлт ч биш байсан.

Ваня:  Тиймээ.

Даша: Зүгээр л нэг бяцхан үнсэлт.

Ваня:  Тиймээ.

Даша: Тиймээ, тиймээс сүртэй юм байхгүй.

Ваня:  Тэгвэл эвлэрэх үү?

Даша: Эвлэрье. Ажлаа хийцгээе.

Ваня:  Аан, би одоохон хурдхан дуусгаадахъя, тэгэх үү? Харин чи минийхийг ашиглаж бай.

Даша: Аа, за.

Ваня:  Гүйцээ, дуусгачихлаа.

----------------------------------------------------------

Өвөө: Май, энийг чамд. Лидка залгахгүй яагаад удаад байна? Эсвэл чиний утасны нэгж дуусчихсан уу?

Лёха:  Аав, та ухаанаа уучихсан юм уу? Та зөндөө л залгаж, шалгасан ш дээ.

Өвөө: Чи миний насыг насалчих. Тэр үед би чамайг харна аа.      

Лёха:  Харж амжихгүй.

Өвөө: Би та нараас ч наслана. Өчигдөр гэхэд би 4 нимбэг идсэн. Энэ хичнээн аминдэм болохов?

Лёха:  Дөрөв өө?

Өвөө: Тэгээд.

Лёха:  Шарзтай хамт уу?

Өвөө: Тэр мэдээж. Хүү минь, чиний төлөвлөгөө биш длээ дээ. Энэ дүүрэгт чамаас өөр эр хүнгүй гэж чи яагаад бодсон юм? Тэр бүгдийг баллачихлаа. Би одоо тэнд яаж амьдрах болж байна?

----------------------------------------------------------

Боря: Гүйцээ, Пашка, би бууж өглөө. Би эцчихлээ. Гүйцээ ээжтэй чинь яръя. Байна, Аня.

Анна:  Борис Палыч, яаралтай захиргаанд хүрч ир.  

Боря: Ань, би чадахгүй. Би бүр сандлаас ч босож чадахгүй байна.

Анна:  Тийм бол шууд сандалтайгаа хамт хүрээд ир. Амбан захирагч ажилгүй үедээтантай ярилцъя гэсэн. 

Боря: Юу?

Анна:  Би ч гэсэн сайн ойлгоогүй. Гэхдээ энд бичсэнээр тулгамдаж буй асуудал бол зах зээлийн сегмент дэх ажилгүйдэл гэсэн байна.

Боря: Сонсооч, Ань, нээрэн би үнэхээр чадахгүй, уучлаарай. Би гэр бүлийн асуудалтай байна.

Анна:  БорисПалыч, та намайг сонссон уу, үгүй юу? Хэрэв та одоо ирэхгүй бол танд зөвхөн гэр бүлийнх ч биш, бусад асуудлууд тулгарна. Гүйцээ, таныг хүлээж байя. Аа, байзаарай, та гэр бүлийн асуудлаар нэг ч үг бүү хэлээрэй. Амбан захирагч хувийн асуудлыг ажилтай хутгах дургүй.

Боря: Ань.

Анна:  Одоо яах ч билээ? Эцэг эх, амбан захирагчийг сонгодоггүй. Гүйцээ, хүрээд ир. Танд хагас цаг байна. Хүлээж байя.

Боря: Ойлголоо. Хөөе, ах хүү. Мөнгө олмоор байна уу?

----------------------------------------------------------

Даша: Вань, бид энд хэдэн  ноорог зурсан байгаа. Чи харах уу?

Ваня:  Юу? Аан, янзтай, тиймээ. Би орой нэг харъя.

Даша: Одоо үзэхгүй юм уу?

Ваня:  Харин одоо бол чадахгүй, явлаа. Гэртээ харъя. Гэртээ харьж, жаахан унтах ёстойгоо гэнэт саналаа. Энэ нооргийг чинь авъя. Гүйцээ, би явлаа. Аа, тийм, үүргэвч.

Хар:    Сайн байцгаана уу.

Даша: Сайн уу.

Ваня:  Сайн уу.

