Ivanovy S8-01

2 Ивановынхан 8-01

Дүрүүд:

Эр:

Боря                  фермийн эзэн

Лёха                         фермийн ажилтан

Костя                 Маринагийн нөхөр

Ваня                         Лёхагийн хүү

Рус                     Ваня, Вася хоёрын найз

Лёхагийн найзууд:

+Стас               

+Гера

Эм:

Нина                  Борягийн эхнэр

Лида                         Лёхагийн эхнэр

Марина              Лидагийн эгч

Вася                         Ванягийн найз охин

----------------------------------------------------------

Маша: Оо, сайн уу, сайн уу, Виктор Алексеевич. Сайн уу, хамаатан минь. Би чиний Маша эгч чинь, Харин энэ Костя ах чинь.

Нина:  Лидагийнд эгч нь нөхөртэйгээ ирсэн байна.

Лёха:  Би ойлгосонгүй, чи одоо тэднийг бүр үлдээж байгаа юм уу? 

Боря: Мартсанаас, Костя? Манай фермд чам шиг ийм ухаалаг инженер хэрэгтэй байгаа.

------------------------------------------------------------------------------------------------------------

Боря: Би Константин Аркадьевичийгинновацийн дэд захирлаар томилсон. 

------------------------------------------------------------------------------------------------------------

Маша: А! Лёша?

Лёха:  Маша?

------------------------------------------------------------------------------------------------------------

Даша: Чи хуурах онцгүй гэдгийг мэдэх үү? Тэр тусмаа хайртай бүсгүйгээ? Прометей үүнийхээ шанг хүртсэн. Бүргэд түүний элгийн тоншиж идсэн.

Ваня:  Гэхдээ бидэнд гал байна.

------------------------------------------------------------------------------------------------------------

Вася:  Тэгэхээр түүнээс болж бид хуримаа хойшлуулжээ, тийм үү?

------------------------------------------------------------------------------------------------------------

Вася:  Бид саллаа.

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Би чамд татагдаад байна.

Костя: Надад энэ 7 хоногийн бүх камеруудын бичлэг байгаа.

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Би Машатай үнсэлцэнэ гэж бодоогүй.

Лида:  Новшоо хамж аваад эндээс зайлж үз! Түргэл!

Маша: Лида!

------------------------------------------------------------------------------------------------------------

2 ИВАНОВЫНХАН: 8-1

------------------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Лида, Лёха хаачсан юм? Та нарт ямар нэг асуудал гарсан уу?  

Лида:  Аа, сүртэй ч юм биш.

Боря: Түүнийг хөөчихсөн юм уу? Зөв л юм хийж. Өвөөг бас хөөсөн үү?

Лида:  Харин өвөө бойкот зарласан. Лёшаг уучлах хүртэл.

Нина:  Лид, тэр бидний мэдэхгүй ямар хэрэг тарьсан юм? Тэр халуун усыг шатааж байсан, усгүй усан санд сэлж л байсан. Чи яагаад түүнд гомдсон юм?

Лида:  Тэр бусдын юманд гар дүрсэн. Миний картыг нууцаар авч, хүүхдийн мөнгийг тоглоомонд алдсан.

Боря: Энэ угаасаа л ойлгомжтой байсан.

Костя: Үнэгүй юманд дурлагчийн нийтлэг төрх. Явж хувийн эд зүйлсээ шалгая. Борис, чамд ч гэсэн тэг гэж зөвлөе.

Боря: Харин энэ чинь санадаг санаа.

Нина:  Ямар балай юм. Лид? Нэг бол эмч дуудах юм уу? Энэ ер нь эмчлэгдэх үү?

Маша: Энэ тохиолдолд анагаах ухаан ямар ч нэмэргүй. Явж түүнд туслая.

Нина:  Ой.

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёша: Герыч, өр төлөх мөнгө байна уу?

Гер:    Байхгүй ээ, Лёхыч, арайхийж амиа аргалж байна.

Лёша: Тийм бол 5000-аа буцааж өг. Чи зээлсэн ш дээ.

Гер:    Чи өөрөө надад өгсөн ш дээ. Би тэрийг чинь тоглоод алдчихсан.

Лёша: Энэ хэзээ билээ? Мандаж явах үед, ойлгов уу? Тиймээс хүлээж байя.

Өвөө: Удахгүй бүх найзуудаа алдана даа. Хамт уух хүн ч байхгүй.

Лёха:  Тэгсэн ч Лидкад бэлэг авч өгнө. Яаж ийгээд болгоно.

Өвөө: Тийм дээ.

------------------------------------------------------------------------------------------------------------

Өвөө: Юу ч юм ломбарданд тавиач. Хар, гаражид өчнөөн юм тоосонд дараастай. Дараа нь  буцааж авна биз.

Лёха:  Боддог л бодол.

Өвөө: Тэгээд?

------------------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Вась.

Вась:  Битгий ороорой. Орж болохгүй.

Ваня:  Хайр аа. Би зүгээр л чамд тайлбарлая, тэгэх үү? Хэрэв уур чинь хүрч байвал Даша бид хоёрын хооронд үнэндээ юу ч болоогүй. Бид ганцхан удаа үнсэлцсэн, өөр юмгүй.

Вась:  Ваня. Та нарын хооронд юу болсон нь надад хамаагүй. Би зүгээр л... би... Юу? Би чамайг хармааргүй байна.

Ваня:  Одоо хүсэхгүй байна уу, эсвэл бүр юм уу? Би хүлээж чадна.

Вася:  Чи ерөөсөө надаас холхон бай.

------------------------------------------------------------------------------------------------------------

Вась:  Чи энд юу хийж байгаа юм? Намайг ашигласан юм уу?

Рус:    Би ашигласан уу?Чи л намайг ашигласан. Оргилуун дарсны дараа хэн конъяк ууж байсан юм? Би шар айрагны дараа ухаан балартаад эхэлсэн.

Вась:  Өнгөрчээ.

Рус:    Хайр аа, тохиролцьё, чи өдөр шөнөгүй минй араас гүйхгүй, утсаар ярихгүй, за юу?

Вась:  Юу гэнэ ээ? 

Рус:    Чи хариугаа авсан нь хангалттай. Харин надад Анюта,бас...

Вась:  Чи тэнэг үү? Үгүй би ингэнэ гэж бодоогүй байсан. Энэ... Энэ чи!

Рус:    Би юу?

Вась:  Тиймээ! Чи яах гэж миний хойноос явсан юм?

Рус:    Би юу? Үгүй би яаж санах юм? Би зөнгөөрөө л хийгээд байсан. Би... нөгөө юу, альфа эрэгчин. Тиймээ. Ингэхэд, миний бандааш хаана байна аа?

Вась:  Аа...

Рус:    Ха! Тестостероннадаас ундарч байна дөө.

------------------------------------------------------------------------------------------------------------

Маша: Чи орилж хашхиралгүй Лёшагийн тухайд худлаа хэлсэнд баярлалаа.

Лида:. Дураараа бол. Нүд чинь дүрлийгээд арай л бүлтэрчихээгүй. Яасан, чиний нүдний шилт хардна гэж айсан уу? Тэр чинь анзаарч ч хараагүй.

Маша: Тэр нь ч дээр. Би ер нь мэдэхгүй байна. Тэр яах байсан бол?

Лида:  Нүдний шилжээ арчаад нүүрээ компьютертээ наах байсан, ийм л байна. Чи юундаа сандарсан юм? Тэр чамайг хаяна гэхээс айсан уу?

Маша: Айж байна.

Лида:  Надад туслаарай. Намайг дуугай байлгамаар байна уу? Ажиллах л хэрэгтэй.

------------------------------------------------------------------------------------------------------------

Өвөө: Сайн уу?

Ваня:  Сайн.

Өвөө: Чи яасан баргар байх юм?

Ваня:  Аан, Васёк ярилцахгүй гээд. Намайг хаа хол тонил гэсэн.

Өвөө: Охин зөв л юм хэлж. Дөрвөн зүгтээ тонил гэж! Гэхдээ санаатай биш. Васька чамайг явахын мэдээд өөрөө гүйгээд ирнэ.