Хар:    Тэнд нөгөө тахиа салчихаж.

Ваня:  Азарган тахианаасаа юу?

Хар:    Инээдтэй байна.

Ваня:  Аан-хан.

Хар:    Хулдаасан реклам салаад уначихаж.

Ваня:  Юу?

Даша: А! Хулдаасан реклам.

Хар:    Би тэгж л хэлсэн.     

Даша: Яагаав, өчигдөр өлгөсөн ш дээ. Вань, хэрэв хэрэгтэй бол чи явж бай.

Ваня:  Аан-хан.

Даша: Харин би Ветхийг надад тусал гэж хэлнэ, тэр надад татгалзаж чадахгүй. Тэгээд өөрсдөө яаж ийгээд тогтооё.

Ваня:  Ветхийг үү?

Даша: Тиймээ.

Ваня:  Үгүй ээ, Ветхий тохирохгүй.

Даша: Яагаад?

Ваня:  Яагаад гэхээр, одоо буруу хийчихвэл би дараа нь дахиж хийх болно. Надад 30 минут байна, би өөрөө очиж харъя.

Хар:    Харин би өрөөг чинь хараад байж болно. Та нарын компьютерт хөзөр байгаа юу?

Даша: Үгүй ээ, байхгүй.

Хар:    Аа, тэгвэл өрөөгөө зүгээр л цоожилчих.

Ваня:  Тиймээ.

Даша: А, ха.

----------------------------------------------------------

Өвөө: Бид энд юу хийж байгааг надад сануулаач?

Лёха:  Аав, яваад ой санамжаа сэргээхийн тулд өндөг ид. Стёпка ямар ч хэрэгцээгүй гэдгийг Лидка ойлгох ёстой. Би урд шөнө энэ цоргны эрчлээсийг нь тасалсан. Стёпка энийг засах гэж ирээд тогонд цохиулна.

Өвөө: Цоргонд хаанаас тог байх юм?

Лёха:  Би яах гэж цахилгааны утас татсан байхав?

Өвөө: Байз. Би нэг юм санах чинь. А тэр чинь 70-аад оных биш.

Лёха:  Одоо очоод самбарт холбоно. Харин та утсыг нууж бай, тэгээд явцгаая.

Өвөө: Тэг ээ, газардуулах хэрэгтэй.

----------------------------------------------------------

Ваня:  Тийм байж.

Даша: Би арай хөнгөн, би гаръя, тэгэх үү? Харин чи барьж бай.

Ваня:  За яахав, тэг. Үхсэн гөлөгнүүд, үхсэн гөлөгнүүд, няц даруулсан нисэгч.

Даша: Юу?

Ваня:  А? Ээ, би буу гэж байна, Даш, би ингэж чадахгүй. Юу, чи тэр дээр ажиллаж, би энэ дор зогсож байна. Хоёулаа байраа солъё.

Даша: Аа, хэрэггүй ээ, зүгээр.

Ваня:  Даша, энэ тушаал. Буу.

Даша: Юундаа хашхирдаг юм? За яахав.

Ваня:  Би барьж байна. Энийг ав.

Ваня:  А, тийм. Супер. Хар даа, порно юу? Аа.. Хар даа, тэгшхэн үү?

Даша: Тиймээ, тэгшхэн байна.       

Ваня:  А, а-а!

Даша: А!

----------------------------------------------------------

А/3:     Надад хэл дээ, та миний ажилгүйдлийн үзүүлэлтийг зориуд  үгүйсгээд байна уу? Тэд танд хахууль өгсөн үү?  

Боря: Тийм үг байхгүй.

А/з:     Яагаад тийм үг байхгүй гэж? Тэгвэл баавгай юу хөхдөг вэ?

Анна:  БорисПалычийг хэн нэгэн хахуульдсан гэж би бодохгүй байна.

А/3:     Тэр Ротвейлер шиг их мөнгөтэйг нь би мэднэ. Тэгэхээр,тэр зориуд намайг хорлож байна.