Ваня:  Үгүй дээ, өвөө, утгагүй юм болчихлоо.

Лёха:  Ахмадуудыг сонсох хэрэггүй. Би нэг удаа үзсэн, үзээд л алдах хэрэгтэй. Талархах хэрэггүй. Энэ эцгийн зөвлөгөө шүү.

Өвөө: Ха-ха-ха.

Ваня:  За яахав, тэгвэл би оролдоод үзье.

Өвөө: Тэг ээ, тэг.

Лёха:  Тиймээ.

Ваня:  Би түүнд одоохон мессеж бичье.

Өвөө: Байз. Өөрөө биш ээ. Өөрөө бичихгүй. Харин нэг нэгнээр дамжуул. Тэгэхгүй бол чамайг дарамталж байгааг ойлгоно. Онож буудахгүй бол олз болно шүү, хүү минь.

------------------------------------------------------------------------------------------------------------

Боря: Гэрлэсний гэрчилгээ.  Газрын гэрчилгээ. Бас байшингийх. Харин энэ? Байз, ингэхэд, Пашкиногийн төрсний гэрчилгээ хаана байна?

Нина:  Миний цүнхэнд.

Боря: Цүнх чинь хаана байна?

Нина:  Өндөгөнд. Тахианы өндгөнд, Боря. Энэ асуудалд илүү гүнзгий хандах хэрэгтэй.

Боря: Яг үнэн. Бүх үнэнт эдлэлүүдээ цуглуул, би фермд гүнзгийхэн булаад өгнө. Гүнзгийхэн. Үгүй ээ. Би өөрөө явж цуглуулъя.

Нина:  Боря?

Боря: Яасан?

Нина:  Ер хоёулаа Пашкагаа фермд нуух юм уу? Боря?

Боря: Ингэхэд чи юу хүссэн юм? Бид баталгаатай байх хэрэгтэй. Тэдгээр мөрийтэй тоглогч нарт сайн юм юу ч байхгүй. Миний аяны том цүнх хаана байна?

Нина:  Боря, намайг сонсооч. Лёшаг аврах хэрэгтэй, ойлгож байна уу?

Боря: Аан-хан.

Нина:  Миний юу гэх гэснийг чи одоо ойлгов уу? Боря, би Лёшад санаа зовж байна. Тэр бидэнд хамаагүй хүн биш. Хэрэв түүнд ямар нэг юм хийвэл яана?

Боря: За даа, шал дэмий түүнд санаа зовох юм, чи яасан юм ойлгодоггүй юм бэ? Мөрийтэй тоглогчид хэзээ ч засардаггүй юм. Тэдэнтэй хатуу байх хэрэгтэй. Өрөвдөх ч хэрэггүй. Чи юундаа зогссон юм, Нин? Би энд юмаа янзалж байх зуур чи нууц газраас мөнгөө аваад ир. За, бичиг баримтууд.

------------------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Борьахаа.

Боря: А?

Ваня:  Саад болсонд уучлаарай. Би тантай нухацтай ярилцах гэсэн юм.

Боря: За байз, Ваня, хэрэв чи өтөг бууц шидэх аварга шалгаруулахын тухайд бол....

Ваня:  Үгүй ээ, энэ тухай бүр март. Товчхондоо.... товчхондоо, би явлаа.

Боря: Зугтаах нь. Хэн чамайг яв гээв? Тэгж яривал чи цыганы тэргэнцэрийн өртэй шүү.

Ваня:  Тиймээ. Би машинаа Васькад үлдээж байгаа. Хэрэв хэцүү биш бол түүнд түлхүүрийг нь өгчихгүй юу? Тэгээд миний өмнөөс баяртай гэж хэлээрэй. 

Боря: Мессеж бичих тийм хэцүү юу?

Ваня:  Тэр намайг хаа сайгүй блоклчихсон. Энэ удаа би яалт ч үгүй алдсан болохоор надтай уулзахыг хүсэхгүй байгаа.

Боря: Зүгээр ээ, хоёр өдрийн дараа хэвэндээ орно. Харин чи гол нь түргэдэх хэрэггүй. Би Нинатай ярилцах юм уу?

Ваня:  Үгүй дээ, Борь ах аа. Энэ Васягийн сонголт, би хүндэтгэх ёстой. Зүгээр л хэцүү биш бол дамжуулаад өгчих, хэрэв салах ёс хийнэ гэвэл би 16,30-д тосгоны автобусны буудалд байна.

Боря: За, хүлээ. Тэгээд хэн ажиллах вэ? Цаашид рекламыг хэн хариуцах юм? 

Ваня:  Мэдэхгүй ээ. Би үүнийг эхлүүлсэн, цааш нь надгүйгээр болно.     

------------------------------------------------------------------------------------------------------------

Гера:  Сайн уу, Нина. Нөгөө хоёр нүүрт Янус хаана байна?

Стас:  Янус.

Гера:  Бас бидний найз гээд байсан.

Нина:  Та нар Лёхаг хэлсэн үү? Би мэдэхгүй. Түүнийг Лида хөөчихсөн. Наадахаа түүнд авчирсан юм уу?

Гера:  Тиймээ. Яаралтай мөнгө хэрэгтэй, байгаа бүхнээ аваад ир гэсэн юм. Тэгээд л ээжийн гал тогооноос авчирлаа. Хөөрхий минь одоо нүцгэн хана ширтээд л сууж байгаа.

Нина:  Тэр тоглоомын донтон. Та нар мэдээгүй юу? Тэр бооцоо тавьдаг юм шиг байна лээ.

Стас:  Тодорхойхон, спорт, хөзөр, автомат уу? Эсвэл сармагчин, бас юу билээ гүзээлзэгнэ үү? 

Гера:  Дуугай, Стас. Гайхалтай биш гэж үү?

Нина:  Гайхалтай.

Гера:  Манай Лёха гарч өгчээ. Харин би түүнийг яагаад хуучин өрөө нэхсэн юм бол гэж бодсон.

Стас:  Тиймээ.

Гера:  Ийм учиртай байж

Стас:  О Лёха! Лёха.

Лёха:  Сайн уу, Нинок. Лидка хаана байна?

Нина:  Халуун усанд байгаа байх. Сонгино арилгаж байгаа. Чи энд юу хийж яваа юм?

Лёха:  Аа, би ердөө хэдхэн хором. Харин намайг битгий хэлээрэй. Зурагт авчирсанд баярлалаа. Гэхдээ энэ бага байна. Дахиад өөр юм хэрэгтэй. Би гаражнаас юмаа цуглуулах хэрэгтэй байна.

Гера:  Лёхыч?

Лёха:  Ау?

Гера:  Ярилцах хэрэгтэй байна.

Лёха:  Зав алга.

Стас:  Энэ бидний мэдэх Лёха биш болжээ.

Нина:  Тийм үү? Харин тэнд өөрийнх нь юмнууд байхгүй.

Гера:  Овоо юмаа.

------------------------------------------------------------------------------------------------------------

Стас:  Хөрөө авлаа.     

Гера:  Заалттай зарна даа. Тоглохгүй байж чаддаггүй юм. Миний ах ч гэсэн тоглоод шатаж байсан. Эхлээд гэрээсээ хамаг юмаа зөөсөн, дараа нь байшингаа алдсан. Арайхийж л болиулсан. Одоо ариухан хүн болчихсон ядууст тусалдаг юм. Гэхдээ л гэр оронгүй.

Нина:  Энэ боломжтой юу?

Стас:  Гэргүй болох уу? Амархан.

Нина:  Эмчлэгдэх үү?

Гера:  Тиймээ, мэдээж. Зөв зүйтэй зөндөө аргууд байна.

Нина:  Тус... тус... туслахгүй биз?

Гера:  Бид найзаа зовлонд орхидоггүй. Тэгэхээр, бидэнд олс хэрэгтэй. Оймс, шуудай.

Нина:  Аан-хан.

Гера:  Бас гадил.

Нина:  Гадил аа?