Боря: Би хүмүүсээ халахыг хүсдэг гэж та боддог уу? Тэгж яривал би энд өссөн. Хүн бүрийг мэднэ. Тэд надад төрснөөс өөрцгүй. Гэхдээ би бизнесмэн. Би орлого ашгаа бодох ёстой. Харин та нарын тэр ажилгүйдэлийн үзүүлэлт та нарын л асуудал. Шуудхан хэлэхэд. 

А/З:     Энэ таны асуудал болно. Танд бүгд ойлгомжтой юу?

Боря: Тэгэхийг нь харъя л даа.

А/З:     Яриагаа орхиё! Тэр харна гэнэ. Хэрэв би харуулбал яахав?

Анна:  Бүгдээрээ завсарлавал яасан юм бэ? Кофе ууцгаах уу?

А/З:     Алга бол.

Анна:  Би дуртай л байна, гэхдээ энэ миний өрөө. Холхон байя.

----------------------------------------------------------

Эр:      Эсмеральда? А, чөтгөр гэж. Эсмеральда?Эсмеральда? Ё…

----------------------------------------------------------

Өвөө: Чиний цоргыг засахаар яагаад хэн ч яарахгүй байна? Хэдийн хоёр цаг хүлээлээ. Ингэхэд би юм ч идэж амжаагүй.

Лёха:  Лидка ирлээ. Цоргонд бүү хүр!

Лида:  Чи юундаа эргэлдсэн юм? Би юунд хүрэх, юунд хүрэхгүйг надад заах нь уу? Би чамайг усны саваар цохиогүй дээр эндээс зайлж үз.

Лёха:  Би битгий хүр гэсэн. Энэ эвдэрсэн. Чиний Стёпка засаж өгнө биз.

Лида:  Өчигдөр зүгээр байсан, харин өнөөдөр эвдэрчихсэн үү? Чи намайг тэнэг гэж боддог уу? Ингээд хүрээд ирэхээр чинь би чамайг шууд л уучилна гэж бодсон уу? Миний Лёшенька! Би чамгүйгээр, чиний зөвлөгөөгүйгээр яаж амьдрана аа. Би хэзээ ч цайгаа буцалгах вэ гээд л. Эндээс тонил.

Лёха:  Би битгий хүр гээд байна! Энэ цоргонд. Гуйя.

Лида:  Чи зайлаад өгөөч!

Лёха:  Үгүй бит...

Лида:  Алиалагч.

----------------------------------------------------------

Ваня:  Тэнэг шат!   

Даша: Вань, Вань.Вань…

Ваня:  Би энийг шатаана даа!

Даша: Гүйцээ, тэр айчихсан, дахиж тийм юм болохгүй. Хаана гэмтсэн бэ? Энд үү?

Ваня:  Боллоо, Даш, бараг өвдөхгүй байна, нээрэн шүү.

Даша: Ядаж л малын эмчид очъё, тэгэх үү? Тэр боолт хийж өгнө. Гүйцээ, намайг түшээд яв. Явцгаая. Явъя.

Ваня:  Даш, бүх юм зүгээр, санаа зоволтгүй. Би зүгээр л өөрөө явчихъя, за юу?  

Даша: А, тиймээ, надад хэцүү биш. Явцгаая.

Ваня:  Даш, гуйж байна. Чи бүхэл өдөржин ийм юм хийлээ. Чи өдрийн турш намайг энэ хоёр бөндгөр юмаараа чичлээ, ойлгов уу? Хэрэв чи намайг хүсч байвал энэ чиний асуудал. Би аз жаргалтай хувийн амьдралтай хүн. Бас би чиний дарга. Бид ингэж болохгүй. 

Хар:    Өшиглөсөн бол хайртай гэсэн үг.

----------------------------------------------------------

А/з:     Тэгэхээр ийм байна! Маргааш гэхэд баншны цехээ нээ. Ажилгүйчүүд энд надад хэрэггүй.

Боря: Би...

А/з:     Би ойлгосонгүй, түүнийг алж байгаа юм уу? Тэр юундаа ингэж орилдог байна? Тэр яагаад ганцаараа байна? Ямар тэнэг эцэг эх гэхээр хүүхдийг ганцааранг нь орхидог юм?