Гера:  Яахав дээ, надад. Өглөө цай уугаагүй, гэдэс хоржигноод байна.

------------------------------------------------------------------------------------------------------------

Рус:    За яасан?    

Вась:  Ээж хаашаа ч явахгүй гэнэ, тиймээс чи цонхоор буух нь дээ.

Рус:    Юу?

Вась:  Хурдал.

Рус:    Ээ... Хайр аа, арай ч дээ, а? Би одоо өөр хүн болсон. Би спорт оймсгүй ш дээ.

Вась:  Рус, тэнэглэх хэрэггүй. Хэрэв энд бид хоёр байгааг хүн харчихвал бид яаж ч аргалж чадахгүй.

Рус:    Ээ л дээ, хайраа...

Вась:  Алив ээ, эндээс гар. За, Борь ах аа, яаралтай юм уу?

Боря: Вась, Ванька явж байгаа гэдгээ надаар дамжуулж хэлсэн.

Вась:  Хаашаа? Хэзээ?

Боря: Би мэдэхгүй. Тэр 16,30 хүртэл автобусны буудалд хүлээнэ гэсэн. 

Вась:  Би ойлголоо, баярлалаа, Боря ах аа. За, үнсье, баяртай. Рус, хүлээ!

Рус:    А?

Вась:  Төлөвлөгөө ийм байна.

Рус:    За?

Вась:  Чи Ваняг саатуулах хэрэгтэй.

Рус:    Яагаад би гэж? Чи өөрөө залга.

Вась:  Хөөе, хүлээ л дээ. Би чадахгүй. Чи ойлгохгүй байна уу? Уг нь Ваня энийг эхлүүлсэн. Тэр Дашатай үнсэлцсэн.

Рус:    Харин бид хоёр?

Вась:  Аа, бид... бидний талаар тэр мэдэхгүй.

Рус:    Өө...

Вась:  Тиймээс чи Ваняг саатуулаад өг. Тэгээд надтай хаа нэгтэй кафед таарсан гээрэй. Ойлгосон уу? За боллоо, явж болно.

Рус:    Тэнд үргэлж ийм өндөр байсан уу?

Вась:  Алив, буугаач!   

------------------------------------------------------------------------------------------------------------

Нина:  Лёх, чи өөрийнхөө юмнуудыг авахаар ирсэн гэсэн. Харин наад хөрөөг чинь би Боряд авч өгсөн юм.

Лёха:  Үгүй байлгүй дээ!

Нина:  Тиймээ. 

Лёха:  Тэгвэл андуурсан байх нь. Надад яг ийм адилхан байдаг. Уучлаарай. Хөрөөнүүдэд бодвол бас төрлүүд байдаг байх.

Нина:  Худлаа ярихаа боль.  Лёх! Бид чиний тухай бүгдийг мэднэ. Ядаж ичдэггүй юм уу, а?

Гера:  Чи хэцүүхэн замаар орж дээ, анд аа. Үгүй ядаж л надтай ирж уулзаад: “Гера, би алдаж, надад туслаач” гэж болно доо. Үгүй шүү, чи бардам юм. Гэвч тэгсэн ч бид чамд туслана.

Лёха:  Юу болоод байна аа?

Стас:  Зүгээр ээ, Лёхыч, бид чамайг гэр бүлд чинь буцаана.

Лёха:  Аа, Лида гуйсан уу?  

Стас:  Жинхэнэ найз нараас гуйх хэрэггүй.

Лёха:  А!

------------------------------------------------------------------------------------------------------------

Ваня:  Одоохон.

Жол:   Хөөш, би явмаар байна.

Ваня:  Хоёрхон хором өгчих, найз охиндоо баяртай гэе. Хоёрхон хором, тэгэх үү?

Рус:    Ванёк хүлээ. Ванёк, анд аа, хөөе, анд аа.

Ваня:  Яасан?

Жол:   Би явмаар байна.

Рус:    Ах аа, ах, хоёрхон минут хүлээчих.

Ваня:  Яасан, Рус?

Рус:    Товчхондоо урт үст ээ, одоо чи яваад өгнө, харин Васька надад наалдаад эхлэнэ. Явж болохгүй.