Боря: Би очоод түүнийг тайвшруулах юм уу?

А/з:     Тэр таных юм уу?

Анна:  Мэдээж үгүй!Зүгээр лБорисПавловичийн хувьд эндэхийн бүх хүүхдүүд төрснөөс нь өөрцгүй байдаг.

Боря: Тийм шүү. Тиймээ. Тэгээд би явах уу?

А/з:     Ингэхэд байна аа, Анют, чи үүнийг протолог... а, протоколд тэмдэглээд ав, гэрээслэлд... м, хурлын бүх оролцогчид яслийн өмнөх насны хүн амын ажилд татагдан орсон болно. Чамд бүгд ойлгомжтой юу? Болсон уу? Ойлгосон уу?

Анна:  Тиймээ.

А/з:     Гүйцээ. Тэгвэл миний хойноос!

----------------------------------------------------------

Ваня:  Даш, уучлаарай даа. Би яг мал шиг загначихлаа.

Даша: Тэнэг хүн шиг.   

Ваня:  Өөдгүй новш шиг.

Даша: Мулгуу амьтан шиг.

Ваня:  Үгүй ээ, чи ч гэсэн хэтрүүлэх хэрэггүй, бид ямартай ч чиний даргын тухай ярьж байна. Үнэндээ би энэ гурвалжин дотор яахаа мэддэггүй.

Даша: Вань, чи юугаа яриад байна аа? Юун гурвалжин? Зөвхөн Вася та хоёрын л харилцаа байгаа. Надад чамаас юу ч хэрэггүй. Зөвхөн тэр тэнэг баннерт туслалцаа хэрэгтэй. Ингээд л боллоо.  

Ваня:  За ингээд боллоо, би ойлгосон. Би яг одоо бэлэн. Гэхдээ одоохон энд чиг тавих юм уу эсвэл нохойгоор долоолгоё.

Даша: Тэг ээ, Вань. Гэхдээ өнөөдрийн миний ажлын өдөр дууссан.

Ваня:  Даш?Битгий уур л даа.

Даша: Вань, би уурлавал өшиглөдөг юм. Маргааш уулзъя.

Ваня:  Маргааш уулзъя. Би маргааш өнгөрсөн.

----------------------------------------------------------

Лида:  Лёш? Лёш?

Лёха:  А? А? Зүгээр, зүгээр. Энэ ердөө л таталт.

Лида:  Чамд ус өгөх үү?

Лёха:  Битгий хүр! Хэлээд байхад, одоо тогонд цохиулах нь. Юу, онолын хувьд энэ боломжтой.

Лида:  Чи мэдрэл муутай юм уу?    

Лёха:  А?

Лида:  Чи Стёпаг хорлох гэж хэргээр цахилгаанд холбосон юм уу? Бос, тэгээд эндээс зайл.

Лёха:  Лидок, би нэг л биш байх чинь. Би хоёр хоног хэвтэж байгаад өөрөө явчихаж болох уу?

Лида:  Босоод арилж үз! Зогс!

Лёха:  За, Лидочка.

Лида:  Тог оо салга.

Лёха:  А?

----------------------------------------------------------

А/З:     Үгүй ээ, нэмэргүй.    За харав уу, та хүмүүсийг халснаар юу хүргэснийг?

Боря: Гэхдээ би....

А/З:     Тэд хүүхдээ ч тэжээж чадахгүй, захиргааны гадна авчирч орхиж байна. Алив, залга даа, нөгөө юу билээ? Хүүхдийн асрамж руу, ирээд авна биз. 

Боря: Хэрэггүй! Хаашаа ч залгах хэрэггүй, ямар ч хүүхдийн асрамж хэрэггүй. Бид өөрсдөө энд учрыг нь олно.

Анна:  А, надад санаа байна. БорисПалычыд хүүг өргүүлчихье.

Борис: Юу? Аа, тийм, болно.

А/З:     Мэдэхгүй юм, мэдэхгүй юм. Чи дээр биш үү, Анют?