Ваня:  Угаасаа л Васягийн залгах хүн нь чи. Хүлээ, ингэхэд, бидний тухай хэн чамд хэлсэн?

Рус:    Шувуу ирээд шивэгнэхгүй юу. Васька залгаад, би шууд л наашаа ирлээ.

Ваня:  Аа, Вася чам руу залгаж, харин намайг хаясан байх нь. Ёстой янзтай.    

Рус:    Ванёктэр бардам зантай бүсгүй. Чи уг нь түүний өмнө өвдөг сөгдөх ёстой хүн. Өөрөө алдаа гаргачихаад.

Ваня:  Русик, чи өмгөөлөгч болчихсон юм уу?

Эр:      Найз аа, бид явах уу, яах уу?

Оус:    Одоохон явлаа, найз аа, одоохон явна.

Жол:   Хөөе, нусгай, би явмаар байна.

Рус:    Сонсооч, ах хүү, аяар, энд хүний хувь заяа шийдэгдэж байна. Яваад кофе ууж бай.

Жол:   Би чамд одоохон... уулгаад өгье!

Рус:    Муу хөлдүү! Одоохон!

Жол:   Онгойлго!    

Рус:    Та явж кофе уугаач.10 хан минут.

Жол:   Гүйцээ, чи дууссан. Би явж цагдаа дуудлаа!

Рус:    Тэг ээ, тэг, тэг, тэг. Тэгэхээр...

Эр:      Залуу, бид явмаар байна.

Рус:    Ноёд хатагтай нар аа, бид бараг дууслаа. Наад бөгсөө өндийлгө, тэгээд явцгаая. Васька бүтэн хувин нулимс гаргачихаад байна.

Ваня:  Рус, би ер ойлгосонгүй, чи яагаад түүний өмнөөс улайраад байгаа юм?

Рус:    Энийг хариуцлага гэдэг юм. Васька миний араас гүйх болно. Би бүх альфа эрэгчингүүдийг хөөж явуулсан. Одоо ганцаараа үлдчихлээ.

Ваня:  Васька өөрөө ирээгүй бол би түүнд хамаагүй юм байна гэж түүнд дамжуулаарай.

Эр:      Тиймээ.

Ваня:  Надад энд хийх байхгүй. Рус, би чамд тоглоомгүй хэлье, эндээс гар.

Рус:    Ноёд хатагтай нар аа, бүсээ зүгээрэй, бид маршрутаа жаахан өөрчлөнө.

Ваня:  Рус, чи юу хийж байна аа? Би чамайг гар гэж байна.

Рус:    Би чамайг Васькад аваачина.

Эр:      Хаашаа? Би ээлжиндаа явах хэрэгтэй.

Ваня:  Энэ хүн ээлжиндээ гарах гээд байна.

Бүгд:  Энэ арай хэтрэнэ. Би цагдаа дуудлаа.

------------------------------------------------------------------------------------------------------------

Гера:  Хөзөр маш муу, Лёха! Тоглоомын автомат байхгүй нь харамсалтай. Байсан бол бид түүнийг муурын зулзага шиг тийш нь чихэхгүй юу.

Нина:  Тэр бүгдийг ойлгосон. Бүгдийг ойлгосон. Тэр нэг юм хэлэх гээд байна.

Лёха:  Чи тэнэг үү? Юун хөзөр? Юун бооцоо? Би тоглоомын донтон биш! Би ердөө л Лидкад бэлэг хийх гэсэн юм.

Гера:  Үгүй ээ, үгүй, энэ маш хүнд тохиолдол байна. Тэр энэ адреналины төлөө юу ч хийхэд бэлэн. Миний ахыг ховсоор эмчилж байсан юм.

Нина:  Тус болсон уу?

Гера:  Мэдээж тус болсон. Яахав, ой санамжгүй болж, нүд нь эрээлжилдэг. Тэрнээс хойш гартаа хөзөр огт барихаа больсон. Энд ер бусын арга бодож олох хэрэгтэй. Лабораторид хархнуудыг яадаг шиг. Нэг тийм хатуухан арга. Тоглох муу гэдгийг бүх насаараа санаж явахаар тийм зүйл.

Стас:  Түүний хуруунуудыг нь хугалах уу? 

Гера:  Нээрэн тийм.

Нина:  Та нар чинь өвчтэй юм уу?

Гера:  Чи санаа зоволтгүй, ердөө л чигчий хурууг нь. Тас, тэгээд л гүйцээ. Тэр бүр мэдрэх ч үгүй. Тэгвэл тэр тоглох маш муу гэдгийг бүх насаараа санах болно.

Нина:  Юу ч хийх хэрэггүй.

Лёха:  Хэрэггүй.

Нина:  Би одоо Лидаг аваад ирье.

Лёха:  Зөв! Лидагдууд!

Гера:  Тэгэхээр, Стасян.

Лёха:  Нинка!

Гера:  Одоо Лидка гүйж ирээд уйлж дуулаад түүнийг уучилна, гүйцээ. Тэгээд дахиад л өр тавьж тоглоод эхлэнэ. Бидний бүх эмчилгээ өнгөрнө гэсэн үг. Ийм л байна.

Лёха:  Намайг суллаач!

Стас:  Чи яамаар байна?

Гера:  Алх аваад ир.

Лёха:  Чи тэнэг үү?

------------------------------------------------------------------------------------------------------------

Лида:  Тиймээ, надад хэлээгүй нь үнэхээр гомдмоор. Муу хижиг дуугараагүй.

Маша: Чи намайг уучлаарай, би хүсээгүй юм.

Лида:  Одоо уучлалт гуйхаа болимоор юм. Дээр дооргүй уучлалт гуйгаад л.

Маша: Тэр ч гэсэн хүсээгүй. Зүгээр л санаандгүй тийм юм болчихсон.

Лида:  Чи нугас байсан тэр хэвээрээ л үлдэж. Санаандгүй гэнэ.

Нина:  Бид Лёхаг бариад авсан.

Лида:  Тэр хаашаа ч юм зугтаа юу?

Нина:  Хулгай хийхээр ирсэн. Дахиад л тоглох гээд.

Лида:  Чи итгэлтэй байна уу?

Нина:  Лида, бүх юм хяналтан дор. Бид түүнийг хүлчихсэн.

Лида:  Яах гэж хүлсэн юм? 

Маша: Бид гэж хэн?

Нина:  Аа, Гера, Стас хоёр. Лид, чи битгий сандраарай, бид түүний хурууг нь хугалах санаатай.

Лида:  Үгүй...

Нина:  Тэр дахиж тоглож байхгүйн тулд.

Лида:  Та нар өвчтэй юм уу?

Нина:  Би ч гэсэн тэгж хэлсэн. Тус болох ч юм билүү? Лида!

------------------------------------------------------------------------------------------------------------

Гера:  Цу е фа.

Стас:  Өнгөрчихлөө.

Гера:  За, Лёхыч, чи энэ амьдралдаа дараа нь надад талархаж явах болно. Бурхан өршөөг.

Лида:  Түүнээс сарвуугаа тат!

Гера:  Бүү сад бол, Лида! Чи хараахан ойлгохгүй байна, харин би үүнийг үзсэн хүн! Миний ах...

Лида:  Тэгвэл очиж тэр ахынхаа хуруунуудыг хугал! Чи зүгээр үү, Лёш?

Лёха:  Чи эд нарт намайг юу гээд хэлчихсэн юм?

Лида:  Чи бүр над руу хашхирч байгаа юм уу? Чи Машкатай үнсэлцсэнд би буруутай юу?

Лёха:  Тайлаач!

Лида:  Хүлээ!

Нина:  Чи түүнтэй үнсэлцсэн юм уу?

Маша: Үнсэлцсэн, тэгээд юу гэж? Гэхдээ одоо энэ тухайд биш. Энэ Лида л мөрийтэй тоглоомын тухай зориуд зохиосон юм, яагаад гэхээр Костяг мэдээсэй гэж би хүсээгүй.

Костя: Дэмий санаа зовж дээ.