Анна:  Та юу ярина вэ? Хүүхдүүд БорисаПалычыд ямар их хайртай гээч!

Боря: Тиймээ.

Анна:  Бас БорисПалыч хүүхдүүдэд маш их хайртай.

Боря: Тиймээ.

Анна:  Тиймээ. Та хүүхдийг гар дээрээ авчих.

Боря: Би юу?

Анна:  Тиймээ. Хайр аа харуулах хэрэгтэй.

Боря: Гэхдээ би...

А/З:     Алив.

Боря: За.

Анна:  Одоохон, одоохон, одоохон. За тэр, тэр, тэр.

Боря: Яг ингээд. Би авчихлаа. Тэвэрч байна, харав уу?

Анна:  За тэр!

Боря: Боллоо.

Анна:  Тиймээ!

А/З:     Анют, би дараа нь түүнд медаль гардуулахыг сануулаарай.

Анна:  Аан-хан.

А/З:     Хэн гэж нэрлэх вэ?

Боря: Э…

А/З:     ЕвгенийСаныч муугүй хувилбар.

Анна:  БорисПалыч, та бодож ол.

Боря: Пашка гэж нэрлэнэ. Ха-ха, инээж байна.

А/З:     Харж байна, харж байна. Хүүхдүүд үнэхээр танд хайртай юм байна, харлаа.

Анна:  Тийм шүү.

Боря: Тиймээ.

А/З:     Та нутгийн иргэдэд сэтгэлээрээ ханддагт итгэж байна. Бас тэднийг гудамжинд гаргаж хаяхгүй. 

Боря: Би ойрын хугацаанд шинэ цех нээнэ гэдгээ танд амлая. Амлая, нээрэн шүү.

А/З:     Хүлээж авлаа. Цехээ нээвэл... танд талархал илэрхийлнэ.

Боря: Баярлалаа.

А/З:     Анют, би жаахан ядарчихлаа. Чи намайг бөөрөлзгөний чанамалтай цайгаар дайлахгүй биз?

Анна:  Бөөрөлзөгөнтэй байхгүй, алимтай байгаа.

А/З:     Алимтай? Тэг ээ, тэг, алимтайг нь, тэгье.

Анна:  Явцгаая.

Боря: Баяртай.

----------------------------------------------------------

Вась:  Сайн уу. Ядарсан уу?

Ваня:  Тиймээ. Энэ ажлаас болоод миний толгой бүр хагарах нь. Гол нь би зөвхөн түүнээс өөр юу ч бодож чадахгүй байна. Юу, ажлын тухайд. Бүр одоо ч бодож байна.

Вась:  Вань, нэг бол чи чөлөө авах юм уу, ядаж ганц өдөр? Тэгэхдээ өөр юуманд анхаарлаа хандуулж болно. Жишээ нь, надад, а?

Вася:  Яг үнэн, Васёк. Хоёулаа аялалд гаръя!

Вась:  Юу? Юун аялал? Тула руу юу?

Ваня:  Хаашаа ч хамаагүй! Бүр Бали, Тай ч байсан яахав! Гол нь хамтдаа, энэ ажлаас хол байх хэрэгтэй.

Вась:  Нээрэн үү?

Ваня:  Тиймээ.

Вась:  Тэгээд хэзээ?

Ваня:  Хэзээ вэ? Яахав, маргааш. Эсвэл нөгөөдөр. Хамгийн гол нь аль болох хурдхан.

Вась:  Вань, чи одоо тоглоогүй биз дээ?

Ваня:  Үгүй ээ.

Вась:  Бид нисэх юм уу?

Ваня:  Тэгнэ ээ.

Вась:  Тийм үү? Ёстой янзтай!

----------------------------------------------------------

Өвөө: Хэдийн гурав дахь аягаа уулаа, туслах гуай. Хар даа, Лида болоогүй, бидний чанамалыг гаргаад ирлээ.

Лёха:  Хн, тэр нь чанамал биш. Би тэрийг сайтар эргүүлж чангалсан. Шварцын өмд хүртэл урагдах биз.

Төгсөв      

 



 

 

 

Back to episodes Go home