Маша: Уучлаарай... уучлаарай, би хүсээгүй.

Лёха:  Хүссэн. Харин би л хүсээгүй.

Лида:  Чи дуугай болооч.

Гера:  За, Лёхыч, бид явсан нь дээр байх. Хэрэг болбол чи холбогдоно биз.

Лёха:  Би та нарыг олно, садистууд аа!

Гера:  Баяртай.

Лёха:  Араа харж яваарай, за юу?

Стас:  Баяртай, амжилт хүсье.

Лёха:  Тайлаадах!

Костя: Хэнд ч юм тохиолдоно. Чиний тархи ердөө л залуу насны дурсамжаасаа салж чадаагүй.

Маша: Чи надад гомдоогүй юу?

Костя: Үгүй ээ. Гэхдээ үүний хариуд би Куала Лумпурт болсон бага хурлын үр дүнг чамд хэлэхээс араггүй болж. Хурлын дараа би бааранд нэг бүсгүйтэй танилцаж, түүнтэй хамт хоносон.

Маша: Чи намайг хуурсан гэж үү?

Костя: Би хэдийн бүгдийг хэлсэн. Дахиж асууж яах гээв? Зүгээр л өмнө нь чамайг гомдоохыг хүсээгүй, харин одоо чи өөрийгөө буруутай гэж бодохгүйн тулд үүнийг хэллээ.

Лида:  Маша хүлээ.

Лёха:  Костя, хүлэг тайлаач.

Боря: Яг мексикийн цуврал кино аятай. Ийм байна тоглоомын донтон минь. Эсвэл чамайг яаж дуудвал зүгээр вэ? Казанова? Тэгэхээр, чи энд үзэгдэх ч хэрэггүй. Лидатай эвлэрэхээс нааш. Ойлгосон уу?

Лёха:  Аа-ха

Боря: Нин, явцгаая.

Лёха:  Нина, хүлэг тайлаад өгөөч. Нина. Миний хүлгийг хэн ч тайлахгүй юм уу?

------------------------------------------------------------------------------------------------------------

Вась:  Рус, чи хаана байна аа? Би хэдийн 3 аяга кофе уучихлаа. Одоо миний зүрх амаараа гарах нь. Ваняг олсон уу?

Рус:    Хүсэлтийн дагуу ирлээ. Урт үстээ гарч болно.

Эр:      Би ч гэсэн бууя. Тэртээ тэргүй ээлжнээс хоцорчихлоо.

Эр:      Та нар үүнийхээ хариуцлагыг хүлээнэ.

Рус:    Би ч гэсэн танилцсандаа баяртай байна.  

Ваня:  Вась...

Вась:  Ванечка, зүгээр үү?

Рус:    За байз...     

Эр:      Тэгээд, Васягийнд очихгүй юм уу?

Ваня:  Ингээд болоо юу? Бүр утасны нууц үгийг ч асуухгүй юу?

Вась:  Та хоёр зүгээр л үнсэлцсэн, энэ... энэ юу ч биш. Тиймээс мартаж үз.

Рус:    За, иргэд ээ, цааш нь надгүйгээр. Түлхүүрийг дотор нь үлдээсэн. Эвлэрцгээсэн үү? Тэгвэл сайн байна. Арилах хэрэгтэй, үгүй бол цагдаа нар хүрээд ирнэ. Салцгаая, за юу? Би тийшээ.

Ваня:  Аан гээч, Рус? Зогсоосонд баярлалаа.

Рус:    Зүгээр дээ, дүү минь, аа, Ванёк. Бид чинь бараг нэг гэр бүл.

Вась:  Рус, яваад өгөөч! Вань, би...

------------------------------------------------------------------------------------------------------------

Лёха:  Ингэхэд аав аа, энд бас хоосон. Бүх нууц газруудыг хоёр дахин шалгалаа, жоорлосон юу ч алга. Тиймээс унтаж амар. Би фермд үлдлээ, Лидка тэртээ тэргүй намайг гэртээ оруулахгүй. Баяртай. Костягийн жоор ахиухан байх нь ээ.

Төгсөв

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home